#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.24.18 8:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Dec.05.10 12:10 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Цахилгаан хүч зайн квадратаас урвуу хамааралтай буурна. Хоёр цэнэгийг хязгааргүй холдуулахад зарцуулагдах энерги төгсгөлөг. Гравитацийн хувьд энэ нь сансрын хоёрдугаар хурд гэгчид харгалзана.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.09.10 11:26 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.09.10 4:57 pm
Posts: 1
Oroin mend zaluuchuud aa!!
Er ni ingehed Mongolia heden jiliin Uranii nuutstei ym be????
Tegeed er nii odoo nuclear physicist bolyoo gehed her erelt ihtei bas tegeed niigem maani her sain huleej avah ve?
Ug ni odoo l tsetseglej l baina l da...


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Dec.10.10 8:02 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
burma uls tsemiin zevsegtei bolhoor oroldoj baigaan baina. manaihaas jijighen uls men bizdee?

http://www.guardian.co.uk/world/2010/de ... ar-weapons


Top
   
PostPosted: Dec.10.10 8:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Эгэл бөөмсийг лабороторын аргаар бүтээх боломжтой болов уу? Асар их энерги шаардагдах уу?

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Dec.11.10 1:07 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Одоо энэ хурдасгуурууд дээр чинь жишээ нь хэдэн протон хооронд нь мөргөлдүүлээд протоноос өөр бөөмс "бүтээгээд" байгаа шүү дээ.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Feb.26.11 5:58 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Цөмийн зэвсэг хэрэглэх үед цацардаг цахилгаан соронзон импульс /ЦСИ/ Elelctro Magnetic Pulse/EMP/ямар процессийн улмаас үүсдэг юм болоо?


Top
   
PostPosted: Feb.27.11 1:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Цахилгаан соронзон импульс нь Цахилгаан соронзон цацаргийн дэлбэрэлтийн улмаас үүсдэг.Цахилгаан соронзон цацаргийн дэлбэрэлт үүсэх үр дүн нь ихэвчлэн цөмийн бөмбөгийн дэлбэрэлт болон соронзон орны идэвхитэй өөрчлөлт.

Electromagnetic Radiation гэсэн байсныг нь Цахилгаан соронзон цацаргалт гэж ойлгов. Тэгээд Burst Of Electromagnetic Radiation гэхээрээ Цахилгаан соронзон цацаргийн дэлбэрэлт эсвэл Цахилгаан соронзон цацаргалт гэх юм уу?

http://en.wikipedia.org/wiki/Electro_magnetic_pulse

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.15.11 1:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5185
0.08 Sv болон 0.10 Sv гэсэн хэмжигдэхүүнүүд юуг хэлж байна вээ? Хэвийн үү


Top
   
PostPosted: Mar.15.11 4:30 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Цацраг идэвхит бодисын биологын биетэд нөлөөлөх нөлөөг үнэлдэг Си системийн Зиверт гэдэг нэгжийг ингэж тэмдэглэдэг. Жишээлбэл, Х-рэй, томографийн зураг авахуулахад хэр их хордож байгааг үүгээр хэмжинэ гэсэн үг.

1 Sv хордолтонд хүний дотор муухайрна. 3-5 Sv болоод ирвэл үс унана. 6 Sv дээш бол амьд үлдэхгүй. Ураны уурхай, цөмийн цахилгаан станц зэрэг газруудын ЕРА-с баталсан хордолтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нэг жилд 0.10 Sv байдаг.

_________________
www.oims.mn


Top
   
PostPosted: Mar.15.11 6:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5185
0IMS wrote:
Цацраг идэвхит бодисын биологын биетэд нөлөөлөх нөлөөг үнэлдэг Си системийн Зиверт гэдэг нэгжийг ингэж тэмдэглэдэг. Жишээлбэл, Х-рэй, томографийн зураг авахуулахад хэр их хордож байгааг үүгээр хэмжинэ гэсэн үг.

1 Sv хордолтонд хүний дотор муухайрна. 3-5 Sv болоод ирвэл үс унана. 6 Sv дээш бол амьд үлдэхгүй. Ураны уурхай, цөмийн цахилгаан станц зэрэг газруудын ЕРА-с баталсан хордолтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нэг жилд 0.10 Sv байдаг.


Нэг жилд гэхээр 0.1 гэдгийг 0.1 Sv хэмжээтэй тунг 1 жилийн турш авч байвал хэвийн гэж үү?


Top
   
PostPosted: Mar.15.11 7:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
ЦСИ цөмийн реактор дотор үүсэх үү? Үүсдэг бол яаж тогтоож барьдаг юм бол?


Top
   
PostPosted: Mar.15.11 9:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
TemkaaZ wrote:
0IMS wrote:
Цацраг идэвхит бодисын биологын биетэд нөлөөлөх нөлөөг үнэлдэг Си системийн Зиверт гэдэг нэгжийг ингэж тэмдэглэдэг. Жишээлбэл, Х-рэй, томографийн зураг авахуулахад хэр их хордож байгааг үүгээр хэмжинэ гэсэн үг.

1 Sv хордолтонд хүний дотор муухайрна. 3-5 Sv болоод ирвэл үс унана. 6 Sv дээш бол амьд үлдэхгүй. Ураны уурхай, цөмийн цахилгаан станц зэрэг газруудын ЕРА-с баталсан хордолтын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нэг жилд 0.10 Sv байдаг.


Нэг жилд гэхээр 0.1 гэдгийг 0.1 Sv хэмжээтэй тунг 1 жилийн турш авч байвал хэвийн гэж үү?


Нэг жилд нийт авсан тун нь 0,1Sv байвал хэвийн байлгүй дээ.

waffen SS wrote:
ЦСИ цөмийн реактор дотор үүсэх үү? Үүсдэг бол яаж тогтоож барьдаг юм бол?


Цөмийн реактор доторхи цөмийн урвал нь тогтвортой (ингэж хэлэх нь буруу байхаа Удирдлагатай гэж хэлвэл зөв болох байх тийм үү?) байдаг учраас цөмийн бөмбөг шиг огцом цахилгаан соронзон орны өөрчлөлт дэлбэрэлтүүд болохгүй байх аа тиймээс Реактор дотор ЦСИ үүсэхгүй байх харин Цөмийн бөмбөг чинь өөрөө удирдлагагүй байдаг учир огцом өөрчлөлтөнд үүсдэг гэж ойлгоод байна.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Apr.08.11 4:56 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Японд болсон үйл явдалаас хамаарч манай цөмийн энергийн салбарын ирээдүй өөрчлөгдөх болов уу? Манайх 2 жижиг АЦС барина гэж байсан санагдана.


Top
   
PostPosted: Apr.08.11 5:23 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Manaid baitugai delhii dahinii tsumiin erchim huchnii ashiglaltiin ireeduin bodlogod nuluu orj baigaa. Tuhailbal, Hyatad uls barij baisan 4-n stantsiinhaa barilgiin ajiliig tur tudgelzuulsen.

_________________
www.oims.mn


Top
   
PostPosted: Apr.08.11 8:15 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Гол нь манайд атомын цахилгаан станц нь ДЦС-ээс хямдхан цахилгаан гаргаж чадахуу? Тэр л байна


Top
   
PostPosted: Apr.09.11 9:54 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
waffen SS wrote:
Японд болсон үйл явдалаас хамаарч манай цөмийн энергийн салбарын ирээдүй өөрчлөгдөх болов уу? Манайх 2 жижиг АЦС барина гэж байсан санагдана.


Xaashdaa xun turulxtnii xugjliin chig xandlaga yum boloxoor iimerxuu berxsheelees bolood bur bolino xayana gej baixku l dee. Gol ni standard, normuudiig iluu changaruulax asuudal garch irj baigaa.
Gexdee end osol gargaad baigaa NPP chini ali xaa baisan 70 -aad onii baiguulamj bailee shdee. Uunees xoish NPP, Reactor -n Technology Design mash ix xugjsun. Norm Standard -uud ch undurjsun. Texeer odoo shineer ashiglaltad orj baigaa, barigdaj baigaa NPP -uud sayanii zergiin asuudald bol ajraxgui baix l daa.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Apr.09.11 1:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Цөмийн цахилгаан станцийн тогоо гэж???

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Apr.14.11 8:42 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 4:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
Nuclear barih yum bol mongol tsahilgaani asuudalaasa salna shde
tegehde hamgin chuhal enig ajiluuh mergejilten
chanartai barih heregtei bha :xi:

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.03.11 9:31 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: Mar.17.11 11:56 pm
Posts: 71
'


Top
   
PostPosted: Nov.19.11 9:10 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Sep.08.10 10:41 pm
Posts: 292
Location: All place All day
temdeg

_________________
I`ll never find someone like you


Top
   
PostPosted: Mar.04.13 10:34 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Монголд атомын цахилгаан станц барих төлөвлөгөө аль нэг байгууллагад байгаа юу?

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Apr.16.13 2:30 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Uul ni naashtai tuluvluguu yarigdaj l baisan. Ene Fukushimagaas bolool tag bolchix shig bolloo.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: May.12.13 3:20 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Монгол дахь цөмийн технологийн үүсэл, хөгжил, ирээдүйн чиг хандлага


Манайд одоогоор хараахан ашиглагдаж эхлээгүй байгаа ч сүүлийн үед багагүй маргаан шуугианд өртөөд, эсэргүүцэлтэй тулгараад байгаа цөмийн эрчим хүчний тухай товчхон авч үзье.


Юуны түрүүнд, цөмийн эрчим хүч, цөмийн цахилгаан станцын тухай асуудал яагаад манай оронд яригдаж эхлэнгүүт ийм маргаан шүүмжлэлд өртөж, эсэргүүцэлтэй тулгарах болов гэдгийг ул суурьтай судалж үзэх хэрэгтэй. Энд нэлээд хэдэн хүчин зүйлс байх шиг санагдана.


Цөмийн зэвсэгтэй холбоотойгоор цөмийн технологийн болон цөмийн материалын цөөнгүй асуудал дэлхий даяар нууцлагдаж байдгаас болоод олон нийтийн дунд цуу яриа тархах, хардалт, сэрдэлт төрөх, үл итгэх, айдас үүсэх явдал байна.


Үүнийг залруулахын тулд нууцлах шаардлагагүй зүйлсийг ард түмэнд ил тод болгож, мэдээллийн хомсдолыг арилган, үнэн бодит байдлыг зөв таниулан ойлгуулах маш чухал.


Нөгөөтэйгүүр, олон нийтийн мэдлэг дутууг далимдуулан, мэдээллийн хомсдолын орон зайг сөрөг буюу зориуд гуйвуулсан мэдээллээр дүүргэж, ард түмэнд айдас төрүүлж, түүндээ дөрөөлөн , улс төрийн буюу эдийн засгийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн санаархал, оролдлого байгааг үгүйсгэх аргагүй. Ийм зүйл байгааг улс төрийн сонгуулийн үеэр эрс идэвхждэг зарим үйл ажиллагаанаас харж болохоор байсан.


Амьсгалахад бэрх болсон Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа тоосны тухай, гадаад, дотоодын компаниуд нүүрс, нефть олборлож тээвэрлэх явцдаа газрын хөрс, байгаль орчинг сүйтгэж байгаа тухай, улс төрчидтэй холбоо сүлбээтэй, баян компаниуд голын ай сав газарт алт, хайрга олборлож урсгал цэвэр усны эх, ундаргыг бохирдуулж байгаа тухай огт ярьж тэмцэхгүй шахам байж цөмийн хаягдал оруулж ирэх гэж байна гэж цуурхал дэгдээж, улс орны хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй баймаар цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэж байгаа улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн зорилго ойлгомжгүй байна.


Цөмийн хаягдлыг манай улс гадаадаас хоёр хөрш орны нутаг дэвсгэр дээгүүр мэдэгдэхгүйгээр, Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтгүйгээр оруулж ирэх ямар ч боломж байхгүй гэдгийг мэдмээр л юм.


Манайд цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станц барих нь үнэхээр тийм эрсдэл ихтэй, аймшигтай зүйл мөн үү гэдэгт хариулахын тулд янз бүрийн суртал ухуулга, сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр, бодит баримтыг шинжлэх ухааны үндэстэй авч үзэх хэрэгтэй.


1954 онд анхны цөмийн цахилгаан станц ажиллаж эхэлсэнээс хойш 60 жилийн хугацаа өнгөрч, одоогийн байдлаар 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн нийт эрчим хүчний 14% орчмыг үйлдвэрлэж байна.


Үүнээс гадна усан хөлөг онгоц болон усан доогуур явдаг том хэмжээний завь зэрэг хөдөлгөөнт байгууламжуудад 180 реактор ажиллаж, тэдгээрийг эрчим хүчээр хангаж байна.



1986-04-28-нд Украйн улсын Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш дэлхий даяар ажиллаж буй цөмийн цахилгаан станцуудад хүний хүчин зүйлээс үүдэн осол гарах боломжийг хааж, олон давхар хяналт хамгаалалтын системийг нэвтрүүлсний гадна цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн технологи хөгжин асар өндөр түвшинд хүрсэн.


Орчин үеийн цөмийн цахилгаан станцад нэг жилд осол гарах магадлал саяны нэг болсон гэж үздэг. Энэ бол мянган станц, мянган жил ажиллахад нэг удаа осол гарч магадгүй гэсэн үг.


Японы Фүкүшимагийн Цөмийн цахилгаан станцад 2011-03-11-нд гарсан ослыг жишээ болгон манайд цөмийн эрчим хүч ашиглах болоогүй гэж зарим хумүүс яриад зогсохгүй, Монголд ерөөсөө хэрэггүй гэж үзэгчид ч байна.


Фүкүшимагийн станцад осол гарсан гол шалтгаан нь газар хүчтэй хөдлөлтөөс үүдэлтэйгээр далайд маш өндөр цүнами үүссэнтэй холбоотой. Газар хөдлөлт өөрөө цөмийн цахилгаан станцыг эвдрэлд хүргээгүй бөгөөд станц өөрөө автоматаар унтрах горимд орсон.


Японд байнга газар хөдөлж байдаг учир станцууд нь энэ үзэгдлээс сайтар хамгаалагдсан байдаг. Гагцхүү далайн уснаас хамгаалах далангийн өндөр 10 м-ээс хэтрэхгүй байсан учир цүнамийн 14 м орчим өндөр давалгаа түүнийг давж, цөмийн цахилгаан станцын доод давхарт ус орж, цахилгаан хангамжийн системийн ажиллагаанд саатал үүсч, реакторын хөргөлтийн систем болон удирдлагад доголдол гарч осолд хүргэсэн.


1970-аад онд баригдсан уг станцын эд ангиуд ихээхэн хуучирсанаас гадна Чернобылийн ослоос өмнөх үеийн технологиор баригдсан тул орчин үетэй харьцуулахад зарим зүйл нь нэлээд хоцрогдсон байсан нь осолд хүргэх гол шалтгаан болсон гэж үзэж байна.


Орчин үеийн дэвшилтэд технологиор баригдсан станцад тийм үр дагавартай осол гарах үндэсгүйгээс гадна цүнами үүсэх далай байхгүй манай орны хувьд Фүкүшимагийн ослоор "хадны мангаа" хийж олон нийтийг айлгах нь утга муутай хэрэг.


Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хүчин зүйл, эрсдэлийн тухай яривал шинжлэх ухааны баталгаа нотолгоонд тулгуурлах хэрэгтэй. АНУ-ын судлаач мэргэжилтнүүдийн гаргасан мэдээлэл дүгнэлтээр хүний амь насанд аюултай хүчин зүйлүүдийг эрэмбэлэн жагсаахад нэгдүгээрт тамхи татах, хоёрдугаарт архи уух, гуравдугаарт автомашин жолоодох оржээ.


Цааш нь уг жагсаалтыг үргэлжлүүлбэл: галт зэвсэг, цахилгаан хэрэглээ, мотоцикль, усанд сэлэх, мэс засалд орох, рентген туяагаар зураг авахуулах, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, томоохон барилга байгууламж, унадаг дугуй, ан гөрөө, ахуйн гэмтэл, гал команд, цагдаагийн ажил, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл, иргэний нислэг гээд хорьдугаарт цөмийн эрчим хүч оржээ.


Үнэхээр амь насанд аюултай эрсдэлээс татгалзах гэж байгаа бол юуны түрүүнд тамхи татах, архи уух, автомашин хөлөглөх зэрэг арван есөн зүйлээс татгалзаж байж цөмийн эрчим хүчний тухай ярих ёстой болж байна. Осол болоход амь эрсэдсэн хүний тоог авч үзвэл бүр тодорхой зүйл харагдана.


Жишээлбэл, зорчигч тээврийн нэг усан онгоц сүйрэхэд мянгаар тоологдох, нэг нисэх онгоц сүйрэхэд зуугаар тоологдох хүний амь үрэгддэг. Үүнээс болоод хүн төрөлхтөн эдгээр тээврийн хэрэгслээс татгалзаагүй.


Хамгийн их шуугиан дэгдээж, хор уршиг тарьсан гэгддэг Чернобылийн ослын үеэр 28 хүн цацрагийн улмаас, 3 хүн өөр шалтгаанаар амь эрсэдсэн. Энэ тоон баримтыг найдвартай гэгддэг бусад цахилгаан станцад гарсан ослын үр дагавартай харьцуулж болно.


Тухайлбал, 2009-08-17-нд ОХУ-ын Саяно-Шушенскийн Усан цахилгаан станцад гарсан осолд 75 хүн амь үрэгдсэн. Тэнд ажиллаж байгаад амьд үлдсэн цөөн хүмүүсийн авхаалж самбаа, амь хайргүй баатарлаг үйл ажиллагааны үр дүнд уг эвдэрсэн блок руу орж байсан усыг хаасан юм.


Хэрэв тэгж чадаагүй бол усан сангийн далан эвдэрч, урсгалын доор байсан хот тосгод усанд автан ямар аюулд хүрэх байсныг төсөөлөх аргагүй. Дулааны цахилгаан станцад ч осол гарч хүний амь сүйдсэн тохиолдол олон байдаг.


Саяхан л гэхэд, 2013-03-29-нд Украйнд дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж уг станцын 4 блок бүгд эвдэрч, барилга байгууламж нь түймэрт шатаж хүний амь сүйдсэн эмгэнэлт явдал болсон.


Бодит үнэн баримт ийм л байна. Цөмийн цацрагийн хэт өндөр тунгаар шарагдсанаас болж хуний амь нас шууд хохирч болохоос гадна үр удамд нь нөлөөлөх магадлал байдаг нь үнэн. Ийм нөлөөллийг мутаци (латинаар өөрчлөлт гэсэн утгатай үг) гэдэг ойлголтын дор авч үздэг.


Мутаци нь генийн ба хромосомын гэж хоёр төрөл байдаг. Цөмийн цацрагийн нөлөөгөөр эдгээрийн аль нь ч үүсэх магадлалтай. Гэхдээ дэлхийд хийгдэж буй судалгааны дүнгээс харахад цөмийн цацрагийн үйлчлэлээр үүссэн гэж баттай үзэж болох мутаци ховор бөгөөд түүнийг мутаци буй болгодог бусад хүчин зүйлээс ялган тогтоох амаргүй.


Тухайлбал, 1945 онд АНУ-ын атомын бөмбөг дэлбэрсэн Японы Хирошима, Нагасаки хотуудын оршин суугч, цөмийн цацрагийн харьцангуй их тун авсан байх магадлалтай эцэг эхээс төрсөн 27000 хүүхдийн дунд цацрагийн мутаци болсон байж магадгүй тохиолдол хоёр л гарсан байна.


Үүнийг яг цөмийн цацрагийн нөлөө мөн үү, эсвэл өөр хүчин зүйл байсан уу гэдгийг ялгах бараг боломжгүй. Ердийн үед ч гэсэн Дауны хам шинжтэй буюу оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дэлхийн аль ч улсад төрдөг шүү дээ.


Түүнээс гадна дээрх хотуудын оршин суугч, цөмийн цацрагийн харьцангуй бага тун авсан эцэг эхээс төрсөн мөн 27000 хүүхдийн дунд мутаци болсон байх магадлалтай хүүхэд нэг ч гараагүй байна.


Бодит баримт ийм байхад манай зарим телевизээр цөмийн цацрагаас болж гажигтай хүүхэд олноор төрдөг мэтээр ярьж, хаана хийсэн, яаж монтажилсан нь тодорхойгүй, аймшигийн гэмээр киног хэн нэгний захиалгаар гаргаж, олон нийтийг үймүүлж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал мөн.


Цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцдэг буюу дэмждэггүй зарим хүн манайх нүүрсний их нөөцтэй тул нүүрс түлэн ажилладаг дулааны цахилгаан станц нэмж барих замаар Улаанбаатар хот болон улсынхаа цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж болно гэдэг.


Гэтэл манай хот суурин газруудын утаа, агаарын бохирдол байж болох норм хэмжээнээс хэд дахин их болоод удаж байна. Түүнээс гадна манай нүүрсэнд агуулагдаж байдаг уран шаталгүй үлдэн, утаа тортгоор агаарт тарахаас гадна, станцын гадаа хураагдсан үнсэнд жил бүр тонноор хэмжигдэх уран нэмэгдэн хуримтлагдаж, байгаль орчноо бохирдуулж байгааг мэргэжлийн бус хүмүүс мэдэхгүй байх шиг байна.


Хотын агаарын бохирдлын улмаас ойрын ирээдүйд хэдэн хүн уушиг, зүрхний эмчлэгдэхгүй өвчтэй болохыг төсөөлөх аргагүй. Мөн шинээр төрж буй нярайн эрүүл мэнд, өсөлт бойжилтод агаарын бохирдлын нөлөө хэр байгааг яаралтай нарийн судлан тогтоож, ил тод мэдээлэх хэрэгтэй.


Энэ асуудлыг шийдэлгүй алгуурлаж, үнэн баримтыг нуун дарагдуулвал ард түмнийхээ эсрэг гэмт үйлдэл хийсэн гэхээс өөр аргагүй болно. Орчин үеийн технологиор баригдсан цөмийн цахилгаан станцаас элдэв хорт бодис, утаа тортог, үнс ялгарахгүй учир байгаль орчинд харьцангуй илүү ээлтэй.


Цөмийн цахилгаан станцын түлш 1кг цэвэр уран нь ойролцоогоор нэг сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Манай 4-р ДЦС жилд дунджаар 3.5 сая тн нүүрс түлдэг гэвэл өдөрт тус бүр 50 тн даацтай 200 вагон нүүрс шаардагдана.


Гэтэл энэ хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд жилд 3.5 тн буюу хоногт ойролцоогоор ердөө 10 кг цэвэр уран зарцуулагдана. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг дагаад орчин үед хөгжиж буй орнууд яагаад цөмийн эрчим хүчийг ашиглах гээд тэмүүлээд байгаагийн нэг гол шалтгаан эндээс харагдана байх.


Өнөөдөр дэлхий дахинаа цөмийн эрчим хүчний ашиглалтын явц, ирээдүй яг ямар байгааг дараах жишээнээс тод харж болно. Өндөр хөгжилтэй орнуудаас, АНУ-д цөмийн эрчим хүчний реактор хоёрыг барьж, 13-ыг барихаар төлөвлөж байхад, ОХУ-д 10-ыг барьж, 14-ийг төлөвлөж, Японд 2-ыг барьж 3-ыг төлөвлөж, БНСУ-д 4-ийг барьж, 5-ыг төлөвлөж байна.


Ийм жишээг БНХАУ, Энэтхэг, Англи, Франц, Канад зэрэг орны хувьд ч дурдаж болно. Харин хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтанд оруулах, тус бүр 2000 МВт чадалтай хоёр цөмийн цахилгаан станцыхаа нэгийг ОХУ, нөгөөг Японы тусламжтайгаар барих ажилдаа ороод байна.


Арабын нэгдсэн эмират улс 1400 МВт чадалтай 4 реактор бүхий Цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтанд оруулах тухай 20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээ БНСУ-тай байгуулаад ажилдаа ороод байна.


Йордани 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар бэлтгэл ажилдаа ороод дэд бүтцээ байгуулж байна. Турк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай гэрээ байгуулаад дэд бүтцийн бүтээн босголт нь амжилттай явагдаж байна.


Казахстан ОХУ-ын тусламжаар, Пакистан БНХАУ-ын тусламжаар тус бүр 300 МВт буюу дунд чадлын цөмийн эрчим хүчний реактор барих ажилдаа ороод байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж буй Индонез, Египт, Бангладеш, Тайланд, Филиппин, Шри-Ланг, Венесуэл зэрэг олон орон байна.


Цөмийн эрчим хүчийг улам өргөнөөр эрчимтэй ашиглаж буй хөгжингүй гүрнүүд болон шинээр ашиглахаар төлөвлөн, барьж байгуулж байгаа хөгжиж буй улсуудын дотор нефть, байгалийн хий, нүүрсний маш их нөөцтэй орон цөөнгүй байна.


Эдгээрийг биднээс "тэнэг" болохоороо юмуу, аюулыг нь мэдэхгүйдээ цөмийн эрчим хүчийг ашиглаж буюу ашиглахаар тэмүүлж байна гэж бодвол уучилж боломгүй том эндүүрэл болно.


Харин ч эдгээр улс бодит байдлыг ойлгож, алсыг харж, эрчим хүчнийхээ асуудлыг шийдэхэд цөмийн эрчим хүч бол хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа нь ойлгомжтой.


Бодит баримт ийм байхад дэлхий даяар цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, ашиглалтаа бууруулж байгаа мэт худал мэдээлэл тараах нь чухам хэнд ашигтай вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.


Зарим хүн цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станцыг ажиллуулах хэцүү, манайхан хариуцлагагүй учраас ажиллуулж чадахгүй гэдэг. Цөмийн цахилгаан станцыг ажиллуулахад амархан гэж хэн ч хэлэхгүй.


Гэхдээ хэзээ болтол бид чадахгүй, мэдэхгүй, манайх болоогүй гэж өөрсдийгөө "доошоо оруулж" байх юм бэ? Ер нь цөмийн цахилгаан станцад ус халаагч нь нүүрс түлдэг зуух биш, цөмийн урвал явуулдаг реактор гэдэг төхөөрөмж байдгаараа дулааны цахилгаан станцаас ялгаатай бөгөөд бусад бараг бүх тоног төхөөрөмж нь адилхан байдаг.


Иймээс реакторыг ажиллуулах мэргэжилтнүүдийг л нэмж бэлдэнэ гэсэн үг. Тэнд цацрагийн хамгаалалт, ажлын хариуцлага, техникийн соёл өндөр байхыг шаардаж, биелүүлэх нь тийм ч дааж давшгүй зүйл биш.


Манайд орчин үеийн түвшинд гадаадад болон дотооддоо бэлтгэгдсэн цөмийн технологийн мэргэжилтнүүд чамлахааргүй бий. Сүүлийн үед цөмийн эрчим хүчний мэргэжилтнээ тодорхой үе шаттайгаар бэлтгэж байна.


Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээ голж чамлалгүй, харин ч төр засгаас тэднийхээ мэдлэг чадварыг ашиглах, улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой захиалга, даалгавар өгч ажиллуулах хэрэгтэй.


МУИС-ийн профессор Г.Хүүхэнхүү

_________________
www.oims.mn


Top
   
PostPosted: Nov.23.13 8:44 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Mongolchuud xeneggui xariutslagagui, bas deerees ni arxichin. Tiimees Mongolchuudaar mashin bariulj bolox yum uu?
Tegej xeneggui xariutslagagui arxichin Mongolchuudad mashin unaa gej ayuultai technology naidaj ugch baisnii orond Balbaas Nepalaas Bangladeshaas Germanaas Luxemburgees jolooch avch irj mashinaa bariulya. Ted nar chini xariutslagatai, gadaadiin, xamgiin gol ni xaraal idsen t*n*g Mongolchuud bish.

Tiimees Mongol l bish bol xamag nariin ajlaa tedneer xiilgeye. Tiimees Mongol l bish bol dagan bayasaj shuten bishreye. Tiimees Mongol l bish bol avgaitaigaa taniltsuulj xamt xonuulya. Mongol l bish yum chini.

Japand ch arxichin bii. Japand ch xeneggui saixan garuud bii. Aguu ix atom tsumiin guren amerikt ch bii. Xudlaa gevel Hang over I, II, III -g uz.

Mongoliig minii chinii uusan xeden shil piav sunuuxgui, manai bairnii jijuur mashinii tsonx archaad ugdug arxichin ax sunuuxgui. Undes ugsaagaa doosh ni xiij, gadnii sarmagchiniig ch dagan bayasdag xoyoriin xoorond bolovsrol ezemshigch, baarnii zuugchtei deerelxuu xariltsagch, ulaan gerleer dairsandaa baxarxagch ta nar, bid nar l sunuunu.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Dec.07.13 3:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
ширүүхэн байгаан байна даа ФБ гээр дүүрэн no nuke гээд өөрсдийгөө сайн зүйл хийж байна гэж бодсон хүмүүс л байна. харин миний хувьд энэ асуудлыг нааштай хурдан шийдээд АЦС аа барьж чадвал манай улсад л хэрэгтэй шүүдээ гэдгийг л хүмүүст ойлгуулмаар. Даанч тэгээд мэргэжлийн хүмүүсээс бусад нь үүний ашигтай ухаарахгүй юмдаа. нэг нартай өдөр бүгд хүлээн зөвшөөрнө гэдэг найдаж байна


Top
   
PostPosted: Jan.07.14 4:54 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
toromu wrote:
ширүүхэн байгаан байна даа ФБ гээр дүүрэн no nuke гээд өөрсдийгөө сайн зүйл хийж байна гэж бодсон хүмүүс л байна. харин миний хувьд энэ асуудлыг нааштай хурдан шийдээд АЦС аа барьж чадвал манай улсад л хэрэгтэй шүүдээ гэдгийг л хүмүүст ойлгуулмаар. Даанч тэгээд мэргэжлийн хүмүүсээс бусад нь үүний ашигтай ухаарахгүй юмдаа. нэг нартай өдөр бүгд хүлээн зөвшөөрнө гэдэг найдаж байна


Улс төрийн талаасаа асуудалтай тулгарах нь зайлшгүй гэж бодож байна. Хөршүүд бариулах тухай асуудал босоод ирэхээс өмнө мэдчихсэн сууж байх нь ойлгомжтой. Том гүрнүүд АЦС дээр яаж дөвчигнөдөг билээ?
Америк гэхэд Хойд солонгос, Иран хоёрт бол боож үхэх гэж байгаа лдаа. Нэгэнт АЦС тай болцон байхад цөмийн зэвсэг бол No Problem гэж үзэж байна

_________________
Knowledge...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited