#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.18 1:49 am

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Mar.09.13 1:40 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Эцэг нь Хавай-Америк гаралтай хүн бөгөөд олон улсын нисэх буудал дээр героин зарж байгаад баривчлагдаж байсан байна.
Түүнийг 3 настай байхад нь эцэг нь орхиж явсан бөгөөд 13 насыг нь эс тооцвол ахиад хэзээ ч уулзалдаагүй байна.
Ээж нь клубт тайчигч, бүжигчин хийдэг байжээ.
Мөн 5-6 хойт эцгийн гар дамжсан байна.
Олон удаа сургуулиа сольж, шилжихэд хүрдэг байжээ.
Тэр "dyslexia" өвчтэй байв. Энэ нь түүнийг уншиж, юм сурахад нь саад хийдэг байжээ.
Багаасаа хоккей сонирхдог байсан бөгөөд Олимп-д оролцохыг мөрөөддөг байжээ. Харамсалтай нь гэмтлийн улмаас уг мөрөөдөл замхран одсон гэнэ.
Жүжигчин болохын тулд сургуулиа хаясан байна.
Охин нь төрөх үедээ нас баржээ.
Харин түүний найз охин авто ослын улмаас өөд болжээ.
Хамгийн дотны найз нь хар тамхинаас болж нас барсан гэнэ.
Хэзээ ч гэрлэж байгаагүй.
Энэ бүхнээс болоод хүмүүстэй дотно харилцаа тогтоохоос эмээдэг болсон байна.
Кинонд тоглохоосоо өмнө өөрийн бүтээх дүр нь хэтэрхий харгис байвал уг саналаас татгалздаг гэнэ.
"The Replacement" (2000) кинонд тоглохдоо өөрийн цалингийн 90%-ыг авахыг татгалзсан бөгөөд үүний ачаар Gene Hackman уг кинонд тоглох боломжтой болсон байна.
Мөн 1997 онд "The Devil's Advocate" кинонд тоглож байх явцдаа өөрийн цалингаас 2 сая долларыг нь хасуулсан байна. Ингээд түүний энэ мөнгийг Al Pacino-д амласан мөнгөн дээр нэмэрлэснээр Pacino уг кинонд тоглосон гэдэг.
Өөрийн олсон орлогын ихэнх хэсгийг нь буяны үйлст мөн киноны арын алба тэр дундаа орлон тоглогчдод хандивладаг байна.
Одоо түүний хамгийн сайн найз нь охин дүү Kim Reeves нь гэнэ.
Гэвч дүү Kim нь "leukemia" буюу цусны хавдартай бөгөөд Keanu өөрийн мөнгийг дүүгийнхээ эмчилгээнд зориулахын зэрэгцээ уг өвчнөөр зовж буй хүмүүсийн эмжилгээнд маш их мөнгийг хандивласаар байгаа гэдэг.


Түүний амьдралд тохиолдсон энэ бүх таагүй явдлууд нь түүнийг ер бусын нэгэн болгожээ. Холливудын бусад одод шиг үнэтэй машин хөлөглөж, үзэсгэлэнтэй хүмүүстэй учирч, ордон шилтгээнд амьдарч, баян тансаг амьдралд умбахыг тэр мэддэггүй. Мэдээж хэрэг тэр чамгүй хөрөнгөтэй нэгэн. Тийм боловч мөнгө түүнийг огтхон ч өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл алдар нэр, мөнгө хөрөнгө түүнийг бусад одод шиг "оддын өвчин"-д нэрвэгдэж, хамраа сөхсөн их зантай болгож чадаагүй нь гайхалтай хэрэг шүү.

Өнөөдөр тэрбээр олон зуун хүмүүст үлгэр жишээ болж, урам зориг өгч байгаагаас гадна түүний явсан газар бүрт түүний өгөөмөр зан, сайхан сэтгэл, гайхалтай үйлдлүүдийн нь гэрч болсон хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа юм.

Ингээд энэхүү буланд Keanu Reeves-тэй холбоотой бүхий л мэдээ, мэдээллүүдийг нийтэлж байх болно. Та бүхэн ч мөн адил санал бодлоо солилцож, мэдээ мэдээллүүдийг оруулж байгаарай :hi:


Last edited by Dagz on Nov.21.13 11:57 pm, edited 1 time in total.
Od nemsen bulguu


Top
   
PostPosted: Mar.09.13 1:42 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Тэр жирийн хүмүүсийн адил метрогоор явдаг ...

Түүнийг харсан хүмүүс нүдэндээ итгэдэггүй бөгөөд "Keanu-тай ямар адилхан залуу вэ" гэж хэлээд өнгөрөх нь элбэг байдаг аж.
Image


Last edited by Khuslen_SG on Mar.09.13 2:04 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.09.13 1:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
He is the chosen one.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Mar.09.13 1:53 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image

Тэрээр "Matrix" киноны бүрэлдэхүүнд, тэр дундаа тусгай эффектийн багийнхан болоод орлон тоглогч нарт нийтдээ 72 сая долларыг өгсөн байна.

Мөн тусгай үзүүлбэр үзүүлэгч залууст тус бүр нь $6000-ын үнэтэй "Harley Davidson" мотокциклуудыг бэлэглэжээ. Эхлээд түүний төлөөлөгч нь тэдгээр stunt-залуусруу утасдаж ямар өнгөнд дуртай эсэхийг нь асуусан гэдэг.

Эх сурвалж : http://www.hellomagazine.com/celebritie ... es/matrix/
http://www.thebuzzmedia.com/keanu-reeve ... rix-teams/
http://www.freerepublic.com/focus/f-news/919175/posts

http://www.smh.com.au/articles/2003/05/ ... 25004.html
http://www.vbulletin.com/forum/forum/ge ... b1ea1240d5

Бас "Matrix" цувралуудаас авах ёстой байсан хэдэн арван сая доллараас (123 сая доллар) татгалзсаны ачаар хөрөнгө мөнгөний асуудалд ороод байсан кино багийнхан нь киногоо амжилттай хийж дуусгасан гэдэг.


Top
   
PostPosted: Mar.11.13 10:58 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2050
Location: Germany
Ёстой хүндлэл хүлээмээр жүжигчин шүү :wd:
Одоо эргээд кино урлагтаа эргэн ирээсэй дээ... Удахгүй 47 Ronin-д тоглох билүү?


Top
   
PostPosted: Mar.11.13 11:16 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
HAZARD wrote:
Ёстой хүндлэл хүлээмээр жүжигчин шүү :wd:
Одоо эргээд кино урлагтаа эргэн ирээсэй дээ... Удахгүй 47 Ronin-д тоглох билүү?


Аанха, бас "Man of Tai Chi" гээд киног өөрөө найруулж байгаа.


Top
   
PostPosted: Mar.11.13 5:53 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Apr.14.02 6:14 pm
Posts: 1035
Location: "I exist in the world beyond your World
Юу хийх ёстой хүн гэхээрээ ийм айхтар амьдрал туулдаг байнаа, харамсалтай юм байна

_________________
I've nothing to declare except my genius.


Top
   
PostPosted: Mar.11.13 8:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Reddit сайт дээрх зарим нэг сэтгэгдлүүдээс ...

bo2dd2
90-ээд оны сүүлээр би коллежоо төгсөөд анхныхаа ажлыг авсан юм. Энэ бол Chain Reaction киноны дизайнерын туслахын ажил байлаа. Кино зураг авалтын сүүлийн хэдэн долоо хоногт Кеану биднийг өглөөний болон өдрийн хоолонд үнэгүй оруулж байсан шүү. Тэр бол хамтран ажиллахад үнэхээр догь залуу байна лээ. Түүнээс хойш би бараг 30 гаруй киноны арын албанд ажиллахдаа олон жүжигчидтэй уулзсан ч түүн шиг хүнтэй нэг ч таараагүй юм. Тэдний ихэнх нь их зантай, өөрийгөө бусдаас илүү гээд бодчихсон хүмүүс байлаа.
Энэ ч яахав надад тохиолдсон явдал байв, харин манай хамт ажиллаж байсан найзын машин эвдрэх үед засварын газар хүргэж өгч байсныг нь санаж байна ... өөр бусдыг нь санахаараа дараа дэлгэрэнгүй бичнээ.

lovemyax
Манай нэг эмэгтэй найзын хэлж байсан зүйлийг бичье, нэг удаа тэр Лос Анжелесын хурдны зам дээр явж байгаад машин нь эвдэрч л дээ. Түүнд гар утас байсангүй (тэр үед гар утас хэрэглэдэг хүн олон биш байлаа) тэгээд тусламж хүсэх ямар ч арга байсангүй. Гэтэл түүний дэргэд хар өнгөтэй гоё порше машин ирээд зогссон байна. Мэдээж тэр Киану байлаа. Тэр бууж ирээд машиныг нь асаах гэж оролдсон боловч асахгүй болохоор нь засварчдыг дуудсан гэнэ. Тэд машиныг нь ачаад аваад явсны дараагаар Киану түүнийг гэрт нь хүргэж өгөх болж л дээ. Тэр бараг 50 миль газар явсаар гэрт нь хүргээд иржээ. Манай найз тэр хоёрын дунд ямар нэгэн зүйл болно гэдэгт найз маань итгэлтэй байлаа. Гэтэл Кеану тэгсэнгүй, зүгээр л түүнийг гэрийнх нь дэргэд буулгаад хэрэг болбол утасдаарай гээд дугаараа өгсөн гэнэлээ.

kahi
Манай нэг хамаатан киноны арын албанд ажилладаг юм. Тэр гэхдээ дизайн гаргадаггүй зөвхөн тайзны эд зүйлсийг засч, хийдэг ажил хийдэг байлаа. Харин түүний ар гэрт ноцтой асуудал гарсныг мэдээд Киану түүнд 20.000 долларыг зул сарын бонус гэж хэлээд өгсөн гэдэг шүү. Мөн тэрээр арын албаныхантай дотно харьцаатай байдаг бөгөөд тэдний нэрийг нь хүртэл тогтоож авдаг гэсэн, ердөө л дараа нь таарвал сайн уу гэж хэлэх гэж тэр шүүдээ. Киануг их зантай (douche) гэж хэлж байсан хүнийг би лав мэдэхгүй юм байна, маргаан байхгүй тэр Холливудын хамгийн сайн хүн байх.

2353 сэтгэгдлийн эхний гурав нь гэхэд ийм байна шүүдээ. Өөр бусад сэтгэгдлүүд болоод мэдээ мэдээлэл, баримтуудыг удахгүй оруулах болноо.
Эх сурвалж : http://www.reddit.com/r/pics/comments/c ... _comments/


Top
   
PostPosted: Mar.11.13 8:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Өчнөөн зовлон үзсэн хүнд материаллаг сонирхол байдаггүй байлгүй дээ. Амээн, Ум ма ни бад мэ хум, Аллах акбар

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.11.13 8:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Энд бичсэнүүдээс үзэхэд үнэхээр л ихэмсэг оршихуйн туйл болсон хүн юм аа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.11.13 8:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6133
Location: Стэмфорд Бридж
2 жилийн өмнө саак дээр билүү хаана билээ нэг монгол сайт дээр киану ривс дампуураад гудамжинд гаржээ билүү нэг нийтлэл яваад байсышд.


Top
   
PostPosted: Mar.11.13 8:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6133
Location: Стэмфорд Бридж
би буруу ойлгосон байна кк нилээн дээр харж байсан болхоор мартчиж золиг гэж.
http://www.caak.mn/view/8246580/


Top
   
PostPosted: Mar.11.13 8:29 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Капитан wrote:
2 жилийн өмнө саак дээр билүү хаана билээ нэг монгол сайт дээр киану ривс дампуураад гудамжинд гаржээ билүү нэг нийтлэл яваад байсышд.


Тэр чинь хөөрхий сэтгэл гутралд орчихсон байсан үе нь ...
Image


Last edited by Khuslen_SG on Mar.11.13 8:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.11.13 8:38 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2455
Location: in binge.
anh matrix uzed, dara n constantine uzed l durlaj bilee.

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Mar.12.13 4:55 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.10 11:24 am
Posts: 166
Location: Wild Wild West
Schizophrenic. wrote:
anh matrix uzed, dara n constantine uzed l durlaj bilee.

Namaig uz, yun Keanu Reeves...

_________________
Wild Wild West...


Top
   
PostPosted: Mar.12.13 5:38 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Энэ жүжигчинтэй анх 1994 онд "The speed" киногоор нь танилцаж билээ. (Сандра Буллоктой ч бас тэгэхэд танилцсан :mrgreen: )

Image

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Mar.12.13 6:03 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Image
Энэ киног нь анх прокатнаас авч үзэж байлаа. KEANU-г бодвол Патрик илүү од болчихсон байсан.


Top
   
PostPosted: Mar.12.13 6:51 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4210
Location: Home where my furry babies at
Minii xamgiin durtai jujigchidiin 1....

_________________
I am THE khaleesi...


Top
   
PostPosted: Mar.12.13 8:39 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
huvi huniih n ontslog iim saihan setgeltei engiin hun yum bn ldaa tee, ymar goyiin

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.12.13 9:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
suuld ch oligtoi kinond togolsonguide zailuul...

konstantin kino n bas dajgui kino

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Mar.12.13 9:31 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2428
Location: founder of mongolbitcoin.com
жинхэнэ Buddist шүтлэгтэн шд. Matrix, Little Budda-д тоглосон гэгээрсэн хүн аргагүй юм чинь дээ.
Тэрний оронд бусад гарууд бол аль хэдийн хар тамхи татаж балайраад үхсэн байна биз.
аргагүй сэтгэлийн хатаараа.

Image

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Mar.13.13 10:30 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Нэг хэсэг энэ зураг их алдартай болсон шүү. Түүнийг дарсыг ус болгосон гэж хүмүүс ярьдаг юм билээ хэх. Мэдээж хэрэг тоглоомоор л доо.
Image


Top
   
PostPosted: Mar.13.13 10:55 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11760
Location: universe
Mungu ed baylagt ewdrehgui engiineeree baina gedeg odoogiin niigemd mash awuushtai chanar shuu , respect .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.13.13 12:51 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2428
Location: founder of mongolbitcoin.com
Lucifer лүү fuck-you гаргадаг. тоглосон кинонуудаас нь надад хамгийн таалагддаг хэсэг нь. :lol:


_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Apr.13.13 5:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6941
Location: Алхам тутам асуултын тэмдэг
mark

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Apr.16.13 11:08 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Keanu-ын найруулж буй "Man of Tai Chi" [2013] киноноос 4 зураг ирсэн байна.

Image
Image
Image
Image

Ингэхэд Киану маань хэзээдээ Гриффиндорт элсчихвээ?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited