#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.24.18 8:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
 Post subject: Бабу
PostPosted: Jul.19.16 5:29 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Сайн уу, юу байна даа?

Сэтгэлээ уудалж, энд тэнд тэмдэглэл хөтлөөгүй, гурван сар нам жим амьдарсан хугцаандаа их л зүйл үзэж, харж, ухаарлаа. Өчигдрийн би өнөөдрийнхөөс өөр, маргааш бас нэг өөр... Өдөр бүхэн л шинэ мэдрэмж, олон ухаарал хайрладаг болхоор ганц олдож байгаа энэ амьдрал минь надад хичнээн үнэтэй бөгөөд сайхан. Амьдрал ямар баялаг гээч.


Last edited by БаБу on Oct.18.16 5:53 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jul.22.16 5:50 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Quote:
Өглөө болгон эртлэн босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Буурал баян хангайн хишгээр та
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын өлзий буян бүрдэх болно


Догшин Хутагт Данзанравжаагийн энэ сургаалийг унших, сонсох, даган баясах дуртай.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jul.23.16 5:55 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.15.16 1:10 pm
Posts: 25
another love story ,
uvguun demii bichij suuxaar gaduur garaa. . . :wd:


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jul.25.16 1:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Нөхөрсөг зөвлөгөөнд баярлалаа Аянгаа. Хорвоогийн амь хайр шүү дээ. Тэгэхээр би хайр л бичнэ дээ кк.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jul.27.16 11:38 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Quote:
Амжилт хөөрхнөө, тэгээд өнөөдөр өөрийнхөө үзэсгэлэнтэй бас мундаг гэдгийг мэдрээд толгой дээгүүр өөдрөг алхаарай. Гоё эрч хүч бас мэдрэмж, өөр ертөнц чамд байдаг. Бас л өвөрмөц содон хүн шдээ чи минь.


Урмын сайхан үгээр л тэтгэгдэж, тэжээгдэх юм даа. Хүнд хэзээ сайхан үг хэлж, сэтгэлийг нь өргөхөө мэддэг ийм мэдрэмжтэй хүмүүсийг бүр нэг тэвэрч авч үнсмээр шүү. Юм бүхнийг өөнтөгч нүдээр хардаг Монгол араншингаас залхах юм.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Jul.29.16 10:24 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Жингүйдэж байна. Жингүйдэж байна би.

Харшлын эм уухаар яг нэг жингүйдлийн байдалд орчдог тэ. Өглөө өөрийгөө үсдэж босгоод, ажил дээр ирээд жингүйдлийн байдалтай. Ирэх жил бүр занаж байна хавраас харшлын тариа хийлгэнээ.

Гэснээс зун цаанаасаа л бүр нэг дальчигнамаар санагдаад байдаг тэ хаха.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Aug.01.16 5:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Дандаа яагаад зун байж болдоггүй юм бэ гэж дэмий балай юм бодож байхаа өнөөдрөөс больноо. Дандаа зун байгаад, өнөө маргаашийх шиг халуун байгаад байх юм бол нээрээ л явдаг боодог болох нь. Хар халуунд дээрээс нь харшил хөдлөөд хамар тагларчихсан тэр тэнэг мэдрэмж. Гэснээс солонгост ордог үсгүй болгодог бороонд нь шалдан гүйгээдэхвэл биен дээрх илүүдэл үс арилдаг болов уу нтр.

АМЬДРАЛЫН ХАНИА ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ? гэдэг тал дээр нэмэр болохуйц их хөөрхөн зөвлөгөө байна лээ энэ

http://www.ikon.mn/n/ne3


Top
   
PostPosted: Aug.25.16 2:03 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Ай хөө намраа гэж юусан билээ...

Нэг боломж хаагдахад нөгөөх нь нээгддэг гэж юутай үнэн үг вэ. Бүтээгүй хайрын араас сэтгэл зүрхээрээ явчих шахсан өдрүүдээс өөрийгөө суга татаад гаргаад ирлээ. Тэгээд амьдралыг арай өөр нүдээр харж эхэллээ. Тэгтэл за чи минь ашгүй нэг юм өөрийгөө хайрлахтайгаа болов уу гээд л бөөн боломжууд тосоод авлаа шүү дээ.

Огтхон ч эргэлзэлгүй хоёрхон хоногийн дотор шийдвэр гаргаад л Тайланд улс болон Увс аймаг руу аялчихаад ирсэн. Энэ аялалууд надад их ч юм өгсөн. Аялаад л баймаар санагдсан, бас амьдрах орчингоо сольж өөр газар хэсэг амьдармаар. Ер нь нэг тийм бие даасан байдалд суралцууллаа. Тэгээд бас аялалд явахад хамт явж байгаа хүмүүс маш чухал юм билээ.

Ажлын хуьвд ч бас ахиц дэвшилтэй. Номон дээр ажиллах хоёр ч санал хүлээж авсан. Эхнийх нь үнэ хөлсөн дээрээ тохирч чадаагүй болохоор хаячихсан байсан юм. Харин хоёр дахь номын санал маш их таалагдсан учир бараг үнэгүй шахам хийж өгөхөөр сэтгэл шулуудчихаад байна.

Муу зуршлууд минь пока. Овоо хэдэн жил ууж, татлаа. Хүн бас ханадаг л юм байна нтр. Алкохолоос гарчихаж шууд чадахгүй л байх харин тамхи татахаа болихоор шийдлээ. Жигшиж эхэлсэн. Манай найз тамхи татчихаад орж ирээд хажууд суугаад юм ярихаар ямар муухай өмхий үнэртдэг гээч. Би бас тэгээд л явдаг байсан гэж бодхоор ичиж байна, жигшиж байна. Угаасаа тамхи татдагаа өмөөрөх олигтой шалтаг олдодгүй байсан юм. Архи уухаа ор тас болино гэж байхгүй ч хэтрүүлдэггүй, хэмжээгээ мэддэг, хэрэгтэй үедээ татгалзаж чаддаг байхад л боллоо.

Ер нь хэн нэгэн хүнтэй харилцаанд байхдаа найз нөхдөө хаяж, гэр бүлээ тоохоо байж, орчлон дээр тэр хүн л байдаг мэтээр аашлах огтхон ч хэрэггүй аж. Харин ч тэр хүнээс хамаарал багатай мөртлөө харилцаагаа хөнгөхөн аваад явчихдаг бол амар юм. Нөхцөл байдал хаашаа ч эргэж болох учир эрсдлийг тооцдог, бага зэргийн хашир, муу санаатай байхад хэрэгтэй юм шиг. Эмэгтэй хүн ер нь эрх чөлөөтэй байхдаа улам л гэрэлтдэг юм байна.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Aug.25.16 2:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
За ойрын хугацааны зорилтуудаа бичээд үлдээчихье.

- Намраас боксын дугуйланд явна. Стресс тайлах сайхан арга шиг санагдсан бас бүх биеийг жигд хөгжүүлнэ, биеээ хамгаалж чаддаг болно гэх мэт олон давуу талтай.
- Эрүүл хооллолт эхлүүлэх. Хоолны зөв дэглэм бариад эхэлвэл өтгөн хүртэл үнэргүй, өнгөлөг болно. За энэ талаар илүүц биз, туршлагаа тэгж байгаад хуваалцана аа.
- Хэлээ сайжруулах. Ер нь л зогсолтгүй суралцаж баймаар байна. Ер нь хэлийг сурж дуусдаггүй бололтой.
- Номын ажлаа эхлүүлэх. Одоохондоо гадаа дулаахан болхоор аялал зугаалга бодогдоод, орой болгоныг хөгжилтэй өнгөрүүлмээр санагдаад эхлүүлээгүй л байна.
- Тамхийг бүр мөсөн хаях. Хааяаа ганц нэг уухдаа ганц хоёр сорчихоод байгаа. Бүүр болиноо.
- Мөнгө их олох. Бонус авах. Мөнгөний хэрэгцээ их байна шүү. Мөнгө амьдралын утга учир биш ч аз жаргалтай амьдралын олон замыг нээж өгнө гэж би боддог нтр.
- Машин авах.
- Ээжтэй хамтарч гэр бүлийн бизнес эхлүүлэх.

Өөр тайван дөө.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Aug.26.16 1:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
http://www.bbc.com/culture/story/201608 ... test-films

Бүгдийг нь үзэж дуусгана аа.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Sep.08.16 5:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Би боддог оо,
Хүн болгон л өөрийн асуудалтай. Өөрийнхөө асуудлаас гарч хүний өмнөөс шанална гэж байхгүй. Харин өөрийн асуудлыг бусдад ярьснаар чамд тэр асуудлыг өөр өнцгөөс харахад тусална. Асуудлыг өөр өнцгөөс харах бүрт давах арга зам улам тодорно. Гэхдээ чамд асуудлыг өөр өнцгөөс харж чадахад чинь туслах ганц, хоёр хүн байхад л хангалттай. Өөртэй чинь ижил насны нэг хүн, чамтай ижил асуудалтай тулгарч байсан нэг хүн, чамаас ахмад хүн. Бас өөрөөс дүү нэгэн ч байж болох юм. Тэд бүр л хөнгөн, хөгжилтэй зөвлөгөө өгөх байх.

Хүн бүр юмыг өөр өөр өнцгөөс хардаг нь их сонин шүү. Юмыг олон талаас нь хардаг хүний дэргэд байснаар үзэл бодлын хувьд ч өөрчлөгдөж ирнэ. Ер нь алсын хараатай байна гэдэг хамгийн мундаг чанар юм шиг ээ. Зааа өнөөдөр л юм чинь яадын гэж бодохгүй заавал маргаашийн, сарын дараагийн үр дүнг бодож шийдвэр гаргадаг хүмүүсээс суралцмаар.

Тэгэхээр аливаа асуудал, зовлон бэрхшээлтэй тулгарсан цагтаа өөрийгөө тэр дотроо булаад байлгүй, аль болох ухаалаг, туршлагатай нэгнээс зөвлөгөө авч байх хэрэгтэй юм шиг. Ер нь хүн нэг тийм алдсан, асуудалтай үедээ юм хүлээж авах чадвар нь ч өндөр байдаг юм шиг байгаан. Асуудлаасаа жаахан даваал дээшээ харах юм бол чиний өмнө бүхэл бүтэн ертөнц бий шүү.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Sep.19.16 12:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Юүүүю би яг үхлээээ, хатлаа. Өчдөр арай л хэтрүүлчихжээ, удаан уулзаагүй дотны найзтайгаа уулзаад сэтгэл хөдөлсөндөө дүрмээ зөрччихсөн чинь. Дүрэм бол дүрмээрээ л байсан дээр юм байна. Маргааш нь ажилтай бол 12-с хойш уухгүй гэдэг дүрэм.

За тэр ч яахав, нэг залуу их таалагдаад байх юм. Фб дээр найз болоод бие биедээ лаяк дарсаар гурван сар боллоо. Ахиц байдгүй ээ хаха. Яах ёстой юм болдоо золигийг нтр.
Гэснээс нас явхаар эмэгтэй хүн хажууд нь байхдаа амар амгалан, тайван байдаг хүнийг эрэлхийлж эхэлдэг юм байна. Ер нь эмэгтэй хүн өөртөө хайртай болоод ирэхээрээ царай болоод гадна үзэмж чухал биш хамт байхад төрдөг мэдрэмжээ чухалчилдаг болдог юм шиг ээ. Гаднаасаа үнэн күүл дажгүй залуу мөртлөө зан ааш болоод яриа нь юу тохиолдоо вэ чамд гэмээр өрөвдөлтэй залуус байна аа байна.

Би бас сая томилолтоор явчихаад ирлээ. Ер нь гадагшаа явмаар санагдлаа. Шал өөр нүд нээж өгдөг юм байна лээ шүү. Манайхан хуучин хүүгийн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй юм шиг ээ. Ерөөсөө нэг нэгнээ дэмжихгүй юм. Тэгээд бас ганц бие чадалтай эмэгтэйг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй юм. Заавал тэр хүний ард sugar daddy байлгах гээд зүтгэчихнэ. Гэхдээ манайхан өөрчлөгдөнө өө. Би сайхан ирээдүйд итгэдэг нтр. Гэснээс та нар гадаад дотоод явах гэж байгаа бол air china л битгий сонгоорой. Би бүр сая үгээ хэлж ирлээ, ёстой хогийн байсан.

Ер нь одоо жоохон идэвхитэй амьдарч өөрийгөө жаал шүүслэе. Тэгэхгүй бол зав зай гарвал өнгөрсөн баларсанаа бодож эмороод байх юм. Тэр нэг хүн нь гэтэл намайг байдаг гэдгийг ор тас мартчихсан жаргалтай яваа гэж бодхоор хорвоо ч хүний зовлонд цадах болоогүй юм даа нтр. Тусдаа гармаар санагдаад байх юм. Муу зуршилгүй хамтрагч олоод тусдаа гармаар байна. Бас тэр хамтрагч маань эрэгтэй байвал болж байна шүү. Хааяаа нэг хэрэгцээгээ хангаад гэсссс.


Top
   
 Post subject: Бабу
PostPosted: Sep.22.16 12:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1474553159.312810.jpg


Австрали явахдаа л явна даа


Last edited by БаБу on Sep.22.16 12:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.22.16 1:07 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Би секси, хөөрхөн, галзуу, хөгжилтэй, ухаалаг, зоригтой, зорилготой охин баймааргүй байна.
Чи чадна, болно, зүтгэ, тэмц, амьдар, март гэдэг үгсийг ч бас сонсмооргүй байна.
Би зүгээр л өндөр өсгийт, бариу юбкээ тайлж хаяад, үсээ задгайлж, нүүрээ угаачихаад. Хөл нүцгэн бас чээж нүцгэн, нулимснаас өөр сонин сайхангүй ч, чамд чанга гэгч нь тэврүүлчихээд юу ч ярилгүй л уйлахсан. Тайтгарахсан. Тэгээд тэр тэвэрт чинь үүрээ засч, далавчаа хайчилж хаячихаад, үхэн үхтлээ аз жаргалаа зөвхөн чамтай л хувааж идэхсэн. Амьдрахсан. Удалгүй чам шиг бас өөр шигээ олон жижигхэн дэгдээхийнүүд өсгөөд тэр дээрээ л амьдраад байхсан. Тэнгэрт хөвөх мэт мэдрэгдэх чиний чээжинд наалдчихаад чамаас өөр хэнийг ч харахгүй байхсан.

Харин чи намайг яг байгаагаар минь эхлээд нэг гайхаж харснаа, ертөнцийн хамгийн хэврэг зүйлд хүрч байгаа мэт ядам хурууныхаа өндгөөр биеийг минь зөөлөн илбээрэй. Бал бурмын амтат уруулаараа хайрлан үнсээрэй. Зөвхөн өөрийнхөө л мэдэрдэг миний үнэрийг шунаглан үнэрлээрэй. Тэгээд хайж явсан хамгийн нандин зүйлээ олсон мэт ханхар сайхан чээжиндээ наагаад чангаас чанга тэврээрэй. Дараа нь намайг ганган хүрэмнийхээ энгэрийн халаасанд хийгээд хэнд ч битгий үзүүлээрэй.

Би зүгээр л чиний өнгөрсөн, одоо, ирээдүй чинь баймаар байна. Хүсэл тачаал, халамж хайр, амар амгалан, аз жаргалыг ганцхан чамаас л мэдэрмээр байна. Надад байгаа нандин бүхнээ чиний өмнө дэлгэж, хөгширч туйлдатлаа зөвхөн чиний л хажууд амьсгалахсан. Амьдрахсан.

Зүүдээрээ аргадуулж чамд үнсүүлэхээс залхсан би.

2016.09.22. Улаанбаатар хот.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Sep.29.16 12:56 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Би санадаг аа,
Би сургуульд зургаан настайдаа орж байлаа. Цэцэрлэгийн бэлтгэл ангид байхдаа уншиж, бичээд сурчихсан дээрээс нь Орос хэл хүртэл үздэг байсан юм. Хичээлдээ явахдаа одооны хүүхдүүд шиг уйлах биш ерөөсөө бидний баяр даа гээд явдаг байсан. Хичээлийн эхний өдөр л аав, ээжээрээ хүргүүлж байсан байх. Бусад үед өөрөө явчихдаг байлаа. Гол нь тэр үед нийгэм өөр бас сайхан байжээ. Хүүхдэд ээлтэй, аюулгүй, тайван.

Аав, ээж минь бидний төлөө өдөр шөнөгүй ажиллаж нарийн ширийн асуудалд ч нэг их оролцдоггүй байсан. Аав минь манаач, ээж минь нэг рестораны ширээний бүтээлгийг гараа зулгартал угааж хэдэн төгрөг олдог байсан юм. Бид дөрвүүлээ гэрээ бариад айлын хашаанд амьдардаг. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Би нэгдүгээр ангиа амжилттай төгсөхөд ээж минь надаар ихэд бахархаж охиноо шагнамаар л байна гээд хоосон халаасаа гунигтай тэмтрээд сургуулийн зайрмагны цехээс өөрт байсан 100 төгрөгөндөө шоколадтай зайрмаг авч өгж билээ. Ижийнхээ гараас хөтлөөд идэж байсан тэр зайрмагны амтыг би одоо ч мартадгүй юм. Миний амьдралдаа идэж байсан хамгийн сайхан амттан тэр.

Айлын том болхоор багаасаа л хоол унд хийгээд сурчихсан, аав ээжийнхээ санааг нь зовоолгүй өссөн дөө. Ер нь тэр хоёрыгоо өөрөөсөө болж зовоохгүй юмсан л гэж боддог. Ингэж бага багаар зүтгэсээр байгаад бид өөрсдийн хашаатай болж, байшин барьж, харин одоо олон жил мөрөөдөж явсан байрандаа хүртэл орчихсон, сайхан л амьдарч байна. Заримдаа шантрах үедээ аав, ээж хоёроо бодоод урам зориг ордог. Тэр хоёрт минь бууж өгөөд бүхнээс зугтмаар үе олон л тохиолдсон байх. Гэвч үр хүүхдийнхээ төлөө энэ хүртэл зүтгэснийг нь бодхоор надад одоо тулгарч буй асуудлууд өчүүхэн санагдаж, ялагдаж боломгүй санагддаг.

Амьдрал үнэхээр баялаг шүү. Нэг өдөр би тухайн өдрийн талхны мөнгөөрөө дэлгүүрээс талх авчихаад гудамжаар явж байхдаа шалбааганд унагачихсан юм. Өөр мөнгө байхгүй тул бид шавартай хэсгийг нь зүсч хаяад үлдсэнийг идэж байсан сан. Энэ мэт бага насны минь нандин өдрүүд намайг өнөөдөр хүн болгосон гэж би боддог. Ер нь хүн элэг бүтэн, эрүүл энх байх шиг жаргал байхгүй. Мөнх зовлон ч гэж байдаггүй юм билээ. Хэдий энэ түүх ядуу, тарчиг амьдралын тухай мэт боловч миний хамгийн жаргалтай дурсамжууд минь юм шүү. Хүн ер нь жаргаж байгаагаа мэдэдгүй. Тухайн үед зовлон мэт санагдах ч эргээд бодоход жаргал байдаг юм билээ. Тэгэхээр зовж байна гэж битгий бодоорой. Зовлон гэдгийг би ертөнцийн мөнх бус үйлдэл мөн өвчин гэж боддог болсон. Ямар ч үед хүн чанараа алдахгүй, бусдад муу саналгүй, сайн сайхан зүйл бодож, залбирч байхад аандаа болно доо. Ер нь жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан бус уу.

Ганц шил вино уучихсан хүн ийм юм бодоод хэвтэж байхуй. Амьдрал үргэлж сайхнаараа...


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Sep.29.16 10:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Бүүр нэг цаанаасаа л хүнд эрхэлж, хэлээ хазаж ярьж, хайрлуулж, энхрийлүүлмээр санагдаад байх чинь юуны учиг вэ? Миний эргэн тойронд ганц бие нэг ч найз алгаа, гунигтай юм бэ ямар. Ганцаараа байх хэцүү, хоёулаа байх бас хэцүү. Гурвуулаа байвал зүгээр хорвоо юм болов уу нтрр...


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.02.16 10:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Ай хө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарвал хэд хоноод уйдах бол? Бид чинь энэ их чимээ шуугиантай, гял цал, явдал суудал ихтэй газраа яасан ч ихээр дасаав дээ. Амралтын өдрөөрөө л уул хаданд гарч зүрх, чих хоёроо амрааж, тархи, нүд хоёроо баясгах юм даа. Өндөрт гараад бүгдийг дээрээс нь харах мэдрэмжинд дурлаад байгаа.

Юм бүгдийг л хайрлахсан гэж бодох юм, хүсэх юм. Миний төлөө сэтгэл гаргаж, миний төлөө санаа зовж, хэсэг хором ч болов хамт байхын тулд ихийг золиослоход бэлэн хүмүүсийг хайрламаар байх юм, хариуг нь харамгүй барьмаар байх юм. Гэвч энэ сэтгэл, зүрх гэдэг чинь наашаа гэсэн болгон луу нь тэмүүлж, дасдаггүй бололтой. Өөрөөсөө болж бусдыг зовоохгүй байх юмсан гэж хичнээн их хүсдэг ч бас л чадсангүй. Дахин нэг сайн хүнийг гомдоочих шиг боллоо.

Заримдаа ч бушуухан хань ижилтэй болчихоод, халуун цээжинд нь эрхлээд байж баймаар санагдах юм. Ер нь ганц бие болхоор хүмүүс их дээрэлхэх юмөө. Эрэгтэй хүнээс ер нь жийрхэж, зайгаа барьмаар болж байна шүү. Ер нь хүнд заяаны хань гэж байдаггүй. Таарч тохирох л асуудал юм болов уу. Ер нь л ямар ч хүнтэй суусан тэвчээр, уучлал гэдэг хамгийн чухал юм шиг ээ. Нэгэнт л амьдралаа холбоё гэж шийдсэн л бол бүгдийг тэвчээд, уучлах л хэрэгтэй. Илүү сайн учрал ирж болох ч, дасаж, ээнэгшсэн зүрх тийм ч амархан мартдаггүй юм шиг ээ. Бас хүн амьдралдаа олон удаа дурлаж болох ч, хөлийн хурууг нь хүртэл хараад хайр хүрэх ганц хүнтэй л учирдаг юм шиг. За яахав хааяаа ингэж цаг нь болоод өнгөрсөн бас цаг нь болоогүй учирлын төлөө шаналах зүгээр шд тэ.

Охидууд минь өөрийгөө эхлээд хайрлаж байгаарай. Тэгвэл чи чамайг хайрладаггүй хүмүүсийн араас шаналахгүй. Бас үнэ цэнэтэй байгаарай.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.04.16 11:55 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Би одоо л ойлгож байна. Өнгөрсөнд болсон бүхнийг эргэн харлаа. Үнэнийг үнэнээр нь худлыг худлаар нь. Миний буруу байсан гэхдээ би өөрийгөө зүхэхгүй, уучилсан. Юун дээр алдаж байснаа одоо л ойлголоо. Тэгээд нэг шийдэлд хүрлээ. Би тэдэн дээр эргэж очно. Угаасаа өөрийгөө бэлэн болгоод, бүхнийг ухаараад очъё гэж хэлсэн. Хувь тавилан гэж байдаг бол учрах биз, одоохондоо чи юу ч ухаараагүй гэснийг нь ч ойлголоо. Би ямар ухаантай хүмүүсийн хажууд байж байсан юм бэ. Энэ бүх хугацаанд тэднийг өөдгүй, өөрийгөө л их зовж байна гэж бодоод байж. Миний бүх гомдол тайлагдлаа, ай хорвоо юмаа.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.05.16 1:31 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Яг одоо гадаа цас орж байна. Би цасанд дургүй. Гэхдээ юм болгон надад таалаглах албагүй. Би гурван улирлын туршид ордог цастай зохицож амьдраад л ирсэн. Зохицож, дасахгүй гээд яалтай билээ. Хөлөө жийгээд уйлаад суултай биш. Надтай надгүй эргэх дэлхий шүү дээ. Амьдрал ч яг тийм, болохгүй зүйлтэй эвлэрээд өөрийгөө хүнд байдлаас чөлөөлж байх хэрэгтэй. Сайхан амраарай.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.06.16 10:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Ганцаардал хүнд аливааг ухаарах, мөрөөдөх, уучлах, санах, бодол санааг цэгцлэх боломж олгодог юм шиг ээ. Ер нь юмыг тунгаан бодоход сайн, муу хоёр талаасаа бодогдох юм. Хүний оюун бодол дотор бурхан, чөтгөр хоёр зэрэгцэн оршдог гэдэг энэ байх. Бид бурханлиг чанараа дагах уу эсвэл муу санаандаа автах уу гэдгээ өөрөө л шийдэж чадна. Хүн юу хүсдэгээ мэддэг байх хэрэгтэй, өөрийгөө таньж мэдэж, дургүй зүйлээсээ татгалзаж, өөрөөсөө ухаан илүү нөхөдтэй харьцаж байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө юу хүсдэгийг мэддэг байхад амьдралаас түүнийгээ авдаг гэж би итгэдэг. Юм бүхнийг л хайрлахсан, хүнтэй сэтгэлээ онгойтол ярилцахсан, гунигаа замхартал уйлахсан, бүхнийг марттал унтахсан... Амьдралыг таньж мэдэх болоогүй ч алдсан алдаагаа давтахгүй юмсан гэж хичээж л явна даа. Гэхдээ бүх юм сайхан болно оо.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.18.16 5:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Хүн ер нь аргаа бархаараа янз бүрийн л юм оролдож үзэх юм даа. Элдэв ид шидтэй, мэргэч, төлөгч хүмүүст хэзээ ч үзүүлж тэнэгтэхгүй гэж боддог байсан хүн чинь энэ үгнээсээ буцаад бууж өгье гээд цагаан тугаа хийсгэн барин үзүүллээ. Үнэндээ би юу ч ойлгоогүй. Харин ч дахиж л хэзээ ч үзүүлэхгүй юм шүү гэж бодлоо. Зүгээр л тэр хүн миний яг дотроо бодож явдаг зүйлсийг минь хэлээд байсан. Өөртөө итгэх итгэл минь алдарсан байсан учир мөн найз нөхдөөс илүү хөндлөнгийн огт танихгүй хүн чиний асуудлыг шийдэх гарцыг хэлэхээр арай өөр сонсогдоно л доо. Хүн ер нь нэг асуудалтай тулгархаараа тухайн асуудлаа л бодож хямрах биш шийдэл дээр нь хамаг оюун ухаанаа төвлөрүүлэх ёстой юм билээ. Яаж ч харсан шийдэл олдохгүй бол бусдаас тусламж гуйгаарай.

Тэр хүн бид хоёрын зам салаад даруй хагас жил өнгөрчээ. Хавар салж байсан бол түүнгүйгээр зуныг өнгөрөөж, намрыг үдэж, удахгүй өвлийг угтах гэж байна. Түүний тухай бичихгүй гэж өөрт өргөсөн тангарагаасаа няцхаар шийдлээ. Үнэхээр л миний өдөр тутмын бодолд тэр зочилдог. Хэдий зүрхэн тушаа айхтар өвдөж, хов хоосон мэдрэгддэг нь дээрдсэн ч заримдаа тэсэхийн аргагүй бачимдаад нэг сайхан уйлж тайтгардаг хэвээрээ. Өдөр, шөнөгүй түүнээс холбоо хүлээж, түүнд хүрэх гэж хичээж, элдэв арга сэддэг байснаа больсон ч хааяаадаа зүгээр л гүйж очоод тас тэврүүлмээр санагддаг хэвээрээ. Ер нь яаж ч тийм амархан мартах билээ дээ. Миний хөлийнх нь хурууг хараад хайр хүрдэг байсан хүн чинь тэр шүү дээ. Гэхдээ тэр миний хажууд байдаггүй ч, түүний хайр надад мэдрэгдсээр л байдаг юм. Ямар их ухаантай хүн байгаад намайг ямар их хайрладаг байгаа вэ. Учрал бүхэн хүнд аливааг заах гэж ирдэг гэсэн. Тэр надад хамгийн том амьдралын ухааныг заачихаад явсан даа. Би одоо л зах зухаас нь ойлгож байна. Яг нэг зүйлийг ойлгохоор түүний өмнө нь хэлдэг байсан зүйлүүд байдаг. Одоо би өөрийгөө буруутгахаа больсон, гомдлоо ч тайлчихсан. Эргэж ирнэ гэж найддаггүй ч, хувь тавилан бий бол ахин учирна гэдэгт итгэдэг. Амьдрал заримдаа тэсэхийн аргагүй ч, үргэлж сайхнаараа...


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.20.16 12:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Би хоёр сайхан дүүтэй. Бага дүү маань энэ жил мэргэжлээ сонгох чухал шийдвэртэй тулгараад байна. Нас нь арай бага байгаа болоод тэр үү, нэг л өөрийгөө олохгүй, юу болохоо шийдэж чадахгүй, өдөр болгон өөр мэргэжил бодож олоод байгаа юм. Харин сүүлийн үеэс эмч болдог ч юм билүү гэж байна шүү. Угаасаа ч хими, биологидоо их сонирхолтой юм билээ. Би ер нь сайн эгч биш лдээ. Ааштай, өөрийнхөөрөө байлгах гэнэ, захирч, захиргаадах гэнэ. Гэхдээ сэтгэл дотроо байнга л өмөлзөж, хоёр дүүгээ бодож явдаг. Гаднаа ил гаргадаггүй л болхоос. Бага дүүтэйгээ сайн ярилцаж эмч болох тал дээр дэмжмээр байна. Амралтын өдрүүдэд гадуур дагуулж явж, хоёулхнаа байж амлалт авдаг юм билүү. Аниадаа мундаг эмч болно гэж амлах уу гээд. Хөөрхий минь цус ч харж чададгүй болхоор айгаад байх шиг байна лээ. Энэ үед нь л дэмнээд, оюун бодлыг нь хуваалцаад, зөв шийдвэр гаргахад нь нөлөөлчих юм бол өөртөө ч итгээд, ирээдүйдээ ч итгээд эмч гэдэг мэргэжлийнхээ төлөө тууштай явах болов уу гэж бодож байна. Учир нь намайг төгсөх үед ойр дотно зөвлөх хүн байгаагүй, дунд дүү төгсөхөд би өөрөө ч бацаан байсан тул зөвлөж чадаагүй. Би одоог хүртэл нарийн мэргэжил сонгоогүйдээ харамсдаг юм, тэр харамслаа дүүгээрээ тайлдаг юм уу. Хүн ингээд муухай ч юм шиг, бусдын амьдралд оролцох гээд. Гэхдээ л хүн үлдсэн амьдралынхаа туршид хоолоо олж идэх мэргэжилдээ дуртай, дурлаж хийдэг байвал сайхан.

Ер нь би хоёр дүүгийнхээ бахархал нь болсон мундаг эгч болохыг хүсдэг ээ. Тэр хоёр минь надаар бахархаж, ар талдаа санаа зоволгүй, эгчийгээ түшиж амьдардаг бол гоё оо. Ингээд бодхоор элэг бүтэн амьдрал хамгийн сайхан...


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.20.16 12:49 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Quote:
Сүүлчийн хоргодох газар...
Б.Э-д

Чи миний сүүлчийн хоргодох газар мөн үү
Чиний сэтгэлийн гүнд би үхэж болох уу
Зовох тэвчээр, жаргах тэнхээгүй цуцахын цагт
Зориг, итгэл өгөх гэж чи надтай учирсан уу

Ертөнцийн дайдаас надад оногдсон сүүлчийн гэр минь чи мөн үү
Ер бусын энэ амьдралд бурхан чамайг илгээсэн үү
Омог бардам занг минь гундаалгүй хайрлаж
Орчлонгийн төгсгөл иртэл гараас минь чи хөтлөх үү

Гоо үзэсгэлэн, гоёл чимэгээ тайлаад
Голын урсгал тасрах шиг гомдмоор өтлөхөд минь
Намрын сүүлчийн нар шиг дэргэд минь чи үлдэх үү
Намайг эндээс явтал хайрласаар л байж чадах уу

Сүрлэг энэ дэлхийгээс миний хайж олсон
Сүүлчийн хоргодох газар минь чиний зүрх мөн үү
Аяны хүрмээ мартаад амар амгаланг чамаас олж
Алсын замд холгосон хөлөө өвөрт чинь дулаацуулах уу

Тэгээд үхэл ирэхэд тэвэрт чинь амь тавьж
Тэнгэрт биднийг учруулаач гэж залбирч болох уу
Будант насанд минь түших нөмөр газар чи мөн үү
Буцах замд минь хань болох гэж надад ирсэн юм уу...Р.ЭМҮЖИН. 2016.


Их сайхан шүлэг байгаа биз. Одоо учрах хүмүүсээсээ асуугаад асуугаад явчихмаар байгаа биз кк


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.21.16 12:59 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч аз жаргалтай амьдрана гэж бодох чинь өөрөө аз жаргал юм. Азгүйтэж, сэтгэлээр унах өдөр олон ч, аз жаргалтай, инээсэн өдрүүд минь түүнээс ч олон байдаг. Энгийн зүйлээс аз жаргалыг мэдрэх хамгийн сайхан шүү. Өнөөдөр ижийгээ бяцхан баярлуулчихаад, өөрөө бусдаас сайхан үг сонссон гоё өдөр өнгөрлөө. Цаанаа л нэг инээд хүрээд байна. Сэтгэлдээ хүсдэг зүйлээ бурхнаас гуйгаад сайхан юм бодож, сайхан зүүд зүүдэлж, сайхан өглөөг угтаарай.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.23.16 8:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
За өнөөдрөөс уйтгар гунигтай дууны сангаа шинэчиллээ, түүнийг санагдуулдаг бүхнээс зайлсхийе, найзуудыг нь ч хасъя, тэрийг бодож шаналж байхаар ном уншъя. Бүр суга татаж авахгүй бол дахиад л сэтгэл санаагаар унаад эхэлсэн. Гэхдээ одоо би чаднаа, түүнийг ор тас мартмаар байна. Мартана. Түүнгүйгээр жаргалтай амьдарч, илүү сайнтай нь учирна.


Top
   
 Post subject: Re: Бабу
PostPosted: Oct.25.16 3:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 884
Хэн нэгэнтэй хуваалцаж буй аз жаргал хамгийн сайхан ч, хайртай хүнтэйгээ хамт байхад ямар ч саад бэрхшээл энгийн санагддаг ч, ганцаараа идсэн хоолноос илүү олуулаа хувааж идсэн хоол амттай байдаг хэдий ч хүн ганцаараа ч гэсэн аз жаргалыг мэдэрч, өөрийгөө хайрлаж сурахад гэмгүй. Өөрийнхөө юу хүсч, мөрөөддөгийг олж нээн, өөрийгөө эрхлүүлж сурвал бидэнд л хэрэгтэй аж.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited