#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.24.19 12:55 am

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jul.02.15 1:19 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Бүх л юм хараат болж дууслаа, мэдээллийн хэрэгсэл нь чиглэл чиглэлээрээ худалдагдлаа. Үзсэн шинэ монгол киноны талаар шүүмж бичээрэй, мэдээж шүүмж гэдэг нь зөвхөн шүүмжлэхийн нэр биш, үнэлнэ л гэсэн үг, магтаал ч байж болно

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Jul.31.15 9:50 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.12.05 2:12 pm
Posts: 1451
Location: Forget your rosa glasses...
Image
Urgeeleg gdg kinog bi sayhan uzsen. Uneheer goy kino bnalee. Ter Awtobusan dotor arai hiij suuchaad Mongol hun harchaad uildag heseg n iag unen sanagdsan. Uneheer sain kino bnalee 9/10
(Laridma-g bi udahgui uznee bas uneheer sain kino bolson iom shig bnalee)


Top
   
PostPosted: Oct.03.15 4:34 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Oct.03.15 10:02 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Үргээлэг таалагдсан. Ер нь манайхан дэндүү том амбицтай л даа. Би орон орны киног хэсэг судалж байлаа, үзэх гэж хайдаг байлаа. Манайх шиг 3 сая хүнтэй улсууд жилдээ тун цөөхөн кино хийдэг юм билээ.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Oct.03.15 10:44 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
Quote:
Үргээлэг таалагдсан. Ер нь манайхан дэндүү том амбицтай л даа. Би орон орны киног хэсэг судалж байлаа, үзэх гэж хайдаг байлаа. Манайх шиг 3 сая хүнтэй улсууд жилдээ тун цөөхөн кино хийдэг юм билээ.
Болсон болоогүй кинонууд арай л их хийгдэж байна. Киногоор мөнгө олж амьдарч байгаа хэсэг байна ш дээ. СУИС-н оюутан кино хийнэ гэж яриад явах юм. Дээр үеийнх шиг байх нь хаашаа юм гэхэд дэлгэцээр гаргах гаргахгүйг шийддэг комисс байх хэрэгтэй байх даа. Энэ хэдэн кино театрууд зөвлөл байгуулчихаж болдоггүй байх даа.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Oct.04.15 12:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Зах зээлийн хуулиараа аяндаа шахагдаад явах биш үү. Онц кино биш бол хүмүүс үзэхгүй, тэхээр орлого бхгүй, нэг шатлаа 2 шатлаа 3 дахиа дахиад л хийгээд явахгүй блгүй дээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.04.15 1:41 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10684
Location: Диваажинд
Kino teatrt shuud shahhaar humuus baigaa kinog l uzneshdee ashig oldogguimaa gehed yavch shatahgui shinjiin bolohoor bolson boloogui 1 sariin zurag avsan kinonuud hesegtee baisaar baina baihoo

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Nov.20.15 1:54 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
“Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна

2015-11-17 07:36:46 - Энтертайнмент

Монголчуудын туурвисан “Содура” кино Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх урилга хүлээж авсан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө бас Хонгконгийн олон улсын кино наадамд оролцох урилга авсан гэнэ. Сүрхий байгаа юм байхаа. Цаа буга маллан тайгад амьдарч буй тува угсааны цаатан иргэдийн аж байдал, соёл, ёс уламжлалын тухай дэлхийн хүмүүс энэ киноноос үзэх юм байна. Үнэнийг хэлье, дэлхийн үзэгчид “За монголчууд гэдэг чинь нэг иймэрхүү амьдардаг хүнд гарууд байх нь” гэж хүлээж авна. Тийм л сурталчилгаа болно. Гэтэл монголчууд нь өөрсдөө цаатнуудаа мэдэхгүй байдаг. Үнэн ийм байтал өнөөдөр сошиал медиа, мэдээллийн хэрэгслээр юу гэнэ вэ, “Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, улаан тайга, хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая” гэнэ ээ. Хэзээ байтлаа цаатнууд монгол үндэстний соёлын евөрмөц хэсэг болчихсон юм бэ. Энэ кино бол Монголыг яаж дэлхийд муухайгаар харуулъя даа гэсэн зохиолуудын нэг гэдгийг шулуухан хэльё.
“Содура” киног шагшин магтаад байгаа хүмүүс цаатнуудын дунд очиж үзсэн юм уу, тийм гайхалтай ёс заншилтай, уламжлалтай, тэнгэрлэг ард түмний хэсэг тэнд амьдарч байдаг юм уу. Харин би бол очиж үзсэн, “Ишш, ийм нэг хэдэн амьтан, ингэж ч амь зуух гэж дээ, өөр улс оронд л энэ хэдийг үзүүлмээргүй юм байна даа” гэж бодогддог юм даа, тэнд очсон монгол хүнд бол. Тэгсэн тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг тэднээр кино хийгээд, тэгээд зогсохгүй дэлхийд таниулах гэж байгаа юм байна. Дэлхий ийм л бүдүүлгүүдийг монголчууд гэнэ хзмээн хүлээж авна даа. Өөрөөр юу ч гэж ойлгохгүй. Энэ киноны эхлэлийг үзсэн хүн байвал санаж байгаа байх, ...Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж зэвүүн муухайгаар эхэлдгийг. Чингисийн Монгол гэдэг чинь ийм балар эртний, хүн сүргийн хэлбэр агуулгаар өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд оршин байгаа хэрэг үү гэж дуу алдмаар. Энэ киноны ид шид, үр дүн гэвэл үнэн хэрэгтээ зохиолч, найруулагч нарын хэдэн хүнийг л мандуулах, ашиг орлого авчрахад орших байх. Тэрнээс өөрөөр ч... Монгол хүн та өөр дээрээ бодоод үз дээ, энэ мэт киног үзсэн гадаад ертөнцийнхөн таныг, таны үр хүүхдийг “Өвлийн хүйтэнд ноорхой урцанд хөлдөж үхэх шахан амьдардаг, бичиг үсэг мэддэггүй, цааныхаа махнаас өөр хүнс мэдэхгүй, амь өрссөн уул асга, хад мөргөцөг дунд хэзээ үхэхээ мэдэхгүй явж байдаг, өнөөдрийн соёлт ертөнцөөс хол тасархай хүмүүсийн нэг” хэмээн хүлээж авна. Хүлээж авахаар барахгүй яаж харьцана гээч “Англи гэдэг хэлээр дэлхий нийт ярьдаг юм, өнөөдөр дэлхийд хүмүүс ийм хоолыг ингэж иддэг юм, компьютер гэж ийм юм байдаг, машин, гар утас, зурагт гэж үүнийг хэлнэ” хэмээн зааж сургана шүү дээ. Дэлхийд монголчуудыг ийм л ард түмэн хэмээн “Содура” мэт киногоор сурталчлаад өгөхөөр үүнээс өөрөөр яаж хүлээж авах юм. Бусад улс орны иргэд, таныг, таны үр хүүхдийг ингэж хүлээж авахыг, ингэж хандаж, харьцахтай та эвлэрэх үү. Ганцхан та ч бус монголчууд шартай ард түмэн, ёстой солиор гэж нийтээрээ арзаганах байх. Бодит үр дүн ийм байтал яагаад байгаа юм бэ. Нийтээрээ л “Содура” сод бүтээл боллоо гээд бархиралдаад байх юм. Аливаа уран бүтээлийн амин сүнс, ач холбогдол, том зураг гэж байдаг. Гэтэл “Содура”-гийн агаараар хийгдэж буй бүх кино, уран бүтээлийн том зургийгхарвал Монгол Улсыг, монголчуудыг хөдөө хээрээр хэдэн мал адгуулаад нүүж тэнэж явдаг, уранхай ноорхой хувцастай, баяр баясал нь гэхээр баахан навсгар нөхдүүд барилдаж, уралдсан, махнаас өөр идэшгүй, эрт галавын, элэнц хуланцаараа амьдардаг нөхдийн үлдэгдэл, мөхөж буй их үндэстний шавхруугаар ойлгуулах ямар нэгэн бодлого яваад байх шиг санагдах юм байна шүү дээ. Өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд эх орон, ард түмнээ ингэж сармагчинтай ойртгон сурталчилдаг уран бүтээлчид Монголоос өөр газарт байдаг юм уу.
Цаатнууд хэзээ Монгол Улсад орж ирсэн түүхийг нь мэдэх хүн тэр киночид дотор нь байсан юм уу. 1940-өөд оны дундуур Хөвсгөл аймаг дахь Дотоодын хамгаалах газрын төлөөлөгчөөс нэгэн сонин мэдээлэл төвд ирсэн байдаг юм. Хөвсгөлийн хойд талын тайгад буга унасан сонин хүмүүс мэр сэр үзэгдэх боллоо гэж. Ингээд шалгаж тогтоотол Сибирийн тайгаас явсаар манай хилээр нэвтэрчихсэн угсаа гарвал, удам судар нь тодорхойгүй, уул тайгад үе удмаараа амьдарсан хэдэн хүн хаана ч ирснээ мэдэхгүй байсныг Монгол Улс бүртгэж авсан байдаг юм. Ердөө 60-аадхан жилийн өмнөх түүх. Тэгэхээр эд нөхөд бол монголчууд биш, Монголын түүх бүр ч биш, Монгол Улсыг төлөөлөх ч эрхгүй хүмүүс. Гэтэл монголчууд өөрсдөө ч мэдэхгүй ийм хэдэн хүний аж байдлаар Монгол Улсыг төлөөлүүлж, сурталчлах гэж дэлхийн киноны хамгийн том наадам, кино урлагийн дэлхийн хамгийн том зах зээл рүү явж байдаг.
“Содура” гэдэг кинон дээр гардаг шиг Монголд амаржих гэж байгаа эмэгтэй хүнийг нөгөө нэгэмэгтэй нь хорлодог, төрөх гээд чадахгүй болохоор нь хүүхдийг нь суга татдаг, модны орой дээр нас барсан хүнийхээ шарилыгтавьчихаад тэр модоо орой дээрээс нь оосорлон бөөнөөрөө чивчиртэл нь татаж, дээр нь байрлуулсан талийгаачийг чавхны чулуу шиг харваж, буян заяа байвал усны цаад газарт унаг, эс бөгөөс усан тохойд унаж там руугаа яваг гэдэг ёс заншил байсан юм уу. Өнөөдрийн соёлт хүн төрөлхтөн үүнийг хараад монголчуудыг юу гэж ойлгох вэ. Ийм өрнөл, үйл явдалтай киног л манайхан, “Содура” бол Монголын кино урлагийн түүхэнд эш татан тэмдэглэгдэх содон бүтээлийн нэг болов. “Чонон сүлд” кинонд дэвшүүлсэн нүүдлийн болон суурин соёл иргэншлийн мөргөлдөөн “Содура”-д нэгэн адил үргэлжлэв. Хүн төрөлхтний өмнө, өнөө цаг дор тулгамдаж буй нийгмийн хурц асуудпыг уран бүтээлч хүний билиг оюунаар олж харж, туурвил зүйн өндөр түвшинд бүтээснээрээ дэлхийн кино урлагийн өндөр босгыг давах бүтээл болж чадлаа” хэмээн ярьж, бичиж байх юм. Монгол хүн танаас асууя, Та төрж байгаа эхийн умайнаас үрийг нь тэгж авахыг харсан уу, үүрд нойрссон өвгөдийнхөө цогцсыг модон дээрээс голын цаад эрэг рүү шиддэг гэж сонссон уу. Тэгвэл бидний монголчуудыг яг ингэж аж төрж, амьдран суудаг ноорхойнууд хэмээн дэлхийд сурталчлах гэж байна.
Бас тэгээд болоогүй, уг киногоо монголчуудыгөнөөдрийн дэлхий ертөнцөд дээд зэргээр шившиглэн сурталчилж буй “Чонон сүлд”-тэй жишсэн байгаа юм. Өнөөдөр дэлхийн 30 гаруй хэлнээ хөрвүүлэгдсэн энэ ном Монгол Улсыг дэлхийд муухай харагдуулахад гол үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэ номын зохиогчийг манайхан саяхан урьж “Монголыг дэлхийд өндрөөр сурталчилж байгаа” хэмээн шагнасан.
Тэнэглэнэ гэхэд ингэж тэнэглэж болохгүй л дээ. Тэр “Чонин сүлд”-д гардаг шиг монгол эмэгтэйчүүд хонины бэлчээрт хятадуудтай энгэр зөрүүлсээр ирсэн юм уу. Монгол залуу эмэгтэй чонын нялх бэлтрэгийг суйлж аваад савж алдаг түүх Монголд байдаг юм уу. Монголчууд үхсэн амьтны сэг зэм идэх нь бүү хэл “Турж үхсэн ч тургийн зэм бүү ид" гэж сургаж захиж ирсэн ард түмэн шүү дээ. Монголчууд хар нялхаасаа өвөг дээдсээсээ үгийг сонсож ирсэн. Язгуураар нь монголчуудыг ингэж гутаан доромжилсон зохиолуудыг өнөөдрийн монголчууд яасан их хөхиүлэн дэмжиж, баясана вэ. Урьд “Нохойн орон” гэж монголыг доромжилсон киног хичнээн магтлаа. Монголчуудыг луйварчин, зальдагчаар сурталчилсан “Бодлын хулгайч” гэж киног ОУ-д өрсөлдөхөөр боллоо гэж хэрхэн шуугилаа. Дэлхийн сэтгэл шимшрүүлсэн гэрэл зургууд дотор 13 настай, мөрөн дээрээ бүргэд суулгасан охины зураг монголоор хаяглагдсан. Монголыг төлөөлөх тэр зургийг "ВВС" агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн. Ингэснээр дэлхий дахинаа сүүлийн үед хамгийн олон удаа татаж авсан, хамгийн их сэтгэгдэлтэй зургаар тодорсон нь сайн юм огт биш шүү дээ. Олны анхаарлыг татаж байгаа гол санаа нь "13 настай анчин охин" гэх тайлбартаа байсан юм. Хэзээ ч монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулж байгаагүй. Монголчууд охин үрээ муу бүхнээс хол, хар хорын сүүдэр хүртэл тусчихвий гэж нандигнадаг ард түмэн. Өнөөдрийн Монголд 13 настай охин бол дуртай сургуульдаа сурч боловсрон, интернэтээр дэлхийн улс орны хүүхдүүдтэй найз нөхөд болж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амралтаараа аялж, iPhone утасны бүх функцыг ашиглаж, iPad дээр уоutubе-ийн бичлэг үзэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Гэтэл яавал Монгол орныг, монголчуудыг удам судар, үүх түүх, үр хойчтой нь хамт муу муухай харагдуулах вэ гэсэн бүгдийг манай уран бүтээлчид сэтгэн олж, бүтээл туурвил болгон дэлхий дахинд сурталчилж байна. Сурталчлахаар завдсаар байна.
Монгол орон, монголчуудыг муухайгаар дэлхийд сурталчлагсад одоо наад үйлдлээ зогсоо. Монгол цустай, монгол хүмүүс мөн л юм бол. Монголыг муухай харагдуулсан үйлдэл бүр чинь эх орноосоо урвасантай адилхан үр дагавартай байна. “Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна. Гэвч хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгэмд амьдарч буй болохоор хүнд юу хийх, хийхгүйг нь заах эрх хэнд ч алга. Тийм болохоор Монголыг муухай харагдуулсан бүтээлүүд олон улсад гарлаа гэхэд өндөр татвар тавьдаг болъё. Тэгээд Монголд байгаа сайхан бүхнийг барьж авч Монголыг баруунд эерэгээр сурталчлаад өгөөч гэж гуйя.
Б.НЯМАА
www.DNN.MN


Attachments:
84292.jpg
84292.jpg [ 106.31 KiB | Viewed 1798 times ]

_________________
Амьдралын партизан
Top
   
PostPosted: Dec.16.15 10:42 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Mongol kino uzex gej neg uuraa barna. Uzsen xoinoo end shuumj bichix gej daxij uuraa barna.
Xairan tsag, xairan nerv. Odoogiin Mongol kinonuudiin erunxii shuumj iim l baina, minii zugees.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Dec.17.15 12:28 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2032
Location: Nothins that bad if it feels good
ihenh mongol kinonuud n dandaa busdiig duuraisan, esvel huulbarlasan, yamar ch shin sanaagui, busad ulsiin hiisniig yag davtan duuriagaad yamar hereg bgan boo med, hudlaa unen mungu l oloh gj ter bh daa, baahan hudlaa hairiin sedevtei esvel 007 shig kinonuud, nogoo neg massd zoriulkeed bganmu yah ged bgan neg tiimerhuu l kinonuud bolchood bgam bishuu lol ydjaahad mass n ch toohoorgui kinonuud bn doo

Sodura ug n taalagdsan, ih shineleg sanagdsan l daa, tgvl mongol undestnii neg gesen buruu oilgoltiig zasaj mongold baidag neg jijig tsaatan undestnii ahui amidraliin tuhai gedgiig n sain oilguulsan surtalchilgaa heregtei yum bn daa, tghgui bol nogoo gadaadchuul n mongol ged oilgood yvaad ogoh n bnshd

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Dec.18.15 6:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4442
Location: Hollywoo
Quote:
Mongol kino uzex gej neg uuraa barna. Uzsen xoinoo end shuumj bichix gej daxij uuraa barna.
Xairan tsag, xairan nerv. Odoogiin Mongol kinonuudiin erunxii shuumj iim l baina, minii zugees.
+1, Poster n hurtel hulgain kinonuudiig shuumjilj nerveebarah hereg bdimu doo

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Dec.18.15 7:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9968
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Шал хэрэггүй дүрс дээр цаг их авдаг л хамгийн муу нь гэж боддог доо.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Dec.18.15 7:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 2101
Location: Middle-earth.
Quote:
Mongol kino uzex gej neg uuraa barna. Uzsen xoinoo end shuumj bichix gej daxij uuraa barna.
Xairan tsag, xairan nerv. Odoogiin Mongol kinonuudiin erunxii shuumj iim l baina, minii zugees.
minii bas zugees

_________________
.


Top
   
PostPosted: Dec.18.15 8:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5764
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Bi ter deer veiin mongoliin anhnii zombietei kino boloh duuchin Naragiin togolson tsahirmaa gdg kinog urilgaar vzej baila, garuud chuham 80-90% ni computer graphic mongoldoo shineleg geel huuruud bsan, yag kinog ni vzeed oooooo novshhh l gej bodson tgd yamar uursdud ni ene hogoo bitii uur hvmvvst vzvvl gej helj chadah bish, goy boljee geel hudlaa helj bsanda ahaha


Top
   
PostPosted: Dec.18.15 9:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4442
Location: Hollywoo
unen arguu kino shu ter haha

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Dec.18.15 10:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 12:02 pm
Posts: 5048
Location: ...........
Сүүлд гарсан тэр кино нь гадны тэр киног хуулбарласан байна гэдгий нь бичиж байх уу? хаха

_________________
...


Top
   
PostPosted: Dec.18.15 11:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
3 naiz Solongosiin 3 naiziin bur ugtei ni hurtel huultsan bna lee shd haha. Uher davhraatai geel margaad bdag teriig ni hurtel : P

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Dec.18.15 11:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Busad ni gadaad kino vzej baihdaa ene heseg ni goy ium bna gej temdeglej bgad niiluulj zohiol bichij hiideg baihoo

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Dec.19.15 12:05 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 2101
Location: Middle-earth.
Quote:
Bi ter deer veiin mongoliin anhnii zombietei kino boloh duuchin Naragiin togolson tsahirmaa gdg kinog urilgaar vzej baila, garuud chuham 80-90% ni computer graphic mongoldoo shineleg geel huuruud bsan, yag kinog ni vzeed oooooo novshhh l gej bodson tgd yamar uursdud ni ene hogoo bitii uur hvmvvst vzvvl gej helj chadah bish, goy boljee geel hudlaa helj bsanda ahaha
ahahahahahahahaha ter tsahirmaa yu ??? ter bur neere arai l elgiiin :laugh5:

_________________
.


Top
   
PostPosted: Dec.19.15 4:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2032
Location: Nothins that bad if it feels good
yooy arai denduu huuljaam bn daa tgvl, huulahgui bjiij l hogjinshdee uug n haa haanaa yr n huulah baidal davamgailchijee zovhon kino ch bish buh yum n :whip:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Dec.19.15 9:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
3 naiz bol iu bilee gej bodtol huulsan ble korea kinog

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Jan.02.16 11:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
ТюТю гээд киног сая үзлээ. Надад лав маш их таалагдлаа. Тэр охиныг үхээгүй бсанд нь бүр их баярлалаа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.18.16 8:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
No need to reinvent the wheel.

Sain hulgailj chadval hulgailahl heregtei. Harin barigdaj bolohgui. Ihenh baatar-tai kinonuud (matrix, harry potter, star wars, lego movie, any action movie) adilhanl baidag, ted nar neg pattern-iig duuraidag. Harin delhiin shildeg buteel, uurd dursagdah zuiliig hiiy gevel medehguidee... hen buhnii hiichdeg ajil bishl baih haha

_________________
Eat sh*t.


Top
   
PostPosted: Jan.21.16 2:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4442
Location: Hollywoo
Quote:
3 naiz bol iu bilee gej bodtol huulsan ble korea kinog
bur buh dialogue-g ni huultsan bnlee aihtar2 :razz:

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jan.21.16 3:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Thh, uher davhraatai davhraagvi gej margaldaad bdag ter yariag ni hurtel yariad bna lee

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Jan.21.16 8:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
Quote:
Thh, uher davhraatai davhraagvi gej margaldaad bdag ter yariag ni hurtel yariad bna lee
haha ter arai denduu yum. gehdee yaah gej uzsiin? haha bi lav holuur toirj baigaa.hairan saihan 2 tsag, ternii orond 2 tsag porno uzsen deer.

_________________
Eat sh*t.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited