#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.18 5:33 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Feb.03.10 11:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
ene chigleliin tuhai medeg zuil bolon iimerhuu angi ih deed surguuliudad bdag herhen yaj oroh talaar jaahan medeelel huvaaltsaaj? :??: (shal hend ch heregu ym biti bicheeree)

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Last edited by nazist_bilguun on Feb.03.10 11:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.03.10 11:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
Location: she is *&^@%%#% stupid bich!!!

ene chini yamar uchirtain?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Feb.13.10 10:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Саяхан нэт ухаж суугаад ийм нэг бичлэг оллоо. Тэр үедээ таалагдаад хадгалж авч байсан юм. Одоо яг ямар сайтнаас авсанаа санахгүй байна. Гэхдээ үүнийг олон хүн уншаасай гэсэндээ тавьлаа. Зохиогч нь ойлгоно биздээ.
Физик танд тохирсон мэргэжил мөн үү? Энэ нь танд физикийн дээд боловсрол эзэмшихэд хэрэгтэй хүсэл, сонирхол, чадвар бий юү гэдгээс хамаарна. Физикийг сонгохоосоо өмнө та өөрийнхөө онцлог шинж чанаруудыг болон физик суралцвал дараа нь яах вэ гэдгээ сайн шинжилж үзэх хэрэгтэй.

Францын суут математикч, онолын физикч, философич эрдэмтэн Анри Пуанкарьегийн (1854-1912) хэлснээр “Судлаачид байгалийг ашгийн төлөө судалдаггүй, тэд байгалийн гоо сайхныг ойлгож сэтгэлийн таашаал авах гэж судалдаг. Хэрэв байгаль гоо сайхангүй байсан бол түүнийг танин мэдэх нь сонин биш, хэрэв байгалийг танин мэдэх нь сонин биш бол амдрал өөрөө сонин биш байх байсан.”

Олон физикчдийн хувьд ийм танин мэдэх эрмэлзэл ажиллах гол шалтгаан болдогч тэд мөн хүн л юм хойно тэдний физикч болоход нөлөөлсөн бусад сэдэл шалтгааны тоо бүх физикчдийн тоогоор хэмжигдэх нь тодорхой. Хэрэв та физикийг сонирхож байгаа бол мөн өөрийн гэсэн шалтгааныг бий болгож авах цаг. Үүний тулд физикийн мэргэжилтэй хүмүүстэй уулзаж, физик болон ерөнхий шинжлэх ухааны талаар уншиж эхлэх хэрэгтэй. Физикийн талаар ерөнхий ойлголттой болсны дараа манай оронд болон дэлхий дахины хэмжээнд физикийн ямар ямар салбар түлхүү хөгжиж буйг сонирхож, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, судалгаа хийдэг газруудтай танилцаж болно. Мөн магистр ба докторын сургалт явуулдаг дээд сургуулиудыг мэдэж авч, үйлдвэрлэлд физикийг яаж ашигладгийг сонирхож эхлэхэд илүүдэхгүй.

Физикийн ангид амжилттай сайн суралцахын тулд хүн ямар ямар шинж чанартай, ямар сонирхолтой байх хэрэгтэй вэ гэдгийг жагсааж бичихэд хэцүү. Нэг гол шаардлага бол сонгосон зүйлдээ өөрийгөө зориулах мэдрэмж мөн. Физик нь хамгийн хатуу математикжсан шинжлэх ухаануудын нэг учир нилээд хэцүү салбарт тооцогддог. Иймд шинжлэх ухаан ба математикийн сонирхол их чухал. Гэвч эдгээр шаардлагууд нь физикээс бусад олон салбарт мөн адил тавигдах нь ойлгомжтой. Дараах асуултуудыг өөрөөсөө асууж үз.
Би энэ ертөнц яаж ажилладгийг мэдэх сонирхолтой юу? Би эмх замбараагүй бөгөөд ид шидтэй мэт ажиглагдах энэ бүх зүйлсийн цаана ямар нэг шалтгаан маш гүн нуугдаж байна гэж боддог уу? Би нэг хялбархан санааг ашиглан олон олон зүйлүүдийн учир шалтгааныг яаж тайлбарлаж болохыг нээж олох сонирхолтой юу? Би багцаалдсан чанарын тайлбараас илүүгээр тоо хэмжээ оролцуулсан нарийн тайлбарт дуртай юу? Жишээлбэл, сансрын хөлөг маш хурдан, гэрэл бүр илүү хурдан гэдгээс гадна эдгээр зүйлсийн хурдуудын тоон утгуудыг нарийн мэдэх сонирхолтой юу? Би юмс үзэгдлийн талаар бусдад тайлбарлаж өгөх дуртай юу?

Физикийн ангийн оюутнууд ихэнх тохиолдолд дээрх асуултуудад бүгдэд нь “тийм” гэж хариулна. Хэрэв таны хариулт бүгдэд нь “тийм” бол физик танд үлэмж таалагдаж мэдэх бөгөөд та физикт амжилттай суралцах бүрэн боломжтой. Дунд сургуульд физик математикийн хичээлд сайн байсан хүүхэд их сургуульд физикийн ангид сайн сурах магадлал их. Гэвч та дунд сургуульд физик математикийн хичээлд сул дүн үзүүлсэн бол шантарч болохгүй. Хөдөлмөрлө. Сонирхол тэвчээр хоёр байхад та алзахгүй. Тухайлбал дунд сургуульд тийм ч сайн сурч байгаагүй боловч эрдмийн оргилд хүрсэн олон хүмүүс байдаг. Үүний нэг тод жишээ бол бүх үеийн хамгийн агуу онолын физикч хэмээн үнэлэгддэг Германд төрж өссөн еврей эрдэмтэн Альберт Эйнштейн (1879-1955) юм.

Дунд сургуулийн багш, их сургуулийн профессор, эсвэл эрдэм шинжилгээний ажилтан болох гэсэн хүн л физикийн ангид суралцдаг гэсэн буруу ойлголт олны дунд тархсан байдаг. Энэ бол үнэнээс холуур зөрнө. Физикийн анги төгсөгчид нь ихэд бие даасан шинжтэй ба төрөл бүрийн ажил хийж байгаа тохиолддог. Зарим хуульчид, ялангуяа патентын өмгөөлөгчид физикийн анги төгссөн байдаг. Мөн физикийн дээд боловсролтой удирдах албан тушаалтнууд, бизнесмэнүүд олон. Физикийн ангийн оюутан маш олон мэргэжилд чухал хэрэгтэй чадварууд болон сэтгэх аргуудад суралцдаг. Технологи хурдан хөгжиж буй өнөөгийн нийгэмд физик шиг өргөн цар хүрээтэй, уян хатан боловсрол бол маш чухал юм. Үнэн хэрэгтээ физикийн боловсрол эзэмшсэн хүмүүс шинжлэх ухаан ба инженерийн бүх салбарт хөл тавих боломжтой. Үүний хажуугаар физик өөрөө үнэхээр сонирхолтой шинжлэх ухаан. Энд галактикийн үүслээс эхлээд хүн амьтны генийн материалын механик шинж чанар хүртэл олон асуудлыг судалдаг. Физикийн ангийн оюутан болсноор та дараах мэдлэг чадваруудыг эзэмших болно.
Аналитик ба тоон сэтгэлгээгээ хөгжүүлнэ, олон төрлийн бодлогуудыг математик аргыг ашиглан шийдэж сурна. Тооцоо, загварчлал, дүрслэл, дизайн, болон бодлого бодоход компьютер ашиглаж сурна. Туршлагын төлөвлөгөө гаргаж, үр дүнг нь бүртгэхэд электроник болон компьютерийн удирдлагатай төхөөрөмжүүд зэрэг төрөл бүрийн багаж ашиглаж сурна. Нарийн нийлмэл туршлагын үр дүнг тайлбарлаж, шинжлэж сурна. Шинэ технологитой ажиллаж, шинэ технологийг хөгжүүлэхэд туслана. Шийдвэрт яаран итгэхээсээ өмнө үнэлж сурна. Харилцааны чадвараа хөгжүүлнэ.

Физикийн мэргэжлийг сонгохоосоо өмнө, эсвэл физикийн ангид суралцах эхний жилүүддээ та физикийн аль салбар нь илүү сонирхолтой вэ гэдгээс гадна төгссөнийхөө дараа ямар ажилд ормоор байна вэ гэдгийг өөрөөсөө асууж үзэхэд илүүдэхгүй. Их сургууль нь бүх юмны төгсгөл биш, зөвхөн таны ирээдүйдээ бэлтгэх нэг хэрэгсэл гэдгийг санах хэрэгтэй. Иймд их сургуулийн сонголт таныг төгсөөд ямар ажил хиймээр байгаагаас хамаарах нь дамжиггүй. Харин та физикийн ангид орохоор нэгэнт шийдсэн бол цаашид суралцах ба хөдөлмөрлөхтэй холбоотой дараах сонголтуудтай тулгарна.
Ажлын төрөл – ямар ажил хийх вэ? Жишээлбэл: судалгаа, дизайн, боловсруулалт, багшлах, удирдах албан тушаал.
Зэрэг – аль төвшин хүртэл хир удаан сурах вэ? Үүнд: бакалавр, магистр, доктор. Бакалавр зэрэгтэй төгсөгчдийн гуравны нэгээс хагас хүртэл хувь нь цаашид үргэлжлүүлэн суралцдаг. Үүний дотор нилээдгүй хувь нь физикээс ялгаатай салбарт орж суралцдаг.
Суралцах нарийн салбар – Аль чиглэлээр нарийсгаж сурах вэ? Үүнд цөмийн физик, хатуу биеийн физик, онолын физик гэх мэт ерөнхий чиглэл, ямар сэдвээр дипломын ажил бичих вэ гэсэн нарийн чиглэл хамаарна.
Ажил олгогч – хаана ажилд орох вэ? Үүнд жишээлбэл сургууль, үйлдвэр, засгийн газрын агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага лаборатори, бизнесийн ба ашгийн бус судалгааны төв, та өөрөө (хувийн бизнес) байж болно.

Эдгээр сонголтууд мөн бие биенээсээ хамаарах нь ойлгомжтой. Жишээлбэл, бакалаврын зэрэгтэй квант гравитацын мэргэжилтэн гэж байхгүй. Ер нь ирээдүйн хөдөлмөрт тань хамгийн чухал нөлөөлөх сонголт бол зэрэг юм. Хэрэв та докторын зэрэгтэй бол бакалаврын зэрэгтэй байвал хийх байснаасаа өөр ажил хийх болно.

Бакалавр болон магистрын зэрэгтэй боловсон хүчин ихэвчлэн дизайн ба боловсруулалтын, багшийн эсвэл удирдах албан тушаал хашдаг. Дизайн ба боловсруулалтын ажилтан үйлдвэр, засгийн газрын агентлаг, эсвэл ашгийн бус судалгааны төвд ажиллах ба урьд өмнө боловсрогдсон онолуудыг тухайн тохиолдолд асуудлуудыг шийдэхэд хэрэглэнэ. Та инженерийн суурь боловсролтой хүмүүстэй нягт хамтран ажиллаж мэднэ. Мөн дунд сургууль, коллежид багшлах боломжтой. Удирдах албан тушаалтан хаана ч ажиллаж болох боловч танд ажлын туршлага хэрэгтэй.

Докторын зэрэгтэй хүн судалгааны ажил хийж болох ба таны ажлаас дээд зэргийн шинэлэг байдал, хариуцлага шаардана. Хэрэв та их сургуульд ажилд орвол таны судалгаа ихэвчлэн суурь судалгаа байдаг бол үйлдвэрлэлийн лабораториудад хэрэглээний судалгаа, мөн нарийн судалгааны үр дүн болсон бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа болон борлуулалтыг хариуцаж мэднэ. Коллеж, дээд сургуулиудад багшлах цаг их байдаг бол их сургуулиуд дипломын дараах сургалтанд ихэд анхаардаг тул та судалгааны ажил хийх шаардлагатай болно. Дэлхийд нэр хүндтэй их сургуульд байнгын орон тоотой болохын тулд 5-6 жил дипломын дараах сургалтанд хамрагдсан (магистрантур ба докторантур), 2-3 жил докторын дараах судалгаа хийж ажлын туршлагатай болсон байх хэрэгтэй. Энэ чиглэл нь тийм хялбар зүйл биш боловч ийм хүмүүсийн тоог хэт цөөрүүлэхгүйн тулд их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд боломжтой бүх арга хэмжээг авдаг.

Физикийн дээд боловсрол эзэмшсэн боловсон хүчин бол физик математикийн өргөн мэдлэг бүхий, асуудал шийдвэрлэгч универсаль машин мөн. Иймд та физикийн мэргэжилтэн гэж нарийвчлан шаардаагүй, олон төрлийн ажлыг хийж чадна гэсэн үг. Ер нь таны ажлын амжилт тухайн нэг хичээлээр юу юу үзсэнээс биш, харин их сургуульд олж авсан сэтгэн бодох ерөнхий арга барил, хөдөлмөрийн ёс суртахуунаас ихээр хамаарна. Үүнийг мэддэг ажил олгогч бол физикийн дээд боловсролтой хүний өргөдлийг онцгой анхаарч үзэх нь дамжиггүй. Физикийн дээд боловсролтой гэхээр юуны өмнө математикийн суурь мэдлэг сайтай (хаана ч чухал), нарийн төвөгтэй бодлогуудыг системтэйгээр задлан шинжилж шийдийг нь олох гэж цөхрөлтгүй оролдон маш их дадлагатай болсон, компьютерийг сайн ашиглаж сурсан, (өнөөдөр ихэнх бизнесийн төвд байгаа) орчин үеийн технологийг хангалттай нарийн ойлгох чадвартай хүн төсөөлөгдөнө.

Янз бүрийн байгууллагуудад танд тохирсон сонирхолтой олон ажлын байрнууд байж мэдэх боловч онцлог нь уг ажлуудыг олж орохын тулд уг нарийн мэргэжлийн (жишээлбэл, компьютерийн програм зохиогч, инженер) хүнийг бодвол танаас арай илүү хөдөлмөр шаардана. Үүнд нэгдүгээрт, өөрийн боломжийг судалж суралцах, хоёрдугаарт, ажил олгогчдод өөрийн чадавхийг ойлгуулах явдал болно.

Өөрийн боломжийг судалж суралцах гэдэг нь физикийн мэргэжилтэй хүн ямар ямар ажил хийж чадах вэ гэдгийг судлаж, оюутан байх хугацаандаа хийх зүйлүүдэд тусгана гэсэн үг. Физиктэй холбоотой бусад салбаруудын тухай мэдэж ав, өөрийн болон бусад ойрын тэнхимүүдийн нээлттэй семинар лекцүүдэд оролц. Үйлвэрлэлийн технологийн талаар суралц. Физикт туршилтын өгөгдлүүдийг боловсруулах, бодит системүүдийг загварчлахад компьютер гол үүрэг гүйцэтгэдэг тул жишээ нь курсын ажил хийх үедээ та компьютерийн ангийн дундаж оюутантай жишихүйц чадварыг эзэмшиж болно. Хэрэв та математикийн ангийн сургалтын төлөвлөгөөг сонирхвол таны судалж буй хичээлүүдтэй бараг хагас нь давхцана. Инженер техникийн ихэнх оюутнууд цагийнхаа хагасаас илүү хувийг таны судалж буй зүйлүүдийг суралцаж өнгөрүүлдэг. Та ямар нэг тухайн асуудлыг шийдэх аргыг сайн мэдэхгүй байж болох боловч та өөрийн шинэ арга боловсруулах тулгуур мэдлэгийг олж авна.

Тэгэхээр та хаашаа ч хэлбийж болохоор олон сонголтын төвд байж магадгүй нь байна. Үүнийг яаж ашиглах вэ? Юуны түрүүнд юм болгон руу үсэрч болохгүй гэж хэлмээр байна. Хэрэв та физикт сонирхлын үүднээс хөл тависан бол хүч сорьсон, бүтээлч сэтгэлгээ шаардсан, үргэлж мэдлэгийн хүрээг тань тэлж байдаг тийм ажил хийхийг хүсэх нь мэдээж. Техникийн өндөр чадвар шаардах боловч бүтээлч сэтгэлгээ нэг их хэрэггүй, нэгэн хэвийн ажлууд их байдаг гэдгийг анхаар. Ажлын байрнуудын талаарх таны судалгаа эдгээр шинж чанарууд дээр илүү төвлөрөх ёстой. Физикийн гадна орших танд тохирох олон ажил байж болох боловч эдгээр ажлуудыг олох үүрэг танд ногдоно. Инженер болон компьютерийн мэргэжлүүдээс ялгаатай нь эдгээр ажлуудыг жагсаасан стандарт хүснэгт гэж байдаггүй.

Ажил олгогчдод өөрийн чадавхийг ойлгуулах нь их чухал. Олон хүн физикчид юу хийдэг, юу хийж чаддагийг мэдэхгүй. Ажлын тодорхойлолтонд “физикч” гэж тусгайлан заагаагүй л бол таны өргөдлийг тэд унших ч үгүй байж мэднэ. Иймд та шинэ ажилтан сонгон шалгаруулдаг, эсвэл ийм шалгуурыг гаргадаг албан тушаалтантай хувийн уулзалт зохион байгуулахыг оролдох хэрэгтэй. Хэрэв ийм боломж олдвол та уулзалтын үеэр тухайн албан тушаалтанд физик гэж юу болох, физикийн мэргэжилтэй хүн ямар чадвартай болох талаар, мөн өөрийн боломж чадваруудын талаар ойлгуулж болно. Үүнээс гадна, багш нараараа дамжуулж, эсвэл мэргэжлийн лекц семинарын үеэр бий болгосон харилцаанууд мөн чухал үүрэгтэй.

Эцэст нь физикч хүний ажиллаж болох гол салбаруудыг дурдъя. Физикийн шинжлэх ухааны нийгэмтэй харилцах гол суваг нь орчин үеийн технологиуд учир энэ талаар дурдахгүйгээр физикчийн хийх ажлуудын талаар ярих боломжгүй. Иймд “маш хурдацтай хөгжиж буй өнөө үеийн нарийн технологийн” талаарх өгүүлбэрүүд дор нилээдгүй тохиолдох болно гэдгийг анхааруулъя.

Техникийн бус. Физикчийн (мөн техникийн бусад) мэргэжил бизнесийн төрлийн ажилд хичнээн хэрэгтэй болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Та нэгэн том банкинд зээлийн мэргэжилтэн, эсвэл засгийн газрын нэгэн агентлагт төсөв хариуцсан мэргэжилтэн болжээ гэж бодъё. Тэгвэл танай байгууллага орчин үеийн нарийн технологи ашиглаж буй байгууллагуудыг улам бүр дэмжих бодлого баримтлах нь тодорхой бөгөөд хэрэв та техникийн боловсролтой бол эдгээр нарийн технологиудын сайн муу талуудыг илүү сайн ойлгох тул таны шийдвэр илүү оновчтой болно гэсэн үг. Бизнесийн төрлийн албан тушаалд мэдээж эдийн засаг зэрэг мэргэжлүүд маш тохиромжтой боловч физикийн мэргэжил танд бусад ажилтнуудаас ялгарах боломжийг олгоно. Хэрэв та хос мэргэжилтэй (физик ба эдийн засаг гэх мэт) бол бүр сайн. Хос мэргэжил гэж ярьж эхэлснийх, технологи улам бүр хүний амьдралын салшгүй хэсэг болж буй өнөөгийн (ба маргаашийн) нийгэмд орчин үеийн технологийг нарийн ойлгодог хуульч, хууль сахиулагчид асар их хэрэгтэй. Үнэндээ “техникийн бус” гэсэн ангилалд хамрагдахгүй боловч, хууль сахиулагч байгуулагатай холбогдуулан криминалистикийн мэргэжлийг энд дурдмаар байна. Криминалистикийн мэргэжилтэн хэргийн газраас цуглуулсан эд мөрийн баримтуудыг шинжилж хэрэгтнийг тодруулах үйл ажиллагаанд туслах, шүүх үйл ажиллагаанд зориулан шинжлэх ухааны ул суурьтай баталгаа гаргаж өгөх үүрэгтэй. Физикийн мэргэжилтэй боловсон хүчин энэ салбарт ажиллахад маш тохиромжтой. Технологийн хөгжилтэй холбогдон гэмт хэрэг үйлдэгчдийн арга заль улам бүр сайжирч байгаа өнөө үед криминалистикийн шинжилгээ нь хэрэгтнийг илрүүлэх, шүүх ажиллагааны амин чухал хэсгийг бүрдүүлдэг. Одоо “техникийн бус” гэсэн ангилалдаа эргэж оръё. Ялангуяа шинжлэх ухаан технологийн ололт амжилтуудыг мэдээлэхтэй холбогдон физикийн мэргэжилтэй хүн сэтгүүл зүйн салбарт ажиллаж болно. Мөн түүнчлэн техникийн ном хэвлэл, музей, нягтлан бодох, маркетинг, удирдлага, шинжлэх ухааны харилцаа, урлаг спортыг дурдаж болно. Физикч үйлдвэрлэл, засгийн газар болон цэрэг армийн салбарт зөвлөгчийн албан тушаал хашиж буй тохиолддог.

Мэдээлэл холбооны технологи. Энд теле холбоо, телевиз, дүрсийн анализ, видео бичлэг, фото зураг, лазерын технологиос эхлээд компьютертэй холбоотой компьютер график, програм хангамжийн дизайн, компьютерийн туслах төхөөрөмжүүд, компьютер загварчлал, хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулалт, програмчлал, компьютер тоглоом зэрэг олон салбарууд хамрагдах ба физикийн дээд боловсрол эдгээр салбарын алинд ч ажиллахад баттай суурь болж өгч чадна.

Инженерчлэл ба үйлдвэрлэл. Сүүлийн үеийн нарийн технологиудыг бүтээгдэхүүнүүддээ ашигладаг компанид ажиллахад физикч гэх мэт техникийн мэргэжил маш тохиромжтой гэдэг нь ойлгомжтой. Өнөө үед шинэ технологиудыг ашиглах, тэдгээртэй ажиллах үед бодисын дотоодод явагдаж буй үзэгдлийг физикийн үүднээс нарийн ойлгох нь улам бүр чухал болж байна. Америкийн Физикийн Хүрээлэнгээс физикчийн мэргэжилтэй хүн дараах инженерчлэлийн салбаруудад ажиллах ирээдүйтэй гэдгийг жагсаан бичжээ. Үүнд: электроникийн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн, механикийн, компьютерийн, иргэний, химийн, хүрээлэн буй орчны, зэмсгийн инженерчлэл. Уг жагсаалтад физикчийн мэргэжилтэй хүний ажиллаж болох үйлдвэрлэлийн салбаруудын тоонд барилга, хүнс, химийн, агаарын тээврийн, хөдөө аж ахуй, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд, эрчим хүч, түлш, металлург, хагас дамжуулагч, бөс бараа, хувцас, тээвэр, компьютер, цахилгаан, лазерын технологи, материалын үйлдвэрлэлийг оруулсан байна.

Хүрээлэн буй орчин ба анагаах ухаан. Сүүлийн зуу гаран жилд бий болсон өндөр бүтээмж бүхий хэт аж үйлдвэржилт бидний хүрээлэн буй орчин байгалийн тэнцвэрт байдалд муугаар нөлөөлж ирснийг бид мэднэ. Орчин үеийн технологи нь энэ муу талыг арилгах чиглэлд хөгжих ёстой. Үүнтэй уялдан дуу шуугиан судлал, хүрээлэн буй орчны бохирдолт, цацрагийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хяналт гэх мэт олон салбарууд үүссэн бөгөөд физикийн шинжлэх ухаан эдгээрт чухал үүрэгтэй. Шинжлэх ухааны ололтууд нь асар их аюултай замыг ч, мөн асар их амжилттай замыг ч бидэнд нээн үзүүлдэг бөгөөд зөвхөн аль замыг сонгох нь бидний шийдэх асуудал юм. Шинжлэх ухааныг хөгжүүлсний наад захын сайн тал нь сонголт юунд хүргэхийг тодорхой мэдэх боломжтой бол шинжлэх ухаангүй харанхуй нийгэмд сонголт хийх тухай ярих нь утгагүй зүйл. Сүүлийн үеийн анагаах ухаанд физикийн ололтуудыг амжилттай хэрэглэж соронзон резонансын зураг болон цөмийн анагаах ухаан хэмээх цоо шинэ салбарууд үүсчээ. Соронзон резонансын зураг нь өнгөрсөн зууны дунд үеийн физикийн судалгааны шууд хэрэглээ бөгөөд хүний дотоод эрхтнүүдийн зургийг гурван хэмжээст (мөн хугацааг оролцуулан дөрвөн хэмжээст) байдлаар маш нарийвчлалтай гаргадаг байна. Цөмийн анагаах ухааны нэг чиглэл нь атомын цөмөөс гарч буй өндөр энергитэй цацрагийн тусламжтай хорт хавдрыг эмчлэх (маш үр дүнтэй) аргыг ашигладаг. Эдгээр салбарт ажиллагсад физикийн өндөр боловсролтой байх хэрэгтэй нь мэдээж. Үүнчлэн эмнэлгийн сорилын тоног төхөөрөмжүүд нарийн мэргэжлийн байнгын үйлчилгээ шаарддаг.

Сансар ба дэлхий судлал. Одон орон судлалд физик нь тулгуур шинжлэх ухаан болдог тул физикийн дээд боловсрол астрономийн мэргэжилтэн болоход хамгийн тохиромжтой гарааны цэг болж өгнө. Ямар ч технологийн адил сансрын технологи нь физикчийн ажиллаж болох нэг салбар. Үүнчлэн физикчид геофизик, геологи, агаар мандал судлал, эрчим хүч ба ашигт малтмал, далай судлалын салбаруудад ажилладаг.

Боловсролын салбар ба суурь судалгаа. Боловсролын салбар бол маш эрэлт ихтэй салбаруудын нэг мөн. Физикийн анги төгсөгчид коллеж, техник мэргэжлийн сургууль, дунд сургуулиудад физикийн төдийгүй математик, компьютерийн багш болох нь цөөнгүй. Хэрэв та их сургуульд ажилд орвол зөвхөн багшлахаас гадна өөрийн сонгож авсан чиглэлээр судалгаа хийж дэлхийн оюуны өв санд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээнэ. Мөн техник мэргэжлийн сургуулиуд, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, бусад хүрээлэн лабораториудад суурь судалгаа хийх эрдэм шинжилгээний ажилтнууд хэрэгтэй. Физикийн анги төгсөгчид гүнзгий судалгаанд ажиллаж эхлэх үедээ бусад салбар руу, жишээлбэл философи, математик, хими, биологи, мэдээлэл зүй рүү “холбирч” цаашид энэ шинэ салбарынхаа сайн мэргэжилтэн болох бүрэн боломжтой

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Feb.14.10 6:53 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Dec.31.09 12:22 pm
Posts: 32
Laga nertei sedev neesen baix chine vee... :aa: :aa:


Top
   
PostPosted: Feb.15.10 1:05 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
nazist_bilguun wrote:

Би энэ ертөнц яаж ажилладгийг мэдэх сонирхолтой юу? Би эмх замбараагүй бөгөөд ид шидтэй мэт ажиглагдах энэ бүх зүйлсийн цаана ямар нэг шалтгаан маш гүн нуугдаж байна гэж боддог уу? Би нэг хялбархан санааг ашиглан олон олон зүйлүүдийн учир шалтгааныг яаж тайлбарлаж болохыг нээж олох сонирхолтой юу? Би багцаалдсан чанарын тайлбараас илүүгээр тоо хэмжээ оролцуулсан нарийн тайлбарт дуртай юу? Жишээлбэл, сансрын хөлөг маш хурдан, гэрэл бүр илүү хурдан гэдгээс гадна эдгээр зүйлсийн хурдуудын тоон утгуудыг нарийн мэдэх сонирхолтой юу? Би юмс үзэгдлийн талаар бусдад тайлбарлаж өгөх дуртай юу?


Би бүгдэд нь тийм гэж хариулахаар юм байна, гэсэн ч би өөр мэргэжлээр сургууль төгсчихсөн... :(

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Feb.15.10 4:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
bi naadah naas chin l AIDAG :( :crysad: :?

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Feb.16.10 11:33 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Dec.31.09 12:22 pm
Posts: 32
Bi onoliin fizikchideer baxarxadag. Er ni xamgiin tolgoitoi fizikchid onoliin fizikch boldog. Onoliin fizikchiig er ni chotgoruud ch gej nerledeg. Ted matematik, ximi, biology, astranomy, er ni baigaliin uxaanii bux salbar deer xamgiin ondor, gun gunzgii medleg bolon xuchirxeg apratiig ezemshigch baij chaddag. Fizikiin buzad salbariinxan bolon matematikchid onoliin fizikiinxeniig orood irexed jiirxdeg. Uchir ni uzen yadsandaa bus, tereer xamgiin sain fizigch, xamgiin sain matematikch baix magadlal ondor tul tegdeg bh.

ximi bolon biology, astranomy, matematikiin xund bodlogiig onoliin fizikch yadax yumgui bochixood garaad yavchixdag. ene sedev deer tegexeer chotgoruud tsuglax bx aa. xexe. Tedend yu ch chadaxgui gedgee xaruulaxaas omno ertxen ene sedvees zailie zugeer. xexe. :mrgreen:


Top
   
PostPosted: Feb.17.10 7:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Альберт Эйнштейн
Альберт Эйнштейн (Albert Einstein, 1879 оны 3 сарын 14 – 1955 оны 4 сарын 18) нь Германы онолын физикч байв.
Тэрээр 1905 онд гаргасан харьцангуйн онол хэмээх нээлт болон E=mc2 масс-энергийн тэнцүүлэлээрээ дэлхийд алдаршсан хүн юм.
Физикийн нээлтүүд
Альберт Эйнштейн нь физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлтүүдийг хийсэн бөгөөд түүний хамгийн гол 5 нээлтийг дурдвал:
• Харьцангуйн тусгай онол
• Гадаад фотоэффектийн хууль
• Бозе-Эйнштейний конденсаци
• Хар нүхний онол
• Харьцангуйн ерөнхий онол
Эдгээр бүх нээлтүүд нь өдгөө нобелийн шагнал хүртэх хэмжээний ажлууд хэмээн үнэлэгдэж буй бөгөөд түүний хамгийн чухал нээлт хэмээн тооцдог харьцангуйн тусгай ба ерөнхий онолоороо биш харин Гадаад фотоэффектийн хуулиараа 1921 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.

Харьцангуйн онол
• Харьцангуйн онол нь дараах хоёр онолоос бүтнэ:
o Харьцангуйн тусгай онол нь (1) вакуум дахь гэрлийн хурд тогтмол ба гэрэл үүсгэгч ажиглагчийн аль алинаас хамаарахгүй, мөн (2) бүх инерциал тооллын системүүд дэх физикийн хуулиудын математик илэрхийлэл ижил байна гэсэн хоёр постулат дээр үндэслэгддэг. Эдгээр нь масс ба энергийн эквивалент чанар, хурдтай биеийн масс, хэмжээ ба хугацаа өөрчлөгдөх үзэгдлүүдэд хүргэдэг.
o Харьцангуйн ерөнхий онол, нь дээрх онолын гравитацийг оролцуулан тооцсон өргөтгөл юм.
Онол Дэд сэдвүүд Концепцууд
Сонгодог механик
Ньютоны хуулиуд, Лагранжийн механик, Гамильтоны механик, Кинематик, Статик, Динамик, Хаосын онол, Акустик, Шингэний динамик, Тасралтгүй орчны механик
Нягт, Хэмжээс, Гравитац, Орон зай, Цаг хугацаа, Хөдөлгөөн, Урт, Байрлал, Хурд, Хурдатгал, Галилейн инвариант зарчим, Масс, Импульс, Хүч, Энерги, Импульсын момент, Хүчний момент, Хадгалагдах хуулиуд, Гармоник хэлбэлзэл, Долгион, Ажил, Чадал, Лагранжиан, Гамильтониан, Тайт-Брайны өнцгүүд, Эйлерийн өнцгүүд

Цахилгаан соронзон
Цахилгаан статик, Электродинамик, Цахилгаан, Соронзон, Максвеллын тэгшитгэлүүд, Оптик
Багтаамж, Цахилгаан цэнэг, Гүйдэл, Цахилгаан дамжуулал, Цахилгаан орон, Цахилгаан нэвтрэлт, Цахилгаан потенциал, Цахилгаан эсэргүүцэл, Цахилгаан соронзон орон, Цахилгаан соронзон индукц, Цахилгаан соронзон долгион, Гауссын гадаргуу, Соронзон орон, Соронзон урсгал, Соронзон монополь, Соронзон нэвтрэлт

Термодинамик ба Статистик механик
Дулааны машин, Кинетик онол
Больцманы тогтмол, Хосмог хувьсагчид, Энтальпи, Энтропи, Төлөвийн тэгшитгэл, Жигд хуваарилагдах теорем, Чөлөөт энерги, Дулаан, Идеаль хий, Дотоод энерги, Термодинамикийн хуулиуд, Максвеллын харьцаа, Үл буцах процесс, Изингийн загвар, Механик үйлчлэл, Статистик нийлбэр, Даралт, Буцах процесс, Аяндаа явагдах процесс, Төлөвийн функц, Статистик ансамбль, Температур, Термодинамик тэнцвэр, Термодинамик потенциал, Термодинамик процессууд, Термодинамик төлөв, Термодинамик систем, Зуурамтгай чанар, Эзэлхүүн, Ажил

Квант механик
Фейнманы интеграл, Сарнилын онол, Шредингерийн тэгшитгэл, Квант орны онол, Квант статистик механик
Адиабат дөхөлт, Хар биеийн цацаргалт, Харгалзах зарчим, Чөлөөт бөөм, Гамильтониан, Гильберт огторгуй, Адил бөөмс, Матрицын механик, Планкын тогтмол, Ажиглагч, Операторууд, Квант, Квантчилал, Квант энтанглмент, Квант гармоник хэлбэлзэл, Квант тоо, Туннелийн эффект, Шредингерийн муур, Диракийн тэгшитгэл, Спин, Полгионы функц, Долгионы механик, Бөөм-долгионы хоёдмол чанар, Тэг энерги, Паулийн зарчим, Гейзенбергийн тодорхойгүйн зарчим

Харьцангуйн онол
Харьцангуйн тусгай онол, Харьцангуйн ерөнхий онол, Эйнштейний орны тэгшитгэлүүд
Ковариант чанар, Эйнштейний цогцос, Эквивалентын зарчим, 4-импульс, 4-вектор, Харьцангуйн ерөнхий зарчим, Геодезийн хөдөлгөөн, Гравитац, Гравитац - цахилгаан соронзон, Инерциал тооллын систем, Инвариант чанар, Лоренц агшилт, Лоренц цогцос, Лоренц хувиргалт, Масс энергийн эквивалент чанар, Метрик, Минковскийн диаграм, Минковскийн огторгуй, Харьцангуйн зарчим, Хувийн урт, Хувийн хугацаа, Тооллын систем, Тайвны энерги, Тайвны масс, Нэгэн зэрэг байдлын харьцангуй чанар, Огторгуй-хугацаа, Харьцангуйн тусгай зарчим, Гэрлийн хурд, Энерги-импульсын тензор, Хугацааны удаашрал, Ихрийн парадокс, Ертөнцийн шугам



Харьцангуйн ерөнхий онол дахь огторгуй-хугацааны муруйлтын хоёр хэмжээст аналог.
Харьцангуйн онол нь Альберт Эйнштейний харьцангуйн тусгай ба ерөнхий онолуудыг нэрлэсэн нэр юм.
Харьцангуйн тусгай онолд харьцангуйн зарчим хичнээн чухал болохыг тодоор үзүүлэх гэж анх Макс Планк "харьцангуй" гэсэн тодотголыг 1908 онд хэрэглэсэн.
Харьцангуйн тусгай онол
Харьцангуйн тусгай онол нь огторгуй хугацааны бүтцийн тухай онол юм. Энэ онолыг Альберт Эйншейн 1905 онд хэвлүүлсэн "Хөдөлж буй биеийн электродинамикт" нэртэй өгүүлэлдээ дэвшүүлсэн. Харьцангуйн тусгай онол нь классик механикт бол хоорондоо зөрчилтэй дараах хоёр постулат дээр үндэслэгддэг. Үүнд:
1. Физикийн бүх хууль зүй бие биетэйгээ харьцангуй шулуун жигд хөдөлж буй бүх ажиглагчдын хувьд ижил.
2. Вакуум дахь гэрлийн хурд ажиглагчид болон гэрлийн үүсгүүрийн харьцангуй хурдуудаас хамаарахгүй тогтмол байна.
Энэ хоёр постулатаас олон гайхмаар үр дүнгүүд гардаг. Жишээлбэл
• Хугацааны явцын удаашрал: Хөдөлж буй цаг ажиглагчийн "үл хөдлөх" цагтай харьцуулахад удаан явна.
• Уртын агшилт: Хөдөлж буй биетүүд ажиглагчтай харьцангуй хурдныхаа чиглэлд агшиж ажиглагдана.
• Нэгэн зэрэг байдлын харьцангуй чанар: Нэг ажиглагчийн хувьд нэгэн зэрэг болсон үйл явдлууд өмнөх ажиглагчтай харьцуулахад хөдөлж буй нөгөө ажиглагчийн хувьд нэгэн зэрэг биш байна.
• Масс ба энергийн эквивалент чанар: E = mc² томъёоноос энерги ба масс хоорондоо эквивалент ба бие биндээ хувирдаг гэж гарна.
Харьцангуйн тусгай онолын тодорхойлогч шинж нь классик механикийн Галилейн хувиргалтуудыг Лоренц хувиргалтуудаар сольсон явдал болно.
Харьцангуйн ерөнхий онол
Харьцангуйн ерөнхий онол нь Эйнштейний 1907–1915 оны хооронд боловсруулсан гравитацийн онол юм.
Харьцангуйн ерөнхий онолын гарааны цэг нь хурдатгалтай хөдөлж буй биет ба гравитацийн оронд тайван байгаа (жишээ нь дэлхийн гадаргуу дээр оршиж буй) биет хоёр физикийн хувьд адил төлөвт байна гэж үздэг эквивалентийн зарчим юм. Үүнээс чөлөөт уналт бол инерциал хөдөлгөөн гэж мөрдөнө. Өөрөөр хэлбэл чөлөөтэй унаж буй биет ямар ч хүч үйлчлээгүй үед биетүүд яаж хөдөлдөг вэ тэгж хөдөлж байгаа болохоос биш классик механик дахь шиг гравитацийн хүчний нөлөөн дор хөдөлж буй хэрэг биш юм. Энэ нь харьцангуйн тусгай онолтой зөрчилдөнө. Үүнийг шийдэхийн тулд Эйнштейн огторгуй хугацаа муруйлттай гэж үзсэн ба 1915 онд огторгуй хугацааны муруйлтыг түүн доторх материйн масс, энерги, ба импульстэй холбосон Эйнштейний орны тэгшитгэлүүдийг нээсэн.
Харьцангуйн ерөнхий онолын зарим үр дүнгүүд:
• Гравитацийн оронд цаг хугацаа удаашрана.
• Гаригийн тойрог зам Ньютоны гравитацийн онолоос зөрж прецесслэх хөдөлгөөн хийнэ. (Энэ үзэгдэл Буд ба хос пульсаруудын тойрог замууд дээр ажиглагдсан.)
• Гэрлийн цацраг хүртэл (жингүй боловч) гравитацийн оронд муруйна.
• Ертөнц бүхлээрээ тэлж буй бөгөөд алсын галактикууд гэрлээс хурднаар холдож байгаа. Орон зай өөрөө тэлж буй учир энэ нь харьцангуйн тусгай онолд харшлахгүй.
• Эргэлдэж буй масс эргэн тойрныхоо огторгуй хугацааг "чирнэ".
Математикийн үүднээс бол харьцангуйн ерөнхий онол нь Эйнштейний орны тэгшитгэлүүдийг хангадаг метриктэй псевдо-Риманы цогцсуудын онол юм. Орны тэгшитгэлүүдийн шийдүүд нь метрик тензорууд байх ба энэ тензор нь огторгуй хугацааны топологи болон биетүүд хүч үйлчлээгүй үед яаж хөдлөхийг тодорхойлно.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.31.10 10:12 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Onoliin Pizkiin togsgoliin tuhiad ene boditoi yu?

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: May.22.10 2:26 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
нэг ийм нийтлэл байхаар нь тавичлааа эх сурвалж нь http://gankhuyag.wordpress.com/2009/10/01/lkjgalskdj/

В.Э. Войцехович. Орос Улс, Тверийн Их Сургуулийн профессор
Хожмын сонгодог бус шинжлэх ухаан бол хүн хэмжээст нийлмэл системийн тухай шинжлэх ухаан мөн
Шинжлэх ухаан өөрийн хувьслын явцад жам ёсны мухар сүсэг, эртний натур философи, сонгодог шинжлэх ухаан, сонгодог бус шинжлэх ухаан, хожмын сонгодог бус шинжлэх ухаан гэсэн хөгжлийнхөө томоохон үе шатуудыг дамжин хөгжиж иржээ. Шинжлэх ухааны сэтгэлгээний үр хөврөл аль эрт “шинжлэх ухааны өмнөх үе”-д жам ёсны мухар сүсэг, эртний натур философи байдлаар үүссэн бол сонгодог шинжлэх ухаан XYII – XYIII зууны үед төлөвшин хөгжсөн байна. Энэхүү сонгодог шинжлэх ухааныг голдуу үлгэр жишээ, “жинхэнэ шинжлэх ухаан” хэмээн одоо болтол ойлгодог.
Сонгодог шинжлэх ухааны механицист үзэл санаа ХХ зуунд үл нийцэх болж иржээ. Ингээд шинжлэх ухаан квант-релятивист болж, улмаар XX зууны төгсгөл XXI зууны эхээр синергетик шинжлэх ухаан болж хувирав. Цөөнгүй эрдэмтэд, ялангуяа барууны эрдэмтэд одоо болтол яг шинжлэх ухаан бол (туршилтын болон эмпирик) харьцангуй саяхан буюу XYI-XYII зууны үед эхэлсэн гэж үздэг бөгөөд түүнийгээ сонгодог шинжлэх ухаан гэж нэрлэсээр байгаа. Түүний үндсийг Г.Галилей, Р.Декарт, И.Ньютон нар тавьсан. Евроцентрист энэхүү үзэл одоо нэгэнт хоцрогджээ.
XYI-XYII зууны шинжлэх ухааны эрхэмлэл бол бодит үнэнийг олох явдал гэж үзэж байлаа. Энэ үед мэдлэгийг алдаа гаргадаг, үнэнийг гуйвуулдаг хүний субъектив онцлогийн нөлөөллөөс дээд зэргээр ангид байлгах ёстой байв. Мөн энэ үед ертөнцийн механик дүр зураг болон түүнд нийцсэн арга зүй (методология) ноёрхож байлаа. Энэ үзлийн ёсоор бол байгаль нь өөртөө хангалттай (хүний оролцоо хэрэггүй), холбоо харилцаа нь хэсэг бусаг шинжтэй, тэгшитгэлд ашигладаг математик функцүүд нь аналитик шинжийг агуулдаг, харин шинжлэх ухаан нь кумулятив байдлаар хөгждөг, өөрөөр хэлбэл өмнөх үр дүнг шинэ зүйлийн хэсэгчилсэн тохиолдол гэж үздэг байв. Ертөнцийг ингэж үзэхэд байгаль дэлхий нь мөн чанартаа машинтай төстэй болдог байлаа. Хэсэг болон биесийн хөдөлгөөн нь байгалийн хөдөлшгүй хуулийн дагуу явагдана. Энэхүү хууль нь ертөнцийг удирдана. Иймээс танин мэдэхүйн гол зорилго нь байгалийн нэгэн утгат хуулийг нээхэд оршиж байв.
Харин биологид хувьслын онолыг нээсэн, физикт цахилгаан соронзон талбайн онолыг нээсний дараагаар XIX зууны хоёрдахь хагасаас эхлэн механицист үзэл баримтлал шүүмжлэлд өртөж, шинжлэх ухааны дараа дараагийн хувьсгалын явцад түүнийг бүрмөсөн няцаасан байна.
Квантын онол, харьцангуйн тусгай онол (ХТО), харьцангуйн ерөнхий онол (ХЕО) зэрэг нь шинэ үзлийг үүсгэж, ертөнцийн квант-релятивист, магадлалт зураглал болон сонгодог бус арга зүйг бүтээжээ. Натурализм, захын шинж (локаль), аналитик үзэл, тасралтат үзлүүд шүүмжлэлд өртөж, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн (шинжлэх ухааны философи) ихэнхи хэсэг тэдгээрийг үгүйсгэх болов. Тэр ч байтугай бодит үнэний эрхэмлэлийг хүртэл дахин харж үзэж эхлэв.
Мэдлэг нь нь өөрөө субъектив шинжтэй мэт (эрдэмтэн ажиглагч шууд буюу шууд бусаар мэдлэгт оролцох болсон) болов.
Тухайлбал, харьцангуйн тусгай болон ерөнхий онолд координатын системийг байнга ашигладаг. Квантын онолд ажиглалтын нөхцөл нь мэдлэг дотроо ордог бөгөөд түүнийг арилгаж болдоггүй. Математикийн суурь үндэслэлд судлан буй субъектээ математикт шууд оруулдаг интуиционизм (зөн билгийн үзэл) бий болов. Түүнээс гадна Гильберт математикийг үзэхдээ математикийн мэдлэгийг үндэслэх арга гэсэн үзэл санааг дэвшүүлэв. Аварга буюу мета онолууд объектын онолуудыг судалж, үндэслэж өгөх болов. Өөрөөр хэлбэл аварга онолууд нь объектыг (онолыг) судлах өвөрмөц маягийн “субъектын” үүргийг гүйцэтгэх болов.
Бүр Ньютоны бий болгосон байгалийн хуулиудын захын шинж чанар нь шүүмжлэлд өртөж, улмаар алсын үйлдлийн эффект буюу ЭПР эффект (Эйнштейн-Подольский-Розены эффект) нээгдэж, дараа нь Ж.Беллийн тэгш бусын зарчим бий болов.
Квантын физик дэх сүүлийн үеийн туршилтуудаас үзэхэд (шинжлэх ухааны нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн, баталгаатай) мэдээлэл эгэл хэсгээс эгэл хэсэг рүү гэрлийн хурдаас миллиард дахин илүү хурдтай дамждагийг нотолсон байна. Чухам юу болж байгаа нь огтоос тодорхойгүй хэдий ч иймэрхүү төрлийн туршилтуудыг (фотоны) “телепортаци” гэж нэрлэсэн байна.
Байгальд угаасаа байсан мэт тасралтат шинж хүртэл эргэлзээнд өртөж байна. Иймээс аналитик функцүүд хангалтгүй болоод байна. Харьцангуйн ерөнхий онол болон квантын онолд тензор, Гильбертын огторгуй, функционалууд, тэр ч байтугай экзотик дельта-функци гэх мэт ойлголтуудыг хэрэглэх болов.
Хоёр мянган жилийн турш шинжлэх ухааны хөгжил бол кумулятив шинжтэй, өөрөөр хэлбэл шинэ мэдлэг нь хуучны дээр нэмэгдэнэ, гэхдээ түүнийг халж өөрчлөхгүй гэж ойлгосоор ирсэн юм. Гэхдээ аль XIX зуунаас шинэ онолууд нь хуучныг зарчмын хувьд цоо шинээр авч үзэх болж, харин нийцлийн зарчмууд нь логик гэхээсээ илүү метофор (хувиралт) утгатай үйлчилдэг гэдгийг тогтоожээ.
Энэ бүхний үр дүнд шинжлэх ухаан бүхэлдээ “тосон будгийн” суурь (континуаль) зураглал биш, харин тасралттай зүймэл мозайкыг санагдуулах болов.
Квант-релятивист, сонгодог бус шинжлэх ухаан нь өөртөө магадлалт шинж (байгалийн хуулиуд нь нэгээс бага магадлалын тодорхой зэрэгтэйгээр явагдана), мөн бодит тохиолдол (байгалийн уг суурьт дурын үйл явцад зайлшгүй, тохиолдол хоёр нэгэн зэрэг явагдана; тохиолдлыг арилгаж болохгүй бөгөөд тохиолдол нь урьд нь үзэж байсан шиг субъектив зүйл биш, харин объектив гэж хүлээн зөвшөөрдөг болсон) зэргийг багтаадаг.
Байгал нь өөрөө хувьсан өөрлөгдөх зүйл болсон учраас шинжлэх ухаанд объект – субъектын үнэн гэсэн сонгодог бус эрхэмлэл бий болж байна.
Энэ бүхний үр дүнд ХХ зууны эхэн гэхэд сонгодог шинжлэх ухааны огт өөрлөгдөшгүй объектууд (бодисын фазын төлөв байдал, химийн элементүүд, тогтвортой биологийн зүйлүүд, одод гэх мэт…) нь магадлалт, квант-релятивист объектуудаар (эгэл хэсэг-долгион, координатын систем болон ажиглалтын нөхцлөөс хамаарах биес, хар нүх, тархаж буй галактик гэх мэт) солигдов.
ХХ зууны 70-аад оноос эхлэн шинжлэх ухаанд бүр ч илүү хачирхалтай явдал гарах болов. Шинжлэх ухааны шинэ хувьсгал эхэлж, хожмын сонгодог бус шинжлэх ухаан, товчоор бол ПНКН буюу постнеклассик шинжлэх ухаан (Стёпин.В.С.) үүсэв. Синергетика, антроп зарчим, түгээмэл хувьслын үзэл (эволюционизм), виртуалистика, нийлмэлийн онол зэрэг бий болов.
Синергетика бол шилжилтийн үйл явцуудыг судалж, улмаар тэдгээрийн цаадах өөрийн зохион байгуулалтын хуулиудыг олохыг хичээдэг.
Витуалистика нь виртуал-мэдээллийн буюу илүү өргөн утгаар бол виртуал бодит байдлыг судална.
Түгээмэл хувьслын үзэл баримтлал бүхий л байгалийг хөгжлийн нэгдмэл үйл явц байдлаар төсөөлж, хорвоо ертөнц, био мандал, социум буюу нийгэм, хүнд нийтлэг байх хувьслын хуулиудыг хайдаг. Үүнийг заримдаа даяар хувьслын үзэл гэх нь буй.
Нийлмэлийн үзэл баримтлал нь хүн хэмжээст нийлмэл системийн өвөрмөц онцлогийг томъёолохыг оролддог.
Эдгээр бүх үзэл баримтлал, онолуудад объектуудыг ямар нэг чиглэлд хувьсан өөрчлөгдөж буй үйл явц гэж, “мөнхийн хөдөлгөөн” гэж, “урсан буй юмс” гэж илтэд үзэж байна. Ийм маягийн “объект–үйл явц”-ын жишээ гэвэл фазуудын төлөв байдлын хоорондын шилжилт, динамик замбараагүйдэл (хаос), фрактал зэрэг олон ойлголт багтана. Энэхүү шинэ шинжлэх ухаанд субъектын үүрэг улам бүр нэмэгдэж буй бөгөөд ийнхүү хүн хэмжээст нийлмэл систем нь судалгааны үндсэн судлах зүйл болон хувирч байна.
Сонгодог шинжлэх ухааны объектив үнэн, тэр ч бүү хэл сонгодог бус шинжлэх ухааны объект-субъектын үнэн нь шилжилтийн үйл явц болон замбараагүйдлийг ойлгоход хангалттай биш болж байна. Иймээс шинэ, хожмын сонгодог бус үнэнийг ойлгох эрэл явагдсаар байна. Хожмын сонгодог бус шинжлэх ухааны объект нь В.С.Стёпины үзэж байгаагаар хүн хэмжээст нийлмэл систем болж байна. Эндээс орчлон дахь, ахуй дахь хүний гүйцэтгэх үүргийг ихэд сонирхож байна. Ялангуяа шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн анхаарлыг космологи, синергетика дахь антроп зарчмууд, бүхэлдээ бол орчин үеийн шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзлийн суурь үндэслэлүүд ихээхэн татаж байна.
Шинжлэх ухааны хөгжлийн орчин үеийн шатыг хожмын сонгодог бус гэж нэрлэх нь хэр зохистой вэ ? Сургалтын зорилгод бол энэ нь шинжлэх ухааны мэдлэгийн хувьслын залгамжлалт шинжийг илэрхийлж байгаагаараа зөвдөх нь мэдээжийн хэрэг. Үүний хамт нэлээд эрдэмтэд “хожмын сонгодог бус” гэсэн нэр томъёог шүүмжилж, шинжлэх ухаанд болж буй орчин үеийн үзэгдлийг хувьсгал (Т.Куны үзэл санаагаар) нэрлэж байна. Үнэхээр ч шинжлэх ухаан гэдэг дээр “бус”, “хожмын” гэх мэтчилэн угтвар нэмэх, хачирлах нь механик болон кумулятив үзлийн өнгө аясыг агуулж байгаа бөгөөд ажил хэргийн мөн чанарыг бүдэгрүүлж байгаа юм. Энэхүү арга нь XXI зуунд ч гэсэн сэтгэл санаагаараа “өнгөрсөн сайхан үе”, өөрөөр хэлбэл XYII зууны “механицист” үзэл санаандаа байсаар байгаа хуучинсаг үэзлтнүүдийн төлөөс юм. Ингэж чимэг хачир нэмэх нь шинэ зүйлийг хуучин хувцсанд нууж байгаа хэрэг юм.
Хожмын сонгодог бус шинжлэх ухааны хувьд гэвэл түүнийг синергетикийн шинжлэх ухаан гэж нэрлэх нь зөв ч байж магадгүй. Мөн чанартаа бол сонгодог шинжлэх ухаан бол механик, сонгодог бус шинжлэх ухаан нь квант-релятивист, харин хожмын сонгодог бус шинжлэх ухаан нь синергетикийн шинжлэх ухаан гэж дүйлгэн үзэж болно.
Синергетикийн шинжлэх ухааны гол зарчмуудын нэг нь антроп зарчим болно. Энэ зарчим нь эхлээд космологид үүсч, дараа нь синергетикэд, улмаар виртуалистика, нийлмэлийн онол болон нийт шинжлэх ухаанд тархсан юм.
Космологи дахь антроп зарчим
(Жич: антроп гэдэг нь хүн гэсэн грек үгнээс гаралтай юм. Жишээлбэл: антропологи гэвэл хүн судлал гэж монгол хэлнээ буулгадаг. Харин яг антроп гэхээр хүн гэсэн утгатай үг маш олон байгаагаас шалтгаалаад нэг л болж өгөхгүй байна. Ингээд антроп чигээр нь авлаа. Хожим таарсан монгол үг олдох биз – Д.Г.)
Түүнийг голдуу хүчтэй болон сул гэсэн хоёр хувилбараар авч үздэг. Хүчтэй антроп зарчим гэдэг нь: амьдрал болон оюун ухаан хувьслынхаа үйл явцад гарцаагүй бий болдгоор орчлон тодорхойлогдоно. Сул антроп зарчим гэдэг нь амьдрал болон оюун ухаан нь хөгжлийнхөө үйл явцад бий болж чаддагаар орчлон тодорхойлогдоно гэж үздэг.
Өнгөрсөн зууны 50-60-аад онуудад нэлээд эрдэмтэд амьдрал болон оюун ухааны үүсэл нь с (гэрлийн хурд), е (электрон цэнэг), h (Планкийн тогтмол), Н (Хабблын тогтмол), g (гравитацийн тогтмол), 1/137 (нарийн бүтцийн тогтмол) зэрэг физикийн суурь тогтмол хэмжигдэхүүнүүдээр нөхцөлдөнө гэдгийг нээсэн юм. Эдгээр физикийн суурь тогтмол хэмжигдэхүүнүүдийн аль нэг нь 1% өөрчлөгдлөө гэхэд бусад тогтмолуудыг өөрчлөгдөхөд хүргэдэг. Ийм сэтгэлгээний туршилтын үр дүнд хангалттай нийлмэл систем ерөөсөө үүсэхгүй орчлон бүрдэх юм.
Жишээлбэл, анхдагч тэсрэлтийн дараа устөрөгчийн атом H болон гелийн атом He үүсэх бөгөөд харин амьдрал үүсэх болон түүнийг цаашдын хөгжилд зайлшгүй шаардлагатай илүү хүнд атомууд үүсдэггүй байна. Гравитаци тогтмол g өөрчлөгдсөний үр дүнд гаригууд одон дээр унах буюу дурын алсад холдоно. Ийм маягаар амьдрал болон оюун ухаан нь байгалийн хуулиудад болон манай Аварга галактикт байгаа физикийн суурь тогтмолуудын утганд “программчлагдсан” мэт сэтгэгдэл төрнө.
Антроп зарчим хэрхэн үүссэн бэ ?
Энэ зарчмыг 1956 онд Алма-Ата –д болсон астраномчдын Бүх Холбоотын YI зөвлөгөөн дээр зөвлөлтийн эрдэмтэн Г.М.Идлис анх удаа тогтоосон байх магадлалтай. Хожим 5-10 жилийн дараа иймэрхүү үзэл санааг немцийн астраномч О.Хекман, английн космолог Ф.Хойл болон бусад хүмүүс илэрхийлсэн юм. “Антроп зарчим” хэмээх нэр томъёо шинжлэх ухааны хүрээнд аажмаар тархсан юм.
Ингээд 1973 онд Николай Коперникийн төрсний таван зуун жилийн ойд зориулсан эрдэмтдийн хурал дээр английн физикч Брандон Картер энэ нэр томъёог оруулснаар нийтэд тодорхой болсон юм. Картерийн үзэж байгаагаар амьдрал оршиход боломжтой байхын тулд физик тогтмолууд маш бага диапазонд (хэлбэлзэлд) байх ёстой. Эдгээр тогтмолуудыг хэмжиж үзсэн хэмжигдэхүүнүүд үнэхээр эдгээр диапазонд оршдог байна.
Өөрөөр хэлбэл орчлон нь амьдрал үүсэхэд зайлшгүй байх яг тийм байдлаар бүтээгдсэн ажээ. Хэрэв физик хэмжигдэхүүнүүд өчүүхэн төдий өөр байсансан бол амьдрал байх боломжгүй юм.
Картерийн дараа “антроп зарчим” нэр томъёо ертөнцийг дээд хүчин бүтээсэн гэх үзэл баримтлалын талынхны шүүн хэлэлцэх дуртай сэдэв болсон юм. Тэд энэхүү зарчмыг орчлон, түүний дотор амьдрал тохиолдлоор үүссэн байх ёсгүй бөгөөд Ертөнцийг бүтээгч болон түүний хүсэл зоригийн дагууд бий болсны үнэмшилтэй нотолгоо гэж үздэг юм.
Тухайлбал Евангелийн пастор, хуучин астраномич байсан Хью Росс амьдрал оршин байх боломжтойгоор маш нарийн “сонгон авсан” хэмжигдэхүүн бүхий физик тогтмолуудын олон тооны жишээг тоочсон байдаг. ( www . bigfoot . com /~ perakh / bibl _ science)
Мөн Н. Авиезер, Ф. Хирен, П. Глинн, В. Бредли болон бусад олон хүмүүс антроп зарчмыг Бурханлаг байдлаар тайлбарласан олон үндэслэл гаргасан байдаг.
Түүнчлэн энэхүү зарчмын янз бүрийн хувилбарууд бий болсон юм.
“Сул антроп зарчим” гэж нэрлэгддэг хувилбар (САЗ) хамгийн их тархсан юм. Физикч Стивен Хокинг “Цаг хугацааны Товч Түүх” хэмээх нэрд гарсан номондоо: “Агуу их буюу хязгааргүй орчлонд ухаант амьдрал үүсэх хөгжих нөхцөл нь зөвхөн тодорхой бүс нутагт, хязгаарлагдмал цаг хугацаа, орон зайд үүснэ гэдгийг Сул Антроп Зарчим нотолсон. Ийм учраас эдгээр бүс нутгууд дахь ухаалаг амьтад өөрсдийнх нь амьдрал зайлшгүй оршин байх яг тийм нөхцөл орчлон дахь тэдний хэсэгт байгаад гайхах хэрэггүй” гэж бичсэн байдаг.
Антроп зарчмын өөр нэг хувилбарыг Хүчтэй Антроп Зарчим (ХАЗ) гэж нэрлэдэг.
ХАЗ-ыг Хокинг: “Энэхүү онолын ёсоор бол эсвэл олон янзийн орчлон байна, эсвэл нэг орчлонгийн хязгаар дотор тус бүр нь өөрийн гэсэн анхдагч хүрээ зааг болон шинжлэх ухааны хуулиудын цуглуулга бүхий янз бүрийн бүс нутгууд (район) байдаг. Эдгээр бүс нутгуудын олонхи нь нийлмэл организм хөгжихөд тохиромжгүй байдаг бөгөөд тэдгээрээс манай орчлонтой төстэй тун цөөхөн нь ухаалаг амьдрал тасрахад “Яагаад орчлон энэ байгаагаараа байдаг юм бэ? гэж асуудаг. Үүний хариулт “Хэрэв орчлон өөр байсан бол бид энд байхгүй байхсан” гэсэн тун амархан утгатай байна. (Хокинг)
Антроп зарчмын өөр нэг хувилбарыг англиар Participatory Anthropic Principle гэж нэрлэдэг бөгөөд агуулга нь орчлонг хүн ажиглах явдал нь өөрөө тодорхой хэмжээгээр энэхүү ажиглалтын шинж чанарыг тодорхойлдогт оршино. Энэхүү үзэл баримтлал нь квантын механикийн Копенгагены тайлбарлал гэж нэрлэгдсэн үзэл санаанаас үүдэлтэй юм.
Байгалийн тухай үүнтэй төстэй төсөөллийг Будда айлдсан байдаг. Нэгэн шавь нь хүрээлэн буй ертөнцийн яаж бүтсэн тухай асуухад Будда нигүүлсэнгүй байдлаар дуугай байсан байна. Яагаад ? Учир нь шавь нь түүний сургаалиас юу ч ойлгосонгүй. Буддизмын гол сэдэв нь: Та ертөнцийн хэрхэн харахаар хүсвэл яг тийм байдлаар л ертөнцийг харна” гэсэн байдаг. Ийм учраас уг зарчмыг ингэж ойлгохыг “буддын антроп зарчим” (БАЗ) гэж нэрлэж болно.
Эцэст нь Эцсийн антроп зарчим (ЭАЗ) гэж нэрлэсэн өөр нэг хувилбарыг Барроу болон Типлер нар “The Anthropic Cosmological Principle” 1986 номдоо санал болгосон юм. Энэ үзэл баримтлал нь өмнөхөөсөө ихэд цаашилсан бөгөөд “орчлон өөрөө оршихуйд ухаант амьтан түүнийг ажиглаж байх ёстой” гэж үзсэн байдаг.
Хүн болон орчлонгийн харилцааг иймэрхүү байдлаар талбарлах нь уламжлалынхаа дагуу сэтгэдэг эрдэмтдийн шүүмжлэлд өртдөг юм.
Жишээлбэл Барроу болон Типлерийн номыг шүүмжилсэн тоймдоо Нью –Йорк Таймс (1986 оны 5 сар) сонинд Мартин Гарднер антроп зарчмыг хамгийн хачирхалтайгаар шүүмжилж, түүнийг CRAP буюу монголоор хэрүүл, өөрөөр хэлбэл “Үнэхээрийн инээд хүрэм антроп зарчим” гэж шоолсон байдаг.
Үүний хамт антроп зарчмын сул үндэслэгдсэн хэд хэдэн хувилбарын хувьд үл тоомсорлох үзэл байх нь мэдээж хэрэг боловч физик тогтмолуудын хэмжигдэхүүн болон амьдрал үүсэх шаардлага хоёр гайхамшигтай нийцэж байгаа нь өөрөө баримт юм. Антроп зарчмуудыг янз бүрээр тайлбарлахаас үл хамааран түүний бүх хувилбарууд дээр дурдсан нийцлийг хүлээн зөвшөөрөхөд үндэслэгдсэн болно.
Антроп зарчмын агуулгад орчлон болон түүнд харгалзах физикийн суурь тогтмолууд олон янз байх асуудал, хүний суурь тогтмолуудтай (физик буюу математик) холбогдох холбоо харилцааны асуудал өөрийн гэсэн утга агуулгатай болдог юм.
Эндээс “хүний тогтмол” буюу “хүний тоо” (Войцехович) гэдэг юм оршин байж болох уу ? гэсэн ер бусын “солиотой” асуудал үүсдэг юм. Өөрөөр хэлбэл зарим орчлонд хүн физик утгаар оршин байх боломжтой, заримд нь боломжгүй байх утгаар энд ярьж байгаа юм. Хэрэв бид Дэлхийн гадаргуу дээр ч гэсэн хүн амьдрах боломжтой, мөн хүнд таатай мужууд байдаг, мөн хүн бараг байдаггүй (50 градусын халуун цөл, цельсийн 90 градусаас доош температур нь буудаг хүйтэн Антарктид) газар байдаг гэдгийг санах юм бол дээр тавьсан асуулт бүрэн утгатай болно.
Үүн лүгээ нэгэн адил 1 болон 2 хэмжээст огторгуйд амьд амьтан мэтийн нийлмэл систем боломжгүй, харин 3 хэмжээст огторгуйд амьдрах боломжтой юм.
Харин хүний тооны асуудал нь математик тогтмолоос физик тогтмолыг гарган авч болох уу ? гэсэн Гильбертийн асуудалтай холбоотой юм.
Математик суурь тогтмол гэдэг нь 1, p, e, i тогтмолууд болон Эйлерийн I тогтмол болон бусад хэмжигдэхүүнүүд болно. Эдгээр нь өөр хоорондоо холбоотойгоос гадна бие биенээсээ урган гардаг. Гэхдээ эдгээр нь физик болон материаллаг ертөнцтэй холбоотой юу ? Энэ асуултад өгөх нийтээр хүлээн зөвшөөрсөн хариултыг зуугаад жил олоогүй байна. Олон эрдэмтэд математик тогтмолоос физик тогтмолыг гарган авах гэж оролдож байна. Энэ замдаа тэд нэрд гарсан математикчид болон онолын физикчдийн “Математикт бүх юм бий” гэсэн, өөрөөр хэлбэл бүхий л физикийн хууль, тогтмолууд, нийт ертөнцийн физик бүтэц зэрэг нь бүгдээрээ нэгэнт нээсэн буюу одоохондоо нээгээгүй байгаа ирээдүйн математик бүтцэд боломжийн хувьд агуулагдаж байдаг гэсэн итгэл үнэмшлийг удирдлага болгож байдаг юм. (Войцехович, 1987)
Энэ баталгааг зөвхөн Пифагор төдийгүй, “Тоо бол бүх зүйл мөн” гэдгийг аль нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн дараагийн зууны олон эрдэмтэд дэмжих байсан юм.
Чухамхүү ийм учраас XYII зуун буюу Шинэ үеийн туршилтын болон эмпирик шинжлэх ухаан эхлэх хүртэл яагаад математикийг байгаль шинжлэлд хэрэглэдэг бэ буюу “Байгалийн шинжлэх ухаан дахь математикийн тайлбарлагдашгүй үр нөлөө”-ний тухай (Вигнер) асуултыг тавьж байгаагүй (тавьж ч чадахгүй байсан байх) юм. XYII зуун хүртэл иймэрхүү асуултууд нь ертөнцийн мөн чанарт математик байдаг гэсэн олонхи эрдэмтэд, гүн ухаантнуудын итгэл үнэмшлийн улмаас утгагүй болох байсан билээ.
Илт мэдээж зүйлийг тайлбарлах ч хэрэггүй, батлах ч хэрэггүй байжээ. Үүний зэрэгцээ байгаль шинжлэл бий болсноор шинжлэх ухааныг идэвхигүй объект болох байгалийг шулан зовоох явдал мэтээр ойлгох болсон байна. Гэхдээ энэхүү шулан зовоох нь амьд юмсыг үхдэл болгон хувиргадаг, иймээс ертөнцийн бүхэллэг шинж, юмсын түгээмэл холбоо дотооддоо түүнтэй холбоотой болон түүнд чиглэгдсэн (жишээлбэл позитивизм, прагматизм) сонгодог (механицист) шинжлэх ухаан болон гүн ухааны чиглэлүүдэд живэн алга болжээ.
Харин орчин үеийн шинжлэх ухаан буюу хожмын сонгодог бус шинжлэх ухаан нь ертөнцийн тухай бүхэллэг төсөөллийг дахин сэргээхийг оролдож, ертөнцийг амьд болон амьгүй матери, хүн болон орчлон хамтдаа байгаа, нэгдэл дунд байгаа, зэрэгцэн хамтарч хөгжиж буй синергетикийн организм хэмээн ойлгодог болов.
Бидний хувьд математикийн янз бүрийн тодорхойлолтууд дундаас түүнийг боломжит хэлбэржсэн бүтцийн нийлбэр цогцос хэмээн ойлгодог тэрхүү тодорхойлолт ач холбогдол бүхий болно.
Ингэж үзэх аваас манай физик ертөнцийг эцсийн дүндээ математикаар дүрслэн үзүүлж болох юм. Учир нь математик нь өөртөө бидэнд тодорхой буй физик ертөнц төдийгүй, онолын хувьд хараахан нээгдээгүй байгаа, шинжлэх ухаанд таамаглалын түвшиндөө ч тодорхойгүй байгаа өөр ертөнцийн олонлогийг багтааж байдаг юм.
Антроп зарчим нь яагаад одоо болтол Суурь Математик Зарчмуудаас Суурь Физик Зарчмуудыг гарган авч чадаагүйг тайлбарладаг.
Энэ нь дараах учиртай юм. Хүчтэй Антроп Зарчмыг буюу хүчтэй томъёолсон антроп зарчмыг үнэн гэж авч үзье. Тэгвэл Суурь Физик Зарчмууд нь орчлонд оролцон байгаа оюун ухаант ажиглагчтай холбоотой байх нь тодорхой. Үүний зэрэгцээ Суурь Математик Тогтмолууд нь түүнтэй холбоогүй бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн манай ертөнцийг төдийгүй, өөр олон ертөнц, түүний дотор хүнгүй, угаасаа амьдралгүй ертөнцүүдийг агуулан байх чадамжтай.
Ийм учраас Суурь Математик Тогтмолуудад зарим нэг хязгаарлалт, жишээлбэл бидний Аварга Галактик дахь хүнийг дүрслэн харуулах антроп зарчим болон хуулиудыг илэрхийлсэн өөр нэг тогтмол (буюу тогтмолууд) нэмэх хэрэгтэй. Энэ Тогтмолыг анхны хүн Адамын нэрээр А гэж нэрлэе. Суурь Математик Тогтмолд энэхүү А тогтмолыг нэмэх юм бол ертөнцийн боломжит олонлог антроп ертөнцийн, өөрөөр хэлбэл хүн оролцсон ертөнцийн олонлог болтлоо цөөрөх болно. Суурь Математик Тогтмол дээр А тогтмолыг нэмбэл (СМТ + A) Суурь Физик Зарчмыг (СФЗ) гарган авч болно.
А тогтмолыг хаанаас гарган авах вэ ? гэвэл түүнийг хүнийг дүрслэн тодорхойлдог манай мэдлэгийн салбар, жишээлбэл интуционизм (зөн билгийн үзэл), хүмүүнлэгийн математикаас олох боломжтой. (Войцехович, 1989, 1996)
Хүн хэмжээст математикийн тухай санааг анхлан голландын эрдэмтэн Л.Э.Я.Брауэр 1908 онд хэлсэн байдаг. Тэрбээр түүх, сэтгэл зүй болон хүмүүнлэгийн бусад салбарт хэрэглэдэг (Гейтинг) сэтгэлгээнд чиглэсэн математик дахь шинэ чиглэл болон түүний үндэслэл болсон интуиционизмыг бүтээсэн байна.
Брауэр жишээлбэл чөлөөтэйгөөр бий болсон дараалал, эрх чөлөөг мета ойлголт, ерөөсөө бол аль нэг асуудлыг хүмүүс яаж шийдэхээс хамаарсан объект гэж авч үзсэн байна. Жишээлбэл, p тоог задлахад 1234567890 гэж үүсэх үү ? гэсэн асуулт байна. Энэ асуулт тун хүнд бөгөөд учир нь энэ тоо транцендент шинжтэй, p –г задлах “урт” нь хязгааргүй байдаг.
Өнөөдөр бид энэ асуултад хариулж чадаж байна. p–г задлахад тоонуудын дурын төгсгөлт дараалал үүсдэг байна. Гүн ухааны хувьд бол энэ маш сонирхолтой юм. Муруй болон Шулууны хоорондын харилцаанд БҮХ ЮМ байдаг байна. Брауэрийн зэрэгцээгээр энэ талаар бүр Пифагор, Платон, Николай Кузанский, Г. Лейбниц, Г. Кантор болон бусад агуу их математикчид болон гүн ухаантнууд бодож чадах байсан.
Хэрэв p –г орчлонтой зүйрлэвэл түүн дотор антроп “дэд ертөнц” болон антроп биш дэд ертөнц байдаг байна.
Хожим нь Брауэр өөрийн хувийн чөлөөт сонголтоос хамааруулан аль нэг математикийг бүтээж байдаг идэвхитэй эхлэл – Бүтээгчийн тухай ойлголтыг математикт оруулж ирсэн юм.
Субъектлэг эхлэлийн тухай үүнтэй төстэй үзэл санаа Э.Цермоло-гийн (сонголтын аксиом) математик үндэслэл, Гильбертийн метаматикт бий болсон билээ. (мета онол нь судлан буй объекттой харилцах талаараа субъект мэт үүрэг гүйцэтгэдэг).
Оюун санааны математикийн тухай иймэрхүү үзэл санааг О. Павел Флоренский, А.Ф. Лосев, В.В. Налимов болон бусад хүмүүс дэвшүүлсэн байдаг.
Энэхүү сүүлчийн тохиолдолд математик гэдэгт тоо болон дүрсийн тухай шинжлэх ухааныг биш, тэр ч бүү хэл төгсгөлгүйн тухай шинжлэх ухааныг (Г.Вейль) биш, харин математикийн мөн чанар бол чөлөөнд байдаг хэмээн үздэг Г.Кантор, математикийн хэлбэржсэн тоглолтын мөн чанарын тухай бичсэн Д.Гильберт, математик, урлаг, амьдралын дотоод нэгдлийн тухай бичсэн Э.Брауэр нарын сургаалийг ойлгох нь мэдээжийн хэрэг юм.
Семантик континуумд баглагдсан утга санааг задлан үзэх утгаар ахуй болон ухамсрын аяндаа үүсэх үзэл баримтлалыг боловсруулахдаа Налимов геометрийн түгээмэл шинжийг (пангеометризм) үндэслэж, зөвхөн амьдрал төдийгүй, тэр ч байтугай ухамсар хүртэл цаг хугацааны явцад “геометр” үндэс суурьтай болдог гэж үзсэн юм.
Ийм маягаар антроп зарчим нь хүнийг (буюу субъектыг) шинжлэх ухааны мэдлэгийн төвд оруулж ирсэн байна. ХХ зууны төгсгөлд байгалийг ойлгох ойлголт нь субъект (хүн) хэмжээстэй байсан. Хүн болон орчлонгийн холбоо харилцааны тухай сургааль болох Антропика нь цэвэр ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны үзэл баримтлалаас шинжлэх ухааны онол болон хувирав.
Антроп зарчмын жам ёсны үндэслэл нь түгээмэл хувьслын үзэл санаа болох бөгөөд үүнд немцийн гүн ухаантан И.Г.Фихте болон Г.Гегель, дараа нь оросын космистууд Н.Ф. Федоров, В.С. Соловьёв, К.Э. Циолковский, А.Л. Чижевский, В.И.Вернадский нар, түүнчлэн францын космист Э. Ле Руа, Тейяр де Шарден нар хувь нэмрээ оруулсан юм.
Синергетик дэх антроп зарчим
Антропикийн хөгжилтэй зэрэгцэн түүнтэй төстэй үзэл санаа синергетикэд бий болжээ. Антроп зарчмыг синергетикийн агуулгаар хэлэлцэх ажлыг С.П. Курдюмов, Е.Н. Князева хоёр явуулав. Тэдний гол санаа бол “Антроп зарчим нь энэхүү ертөнцөд нийлмэл орших зарчим болно” гэсэн үндэслэлд оршино. Өнөөдөр макро түвшинд нийлмэл систем оршин байх боломжтой байхын тулд эхлээд микро түвшин дэх эгэл үйл явцууд нь маш сонголттойгоор явагдах ёстой гэж тэд үзэж байна. ( Князева, Курдюмов. С. 62 – 63).
Өөрөөр хэлбэл систем нь хувьслын замаар шат дараалан өгсөх явдал нь улам бүр бага магадлалтай үйл явдал, үйл явц (процесс) хэрэгжих явдал юм. Ийм маягаар дээрх эрдэмтэд космологийн антроп зарчмыг орчлон болон хувьсал нь хэлбэрийн хувьд нарийсан нийлмэлжих чиглэлээр термодинамикийн 2 дугаар эхлэлийг даван туулах явдалтай холбон үзэж байгаа юм.
Үнэн хэрэгтээ космологууд ч тэр, синергетикчид ч тэр антропос (хүн) гэдэгт нийлмэлийг ойлгодог бөгөөд физикийн суурь тогтмолын хэл дээр болон синергетикийн хэл дээр орчлонд нийлмэл зүйл орших боломжийн тухай л шүүн хэлэлцдэг юм.
С.П. Курдюмов, Е.Н. Князева нар сул антроп зарчмыг улам бүр нарийсан нийлмэлжиж байгаа орчлонд нийлмэл зүйл орших боломж (потенциал хэрэгжих шинж) гэж баталдаг. Энэхүү зарчмын хүчтэй хувилбарыг тэд томъёолоогүй байгаа, гэхдээ энэ нь боломжтой, орчлонд ямар ч хамаагүй нарийн нийлмэл шинжтэй систем байж болох аж.
Үнэхээр ч нийлмэлийн онол буюу нийлмэл системийн онолыг ихээхэн хөгжүүлж, тодорхой томъёолох хэрэгтэй байгаа юм. Энд нийлмэл бүрдлүүд тоймгүй их байгаа нь мэдрэгдэж байгаа бөгөөд магадгүй тэдгээр нь ахуйн маш олон төлөв байдалд оршиж, улам бүр хурдан харилцан үйлчлэлийг болон харгалзах мэдээллийн дамжуулалтыг ашигладаг, эхлээд амьд, дараа нь ухаант, улмаар хэт ухаант болсон амьд биет байж болно. Орчин үеийн шинжлэх ухаанд энэ тухай таамаглал бол ЭПР-парадокс, Беллийн тэнцэтгэл бус болон түүний үр дагавар зэрэг болох юм.
Чингээд орчлон гэдэгт ажиглан буй болон шинжлэх ухааны хувьд сэтгэж буй ахуйн хэсгийг ойлгож байгаа бөгөөд тэр нь өөрийн зохион байгуулалтын хууль, хувьсал зэрэг синергетикийн утгаар тайлбарлагдах физикийн суурь тогтмол ба физикийн хуулиудын нийлбэр байдлаар илэрхийлэгдэнэ.
Виртуалистика дахь антроп зарчим
Антропика болон синергетикийг удаалан ХХ зууны 80-90-ээд оноос эхлэн виртуалистика үүссэн нь сонирхолтой юм. Энд антроп зарчмуудыг ойлгох бүр ч илүү нарийн ойлголт хөгжиж байгаа юм.
Виртуал шинжийн анхдагч үзэл санаа эрт дээр үед үүссэн юм. “Виртуал шинж” гэсэн нэр томъёо нь хожим дундад зууны үед бие даасан гүн ухааны утгатай болж иржээ. Энэхүү ойлголтын гол утга санаа нь: “боломж” (аристотелийн “дюнамис), үзэл санаа оршихуйн арга (платоны “хуулбарын хуулбар”), зуучлагч маягаар үйлчлэгч (virtu s гэдгээс үүссэн) юмс, түүний эрчим хүчлэг шинж болон бусад шинж чанар бүрэлдэх явдлыг тодорхойлогч “дотоод хүч”, хүчин зүйл зэрэг болно. Виртуал шинжийг ойлгоход XYII зууны үед Г.Лейбницийн бий болгосон боломжит ертөнцийн ойлголт гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Гэхдээ энэ үзэл санаа маш удаан, аяар хөгжиж байсан юм. Зөвхөн ХХ зууны төгсгөл үед болоход виртуалистика бүрэн хэмжээгээрээ гарч ирэв. Мэдээлэл зүй, мэдээллийн технологийн онол, өөрийн зохион байгуулалтын онолууд, хүн болон техник, “төсөөлөн буй ертөнцийн” талаарх судалгаа шинжилгээний хөгжил, ер нь бол ертөнцийг үзэх шинжлэх ухааны шинэ хандлага, хожмын сонгодог бус шинжлэх ухаан зэрэг нь виртуалистикийг идэвхжүүлсэн байх. Синергетикийн утга санаа олмогцоо виртуалистика амжилттай хөгжиж эхлэв.
Виртуалистикийн метафизик үндэс нь полионтик үзэл баримтлал байдаг юм. Полионтика гэдэг нь “ахуйлаг шинж”-ийнхээ зиндаагаар эрх тэгш ахуйн (бодит байдлын) олон ертөнц (план) байдаг гэж үздэг. Эдгээр олон ертөнцийн нэг нь виртуал бодит байдал болно. Хүн нэг ертөнцөөс нөгөөд шилжиж, ертөнцүүдийн хооронд, нарийн яривал идэвхитэй болон боломжит, тогтмол болон виртуал гэх мэтийн хооронд холбоо тогтоож чаддаг.
Виртуалистикийн (объектуудтай адилаар) голлох том ойлголтууд (концепт) нь виртуал юмс, виртуал бодит байдал, виртуаци, мэдээллийн виртуал шинж, мэдээлэл, мэдээллийн бодит байдал, виртуал–мэдээллийн бодит байдал зэрэг болно. Субъект, мөн квазисубъектууд нь мөн л адил виртуал-мэдээллийн бодит байдалд үйлчилж байдаг.
Виртуалистикийг ойлгоход учрах гол бэрхшээл нь (мөн нэгэн адил синергетик, антропика болон нийлмэлийн онолыг ойлгоход) дотоод болон гадаад, түүнчлэн идэвхитэй болон латент шинжийг ялгах (А.Д.Королёв) асуудалд оршино.
Хүнд дараах хоёр төрлийн объектыг ялгахад хүндрэл учирдаг. Энэ нь 1) гадаад буюу хүнээс үл хамааран оршдог, гэхдээ биетэй харилцан үйлчилж, энэ үед үүссэн сэрлийг дамжин илэрдэг ил объект, 2) дотоод буюу өөрөөр хэлбэл гадаад болон дотоод эх үүсвэрийн улмаас ухамсарт төрдөг, сэтгэхүйн туршилт, мэдрэхүй, төсөөлөл, бэлэгдэл, магадгүй зөн билгийн гэгээрэл, дүрслэн төсөөлөхүй, хий мөрөөдөл (фантази) зэргийн улмаас үүсдэг дотоодын объект болно.
Энд хэлний урхи гэгч үүсдэг бөгөөд энэ нь бэлэгдэл үүсч, үйлчилж, харин түүний зүйл (дүр төрх ) нэгэнт байхгүй үед тэрхүү бэлэгдэл нь боломжит шинжтэй болж, улмаар далд төлөв байдалд шилжих буюу чанараа өөрчилдөг. Ингээд энэхүү нэрээс үүдсэн виртуал объект үүсдэг. Гэхдээ гадаад талын утгаараа энэ нь байхгүй учраас энэ нь ахуй, бодит байдал, байгаль, түүнчлэн хүнийг өөрийг нь танин мэдэхүйг гажуудуулдаг.
Виртуалистикийн өвөрмөц онцлогийн гол утга санааг дараах байдлаар тайлбарлаж болно.
Ахуй болон бодит байдлын маш олон ертөнц оршин буй. Ердийн хэллэгт бол биелэг бодит байдлыг л бодит байдал гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь тухайн хүний хүлээн авсан (гол төлөв хүмүүжил болон боловсролоор дамжсан) ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан, ертөнцийн дүр зураг зэргийн тусламжтайгаар систем болон зохион байгуулагдсан мэдрэхүйн олонлог болно. Ихэнхи хүмүүс бодит байдал гэдэгт түүний зөвхөн биелэг хэсгийг ойлгож байдаг.
Ахуйн үлдэх бүх ертөнцүүд (план) нь иймэрхүү “биелэг үзлийн үүднээс” бол хоёрдугаар зэргийн, хамааралт шинжтэй, “жинхэнэ бус”, үүсмэл мэт харагдах бөгөөд тэдгээрийг виртуал бодит байдал гэж нэрлэдэг. Тэдгээрийн жагсаалтыг багцаагаар нэрлэвэл: “боломжит ертөнц”, “потенци”, “эрчим хүч”, “төгс эрхэмлэл” (идеал), “төгс бодит байдал”, “сэтгэл зүйн юмс”, “сэтгэл зүйн бодит байдал”, тухайлбал, ухамсар болон “ухамсрын бодит байдал” (түүний дотор “хэм хэмжээндээ буй ухамсар”, “ухамсрын өөрчлөгдсөн төлөв байдал”), “субъектив юмс”, “субъектив бодит байдал”, “нийгмийн юмс”, “нийгмийн бодит байдал” гэх мэт олон зүйл болно.
Ингэж ангилах нь ойролцоогоор зөв хэдий ч энэ бол анхны бодол, анхлан ойртоход л тэгж санагдана. Хэрэв жинхэнэ бодит байдал гэдгийг зөвхөн биелэг зүйл гэж ойлгох аваас жинхэнэ хүн бол юуны өмнө бие байх бөгөөд энэхүү ангилал нь тодорхой утга санаа бүхий юм. Хэрэв олон хэмжээст бодит байдлыг хүлээн зөвшөөрч, хүнийг зөвхөн ганцхан бие гэж үзэхээс татгалзах аваас хүнийг дээд зэргийн нарийн нийлмэл гэдгийг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрөх ёстой болно. Энэ тохиолдолд юмс ч, үзэл санаа ч, зүүд ч, хий мөрөөдөл ч (фантази) бодитой болж, хүнийг бие, сэтгэл, оюун санаа болон магадгүй өөр илэрхийлэгдээгүй, танин мэдэгдээгүй зүйл гэж үзэх ёстой болно.
Ийм өргөн утгаар бол бодит байдал гэдэг нь: 1) ядахдаа ямар нэг утга санаатай, өөрийн гэсэн эрч (инерци), өвөрмөц онцлог, эсвэл мөн чанар болон чанарыг (Гегелийнхээр) эзэмддэг, “тулгуурладаг” бүх юмс, 2) харилцан үйлдлээр дамжин, бусдаар дамжин өөрийгөө мэдэгдүүлж буй буюу илэрч буй бүх юмс болно.
Дашрамд дурдахад энд харилцан үйлдэл гэдгийг хамгийн өргөн утгаар авч үзэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн биет харилцан үйлдлийг биш, бас жишээлбэл, үлгэрт гардаг шиг “хаашаа гэдгийг нь мэдэхгүй зүг рүүгээ яв, юу гэдгийг нь мэдэхгүй юмаа ол” гэсэн ямар нэг юмны тухай миний бүдэг бараг мэдрэмж, эсвэл уран сайхны сэтгэлгээний “дугуй квадрат”, эсвэл зэн-буддизм дахь “нэг гараараа алга таших” зэрэг зүйлсийг багтааж болно.
Виртуал бодит байдлын (боломжит ертөнц, боломжит хэлбэр) ийм өргөн ойлголт нь шинжлэх ухааны танин мэдэхүйн түүхээр баталгаажиж байгаа юм. Танин мэдэхүй нь тэмдэглэсэн, тогтмол утгыг тэмдэглээгүй утгыг чөлөөтэй, өсөн хөгжих (динамик) болгон хувиргаж, объектын утга санааг өргөсгөх замаар явж ирсэн байна. Жишээлбэл, тоо хэмээх математик объект нь мянга мянган жилийн туршид бодит (натурал) тоо, рациональ тоо, иррациональ тоо, бодит тоо гэх мэтчилэн утга санааны асар их хувьслыг дамжиж ирсэн юм. Физикт л гэхэд энергийн тухай ойлголт XYII зуунд зөвхөн эерэг утгыг агуулж байсан бол ХХ зуунд сөрөг утгыг, харин одоо бол хуурамч (иж бүрдэл) утгыг илэрхийлж байна.
Эндээс дараах гаргалгаа хийж болно: боломжит том ертөнц (виртуал) болон боломжит бага ертөнц оршин байна. Том ертөнц нь хамгийн дээд (максимум) утгаар боломжтой (Бурхны гэж хэлсэн ч болно), харин бага ертөнц нь боломжит “бодит байдал” (хүний хувьд) болно.
Эндээс виртуалистика дахь антроп зарчим нь: 1) өргөн, өөрөөр хэлбэл Сул Виртуал Антроп Зарчим : виртуал бодит байдал бол түүнд хүн оршин байх боломжтой байдаг, 2) явцуу, өөрөөр хэлбэл Хүчтэй Виртуал Зарчим: виртуал бодит байдал бол түүнд хүн заавал оршин байх ёстой гэсэн утгатай байдаг.
Энэ үед виртуал бодит байдлыг “орчлон” гэсэн ойлголтыг боломжит дээд (максимум) зэргээр нэгтгэн дүгнэх явдал гэж ойлгож болно.
Бид голдуу виртуал шинжийн 2 дахь утгыг ойлгож, шүүн хэлэлцдэг бөгөөд энэ нь илүү илт, танин мэдэгдэх, дасаж сурсан, хүн хэмжээстэй байдаг юм. Үүнийг бүр Протагор оруулж ирсэн бөгөөд тэрбээр: “Хүн бол оршин байгаагийнхаа улмаас оршин байгаа болон оршихгүй байгаагийнхаа улмаас оршихгүй байгаа бүхий л юмсын хэмжээ мөн” гэж сургажээ.
Гэхдээ гүн ухаан болон теологоос үзэхэд илүү өргөн 1 дэх утга санаа (хүнээс биш, Бурхнаас заяасан) оршин байх ёстой. Мэдээжийн хэрэг “Хүн”, “Бурхан”, “Бүтээгч”, “Дээд хүч” гэсэн нэр томъёонуудыг ойлгох маш олон өнгө аяс буй. Энэхүү олон өнгө аяс нь ариун дээд Эцэг –Бурхнаас эхлээд Атман-Брахман (арийчуудын ертөнцийн үзэл санаа), “нэрлэж болохгүй, харанхуй Дао” (даосизмыг үндэслэгч Лао Ци) хүртэлх туйлын олон янзын утга санааны цогцыг бүрэлдүүлдэг.
Гүн ухаан, шашин, шинжлэх ухаан, урлагийн түүхүүд нь бидэнд иймэрхүү утга санааны туйлын олон янз байдлыг бидэнд өгдөг. Мэдээжийн хэрэг эдгээр бүх утга санаанууд нь (өнгөрснөөс ч, ирээдүйгээс ч ) Виртуалистика дахь Сул Антроп Зарчим дахь виртуал бодит байдлын зөвхөн нэгээхэн хэсэг болно. Ийм утга санааг дурын хүн – шашин шүтэгчид, шашингүйн үзэлтэн, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшөөгүй хүн ч гэсэн зөвшөөрөх нь лавтай.
Антроп зарчмын, тухайлбал ВАЗ (виртуаль антроп зарчим) мөн чанар нь юунд буй, хамгийн энгийн утга санаа нь ямар юм бэ ? Торд (Мөнхийн гэрээ) нэгэн Дээд Хүч Моисейг Синайн ууланд ирэхийг дууддаг. Моисей уул руу өгсөхдөө дуудсан зүйлийг “Чи хэн бэ ?” гэж асуухад “Би бол оршигч” гэж хариулсан байдаг. Үүнийг зөвхөн Бүтээгч л туйлын байдлаар оршиж болно гэж ойлгож болно. Үлдэх бүх юмс харьцангуй юм. Дурын юм, амьтан, хүн нь их болон бага зэрэгт (степень) оршин байж болно. Иймээс юмсын оршихуйн зэрэг нь Бүтээгчид ойрхон байгаа зэргээс хамаарна. Бүтээгч бол идэвхитэй, үлдэх бүх юмс боломжтой хийгээд виртуал байна.
Хүчтэй виртуал антроп зарчим нь эмх замбараа муутай. Энэ нь виртуал бодит байдал бол хүнд бүрэн хүрэлцээтэй, түүнд нээлттэй, учир нь түүнийг хүн бүтээдэг. Хүн ямар ч зорилтыг шийдвэрлэж болно (хэдийгээр зарчмын хувьд жишээлбэл, зорилт дэвшүүлэх нь утгагүй шинжтэй байдгийг тогтоосон ч гэсэн).
Виртуалтистика дахь сул антроп зарчим нь наад зах нь 3 чухам үзэл санааг агуулдаг: 1) “бүхий л боломжит зүйлс зарчмын хувьд бодит байдлаар” оршин байдаг, тэрээр боломжит (потенциаль) бодит байдал (универсум) болно, 2) түүний зөвхөн хэсэг нь, Кантынхаар бол “бидний төлөө юмс” л хүнд хүрэлцээтэй, 3) энэхүү хүн хэмжээст хэсгийн гадна талд хүнд хүрэлцээгүй, “хүн хэмжээст биш”, танин мэдэж болохгүй ертөнц оршин байх ба энэ нь “өөртөө буй юмс” болно.
“Өөртөө буй юмс”-ыг танин мэдэж болох уу? Энд хоёр үндсэн үзэл буй: 1) “өөртөө буй юмс”-ын танин мэдэж болно (хэдийгээр зарчмын хувьд, боломжийн хувьд ч гэсэн), 2) үүнийг танин мэдэх боломжгүй (боломжийн хувьд ч гэсэн).
Эхний үзэл нь Виртуал Сул Антроп Зарчмыг Виртуал Хүчтэй Антроп зарчимтай ойртуулж байна. Хоёр дахь үзэл нь Виртуал Сул Антроп Зарчмыг “цэврээр” нь авч үзэж байна.
Энэхүү хоёр зарчмын аль нь (хүчтэй болон сул) “жинхэнэ бодит байдал”-тай нийцэж байгааг шийдэхийн тулд Виртуал Антроп Зарчмын хоёр хувилбарыг тухайлсан тохиолдол байдлаар хоёуланг нь агуулсан контекстыг (онол, үзэл баримтлал, сургааль) хайж олох шаардлагатай. Ийм контекст танин мэдэхүйн түүхэнд байсан бөгөөд энэ нь даосизм, буддизм, исихазм болон дуугайн гүн ухаанд (Богданов) байдаг болно.
Эдгээр сургаальд дурын үзэл санаа, ойлголт, тэр тусмаа хэлэнд (нэр томъёо) зааг хязгаар байдаг гэх санаа байхаас гадна мөн дурын, хамгийн түгээмэл хэл, ерөөсөө хэл нь хязгаарлагдмал шинжтэй гэсэн үзэл санаа агуулагдаж байдаг юм.
“Хэл бол бидний ахуйн гэр орон” мөн гэсэн М.Хайдеггерийн алдартай илэрхийлэл байдаг. Үүнийг гэрт амьдрах тохитой гэж ойлгох ёстой юу ? Гэрээс гадна ч байж (амьдарч) болно шүү дээ. Тохигүй хэдий ч боломжтой. Хэл- гэр орны хил хязгаарыг байнга тэлэх явдал нь өөрийгөө логосоос гадуур, хэлбэрээс гадуур сэтгэдэггүй барууны танин мэдэхүйн үндсэн зорилтыг бүрдүүлдэг юм. Гэхдээ хамгийн чадавхит уян хатан хэл, дээд зэргийн түгээмэл хэл өөрийн хил хязгаартай байдаг.
Хэлний хил зааг бол мөн чанартаа ойлголтын хил зааг болно. Энэхүү хилээс гадуур бол хэлний гадуурх, ойлголтын гадуурх, дуугай байхад үндэслэгдсэн ахуй байна. Тэнд ямар нэг юм байгаа боловч хэлбэр байхгүй, ингэхлээр ялгаа байхгүй, ингэхлээр мэдээлэл байхгүй юм. Энд зарчмын хувьд ойлголтын хэл байх боломжгүй юм.
Хүн хэлний зааг хязгаарт дөхөөд ирмэгц цаг ямагт парадокс үүсдэг жамтай.
Виртаул Антроп Зарчмын хоёр хувилбарыг нэгтгэхэд дээр санал болгосноос гадна хүний мөн чанараас урган гарсан өөр тайлбар ч боломжтой юм. Хэрэв барууны буюу хүний христианы загварыг авч үзэх юм бол хүн нь гадаад хэсэг – бие, түүний дотор психика (сэтгэл), улмаар үүний дотор оюун санаа (монада, мөнхийн хэсэг гэх мэт) орших “матрёшка” мэтээр төсөөлөгдөнө. Энд нэг болон хоёр дахь бүрхүүл нь төгсгөлтэй, зөвхөн гурав дахь нь мөнх (төгсгөлгүй) байна.
Арийн (брахманист болон буддын) соёлд 3 биш, 7 “биеийг” ялгасан байдаг. Тухайн тохиолдолд 3 болон 7-ын хооронд ялгаа байхгүй юм. Хамгийн гол нь дэлхийн бүх соёл, хамгийн нэр хүндтэй сэтгэгчид бүхий л оршихуйн нэгдлийг, улмаар мөнхийн болон төгсгөлийн хооронд гүүр оршин байгааг хүлээн зөвшөөрдөгт байгаа юм.
Боломжит ертөнцийг танин мэднэ гэдэг бол: 1) биеийн боломж, 2) психикийн (сэтгэлийн) боломж, 3) оюун санааны боломжийг (монада) дэс дараалан нээнэ гэсэн хэрэг юм. Дээр дурдсан 1,2,3 гэсэн зэрэг нь олонлогийг бүрдүүлж байгаа бөгөөд 1 олонлог нь 2 олонлогийн хэсэг, энэхүү 2 олонлог нь дараачийн 3 олонлогийн хэсэг болох юм.
Гэхдээ 3 олонлог (оюун санааны хувьд боломжтой) дээд зэргийн боломжтой байж болох уу ? гэсэн асуулт бол асууж буй субъектын ертөнцийг үзэх үзлээс хамааран нээлттэй байна. Хэрэв субъект Виртуал Антроп Зарчмыг хүчтэй утгаар нь ойлгож байгаа ахул 3 буюу дээд зэргийн боломжит олонлиг “байна” гэсэн хэрэг болно. Энэ тохиолдолд хүн (нарийн яривал түүний монада) зарчмын хувьд Бурхантай нийлж, тийм болох чадвартай. Энэ үед олонлог 3 нь боломжийг дээд зэргээр идэвхижүүлэгчийн хувьд универсум буюу түгээмэл шинжтэй болно. Энд “өөртөө байгаа юмс”-ыг танин мэдэх боломжтой юм.
Хэрэв субъект Виртуал Антроп Зарчмыг сул утгаар нь ойлгож байгаа ахул дээрх асуултад “үгүй” гэж хариулна. Энэ тохиолдолд хүний монада нь Бурхан болох чадавхигүй болох ба олонлог 3 нь дээд зэргийн боломжтой биш, универсумаас хавьгүй бага утгатай болно. Энд “өөртөө байгаа юмс”-ыг танин мэдэх боломжгүй. Гэхдээ энэ үед голчлон олон янзийн зөрчил (антиноми) үүсдэг. Мөн энд ертөнцийг үзэх сургаалийн хил заагийн тухай, “бодит байдал”, “боломжит зүйл” (потенциал), “идэвхитэй зүйл”, “виртуал зүйл”, “мэдээлэл” гэх мэтчилэнгийн олон ойлголтын хил заагийн тухай парадокс үүснэ. Энэ бүхний цаана хэлбэргүй ахуй оршин байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл байхгүй, хэл байхгүй. Энд ахуй байж байдаг, харин танин мэдэхүй байхгүй юм.
Ирээдүйд “мэдээлэл” гэсэн ойлголтын хил хязгаарт дөхөн ирэхийн үест хүний өмнө Виртуал Антроп Зарчмын нэгийг авах буюу эсвэл хоёуланг нь хязгаарлагдмал гэж үзэх ахуйн шинэ үзэл, улмаар үүнд нийцсэн шинэ ойлголт, шинэ контекст нээгдэж ч магадгүй юм.
Гэхдээ өнөөдөр нэгэнт Виртуал Антроп Зарчмыг сул (өргөн) утгаар авч үзэх нь Виртуал Антроп Зарчмыг хүчтэй (явцуу) утгаар авч үзсэнээс илүү өргөн төдийгүй, гүнзгий байгаа нь тодорхой байгаа юм.
Учир нь Виртуал Антроп сул зарчим нь хүний хувьд ихээхэн эрх чөлөө олгож, бүтээлч шинжийг буй болгож буй бөгөөд улмаар виртуал, боломжит болон потенциал чанарын хил хязгаарыг өргөтгөх илүүтэй боломж олгож байгаа болно. Эрх чөлөө болон бүтээлч шинжийг Дахин сэргэлтийн эрин үеэс авахуулан (Пико де Мирандола) ялангуяа ХХ зуунд (Н.А.Бердяев) хүний хамгийн гүнзгий, салшгүй шинж (атрибут) гэж үзсээр ирсэн юм.
Ийнхүү антроп зарчмыг космологи, синергетика болон виртуалистика зэрэгт хөгжүүлсээр иржээ. Одоо мэдээж хэрэг хожмын сонгодог бус шинжлэх ухаанд Антроп Зарчмыг хэрхэн тодорхойлж байгаа асуудал руу шилжие.
Хожмын сонгодог бус шинжлэх ухаан дахь антроп зарчим
Орчлонгийн оршихуй, хувьсахуй болон хэлбэр, систем, бүтэц нарийн нийлмэл болох явдал нь хүн оршин байгаагийн ачаар (идэвхитэй буюу боломжит) явагдах байдлаар Орчлон бүтээгдсэн.
Тухайн тохиолдолд бид орчлон гэдэгт бидний амьдран буй, орчин үеийн шинжлэх ухааны онолын (физикийн) үндсэн дээр хүлээн авдаг байгаль болон ертөнцийн тухай боломжит дээд хэмжээний төсөөллийг ойлгож байна. Энэхүү төсөөлөл нь физикийн ойлголт болон хуулиуд, физикийн суурь тогтмолууд, түүнчлэн синергетикийн (өөрийн зохион байгуулалтын онол) болон виртуалистикийн (виртуал бодит байдлын онол) ойлголт болон хуулиудыг өөртөө агуулна.
Энэ үед хүнийг оюун санаа, психик, талбай, биет түвшингүүдэд оршин буй систем гэж төсөөлдөг. Оюун санааны түвшин дэх хүний шинж чанарууд бол: харгалзах оюуны соёлын (гүн ухаан, теологи, урлаг) хэлбэрээр илэрхийлэгддэг эрх чөлөө, бүтээлч чанар, хайр, туйлын шинж (абсолют ) зэрэг болно. Сэтгэл зүйн түвшин дэх хүний шинж чанарууд бол үнэн, сайн үйлс, гоо сайхан зэрэг төгс эрхэмлэлд нийцсэн оюун ухаан, танин мэдэхүй, ёс суртахуун зэрэг болно. Биет-талбайн түвшинд бол хүн нь эр эм хоёр хүйсний үндсэн дээр амьдардаг тодорхой геном бүхий (25 мянган гентэй), хамтын ухамсартай, нийгэм болон материаллаг соёлыг бүтээдэг амьтан болно.
Улмаар хүний идэвхитэй оршихуйг хүлээн зөвшөөрөх үед бид хожмын сонгодог бус шинжлэх ухаан дахь хүчтэй Антроп зарчмыг дагаж, харин потенциал оршихуйг хүлээн зөвшөөрөх үед Сул зарчмыг нь дагадаг байна.
Ийнхүү хожмын сонгодог бус шинжлэх ухааны онцлог нь зөвхөн хүн хэмжээсэнд байгаа бус (В.С.Стёпин), харин XYII – XIX зууны субъект-объектын сэтгэлгээг таягдан хаяж, сэтгэлгээний хүмүүнлэг аргад ойртох, мөн хүмүүнлэгийн шинжлэх ухаанд хэвшмэл байгаа субъект – субъектын сэтгэлгээнд ойртох явдал болно.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: May.25.10 3:58 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 1:58 pm
Posts: 3382
Location: Pragmatist
MUIS-iin Onoliin Fizik angi uu ?
Fizik , math-iin onoog harj baigaad jagsaaj bga biz . Onoliinhon tegeed tugsuud yu hiih ulsuud ve ?
Gaigui togltoitoonuud ni gadagshaa erdem shinjilgee ged yavj magadguim , ihenh ni fizik-iin hureelend fizikiin bodlog boddog ajiltai bolno shu de . Mundag erdemten bolnoo bi gej baigaa bol go for it .


Top
   
PostPosted: May.26.10 5:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
GO FOR IT гэж юу гэсэн үг юм бэ хэхэ дан физик биш юм уу яаанаа мат даа улаан О шд сда

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: May.26.10 5:36 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jan.12.04 4:08 am
Posts: 2405
Location: Smiling is good.
einstein math daa tiim ch mundag bish baisan gedeg tuunii ehner ni harin tuunees math aaraa deer baisan gesen.Mani er zugeer tolgoi ni oor yumand baidag baisan baih l daa.Onoliin physic ih sonirholtoi shu.

_________________
Buk Lau loves Tyrone.


Top
   
PostPosted: May.26.10 5:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Эйнштэйний ганц хийдэг байсан хичээл нь МАТ байсан юм биш үү Акадэми д билүү ордог жилээ МАТ ийн шалгалтаа бүүр дээд МАТ-н аргаар бодсон байсан нь Багш нарын анхаарлыг маш их татаж байсан гэдэг даана ч мань нөхөр бусад хичээл дээрээ унасан гэдэг хэхэ даан ч өөрөө тэгээд миний МАТ н мэдлэг энэ байхад л болоо гээд нээх ойшоо байсан гэдгээ хожим нь их харамссан байдаг оюун бодолдо дэндүү эрх чөлөөтэй байсан хүн юм шиг л санагддаг хэхэ бас аймар алиа...

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: May.26.10 6:42 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jan.12.04 4:08 am
Posts: 2405
Location: Smiling is good.
harin tegeed tuunii ehner ni tuunees munndag baisan gej manai bagsh helj baisan.

_________________
Buk Lau loves Tyrone.


Top
   
PostPosted: May.27.10 4:43 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 1:58 pm
Posts: 3382
Location: Pragmatist
zaza ter math-daa yamar ch bsan muu baigaagui ni oilgomjtoi . Theorem ih tseejluuldeg surguulid bagadaa surj bhda yum tseejildeggui bsan , tegheer ni aav ni logic taldaa tulhuu zaadag surguulid oruulsnaar onts surj ehelsen yum gsn .
Einstein-ii ali ehner toondoo sain bsan bolj taarav ? Er ni bagsh nar ch bas haaya haay hudlaa yarina shu de .


Top
   
PostPosted: May.27.10 4:45 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.07.09 1:58 pm
Posts: 3382
Location: Pragmatist
nazist_bilguun wrote:
GO FOR IT гэж юу гэсэн үг юм бэ хэхэ дан физик биш юм уу яаанаа мат даа улаан О шд сда

uneheer erdemten bolmoor bgan bol fizikiin angidaa orohgui yu doo . fizikdee her yum be?


Top
   
PostPosted: May.27.10 11:44 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Сүүлд суусаэн эхнэр нь болов уу гэж бодоод байгаа шдээ хэхэ Физикт сонирхолтой тийм ч аймар гайхуулаад байхаар сайн бишэээ...муу муу...

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Jun.12.10 10:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
baigaliin togtmol hemjigdehuunuud uug ni huvsagchid baisan baina :

Our Weird Universe Not As 'Constant' As We Thought
http://news.discovery.com/space/our-wei ... ought.html


Top
   
PostPosted: Jun.12.10 10:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Нэг сайхан завтай өдөр уншнаа :D

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Jun.12.10 11:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Тур гишүүн орчуулаад тавьдаг ч болоосой хэхэ Иззи бас энэ хавиар явдаг байсиймуу хаха... Энэ Зун англи хэл сурж байгаа л ойлгодог болох байх даа хэхэ

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.02.10 9:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Саяхан Бүх зүйлс ор мөргүй болсон ч таталцал үлдэнэ гэж дууллаа??? Эйнштэйний R_ik=0 гэдэг Тензор байдаг ингэнэ үү тайлбардаж өгж тус болоч???

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.05.10 11:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Эсрэг Ертөнц

Мэдээллийн эх сурвалж:http://biznetwork.mn/topic/show/9434/1




Гариг ертөнц болон та бидний биеийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж хэсэг бол атом молекул гэж хэн хүнгүй мэдэх билээ. Тэгвэл атом нь юу юунаас тогтох вэ? Цөм түүнийг тойрон эргэх электроноос тогтоноо. За ингээд ярихаар зарим нэг аагтай хүний уурыг хүргэх бизээ. Мэдээжийн арван жилийн сурагчийн зүйл ярилаа гэж.

Та параллел ертөнц болон , Анти ертөнцийн талаар сонсож байсан бизээ. Анти ертөнц гэхээр мэдээж эсрэг ертөнц гэж орчуулагдана. Бидний оршин байгаа ертөнцтэй яг адил ертөнц оршин байх үндэсэн таамаглал дэвшигдэн эхэлснээс хойш хэдэн арван жил өнгөрчээ. Анх энэхүү санааг эрдэмтэд толин тэгш хэм дээр үндэслэн гаргасан юм. Хорвоо ертөнц тэнцвэрт байх үндсэн хэлбэр бол толин тэгш хэм юм. Харь гаригт амьтад амьдарч байна гэж үзвэл ганц зүйл үнээн. Тэдгээр амьтадын хэлбэр дүрсийг бид таах арга байхгүй ч гэсэн бие нь толин тэгш хэмтэй байх ёстой. Учир нь тэд гариг дээр амьдарч л байгаа бол тэр гариг нь масстай байж таарна. Масстай юм бол татах хүч байж таарна. Татах хүч байгаа юм бол тэрхүү амьтад тэнцвэрээ хадгалах шаарлагатай болно. Тэнцвэрээ хадгалахын тулд толин тэгш хэмтэй байх шаардлагатай.

Анх эсрэг ертөнцийг толин тэгш хэмд үндэслэн бид нэмэх цэнэгтэй цөмтэй юм бол хасах цэнэгтэй цөм бүхий атомоос тогтсон гариг байж болох юм гээд л таамаглачихжээ. Гэтэл шинжлэх ухааны хүчирхэг аппарат, төхөөрөмжүүдийн тусламжтайгаар анхны эсрэг электроныг илрүүлжээ. Түүнийг позитрон гэнэ. Манай дэлхийд биднийг бүрдүүлэн байгаа электрон бол сөрөг цэнэгтэй байдаг бол энэхүү шинээр нээсэн электрон бол нэмэх цэнэгтэй байжээ. Ингэж анх эсрэг ертөнцийн эхний элемент олдовоо. Хожмоо цөмийг бүрдүүлэгч нейтрон, нэмэх цэнэгтэй протон нь мөн хасах цэнэгтэйгээр илрэв.



Тарасов-н бичсэн "Ертөнцийн тэгш хэмийн гайхамшиг" хэмээх номон дээр нэгэн ишлэл байдаг юм.
Зөгнөлт зохиолоос иш татсан байна. Эрт уншиж байсан болохоор хэний ямар зохиолоос иш татсан байсныг нь мартаж сорри. Гэхдээ утга нь:

Гариг хооронд аялагчдын хөлөг нэгэн үл мэдэх Х гариг дээр тулан ирсэн байна. Тэд тухайн гариг дээр ухаант амьтан байгааг мэдэх үүднээс мэдээг дамжуултал тэд хүлээн авснаар барахгүй маш таатай сайхнаар өөрийн гаригтай айлчлан ирэхийг урьсан байжээ. Хөлгийн дарга гариг дээр газартдах тушаал өгөөд тэдний агаар мандалруу орох тэр агшинд асар хүчтэй гэрэл цацран хөлөг алга болжээ. Тэднийг хүлээн суусан Х гаригийнхан ч гайхаж хоцорсон байна.


Энэ хэдийгээр зөгнөлт зохиол хэдий ч шинжлэх ухааны өндөр түвшинд биччсэн нь харагддаг. Тэрхүү хөлөгийнхнийг Х гаригийнхан устгаагүй бөгөөд тэд эсрэг ертөнц байна гэдгээ мэдээгүй бууснаас тийм зүйл болсон юм. Нэмэх цэнэгтэй электронтой гаригт сөрөг цэнэгтэй электронтой манайхан бууснаас үүдэн аннигиляциин урвал явагдан гэрэл болон хувирсан байна.

Ийм анти ертөнц байдаг юм бол бидэнд яагаад мэдэгдэхгүй байна. Ер нь тэр гариг үнэхээр манай гаригтай тэгш хэмтэй юм бол тэнд бас нэг Санжаа гэдэг нөхөр байдаг байх нээ. гэсэн олон таамаглал дэвшүүлж болохоор юм. Ямартай ч энэхүү эсрэг туйлаас бүрдсэн биет байх тухай онолыг Английн агуу физикч, математикч Поль Дирак эртнээс зөгнөн хэлсээр байсым.

Хүчирхэг эрдэмтэдийн онол цаг хугацааг алгасан ирээдүй цагт батлагдан үнэн төрхөө харуулдаг нь юутай харамсалтай.

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.05.10 11:29 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
New Attraction

Мэдээллийн эх сурвалж:http://biznetwork.mn/topic/show/7354/1

Attraction- бол татах хүч болой.
Та бид олон асуултанд хариулт авахыг эрмэлзэн байдаг.
Жишээ нь хорвоо ертөнцийн үүсэл бөгөөд эхлэл төгсгөлийн тухай.
Орон зай цаг хугацааны тухай.
Бид хэн болох энэ орчлонд ганцаараа юу? г.м...

Эхний ээлжинд хэмжээст огторгуйн тухай авч үзье.
Бид нэг хэмжээст огторгуйг нэг шулуунаар төсөөлнө. Нэг хэмжээст огторгуйн амьтад ганцхан цэг харах болой. Учир нь нь тэдэнд хажуу тийшээ харах гэсэн ойлголт байхгүй ээ. Хэрвээ энэ ойлголтыг оруулья гэвэл дахин нэг хэмжээс нэмэх хэрэгтэй болно. энэ бол 2 хэмжээст огторгуй. Үүнийг энгийнээр цаастай зүйрлэн ойлгож болно. Хоёр хэмжээст огторгуйн амьтад зураас харна. Тэдэнд өргөн гэсэн ойлголт байхгүй ээ. Бид цаасыг хуруугаараа нэвтэлбэл тэд хуруу биш зураас байна хэмээн ойлгоно. Хоёр хуруугаараа нэвт хатгавал мөн л тэд 2 зураас хэмээн ойлгоноо. Өөр юугаар ч цаасыг нэвт хатгасан тэдэнд зураас л байх болно. Ай мөн ч өрөвдөлтэй амьтадаа. Тэдэнд 3 хэмжээст огторгуй гэж байна. Тэнд хүн гээд ийм хэлбэртэй амьтан байна гэж яаж ч хэлээд ойлгохгүй ээ . Зураас л бол зураас гэсэн ойлголттой. Бид 2 хэмжээст огторгуйд байгаа амьтаны ирээдүйг өөрчилж чадна. Учир нь цаасан дотор тийм амтан явж байгаагаар төсөөлье. Цаасны нэг үзүүрээс нөгөө үзүүр хүрэх зорилготой юм гэнэ. Нөгөө үзүүр нь тэрний хувьд ирээдүйд хүрэх зорилго нь ажээ. Бид цаасыг нугалаад 2 үзүүрийг холбон наавал тэр амьтаны хувьд мөнхийн цикл /тойрог/ болж хувирах бөгөөд өнгөрсөн ирээдүйн тухай ойлголт нь ормонгоороо өөрчлөгдөнөө.


Азаар бид 3 хэмжээст огторгуйн амьтад бөлгөө. урт, өндөр, өргөн гэсэн ойлголтуудтай ба нэг, хоёр хэмжээсийг бодуул дээд түвшин ажээ. Гэтэл 4 хэмжээст огторгуй гэж байх уу гэсэн асуулт урган гарнаа. Тэнд бидний ирээдүй болоод өнгөрсөн он цагын тухай ойлголт ормонгоороо эргэнээ.

Үүнийг байгаа болохыг нөгөө л А. Эйнштэйн харуулж чадсан юм. Түүний харьцангуйн ерөнхий онолд үүний тухай гарна. 4 хэмжээст огторгуйд бөмбөгийг хагалахгүйгээр, цоололгүйгээр дотор талыг нь гадна талд нь, гадна талыг нь дотор талд нь гаргаж болох аж. үүнийг математикчид тооцоолон олсон байна. 4 хэмжээст огторгуй бол бидний төсөөлснөөс илүү чадалтай огторгуй. Бидний ухаан түүнийг ойлгоход мухарданаа. Гэтэл 4-р зогсохгүй 5, 6, 7 гэх мэт явсаар 32 хэмжээст огторгуй байна гэдгийг мөн л математикчид тооцоолон олжээ. Бидний төсөөлөн буй бурхан 32 хэмжээст огторгуйд нь байдаг гэж еврей математикч тооцоолон гаргасан байна. Мөн хүний сэтгэх хязгаарыг ч бодоод олцон байхын. Математик агуу ажээ.

За ингээд ерөнхий ойлголтын шинжтэй яриагаа зогсоож онолын шинжтэй хариултруугаа орьё:

Аксиом: Бутархай нь бүхлээ агуулж бүхэл нь бутархайгаа агуулна.
энэ юу гэсэн үг вэ?
Энэ бол бид том зүйлийн дотор багтах ба том зүйл нь бидэн дотор багтана гэсэн үгээ. нэг үгээр хэлбэл бид одот орчлонд харьяалагдан багтах бөгөөд одот орчлон бидэн дотор багтан байна гэсэн үг. Анх сонсоход их л сонин бөлгөө. гэтэл энэ саяхнаас батлагдаад байгаа.

Үүнийг физикт фрактал бүтэцээр ойлгоноо. Үүний тухай бүхэл бүтэн нэг сэдэв бий. энгийн ойлгомжтой хэлбэрээр ойлгуулахыг бодож байна.

Орчлонгийн ороолдоон ба Фрактал бүтэц.
бид атомоос тогтоно. атом нь цөм хэмээх нейтрон, протон, мөн түүнийг тойрон эргэх электроноос тогтоно. нейтронийг цааш задалбал кварк болно. гэх мэт .. гэтэл бидний абсолют тэгш гадаргуу хэмээн ойлгодог тэр зүйл 10 хасах 41 зэргийн орчинд өөрчлөгдөв. энэ орчнийг Планкийн орчин гэнэ. Тэгш гэсэн ойлголт муруй болж флуктуаци д ажиглагдав. Нарийн судалбаас асар их таталцлын орон бүхий хар нүх байх нь тэрээ. энэ чинь юу болж байна. Хар нүх бол сансар огторгуйд байрлах асар хүчтэй таталцлын орон үүсгэдэг биед юм. Түүний тэр их татах хүчийг гэрэл хүртэл нэвтрэн гарч чадахгүй бөгөөд түүнд нь томоохон одод хүртэл залгигдан орно. хаашаа одсныг нь хэнч таашгүй ээ. бодвол тамруу очсон биз кк.

Тэгэхлээр биднийг агуулан буй галактик, одот ертөнц бидэн дотор ч багтаж болж байна. Бид тэгүүл агуу байхнээ.
Мөн бидний энэ төсөөлөн буй орчлон ертөнц зүүний үзүүр хатгах дайны цэгээс ч жижиг орчноос тэсрэн гар ирсэн болой. Их тэсрэлтийн онол. цааш мөн тэлсээр байгаа аж.

Их гүрэн, агуу хүн одот тэнгэрээс ирэх дохиог зөнгөөрөө мэдэрж түүний дагуу хөдөлдөг гэдэг. Зүрх сэтгэлээ чагнаж өөртэйгээ ярьдаг гэдэг. агуу зүйл агуу, бас их энгийн болой.

Тэсэрсэн тэр цэгийг эхлэлийн цэг гэх. Тэлсээр яваад буцаж агших эс агших нь ч бас тодорхойгүй. Яван явсаар тэр цэгрүүгээ буцан агшин орж өөр хэмжээсрүү бас л тэсрэх мэт хурдаар орно. Наймын тоо мэт үелэн давтагдах энэ орчлон юутай сонин. эхлэл төгсгөлгүй үргэлжилсээр.

Одот орчлонд плутоны цаг гэж байх. Тэр нь 380 сая жилд нөгөө байран дээрээ дахин ирнэ.
Бид өмнө нь ярьсан тэр хэвээрээ. Бизнетворкийнхон хэрэлдсэн тэр хэвээрээ дахиад л ..

Өөр хэмжээс огторгуйд амьдрал мөн өрнөсөөр л..

Аттракторын тухай ярих гэсэн оршил хэт их байсан тул дараа дэлгэрүүлж бичье. энэхүү нийтлэлийг гаднаас ямарч материал хараагүй болно. Өмнөх мэдлэг дээрээ хүүрнэн өгүүлэв.

Дараа дараагийн нийтлэл дээр баримт хавсаргавал илүү ойлгомжтой. асуух зүйл байвал асууж болно.

энэ нийтлэлийн дагуу дараа нийтлэх сэдвүүд:
1.Аттрактор
2.Хар нүх
3. Мёбиусын шидэт цагираг ба фрактал бүтэц
4. Сүпэр утасны онол
5. Эвклид-н ба Лобачевскийн геометр
6.Харьцангуйн ерөнхий ба тусгай онол /ХТО ХЕО/
7. Риманы тензор

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.08.10 2:41 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jun.25.10 6:21 pm
Posts: 623
yooo tolgoi ergechlee

_________________
™fU.....rY™


Top
   
PostPosted: Jul.08.10 6:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Peace|FuRy wrote:
yooo tolgoi ergechlee

хэхэ яг юунд толгой чинь эргэчих вээ хөө??? :xi: :frog:

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited