#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 4:53 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Жинтана
PostPosted: Jan.12.15 8:37 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Дахиад л шинэ блог нээхээс өөр аргагүй байдалд орлоо. Хүмүүс миний бичсэнийг унших сонирхол их байх шиг байна.
Өчигдөр миний төрсөн өдөр болсон. 32 нас хүрлээ. Итгэмээргүй юмаа :razz:


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.12.15 8:58 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Хүн жинхэнэ утгаараа амьдрахын тулд нилээд хэд үхэх шаардлага тулгардаг бололтой. Ээжийгээ алдаад, эхний "үхэл" надад тохиолдсон. Тэрийг давж гарахын тулд би хөөрхий муу чемоданаа чирээд, хүний нутагт очиж амьдарсан. Тэгээд сэхсэн. Тэр үедээ анхлан энд бичиж эхэлсэн. Одоо л жаргаж эхлэх нь дээ гэж бодож байтал хоёрдахь "үхэл" надад тохиолдсон. Эхийн ачийг хариулж чадаагүй юм бол, эцгийн ачийг хариулна гэж зүтгэсэн. Эцгийгээ алдаад, дахин
" үхэл"-тэй нүүр тулсан. Давж гарахад хэцүү байсан ч надад " амьдралын минь хайр" ирчихсэн байсан болохоор дахиад сэхсэн. Гуравдахь үхэл мэдээж "би". Би өөрөө өөрийгөө алдсан. "Амиа хорлолт" болсон. Тийм болохоор хэнээс ч бурууг хайгаагүй. Гэхдээ дахиад л би өндийгөөд ирлээ. Муу муухай бүхэн хэдийн ард хоцорлоо. Дахиад хэдэн удаа "үхэх"-ийг хэлж мэдэхгүй ч аз жаргалтай амьдралыг бүтээхийн тулд "та", "би" хичээх хэрэгтэй. Би хичээл зүтгэл гаргаж, түүндээ хүрэхийг хүсч байна. Би хайраар дүүрэн цэнэглэгдсэн хүн. Хайр намайг хөглөнө ч, хөтлөнө ч гэдэгт итгэж байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.12.15 11:32 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jan.09.14 12:19 am
Posts: 32
Wow ashguide uneheer goy bichdeg shuu :)


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.14.15 11:14 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Эцэст нь... зүрхийг чинь шархлуулсан нэгнээс шархыг чинь эдгээж чадсан тэр хүнийг хайрла.
Эцэст нь... өөрөө өөрийгөө алдаж, бусдын гарт бүхнээ даатгасан өдрүүдээс, өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, толгой дээгүүр бардам алхсан тэр өдрүүдийг үнэл.
Эцэст нь... өөрийг чинь үргэлж доош нь хийдэг хүмүүсээс өөрийг чинь өргөн дээдэлдэг хүмүүстэй нөхөрлө.
Эцэст нь... чамайг хүсэмжилсэн бүхнээс чиний үнэт чанарыг мэдэрсэн хүнтэй л хөнжлөө хувааж нөмөр.
Эцэст нь... хайрын харилцаанд үзэсгэлэнтэй гэж дуудуулсан өдрүүдээс илүү үзэсгэлэнтэй гэдгийг чинь мэдрүүлсэн тэр л өдрүүд олон байвал тэр харилцааг урт удаан үргэлжлүүл.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.15.15 1:39 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Ганцаардсан, маш их уусан
Ахиж хэний ч сэтгэлийг хөндөхгүй болсон
Галзууран догширч, тэр маш их гомдсон
Одоо юу ч сэтгэлийг нь хөдөлгөхөөсөө өнгөрсөн
Үе үе уйлах, итгэл найдвартай явсан
Өглөө бүр үүр цайвч, хувь зохиол нь
зүүд зэрэглээ дунд живсэн
Ийм нэг эр.
Дуу хоолой гэж үгүй
дуугарах нь сулхаан цуурай
Дутуу зангираад суун тусах
бие нь ч хөндий хоосон
Ус цийлэгнэх нүд нь
айдас жихүүцлээр дүүрэн
Уруул хоолойг нь давах
үг бүр нь хүлцэнгүй
Энэ эр
Салга гараараа бурхдад сүүдэр нэмж
Салж мурийсан хуруугаараа гэрлийг магтан дуулсан сан
Зүлэг мэт элбэг Нарцисуудын дундах халгай
Зүдүү ядуугаар хулдсан зүрх сэтгэл явсан сан
Өтгөн ойн гүнээс урсах
тунгалаг горхи шиг нулимс нь
Үнэн, яасан хайрлам
хэцүү үнэн байна вэ... (Б.Б)


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.20.15 7:48 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Өмнө нь юу дуртайгаа сараачиж болоод л байдаг байсан. Одоо тэгсэн бодол санаа улам л дотогшоо хумигдаад байх юм. Гэгээрээд гэрэл цацруулаад явбал яахав, болж байна гэхсэн. Тэгсэн ч юм байхгүй. Тэнэг хүүхэн. Дээр нь их иддэг хүүхэн. Ядаж байхад нэг ном шуу юм орчуулахчаан аядсан. Яг хэвлэдэг дээрээ гацчихлаа. Муу ном гарах нь гэж өөрийгөө голоод, өрөөл бусдын засварыг голоод, эхнээс нь орчуулгаа шалгаад, хийгээд явж байна. Цагаан сараас өмнө борлуултанд гарч амжих юм уу, үгүй юу бүү мэд. Хувийн амьдрал ч гэсэн хасах талдаа, хальт гэрэл орж ирснээ буцаад харанхуйлчихлаа. Нэг л их хүн шүүмжилсэн том амьтан, ядаргаатай ямаа явбал явна л биз. Хүн гуйж амьдрах албатай ч биш. Дахиж гуйх ч үгүй. Тэгсэнд орвол мах чанаж идээд, мангасаа зүүдлээд унтсан нь дээр.
Бөөн стресс, бөөн үл ойлголцол...бөөн уур....бөөстэй амьдрал... ляляля

За за хөгжим сонсонгоо орчуулгаа нухаж байгаад нойрсож буй гүнж болдог байх даа. Хэдэн өдөр энэ хошин хэмнэлээр амьдарсан болдог байх даа. Тэгээд ард нь гарчихвал амар сайхандаа жаргаж, дараагийн төсөл эхэлтэл гэгээрнээ гэсэн хаха


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.20.15 7:55 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14971
Location: Düsseldorf, Germany
Mark :)

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.21.15 3:03 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Кисель идэхээр ээж амтагдаад, хамтдаа өнгөрүүлсэн хөөр хөгжөөнтэй он жилүүд нүдний өмнүүр урсаад өнгөрөх нь цаанаа л нэг нүнжигтэй гүн сэтгэгдэл төрүүлнэ.

Аавын дээл одоо байгаа гэрийн ганц эд хогшил шиг санагдана. Уул нөмөрчихсөн мэт түшигтэй санагдах нь одоог хүртэл илчээ алдаагүйн шинж буй за.

Хаалгаар орж гарах тоолонд "босгон дээр битгий гишгэж бай" гэсэн Мишагийн дуу хадах шиг болно. Хүн өдөрт хэдэн удаа хаалга босготой харьцдаг юм бол?

Өчигдөр тааралдсан тод цэнхэр өнгийн эсгий гуталтай бяцхан хөвгүүн сэтгэлээс үл гарна. Уур бухимдлыг минь аваад явчих шиг болж билээ. Мууг сайнаар дарахын тулд хобби хөдлөөд байвал, хориотой зүйл хийх гээд байвал хүйтэн халууныг үл ажран гадуур сайхан дэмий тэнэж, сэлгүүцэж байх хэрэгтэй бололтой.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.29.15 5:47 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Өчигдөр урам хугармаар мэдээ сонслоо. Хариугүй нулимс гарах шахлаа ш дээ. Найздаа ярьж нэг юм тайвшрав. Хүн хамаг сэтгэлээ гаргаад, хичээгээд хийгээд явж байнгуут хайрлахгүй ус цацаад хаячихаар сэтгэл даараад онцгүй болчих юм доо. Хүмүүсийн хандлага, хэлж ярьж байгаа үг яриа, ажил хийж байгаа царай энэ тэр бүтэхгүй ээ. Монголд нэг л амьдармааргүй санагдаад явчихсан дээр хүч нэмж хурдхан шийдээ өг гэж багш шамдуулав. Харинээ гэсхийгээд л орхичихсон.
Яах вэ? Яах вэ? Яаж ч бодсон явах хэрэгтэй...гэхдээ л хоргодох шалтгаан бас байгаад байх юм. Зүрх сэтгэл гэж хэцүү юмны амыг тас хаагаад үдэж боогоод унтуулаад орхимоор. Би ч уг нь хүн мартахдаа мэргэжлийн л юмсан. Өөрийгөө цэгцэлж ав гэсэн андын зөвөлгөөг хэрэгжүүлэхгүй бол дараа нь харамсах гээд байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.06.15 6:17 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Дотны бүхэн нь өд мэт хийсэн одсоор байхад
Тоглоом мэт хэврэг биеэ хад мэт санасаар байх
Энэ орчлонгийн хүмүүс юутай мунхаг вэ?
Эрж хайж, асууж сурах юу ч алга гэж үү?


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.06.15 6:33 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.12.07 6:34 pm
Posts: 13103
.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.10.15 11:22 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Хол ойрын сонин хачин, чихний хооронд шидчих хов жив юу байцгаана? Аая, үнэн цоглог байгааз. Та нөхөд анзаарч байна уу?

Мань хүүхэн яахуу дээ, гэртээ ирцэн жаргаад л жаргаад л бас дахин жаргаад л байж байна хаха. Хар багын шургуу зан маань энэ удаад өгүүлшгүй их тус хүргэлээ. Миша бидэн хоёр эргээд нийлсэн бөлгөө. Өчигдрөөс нэг бүтэн нойртой хонож эхэлж байна ш дээ. Бүхэл бүтэн зургаан сарын турш бүтэн нойртой хоносон шөнө байгаагүй гэж бод доо. Үхэх шахлаа. Бараг үхлээ шүү би гэж байж сая нэг юм гэрийн бараа харлаа. Таанууд бүр боломгүй бол миний энэ аргыг хэрэглээрэй гэсэн хихи. Би бодсоор байгаад бодын шийр гурав болоод ердөөсөө л Мишагаас өөр хүнтэй суухгүй юм чинь кареер хөөе гэж хариугүй шийдээд, хэд гурван алхам хийж яваад халтираад хүнтэй суучихлаа, одоо яах уу, сонгосон хүн маань болохоор татгалзаж чадсангүй гэж. Үүнээс нааш, түүнээс цааш гэр бүлийн амьдралаа л нэгт тавих минь. Бусад нь хамаа байж уу? Зугаанд нь ажлаа хийнэ.

Ингэхэд хайрыг таанууд ойлгосон уу? Би хагас дутуу ухаарч л явна. Тэр талын боловсрол үнэн тааруу нөхөр юмаа гэж өөрийгөө бага зэрэг доош нь хийнгүүтээ удахгүй боловсорчих юм чинь гээд буцаад суга өөд нь татаад гаргаад ирж байвал энэ өөрийгөө хайрлах хайр юм шиг байгаан. Эр эмийн дунд юу болдог вэ гэхээр зарим хүмүүс дурлахдаа сайн, эхлэлдээ романтик байснаа явцын дунд гоё ганган хувцсаа тайлаад, муу зангаа таниулаад эхэлмэгц харилцаа конец. Аа харин зарим нөхөд эхэндээ хөлдүү хусч байснаа явцын дунд гэсээд сүүлдээ хайраа харуулж эхэлдэг. Тэр нь одоо мань мэтийн сэтгэлийн гэмтэлтэй гарууд шүү дээ.

Эцэст нь жинхэнэ хайр яадаг вэ гэхээр нөгөө хүнийхээ сайн, муу бүх талыг нь мэддэг, зарим муу тал нь тэсвэрлэшгүй байсан ч тэрийг даваад хамт байя гэж шийддэг байх нь, тэгээд зүгээр л хамт амьдардаг. Тэр зүгээр л хамт амьдрах нь амьсгал хураатал үргэлжилдэг байхнээ гэж. Би тэр зүгээрийгээ олчихсон бололтой. Амьдрал үнэндээ л боломжийн аятайхан санагдаад явчихаж байна. Одоогийн энэ өндөрлөгөөс эргээд харахад гээд сүртэй наахгүй ээ....нээх күүл күүл юм ч амлахгүй. Хялбар үед нь чирэгдээд, хүнд үед нь чирээд явнаа л гэе дээ. Баярлалаа АВРАЛЫН ОД минь.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.20.15 12:24 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Цагаан сарын шинийн нэгэн жаргалтай сайхан байхаасаа хэдийн өнгөрч дээ гэдгийг туршлагаар баталлаа. Гэхдээ яахав, энэ жил хүмүүсээс зугтаж, гэртээ бүгсэнгүй. Айдастайгаа нүүр тулж, аав ээжийнхээ энгэрт тэмүүлдэг байсан орон гэртээ очлоо. Ургах нарыг харлаа. Өөрийн том ах, ээжийн том эгч, аавын том ахынд очиж, хацраа өгч үнсүүлээд, ерөөлийн үг сонсчихоод бушуухан л эзгүй гэр өөдөө тэмүүллээ. Ирээд сэнгүр ууж, юу ч бодохгүй хэсэг суулаа. Дараа нь эцэг эх, ах дүү нараа бодож жаал хэвтлээ. Тэгээд унтлаа. Сэрээд буцаж унтах гэсэн нойр хүрдэггүй. Тэгэхээр нь компьютороо асаалаа...

Ноднин ямар жил гарсныг би огт анзаараагүй юм байна гэдгээ сая мэдлээ. Барцад ихтэй, уртаас урт жилийг барагтайхан туулсан даа хөөрхий. Одоо бүгдийг шинээр эхлэхээр зэхэж байна. Өөрийгөө л өөдтэй хүн болгохсон. Тодруулвал хонин жилд сахилга бат сайтай, хувийн зохион байгуулалт тал дээр л хүч гаргаж ажилламаар байна. Бусдаар бол сайн сайхан үйл явдлууд тохиолдох нь хэдийн тодорхой болсон. Мэргэжлийн тал дээр улсаа төлөөлж, Герман улсад болох дэлхийн хуралд илтгэл тавина. Үүнд хэл ус, гадаад төрх, биеэ авч явах байдал гэх мэтчилэн бүх тал дээр хичээн ажиллаж, өөгүй юм хийхийг маш их хүсч байна. Олон улсын анхаарлыг өөрийн оронд хандуулах боломж учраас нухацтай л үзмээр байх юм. Номын нээлтийг бас их гоё хиймээр байна. Гэвчиг би өөрөө алкохолд донтсон хэвээр байгаа болохоор өөрөөсөө ичиж үхэх шахаж байна. Бас тамхи ганц нэг сорчих гээд байгаадаа дургүй хүрч байна гэж жигтэйхэн. Бүрмөсөн ангижрах юмсан. Тайландад төрсөн эх шиг минь ханддаг байсан багшийгаа зүрхлэн Монголд урьсан. Гэр бүлээрээ ирэхэд нь хэд хоног сайхан амрааж, эх орноо зөв талаас нь танилцуулахыг маш их хүсч байна. Энэ мэтчилэн үйл явдал ихтэй, хариуцлага өндөртэй жил ирж байгаа учраас хичээхээс өөр гарцгүй.
Гэхдээ зүгээрээ, санасан бүхэн минь сэтгэгчлэн бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт би тулах цэгээ олсноос хойш айх юм алга. Маргааш орой гэхэд Миша минь нисээд л ирнэ. Цэвэрхэн гэртэй, халуун хоолтой, хайрын сэтгэлтэй байхад хос хоёрт өөр юу хэрэгтэйсэн билээ. Хурай хурай хурай....Сүүн жил байгаасай.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.20.15 10:33 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11210
Мишатайгаа эргэн нийлсэн нь ямар сайн хэрэг вэ. Аз жаргал хүсиииий

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.24.15 5:27 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Ээжийн дүү гэж нэг архичин нөхөр байдаг. Сүүлд өөрөөсөө олон дүү хүүхэнтэй суусан. Нөгөөх нь бас хусна. Тэр хүүхний ээж нь бас уудаг гэсэн. Би яг тэр гурвыг хамтдаа ууж согтуурч байхыг нүдээрээ хараагүй. Гэхдээ сонсогдоод л байдаг. Аборт хийлгэх мөнгө өгөөч гээд намайг оюутан байхад гэрт хоёулаа орж ирж байлаа. Дараа нь эмнэлэгт ажиллаж байхад, аборт хийлгэх мөнгө олдохгүй явсаар байтал төрөх болчихлоо гээд төрөхөөр ирж байсан юм. Намайг ороход цус алдаад балрах шахаж байж "би зүгээрээ" гээд инээж байсан эхнэрийнх нь царайг хараад яагаад ч юм тухайн үедээ жигтэйхэн их эмзэглэж билээ. Манай хоёр тэр өдөр хүүтэй болсон. Хүү нь жигтэйхэн том эр болсныг сая цагаан сараар харлаа. Ээжийн эгчийнд очтол эхнэр нь аяга угаагаад зогсож байна. "Золгоё" гэсэн чинь "би өнжиж байгаа" гэж байна. "Яагаад" гэсэн "ээж маань өнгөрөөд" гэхэд нь зүрх ёгхийгээд л явчихсан. "Өө би мэдээгүй ш дээ, хэцүү юм болжээ" гэхээс өөр үг орж ирсэнгүй. Бусдаасаа хэзээ өнгөрсөн юм бэ гэж асуутал "дээр дээр" гэсхийгээд л тоож байгаа хүн ч алга. Архичин хүний амьд эсэх нь бусдад харагддаггүй бололтой. Төд удалгүй манай ах орж ирж байнаа. Шинийн нэгний үдээс өмнө мань эр л ганцаараа согтуу... хэнийд ч очоод хусчихсан юм бүү мэд. Дуу чангатай, ирж золговол золго энэ тэр гэж хойморт шахуу суугаастай. Согтуу хүн ах захаа ч мартана, айж ичихээ ч мэдэхгүй. "Сайхан шүү дээ"
Би гэхдээ ахдаа муу санадаггүй юмаа. Ерөнхийдөө тэр хүнд дуртай талдаа гэх үү дээ. Тааралдаагүй удсан болохоор архинд үрнэ гэдгийг нь маш сайн мэдэж байсан ч мөнгө барьж золголоо. Таалагдсан бололтой. Алив хоёулаа гарч уулзая гээд намайг чирч байна. За за гээд дагаад гарлаа.
ах: "Ойрд амархан согтоод, бөөлжөөд байх боллоо. Энэ одоо элэг муудаж байгаа гэсэн үг үү?"
би: Архичин хүнд эрүүл эрхтэн үлддэг юм уу?
ах: хаха, за за энэ бол зүгээр эхлэл, жинхэнэ асуулт руугаа ороё. Чи нөхрөөсөө салсан гэл үү? Тэгээд буцаад нийлсэн гэлүү? 5 билүү 6 сар тусдаа амьдарсан гэлүү?
би: хөөх та ч мэдээлэл сайтай юмаа. Тиймээ тэгсэн.
ах: Тэр нөхөр чамайг дахиж гомдоовол ахдаа хэлээрэй. Капут болгож чадна шүү гээд толгойг нь авахаа гараараа үзүүлж байна.
би: хэхэ за л гэлээ.
Архичин ах минь дээ гэж....хайртай шүү....бүр бараг шүдгүй болчихсон байна лээ.
Яагаад ч энийг бичээд байгаан бүү мэд. Зүгээр л архинд донтчихсоныг нь хасчихвал миний таашаадаг төрлийн улс л даа. Ажил явдлууд дээр хамгийн их хань болж байсанд нь талархдаг. Дээр нэг архичны тухай шүлэг оруулсан байсан. Тэгэхдээ бичье гэж бодоод завдаагүй юм.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.05.15 11:03 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
"Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга" номын нээлт 2015 оны 3-р сарын 8-ны 13 цагт Улсын Их Дэлгүүрийн "Мажестик" номын дэлгүүрт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.05.15 11:24 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
goy bichih imaa. ochinoo nomiin neeltend

_________________
May the force be with you!


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.13.15 3:28 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Нар жаргадаг, харанхуй болдог
Харанхуй болохын цагт
Наран доорх юм бүхэн алга болдог
Бүх юм...

Нар жаргадаг, харанхуй болдог ч
Өглөө болдог
Өглөө болохын цагт
Юу ч байхгүйгээс л юм бүхэн тодроод ирдэг

Учрал гэдэг хагацахын тулд юм
Хагацал ердөө
Харанхуйг “нээж үзэхийн” нэр юм
Уйлж байгаа нүд бүхэн гэгээрлийн зөн юм
Урсаж байгаа нулимс бүр Бурханы зүг юм

Амьдрал ердөө л суралцахуй юм, даван туулахуй юм
Агшин бүрийн өвдөлт, хашгираан, амь тэмцэхүй юм
Зовлон бүрийн нүдийг эгцлэн ширтэж чадвал л
Зориглож туулсан бүхэндээ бардам үлдэх болно

Нар жаргадаг, харанхуй болдог
Хав харанхуй болдог ч
Нар мандахад л шөнийн тухай бүгд мартдаг.

л.өЛЗИЙТӨГС
Өлзийтөгсийн шинэ номонд орсон энэ шүлгийг би тааллаа гэж... хэхэ...томров

Үүрээр Миша бид хоёр бяцхан охинтой болж байна гэж зүүдэллээ. Бидний төрсөн хүүхэд биш л дээ. Хаа холын Тайландад хамт сурч байсан найз эгч хүүхдээ надад орхиод явчихсан. Бид авч өсгөхөөс өөр аргагүй байдалд орчих шиг болсоон. Би "халуун орны хүүхэд Монголын зунаар ч даарна шүү хө, дулаан гутал оймс олоод ир" гэж хэлээд Мишаг явуулчихаж байгаа юм. Тэгээд охиныг тэврээд л, бүүвэйлээд л, тэр үйлдэл маань хайр урсгаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Нээх хөөрхөн хэдхээн сартай бумбагар охин миний мөрийг налаад л унтах, хариугүй бяцханыг хамгаалахаас өөр гарцгүй болсон би ингээд ээж боллоо хөөрхий гэж бодоод инээмсэглэж байна. Гэнэт сэрүүлэг тасхийгээд, зүүд будаа.
Сэрээд харсан том бумбагар оройтож ирж намайг уурлуулсан шинж огтоос үгүй, инээвхийлээд л үнэн жаргалтай унтаж байх... Түүнийг хараад, зүүдээ санаад, жижиг сажиг юманд бухимдаж Мишадаа муухай ааш гаргасандаа гэмшив. Уужим дотортой болохсон.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.15.15 12:26 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
So lonely...I want to go back where I came. I feel that I am bored of everyday ritual. Need to explore new music, book, movie and game. They will allow me to live in my dream, I hope. I am going away from you and others slowly... Feeling down :(


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.17.15 3:38 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Хүн бүрийн дотор ногоон нахиа үндэслэн байдаг. Зарим нь арчилж ургуулаад цэцэг болгон түүнээсээ сэтгэлийн асар их цэнгэлийг эдэлдэг бол зарим нь үгүй хийж орхидог. Тэр л ногоон нахиагаа үхүүлж орхисон хүмүүс хамгийн өр өвдөм. Тэднийг бараг хутга шаагаад эсвэл буудаад алчихаж болмоор ч юм шиг, эргүүлээд уг үндэснээс нь эхлүүлэн хөөж ногоог үрслүүлэх гэж зовсноос цэвэрлэгээ хийчихсэн нь дээр ч юм шиг. Би тэднийг тэгэж үзэн яддаг. Харин тийм хүмүүстэй ойр байхаас өөр аргагүй байдалд орсон зүрхэнд ойр нөхдийгөө бодохоор бүр өр өвдөн шаналмаар...тэр тохиолдолд миний сэтгэл маш их өвддөг. Тэдний төлөө бол өөрийгөө үл хайхарна. Тийм үед надад нэр төр гэж үгүй.
Ойрын 6 сард 4 хогийн новштой таарлаа. Ирээдүйд таарахгүй гэх баталгаа байхгүй ч яг миний тулах цэг болдог хүмүүс дунд тийм новшинцор байхгүй болохоор миний аз жаргалыг булааж чадахгүй л дээ. Зүгээр л маш их зэвүүцэл төрж байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.18.15 1:48 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
raskolnikov yag tegj bodood mongo huulegch emgeniig suhddiimda.

_________________
May the force be with you!


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.18.15 10:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Jintana wrote:
"Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга" номын нээлт 2015 оны 3-р сарын 8-ны 13 цагт Улсын Их Дэлгүүрийн "Мажестик" номын дэлгүүрт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сонин юм аа, яг энэ номыг хоёр гурван жилийн өмнө монголоор уншиж байсан санагдаад байх юм :xi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.19.15 5:13 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Мань эр нилээд олон ном бичсэн. Анагаахаар бол суурь ойлголт өгөх бүтэц зүйн номыг нь би орчуулсан. Нөгөөх нь хураангуй юм билээ. Суурь ойлголт аваад, хураангуйг нь цүнхлээд явж болох л юм. Уулаасаа Интер энэ тэр дээр зэрэгцээд зарагдаж байгаа байх оо. Та ингэхэд залуу хийгээд боловсролтой Монгол хүний хувьд ашгийн бус сонирхлоор нийгэмд хүртээлтэй бусдыгаа уриалан дуудах зүйл юу хийж байна даа? Хараад байхад нас бол урсах л юм шиг байна ш дээ хаха. Нэг л мэдэхэд....би юуны төлөө яах гэж амьдарсан билээ гээд бодсон чинь хариулт олдохгүй нааж энэ тэр тээ аягүй буданлаг байвал бага зэрэг гунигтай санагдах байх. Гэхдээ л хүн хүнээсээ хүмүүжил төлөвшлөөсөө шалтгаална. Дур дураараа амьдардаг бол бас даль даль гэдэггүй л байх хэрэгтэй гэж мунхаг би бодном зээ.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.21.15 2:17 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1426871809.732792.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1426871809.732792.jpg [ 112.41 KiB | Viewed 4915 times ]
баяр хүргэе! :D


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.24.15 2:57 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Ингэвэл өөр ш дээ баярлалаа Зулаа хихи :angel:

Визний зураг авхуулах санаатай ажлаасаа гараад гудамж уруудан алхав. Эхний зурагчин гэсэн пайзтай подвал руу орлоо. 60 орчим насны эмэгтэй, 15 насны хүү хоёр байна. Өрөө нь хариугүй жижигхэн бохир, процессор дээр нь хоолны үлдэгдэлтэй таваг, уутанд нэг пирошки харагдана. Ууж байгаад үлдээсэн бололтой аяганы ёроолоор сүүтэй кофе ширээний голд дэлгэцийн урд заларчээ. За тэгээд эгч нэг муухан аппаратаар халтар хананы өмнө зогсоож байгаад зураг авлаа. Тэрийгээ бас засаад байнаа хөөрхий. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр миний зураг ч эгчийн хөдөлмөрийн дүнд дээр үеийн ханан дээр нэг наачихвал буцааж авах боломжгүй хана заваартуулаад хаячихдаг байсан календарь дээрх пудр нялчихсан шаазан царайтай хужаа хүүхнийг санагдуулам болсон ч би юм дуугарсангүй. Хөөрхий настай хүн ямар сайндаа л муу хар нүхэнд зураг энэ тэрхэн авч эвлүүлж суухав дээ гэж дотроо өрөвдсөн. Зураг хэвлэх зуур надаас мөнгөө авлаа. Эргэж хараад, принтер эвдэлчихэв ээ гэж хүүг загнаж үглэв. "Нөгөө хэнийг авчрахаар хулгай хийгээд лай болоод байх юм. Чи ядаж хааяадаа ирээд, юм хийж сурахад яана" гэх мэтээр урсгаж байснаа буцаж над руу нүдний шилэн доогуураа сүрхий эгцэлж харснаа "чамд юу хэрэгтэй вэ?" гэж байна. Би ард хүн байгаа юм болов уу гээд эргээд хартал хүн алга. Гайхсан би "зургаа авъя" л гэлээ. Тэгсэн "ээ эргүү авгай. Нээрээ тийм ш дээ. Ингээд орон гаран болчихоод байгаа юм" гэсээр зургыг минь зүсч өгөв. Зүрх давхар ширхийх шиг..."Баярлалаа эгчээ" гэж инээд алдсаар би гарч одов.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.24.15 10:13 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.11.13 2:30 pm
Posts: 917
15 nasnii huu chin tom l bna shd. hen irj bsanaas ter huu irj tusalsan ni deer shd yalanguya teenageruud technologiig gargaahgui blgui.

_________________
May the force be with you!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited