#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.19 1:37 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1025 posts ]  Go to page Previous 135 36 37 38 39 40 Next

** Энэ блог надад **
Таалагдсан 50%  50%  [ 61 ]
Таалагдаагүй 32%  32%  [ 39 ]
Бичлэг нь таалагдлаа 2%  2%  [ 3 ]
Зурагнууд нь таалагдлаа 2%  2%  [ 2 ]
Саак блог байна 13%  13%  [ 16 ]
Total votes: 121
Author Message
PostPosted: Aug.29.11 3:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 8 сарын 29 Даваа

Бас л нэг ээлжит Лаунж Паб Ресторан ... би 3-н ч удаа энэхүү салбарыг нээлцэж ажилуулж ажиллаж үзлээ ...
тодорхой хэмжээнд энэ цаг хугацаанд тодорхой хэмжээний туршлагатай болж байгаа байх гэж бодож байгаа ...
иймэрхүү газруудаас ч хөөрхөн явчихана суучихана судалчихана ...

За энэхүү газар нь Зайсанд байх бөгөөд ажилуулах хүн нь миний багийн найз найз байх болно... тэнд нь овоо туршлагатай хүмүүс байх болно , бас үйлчлүүлэгч нар нь тодорхой хэмжээний хүрээлэлтэй ч байх болно (байгаа байршил тэрийг шаардах нь тодорхой)

одоо нээгдэх цаг дөхөж байгаа, 1 хоног өдөржин очиж тусаллаа ... миний анзаарснаар дажгүй болох болов уу гэж бодоод байгаа
би ч эхний ээлжинд ерөнхийдөө ажилуулах тал дээр байж магад , ажил гайгүй байвал...зиа нэг иймэрхүү сонин байнаа

тэрнээс гадна өчигдөр манай гэр бүлийн хувьд Ургийн баяр боллоо, ер нь бол цугалсан хүмүүс үйл ажиллагааны далаацыг хараахнээ овоо том юм болсоон ... эцэг эх эмээ өвөө гээд салгаад цуглуулах юм бол ер нь тамтаггүй их тоо гархаар юм байна лээ ...
өчигдөрийн хувьд өвөөгийн ээжийн талын Ургийн баяр гэж боллоо .. мэдээж ойрын хамаатнууд гэж тооцогдож байсан..
тэгээд урьсан мэдээлсэн хүмүсээс тал нь ирсэн гэхэд 200 хүн болж байсан ... гадаад дотоод хөдөө гадаа ажил амьдрал эрүүл мэндийн шалтгаан гээд хагас нь ирсэнгүй ..
их хэрэгтэй хийж байхаар зүйл байна лээ.. хамаатнууд хоорондоо танилцаж нэгэн том баг болж нэг нэгэндээ туслаж явах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн

манай хааматнууд дотор томоохон бизнесменүүд, улс төр, урлагийн гээд бүх л хүмүүс байдаг юм байна...
багадаа цагаан сараар янз бүрийн баяр ёслолоор таардаг тоголдог байсан хүүхдүүд их том болж өөрчлөгдсөн байна лээ..
сайхан болж өнгөрсөөн...

дүүгийн машиныг нэг хүүхэд хойшоо ухарч байгаад мөргөчихсөн байна лээ... би дор нь давхиж очоод асуудлыг дажгүй шийдээд өгчихсөн. урд нь машинтай асуудал дээр хүн амьтан дуудаад янз бүр болдог байсан.. одоо өөрөө дуудагддаг болж дээ

Зиа нөгөө гадагшаа явах асуудал 23 нд явхаар болсон тэр болтол , 3 ажил байна ...
Том мөнгөний ажил мэдээж аавтай нийлц хөөцөлдөж бүтээх
Гаднаас ирсэн хойноо нэг ажил бий , тэрний нүхийг малтаж бэлдэх хэрэгтэй байгаа
23-н хүртэл тансагхан хангалуун байхын тулд түр зуурын мөнгөний ажил хийх

нөгөө нэг залуу хүний бас нэг том хэсэг бол , нөгөө ар гэр авгай хүүхэд гээл бүтэн амьдрал байнаа даа
Миний хувьд дотроо битүүхэн болчих юмсан гэж хааяа боддог хэрнээ, Тодрол гэдэг хүн өөрөө одоохондоо тэрний талаар бодох ч хэрэг алга дараа болоё , одоо цаг нь биш гээд байх юм ...

2 сайн найз маань бол эхнэр ав зорилго чинь өөрчлөгдөнө ... илүү хүчтэй болно гээд байх юм
эрэгтэй хүн бол тэгдэг л гэсэн дээ, эмэгтэй хүний хувьд ганцаараа байхдаа зорилго том хариуцлагатай хүчтэй байдаг гэсэн, ялангуяа эцэггүй хүүхэд дагуулсан бол бүр айхтар гэсэн

Харин эрчүүд бид нар хэдий муугаар хэлүүлдэг ч эхнэр хүүхэдтэй болхоороо их дайчин хүчтэй болдог гэнэ лээ
Заримдаа өөртөө их л итгэлтэй лаг гэж боддог юм шиг хэрнээ , заримдаа өөрийгөө ч сайн мэдэхгүй ойд төөрсөн шоргоолж шиг л байх юм ... зарим нэгэндээ мяа арчаагүй юм шиг харагддаг ч байж болох , заримд нь бол бараг төгс хүн шиг ч харагддаг байж болох

Ямартаа ч хүн бүрийн адилаар Эд хөрөнгө , Гэр бүл , Аз жаргал хүсдэг нь тодорхой ...

25861




Top
   
PostPosted: Sep.06.11 11:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 9 сарын 6 нд .... Мягмар

Энгийн л юм бичье ...хийсэн явсан юмаа бичих гэхээр нөгөө л ...
ёооо би нээрээ сонин хүн юмаа, энэ байдлаараа явбал бүтэхгүй ээ ... Би лав эхнэр авахгүй байхаа
хэдэн уулзаа хийж үзэв явдаггүй ээ хөөрхий...
өнөөдөр хачин царайлж баахан явлаа... бөглрөлд ороод зогсож байсан чинь яг унтах гэж байна лээ шт
Ойрд лагер овоо явлаа... хүйтэрсэн хойно л ялтачгүй явлаа даа ажил гараад энэ зунжин л сайхан лагерт хонох юмсан гээд амжаагүй байсан юм... амжаагүй ч гэж явах шалтаг нь гараагүйн
бас зайсан ч нилээн явлаа... одоо ч удахгүй явах нь дээ, амар зүгээр энд байхаар шоудаад байх юм
явж ажилаа хийх минь

үнэхээр бичих юм олдохоо байжээ,эсвэл би бичиж чадхаа байсан байна... 5 жил блог хөтөллөө
бичих үгнүүд нэг л гархаа байжээ





Last edited by todko on Sep.19.11 8:38 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.15.11 5:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 9 сарын 15 нд ... Пүрэв

Хэхэ хөөрхөн хүүхэлдэйн кино үзээд бага насаа дурсчихлаа ...
зиак ... Маргааш том хүлээн авалтанд орно
ойрын 2,3 хоног айхтар завгүй их ажилтай байлаа... Болзоонууд гарч байсан ч бүгдийг нь амжсангүй ээ
өчигдөр харин Туркэд сурч байсан 3 фракцынхаа нэгэнтэй нь уулзаж жаал шоудлаа
өнөөдөр бас нэг фракцтай нь уулзаж хоолонд орно ...
аан нээрээ маргааш бас дүүгийн төрсөн өдөр гэрийнхэн хоолонд ороё гэж байсан шт ...
ер нь бол ойрдоо ерөөсөө гэртээ хоол идсэнгүй дандаа гадуур явхаасаа өмнө нэг гэрийн хоол идчих юмсан ...
нээх их төмс ногоо авчихсан байсан тэрийгээ ээж аавынд ч юмуу эгчийндээ ч юмуу аваачиж өгхөөс ...

тэрнээс гадна нилээн хэдэн охидтой идэвхжүүлэлт явуулаад хаясан чинь юу байна завтай юу гээд залгаад смс бичээд байдаг
яааж амжуулнаа ... ингэж цаг нь тулж бачуурна гэж бодсонгүй дээ
гэхдээ алинтай нь ч нээх дотно харьцанд ороогүй байгаа
ер нь яаахаа мэдэхгүй учраа мэдэхгүй л явж байна даа, энэ эмэгтэй хүмүүсийн асуудал дээр ...
ер нь надад таалагдах эмэгтэй хүн бүр гархаа байлаа зожиг болж дуусах вий дээ яаанаа ...

нэг л их ганцхан хүнтэй сайхан харьцаатай үеэрхэл хүссэн олон бүсгүйтэй хүн болж дууслаа
хүсвэл хясна гэгчээр надад таалагдах хүн гараад ирээсэй дээ, тэгвэл сайхан үерхчих юмсан...
сураггүй байсан А, М нтр хүртэл яг явах болсон чинь гэнэт гарч ирээд холбогдоод байхын
тэрнээс гадна У, З хоёрыг жаахан гомдоочих шиг боллоо доо, одоо яаая гэхэв
ер нь тэгээд угаасаа хүнд хайртай болохгүй бол хүнд хайрлагдаад сайхан амьдардаг ч юм билүү ч гэх шиг хохо



Top
   
PostPosted: Sep.19.11 8:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 9 сарын 19 нд ... Даваа

Сая өнгөрсөн баасан гариг гараад Фейс орлоо тэгсэн миний сурч байсан 10 жилийн нэг үеийн бараг 10 аад хүнтэй таарсан
манай үеийнхэн ч хөгширч байгаан байна даа гэж бодогдсон тэрнээс гадна асуултын гишүүнтэй таарсан өөрөө ч энийг уншиж байгаа байх...
тэгээд бүтэн сайнд Дархан, Сэлэнгэ яваад ирсэн ... их яадарсаан

Өнөөдөр харин ёоо машинаа янзын сайхан угаалгалаа ,угаадаг хүүхдүүдэд нь тип өгч байгаал
Гэрээ хэмх цэвэрллээ... тоосоо арчаад шалаа угаагаад , бас хажуугаар хувцаснуудаа угаалаа
тэгээд ойрдоо гэртээ хоол хийж идээгүй байсан , сайхан цуйван хийж идлээ
яджийхад өөрийнхөө хийсэн цуйванд дуртайг хэлхүү гэдсээ дэлбэртэл идчихлээ ...

аан тийм 3 уулзахуу гээд байх юм ... яаху байз хммм

26203


Top
   
PostPosted: Oct.04.11 8:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 10 сарын 4 нд ....

Хэд хоног гадаад улсаар явж байгаад ирлээ ... ер нь бол ажил бүтээгүй гэхдээ санаж бодож явсан зүйлээ бол хийсээн ...
Туркэд 3 , Бээжинд 3 , Туркменистан, Эрээнд 1 хонолоо гэж ...
8 хоноол ирчдэг нааассссн ... юуун 3 сар, 6 сар ... өвлийг дулаан газар өнгөрөөх ... чөтгөр ав гэж жаахан л ууралсан , гэхдээ сүүлд бодохнээ Монголдоо байсан нь дээр их юм алдах байсан юм байна гэдгээ ухаарлаа
Ажил дандаа

Энд ирээд 3 хоног өдрөөр нэг ч гадагшаа гарсангүй ... гадаа их л хүйтэн байгаам шиг ,
шөнөдөө дулаалж дулаалж нэг гарлаа майр даарсан

Туркэд Виски зөндөө ууусан, Туркменистанд бас ганцаараа 200гр Виски уусан...
онгоцонд бас зөндөө Вино уусан...
Бээжинд клаб орж шоудсан зөндөө шот Текилла уусан бараг тасарсан, нэг мэдсэн Албани , Танзани 2 хүүхэнтэй бүжиглээл байсан... маш олон цаг ниссэн болхоор майр ядарсан ... Монголд гэртээ ирээд орондоо унтсан чинь яасан сайхан байвааа ёоооо ...

Миат-ийн онгоцны үйлчлэгч асуултын нэг охин байдаг юм байна лээ, Бээжинд асуултын 2 гишүүнтэй таарсан...
Эрээнд олон жил таараагүй нэг бүсгүйтэй таарсан ...

нэг иймэрхүү байх шив дээ ойрдоо ... аан тийм Монголд ирэнгүүтээ White Party-д орсон
тэгээд зөндөө хүмүүст Монголд ирэх болоогүй гэж байсан чинь тэнд баахан хүмүүстэй таарсан баригдсан ...
Бээжинд хамт шоудсан нөхөдтэй хүртэл таарсан .. энэ ертөнц нээрээ жижигхэн юмаа хөө ...

сүүлийн хоёр хоног хүнээр аймар халамжлуулж үзлээ ... яасан ч сайхан байдаг юм бэ дээ
утсаар яриал, смс бичээл, өглөө сэрээгээл, орой бүүвэйлээл зайнаас... гэртээ хоол хийчээд намайг дуудаал ийм найз охинтой болчуул гоё ч юмуу...гоё хоол хийдэг юм бн лээ ...
яаадийн билээ дээ байз яаахуу ? над шиг уйдамхай гар яах юм бол доо ... дуралчих юмсан санаа амар сайхан жаргамаар л байна шт...
ирсэн өдрийнхөө мөргааш нь л ганц сайхан амарсан, яг ядаргаанд орж үхэхийн даваан дээр
зиа зиа ойрын үеийн сонин гэвэл ийм л байх шив дээ ...

26440


Top
   
PostPosted: Oct.06.11 5:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 10 сарын 6 нд ...

Урд шөнө нээрээ царай муутай намайг ямар өөртөө итгэлтэй болговоо...
Орой гэртээ хоолоо идчээд унтах тийшээ хандаад байж байсан чинь хоёр найз шал согтуу Face-т дуудаад тэгээд яваад очлоо..
тэгээд жаахан сууж байгаад харъя гэсэн чинь манай хоёр согтуурхаад байж байгаад гарая дахиж ууя гээд би машин барьж байсан дээрээс нь уух ямар ч сонирхолгүй, хажуугаар нь нөгөө хоёр далдайхад нь татаж чангаагаад л тэгээл ер нь суугаал байсан.. тэгсэн хажуугийн ширээний 2 охин хараал мөргөлдөөд байсийн, бас 2 ширээний цаад талд 1 охинтой бас харц мөргөлдөөл байсийн...
тэгсэн манай хоёр намайг тайзруу татаад хамт бүжиглэх гээд л , би 2 хөдлөөл эргэж суугаад байсан ... тэгсэн хол сууж байсан охин чиглэж ирснээ гал асуугаад тэгснээ яагаад бүжиглэхгүй байгаан гээд халти үг өдөөд явлаа... нилээн сууж байгаад нэг анзаарсан чинь хажуу талын ширээний 2 охин нилээн муудсан харагдав ... тэгээд би тайзруу харчихсан сууж байсан чинь хэн нэг нь шууд хажуу талаас унаж орж ирснээ өвөр дээр суугаад хүзүү ороогоод авлаа гайхаад хэн бээ гэсэн хажуугийн ширээн дээр сууж байсан охин байдиймдаа... гарч бүжиглэхүү нтр гээд
тэхээр нь би чихэнд нь эмэгтэй хүн ихэмсэг байхдаа сайхан бас ойр хавийн хүмүүс буруугаар ойно шүү гэчихсэн
тэгсэн шууд босоод явчихсан ...
угаасаа дажгүй охин байсан л даа би ч угаасаа нилээн харалцчихсан юм .. тэхээр намайг бараг хандраад байна гэж ойлгосон байх, тэрнээс гадна би эрүүл болхоор ухаалаг даруухан харагдсан байх , дээрээс нь тэгээд согтоод ирхээр царай муутай намайг царайлаг болгож харсан байх хэхэ
төд удалгүй манай 2 ийн найз охидууд нь орж ирээд миний хэдэн талаас зүүгдээд ирхээр нөгөө хэд бүүр байхгүй болсон л доо
нэг шөнө ч гэсэн сайхан тоогдоод тэрүүхэндээ одонцор болоод сайхан л байлаа

байраа зарна гээд зар өгчихсөн чинь яасан их асуудиймдээ, Монголчууд нээрээ баяжчихчээ...
бэлэн мөнгөө барьж ирээд авъя гэж дайраад , гэхдээ зах зээлийн ханшнаас жаахан бага юм шиг санагдаад хүлээхээр шийдлээ
ер нь бол нэг бол шинэ байр болгоно, нэг бол яааг хотын төв болгож өөрчлөх санаатай байгаам...
хэд хэдэн байр үзлээ, яг таалагдсанууд үнэтэй болчоод байх юм


Top
   
PostPosted: Oct.29.11 11:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 10 сарын 29 нд ...

Net oroh zabgui l bn daa oirdoo, utsaaraa halti orj mail facebook ntr ee shalgaad l yavj bh shiw dee... Zaisan lounge deer unjuud hajuugaar ni ahiin ajild tuslaad l guigeed baij bh shiv dee, soninoos GF tei boltson gej bga.. olon huntei uulzaj bolzoj yavdagaa bolison jaahan amidraldaa uurchlult hiiy dee, eniigee dagaad ih tom uurchlultuud garah bh.. Nadad ih sain bgaa bi ch bas muugvi ee bolgood l yavah geed hicheegeed bn... Udaan gantsaaraa yavsan odoo bolson bhaa,,, yo ajil garchlaa daraa bichxees


Last edited by todko on Jan.06.12 6:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.08.11 6:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 11 сарын 8 нд ...

Oirdoo yuu ch bolood bgaan hamag bolson yavdaluudaa hurdan martaad baih yum. Yamar ch l baisan zavsar garval showgaa hiigeel baigaa.. Face Strings 2 oo hashraasaar l deer harin Metro orson yahav dajgui baisan ... Uchigdur novshiin udur bailaa 25.1 naachihsan odoo buur amar oroigoor mashin unaltgui bolloo, gf teigee harin udchihsan sanagdaad bsan busad humuusiin huvid ehlel yum bjee, bas haaya da neg negendee tuniad bas hajuugaar halti neg negnee hardaad iim medremj er ni hezee mederch blaa, buur martaj orhison bn, hutlultsuj tevreldene gedgiig buur martsan bj, er ni neeh chaddagui bj buur zojig bolchihson bj.. Goltsuu hondii bgaad mani jaahan gomdood bsiin. Odoo harin bi suraad ch bh shig, shunu hamt honohdoo buruu tiishee haraad untdag baisnaa hayaj bgaa..geh met olon uurchlultuud garch bn daa, oirdoo hurim tursun udrvvd ih bnaa, minii tursun udur ch boloh duhluu duu
26940



Last edited by todko on Jan.06.12 6:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.24.11 6:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011. 11. 24 nd

Zia blog mini sonin saihan yu bnaa, say 20 nd tursun udur maani bolsoon, saihan bolsoon barag 20 hun hvrsen baih... Udur ni geriinhenteigee hoolond orood oroi 6 aas Zaisan Lounged hiisen olon yanziin Pizzanuud bsan. Zarim humuus Mr pizza dahij idheergui bolson hehe... Er ni bol barag 500.000 aar hiih shig bolson shuu.. Urd ni neeh surhii anhaarch hiideggui bsan. Ene jil oird uulzaagui nz nuhuduu duudaad humuusiig hoorond ni uulzuulaad zarim humuusiig hoorond taniltsuulaad sonirholtoi bolloo.. Bi er tursun udruuruu neeh beleg avaad bdaggui ene jil harin ovoo avsaan hehe.. Er ni 5 jil dotroo neg mass iig hamaraad temdgelchihed saihan l yum bn lee, garaad Face ruugee orson tegeed haaltaa Dorgio geel duusah shiv dee.. Oroi 6 aas ehleed ugluu 6 aas duussan haha... Oirdoo ih zabgui bsan, zabtai vydee gf teigee zugaalj tsagiig unguuh yumdaa..

Ziak iimerhu shiv dee.. 27179


Top
   
PostPosted: Nov.28.11 5:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 onii 11 sariin 28 nd ...

Shine doloo honogiin ehlel jaahan butelgui uravgar ehelchihlee... ugluu ertlen bosood ajil amjuulna gej bodoj baisan hamag ajil alaad haychlaa..
er ni bol ugaasaa tohirohgui hunteigee zugaatsaj baigaal duussan boloy doo ...

hen hen ni zorood baihaar yaaj buthev dee, bi bol neg udaa buuj ugch uzsen.. odoo bol guihgui ee bi
gehdee l uridnii olon dursamjuudiig bodvol bi iluu sain shudraga baihiig hicheesen bolovch bi bigeeree l duuslaa

oilgohgui bol yaaay gehev , bi ch gesen oilgohgui bn 2uulaa denduu adilhan humuus taarah demii ed bn
saihan free l baij baiydaa tiimee hoo aaain goyoo goyo goyoo ...


Top
   
PostPosted: Nov.29.11 2:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Neg l ih salj niilsen hun... Yaadgiin bilee dee hoo


Top
   
PostPosted: Dec.05.11 8:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 12 сарын 5 нд ...

Ойрдоо иймэрхүү маягаар блогоо бичээгүйн байна шүү ... сая хагасайн бүтэн сайнд 2 өдөр битүү хэвтлээ шт
угаасаа ханиад хүрчихсэн ГФ дээ ч халдаачихсан, найтаагаал нусаа татаал хөнжил дотроо ТВ, Лаптоп 2 оо бараг аваад хийцэн, хааяа нэг босхоороо 00 орно усанд орно хоол хийнэ, тэгээл орондоо ...

2уулаа 2 хоногт бараг 2,2 хил нэмсэн байхаа хаха.. би ч бүүр эвдэрч гүйцэж байна доо...
Урд нь дандаа гадуур дотуур явснаа, янз бүрийн юм хийснээ бичдэг байсан бол доо яаажийнаа
ууж идэж унтаж хэвтэснээ л бичих юм даа хөөрхий гэснээс..
ер нь хамаг юмаа тоочоод ч яахав хүнд чинь бас бичих юм бичкүү юм гэж бас байнаа байна ...
ямар ч байсан өөрөө дараа нь уншихад санах үүднээс / өчигдөр У нь Э ороод орой нь надруу СМС шидээск/

Дүүтэйгээ 2уулаа ч амьдарч өгч байна даа.. хамгийн сайн найз маань бас хамтдаа ихэнх цагийг ...
ГФ ирнэ гоё хоол хамт хийнэ гэх мэт.. өөрийгөө бас хөгжүүлэх гээд оролдоод байгаа ...
Лауж дээр бараг очихгүй байгаа, шинэ жил болох гэж байна надгүйгээр болно биз ...
Одоо харин нэг шинэ орчинд л орно доо
өөр ч тэгээд нээх сонин юм алга даа.. Ойрдоо бол хэвийн л бн даа хөө гэж

27360


Top
   
PostPosted: Dec.19.11 3:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 12 сарын 18.. бараг 19 нд ...

Ойрд нэг найзын төсөн өдөр болсон.. бас 2003 онд Туркруу анх хамт явсан хэлний бэлтгэлд сурч байсан андуудын шинэ жилд орсон удаан уулзалдаагүй хүмүүстэйгээ уулзалдаад хуучнаа хөгжилтэй явдалуудаа дурсаад сайхан байлаа...
Баахан л буйр суусан тарган залуучийд аав ээжүүд

Өнөөдөр багын нэг найзын маань 2 дахь хүүхдийнх нь 1 насны ой болоод, саяхан л төрж байсан дороо юм оо ...
маргааш нэг шинэ долоо хоног эхэллээ хийх юм ч их байна даа гэж ...

Зиа зиа олон ч жил энд Блог хөтөллөө.. янз бүрээр одооноос жаахан хэлбэрийг нь өөрчилнөө тэрнээс гадна сардаа ганц нэг удаа бичиж байна ... Сүүлийн үед нэг л блог хөтлөж бичиж чадхаа байгаад байгаа

27555


Top
   
PostPosted: Dec.25.11 7:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 12 сарын 25 нд ... Ням гариг

Нэг сүрхий долоо хоног өнгөрөх гэж байнаа.
Юу юугүй шинэ он ч гарах нь бараг 6 хан хоног л үлдсэн байна ...
өнгөрч буй 11 оноо дүгнэхэд яахав дундаж л байлаа, ер нь их дундаж өнгөрч байгаа...
Шинэ олон зүйлс тохиолдсон.сайхан туршлага хуримтлуулсан ажил хөдөлмөр ч эд өнгөрч байсаан...
Мэдээж бас идэвх муутай сар ч байсан. Удахгүй ирэх он надад олон шинэ зүйлийг авчрах байхаа
Мэдээж шинэ ажил байх нь тодорхой, тэрийг нь амжилт дагах байх гэж найдаж байна.
Мөн сэтгэл зүрхэнд маань бас нэг шинэ зүйл магадгүй гэр бүлийн тал дээр өөрчлөлт гархыг үгүйсгэхгүй эсвэл нөгөө л нэг ганц бие Тодко байсаар ч байж болох юм. тэрийг ирэх ондоо л харж байя ...
ямар ч л байсан хувь хүний ажил хөдөлмөр амжилт кареерийн тал дээр яалтачгүй өөрчлөлт гарах нь тодорхой өөрөө ч их анхаарч хичээх нь тодорхой ...

Зиак амралтын өдрийн оройн хоолыг эцэг эх дээрээ очиж иднээ.. өглөөнөөс хойш иркүү му гээд дуудаад байсан юм..
Мах чанаж бууз жигнэж байна гэсэн ... гэртээ яахав дандаа европ юмуу Солонгос чиглэлийн хоол идсээр байгаад заримдаа аав ээжийнд очиж жинхэнэ Монгол хоол идэх ч сайхан шүү.
Чанасан мах, Бууз аа гэж ... хмммм

27666


Top
   
PostPosted: Dec.27.11 7:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
+21 гэдгийг анзаарч байгааз ...

Олон хүмүүс асуугаад байгаал даа... шоучин нтр гээл, бас бичдэг хэлбэр нь сонин гээд л
Би нээх зовлон бичих дургүй ээ. зовлон байвал тэрийгээ бичих байтугай бодхыг ч хүсдэггүй...
Хүн л юм чинь өөрийнхөө хэмжээнд баялагаа бүтээгээл явж л байгаа. тэрийгээ зарлаад байхыг ч нээх хүсдэггүй...
Зүгээр л олон жилийн дараа эргээд уншихад жаргалтай зугаатай түүхээ эргэн санах гэж л бичдэг юм.

Төлөвлөгөө болон Амжуултуудаа гар дэвтэрдээ бичдэг бөлгөө...
Залуу насыг ч сайхан өнгөрөөж байна доо БИ.


Top
   
PostPosted: Dec.31.11 1:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2011 оны 12 сарын 31 нд ... ЭНЭ ОНЫ СҮҮЛИЙН БИЧЛЭГ

Асуулт самбарын бүх гишүүд болон энэхүү сайтад зочилдог бүх хүмүүс энэхүү он солигдох өдрийн мэндийг хүргээд
ирэх ондоо Амьдралд нь аз жаргал, ажил үйлст нь амжилт бүтээлийн дээдийг ерөөе !


Шинэ жилийн талаар л бичье дээ.
Энэ жил найзуудын шинэ жил гэж онцгой маягаар хийж үзлээ. Найз нөхөд гээд тоохгүй өнгөрөөсөнгүй. чухалчилж хийлээ
шилдэгээ шалгарууллаа, сугалаа сугалж бэлэг авлаа гээд л сайхан байлаа.
Энэ жилийн хувьд хувиараа байгаа болхоор ямар нэгэн албаны шинэ жил гээгүй ч. 3 шинэ жилд орлоо

юуу ч орж ирдэггүй ээ нтр ...


Top
   
PostPosted: Jan.04.12 5:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 1 сарын 4 ... шинэ оны анхны бичлэг


яг 11 гэж биччээд заслаа шт ...
сүүлийн үед ч блогоо бичихдээ дундаа нилээн завсарлаж байгаад бичдэг болсоон...
анх эхлэж байхдаа өдөрт хэдэн удаа тэглээ энгэлээ гээл бичдэг байлаа, зарим хүмүүс цаг агаарын мэдээ юмуу гэж хүртэл шүүмжлүүлж байлаа ...
Нэг хэсэг баахан ажил бичээл гүйээ мөн амбийцтай ч бичдэг байлаа
Нэг хэсэг асуулт самбартай холбогдолтой бичлэгүүд
Нэг хэсэг хайр дурлал гэр бүл найз охины талаар ч их бичдэг байж
тэгээл сүүлрүүгээ өөрийнхөө яг гол биш завсарын амьдралаа их бичдэг болсоон
баахан л шоу цэнгээн угаасаа ч их шоудсан уусан идсэн зугаалсан ...

нэг юм сонин болгоод бичхэд өнгөрсөн жил халти жаахан үерхэж байгаад салсан нэг охинтой мессенжэрт таарсан чинь жирэмсэн гэнээ нөхөртэй болжээ... уул нь жаахан шт 92 оных
зиа тэхээр нэг сэдэв гараад ирлээ

Миний хамгийн анхны үерхэл анхны дурлал гэхиймүүдаа их хүчтэй эхлээд явцдаа уйдаад больсон
С гэдэг юм. одоо нөхөрт гарсан 2 настай хүүхэдтэй сайхан амьдарч байгаа гэсэн.

Дараа нь үерхэж байсан Б надад үнэн сэтгэлээсээ аймар хайртай байсан би анхны хайр нь юм гэсэн
Тэр саяхан өнгөрсөн жил нөхөртэй болоод одоо юу юугүй төрөх гэж байгаа гэсэн

Дараагийнх нь Туркэд оюутан байхдаа үерхэж байсан халуухан ч хосууд байждээ
О гэдэг бас нөхөрт гарсан одоо хүүхэд 2 той гэсэн байхаа

Дараагийнх нь бас Монголд зун ирээд үерхэж байлаа... хүнээс сонсохнээ нөхөр хүүхэдтэй болсон гэсэн

Дараагийнх нь бас нэг зуны амралтаараа ирээд үерхэж байсан, уул нь салахгүй гүрийнэ гэж бодож байсан ч болоогүй хол газар байсан болхоор сэтгэл хөрсөн. бас өнгөрсөн жил нөхөрт гарсан байна лээ. хүүхэд нь төрөөд хэдхэн сартай байгаам гэсэн.

Дараагийнх нь саяхан хүнтэй суусан гэсэн одоо бараг хүүхэдтэй болох байлгүйдээ удахгүй.

өнгөрсөн жилийн бас нэг үерхэж байсан охин уул нь жаахан л даа дээрх 92 оос арай л эгч тэр бас жирэмсэн гэнэлээ...


Ингээд бодхоор юм нэг өрнөхөөрөө гялс юмаа... би хаагуур нь явнаа гэж
Яг одоогоор бол би уул нь найз охинтой ч юм шиг үгүй ч юм нэг л их сонин байдалтай байгаад байгаа ...
ер нь бараг ганц бие юм бн доо ... уул нь намайг хайраа хайраа гээд л байдаг юм. тэгсэн хэрнээ яг амьдрал дээр тэр нь харагдахгүй л байгаа юм.
би харин тэгэж хэлж чаддаггүй юм нээх худлаа хэлээд байгаам шиг санагдаад байдаг юм. яг л үүрд хамт байх ханиа эсвэл үнэхээр сайн дассан хүнээ эсвэл кинон дээр гардаг шиг хүчтэй дуралсан үедээ л хайраа гэж хэлмээр санагддаг юм ...

Зиак зиак өнөөдрийн хувьд нэг иймэрхүү

27796


Top
   
PostPosted: Jan.05.12 3:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Шинэ жилээр утсанд ирсэн мэндчилгээнүүд ...

Happy New Year

Шинэ ондоо аз жаргалаар бялхаж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе !

Merry Christmas 2011 Happy New Year 2012 аз жаргал сайн сайхныг хүсье !

Цаа буга царманд гарсан, цасан охин шоудаад явсан, өвлийн өвгөн тасраад унасан учир өмнөөс нь би баярын мэнд хүргэж байнаа.Сайхан баярлаарай.

Дүүрэн жаргалтай, түвшин баяртай, шинэ оноо сайхан угтаарай. Happy 2012

Ирж буй 2012 ондоо амжуулж дуусгах олон ажилтай, аривжин нэмэгдэх өндөр цалинтай,, аваад барахгүй алдар хүндтэй, эдлэж дуусахгүй эд хөрөнгөтэй, ижилсэж дасах олон найзтай, инээж барахгүй аз жаргалтай, хайрлаад барахгүй сайхан дурлалтай, сүү шиг цагаахан сэтгэлтэй сүлд шиг хийморьтой олондоо хүндтэй өөртөө зөв олз омогоор дүүрэн яваарай. Шинэ жилийн мэнд хүргэе

2012 оны 12 сар цоо эрүүл, 52 долоо хоног амар амгалан, 365 өдөр аз жаргалтай, 8760 цагийг амжилттай, 525000 минутыг хайр хүндлэл дунд, 31536000 секүнд сэтгэл хангалуун байгаарай.

Цаг хугацааны түүх болон үлдэх оноо амжилт үйлсээр үдэж он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморь орчлонгийн сайн сайхан бүхэнтэй хамт угтахыг хүсэн ерөөж шинэ жилийн баярын халуун мэндийг хүргье!

тэгээд ерөнхийлөгч, ерөнхий сайд, ардчилсан намын дарга нараас мэндчилгээ ирсэн байна...


Top
   
PostPosted: Jan.05.12 9:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
баахан Опера , Попера сонсож байгаад гэнэт хэдэн жилийн өмнө сонсоод их дурлаж байсан дуугаа санаад ухаж гаргаж ирлээ ...




Top
   
PostPosted: Jan.17.12 12:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 1 сарын 16 нд .... Даваа

Ганц бие болоод овоо удчлаа шүү ... Юуун тэр ,,, ойрдоо их завгүй байнаа
Тайм мененжментийг хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа ... өдөр , 7 хоног нтр ээ төлөвлөөд байгаа ...

Ер нь амжвал хагасайндаа, амжихгүй бол бүтэн сайндаа бассейн юмуу Скай ресорт явж байхаар шийдсээн ...
эхлээд бассейнд, өчигдөр харин сайхан гулгалаа ... шат шатаар ахинаа, замаа улам хүндрүүлээд л ...
орой нь тэгээд баахан Биллиард тоглосон... өнөөдөр харин эртлэн босоод ажил ихтэй байлаа
зиак энэ долоо хоног ч жинкэнэ бажигадахнээ... тэгээд хагасайнаас нэг сайхан амисгаа аваал өөр ажилаа эхлүүлнэ дээ
тэгээд тэрний дараа долоо хоногоос харин амралтанд явна гэж төлөвлөснөөрөө явнаа гэж

Зиак 2012 оны төлөвлөгөөгөө дараа бичиж тавьнаа ...

27994


Top
   
PostPosted: Feb.01.12 10:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 2 сарын 1 нд ... Лхагва

Паах тийштээ нтр ... Майр тууштай байгааздээ
Одоо ажил албандаа бас найз охин дээр л тууштай болчих хэрэгтэй байна даа... Ажил ч ерөнхийдөө эхэлчихсээн
Одоо найз охинтой болвол тууштай байнаа... Урдны хугацаануудаа эвдэнээ ккк


Ойрдоо ажил ч гэж овоо их байна шүү... гэхдээ бодхоор амархан ч юм шиг хэцүү ч юм шиг сонин
яг сайн сурчихвал ч өдөрт үсрээл 3 цагийн ажил юм байна доо ... үлдсэн цагт нь ажлыг яг таг сайн төлөвлчихөд жилийн дараа захирал болчих юм шиг санагдаад байгаамдаа .

Зиа тэрнээс гадна, аав нэг Ланд 100 авах гээд намайг сураглаадах л гээд шахаад байдаг, эгчийн маань хурим энэ хагасайнд боллоо ... ойрд чинь манай гэр бүлийн хэмжээнд нилээн л бужигнаантай байна даа ...
Дүү бид 2 гэртээ жаал юм авах санаатай .
Эхний ээлжинд агааржуулагч, ус шууд крантнаас цэвэршүүлэгч, Диван Буйдан гээл гарч өглөө л дөө

зиак эцэст нь асуултын он жавуудтайгаа өнгөрсөн амралтын өдрөөр сайхан тэрэлж яваад агаар салхинд цохиулаад тоглож наадаж байгаад ирсэн дээ


Top
   
PostPosted: Feb.08.12 12:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 2 сарын 8 нд .. Лхагва

Яг 7 хоноод блогоо бичээд байгаамуу даа ...

Өнгөрсөн хагасайнд эгчийн хурим болоод сайхан болж өнгөрсөөн..
Хүргэн ах эгч 2 жаахан хүүхдүүд шиг баярлаал юу болоод өнгөрснөө ч санахгүй байх шиг байгаам ...
би ч зохион байгуулалт хийж эн тэрүүгээр гүйсээр юм идэж ч амжихгүй байсан шүү.
тэгээд дууссан хойно нь жолооч хийгээд нийт 5 хүний машиныг нь унаж хүмүүс хүргэж өглөө шт...
нээх айхтар согтуу биш жаахан татчаал хүнээр машин бариулаал явхиймаа улсууд..
настай хүмүүс зарчимч л даа. Тэгээд бүгд нь дууссаны дараа ах эгч ямар бэлэг сэлт авсан хаана хийснээ ч мартцан бн лээ шт.
Дүү бид 2 цуглуулсныг ч анзаараагүй байна лээ.

Тэгээд бүүр дуусгачихаад найзуудтайгаа гараад нөгөө Фейсрүүгээ ороод ойрд гараагүй байсан болхоор навс авсан л даа..
Олон хоногийн ядаргаа .. бүтэн сайнд нь өдөржин хэвтээд ямар ч үр бүтээлгүй өдөр өнгөрөөсөн л дөө ...

Өчигдөр харин ажлынхантай заал аваад алингаа алдлаа шт. үнэхээр ойрд гүйгээгүй явхаа байжээ...
цээжин дээр юм тээгэлдээд бахардаад нүд харанхуйлаад арай л муужирчихсангүй.
одоо ер нь жаахан хөдлөж байхгүй бол хамаг бие хүртэл хурдан хүндүүр болдог болчижээ

Ирэх хагасайнд Группын сагсны тэмцээнтэй. ач холбогдол өгөөд бгаашт.

Ойрдоо нөгөө олон үсэгнүүдээ хаяаад удаж байна... тэгсэн юуу болсийн охид намайг гэнэт санажээ :razz: нтр ...
урдны хойтлын шинэ бүгд л холбогдоол байх юм сонин шүү

Дээрээс нь Валентин боллоо . бас л миний ээлжит хосгүй 2.14 өнгөрөх нь тодорхой болмой.
Би ер нь өдий 28, 9 наслахдаа нэг ч хосоороо валентиныг тэмдэглэж үзээгүй гэхээр миний хувьд бусад хүмүүсийн хувьд ч их сонин зүйл болж байгаам шиг ...
Яахав дээ яг л 2 сард хосгүй байж таараадд, эсвэл ганц нэг боломжтой үеээр нь 2 талд хол байдаг байж дээ хөөрхий...

28342


Top
   
PostPosted: Feb.25.12 11:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 2 сарын 25 нд ...

Ойрд ч ажил гэж овоо их байх шив дээ... тэгээд цагаан сар гэж баахан бужигналаа шүү хөө
эхний өдөр нь жолооч гэж баахан явав. бас яаж зүгээр байхав гараад амжсаан

Блогоо бичих гэхээр, бичих ч юм олдохоо байж дээ
Нээрээ валентин болж өнгөрсөн юм байна. бас л ганц бие өнгөрөөлөө
утга алгаа ганцаараа байх тавилантай юм байхдаа хог гэж.

Өчигдөр буюу шинийн 3 нд манай 2 найз аав ээжтэй очиж золгоод, тэгээд би бас очлоо ..
тэгсэн 2 найз аав ээжтэй нийлж байгаал атаклаад байж суух газраа олохоо байсан шүү
яагаад найз охингүй байгаад байнаа, болчоод хурдан больж байна, одоо оройтлоо эртхэн эхнэр хүүхэдтэй болохгүй юмуу, яг юунаас болоод байдаг юм, одоо 30 хүрлээ гээл ... хммм

гэхдээ сүүлийн үед эхнэр гэхээсээ илүү хүүхэд их хөөрхөн санагдаад байгаа хэхэ, эгчийнд очихоороо хүүхдийг эрхлүүлээл
эгч л намайг хөөргөөд л их эвлэгхэн тэврэх юм, уйлуулахгүй учрыг нь амархан олж байна бас их хайрлаж хариуцлагатай харж байна гээд л баахан намайг гошгоруулаал байна лээ ... одоо аав болвол ч гээд л

зиа тэгээд ажил амьдрал ирээдүйгээ нилээн анхаарах шаардлагатай болж байна..
сүүлийн үед гэр бүлийн маань ажил амжилт тун чиг амжилттай байгаад байгаа, мэдээж тэр амжилт нь надад сайнаар нөлөөлж байгаа, би ч гэсэн өөрөө хичээж байгаа удахгүй үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.

Ямар ч л байсан ирэх жилээс эхнэр хүүхэд бодож эхэлнээ.. байр машин өндөр цалин нтр тун чиг ойрхон байгаа
зиа зиа өөрөө өөртөө өндөр амжилт . Тодко чи шүү


28582


Top
   
PostPosted: Apr.03.12 7:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 4 сарын 3 нд ...

Хөөххх блогоо бичээгүй зөндөө удчихсан байна шүү ...
Ер нь анх 2006 онд нээснээсээ хойш ингэж урт хугацаагаар бараг хаяж байгаагүй шиг санагдаж байна шүү

Гэхдэ Блогоо мартаагүй байгаа шүү хөө ... тэгэж байгаад бичнээ.
сүүлийн 1 сар ажил ихтэй л байлаа.
өөрийгөө золиослоол явж байна. Мэдээж өөрийнхөө амьдралын хэмнэлээ бүүр хаячихаагүй л байна.
ажлынхаа хажуугаар гарч ороод л...
нөгөө үсэгнүүд ихсэж багасаад байж л байна... Тогтворгүй Тодко нь хэвэндээ л байна...
Ажил кареерын хувьд бол туушьтай тогтвортой байна гэсэн бодолтой байгаа шүү харин ч нэг
Зиа зиа ажил гарав ...



Top
   
PostPosted: Apr.16.12 1:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
2012 оны 4 сарын 16 нд.... Даваа

Асуулт самбараа гэж ойрдоо блогоо хөтлөнөө гэдэг нэг л хэцүү болчиж, үзэл бодол, цаг зав, ертөнцийг үзэх үзэл, бусдад илэрхийлэх чадамж гээд л бүгд л бага багаар өөрчлөгдөөд байх шиг.. тэр үүднээс бичиж чадхаа байжээ

Асуулт самбараа гэж бас л сонирхолтой юм шиг хэрнээ залхуутай газар шүү...
хүн хүний үзэл бодлын илэрхийлэл зөрчилдөөн байнга гарч байх юм.
бүгд л өөрийнхөө санаа бодлыг бусдад тулгах гэж хичээгээд байх шиг, аргагүй л дээ нүүр царайгаа харалцаагүй энд л өөрийнхөө бодол санааг тулгаж бусдад мэдрүүлж сонсуулж чадах газар юм шиг санаж орж ирдэг байх л даа...

Мэдлэг боловсролтой сэхээтэн айлын хүүхдүүд ч байна
Юм үзээгүй хаана яваагаа мэдэхгүй хүүхдүүд ч байна
Би би гэх хэний ч санал бодлыг үл ойшоох нэгэн ч байна
Асуулт самбар л миний найз би энд байхдаа дуртай гэсэн нэгэн ч бас байна
Сонирхолоо дагаад тэрүүгээрээ мэтгэлцдэг залуус ч бас байна
гэх мэт хэлээд байвал олон янзын л улсууд байна даа...

Бүгд л өөр өөрсдийн давуу болон сул талуудтай...
Бусдын магтаал бусдын шүүмжлэлийг сайн хүлээж авч өөр дээрээ анализ хийж байх хэрэгтэй байхаа...
Гэхдээ ялангуяа магтаал дээр сайн бодож байх хэрэгтэй хүмүүс хэтрүүлэг, эсвэл манж зан гэдгийг түлхүү хэрэглэж байх ч тал бий шүү дээ

Харин шүүмжлэл доромжлолыг хатуу ч гэсэн ухаалгаар эргээд нэг харчихад гэмгүй байх гэж бодогддог юм.
хэрвээ уншиж байгаа хүмүүс байгаа бол хэнбугай нь ч байсан өөр дээрээ тусгаж аваад бодоод үзэхэд ч илүүдэхгүй дээ

би байж байгаад л эргээд нэг өөрийнхөө блогыг уншдаг юм. надад олон сул болон муу талууд байдаг юм байна лээ
маш их анзаарагддаг. гэхдээ л давуу болон сайн талуудаа илүү их анзаарч тэрэндээ анхаарчаад байдаг юм.

Амьд ертөнц болон кибер ертөнцийг л залуус ялгаж салгаад аль алинд нь нэг хүн байгаасай гэж сүүлийн үед бодогдох боллоо

29412


Top
   
PostPosted: Apr.16.12 7:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7196
Лаг дуртай байсан дуунуудаа оллоо...


2 Unlimited - Голландын алдарт хамтлаг, Eurodance чиглэлээр дуунуудаа хийдэг.
Аав Сингапур яваад ирэхдээ надад анх удаа Систем хөгжим гэдгийг авчирахдаа энэ хамтлагийн диск -ийг авчирч байлаа.. цугт нь Abba, Boney M, Beatles гэх мэт дискүүд авчирч байлаа..Майкл Жексон захисан боловч авчирч чадаагүй юмдаг
Тэр үед л нөгөө алдарт Номин, Женко, MCS эд нар чинь бизнессийн эхлэлээ тавьж байсан юм байна лээ шт.. Сингагаас






4 Non Blondes - Жинхэнэ Америк хамтлаг даа. кассетыг нь хаанаас ч олж авч байсан юм бүү мэд 94-95 он



Оросын алдарт CAR-MAN хамтлаг... Дискнийхээ цаасан дээр Том ачааны машины зурагтай
Тухайн үед Нагац ах Украйнаас авчирч байсан шиг санагдаж байна... 95-96 он





Ирландын Алдарт The Cranberries хамтлаг. Фолк Рок, аялага нь хүртэл өвөрмөц шүү... Манай хамаатны эгч Германд оюутан байхдаа. амралтаараа ирээд эгч бид хоёрт кассетыг нь бэлэглэж байлаа. 95 он





Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1025 posts ]  Go to page Previous 135 36 37 38 39 40 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited