#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 12:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 115 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jun.29.16 1:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
ийм сонгуулийн системтэй байхад трансжендэр Солонго энэ тэр хүртэл гарч мэднэ шүү. Жижиг 76 тойрогтой, дээрээс нь суртчилгааний хугацаа нь ийм бага байхад нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах боломж байхгүй. тийм болохоор нэг бол эртнээс шоудаж нүүрээ олонд таниулна, үгүй бол сонгуулийн үеээр мөнгөөр зодно. Ийм боломж байхгүй бол тэгээд олны танил хүмүүсийг дэвшүүлнэ. Хэн олны танил байх уу? Жүжигчин, дуучин, сэтгүүлч, бөх л байна шд.

одоо ирэх 4н жилд УИХ-д хамгийн олон бөх сонгогдох магадлалтай байна. Сүхбат, Сумяабазар, Бат-эрдэнэ, Түвшинбаяр, Баттулга хэхэ.

тийм болох сонгуулийн системээ өөрчлөх хэрэгтэй байна.


Top
   
PostPosted: Jun.29.16 3:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Өчигдөр их сургуульд хамт сурч байсан Румын охиноос ФБ дээр найзын хүсэлт иржээ. Тэгсэн хуучин дурсамж сэдрээд нэг гоё болчих чинь. Намайг сурч байх үед ямар ФБ гэж байсан биш төгсөөд 2 тийшээ явчихсан 2 хүн ФБ дээр тааралдах сайхан юмаа. Буянтай сошайл сайт шүү хэхэ.

Манай хүн чинь манай дээд курс болохоор эхнэдээ нээх сайн таньдаггүй байлаа. Манай хүн тоондоо жаахан муудуу. Бизнес матаа жаахан хангалтгүй дүнтэй хаалгасан болохоор дараа жил нь надтай хамт авч таарсан юм. Эхний мидтермийн дараа өөрөө над дээр сайн уу? гээд л хүрээд ирсэн.

Тэр: Тоондоо сайн юмаа чи тэ?
Би: хэхэ. Шалгалт амархан байлаа.
Тэр: Дараагийн шалгалтанд хамтдаа бэлдэж болох уу? Надад бага зэрэг тусламж хэрэгтэй байна л даа.
Би: Тэгье Тэгье (сандралттай)
Тэр: Баярлалаа. Дараа уулзьяа.

Шууд хүрч ирээд дуржигнуулчаад яваад өгсөн чинь их л сандарсан даа. Дараа нь хэдэн сек шокноос гарч чадахгүй юу болоод өнгөрвөө гээд гайхаад хаха. Тэр үедээ сайн болсон ч гэхэд хаашайн гэхдээ харж явдаг охин болохоор сандарч байгаа гэж жигтэйхэн хэхэ. Одоо бодоход бас жоохноороо байжээ. Дараа нь хэзээ хамт хичээлээ хийе гэх бол гэсэн хүлээлттэй 2-3 долоо хоног явсан хэхэ. Гэхдээ урьдахаа бодуул бас ч гэж мэнд устай болсон. Тэгсэн 2 дахь мидтермийн 2 өдрийн өмнө завтай бол хичээлийн дараа уулзах уу гээд сургуулийн номын санд уулзсан юм. Тэр оройноо ч баахан л бодлого бодоод яаж бодохыг тайлбарласан. Гэхдээ бас л сандраастай хаха. Харж явдаг охинтойгоо танилцаад удаагүй байхдаа зүрх мүрх хүчтэй цохилоод амьсгал энэ тэр авахад хүнд болдогдоо. Нэг тийм л бол болж байсан хаха. Анхаарал энэ тэр сайн төвлөрөхгүй хэхэ. Дараа нь байрандаа ирчээд унтаж чадахгүй догдлоостой хаха дурлаад байгаам уу хаашайн хэхэ. Маргааш дахиад уулзаад хичээлээ хамт хийсэн. Өчигдөрөө бодуул бас ч гэж сандрах арай дээрдсэн. Дээрээс нь тэр зөвхөн хичээл ярихгүй гэрийнхэнийхээ тухай, улсынхаа тухай, Монголын тухай гээд өөр юм хэсэг ярьж суусан ч бас нөлөөлсөн байх. Маргаашынхаа шалгалтанд ч бас ч гэж гайгүй оноо авсан. Өөрөө ч бас яадагаа алдсан хөлдүү толгойтой биш байсан болохоор хэлсэн ярьсан заасан юм их сайн сурсан. Багшын ажилаа ч амжилттай хийсэн болохоор дараа нь тааралдахдаа нүүр бардам байлгүй яахав. Тэгэж явсаар эцсийн шалгалт боллоо. Манай хүн ч сүүлийн шалгалтадаа 90% аваад 3 шалгалтнхаа дундажаар бизнес мат дээрээ Б гарсан. Семистэрийн эцсийн шалгалтууд хичээл амарсаны дараа болдог болохоор шалгалтын дараа дахиж уулзаж амжилгүй өвлийн амралт эхлэчихсэн. Дараагийн семистэрт хамт хичээл авна гэж байхгүй болохоор тэгээд тааралдахаараа нэг мэндэлдэхээс хэтэрхгүйн дээ гэж дотроо харамсаастай.


Top
   
PostPosted: Jun.29.16 6:28 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23331
Чи хаана сургуулид явсийн


Top
   
PostPosted: Oct.07.16 11:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Уншууштай

Төрийн албан хаагч офшор бүсэд хувьцаа эзэмшихийг хориглосон хуулийн төслийг өргөн барилаа
http://www.ikon.mn/n/uj3

Үзүүр Гялангийн олдвор МЭ X зууны үеийнх болох нь ТОГТООГДЖЭЭ
http://www.ikon.mn/n/uj1


Top
   
PostPosted: Oct.17.16 11:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Уншууштай

Орон сууцны үнийн индекс 2016 оны ЕСДҮГЭЭР САРын байдлаар
http://www.ikon.mn/n/uqx

Орон сууцны үнэ улам л өсөөд бна даа. Зохиомол л өсөлт байх даа. Эсвэл хүйтрээд орон сууцны эрэлт өсөв үү?

ЭТ үйлдвэр Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй ₮102 тэрбумын гэрээ хийжээ
http://www.ikon.mn/n/ur6

За энийг л шалгах ёстой шүү. тэр Оросын 49%-ыг яаж авсан энэ тэр яахав. болдог юм болдогоороо л болоо биз. Харин энийг л сайн шалгах ёстой доо. Гэхдээ яаж ч бсан 100% улсынх болгоно гэдгийг бол дэмжихгүй. иймэрхүү луйвар шууд далд хэлбэрт орно. Одоо харин хяналттай болоод Нямка мэтийн хүмүүс ил болгоод сайхан бна.


Top
   
PostPosted: Dec.23.16 5:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
За манайхан Хятадуудаас уучлалт гуйгаад дахиж далай ламыг хаалгаараа оруулахгүй гэж тангараг өргөсөн гэнэ дээ. Манайх чинь Хятадын нэг хэсэг болчихоо юу?

Мөнх-оргил пясда 5 хүн 2008 онд алсан одоо Хятадаас уучлалт гуйлаа. Удахгүй Эбэтэй нийлж давхар иргэншилийн хуулийг батлуулна гэнэ дээ.


Top
   
PostPosted: Dec.29.16 4:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
МЭДЭГДЭЛ

http://www.ikon.mn/n/wmp

хаха Мобиком баахан цаг үйлчилгээ үзүүлээгүй байж дараа нь мэдэгдэл энэ тэр гарагад загнааад байгаам уу хаашайн.


Top
   
PostPosted: Jan.06.17 12:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Энэ Алтай, буянгийн Жагаа гээд хэтэр ярдаг хүмүүс яагаад ийм болчихдог юм бол? Нээх мэдэмхийрнэ. Үнэхээр тийм мэддэг чаддаг хүмүүсүү гэхээр ярьж бгаа нь хийж байгаагаасаа зөрнө. Тэр байтугай минутын өмнө ярьсныхаа эсрэг яриад унадаг эргүү гарууд юмаа.

Жаахан амжилт олоод ирэхээрээ бусдаас өөрийгөө илүү гээд бодцон л гарууд бнаа. Нөгөө дуун дээр гардаг шиг өөрийгөө од гээд бодцон модууд хэхэ.

За энэ Алтайгийн ярилцлага. Гэртээ харьдаггүй, эхнэрээ балиар үглээ, хүүхдүүдээ өөрөө өсгөөгүй хадмууд нь өсгөсөн гэсэн хэрнээ. Ач нараа хэр харж бна гэсэн би яахаараа харах ёстойн аав ээж нь гэж байгаа биз дээ гэж шааахын.

[youtube]https://youtu.be/1jMDcOR1NO0[/youtube]

Жагаа бол бүүр дүүрцэн баагий. ТВ ярилцлагад орохдоо байнга хоцроно. Ядаж ажилтай бнаа уучлаарай гээд хэлчихгүй. Ийм цаг барьдаггүй хүн яаж бизнес хийгээд амжилттай яваад бдагын ойлгохгүйн. Өөрөө нэг компаний захирал, нэг бдаг үгүй нь мэдэгддэггүй намын дарга байж бусад хүмүүстэй дандаа дээрээс харж харьцана.

Миний мэдэхийн лав 4 ярилцлагадаа хоцорсон.
1.ийгл тв дээр нөгөө хөтлөгч залууг мөргөдөг
2.ийгл тв өөрийн цагаасаа хоцорчоод Гүндалайгийн цаг дээр орж ирчээд баахан үймүүлсэн
3.Болдкогийн talk show дээр өглөөнөөс орой хүртэл хүлээлгэчээд чи муу эрүүндээ сахалтай хөдөөний бандь гэж доромжлоод бган
4.Ам нээвэл ток шоунд студируу орж явна гэснээ муриад алга болсон гэж байгаа

Өөрөө нээх хотын соёл гэж ярьдаг, өөрийгөө хотын сэхээтэн хүн гэдэг хэрнээ ийм байж болохгүй л дээ.


Top
   
PostPosted: Jan.12.17 3:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
ФИФА нөгөө 48 баг дэлхийн аваргад оруулна гэдэг тэнэг шийдвэрээ батласан бна. За ингээд 2026 оноос дэлхийн аварга үнэн утгагүй болохнээ. 48 баг 3, 3-аараа 16 хэсэгт хуваагдаад 2 баг хэсгээсээ гарч 32 баг хасагдах шатанд үлдэх юм байна.

Энэ шийдвэрт зөвхөн мөнгө л голлох үүрүгтэй бсан гэхээр харамсалтай. Нийт болох 80 тоглолтоос өмнөхөөсөө 2 дахин их суртчилгаа болон спонсорын орлого олно гэж тооцолсон юм байна.

Хэсгийн тоглолт бол тэгээд дайрч биш хамгаалж тоглоно. 2 багийн нэг нь л хамгаалаад хаалганыхаа өмнө автобус тавьчихаар тоглолт ямар утгагүй болдог билээ. Хэсгийн 48 тоглолтонд бүгд шахуу тийм онцгүй тоглолт болно гэхээр үнэн харамсалтай.

Хэсгээс 2 оноотой буюу 2 тэнцсэн баг л шууд цаашаа гарна. Урьд багууд 3н багтай тоглоно гэж тооцоо хийдэг бсан бол одоо хэсэгтээ нэг хожиход л цаашаа гарах болохоор НЭГ л тоглолтын тооцоо хийнэ гэсэн үг. Тактикын тоглолт энэ тэр хог дээр үсэрвээ хөөрхий пиасда.

Клубууд бол энэ шийдвэрт дургүй л байгаа юм байна лээ. Удаан хугацаагаар тэмцээн явна гэхээр бэртэл гэмтэл илүү их гарна гэсэн үг. Мөн дэлхийн аварга оролцсон тоглогчид зун амрах хугацаа багатайгаар шууд багийнхаа намрын цугларалтанд ирнэ гэсэн үг. Бага амралттай тэгээд ядралттай хүнийг дараагийн улиралд яаж бэлэн болгох уу? гээд олон л асуудал байна. Клубууд бол нэг тоглогчид асар их зардал буюу хөрөнгө оруулалт хийж бгаа тэрнийхээ хэрээр буцааж ашигаа хийх гэж оролдох нь клубуудын эрхийн асуудал. Тэгтэл тэр их хөрөнгө зарсан тоглогч нь маш урт хугацааны сунжирсан тэмцээнд яваад гэмтээд ирвэл яах уу? Эсвэл их ядралттай ирээд дараагийн улиралдаа бэлэн биш ороод муу тоглоод байвал яах уу? Хохиролыг ни ФИФА төлөх үү? эсвэл тухайн шигшээ баг нь уу?

Угаасаа 48 баг гэхээр хөл бөмбөгийн хөгжил нь хошин багууд л нэмэж орж ирнэ гэсэн үг л дээ.


Top
   
PostPosted: Jan.12.17 10:38 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2288
Location: Musée du Louvre
gutsaa chi FIFA zah zeelee teleh bodlogo barijigaan chamd taalagdah gj zah zelee humihimu? :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Jan.12.17 11:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Red Cloud wrote:
gutsaa chi FIFA zah zeelee teleh bodlogo barijigaan chamd taalagdah gj zah zelee humihimu? :razz:


Өнгөрдөг жил болсон Европын аварга үзээгүй бололтой. Анх удаа 24 багтайгаар болсон. Зарим хэсгээс 3 баг цаашаа тоглосон. Үнэн хогийн болсондоо. Хэсгийн тоглолтууд бол нойрны эмнээс дутахааргүй нойр хүргэж байсан.

Европын аваргийн хажууд АНУ-д бэлэгдэлийн чанартай болсон Копа Америка 100 жилийн ойн тэмцээн ёстой сонирхолтой болсон доо.


Top
   
PostPosted: Jan.13.17 12:34 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5740
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
zalhuutai ih yum bichsen bna shuu


Top
   
PostPosted: Jan.28.17 2:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Манай улс ФИФА-гийн ранк дээр 198 дээр мөнхөрлөө. Нөхөрсөг тоглолт ч болтугай хийж жаахан дээшлүүлээсэйдээ.

http://www.fifa.com/fifa-world-ranking/ ... index.html


Top
   
PostPosted: Mar.30.17 11:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Хаха баахан эрлийз хүүхэд төрж бган бна л даа.

Евро 2016-гийн түүхэн ялалтаас 9 сарын дараа Исландад олон хүүхэд мэндэлжээ

http://www.ikon.mn/n/z2n


Top
   
PostPosted: May.18.17 3:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
cellat wrote:
За манайхан Хятадуудаас уучлалт гуйгаад дахиж далай ламыг хаалгаараа оруулахгүй гэж тангараг өргөсөн гэнэ дээ. Манайх чинь Хятадын нэг хэсэг болчихоо юу?

Мөнх-оргил пясда 5 хүн 2008 онд алсан одоо Хятадаас уучлалт гуйлаа. Удахгүй Эбэтэй нийлж давхар иргэншилийн хуулийг батлуулна гэнэ дээ.


Яг л явж бна даа. Монголд давхар иргэншилийн хууль батлуулах гэсэн их том лобби бдаг гэсэн. Энэ удаа Лу.Болд ганцаардахвий дээ.


Top
   
PostPosted: May.18.17 3:58 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23331
Давхар иргэншил зөв штээ


Top
   
PostPosted: May.18.17 4:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
NCA_D wrote:
Давхар иргэншил зөв штээ


Монгол шиг хүн ам цөөхөн, газар нутаг томтой улсад давхар иргэншил байж болохгүй асуудал.


Top
   
PostPosted: May.18.17 4:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
АНУ болон бусад хөгжингүй улсад хүүхэд нь төрсөн хүүхдүүдтэй гэр бүлүүд давхар иргэншил хүсдэг гэхдээ энэ бол зохицуулж болох жижиг асуудал шүү дээ. Зөвхөн тэр 50-60К хүүхдүүдэд зориулж хууль гаргаж бгаа гэхэд би л лав итгэхгүй бна.

одоогоор Монголруу хэн ирж амьдарч иргэншил авахыг хүсэх үү мэдээж нутагтаа ядуу зүдүү амьдралтай боловсролгүй гарууд л хүснэ. Мөнгөтөй, боловсролтойнууд нь АНУ л гэхээд Монгол гэхгүй. Монгол улсуудын нийгмийн шааруудын цуглах газар бж болохгүй.


Top
   
PostPosted: May.18.17 4:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Гадны улсад төрөөд тухайн улсынхаа иргэн болцон хүүхдүүд бол мэдээж аав, ээж 2-уул Монгол улсын иргэн бол нэг удаадаа хууль гаргаад шууд Монгол улсын иргнээр бүртгэх хэрэгтэй.

эсвэл Солонгос шиг 18 нас хүрэхээрээ өөрөө сонгох эрхийг нь үлдээж болно. 18 нас хүртлээ харин Монголд амьдрах бол амьдрах эрхийн бичиг өгч болно. тэр нь жил бүр сунгуулдаг байж болно.


Top
   
PostPosted: May.31.17 2:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Амазоны хувьцаа өнөөдөр 1000-ын босго давлаа. Гүүглэ үү, амазон уу гэж бсан амазон эхлээд хүрчихлээ. Гэхдээ гүүглэ удахгүй 1000 хүрнэ биз дээ. Сүүлийн үед энэ хувьцаагаар амьсгалаж бнаа хэхэ. Манай оффис бдаг байшинд өөр 20 гаран компань бас байрладаг юм. Тэдний нэг болох нэг хуулийн компаньд нэг өвгөн ажилдаг юм. тэрэнтэй кафетэряад олон хоол идээд гайгүй яриа хөөрөө гайгүй болцон юм. тэгсэн нэг удаа тэтгэвэрийн тухай ярьж бгаад хувьцааруу яриа яваад орчихвоо. Манай хүн ярихдаа миний хөрөнгө оруулсан хувьцаанууд ч нилээн өсчихлөө, сая Трамп гараад энергийн салбарт оруулсан хувьцаа нилээн өслөө зунаас зараад дахиад 2-3 жил ажилаад тэтгэвэртээ гарна. Тэгээд надаас ямар компаньд хөрөнгө оруулж бна? чи залуу хүн юм чинь технолгийн компаниудад л мөнгөө хийж бна уу? гэж асуудын хэхэ би ч би хувьцаа энэ тэр сонирхдоггүйнмаа гэсэн эвэртэй туулай үзсэн хүн шиг гайхаад хаха. тэгээд 2-3 өдөр уулзах болгондоо хувьцааны тухай ярина мөнгөө хувицаанд хий гэнэ хэхэ. Сүүлдээ өөринхөө санхүүгийн зөвлөхтөигөө уулзуулаад тээгээд саяханаас өвгөний ятгалгаар 2-3 газрын хувьцаа авлаа. Монголд байр авах гээд хадгалж бсан хэдэн төг-ийнхөө хагасаар нь шахуу авсан. Эрсдэл багатай компаниудын хувьцаа авсан болохоор дараа нь хэдийд ч зарсан анх оруулсан мөнгөө буцаад авчих боломжтой гэж тооцолов хэхэ.

одоо биткойнруу орох санаатай хараад бна. санхүүгийн зөвөлгөө өгдөг газрууд энэ ондоо 6000 хүрнэ л гээд бна. харин яг биткойн авах уу? эсвэл биткойнруу хөрөнгө оруулдаг траст-уудаас нэгрүү нь мөнгөө оруулах уу гээд гайхаад бна.


Top
   
PostPosted: Jun.01.17 3:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Өнөөдөр бас бүх биржүүд улаанаараа эргэлдэж бнаа хаха. Трамп хэд хоног гадуур яваад сайхан өссөн юмсан. Ирээд 2 өдөр уналаа.Зүгээр ажлаа хийчихгүй яах гэж сенсацлаад яваад бдаг хүнбэдээ. Өнөөдрөөс бас Парисын цаг уурын гэрээнээс гарна гээд баахан шуугуйлж бна. Тэгсэн Тесла СЕО тэгвэл цагаан ордны зөвлөхөөсөө болино энэ тэр гээд л хаха. Трамп зүгээр Америкыг дахин мандуулаад бадруулаад алаад өгөх юм л яриад бсан харин эсэргээрээ АМерикыг олон улсад нэрийг нь унагаж, хамаг түншүүдтэйгээ хэрэлдээд АНУ-г ганцаардуулаад алж өгч бнаа.

Нетфликсийн босс өнөөдөр харин нэг чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Энэ ондоо 6 тэрбүм доллар контентэнд оруулна гэнэ. Ирэх жилээс улам өснө гэнэ. Гэхдээ бас яаж зүгээр бхав Амазоныг хөөрхөн чимхээд авсан бна лээ хэхэ.


Top
   
PostPosted: Jun.01.17 12:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5566
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
GOT-s busad hamgiin sain seriesuud netflixiih l bolj bnda, ene ercheeree sard 2-3 Netflix originaluud nemeed bval sard $50 tulsun ch yah ve l gej bodoj bn kk


Top
   
PostPosted: Jun.10.17 12:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Масаёши Сон гээд энэ Солонгос гаралтай Япон саяхан дэлхийн томчуулаас текнологийн салбарт хөрөнгө оруулна гэж 90 гаран тэрбүм доллар босгосон гэсэн мэдээ явж бсан. Хөрөнгөө оруулаад эхлэж дээ. Өнөөдөр Гүүглээс 2 роботын компанийг нь худалдаж авсан гэнэ.

Энэ Япон өвгний яриагаар бол ирээдүйд робот бүгдийг хийгээд хүн дээр үеийн Ромын эзэнт гүрний үе шиг зөвхөн зугаа цэнгэл хөөдөг болох юм гэсэн. Тийм болохоор технологийн хөгжил дөнгөж эхлэж бна одоо л хөрөнгө оруулах хэрэгтэй гэж баяжуудыг ятгаж явдаг гэж бгам даа хэхэ.


Top
   
PostPosted: Jun.15.17 12:18 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Сая 1 дэхь, 2 дахьд tech хувьцаанууд хиншүү гартал улаагаад өчигдөрөөс буцаад өсөж бна. Ямар шалтгаанаар ингэж унасаныг экспертүүд нь ч хэлж мэдэхгүй бна хэхэ. Өөр өөрийнхөөрөө л тайлбарлах шив. одоо буцаад хэвэндээ ортол бас хэдэн өдөр болох биз.

харин энэ үед ганц дээшээ өсөлттөй бсан хувьцаа Теслагийн хувьцаа байлаа. хэхэ одоо бүүр 1000$ хэзээ хүрэх үү гэж яригдах боллоо. 1000$ ч хүртлээ удна биз.

Миний хувьд гүүглийн хувьцааг 960$ хүрэхэд нь нэмээд хэдэн $ оруулчихлаа. Буцаад 1000$ гарах нь тодорхой.


Top
   
PostPosted: Jun.15.17 11:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Өнөөдөр бас айхтар уналттай нээгдэж байхчивээ. Удахгүй бүх юм сайхан болноо хэхэ.


Top
   
PostPosted: Jun.22.17 11:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5584
Теслагийн хувьцаа зогсох болов уу гэсэн өсөөл байх шинжтэй. Буруу үедээ заржээ хэхэ. бас Биткойн трастад оруулсан хэд маань хасахруугаа ороод удаж бна буцаад авсан үнэ дээрээ очихоор нь зараад зүгээр биткойн авнаа. биткойн траст ер нь дэмий юм бна. биткойн нь өсөөд бхад л трастынх нь хувьцаа өсөхгүй юм хаха.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 115 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited