#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.20.18 9:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 
Author Message
 Post subject: Memento
PostPosted: Apr.11.18 9:46 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
Салхинд туугдах үүлсийг дээш өлийн, нүдээ онийлгон харах ахуйд үзэсгэлэн гоо нь гайхшрал төрүүлэхийн зэрэгцээ үлэмж хөнгөн байдал нь бишрүүлнэ. Хаанаас эхлээд хаа хүртэл ийн туугдаж явааг нь үл мэдэх ч хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрээд бороо болон газарт бууж ирнэ гэдэгт нь гүнээ итгэнэ. Үүл болоод салхи болон хослох нь нэгэн жаргал гэлтэй. Гэвч... бороо болон буухын цагт бодол биенээс салан одох шиг, гашуун байх албагүй нэгээхэн хагацал тохиох нь юутай уйтай. Дахин уулзахгүйгээ мэдэх ч салахаас өөр замгүй хувь тавилан салхи, үүл хоёрыг үүрд нөмөрсөн нь тун ч харамсалтай. Гэхдээ... хамтдаа хөх манхан тэнгэрийг эзэгнэн, хэрэн хэсэж байсан үеийн аз жаргалын дэргэд салалтын зовлон өчүүхэн тул тэгтэл харамсах хэрэггүй. Салхи салхилдаг, үүл туугддаг. Энэ бодит үнэнийг өөрчлөх хүчин байхгүй юм болохоор салхи салхилсаар, үүл туугдсаар дуусах биз ээ...

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.12.18 6:13 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
1.


Амьдрал яагаад намайг юу ч бодохгүй үед усны урсгал шиг тайван, дөлгөөн хөвөрч байснаа санаж сэрэх гэдгээ ажиллуулаад эхлэхээр хамаг байдгаараа өөдөөс арзайгаад босоод ирдэг юм бол?
Энэ тухайд өнөөдөржин бодол боллоо. Хаврын нэг өдөр гэдгээ гайхуулан хуйсганах тэнгэрийн байдал миний бодол доторх ертөнцийн цаг агаар хоёр яг ижил. Өчнөөн жил үр бүтээлтэй ч юм шиг, үр бүтээлгүй ч юм шиг өнгөрөөж сууснаа гэнэтхэн шинэ зүйл сураагүй удсандаа маш ихээр бачимдаж буйгаа ойлгосон. Ойлгонгуутаа явах улс, сургуулиа сонгоод, зоригтойгоор мэргэжлээ тэс хөндлөн болгож солихоор шийдчихсэн хойно сурахаар шийдэхээс өмнө хүсэж байсан ажлын санал ирэхээр би яах юм? Өмнө нь тэр санал ирж байх нь ч яасан юм.
Хүн ерөөс хүссэн нь биелэхийн цагт хүслийн хязгаар нь өөрчлөгдөж байдаг давруу амьтан. Гэхдээ надад тэгж даварч байсан удаа үгүй. Дуртай ажлаа хийнгээ ходоодны хоолоо цуглуулах ёстой гэсэн бодлоороо дуртай ажлаа өөрийн хүслээр, сул чөлөөтэй хийж ирсэн. Магадгүй чадварт багадсан ажил удаан хийгээд залхсан эсвэл уйдсандаа мэргэжлээ солин барин өөрийхөө хувьд шинэ байж чадах ертөнцөд хөл тавихыг хүссэн байж болох юм.
Бүр анхнаасаа л философи хөөсөн бол өдийд хаана, юу хийж байх байсан бол? МУИС-д өрнийн философийн үзэл баримтлал гэдэг хичээл заагаад үрчгэр брюктэй ч индүүдлэг ханхалсан цамцтай зогсож байх байсан болов уу, үгүй бол Европын аль нэг улсад Монголын зүйр цэцэн үгийн философи гэдэг хичээл ороод улсаа, найз нөхдөө санагалзан суух байсан болов уу? Аль нь ч бай миний дуртай амьдрал байх байсан.
Харамсалтай нь би боловсролын тогтолцоо хамгийн бурангуй байсан үеийн бүтээгдэхүүн учраас хар нялхаасаа хайрласан философио хөөж чадаагүй. Учир нь би "гайгүй толгойтойнууд нь байгалийн ухаан хөөж инженер, физикч, эмч болдог, гамшиг толгойтууд нь нийгмийн ухаан хөөж түүхийн багш, философич, цаг уурч болдог байсан утгагүй завсрын нийгмийн золиосонд хүсэл мөрөөдлөө алдсан хүн. "Гавал" толгойныхоо буянаар сонирхох байтугай бодож ч үзээгүй байсан мэргэжил сонгочихсон. Үүндээ харамсдаггүй, гэхдээ баярладаггүй. Хэрэв тэгэхэд хэн нэгэн "чиний дуртай зүйл хамгийн чухал" гээд хэлчихсэн байсан бол өдийд...
Өдийг хүртэл хэнээс ч дутахааргүй амьдралаар замнаж яваа ч гэлээ холын холд, тэртээгийн тэртээд хайрт философи минь чаргууцалдсаар явааг ойлгож, ухаарсан мөчөөс эхлээд байж суухын аргагүй болоод ямар сайндаа гэнэтхэн мэргэжлээ солих шийдвэр гаргачихаад мэлэрч суух вэ дээ.
Өнгөрснийг ямар өөрчилж болох ч биш, тэр үед би философи хөөгөөгүй гээд одоо уйлан донгодоод байх хэрэг алга. Харин одоод ирээдүйг өөрчлөх боломж бий. Ирээдүйгээ одоод өөрчлөх гэтэл өнгөрсөнд хүсэж байсан ажлын санал ирэх нь яалт ч үгүй өнөө амьдрал өөдөөс өрвөгөнөж буй хэрэг мөн буй заа. Өнгөрснийг одоо болгож ирээдүйгээ бүтээх үү, одоог хэвээр үлдээж ирээдүйг хүлээх үү гэдэг шийдвэрийн өмнө миний мөхөс толгой ямар ч ажиллагаагүй болоод таг гацаж орхилоо. Яах ёстой юм бол?

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.14.18 5:16 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
2.


Би үргэлж өөрийгөө өөрчлөгдөхгүй гэж боддог байлаа, өөрчлөгдөөгүй гэж бодсоор ирсэн. Гэтэл өөрчлөгдсөн юм шиг байх юм. Олон жилийн өмнөх тэмдэглэлийн дэвтрээ сөхтөл тэндээс танихад хэцүү Үүл өндийн босч ирж байх юм. Би өнгөрсөнд ийм байсан гэж үү? Эдгээрийг бичин үлдээж, хуудсуудыг халтайлган элээсэн хүн үнэхээр би гэж үү? Надад ийм юмс бодож, эргэцүүлэн суусан цаг үе үнэхээр бий гэж үү?
Эдгээр асуултуудад тоймтой хариулт үнэндээ олдсонгүй. Өөрийгөө өөрчлөгдөхгүй гэж бодсон авч, өөрчлөгдчихөж. Өөрийгөө өнгөрсөнтэй зэрэгцүүлэн тавьж, харьцуулан үзэхээс нааш өөрчлөгдсөнөө мэддэггүй юм байна. Хэдийгээр танигдахгүй болтлоо өөрчлөгдчихөөгүй, ерөнхий рам байгаа ч гэлээ түүнд өрж тавьсан "сувенир" бүрт өөрчлөлт оржээ.
Хүмүүс хэрхэн өөрчлөгдөж эхэлдэг юм бол? Нас, ажил мэргэжил, найз нөхдийн хүрээлэл, хийж буй бүхэн хүний амьдрал өөрийн гэсэн хэв маяг өнгө төрхөө олоход нөлөөлж байдаг бололтой.
10 жилийн өмнөх би яг би мөн боловч, яав ч би бас биш юм. Ижил нэр, царай зүстэй, ижил зүйлд дуртай мөртлөө яав ч би лав биш. Хэзээ хамгийн сүүлд тийм "гал" байснаа би л хувьдаа санахгүй байна. Ямар ч уран цэцэн үгтэй байсан юм, хаанаас нь ч тийм их зориг гардаг байсан юм бүү мэд. Тэр үед олон хүн надад дурлаад, одоо хэн ч дурлахгүй байгаад гайхах юм огтхон ч алга.
Хэн байснаа санахаа байснаас болоод хэн байснаа мартаж орхиж. Хэн байснаа эргэн хараад хэн болчихоод байгаагаа мэдэрлээ. Өмнө нь бадамлан ассан бамбар байсан бол одоо удахгүй унтрах гэж буй өчүүхэн цучил болон хувирчээ.
Тэртээ үеийн намайг хамгийн сайн мэддэг хүн рүү залгаж эсвэл мэссэж бичээд би ямар байсан бэ? их өөрчлөгдсөн үү?" гээд асуучихъя гэтэл дугаарыг нь ч мэдэхгүй байх юм. Тэр хүн бас л миний өнгөрсөнтэй хамт, өөрчлөлтийн минь нэг болон бүдгэрэн алга болсон бололтой.
Он цагийн үрчлээтсэн гар намайн илбэн байгааг өчигдөр л дөнгөж олж мэдлээ. Дахиад 10 жилий дараа юу болсон байх бол гэж гайхшрал төрөхийн зэрэгцээ өнөө муу цучил болсон Үүл унтрах гээд цог болж орхисон байвал яана гэсэн айдас давхар нөмөрмүү.
Ай хөөрхий, цаг хугацаа чи юунд юм бүхнийг ингэж сүүдэрлэнэ вэ? Чиний сүүдрээс зугтааж чадах нэгээхэн үгүй гэдгийг хамаг сайнаар мэдэж байгаа ч дахин дахин оролдоно гэдгээ бүр илүү сайн мэдэж байна.

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.16.18 11:23 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6291
Location: Theoretical physicists can explain everything.
Би бас яг тэгж өөрчлөгдөхгүй гэж боддог байсан чинь өөрчлөгдчихөөд байгаа юм аа. Чиний биен дэх эд эс, эгэл бөөмс байнгын хөдөлгөөнд байгаа цагт чи өөрчлөгдөх нь байгалийн жам юм даа.

_________________
You'll see.


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.17.18 9:32 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2786
Location: Ulaanbaatar


Эхний хэсгийг нь энэ дууг сонсонгоо уншиж байлаа, блогийн төгсгөл харин уур амьсгал эвдчихмээр байлаа. Үргэлжлүүлээрэй.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.18.18 5:27 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
3.


Хайрын тухай нилээд эргэцүүлэн бодлоо. Яг юуг хайр гээд байгаа юм? Аль нь шохоорхол, аль нь дурлал, аль нь хайр юм? Эдгээрийн хооронд ялгаа үүсгээд байгаа торгон ирмэг нь юу юм? Шохоорхол төдий байсан гэж боддог тэр үе чинь туршлага ихээхэн суусны дараа хайр байсан мэт сэтгэгдэл төрж байсан удаа бий юу? Түүнд би дурлачихсан гэж итгэхдээ хажуудаа байсан нэгэнд хайртай байснаа анзаараагүй өнгөрүүлсэн түүх бий юу? Надад лав байгаа.
Эх нь үрээ хайрлах хайрыг ойлгомжтой гээд орхиё. Миний хувьд сонирхлыг минь татаад байгаа хайр бол өөр газарт төрж өсөөд, өөр өөр хүмүүс болон хүмүүжсэнийхээ дараа "гэнэтхэн" бие биенээ хайрлах тэр хайр юм. Өөрт чинь хамгийн төгс хайрыг өгдөг ээжтэйгээ хамт амьдрахад л хэцүү асуудал өчнөөнөөрөө гардаг биз дээ? Тэгвэл яаж "огт танихгүй" хүнийг хайрлаад, түүнтэйгээ хамт амьдрах юм? Өөрийнхөө дотор бүрэлдүүлээд, тээж төрүүлээд, анхны алхмыг чинь харж, эхний үгийг чинь сонсоод, энгэрээсээ өчүүхэн ч салгалгүй өсгөсөн, бараг чамаас хэддэх өдөр, хэдэн грамм баас гардгийг нэгд нэгэнгүй мэддэг эхтэйгээ санал зөрөлдөх тохиолдол гардаг байхад уржигдар танилцсан "хайрт"-тайгаа зөрөлдөх бол энүүхэнд биз. Ингээд бодохоор бид яг хэн нэгэнд хайртай болдог ч юмуу, үгүй ч юмуу... Бидний тэдгээр хүмүүст өгсөн зүйл яг хайр мөн ч юмуу, үгүй ч юмуу... Шунасан сэтгэлээр босгосон ханаа "хайр" гэж нэрлээд байгаа ч юм шиг.

Хамгийн сүүлийн байдлаар би нэг эмэгтэйд "хайртай" л даа. Гэхдээ энэ хайр мөн бишийг мэдэхгүй юм. Хэрэв мөн бол үүнийг "хүлээлтийн хайр" гэж нэрлэх байсан би. Найзуудын шинэ жил хэтэрч үргэлжилсний хар гайгаар өнөө айхтар "клаб" гэдэг юманд чинь ороод, учраа олохгүй цочирдчихсон явахдаа түүнийг харж билээ. Анхны харцаар дурлах гэх мэтэд "хннн, мөн ярив аа" гэсэн хариу өгдөг байсан хүн өөрөө тэр асуудлыхаа боол болчих нь тэр ээ. Тухайн үедээ текэн дээр хэдэн үг сольсон санагдана. Тэрнээс хойш одоо 16 сар өнгөрөөд буй, би түүнтэй дахиж 1 ч удаа уулзаагүй. Маргааш нь дугаарыг нь олж зурвас шидээд хариуг нь хүлээж лав секунд тутамд утсаа шалгасаар орой нь ФБ-д нэмэх урилга хүлээж авч байсан. Бид 2 юм ярьдаггүй л дээ. Энэ хугацаанд над руу ганцхан удаа ээж нь хүнд өвдсөн тухайд хэдхэн зурвас л шидсэн. Гэхдээ л зарим нэг хүний зэрэглээн хайраас хамаагүй барьцтай. Ядаж л би ФБ-д найз, бас "хайртай" гэдгээ хэлээд өөр хэн нэгэнд "хайртай" болох хүртлээ чимээгүйхэн хүлээнэ, "хүлээхээ больсон" гэж хэлээгүй л бол хүлээж л байгаа гэсэн үг шүү гэдгээ мэдэгдчихээд хүлээж суугаа хүн. Яагаад хүлээж байгаа юм гэж үү? Учир нь тэр найз хүүхэнтэй. Гэсэн ч би түүнд хайртай, хэрэв хайр мөн бол шүү дээ. Заримдаа залхаад гялс өөр хүнд хайртай болох юмсан гэж бодох ч тийм хүн алга байгаа болохоор түүнд хайртай байдлаа хадгалсаар л... :xi: :xi: :xi:

Тэгээд бодоод л байлаа, бодоод л байлаа. Энэ яг хайр мөн юм уу? Өөрөөсөө болж алдсан тэр нэг хүн, энэ алдсан хүндээ хайртай гэж шаналж байх үед дэргэдүүр хийсч өнгөрөөд алдагдсан хайр 2 бас яг хайр мөн байсан уу? Аль нь хайр, аль нь биш юм бол? Эсвэл угаасаа бүгд хайр биш, би үзэж амжаагүй байгаа юм болов уу? Эсвэл бүр бүгд хайр байсан юм болов уу? Үгүй бол хайр гэж байдаггүй ч юмуу?
Яаж "танихгүй" хүнийг хайрлах юм бэ, тийм биз дээ? Гэхдээ л хайр яг ирдэг үү? Ирдэг юм бол хайр гэж яг юу юм бэ?

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.19.18 9:09 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
개새끼들!

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.19.18 10:54 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23767
Эр эм нь мэдэгдэхгүй шаль наль гэсэн хулчгар

_________________
The Original Asuult Badboy™


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.23.18 9:37 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
The most retarded mofo I’ve ever seen in my whole f***ing life. Тэмдэглэж авууштай. Ха ха ха ойрд ингэж тултал инээж байсангүй.

Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1524486977.557982.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1524486977.557982.jpg [ 15.72 KiB | Viewed 314 times ]

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.23.18 9:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 891
Location: La vita è bella
Үүл яг надад асуултын нэг таньдаг охиныг санагдуулчихлаа.

_________________
♫ Westlife ♫


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.23.18 10:05 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
Охин уу? Ха ха ха тэгвэл би л лав биш юм байна шүү.

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.23.18 10:52 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 891
Location: La vita è bella
Охин охин. Хэхэ тэгвэл андуурч

_________________
♫ Westlife ♫


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.24.18 10:44 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6291
Location: Theoretical physicists can explain everything.
Хэн гэдэг эмэгтэй гишүүн бэ гэдгийг таньсаан. Гэхдээ түүнийг энд байгаад баяртай байна.

_________________
You'll see.


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.24.18 11:19 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
역시...

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.24.18 7:28 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23767
Би эршүүжиж өөрийгөө зөнд нь хаясан эмэгтэй хүнд үнэн голоосоо дургүй

_________________
The Original Asuult Badboy™


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.24.18 8:54 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
Чам шиг мөөмтэй одойнуудад бүр дургүй.

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.24.18 9:58 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23767
40 хүртлээ хүүхэдтэй болоогүй, эр хүн тогтоож чадаагүй эмгэнэл

_________________
The Original Asuult Badboy™


Top
   
 Post subject: Memento
PostPosted: Apr.25.18 2:20 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
40 хүртлээ хүүхэдтэй болоогүй, эр хүн тогтоож чадаагүй эмгэнэлтэйгээ очиж юм яриач ээ, америкын хөөсөн одой мантуунцараа!!!

Эр хүн тогтоох гэж ч юу юм.
Өөрийхөө хараа ч үгүй, мэдэх ч үгүй хүнийхээ тухай үнэн дураараа бурдаг одойнцор шүү. Би бол чиний царай гэдэг юм байхгүй хохимойг, бүдүүн, тагжгар биеийг зурган дээрээс харчихаад бодитой юм ярьж суугаа юмсан.

Эрэгтэй хүн хүнтэй сууж ганц хүүхнээр хязгаарлуулах хэрэггүй гэнэ, тэгснээ эмэгтэй нь болохоор хүнтэй сууж хүүхэд гаргах ёстой юм байх. Ха ха ха өөрийхөө яриад байгааг өөрөө няцаасан логикгүй юм ярьдаг мал байна даа. Логик сэтгэлгээ хамгийн наад зах шүү. Хамгийн наад захгүй юм байж их том том баах дуртай хүний хагас шүү. Юун дуртай араас шалчиганаад яваад байдаг хар лүд вэ. Аль дээр зайл цаашаа гээд орхисон байхад тэмдэглэл дээр хүртэл орж ирээл IQ79 юм бичээд, ёстой салж өгдөггүй хамууны яр байна даа.

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.25.18 6:33 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 138
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
2018.04.25 To do list:
1. To add bald, fat dwarf on the foe list and live happily ever after - check

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: Apr.25.18 9:14 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23767
Үүл wrote:
40 хүртлээ хүүхэдтэй болоогүй, эр хүн тогтоож чадаагүй эмгэнэлтэйгээ очиж юм яриач ээ, а.


Тэгээл чамтай яриж бна

_________________
The Original Asuult Badboy™


Top
   
 Post subject: Re: Memento
PostPosted: May.05.18 9:34 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4179
Location: Home where my furry babies at
i will applaud you girl! who are you anyway?

_________________
I am THE khaleesi...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited