#AsuultSambar :
https://forum.asuult.net/

Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах
https://forum.asuult.net/viewtopic.php?f=111&t=195169
Page 1 of 8

Author:  Feodal [ Aug.25.17 2:58 pm ]
Post subject:  Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Олон жилийн өмнө Харри Поттер унших гэж анх гишүүн болж байлаа. Шинэ бүлэг орохыг хүлээнгээ асуултыг мөн ч их ухсандаа. Тэр үед самбар ч ёстой л буцалж байгаа будаа шиг бужигнадаг байсан шүү /арай тэнэг зүйрлэл үү хаха/. Мэдрэмжтэй хүмүүсийн соёлтой бөгөөд хошин постууд дунд цагийг мөн ч сайхан өнгөрөөдөгсөн. Ёстой л авахыг хүссэн бүх мэдээллээ эндээс авч, ярилцмаар байгаа бүх сэдвээр энд л халдаг байсан. Ямарч нас, хүйс, зэрэг зиндаа, танилын хүрээний хязгаарлалт айдасгүйгээр жинхэнэ утгаараа хүмүүс хоорондоо харьцдаг үнэн харилцаа. Одоо ч ёстой хүн бараг орохоо больсон хуучин номын сан шиг л болоод инээд амьдрал цалгиж байсан олон зуун хуудас сэдвүүд цаг хугацааны тоосонд дарагдаад л хэвтэж байдаг болж. Одоо л энд хэнд ч хэрэггүй, хэнд ч сонин биш өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг хөтлөөд хадгалах нь хамгийн найдвартай бас хамгийн тохиромжтой газар болж дээ.

Author:  Dondogoo [ Aug.25.17 3:02 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

thh bicheed bai

Author:  eRoTiKa [ Aug.25.17 3:09 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Za amidralaa hvvrneed bai,

Author:  Feodal [ Aug.25.17 3:26 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Өө ганц нэг хүмүүс мэнд мэлтийж л байдаг юм байна хаха

Author:  Feodal [ Aug.25.17 4:17 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

3 өдрийн өдрийн өмнө нэг зүүд зүүдэлсэн юм. Маш тод бас тэр зүүдэндээ би ойрд байгаагүйгээрээ аз жаргалтай байлаа. Аюурзаны "Арван зүүдний өр"-ийг уншсанаас хойш зүүдний талаарх бодол минь их өөр болчихоод байгаа болохоор энэ мэт тод зүүдээ хааяа энэ тэнд тэмдэглээд үлдээчихдэг зуршилтай болсон. Гэхдээ зүүдний орчин, зүүдэн дэхь ухамсар бодит байдлаас их өөр байдаг болохоор дүрсэлж бичих их эвгүй.

Зүүд 1
Их гол өндөр дэнжийн наахнуур урсана. Урсгал нь туул голтой ижил зүүнээс баруун тийшээ бөгөөд цаана байх дэнжээс бас нэгэн жижигхэн хүрхрээ унаад тэр хүрхрээний нэрийг "БОРГИО" гэж нэрлэдэгийг би санаж байх юм. Би тэр голын наад эрэг дээр унтаж байгаад нар шингэхийн алдад ганцаараа сэрлээ. Гэхдээ их сонин нар тэр өндөр дэнжийн цаагуур шингэж байх бөгөөд миний зүүдэндээ сэрсэн энэ ертөнцийн нар хойд зүгт шингэдэг бололтой. Сэрээд хаана байгаа гэдгээ сайн санахгүй байгаа ч гэсэн лав л ирж үзсэн танил газар бөгөөд хотоос ганцаараа гараагүй гэдэгээ ч сайн мэдэж байна гэхдээ хэнтэй яваагаа бас л санахгүй. Тэгээд би бодож байна:
-Тэр хэд тэр дэнжийн орой дээр л байж таарна "Н" ч гэсэн тэнд л байгаа. Нөгөө хэд дээрээ очихоосоо өмнө энэ усанд орж хотын үнэрээсээ салъя!

гэж шийдэн голруу орлоо. Ойрын хэдэн жил усанд сэлээгүйг ч хэлэх үү, тэр голын гүнзгийг ч хэлэх үү эхлээд бага зэрэг айдастай орсон ч голын ус гайхмаар бүлээхэн бөгөөд дөнгөж ормогц л нэг л их сайхан мэдрэмж төрөөд бөөн баяр хөөр ундраад байсан. Би бодит байдал дээрээ сэлдгээсээ хэдэн зуун дахин сайн сэлэх бөгөөд ёстой л нуурандаа ирсэн шувуу шиг л жаргалд умбаад бүр инээмсэглэж сэрсэн хаха. Одоо хүртэл надад жинхэнээсээ өмнө нь нэг удаа тэнд очоод тэр голд сэлж байсан юм шиг л санагдаад байна. Даанч хэзээ ч юм, хаана ч юм бүү мэд :razz:
[/size][/size][/size][/size][/size][/size]

Author:  Feodal [ Aug.25.17 4:39 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Бурхангүй газрын бумба галзуурнаа гэж. Хуучны бичдэг лухгарууд байхгүй болсон чинь мань мэт нь хагас бүтэн галзуу юмнуудаа айж ичихгүйгээр хийж байна шд :dance1:

Author:  Feodal [ Aug.28.17 11:59 am ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

ЗАА ингээд ГОТ дууслаадаа

Author:  Feodal [ Aug.28.17 12:21 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

ЗАА ингээд ГОТ дууслаадаа

Author:  Feodal [ Aug.29.17 12:11 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Ээлжийн амралтаа авалгүй тасралтгүй 3 жил ажилласан байна шүү. Нээх ядарч зүдрээд байгаа юм шиг санагдахгүй байгаа ч алсуураа л эрч хүчээ алдаад, өвчин ороогоод байдаг юм байна. Хойтон зун эртийн эрт амралтаа аваад холын холд зайлаад өгөх минь :hihi:

Author:  Feodal [ Aug.29.17 12:27 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Хүмүүсийн блог дээрээ бичсэн хамгийн эхний бичлэгүүдийг унших их гоё л доо

Author:  Feodal [ Aug.29.17 12:29 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Сая хэд хоног готтой үеэр нөгөө новшийн monday чинь бараг хамгийн сайхан өдөр болоод байгаа юм бишүү :razz: .

Author:  Feodal [ Aug.29.17 1:00 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

:razz: <= энэ эможи асуулт дээр л хамгийн тохиромжтой харагдаад байдгийн нэг тийм хайнга тэнэгдүү ч юм шиг мэдрэмж төрүүлдэг. ФБ нтрийн хэлээ гаргасан эможинууд арай өөр сахилгагүй ч гэмээр. Бодож байгаа юм аа үгээр гаргаж бичнэ гэдэг ямар зовлонтой эд вэ. 2хон өгүүлбэр бичих гэж бүр нэрвтэж байна шдээ хаха. Яваандаа сурах байгаа гаагүү байлгүйдээ :razz:

Author:  Feodal [ Aug.29.17 1:15 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Зиаза цайндаа гарийдөө. Өглөөнөөс хойш юуч хийсэнгүй үд болгох шив. Хайран цаг хугацаа сда. Цайны цагаар гадуур алхаж явахдаа зүгээр л нэг танихгүй сайхан бүсгүйтэй зөрчих юмсан :brows: . Өдрийн хоолоо сайхан хүүхэн харж, үнэрийг нь зэрвэс үнэртэж эхлээд, тухтай сууж байгаад сайхан тамхиар даруулчихсан байхад өдөржингөө өнөөх бүсгүйгээ бодоод сэтгэл өег суудагсан :hihi:

Author:  Feodal [ Aug.29.17 2:35 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Тавин насыг эдлэсэн хойно
Харамсах зүйлгүй амьдармаар байна
:guitarchin: :guitarchin2: энэ хэсэг л амнаас салахгүй байгаа юм даа :headbang: :sonsoh:

Author:  Feodal [ Aug.29.17 2:47 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Миний зөв бичих дүрэм их асуудалтай юм аа. Эдлэсэн, эдэлсэн хоёрын аль нь зөв болох дээр эргэлзээд гүүглдсэн чинь эхний хуудас дандаа эротик сэдвүүд гарч ирж байна шдээ

Author:  Feodal [ Aug.30.17 12:22 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Амьдрал яг л дэлгээтэй хаалгууд шиг олон сонголтыг байнга тулгах юмдаа. Нэг хаалгаар нь орчих л юм бол буцаад гарахад их хэцүү, эргэж гарахын тулд маш их цаг хугацаа, хөлс хөдөлмөр, хөрөнгө золиосолж байж буцдаг болохоор өнөөдөр гаргасан жаахан шийдвэр л ирээдүйн байх амьдралын хувилбаруудыг эхлүүлчих гээд, бодох гэхээр араас цаг хугацаа ташуурдаад үнэндээл хүчиндүүлж байна даа. Карьер уу, боловсрол уу? Яадаг ч юм билээ? :xi:

Author:  Feodal [ Aug.31.17 11:35 am ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Урьд шөнө Сумьяагийн дэлхийн аваргын финалын барилдааныг үзээд ямар их огшив оо. Бүтэн 12 минутын хүч шавхсан барилдааны дараа монгол эмэгтэйн гайхамшигтай тэвчээрийг гаргаж тэр япон хүүхнийг савчихлаа. Одоо эрчүүд минь нэрээ бодоод ядаж нэг мөнгөн медаль зулгаахгүй бол болохоо байлаа. Түвшээ аваргыгаа сайхан үзнэдээ. Ёстой л монгол эр хүн ийм л байх ёстой болов уу гэмээр сайхан аварга шүү. Түвшинбаярт муу монгол хүн гэж байхгүй байхаа. Монголчууд саяны сонгуулиар ёстой ганц аваргадаа хир халдаахгүй гэдэгээ харуулсан даа. Өөрөө ч энэ олон түмний хайр хүндлэлийг ёстой сайн дааж яваа эр хүн. +100-д барилддаг болсон үндэсний бөхөөр сайхан ч барилдаж байгаа. Одоо дахиад нэг монгол түмний магнайг тэнийлгэж дэлхийн медальтан болоосой. Манай хүн ч хиймортой, ёндоотой л эр дээ !

Author:  Feodal [ Aug.31.17 1:10 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Асуултад бүртгүүлээд бараг 8 жил болж байгаа юм байна постныхоо тоог ядаж 1000 хүргээд энэ хэдэн монгол гуталнаас салах юм сан :hihi: :wahaha:

Author:  pcd [ Aug.31.17 1:48 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Сумьяа Эрдэнэт ОД 2 ыг харахаар л уйлах гээд байна шд, өчигдрөөс хойш яджаахад ФБ дүүрэн тэр хоёр

Author:  Feodal [ Aug.31.17 2:30 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Хаарин тиймээ. 6 жингийн 5д алт авч азаргалаад байсан япончуудыг манайхан таслалаа шүү. Манай төрийн дуулал ч бас их уянгатай сонсогдох юм аа

Author:  Feodal [ Aug.31.17 3:19 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Хамгийн бүтээмж муутай 7 хоног байлаадаа хязда. Хийсэн юм нь өвөрхангайн 20л айраг, Булганы 5л айраг л ууж дуусгах шивдээ :embarassed:

Author:  Dondogoo [ Aug.31.17 3:55 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Feodal wrote:
Хаарин тиймээ. 6 жингийн 5д алт авч азаргалаад байсан япончуудыг манайхан таслалаа шүү. Манай төрийн дуулал ч бас их уянгатай сонсогдох юм аа


Хамгийн сайхан төрийн дуулал шүү дараа нь Японых гоё сонсогдоод байдышдээ анх сумо үзжаахд Дагва аваргын түрүүнүүдээр сонссоор байгаад бүүр нэг цаанаа дотно болчихсон нтр :hoho:

Author:  Feodal [ Aug.31.17 4:15 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Dondogoo wrote:
Feodal wrote:
Хаарин тиймээ. 6 жингийн 5д алт авч азаргалаад байсан япончуудыг манайхан таслалаа шүү. Манай төрийн дуулал ч бас их уянгатай сонсогдох юм аа


Хамгийн сайхан төрийн дуулал шүү дараа нь Японых гоё сонсогдоод байдышдээ анх сумо үзжаахд Дагва аваргын түрүүнүүдээр сонссоор байгаад бүүр нэг цаанаа дотно болчихсон нтр :hoho:


санал нэг байна :wd: . Хамгийн утгагүй төрийн дуулал Аргентин л санагдсан даа :hoho: .

Author:  Feodal [ Aug.31.17 5:34 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Хүн хүнийхээ онцлогоос хамаарч 5 мэдрэхүйх нь хөгжил, таашаал хүртэх чадвар харилцан адилгүй байдаг бололтой. Зарим хүмүүсийн чих ч юмуу, хэл ч юмуу, хэлүү нь ч юмуу хха :razz: аль нэг эрхтэн нь бусдаасаа арай давамгай хөгжилтэй байгаад түүгээрээ өөрийгөө тайвшируулж бас кайф авдаг бол миний хувьд энэ нь хамар бололтой :think: :think: . Хоолонд нэг их ач холбогдол өгдөггүй, хөгжим удаан сонсож чаддаггүй, сайхан зураг хараад ойлгоддоггүй хэрнээ сайхан үнэрүүдээс хачин гоё таашаал авдаг. Сайхан үнэрүүдийг тоочоод барашгүй их л дээ: угаасан хувцасаас үнэртэх үнэр, зөрөөд өнгөрөх эмэгтэйн үнэр, ээжийн үнэр, аргал хомоолны зөөлөн үнэр, дүнсэн тамхи, хуучин номын хуудасны үнэр гээд. Сонссон эсвэл уншсан зүйлээ ер нь л би хурдан мартчих гээд байдаг бол харин үнэрний асуудал дээр ёстой уучлаарай дурсамжиндаа бат суулгаж чаднадаа харин ч нэг :brows:. Өдөр болгон гадуур алхаж явахад заавал өнгөрсөн дурсамж сэргээсэн дор хаяж нэг үнэр орж ирдэг. Яг л эргээд тэр мөчрүү цаг хугацаагаар аялаад оччихсон юм шиг тухайн үйл явдал, төрж байсан сэтгэгдлийг маш тодоор эргэн санаад бас дахиж мэдэрдэг. Дурсамжуудыг хамгийн тодоос нь бүдэгрүү нь ангилдаг бол миний /үнэртэй дурсамжууд/ хамгийн тод нь. Болдог бол амьдралын чухал үйл явдал, сургамж болгон дээрээ өөр өөр онцгой үнэртэй зүйл гаргаж ирж үнэрлэчихээд, вакум орчинд хадгалж аваад, хэрэгтэй үедээ гаргаж үнэрлээд, чухал гэсэн юугаа ч мартахгүй хүссэн үедээ цаг хугацаагаар аялах юмсан. :think:

Author:  Dondogoo [ Aug.31.17 5:39 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

яагаад ийм аймаар том фонтоор бичээд байдагийн бээ уншихад аягүй нүдний дарамттайнмаа ккк

Author:  Feodal [ Aug.31.17 5:42 pm ]
Post subject:  Re: Амьд гэдэгээ өөр өөртөө сануулах

Dondogoo wrote:
яагаад ийм аймаар том фонтоор бичээд байдагийн бээ уншихад аягүй нүдний дарамттайнмаа ккк


Хаха өршөөгөөрэй хүн унших гэж хичээж байгааг мэдсэнгүй :razz:. Арай багасгачихлаа. Нормалдчихаар өөрөө уншихад зовлонтоймаа :haha:

Page 1 of 8 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/