Quote:
хха аякүү тэст бөглөхөөр оюун ухаан сайжирдиймуу
Ийм утгатай зүйл хаана бичсэн байна?
Quote:
яавал тархиа сайн хөгжүүлэх бол
Том болцон бол тархи чинь хөгжихгүй ээ гэж хэлээд байхад ийм юм асуух юм.
Одоо жишээ нь энэ хужаад шуугиулаад байгаа оюун ухааны тамирчин тархиа нэмж хөгжүүлснээс илүүтэйгээр дасгал хийж техник эзэмшсэнээр чадвар сууж байгаа юм.
Тархины нейрон нь хуваагдах, олшрох болон өөрийгөө нөхөх үйлдэл хийдэггүй. Харин туслагч эс гэж нэрлэгддэг мэдрэлийн эс нь нейронуудыг тэжээлээр хангаж байдаг. Эйнштэйн тэргүүтэй алдартай эрдэмтдийн тархинд энэ нь туслагч эсүүдийн хэмжээ нь энгийн нейронуудтайгаа харьцуулахад харьцангуй өндөр байгааг тогтоосон байдаг. Энэ нь магадгүй хүний удамшилтай холбогдсон зүйл байх, сайн мэдэхгүй байна.

Тархиа ажиллуулж байвал synapse буюу нейронуудыг холбогч холбоос илүү бэхжиж, тэр хэмжээгээ хүний хийж буй үйл хөдлөл сайн байж чаддаг.
Мөн nerve growth factor буюу NGF нь myelin давхаргын өсөлтийг дэмждэг хүчин зүйл. Дасгал хийх нь NGF-ыг өсгөдөг.
Товчхондоо бол тархиа ашиглаж л байвал тархи нягт, сайн хэвээрээ л байна гэсэн үг. Хөгжинө, хөгжүүлнэ гэж юу яриад байгаа юм ойлгохгүй байна. Хэвээр нь хадгалах гэсэн ойлголт л чухал.
Тэтгэвэрт гарахдаа тархиа бас тэтгэвэрт гаргачихвал оюун ухаан удааширсаар, зогсохдоо тулна.
Эм хэрэглэх, алкохол хэтрүүлэн хэрэглэх, суугаа амьдралын хэв маяг, урам зориг дутагдах ганцаардах, амьдрах орчин тааламжгүй байх, сэтгэл гутрал, уй гашуу зэрэг зүйл нь нейроны алуурчид хэмээн зөвшөөрөгдсөн байдаг.
Дасгал ярьсных Рестак гэж хүний гаргасан жагсаалт байгаа, тэрийг олж үзээрэй. Артерын даралт өндөр удаан явахгүй байх, автобусанд эсвэл банкинд дараалалд зогсохдоо нэг хөлөө газраас үл ялиг хөндийрүүлэн нөгөө хөл дээрээ аль болох удаан тэнцвэртэй зогсох дасгал хийж байх гэх мэт энгийн юм шир мөртлөө чухал зүйл байгаа.
Зарчим: Суралцах → нейроны шинэ холбоосууд → өндөр нягтаршил → тархины хэвийн алдагдал тэнцвэржих