#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.25.19 6:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 87 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Jun.03.19 4:58 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 915
Энэ хэдэн хоног үнэхээр завгүй бас зугаатай өнгөрлөө. Гэрийнхэнтэйгээ уулзаж, анхны гадаад аяллаа хийцгээлээ. Нүд нь нээгдээд, юм бүрийг бишрэн шүтээд тэд минь үнэхээр аз жаргалтай байцгаалаа. Тэрийг нь харж би ч ханатлаа баясав. Болдогсон бол аав ээж хоёрыгоо хөтлөөд байгаа газраа авчирмаар л байлаа, илүү гоё юмсыг үзүүлмээр л байлаа. Ирэх жил над дээр ирнэ гэсээр л салцгаав.

Маргааш би бас нэгэн том адал явдал руу явах гэж байна. Энэ зуныг өөр газар өнгөрөөнө. Бараг ганцаараа шахуу, өөр орчинд, танихгүй хүмүүс дунд. Ганцаараа байхаас ганцаардхаас айхаа больж дээ. Их өгөөжтэй цаг хугацаа гэж хүлээж авдаг болж. Тэр бүхнээс юу суралцаж, юу ойлгож авах бол гэхээс бараг догдолж байна.

Хэд хоног дээрх аяллаас болоод их ядарч ирээд гэрээс гарахгүй хоёр хоног унтсаны эцэст өнөөдөр яагаад ч юм дотуур байрныхаа гадаах сандал дээр сууж агаар амьсгалмаар санагдаад гартал, манай ангийн залуу сууж байна. Ойр зуурын юм ярьж суутал тэр гэнэт л надад сэтгэлээ илчлэв. Намайг анх харсан өдрөө дурсан ярьж байна, чи одоо ганц бие болсон юм чинь миний найз охин болох уу гэж асуув. Хариулт өгөх гэж яарах хэрэггүй, бодоод үзээрэй гэв. Өмнөхөн нь бас нэг залуу намайг гуйсан юм. Муу залуучууд бишээ. Миний хүссэнээр бүгдийг хийх, намайг л аз жаргалтай байлгахын тулд миний ямар ч аашыг тэвчээд, өөрийгөө золиослоход бэлэн залуучууд. Харамсалтай нь өмнөх бичлэг дээр дурдсан оч нь надад алга даа. Зүрхээрээ хайрладаг нэгнээрээ зөрүүлж хайрлагдахаас илүү жаргал бараг үгүй байхаа. Тэр хүнээ олтол ганцаараа явъя гэж шийдсэн.

Үнэнийг хэлэхэд би багадаа аавын хайр үзэж өсөөгүй. Аав минь намайг илт гадуурхдаг, ялгаварлаж харьцдаг, байнга л загнадаг байсан юм. Зүгээр л шалтгаангүй намайг үзэн яддаг байсан. Харцнаас нь хүртэл тэр бүхэн мэдрэгддэг байсан. Би үхтлээ гомддог байсан. Миний бяцхан зүрх тэр их гадуурхалтыг үнэхээр ойлгодоггүй байсан. Дандаа л дүү нарыг илүү хайрлана. Хэний ч хажууд тоохгүй намайг загнана, байнга зарна, аав гэрт ирлээ гэх сургаар би бөмбөгнөтлөө чичирч айдаг байсан. Нүдэнд нь ямар нэг юм хийж харагдахгүй бол болохгүй. Аавын дэргэд хэзээ ч тухтай хэвтэж, сууж, түгшүүргүй, тайван байж үзээгүй. Цагаан сараас бусад үед хэзээ ч үнсүүлж үзээгүй. Шалтаг байхгүй байсан ч гаргаж ирээд л загнана, байнгын дарамт мэдэрч өссөн. Хурдхан том болоод тэр гэрээс явахын түүс л байсан. Тэгж явсаар анхны хайртайгаа учраад гэрт нь шууд оччихсон. Эрэгтэй хүнээс анх удаа халамж хайр мэдэрч үзсэн. Гоё байсан. Дуусахгүй юм шиг л санагдаж, их ч даварсан. Жоохон хүүхдүүд байсан болохоор тэр минь ч надаас их хүндлэл шаардадгүй байсан. Би тэрнийгээ голоод салсан. Дараагийнхаа хайртай учраад эр хүний халамж, хайрыг дахин мэдэрч утгаар нь жаргал гэдгийг амссан. Хэзээ ч дуусашгүй мэт л санагдаж байсан. Би бас л даварсан. Ухаан сууж эхэлсэн үе байсан тул бид хоёрын харилцаа арай өөр түвшинд хүрч, хөндлөнгийн хүмүүсийн оролцоо ч орж ирээд, би хүн хүндэлж мэддэггүй, харилцааны доголдолтой учир гологдоод хаягдсан. Энэ хагацлаас их юм ойлгож сурсан гэж өөрийгөө дөвийлгөж ирсэн ч үгүй байсан. Олон жил шаналж явсны эцэст одоо л нэг бүхийг хамтдаа даван туулах, энгэрт нь эрх дураараа эрхлэх хүнээ оллоо гэж бодож сүүлийн залуутайгаа дотностол дахиад л нөгөө эрэгтэй хүнийг хүндэлж мэддэггүй, давруу зан минь асуудал үүсгээд бас л хаягдав. Хатуу ч юм даа. Энэ бүхэн ерөөсөө л багадаа үзсэн амьдралтай минь холбоотой. Би эрэгтэй хүнээс айж өссөн. Тэднийг хүндэлж мэддэггүй. Толгой дээр нь гарч суух сонирхолтой. Эр хүний хайр үзэж өсөөгүй болохоор ч тэр юмуу, үнэхээр л надад таалагдвал бушуухан л наалдаад авах сонирхолтой. Бушуухан суугаад, гэр бүл зохиогоод өөрийнхөө тусдаа амьдралаар амьдрах сонирхолтой. Байнга л хайрлуулж, халамжлуулж, эрхлэх санаатай. Ингээд бодохнээ хүүхдийн хүмүүжил, багад нь юу үзэж харуулах, эцэг эхийн харилцаа, хандлага гэдэг их чухал. Хүүхдээ буруу орчинд буруу үлгэр дууриалал үзүүлэн, хайраар дутааж өсгөвөл тэр хүүхэд насаараа л зовж шаналаж, хэцүү явах нь. Би өөрөө биеэрээ мэдэрсэн учир хариуцлагатай ээж болно доо гэж боддог. Хариуцлагатай гэр бүл зохиож, нөхөртэйгөө эрүүл харилцаатай байна. Яаж азаар энэ бүхнийг ойлгоогүй үедээ гэр бүл зохиож бас нэг хүний үрийг насаар нь зовоож, хүүхэд шуухад гаргаагүй юм гэж л олзуурхаж сууна. За яахав дээ. Алдаагаа олж харсан нь сайн хэрэг. Сая энэ тухайгаа гэрийнхнийг нь бүгдийг нь суулгаж байгаад хэлж дотроо уудлав. Аав минь яахав дээ, намайг томроод ажил төрөл хийгээд гэр бүлдээ дэмтэй болоод ирэхэд хандлага нь илт өөрчлөгдсөн. Гэхдээ багад намайг тэгж их зовоодог байснаа санаж, гэмшдэггүй юм шиг байна лээ. Би ч тэр бүхнийг дурсахыг хүсдэггүй. Гомдлоо тайлчихсан, уучилчихсан гэх юмуу. Ямартай ч хэлээд, дотроо уудалсан. Энэ мэтээр бага багаар өөрийгөө олж л явна даа. Би амьдрал баялаг гэдэг үгтэй санал нийлэхээ болисон. Амьдралаа баялаг байлгах эсэх нь тухайн хүнээс л хамаарна. Аз жаргалтай, сайхан амьдрахын тулд бид байнга л өөрчлөгдөж, засаж, сайжирч байх хэрэгтэй. Миний бяцхан туршлагаар илүү их аялж, илүү их хүнтэй уулзаж танилцаж, ухаантай хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Өөрийн үзэл баримтлал, чиг шугамаа олох гэж яараад яахав, олон зүйл үзэж олон удаа хувьсаж өөрчлөгдөнө. Гол нь өөрийгөө эхлээд сайн тань, бодлоо цэгцэл, өөрийгөө ойлгодог болвол бусадтай харьцахад, бусдыг танихад асуудалгүй болно, тэгээд аяндаа явах зам чинь тодроно, нөхөрлөх хүмүүс чинь тодорхой болоод ирдэг юм шиг ээ... Бүх юм хэвийн сайхан байна.


Top
   
PostPosted: Jun.12.19 5:46 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 915
:think:


Top
   
PostPosted: Jun.27.19 5:43 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 915
Арван жилийн ангийн хөвгүүн өчигдөр холбогдоод ажлын санал тавив. Үнэ хөлсөө тохиролцох болсон чинь байн байн л найздаа үнэрхэхгүй биз дээ, хямдхан хийж өгнө биз дээ л гэх юм. Хүн аливаа нэг юмыг хийж сурахын тулд, гартаа оруулахын тулд хичнээн их цаг зав, мөнгө төгрөг, хүчин чармайлт, алдаа оноо туулдагийг ойлгож мэддэг л баймаар юм. Бүр сүүлдээ давраад тогтсон үнэ дээрээ 100к нэмчье, гэхдээ би өөртөө цавчаа хийх гэсэн юм гэх юм. Хичнээн их гомдвоо. Тэр ажлыг би гар хөлийнхөө үзүүрээр хийчихгүй шүү дээ. Би өөрийн үнэт цагаа зориулна, тэр хамгийн чухал нь. Бас тухайн ажлыг хийхэд шаардагдах туршлага, мэдлэгийг би зүгээр сууж байгаад олоод авчихаагүй шүү дээ. Би өөрийгөө шударгаар үнэлүүлмээр байна гээд хэлтэл сүүлдээ бүүр уучлаарай, тогтсон үнэ минь багадаж байвал хэлээрэй гэх юм. Анхнаасаа миний хэлсэн үнийг өндөр юм гээд байсан хүн сүүлдээ шалдаа буув. Санаа нь өөрөө л дундаас нь цавччих гээд байжил дээ. Гэхдээ яагаад тэр ажлаа мэргэжлийн түвшинд чанартай, хариуцлагатай хийж өгөх хүндээ хангалттай цалин хөлсийг нь өгөөд үр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажиллуулъя, авъяас чадварыг нь шударгаар үнэлье гэдэг ухаан гарсангүй вэ. Хэлтсийн дарга шүү ухаантай хүн шдээ. Надаас цавчсан мөнгөөрөө тэр хүний амьдрал сайжирлаа, хэрэглээ нь чанаржлаа гэхэд тэр сэтгэлгээ нь өөрчлөгдөх болов уу. Дараагийн нэг сайн мэргэжилтэнд ажлын санал тавихдаа бас л иймэрхүү хандлага гаргах уу. Яагаад ганцаараа биш нийтээрээ баяжвал үр өгөөж нь илүү байна гэдгийг ойлгохгүй байгаа юм бэ. Намайг шударгаар үнэлэхгүй нийгэм рүү би очих, яарах хэрэг байна уу. Ер нь ажлын харилцаа, бизнесийн харилцаанд энэ мэт худлаа найзархдаг байдлыг болимоор юм. Энэ гайтай асуудлаас болоод үнэхээр их бухимдлаа. Юуун эх орондоо буцаж очоод хувьсал өөрчлөлт хийх, наад захын юм ойлгохгүй тэнэгүүдээс болж үхтлээ стрессдэх юм байна.


Top
   
PostPosted: Jun.28.19 1:58 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2634
Location: Musée du Louvre
gadaadad work exploitation gej yum ogt bdagguim bna gsen oilgolttoi uldlee zuv u? :mrgreen:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Jul.15.19 8:42 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 915
Хэтэрхий ганцаардаад ирэхээр хүн улам л зожигроод аль болох л хүнээс зайгаа барьж, ганцаараа байх гэж тэмүүлдэг юм байна. Комфорт зон маань ганцаараа байх, ганцаардах болж хувирчээ. Энэ уг нь буруу даа. Гэснээс энэ нийгэм, хүмүүсийн амьдралын хэвшил дэлхий даяар шал буруу тийшээ яваад байх юм. Хэрэглээ нь бүр хэрээс хэтэрчихсэн. Өөртөө ямар ч хэрэггүй хог новш цуглуулаад л. Компаниуд ч гэсэн хүний сэтгэл зүйгээр тоглосон маркетинг хийж юмаа зарна. Дээрээс нь технологийн дэвшил гэж сүйрэл байна. Бусдаас хоцрохгүй байх юмсан, бусдын дор орохгүй байх юмсан гэсэн хүсэл мөн хувь хүний шунал дээр тоглолт хийж мөнгөтэй болж буй хүмүүс. Ямар ч байгаль орчинд ээлгүй. Дээрээс нь хүний идэж уух гэж замбраагаа алдаж байна даа гэж бодогдох боллоо. Бид хэзээ тийм их юм идэж, уудаг байсан юм бэ. Хүний биед ямар ч шим тэжээлгүй элдэв эрээн мяраан баглаа боодолтой зүйлс дэлгүүрээр дүүрэн. Зөв замдаа орохын тулд маш том золиос л шаардагдах байх даа. Би зүгээр л бүх юмнааас залхах боллоо.


Top
   
PostPosted: Jul.16.19 12:09 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2562
Quote:
Хэтэрхий ганцаардаад ирэхээр хүн улам л зожигроод аль болох л хүнээс зайгаа барьж, ганцаараа байх гэж тэмүүлдэг юм байна. Комфорт зон маань ганцаараа байх, ганцаардах болж хувирчээ. Энэ уг нь буруу даа. Гэснээс энэ нийгэм, хүмүүсийн амьдралын хэвшил дэлхий даяар шал буруу тийшээ яваад байх юм. Хэрэглээ нь бүр хэрээс хэтэрчихсэн. Өөртөө ямар ч хэрэггүй хог новш цуглуулаад л. Компаниуд ч гэсэн хүний сэтгэл зүйгээр тоглосон маркетинг хийж юмаа зарна. Дээрээс нь технологийн дэвшил гэж сүйрэл байна. Бусдаас хоцрохгүй байх юмсан, бусдын дор орохгүй байх юмсан гэсэн хүсэл мөн хувь хүний шунал дээр тоглолт хийж мөнгөтэй болж буй хүмүүс. Ямар ч байгаль орчинд ээлгүй. Дээрээс нь хүний идэж уух гэж замбраагаа алдаж байна даа гэж бодогдох боллоо. Бид хэзээ тийм их юм идэж, уудаг байсан юм бэ. Хүний биед ямар ч шим тэжээлгүй элдэв эрээн мяраан баглаа боодолтой зүйлс дэлгүүрээр дүүрэн. Зөв замдаа орохын тулд маш том золиос л шаардагдах байх даа. Би зүгээр л бүх юмнааас залхах боллоо.

Фм.н хөтлөгчөө хийгээч.

_________________
https://fb.com/J88888N


Top
   
PostPosted: Aug.01.19 12:43 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 915
Би өнөөдөр мөнх цаст өндөр уулын оргил ширтэж байхдаа эмэгтэй хүнийг уултай зүйрлэж бодлоо. Эмэгтэй хүн гэдэг уул ажээ. Эрэгтэйчүүд өөрт таалагдсан уулыг олж хараад оргилд нь авирч үзэх хүсэлд автана. Уул бүр л өөр өөрийн онцлогтойн адил түүн лүү өгсөх зам харгуй ч ижилгүй. Хүнд хэцүү зам туулж оргилд нь хүрдэг уул байхад зарим руу нь ядах юмгүй гарчихна. Харин нэгэнт орой дээр нь гарсан хүнд тэр уул орчин тойрныхоо бүх л зүйлсийг алган дээр тавьсан мэт харуулна. Мэдээж уул бүрийн оргилоос өөр өөр зүйл харагдана. Гэх мэт...


Top
   
PostPosted: Aug.10.19 7:41 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 915
Өчигдөр ганцаараа пийвдээд өнгөрсөн баларсан юм бодож суутал би ер нь эрэгтэй хүнээс юу хүсдэг юм болоо гэсэн асуулт өөрөөсөө асуулаа. Хариулт нь давуу байдал. Ямарваа нэгэн зүйлээр ер нь ихэнхдээ оюун ухаан болон зан чанарын хувьд өөрөөсөө илүү хүнийг л хүн хүрээлэлдээ оруулж, найзлаж, үерхдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Гэхдээ үүнээс гадна олон хүчин зүйл нөлөөлөх нь тодорхой учир нь хүн бүр хэн нэгнээс давуу болон сул талтай шүү дээ. Мөн байгалийн өгөгдлөөр эмэгтэй хүн эрчүүдээс баталгаатай байдлыг хүсдэг. Өөрийг нь хэзээд өлсгөж, даруулахгүй аваад явчих тэнхээ чадалтай хүнийг. Одоо ч гэхдээ эмэгтэйчүүд маань өөрөө өөрийгөө хаана ч аваад явах чадалтай болж дээ. Иймд өнөөгийн нөхцөлд үнэхээр л чин зүрхний хайр сэтгэл биш л бол заавал нэг хүнтэй хамт насыг барах хэрэг байгаа юмуу дөө. Заавал нөхөрт гарахын хүслэн болж шаналж байхаар нийгэм, хойч үедээ хэрэгтэй юм зориод түүн рүүгээ дөхөж явбал зүгээр гэж санагдаад байна. Гэхдээ амьдралд ямар ам гарч болох биш дээ. Гол санаа нь бусдаас хэт хамааралгүй өөрийнхөөрөө хүчтэй оршиж, мэдрэмжээр биш ухаанаар сонголт хийж, яарч адгалгүй, хүнтэй харилцаж, ярилцаж, суралцах юмуу даа.


Top
   
PostPosted: Aug.14.19 11:46 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2031
Location: Темер замын ууган оршин суугч
Эмо үүрд итар :brows:

_________________
Зүгээр хүн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 87 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited