#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.18 4:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page 1 2 3 4 525 Next
Author Message
 Post subject: be MAN!
PostPosted: Mar.01.06 4:11 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-01-нээс энэхүү өдрийн тэмдэглэлийг эхэллээ.

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа...
Бага байхдаа ялангуяа 5-р ангидаа жил шахам өдрийн тэмдэглэл бичээд алдаж хаширсанаас хойш өдрийн тэмдэглэл гэж мартах шахжээ.

Өнөөдөр ЛХАГВА гараг. Яагаад ч юм 7 хоногийн ажлын 5 өдрийн тэг голынх нь болоод ч тэр юм уу үнэхээр утгагүй өдөр мэт...

Хаврын СИНДРОМ гэгч айхтар өвчинд нэрвэгдсэнээсээ болоод хичээлээ таслах, дэмий сэлгүүцэх нь ихэсчээ...

Шинэ онд хийхээр төлөвлөсөн зүйлсийнхээ нэгийг нь ч эхлүүлээгүй байгаа болхоор өөртөө харуусна...

Ямар ч байсан СИНДРОМ ч бай ер нь өвчнөөс л хол явбал хүн аз жаргалтай байж чадна....

_________________
Mongolian Gambler


Last edited by Bone-LLoyd on Jan.02.14 12:51 pm, edited 57 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.06.06 1:25 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-06

Яагаад ч юм бүү мэд. 9-саырн 1-нээс хойш аливаа зүйл тэр дундаа охидыг их шохоорхон харах, тэр бүү хэл өдөх хоргоох мэтээр янз бүрийн ааш зан гаргаж, явсаар нэгэн охинтой найзалсан боловч зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр нийлсэн охин юмсанж.
Харин урд нь харж байсан, хардаг байсан охин минь арай ойр дотно мэт.
Одоо уулзаж ярилцахад миний зориглоогүй, хийж чадаагүй үйлдлүүдийг тэр хүсэн хүлээж байсан юм шиг түүний яриа, инээд нь миний зүрхэн дэх шүрмэсийг талж, агшаах мэт....

03-08 ОУ-н эмэгтэйчүүдийн баярын өдрөөр би яах учраа хараахан бодож амжаагүй боловч....

Аливаа зүйл саад бэрхшээлгүй байвал уйтгартай, анзаарагдахгүй байдаг.

Сэтгэлийн хөдөлгөөнөөр нийлсэн охин маань манай сургуульд надтай үерхсэн 4дэх охин болсон. Одоо 5дах.....

Ганц айдас түрүүлж байгаа зүйл нь сургууль дээрхи миний нэр хүнд...

Архичин, тамхичин гэж дуудуулхаас илүү гутамшиг бол минийхаар шалиг, завхай....

Хосоороо амьдрадаг нь хорвоогийн жам юм болохоор ямар нэг арга хэмжээг авах л байх...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.06 7:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-08

Юуны өмнө эм хүйстэй бүх хүнд баярын мэнд.

18,00 цаг гэхэд ганцаараа л мэлийгээд сууж байна.
20,00 цагаас найз охин болох хүнтэйгээ уулзах ёстой боловч өдрөөс хойш миний НЕРВ хэтэрхий их байгаа цчраас мөн түүнтэй нилээд хэрэлдэх маягтай ярьсандаа харамсаад л сууж байна.

Хүнийг баярлуулах гэж бэлэг авчихаад зориулсан хүндээ өгөхгүй байх шиг мангар юм байхгүй.

За ямар ч байсан жаахан ч гэсэн ЭЭЖ, ЭГЧ 2-ыгоо баярлуулсан л бол өнөөдөртөө яамай...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.08.06 11:32 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Үргэлжлэл:

АСУУЛТ Самбар гэж хүнийг уяраадаг, уйлуулдаг, баярлуулдаг.... /арай ч юу юмб/ гэхдээ л сэтгэл гундуухан жаахан эвгүй үедээ Асуултдаа орох, АСтай холбоотой ямар нэг юм хийхэд уйдахгүй юм даа. Баярлалаа....

Яагаад миний дурлалт намайг найрах гэж... би найрах гэж байгаа, байсан охины дүү - яахаараа миний урд өмнө нь тоохгүй хаяж, дээрэлхэж, уландаа гишгэх шахаж байсан охин байдгийн бэ?

Хүсэл, хясал хоёр давхцаж байдаг нь хорвоогийн жам юм болохоор тэгээд....

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв....

Албатай юм шиг дурлаж, хайлчаад бүтэхгүй болохоор араас чаргууцалдаж гай болдийн бол оо....ЛАЙТАЙЙЙЙН
Тэгээд хаячихаар хараал, ерөөл хийгээд байгаам шиг....

Ааш зан адилгүй хүмүүс яагаад таардаггүйн учрыг би сайн ойлгохгүймдаг...

Ямар ч байсан болж байгаа юмыг болж байгаагаар тэр чигээр нь л явуулъя даа....

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.09.06 3:02 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-09

Өглөө босох нь битгий хэл нүдээ нээх тэнхэлгүй байлаа. Гэхдээ ШАРТСАН юм биш шүү. Яагаад ч юмб НЕРВтэй унтсан болохоор тэгдэгийн байлгүй дээ...

Сургууль дээрээ ирээд л ПС-ээ асаагаад Нетдээ ороод л...

Уйдахгүй л байна. Гэхдээ л цаанаа л нэг гунигтай бүүдийсэн өдөр юмсанж...

Охинтой цуг байгаагүй нилээдгүй хугацаа өнгөрч...

Тэгэхээр одоо яах билээ, би яах ёстой вэ? гэж асуух хүн байхгүй болохоор хэцүү юм даа.

Ядаж байхад өөрийн их, ихэмсэг зантайн улмаас өөрт таалагдсан охиноо гуйх, тэр битгий хэл харьцадаггүгээс ч болоод байгаа юм болов уу гэхдээ....
Би чамд хайртай энэтэр гэж хошгоруулж болохгүй болохгүй болохоор ямар жаахан хүүхэд шиг 2-уулаа үерхье гэлтэй нь биш...

Ер нь сайхан аясаараа яваад нийлчих шиг сайхан юм хаана байна. Охин нь жаахан ХААЗлаад өгвөл бүүр ч даж...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.06 1:15 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-11

Ээж хүний совин гэж агуа юмсанж.

Өглөө гарахад "Их цас орсон байна, Машинаа орхиод Таксигаар яв" гэснийг нь тоолгүй машинаа асаагаад 200 м ч явалгүй машинтай мөргөлдөж орхидог байгаа.
Ямбий утсаа солъё гэж бодоод ээжээсээ авах гэж байсан мөнгө будаа... Одоо яая гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ...

Таалагддаг охиноо 10-нд баярлуулав аа хөөрхийн... Гэхдээ ямар миний буруу биш....

Би угааасаа ийм, ийм байгаад сурчихсан юм гэдэг охидыг яалтайн бэ? Дасвал дас чадку бол зайл!!! гэсэн үг биздээ... /Үгүй юм уу?/

Архи гэж сонин эд юм аа. Хүнийг тодорхой хугацаанд аз жаргалтай байлгаж чаддаг.

Бас их хохирол учруулах юмсанж. Их хүйтэн байсан учраас машинаа халаахаар очлоо. Шал согтуу... Шөнийн 12 өнгөрөөгөөд машинаа асаагаад жаахан халаад ирэнгүүт ах данзан унтаад өгч. Нэг сэрсэн чинь өглөөний 06,00 цаг болж байдаг. 6 цаг асаалттай байсан машин гэхээр хэдэн Л бензин байхгүй болсийн бүү мэд...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.06 8:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-12

Гадаа хүйтний эрч чангараад л 11 сар шиг санагдаж байна шүү. Хүн гэдэг бурхан тэнгэртэй улбаатай гэдгээ тоохгүй, мэдсэн ч мэддэггүй юм шиг зан гаргадаг сонин амьтан. Дөнгөж 3 сар болов уу гүй юу Шорт, Подволктой гүйх нь холгүй байж байж тэнгэр задраачихлаа гэж байрны хөгшчүүл хуучлах нь чихэнд тод...

Сургуульд явж хичээлд суух дургүй хирнээ амралтын өдөр лаг их уйдах юм аа...

Ганц хобби болсон Мэргэжлийн Сүмо эхэлж 2 цаг ч гэсэн үр бүтээлтэй шахуу өнгөрч байна. Гадаа хүйтэн болохоор юун гарах манатай. Дуртай юм болохоор тамхиа авах гэж л хөлдөх шахаж гарах...

Энэ өдөр хурдан ингэсгээд дуусаасай...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.14.06 2:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-13 онцлох 3-н үйл явдал.

1. Найз охинтой болоод 2 хонож байгаагаа мэдсэн. :wd:
2. Найз охиныхоо дүүг найз залуутай нь эвлэрүүлсэн. :wd:
3. Машинаа угаалгаад хаалга барьцалдаж хөлдсөн... :oops:

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.14.06 10:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-14 Мягмар гараг

Зиа өчигдөрийн жаахан алкахоликоос болж өглөө замын цагдаад торгуулах шахсаныг бодвол сайхан эхэлсэн энэ өдөр элдэв бэрхшээлгүй сайхан өнгөрлөө. Амьдрал нэг иймэрхүү нэгэн хэвийндүү байдаг бол сайхан л байна.

Өнөөдрийн ганц харамссан зүйл намайг сургуулиас явсанаас 20 минутын дараа найз охин над дээр очсон нь л байх шив дээ көөркий. За өөр юмгүй дээ чихшиг кк...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.15.06 9:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-15

Өглөө машиныхаа толийг хагалаад өдөр нь цагдаад торгуулаад яачихсан өдөр вэ?
Ядаж байхад найз охин ч хүн рүү мэссэж бичихгүй гээд яг уурлах гэж байьтал хүрч ирж баярлуулдаг байшт.

Аймар шуурхай охин байна аа. Бараг л чи миний үүрдийн заяаны хань, чамайг авч сууна, эцэг эхтэйгээ танилцуулна ухааны юм ярих гээд байхийн... Бүүр айчлаа.

Би чамд нэгэнт л хайртай болчихвол надаас салдаг л юм бол намайг үхсэн гэж бодоорой...Чихшиг яажжаагааан тэр одоо...

Яагаад хүн согтохоороо EX-рүү ярьдийн болоо шинэ найз охинтойгоо байж байтал нөгөө муу гай яриад даль даль, эргэж буцъя нийлье этэр гээд амар заяа үзүүлдэггүй лайтай нааса...

Яагаад ч юм дулаарах л тусам нойр хүрээд, хичээлдээ явмааргүй санагдаад байхийн...

Хурдан бүүр зун болоосой...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.16.06 11:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-16

Өнөөдөр ГОА шоунд очно гэж хошгороод нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсчихөөд гархаасаа өмнө АС-аар шагайсан чинь тархидуулдаг байшт. ЧЁРТ.

Өнөөдөр хараад байсан чинь ЗАВГҮЙ ХҮН ЖАРГАЛТАЙ гэсэн зүйр үг зохиож байшт...

Нээрээ их сонин юм аа. 7 8-р ангидаа л нэг тамхи хүнээс нуугдаж энд тэнд татдаг байж билээ. Гэтэл хүмүүсээс нуугдаж үерхдэг хосыг өнөөдөр харлаа. Сургууль дээр бие биенээ танихгүй хүмүүс шиг сонин шүү. Тийм юм байж болдог юм уу?
Эвгүй юм.

Ойрын үед ДАЛАЙн эрэг дээр очмоор санагдаад ерөөсөө болохгүй юм. Монголтой хамгийн ойрхон далайн эрэг юу билээ....

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.17.06 9:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-17 Баасан гараг

Хэхэ. Хэлэхээс ч ичгүүртэй юм. Найз охиноосоо дахиад салцан.

Яагаад гэж үү? Зүгээр л салмаар санагдаад кака.

За ингээд үүнээс хойш түүнээс цааш ОИС-оос дахиж эм хүйстэй хүнтэй орооцолдохгүй... ЧЁРТ...

Өнөөдөр шарандаа өдөр 2 хүртэл унтаж хүний урманд гэрээсээ цухуйсангүй. Одоо гардийм уу гээд сууж байна. DATE-д явлаа :razz:

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.19.06 11:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
2006-03-19

Амралтын өдрийг далимдуулж гэрээсээ толгойгоо цухуйлгахгүй нэг өдрийг өнгөрөөлөө.

Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна
Амьдрал өөрөө саак юм дөө тийм дөө
Мөнгөтэй бол сайхан амьдрана гэж
Бүү эндүүрээрэй захьжийна ээ.
Мөрөөдлөө биелүүлээрэй
Мөнгөтэй мөртлөө өртэй амьдрадаг хүмүүс хөөрхийс дөө

Ийм нэг зохиол надад таалагдлаа чихшиг.

Дурлахгүйгээр үнсэлцье.

Намайг гэсэн охидууд эхлээд надтай харьцаж үзээд дараа нь дурлал даа...

Сайн мэдэхгүй байж л дурлачихаад хаяагдчихаад ар өврөөр элдэв юм ярьж гүйгээд...

Хэхэ өөрийгөө лаг МАГТДАГ байшт. Ойлгоорой найзуудаа

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.20.06 9:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Тэр нэг охины сэтгэлд эсвэл миний сэтгэлд тэр цоожлогдоод гацжээ. Одоо тэгэхээр түлхүүрийг нь л олохоос өөр арга алга. Хаана байна тэр түлхүүр...

Хүн ер нь хүнд дурласан чигээрээ байгаад л байж болдог юм уу? Хагас жил ер нь тэрнээс ч удаан болно гэж үү?

Өнөөдөр зүгээр сайн найз охинтойгоо жаахан юм ярьж суулаа. Тэр надад анхны хайр агуа байдаг юм байна гээд л бөөн анхны хайрыг шүтэн биширсэн хүн ярихын.

Хальт хэлэхэд нэг бандитай 4 жил үерхээд яахав сүүлийн нэг жил нь нөгөө банди нь гадагадад байж байгаад саяхан ирхэд нь мань охин өөр найз бандитай болчихсон байж байгаад уулзсан чинь шууд анхных нь хайр сэдэрсэн юм уу хаашаайййн? хөөрхий тэр одооных нь зерхэж байгаа банди...

Миний хувьд бол АНХНЫ юм болгон мангар шт... Хэхэ. Анхын хайр бүтдэггүйм аа гэж хэлэх их дуртай. Хүмүүсийг хэлээд байхад нь л больчихгүй бүтээнэ, сөнөөнө гэж явж байгаад л бүтэлгүйтсэн дээ көөркий...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.21.06 6:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Дуут мэссэж гэж нэг сайхан үйлгэлгээ байдаг юмсанж. Сүүлийн үед энийг л хэрэглэж байна даа. Тэгээд л нэг охин байнга л Хайртай дуртай гэсэн дуу бичээд л явуулаад байхийн юу ч гэсэн үгийнБ сайн мэдкүйн.

Урин дулаан зуныг хүлээгээд л байсан яг тэгээд зун болонгуут халууцаад л нозоороод л... Хүний Хувирамтгай зан юм уу даа энэ.

Хүний ертөнцөд хайрыг амсах гэж би төрсөн
Намайг өсгөсөн эжий аав маань үүний тухай ярьж өгсөн
Тэгээд би урьхан хүн болж төлөвшсөн
Нөхөд маань ч надтай агаар нэгэн билээ бүр мөсөн...

_________________
Mongolian Gambler


Last edited by Bone-LLoyd on Mar.21.06 7:47 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.23.06 3:33 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Монгол үнэхээр жижиг юм аа. Урд өмнө нь ямар нэг хэмжээгээр холбоо тогтоож байсан охидуудтайгаа дараагийн охинтой холбоо тогтоох явцдаа дайралдчихийн. Жаахан том болж болохгүй юу МОНГОЛ гуай. Хэхэ.

Мангар ч юм байх ашигтай ч юм уу? Охидууд тоохгүй. :mrgreen:

Тоолгоё гэвэл тэгээд л жаахан хамраа сөхөөд л ухаантай царай исгээд...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.24.06 12:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Аялалаар явах нь хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд нөлөөлдөг сайн эм юмсанж.
Хар өвөл Уулын Орой дээр хонодог гэвэл битгий галзуурч гэж бодоорой. Харин ч тэрнээс чинь Аялагч бид Таашаал гэдгийн авдагийм.

Ялангуяа олуулаа явж байгаа аялал бүүр илүү сонирхолтой байдаг. Охид ч их явдаг.

Хүйтэнд учраас Архи, согтууруулах ундааг тодорхой хэмжээгээр хэрэглэнэ.
Архи нь л царцчихгүй бол шүү дээ.

Гэхдээ ямар Охин найрах гэж аялаж байгаа биш. гэхдээ тэд зүгээр байхгүй бол бид яаж зүгээр байхав дээ. Ямар ч байсан хүйтэн ч гэсэн түүдэг галын дэргэд дуу аялан ганц 2 юм мултлах КАЙФтай л байдагийн .Маргааш явлаа гэж...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.26.06 8:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
За ямар ч байсан эсэн мэнд ингээд суужийна. Лаг гоё өдөржин алхаад л ямар ч бэрхшээл байхгүй цас байхгүй. Гэтэл шөнө цас ордог гэнэ үү? Өглөө алхсан чинь өвдгөөр татсан цас. Бас л нэг КАЙФийн хэлбэр...

Одоо яг ядарч үхлээ унтлаа.

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.06 3:45 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Өглөө босоод алхсан нь...

Image

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.06 3:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Аялал дууслаа. Би шагнал авч байна. Хэхэ жаахан царай муутай, хиртэй л хувцастай байгаа байх..

Image

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.28.06 3:02 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Кайф гэгч зүйлийг юунаас ч авах боломжтой сайхан зүйл аж.

Хичнээн алдсан ч гэсэн мөрийтэй тоглох, алуулсан ч гэсэн CS-дэх, тог тасарсан ч архи уух гэх мэт.
Гүн нойрондоо байхдаа ч зүүдлээгүй амьдралаа хүний халааснааас олох боломж... Байдаг л юм байна.

Хэдий болтол аав ээжийн халаасыг хоослож амьдрах вэ? Өөрөө өөрийнхөө хэрэгцээний мөнгийг олох чадвар бидэнд бий шүү.

Ажил хийгээд аав ээждээ тус болоод явахад аав ээж минь кайф авах ч юм бил үү?

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.29.06 5:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Чамтай байсан тэр мөч надад сайхан жаргалтай
Чамтай өнгөрүүлсэн мөч бүхэн сэтгэлийн гунигтай...

Хавар өнгөрч зун болж навч цэцэг дэлгэрэх гэж байна. Харин миний сэтгэлийн цэцэг усгүй болоод хатаж байх шиг байна аа даа. Янз нь...

Дулаарах тусам гадуур тэнэмээр санагдаж, юу ч хийхгүй сайхан мөрийтэй мушгиж баймаар санагдхийн... Алдсан ч гэсэн Кайфтай л тоглоом юмсанж.

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.01.06 11:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Би түүнд хайртай. Тэр ч надад муугүй ээ. Гэхдээ би баярлах хэрэгтэй юу? ахин хайрынхаа араас бүүр тэмцэж бүх бэрхшээлийг сөрөн гүйх ёстой юу? Би түүнд юу зориулах ёстой вэ? Ганцхан өөрийгөө, сэтгэлтэйгээ зориулахад хангалттай юу? Эд хөрөнгө, ээж аавыгаа ч үл хайхрах хэрэгтэй юу?

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.02.06 9:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Яаж байгаад ч юм бүү мэд нэг охиноор би аймар тоглосон ч юм шиг. Өөрөө мэдэлгүй хүний зүрх сэтгэлээр тоглож болдог юм уу? Би чамд хайртай гээд байхад үгүй ээ би чамайг хуучин найз охинтой чинь нийлүүлнэ гэх,,, юу гэж ч ойлгохоо мэдэхээ байсан хүмүүс ч гүй ээ мөн их байна даа.

Эсвэл Зайл цаашаа гээд хэлчих гэж зөвлөдөг юм бил үү? Хүнийг бас тэгэж хэлүүлэх их муухай яа...

Өнөөдөр ч миний хувьд их л эвгүй санагдам өдөр байлаа...

Согтуу хүн аргадах, тэнэг хүн хулхидах 2 бараг ялгаагүй юм шив дээ..

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.03.06 9:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Лав л би түүний өөдөөс харахаас айв.

Тэр намайг хазаад бариад идчихгүй гэгийг мэдсээр байж л яагаад ч юм тэрнийг харахаар л нэг л эвгүй....

Өвчин тусцийн болов уу?

Амьдралаасаа кайф авах гэж байгаад яг гаргүй болох гэжийшт өнөөдөр...

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.06 11:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Үнэхээр харамсалтай л байна даа. Цаана чинь ОРДУ БАЛИК-д Чингисийн онгоны 2-дахь хувилбар Их Монгол 800 - аас өмнө бэлэн болоод жуулчдыг хамах гээд байдаг. Гэтэл Монголчуудад амнаас өөр хийсэн юм байдаггүй ээ. Чингисийн онгон нь гэсэн ганц жижиг хөшөө. Маргааү Өвөр Монголын Чингисийн Онгоны хэдэн зураг тавьж харуулна аа.

_________________
Mongolian Gambler


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page 1 2 3 4 525 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited