#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.23.18 3:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
 Post subject: Wingy stairs
PostPosted: Apr.21.16 12:47 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2357




1. Өөрөө өөртөө тэр хэн ч биш... /микейлээс үүдэлтэй эрин дамжиж тээгдэж ирсэн сонгодог зурганд үлдсэн хүмүүсийн хэнтэй ч адилхан биш/ уялдаа холбоогүй үгсээр толгой холбон хүйтэн инээдийг нүүрэндээ зурж, хэн ч үл орших өөрийн ертөнцдөө оршдог.
Хүүхэд байхдаа тэр бусад хүмүүсийг өөртэй нь адилхан байх гэж боддог байсан ч өөрийнхөө хоосон ертөнцийн талаар нэг хүнд ярих гэж үзсэнээс хойш тийм биш юм байна гэдгийг ойлгон, бусдаас өчүүхэн төдий ч ялгарч болохгүй юм байна гэдгийг өөртөө амлан өдөр бүр сануулах болсон. /Диогоны барьсан лаа ч түүнд зам зааж чадахгүй/ Өөрийнхөө энэ өвчинийг эмчилэхийн тулд тэр сургуульд орж уншиж сурсан, дараа дээд сургуульд орж мэргэжил эзэмшсэн, латин хэлийг хялбархан сурч, хятад хэлэнд ч бас давхар суралцав. Колдриж, Цицерон, Виттгейштейн, Рассел, Ницше, Камьюгаас асуулт асуун хариултаа тэр хайсан. Адаг сүүлд нь амьдралын энгийн зан үйлийг хийх аваас зорилгодоо хүрч магадгүй хэмээн горьдохдоо 08 сарын халуун өдрийг Килелийн тэвэрт тэр өнгөрүүлсэн.
Хорин хэдэн насандаа Улаанбаатарт тэр байсан юм. Өөрийнхөө хэн ч биш гэдгийг бусдад илчлэхгүйн тулд өөртөө хэн нэгнийг бий болгох арга ухаанд суралцаж эхэлсэн. Улаанбаатарт яг л түүний төлөө төрсөн юм ч шиг нэг ажил олдсон нь үзэгчдийн өмнө тайзан дээр гараад бусдын өмнөөс ярьж, бусдын өмнөөс аашилан загнаж эхлэх ахуйд бусад хүмүүс түүнийг хэн нэгэн хэмээн тооцож эхлэнэ. Гэвч сүүлийн үзэгдэл, сүүлчийн шад шүлэг дуусаж тайзан дээрээс сүүлчийн үхдэлийг зайлуулах үед түүнийг дахиад хоосролын ой гутам мэдрэмж булаан авч тэр дурлалт Ромео, Феррекс, Гамлет, Тамерлан байхаа больсон тэр дахиад л хэн ч биш болж хоцорсон.
Тэр дээшээ харан магад бурханаас ханатлаа би бусад олон байж ирсэн ч өөрөө өөрөө байгаа би хаана байна гэж асуух гарцаагүй.
Магад тэр цагт бурхан түүнд би ч гэсэн өөрөө би биш, чи өөрөө бүхний мөн чанар бас юу ч биш, яагаад чи бусад олныг бүтээсэн бэ? түүнтэй чинь адил би энэ ертөнцийг бүтээсэн юм шүү гэх гарцаагүй.




2. эмнэлэгт хэвтэх яг л шорон шиг... галзуугийн эмнэлэгээс ч долоон дор... тансаг байшинд амьдрахаас долоон дор... хоног төөрүүлэхээр орцонд хөрвөөн хэвтэхээс ч долоон дор... уншлагийн цаг, буяны ажил, рок тоглолтон дээр байхаас ч долоон дор... оршуулга, хуриманд оролцохоос ч долоон дор... скейтийн талбай, ёслолын жагсаал, групп секс дунд байхаас ч долоон дор... 03 цаг, 17"45 цагуудад бүүр ч долоон дор... тэнгэр өөд зүхэн хараалийг нь өөр дээрээ буулгах нь хамаагүй дээр... цусанд улангассан бух матадорийг хөнөөхийг шорлогний лангууны хажуугаас үзэнгээ энэтхэгийн талаар бодох нь хамаагүй дээр... гялгар уутан дахь газрын самрыг хөгшин нохой савраараа самардах үед хайрцагтай хуучин чийдэн хаа нэгтээ хагарах нь хамаагүй дээр... байгалиас заяасан эр зориг авъяас чадварыг дийлэн өмхий жоомыг шүршиж алангаа хөөрхөн хүүхний шилэн оймсыг тайлсан нь хамаагүй дээр... торгуулийн сумагийн эхэнд явж орилоо цахлай руу хатсан талх шидэнгээ төмс хэрчисэн нь хамаагүй дээр... тамхиа татаж дуусхад уйдатлаа алхсан явган хүний зам хагарсаныг анзаарч "биттэ"-н зөөгч хүүхэн ухаалаг хэвээрээ байсан нь хамаагүй дээр... чшш... чимээгүй... гар минь хугарч зүрх минь бөхсөн ч үгсийн дөлөнд удаан хэмнэлээр рок эгшиглэх нь надад хамаагүй дээр...



3. 02 цаг 41 минут... эмнэлэгт өнгөрөөх тарчлаант цагын сүүлчийн хэсэг үзэгдэл... Тарчлаант зүйлсээс салж энгийн амьдрал орох эхний өдөр... Желогинийн талаар бодсон хэдэн зуун бодлоо цэгцлэн бичиглэл үлдээв.

-Би чамд Сизифийн туульсийг хүүрнэх гэсэнгүй. маш чухал нэгэн хүний тухай Жемалийн талд Бишопийн хүү болж төрсөн Жанпол-н тухай ярих гэсэн юм. Жанпол нэгэн цагт дайны талбарт алагджээ. 50 хоногын дараа үхэгсдийн хүүр цуглуулагчид түүний бүрэн бүтэн биеийг олж гэрийхэнд нь хүлээлгэж өгөв. 51 дэхь өдөр оршуулах ёслол үйлдэн, түүдэг гал асаан хүүрийг тавиад байтал гэнэт амь орон доор өгүүлсэн түүхийг хэлсэн юм.

Түүний сүнс бусдын адил биеэсээ гаран олныг даган нэгэн сайхан газар иржээ. Тэнд тэнгэр болоод газар нэг нь дээшээ, нөгөө нь дошоо чиглэсэн хоёр зам байх агаад замын дунд баахан шүүгчид суух юм гэнэ. Тэд шийдвэрээ гаргасаны дараа баруун талын замаар шударга хүмүүс, зүүн талын талын замын шударга бус хүмүүс явж уруудахыг заах агаад Жанполын ээлж болоход түүнийг шүүгчид хажуу тийш заан зогсоож, энд болж байгаа бүх зүйлий сайтар харж аваад хүмүүст очиж хэл гэжээ. Шүүхийн шийдвэрийн дараа төөрөгсдийн сүнснүүд хэрхэн дээш доош хуваагдан явж буйг тэр харан адил хоёр замаар ирэх сүнснүүд мөн л тийш зүглэх бөгөөд цэвэрхэн газраас ирсэн нь шаварт хутгалдсан нь сонин байхсан аж. Тийн зүглэж удаан хугацаагаар тэнүүчлэн явж буй сая сая сүнснүүд биестэйгээ мэндчилэн, таньж мэддэгээ сураглах нь их үзэгдэнэ. Тэд сая живаа жилийн амьдралаа дурсан санаж, ярилцан, зарим нь уйлж, зарим нь гуньж, зарим нь баясаж, гагц тохиосон хэцүү бүхнээ дурсаж, түүний сацуу сайн сайхны тухай хүүрнэн жаргалыг үзэж байв.
Харин гагцхүү хэн нэгнийг гомдоосон ба ямар нэг буруу үйл хийгдэгсэд аваас түүнийхээ төлөө хэд дахин урт хугацаанд ял сонсож, үйлдсэн хэргээсээ шалтгаалан хэд дахиулан ял авдаг байв. Сүнснүүдийн ярилцах чимээг сонсвоос аугаа их хэмээгдэж байсан Жанпол хаачсан бэ? хэмээн нэгнээсээ асуувал Жанпол нь тэртээ түмэн жилийн өмнө цэцэгсийн хүрээлэнд байсан үлэмж биетэн агаад цэцэгсийн хүрээлэнг сүйтгэсэн болоод тэдний дундаас хамгаас үзэсгэлэн төгөлдөр юуг нь хөнөөх гэж оролдсон учраас ял аван баруун тийшээ явах хувь тохиолгүй шүүгчдийн хажууд ажиглагчаар очсон гэх нь сонсдов...



4. 02 цаг 55 минут... Паундын тэмдэглэл, Аллений шүлэг, улаан, цэнхэр, ногоон, улбан шар өдрүүдэд зориулсан дууны цуглуулгатай аргачлалыг тоглуулж өдрийг барлаа. хэн ч намайг боль гэхгүй, энэ зөвхөн миний дур, Косима Тура, Карло Долчи нарын хажууд зургаа өлгөж, энэ хүний хэлсэн үнэн гэж хэлүүлэн... өгөгдөлд заасан мэдрэхүйн засвараар дамжин өнгөрөх мэдээлэлд боловсруулалт хийн логик дүгнэлт гаргах нь спинозагийн этикийг ойлгохоос ч хүнд ажиллагаатай хэрэг... "хүн унтаж байх үедээ санаа сэтгэл, биенээсээ гарч театр, жүжигчин, үзэгч болдог юм" гэж Жозез Аддисон "Үзэгч"-дээ өгүүлсэнчлэн зүүд гэх нарийн төвөгтэй ажиглалтанд үл өртөх зүйлсэд баригдах болсоор удлаа... Эней-н номонд Одиссейд бурханы захиас зүүдээр нь дамжин 2 хаалгаар ирж буй талаар өгүүлсэн байдаг. Худал хуурмаг, залхай бүхнийг сэрэмжлүүлэн сануулах зүүд зааны ясан хаалгаар, зөн билиг, бэлгэ үзүүлэн сайн ерөөсөн зүүд эврэн хаалгаар орж ирдэг гэж өгүүлсэнчлэн магад Колдриж өөрийн найраглалын санааг дээрхтэй адилаар авсан ч байж магадгүй.


5. Төгс элийрэл (lol)
Амьдрал гэж юу вэ?
Амьдрал яг л иссэн усан үзэмний шүүс шиг… олон вариантаар хийгдэг… улаан, цагаан, чихэрлэг, хуурай, гялалзсан тэр л чигээрээ согтууруулах ундаанд, хоолонд, шашны зан зүйлд ашиглагддаг. Согтууруулах ундааны зүйлд ашиглагдахдаа спиртийн агууламж нь 14 хувиас хэтэрдэггүй. Тархинд явагдаж буй химийн урвалын үүсгэх байдлаар үйлдэл нь илэрдэг.

Амьдрал яг л эдгэшгүй өвчинийг амьдарч эдгээх шиг нэгэн бодлын стресстэй… яг л үхэл бас үхмэл байдал шиг… өнгө будаг нэмэх шиг… Насанд хүрсэн хойноо биесдээ амлалт бас зорилгоор удирдагдсан субстанцууд гадны нөлөөлтэй уй гунигийн хам шинжийг даван туулхийн тулд үхэл бас үхмэл байдлыг утгатай болгодог.

Амьдрал өөрөө уур хилэнг дарах, түрэмгийлэлийн хам шинж, дур хүслийн халил, зан байдлын дүрсхийлэл, өөрийгөө үл хайхрахын сургамжийг 6 хүртэлх насны хүүхдэд өөрийн арга замаар сургадаг.

Шаардлагатай мэдээлэл
Амьдрал бусадтай дасан зохицох чадваргүй субстанцыг хүлээн зөвшөөрдөггүй. Ашигласан нэгнийхээ талаар дурсан санадаггүй. Энэ ч байдлаараа шүүсээ шахуулсан насанд хүрэгчдийн үхэх магадлал эрс нэмэгддэг.
Зарим нэг өсвөр үеийнхэн амьдарлын захаас амталж үзээд амиа хорлохыг боддог. Бүтээгч нэгэн заримдаа ирж чамайг шалгаж байх болно. Гэр бүл болон бусад танил найзууд чинь чиний зан төрх, аж байдалд нөлөөлөх болохыг анхаар хэрэгтэй. Зам тээврийн осолд өртөх үедээ, замын цагдаа дохиураа дохин зогсоох үед, татварын өр дарамтанд орсон үедээ, сансарын хөлгөөр одот тэнгэрт анивчих сүүлт од, солирын араас сансарын хөлгөөр нисэх үедээ амьдрахаа болиод бүтээгч нэгнээ магтан дуулах хэрэгтэй.

Хэрхэн амьдралыг хүлээн авах вэ?
Бүтээгч нэгний заасанчлан бүгдийг хийх хэрэгтэй. Яг л бүх зүг чигийг чинь зааж өгсөн зурагт номыг будаж байгаа шиг… Будаж байгаа зам чинь ямар ч бай бүтээгч нэгэн хамгийн сайхныг чамд хүсдэгийг мартаж болохгүй. Амьдралыг том бас жижиг, урт өндөрөөр нь ялгаварлан гадуурхаж болохгүй.

6 долоо хоногоос илүү хугацаагаар амьдрах хэрэггүй… эс тэгвээс бүтээгч нэгний заасан замаар яв…

Амьдралд заавалчгүй хоол хүнс шаардлагатай…

Амьдралын уртын хэмжээг тусгай зориулалтын кофений халбагаар аль эсвэл эмийн тун тааруулдаг аягаар хэмж. Хэрэв чамд кофений халбага байхгүй бол Пруфрокоос асуу.

Өдөр тутмын амьдралдаа байж болох дээд хэмжээгээр талархаж таашаал ав. Үхэхээсээ өмнө амьдралаа шинээр эхэл… өөрийгөө өөрчил…

Бүтээгч нэгэн чиний амьдралыг хэр явж байгааг зарим тохиодолд шалгахыг сана… амьдарсан шиг амьдар…

Халуун болон хүйтнээс хол өрөөний темпаратурт амьдар… Хугацаа нь дууссан ч хамаагүй амьдарах магадлал өндөр…

Амьдрах боломжоо алдсан тохиодолд яах вэ?

Алдсан боломжоо аль болох эрт санаж хүлээж ав. Алдсан боломжоо алгасан, амьдарах дараагийн боломжоо төлөвлө. Ахиж алдах боломжийг өөртөө бүү олго!!!

Амьдралд илүүдэл байдлаар үлдсэн бол яах вэ?

Түргэн тусламжийн анхан шатны мэдэгдхүүнтэй бол эс бөгөөс эмнэлэг юмуу хор судлалын хүрээлэнд ханд…

Амьдралд чамайг илүүдэл болгодол зүйлсийг санаж ав… идэвхгүй нойрмог байдал, бөөлжис цутгах, түрэмгий догшин зан, төөрөгдсөн байдал, газрын чичрэлт болон доргилт, зүрхний хэм алдагдалт, байгалын гамшиг, багтраа өвчин, муужраж унаж зэрэг болно.

Амьдрах явцдаа юунаас зайлсхийх вэ?

Амьдралд хуримтлуулах туршлага нь чиний бодлоос үүдэлтэй тул юу бодож байгаагаа анхаар. Ямар нэг зүйлийг эхлүүлсэн бол сонор сэрэмжтэй бай.

Өмнөх байрлалаасаа огцом байдлаар хөдлөхөөс аль болох зайлсхий. Өөрийгөө унагахаас зайлсхийн удаан бас хянар байдлаар хөдөл.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь амьдралд учрах сөрөг зүйлсийг нэмэгдүүлэхийг анхаар

Хэт халах болон харангадах байдлаас болгоомжил. Шингэн зүйлийг их хэмжээгээр уу… ялангуяа халууны улирал болон дасгал хөдөлгөөн хийж байхдаа… Энэ нь чамайг хэт халах болон харангадах аюулаас аврана.

Амьдралд учирч болзошгүй сөрөг талууд

Дараах хам шинжүүд илэрсэн бол эмнэлэгийн туслаж яаралтай ав… уйтгар гуниг, хувь тавиланд итгэл алдрах, хайр дурлал, шийдхэд хүндрэлтэй асуудал, чих хамар хоолой өвчин

Амьдрах явцад илэрдэг нийтлэг сөрөг нөлөө: илүүдэл жинтэй болох, ёс суртахуунгүй болох, шүлсээ гоожуулах, толгой эргэн дүйрэх, уйтгар гуниг, нойрны асуудал (инсомниа) г.м.


6. Стенли кубрикийн Баадуут жүрж кино урлагын томоохон бүтээлийн нэг. Стенли киногоороо нийгмийн ёс суртахууны хэм хэмжээний талаар өгүүлсэн ба хэрэв та санаж байгаа бол секс, улс төр, хүчин, танхайрал, эдийн засаг гээд ер нь аливаад хүч хэрэглэж болохыг анзааран харж болно.
Ерөнхийдөө бол царайлаг мөртлөө ёс суртахууны хувьд доголдолтой Алекс гэдэг нэртэй залуу болон түүний үл бүтэх хэдэн хамуудыг харж болно. Тэд бол нийгмийн харах өнцөгөөс бол гудамжны үл бүтэх хэдэн гарууд… (тоталитар байдлаар нийгмийн институцэд хор нөлөө учруулж байгаа) Тэдэнд өөрсдийгөө бүрэн бүтэн болгох арга хэрэгсэл байдаг нь аливаад хүч хэрэглэх. Тоталитарууд юу хийдэг тэд тэр болгоныг хийдэг.
Хаягдаж эвдэрсэн, ядууралд автсан, хайрлахыг үл мэдэх Алекс чөлөөт ардчилсан нийгмийн ялзралыг 4 өөр байдлаар илчилдэг.
-Цөм гэр бүл дэхь зан суртахууны хямрал, түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэн хүч хэрэглэн хүчирхийлэл үйлдэж болох
-капиталист нийгэмд учирдаг эдийн засгийн ялгамжит байдал, энэ нь хүчирхийлэлийг ямар байдлаар татаж болох
-Танхайран ёс зүйгүй аашлах явцад анархи байдал хэрхэн үүсдэг
-орчин үеийн шинжлэх ухаанаар дамжуулан бие хүнд хэрхэн хүч хэрэглэж болох

Гэвч Алекс өөрийн сэтгэцийн өөрчлөлтийг өөртөө зөвөөр ашиглаж хэрхэн түүнээсээ таашаал авч болдогийг харуулсан. Үр дүнд нь хүний санаанд оромгүй байдлаар бусдыг зодох, дайрах, үг хэлээр доромжлох, аллага, хүчиндэлт бий болсон. Бүхнийг хүчээр шийдэх явдал яваандаа Алексийн өдөр тутмын ажил болсон. Үүний үрд Алекс болон түүний хамууд цол чимэг хүртэж тогтсон уламжлалын дагуу амжилтанд хүрсэн. Машин, пянз, мансууруулах бодис, хүүхэн бас тэд эрх чөлөөг олсон. Гудамжинд үйлчилдэг хуулиар тэд үүнийг хүртэх ёстой.



7. Хараал идэг... мах иддэг бол чи алуурчин гэж Магги ёожтой гэгч нь харж хэлсэн. Хариуд нь тийм болвол би ч гэсэн алуурчин болход өөрийгөө бэлдэе гэдгээ хэлсэн. Өвчиндөө шаналж бас тарчилсан царайндаа инээдийг зурчихаад хараал идсэн хөрш айлын Нинатай санал нийлж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Үс минь туг тугаараа унаж байна. Хараал идсэн новшийн цаг агаар миний тэвчээрийг барж байна. Хараал идсэн эмнэлэгээс эмчилгээ хийлгээд гарах болгонд хөгийн цагдаа шиг булан тойроод намайг отох хөгийн цаг агаараас залхаж байна. Хуучин зенитээ мөрөндөө углачихаад хар хальсанд танкны амьдралыг буулгахдаа мөрөн дээрээ толгой тогтож байгаадаа баярлаж байна. Хуучин хальсны дуранд хиртэй хувцас, гунигтай нүд, том ам, согтуу олон толгойн зургыг авдаг. Тэдэнд харин хүссэнийг өгдөг... шил архи, ширхэгийн хоол байхад л хангалттай. Өт хорхойнууд намайг хүсдэг. Яагаад гэж үү? ажлынхаа талаар бүгдийг нь худлаа хэлсэн болхоор... миний юу хийдэг талаар тэд мэдвэл бүгд тэсрэх болно. Нууц өөрөө тэсрэх бөмбөг...




Тамхичин хүнд ичих зүйл байхгүй... итгэл найдвар алдагдаж өөрийгөө олохоо болих цагт тамхи биднийг бий болгодог... Ганцаар байхдаа тамхиа татан шуналтай сорход бороо орж, удаан гэгч утааг нь гаргахад утаатай хамт ууршаад алга болдог... цас болон ордог нулимс болон урсаад алга болдог... Тамхитай байхад унтах шаардлага байхгүй... унтлаа гээд бид бүгдээр үхчих үү? үнэн бол харин эрин галавийн эртэд үхчихсэн байгаа... өнөөдрийн хотын суурин дээр хот бус оршуулгын боржин чулуу, модон загалмайгаар дүүрэн ой мод л байсан байж ч магадгүй... гэж битте-н зөөгчтэй ярингаа амьдралын өгсөн лемон бас хундага текиллагаа хөнтөрч, тамхиа асаалаа... хажууд суух ягаан үрчлээ, цагаан цамцтай хоёр хүүхний яриа лазарусын хясаан дээрээс биесийгээ шидлэн, хорсолтой гэгч нь шүдээ хавиран хэн нэгний муулах нь худал хуурмагаар чихийг минь үхүүлж байна... Харанхуйд махан биеэ дасгаж эмчилгээ хийж байгаа хэрэг... эмчилгээний үр дүн хэр их татаж бас ууснаас чинь хамаарна. үхлийн нойр, мунхагийн зүүднээс сэгсэрсэн миний "лазарын" утаа агшин зуурын аянга болон сэтгэлийн хаалгыг зад ниргэж байна. дандаа инээх гэж шунахгүй бол энэ ертөнц үнэхээр хөгжитэйг... учирсан зовлонг сөрөөд гарвал эндэхийн бүх зүйл сайхан гэдгийг амтлуулах шиг уртаа гэгч нь сороод утааг нь гаргатал... замбалын гаа үнэртүүлэн нар мандаж байна... тамхиа татангаа замбалын гаа уушиглан, гаатай хамт нар амтагдаж, нартай хамт би мандаж... нарнаас би өөрийгөө харж байна...


цагийн зүүлэгт дүүжлэгдсэн хугасхан дурсамж… цастай үдэш, солонготой бороо, тэнгисийн хашгираан бүгд энд чихэнд тодоос тод сонсогдож байна. цастай үдэш оддын дунд гэрлэн замаар хөтөлцөн хамтдаа алхсааар солонгон бороотой золгосон. даан ч тэр солонгоны эхлэл нь ................-ний энгэрт дүрээстэй төгсгөл нь харин ..........-ний нулимс болон урссан… харууслын хар нулимас шиг тэр солонго хар болж харагдсан…




Өглөөний цай - аягандаа тэр кофегоо хийгээд аягатай кофендоо сүү нэмлээ сүүтэй кофендоо чихэр уусгалаа жижигхэн халбагаар найруулж хутгалаа жигтэйхэн амтархаж кофегоо уулаа ширээний өнцөгт аягаа тавилаа ганц ч үг надтай сольсонгүй тамхиа тэр асаалаа тааз өөд утааг нь үлээлээ үнсний саванд унтрааж орхилоо ганц үг надтай сольсонгүй ганц ч удаа над руу харсангүй явахаар тэр яаран бослоо малгайгаа авч толгой дээрээ тавиад цуваа өмсөхөө мартсангүй усан бороо гадаа цутгаж байна бороог огт тоосонгүй бушуухан гэрээс гарлаа ганц ч үг надтай сольсонгүй ганц ч удаа над руу харсангүй бүүдгэр өрөөндөө би ганцаар хоцорлоо бөөн бөөн нулимас мэлмэрч байна - Jacques Prévert


Намайг зовоож буй гол дайсан нь сэтгэлд минь үл зохигч харшийг эерээх, үгүй хийх хүчин чадалгүй минь хийгээд үгүй хийх хэрэгтэйг хийж сураагүй минь шалтгаалал хийгээд үр нь мөн учир үүнтэй тэмцэх бус, сэтгэлийг зовоогчийг эерээх, үгүй хийх хэрэгтэйг "хийж чадаагүй"тэйгээ тэмцэх ганц зүй!...




Өнөөдрөөс өнгөрсөн рүү, урвуулан ирээдүйг төсөөлж байна. Толгой дотроо проекцлож нэг үзлээ. Хавтгай дээр бүх зүйлс боломжтой болдог. Дурсамжийн эхлэл бас төгсгөлийг хөтлөж байна. Чирэгдэж шаргуулдсаар дотор яг тэсэрчих аятай болоод болдоггүй...
Хавтгай дээрээ шугам татаад проеклоодхий. Эхлэл хэсэгт нь К, Дунд нь Ц, өрнөл хэсэгт нь М, төгсгөлд нь ... гээд л томоос том 3 цэг бас асуултын тэмдэг тавиад орхичихлоо. К цэг балар цаг, Ц өнгөрсөн цаг, М цэг одоо цаг, ... цэг ирээдүй гэж үзээд өөрийгөө төлөв тус бүрт хувиргаж үзвэл.
БИ гэдэг ганц л "бие" аль алинд нь оршиж байгаа. Нэг л шугаман проекц дээр алхаж яваа. Би хомонид байхдаа К цэгийг туулсан. Ц-г хомосапиенс болоод туулсан. М цэгийг сэргэн мандалтын үед ирээд туулсан, ... цэг дээр удахгүй очих болно. Удахгүй очно... 
Яг энэ мөчид ... цэг дээр зогсох гэж байгаа "би" -г М цэг дээрх би дурсаж бас санаж байна. Тиймээс би "..." цэг дээр ирээдүйн дурсамж болж таараад байгаан.
Харин одоо Ц цэг дээрх би -г дурсаадхий. Саяхан би тэнд байсан одоо М цэг дээр. Харин Ц цэг дээрх би М цэгийг ирээдүй гэж үзэж байлаа. Гэтэл "..." цэг дээрх Би одоогийн намайг өнгөрсөн гэж тооцоод дурсамж бичиж байгаа.
 Ямар нэг ялгаа би гаргамаар байна. К, Ц, М, ... бид бүгд л нэг л шугам дээр зогсож байна. туулсан, туулж байгаа, туулах гэж байгаа. Гэхдээ энэ баталгаа биш.
зөвхөн санах зүйл л үлдэнэ. яг энэ мөчид би одоогоос зугтаж ирээдүй рүү тэмүүлж байна. Боломжгүй гэж би хэлж чадахгүй ч би чадмаар байна... эс тэгвээс хавар болоход, шүд өвдөхөд, муу хэлүүлэх бүртээ бүгдийг бодоод өнөөдрөөс өөрийгөө хулгайлаад мэдрэхгүй, сонсохгүй, харахгүй хачин байна...


ахиад эргэлзээнд би автлаа... шуналтай гэгч сорох тамхиныхаа үлдэгдлийг зажлан дотоод сэтгэлээ илэрхийлмээр байвч... чухам хэнд яах гэж тэгэх юм бэ? гэдэг асуулт намайг орооно. их ярих шийдэл биш шүү дээ. өнөөх их мэдэгч хөгшдийн нийгэмд нэгдэж болох ч эзлэх байр суурийг минь хэн тодорхойлох вэ? чухам тэр үед өөрийгөө хэрхэн хайрлах вэ? далайн усанд сэлж зуны халуунд сэрүүцэж болно... дулаан галд хөлөө ээж хүйтнийг өнгөрөөж болно... өлсөхөөрөө бас идэж болно... өвдөхөөрөө бас уйлж болно... гайхширахаараа инээн хөхөрч болно... ганихархалд автахлаараа бодолд ороогдож болно... байдаг л нэг жирийн болхоор тэр... байдаг нэг жирийн хүн... өөрийнх нь зовлон өдөр тутмынх нь хэрэгцээ болсон... өглөө босч цайгаа уудаг, жирийн л хүн... эгэл амьдралааа гэгээрлээр сольж... эргэлзээнээсээ үүрд ангижирах гэж өөрийгөө егүүтгэсэн байдаг л нэг жирийн хүн.... inspired by david ignatow


оффисийн өрөөнд өдөржингөө нэг ялаа дураараа гэгч нислээ... дуртай хүүхнээ авчирч цэнгэлээ.... үдэш хэвийхийн цагт тэр ялааг би алсан... ялааны алуураа бас хажууд нь тавьлаа... үхсэн ялааны хажууд хэвтэх хүйтэн зэвсэг бол балар эртний цагын үхсэн баатар эрийн барьж бас байлдаж явсан эд хэрэглэл... эргэлзээгүй... цонхон цаана сүүмийх сүрлэг уулийн тэр орой намаг дунд тэр төржээ... өөрийнхөө үйлдсэн ичгүүргүй үйлээс болоод тэр үхжээ... энэ бүхнийг төгсгөлд нь хүргэн түүнийг үхүүлсэн нэгэн нь би... өдөр сонссон цэнгэлийн дуунд чих минь ядрахтай зэрэгцэн үдэш болчихож... өөрийгөө бас түүний хажууд зулнаа...


Тэнгэр баганадсан хос цамхаг газар дээр бат гэгч нь босжээ. Цонхоор тусах шаргал нарны туяаг эс тооцвол эргэн тойрон харагдах орчин нилэнхүйдээ гүн цэнхэр өнгөтэй... үүлэн давхаргаас дээш 3 давхарын харагдах орчин ийм л үзэсгэлэнтэй аж...үүлэн дундаас цухуйх цахилгаан станцын яндангын утаа салхигүй өдрийн тэнгэрийг харлуулан өөртөө уусгах... хар бас цагаан угтаа уусан нийлж саарал үүлсийг бий болгож байна... саарал үүлсийн үүсгэгдээх саарал агаараар амьсгалсан бол дотроо саарал өнгөнд залгиулж, саарал ертөнцийг бүрдүүлэх... үүлэн давхаргаас дээш 3 давхарт харагдах орчин харин гүн цэнхэр өнгөтэй...


Гартаа би хутга атгах болгондоо оюун бодолдоо өөрөөсөө хайрлахын төлөө амьдарч байгаа юу? зүгээр л гацчихсан байгаа юу гэдгээ байнга асуудаг - Amiri Baraka




би хайрын талаар олон дахин бодож үзсэн... миний хувьд юу вэ? бусдын хувьд юу вэ? бодолууд хөвөрсөөр агшин зуурд мянга мянган айдсын хүчин зүйлс болохыг ухаарсан... солгой сэтгэлгээ, мухар гар, мохоо хэлтэй болчихсон болхоор тэр байх... моддын сүүдэрт дүүжинт сандал хөдөлгөн орой сэрүүн бээрсэн шувуудын цангинах жиргээг сонсонгоо бодсон бодол... моддын доор орой сэрүүнд өөртөө уусан улам дотогшоо сүнсний ертөнц рүүгээ аялж өөрийн ойлгодоггүй зүйлсийн талаар асуусан бас хариултаа авсан. хачин сонин мэдрэмж...ойлгох аргагүй... эр хүн гэдэг төрөлхөөсөө чих ядраах хачин чимээтэй байдаг хойно...нийгэмээс хандах хандлага миний сүнсийг өөрчилөх гэж оролдсон...аривлан хамгаалагч, үнэн сэтгэлтэй, академик мэдлэгийг чухал болгох хандлагууд толинд тусах танил царайг минь танигдахийн аргагүй болгожээ. би суугаад бодох хоорондоо хариултаа олсон... ийм байдлаараа суугаад үхэх хүртлээ хэдэн минутыг зарцуулах вэ? гэдгээ тоолох ёстой юм байна гэдгээ ойлгосон бас олсон. ADN үхчихсэн үү? гэж тэднийг асуух тоолонд тэдний юу ярьж байгааг харин гайхсан хэвээр байх болно...


чиний зурсан бороон дуслуудыг хархад чийг үнэртэнэ цээжинд хурсан уйтгар минь бороонд хувилаад чам руу очиждээ сэтгэл норно…



ямар чөтгөрт хамаатай биш , гэхдээ тэр худлаа ярисаар л... удахгүй үхсэн гэдгээ орчлонд мэдэгдэх болхоор худлаа ярисаар байгаад л дуусна... явж гэрчээр бие нь үлдэх болхоор... тэр цагт мэдэгдэнэ биз хэмээн тэр өөртөө хэлнэ... чимээгүй болно гэдэг нэгийг хэлнэ байх.. харин амьдрал хэрхэх вэ?... хэвтэж буй газарт нь даралт ирхийн дэлхийн өгч буй хариулт гэж тэр дотроо бодох... хариулт гэч ерөөс юу ч бодохгүй байх явдал болно... орших ямар ч мэдрэмжгүй хоосон орон зай... орчлонгийн хоосон хүрдний хэсэг болж ч болно... аль эсвэл фаустын гэрээ байгуулсан чөтгөрийн босгож ирсэн хүний гавлын ясанд үлдсэн жижигхэн амьдралын төлөөх жижигхэн нүх шиг... эсвэл зүгээр л өөрөө нүхтэй чулуу болж болно... гэвч тэнд огтоос өөрчлөлт байхгүй... тэр байгаадаа л хангалуун... тэр үхэлд ч бэлэн... тэгээд үхэхээрээ л төгс болж... жинхэнэ эгэл хүн болно... RIP B........ 1980-2016




толинд тусах дүрс итгэлцлийг үл төрүүлж төгс хувьсгал хийх замыг нээнэ... угаалгын өрөөний толинд харсан өөрийгөө эрх чөлөөтэй орхиод тэр гарлаа...



Ганц дусал нулимсанд хэлэх гэсэн олон мянган үгс агуулагдаж байдаг...
хөрсөн зүрхтэй ADN-ний хөндий цээжинд нь нэгээхэн ч дусал нулимс үгүй болжээ... Амри Баракагийн хэлдэгчлэн Жинттэй яг адилхан...зорилтот амьдралынхаа золиос нь болсон зохиолын баатар биш нь лавтай... жирийн хальслагч, бас бэлтгэгч нэгэн би... өнгөрсөнд зуурсан жонхуудаа хутгалдсаар байгаад ийм болчихсон юм... өнгөрсөнд надад буяны ажлын мэдээ ирсэн юм тэгээд л би уйлсан замын хажууд хорт хий цацуулсан мэт хоёр нүд аргаж хорсож байсан ч мэдээ хүргэгчийн хөндий харцнаас дальдраагүй юм... олз харсан мэт шуналтай гэгч нь цоо ширтэхэд нь гашуун утаа цээж хорсгох шиг л болсон... гашуун нулимс одоо гарахгүй харин хальсалсан сонгиноны аагтай нулимс санагалзалын тогоон дотор л байгаа...
|2016.07.23, 01:38, Говь Алтай, Цээл, Хар Азарганы нуруу|




ямар утгатай юм бол? үнэхээр л...түүний үзэсгэлэн барууны надад мөнхийн таавар болчихож... шөнө болгон тэнгэрийн хараад оддыг тоолон суухдаа түүнтэй таарсан үеэс эхлээд бүгд л тэнцүү...шөнө бүр шүү...оддыг тоолохоо больсон цагтаа би тэдний үлдээсэн нүхийг нь тоолох гарцаагүй...шүдгүй модод навчисгүй байдаг шиг түүнгүй өдрүүд дуусгавар болж жижиг өрөөндөө ганцаар ярилцагчийн өрөөний хаалгыг нээгээд хамтдаа зүгээр суумаар байна...



өнгөрсөнтэй бүүр хамт хүлэгдчихсэн байгаагаа юу гэж хэлхээ ч мэдэхээ болилоо. амлалт... хүлээс... дурсамж... хүлээс... Хараал идэг. Сусано микато шиг л амьдрана биз хэнд хамаатайн. ямар ч хүн давахад хэцүү хил заагт хүлээтэй байдаг. тэдгээр хил заагийг өөр нэгэн хүн илрүүлэх нь тэр хүнд тодорхой хэмжээний гуниг дагуулдаг. гэвч түүний эсрэг аяндаа таатай мэдрэмж төрдөг. энэ яг л алим бол алим, интоор бол интоор гэдгийг таньж мэдсэн шиг мэдрэмж төрүүлдэг.
зарим тохиодолд мэдэх нь хэтийдчихсэн хүмүүсээс болох нь ч бий. тэдэнтэй ярилцахад нэг хүндрэл гардаг нь "хайр - дурсамж" гэж юу болох нь чухал биш, чионо бутач байсан уу? есүс гомо байсан уу? гэдэг л чухал... амарсайхан...
бороотой шөнө тамхиа татаад гудамжаар алхсан... өнгөрсөнтэйгөө ярьсаар л одоо ойлголт толгойд байхгүй. өнгөрсөнд хоёр протон мөргөлдүүлж тархиараа наадсан... сайн муугийн ялгаа нэгэн зууныг хайрлах ард түмний хайранд байдагтай адил үйл явц болоод л өнгөрсөн... инээдтэй анархизм... өнгөрсөнийг сүрлэн малгай шиг л шатаагаад хаячих ёстой. энэ түүний хүсэл тачаалыг хорьж дийлэхгүй. энэ бол хагас мартагнах арга биш, энэ бол хууль... тэгээд л болоо... толгойноос гарах бодлууд 2 талтай яг л зоос шиг нэг тал нь эерэг нөгөө тал нь сөрөг тэгээд л болоо...
зам гарж байгаад харсан 2 хүн... намхан бас томоос том гэдэстэй. тэр 2 их жаргалтай харагдсан... гэхдээ тэр хүний аз жаргал нь тэдний боловсролгүйд нь л байгаа. тэдний аз жаргал...уйтгар гунигаар дүүрэн... төрөлх авъяасаа тэдэнд үзүүлсэн /үзэн ядалт/ бүгд л "шмак" болж харагдсан. /"мэддэг хүн"-д өөрийн гэсэн юм байхгүй. тэр бүгдийг зээлдэж, тогтсон уламжлал, нөхцөлд найддаг. явдаг номын сан гээд л бодох хэрэгтэй. тэр юу ч мэддэгүй хэрнээ бүхнийг илүү мэддэг.../
өнгөрсөнд логик хэрэгтэй... харин одоод феелинг хэрэгтэй... логикоор хол явах уу? феелингээр хол явхуу? яс мэлхий туулай 2-н үлгэрийг санадаа... яст мэлхий л түрүүлээ биздээ. үгүй ээ тэр бол худалч - 2016 10 28 17 55

_________________
Lumen soli mutuum das


Last edited by ADN on Nov.04.16 12:32 am, edited 25 times in total.

Top
   
 Post subject: Re: Wingy stairs
PostPosted: May.20.16 1:40 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2357
4 цаг шүүхийн танхимд мэтгэж суухад бодогдсон бодол

Хөгийн юу ч мэдлэггүй, хууль хэрэглээний чадваргүй хүн шүүгч болж яаж чаддаг байна. Ийм хүнээр хэргээр шийдүүлээд сууж байна гэхээс яс хавталзах шиг… Хаана байна тэр хүний эрх, эрх чөлөө шүүгчийн ийм чадваргүй байдлаас болоод асар том эрсдэлд орж байна.
Холбогдох бүрэн эрх олгоогүй асуудлаар гарсан хууль бус журмыг үндэслэж гарсан шийдвэр хууль ёсны гэж шийдчихлээ. Үндэслэл журмыг нь эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон юм байх.
Хараал идсэн шүүхээс том дарга нар дээд байгууллагын шийдвэрээ үндэслээд хууль зөрчих цаашлаад хууль бус шийдвэр нийгэмд үйлчлээд явах, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хууль дээдлэх зарчим зөрчихийг шүүхээс дуугүй хүлээн зөвшөөрч байна. Шүүгч нь ийм байвал яаж хуулийн талаар энгийн нэгний ойлголт төдий чинээгээрээ харлаж үлдэнэ. Угтаа хууль гэдэг интерпретив конпецийг шүүх тэр дундаа шүүгчид хэрхэн хэрэглэж байгаагаас хамааран практик ойлгох хандлага үүсэх ёстой. Шүүгчийн чадвар нь хэрэг маргааны факт, баримт сэлтэд үндэслэн холбогдох бүхий л хууль тогтоомжийг ашиглан шүүхийн шийдвэр гаргахад хүн бүрийн хүлээн зөвшөөрөхүйц тийм л үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Шүүгчийн хийх ёстой гол ажил бол өнгөрсөн цагийн зөв итгэл сэтгэлийг өвөртлөн илүү сайхан ирээдүйд хүрэх хамгийн сайн замыг харуулах практик зарчим тогтоож өгхөд оршдог. Харин хууль гэдэг бол бид хэн болохыг хүсэж байгаагын тухайд, ямар нийгэмтэй болохыг зорьж байгаад хамаг учир нь байгаа.

_________________
Lumen soli mutuum das


Top
   
 Post subject: Re: Wingy stairs
PostPosted: Nov.15.17 10:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2357
хүмүүс нэг нэгээрээ алга болсоор, явж явж шар шувууд биднийг харж хамгаална...



сүүлийн удаа дисконд явсанаас хойш бороо огт орсонгүй... тэнгэр яг 20 төгрөгөн дээрхи "с"-н халзан дух шиг үрчлээгүй бас гөлгөр харагдана... инээдтэй ч юм шиг... бүхий л зүйлс абсурд болохыг бид бүгд мэднэ... дундаж давхаргынханд мөрөөдөл хэрэггүй... тариан талбай дундах мануухай адил зогсож хэрээнд өөрийн биеэ тоншуулж байвал болно... боодол боодлоор нь мөнгөөр бороо орно... 1, 5, 10, 20, 50, 100-тын дэвсгэрээр... рамадагийн хивс нь улаан, х/инн-х ногоон... тэр хөөрхөн инээдээ эвдэхгүйгээр хуруу хөдөлгөхийг хүссэн ч түүнийг балгасан хот хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ойлгосон...


_________________
Lumen soli mutuum das


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited