#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 7:01 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
 Post subject: би ба амьдрал
PostPosted: Jan.17.18 11:30 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.17.18 7:56 am
Posts: 3
яг үнэнийг өчихөд өдий 27 хүрчихээд амьдралыг огтоосоо ч ойлгохгүй байна . энэ хүртэл олигтой хийж бүтээсэн ч юм ч алга. Өдөр шөнөгүй яаж амьдраад байгаагаа ойлгох гэж толгойгоо гашилгах.... даанч шийдэл олдох нь үгүй.


Top
   
PostPosted: Jan.17.18 12:48 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18883
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
nom unsh

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Feb.09.18 3:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Нүдээ нээ шинэ хүмүүстэй танилц


Top
   
PostPosted: Feb.09.18 5:02 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 943
Location: Escaping from HeLL Pot...
blumarine wrote:
яг үнэнийг өчихөд өдий 27 хүрчихээд амьдралыг огтоосоо ч ойлгохгүй байна . энэ хүртэл олигтой хийж бүтээсэн ч юм ч алга. Өдөр шөнөгүй яаж амьдраад байгаагаа ойлгох гэж толгойгоо гашилгах.... даанч шийдэл олдох нь үгүй.


Аял... заавал их мөнгө зарж, үнэтэй хотууд руу биш. Үүргэвчээ үүрээд галт тэрэг, автобус гээд л дамжаад яв, аяндаа амьдралыг өөрөөр харж, өөрийгөө шинээр нээх болно #гэнээ

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.10.18 3:58 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.18.18 3:48 am
Posts: 18
.


Last edited by Chiluge on Aug.06.18 1:33 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.10.18 7:25 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.17.18 7:56 am
Posts: 3
сонирхолтой зөвлөгөө. Писидигийн зөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоогоор уран зохиолын номноос эхлэн уншиж байна.

Аялал бол бас гоё санаа байна шүү. Ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг бодно. Үр дүнг нь дуртайяа хуваалцах байна.


Top
   
PostPosted: Apr.10.18 8:05 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.17.18 7:56 am
Posts: 3
Хүний амьдралд юу эс тохиолдох вэ.

Ойрын үед тохиолдсон явдлаас хуваалцая. Шийдэл маш их чухал байгаа учир зөвлөгөө өгвөл их баярлах болно.
За би гэдэг хүн нь нэг залууд учиргүй сайн байлаа /амьдралдаа хамгийн гүн дурласан дурлал минь байх/. Их сургуулийн минь анги. Анхны харцаар бундан зурсан байх. Сайн гэдэг ээ ч хэлж чадаагүй байсаар байгаад төгссөн. Их сургуулийн 4 жилд үнэхээр дотно найзын зонд орсон. Төгсөөд 2 жил гаран цуг нэг компанид ажилсан. Энэ хугацаа бол надад үнэхээр хүнд хугацаа болсон. Бараг л бүх найз охидуудтай нь танилцсан байх даа. Ээлж дараалан миний хамгийн сайн найз гэдэг тодорхойлолтоос эхлэнэ....
Эцэст нь би зугтсан. Олон жил мөрөөдсөний эцэст гадагшаа сургуульд сурахаар болж тэр даруй явсан. Дараа жилийх нь зуны амралтаар ирэхдээ ээлжид найз охинтой нь нөгөө л доторхойлолтойгоо ахин уулзахаар боллоо. Үнэндээ тэр охин бол өмнөх найз охидуудтай нь харьцуулашгүй сайн охин санагдсан. ӨӨма гооош. Хүлээн зөвшөөрөхөөс өөр нөхцөл үүсээгүй. :bawling: :bawling: :bawling:
Ингээд тэр залуудаа болон найз охинд нь бүрэн буулт хийж зайгаа барьсан.

Жилийн өмнөөс нэг залуу надруу байнгын юм бичиж элдэв бусын бэлэг энэ тэр надруу байнга илгээх болов. /Их сургуульд манай нөгөө анги байсан гэдгийг сүүлд мэдсэн./ Гадаадад байгаа надад бол үнэн сурпрайз гэдэг нь. Гэхдээ би олон удаа татгалзаж блок хүртэл хийсэн. Бүр сүүлдээ аргаа бараад найз залуутай ч гэж хэлж үзлээ. Хүүхэдтэй ч гэж хэлж үзлээ. Чамд дургүй надаас зайтай бай ч гэж хэлж үзлээ. Хамаагүй найз залуутай байсан ч хүүхэдтэй байсан ч гээл зүтгээд байгаа. Энэ зуны амралтаар энд ирж надтай албан ёсоор эхэлмээр байна гэдэг ээ саяхан хэлсэн. /Ирэх үгүйг нь бол би баттай одоогоор хэлж чадахгүй байгаа. Битгий ир хүлээж авахгүй гэдэг ээ бол хэлсэн л дээ./ Үнэхээр ирвэл хүлээж авах ёстой юм болов уу. Бас би хүн юм болохоор юм юм л бодогдох юм... Хувь хүн нь их зөв хүн гэж бол найзуудаасаа ерөнхийд нь сонссон л доо.
За хамгийн том асуудал нь тэр хоёр хар багын унаган найзууд гэдэг нь. Зуучилсан хүн нь миний сайн хүн болох нь гарцаагүй болоод байгаа. Би бол сэтгэлээ одоо болтол татаж чадаагүй байгаа. Гэхдээ би тэр хүний амьдралруу орж бусниалах ямар ч бодолгүй байгаа.
Надруу юм бичээд байгаа залууг хүлээн авбал ирээдүйд сайн байсан залуутайгаа байнга таарна гэдэг нь тодорхой. Яах ёстой юм бол доо. :??: :??: :??: :??:


Top
   
PostPosted: Apr.10.18 12:36 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18883
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Эмэгтэй хүний зөн совин үнэн байдаг шүү.
Анхнаасаа дэмий санагдсан юм дэмий л байдын.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.10.18 12:51 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 943
Location: Escaping from HeLL Pot...
blumarine wrote:
яг үнэнийг өчихөд өдий 27 хүрчихээд амьдралыг огтоосоо ч ойлгохгүй байна . энэ хүртэл олигтой хийж бүтээсэн ч юм ч алга. Өдөр шөнөгүй яаж амьдраад байгаагаа ойлгох гэж толгойгоо гашилгах.... даанч шийдэл олдох нь үгүй.


Гэхдээ л 27 өнгөрч байна гэвэл гайгүй залуучууд нь шилэгдээд дуусч байгаам байна даа. Энэнтэй эвлэрэх хэцүү ч гэсэн Монгол залуучуудын талаар хэцүү хэцүү судалгаа байна лээ... Багын найзууд гэгдэх 6 залуугийн 5 нь эхнэрээ ямар нэг байдлаар араар тавьдаг гэх мэт... Хэт цензурдах хэцүү, цензурдахгүй байх бас хэцүү. Ямартай ч архи уухаараа зан нь хувирдаг, машин барихдаа түрэмгий, ууртай болдог залуу л битгий сонгооройдоо.

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited