#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.16.18 1:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 65 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
 Post subject: Re: Бабу
PostPosted: Nov.02.16 11:33 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Номын тэмдэглэл. Айн Рэнд - Бид амьд хүмүүс (We the living)

700 гаран хуудастай энэ номыг би салж ядан долоо хоногийн дотор унтах нойроо ч үл хайхран уншиж дуусгалаа. Орос орны 1920–д оны хувьсгалын эхэн үеийн амьдралыг харуулдаг. Аль ч үед, ямар ч нийгэмд хүн гэдэг сайнтай, муутай л байх юм даа. Хүн зовлонг хичнээн их даадаг хэрнээ жаргалаа өөрөө сүйдэлдэг юм байна. Ер нь хүн гэдэг амьтан чинь жаргаж чаддаггүй юм шигээ.

Би энэ номыг уншаад сэтгэл санааны хямралд орчихоод байна. Ер нь амьдралын утга учир гэдэг юу ч билээ. Хайр дурлал гэдэг нь хүнд асар их баяр баясгалан, амьдралын утга учир авчирдаг мөртлөө тэр хэмжээгээрээ, магадгүй түүнээс их сэтгэлийн зовлон шаналал дагуулдаг ч юм шиг.

Хүн яах гэж тэгж их зовдог мөртлөө амиа хорлочихгүй, амьдрах гэж амьд байх гэж дахиад түүнээсээ ч илүү зовох гэж тэмүүлээд байдаг юм бэ. Надад энэ бүгд мэдрэмжтэй холбоотой юм шиг санагдсан. Мэдрэмж гэдэг хамгийн чухал. Чи цаг минут тутамд өөр өөр мэдрэмж авна. Мэдрэмж болгон сайхан байдаггүй ч чи мэдэрч байна гэдэг л сайхан аж.

Одоогийн энэ ардчилсан нийгмийг олох хүртэл нийгмийн олон хувилбарыг туршиж, хувьсгалаас хувьсгалын хооронд амьдарч байсан хүмүүсээр бахархаж байна. Баянаас, ядуу хүртлээ хүн бүр зовж, өлсөж, ядарч, цангажээ. Хүн биеийн шархнаас илүү сэтгэлийн шархаа дийлдэггүй юм байна. Хүнийг урагш хөдөлгөдөг зүйл бол зорилго юм байна. Аливааг хүсч, зорьж, мөрөөдөж, хайрлаж байхад ямар ч хүнд хэцүү үед хүн амьд байдаг юм байна. Хүн өөртөө хайртай байхад, өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг цагт ямар ч хэцүү амьдрал, ямар ч бурангуй нийгэм байсан хүн өөрөө өөрийгөө гээхгүй амьдарч болдог юм байна. Хүнийг амьд байхад, амьдрахад нь урам зориг өгдөг зүйл бол тухайн хүний хүсэл мөрөөдөл бөгөөд хайртай хүн нь юм байна. Гэвч хайр дурлал ч бас хязгаарлагдмал шүү дээ…

Сэтгэлээр унаж хямармаар байгаа бол энэ номыг уншаарай гэж зөвлөх байна.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Nov.07.16 1:20 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Би урд шөнө чамайг зүүдэллээ. Чи бид хоёр юм ярьж мөн харц тулгарч чадахгүй, биедээ хүрэхээс ч жийрхэцгээн сууна. Тэгсэн мөртлөө сэтгэл дотроо тарчилж байх юм. Тэр тарчлаан огт дуу гаргахгүй ч, би чиний нүднээс харин чи миний сандралаас мэдэрч байлаа. Удалгүй шөнө болж унтах болоход чи надтай хамт унтахгүй гэж гүрийгээд тусдаа унтаж байх юм. Чи яагаад дандаа ийм хатуу байдаг юм бэ. Зүүдэнд минь хүртэл хатуурхана гээч. Удалгүй би чиний өвөрт гүйгээд орлоо. Суганд чинь нүүрээ наагаад, бэлхүүсээр чинь тэврээд хэвтчихлээ. Ямар их санаа вэ, энэ үнэрийг бас энэ биеийг. Чи минь огтхон ч хөдөлсөнгүй. Намайг дээшээ хараад яг л унтсан хүн мэт хэвтэж байтал чи над руу эргэж харснаа мөрөнд минь нүүрээ наагаад уйлах юм. Гэхдээ чимээгүй. Би шилэн таазанд тусах нүүрний чинь тусгалаас чамайг уйлж байгааг харлаа. Чи минь ийм л уяхан, зөөлөн хүн шүү дээ. Надаас бусдад нь нулимсаа үзүүлж байсан билүү дээ. Удалгүй би ч бас чамайг дагаад уйлчихлаа. Тэгээд би чиний нүүрийг илж, үсийг чинь үнэрлэлээ. Дахиж өөрөөсөө болж чамайгаа зовоохгүй байхсан гэж бодогдоно. Энэ бүх хугацаанд миний туулсан зовлон, шаналал чинийхтэй харьцуулахад юу ч биш байсан мэт санагдана. Өөрийгөө зүхэж, буруутгамаар. Яг энэ мөчид бидэнд хэлэх үг байсангүй. Шаардлага ч байсангүй. Наалдсан эд эс бүхнээрээ холбогдож, бие биенээ ойлгож байлаа. Одоо дахиж хэзээ ч явуулахгүй гэж л дотроо шивнэцгээнэ... Гэвч гадаа үүр цайж байх шиг байна, өглөө битгий болоосой. Энэ мөч битгий дуусаасай. Би яг энэ мөчид, чиний тэвэрт, нүдэндээ нулимстай боловч сэтгэлдээ баяртай чигээрээ гацчих юмсан. Чи л хажууд минь байгааг мэдэрч байвал, гэхдээ чиний зүрх ч гэсэн миний төлөө цохилж байвал...би, би хичнээн аз жаргалтай амьдрах бол. Чиний хайранд нялхардаг мөртлөө чиний хайраар жигүүрлэж хурцлагддаг тул ирэх асуудал бүрийг яаж урам зоригтойгоор давахаа бодож сэтгэл шимшрэнэ. Чамтай хамт байх энэ хормын төлөө үлдсэн амьдралаа өгөхсөн. Би амьдралд хайртай ч, чамд илүү хайртай. Чамгүйгээр өнгөрөөх, чамайг бодож шаналах мянган жилийн оронд чамтай хамт байх ганц өдрийг сонгох тэнэг. Энэ чинь хүслээ гүйцэлдүүлж, харамсах зүйлгүй дэлхийг чөлөөлөх сүнснийхээ төлөө шүү дээ хонгор минь. Ойлгохгүй байна гэж үү.
Удалгүй би өөрийгөө унтаж байгааг бас зүүд минь дуусч байгааг мэдэрлээ. Нүд минь нээгдэхэд танил тааз, танил ханын цаас л үзэгдэнэ. Дахиж нүдээ аниад чиний дүрийг олж харсангүй, чиний нүцгэн биеийг мэдэрсэнгүй, чиний үнэрийг ч үнэртсэнгүй. Одоод минь чи надтай хамт байхгүй. Хүсэхгүй байгаа ч эвлэрэх ёстой гэж сэтгэл, зүрхээ аргадлаа. Тархи минь ажиллахгүй байх шиг, буруу зөвийг дэнсэлсээр залхсан бололтой. Харин зүрх минь гунигтайяаа цохилно, бүр больчихоосой гэж бие минь юмуу нүд минь ч юмуу хүсэх шиг... Ажилдаа явалгүй бол хоцрох нь дээ гэдэг бодлоор орноосоо өндийлөө. Дахиад л нэг чамгүй өдрийг өнгөрөөх нь дээ хайрт минь...


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Nov.08.16 5:09 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Quote:
За ойрын хугацааны зорилтуудаа бичээд үлдээчихье.

- Намраас боксын дугуйланд явна. Стресс тайлах сайхан арга шиг санагдсан бас бүх биеийг жигд хөгжүүлнэ, биеээ хамгаалж чаддаг болно гэх мэт олон давуу талтай.
- Эрүүл хооллолт эхлүүлэх. Хоолны зөв дэглэм бариад эхэлвэл өтгөн хүртэл үнэргүй, өнгөлөг болно. За энэ талаар илүүц биз, туршлагаа тэгж байгаад хуваалцана аа.
- Хэлээ сайжруулах. Ер нь л зогсолтгүй суралцаж баймаар байна. Ер нь хэлийг сурж дуусдаггүй бололтой.
- Номын ажлаа эхлүүлэх. Одоохондоо гадаа дулаахан болхоор аялал зугаалга бодогдоод, орой болгоныг хөгжилтэй өнгөрүүлмээр санагдаад эхлүүлээгүй л байна.
- Тамхийг бүр мөсөн хаях. Хааяаа ганц нэг уухдаа ганц хоёр сорчихоод байгаа. Бүүр болиноо.
- Мөнгө их олох. Бонус авах. Мөнгөний хэрэгцээ их байна шүү. Мөнгө амьдралын утга учир биш ч аз жаргалтай амьдралын олон замыг нээж өгнө гэж би боддог нтр.
- Машин авах.
- Ээжтэй хамтарч гэр бүлийн бизнес эхлүүлэх.

Өөр тайван дөө.


Боксын дугуйлангаа хойшлуулсан, оронд нь спинингд бүртгүүлсэн. Энэ пүрэв гарагаас явах байх.
Эрүүл хооллолт бараг эхлүүлсэн ч юмуу, ээж гэртээ амарч байгаа болхоор гэрийн хоол байнга идэж авч явж байгаа.
Номын ажлаа эхлээгүй байна. Ер нь энэ ажлыг хийж чадахгүй бололтой. Нөгөө хүнтэйгээ ч холбогдоогүй л байна.
Тамхи хаяагүй ээ, гэхдээ байнга татдаггүй.
Мөнгө ёстой их олсоон. Бонусаа ч тултал авсан. Хадгаламж ч нээчихсэн.

За дараагийн том зорилтуудаа бичье дээ.

Тоефл өгөх
Тэтгэлэг аваад явах

Бие эмчлүүлэх. Ойрд сэтгэл санааны гутралаас болоод бие хаа их өвдөөд байдаг болсон. Миний ч санаа зовж эхэлж байна. Хүн эрүүл байж зорилгоо гүйцээнэ шүү дээ.
Гэснээс хуучин залуугаа бодож эморхоо бараг больж байна дөө. Угаасаа би түүнд хайртай байсан эхэсдээ ч эргэлзэж эхэлсэн. Зүгээр л тэр хүн найдвартай, баталгаатай хүн байсан тул би алдахыг хүсээгүй. Бас тэр хүнийг анхны хайраасаа илүү хайрлаагүй. Одоо бол хайр дурлал хүсэхгүй, сэтгэлээ ч хүчилж зовоохгүй. Зүгээр л хоосон байна. Энэ чигээрээ баймаар байна.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Nov.23.16 5:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Хүн ер нь жил ирэх тусам л даардаг болчихдог юм биш үү. Өнгөрсөн жил миний үзсэн хамгийн хүйтэн өвөл байсан чинь энэ жил нь илүү хүйтэн болж таарлаа. Би өвөл ийм аймар хүйтэн болдог байсныг ердөө ч санахгүй байна. Жоохон байхад өвөл болхоос ингэтлээт их айж, залхаж байсангүй. Даарахаа ч мэдэрдэггүй байсан байх. Цасаар байлдаж, чаргаар гулгаад л сайхан байж дээ. Гэтэл одоо яав нтр.

Их ойрын зорилттой болсоон. Шпагет сууж сурах. За ёстой дуудлагаараа л аваад хаячихлаа. Спинингдээ яваад эхэлсэн. Маш их таалагдаж байгаа. Хурдхан л зааландаа ороод дугуйн дээрээ суугаад жиймээр санагддаг болсон. Сүүлийн арван минутанд сунгалтын дасгал хийлгэдэг юм. Би үнэхээр сунгалтгүй хүн юм, гараараа газарт ч хүрч чадахгүй юм, гэхдээ би сууж сурнаа л гэцэн байгаа. Чадхым чинь. Яг одоогоор спинингт яваад юу хөгжөөд байгааг мэдэхгүй л байна лдаа, гэхдээ л гоё байгаа нтр.

Бас ирэх жил гадгаад руу нэг гоё сургалт руу явах сурагтай байна. Тэр ок болчихвол ёстой нэг урамтай сайхан байна аа. Амьдрал ч аргагүй баялаг юмаа, баян юм.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Dec.01.16 5:18 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Япон явмаар байна. Ер нь явнаа. Өөр тайван дөө.

https://www.buzzfeed.com/scottybryan/pl ... .ctkwO5yx3


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Dec.05.16 4:18 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Надтай учирсан хүмүүс ер нь намайг мартдаггүй, надад дандаа сайн сайхныг хүсэж явдаг юм байна. Тэгэхээр би ч сонголтоо ер нь зөв хийдэг хүн байна этрр.

Би хар багаасаа л нэг залууг их хайрладаг байвөө. Ер нь миний хайрын түүхүүд дандаа кино шиг л байдаг юм. Тэр миний анхны хайр болхоор их хайртай байлаа. Их л удаан хүлээж, хүсэж, мөрөөдөж байж нэг юм үерхэцгээсэн юм. Даанч манай гэрийнхэн их эсэргүүцнэ. Аав, ээжтэйгээ бүүр харьцхаа байгаад л би болно бүтнэ гээд тэднийд хүртэл амьдарч үзэв. Ишш их л тэнэг байж дээ, одоо бол аав, ээж эсэргүүцвэл окэй гээд л салах байхдаа. Одоо ч ер нь аав, ээж эсэргүүцэхээр тийм сонголтыг би өөрөө ч хийхээргүй болсон доо.

Тэгээд л тэр сурдаг, би төгсчихсөн ажил хийгээд л, цалингаараа түүндээ их юм авч өгдөг байсан. Тэднийх тэр үед нь амьдрал нь жаахан тааруу байсан лдаа, олигтой газар амьдардгүй. Гэхдээ би тоодоггүй байж л байдаг, ажлаа тараад л автобусдаад л, тосуулаад л. Тэр үедээ жигтэйхэн их аз жаргалтай байж билээ. Удалгүй байнга ам зөрөлдөөд, би ч байгаа байдалдаа гутарч эхлээд, гэрийнхэнтэйгээ харьцахгүй болхоор хэцүү санагдаад, тэр хүнтэй хамт ирээдүй бүр нэг бүтэхгүй санагдаад эхэлсэн. Хоёрын хооронд дэн дун гэж байтал би нэг залуутай санамсаргүй танилцаад түүнээс нэгмөсөн салсан. Харин нөгөөх маань бодохдоо түр зуур л салсан гэж бодоод намайг шинэ залуутай болцныг сонсоод бүр итгэхгүй, гомдоод, их л муухай салж билээ. Над руу ёстой нэг ч хоног залгаж, нэг ч шөнө мсж бичээгүй.

Харин тэр залуутайгаа саяхан уулзсан чинь бас л хөөрхөн юмс ярьлаа. "Намайг хэн ч биш байхад хажууд минь хамгийн удаан байсан болхоор, би чиний надад зориулсан тэр их хайрыг бодхоор үхчихмээр санагддаг. Чи намайг жил л хүлээчихсэн бол миний амьдрал сайжирсан. Би чиний авахыг хүссэн бүх юмыг чинь авч өгч, газар гишгүүлэхгүй, эрх танхи амьдруулахыг хүсдэг. Би чамд хир халдаамааргүй санагддаг. Сайн хүнтэй учирсан гэж сонсоод баярлаж л байлаа..."

Хар, буруу санаж, гомдож явдаг болов уу гэж боддог байсан юм. Гэтэл ийм үг сонсох сайхан байлаа, намайг үнэлдэгт нь баярласан. Гэхдээ бас сэтгэл санаа нэг их сонин байна. Би ч гэсэн тэр хүнийг сайн явааг нь сонсох сайхан л байдаг. Гэхдээ одоо даанч тэр үеийнх шиг оргилсон сэтгэл, хариу нэхээгүй хайр, тэмүүлэх зүрх надад алга даа. Өнгөрсөнд үлдсэн хүмүүсийг өнгөрсөнд нь үлдээхгүй бол ирээдүйн сайхан учрал улам л холдоод байх шиг санагддаг юм. Урсан одож буй цаг, мөч бүхэн эргэж ирэхгүй тул дэргэдэх хүнээ тултал нь хайрлах л юм шүү дээ, хонгорууд минь.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jan.30.17 4:50 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Ер нь хүнтэй өрсөлдөж байхаар өөртэйгөө өрсөлд. Өчигдрийн би- гээсээ дээшилж, нэг зүйл илүү мэдэж, шинэ юм сур.
Өөрийгөө хайж байна гэж эморхын оронд өөрийгөө бүтээ. Өөрийгөө байж болох хамгийн сайн хувилбараар бүтээж, сайн сайхан зүйл бодож, хийж яв.
Хар амиа бодох биш үр дагавар болон бусдад учруулах хор нөлөөг байнга бодолцох. Учиргүй буян хийгээд, хүмүүст туслаж гийгүүлэхгүй гэхэд бусдад садаа бололгүй, буруу саналгүй амьдар.

Ойрд ер нь зогсолтгүй сурахгүй бол болохгүй юм байна гэж л бодогдох боллоо. Өөрийгөө алхам тутамдаа чамлаж байна. Өдийг хүртэл сурсан, мэдсэн минь хангалтгүй санагдаж байна. Амьдрал уйтгартай байх эсэх нь надаас л шалтгаалах юм шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө илүү сайн хувилбарыг бүтээснээр надад одоо байгаагаас минь илүү боломжийн сонголт ирнэ гэдгийг ухаарч байна. Тиймээс ч энэ жил нэлээд том зорилтууд тавьчихсан үзээд л байна. Шинэ жил шүү дээ, бас нас ч удахгүй шааригдах шинжтэй. Үнэхээр биелүүлмээр байгаа зорилтууд тул дотроо хадгалчихъя. Мөнгөөр бүхнийг авч болохгүй ч их л олон боломжийг худалдаж авч болох юм байна гэдгийг ухаарч байна. Гэхдээ хийж чаддаг юмтай хүнд бол олоход амархан л зүйл юм.

Хааяа энэ бүх том хүслээсээ зугтаад хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд, нөхрөө халамжлаад энгийн амьдрахыг хүсэх л юм. Гэвч миний гэр бүлийнхээ бахархал байх хүсэл минь хурцалж байна.

Гэснээс нэг залуутай зургаан жилийн дараа эргэн уулзаж байгаа юм. Өмнө нь танил төдий л байсан, тийм ч дотно байгаагүй л дээ. Тэгсэн зургаан жилийн турш үнсэхийг хүссэн уруул, барихыг хүссэн гар минь гээд л намайг их л нандигнаж, өөртөө ч итгэхгүй байгаад нь бүр хайр хүрээд байх юм. Амьдрал ч баялаг юмаа баялаг юм.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Feb.09.17 4:50 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Би могой гэдэг үг мэдэхгүй бага насандаа, ойролцоогоор гурав юмуу дөрөвтэйдөө анх могой харж билээ. Гэр дотор, орон доор. Дүү минь надаас хоёр насаар дүү гэхээр хариугүй жоохон юм байсан байж таарна. Тэр нэг тийм улбар мөртлөө цагаан толботой могой байсан. Одоо санахад зулзага байсан байж магад. Гэрт ээж, дүү бид гурав л байж байлаа. Ижий гал тогоонд жигтэйхэн гоё хоол хийгээд ухаан байдаггүй. Би бодож бодож "зөгий" гэдэг үг олоод, ээжээ орон доор зөгий байна, яахуу гэвээ. Ээж тоосонгүй ялааны алуураараа алчихаа гэв. Модон бариултай, ишнээс нь хаймрын өөдөс нарийн төмрөөр тогтоосон ялааны алуураа бариад би дахин могой тийш зүглэв. Дүүтэйгээ орон доогуур тонгойгоод хараад л байлаа. Яаж алахаа үнэхээр ойлгосонгүй. Буцаж ээж дээр очоод ээжээ би алж чадахгүйнээ, их том зөгий юмаа та очоод хараач гэж гуйлаа. Ээж дуртай дургүй очиж харж нэг юм аюулаас аврагдаж билээ. Удалгүй аав ирээд дүү бид дөрөв хөдөө байдаг өвөө, эмээгийндээ очихоор аавын 30 машинаар явж байхад цонхон дээр жинхэнэ зөгий нисч байсан юм. Энэ дурсамж ердөө мартагдадгүй юм. Би тэгэхэд анх могой гэдэг үг сурч, тэгэхэд анх хэлний бэрхшээлтэй тулгарсан ххэ.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Apr.03.17 11:48 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Зовлон ойлгодог болсон юм байлгүй. Хүний оронд өөрийгөө тавьж үзээд учиргүй өмнөөс нь шаналдаг болж. Юмыг нэг талаас нь нэг л удаа биш олон талаас нь олон удаа бодож шийдвэр гаргадаг болж. Хүн болгон юм болгоныг хайрламаар санагддаг болж. Намайг инээлгэж, дэмжиж, урмаар тэтгэдэггүй хүмүүсээс зайгаа бариад сурчихаж. Сэтгэл минь хөдлөхгүй байгаа бол хүний цаг, мөнгийг үрж найдлага төрүүлэхээ больж. Хүн бүрийг адилтган үзэж сайн сайхан зан чанарыг харахыг хүсдэг болж. Гадаад өнгөнд биш сайхан сэтгэлд, халамжинд, ухаанд дурладаг болж.

Надад итгэж, намайг хайрлаж, намайг мундаг гэж хардаг олон хүн байдгийг мэдэрсэн сайхан сарууд өнгөрлөө. Урмаар тэтгэгдсэн хүн чинь ямар ч саадыг давж гараад, сайн сайхан зүйл хийж, улам мундаг болох юмсан гэж л хүсэх юм. Намайг үргэлж дэмжиж, надад итгэж байдаг хүмүүсийн тэр нүдэнд үл үзэгдэх агуу их хүчээр би одоо байгаагаасаа илүү нэгэн болохын төлөө зүтгэдэгээ ойлголоо. Гэхдээ ганцаардах үе бишгүй бий. Хоёулаа байхад юм бүхэн илүү дээр байдаг юм байна. Гэхдээ чамайг дэмждэг, ухааруулдаг, урамшуулдаг нэгэн байх хэрэгтэй. Жилийн өмнө би нэг тийм хүнээ алдаж байжээ. Тэр цаг үеэс хойш миний зүрх зогсчихсон юм шигээ. Ямар ч гоё үг, гоё цэцэг, гоё залуу хараад догдлохгүй юм. Гэхдээ тэр хүнийг алдаагүй байсан бол би өөрийгөө бас нэг өөр талаас нь нээж, энэ олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээхгүй байсан. Би гав дөнгөнд орчихоод гарах гэж тэмүүлээд шантраад болих байсан байх. Түүнийг мартахын тулд, өөрийгөө өөрчилхын тулд, өөр зүйлээс баяр баясал авахын тулд, гунигаа дарахын тулд, өөрийгөө сатааруулахын тулд би их хичээсэн. Амьдралын хамгийн том алдаагаа хийчихсэн, хамгийн аймшигт биш ч хагацал гээчийг үзчихсэн, хайртай хүнээрээ зөрүүлж хайрлагдах нь хамгийн сайхан зүйл гэдгийг мэдэрчихсэн, мөнх зовлон бөгөөд мөнх жаргал гэж байдаггүйг ухаарчихсан, түүнээс илүү сайн хүн, үүнээс илүү сайхан ирээдүй бий гэдэгт итгээд л амьдарч байна даа. Хэдий салалт, хагацал муухай ч хүнд их юм ухааруулдаг аж. Өөр ч тайван даа.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: May.01.17 7:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898


Хавар гэж хачин улирлаас болоод тэрүү хамаг сэтгэл санаа нэг бол навс унаад аль эсвэл цээжиндээ багтаж ядтал догдлоод байх юм. Хүн болж төрсний хамгийн сайхан мэдрэмжүүд ч юм шиг.

Ээжээсээ "бахархаж байна" гэдэг үгийг сонсох хорвоогийн бас л сайхан мэдрэмж юм. Намайг цэл залуу 20 насандаа төрүүлсэн ээж минь ар гэрийн аар саархан мэт боловч хүний хөгжлийг хойш нь татдаг олон асуудлаас болоод дээд боловсрол эзэмшиж, дуртай ажлаа хийж, хүссэн бүхнээ авч чадаагүй. Тэр амьдралыг надад мэдрүүлэхгүй гэсэн дээ намайг үргэлж дэмждэг юм. Ээж минь одоо байгаагаасаа илүү мундаг явах хүч чадалтай, мэдлэгтэй, ухаантай, сайхан бүсгүй л дээ. Гурван хүүхдийг хүний зэрэгтэй өсгөх гэж өөрийгөө умартан махран зүтгэсэн. Гараа зулгартал цайны газрын даавуу угаадаг байсныг нь одоо бодохоос ч зүрх шимширдэг. Дахиж тэр гарыг л өвтгөхгүй байх юмсан. Энэ мэт мундаг боловч ар гэрийн асуудалаас болж өөрийгөө золиослосон олон хүүхнүүд бий. Тэдэнд туслах юмсан гэж хүсч байна. Эмэгтэй хүн хань ижлээ зөв сонгож байж л жаргадаг болтой. Мөн би хүүхдийг эхнэр, нөхөр хоёрын гэрлэлтийн аврагч биш, хайраас нь ургасан цэцэг байгаасай гэж хүсдэг юм. Аав нарыг ч бас мартаж болохгүй. Би чадахгүй гэж шантраад архи дарсанд ороод, хаяад явж болох байсан ч бидний сайхан ирээдүйд итгэдэг, үүргээ бүрэн ухамсарласан тул нэг үг ч хэлэхгүй зүтгэдэг. Ер нь хүн сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээг эргэн тойрны хүмүүсийн хайраас авдаг байх. Өөрөөр хэлбэл хүнийг амьд явах хөшүүрэг нь хайр, чин сэтгэл зэрэг юмдаг уу даа. Сэтгэлийн тэнхээ нь дутсанаас хүн амьдралд бууж өгч буруу замаар ордог байх. Уйлмаар болж байна. Энэ эцэг эхийн холбоо, ах дүүс, найз нөхөд гээд ер нь мах цус, сэтгэл зүрхээрээ холбогдсон хүний харилцаа гэдэг хамгийн эрхэм нандин юм. Ер нь хүнд саад болохгүй амьдрах, өөрөөсөө болж бусдыг зовоохгүй л амьдрах юмсан.

За тэр ч яахав, ер нь бид юм бодох завгүй болж дээ. Сатаарах зүйл ихдээд байх юм. Өмнө нь ухаалаг утасгүй байх үед их юм бодож, бичдэг байжээ, одоо ч элдэв юманд сатаараад юм бодох ч зав гарахгүй юм. Өнгөрсөн сар их л адал явдалтай өнгөрлөө. Зогсчихсон юм болов уу гэж айгаад байсан зүрх сэтгэл минь ажиллаад... Гуравхан удаа уулзчихаад халуун цээжнээсээ цохилох зүрхээ өмнө нь дэлгээд тавьчихмаар тийм хүнтэй учираад...Даанч тэр минь эрдэм номын мөр хөөхөөр холын холыг зорьчихсон. Бас л хүн болж төрсний хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг мэдэрлээ шүү дээ. Тэгээд л сэтгэл ханачихсан ххэ. Одоогоор нэг их хоосорч, гутарсан юм алга, гэхдээ бас нэг юм дотроо бодчихсон байгаа. Би гэж юм хийхгүй энд баахан юм бичээд л байдаг, үр дүн байдаггүй. Тэгээд ичээд одоо дотроо л боддог болсон. Биелсэн хойно нь хуваалцаж байна аа. Эцэст нь амьдрал баялаг шүү баялаг.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jun.13.17 4:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Үүрээр таван цагийн үед хотоос гарч хөдөө рүү давхимаар байна. Машины арын суудалд цонхоор жирэлзэн өнгөрөх байгалийг ширтэнгээ түг түмэн бодолд автаж явмаар байна. Орой нь буудаллах газраа сонгочихоод, майхангаа зоож, май тавиад, борцтой хоолоо хийгээд суужиймаар байна. Нар жаргах үеэр нуурын элстэй эрэг дээр хөл нүцгэн, согтуу деспасито гдг дуун дээр бүжиглэмээр байна. Таван гар сууж байгаад сайхан мушигмаар байна. Хэдий харшил хөдлөөд их зовдог ч би хөдөө л явмаар байна.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jun.16.17 11:28 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
БаБу wrote:
Зогсчихсон юм болов уу гэж айгаад байсан зүрх сэтгэл минь ажиллаад... Гуравхан удаа уулзчихаад халуун цээжнээсээ цохилох зүрхээ өмнө нь дэлгээд тавьчихмаар тийм хүнтэй учираад...Даанч тэр минь эрдэм номын мөр хөөхөөр холын холыг зорьчихсон. Бас л хүн болж төрсний хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг мэдэрлээ шүү дээ. Тэгээд л сэтгэл ханачихсан ххэ. Одоогоор нэг их хоосорч, гутарсан юм алга, гэхдээ бас нэг юм дотроо бодчихсон байгаа. Би гэж юм хийхгүй энд баахан юм бичээд л байдаг, үр дүн байдаггүй. Тэгээд ичээд одоо дотроо л боддог болсон. Биелсэн хойно нь хуваалцаж байна аа. Эцэст нь амьдрал баялаг шүү баялаг.


Юм бичдэггүй ч гэсэн тэмдэглэсэн зүйлсийг нь байнга уншдаг байсан болохоор нэг хүнээс болж шаналж байсан хэсгүүд нь их танил санагддаг байсийн.
Юу ч тохиолдлоо гэсэн 3хан удаа уулзсан ч хамгийн сайхан мэдрэмжийг мэдрэх боломж тохиодог байх нь. Дээрх хэсгийг уншаад маш их баярлаж, эерэг сайхан бүхнээр цэнэглэгдэх шиг л боллоо.. Цаашид ч гоё мэдрэмжүүд мэдэрч, аз жаргалтай байгаасай гэж хүсье эээээ :angel:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jun.22.17 12:50 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Баярлалаа Fever, чамд ч бас чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Гэснээс би их гоё дуу олсон.



Би үг, үйлдэл хоёр нь зөрдөг хүмүүст үнэн голоосоо дургүй. Тэгээд нэг дургүй хүндээ насаараа дургүй. Миний эргэн тойронд нэг ч аз жаргалтай гэрлэлт алга. Эхнэр/нөхрөөсөө өөр хүнийг хайрлаж, өөр хүн лүү тэмүүлсэн л хүмүүс байх юм. Тийм байж яаж нэг оронд унтаж, өдөр болгон царайг нь хардаг юм бэ. Яаж бие, сэтгэл хоёроо өөр өөр хүнд зориулдаг юм бэ. Бие биедээ өөр хүн бодох ч завдал гаргахгүй тултал нь хайрлаж болдоггүй хорвоо юмуу. Хоёр биенийхээ ноймор нэг фээн нь байж болдоггүй амьдрал уу. Би үнэнч байдлыг эрхэмлэдэг дээрээс нь сексийн тийм ч өндөр мэдрэмжгүй хүн болхоор иймэрхүү юм сонсож, харахаар бухимдаж, ерөөсөө ойлгохгүй юм.

Би бодохдоо үнэхээр үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ олчихвол тэр хүндээ л бие, сэтгэл хоёроо зориулаад хамтдаа хэнбугайд ч сатаарахгүйгээр гоё нийгэмд тустай ч юмуу зорилт тавиад тэрэндээ хүрэх гэж үзнэ. Ажилдаа шамдаж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарна. Хүүхдийнхээ хүмүүжилд ч анхаарна. Гэхдээ амьдралд ам гарч болохгүй л дээ. Гэхдээ л өөдрөг байх хэрэгтэй, бодож байгаа бүхэн минь эерэг, сайн байх ёстой. Амьдрал сайхан шүү дээ.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Sep.05.17 7:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Бороотой өдөрт дуртай мөртлөө албаар гунигтай дууны жагсаалтаа сонсон, эсэн бусын юм бодож сэтгэлээ тавгүй болгодог намайг дулаан хөнжлөөр хучаад, үргэлж хүйтэн явдаг хөлийг минь гэдсэндээ наагаад өдөржин хамтдаа гуниглах уу? Чиний өгөх үнэтэй бэлгийг чинь голох мөртлөө будаатай шөл хийж өгөхөд чинь хүүхэд шиг баярлах намайг хайрлах уу? Чамгүйгээр амьдарч чадна гэдгээ мэддэг, чамайг тоохгүй байх, ганцаараа байхыг хүсэх зэргийг минь тэвчих үү? Халууцаж улайсан хацар, буддаггүй нүд, уруул, өндөр өсгийтгүй хөл, их иддэгэсээ болж цүндийх гэдсийг минь харах болгондоо хайр чинь хүрэх үү? Цалингаа аваагүй байж түрүүлж үрчихдэг, гоё гутал хараад хэдэн өдрөөр боддог надад хүссэн зүйлийг минь авч өгөх үү? Үргэлж чамд өгдгөөсөө илүү ихийг, бусдад зарцуулдгаас чинь илүү цагийг хүсэх намайг ганцаардуулахгүй байлгах уу? Хамт мансуурах уу? Гэртээ тогтож сууж чаддаггүй, гадагш гарч байж эрч хүчээ авдаг, амралтыг гэртээ биш ийш тийшээ аялах гэж ойлгодог надтай хамт амьдрах уу? Ууртай үедээ үг, үйлдлээ цэгнэж чаддаггүй миний занг тэсэх үү? Хүсэхгүй үед минь надаас секс биш зүгээр л хамт байхыг чухалчилж, тэврээд унтах уу? Хамт хөтлөлцөөд алхах уу? Үнэнч занг минь хүндэлж намайг хэзээ ч шархлуулахгүй байх уу? Утга авцалдаагүй, уймарсан бодлыг минь сонсож, урам зориг хайрлах уу? Гутарсан үед минь сэргээж, зовох цагт минь хамт байж, уруудах үед минь зөв чигт залах уу? Миний сонгосон киног хамт үзэх үү? Миний сонсдог дуунд дуртай байх уу?

Баргийн юманд сэтгэл хөдлөхөө байсан цөвүүн цаг ажээ. Эсрэгээрээ багахан юманд уярч хайлдаг болсон ч юм шиг.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Sep.06.17 12:35 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2470
Location: Musée du Louvre
БаБу wrote:
Бороотой өдөрт дуртай мөртлөө албаар гунигтай дууны жагсаалтаа сонсон, эсэн бусын юм бодож сэтгэлээ тавгүй болгодог намайг дулаан хөнжлөөр хучаад, үргэлж хүйтэн явдаг хөлийг минь гэдсэндээ наагаад өдөржин хамтдаа гуниглах уу? Чиний өгөх үнэтэй бэлгийг чинь голох мөртлөө будаатай шөл хийж өгөхөд чинь хүүхэд шиг баярлах намайг хайрлах уу? Чамгүйгээр амьдарч чадна гэдгээ мэддэг, чамайг тоохгүй байх, ганцаараа байхыг хүсэх зэргийг минь тэвчих үү? Халууцаж улайсан хацар, буддаггүй нүд, уруул, өндөр өсгийтгүй хөл, их иддэгэсээ болж цүндийх гэдсийг минь харах болгондоо хайр чинь хүрэх үү? Цалингаа аваагүй байж түрүүлж үрчихдэг, гоё гутал хараад хэдэн өдрөөр боддог надад хүссэн зүйлийг минь авч өгөх үү? Үргэлж чамд өгдгөөсөө илүү ихийг, бусдад зарцуулдгаас чинь илүү цагийг хүсэх намайг ганцаардуулахгүй байлгах уу? Хамт мансуурах уу? Гэртээ тогтож сууж чаддаггүй, гадагш гарч байж эрч хүчээ авдаг, амралтыг гэртээ биш ийш тийшээ аялах гэж ойлгодог надтай хамт амьдрах уу? Ууртай үедээ үг, үйлдлээ цэгнэж чаддаггүй миний занг тэсэх үү? Хүсэхгүй үед минь надаас секс биш зүгээр л хамт байхыг чухалчилж, тэврээд унтах уу? Хамт хөтлөлцөөд алхах уу? Үнэнч занг минь хүндэлж намайг хэзээ ч шархлуулахгүй байх уу? Утга авцалдаагүй, уймарсан бодлыг минь сонсож, урам зориг хайрлах уу? Гутарсан үед минь сэргээж, зовох цагт минь хамт байж, уруудах үед минь зөв чигт залах уу? Миний сонгосон киног хамт үзэх үү? Миний сонсдог дуунд дуртай байх уу?

Баргийн юманд сэтгэл хөдлөхөө байсан цөвүүн цаг ажээ. Эсрэгээрээ багахан юманд уярч хайлдаг болсон ч юм шиг.

bugded in medeej tiim tegnee gej hariulnaa yag amidral deer biyluultel haa ch yum :hihi:

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.11.17 12:18 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Чиний хайртай охин байхдаа би их дураараа, өөрийнхөөрөө байж. Би чамд хүүхэд шиг эрхлэх гэсэндээ хоолоо өөрөө хийгээд идчихэж чадахгүй, ганц ширхэг тортой юмаа ч дийлэхгүй тун арчаагүй бас болгоомжгүй болчихдог байсан сан. Чамаар заавал дулаан хувцсаа өмс гэж хэлүүлэхийн тулд албаар зөрүүдлээд л... Учир нь би чиний аргадсан мөртлөө захирангуй царайлахыг чинь харах дуртай байж билээ. Замбараагүй, юмаа үргэлж хаядаг гэж байнга чи намайг зэмлэдэг сэн. Чи л дэргэд байсан болохоор би тийм анзаараггүй байсан хэрэг. Би яг л хамгийн аюулгүй газарт, хамгийн тав тухтай үүрэндээ өсөж буй бяцхан шувуу мэт л амгалан байж. Эргэж олдохгүй учраас л эдгээр дурсамжууд минь надад үнэ цэнэтэй санагдаж байгаа байх…

Хэдий би одоо эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө хүчтэй оршиж байгаа ч заримдаа ганцаардах юм. Маш ихээр гуниглаж, амьдралаас ч хүртэл залхах юм. Энэ мэдрэмж бол чи бид хоёрын хамгийн их айдаг зүйл байсан. Нөгөө талаар ганцаардал надад зарим зүйлсийн үнэ цэнийг ухааруулж, буруу зөвийг ялгахад туслаж байна. Аливааг ухаарч, учгийг нь тунгаах бүрт чиний энгэрт эрхэлдэг байсан жижигхэн охин жаргалтай байж дээ гэж бодогддог. Гэтэл тухайн үед надад тэгж санагдадгүй байсан нь харамсалтай.

Ямартай ч чи бол миний өнгөрсөн, туршлага бас алдаа. Одоо бид хичнээн их хүссэн ч хэзээ ч хамт байж чадахгүй. Үүндээ ч гуниглахгүй. Үлгэр бүхэн аз жаргалтай төгсөх албагүй учир өөрс өөрсдийнхөөрөө хүчтэй оршино.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Nov.21.17 12:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Сайн байцгаана уу хөөрхнүүдээ,
За жин нэмдэггүй нууцаасаа хуваалцъя хаха нууц ч гэж дээ. Шинэ жилээрээ одоо байгаагаасаа турж ормоор байгаа бол миний аргыг хэрэглээрэй. Үр дүнтэй шүү.

Өглөө:
Босонгуутаа буюу 00 орохоосоо өмнө гал тогоо руугаа яваад хоёр аяга бүлээн ус уух. Гол нь бүлээн шүү. Бүлээн ус жижиг үрчлээг хүртэл арилгадаг ид шидтэй гэсэн. Хүйтэн ус уухаас аль болох татгалзаж байгаарай.

Сүү+овъёос эсвэлд тараг+овъёос идэх. Аль дуртайгаа идэж болно. Миний хувьд тараг уухаар гүйлгэх гээд байдаг тул сүүтэй овъёос иддэг. Том савалгаатай сүү гашилчих гээд байдаг тул долоо хоногт хоёр элекстэр авдаг. Усаа уух гэж гал тогоо орохдоо хөргөгчинд байгаа сүүгээ аяганд хийж тавиарай. Бүлээсгэж байгаа хэрэг.

За тэгээд ажилдаа гарахад болно харин ажил руугаа чанасан өндөг, элэгний нухаштай хар талх, гадил зэргээс авч яваад өлссөн үедээ идэж болно оо.

Өдөр:
Өдрийн хоолны цагаараа би сайн иддэг. Орой унтах хүртэл сайн шингэчихдэг болохоор аль болох сайн идэхийг хичээдэг.

Харин цайны цагийнхаа дараа өлсөөд байвал самар эсвэл кит кат гэх мэт жижиг савалгаатай шоколадууд идээрэй. Ер нь өдөр хоолоо сайн идчихвэл үдээс хойш нэг их өлсөхгүй дээ.

Орой:
Оройн хоол идэж болно гэхдээ 7-с өмнө нэг жижиг аягаар. Мөн заавал махан юм идмээр санагдаад байвал тахианы махтай хоол юмуу шөл устай хоол идээрэй. 7-с хойш хүнд махан хоол идчихвэл дасгал хөдөлгөөн хийдэггүй л бол шингэхгүй тул огтоос дэмий. Харин оронд нь нэрс жимстэй нэг аяга тараг, чавгатай тараг, огурци помидорны салад, жимс самар идэж болно. Ер нь эрт орондоо ороод унтчихвал өлсөөд байхгүй амар.

За нэг иймэрхүү л шив дээ. Амархан байгаа биз. Би бол оогт дасгал хөдөлгөөн хийдэггүй. Харин сайн алхдаг. Дээрээс нь гурилан юм буюу боов, боорцог огт иддэггүй. Талх бас барагтаа иддэггүй. Угаасаа цээж хорсоод байдаг тул идддэггүйн ххэ. Тэгээд миний жин ерөнхийдөө их туранхай үедээ 52 хэвийндээ 54 л байдаг юм.

Аа тийн бүлээн усаа сайн уух шүү. Гэхдээ яг юм идэхийн өмнө бол уухгүй. Юм идэхээс дор хаяж 30 минутын өмнө, бага багаар балгаад л уугаад байна. Харин юм идэх үед болон идсэний дараа шууд бас уудаггүй. Юм идсэнээс дор хаяж цагийн дараа бага багаар ууна. Ус бас өл дардаг юм билээ. Мөн хоолоо сайн зажилж, удаан идвэл гороогоод байддаггүй тул заавал цай уухгүйгээр хоолоо идчихэж болдым шүү. Лимонтой ус уувал өөх шатаадаг гэсэн гэхдээ цээж нь хорсдог хүнд бол дэмий. За амжилт, хөөрхнүүдээ.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Dec.18.17 3:19 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Шинэ жилдээ орчихсон хүн их сайхан байна аа, хүссэн болгоноо идээд л нтр. Өлсөж байсан ч хэдэн орой хоол идэхгүй гүрийснийхээ ачаар ажлынхаа шинэ жилийнхээ мисс болсым чинь этрр. Сугалаанд азтан болох, мисс болох нтр ч яаху, хэзээ нэг шилдэг ажилтан болох юм болдоо нтр. За тэрч яаху, улиран одож буй 2017 оныхоо талаар нэг дүгнэлт бичдэг юмуу.

Сэтгэлд тод үлдсэн дурсамжууд гэвэл жилийн эхээр олон жил бодож явсан Хөвсгөлийн Мөсний баярт санаа, сэтгэл нийлдэг дөрвөн найзынхаа хамтаар явсан. Үнэхээр хэзээ ч мартагдашгүй сайхан аялал байж чадсан төдийгүй давхар ажлаа амжуулж, дажгүй сайхан шүүмж нийтлэл гаргасан. Шүүмж гэдгийн учир нь үнэхээр тэр баяр бол авах юмгүй байсан. Үнэнийг хэлэхэд тэнд зохиогдож буй аль ч арга хэмжээ биднийг баярлуулаагүй, сэтгэлд хүрээгүй. Байгаль өөрөө хосгүй сайхан тулдаа л бид баясч баясч ирсэн. Гэхдээ бид энэ жил дахиж явах төлөвлөгөөтэй байна. Цаашид учир начираа нь таарвал жил болгон явах санаатай.

За тэгж байтал Синга руу томилолтоор явжээ. Хэдий хоёрхон хоногийн томилолт дээрээс битүү хурал, уулзалтанд суусан ч чадлаараа л тэнэх шиг болсон. Очихынхоо өмнө Сингапурын хөгжлийн нууц гээд тус улсыг хөгжилд хөтөлсөн, анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дуртатгал номыг уншиж байсныг хэлэх үү, үнэхээр их сэтгэлд хүрсэн. Өөрийн давуу талаа ашиглаж, зөв бодлогоор Сингаг тултал нь хөгжүүлсэн тэр хүний хийсэн бүхнээр бахархсөөн. Амьдрахад ёстой сайхан таатай газар, дараа дахиж очноо хэмээн өөртөө амласан. Томилолтын зорилгоосоо гадна аяллын тэмдэглэлтэй ч ирсэн. Гадагш явах бүрт нүд минь улам нээгдэх шиг болж бид яагаад ийм гоё амьдарч болохгүй гэж гэж бодогдож улсаа хөгжүүлэхийг л их хүсэх юм даа.

Хайрт дүү охин минь магистрын тэтгэлэг аваад гадагш явжээ. Мэдээж би дүүгээ тултал нь дэмжиж байсан. Миний итгэлийг алдаагүй дүүгээрээ маш их бахархсан. Бас л их сайхан үе байсан шүү.

Зугаатай зун цаг ирж миний аялал зугаалгууд эхэлжээ. УБ-Булган-Хөвсгөл-Завхан-Өвөрхангай-Улаанбаатар гэсэн маршрутаар хоёр жижиг тэрэгтэй долуулаа аян замд гаржээ. Анх удаа Хөвсгөлөөс цааш явж үзсэн бөгөөд замд үзсэн байгаль үнэхээр гайхалтай. Тийм гайхалтай байгаль үзэхээр айх, гайхах хоёр мэдрэмж зэрэг төрдөг юм билээ. Тэр өндөр уулс, хадан хясаа, улаан хөрс, том гол, тэр том даваа гээд л одоо шууд л нүдэнд харагдаж байна. Бас өөрийнхөө үнэхээр азтайд баярлаж байна. Олон жил зургийг нь харж баяссан Улаагчны хар нуурынхаа эрэг дээр хонож, бүтэн сарны доор эрэг дээр нь шөнөжин бүжиглэж, маргааш нь элсэн дээр наранд биеээ ээж хэвтэнэ гэж зүүдэлж явсанаа биелүүлсэн. Үнэхээр эргэж бодох төдийд л инээмсэглэл тодруулсан сайхан аялал байсан. Гэвч манай улсын аялал жуулчлалын салбарт хийх зүйл үнэхээр их. Тэр олон дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадаагүй. Ер нь ирээдүйд энэ салбарт ойрхон байдгынхаа хувьд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулмаар санагдсан.

Ингээд бодохоор яалт ч үгүй л суусан цэцнээс явсан тэнэг дээр аж. Үүнээс гадна өчнөөн сайхан өдрийн, хоногийн зугаалгууд байна. Тэр болгоныг энд бичихээс шал залхуу хүрч байна кк.

Энэ жил хийсэн маш зоригтой алхам бол ажлаа солисон явдал байлаа. Таван жил гаран ажилласан газраасаа уйдахын дээдээр уйдаад ажлаа сольчихсон. Залуу хүний хувьд өөрийгөө өөр зүйлд сорьж үзмээр санагдсан. Мэдээж кареерийн хувьд зөв замаараа явж байгаа хэдий ч дассан газрын даавуу зөөлөн байдаг ажээ. Шинэ ажилдаа идээшиж өгөхгүй, нэг тиймхэн байгаа. Өөр боломжууд ч бас давхар хайсаар байна. Ер нь л гадагшаа явж сураад, юм бүгдийг өөр өнцгөөс харж, тархиа сайхан цэнэглэмээр байна. Би хэтэрхий их стресстэй, өнөө маргаашийн хэрэглээний мөнгө төгрөгөө бодсон энэ амьдралаас үнэхээр залхаж байна. Гоё бусдад нөлөөлж, асуудалд зөв шийдэл олдог баймаар байна, нийгэмд өөрчлөлт авчирмаар байна. Даанч би мэдлэггүйдээд байна. Энэ зорилгодоо хүрэх хамгийн хамгийн эхний алхмаа энэ зун хийсэн. Удахгүй сайн мэдээ дуулгана гэдэгтээ итгэлтэй байна.

Хайр дурлалын хувьд ёстой ямар ч амжилтгүй жил байлаа. Нэг дажгүй хүнтэй учирсан боловч өнөөх маань гадагшаа явчихсан, дахиад нэг дажгүй хүн гарж иртэл найз охинтой болж таарсан. За бусдыг нь бол ярилтгүй. Ер нь тэгээд сэтгэл, зүрхийг минь хөдөлгөхгүй л бол би ер нь мөсөн уул юм билээ. Нэг найздаа айхтар шүүмжлүүлсэн. Төгсгөлийг нь мэдэхгүй байж хүнд боломж олгодоггүй гэж. Тийм байж болох хэдий ч наашаа гэсэнд нь боломж олгоод, уулзаж чадахгүйм билээ. Хүний ч, өөрийнхөө ч цаг, мөнгийг дэмий үрмээргүй байдаг юм. Ер нь би дасаж дурладаг хүн биш ажээ. Энэ тал дээр нэхх яарахгүй байгаа ч ирэх жилдээ учирчих юмсан гэж битүүхэн хүсчийнөө кк. Би байнга л хэлдэг, ямар ч үед ганцаараа байснаас хоёулаа байсан дээрээ гэж мэгээд.

Энэ жил гэр бүлд минь маш том гарз тохиолдсоныг дурдахгүй байж чадахгүй нь. Төрснөөс өөрцгүй дүүгээ алдсан. Аймшигтай байсан, одоо ч заримдаа итгэж чаддаггүй. Гэхдээ цаг хугацаа бүгдийн эмч юм билээ. Муухай ч заримдаа үнэхээр мартчихдаг. Өөрийгөө үнэхээр өчүүхнээр мэдэрсэн, бараг мэдрээгүй ч байж мэдэх өдөр хоног, сарууд өнгөрсөн.

За ер нь нэг иймэрдүү л байна даа. Уудаг хэвээрээ, татдаг хэвээрээ. Гэснээс татахаа их багасгасан. Өөр ч одоо гайхуулаад байх зүйл алга дөө. Ирэх ондоо алаад өгнө, ураад өгнө л гэж бодох юм кк. Ерөнхий төлөвлөгөө бол гарсан. Ямар ч байсан сурах үйлсэд минь ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд гол нь л эрүүл байхад бусад нь аандаа болно доо. Хүсэл, хяслын хорвоог сэтгэлийн тэнхээгээрээ туулна даа. Надад сэтгэлийн тэнхээ хайрладаг олон сайхан хүмүүс байдгийг мэдэрсэн жил байсныг дурдахгүй байж болохгүй. Баярлалаа хайртууд минь. Шинэ жилийн мэнд. Аз жаргал хүсье.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Dec.27.17 11:49 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Би айгаад байна. Хүнд бие сэтгэлээ нээж, дотно харилцаа үүсгэхээс. Бие биенээсээ хэт хамааралтай болж, өөрөөсөө өөр нэгэнд байнга санаа зовж, халамжилахаас. Гомдоочих вий гэж эмээж, тухайн хүндээ тааруулан харьцахаас. Итгэлээ эвдүүлэхээс. Тэгж их зориулсан сэтгэлээ эргүүлж авч чадахгүй шаналахаас. Үл ойлголцож, түүнийг гомдоож эсвэл өөрөө гомдохоос. Огт танихгүй хүнийг хайрлахаас айж байна. Дутуудчих вий. Эсвэл илүүдээд, үргээчих вий.

Нэг хүнтэй уулзаж байгаа малдаа. Эхэндээ их л сэтгэл хангалуун байсан ч яг одоо бол айгаад байна. Зүгээр л зугтчихмаар байна.
Өөртөө бүх юм зүгээр дээ гэж өчнөөн л хэлж, аль болох айдсаа дарахыг хичээж байгаа ч чадахгүй юм. Магадгүй би түүнд энэ тухайгаа хэлээд аажим аажмаар хамтдаа хичээгээд үзье гэсэн нь дээр юм болов уу, эсвэл зүгээр л зугтчих уу?

Ямар ч байсан түүнд маш их найдлага төрүүлчихсэн байгаа. Тэр надтай хөтлөлцөөд алхахдаа өөртөө их итгэлтэй болчихдог. Тэрэнд нь хайр хүрээд байдаг юм. Намайг бас хүчлээд байдаггүй. Надад таалагдах гэж өөрийгөө өөрчилж эхэлсэн. Ууг нь тэр хүний дэргэд байхад би маш их тайван бөгөөд тухтай байдаг. Зүгээр л юу ч бодогдодгүй, хөгжилтэй байдаг. Гэвч салаад явахаар нь л янз бүрийн юм бодогдож, маш ихээр айгаад байх юм. Ер нь угаасаа ямар ч хүнтэй уулзсан айгаад байдаг болохоор больчихдог байсан л даа. Гэхдээ энэ хүнээс шууд больчихмооргүй санагдаад... Төгсгөлийг нь үзчихмээр ч юм шиг. Мэдэхгүйм даа. Хүсээд байсан зүйл хүзүүгээр минь татахад өөрийгөө ийм хөлдүү, гунигтай, айдастай байна гэж яаж мэдэхэв.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Feb.21.18 8:43 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Дээрх бичсэн хүнтэй дотносох гээд чадаагүй айсаар байгаад тэгээд зугтцышд кк. Дараа нь бас нэг хүн гарч ирсэн л дээ. Гайгүй юм болов уу гэж бодоод уулзсан чинь нэхх өөртөө арчаагүй залуу байсаан, мэрийлтгүй хичээдгүй, амьдрал тэгээд өөрөө болчдышд, би ер нь их азтай гэж ярьдаг хүн байсан. Би өөрөө их тэмцэж ирсэн болохоор, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд итгэдэг болохоор, тийм хүмүүс ер таалагдадгүй юм. Ер нь тэгээд айгаад байхаас хойш болъё дөө, залхуу ч хүрж байна.

Гэснээс ажлаа сольсон. Мэдээж илүү цалин хөлс, илүү их хөгжих дэвших боломжтой газар орсон. Ойрд ер нь арай л зоригтой алхмууд хийгээд байнаа кк. Тэгээд ажлаа сольсон биш экстэйгээ нэг дор ажиллах болдым даа. Гэхдээ байнга таараад байхгүй байх гэж найдаад ирсэн чинь таарчихсөөн. Хоёулаа шоконд ороод сандраад юу болов кк. Бид хоёр тэгээд яахаа мэдэхгүй, нэг их тийм нөхөрсөг байдлаар тэврэлдсэн дараа нь дахиж хоёр ч тэврэлдсэн. Би яагаад ч юм би чамайг санасан гээд хэлчихсэн. Би ч бас л гэж байх шиг байсан, тэрний яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд л тэр миний сэтгэл зүрх хамаг юмыг минь сугалаад аваад явчих шиг болсон. Нэг л тийм хоосон мэдрэмж төрөөд өрөөндөө ирж уйлж байж тайтгарсан. Мартсан, хайргүй, өөдгүй новш гэж өөрийгөө худлаа л тайтгаруулж явсан юм шиг. Хайртай хэвээрээ л байгаагаа мэдрэх их онцгүй байсан. Яагаад тэгж зовоод байгаагаа ч ойлгох юм алга. Тэр бас надад хайртайгаа мэдэрч шаналсан болов уу? Ер нь яагаад салснаа ч бараг мартжээ. Үнэхээр эргэж нийлэх тавилантай улс ч юм билүү. Хэзээ ч нийлэхгүй л байх л даа. Гэхдээ яагаад ч юм сэтгэл санаа догдлоод тэгсэн мөртлөө түгшээд байх юм. Ер нь хэцүү байна, би яах гэж нааш ирэв дээ...


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Feb.23.18 9:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Фэйсбүүкт олны танил эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийг эрчүүдэд хэрхэн өрөвдүүлэх талаар сүртэй тайлбартай хамт өөрийн зургаа хийх юм. Тэрийг нь манай найзууд шээрлэж, шүтээд. Ядаж тэрийг нь нэг ч гэсэн хүн уншаад амьдралдаа хэрэгжүүлээд, эхнэрээ хайрладаг байх гэж найдъя тэ.

Гэхдээ эмэгтэйчүүд бид байгалиасаа л тийм зохилдлоготой төрсөн байхад яагаад заавал тэгж өрөвдүүлж, хайрлуулж, нэхх агуу гэдгээ байн байн зарлаад биднийг өрөвд, хайрла, шүт гээд байдаг юм бээээ. Хүн бүр л мэдийшдээ, эсвэл масс тийм тэнэг болчихсон юмуу. Зүгээр л зөв хүрээллээ л би болго л доо. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, ойлгодог хүнтэй уулзаж, бие биенийгээ дэмждэг эмэгтэйчүүдтэй найзалж, өөрийгөө хайрладаг эмэгтэй л байчих л даа. Үүнийг тэгээд үр хүүхэддээ үгээрээ ч, үйлдлээрээ ч харуулаад явчъя л даа тэ. Жендерийн эрх тэгш байдал хэдий чухал ч, эмэгтэйчүүд маань өөртөө итгэдэг, өөрийгөө үнэлдэг, хайрладаг байх хэрэгтэй байнааа. Хийсвэрээр өөрийгөө шүтэн тахиулж байснаас ганцхан өөрөө өөрийгөө ч болов шүтээд явах нь дээр юм шигээ. Аййй гэхдээ л энэ агуу бардам зан минь нэг л бацааны өмнө шалдаа буучихаад байх юм. Тархиар захирагдахгүй байгаа энэ зүрх, сэтгэл маань л их аюултай байна.

Би мөрөөдөж явдаг эр хүнийхээ талаар бичдым билүү. Мөрөөдөх нь ч хаашаа юм, ер нь нэг ийм хүнтэй сууна гэж боддымаа кк.
Миний хамгийн нэн тэргүүнд хүсэх ганц л юм бол үнэнч байх. Би хүнтэй дотно харилцаанд орохоороо бие, сэтгэл бүхнээ зориулж, нохой мэт үнэнч байдаг учир нөгөө хүнээсээ мөн тийм л чанарыг хүсдэг. Харц баясгаж, сэтгэл догдлуулсан учрал амьдралд олон л таарах байх, гэвч нэгэнт ханилан суухаар шийдсэн бол зүрхээ жинхэнэ тархиараа захирч сурах хэрэгтэй. Шуналаа дараад, бүх талаар хамтрагчынхаа ноймор нэг фэн нь байж, үхэн үхтлээ үнэнч байх. Угаасаа байнга илүү харж билүү долоосон, сээтэгнүүр эрчүүдэд дургүй. Тогтвортой, бие биедээ үнэнч хосууд хичнээн күүл харагддаг билээ дээ.
Ухаантай, мэдрэмжтэй, хөгжилтэй, өөртөө арчаатай кк. Энэ дөрвөн чанар дөрвүүлээ л байх хэрэгтэй байна.
Ухаантай гэдэг нь юм бүхэн дээр, за юм бүхэн нь ч хаашаа юм, ер нь тийм тогтсон үзэл бодолтой, түүнийгээ сайн хамгаалж чаддаг хүнийг хэлнэ. Би ер нь их тэнэг юм хийх гээд байдаг хүн л дээ, намайг бас хязгаарлаж байх хүн хэрэгтэйм шиг санагддым. Бас уудлаад уудлаад дуусашгүй бодолтой. Юм болгоныг гоё өөрийнхөөрөө хардаг, боддог, тэр бодол нь дандаа зөв байдаггүй ч сонирхолтой байдаг.
Мэдрэмж их чухал аа. Ядаж л тухайн уур амьсгалыг мэдрээд юу ярих ярихгүй, ямар үйлдэл хийхээ мэддэг байх. Намайг яаж баярлуулж, тайтгаруулахаа мэддэг байх. Ядаж л хувцаслалт, дууны тал дээр мэдрэмжтэй байх гэх мэт. Намайг залхаадаггүй мөртөө өөр лүүгээ татаад байх мэдрэмжтэй байх. Илүүдүүлж залхаахгүй, дутуудуулж гомдоохгүй л гэсэн үг. Би ер нь их амархан уйдаж, залхдаг хүн учир энэ чанар их чухал аа.
Бүүр нэг уйтгартай, бушуухан энэ хүнээс салхымсан гэж бодогдтол авдаг хүмүүс байдаг тэ. Би өөрөө ер нь хөгжилтэйдүү хүн болохоор хамт нийлээд дальчганадаг хөгжилтэй хүн байвал гоё санагддаг.
Өөртөө арчаатай гэдэг нь цэвэрч, нямбай байдлыг хэлнэ. Тохой нь сайртай, амьдралын зөв хэвшилгүй, элдэв үнэр танартай, өөрөө хувцасаа угаагаад, хоолоо хийгээд идчихэж чаддаггүй хүн бол бүү үзэгд кк. Тэгэхээр дотно танилцахаасаа өмнө гэрт нь очиж гэнэтийн шалгалт хийх хэрэгтэй хаха.
За тэгээд дотроосоо энэ чухал чанарууд байвал болжээ гэсэн үг. Гэвч тэгээд хачир дээрээ хамгийн нэгдүгээрт харагдах байдал чухал ажээ хаха. Би өндөр, энгэрт нь эрхлээл байжымаар том цээжтэй хүмүүст дуртай. Боди моди гэсэн үг биш лдээ, нэг тийм ханагар цээж байдаг даа. Царай нь нүдэнд дулаахан бол болоо болоо. Ааа бас найзуудаар нь шинжих, найзууд дундаа ямархуу байр суурьтайг нь ажиглах хэрэгтэй. Заза болъё, ингээд бичээд байвал дуусахгүй юм байна. Гэхдээ яг таг энэ дээрх бичсэн хүнтэйгээ суухгүй байж магадгүй ч дөхүүтэй нь суугаад ийм болгоод авна аа л гэж боддым.

Гэхдээ л манай гурван хүүтэй дөч хүрч яваа эгч маань миний дүүг тавиулж чаддаг хүнтэй л суугаарай, бусад нь түй ч хамаагүй, гол нь кекс л гэж захисым даа нтр.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Mar.02.18 12:12 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Яадаргаанд ороод яг шургаж унахнээ. Өдөр бүр, амралтын өдөр ч ялгаагүй өглөө бүр 5-н цагт сэрж гэрээсээ гараад орой 7 гээд харьдаг гээд боддоо. Гоо сайхан, эрүүл мэнд, хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх цаг хугацаа гээд бүхнийг золиослоод ийм ажил хийж байгаагаа бодохоор гунигтай ч, өөрөө хүссэн тул гомдоллох ч эрх алга. Гэхдээ л бид ер нь бүгд тийм тэ, мөнгө олохын тулд өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ золиосолдог. Дараа нь тэр бүхнээ эргүүлж худалдаж авдаг. Тэгэхээр яаж ийж байгаад л амьдралаас кайф авч, аз жаргалтай, байгаадаа сэтгэл ханадаг байх хэрэгтэй. Нэг талаас материаллаг хэрэгцээгээ хангах сайхан ч, аз жаргалтай байгаа эсэхээ үргэлж бодолцох хэрэгтэй. Ер нь тэгээд хүн гэдэг чинь аз жаргалтай мөчөө бодож эрч хүч авч, илүү сайхан аз жаргалтай мөчүүдийг мэдрэхийн төлөө амьд явдаг юм шигээ.
Гэхдээ л энд ажиллаж байгаа хүн бүрийг өрөвдөн, ойлгож, хайрлаж, бахархаж байна. Ядарсны нөлөөгөөр нэг нүдэнд давхраа орсон сайхан мэдээтэй. Дахиад жоохон ядраатахвал хоёр нүдэндээ давхраатай болохнээ хаха.

За тэр ч яаху, би ингэж мөрөөддиймаа. Өдөр бүр тодорхой цагт миний сонгосон дуунуудыг явуулдаг. Тэрийг бүх хүн сонсдог бол гоёоо гэж. Яг л тэнгэрээс дуугараад ч байгаа юм шиг. Өдөрт нэг дуу ч хамаагүй сонсгодог байсан ч яахуэ. Тэгээд тэр мөрөөдөл маань биелэх юм бол миний хамгийн эхний өдөр тавих дуу энэ хоёрын нэг нь байх болно. Ёстой алийг нь ч илүүчилж чадахгүй нээ. Би энэ дуучинд хайртай. Дуунууд нь дандаа хайрын хүчийг магтан дуулдаг, өөдрөг, одоодоо, аз жаргалтай амьдрах, амьдрах сайхан гэдгийг сануулдаг.




Эргэн тойронд дандаа л гунигтай, ганцаардцсан, хайр хүссэн хөөрхөн зүрхнүүд байх юм. Дандаа л урам зориг, аз жаргалаар дутсан гунигтай нүднүүд байна. Чаддагсан бол хүн бүрийг тохирох хүнтэй нь хурдхан шиг учруулаад, аз жаргалтай байлгахсан гэж хүсэх юм. Миний зүгээс хийж чадах зүйл маань ердөө л тэднийг урамшуулж, урам зориг өгч, хань болох л юм даа. Тиймээс та нар ядаж өөрсөддөө урам зориг өгч, өөрсдийгөө хайрладаг байгаарай. Гэх мэт чухам сайн сайхан зүйл бодхым. Гэвч үйлдэл дээрээ нэг л өөр байгаад байгаа юм даа би хаха. Хүний дотор бурхан, чөтгөр хоёр зэрэгцэн оршдог гэдэг нь л бх даа кк. Суралцаж л явна даа. Ямартай өчигдрийн биш ч өнгөрсний "би"-гээсээ илүү дээр болж байгаа.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Mar.03.18 11:49 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Би нэг хөөрхөн нохойтой болмоор байна.
Даанч гэр оронгүй дээрээс нь хөдөө ажилладаг болохоор боломжгүй байгаад байна л даа.
Гэхдээ л том болоод тусдаа гарахаараа заавал нохойтой болноо.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Mar.14.18 3:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898


Last edited by БаБу on Mar.17.18 5:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.14.18 3:17 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Ain't runnin' from myself no more
I'm ready to face it all
If I lose myself, I lose it all.


Top
   
PostPosted: Mar.20.18 4:17 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Сарын тэмдэг ирэх дөхөхөөр миний өлөн хөдлөөд, байнга өлсөнө. Тэгээд тэрийгээ дарах гэж гахай, нохой шиг идсээр байтал дэлбэ үсрэх дөхөх юм. Яджаахад ажлын ширээн дээр миний дуртай шоколад, элдэв амттан шимттэн ургадаг юм. Тэрийг нь хурааж идсээр байтал би таргалаад байна аа. Яагаад ийм юм бэээээ. Ууг нь ч идэж, уух, цатгалан байх сайхан л даа. Даанч дараа нь ингэж гэмшээд байхаар хоол биш хор болжам шиг санагдаад... Одооноос ядаж л идэж байгаа бүхэн минь шим тэжээл, ууж байгаа бүхэн минь рашаан болог гэж ерөөгөөд л хусаад байхаас хаха.
Ажилдаа дасаад, хамт олонтойгоо дотносоод сайхан бнөө. Элдэв балай юм бодогдож эморхоо ч байсан, амар зүгээр. Ер нь энд янз бүрийн юманд сатаарч, стрессдэхгүй нь сайхан юмөө. Ядаж л өглөө босоод юу өмсөхөв, орой ямар хоол хийхэв, хэзий завандаа хувцсаа угааж, гэрээ цэвэрлэхэв гэх мэт юу ч бодогдохгүй. Мөнгө ч хэрэггүй. Урдах ажлаа л тултал сайхан хийгээд, өөрийгөө сайхан амраагаад байхад л болоод явчжаам. Ер нь би зөв газраа иржээ. Олон сайхан төлөвлөгөө, бодсон юм байна. Амьдрал сайхан шүү.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 65 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited