#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 10:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1975 posts ]  Go to page 1 2 3 4 576 Next
Author Message
PostPosted: Aug.05.10 10:57 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
End shinjileh uhaan ba oyun uhaan tanin medehuin choloot chat bichitsgeey!!

Hardware sedev dotor 1000 huudastai chat bii terniig sonirhoj jishee avch bolno: viewtopic.php?f=92&t=129102

Ene sedev tsaashdaa ene bulangiin gishuudiin oirton nuhurluh neg negiigee oilgoh chuhal guur bolno gej naidaj baina.

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Oct.23.10 7:20 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Oyun Uhaan Chat
PostPosted: Aug.07.10 1:40 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
New Scientist setguuliin shine video medeelluud: http://www.youtube.com/user/newscientistvideo#g/u

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Aug.15.10 7:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Гарчигийг Крилл болгов ёсдо гоё сэдэв нээсэн байна :wd:

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.15.10 7:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5753
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
iimerhuu ch gazar chatlana shuu :-D


Top
   
PostPosted: Aug.15.10 7:11 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.31.09 1:16 am
Posts: 561
Location: Хэн байсан нь биш, байгаа нь биш, байх нь чухал...
за тэгээд юуны талаар ярилцмаар байна да нөхдөө?

_________________
Үнэн худлын зааг дээр...


Top
   
PostPosted: Aug.15.10 7:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5753
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
matematikiig bi lav hezee ch oilgoj hiij bgagui
ene yur ni yu yum be?


Top
   
PostPosted: Aug.15.10 7:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.29.09 1:13 am
Posts: 2554
temdeg

_________________
8+8=88


Top
   
PostPosted: Aug.15.10 7:18 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.31.09 1:16 am
Posts: 561
Location: Хэн байсан нь биш, байгаа нь биш, байх нь чухал...
Etana1 wrote:
matematikiig bi lav hezee ch oilgoj hiij bgagui
ene yur ni yu yum be?

Яахав дээ эрт цагт хэдэн урт сахалтай нөхдүүд юмсыг дугаарлаж, тооцолмоор санагдаад тоо гээч зүйлсийг бүтээсэн юм шиг байгаа юм, хялбарчилж байгаа арга нь юм байлгүй бодвол. Яг л хүмүүс анх яаж бичиг үсэгтэй болсон бэ гэдэг шиг.

_________________
Үнэн худлын зааг дээр...


Top
   
PostPosted: Aug.15.10 7:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5753
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
tegvel ter algoritm logrifim ed nar ni?yund heregtein
triolonii dotor nemj hasj urjuulj huvaadag bol l amidrald heregtei gej boddog


Top
   
PostPosted: Aug.15.10 7:27 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.31.09 1:16 am
Posts: 561
Location: Хэн байсан нь биш, байгаа нь биш, байх нь чухал...
Etana1 wrote:
tegvel ter algoritm logrifim ed nar ni?yund heregtein
triolonii dotor nemj hasj urjuulj huvaadag bol l amidrald heregtei gej boddog

Тэд нарыг чинь ашиглаж эд юмсыг бүр гүнзгий дугаарлаж, тооцоолдог юм. Ямар нэгэн юманд хязгаар гэж байхгүй шиг дугаарлаж тооцоолоход мөн эцэс гэж үгүй яа. Хэрэв зээ гүнрүү нь орох сонирхолгүй байвал арван жилийн мэдлэг чинь амьдралыг чинь аваад явчихна, санаа зоволтгүй.

_________________
Үнэн худлын зааг дээр...


Top
   
PostPosted: Aug.15.10 7:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Гэхдээ аливаа зүйлийн гүн рүү нь улам нэвтрэх тусам тэр зүйл асар утгагүй мөртлөө үнэхээр сайхан улам л хялбар болж гүйцдэг зүгээр л амьдрахын төлөө элдэвийг сураад байвал амьдрал гэдаг чинь утгагүй болчих юм биш үү анд нараа??? Кен ах энэ Сэдэвийг icon той болгох гэсэн чаддагүй ээ хэхэ та нэг оролдоод өгөөч? Математикийг бүтээгээгүй харин төсөөллийг цаасан дээр буулгах хялбар арга олсон нь Математик юм бол уу гэж боддийшд

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.15.10 7:47 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.31.09 1:16 am
Posts: 561
Location: Хэн байсан нь биш, байгаа нь биш, байх нь чухал...
Амьдрахын төлөө сураад байна уу, сурахын төлөө амьдраад байна уу? Амьдралд яг үнэндээ Математик гэгч зүйл хэрэг болоод байна уу гэвэл яг ч тийм биш, бид үүнгүйгээр амьдарч чадах нь эргэлзээгүй. Үнэн хэрэгтээ Математик гэдэг зүйл анх байгаагүй үед ч хүн төрөлхтөн байсаар ирсэн, сүүлд илэрсэн юм бүхэн үүсмэл гэж нэрлэгдэх учиртайсан билүү дэ?

_________________
Үнэн худлын зааг дээр...


Top
   
PostPosted: Aug.15.10 7:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Гэхдэээ бүгд Математикаас үүсэлтэй ч юм бил үү Математик аар бүх зүйлийг тайлбарлаж болох тухай өгүүлэл дээхэн үед уншиж байсан тэхээр Математик л Биднээс хамаагүй ахмад болж таараад байгаам даа хэхэ Эсүүл Яг чухам Математик гэж юуг нэрлээд байна ???

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.15.10 7:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Наад зүйлсийг чинь хэлэлцэхэд бидний тархины потенцал арай л жулдана да. Яахав зарим ном сэтгүүлд орчныг 4Д хэлбэрээр харвал бүх зүйлс тоон өгөгдлөөр үзэгднэ гэж таамагласан байдаг. Мэдэхгүй л юм. Бидний эрин зуунд лав энэ зүйл тодорхой болохгүй байх. Тиймээс одоохондоо бол Математик зүгээр л зохиомол зүйл гээд л явж байвал олны дунд солиотон гэж нэрлэгдэхгүй байх.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Aug.15.10 7:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Гэхдээ орчинийг 4Д хэлбэрээр харна гэдэг боломжгүй зүйл байх ааа Ер нь энэ хэмжээсүүдийн тухай ойлгодогүйн шд та мэддэг чаддаг юм аа харамгүй хэлж өгөөч???

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.15.10 7:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
nazist_bilguun wrote:
Гэхдээ орчинийг 4Д хэлбэрээр харна гэдэг боломжгүй зүйл байх ааа Ер нь энэ хэмжээсүүдийн тухай ойлгодогүйн шд та мэддэг чаддаг юм аа харамгүй хэлж өгөөч???

лол миний мэдэж гийгүүлээд байна ч гэж юу байхав. Угаасаа бидэнд одоохондоо 4 хэмжээст орчинг тааж хэлэх чадвар байхгүй байх. Яг л шоргоолж зөвхөн урагшаа болон хойшоо гэсэн хоёр л сонголтыг мэддэг, түүнд дээшээ болон доошоо гэсэн ойлголт байхгүй шиг.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Aug.15.10 8:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
хммммм хэхэ болдог бол бүхнийг мэддэг болчих юмс....ЗА чатаа идэвхитэй байлгацгаана шүү найз нараа чатанд дуртай хүмүүс олон байгааз дээ...

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.15.10 11:33 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Matematik chine astronomiin hureend hurenguutee utga uchiraa aldchihdag gee biz dee 20 orontoi 50 orontoi toogoor odoonii mathiin tootsoonuud hiigdeed irheerei delhiin hamag fizik, himiin huuliud zorchildood holion bantan bolchidgiin bishuu?!

TG-ee tootoi holbootoi hun yu gej bodjiino?

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Aug.15.10 11:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
дхх тэр тухай Т.G гишүүн дорвитой юм хэлэх байх хэхэ Маш жижиг хүрээн д эгэл бөөмсийн хэмжээнд яригдаад ирэхлээр Классик Физик Хими ийн хуулиуд утга учираа алдадчидаг гэжуугаа эсүүл мунхаг би буруу ойлгосон байж болох талтай хэхэ

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.16.10 12:00 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Эйнштэйн Стивен Хозинг Лобачевский нарыг адил 36-38 насандаа огцом эргэлт хийсэн шинжлэх ухааны толгойгоор нь хөл хийчихсэн хүмүүс гэж сэтгүүл дээрээс уншиж байсан мөн энэ нэг талаар өвчин ч гэл үү дээ? энэ тухай жаахан чаталцгаах уу мөн энд их гоё сэдэв байна...хайгаад олвол...Орчин үеийн шинжлэх ухаанд нээгдээгүй зүйлсийн талаар гээд...Мөн над шиг анхан шатны суралцаж эхэлж буй хүмүүст зориулсан ном товхимол юу байдаг талаар чаталцгаахуу кк 2 сэдэв гаргаж ирлээ шүү нтр... :-D

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.16.10 12:56 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Квант Физик гэсэн сэдэвт бичих гэж байгаад нэг л онцгүй санаа юм шиг санагдсан тул энд бичив хэхэ
МЭдэх нэгэн нь алдаа оноог нь хянаж мэдэхгйү нэгэнд нь бага ч болтугай тус болог гээд бичив...

Барашенков"Электрон доторхи Ертөнц"
Мезонон агаарын теннис


1905 он гарлаа..Орост хувьсгалын шуурга шуурч байв...Оюутнуудын танхимд ч цуглаан болон бужигнаж байв.Их сургуулийн Профессорууд ч ажилчид ч оюутнуудын хамт хааны харгис дарамтыг эсэргүүцэн ажлаа орхин одож байсан юм.Харин алс холын тайван байсан Швейцарт Альберт Эйнштэйн гэгч Патентийн товчооны ажилтан нэрд гараагүй залуу гэрэл бол бөөмсийн урсгал юм гэдгийг нотлон өгүүлэл хэвлүүлжээ.Түүнээс өмнөхөн тэр сургуулиа дүүргэсэн боловч олигтой ажил олдохгүйн улмаас түр зуурын түшмэлийн ажил хийж байв.
Түүний өгүүлэлийг үнэмшиж хүлээн авсан хүн тун цөөхөн байлаа.Тэр үед гэрэл корпускул хэмээх жижиг хэсгүүдээс тогтдог гэдэг аугаа их Ньютоны санаа туршлагаар нотлогдоогүй түүнээс хойг 2 зуун жилийн турш гэрэл долгиолог чанартай гэдэгт эрдэмтэд эргэлзэлгүй итгэсээр л байв.Гэрэл цацраг идэвхит туяа халааан биеэс гарах дулааны цацраг энэ бүхэн цахилгаан соронзон долгионы хэлбэр болох тухай физикийн ямар ч сурах бичгээс уншиж боох байлаа.Харин Эйнштэйний өгүүллээс гэрлийн бөөмс нь долгиолог ба бөөмлөг гэсэн хоёрдмол шинжтэй байдаг гэдгийг олж мэднэ.Энэ бөөмс долгионы хуулиар хөдөлдөг.Энерги багатай үед долгилог чанар нь давамгайлна.Дүрслэн хэлбээс тэд энэ үедээ өөрсдийгөө муу мэдэрч хөдөлгөөн нь жигд биш замбараагүй яг л согтуу хүн шиг байна.Эсрэгээр энерги авчихвал өөртөө итгэлтэй болох бөгөөд тэдгээрийн шинж төрх нь хурдан электроны урсгалаас бараг ялгагдахгйү болно.
Гэрлийн бөөмс бол нэг талаас бөөмс нөгөө талаас долгион болохоор хоёр нүүрт Янус л гэсэн үг.(Ромын домогт эсрэг харсан хоёр нүүртэйгээр дүрслэгдэх орох гарах хаалга эхлэл төгсгөлйн бурхан) Энэ нь тийм амархан санаанд багтсан биш учраас хамгийн шилдэг физикчид ч гэсэн Эйнштэйний онолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан юм.Гэтэл энэ онол шинэ шинэ туршилтуудаар батлагдсан бөгөөд аажмаар бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болсон байна.Цахилгаан соронзон орны бөөмсийг фотос буюу гэрэл гэсэн үгнээс үүссэн фотон гэдэг нэрээр нэрлэжээ.
Цэнэгт бөөмс хоорондоо фотоны солилцолоор өөрөөр хэлбэл фотоноор агаарын теннис тоглож байгаа юм шиг л харилцан үйлчлэлцэнэ.Нэг бөөм өдөн бөмбөг болох фотоныг шидэхэд нөгөө нь тосч аваад буцаагаад шиднэ.Бөөмс хоорондоо хичнээн ойр байх тусам төчнөөн хүчтэй харилцан үйлчлэлцэж тоглоом улам эрчимтэй болно.Өдөн бөмбөг болох болох фотон нь хоёр тоглогчийг нийлүүлж холбосон мэт хурдан дамждаг.Үнэндээ энэ холбоос нь нягт биш гэхдээ энэ нэг их чухал биш ээ учир нь бид ердийн ременийг хүртэл их томсговол үндсэндээ хоосон хөндийгээс тогтоно гэж бодож болно.
Харин нейтрон бол ийм агаарын теннис тоглодгүй.Тэр цэнэггүй учраас фотоныг ер тоохгүй.Тиймээс тэдгээрт ямар нэг өөр өдөн бөмбөг хэрэгтэй.
Цөмийн доторх нейтрон хоорондоо юугаар тоглодгийг анх Зөвлөлтийн Фзизкч Д.Д.Иваненко И.Е.Тамм нар анх судалж эхэлжээ.Эдний үзэл санааг ярихын өмнө нейтрон нээсэнтэй бараг зэрэг физкикт нээгдсэн өөр хоёр чухал үзэгдэлтэй танилцах хэрэгтэй.
Цөмөөс электроныг сугалан гаргар урвалын үед нэгэн сонин зүйл ажигдлагджээ.Урвалын дараах цөм ба электроны энергийн нийлбэр анх цөм задраагүй үеийнхээс мэдэгдэхүйц бага байв.Өчүүхэн бага хэмжээгээр ч бага байлаа гэсэн энерги хадгалагдах хууль биелэхгйү учраас энэ бол байж болохгүй зүйл шүү дээ.Энерги ор сурагүй алга болох ёсгүй мөн оргйү хоосноос ч бий болохгүй.Үгүй бол мөнхийн хөдөлгүүр хийж болохсон.Тэгэхээр физикчдийн хувьд эсвэл энерги хадгалагдах хуулв худлаа гэж хүлээс эсвэл тэр энергийг ямар нэг мэдэгдээгүй байгаа цэнэггүй бөөм зөөж байгаа гэж зөвшөрөхөөс өөр аргагүй болов.Ийм таамналыг Швейцарын онолч Вольвганг Паули дэвшүүлсэн юм.Уул бөмбөгийг бяцхан нейтрон буюу нейтрино гэж нэрлэжээ.
Атлантын далайн цаад талд АНУ ийн физкч Курт Андерсон Вильсоны камер гэдэг багажийн тусламжтайгаар сансрын туяаг судалжээ.Тэр багаж нь Спиртийн ханасан уураар дүүргэсэн битүү сав юм.Тийм уур бол дээд зэргийн тогтворгүй нөхцөлд оршдог.Бин битүү саван дотор ямар нэг жигд биг орчин бий болбол мананцар үүсдэг.Цэнэгдлэгдсэн бөөм уул камерийг нэвтлэхдээ өөрийн цахилгаан орноороо атомын электрон бүрхүүлийг эвдэн явж өнгөрсөн орчныхоо жигд байдлыг алдагдуулсны улмаас , түүний ул мөр болох мананцар үүсдэг.Тэр мананцарын урсгалын мөрний зузаан нягт нь бөөмийн массаас хамаарна.Энэ нь цэлмэг өдөр тийрэлтэт онгоц нисэж өнгөрөхөд гардаг мөртэй тун төстэй юм.Онгоцны ард жигд цагаан мөр үлддэгийг харсан биз дээ.Энэ нь хийн молекул ба онгоцны хөдөлгүүрээс хаягдсан түлшний үлдэгдэл рэсгүүд дээр манангийн дусал бууж шингэж болсны үр дүн юм.Тэнгэрт тийм мөр гарахыг Та нар олон удаа харсан байх.Нимгэн цагаан зурвас өглөө эрт буюу үдэш нарны туяа ташуу туссан үед улам тод харагддаг шүү дээ.Хэрэв Вилсоны камерийг соронзон оронд тухайлбал хүчтэй цахилгаан соронзон туйлуудын хооронд байрлуулчихвал нэмэх цэнэгтэй бөөмийн мөр нэг тийшээ , хасах цэнэгтэй бөөмийн мөр эсрэг тийшээ салан муруйсан харагдана.Энэ нь бөөм ямар цэнэгтэй болохыг тодорхойлоход тусална.Сансрын туяаг судлах энэ аргыг Зөвлөлтийн эрдэмтэн Д.В.Скобелцин боловсруулсан юм.Америкийн физикч түүнийг нь ашиглажээ.
Андерсон нэг удаа нэг цэгээс хоёр тийш салж муруйсан Лүсэг шиг нарийн мөрийг ажиглажээ.Энэ үсгийн нэг талыг нь электрон зуржээ , нөгөөг нь түүнтэй ижил мөртлөө эсрэг цэнэгтэй бөөм гарсан байж таарна.Нэмэх цэнэгтэй электрон.Андерсон түнийг ПОЗИТРОН гэж нэрлэв.Энэ нь Покитро хнэмэх гэсэн грек үгнээс гаралтай.
Энэ аримт болон нейтриногийн тухай Пауийн таамаглалд тулгуурлан Д.Д.Иваненко,И.Е.Тамм нар цөмийн бөөмс зөвхөн фотон бус хос бөөмсийг нэгэн зэрэг солиолцдог өөрөөр хэлбэл электрон нейтрино эсвэл позитрон нейтриног гэх мэт шууд хоёр өдөн бөмбөгийг цацаргаад буву эсвэл электрон нейтрино хоёрыг шингээгээд нейтрон болдог.Энэ маягаар Нейтрон ч бас Протон болно.
Протон,нейтрон хоёр ягаад заавал хос бөөмийг солилцдог юм бэ? электрон юм уу позитроныг дангаар нь солилцож болохгүй юм уу гэсэн асуулт гарна.Болохгүй ээ .Энэ бол тэдэнд бүр хатуу хориотой.Бөөм гэдэг нь үндсэндээ тэнхлэгээ тойрон зогсолтгүй эргэж байгаа жижигхэн ээрүүлтэй төстэй юм.Тэд адилхан эргэх боловч чиглэл нь өөр,зүүнээс баруун тийш баруунаас зүүн тийш эргэдгээрээ ялгагддаг бана.Протон эсвэл нетроноос тасарч бий болсон бөөм тэдний эргэлтийг аваад явчихаж болох боловч энэ нь боломжгүй зүйл юм.Учир нь үл эргэодэгч Протон болон нейтрон гэж байхгүй.Иймд үндсэн бөөмийн эргэлтэнд нөлөөлдөгүй бие биенийхээ эсрэг чиглэлд эргэлддэг хос өөмс цацардаг ажээ.
Иваненко Тамм нарын боловсруулсан цөмийн дотоод хүчний онол нэг хэсэгтээ физикт гарсан чухал үзэгдэл болж байлаа.Гэтэл бүүр нарийн тооцоо хийгдээд ирэхээр хоёр өдөн бөмбөгөөр харилцах нь ховор харилцсан ч тэдний үүсгэсэн холбоо цөмийг тогтооход хангалтай биш болох нь харагдав.
Ямар нэг шинэ бөөмсийн цөмийн дотоод хүчийг өдөн бөмбөгийн загвараар тайлбарлах нв ямар ч гэсэн их сонирхолтой санаа болно.Энэ нь онолын тулгуур болох санаа юм.Японы залуу онолч Хидеки Юкава энэ санааг хөгжүүлжээ.Тэр зорилгоо эсрэг талаас нь шийдвэрлэхээр шийджээ.Протон нейтрон хоёр бидний үл мэдэх ямар эг бөөм солилцдог гэж тооцоод туршлагатай харьцуулж түүний шинж чанарыг тогтоох гэж оролодсон байна.Тэгээд энэ бөөм электроноос 200 300 даин хүнд өдөн бөмбөгөөр харилцах цацруулалтын ба шингээлтийн давтамж нь фотоноос мянга дахин их байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.Энэ үнэн бол хөнгөн цахилгаан соронзон сумны оронд хүнд бул хар чулууг маш хурдтай шидэлцэн өдөн бөмбөгөөр харилцах болно о доо...
Удалгүй электроноос хоёр зуу дахин их масстай бөөм сансрын туяанд байгааг илрүүлэв.Түүнийг бас л грек үндэстэй үгээр Мезон гэж нэрлэв.Мезо гэдэг нь грекээр дунд гэсэн үг юм байна.Тэгэхээр электрон Протон хоёрын дундах гэсэн утгатай болж таарлааа.
Ийнхүү грек гаралтай нэр томёог физикчик хэрэглээд байдаг нь анхны атомын сургаалч эрдэмтдийг хүндэлж дээдэлсний билэг тэмдэг юм.
Тэгэхээр молекул атом нь цахилгаан соронзон хүчээр барьцаодаж байдаг байх нь ээ.Яг л энэ хүч барилгын гагнаас-ын үүрэг гүйцэтгэдэг.Цөм дотор үүнээс мянга түм дахиних хүчтэй мезоны хүч үйлчилдэг.Ийм учраас цөс нь атомоосаа илүү бат бөх нягт юм.Багцаалан хэлбэл тэрбум дахин нягт байх нь ээ.Зүйрлэвээс төмрийн нягт агаарынхаас түм дахин их боловч харин энд тэр бум дахин ихийн тухай ярьж байна.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.16.10 2:20 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7688
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
yostoi goy sedev bna
matematic-iin utga aldaggdag talaar joohon delgeruuleech

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Aug.16.10 3:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
material sudlal- nitinol-eeriin anhnii helberee sandag temer. iim temreer mashin hiivel osliin daraa baga zereg halaagaad shine mashintai bolchhiin bishuu?


Top
   
PostPosted: Aug.16.10 4:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
хмммм амар юм биш үү тэгүүл ганц машан ч биш өөр маш олон зүйл хийж болох нь байна шд нөгөө нано технологи нтртэ л холбоотой байх даа бодуул???

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.16.10 11:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Барашенков : Электрон доторхи Ертөнц

Минйи бодлоор энэ ном наад маш их таалагдсан бүүр Хозингийн Цаг хугацааны товч түүхээс илүү таалагдсан юм шүү тийм учраас эх номон дээрх өгүүллүүдээс оруулахаар шийдлээ.Бага ч болтугай хэн нэгэнд будаа чинээ мэдлэг болох байх хэмээн найдаж байна.

Ямар шинжлэх ухаан илүү чухал вэ?


Одоо шууд бүх чиглэлээр судалгаа явуулач гэхээр хөрөнгө мөнөгний ч хүн хүчний ч нөөц хүрэлцэхгүй.Тэгэхээр чухлыг нь сонгох хэрэгтэй болоод байна.Гэхдээ ямар нь хамгийн чухал болохыг яаж мэдэх вэ? 2-р зэргийн юм шиг байсан судалгаанаас гарамгай нээлт ч гарсан тохиолдол байдаг шүү дээ.
Шинжлэх ухааны түүхчид Фарадейн лабороторийг үзэж сонирхсон томоохон зочин түүний утсан ороомог дундуур соронзрн хөдөлгөж үзүүлсэн туршлагыг ямар ч зорилгогүй зугаацал гэж тооцсоныг дурсах дуртай байдаг.Гэтэл энэ зугаацал аас дараа нь бүхэл бүтэн цахилгаан техник төрж гарсан.Бас янз бүрийн вандуйн үр эвцэлдүүлэх талаар хийсэн авсри эрдэмтэн Геогр Менделийн туршилтыг санагцгаая.Түүнийг мөн л хэрэгүй юмаар оролдлоо гэж байсан авч тэндээс л генетик төрж гарсан.Судалгааг чухам нээлт болох юм уу? мухардаад зогсох юм уу гэдгийг яаж урьдчилан таах вэ?
А.Роммын нэг жилийн есөн өдөр гэдэг алдартай кинонд физикийн хүрээлэнгийн хонгилд өлгөөтэй байгаа ханын сонинд гуравдугаар улиралд шинэ бөөм нээцгээе! гэсэн уриалга харагддаг.Гэхдээ огт урьдчилаад хэлчихэж болдоггүй учраас л нээлтийг нээлт гэж нэрлэдэг байна.
Өнөөдөр бүгд цэвэр шинжлэх ухааны нээсэн байгалийн хуулийг тодорхой практик асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх зорилготой хавсарга судалгааг төлөвлөх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.Энд тухайн үед ямар зорилт илүү чухал болохыг үнэлж болно.Цэвэр шижнлэх ухааны хувьд нэг хэсгийг эрхэмлээд нөгөөг нь хохироож болохосн бил үү? Энэ үед ямар нэг илүү хэрэгтэй зүйлийг орхигдуулсан юм шиг санагдахгүй гэж үү? Орхичихсон салбарыг маань нөгөө Үл мэдэгдэхийн оронд хүргэх дардан зам дайрдаг ч байж болно биздээ.Польшийн зохиолч философич С.Лем шинжлэх ухааны нэг ч салбарыг орхиглуулж болохгүй гэж үзддэг байв.Шинжлэх ухаан хэдий чинээ их хөгжинө түүний тусгай салаа мөчрүүдийг холбосон холбоо нь улам ихсэнэ.Ийм учраас физикийг хими анагаах ухаанд хохироолггүйгээр нягаарлаж болохгүй ба эсрэгээр тусын тэлд ямар нэг шалтгаанаар чухал биш гэж үзэгсэд аль нэг судалгааны салбарын хөгжлийн хурдцыг хязгаарласнаар эсрэгээр тэдгээр салбарт байгалийн хүчний эсрэг тэмцлийн ялагдал болно гэж С.Лем үздэг байв.Түүний бодлоор шинждэх ухаан Үл мэдэгдэхийн будантай оронд урагшилахдаа бүх зам зөргийг судалж үзэх ёстой эс тэгвээс төөрч болкошгүй бөгөөд дардан зам нт олдохгүй байж ч магад.
Судалгааны хамгийн чухал сэдвийг эрдэмтэд хамгийн нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдээр сонгуудах нь мэдээж зүйтэй хэрэг.Эрдэмтэд өөрийн туршлагадаа үндэслэн юу нь ирээдүйтэй юу нь үгүйг тунгааж чадна.Тэдний гарт л газрын зураг байна.Гэхдээ хамгийн нэртэй эрдэмтэд ч байлаа гэсэн ирээдүйг үнэлэхдээ алдаа гаргаж болно.Үүнд судалгаагаараа цөмийн физикийг нээсэн хүн болох Резерфордын хэлснийг жишээ татаж болно.Тэр атомын энергийг хүмүүёийн ашиг тусын тулд ашиглахад зуун жил хэрэгтэй гэж хэлж байсан.Хүн цөмий хуваагдалыг санамсаргүй нээчихсэнээс зуун жил нь цөөхөн хэдэн жил болоод агшчихсан.Бүр энгийн тохиолдолд техникийн ололтыг урьдчилан төлөвлөхөд ч гайхалтай буруу тооцоо гардаг.Зөгнөлт зохиолч Гербер Уэлс 1902 онд агаараас хүнд нисэх хэрэгслийг цэрэг энэ зууны хагасаас эртгүй хэрэглэнэ гэж нотолсныг тун зоригтой алхам гэж тооцдог ба зоригтой сэтгэсэн байна гэж зэмлэж болно шүү.
Ямар нэгэн хязгаарлалт хийлгүй сонирхосон бүгдээ судал гээд хөрөнгө мөнгө нь элбэг дэлбэг туслах бүх юмс бэлэн байдагсан бол шинжлэх ухаан хөгжих хамгийн сайхан нөхцөл болох нь маргаангүй.Хармсалтай нь биднйи бололцоо угийн хягаарлагдмал болохоор тэр нь бас эрдэм судалгаанд хязгаарлалт болдог.Энэ нь шинжлэх ухааны бүх түүхийн турш байсаар ирлээ.Шинжлэх ухааны фронтод хүчний харьцаа хэзээ ч адил жигд байсангүй.Ямар нэг шинжлэх ухаан заримдаа байгалийн зармидаа хүмүүнлэгийн ухаан хамгийл гол гэж үзэгдэж байлаа.Одоо үе төлөвлөлтөд алдаа хийвэл сансрын хэмжээсээр нөхөгдөшгүй хохирол гарч болох учраас шинжлэх ухааны энэ хүчин зүйл үнэхээр ач холбогдолотой болсон онцгойбайдалтай байна.
Шинжлэх ухаан жигд бус хөгжихөөр биднийг хүрээлэн буй орчны тухай ямар нэгэн маш чухал мэдээ үнэндээ алгасагдан орхигдож бидэнд мэдэгдэхгүй үлдэнэ гэдгийг үгүйсгэх аргагүй.Гэхдээ энэ нь хүний нийгмийн цаашдын хөгжил ямар нэг утгаар хохиролтой болно гэсэн үг биш.Хүн төрөлхтөнд дэвшлийн зөвхөн ганц дардан зам байдаг гэхэд итгэх аргагүй юм.Ер нь адил чанарын зам олон байх байлгүй дээ...

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.17.10 1:11 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Biologi nano tehnologtoi havsraad ene 21r zuund buh tehnologid huvisgal hiine gesen yaria ih notstoi ornoj baina.

_________________
sudalgaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1975 posts ]  Go to page 1 2 3 4 576 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited