#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.18 9:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 478 posts ]  Go to page 1 2 3 4 519 Next
Author Message
PostPosted: Apr.18.06 10:30 pm 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
За үүний талаар мэддэгээ бичээд байгаарай. Миний мэдэхээр Монголд Ч.Эрдэнэ гэдэг хүн судалж байгаа /дэлхийд дээгүүр яваа/ ба энэ онолыг нээчих юм бол одоогоор тайлагдаагүй байгаа олон зүйлийг нээж болно гэсэн

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.18.06 11:47 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Тэр онолыг нь бүрэн боловсруулж дууссан цагт сайхан сайхан Simulation хийгээд түүгээрээ энэ ертөнцийн бүх л үзэгдлүүдийг тооцоолж чаддаг болно доо.
Ганцхан универсаль Simulator. Тэгээд л бүх зүйлийг тайлбарлаж болно. Сайхаан гэж. Гол нь тийм зүйл байдаг уу, байлаа гэхэд нээх боломжтой юм болов уу?


Top
   
 Post subject: aa
PostPosted: Apr.19.06 12:46 am 
Offline
¤ Expert

Joined: May.12.04 12:51 am
Posts: 278
Bi ter Erdenee gedegiig chini galzuu hun gej boddiiishd.

Yun Super negdliin onol.

Hervee humuus yumiig uridchilan tootsoolood baival utgaguishuudee.

Yer ni tiim bolomj ch baihgui.

Humuusiin amidral sanamsargui bolhoor bid nart amidrah saihan baidag shuudee.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 1:46 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Ch.Erdene galzuu bish bailaa gehed lav tuunii yariad baigaa "onol" ni galzuu hun zohioson yum uu gemeer yum bdag.

Yur ni odoo ch gesen yamar neg hemjeegeer uridchilan tootsooldog shuu dee. Mash buduuleg jishee avahad holiin zain tusgaliin puujinguudiig yag tend onono gej tootsoolood baidag biz dee. Ter aihtar onol ni zaaval buh yumiig nariin tootsooloh bolomj olgoh albagui l dee. Jishee ni ter tegshitgeluud ni NP-hard problem baidag bol tootsooloh gej zovno.


Top
   
 Post subject: Re: aa
PostPosted: Apr.19.06 3:33 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Barbayar wrote:
Bi ter Erdenee gedegiig chini galzuu hun gej boddiiishd.

Yun Super negdliin onol.

Hervee humuus yumiig uridchilan tootsoolood baival utgaguishuudee.

Yer ni tiim bolomj ch baihgui.

Humuusiin amidral sanamsargui bolhoor bid nart amidrah saihan baidag shuudee.


ene yu yarichihvaa!?

Sanamsargui, amttai amidraliig ni Erdene zogsooh geed baigaa uchiraas chi Erdene guiag "GALZUU" gechihvuu???

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 3:53 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Zia teed bi Erdene guian neg lectured suuj baisnii huvid gants 2 ug helchii...

1.t Engiin yamarch hun sonsood uneheer Erdene chine aimaar gar baina gej bodohoor yaridag, heldeg hun bailee. Montsame agentlagt setguulch hiideg, onoliin physic sain uhsan, "sudlaach" gedeg tsoltoi jijighen 50-d nasnii nuhur

2.t Mergejliin angiin yamarch hun sonsood ene yuugaa demiireh geed bainaa? gej bodohoor zambaraagui, logicgui gargalgaanuudtai, sonin hachin tomyog undeslel muutai, shineer uuruu gargasan hed heden operatortoi holilduulsan papertei. Tuuniihaa gargalgaa, shinjilgee, sudalgaaniihaa argiig "Scientific Calculator-n id shid" gedeg ugeer nuudag, itgehed bodit undeslel muutai, sonin baritsgui yum yaridag, zuzaan liinztei setguulch.

3.t Minii nudeer harahad "Ih Gurvaljin" geed 10 000 tugrugiin unetei a5-n formattai, 100-200n huudastai neg pantaaz bicheed, tuuniigee borluulah marketingaa etgeed helbereer songoj avch, reclamdaj bui zalijin biizneschin. Odoo 2 dahi nomoo gargasan bailee. Humuus avaad unshaad l baigaa baih daa.

Etsest ni Ch.Erdeniin SUPER NEGDLIIN ONOL, tuunii MATER-n tomyo zereg ni unen bailaa gehed zugeer l taaj bichsen heden useg.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 3:57 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Magtuushtai ni, onoliin physigch bish hernee MUIS-n onoliin physic tugssun muuhan oyuutnaas deer yaridag hun bailee

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 5:21 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
ai yag unen. ter ehnii nom ni arai gem bagatai yum bsan baihaa. bi unshaagui l dee. namaig oyutan bhad lav avch diileheergui unetei yum bsan. suuld dahij hevlegdsen yum bna l daa. suuliinhee nomiig bichihdee arai hetruulchihsen yum shig baina lee. ehleed Demberel guai hurtel demjeed l surhii guigeed bsan suuldee sujig ni buursan bh. hehe.

"super negdliin onol" bish "ih negdliin onol" biz dee.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 5:58 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Saya 2 dahi nomoo Erunhiilugchid urgun bairsan bailee. Enhbayar guai ih l undur zeregleld huleen avch uulzsan gesen. Er ni IH NEGDLIIN ONOL gej iim yum baih yostoi gesen yum bii yu? Meddeg ni bicheech...

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 6:01 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Erunhiilugchiin site-naas

Сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнийг хүлээн авч уулзлаа

2006.03.31

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнийг хүлээн авч уулзлаа.
“Их гурвалжин” гэсэн номоороо шуугиан тарьж байсан судлаач Ч.Эрдэнээ “Математикийн зарчмууд” номынхоо эхний дэвтрийг Ерөнхийлөгчид өргөн барив. Номынхоо талаар тэрээр хэлэхдээ найман жилийн турш энэхүү судалгааг хийлээ. Физикийн тулгуур судалгаа бөгөөд шинжлэх ухааны нээлтийн хэмжээнд үнэлж дүгнэж байгаагаа ярилаа.
Мөн физик, математикийн чиглэлээр тэргүүлдэг дэлхийн 200 орчим их сургуульд номоо тараах, судалгааныхаа үр дүнгийн талаар лекц уншихаар зэхэж байгаа юм байна.
Судлаач Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойдоо барьж буй бэлэг хэмээн судалгааны номоо нэрлэв.
Ерөнхийлөгч судлаачийн нөр их хөдөлмөрийг өндрөөр хүлээн авч, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 6:06 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.02.03 12:17 am
Posts: 2118
Unuudur wrote:
Ч.Эрдэнэ: XXI зуун монголоор овоглох бошготой


Сэтvvлч, судлаач Ч.Эрдэнэтэй уулзаж, ярилцлаа. Тvvнтэй ярилцах хvсэлтээ утсаар хэлэхэд, намайг баахан голж, “Би яриад, чи бичнэ гэдэг ч дээ” гэв. Бэлтгэлгvй очоод л ярилцлага авчих хvн бишийг нь мэдэж байсан ч сонины тєлєвлєгєєнд оруулсандаа бантан, бэргэсээр хаалгыг нь тогшлоо. Сэтгvvлч Ш.Цэрэнпилийн бичсэн “Их Ч.Эрдэнэ” нийтлэлээс “Миний баталсан онол буруудвал цэвэр математик тэр чигтээ буруудна.
Супернэгдлийн онол єєртєє нэг бус олон том нээлтийг агуулж байдаг. Онолын шаардлага нь єєрєє ийм юм. Хэрэв нэг том нээлт болгонд Нобелийн шагнал олгодог бол би хэд хэдийн болзол хангасан” гэх зэрэг єєртєє бvрэн итгэлтэй, бардам vгсийг тэмдэглэн авч аминдаа л “бэлдэв”. Гэвч тэмдэглэл маань хэрэг болсонгvй. Тэрбээр ярилцлагаа єєрєє л хєтлєєд явчихсан.


- Та том судалгаа хийж буй тухайгаа єнгєрсєн жилvvдэд олон удаа ярьж, бичиж байсан. Одоо дууссан уу?

- Тэгсэн, дууссан.

- Тэгээд vр дvн нь...?

- Yр дvн нь санаснаас ч илvv юм.

- Чухам ямар vр дvн гарав гэж асуух гээд байна л даа.

- Харин хариулахад надад л хvнд байна даа.

- Яагаад?

-Шинжлэх ухааны мэдээлэл тодорхой тvвшний танхим шаарддаг. Онцлог нь энэ. Заавал мэргэшсэн танхим байх албагvй, гэхдээ тодорхой тvвшнийх байх хэрэгтэй. Танай уншигчид туйлын эрээвэр хураавар байгаа байх. Тэгээд чухам хэнд нь зориулж, ямар тvвшний мэдээлэл би єгєх ёстой болж байна?

-Yгvй яахав, манай уншигчид нийтдээ ерєнхий, дунд боловсролтой танхим гэж бодвол ямар нэг ерєнхий мэдээлэл хvлээн авах чадвартай байх ёстой. Энэ vvднээс...

- Энэ vvднээс ч хvндрэл бас л бий. Бvр илvv ч хvндрэлтэй.

- Яагаад? Би таныг шулуухан ярьдаг хvн гэж ойлгоод байдаг. Гэтэл та...

- Би шулуухан л ярьж байна шvv дээ.

-Манай дундаж уншигч, нийтлэг тvвшний танхим танд юугаараа гологдоод байгаа билээ?

- Би голж шилэх гээд чам дээр гvйж очоогvй биз дээ. Шинжлэх ухаан, єєрєєр хэлбэл, байгаль ертєнцийг танин мэдэхvйн нээлт, ололтууд хvн тєрєлхтний соёл иргэншлийг авч явдаг, тухайн vеийн тvвшнийг нь нэг мєр тодорхойлж байдаг. Єнєєдрийн шинжлэх ухааны тvвшин танд харсаар, vзсээр байтал гэрэл зургийн дижитал аппарат, гар утас, сансрын холбооны систем єгсєн байна.
Технологийн энэ гайхамшигтай дэвшлийг танд физикийн ухааны талаасаа квант механик гэдэг суурь онол єгсєн. Логик ба математикийн ухааны талаасаа алгоритмын онол гэдэг ухаан єгсєн байна.
Тиймээс шинжлэх ухаан єєртєє хvндэтгэлтэй хандахыг шаарддаг. Танхим єєртєє хvндэтгэл шаардах нь бага хэрэг. Танхим єєрєє шинжлэх ухааныг хvндэтгэж байх ёстой. Энэ нь тийм амар хялбар зvйл биш. Боловсролын чанар, тvвшин чухам энд л харагддаг.
Шинжлэх ухаан суурь vзэгдлийнхээ хувьд єєрийн гэсэн горим журам, ёс зvй, нэр тєртэй. Yvнийг хvндэтгэх заншил, соёл боловсролын тvвшнийг л шинжлэх ухаанч сэтгэлгээ гээд байгаа юм. Тvvнээс биш хvн болгон тоо бодоод, тэнгэр дурандаад бай гэсэн vг биш. Эхлээд шинжлэх ухаанч аяс хандлага байх ёстой юм, танай танхимд...

- Энэ талаасаа манай уншигчид учир дутагдалтай гэж та vзэж байна уу? Манай уншигчид гэвэл Монголын олон нийтийн томоохон тєлєєлєл, бvрэлдэхvvн хэсэг мєн байх. Тиймээс ерєнхийдєє манай нийгэм шинжлэх ухаанч талаасаа туйлын учир дутагдалтай гэж та vзэж байна уу?

- Туйлын гэдэг нь чиний vг. Гэхдээ тэгж vзэж байна.

-Хэрэв учир дутагдалтай нь vнэн бол энэ юунаас болов, юугаар илэрч байна? Бид орчин vеийн дундаж улс биш vv, манай нийтлэг тvвшин хангалтгvй юм уу?

- Дунджаар орчин vеийн улс биш учраас л ядуу буурай байгаа юм биш vv. Шинжлэх ухаанд баримталдаг нэг алтан дvрэм байдаг. Юу гэвэл, мэдээлэл сонсох танхим маань ерєєс ямар нэг бэлтгэлтэй байх ёстой, бэлтгэлгvй бол тvvнийг бэлтгэх ёстой. Бэлтгэлгvй танхимд юм ярих гэдэг бол ерєєс аль ч тохиолдолд тэнэг хэрэг. Тиймээс чи бид хоёр танхимаа бэлтгэж байгаа хэрэг.
Энэ удаа чи бид хоёр танай сониноор дамжуулаад ямар нэг ойлгоц, мэдрэмж бvхий танхим бэлтгээд авбал зорилго бvрнээ хангагдана. Тэр танхимд мэдээлэл єгєх бол хэцvv биш. Шинжлэх ухаан гэж бодит vнэлгээний зvйлийг хэлнэ. Танхим єєрийнхєє тvвшнийг vнэн зєв тєсєєлсєн байх шаардлагатай. Танхимын тvвшин доогуур бол дээгvvр хий мєрєєдєх хэрэггvй гэх мэт. Хамгийн наад зах нь судлаач гэж ерєєс хэн юм, тvvнийг хэн гэж vзэх ёстой юм гэдэг ойлголттой байх шаардлагатай. Харилцан ойлголцох vйл явц vvнээс эхтэй.

- Би сонсож л байна...

-Сонсох бага хэрэг. Цааш нь тунгаан бодох хэрэгтэй. Монгол ба шинжлэх ухаан гэдэг хоёр vзэгдлийн харьцааг бодитой аваад vз. Шинжлэх ухааны уламжлал манайд байхгvйтэй адил. XX зуунд шинжлэх ухаанч сэтгэлгээ нэлээд нэвтэрсэн боловч олон шалтгааны улмаас хэврэгхэн тогтоод єнєєгийн эрээн бараан нєхцєлд эргээд хялбархан бут цохигдож байна. Их сургуулийн боловсролд (Университетское образование) гарсан ганц єєрчлєлт гэвэл зурхай заадаг болсон гэх бєгєєд зурхай бол шинжлэх ухаан гэж сурталчилдаг, олон нийт нь vнэхээр тэгж хvлээж авдаг нь зєвхєн Монголдоо гэгч болоод байна.
Одоо фенг-шvй (угтаа фынг гэж бичих уламжлалтай) нємрєв бололтой. Асуудал зурхай, фынг-шvйд бус, орчин vеийн нийгэмд тєр шашин тусгаар, иргэний ба шашны боловсрол тусгаар байх ёстойд асуудал оршино. Хольж солиод ирэхээр феодализм болж орхино. Манайд арилжааны феодализм гэмээр юм уу нэг тийм мєнхийн хоцрогдсон бурангуй нийгмийн дvр тєрх олон талаар цогцолж буйг уншигчид ихэд анзаарах ёстой. Гэтэл бид капитализм байгуулах Yндсэн хуулийн зорилттой. Капитализм бол шинжлэх ухаан, vйлдвэрлэл. Дээр нь тусгаар орших хvчтэй шашин.
Тvрvvнд чи vр дvнгийн тухай асууж байсан. Тэр vр дvн ердєє гуравхан vгэнд багтана. Yvнд: “Супер нэгдлийн онол байгуулагдсан”. Эндээс юу ойлгогдож байна. Юу ч ойлгогдохгvй байгаа биздээ. Ойлгогдохгvйн учир нь хэн нэгний сайн мууд байгаа юм биш. Мєнєєх ядуу буурай, зурхайч, фынг-шvйч нийгмийн нийт тєрх тєлєв, нєхцєл байдалд байгаа юм.
Супернэгдлийн онолын асуудал гэдгийн тухай утга зохиол дэлхийд тvгээмэл. Дэлхийн тогтмол хэвлэлийн ч байнгын сэдэв. Учир нь шинжлэх ухаанд, онолын шинжлэх ухаанд шийдэгдээгvй vлдсэн ганц асуудал нь супернэгдлийн онол. Энэ онолыг олох эсэх нь хvн тєрєлхтний соёл иргэншлийн цаашид оршин тогтнох эсэхтэй нягт холбоотой. Гэтэл бид дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн урсгалаас хол хєндий, тасархай явсаар байна. Явцуу жижиг хэл соёл, ядуу буурай нєхцєл байдал, бєглvv тусгаарлагдсан газар зvйн байрлалын гай гамшиг энэ.
Жишээ нь, Нобелийн шагналт онолч Стивен Вайнбергийн “Эцсийн онолын зvvд мєрєєдєл” гэдэг номыг дэлхий дахин 15 жил уншиж байна. Энэ номонд тэр супернэгдлийн онолын асуудал гэж юу юм, яагаад тэр асуудал байх болов, яагаад тvvнийг шийдэх ёстой юм, шийдэх боломж зарчмын хувьд байж болох уу, vгvй юv гэх мэтийг туйлын уран сайхан хялбаршуулан єгvvлсэн буй. Тэр номыг товчлоод ч болов орчуулаад хэвлэсv гэхэд жишээ нь, “Нарантуул”-ын Сайхансамбуу мєнгє єгєх vv, тэр захынхан аваад унших уу.

-Yгvй л болов уу. Гэхдээ vг олдож, vхэр холдоно гэж vг бас бий. Манай сонин хэчнээн найр тавилаа гээд харамсалтай нь хэмжээтэй. Таны хувьд танхим маань тийм чухал юм уу?

-Миний хувьд бус, шинжлэх ухаанд чухал. Яах ийхээ мэдэхгvй гарц боломж тэмтчиж буй Монгол улсад чухал. Танхимын чанар чансаа ямагт чухал. Гэхдээ учир бий. Авах нь бєхийж, єгєх нь гэдийдэг ертєнц. Шинжлэх ухааны салбарт єгдєг субъект нь судлаач. Бусад нь авдаг объект. Тиймээс судлаачийнх нь статус танхимынхаас vлэмж єндєр.
Манай олон нийт гэвэл улс тєрийн танхимын шинж байдлаар зуршсан. Улс тєрд танхимынх нь статус єндєр, учир нь та сонгогдохын тулд гуйж байгаа. Улстєржсєн танхимын зуршлаараа судлаачдад хандах гээд байдаг. Шинжлэх ухаан бол маргааны клуб биш, тэр тусмаа хэн дуртайн чалчдаг талбар биш. Энэ бол анхдагч зарчим.
Цааш нь, тэнэг хvн тэнгэр дурандаад суудаггvй. Тэнгэр дурандахгvй нь ухаантайн шинж бас биш. Тэнгэр дурандсан тэнэг нь тэнд нэг юм олж харсан байна. Танд тэр тэнэгийн асуудал сонин биш. Тэнд юу олж харсан нь сонин. Судлаач олж харснаа л танд хэлнэ. Судлаач буруу зvйл андуу харсан байж болно. Гэтэл та тэнгэр дурандаагvй учраас буруу зєвийг тогтоодог нь та биш.
Та зvгээр мэдээлэл аваад л дуугvй босоод явчих ёстой. Ээ дээ, чи ч худлаа юм харсан байх аа гэж урьдаас сvрхий царай эсгэж донгиотоод байх ёсгvй. Тэнгэр дуранддаг бусад тэнэгvvд ялигvй хожим буруу зєвийг нь тогтоогоод танд бас хэлээд єгнє. Ийм л vйл явцыг шинжлэх ухаан, танин мэдэхvй гэнэ. Иймэрхvv энгийн, гэхдээ зарчмын зvйлийг ойлгосон байх нь шинжлэх ухаан, тухайн судлаач бодгальд зєв хандах бас нэг гол зарчим.

- Та бид хоёр танхимаа бvр эхнээс нь бэлтгээд л байна аа даа...?

-Тэгээд л байна, бас болоогvй. Таныг мэхэлж залилан хийхийн тулд хэн нэгэн тэнгэр дурандаад суух албагvй. Тийм тєвєг чирэгдэлгvй залилан хийх арга зєндєє байна. Тиймээс судлаачийн хувьд залилан хийх санаа эхнээсээ байдаггvй. Судлаачид сайн сайхан хvмvvс байдагтаа биш, тийм логик байдаггvй юм. Дэлхийг тэр чигээр нь хуурч чадахгvй. Сонгодог шинжлэх ухааны тvvхийг миний мэдэхийн хэрээр авч vзвэл, шинжлэх ухаанд залилан хийсэн тохиолдол ч, хийх оролдлого ч байгаагvй. Тийм логик байхгvй. Дэлхийг хуурч чадахгvй.

-Танхимын мэдэж авах ёстой зарчмууд дуусах болоогvй юv?

-Олон зарчим бий. Одоо ганцыг нэмж хэлээд орхиё.
Шинжлэх ухаан гэж юу юм бэ? Энэ бол их чухал асуулт. ”Нэг тэнэгийн чадсаныг нєгєє тэнэг чадахыг шинжлэх ухаан гэнэ. Нэг тэнэгийн чадаагvйг нєгєє тэнэг зайлшгvй чадах ёстойг бас шинжлэх ухаан гэнэ”. Yvн дээр шинжлэх ухаан зогсдог, тvvний бvхий л vйл явц энэ замаар явдаг. Нэг тэнэгийн чадсаныг... гэдэг лого, лоозон Барууны олон vеийг сургасан дээд математикийн сурахын толгойд vг vсэгчлэн тавигдсаар ирсэн юм.
Ингээд, жишээ нь, супернэгдлийн онолыг танай хєршийн нэг тэнэг байгуулсан бол vvнд єчvvхэн ч эргэлзэж гайхах учиргvй, бас хэрэггvй. Шинжлэх ухааны олон зуун жилийн гvн уламжлалтай газар оронд танай хєрш юу ч хийсэн гайхдаггvй. Єє, энэ чинь ёстой сvрхий тэнэг байсан байна шvv дээ гээд л єнгєрдєг.

-Одоо хоёулаа vр дvнгээ товч тодорхой хэлэхэд танхим маань эрхбиш зарчмын хувьд зарим талаар бэлтгэгдсэн гэж бодож байна...

-Зуун зуунаар хэвшиж тогтдог vйл явцыг чи бид хоёр ингэж товчилж чадсан бол бас ч том хэрэг бvтээж байгаа нь тэр. Ингээд дараах параграфыг танай танхим тухтай уншиж, тулхтай бодох хэрэгтэй.
Танин мэдэхvйн салбарт эхнээсээ эцсээ хvртэл цорын ганц vндсэн асуудал байна. Энэ нь Оршихуйн асуудал. Яагаад орчлон ертєнц ерєєс оршин байна вэ? Оршин байхдаа яагаад чухам ийм байдаг, єєрєєр байж яагаад болсонгvй вэ? Бурхан бvтээсэн гэвэл бурхан чухам ямар арга, ямар хэрэгслээр бvтээсэн юм бэ? Бурханд хэд гурван сонголт байсан уу, эсвэл гарцаагvй ганцхан боломж байсныг хэрэгжvvлсэн vv? гэх мэт суурь тулгуур асуудлуудыг онолоор шийдэхэд танин мэдэхvйн туйлын зорилго оршино.
Нєгєє талаар, Европын сэргэн мандал, Коперникийн vеэс шинжлэх ухаан эрчимтэй хєгжих явцдаа оршихуйн vнэмлэхvй нууцыг тайлахад ихээхэн ойртсон боловч эцсийн тvгээмэл vнэмлэхvй суурь онолд хvрч чадаагvй байна. Тэр онолыг супернэгдлийн онол гэж албан ёсоор урьдчилан нэрлэж байгаа юм. Оршихуйн асуудал нь танин мэдэхvйн эхний ба эцсийн асуудал бєгєєд энэхvv эхний ба эцсийн асуудлыг шийдэж, супернэгдлийн онолыг байгуулж чадлаа гэж би vзэж байгаа юм.
Уг асуудал маань туйлын vнэмлэхvй шинж чанартай учраас тvvнийг шийдэх нь мєнхvv туйлын vнэмлэхvй хvндрэлтэй юмаа гэдэг нь онолын физикийн ухааны сvvлийн 83 жилийн байдлаар тов тодорхой харагдсан юм. Энэ асуудлыг мянганы онолч А.Эйнштейн 1923 онд ерєнхий утгаар нь дэвшvvлэн тавьсан байдаг. Энэ асуудлаар орчин цагийн яв цав утгаар нь хvч талибан ажиллаад лав 60 жил болж байна.
Хvч талибагчдыг єнєє vеийн эйнштейнvvд гэж сурталчилдаг юм. Yнэхээрийн суутнууд. Тэр суутнуудыг хvчирхэг их гvрнvvдийн шавхагдашгvй нєєц тулж байгаа. Гэтэл хэн ч хэлтэлж чадсангvй явж ирэв. Гэтэл танай хєрш оршихуйн онол буюу супернэгдлийн онолыг байгуулчихсан сууж байдаг. Одоо би чамаас асуумаар байна. Танай хєршийн ард юу байгаа билээ.

- ...

- Аугаа их тvvх байна. Хол ойрын хэн хvний мэдэх аугаа их тvvх байна. Тэр болгон мэдэхгvй, харин миний ”Их Гурвалжин”-аас бага сага мэдэж болохуйц нэн эртний соёл, танин мэдэхvйн гvн гvнзгий уламжлал байна. Єєр юу ч байхгvй. Єнєєдєр гэхэд сохор зоос ч євєрт алга. Хєгшин эх тураалд орж байна.
Тvvхийн философийн теорем нь гэвэл, ”Хэн хэзээ нэг цагт хvчирхэг байсан бэ, тэрбээр дахин хvчирхэгжих боломжтой юм уу, ёстой”-д оршино. Yvнийг Баруунд аксиом ч гэж vздэг. Аксиом юм бол хэрэгжиж л байна, теорем юм бол батлагдаж л байна.

-Таны судалгааны vр дvн харьцангуй тодорхой боллоо. Энэ vр дvндээ итгэлтэй байх vндэслэл танд юмуу бидэнд хангалттай байна уу?

- Хангалттайгаас илvv гээд орхихоос аргагvй байна. Єндєр тvвшний мэргэжлийн танхимд чухам юу хангалттай, юу нь хангалттайгаас илvv байна гэдгийг маргаангvй математикт vзvvлж болно. Оршихуй агуу юм болохоороо тvvний математик онол нь хангалттайгаас ч vлэмж илvvг агуулах боломжтой ба ёстой байжээ гээд одоохондоо ойлгочих. Энэ нь угтаа мєнєєх л математик ойлголтоос илvv юм биш.
Учир нь, математик логик дахь Курт Гёделийн алдарт теорем ёсоор Ертєнц оршихуйн vнэмлэхvй онол зарчмын хувьд байгаад, тэр нь vнэхээр олдвоос тэр тvвшинд ямар нэг нэн нууцлаг нандин vзэгдэл юмс зvйлс илрэх ёстой гэнэ. Зvгээр сєгєєтэй сурвалжлагч, уншигч бол ингээд ярилцаад сууж байгаа нь Их Монгол гvрний 800 жилийн ойд тохиосон нь дангаараа нууц нандин учиртай юм байжээ гээд бодчиход илvvдэхгvй.
Тvvгээр ч vл барам, энэ бvхэн ингэж єрнєх тухайд дэлхийн утга зохиолд зєндєє зєгнєл таамаглал бий, Монголын эрт єдгєєгийн утга зохиолд ч цєєнгvй бий гэх мэтчилэн бодит оршихуйн нууцлаг талыг урьдаас vгvйсгэхгvй хэрийн оюуны соёл манай нийгэмд байх ёстой. Алдаа хийж болно, алдас хийж болдоггvй номтой. Алдаа хийвэл намдаа єч, алдас хийвэл ламдаа залбир, аль алиных нь учрыг номын багшаасаа асуу гэж надад нэг ахмад хvн хуучин vед захисан удаатай билээ.

-Зарим талаар тєєрєлдєж ч гvйцлээ. Одоо тэгээд vр дvн байна, харин vр дагавар нь танд хэрхэн тєсєєлєгдєж байна вэ?

-Тєсєєлєх чухал, гэхдээ нэг хэрэг. Тєлєвлєх, хэрэгжvvлэх хэрэгтэй. Тєсєєлєх, тєлєвлєх, хэрэгжvvлэх нь Монголын нийгэм, тєр засаг, тvмэн олон. Олон улсын амьдралд улс орон, vндэстэн угсаатнуудын єрсєлдєєн л байна. Єрсєлдєєн vнэн хэрэгтээ зєвхєн оюуны салбарт байна. Бие баатар болбаас нэг vеийнх, билиг баатар болбаас олон vеийнх гэдэг. Шинжлэх ухаан бол єрсєлдєєний туйлын хэлбэр, тvгээмэл талбар.
Супернэгдлийн онолын асуудал нь мянганы сорилт. Хvн тєрєлхтний хєгжил дэвшлийн эцсийн тvvхэн сорилт. Оршихуйн онолыг нээн олоход хvний оюун ухаан хvрэлцэх эсэх тухайд логикчид, философчид маргасаар байдаг. Хvний тэнэг нь хязгааргvй, ухаан нь хязгаартай гэж хэлэлцдэг. Дарвины ямар ч тєрєл зvйл тодорхой тvвшний ухаантай заяагдсан байдаг.
Тагтаа хамгийн тэнэг шувуу, хэрээ хамгийн ухаантай нь гэх мэт. Хvний оюун ухаан чухам ямар тvвшинд заяагдсан тухайд хэн ч vл мэднэ. Тиймээс супернэгдлийн асуудлыг шийдэх нь зvvд мєрєєдєл, vлгэр домгийн хэмжээний хvндрэлтэй нь нэгэнт нотлогдсон зvйл. Тиймээс энд нэг бол аль нэг улс орон, vндэстэн угсаатны vнэмлэхvй ялалт, эсвэл нийт хvн тєрєлхтний vнэмлэхvй хожигдол эхнээсээ агуулагдан байгаа.
Чингээд энэ тvvхэн vнэмлэхvй ялалт манайх болж байна. Yvгээр монгол хэлтэн угсаатны олон улсын чансаа, зэрэглэл, vнэн хэрэгтээ нэгдvгээрт орж ирнэ. Бусад заримуудад бяцхан гомдолтой байх боловч бодит байдал бол бодит байдлаараа захирна. Дэлхийг тэнэг гэж бодох vндэслэл лав одоохондоо алга. Єнєєдєр бид НYБ-ын хvний хєгжлийн жагсаалтын 120 хавьцаа “тууж“ яваа байх. Хойшид ч нэг хэсэгтээ ийм байх боловч, миний болон таны хаяг Монгол гэдэг нэгэн нэрийн рейтинг Чингисийн vеийнхтэй зэрэгцэн очно.
Ер нь бол нэг зvйлийг ойлгох хэрэгтэй. Чингисийн Монгол тохиолдлын байгаагvй. Байгаагvйг ємнєх vеийн тvvхээр нь батлахыг ”Их Гурвалжин”-д зорьсон. Хэрэв энэ тухайд би буруу бодоогvй бол Чингисийн Монголын байлдан дагуулал дахин давтагдах ёстой. Цаг мєчлєг нь энэ vед тохиохыг тооцож болно, тооцсон ч байгаа. Артиллерийн офицер Лх. Баясгалан надад нэг сайхан ган сэлэм урлаж єгсєн боловч би далайгаад мордоход цаг нь биш болж. Эзэн vvнийг ч урьдчилан харснаар, ”Санааг нь авбаас, бие нь хаа холдож ойчих” хэмээжээ.
Бурханч лам Пvрэвбаттаны дурдсанаар бол ”Дэлхий дахины дотоод боловсрол Монголоос тvгэх бошготой” гэж Бурханы шашны утга зохиолд заасан байдаг байна. Исvс Христийн шашны ба холбогдох утга зохиолд мєн тийнхvv бошгууд элбэг бєгєєд ил тод байж л байна. Исламын шашны утгазохиолд ч монголчуудаар нэг их халдаж оролдох ёсгvйг заасан тухайд дам мэдээ байдаг. Гэхдээ тэр зvгийн утга зохиолыг мэдэхгvй байна. Супернэгдлийн онол бол физик бодит оршихуйн тухай туйлын мэдлэг.
Тиймээс эцсийн vнэний, тэр тусмаа маргашгvй математик vнэний гэгээрэл. Дэлхий гэж нэгэн зvйл бvдvvлэг харанхуй, сvйрэл нvvрлэсэн, соёл буурч, суртал алдагдсан, учраа олохгvй бачимдаж тэмцсэн vзэгдэл єнєєдєр сонины дугаар бvрээс тодорч байна. Бvдvvлэг харанхуй буюу бид юу ч мэдэхгvй хэвээр байна гэдэг дvгнэлтийг би биш, философчид, физикчид олон улсын хурлуудаараа нэгэн дуугаар хийж буй.
Матери гэж юу юм? Хамгийн анхдагч, тиймээс хамгийн энгийн асуулт. Гэтэл хариулт байхгvй. Хариулт байхгvй учраас Англид хэвлэгдсэн физикийн толь бичигт Matter-г ердєє л орхичихож. Гэтэл шинжлэх ухаан материйг л судалж буй. Тэгээд юу судалж буйгаа мэдэхгvй бол шинжлэх ухаан юу мэдэж байгаа юм. Ингээд юу ч мэдэхгvй байна гэсэн дvгнэлтэд єєрийн эрхгvй хvрч байна. Одоо мэддэг болно. Тэр материйн суурь томъёо, тэгшитгэлvvдээр балбаад л санааг нь авчихаар бие нь хаа холдож ойчих. Энэ бол дэлхийн аврал.
Яагаад аврал болох, яагаад авралаар арай наахнуур байж болохгvй тухайд энэ удаа орхиод цэглэе. Боловсролтой уншигчид надаар хэлvvлэлтгvй тоймлох ч боломжтой.

-Ганцхан асуулт. Дурдсан онолыг хvлээн зєвшєєрєхєд хэдий хэр хугацаа орох бол?

-Огт хугацаа орохгvй. Дэлхийн тэргvvлэх онолын физикчдийг танай сонин урьж залаад аваад ир. Юу нь болохгvй гэж. Би хоёр цагийн лекц уншаадахъя. Тэгээд л болоо. Нэн єндєр тvвшний хvмvvст бол 20 минут ч хангалттай. Их Монголын ойгоор ялих шалихгvй шоу хийхээр тєлєвлєсєн нь vнэндээ чамлалттай. Дэлхийг тэр чигээр нь тэсэлсэн шоу хийх боломж бvрдсэн, хийж ч таарна.

- Та ганцаараа л давхиад...

-Ганцаараа бол хэцvv. Бас нэг хvн байхад л болоод явчихна.

- Тэр хvн нь олдох уу даа?

-Монгол гэж хоосон газар биш учраас л би ийм юм яриад, чи сонсоод сууж байгаа шvv дээ. Олдох олдохдоо Ерєнхийлєгч маань олдож байна. Та бидний азаар Монгол Улсын Ерєнхийлєгч vндэсний амбийцтай, Монголын тєлєє ямар ч томоохон эрсдэл хvлээж, алдаа хийх хэрийн бодгаль улстєрч байж тохиов. Тэр нь харагдсан. Монголын тєлєє эрсдэж алдсан хvнийг улстєрч гэнэ гэж хэлснийг минь зарим хvмvvс анзаарсан байдаг.
Монголд Монголын тєлєє алддаг ганц улстєрч эрхбиш олдож байгаа нь Ерєнхийлєгч Н.Энхбаяр. Зах зээл дээр нэр тєрєєс єєр vнэтэй бараа байдаггvй юм. Одоо надтай хамсаад дэлхийн энгээр нэг алдаж, эрсдэхэд бэлэн байна. XIII зуун Монголынх байх ажлыг бид биш, баатрууд хийсэн байх. Мань мэт хэдийвээр хамуутай тєлєг шиг юмнууд харагдах боловч Мєнх Тэнгэрийн хvчин дор, Их Суу Залийн ивээл дор болохыг байтугай, болохгvйг бvтээж, XXI зууныг Монголоор нэрлvvлэх бошготой юмсанжээ.



Unshihad bol jaahan het Mongol Mongol geed hetruulegtey yariad baidgaas bus haa holiin hamaa namaaguy yum ch yariad baigaa yum alga l daa. Hehe, ter tomyonuud ni hervee unen bolj taarah yum bol jaahan Ramanujanarhuu nuhruu uguy yu l gej tolgoid buugaad baidiishd :razz: Yutay ch mani ertey Yaponoos neg nuhur irj uulzsan baisan. Gadniihnii anhaarliig bas tataad baigaam shig baigaan (uuruur helbel hervee onol ni hudlaa bolj taarval gantshan bid nar hoshigorson gesen ug bish bolj taarah ni :razz:).
Bas "Ih Gurvaljin"-g ni heden jiliin umnu unshij baihad ih sain bichdeg yum baina daa gej dugnesen. Harin huvi hun talaas ni bol uchriig ni neg ih sain olj uguuguy. Americiig tsuluur ayalj yavlaa, Londongiin baarand barmen bailaa, Wales-t surch baital nutagt maani tsagaan morin jiliin huvisgal garav geh met.

_________________
:s0:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 6:42 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
0IMS wrote:
Saya 2 dahi nomoo Erunhiilugchid urgun bairsan bailee. Enhbayar guai ih l undur zeregleld huleen avch uulzsan gesen. Er ni IH NEGDLIIN ONOL gej iim yum baih yostoi gesen yum bii yu? Meddeg ni bicheech...


Yamar ch gesen Physics -n xuvid tiim onol baij bolno, teriig ni olno oo geed baidag sanagdax yum.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 8:11 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
hamgiin bagaar bodohod gravitatsi, kwant onol 2-iig negtgeh yostoi. busad buh hariltsan uilchleluudiin kwant onoliig bolovsruulah yadaj zarchmiin bolomj bii gej uzej baigaa.

tsaashilbal, iim onol ni yamar ch gadnii parametrgui bh yostoi. jishee ni Plankiin togtmol, elektronii tseneg mass, oron zain hemjees geh met togtmoluud bugd onoloosoo shuud garah yostoi.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 8:18 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Erdeniin yariltslaga gej dandaa toirch davhisan iim hachin yum badgiin. nuguu buustdug onigoo shig.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 9:07 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Зүгээр хий хоосон юм яриад байгаа бол ингэж хурдан нэрд гарахгүй байлгүй дээ. Гадаадынхны ч гэсэн анхаарлыг татаж байгаа юм чинь. Ингэхэд тэрээр ЦӨМИЙН ХҮЧНИЙ томъёог өөрийнхөөрөө гаргачихсан юмуу? Ямархуу зүйл байдаг юм бол?

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 10:28 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
T.G. wrote:
hariltsan uilchleluudiin kwant onol
ene yu ve? todruulaach..?

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 11:30 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.08.05 2:14 pm
Posts: 1307
Location: comp
manai fizikch profsruud nyatsaaj untraahgui baihaar neg yum heleed baigaa yum shig, tegtel nogoo gal gargadag onormaa huuhenii domog shig bas onol gargadag erdeniin domog gej garchih ch yum shig.

negent garsan onoliig n delhiin fizikiin setguuluud deer hevluuleed delhiin olon niit fizikchidiin heleltseend oruulahgui baigaa yum chine naadah chine ereenii huuramch baraa yum bish uu?!?

yamar ch neelt sudalgaanii olon niited huleen zovshooruuleh process olon ulsiin shinjleh uhaanii setguuld hevluulsenii daraagaas l engiinhen heletsej...


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 11:54 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
manai fizikch proffesoruudad yu hiisnee uzuulehgui, zugeer neg tomyo haruulchaad dald hiicheed baigaam.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 6:11 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн

Joined: Dec.17.02 5:40 pm
Posts: 342
Erdene humuusiig huurah geed bgaa yumuu esvel humuusiig huurah geed bgaagaa ooroo medehgui bgaa yumuu ene 2-iin l neg.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.06 7:39 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.08.05 2:14 pm
Posts: 1307
Location: comp
herev olon ulsiin fizikiin setguuld hevluulehgui heden saraas iluu udsan bol ereenii baraa gedeg n oilgomjtoi iim huuramch zuild bugdeeree tsag garzdaj keaboardoo elegduuleh demii baihaa ene sedviig et tsoojilj arilgaval yasiin uunii tsaana bidnii shiideh yurtuntsiin olon asuudluudiin urt daraalal baina. :lol: :lol:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 12:42 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
yuutai ch gargasan 2 nomiig ni unshichihad iluudehgui bolvuu gej boddiin.

Oldoh arga charga baina uu?

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 5:17 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
T.G. wrote:
Erdeniin yariltslaga gej dandaa toirch davhisan iim hachin yum badgiin. nuguu buustdug onigoo shig.


Нөгөө дээрийн тайлбарлаж өгдөг Антропын зарчим гэдгийг ухаандаа энэ "бөөстдөг" онигоонд ашигласан юм байна гэж ойлгоод байгаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 7:27 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Ch.Erdene gej baihaar Ts.Namsrai, O.Lhagva gej yariyaa!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 10:52 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
O.Lhagva bol Mongoliin urdaa barih onoliin physikchdiin neg. Onoliin physiciig Phylosophitoi holbon tailbarlahdaa Nambe Uan. Yag yariad ehelheeree shuleg, utga zohioliin heleer chimegleed shuls goochtol angailgadag, 60 orchim nasnii har tolgoitoi nudend dulaahan proffesor. Unshsan uzsen duulsan ni jaahan hotsrogdson, teriigee bainga davtaj yariad baidag gej shuumjlegch nar heldeg. Tiim ch yum shig setgegdel turj baisan. Za, uuhaaraa bol gangan daa, uiluulna, duuluulna. Hurel tulga, Bolor tsom ali ali ni mani doctort bagdana. Hel shinjlel, utga zohioliin salbart Onoliin physiceer neleed buteel oruulsan yum gedeg.

Academich Namsrai guig bi sain medehgui. MUIS-r ergej toirdoggui, tom gar. Haayaa irj Gantsog ed nartai deeguur dooguur uulzaj, hural zuvulguund ug helcheed l yavchihdag. Medleg bolovsrol talaas ni nadad heleh ug baihgui. Neeh tom l darga.

Uun deer Sodnom guai, Chultem guai nariig nemeh ni zuv. Za teed araas ni OIMS, T.G, M.M, E.T, @, J.N, T.ch, .... Naasan. :razz: [anh udaagaa Smile hergelj uzev]

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 10:59 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6538
Location: солгой СИСТЕМ
Yooyo! SUPER NEGDLIIN ONOL gedeg aaimaar nertei topic dotor ner meree oruultsan aljiinaa!

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 5:12 pm 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
0IMS wrote:
[ Za teed araas ni OIMS, T.G, M.M, E.T, @, J.N, T.ch, .... Naasan.


Нээрээ та нар хаана хаана байдаг хүмүүс юм. Та нар бүх талын мэдлэгтэй юм /Юниверсал/.Яаж та нар шиг болхуу?

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 478 posts ]  Go to page 1 2 3 4 519 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited