#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 9:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 335 posts ]  Go to page 1 2 3 4 513 Next
Author Message
PostPosted: Dec.18.06 10:14 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Захиа :-) /нүүрэн дээрээ ийм бичигтэй байсан юм/

“...Ийм юм болсныг мэдсэнгүй. Сонин хачин юм ярьчихлаа. Уучлаарай. Гэхдээ зүгээрээ миний найзаа. Угнь би чамд бэлэгнээсээ аваачиж өгмөөр л байна. Даанч ээжид өгөөд явуулцан. Миний бэлгэн дээр аав ээж энхээ ахын хүүхэд 3 найрлаж байгаа сураг түрүүр гарсан. Эсвэл 2-лаа жаахан том болсон ХҮҮХЭД юм чинь арай өөр бэлэг авч баярлах уу? :hi: Наад ажлаа хурдан дуусга. Би чам дээр очлоо ОК?

Намайг бас хэцүү хүн амьтанд гомдоод уйлж явж байх үед 1 хүний хэлсэн үг шүү. “Чи ийм юманд өвдөг сөхрөөд гомдоод байх юм бол ирээдүйд гарах зовлонг яаж туулах юм бэ? Амьдралд өчнөөн л юм тохиолдоно. Энэ чинь юу ч бишээ. Энээс хэцүү зүйл тохиолдож болно. Сэтгэлийн тэнхээтэй бай” гэж хэлж байсан. Тэр үед намайг жаахан аргадаж болно шдээ. Хэцүү байхад улам чи зовно гэж хэлж байгаа ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ тайвширсан хойноо эргээд бодоход хатуу ч гэсэн үнэн үг санагдсан. Амьдралд тохиолдож байгаа олон зүйлээс заримыг нь шууд хамаагүй юм шиг хаяж байх хэрэгтэй.Бас нөгөө талаас нь бодвол 6 сарын 1 чинь хүүхдийн л баяр шдээ. Чи аль хэдийн хүүхэд биш хүүхэн болсон байна найзаа :lol: Аавынхаа хувьд чи аль хэдийн Санаа шиг бэлэг авах жаахан хүүхэд биш амьдралын нарийн асуудлаа өөрөө шийддэг, бас өөрийгөө зөв жолоодон авч явах чадвартай, магадгүй хүүхдийн баяраар өөрөө биш өөр нэгийг баярлуулах /ойлгож байгаа биздээ :razz:/ томоос том бүсгүй болжээ найз минь. Хүний амьдралыг шат гэж зүйрлэвэл чи нэг шат дээш ахьсан байна.

Харин намайг хэзээ жаахан хүүхэд шиг үзэж миний асуудалд орооцолдож намайг үгээрээ байлгах гэж оролддогоо аав ээж хэзээ болих юм болоо. Би ч гэсэн Orny шиг том болсон шдээ. Ингэж бодохоор чамд атаархчихлаа. :crysed: ...”
2006.05.31 to Orny from Namu

Орой нь бид 2 Ханбройд хүүхдийн баяр тэмдэглэсэн юм. Тухайн үед наму намайг бэлэг авсангүй гэж гомдоод байна гэж аргадаж бичсэн болуу гэж би уншаад ойлгосон. Тэрэн дээр бэлэг биш аавд гомдоод уйлчих гээд байсан байхгүй юу. Гэхдээ л хүүхэд биш том болсон болохоор нулимсаа гаргачихгүй байх гээ л тэвчиж байсан.
Хайрлах, харамлах, хорсох, бухимдахад тэр бүх сэтгэлийн илэрхийллээ нулимсаа гаргаад тайвширдаг нь хачин...


Last edited by orny on Feb.28.08 12:23 pm, edited 10 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.19.06 4:41 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2006.12.19

Хүн яагаад хайрын тухай шүлэг бичиж... бичиж ч гэж хүнээс тийм үгс урсан гарч цаасан дээр бууна гэдэг итгэмээргүй ч юм шиг. Нүдээр үзэж чихээр сонсохоос нааш итгэх арга байхгүй гэдэг үнэн. Хүмүүсийн цуу яриа, гайхаж сонжсон нүдний харцууд, ил далд шивэр авир хийх, тэгээд дээр нь гэртээ байхад ч хэцүү санагдахаар тийм нөхцөлд хүнд дурлах нь, хүнийг хайрлах нь аз жаргалтай. Хайртай байгаад нь, хайрлаж байгаад нь, хайрлалцаж байгаад нь хайр хүрээд, нэгэндээ гомдож туниад дуугарахгүй, уулзахгүй байвал өмнөөс нь нийлүүлчих гээд хичээгээд бодоод өрөвдөөд... юу ч гэмээр юм, уг нь би нөгөө талд нь байгаад байгаа, заавал ийм байх ёстой гэдэг үзэл бодол, тийм байж болохгүй гэж боддог болчихсон туршлагаасаа ч тэр би нөгөө талд нь байх ёстой юм шиг байгаам... Анхандаа ч байсан л даа, одоо ч байгаа л байх. Гэхдээ уншаад, бодоод төсөөлөхөөр нөгөө талд нь урваж орчихоод, өмнөөс нь миний сэтгэл хэдэн янзаар хувирч өөрчлөгдөөд....

........I am all out of love
And so lost without you
I know you were right
Believe me so long
I am all out of love
What am I without you
I can`t be to late
To say


Хүн байна гээд хүзүүгээр чинь тэвэрч ч болохгүй
Хүссэн үедээ уруул дээр чинь үнсэж ч болохгүй
Нүднүүд харж байна гээд аваад бүжиглэж ч болохгүй
Нүдний чинь сайхныг ил хэлж ч болохгүй
Алхам тутамд өөр юм ч бодогдохгүй мөртлөө
Аз жаргалтай мөчүүдийг бэлэглэх бүсгүй чамайг би яах ёстойгоо ч мэдэхгүй
Осолгүй л хайртай гэдгээ мэдэх юм би
Оломгүй санааширч байгаагаа анзаарах юм би
Ардаа амьдралгүй юм шиг аашлах юм би
Алдаа оноогоо мэдэхгүй болтлоо ганцаардах юм чамгүйгээр........

Надын танил /дотно ч гэж болохоор/ хүний тэмдэглэлээс....

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.21.06 6:15 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Өө тийн, нэг учир ургаа хаясан. :mrgreen:

Манай заалны ёолк өнөөдөр гоё харагдаад. Тусдаа гарахаас өмнө гэр бүлийн халуун уур амьсгалтай байжээ. Ээж дүү нар хамаатнууд бүгд цуглаад, цаанаа л нэг баяр болж байгаа шинжтэй байдаг байсан. Одоо дурсахад сайхан. Ойрын үед гэртээ гэр бүлийн уур амьсгал бүрдүүлвэл хичнээн гоё вэ гэж бодох боллоо. Гэхдээ манайх гэж оронгийн бараа харахгүй эхнэр нөхөр 2 оройдоо л зүс зүсээ харалцвал их юм болоод байхад.... тэр хүртэл өдий байна даа.
Зүгээр л юу юу ч үгүй, гав ганцаараа байх хүсэл төрдөг боллоо. Гэхдээ шинэ жилээр ганцаараа байх муухай шдээ, бас би ганцаараа ч байхгүй байх байх л даа

Image

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.22.06 11:30 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Нээрэн гадаа цас алга. Цасгүй шинэ жил гэдэг муухай л юм. 30,31-нд цас орж дун цагаан болох байх гэж найдаж байна. Гэхдээ хамгийн баярсаг уур амьсгалтай нь шинэ жил, хамгийн ёсорхог уур амьсгалтай нь цагаан сар, хамгийн шоусаг уур амьсгалтай нь төрсөн өдөр, хамгийн даварсан уур амьсгалтай нь мартын 8, хамгийн назгайрсан уур амьсгалтай нь наадам санагджийна.
Дунд нь бичил баярууд давхина л даа, яахав...улс тунхагласны баярыг бол ажлын өдөр бол амрах юм байна л гэж баярлаж байгаа болохоос жинхэнэ утгаар нь ойгоод явснаа одоо бодоод олдоггүй ээ. Хүүхдийн баяр, цэргийн баяр гэх мэт бол зүгээр л далим. Сүүлдээ 7 хоног бүрийн баасан гарагийг албан ёсоор тэмдэглэх бичигдээгүй хууль тогтсон байгааг харвал манайхан нэлээн найр цэнгээнд дуртай, найрсаг байрын гарууд байх ёстой мэт. Гэтэл баяр тэмдэглэдэг арга нь хавтгайран ууж согтуурах. Энэ л муухай.
Манай ажлыхан нэг удаа ярьсан юм. "Дандаа л нэг газар орж сууж чалчих юм, хэдүүлээ өнөөдөр арай өөр байдлаар сонирхолтойгоор шоуды" Тэгээд гарсан саналууд:
- Саунд орж суух
- Бассейн орох
- Автомат тоглоомын газар тоглох
- Кабинтай хоолтой дажгүй газар орж хөзөрдөх
- Боулинг тоглох
- ПС тоглох
- Кино үзэх /жүжиг ч юм уу/
Өөр хийж болохоор юм юу байна гээд бодоод бодоод олдоггүй. Тэгээд бидэнд дээрх нөхцлүүд 100% таардаггүй, тэгээ л хуучнаараа ордогтоо орж уудгаа ууж чалчидгаа чалчсандаа хөөрхий. Яг чөлөөт цагаа ингээд өнгөрөөчихий, тэгээд өнгөрөөчихий гэхээр очих газар олдохгүй болохоор өсвөр насныхан бар диско гэж алкахоликын төрлийн юм хэрэглэх нь аргагүй ч юмуу.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.26.06 11:35 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2006 он миний хувьд мөнгөлөг жил байлаа. 2007 он алтлаг жил байгаасай. 10.03 аас мобид урваад 2 удаа л утасны төлбөрөө төллөө. Таалагджийнаа. Өчигдөр гэхэд 11 сарын утасны төлбөр гэж 3200 төгрөг төлсөн. Гоё юмаа :mrgreen: Он дуусаж байхад жаахан мөнгөлөг байж орвол ирэх жил ч гэсэн мөнгө ихтэй байх байхаа гэж горьдоод байхын хэхэ :razz:
Он энэ долоо хоногт дуусчих гээд сандаргаад, ажлаа дийлэхгүй миараад, гэхдээ энэ долоо хоног эхэлсээр дандаа л гоё мэдээ сонслоо. Нэг онцгүй явдлыг эс дурдвал бүх зүйл дажгүй байнаа.
Өчигдөр Намутай уулзаад хэсэг юм ярьж суусан. Сууж байгаа газраасаа гараад алхаад явж байхад болохгүй бүтэхгүй юм байхгүй зүв зүгээр хэрнээ сэтгэлд нэг юм тээглэж буглачихаад гарч өгөхгүй. Ёстой нөгөө "Гэгээн гуниг" гээч шиг юм байгаа даа гэж.... За энэ ч яахав. Цаг ямар цагаараа байдаг биш, юм бүхэн л өөр болж байдаг, би хүртэл 6 сарын өмнө байснаасаа өөр болчихоод байхад.

................ Сая мөнгөний сураг сонсчихсон чинь ажил хиймээргүй болчихлоо. Уг нь хэд хоногийн өмнө надад мөнгө хэрэггүй гэж орилоод байснаа санажийна. Гэхдээ өгье гэж байхад авахаас буцахгүй ээ.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 11:05 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Hi emots, тийн 29. Яана би дэлгүүр явж амжаагүй, гэхдээ яахуу :razz:

Төгсөөд /Төрсөн өдөрт нь/
Гуниггүйхэн залуу насаа чамаасаа би олсон
Гайхуулж бас гайхаж үдсэн он жилүүдэд
Тэнгэрийн одтой нь
Тэнгисийн устай нь нэмсэн ч
Чиний хайранд үл хүрэхийг би мэдсэн
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Чамайг гунихыг бурхан ч үзэхгүй би амлая
Чамдаа би хайртай.
2006.12.27 А.Э

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 3:52 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2006.12.29

Сар, улирал, оны эцсийн өдөр. Өнөөдөр л өндөрлөнө. Заавал байх хэрэгтэй гэх, тэгсэн бие өвдөөд ядарсан дээрээ бүр миарчихлаа. Бараг л ширээн дээрээ тэгнэж хэвтэхээ шахаад суужийна.
Маргааш манай шинэ жил гэнэ, өчигдөрөөс хойш суудал дээрээ хэд ч эргэв. Орно орохгүй, орно орохгүй ....
Өглөө орно гэж байснаа бие өвдөнгүүт шал залхуу, дургүй зэрэг хүрээд орохгүй ээ гэсэн. Сая тарааж байсан урилгыг нь харсан чинь ормоор санагдчихлаа.

Ажил дээр засвар хийж байгаа гээд хамаг хаалга онгойлгоод хөлдөж үхэх нь ээ. Зуны халууныг санаж байна.
Шинэ жилийн ямар ч настр алга. Ямар ч утга учиртай баяр тэмдэглэх гээд байгаан. 2007 он ирлээ гэж баярлаж байгаамуу, 2006 он дууслаа гэж баярлаж байгаамуу?

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.03.07 12:38 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2006 он дуусчихдаг юм байжээ. 365 хоногт аймар их юм болжээ гэж. Нөхрөөсөө салах шахав, тэгснээ салж хэзээ ч болохгүй гэж бодож үзэв, тэгснээ цаг хугацаа л харуулах байхдаа гэж бодов, одоо бол сална гэдэг бодол байхгүй л байна. Ахиад тэгж ярьж хэлж бодвол надыг загнаарай гэж Намуд хэлээд байгаа.
Хайртай хүн нэгээр нэмэгдсэн ...
Ажлын хувьд амжилттай, мөнгөлөг байлаа гэж...

2007 оныг Туулын мөсөн дээр салют буудуулж шампанск задалж угтсан биш 1 ээс нь шууд хэвтэрт ордог байна шд. Бүх биеийн булчин нь ч юм уу яс нь ч юм уу янгинаж өвдөөд сүүлдээ уйлаад уйлж байгаагаа ч мэдэхээ байгаад алийгаа алдсан. Өвдөж чадахгүй шал нялцгар юм байна лээ би :( Эмчид үзүүлсэн чинь хоолой идээлсэн байна гэсэн, хамаатан эгч сургаар нь л 4 цагийн зайтай тариул гээд, би ажилтай чадахгүй гэсэн чинь би ажил дээр чинь очиж тарья гэж айлгалаа. 11сард ахиж тариулахгүй болтлоо тариулчихаад байхад чинь.
2нд ажил дээрээ өвчин намдаах эм хийж өглөөгүүр эргэлдээд чөлөө аваад явсан, өнөөдөр өглөө бас өвчин намдаах лааны ачаар босож ирээд сууж байна, үйлчилгээ нь гарвал бас янгинах байхдаа /хамаг бие арзайх/
Ээжийнд очиж хэсэг хэвтсэн биш гахай болох гэж байна лээ. Жаахан байж байгаад л хоол, хоол сайн ид.... Нөхөр орой нь ирж авч явахдаа ер нь энд хэд хоног байвал зүгээр юм бишүү гэж авсан. Үгүй шүү, жаахан турсан дээрээ ахиж хоол бөөн бөөнөөр нь идэж хурдацтай таргалж намба алдахгүй шүү.
Энэ долоо хоног гоё ажил багатай байх нь ээ. Манайхан цоглог байцгаагаарай :hi:

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.08.07 6:23 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Намайг хайрласан хайр нь хэтэрхий их, тэр нь мэдэгдээд мэдрэгдээд байхаар... Намайг хайрласанд нь би түүнийг зовоох гэж байгаа юм шиг, түүнийг гомдоох эрхгүй юм шиг өөрийгөө санах юм

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.08.07 10:50 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Оргүй хоосонд анирлах ганцаардлын сав саарал ертөнцийн гүнд.... Байршил

Хүмүүс нэг нэгээрээ надаас салан одоцгоогоод.... Салхи.... Үнэрийг нь л санагдуулна. ... Удаагүй.... Үнэр мартагдана. Түүнийг байсан гэж сануулахаар юм байхгүй.... Бүгд байхгүй.... Салахдаа дотроо гэгээн гунигтай байсан ..... Дараа нь дурсамж.... магадгүй дурсагдахгүй .... Дурсагдаж байснаас мартагдсан нь дээр.... Улаан навч, нарны туяа тусаад газарт улаан гэрэл тусгана. Яагаад ногоон, бишээ шар биш гэж?
Шоудаж байхдаа дуудаж байгаарай.... Тэгнээ, ярилт юу байхав... Өглөөнөөс хойш 2уул гэгэлзээд.... Баасан гарагт эрс дэмжиж байсан ч тушаал нь гарангуут явуулмааргүй, дэндүү дасчихсан.... Тэнд очоо л бол хуучин шигээ шоудахгүй, ярихгүй, хоол идэхгүй, гүйлгээ хаасны дараа дотны яриа өрнөхгүй....
Арлын 13-аас 9 нь үлдлээ..... Тэнгис далай хэвээрээ байгаа ч ..... Нэг л бишээ.... Биш .... мэдэгдээд мэдрэгдээд байна.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.12.07 8:22 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.01.12

Асар завгүй долоо хоног өнгөрлөө. 4үүлээ ажиллах ёстой байтал 2 уулаа ажиллаад сунаж унах гэжийнэ. Хуралтай гээд хүлээгээд сууж байхдаа нэг хүн рүү залгаад давхар дуудлага орж ирэхээр нь баяртай гэчихээд нөгөө дуудлагаараа яриад утсаа кармалсан, хүлээж хүлээж цаг хэд болж байна гэж харах утсаа хартал эхний залгасан хүн рүүгээ залгаастай тэр чигээрээ л байдаг байна шд. Шал шатчихсан карманд байгаа утаснууд хоорондоо 20 минут ярьчихсан байгаамдаа, уур хүрсэн гэж.... нөгөө хүн нь ч намайг баяртай гэнгүүт ажилтай байсан болохоор утсаа карма руугаа чулуудчихсан гэнэ.

Зиа өөр юм зөндөө байгаа ч бичиж ярих байтугай бодохоос бодлууд ээрээд түгдчээд зангирчихлаа. Зүв зүгээр л дээшээ хараад хатсан навч, ногоон зүлгэн дээр цэнхэр тэнгэр, битүү ногоон навч ширтэж хэвтвэл сайхнаа...

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.17.07 10:02 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Image

_________________
u r ma hero


Last edited by orny on Jan.29.07 11:04 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.17.07 10:24 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Image

Энэ зургийг харсан чинь оюутан байсан минь санаанд орж байна. 1-р курсын юу ч мэдэхгүй жижигхэн охин л байсан байх даа. Ямар гоё зураа вэ гэж биширч байснаа санажийна.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.18.07 1:54 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.01.18

Хүн яах гэж ажил хийдэг юм болоо? Дуртай ажлаа хийгээд сэтгэл ханамжаа аваад явж байвал болно. Дургүй ажлаа хийгээд уур хүрээд байгаад хэрнээ болихгүй байвал ...
Нээрээ төгөлдөр хуурын цагийн багштай болдог юм билүү? Piano дарах бол яг надад тохирсон ажил. Гиюрээ л нөгөөдхөө дараад сууж байвал сайхнаа. Ойрд ганцаараа гиюрэх дуртай болоод... Хажуу талын айлын төгөлдөр хуурыг чагнаа л хэвтэж байдаг болсон. Нэг орой гэрт нь арай л орчихоогүй. хэхэ
Сэтгэл гэдэг загас нь бужигнасан булингартай акуариум шиг л байна.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.25.07 5:57 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Image

Үлгэр анх ингэж эхэлжээ.....

Цасан ширхэг, бороон дусал хоёр бие биендээ хайртай болжээ. Тэр хайр нь цэлмэг тэнгэр мэт уужим тунгалаг, цэцэгт тал мэт өнгөлөг дулаахан ажээ.
Бие биеэ хайрласан хайр нь өнчин цэцэг гунигаа марттал мишээж чадахаар хүчтэй байжээ. /orny-ын мэдэрснээр/
Хайртай гэж хэлэх бүрийд хан хорвоод дууч шувууд хайрыг нь түгээж, хайртай гэж үнсэх тоолонд аглаг талд өнгийн цэцэгс нэгээр нэмэгдэнэ.
Цасан ширхэг... цагаахан, цасанхан, гялтгананхан....эмзэг турьхан, хайрламаар хайрлуулмаар... хажууд нь бороон дусал .... болорхон, тунгалагхан, очтонхон... цайлган хайлган, хайрламаар хайрлуулмаар....
Хорвоод хоёулхнаа байгаа юм шиг... Хайрын түүх эхэлж байхад ийм л байжээ. Яаруу явж байсан хүн хараад саатан суумаар тийм л уярал, хайр, энхрийлэл цацарч гэрэлтэж ойж байжээ....


Image

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.29.07 2:05 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.01.29

Сар дуусах гээд... Нэг дэх өдөр гэж байхад асар дарамттай эхэлдэг яачихсан өдөр вэ? Хамаатан эгчтэйгээ нэг муу тэнэг Богда-Арын балай өвөрмонгор хүүхнээс болж муудахаа шахаад. Утсаар ярьсан чинь харин хүнийг загнадаг гэжий шд. Дараа нь эгч муухай царайлчихсан орж ирээд гомдлын үг чулуудаж байгаад гараад явчихсан. Тэр хүүхэнд загнуулсандаа уур хүрээд аятайхан ч үг солиогүй гаргасан.
Тайвшрах гэж ядаж суухад ээжээс мессеж. “Э өчигдөр ярьсан. Энэ сарын байрны мөнгө проблемтэй байгаа юм байна. Аавд чинь яаж шүү хэлэх вэ? 500$. 2 сарын эхэнд өгөх ёстой гэнэ. Өнөө маргаашгүй явуулах хэрэгтэй болоод байна. Аавд чинь хэлэхгүй зээлээд 3 сарын дараа Э ажил хийгээд төлж чадах болов уу? Яах вэ? Чи юу гэж бодож байна? Би гэрт байна” Гэрлүү залгаад
-Та өчигдөр ярихад нь ажил төрөл хий гэж загнав уу?
-Хэлсээн хэлсэн, олдохгүй байгаа юмыг чинь
-Худлаа ярихад нь загнахгүй байж, өмнөөс нь надыг хяргачих гээд байдаг. Утсаар ярьж байгаа дээр нь өдий хүртэл ажил төрөл хийхгүй гэж загнахгүй яасын.
-Болохгүй л байгаа байлгүй дээ, хөөрхий. Тэгээд яахав? Аавдаа хэлэх үү?
-Яаждээ. Яаж ааваас гуйж байхын. Санаагийн хадгаламжийг барьцаалаад авч өгч явуулахаас. Өөрийг нь төл гээрэй дараа нь
-За тэгье тэгье. Чи мэйл бичихдээ хэлээрэй.
...........
Энжи рүү асар ууртай хэрнээ уйлчих вий гэж айгаад болгоомжтой мэйл бичсэн. Ээжтэй ч ууртай ярьсан. Өнөөдөр муухай ууртай өдөр байнаа.

Нэг хүний надад өгсөн зөвлөгөө “Юу ч битгий бод” Юу ч бодохгүй байж чадвал яах бол? Чадахгүйд л учир байгаад байна. Гэхдээ би тэрэнд аймар баярлажийнаа. Өглөөнөөс авахуулаад надыг тайвшруулах гээд зөвлөгөө өгөөд зурагнууд үзүүлээд. Тэгсэн ч гэсэн сарын эцэс болоод ч тэр үү зээлдэгч нар эхнээсээ утсаа салгаад хүнд гарлаад уур хүргээд байхын.

Одоо захиалсан хоолоо идээд хэсэг жаргая даа. Үдээс хойш бас ажил + нерв + ажил + уур + ажил хүлээж байгаа.

Өнөө орой болох шоуны менежер нь болчих гээд болчих гээд амжихгүй байнаа хэхэ. Уг нь лаг дуртай байгаад байгаа хэрнээ зав болохгүй юм. Honey эгч надад хэрэгтэй үед их түшиг тулгуур болоод. Гоё байнаа. Санаа нэг.
Өнөөдрийн шоу сайхан болох төлөвтэй ч Даваа гараг болохоор жаахан тиймэрхүү л байна. Гэхдээ нөхцөл байдал ингэж таарснаас хойш яая ингэх үү дэээ....

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.31.07 7:00 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.01.31

За шинэ он гараад 31 хоног өнгөрсөн байна. Би энэ сард өмнө нь хэзээ ч хийж байгаагүй ажлаа хийгээд тайланг нь хараад баясаад суужийна. Даанч өөр нэг тайлан хараад сэтгэлээр унаад. Ангилал буурах зээл дээр надых манлайлж байвал яахуу? Тэгснээ тэр нь энэ сард ашиггүй байх гол шалтгаан нь болоо наасан. Яахаараа ийм эсрэг тэсрэг байдаг байнааа...
Өчигдөр Укатай чатлаад. Тэгсэн чинь уйлах гээд. Би чамтай бичсэн чинь уйлах гээд байна гэсэн чинь
-uyahan ch amitan boldooooooooo
-bujin yumuu daaaaaaaa гэсэн.
Укатай өмнө нь тэгж бичиж байгаагүй. Тэгээд бичсэн чинь шал өөр хүнтэй бичиж байгаа юм шиг санагдаад. Хүмүүс чатны цаанаас жаахан өөр болчих юмаа. Кибер ертөнцөө гэж. Сайн мэддэг хүнээ ч мэдэхгүй шахуу болдог гэнэ.
Сарын эцэс гээд манайхан пицца захиалах гэж байна.
Шинэ программд шилжихээс өмнө, шинэ захирал ирэхээс өмнө сарын эцсийн өдөр гэж гоё өдөр байдаг байж билээ. Хэдий сарын эцэс ажил ихтэй байдаг ч гэсэн бүгд ажил дээрээ зугаатай, шинээр ажлаа эхэлж байгаа юм шиг сэтгэгдэлтэй байдаг байсан.
Маргааш манай хуучин захирал явж байгаа гадагшаа. Манайхан тэр захиралдаа аймар сайн байсын. Тэгээд 1 дэх өдөр бөөнөөрөө цуглаж гаргаж өгсөн. Гоё байцгаасан.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.31.07 9:31 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Image

....Цасан ширхэг тэнгэрээс савсан буухдаа
- hi
Бороон дусал хариуд нь
- сайн уу haa, миний найзын love нь алга болчихсон байна, хааччихсан бэ
- hi my love /hehe/
- tks
- Би бас эртээд хаа алга болсон чинь аягүй сандарч байна лээ
- Найз нь дандаа хэлдэг байсан болохоор тэгсэн байх тээ?
- Хагас дутуу үг гээд нээх тоодоггүй байсан чинь эвгүй байсааан
- Хагас дутуу ч гэсэн бүтнээс ялгаагүй
- Чамайг санаад байна
- Би ч гэсэн
Бороон дусал шүхэрлэн буухдаа шивнэнэ
- Хаа
- Юу?
- Юу гээчгүй
- Өө хайртай гэх гэж байгаа байх гэсэн чинь
- Хайртай гэх гэсэн юмаа уг нь. Гэхдээ юу? гэсэн чинь огцом хэлж байгаа юм шиг санагдаад, уг нь чи минь дандаа аанха гэдэг
- За одоо яг... Аанха
- Би Чамдаа Дэндүү Хайртай шүү
- Би ч бас дутахгүй хайртай
Маргааш нь нүүж өөр газар очих болсон Цасан ширхэг гунигтай.... Бороон дусал хайртыгаа явах гэж байгааг өөрөөс нь түрүүлж мэдрэн бас гунигтай. Хайр аз жаргалтай мөртлөө гунигтай аж...

Image

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.03.07 2:27 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.02.03

Хагас сайн өдөр.... Хагас сайн өдөр ажил дээрээ суугаагүй удсан байна. Яг хэзээнээс больсон бэ гэхээр 2006 оны 10-р сараас эхлээд. 2006 оны 9 сарын сүүлд захирал өөрчлөгдөөд ажилд хандаж байсан хандлага өөр болсон юм болов уу?
Миний урд намайг тосож байсан зам гэнэт олон салаалаад аль замаар нь явахаа мэдэхээ байгаад байна. Яахаа мэдэхгүй эргүүтэх хэцүү юмаа.
Энэ замын алийг нь сонгоход надад илүү дөхөм байх бол? Надад нэг хүн чи кареер хөөх хүн биш, ааш зан чинь таарахгүй гэж байсан юм.
1. Энэ хэвээрээ ажлын боол болоод илжиг шиг зүтгэх
2. Систем дотроо ажлаа сольж ажиллах
3. Ажлаасаа гараад өөр ажилд орох
4. Гадаадад явж сурах /дор хаяж 1-2 жил/
5. Ажлаасаа гараад гэртээ хүүхэд гаргаж суух /алтан гахай жил гээд/

Хамгийн амархан нь сүүлийн нь хувилбар санагдаад байна. 1 дэхийг нь сонгомооргүй байгаа хэдий ч боломж байхгүй болохоор одоохондоо ажилласан хэвээрээ. 2,3-ыг хийхээсээ айгаад байхын /нялцгар юмаа гэж :(/ 4-ийг л хийчихий гээд бодоод байна.Мөрөөдөл маань хэзээ биелэх юм бүү мэд...

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.05.07 12:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Orny-д

Сэтгэл уяараам
Санаа амраам
Сая жилд нэг л бичигддэг
Сайхан үгсээ надад хайрлаач

Шүлгийн утгыг ойлгуулж
Шүтүүлэн бүширүүлж
Хүндэтгэл бүхнийг даасан
Хосгүй авьяаст Орни.

Гоё шүлэг бичилдээ.. хэхэ

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.06.07 12:40 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.02.06

Хаа байсан түрүүний 4дэхээс хойш 3 тайлан биччихий гээд байсан одоо хүртэл дуусдаггүй ээ. Одоо нэгийг л бичээд дуусгачихвал жаргал гэгч боллоо гэж...
Эгч ойрд аймар гутранги байсан чинь нэг хөөрхөн эгч өнөөдөр аймар цоглог болцон байнгуут атаархаад шууд өөр хүн болохоор шийддэг байна шд :razz: Өнгөрсөн хугацаанд дурсамж их үлдээнэ гэдэг дэмий юмаа. Хэлж ярьж дуулж уншиж харж байх бүх юманд тэр дурсамж нь шингэчихээд хараа л шууд дурсаад байвал хэцүү юм шигээ. Гэхдээ би тэгж зовохоос айсандаа ингэж бодож байгаа юм шиг байнаа. Хүмүүсийг яаж хэцүү байдалд байгааг нь мэдэрчих гээд бараг л мэдрээд өмнөөс нь шаналчих гээд байгаа болохоор өөр дээрээ ийм юм ирвэл хэцүү байна гээд зугтаагаад байгаа юм шиг байна.

за орни өнөөдрөөс эхлээд гутранги байдлаа хаяад цоглог болохоор шийдэв :мөрөөдөх: Тусалж дэмжиж байгаарай :япон киноны үгээр ярих:
Би хичээх болноо :солонгос киноны үгээр ярих: Тайзны өмнө ганцаараа хагас мишээлтийн байдалтай зогсож байна гэж төсөөлөвImage:нижигнэсэн алга ташилт: гэхдээ худлаа л даа /бодит монгол байдал/ :razz:

Би ерөөсөө ийш тийшээ явж оргож шилрэх гэсэн бодлоо хаялаа. Зүгээр л гэртээ сууж хүүхэд гаргаад хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг амар тайван амьдралтай хүн болохоор шийдэв.

харсан чинь би ч суудал дээрээ тонгочоод минутын дотор хэд эргэчих юм байна лдаа. хэхэ

ImageImage

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.07.07 11:40 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.02.07

Өнөөдөр өглөө лөг дарамттай эхэлдэг гэжийнэ. Муу хүнээс болж сайн хүн ингэж зовох гэж... :razz: Гүй нээрээ тийм сайн хүнд өгчихөд яахав дээ гээд эгч чичрээд дайрсан чинь нэг л бишээ... Дургүй хүрээд байхын... Уг нь өчигдөр шилэрч голрохоо больё мольё гэж бодож модоод байсан шал худлаа шд. За яахуу? Болохгүй гэвэл би л нүүрээ тэр хүний өмнө ширлэхээс, уг нь надын нүүр шир болоогүй байгаа юм. Одооноос шир болохоор бэлдэж мэлддиймүү яадын. Ядаж байхад шарангуй болохоор улайж мулайсан нь лаг мэдэгдэнээ буянтай гэж...
Хүн лайтай, гайтай гэж хэлэх тоолонд өөртөө лай гай хоёр хурааж байдаг гэсэн. Тэгээд буянтай гэж ярьж сурах гэж байгаа.

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.08.07 4:52 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.02.08

Гадаа хавар болчихжээ.... Оюутан байхад илтгэл тавьж байна гээд хавар хайрын улирал, өвөл хайрын улирал гэсэн сэдвүүд байсан нь санаанд орчихлоо.
Хавар.... хайрын улирал :санаа алдах: Арын цонхоо онгойлгосон чинь хавар чихэр шиг л үнэртэж байна. Цонхоор нар тусаад асар дулаахан.
Ойрд уулзаагүй найз охин ирээд. Харсан чинь гэрт нь очоод ээжид нь эрхлээд унтмаар санагдчихсан. Гэхдээ хаа байсан шинийн 2оос л уулзах байхдаа. нээх сайхан завтай ажилтай болохсон. Тэгээд л цонхоор нь мөнгө багц багцаараа орж ирдэг. Гэхдээ тэрийгээ бас зүгээр авахгүй жаахан тэмцэлтэй авбал сонирхолтой юм байнаа. Тэр тэмцэл нь ямар байх вэ гэхээр дээр үеийн хужаа тоглоом дээр пуужингаар аалз ч билүү нэг амьтан буудаж тоглооод байдаг тоглоом байдаг тэрэн шиг цонхоороо хараад алсын удирдлагаар ямар нэг юм онож буудаад үхэх сэхэхээ үзэж байгаад авдаг :mrgreen: Хөөрхөн амьтад буудахаар хайран шд. Тийм болохоор муухай аалз, цох, наймаалж энэ тэр байвал болохын...

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.07 11:49 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.02.12

Өртэй хүн өөдлөхгүй гэж үнэн байнаа. Яджаахад зүв зүгээр явж байгаад муу хүний харгайгаар, хүний мөс сайтай байсныхаа үр дүнгээр 217,000 төгрөгийн өрөнд орчихсон. Дээр нь 2-р сар чинь ажлын 19хөн хоногтой тэрнээсээ цагаан сар гээд бас ганц хоёр хоног хумслаад мангар хурдан дуусах нь ээ. Надад цаг хугацааг хайрлаач.

Хорвоо гэдэг баяр гуниг 2-ыг зэрэгцүүлж байдаг нь үнэн юмаа. Өнгөрсөн баасан гарагт манай Ugly Duck гэрлэж байхад манай ажлын газрын /найз/ охины эмээ нь нас барсан. Нэг нь хорвоогийн аз жаргалыг амтлах гээд анхны гишгүүр дээр нь хөл тавьж байхад, нөгөө нь амьдраад дууслаа гээд явж байдаг.
Өнөө өглөө Жогийн төрсөн өдөр шүү мартахгүй мэнд хүргэнэ гэж бодон бодон ажилдаа иртэл ажлын газрын охины нөхөр өнгөрсөн 5 дахьд өнгөрчихөж :( Аймар юм. Хайран залуу хүн. Надаас 2 л ах байсан байх. Хэлж ирдэггүй хийсч ирдэг хорвоо гэж бодсон ч гэсэн би өөр дээрээ төсөөлж үзээд айсан. Одоо тэгж төсөөлж бодсондоо харамсаад байна. Би нөхөргүйгээрээ байж чадахгүй ээ, тэр минь наддаа л нандин эрдэнэ...Надад байгаа ганц түшиг тулгуур минь байхгүй юу...

хмммммммм шал балай юм. Сэтгэл орж гараад, ажил дээрээ орон гаран нэртэй болох гэжийнэ.

Тэгээд Жо руугаа мэнд хүргэсэн учиргүй урт мессеж бичсэн. Уншихыг хүсвэл бас нэг дээр зохиож байсан funny шүлэг байгаа. хэхэ. Хариу ирвэл нь явуулнаа. Орой яахыг таашгүй, home party хийе гэсэн санал гарч байсан. Юу болсныг мэдээгүй. Шоу менежер, зохион байгуулагч нар үүрэгт ажлаасаа чөлөө аваад удаж байгаа тул сайн дурын идэвхтнүүд хэр амжилттай хийхийг мэдэшгүй нь ээ.

Саяны хагас бүтэн сайнд ээжийн охин гэдгээ мэдрээд үхэхийг шахлаа. Ээж "Уг нь би хоёр охинтой юмсан, цагаан сар болох гэж байхад 2уулаа байхгүй шүү" гэж үглээд байхаар нь лаг бэлддэг сайн охин болох гэсэн чинь.... угийн ажил муутай юм болохоороо явцгүй байлаа. Бууз чимхэх гэж оролдсон чгүй, угнаасаа гологдох юм чинь. Тэгээд гурил элддэг баатар болсон чинь нуруу ч өвдөөд бөөр ч өвдөөд байн байн шалан дээр тэрийж хэвтсээр бусдыг ч өөрийгөө ч чилээв. Ээж маань надын бүр ажилгүйд эвлэрчихсэн "одоо болно усанд ороод явж хэвт унт би хийгээд дуусагчихъя" гээд. Яагаад би ийм ажилгүй болчихвоо. Ганц юм хийх гээд ядарч үхэх гээд байна. Маргааш нь гэрийг нь цэвэрлэдэг баатар болсон чинь ганцхан том өрөөтэй зууралдаад бусад руу нь шагайх чгүй байсаар үдэш болгодог байна шд. Үнэн урагшгүй. Тэгээд гэртээ ирээд ажлын хувцсаа угааж тайтгарлаа. Юу ч хийгээгүй биш шүү бас гэж өөрөөрөө бахархаад байнаа бас... :razz:
Өнөөдөр эрт харьж нөхөртэйгээ цагаан сарын бэлтгэл их цэвэрлэгээнд орноо :mrgreen: Эсвэл home party гээд юу ч хийхгүй дампуурч магад. Ямартай ч ажил их байгаа ч түүндээ дарамтлагдахгүй сайхан эхэлжийнаааа

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.07 12:33 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Өчигдөр ээжийнхийг цэвэрлэж байгаад баахан бигуди олоод.... Гэртээ авчирч байгаад усанд орсныхоо дараа үсээ нөгөөхөөрөө ороов оо. Ороочихоод хүлээгээд байдаг мөд орох шинжгүй, тэр чигээр нь унтчихсан. Өглөө босоод үснээсээ салгасан чинь миний үс гэдэг цагаан толгойтой төмөр орны пүрш л гэсэн үг. Асар богинохон, був буржгар, болчихсон. Самнах гэсэн даахираа л, норгоо л зулгаагаа л :( Угаах гэхээр ажлаас хоцорчих гээд.
Одоо нэг хачин юм сууж байна. Ажил дээр ирж хичнээн аргадав үгэнд орохгүй юм. Гельдээ л, самнаа л, хавчаардаа л, янзан бүр болж байхад дуулгаваргүй гэдэг нь. Ахиж тэгж үсээ ороож байхгүй ээ.
namu-тай уулзаагүй 80 хоносон. Нэг уулзахысан, надтай ч уулзахгүй тэр болжил байгаам байхдаа :mrgreen:

...Цоглог байгаа хэдий ч дотор нэг харамсал орчихоод урт хумсаараа зүрх сэтгэл маажаад байх юм. Залуу сайхан насандаа их юм үзэж харах байтал гэрэлт амьдралаас яваад өгсөн тэр нэгэн залууг бодоод, нөгөө охиноо санаад .... Надтай бараг чацуу хэрнээ 2 жаахан хүүхэдтэй, тэр хөөрхөн охинд ямар хэцүү байгаа болооо :cry:

Би их уйланхай байдгийнхаа учрыг олохоон шахсан. Хагас сайнд ээжийнд зурхайн сонин үзээд сууж байгаад өөрийгөө усан гахай жил төрснөө мэдэв. Тэгээ л усаар бүрэлдчихээд шалтаг, шалтгаан л гарвал усан нүдэлдэг байх. Дээр нь нэг инээдтэй юм нэмж хэлэхэд би урьд насандаа үр хүүхэдгүй ганц бие хүн байжээ. Их сайн хүн байсан юм байх. Эд малын хишигтэй, эцэг эхдээ элбэрэлтэй сайн гэж авсан.
Харин ээжийхийг уншаад татаж унахаа шахсан. Ээж урд насандаа ноён хүн байгаад хүн доромжилдог байсан учраас энгийн хүн болж төрсөн гэнээ =)) Ийм юм бичиж зурхайчилж байдаг хөгийн ч юм аа даа

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.13.07 6:42 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
2007.02.13

Өнөөдөр инээгээ л мангартаад юмтай хүн шиг баймаар байхын. Өглөөнөөс хойш... :mrgreen: Өдөр хоолонд орж байгаа хүмүүсийг харж баясаад гурван ээлж дамнан суусан байна лээ. Хажуугаар нь шинэ хүн орж ирээд идэх болгонд намираа л идээд... аюумшигтай
Нэг дадлагын оюутантай болсон биш хамаг ажлаа зарж хийлгээд, санаа зовмоор... гэхдээ яахуу дээ. Ямар ч дадлагын оюутан зарагддагаас хойш. Уг нь нэг шивж байгаа номоо эхэлчихий гэсэн чинь гарах ажилтай болоод.
Энжитэй бичээд чатаараа бараг л хамт амьдарч сурчихаар боллоо. Ээжтэй ярьж цагаан сарын мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаа талаар тайлан сонсов. Юу ч аваагүй, тэгсэн хэрнээ мөнгө дууссан гэнэ. Юунд үрчихвээ? гэхээр мэдэхгүй дуусчихлаа гээд өмнөөс гайхаад байхын... Танд нээрээ ирээдүй алгаа, үнэн бүрхэг гэсэн чинь харин тийн үхдэгиймүүдөө гээд инээгээд байхын. хэхэ Нээх лаг хяналт тавьдаг хүн болоод мөнгө өгснийхөө мар нь мөнгөө алга хийчэхдэг байна шд...
Яааая энэ 2-р сар ямар их зардалтай сар вэ?
2.12 найзын төрсөн өдөр
2.13 ажлын газрын охины төрсөн өдөр
2.14 Валентина
2.15 ажлын газрын эгчийн төрсөн өдөр
2.17-2.19 битүүн, цагаан сар
2.28 хадгаламжийн зээлийн хүү төлнө
2.28 найзын төрсөн өдөр
2.28 төлбөрт унаад төлөх ёстой сүүлчийн өдөр. :m4: энэ төлбөрийг бодохоор л боож үхмээр. зүв зүгээр явж байгаад хүнд май гээд өгчихсөн нь хамаагүй дээр
Зиа зиа нервтээд яахав, нервтэх тоолонд мөнгө үрждэгсэн бол саятан болчихсон сууж байхгүй юу....

Самбарын хосууддаа Гэгээн Валентинын баярын мэнд хүргэе.
Image

_________________
u r ma hero


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 335 posts ]  Go to page 1 2 3 4 513 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited