#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.28.17 2:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 81 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Feb.10.07 5:46 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Тус дэд форумд хэрэглэгддэг шинжлэх ухааны нэр томъёг тайлбартай нь энд оруулчиж байяа. Хүн бүр дор бүрнээ мэддэгээ оруулаад байхад энэ форумыг хэрэглэгчдэд нэлээд дөхөмтэй болох болвуу хэмээн мунхаг би тунгаан, өөрийн мэддэгээс оруулж салхийг хагалья.

Big Bang - Их Тэсрэлт. Манай ертөнцийг 13,7 тэрбум орчим жилийн өмнө хязгааргүй масстай, халуун бодисын задралаас тэлэн өнөөг хүртэл хөгжин хувьссан хэмээн авч үздэг физик онол.

Black Hole - Хар Нүх. Агшин шахагдсаны улмаас хэт их нягттай болсон обьектын орчны орон зайг хэлэх бөгөөд түүний үүсгэх гравитацийн хүч нь гэрэл болон бусад биесийг сорох чадвартай.

electromagnetism - цахилгаан-соронзон. Тулгуур 4-н хүчний нэг. Радио долгио, гэрэл, Рентген туяа, гамма цацраг гээд цахилгаан-сорнзон бүх долгионы үзэгдэл, түүнчлэн сөрөг цэнэгт электрон эерэг цэнэгт цөмөө тойрдог үзэгдлүүдийг тайлбарладаг физикийн салбар. Цахилгаан-соронзон хүч нь атом, молекулуудыг хооронд нь барьж байдаг. Харилцан үйлчлэлийн зай нь хязгааргүй.

elementary particle - эгэл бөөм. Материйг бүрдүүлж, хүчнүүдийг холбодог, нүдэнд үл үзэгдэх бодисын анхан шатны бичил нэгж.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.07 7:17 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
extra dimensions - нэмэлт хэмжээсүүд. Орон зайн 3-н хэмжээсээс илүү хэмжээс байх боломжтой хэмээн орчин цагын онолын Физик үзүүлдэгээс гаралтай нэмэлт хэмжээсүүд. Жишээ нь М-онол бидний орон зайн 3-с илүү нэмэлт 7-н хэмжээс байдаг хэмээдэг бөгөөд эдгээр нь компактлагдсан буюу хуйларсан байдлаар манай хэмжээст оршдог хэмээдэг. 3-н хэмжээст бидний ертөнцөд бүтээсэн технологиор эдгээр нэмэлт хэмжээсүүдийг бүртгэх боломжгүй.

force carrier particle - хүч зөөгч бөөмс.
Тулгуур 4-н хүч болгон өөрсдийн хүчийг зөөгч бөөмтэй байдаг. Хүчтэй-хүчийг глюон бөөм зөөдөг бол цахилгаан-соронзонг фотон зөөдөг. W болон Z бөөмс нь сул-хүчийг зөөдөг. Гравитацын хүчийг зөөдөг гравитон хэмээх бөөм байх ёстой бөгөөд одоогоор хараахан илрүүлээгүй.

general theory of relativity - харьцангуйн ерөнхий онол. Эрдэмтэн Альберт Эйнштэйний дэвшүүлсэн, гравитацын хүч нь орон-цаг муруй гэдэгээс үүдэлтэй бөгөөд эдгээр орон зай, цаг хугацаа нь гравитацын хүчээр тус хазайлттай холбогддог хэмээх онол.

graviton - гравитон. Гравитацын хүчийг зөөдөг хэмээн таамаглан гаргаж ирсэн бөөм. Туршлагаар илрүүлээгүй байна.

gravity - таталцал.
Эгэл бөөмийн түвшинд тулгуур 4-н хүчний хатгийн сул хүч. Масс болон энегрийн аль нэгийг агуулсан биесийн хоорондын таталцалд энэ хүч үүрэг гүйцэтгэдэг. Хязгааргүй зайнд үйлчилдэг онцлогтой.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.07 7:53 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
hadrons - адронууд. Кваркан бүтэцтэй бөөмс. 2 төрлийн гадрон байдаг. 3-н кваркаас бүрдэж байвал барионууд, 2 кваркаас бүрдэж байвал мезонууд гэнэ. Хүчтэй-хүчинд захирагдана.

leptons - лептонууд. Эгэл бөөмийн бүл бөгөөд дотроо цахилгаан цэнэгт электрон, мюон, тау бөөмс болон тэдгээрийн анти-бөөмсийг агуулдаг. Мөн энэ бүлд цахилгаан саармаг электроны нейтрино, мюоны нейтрино, тауны нейтрино болон тэдгээрийн анти бөөмс орно.

M-theory - M-онол.
Өмнө нь оршиж байсан 5-н янзын утасны онолыг нэтгэдэг, 11-н хэмжээст онол. Утасны онолын сүүлчийн биелэл.

particle accelerator - эгэл бөөмийн хурдасгуур.
Эгэл бөөмийг тодорхой байруу чиглүүлэн хурдыг нь ихэсгэн бууддаг төхөөрөмж. Зориулалтын төөхөөрөмжөөр бай дээр учруулах харилцан үйлчлэлийг нь бүртгэн судалгаа явуулдаг.

quantum field theory - квант орны онол. Эгэл бөөмсийн мөргөлдөөн, тэдний байдалыг тайлбарладаг орны онол. Тус онол нь хэрхэн бөөмс үүсдэг болон аннигиляцад ордогыг, цаашлаад тэд хэрхэн тал бүр тийш сариндагыг судалдаг.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.07 9:21 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
quantum mechanics - квант механик. Долгион-мэт, бөөм-мэт шинжүүдийг давхар агуулж байдаг матери болон энергийн математик дүрслэлийг хангадаг физик онол. Квант механикт биеийн тодорхой орон-зай, цаг хугацааны байрлалыг тогтоохын тулд өгөгдсөн эхний хүч болон барлалаас зөвхөн магадлалын онолыг хэргэлэн тооцдог. Квант механикийн тодорхойгүйн зарчмаар бөөмийн байршил болон хугцааны эгшинг нэгэн зэрэг олж болдоггүй.

quarks - кварк. Эгэл бөөмсийн бүл. Нийт цахилгаан цэнэгт up, charm, top, down, strange, bottom хэмээх 6-н бөөмсөөс бүрддэг. Мэн эдгээрийн анти-бөөмс орно. Протон, нейтрон нар нь тус бүр 3-н кваркаас тогтдог.

special theory of relativity - харьцангуйн тусгай онол.
Гэрлийн хурдтай буюу гэрлийн хурдтай ойролцоо хурдаар хөдөлж буй бөөмийн тухай ойлголтыг тайлбарладаг Эйнштэйний онол. Тус онол нь гэрэл үүсгэгчийн хөдөлгөөнөөс үл хамааран гэрлийн хурд нь тогтмол гэдгээс үүдэлтэй. Ялгаатай тал нь, зай, хугацаа, массын хэмжилтийн утгууд нь ажиглагчын хувьд хөдөлж буй биеийн хурднаас хамаарч харьцангуй утгатай.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.07 9:41 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Standard Model - Стандарт загвар. Гравитацын бус хүчнүүд болон тэдгээрийн харилцан үйлчлэлийг тайлбарладаг квант механикийн загвар. Туршлагаар илрүүлээд байгаа дийлэнх бөөмс Стандарт Загварт хамаарагддаг. Онолоос гардаг Хийгсийн бөөм нь хараахан илрүүлж чадаагүй байгаа. Гравитон энэ загварт ордоггүй.

string - утас. Нарийхан, нэг хэмжээст чичрэн хөдөлж байдаг энерги. Утасны онолын элэмент бөгөөд тус чичэрч байдаг утас мэт энергээс бүх эгэл бөөмс үүсдэг. Урт нь 10^(-33) см, өргөн байхгүй.

strong force - хүчтэй-хүч. Тулгуур 4-н хүчний хамгийн хүчтэй нь. Кваркуудыг хооронд нь, протон нейтронуудыг цугт нь атом дотор барж байдаг. Дамуулагч нь глюон. Богино зайд үйлчилдэг.

superstring theory - супер-утасны онол. Байгал дээрхи хамгийн тулгуур биет болох хэлбэлзэн чичирч буй энерги дээр үндэслэн ертөнцийг тайлбарладаг онол. Супер-тэгш хэмтэй хоршдог.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.07 10:07 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
supersymmetry - сүпер-тэгш хэм. Бүх эгэл бөөмс нь өөрсдөө зохицсон тус бүрийн орон зөөгч сүпер-хамтрагчтай байна, мөн бүх орон зөөгч бөөмс нь тус бүрийн эгэл бөөм олох сүпер-хамтрагчтай байна гэсэн санаа. Онолын эдгээр сүпер-хамтрагчид нь хараахан нээгдээгүй байга ч хэрвээ үнэхээр оршин байх юм бол өөрсдийн хамтрагч бөөмсөөсөө массаар их байх ёстой.

topology - топологи. Геометр дүрс болон хатуу биеийн мушигах, сунгах үйлдэлд анхны хэлбэр дүрсээ хадгалж үлдэх шинж чанарыг судалдаг ухаан. Жишээ нь кофены сэнжтэй аяга болох цагирган боовууд нь топологи тэнцүү биес юм. Учир нь 2-уул адил нэг нүхтэй.

weak force - сул хүч.
Эгэл бөөмийн цацаргалтыг зохицуулдаг, тулгуур 4-н хүчний нэг. Хүч зөөгч нь W болон Z бөөмс. Богино зайд үйлчилдэг.

wormhole - Өтний нүх. Ертөнцийн 2 өөр мужийг холбосон хонгил мэт хэлбэртэй орон-цагын онолын бүтэц.

_________________
www.oims.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.07 2:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
ET, hurdatgal gesen heseg derhee arai delgerengui bichwel zuger yum u gej bodlo. /bi sanal bodloo l helj bna shu/

hurdnii oochloltig hugatsaand hartsuulsniig l hurdatgal gedeg. Ene n ugta dundaj hurdatgal, harin agshin zurin hurdatgal n hugatsaa n 0-ruu temiilj bh uein ug hartsaa, ooroor helbel hurdnaas hugatsaagaar ulamjlal awsn chin hurdatgal

lim(t->0)'delta'V/'delta't=dV/dt

Murui hudulguun gej yug heled bn? jigd bish hudulgunig murui ged bgamu??..

Vega

_________________
www.tuguldur.net


Top
   
PostPosted: Jan.26.08 1:53 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6247
Location: Theoretical physicists can explain everything.
Physikiin angiin oyutnuud anh angliar nom, material unshihad medehgui tegeed deer ni toli bichig deer baihgui ugs mash ih gardag. Tiim yumaa asuuj bolno shuu. Yag ter ene ug geed bichih geheer aliig ni...

_________________
You'll see.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.14.08 11:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
E.T. wrote:
Vega wrote:
E.T. wrote:
Vega wrote:
radial vector gedgig mongolor yu gej orchulah n zuw be?


радиус вектор


jishe n radial velocity gehig mongolor radius hurd gedeg gesn ug uu? er n zuger radial velocity-g mongoloor yu gedg we?


өнцгийн хурд гэдэг шиг санаж байна. биш ч байж магад...


untsgun hurd bishe. jishe n odni radial velocity gewel haragdah shuluundah/line of sight/ shiljiltes hugatsagar awsan ulamjalig helj bgam.

_________________
www.tuguldur.net


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.15.08 8:53 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Өнцгийн хурд биш, хэлэх гээд байгаа чинь өнцөг хурд, гэхдээ энэ нь радиал хурдаас ялгаатай. радиал хурдыг "нормаль хурд" эсвэл "хөндлөн хурд" гэж аргалж болох юм. "Нормаль хурд" нь бол үндсэндээ стандарт нэр томъёо.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.30.08 5:07 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
gauge гэдгийг ивэлт гэж leuffi хаа нэгтээ бичсэн байсан. Тэгш бус гадарга дээр гэр барихдаа шалан доор нь юм ивж тэгшилдэг жишээг дагаад бодож үзвэл боломжийн орчуулга юм шиг. Тохируулга гэвэл бас дөхөж магадгүй. Ер нь таалагах монгол орчуулга олдохгүй бол калибровка гээд явбал гэйж гэснээс арай дээр болов уу гэж бодож байна.

bare coupling constant гэхийг нүцгэн холбоосын тогтмол эсвэл холбоосын жинхэнэ тогтмол гэвэл яахав?

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.30.08 3:05 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6247
Location: Theoretical physicists can explain everything.
Gauge invariant гэхийг тэгвэл ивэлтэт инвариант гэж болох юм шиг санагдчихлаа шүү. Баярлалаа. Тэр холбоосын тогтмол дээр би яг "нүцгэн холбоосын тогтмол" гээд явж байгаа л даа. Тэгснээ нэг л уншигчдад сонин санагдах юм шиг санагдаад илүү үг байна уу асуусан юм. "жинхэнэ" гэхээр янз бүрийн тогтмол нэмэгдсэний дараах эцсийн тогтмол юм шиг сонсогдоод байгаа болохоор "нүцгэн" гэх нь дээр юм байна аа. bare гэдэг чинь юу ч нэмэгдээгүй, анхны оригинал гэсэн үг болохоор "нүцгэн" гэдэг нь илүү сонсогдож байна. Бас чи "нүцгэн" гэж хэлээд санал нэгдэж байгаа юм чинь энүүгээрээ л авчихъя.

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Nov.30.08 3:39 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Тэгвэл иймэрхүү маягаар явж болох юм:

gauge transformation - ивэлт, ивэлт хувиргалт
gauge boson - ивэлтийн бозон
gauge choice - ивэлтийн сонголт
gauge equivalence - ивэлтэд эквивалент байх чанар
gauge field - ивэлтэт орон
gauge freedom - ивэлтүүдийн тэгш эрх
gauge group - ивэлтийн бүлэг
gauge invariance - ивэлтэд инвариант байх чанар
gauge theory - ивэлтэт онол
gauge-invariant - ивэлтэд инвариант

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.30.08 4:05 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6247
Location: Theoretical physicists can explain everything.
T.G. wrote:
Тэгвэл иймэрхүү маягаар явж болох юм:

gauge transformation - ивэлт, ивэлт хувиргалт
gauge boson - ивэлтийн бозон
gauge choice - ивэлтийн сонголт
gauge equivalence - ивэлтэд эквивалент байх чанар
gauge field - ивэлтэт орон
gauge freedom - ивэлтүүдийн тэгш эрх
gauge group - ивэлтийн бүлэг
gauge invariance - ивэлтэд инвариант байх чанар
gauge theory - ивэлтэт онол
gauge-invariant - ивэлтэд инвариант

Болж байна. Гол нь өөр ямар нэгэн монгол номон дээр өөрөөр явчихсан юм байгаа юм биш биз? Байвал юу гэж байдаг бол? Та бүхэн уншиж байгаагүй бол одоо үүнээс хойш бүгдээрээ яг энүүгээрээ ижилхэн явсан нь дээр шдээ. Ойлголцоход амар. Та нар одоо энэ үгтэй юм бичихээр бол энэ ивэлт гэснээрээ явцгаая гэж тохирцгооё.

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Nov.30.08 7:55 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Термодинамикт адиабат процессыг "дулаан тусгаарлагдсан процесс" гэж болох юм байна шүү. Би дээр механик дахь адиабат процессыг яриад байж.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.03.08 5:53 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
suwon wrote:
Physikiin angiin oyutnuud anh angliar nom, material unshihad medehgui tegeed deer ni toli bichig deer baihgui ugs mash ih gardag. Tiim yumaa asuuj bolno shuu. Yag ter ene ug geed bichih geheer aliig ni...


za uuchlaarai, sedveesee jaahan hazaichihlaa.

material gedgiig 1) hereglegdehyyn (ed material) 2) sudlagdahuun (sudlagaany material) 3) ed (yamaar edeer hiisen yum be?) gm orchuuldag yum bilee shyy.

_________________
Ленин


Top
   
PostPosted: Dec.03.08 6:07 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Aug.22.03 2:53 pm
Posts: 1613
Location: Эцэг Тэнгэр, Эх Этvгэн
T.G. wrote:
Тэгвэл иймэрхүү маягаар явж болох юм:

gauge transformation - ивэлт, ивэлт хувиргалт
gauge boson - ивэлтийн бозон
gauge choice - ивэлтийн сонголт
gauge equivalence - ивэлтэд эквивалент байх чанар
gauge field - ивэлтэт орон
gauge freedom - ивэлтүүдийн тэгш эрх
gauge group - ивэлтийн бүлэг
gauge invariance - ивэлтэд инвариант байх чанар
gauge theory - ивэлтэт онол
gauge-invariant - ивэлтэд инвариант


invariant - yl huvirah/huvirdag
invariance - yl huvirah, yl huvirah/huvirdag chanar
equivalence - tencyy chanar

_________________
Ленин


Last edited by Detective on Dec.03.08 6:24 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.04.08 2:59 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
GaM wrote:
"Pivot" gehiig yu gehev?


Тулаа цэг.

Моментын төв.

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Dec.06.08 2:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 9:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
.::Dexter::. wrote:
Vega чинь од уу? галактик уу? Монгол нэр гэж бас байнаа?


Vega - odnii ner, mongol ner n Olomni Gyalaan.

Galactik - mongoloor oddin aimag

_________________
www.tuguldur.net


Top
   
PostPosted: Dec.06.08 4:51 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Их тэсрэлт чинь 4 хүч + програм ч билүү нэг юм болж задарч байгаа шүү дээ. Энэ програм ч билүү зүйлийг нь үнэн дажгүй орчуулсан байсан. Амин... эн тэр гэж эхлээд байлуу? Мэдэж байгаа хүн байна уу?

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Dec.07.08 9:08 am 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Vega wrote:
.::Dexter::. wrote:
Vega wrote:

yala gen ee???

4 huch gej ertuntsin suuri 4 hariltsan uilchleltsel uu? yu yriad bn aa? :D


Аанхаа. Тэндээс тийм 4н хүч гарч ирсэн л гэсэн шд. Тэрнээс хойш тэр 4өөр л оршин тогтнож байнаа гэж


tgd ter chin program bolj zadrana gej yug heled bna? Bas amin gej ehlen genu...?


\Үгүй ээ, тэр 4н хүчнээс гадна нэг Програм гэдэг юм задраад байгаа байхгүй юм. Жишээ нь, хүн яаж бий болох програм гэх маягтай. Энийг сонссон хүн байвал намайг яг юу яриад байгааг мэднэ

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
PostPosted: Dec.07.08 2:33 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6247
Location: Theoretical physicists can explain everything.
Vega wrote:
yu yriltsatsgagad bgaga delgerulj gegerulech namaiga?

Яахав програм гэдэг үг арай тохирохгүй ч санаа нь зөв байна л даа. Механизм гэвэл арай дөхөм байх. Тэр 4 хүчийг зөөдөг орон гэж байна биз дээ тээ. Тэр оронд харгалзах, тэр орон дотор оршдог, хүч яаж зөөгддөг механизм гэх юм уу даа зүгээр бүдүүн тоймоор хэлбэл.

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Dec.12.08 4:14 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6247
Location: Theoretical physicists can explain everything.
"Chiral symmetry" гэж сонсож байсан хүн байна уу? Энэ нь "Left-handed and Right-handed symmetry" гэж задардаг шүү дээ. Тэрний "CHIRAL" гэдгийг юу гэж орчуулбал тохиромжтой вэ? Мөн "QUENCHED" гэдэгт монголоор сайхан тохирсон үг байна уу?

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Dec.12.08 4:17 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
quenched = хөлдөөсөн, бэхэлсэн
chiral = хираль, гар, толин тэгш хэмт бус

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.12.08 4:27 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6247
Location: Theoretical physicists can explain everything.
Толин тэгш хэмт БУС аа? Chiral symmetry гэхээр чинь тусдаа нэг симметр байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг симметр бус гэдэг үгээр орчуулна гэхээр чинь юу гэж ойлгох вэ? Жоохон дэлгэрүүлээч. Эсвэл "гаран тэгш хэмт" байна гэдэг нь "толин тэгш хэмт бус" гэсэнтэй адилхан гэж байгаа юм уу?

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Dec.13.08 9:24 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 9:20 pm
Posts: 6224
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
chiral gej dangaaraa bval tolin dahi durs ni uurtei ni zurdug gesen ug (gar shig). uuruur helbel tolin tegsh hemt bus. chiral gedeg dangaaraa yamar neg symmetry-tei bna gesen sanaa aguulahgui.

http://en.wikipedia.org/wiki/Chirality

chiral theory gej bval ug onol ni zarim objectuudiig tolin tusgalaas ni yalgaataigaar avch uzdeg gesen ug. jishee ni baruun gariig zov gar gej uzdeg onol ni chiral onol bolno.

chiral symmetry buyu "garan tegsh hem" geheer medeej "tolin tegsh hemt bus" gesen ug bish. harin "tolin tegsh hemt bus hesguudiin hoorondoh tegsh hem" mayagiin yum bga bh.

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 81 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited