#AsuultSambar :
http://forum.asuult.net/

Оюун Ухаан Чат
http://forum.asuult.net/viewtopic.php?f=113&t=166725
Page 76 of 76

Author:  Begin [ May.16.15 1:25 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

М

Author:  кодимо [ Aug.16.15 6:50 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Мат физик ил харагдахаа байгаад ийш нь зөөгөөд нэгтэгчихсэн чинь сонин санагдаж байнаа :razz: эвгүй юм . Бараг л оршуулчихсан юм шиг л байна хаха :haha:

Author:  Rocketeer [ Nov.21.15 5:02 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

:wahaha:

Author:  T.G. [ Jan.29.16 3:41 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Rocketeer haana bn aa. ene yostoi sunusun gazar bn aa. bi hezeedee iim avatartai bolchihvoo

Author:  Morpheus M [ Jan.30.16 2:57 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Back to the past.

Author:  Morpheus M [ Jan.30.16 2:59 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

End daxiad amidral butsalna gedegt itgeseer xyazgaargui gantsaardald 10 jiliig unguruuv.
Sain baina uu!?

Author:  0IMS [ Jan.30.16 5:08 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Image

Author:  CrossBonez [ Feb.01.16 2:24 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Image

Author:  Nominzul88 [ Mar.01.16 9:16 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

IQ сайжруулах арга зам мэддэг бол хуваалцаач

Author:  Begin [ Mar.07.16 8:30 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

end amirdal ornodog bhd en asuultad orj irehgui yav daa odoo barag yridag hun bdguim shiv dee

Author:  Erebus [ Mar.10.16 4:20 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Nominzul88 wrote:
IQ сайжруулах арга зам мэддэг бол хуваалцаач

Бага насны хүүхдийн IQ л хурдацтай өсөж хөгжинө. Нэгэнт том болсон хойноо бол тэр түвшиндээ л тогтоно доо. Дасгал хийх замаар бага зэрэг нэмэгдүүлж болно. Гэхдээ үүнийг яг IQ нэмэгдэж байна гэхэд хэцүү, IQ тест бөглөх чадвар дээшилж, тестээр авч буй оноогоо л нэмж байгаа гэвэл илүү ононо.

Author:  Кен. [ Mar.10.16 4:22 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Erebus wrote:

Юу гэж дээ найзаа, хөгшин хүнийх ч хөгжинө шүү дэ

Author:  Erebus [ Mar.10.16 5:08 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Энд 2 биш 20 оноогоор нэмэгдэх тухай ярьж байна гэж ойлгоод байна л даа. Хөгшин хүмүүс нас ахиад мартамхай, орон гаран болж байна гэдэг. Энэ нь үнэндээ өндөр настай холбоотой зүйл биш. Гэхдээ хичнээн тархиа ажилуулж, биеийн хөдөлгөөн сайн хийж байсан ч гэсэн өндөр настай хүний IQ суга өсөх боломжгүй. Харин хэвээр нь хадгалах бол боломжтой. Хүн эхээс төрснөөс хойш 20 наслахад тархиных нь жин бараг 3 дахин нэмэгддэг гэж үздэг. Харин үлдсэн амьдралынхаа турш тархиныхаа жингийн 10% орчмыг алддаг. Нейроны алдагдлын хэмжээ, агшилт зэрэг нь янз бүрээр өөрчлөгдөж байдаг. Энэ алдагдлын хэмжээ хэвийн бус болоход оюуны чадвар удааширна. Товчхондоо бол нэгэнт бие махбод өсөж гүйцэхэд тархи ч бас эрийн цээнд хүрдэг. Хэрэв азтай тохиолдлоор биш үнэхээр оюуныхаа чадвараар нас ахисан хойноо нээлт хийж, бүтээл туурвисан бол тэр хүн хүүхэд байхаасаа л суутан байсан гэсэн үг.

Тэгээд ч IQ удамшдаг зүйлс, хүний удамшилтай уягдсан зүйл тэгж зоргоороо нэмэгдэхгүй. Хөгшин хүний iq хөгжинө гэж байгаа нь 40 нас гарсан 165 см өндөртэй хүнийг дасгал хийгээд байвал 180см болноо гэж байгаатай бараг адил зүйл шүү. Харин нурууныхаа суусан үеүүдийг татуулаад 2см өсөж магадгүй юм лол

Author:  Begin [ Mar.10.16 9:42 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

хха аякүү тэст бөглөхөөр оюун ухаан сайжирдиймуу
яавал тархиа сайн хөгжүүлэх бол

Author:  Erebus [ Mar.11.16 2:47 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Begin wrote:
хха аякүү тэст бөглөхөөр оюун ухаан сайжирдиймуу

Ийм утгатай зүйл хаана бичсэн байна?

Begin wrote:
яавал тархиа сайн хөгжүүлэх бол

Том болцон бол тархи чинь хөгжихгүй ээ гэж хэлээд байхад ийм юм асуух юм.
Одоо жишээ нь энэ хужаад шуугиулаад байгаа оюун ухааны тамирчин тархиа нэмж хөгжүүлснээс илүүтэйгээр дасгал хийж техник эзэмшсэнээр чадвар сууж байгаа юм.
Тархины нейрон нь хуваагдах, олшрох болон өөрийгөө нөхөх үйлдэл хийдэггүй. Харин туслагч эс гэж нэрлэгддэг мэдрэлийн эс нь нейронуудыг тэжээлээр хангаж байдаг. Эйнштэйн тэргүүтэй алдартай эрдэмтдийн тархинд энэ нь туслагч эсүүдийн хэмжээ нь энгийн нейронуудтайгаа харьцуулахад харьцангуй өндөр байгааг тогтоосон байдаг. Энэ нь магадгүй хүний удамшилтай холбогдсон зүйл байх, сайн мэдэхгүй байна.

Image
Тархиа ажиллуулж байвал synapse буюу нейронуудыг холбогч холбоос илүү бэхжиж, тэр хэмжээгээ хүний хийж буй үйл хөдлөл сайн байж чаддаг.
Мөн nerve growth factor буюу NGF нь myelin давхаргын өсөлтийг дэмждэг хүчин зүйл. Дасгал хийх нь NGF-ыг өсгөдөг.
Товчхондоо бол тархиа ашиглаж л байвал тархи нягт, сайн хэвээрээ л байна гэсэн үг. Хөгжинө, хөгжүүлнэ гэж юу яриад байгаа юм ойлгохгүй байна. Хэвээр нь хадгалах гэсэн ойлголт л чухал.
Тэтгэвэрт гарахдаа тархиа бас тэтгэвэрт гаргачихвал оюун ухаан удааширсаар, зогсохдоо тулна.

Эм хэрэглэх, алкохол хэтрүүлэн хэрэглэх, суугаа амьдралын хэв маяг, урам зориг дутагдах ганцаардах, амьдрах орчин тааламжгүй байх, сэтгэл гутрал, уй гашуу зэрэг зүйл нь нейроны алуурчид хэмээн зөвшөөрөгдсөн байдаг.

Дасгал ярьсных Рестак гэж хүний гаргасан жагсаалт байгаа, тэрийг олж үзээрэй. Артерын даралт өндөр удаан явахгүй байх, автобусанд эсвэл банкинд дараалалд зогсохдоо нэг хөлөө газраас үл ялиг хөндийрүүлэн нөгөө хөл дээрээ аль болох удаан тэнцвэртэй зогсох дасгал хийж байх гэх мэт энгийн юм шир мөртлөө чухал зүйл байгаа.

Зарчим: Суралцах → нейроны шинэ холбоосууд → өндөр нягтаршил → тархины хэвийн алдагдал тэнцвэржих

Author:  Шаазгай [ Mar.11.16 3:02 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Erebus монгол хэлэндээ их сайн юм байна шүү. Юм хум бичдэг үү? Монголын орчин цагийн сэтгүүлчид болон хувийн байгууллагын албан тоот бичээч нарт хичээл заахаар л юм байна.

Author:  Morpheus M [ Mar.15.16 3:57 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Tarxinii yag fizikal xuchin chadaliin tuxaid bol usuj xugjix nasandaa xugjuud ternees tsaashaa zogsox l baix l daa. Tegeed ch busad ed erxtnuudiin adilaar tsaanaasaa baigaliin ugugdul gej bas baij taarna.
Gexdee IQ gedeg maani zugeer tarxinii fizik chadal mun uu? Er ni oyuun uxaan xugjinu gedeg maani tarxinii fizikal ugugduluus tegej ix shaltgaaldag yum uu? Gex met asuudluud baina.
Er ni tarxinii fizikal chadal gedegiig Computeriin texnik xangamj, xarin oyuun uxaaniig tuun deer suulgasan programm xangamj gej oilgood baigaa. Computer deer yu xiij yamar buteel gargax ni programm xangamj, tuuniig ezemshigchees l gol ni xamaardag boloxoos Core-i5 bainuu, Core-i7 bainuu surtei nuluu baixgui shuu dee.

Author:  Red Cloud [ Mar.22.16 3:11 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

erebus-g yag bultreed bgaarai geh gsen chine morpheus ali hediin tgd helchij

Author:  T.G. [ Mar.29.16 11:07 am ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Facebook ruu ordog biz dee. tend neg group baiguulaad tiishee shiljiyee.

Author:  Erebus [ Mar.29.16 12:45 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Red Cloud wrote:
erebus-g yag bultreed bgaarai geh gsen chine morpheus ali hediin tgd helchij

Хүний оюуны чадварыг компьютерийн cpu-тэй зүйрлэж байгаа нь л өөрөө их инээдтэй юм. Зураач хүнд ганц балын харандаа байна уу, эсвэл тосон будаг байна уу ялгаагүй, зурдагаараа зурж чаднаа гэвэл харин өөр хэрэг.
Хэрэв компьютертэй зүйрлэмээр байгаа бол, хүний сэтгэх бодох үйл ажиллагаа гэдэг чинь ямар програм зохион бүтээхдээ биш, харин яаж, ямар хурдаар, цэгцтэй ажиллах вэ гэдэгтэй илүү төстэй, ойрхон юм. Тиймээс i5 биш i7 байх тусмаа л илүү их ялгаа гарна.

Хүн тархиараа сэтгэдэг. Тархи гэдэг эрхтэн тэгээд physical биш spiritual юм болж таарах уу? Тархиар сэтгэж байгааг физикал гэхгүй юм бол тэгээд физикал бус юу байж болох вэ? Бөөгийн онго сахиус орж ирээд сэтгэдэг юм биш биз дээ арай.

Оюуны чадвар өндөртэй хүний тархи илүү нягт бүтэцтэй байдаг гэдгийг аль хэдийнэ тогтоочихсон байна. Одоохондоо өөр корреляци олсон дуулдаагүй байна. Би энэ онолынх нь дагуу л ярьсан. Өөрийн санаанаас юм зохиож яриагүй учир бүлтрүүлээд байх шаардлага байхгүй шүү.
Харин энэ онолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэвэл тэрийгээ тайлбарлаад, гаргаад тавиад ярьж болно.

Author:  Nominzul88 [ May.11.16 5:44 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Тархины хаван гэх мэт асуудлууд нь оюун ухаанд хэр их нөлөөлдөг бол ер нь нөлөөлдөг юм болов уу :"))

Author:  amka, [ May.11.16 6:25 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

T.G. wrote:
Facebook ruu ordog biz dee. tend neg group baiguulaad tiishee shiljiyee.

saihan sanaa bn :wd:

Author:  Erebus [ May.12.16 2:40 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Nominzul88 wrote:
Тархины хаван гэх мэт асуудлууд нь оюун ухаанд хэр их нөлөөлдөг бол ер нь нөлөөлдөг юм болов уу :"))

Тархины хаван гэж юу болохыг болон тархины хавантай эсэхээ баттай мэдэж байх нь чухал. Нарийн оношилгоо хэрэгтэй. Тархины хаван мөн бол MRI шинжилгээгээр усархаг цэлцэнгүүд үүссан байгаа нь харагдана. Цааш гүнзгийрвэл хортой болон хоргүй хавдар болж болно. Оюун ухаанд нөлөөлөх үү гэвэл нөлөөлж болно. Эргүү өвчин туссан хонь мал харж байсан уу? Хүн ч яг тийм болдог. Ярьсан зүйл, хийсэн үйлдлээ мэддэггүй. Туршлагатай малын эмч нар малын эргүүг эмчлэхдээ толгойноос нь тэр хавдрыг нь гаргаж хаядаг. Хүнээр бол тархины мэс ажилбар гэсэн үг. Хавангийнхаа байрлал, хэмжээнээс шалтгаалж ухаан санаанд үзүүлэх нөлөөлөл мэдээж өөр байх.

Үнэхээр санаа зовж тодруулмаар байгаа бол нарийн шинжилгээ өгч мэргэжлийн эмчид хандсан нь зөв. Зуун настын гаралтай бэлдмэлүүд шимэгдүүлэх үйлчилгээтэй байдаг. Биеийн өөр хэсэгт үүссэн хаванг навчийг нь зүсэж гаднаас наах болон дотроос уух замаар шимэгдүүлсэн туршлага бий. Тархины хувьд мэдэхгүй юм. B-ын төрлийн аминдэмүүдийг хориглодог шиг санагдаж байна. Гэхдээ ноцтой юм болсон тохиолдолд шүү.
Эмчид хандах нь л хамгийн зөв шүү. Өөрийн дураар дүгнэж ялихгүй юманд дэмий мөнгө, цагаа гарздав.

Author:  zaluunas [ Mar.09.17 10:03 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

Erebus wrote:
Энд 2 биш 20 оноогоор нэмэгдэх тухай ярьж байна гэж ойлгоод байна л даа. Хөгшин хүмүүс нас ахиад мартамхай, орон гаран болж байна гэдэг. Энэ нь үнэндээ өндөр настай холбоотой зүйл биш. Гэхдээ хичнээн тархиа ажилуулж, биеийн хөдөлгөөн сайн хийж байсан ч гэсэн өндөр настай хүний IQ суга өсөх боломжгүй. Харин хэвээр нь хадгалах бол боломжтой. Хүн эхээс төрснөөс хойш 20 наслахад тархиных нь жин бараг 3 дахин нэмэгддэг гэж үздэг. Харин үлдсэн амьдралынхаа турш тархиныхаа жингийн 10% орчмыг алддаг. Нейроны алдагдлын хэмжээ, агшилт зэрэг нь янз бүрээр өөрчлөгдөж байдаг. Энэ алдагдлын хэмжээ хэвийн бус болоход оюуны чадвар удааширна. Товчхондоо бол нэгэнт бие махбод өсөж гүйцэхэд тархи ч бас эрийн цээнд хүрдэг. Хэрэв азтай тохиолдлоор биш үнэхээр оюуныхаа чадвараар нас ахисан хойноо нээлт хийж, бүтээл туурвисан бол тэр хүн хүүхэд байхаасаа л суутан байсан гэсэн үг.

Тэгээд ч IQ удамшдаг зүйлс, хүний удамшилтай уягдсан зүйл тэгж зоргоороо нэмэгдэхгүй. Хөгшин хүний iq хөгжинө гэж байгаа нь 40 нас гарсан 165 см өндөртэй хүнийг дасгал хийгээд байвал 180см болноо гэж байгаатай бараг адил зүйл шүү. Харин нурууныхаа суусан үеүүдийг татуулаад 2см өсөж магадгүй юм лол

анд нэлээн хуучны мэдээлэлтэй байна шүү 1910 оны үеийн.
тэр үед гарууд янз бүрийн lobotomy, IQ score нтр бүдүүн баараг юм сэдсэн байдаг.
IQ-р манай улс яах аргагүй дэлхийд эхний 10-т жагсаад байдаг. тэгсэн хэрээ бодит байдал bullsh!t.

одоо орчин үед neuroplasticity гэж яригдах болсон.
хөгшинч бай залуу ч бай тархи бол булчинтай адил дасгал хийх тусам илүү сайжирч ашиглахгүй бол суларч байдаг.

Author:  T.G. [ May.09.17 12:31 pm ]
Post subject:  Re: Оюун Ухаан Чат

amka, wrote:
T.G. wrote:
Facebook ruu ordog biz dee. tend neg group baiguulaad tiishee shiljiyee.

saihan sanaa bn :wd:

ene ruu orood ir

https://www.facebook.com/groups/baigaluhaan/

Page 76 of 76 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/