#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Aug.29.14 9:28 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 1943 posts ]  Go to page Previous  1 ... 33, 34, 35, 36, 37, 38, 39 ... 75  Next
Author Message
 Post subject: Yu
PostPosted: Jan.24.11 8:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
hervee evchiniig hemjdeg hemjuur baidag baisan bol hemjihel baisan baih :haha:

jishee ni ''alhaar erhii huruun deeree tsohih'' gedeg hemjuureer evdeltiig hemjij bolhuu?
1 tsohih
nemeed 1 tsohih buyu 2 dohoo daraaluulaad tsohih geed hemjuul...

gehdee helee naaldsan yumnaas tataj salgah gedeg evchiii helber ni alhaar erhii huruun deeree tsohihoos hsaal eerch yum shig.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Jan.24.11 8:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
яаху өвдөлтийн хүч гэж байж болох гэж төсөөлсөн юм :hihi:

нэг буянтай хүн нь MAthCad 14 гэдэг програмыг duugii шэйр дээр шэйрлээд өгөх болов уу? манаа нетийн хурд асар удаан болхоор өнөөдөртөө татаж дуусгана гэж мянган нэгэн шөнийн үлгэр юм байна өө :crysad: ( татаж авж суулгах маш чухал хэрэгтэй байгаа юм :| )

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Jan.24.11 9:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
"Чи бидэн шиг хүмүүс хэдий бусад шиг амьдардаг ч хэчнээн урт наслаад ч хөгшрөхгүй нь. Онож төрсөн энэ хувь заяаныхаа их нууцын өмнө бид хэзээд сониуч хүүхэд шиг л байна"

/63 насныхаа ойгоор Эйнштейний найз Отто Юлиусбургертаа бичсэн захидлаас.../

Орчин цагийн физикийн ухааны эцэг гэх алдар зөвхөн Альберт Эйнштейнд (1879-1955) хамаарна. Тэрбээр онолын их физикч төдийгүй цаг үеийнхээ их сэтгэгч, төр, нийгмийн зүтгэлтэн байсныг дурдууштай. Түүний үзэл баримтлал, санал, таамаглал шинжлэх ухааны өөр олон салбарт үлдэж, нөлөөлсөн. Эйнштейн таалал төгсөөд бүтэн жаран улирсан ч бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй сэтгэгчийн нэг хэмээх байр суурь нь хэзээ ч ганхахааргүйгээр батжижээ.

Шинжлэх ухааны ертөнцөөс зөвхөн түүний үгийг л үе үеийн сэхээтнүүд хамгийн их иш татдаг. Хэлээ гаргасан алдарт зургаас нь дутахааргүй түгсэн Эйнштейний ёжтой, ончтой үгс хэзээд шинэхнээрээ байдаг. Суутны онч үгийг 30 гаруй жил цуглуулсан Принстоны их сургуулийн судлаач Алис Калапрайс энэ сарын 18-нд "Эйнштейнээс иш татах нь" хэмээх ном" хэвлүүлжээ.

Харьцангуйн онолын эцгийн 1600 орчим онч үгийг багтаасан эл ном 600 гаруй нүүртэй бөгөөд нэг хүний үгийг дангаар Нь эмхтгэсэн афоризмын анхны цогц бүтээл юм. Номонд багтсан их эрдэмтний 1955 онд Принстоны их сургуулийн сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

(Уншигчдад зөвлөхөд:
-Эйнштейний зарим үзэл нас ахихынх нь хэрээр өөрчлөгдсөн
-Тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан зориуд ёжтой, тэрслүү үг хэлдэг байсан
-Шинжлэх ухааныг физикчийн нүдээр харсныг нь энд түлхүү тусгасан зэргийг анхаарна уу)

-Физикийг мэргэжил болгосон хүний хувьд Та шинжлэх ухааныг хэрхэн тодорхойлох вэ?
-Бидний мэдрэхүй, үзэж харсан зүйлсийн хариу болж үүссэн олон төрөлт шинжтэй их эмх цэгцгүйг оюун санааны логик хэлбэрт оруулахыг шинжлэх ухаан гэнэ. Ийм системд хүний үзэл баримтлал, туршлага онолын бүтэц, зохион байгуулалтад захирагдах ёстой. Гэхдээ мөнөөх онол мөн л хүний бүтээл гэдгийг байнга санах нь чухал. Шинжлэх ухаан гэдэг таамаглалын ухаан. Хэзээ ч дуусашгүй асуулт, эргэлзээгээр дүүрэн.

-Шинжлэх ухаанч болъё гэсэн бодолтой залууст юу зөвлөх вэ?
-Шинжлэх ухаанд амжилт гаргах магадлал тун бага. Төрөлхийн, онцгой авъяастай хүмүүст ч энэ хамаатай. Энэ салбарт ажиллахыг хүсэгчдэд зогсолтгүй хөдөлмөрлөхийг л зөвлөх байна. Тэгвэл авьяасын тэнгэр ивээгээгүй байсан ч зорьсондоо хүрэх боломж бий. Гэхдээ хийж бүтээж чадахаасаа илүү их зүйлд зорь. Харин түүндээ хүрч чадах үгүйг гагцхүү зөн билэг л мэднэ.

-Эрдэмтэн, судлаачдын амьдрал ахуй хүндхэн байдаг шиг санагддаг.
-Шинжлэх ухааныг ахуй амьдрал хөдөлгөгч гэж үзэхгүй бол хэчнээн гайхамшигтай зүйл болохыг нь ойлгоно. Цаашид боломжтой хэмээн бүрэн итгэлтэй байгаа зүйлээрээ л хүн амьдралаа залгуулах ёстой. Хэн нэгэнд өртэй мэт ажиллаагүй цагт л шинжлэн судлах, танин мэдэхийн жаргалыг мэдэрч болно.

-Тэгэхээр шинжлэх ухаанд хүчин зүтгэсний дүнд сэтгэл хөдлөм юу ч юм мэдрэгдэх нь, тийм үү?
-Тэр сэтгэл хөдлөм зүйл нь үнэндээ их ажлын үр дүн биш юм. Харин бүтээлч ажил хийх явцад юмсын учир шалтгааныг олох гэсэн тэмцэл, шаналал, хүчин чармайлт л хамгийн амттай байдаг. Хаа нэгтээ байгаа тогтонги, цэвэр мэдлэгийн төлөөх улайрал л шинжлэх ухааны хөгжлийг хөдөлгөгч гол хүч гэдэгт би бат итгэсээр ирсэн.

-Гэхдээ шинэ мэдлэг, өөрөөр хэлбэл нээлт л шинжлэх ухааныг залж байгаа бус уу?
-Нээлт гэдэг үг өөрөө их эмгэнэлтэй юм. Нээлт гэгддэг олон зүйлийн дийлэнх нь хэдийн бий болчихсон, бага ч атугай танил болсон зүйл байдаг. Тиймээс мартагдаж, алдсан зүйлийг олно гэдэг үнэндээ нээлт биш юм.

-Эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх багш ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Мэдлэгтэй шавь нараа ойлгох сэтгэлтэй байх нь ихэнх хүний боддог шиг багш хүний гол үнэт чанар биш юм. Харин өөрөө зогсолтгүй эрэлхийлж, суралцах л багшийн шавь нартаа барих хамгийн том бэлэг болно. Тийм байж л багш шавийнхаа бүтээлч сэдлийг сэрээж чадна. Гэвч ихэнх багш шавь нараа чухам юу мэдэхгүй байна вэ гэдгийг шалгах гэж хамаг цагаа бардаг нь харамсалтай.

-Боловсрох явцад шалгалт хэр үр дүнтэй вэ?
-Би шалгалт шүүлгийг эсэргүүцдэг хүн. Шалгалт хүнийг сурах хүсэлгүй болгодог. Коллеж, их сургуульд оюутныг 1-2 удаа л шалгадаг байх хэрэгтэй. Минийхээр илүү олон семинар, лекц зохион байгуулж, хэн идэвхтэй оролцсонд нь диплом олгодог байх хэрэгтэй.

-Шинжлэх ухаан урлагтай холбоотой гэж Та үздэг.
-Техникийн мэдлэг, чадвар эзэмшсэн хэн ч шинжлэх ухаан, урлаг хоёр мэдрэхүйн нэгдэл гэдгийг ухаардаг. Хамгийн агуу эрдэмтэд үнэн хэрэгтээ олон талт мэдлэгтэй уран бүтээлч юм.

-Хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэг одоо ямар төвшинд байна вэ?
-Шинжлэх ухааны салбарт ажилласан энэ олон жилийн эцэст би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Энэ нь бидний шинжлэх ухаан гэж нэрлэдэг бүхэн бодит байдалтай харьцуулахад үнэндээ тун болхи, хүүхдэрхүү зүйл юм. Гэвч энэ нь одоогоор бидэнд байгаа хамгийн үнэт өв.

Г.Лхагва

эх сурвалж : http://www.monkey.mn/read//29014/

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Jan.24.11 9:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
за энэ бол харин маш сонирхолтой мэдээлэл байна ttlc болон typ нар ягаад оруулаагүйг гайхлаа.

эх сурвалж:

http://dusal.blogmn.net/41045/guugl-ireeduin-einshtein-bolon-kyuriin-ereld.html#2011-1-23


Та байгалийн шинжлэлийг сонирхогч сурагч уу? Танд туршиж үзмээр, олон түмэнтэй хуваалцмаар санаа оноо байна уу? Компьютерын салбарын оюутан залуу Ларри Пежэ(Larry Page), Сергей Врайн(Sergey Brin) нар 1996 онд вэбээс мэдээллийг хайж олох аргийг сайжруулахаар өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Тэд шинжлэн судалж, өөрсдийн дэвшүүлсэн онолоо шалгаж онлайн
мэдээллийг хүмүүс олж авах аргыг өөрчлөх хайлтын хөдөлгүүр бүтээжээ.
Ларри, Сергей нар энэ санаагаа олон түмний өмнө хэлэх боломж олдсон юм. Харин хэчнээн олон сайхан санаа өвөрлөсөн залуус, сэдэв ээ оноогүй өөр форм, хэлэлцүүлэгт орж тэд өөрсдийн чадвар аа илэрхийлж чадахгүй үлдэж байна вэ? Шинжлэх ухаан дэлхийг өөрчлөн гэдэгт бид итгэдэг, үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тамирчид оддыг тодруулдгийн адил залуу авьяаслаг судлаачдыг уралдуулах илрүүлэх зам билээ.

Маргааш шинжлэх ухааны од болох залууд өнөөдөр бид CERN(Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв), ЛЕГО групп(The LEGO Group), Үндэсний газарзүй (National Geographic) and Америкийн шинжлэх ухаанчид (Scientific American) байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр анх удаа нийтийн(глобал) онлайн байгалийн шинжлэлийн уралдаан зарлаж байна: Google Science Fair.

Энэ уралдаанд дэлхий аль ч улсын 13-18 насны сурагчид оролцох эрхтэй юм. Сурагч чамд зөвхөн ажиллах компьютер, интернэт болон хөтөч програм байхад л хангалттай.

Чи орон нутгийнхаа байгалийн шинжлэлийн дугуйланд хамрагддаг байж магад, ямар ч байсан ойролцоо насны, сонирхол төстэй жаалуудтайгаа уралдана. Өнөөдөр хаана ч амьдарч сурч байгаа сурагчид, өөрсдийн санаа оноог дэлхийн бүх л хүмүүстэй хуваалцаж болно.
Уралдаанд оруулж ирэх төсөл чинь өөрөө ганцаараа хийсэн эсвэл хоёулаа, хамгийн дээд тал нь гурвуулаа нийлээд баг болж онлайн ажиллаж бүтээсэн байна. Энд Энэтхэгт (эсвэл Израиль эсвэл Ирланд) байгаа сурагч Канадад (эсвэл Камбож эсвэл Коста Рика) байгаа сурагчтай амьдралдаа ганц удаа ч гэсэн очиж үзмээр газар (like a trip to the Galapagos Islands with a National Geographic Explorer), сургалтын тэтгэлэг болон өнөөдөр өрнөж байгаа ажлыг очиж үзэх (like a five-day trip to CERN in Switzerland) гэх шагналуудын төлөө өрсөлдөх юм. Хэрэв чи орон нутгийн байгалийн шинжлэлийн талаар шийдэл хийж байгаа бол мөн тэр төслөө чөлөөтэй Google Science Fair онлайн оруулах боломжтой.
Энэ бүгдийг оруулахдаа онлайнаар бүртгүүлэх ба өөрийн төслөө Гүүгл сайттай ижлээр үүсгэнэ. Бүртгэл 2011 оны 4-р сарын 4 хүртэл нээлттэй. Анхааруулга: тэмцээнд оролцогч эх эцгийн эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрлөөр орох болно. Энэ бүх дүрмийг
эндээс уншиж танилцаарай. 4-р сарын 4 -өөс төслүүдийг шүүж эхлэх бөгөөд таван сарын эхээр төгсгөлийн шатанд шалгарсан төслүүдийг мэдээлнэ.

Төгсгөлийн шатанд шалгарсан төслүүдийг онлайн үзэсгэлэнд тавих бөгөөд “нийтийн сонголт” нэртэй шалгаруулалтыг олон нийтийн санал сонголтоор шалгаруулна. Төгсгөлийн шатны шалгаруулалтаас 15 төслийг 6-р сарын 11 нд Гүүгл-ийн захиргаанд танилцуулж оруулах, шууд нэвтрүүлэгт үйл явдал болох бөгөөд оролцогчдын нас насаар ангилж төслүүдийг дэлхийн нэртэй эрдэмтэд шүүж ялагч нарыг тодруулна.
Жишээ нь энд байгалийн шинжлэлийн нэгэн төслийн сайт байна. Бид АНУ -ын Орегон мужийн ахлах ангийн сурагч Теска охиноос
хэдэн жил хийж байгаа төслийн ажлаараа уралдааны загварт үзүүлэх сайт хийж өгөхийг хүссэн юм. Теска-гийн зорилго бол хиймэл оюун ухааныг эмнэлэгт түлхүү оновчтой хэрэглэснээр их зүйлийг өөрчилж болно гэсэн санаа.
Хэрэв чи ирээдүйн Альберт Эйнштейн, Мариа Кюри эсвэл Ларри Паже эсвэл Сергей Врайн болно гэж бодож байвал өнөөдрийн Гүүгл байгалийн шинжлэлийн уралдаанд Google Science Fair оролцоод үзээрэй. Шинжлэх ухаан дэлхийг яаж өөрчилж болохыг харуул!

Энд хэрхэн нэгдэх тухай гүүглийн видео заавар нь байна мөн бүртгүүлэх тухай зэрэг тайлбарууд байгаа болно.

http://www.google.com/events/sciencefair/#utm_campaign=en_US&utm_medium=launchblog&utm_source=gsf

https://sites.google.com/site/tescasgosfsample/home

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Jan.24.11 9:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
1) Гоц авьяастай Монгол хүүгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн үзлээ


13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалах гэж байгаа Энхпүрэвийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Түүний тухай богино хэмжээний баримтат кино Японы NHK –ийн дэлгэцээр цацагдсан цагаас хойш Ази даяар Монголын электрон жаалын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байх юм. 2009 оны хавар Энхпүрэвийн амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хүн үзэж, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хүүгийн тухай нэвтрүүлгийг дахиж гаргаж өгөөч хэмээн 1 сая таван зуун мянган хүн хүсэлтээ илгээж, NHK –г сандаргажээ.

2) Мэргэжлийн хөгжимчдийг манлайлсан морин хийлч Д.Амармэнд

Италийн Дэлхийн нэгдсэн коллежийг төгссөн. Одоо АНУ-ын Бостон хотод үргэлжлүүлэн суралцаж байна. ОХУ, БНХАУ, Италид болсон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналт. Зөвхөн Монголдоо биш, дэлхийд Монголын хөгжимчин Амармэнд гэж мэдрүүлэх мөрөөдөлтэй.

3) "Memoriam-2009″ аварга Х. Хатанбаатар

Х. Хатанбаатар Турк улсын Анкара хотод болсон "Memoriam-2009″ Ой тогтоолт, түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн боллоо. Нийт найман төрлөөр зохиосон уг тэмцээний зургаан төрөлд нь оролцож, дөрвөн төрөлд медал хүртсэн түүний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Анх өнгөрсөн онд оролцохдоо мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс түүний амжилтын буухиа улам бүр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт өссөн түүнийг ирэх арваннэгдүгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Энэ бол түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр өөрийнхөө гаргасан амжилтыг хүн бүрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бөгөөд "Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч өөрийн байгуулсан "Монголын ой тогтоолт, оюун ухааны төв”-өөр дамжуулан олон олон хүүхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна.


4)Дэлхийд рекорд тогтоосон Л.Оюунгэрэл

Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мөнхөлдөг "Улаан ном" буюу Геннисийн номонд Монгол бүсгүйн нэр дурайж байна. Түүнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Тэрбээр 33 секундын турш биеийнхээ бүх жинг аман дээрээ төвлөрүүлж чадсанаар Геннисийн номонд бичигдсэн юм. Түүнийг "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хүмүүсийг алмайруулахад Монголын үзэгчид бахархал дүүрэн үзэж байсан. Нийтдээ 100 гаруй мянган хүнээс шалгарч, сүүлчийн шалгаруулалтад үлдсэн түүний хувьд есөн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоо Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байна.

5)Канадын Хатан сургуулийн багш монгол залуу Г.Базарсүрэн

Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залууд сургуульдаа үлдэж, багшлах санал тавьсан байна. Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлүүлж амжилттай төгсжээ. Түүнийг сургуулийнх нь удирдлагын зүгээс "Их хичээнгүй, хийж байгаа зүйлдээ маш хянамгай, аливаа зүйлийг ухаан зарж хийдэг” хэмээн үнэлжээ. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна.

6)Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан нь Монгол эмэгтэй

БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Үндэстний Нам-ын төлөөлөгчөөр Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нөхөртэйгөө гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа бүсгүй юм. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд "Ард Түмний Оролцоо Нам”-аас Галбадрахын Цэцэгсүрэн хэмээх бүсгүй өрсөлдсөн тухай мэдээлэл байна.

7) Дэлхийн шилдэг дизайнер залуус Г.Дариа & Ч.Ганболд

Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргүүллээ. Уг тэмцээнийг компьютер график, дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлүүлдэг "Адобе” компаниас жил бүр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог түүхтэй. Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Одоо Ч.Ганболд АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обомагийн дизайнераар ажиллаж байна. Мөн түүний эхнэр Гомбожавын Дариа "Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлүүлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран "Photoshop artist” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Ийнхүү "Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхүү гэр бүлийн хоёр уран бүтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргүүлч болохоо баталлаа.

8) Мөсөн дээрх гүнж Ч.Наранрагчаа

Түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, хөтлөгч Опра өөрийн шоундаа урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн "Мөсөн дээрх гүнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь төрүүлсэн түүхтэй. Өдгөө 15 настай Наранчагаа охин Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мөнгө гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний хувьд мөсний дээрх театрт үзүүлсэн амжилтын ердөө л түрүүч нь бөгөөд ирэх он жилүүдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дүүлж буй жаахан охин юм.

9) "Бостон балет”-ийн гол дүр Д. Алтанхуяг

Монгол залуу Дугараагийн Алтанхуяг Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох "Бостон балет”-д гол дүр бүтээж байна. Тэрээр сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын "Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар "Pink Floyd” рок балетийн гол дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй. Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг оруулж өгсөнийг онцлох нь зүйн хэрэг.


Дэлхийн аварга олон улсын их мастер Б.Мөнгөнтуул,

Хүүхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг,

Пара олимпын аварга Д.Баатаржав,

Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, Б.Даваажаргал,

Олимпын аварга Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган,

Италийн дуурийн од Уртнасан,

"Yahoo”-ийн М.Сувдмаа, Microsoft-ийн Мягмар-Өлзий,

Харвардын их сургуулийн Ч.Энхтайван,

Стэнфордын Их Сургуулийн багш Агваанлувсангийн Ундраа,

Францийн автомашины үйлдвэр "Рено” –ийн дизайнер Тунгаагийн Эрдэнэчулуун,
Германы "Supertаlенt 2009″ шоуны шилдэг хөөмийч Д. Хосбаяр,

морин хуурч Э. Цолмон...


Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХАЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!

Бахархалыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, 2 ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!!


Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.

Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮН

эх сурвалж: http://www.monkey.mn/read//28878/

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Jan.24.11 11:27 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6209
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
nazist_bilguun wrote:
Математик шугаман програмчилал гэж юу байна аа? өнөөдөр номын дэлгүүрүүдээр явж байгаад тийм ном харлаа аваад доторхийг нь ажваас өнөөх алгоритм програмчилалын хэл гэсэн зүйлс лав л нүдэнд үлдсэнгүй (өмнө нь бас нэг харж байсан гэхдээ ягаад ч юм мартчиж...)


Програмчилал гэж төлөвлөгөө зохиох гэсэн үг шүү дээ. Илүү тодотговол "оновчтой төлөвлөгөө зохиох" гэж болно. Ерөнхийдөө E(x1,..,xN) гэсэн функцийг хамгийн их байлгахаар, x1,...,xN гэсэн хувьсагчдийг зөвшөөрөгдсөн муж дотроос яаж сонгох вэ гэдгийг судлана. Жишээлбэл x1,...,xN хувьсагчид нь ямар барааг хичнээн хэмжээгээр дэлгүүртээ татах вэ гэсэн тоонууд, E(x1,...,xN) нь тэдгээр барааг зарснаар унах ашиг байж болно. Хувьсагчдийн зөвшөөрөгдсөн муж нь тэгвэл x1,...,xN бүгд эерэг, тухайн барааг нийлүүлж байгаа компанийн агуулахын хэмжээнээс хэтрэхгүй, нийт үнэ нь чамд байгаа мөнгөнөөс хэтрэхгүй байх ёстой гэсэн хязгаарлалтууд болно. "Шугаман" гэхээр E(x1,...,xN) нь шугаман, мөн зөвшөөрөгдсөн муж нь шугаман тэнцэтгэл бишүүдийн системээр өгөгдсөн гэсэн үг. Шугаман програмчлалын бодлого нь бүрэн шийдэгдсэн, Данцигийн симплекс алгоритм гэгчээр бодогдоно. Өнгөрсөн жил Дан Спилман симплекс алгоритмыг яагаад хурдан ажилладагийг тайлбарласан ажлаараа Неванлиннагийн шагналыг хүртсэн байгаа. Тэгээд цаашаа квадратлаг програмчлал, шугаман бус програмчлал гээд явбал энд тэнд тарсан цөөхөн үр дүнгүүд байгаа. Квадратлаг програмчлалын бодлого нь ерөнхий тохиолдолд NP-hard бодлого юм. Өөрөөр хэлбэл квадратлаг програмчлалын бодлогыг ерөнхий тохиолдолд боддог хурдан алгоритм олдохгүй гэсэн үг.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 12:35 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 1:12 pm
Posts: 5104
Location: RW
Mongoliin elektron jaal Enkhpurev odoo doktoriin zergee hamgaalj baigaa 20 nastai tom zaluu yum baina end buten nevtruulgiig n uzeerei: (naadmaar 21 hurne)

http://vimeo.com/12946227
(delhiin 1 terbum hund huleen zuvshuurugdsun bolhoor batalgaatai tom doktor bolno baihaa) (12-toidoo dund surguulia tugssun!!) [Bid nar hudlaa Einstein geed tomrood baisan hamar dooroo baisan Einsteiniig haraagui baina daa!!]

Image Ooroo heljiine tegj odorjingee yum nuhaj suid boldoggui odort hedhen tsag l nuhdag genee. (uurag tarhia zuv ajilluulah argiig olchihson yumuu).

Yurunhiilugchtei 2 dahia uulzav:

President meets the youngest teacher in Mongolia
Mongolia’s youngest teacher, and Principal of Es Erdem School E. Enkhpurev meets President Elbegdorj for the second time with ample accomplishments such as graduating over 40 students from his school and assisting over 300 students in need for supplementary lessons. In 2004, E. Enkhpurev met, then Prime Minister of Mongolia, Elbegdorj Tsakhia, where he introduced of a project for intensive, short-term curriculum for compulsory education.
Image
Last year, NHK, the national television of Japan, filmed a documentary about E. Enkhpurev’s methods of teaching, and as a result, he received a five-year cooperation notice from the Education Ministry of Japan, where the ministry will decide of their cooperation after observing his methods for the duration of five years.
According to E.Enkhpurev, every individual’s learning style is unique, thus, requiring a curriculum to be flexible and reactive.
President wished success for E. Enkhpurev’s future deeds, and expressed content with his achievements at so young an age.

_________________
sudalgaa


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 1:28 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6209
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
ttlc wrote:
...Bid nar hudlaa Einstein geed tomrood baisan hamar dooroo baisan Einsteiniig haraagui baina daa!!


yamar ch utgaui yum yarij bhiin. Mongold bga geheeree hamar dor orchihdog yum uu. ter hunii tuhai hichneen todorhoi medeelliig yaj amarhan olj bolohoor bna gevel Einstein bur hamar dotor chini bn shuu dee. Enhpurev bol teer hol suumelzej bn.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 1:30 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 1:12 pm
Posts: 5104
Location: RW
Uurag tarhinii neuronoo dahin programchilj 2 jiliin hicheeliin hotolboriig 3 sard oilgodog bolgono gedeg tomoohon huvisgal baij magadgui ee!

_________________
sudalgaa


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 1:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 12:58 pm
Posts: 3349
Location: Pragmatist
Сүржигнэхээ больмой.
Олон оронд шалгалтыг нь амжилттай өгвөл хэдэн настайдаа ч төгсөж болдог, тийм ч учраас сургууль 14-аас доош насандаа high school төгссөн хүмүүс зөндөө л байдаг шүү дээ.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 1:44 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6209
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
ter yahav hudlaa tsaasan malgai umsguj huurguj bj huuhdiig alaad hayachihaj bga yum bish biz dee

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 1:59 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 12:58 pm
Posts: 3349
Location: Pragmatist
цаасан малгай өмсөхөөр хөөрдөг юм уу? хөөрхөөр бас үхнэ?


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 2:03 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6209
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
cheap shot

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 2:05 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 12:58 pm
Posts: 3349
Location: Pragmatist
How about this?
Dr. Mundag wrote:
shal hereggui shtee!

T.G. wrote:
shalgui bol uvul hetsuudne shuu dee. chi afrikt amidardag yum uu.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 2:09 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6209
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
That is fine because there was a mutual understanding that the thread was not going anywhere. Your remark was obviously provocative.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 2:42 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 1:12 pm
Posts: 5104
Location: RW
But seemingly you still missing the point.

_________________
sudalgaa


Top
 Profile  
 
PostPosted: Jan.25.11 9:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 10:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Quote:
Програмчилал гэж төлөвлөгөө зохиох гэсэн үг шүү дээ. Илүү тодотговол "оновчтой төлөвлөгөө зохиох" гэж болно. Ерөнхийдөө E(x1,..,xN) гэсэн функцийг хамгийн их байлгахаар, x1,...,xN гэсэн хувьсагчдийг зөвшөөрөгдсөн муж дотроос яаж сонгох вэ гэдгийг судлана. Жишээлбэл x1,...,xN хувьсагчид нь ямар барааг хичнээн хэмжээгээр дэлгүүртээ татах вэ гэсэн тоонууд, E(x1,...,xN) нь тэдгээр барааг зарснаар унах ашиг байж болно. Хувьсагчдийн зөвшөөрөгдсөн муж нь тэгвэл x1,...,xN бүгд эерэг, тухайн барааг нийлүүлж байгаа компанийн агуулахын хэмжээнээс хэтрэхгүй, нийт үнэ нь чамд байгаа мөнгөнөөс хэтрэхгүй байх ёстой гэсэн хязгаарлалтууд болно. "Шугаман" гэхээр E(x1,...,xN) нь шугаман, мөн зөвшөөрөгдсөн муж нь шугаман тэнцэтгэл бишүүдийн системээр өгөгдсөн гэсэн үг. Шугаман програмчлалын бодлого нь бүрэн шийдэгдсэн, Данцигийн симплекс алгоритм гэгчээр бодогдоно. Өнгөрсөн жил Дан Спилман симплекс алгоритмыг яагаад хурдан ажилладагийг тайлбарласан ажлаараа Неванлиннагийн шагналыг хүртсэн байгаа. Тэгээд цаашаа квадратлаг програмчлал, шугаман бус програмчлал гээд явбал энд тэнд тарсан цөөхөн үр дүнгүүд байгаа. Квадратлаг програмчлалын бодлого нь ерөнхий тохиолдолд NP-hard бодлого юм. Өөрөөр хэлбэл квадратлаг програмчлалын бодлогыг ерөнхий тохиолдолд боддог хурдан алгоритм олдохгүй гэсэн үг.



so very interesting maybe i loved...

Ер нь T.G ах надад боломжтой үедээ математик геометр зааж өгвөл. :??:

энэ улирал их олон кредит хичээл үзнэ эхнээс нь сайхан програмтай явна аа ер нь.(МУИС ийн оюутны номын дэлгүүрээр шохоорхож яваад харсан юм Шугаман програмчилал гэсэн нэртэй жижигхэн ном байхыг...)

T.G OIMS E.T ах нарын тайлбар бичлэгүүдийг уншихаар нээх гоё уйгагүй суугаад идэвхитэй математик физикээ хараад суух хүсэл мэдрэмж өөрийн эрхгүй төрөх юм...(долигнох)

АЛгоримт болон шугаман Програмчилалан ялгаа нь зөвхөн (тодруулсан өгүүлбэр ) хэрэг үү? илүү нарын тайлбарлаж өгөөч дэх үү? :-)

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 12:52 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 10:46 pm
Posts: 6523
Location: солгой СИСТЕМ
Image

end science-tei holbootoi hen hen baina?

_________________
www.oims.mn


Last edited by 0IMS on Jan.26.11 2:31 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 1:03 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
einstein, socrat, da vinci....


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 1:42 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 1:12 pm
Posts: 5104
Location: RW
Kopernik, Nils Bor, Hu Jintao, Nicole Kidman, Maikl.

_________________
sudalgaa


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 2:28 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 10:46 pm
Posts: 6523
Location: солгой СИСТЕМ
Science-tei holbootoi gej baihad.

Alfred Nobel, Sigmund Froid, Marie Kurie nar lav baina. Ene temee hutulj yavaa ni Darwin boltoi.

_________________
www.oims.mn


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 2:30 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
сталины хажууд дарвин уу да винчи юу?


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 2:33 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 10:46 pm
Posts: 6523
Location: солгой СИСТЕМ
DaVinci. Ter Dolli honi baih. Evergui baidag baihaa?

_________________
www.oims.mn


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 2:38 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
тэмээ хөтөлж байгаа нь Мозэс гэж бодсон шд хэхэ


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 2:44 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 10:46 pm
Posts: 6523
Location: солгой СИСТЕМ
orgil09 wrote:
тэмээ хөтөлж байгаа нь Мозэс гэж бодсон шд хэхэ


Noa biluu neg zavin deer buh amitanaas gants hosiig avaad uyer duustal dalaid huvdug nuhur chine. Ter nuhur chine honi, nohoi daguultsan, uher, temee hutluud yavj bgaam yum bish uu?

_________________
www.oims.mn


Top
 Profile  
 
PostPosted: Jan.26.11 2:49 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
Атиллагийн хажууд Галилэй байх шиг байна, баруун талд


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 1943 posts ]  Go to page Previous  1 ... 33, 34, 35, 36, 37, 38, 39 ... 75  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.