#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.19 1:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1025 posts ]  Go to page Previous 136 37 38 39 40 Next

** Энэ блог надад **
Таалагдсан 50%  50%  [ 61 ]
Таалагдаагүй 32%  32%  [ 39 ]
Бичлэг нь таалагдлаа 2%  2%  [ 3 ]
Зурагнууд нь таалагдлаа 2%  2%  [ 2 ]
Саак блог байна 13%  13%  [ 16 ]
Total votes: 121
Author Message
PostPosted: Apr.20.12 12:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Сунаж уналаа ...


Top
   
PostPosted: Apr.30.12 3:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 4 сарын 30 нд ... Даваа

Цаг хугацаа гэж, хурдан ч юм шиг удаан ч юм шиг бас л сонин зүйл шүү
Жаргалтай үед цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө.
Зовсон үед цаг явж өгөхгүй бас л хэцүү шүү ... тэгээд бодоод байхнээ
- Хэрвээ чиний амьдрал өрнөөд хурдан өнгөрөөд байвал чи жаргаад л байна гэсэн үг
ааа гэхдээ үхэх цагруугаа хурдан ойртоод байнаа л гэсэн үг

- Хэрвээ амьдрал чинь зовлон шаналалтай удаан нухалагдаж өнгөрөөд байвал хааяа ирэх жаргал чинь амттай, үхэл чинь их удаж байж л ирнэ гэсэн үг ... тэгэж санагдана гэхүү дээ
тэхээр зовлон жаргал ээлжилдэг энэ орчлонд тун доозыг нь тааруулж л амьдрах хэрэгтэй юм болов уу даа
Зовоод байна гэж бодож байгаа хүмүүс өөрдийгөө бас азтай гэж бодох хэрэгтэй
Жаргаад байгаа хүмүүст сануулхад хэзээ нэгэн цагт зовлон ирэхэд бэлтгэлтэй сэтгэлийн тэнхээтэй байхгүй бол зовлонд залгиулж үхэх болно шүү гэж захимаар санагдлаа

Цаг хугацаа зовлон жаргалын хувьд нэг иймэрхүү зүйлс байлаа ....

Харин одоо миний амьдрал ямаршуу байнаа ...
Нээх тэгэж айхтар гүн ухаж бодсон юм байхгүй ер нь жаргалтай талдаа л амьдарч байна.
гэхдээ ирээдүйд мэдээж надад олон хэцүү зүйлс тулгарана гэдгийг өөртөө сануулаад л явж байгаа. тийм болхоор одоо өөрийгөө жаахан зовоож дургүй болон хэцүү зүйлсээ үзэж харж мэдрэх боломжийг өөртөө их олгож байгаа... зөв байхаа гэж бодож байнаа

сүүлийн 2 долоо хоногийн хувьд гэвэл ажилаа хийгээл ар хуваргаар нь кино ший, жүжиг тоглолт үзээд л хааяадаа нэг ганц халбага юм балгаад явж л байна ерөнхийдөө ...
мэдээж өдрийн ихэнх цаг нь голцуу ажил дээр өнгөрч байгаа. өнгөрсөн цагийн ихэнх нь гадуур ...
хамгийн хугацааг гэртээ өнгөрөөж байгаа. надад ямар гэрлүүгээ яарах эхнэр хүүхэд байх биш
завтай үе гарвал өөрийгөө зугаацуулаал явж байна.

Сайхан сэтгэл, сайхан бодол, хүнлэг шудрага гэж бодоол хичээгээл санаал явдаг хэрнээ заримдаа хүмүүсийг гомдоож байгаа болвуу гэдгээс бас санаа зовох л юм даа

Өнөөдөр гэртээ нэг өнжих санаатай боловч бас гарах хэрэгтэйн байнаа... өөрийнхөө блогыг жаал уншиж суулаа
дурсамжаа гэж миний амьдралаа гэж хаааяадаа ч бас сонирхолтой юмаа хөө



29766


Top
   
PostPosted: May.13.12 10:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 5 сарын 13 нд... Бүтэн сайн өдөр

Өөртөө болон өрөөл бусдад энэ өдрийн мэндийг хүргье !
яагаад өөрөөсөө эхлэв гэхээр өөртөө л бараг зориулж бичдэг болхоор тэгчихлээ ...
Мэдээж орж гардаг улсууд байдаг болхоор тэр хүмүүст удаан хугацаанд хамт байгаад нь талархалаа илэрхийлэе

Өнөөдөр Бүтэн сайн өдөр буюу 100 хүн тутмын 95 нь амардаг өдөр ..
Ажилаасаа 8 өнгөрөөж түрүүн ирлээ, толгой жаахан өвдөөд ядраад ирлээ, тэрнээс биш нээх ч гэрлүүгээ яараад ирсэнгүй ээ

сүүлийн үед харин сонин содон зүйлс тун бага болчлоо, зарим хүмүүсийг би дэндүү уйтгартай нэгэн хэвийн амьдардаг яаж чаддаг байнаа гэж шүүмжилдэг, гэтэл өөрөө тиймэрхүү стильрүү орох нь яаанаа ...

гэхдээ бүүр ч юуу ч гүй робот шиг амьдрана ч гэж юу байхав .. дундуур нь сонирхолтой хэмнэлээ гаргалгүй яахав
зав л тун муу байгаад байгаам.
гэхдээ л би аль болох өөртөө зав гаргахыг хичээдэг л дээ.. үхэн хатан ажил гэж гүйдэггүй хүн, ажлын цагаараа л гүйдэг.
Өөрийгөө заримдаа мяаалдаг ч бусдын хувьд өөрийгөө чадвартай чансаатай хүн гэдэгтээ итгэдэг.
магадгүй миний эргэн тойронд байгаа хүмүүс дундаас яалтачгүй чадвартай нөгөө ЛАГ хүмүүс байдаг ч би тэдний сул талыг илүү их олж харж чаддаг.
харин нөгөө надаас мяа гаруудаас илүү их айдаг шүү...
бүх зүйл дээр ухаж бодоод л байвал бодоод л байна ...

Зиа зиа ямартаа ч ойрдоо хямраагүйгээр хямарч байна.. эрүүл мэндийн хувьд л даа
Толгой өвдөөд халуурах гээд байна. бусдаар бол ажил бол гайгүй ээ, ер нь сайн ч биш муу ч биш 60% тай...
харин нөгөө л эхнэр хүүхэд гэр бүлийн хувьд гэвэл олон жил л ингэж бичлээ
байхгүй эээ, байхгүй тэгээд яаадийн болоогүй л байгааз хэхэ


30058


Top
   
PostPosted: May.21.12 3:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 5 сарын 21 нд ... Даваа гараг

Амьдралаа гэж

Заримдаа кино, ном, болон бусдын сурвалжууд хүнд нэгнийг бодогдуулах юмаа...
Ойрдоо ажил ихтэй хэвээр л байна. ер нь бол үхтлээ л ажиллана л даа, 40 гараад томроод орлого сайтай болхоороо эртээ тэргүй өөртөө амралтууд гаргаж ирнэ гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулж тэдэнд болон өөрийнхөө сонирхолд цаг зав сайн гаргана...

Тэрнээс гадна гэрийн халуун ус тасраад 4,5 хонож байна... уржигдар аав ээжинд очиж усанд оров, ойрдоо ярилцаагүй 3 уулаа баахан буу халж суулаа, нөгөө л гэр бүл эхнэр хүүхдийн сэдэврүү орчихсон
бүүр дэндүү их шахаж байна... бүүр сүүлдээ аль аль нь эхнэртэй болчуул тэгнэ ингэнэ гэж амлалтууд хүртэл өгч үзлээ аав ээж хоёр минь ...

нэг охин танилцуулчихвал шууд хуримын тов зарлах шинжтэй болсон байна лээ дээ... ээж
амралтын өдрөөрөө юу хийж байна гэж байна. тэхээр нь
гэртээ гэр орноо янзлаад гэр зуур өнгөрөөж байна гэсэн чинь ээж
гадуур гарч охин найраачээ, юугаа хийгээд гэртээ суугаад байдийн.. болку бол анагаахын тэрүүгээр яв нтр гээл
Аав болхоор охидууд тоохгүй байнуу гэж шордож байна...
ээж болхоор муу санаа суулаа хүн болгон төгс байдаггүй юм, битгий хүний өө хараад бай... амьдрал гэдэг чинь сайн муу зүйлсээр дүүрэн алдаагаа засаад, бусдын алдааг уучлаад явах хэрэгтэй гээд л баахан юм ярьлаа

өө яг ээжийн талаар бичиж байсан мессенжерт ороод ирдиймдаа...

гэтэл би одоохондоо гэр бүл төлөвлөөгүй л байдаг ... угаасаа сүүлийн үед миний утас үхсэн юм шиг л байна
хааяаа нэг дугарахаар ажилтай холбоотой дуудлагууд
Би ер нь ойрын хэдэн жил ингэж амьдарлуу ааайн

зиа зиа сонирхолтой зүйлс тохиолдохоор бичнээ хөө


30208


Top
   
PostPosted: Jun.20.12 8:58 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Feb.29.12 7:12 pm
Posts: 32
бүтэн 1 сар өнгөрцөн юм бишүү андаа


Top
   
PostPosted: Jun.20.12 11:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 6 сарын 20 нд ...


Харин тэгсэн байна... унтсан хүн хальт сэрлээ, гэхдээ ойрдоо майр завгүй байнаа
хааяа орж ирээд бичих гэхээр бичих юм олдохгүй юм.

Ойрд хамгийн эрт нь гэртээ орой 8 гэж харьж байгаа, тэгээл 9,10,11 ганц нэг өдрийн амралт гархаар амралтанд явна, хурим найр нь ч яг таарах юм, тэгээл бас ууж идэж амжуулна, юуун тэр Асуултруу шагайх мантай л байлаа даа, өдөр хоног ч хурдан өнгөрч байна даа, ажил гэр гэж байтал 7 хоног сар гэдэг шуураад л өнгөрч байна... бусад зүйлст цаг гаргаж амжихгүй байхын сонин гэдэг нь ...
нөгөө шааригдаж эхлэнэ гэдэг нь 29 өөс эхэлж байгаан биш биз дамшиг чинь...

Сонин гэвэл дээр хуриманд яаваад сайхан байсаан, маргааш нь Багануурлуу гараад туучихсан, агаар салхи гэдэг чинь яасан ч сайхан юм, баахан уушиглаж байгаад л ирсэн...


30735


Top
   
PostPosted: Jun.22.12 4:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Эдгээр залуусыг магтмаар байна ...
маш сайхан нарийн торгон мэдрэмж байна ... мэдэрч дуулж байна, нугалааг сайхан хийж байна
дээд доод өнгөрүүгээ их эвтэйхэн шилжиж байна шүү, бас ийм дууг ийм болгож дуулж болдог шүү гэдгийг сайхан харуулж байна даа

Ер нь энэ Камертон 2 шоу яван чангараад байна шүү, шүүгч нар зохион байгуулагч хөтлөгч гээд л бүгд л хөгжөөд, хурдан богинохон хугацаанд алдаагаа хараад засаад сайжруулаад яваад байгаа нь анзаарагдаж байна...

Юниверс бест сонгс бол хөгжил муутай байгаад байгаа, гэтэл Камертон 2 шоу үзэгчдийн шүүмжлэл дээр маш сайн ажиллаад байх шиг санагдаж байна шүү, тэр тайз засалт, өнгө будаг зураг авалт сайхан болж байноо
шүүгч нар ч 1 р үеээсээ сайжраад байна тэрийгээ дагаад оролцогчид их сайн байнаа

Бүх талаараа дуучин болхыг хүссэн залуус байна, дан ганц шоу биш яг л дуучин болхыг хүсэж мөрөөддөг залуус орж байна шүү





Top
   
PostPosted: Jul.13.12 8:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 сарын 7 сарын 13 нд ... Наадам


Зиа энэ жилийн наадмын Бөхийн барилдан , Морьны уралдаан , Сурын харваа гээд л бүгд сонирхолтой болж өнгөрөх шиг боллоо ..
Миний хувьд их ажлын дараа гэдэг шиг наадмын буянаар гэртээ сайхан амарлаа ...
Гэм нь жаахан уйдлаа, жил болгон л хамаатнаараа цугларч лагерт өнжөөд орой нь найзуудтайгаа гарч шоудаал маргааш нь гол горхи бараадаал амардаг байлаа ...

Энэ жил тэгсэн хамаатан садан аав ээж дүү хүртэл хөдөө яваад , ганц анд маань хүртэл хөдөө гараад явлаа.. Би ч хотоо сахиад үлдэх шив, гарах гэхээр хань ч олдохгүй балай юм байнаа...

11 ны орой гарч партидаагүй бол бүр галзуурах байсан байхаа. өнөөдөр халти гарч Парк нтр оров, Ойрдоо гадуур гарч нарийн хотоо ажиглаагүй яасан ч олон байшин барилга шинэ бүтээн байгуулалтууд эхэсчихсэн юм бэ дээ

Тэрнээс гадна нөгөө Тодрол гэдэг хүн маань эсрэг хүйсний хүмүүстэйгээ тэр болгон ойр ойр холбогдохоо байчижээ...
албан ёсны нэг хүнтэй болсоон, нээх хайр дурлал, догдлол сэтгэл зүрх гэхгүй байгаа ч гэсэн хариуцлагатай болхоор шийдсээн...
Олон жил сайхан зугаацлаа даа гэж ...Одоо болсон байх гэж бодогдох боллооо.
Гэртээ Камертоны дуунуудаа сонсоод хоолоо хийх аядаад сууж байна...


Нэг сонин юм дуулгахнээ Энэ жил миний хувьд шинэ байр, шинэ машин, шинэ найз охин магадгүй шинэ хүүхдийн сураг сонсогдож магадгүй л болж байх шиг байна шүү хөө ... нөгөө хатуу зүрхтэн чинь зөөлрөх өнгө аяс ороод л байна

31098


Top
   
PostPosted: Aug.10.12 8:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 8 сарын 10 нд ... Баасан . Хамаг байдгаа бичих өдөр

Блогоо сард нэг удаа л бичдэг болов доо
магадгүй сонин хачин тохиолдсон зүйлс бага ч байж магад ... гэхдээ л энэ 2012 он миний хувьд урд нь тохиолдож байгаагүй шинэ содон зүйлээр дүүрэн байнаа. Би тамхинаас бараг л гараад байгаа шоу ч эрс багассан,. Шинэ ачаалалтай ажилд орсноор ажил ихтэй завгүй боллоо. ядарч байна ч гэж их байгаа. Шинэ найз охинтой болсон эхэндээ би огт тоодоггүй байлаа яваандаа дасаж эхлэж байна... яагаад гэхээр гэдсэнд нь миний хүүхэд байгаа :oops: (аав ээж хоёрын сэтгэл нь амрах шиг болсон) кино шиг зохиол шиг хайрлаж дурлаад романтиклаагүй ч гэсэн хариуцлагатай хэн хэндээ хүлээцтэй бас их халамжтай байгаа. аль хэдийн удаан амьдарсан гэр бүл шиг л байгаа...

бид 2 мөнгөө цуглуулж байгаад 42 инчийн Панасоник авсан, бас Юнивишн тавиулцан, аав ээжээс үлдээсэн 24 настай хөргөгчөө тэтгэвэрт гаргачихсан. удахгүй машинаа дүүдээ өгөөд шинэ машин авах санаатай байгаа.
Харин Аав ээж хоёр маань бараг л үнэгүй байр өгч байгаа, 10, 11 сараас нүүж орноо. бас дүү маань эхнэртэй болж байгаа жирэмсэн манай хүнтэй зэрэг бараг төрнө, эгч маань бас 2 дахь хүүхдээ хүлээж байгаа :-)

Хүүхэд миний хувьд маш том зүйл болох гэж байгаа, 30 насан дээрээ хүүхэдтэй болох нь байна шүү дээ...
сүүлийн үеийн залуус их оройтож байгаа гэж боддог байсан чинь ажил дээрээ хамгийн оройтсон шинэ юм шиг хэрнээ хөгшин ааваар тодроод байгаа.

энэ жил манай ажилаас 10 аад эцэг эх мэндэлж байгаа, хамгийн бага нь 92 оных хэхэ

аан нээрээ тийм миний үерхэж байсан холбогдож байсан охидууд бүгд л ээж болоод байгаа.. Би ч нээрээ янзын амьтан байжээ.

Зиа зиа ийм олон зүйлс тохиолдоод ажил амьдрал гээд тун чиг завгүй байсан болхоор блогоо бичиж амжихгүй байгаад байлаа... яасан ч олон үнэн зүйлсээ биччихэв дээ. Блогзоне дотроо л сенсац болох байхдаа хөөрхий хэхэ


32383


Top
   
PostPosted: Aug.10.12 9:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
За тэгвэл ч нөхөр аав авга ах гээл жинхэнээсээ том хүн болж байгаан байна даа. Аз жаргал хүсье.

Ээж аав 2 чинь хөөрхөн юмаа кк Анагаахын тэрүүгээр яв нтр гээл

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.13.12 5:37 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Jul.03.11 7:17 pm
Posts: 153
Энэ блогийг мөн ч их уншдаг даа.
Одоо ингээд эцэг болж байгаа юм чинь тэс өөр юм бичигдэж эхлэх нь дээ хэхэ


Top
   
PostPosted: Sep.15.12 7:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 9 сарын 15 нд .... Бямба гариг

Бас л Блогоо бичилгүй удсан байна ... хааяа орхоороо бичих ч юм олдохгүй юм
угаасаа компютерээ асаагаад Нет орох зав ч тун чиг бага болсон доо.
Ашгүй хэдэн сар хагасайн өдөр амраагүй өнөөдөр амраад хэвтэж байна, бас л сонин байнашүү

Энэ жил тун чиг өөр жил болж байгаа гэдгээ урд нь хэд хэдэн удаа дурьдаад авсан шиг санагдаж байна.
Хувь хүний хувьд, гэр бүлийн хувьд ч, ажил албаны хувьд ч их олон өөрчлөлтүүд гарч байна доо
Гэр ч нүүнэ, машин тэрэгээ ч солино гээд бодчихсон байгаа
Өчигдөр орой нээрээ ойрд уулзаагүй найзтайгаа уулзаж овоо явсан нилээн шөнө харьсан.
гадуур ч хөдөлгөөн ихтэй байна лээ дээ.

Тэрнээс өөр сонин сайхан гэвэл , 10 аад хоногийн өмнө аав, хүргэн ах, авга ах эд нар хөдөө явж бэр гуйсан бас л сонин юм байна лээ...
Манай хүн бид хоёр ч тэр үед нь юун тэрийг анзаарах мантай, ажил амьдрал гээл гүйж байгаад сүүлд зураг бичлэг үзсэн аль аль нь тун сэтгэл хангалуун байгааг нь хараад сайхан санагдсан шүү.
өчигдөр орой нээрээ гэдсэнд байгаа хүүхдээ өшиглөж байгааг нь мэдэрсэн
хайр хөдөлсөн гэж чигтэйхэн. гэхдээ би ч сэтгэлийн хөдлөл багатай хүн л дээ ...
Гэхдээ миний хувьд нэг амжилт гэвэл их зөөлөн болж байгаа
Зиак зиак ойрд хоол хийгээгүй, нэг сайхан цуйван хийнээ хөө


Top
   
PostPosted: Oct.22.12 11:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 10 сарын 22 нд ... Даваа


Хөххх сар хагас шагайгаагүй юм байна даа... гэнэт орж ирэх шив дээ, миний амьдрал их завгүй бас ажил амьдрал өрнөл ихтэй л байна даа. одоо бодож байгаа зүйл маань шаал ондоо болсоон

юм л бол ажил, гэр бүл, хөгжил, оноо, өсөлт дэвшил ... Удахгүй аав болно
Миний блог ч эзэнгүйднэ, миний амьдрал дахь хөнгөн хийсвэр, зугаа цэнгэлтэй зүйлс байхгүй болоод ирхээр ийшээ орж ирж унших хүн ч байхгүй болно. тэхээр миний жинхэнэ өөрөө санах ой сэргээх газар л болж хувирна даа
гэхдээ олон ангит киногоор бол сүүлийн хэсгүүдээ гүйлгэсээр байгаал таарах байхдаа.

өнөөдөр ажилаа хэрэндээ эрт тарах гэж хичээв, тэгсэн ч оройтсон болхоор гадуур хоолонд оров,
Нөгөө нэг найз охин, уулздаг охин, тааралддаг, халти учирсан охин гэдэг үгнээсээ салаад
Сүүлийн үед миний эхнэр гэдэг үгэнд сурч эхлэж байгаа, эхэндээ их сонин л санагдаж байлаа гэхдээ сүүлрүүгээ дасаж байноо. угаасаа 30 дөхөж яваа залуу хүн чинь тэр байтугай л авгай хүүхэд гэж байгаа улс зөндөө.

Сүүлийн үед бас өөрийгөө их тайвшруулаад байгаа, ер нь бол одоо үедээ гэр бүлийн амьдралдаа шилжиж эхлэж байгаагаа цаг хугацааны хувьд зөв тохируулж тааруулах шиг боллоо ...ар
Эхнэр хүүхэдтэй болж байгаагаа эртдээчгүй, оройтоочгүй ер нь бол тааруулчих шиг боллоо гэж өөрийгөө тоогоод байгаа шүү
юмыг наанатай цаанатай харж эхлэж байгаа үедээ юмаа эхлэж байнаа гэж бодоод байгаа ..
одоо ч ингээд эхлэж байна доо, хийх юм ч их байна даа гэж




Top
   
PostPosted: Nov.10.12 7:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.24.05 3:42 pm
Posts: 12346
Location: KiLLaForNia....Show NO Love...Feel NO Pain:::...
chi gants jambalgarav orgil 2 iig l magtaj bgamu????? lol oor zunduu l sn duuchid bsiishd...uul n camerton 2 unen tasartsan show bsn chin suuliin shatndeeree myarchih yumaa...shine yum gargasangui her udjiin...yooy hen n turuulseniin uzcheed uhchmeer bhiin! lol

_________________
EEF•YOU•SEE•KAY
WHY•OHH•YOU


Top
   
PostPosted: Nov.10.12 8:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6566
Quote:
2012 оны 10 сарын 22 нд ... Даваа
Удахгүй аав болно

Эхнэр хүүхэдтэй болж байгаагаа эртдээчгүй, оройтоочгүй ер нь бол тааруулчих шиг боллоо гэж өөрийгөө тоогоод байгаа шүү

естой схан мэдээ бна :wd: баяр хүргье.
эхнэр нь төрчихсөн үү? анхны мэдрэмжээ хуваалцаарай. анх хүүхдээ хараад ямар зүйл мэдэрч юу бодогдож бсан... сонирхолтой бна.

за дахин баяр хүргээд нэг үнсчий :) өмнөөс чинь баярлаад догдлох мэдрэмж төрлөө

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Nov.13.12 4:37 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.19.08 11:33 pm
Posts: 6709
Баяр хүргье :)

_________________
lol


Top
   
PostPosted: Jan.15.13 1:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2013 оны 1 сарын 14 нд ... Даваа гариг

2013 оны анхны бичлэгээ хийж байна ... Мэдээж хамгийн удаан завсарлаж байж бичиж байна (2 сар гаран)
Өнгөрсөн он адал явдал,ажил амьдралын хувьд олон том том өөрчлөлтүүд болж өнгөрлөө.
Саяхан 1 сарын 10 нд буюу 4 хоногийн өмнө миний хувьд амьдралдаа үзэж байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрсэн
Би аав болсон хариуцлага өндөртэй эр нөхөр байх ёстой боллоо ...

Одоогийн нийгэмд гэр бүлийн асуудлаар янз бүрийн л юм сонсогдох болж залуус яагаад ч юм их алдах болжээ
Би алдахгүй ээ, жижиг алдаанууд магадгүй гарах л байх гэхдээ би тэрийг томруулахгүйн тулд хичээх болно

Хүүхэд ч хөөрхөн юмаа, бяцхан ханхүү шиг л их эгдүүтэй юмаа
Тэрнээс гадна миний гэр бүл дотны найз нөхөд хамаатнуудын хувьд их дэвшилттэй зүйлс их байгаа .
Ажилдаа их амбийц гаргаж тушаал дэвшиж том өөрчлөлт гаргаагүй ч гэсэн би их хөгжиж байгаа

за за бичээд байвал хамаг амьдралаа бичээд байх шинжтэй болихоос

43056


Top
   
PostPosted: Jan.15.13 9:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Баяр хүргэе. Хүүхдээ харахаар л дотроос хайр ундраад байдаг гэж сонсож байсан тэр сайхан мэдрэмжийг ханатлаа мэдэрч байгаа байх даа. Аз жаргал хүсье

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.15.13 9:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Маш их баярлалаа ...
Хүү маань ч улаан нялзрай байснаа бодуул томроол царай ороол хөмсөг сормуус нь тодроод давхраа нь тодроод
Инээмсэглээл хөмсөгөө зангидаал сэрхээрээ нүдээрээ гүүлгэж хараал тун хөөрхөн болж байна даа
Ёстой муухай жаал хэхэ


Ойрд Нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг соёлтой мөр зэрэгцэж алхаагүй яасан ч удчихсан юм бэ дээ.
Сая жаал Юутүб хэсэж яваад Домогт Ану хатны кино Трейлэрийг үзлээ ...
Энэ янзаараа олон ийм кино хийгээд байвал нилээн хөгжих шинжтэй санагдлаа.
Трейлерийг нь их сонирхолтой хийдэг болчиж
Ялангуяа зураг авалтыг их сонин сайн хийдэг болсон байна.
Их хүч хөдөлмөр гаргасан шинжтэй харагдлаа ...

Мандхай цэцэн хатнаас хойш иймэрхүү олигтой кино үзээгүй юм байна шүү ...
гэхдээ үзсэн ч гүйцэхгүй байх л даа ... гэхдээ л хүлээлт үүсгэчихлээ шүү .

Зураг авалтын хувьд холоос байгаль хүн хоёрыг холбосон зураглалууд их чимэг нэмж гоё болсон байна ...
Action зураг авалтаас тэр усруу орж байгаа хэсэг ямар янзын гоё харагдаж байнаа тун чиг таалагдлаа шүү




Top
   
PostPosted: Apr.29.13 11:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2013 оны 4 сарын 29 нд .... Даваа гараг


Цаг хугацаа ч хурдан өнгөрч байна шүү... Блогтоо бичлэг хийгээгүй 3 сар гаран болсон байна шүү ...
Урд нь яасан ч завтай байсан юм бэ дээ гэж хэлсээр 1 жил болсон байна шүү ...
Ажил гэж оволзоол орой гэртээ ирээл хоол унд хүүхэд нтр гэж байтал унтах болчино халти нэг ТВ үзсэн болоол тасрана шүү дээ

Өнөөдөр харин их завтай гэртээ сууж байна.. Эхнэр хүүхэд маань хөдөө агаарт гархаар хэд хоногоор явчихлаа, их санах л байхдаа гэр хоосон оргиод ойрд ингэж ганцаараа байгаагүйн байна шүү ...

Энэ жил ч бас бужигнаал өнгөрөх юм шиг байна хүүхэд төрөх үеээр амралтаа авсан тэхээр одоо энэ жил дотроо амрах эрхгүй л болцон явж байна даа ...

Ойрд ороогүйгээр Facebook, Asuult гэж ороод бүүр нуруу өвдчихлөө шүү

Ажил амьдрал бодогдоод сонирхолтой бичих сэдэв ч орж ирэхээ байсан байна шүү
Дараа л тэгэж байгаад л бичихээс дээ


57027


Top
   
PostPosted: May.03.13 8:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2013 оны 5 сарын 3 нд .... Баасан

Өдөржин орондоо хэвтчихлээ ойрд ингэж ажилгүй амьтан болж хэвтсэнгүй шүү...
Өдөржин хэвтсэндээ харамсмаар ч юм шиг, гэхдээ тэгээл дахиж ингэж хэвтэхгүй байлгүй дээ гэж бодоол өөрийгөө тайвшрууллаа... Уул нь амжуулах ёстой хэдэн ажил байсан юм одоо яааая гэхэв

Гэрийнхээ ажлыг ингээд л хаячихдаг болсон байна шт... Ажил дээрээ бол ингэж хаяхгүй дээ
Тэхээр гэрийнхээ ажилд хариуцлагатай байхын тулд яах ёстойн бүү мэд
Гэрийн эзэн гэсэн тодорхойлолтой болсон болхоор намайг юм хийсэнгүй, цалин хасна, цаг намайг дарамтлахгүй юмдаа
Ажил дээр тэгдэггүй ч гэсэн ямар ч хүн ухамсарлаад хийж л байдаг.

Гадаа ч янзын халуун болж байна даа. Хүү маань хөдөө байгаа болхоор агаарт сайхан байгаа байх, эхнэр маань яриал өнөөдөр тийм ид шид үзүүллээ гээл хүний харах юмсан гэсэн хорхойг маань хөдөлгөөл гэхдээ нэг ч гэсэн хоногоор илүү хөдөө байвал хүүд маань л хэрэгтэй.

Зиак өөртөө зориулсан оройн хоолоо хийж идэе дээ


57405


Top
   
PostPosted: May.03.13 11:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.13.06 7:18 pm
Posts: 1107
Location: Mongolia
Сайн уу, сонин юу байна даа найз минь.

_________________
Монгол орон мандан бадраг


Top
   
PostPosted: Jul.24.13 12:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2013 оны 7 сарын 23 нд ... Мягмар гариг


Анд сайн уу ? хөгшин нь ажил гэр гээд л байж байна доо...
5 сард эхнэр хүүхэд хоёр хөдөө явхад нь блогоо халти бичсэн байна.
Манай 2 бас уржигдар хөдөө явлаа, Аав ээж болон дүү эхнэр хүүхэдтэйгээ хамт явлаа...
Аав ээжийн болон, дүүгийн гэрийг л харж үлдлээ дээ.
Очиж цэцэгүүдийг нь нэг услах хэрэгтэй л болох байх аадаа
хамт явсан бол гоё л байх байсан даа... ядаж нэг очоод 2 хоносон бол
Даанч ажилаас мултарч чадсангүй. Ажлынхнаас олон хүмүүс өрсөөд чөлөө аваад зарим нь ээлжийн амралт гэж алга болоод мань мэт нь ажилаа харж үлдлээ дээ.

Зиа ер нь бол тэгээд ажил гэр л гэж байх шив дээ... гэртээ ирхэд эхнэр хүүхэд маань инээмсэглээд угтахаар ядарснаа ч мартчих юм даа... Ялангуяа хүү маань дуу шуу хөдөлгөөн нтр ороод ирхээр бүр хайр хөдлөөд эрхлүүлмээр санагдчих юм.
(Би хэзээ ингэж бичдэг байлаа даа. Блогын маань 80% ээ бас л эвгүй дээ эвгүй)
Гэтэл одоо яаж байна. ухаажсан залуу гэдэг нэр өгөхөөр болсон байгаа биз хэхэ

Жил хагас нэг хэсэгт ажилчихлаа, одоо нэг байгууллага дотроо хөдөлгөөн хийх санаа төрөөд байгаа...
ганц хоёр сараас чиглэлээ өөрчилнөө... Бас хувийн бизнессээ эхлүүлэх санаатай. Үндсэн ажил амжихгүй жаахан хэцүү л байна. Ийш тийшээ явж судалгаа хиймээр л байдаг.
9 сараас л нэг яг эхлүүлэх санаа байгаад байгаа.

Зиак сая нэг найз ярьлаа. тэгсэн нэг юм бодсон чинь
Өмнө нь би их шоуддаг байхдаа ямар их мөнгөөр шоуддаг байсан юм бээ л гэж бодогдож байна шүү...
хүүгээ төрснөөс хойш шоудахдаа хэдэн дахин бага мөнгөөр шоудаад байгаа нь их анзаарагдаж байгаа шүү
Болдог л юм байна.

Сая наадмаар Морь үзлээ, Стадион орж хуушуур авч идлээ, эхнэр хүүхдээ дагуулж хотын гудамжаар нилээн алхлаа гэх мэт

Тэрнээс гадна энэ сарын эхээр АСУУЛТ ФОТО ТУР-т явлаа
Багийн ахлагч хийлээ тэмцээнд оролцож 2-р байрыг нь авлаа
Сайхан яваад ирсэн шүү...

Одоо нэг л айж байгаа юм гэвэл ... Цаг хугацаа их хурдан яваад эхэллээ шүү л гэж бодогдож байна даа хэхэ
АЙХ шүү хэхэ нөгөө 30 хүрээд шааригдаж эхэлдэг гэдэг нь үнэн ч юм шиг санагдаад явчлаа шүү

Зиа зиа унтаж амръя даа


59634


Top
   
PostPosted: Nov.09.13 12:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2013 оны 11 сарын 8 нд ... Баасан гариг

Зиак Блогоо бичээгүй 4 сар болж байгаан байна.. бараг удаан хугацаанд ороогүйгээрээ хамгийн урт хугацаа болсон юм шиг байна шүү...
Гадаа хүйтрээд өвөл болоод чухам өнөөдрөөс час час хийсэн хүйтэн болж байна ...
Ажил амьдрал гүй ээ мөн хэвээрээ байна даа.
Ажил гэр ажил гэр гээд л тун чиг томоотой залуу болсон доо... Бодож сэтгэх нь өөрчлөгдөөд завгүй ажлынхаа дундуур гарсан жаахан хугацандаа элдэв олон зүйлс бодох болждээ...
ер нь бужигнасан тайван бус байнгийн хөдөлгөөнтэй ажил хийдэг болоод ч тэр үү, тэр болгон юм бодох хугацаа гарахгүй юм ...
өглөө оройдоо 00-д суухаараа л жаал юм бодох юм хувийн кареер болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л боддог болж байна даа

Гэр нүүсээн, хүүхэд ч том болоол юм түшиж гүйгээр орилж чарлаад л... найз нөхөд танил улсуудын хүүхдүүд сургууль соёлд ороод л ер нь бол шааригдаад эхэлсэн мэт санагдаад л байгаа шүү...
цаг хугацаа ч их хурдан өнгөрөх болж дэээ, саяхан л түрүү жил байсан гэсэн нэг мэдсэн жил өнгөрсөн байх юмаа.
эргээд бодхоор нээх олон юм хийгээгүй, нэг ажил хийгээд байгаам шиг тэгсэн хэрнээ юу өөрчлөгдөв гэхээр бас их юм өөрчлөгдсөн ч юм шиг
сонин л байдаг юм байна даа... 30 нас аа гэж
60 талыг насалчихлаа шүү дээ таминээ ...

өөр сонин гэвэл маргааш 10 жилийн уулзалттай. ажил бол байдгаараа л их байна, бага ч байна гэж байдаг биш дээ тиймээ



61292


Top
   
PostPosted: Nov.09.13 1:18 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 4:00 am
Posts: 5347
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
гараг гэж бичнэ ээ...

_________________
New Life.


Top
   
PostPosted: Jan.18.14 6:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Хөөөххх юуу вээ, Блогоо мартахаа шахсан байна шт ...
Улиралдаа нэг хэдэн үг бичиж хадгалаж байхгүй бол одоо цагт тэмдэглэл, блог, гар утас техник технологи хөгжөөд майр мартамхай болж байна шүү, хүний утас нэр цээжлэж чадхаа байж байна гэсэн чинь, одоо бүр хүний царай таг мартдаг боллоо шүү

80 аад оны школруу орохгүй бол хойч үе маань аюулд орж магадгүй болох нь байна шүү хөө

Тэрнээс гадна Хатанбаатарын сургалтанд суудиймуу яаадийн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1025 posts ]  Go to page Previous 136 37 38 39 40 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited