#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 6:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 61 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
 Post subject: Энгийн блог
PostPosted: Apr.01.16 12:29 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Сайн байцгаана уу?
Сансар огторгуйд хөвж байгаа хэмжээ хязгааргүй олон галактик, оддын бөөгнөрөл дотороос "Сүүн зам" галактикийн нарны аймгийн 3 дагч гариг дээр суун хар нүхэнд соруулчилгүй 4 хэмжээст орчинд аялж буй аялагчиддаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бид Дэлхий гариг дээр байдаг амьдрал, амьдралыг тэтгэгч энерги, 1 эст амьд биетүүдээс эхлээд ухамсарт хүн төрөлхтөн хүртэл бүх амьд биетүүд, амьгүй зүйлс, эх газрууд, далай тэнгис, агаар мандал, агаар мандлын өөр өөр хэлбэрүүд болох 4 улирал зэрэг энэ бүх зүйлийг бүрдүүлж байгаа маш олон жижиг нэгжүүдийн ердөө нэг нэгж мөн нэг хэсэг нь билээ. Тэр нэг ширхэг нэгжийг бүрдүүлж буй бас жижиг нэгжүүдийн нэг болох би өөрийн оюун ухаанд орсон бодлууд дотроосоо асуух асуулт, өгүүлэх түүх, эргэцүүлэмжүүдээ энгийн блогоороо дамжуулж та бүхэнтэйгээ хуваалцахаар бичиж суугаа нь саяхан билээ. Дараагийн нийтлэл хүртэл түр баяртай :)

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.01.16 1:40 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
Марк

_________________
Hi


Top
   
PostPosted: Apr.01.16 3:10 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1817
Location: Heima
сайхан эхлэл байна :wd:

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Apr.01.16 12:49 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
.

_________________
No artist tolerates reality


Last edited by Dreadd on Sep.07.17 11:28 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.01.16 1:32 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
mark

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Apr.01.16 5:54 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
mark

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Apr.02.16 2:39 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Юуны өмнө энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Мөн боловсролын чухалыг яс, махандаа шингэтэл ойлгож аваад байгаа миний бие сургуулиа муу хэлэх зорилготой бус зүгээр л бодит байгаа байдыг өөрийнхөө харсан өнцгөөс сийрүүлж суугаа нь энэ билээ. Монгол улсын их сургууль, их сургуулийн талаарх миний төсөөлөлд тэнд бүх сурагч л хичээлдээ дуртай, бүх багш нар нь сурагчиддаа чин сэтгэлээсээ хандан хичээл заадаг, дэлхийн боловсролын системтэй хөл нийлүүлэн алхаж байгаа, эсвэл давсан тийм л чанартай боловсролыг түгээгч газараар бууж байсан нь ЭЕШ өгөөд МУИС амлаж авсан тэр зунтайгаа л хамт үлдэж дээ. Бодит байдал дээр МУИС нь сайн багш нараа үлдээж авах нөхцөлгүй, үлдсэн сайн багш нар нь улсаа гэсэн сэтгэлтэйдээ эсвэл ямар нэгэн шалтгаанаар буяны ажил хийж байгаагаас ялгаагүй нөхцөл байдалд хичээл заадаг, бусад багш нар нь зүгээр л гадаадын сайн сургууль төгссөн сайн "сурагчид", багшлах гэж инээдтэй ч гэсэн сурна гэж орсон юм чинь ямар ч нөхцөл байдалд байсан үргэлжлүүлэн сурахаас өөр сонголтгүй. Цөөн хэдэн сайн багшилдаг буянтай багш нараа ядаж байхад хавчина, элдвээр ярьна, ихэнх сурагчид нь хичээлдээ дургүй, шалгалт гэхээр ял тулгаж байгаа юм шигээр хүлээж авдаг тийм л хандлагатай хүмүүсийн бүрдэл. Гадны улсын их сургуулиуд арай ч ийм байдаггүй байлтай. Энэ байдлыг өөрчлөх хүмүүс нь миний үеийнхэн болон тэрнээс доош үеийнхэн гэж сайн багш нарын маань нэг айлдсан. Жинхэнэ чанартай боловсролыг түгээдэг газар болоосой гэж хүсэх ч энэ хүслийг бодит байдал болгохын тулд хувь нэмрээ оруулчих юмсан гэж бас л хүснэ. Асуудалд бодитоор хандахгүй зүгээр л хүсээд суух амархан лдаа. "Some people want it to happen, some people wish it would happen, some people make it happen" гэдэг үг байдаг даа, асуудалд бодитоор хандвал яаж гэсэн асуулт гарж ирнэ. Асуулт: Яаж энэ бүхнийг өөрчлөхийн тулд хувь нэмрээ оруулах вэ? Хариулт: Эхлээд нийгэмдээ байр сууриа эзлэх, дараа нь амжилтанд хүр, тэгсэний дараа нийгэм "-аан энд ийм хүн байдаг билүү" гэж анхаарч эхэлнэ. Тэрний дараа төсөөллөө яаж бодит байдал болгох талаар бодитоор бодох боломж гарч ирнэ байх гэж найдаж болохоор.
Багаас минь эцэг, эхийн хэлдэг байсан зүйлс одоо л толгойд орж ирэх шиг, "Дууны хурд ямар удаан юм бэ ? аль бага байхад хэлж байсан эцэг, эхийн маань үг одоо л ирж байх шиг байна" гэдэг онигоо санаад оров. Ингэж болохгүй тэгж болохгүй, энийг ингэж хий, тэрийг тэгж хий, ийм ч бай, тийм ч бай гээд л үглээд байгаа юм шиг санагддаг тэр үгс одоо цагт аминд минь орохыг төсөөлсөн ч үгүй явж. Хар багын тэр л зөв хүмүүжил биеэ даахын цагт гэрэлт ирээдүйрүү минь хөтлөх зам минь байж гэдгийг мэдээд би ч бас овоо тэнэг байждээ гэж өөрийгөө шоолно.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.05.16 12:32 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Энэ өдрийн мэндийг хүргэе!
Өчигдөр нийтлэл бичих гэсэн олигтой эвлэж өгдөггүй бичихээс татгалзсан. Яагаад гэвэл тэрний урд өдрийн бичсэн зүйлсээ уншаад сэтгэл гонсойсонтой холбоотой гэж үзэж байна. Яагаад ч юм албаар хүчлээд байгаа юм шиг мэдрэмжээ бичсэн нь илт. Тиймээс яг юу бичих талаараа бодож үзтэл хүссэн зүйлээ, мөн эрх чөлөөтэйгээр бичсэн нь зөв гэсэн хариулт олсон. Энэ хариулт зөв эсэхийг би өөрөө мэдэхгүй байна. Тиймээс энэ талаар сэтгэгдэлээ үлдээхийг хүсье/Хэрвээ хүсэх юм бол шүү, хүчлэх өнгө аяс оруулахгүйг хичээж байгааг бичих нь зүй ёсны хэрэг билээ/

Өдрийн тэмдэглэл1
Өнөөдөр сүүлийн 5 сарын маань идэвхгүй амьдралаас маань салгах эхний өдөр мөн завгүй өдөр байлаа. Өглөө эртлэн босч ажил хийгээд/ачаа буулгах/, дуусангуутаа гэртээ харин усанд орж аваад явцын шалгалтаа өгөхөөр сургууль руу очиж шалгалтаа өгсөн. Дараа нь 976 галлерэй үзээд, найзуудтайгаа хамт оройг зугаатай өнгөрүүлэв. Энэ үйл явц болох хооронд мэдэрсэн мэдрэмжүүд маань удаан хугацааны турш аваагүй сайхан мэдрэмжүүд байсан. Нөгөөтэйгээр ямар ч идэвхгүй байдлын эсрэг сүүлийн үед хийгдээгүй хийсэн анхны хүчтэй довтолгоо юм. Ажил хийх явцад ажилчдын хандлага, сэтгэл зүрхээ зориулж байгаа байдал тухайн хүний төрхийг хальт ч гэсэн харуулж байгаа гэдэгт би итгэлтэй байсан. Бүх хүн ажлыг дуусгахыг хүсэж байсан ч гаргаж байгаа хичээл зүтгэлийн хэмжээ ялгаатай, их ч бай бага ч бай, бүх хүчээ гаргаж байгаа хүнийг тэнд бүх хүн хүндэлж байсан нь өнөөдрийн онцлох ололт минь байлаа. Шалтгалтан дээр ч мөн адил. Шалгалтандаа бэлдсэн хүмүүс болон бэлдээгүй хүмүүсийн хоорондын ялгаа нь хичээлдээ гаргасан хичээл зүтгэлийн хэмжээгээр ялгардаг. Үнэхээр оролдоод хичээсэн хүний төрх байдал, тус хичээлд гаргаж байгаа хандлага хичээл зүтгэл гаргаагүй хүнийхтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Шалгалтын үеэр урд суусан хүүхдийн утас дугарав. Юу ч болоогүй аятай утсаа аваад аяархан ярив.
Найзууд нь: -Мань хэд чинь доор 3 давхарт сууж байна шдээ.
Шалгалт өгч буй хүүхэд: -Мань шалгалттай байна одоо дууслаа(Тэр хүүхэд шалгалтаа бэлдээгүй бөгөөд цаас нь хоосон)
Миний бодол: Энэ нөхөр юу ч бэлдээгүй нөхөр байна даа, шалгалтан дээр шалгалтаа анхаарахын оронд утсаа аваад ярьж байна гэдэг нь миний хувьд шалгалтан дээр амьдралдаа үзээгүй зүйлсийн нэг байсан. Нэгт-энэ хичээлд хандаж байгаа байдал үл ойшоосон, хоёрт-шалгалтан дээр утасны дууг хаагаагүй, гуравт-утасны дуудлага нэг удаа ирээд ч зогссонгүй 2 3 дахиа ирсэн, дөрөвт-утсаа аваад ярьсан, тавт-тэр хүүгийн урд сууж байгаа охин "Чи наад дууг нь хаагаачээ" гэхэд хариуд нь "Юун сүртэй юм бэ?" гэж уурласан тэрийгээ бусад олонд сонсогдохоор илэрхийлсэн, тэр охинтой адил надад ч бас төвлөрөхөд саад болсон, зургаат шалтгалтын дундуур гарчаад эргэж ирэхдээ алкохол үнэртүүлсэн эргэж ирсэн зэрэг нь аливаад хандаж байгаа хандлага өчүүхэн зүйл юм шиг санагдавч үр дагавар нь их, мөн тухайн хүний төрх байдлыг бүрэн илэрхийлэхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд илэрхийлж байдаг гэдгийн баталгаа ч юм шиг санагдав.

976 галлерэйд ортол контемпорари урлагийн үзэсгэлэн гарсан байв. Хаалгаар нь орох гэтэл үүдэнд нь танилцуулга, тайлбар хуудас тарааж байв. Түүнээс нь аваад амьдралдаа анх удаа арт галлерэйд орж үзлээ. Төрсөн сэтгэгдлүүд, маш өвөрмөц шийдэлтэй зураг, барьмал, гар урлалууд байсны зэрэгцээ тайлбарыг нь унштал байгаль болон хүний гараар бүтээгдсэн зүйлсийн ялгааг харуулсан бүтээлүүд, байгалийн тогтоцыг хүний гараар л хийж болох зүйлстэй хооронд нь холбосон холбоо мөн Монгол соёл болон барууны соёл хоорондын харилцан хамаарлыг харуулсан бүтээлүүд, Монголын нууц товчоо гэх нэртэй зураг байсны сацуу үзвэрийн дунд үед болсон үзүүлбэрүүд нь маш өвөрмөц өнгө аястай санагдсан. Мөн сонирхсон мэдэхгүй зүйлс ч мөн байсан. Эхлээд контемпорари гэдэг үгний цаана яг ямар утга агуулга байдаг талаар дараа нь абсурд гэдэг үгийн утга гэх мэтчилэн суурь ойлголтуудыг мэдэх сонирхол төрсөн.

Эцэст нь найзуудтайгаа(шалгалт тараад шалгалт өгсөн найзтайгаа хамт галлерэй үзээд дараа нь дахиад нэг дотныхоо найзтайгаа уулзсан) оройг хамт өнгөрүүлсэн,
хөгжилтэй бөгөөд нээлттэй ярилцлага өрнүүлсэн. Ингэх нь гэртээ ганцаараа байснаас хамаагүй дээр мэдрэмж төрүүлдэг болохыг мартах шахсан байсныг маань ухаарууллаа.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.05.16 2:00 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1817
Location: Heima
Шинээр нээгдсэн үзэсгэлэн аль болох үзэхийг хичээгээрэй. Урлаг.н талаарх бодол, хандлага өөрчлөгдөж, аливаа зүйлийг арай өөр өнцгөөс харахад тусалдаг гэж боддог.
Анх үзэсгэлэн үзэж байхад бараг ангайж билээ юугаар яаж зурсан бус хүн гэдэг амьтны тархи ямар агуу болох яаж ингэж сэтгэж чаддаг байна гэдэгт л гайхширч байлаа. Хамгийн чухал зүйл шинэ санаа, сэтгэмж юм шиг санагдсан мэдээж авьяас бас гол нөлөө. Одоо ч гэсэн хаяа шинэ үзэсгэлэн үзэхдээ зарим зургийг хараад хараад сэтгэл хөдөлдөг.

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Apr.06.16 2:53 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Өдрийн тэмдэглэл2
Өдрийн тэмдэглэл1-ийн үргэлжлэл:

Контемпорари - одоо цагийн гэсэн утга илэрхийлдэг юм байна. Контемпорари урлаг - одоо цагийн урлаг
contemporary ​music/​literature/​art/​fashion
Although the ​play was written hundreds of ​years ago, it still has a contemporary (= ​modern) ​feel to it.

Тус үзэсгэлэнгээс надад хамгийн их таалагдсан бүтээл нь А. Очирболдын соронзтой зотон даавуу руу төмрийн үртэс цацаж өвөрмөц дүрсүүдийг гаргасан байсан. Энэ нь байгалийн үзэгдлийг ашигласан хэдий ч хүний гараар бүтээгдсэн. Хүн төрөлхтөн бид гэлтгүй бүх амьд амьтад анхнаасаа л байгалийн эрхшээлд амьдарч ирсэн. Байгалийн зүйлсийг ашиглан амь зууж, байгальгүйгээр бид амьдрах амьд байх талаар төсөөлөгдөхгүй.

Жинхэнэ өдрийн тэмдэглэл2
Өглөө хичээлдээ суух гэж явах замд минь утас дугарлаа. Найзууд маань биллъяард тоглохоор тохиролцсон бололтой намайг завтай юу, хичээлээ тарахаараа залгаарай гэж байна. Би очих сонирхолгүй байсан учраас би сайн тоглож чаддаггүй гэдгээ хэлэв, бүгд л сайн тоглож чаддаггүйшдээ ямар ч байсан яриарай гэхэд нь "мхм" гээд утсаа таслав. Дараа нь орой 19:20-с шалгалттай гэдгээ санаад "Орой шалгалттай, очиж чадахгүй нь шүү" гэсэн мсж бичээд хичээлдээ суулаа. Хичээл тараад шалгалтандаа ангийн охинтой хамт бэлдэх санаатай ангийн охин руу залгав. "Би сургууль дээр байна, оройны шалгалтандаа бэлдэх үү? гэтэл тэгьеэ гэлээ. Хэзээ сургууль дээр ирэх вэ гэтэл 2, 3 цагийн дараа. . . Өглөө босоод юм идээгүй шууд хичээлдээ явсан учир өлсөж байв. Гарж хоол идчихээд пс ороод суучихав. Ангийнхаа охиныг иртэл тоглоод хамт сургууль ороод шалгалтандаа бэлдэж эхлэв. Дэвтэрээ эргүүлэн харж суутал шалгалтын цаг ч дөхөв. Тэгээд шалгалт өгөх лекцийн тэнхимд ороод суув. Шалгалт эхлэх хүртэл 1 цаг дутуу байсан ба лекцийн тэнхмийн яг голын хамгийн зүүн эгнээний суудал дээр сууж хүлээлээ. Хүлээх хооронд дэмий баахан охин харав, гэхдээ ихэнхтэй нь харц тулгарсан болохоор өөртөө сэтгэл хангалуун байлаа. Гэвч нэрээ хичээх хэрэгтэй гэдгийг хар багаас минь надад суулгаж орхисон. Аливаа олон янзын явдалтай хүн ямар байдгийг би сайн мэднэ. Тэдэндэй адилхан болох тун амархан, харин нэрээ цэвэр байлгах тэрнээсээ хэд дахин хэцүү. Мэдэхгүй л юм би уг нь эрэгтэй ч гэсэн таарсан болгонтойгоо яваад байх дургүй, нөгөө талаас дурлалын тал дээр бүтэлгүй нэгэн. Анхны хайр маань бүтээгүй, бүтээгүйгээсээ долоон дор юм болсон (9-р ангид), хоёр дахь нь бас бүтээгүй, аргагүйдээ сургуулийн маань number1 охин байсан юм чинь сонголт арвинтай байсан биз(10, 11р ангид), гурав дахь нь бүтсэн хэдий ч би өөрөө ямар ч идэвх гаргаагүй, зөвшөөрснийх нь дараа 1 сар мсж бичээд сарын дараа анх уулзаад тэгээд хаягдсан. Уулзахдаа бас зүгээр ч уулзаагүй найзыгаа дагуулаад очиж байгаа юмдаа ц ц ц(1р курсэд), дараа нь их сургуулийнхаа нэг охинд талтай, тэгээд сэтгэлээ илэрхийлсэн боловч зөвшөөрөөгүй, бас л нэг хар факттай(2,3 р курсэд), энэ хооронд бүтэлтэй болсон дурлалын түүх байгаа юм байна. Гэхдээ би түүнийг орхисон, яагаад ч юм надад сэтгэлийн гүнээс болохгүй гэж хэлээд байх шиг санагдсан . . .
Өнөөдөр нэг иймэрхүү л өнгөрлөө. Тэмдэглэл хөтлөх таалагдаж байна. Баяртай :)

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.06.16 3:08 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Zoton daawuu + tumriin urtes + soronz


Attachments:
File comment: Zoton daawuu + soronz + tumriin urtes
zoton soronz tumriin urtes.jpg
zoton soronz tumriin urtes.jpg [ 70.96 KiB | Viewed 2126 times ]

_________________
No artist tolerates reality
Top
   
PostPosted: Apr.08.16 2:14 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Зэрэгцээ ертөнцүүд
Зэрэгцээ ертөнцүүд гэж байна, байхгүй гээд л мэтгэлцдэг. JetLi-гийн тоглосон "The One" гэдэг кино, Steins;Gate гэх нэртэй аниме, өөр бусад янз бүрийн л мэдээллүүд дундаас зэрэгцээ ертөнц гэдэг ойлголт оюун санаанд минь буусан билээ. Мөн шинжлэх ухааны ямар нэгэн баттай эх сурвалжаас мэдээлэл аваагүй гэдгээ илэрхийлэх нь зүйтэй болов уу. Миний бодлоор зэргэлдээх ертөнцүүд дунд бид өөрсдөө амьдарч байгаа. Энэ ертөнц дээрх хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цаг хугацааг маш олон оюун санааны зэрэгцээ ертөнцүүдээс нэгийг нь сонгож зарцуулдаг. Жишээ нь: Пс-ны ард суух, гадуур найзуудтайгаа уулзах, охин эргүүлэх, хичээлээ хийх, зүгээр ганцаараа байх, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, эсвэл архи уух, тамхи татах гэх мэтчилэн олон сонголт байгаагийн хэрээр олон зэрэгцээ ертөнц байдаг. Үүсдэг биш байдаг, бид нарыг төрөхөөс өмнө байсан, хорвоогоос хальсаны дараа ч гэсэн байж л байна. Энэ бүх сонголтуудын нэгийг нь л сонгох боломжтой байгаа учраас зэрэгцээ ертөнцүүд үнэ цэнэтэй болдог. Мөн ямар хүмүүстэй хамт байх, ямар үйлдэл хийх, хаашаа явахаас хамаарч гадуур байгаа оюун санааны олон зэрэгцээ ертөнцүүдийн аль нэгээр нь дамжин явсаар орой гэртээ ирээд өөрийнхөө ертөнцөд залгагддаг. Аль зэрэгцээ ертөнцөөр аялах нь хувь хүний сонголт, тэр сонголтыг хувь хүн өөрийн мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан хийдэг. Хүн болгонд очих мэдээллийн сувгууд бас өөр, бас адилхан мэдээлэл очсон ч, хүлээж авч байгаа тархи болгон өөр учир өөр өөр шийдвэрүүд гаргадаг. Шийдвэр гаргалтууд нь өөр, өөр зэрэгцээ ертөнцүүдийн үүдийг нээх түлхүүр болж өгдөг.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.09.16 1:32 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
deleted

_________________
No artist tolerates reality


Last edited by Dreadd on Dec.02.16 7:48 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.09.16 5:46 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
өөрийн бодлоо хэлсэн нь дээр шүү дээ. найз л гэж бодож байгаа бол бусдын хэлэхгүй байгаа зүйлийг чи түүнд ойлгуулах гэж оролдох хэрэгтэй. хэлсэн зүйлийг чинь хүлээж аваад ойлговол сайн л биз, хэрэв ойлгохгүй бүр тэнэгтээд эхэлвэл тэгээд хаяхгүй юу дөө. зүгээр л харьцахаа больчих.
манай өрөөний охин гэр орон олигтой цэвэрлэж чаддаггүй, ядаад тоос шороо арччихаад арчсан алчуураа угаагаад тавьдаггүй зүгээр усанд норгоод л базаад тавьчихна, би саяхан юм арччихаад алчуураа савангаар угаагаад хатаахаар дэлгээд тавьдаг юм гээд хэлсэн чинь чи намайг алчуураа угаадаггүй гэлээ надад чи өөлөөд байна ухааны юм яриад тэнэгтсэн. ийм тэнэгг юман дээр тэнэгтээд надтай ч юм ярихгүй би ч юм ярихгүй байна. одоо нэг өрөөнд амьдарч нэг ангид сурдаг ч гэсэн юу ч дуугарахгүй олон хонож байна. би бол надтай иймэрхүү харьцаж байгаа хүмүүсийг гуйгаад гувшихгүй, өөрсдөө мэднэ л биз гээд хаяна. одоо энгээд хаячихсан байна хэхэ
бас өмнө нь өөрийгөө олон сайн найзуудтай гэж боддог байсан. бүгд хол газар байхад найзууд хоорондоо холбоотой, ядаад хааяа нэг энэ нөхөр юу хийж байна гайгүй байгаа гэж бодож холбоо барьдагдаа, тэгтэл тийм бодол өвөртөлдөг хүн нь ганцхан би байсан гэдгийг ухаарсан. дандаа л найзуудаа сайн уу юу байна өвдөж бариагүй биз хичээл сайн уу юу хийж байна нтр гээд л өөрөө тэднийг гэдэг байсан юм байналээ, тэгэхээ больчихсон чинь бүгдээс нь энгээд холбоогүй болчихлоо.
эцэст нь найз гэдэг өдрийн од шиг л байдаг юм байна гэдэг шийдэлд хүрлээ. тийм учраас чи сэтгэлээсээ хандаад байхад чамайг гомдоомоор юм хийж байвал орхиж урагшилсан нь л дээр гэж бодож байна даа.

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
PostPosted: Apr.09.16 6:23 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 1937
Location: Middle-earth.
Зүгээр л шууд хэлөө. Бас найз минь юм чинь гэж дотроо бодоод байгаа бол энд бичсэн шигээ тэр хүнийхээ тухай өөртөө төрдөг сэтгэгдэл, бодол зэргээ ний нуугүй хэлээд ярилцаад өөрийнх нь хариуг сонсоод үз. Тиймэрхүү хэнэггүй гэх юм уу буруу бодол тээгээд явдаг хүмүүс зөндөө. Хажуунаас нь засаж залруулж хэлж өгөхгүй, энэ угаасаа ийм гээд яваад байвал өөрийгөө бүр мэдрээд л чамд гаргадаг онцгүй зангаа бусдад бас гаргаад л явна. Юу ч гэсэн илэн далангуй хэлсэн дээр байх. Тэгээд тэр хүн чинь өөрөө авах гээхийн ухаанаар хандана биз. Хэрвээ ойлгохгүй тэрнээсээ эс юм болох юм бол ёстой чиний хэлдэгээр энэ дэлхий дээр 7 тэрбум хүн байхад тэрүүгээр яахавдээ, хаяад л урагшилах хэрэгтэй.

_________________
.


Top
   
PostPosted: Apr.11.16 3:30 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Тарьсан том фактыг нь би л сүртэй бодоод байсан байна. Тэр найзын маань ч буруу биш байж. Өнөөдөр бүх зүйл эерэгээр шийдэгдлээ. Гэсэн хэдий ч би бодлоо түүнд хэлж чадсангүй. Тэгээд тэр орой надтай хамт байсан найзтайгаа энэ талаар бас тэдний гаргадаг дутагдалтай санагдсан зүйлсээ хэлэхээр шийдээд ФБ чатаар чатлав. Дотроо минийхийг ч бас зөрүүлээд хэлээд өгөх болов уу гэсэн хүлээлттэй байв. /Тодруулга: Бид 3 багаасаа найзласан найзууд, хамт амьдралынхаа талыг өнгөрүүлсэн/. Тэгтэл энэ чат надад огт таалагдсангүй. Миний дургүйг хүргэхээр өнгө аястай байсан болохоор тэгсэн байж магадгүй. Хамгийн муугаар бодоход дургүйг минь хүргэдэг зүйл өөрт минь байна тэгээд тэр үнэнг ярихад миний дургүй хүрсэн байж болох юм. Тэгээд гарах гэж байхад найз маань орж ирээд больдог оройн талаар ийм хариулт авлаа "Tguul tgd tiimhen ymiig ingetlee devergej bodoh shaardlaga bsiin mu, tgd yg heleh gd bga sanaa chne yu ym, "ХХХ" tegej orj irsen l ymuu, esvel ter medremjuud ymuu/өмнө нь бичсэн үл хүндэтгэл, гэх мэт мэдрэмжүүд/ ". Олон жилийг хамт өнгөрүүлсэн болохоор ганц өдрийн, ганц оройн зүйл төдий санагдаж магадгүй лдээ, гэхдээ тэр оройн бүх зүйл, гаргасан хандлага надад таалагдахгүй байсан, тиймхэн жижиг зүйлсүүд надад их чухал гэдгээ хэлсэн. Тэгтэл хариултууд нь миний бурууг батлах гэсэн өнгө аястай, эсрэг фактуудыг сөхсөн байдалтай байсан. Гэхдээ 3 дахь өдөр хамт хотоос гараад нэг газар очоод өдөртөө буцаад ирнэ. Тэнд саяны хоёр найз маань хоёулаа явна. Тэгэхдээ бүгдийг жин тан болгоод асуудлын учрыг олчихоод ирэх бодолтой байна.
Энийг бичиж байх хоорондоо би юуны төлөө юу хийгээд байна даа, ийм зүйл хийх хэрэгтэй юу?, цагаа дэмий үрээд байгаа юм биш биз? гэж бодож үзлээ. Миний хариулт бол өөрийнхөө гэрэлт ирээдүйн төлөө үлдсэн хугацаандаа харилцаатай байх хүмүүсээ үлдээх гэж байна, энэ бол надад чухал гэдэг хариулт байсан.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.13.16 10:07 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Найз нөхдийн адармаатай явдлууд дуусгавар болов эцсийн эцэст бүх зүйлийг эхлүүлсэн бас дуусгах хүн нь би өөрөө. Бүх буруу зүйлийн шалтгаан нь би өөрөө. Би өөрөө л энэ сонголтуудыг хийгээгүй бол тэр хүмүүстэй таарахгүй байсан. Бусдыг муулж энд бичсэнээсээ ичиж байна. Ер нь сайн явъя гэвэл эхлээд бусдын талаар бодохоо болих хэрэгтэй болж таарав. Тэр тэгсэн, энэ ингэсэн, тэр тэгээгүй бол, энэ ингээгүй бол гэх мэт надад ямар ч хэрэггүй бодлуудад өөрийгөө автуулж, оронд нь ирээдүйнхээ талаар, эсвэл өөрт хэрэгтэй зүйлсийн талаар бодож болох байсан хором мөчүүдийг үрнэ гэдэг утгагүй. Ер нь миний мэдэх ухаантай гэгдэх хүмүүсийн байдал болон миний одоогийн байгаа байдал хоёр тэнгэр газар шиг ялгаатай байжээ. Тэд яагаад гэдэг асуултанд хариулт олохыг хүсдэг, өөрт хэрэгцээтэй чухал зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Над шиг хэрэгтэй хэрэггүй олон долоон юм бодож цагийг үрдэггүй, ер нь амьдрал гэдэг өөрт тохиох хамгийн сайхан зүйл гэж итгэдэг. Үлдсэн хором мөч бүрт хүссэн бүхнээ авахгүй ч сайхан зүйлсийг мэдэрч, сайн үйл бүтээж, сайн сайхан зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж байхын төлөө явах нь миний хувьд зөв зам, зөв ирээдүй мэт санагдана.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.15.16 6:34 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
deleted

_________________
No artist tolerates reality


Last edited by Dreadd on Jun.08.17 11:51 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.15.16 7:36 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
deleted

_________________
No artist tolerates reality


Last edited by Dreadd on Apr.19.16 9:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.18.16 11:52 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Олимпиадад 3 хан оноо л авчихсан бол гэдэг харамслаасаа болоод үлдсэн шийдвэр гаргалтуудаа муу хийжээ. Гэхдээ хүн алдаан дээрээсээ суралцах ёстой. Хэрвээ би энэнээс илүү сайн байсан бол одоо энд ингээд сууж байхгүй байсан. Алдаа гаргасан хэдий ч тэр нь 3 хан асуулт байсан ч тэр асуултанд өөриймсөг хандаж чадаагүй, сандарснаасаа болоод алдсан байжээ гэдгийг одоо л ухаарах гэж. Одоо эргээд харахад тэр 3 асуултын хариулт тун энгийн байв. Гэвч би алдсан.Энэ бол бодит байдал. Хэрвээ би тэр 3 асуултыг зөв хийсэн бол “Эдийн засгийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” улсын 9р олимпиадад 2-р байр эзлэх байсан юм. Энэ 2-р байр миний хувьд хангалттай том амжилт байсан, нэр хүнд, урам зориг авах байсан гэвч бодит байдал дээр би чадаагүй, олимпиадын эхний 3 асуулт дээр алджээ. Уг нь ямар ч тест, олимпиадын эхний асуултууд амархан цөөн оноотой байдаг гэвч би алдаа гаргасан. Миний гаргасан алдаа бол өөртөө итгэлгүй байдал, сандрал. Анхнаасаа л намайг тэнд намайг алд гэсэн юм шиг тэр өдөр нэг л ёозгүй байсан санагдана. Энэ төрлийн алдааг амьдралдаа анх удаа гаргаж байгаа юу гэтэл анх удаа биш байжээ. Өмнө нь гаргаж байсан алдаа яг дүрээрээ. Нөхөөр чи энэ өөрийнхөө юманд сэтгэлээсээ бус ханддаг тал дээрээ анхаар гэж надад сануулж байгаа сануулга ч юм билүү. Өөрийн гэсэн толгойтой бай, өөртөө итгэлтэй бай, гэсэн ертөнцийн хаа нэгтээгээс ирсэн дохио ч байж болох юм. Одооноос өөртөө итгэлтэй бай, гэр бүлдээ илүү анхаарал хандуул, шантралгүй хичээ. Хэрвээ чи аав, ээждээ энэрэлтэй илүү сайн хүү, сайн ах байсан бол ингэж эмо-рч, амьдралыг хараан зүхэж, үзэн ядаж, амьдрал бэлэглэсэн эцэг, эх, өөртөө итгэдэг ойр дотны хүмүүстээ муухай хандлага гаргаж явахгүй л байсан. Алдсан алдаанаас болж хурсан бухимдлыг бусдад ойр дотныхондоо гаргаж байгаа мэт мэдрэгдэж байна. Чи хэзээ ийм хүн байсан юм бэ? 10 жилийн өмнөх чи энэ хүн мөн үү? Өөртөө итгэх итгэлээ хаана гээгээ вэ? Хүмүүс чамайг дутуу үнэлэх нь аргагүй шд! Ийм идэвхигүй, сул, гутранги, хувиа хичээсэн, бусдыг үл хүндэтгэдэг(гэхдээ дуртайдаа бишлдээ, намайг дутуу үнэлсэн хүмүүсийг эсвэл цаанаасаа л нэг ёозгүй хүмүүс гэж байдаг, эсвэл нэг л мэдэхэд тэгье гэж бодоогүй байхад би өөрөө л тэгчихсэн байдаг) зангаа хэзээ хаях хүн бэ? Хараал ид энэ бүх зүйлийн шалтгаан чи өөрөө. Өөрөө өөрөөсөө зугтсаар л байх уу ? Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эхлээд өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Гэтэл чи өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үү? -Үгүй, одоогийн байгаа би бол би биш. Яагаад ч биш. Гаргасан алдаанаасаа зугтаж, дэмий өнгөрсөнг бодож, дэмий зүйлсээр тархиа дүүргэж явсаар чи өөрөө биш болжээ. -Тиймээ, би хүлээн зөвшөөрч байна. Энэ ертөнцийг хараал ид, яагаад энд ингэж суух ёстой вэ? Надад ингэж амьдрах сонирхол алга. Яагаад амьдралаас татгалзах сонголт байдаггүй юм. -Байгаа, амиа хорлож болно. -Үгүй! Амиа хорлосны маргаашийг төсөөлөөд үзье. Гэр бүлийнхэн маань гуниглана. Зүгээр л үхээд өгчих нь бүхнийг шийдэхгүй. Хэтэрхий хувиа хичээсэн явдал. Амиа хорлох аргаар лав биш. Харин дэлхийд огт мэндлээгүй, ирээгүй мэтээр болгоно гэвэл тэр сонголтыг дуртай хийх болно. Би гэж огт төрөөгүй юм шигээр, намайг байхгүй болсоны дараа хэн ч гуниглахгүй, намайг мэддэг бүх хүмүүсийн ой санамжнаас арчигдчихсан юм шиг хумхын тоос болох сонголт даанч байхгүй юмдаа. Тийм болохоор алдаагаа хүлээн зөвшөөрөөд дахиж ийм алдаа битгий гаргаарай. Хүчтэй байгаарай. Гэр бүл дотны хүмүүс чинь чамд хэзээд итгэж байгаа. Өөрийгөө нэг хараач !!! Чи хэн болсон байна вэ ? Ийм хүн байсан уу? гэж асуумаар байна. Хариулт: Үгүй би хэзээ ч ийм хүн байгаагүй, би зүгээр л өөрчлөгдөж. . .Олон ном унш, хичээлдээ дуртай бол, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөл, өөртөө итгэлтэй бай, дуртай зүйлсээ хий, амьдралаас таашаал ав. Амьдрал одоогийн байгаа шиг чинь түнэр харанхуй биш. Бусадтай эвтэй бай, гэхдээ энэ нь бусдыг давраах шалтгаан биш шүү. Ахиж битгий өөрийн гэрлээ алдаарай. Эцэст нь яагаад ч юм сэтгэл дотор ороод олон жил тээж ирсэн хүнд зүйлийг, цээжинд минь байдаг хоосон нүх маань бөглөрөх дөхсөн ч юм шиг мэдрэмж төрөх чинь. Энэ юу байваа ?

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Apr.19.16 9:33 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
deleted

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: May.23.16 6:08 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10673
Location: Диваажинд
Dreadd wrote:
Найз нөхдийн адармаатай явдлууд дуусгавар болов эцсийн эцэст бүх зүйлийг эхлүүлсэн бас дуусгах хүн нь би өөрөө. Бүх буруу зүйлийн шалтгаан нь би өөрөө. Би өөрөө л энэ сонголтуудыг хийгээгүй бол тэр хүмүүстэй таарахгүй байсан. Бусдыг муулж энд бичсэнээсээ ичиж байна. Ер нь сайн явъя гэвэл эхлээд бусдын талаар бодохоо болих хэрэгтэй болж таарав. Тэр тэгсэн, энэ ингэсэн, тэр тэгээгүй бол, энэ ингээгүй бол гэх мэт надад ямар ч хэрэггүй бодлуудад өөрийгөө автуулж, оронд нь ирээдүйнхээ талаар, эсвэл өөрт хэрэгтэй зүйлсийн талаар бодож болох байсан хором мөчүүдийг үрнэ гэдэг утгагүй. Ер нь миний мэдэх ухаантай гэгдэх хүмүүсийн байдал болон миний одоогийн байгаа байдал хоёр тэнгэр газар шиг ялгаатай байжээ. Тэд яагаад гэдэг асуултанд хариулт олохыг хүсдэг, өөрт хэрэгцээтэй чухал зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Над шиг хэрэгтэй хэрэггүй олон долоон юм бодож цагийг үрдэггүй, ер нь амьдрал гэдэг өөрт тохиох хамгийн сайхан зүйл гэж итгэдэг. Үлдсэн хором мөч бүрт хүссэн бүхнээ авахгүй ч сайхан зүйлсийг мэдэрч, сайн үйл бүтээж, сайн сайхан зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж байхын төлөө явах нь миний хувьд зөв зам, зөв ирээдүй мэт санагдана.

:wd:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Mar.09.17 11:39 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Нэг л мэдэхэд нэг жил өнгөрчихсөн байх юм даа. Гэтэл миний нийгмийн байр суурь яг нэг байрандаа. Урагшилсан ч юм байхгүй, ухарсан ч юм байхгүй. Нодинонгийн хүрээллээсээ салсан ч юм байхгүй, шинэ хүмүүстэй танилцсан ч юм байхгүй. Надад нэмэгдсэн зүйлс гэвэл бага зэрэг үнэн, худлыг ялгах, ямар дуу сайхан ямар дуу муухайг ялгах, ямар хүмүүс яадгийг бага зэрэг гадарладаг болов мөн ирээдүйд юу хийх ёстойгоо бага зэрэг тунгаав. Мөн нэг багын найзтайгаа тангарага тасрав. Найзаа гэж бодоод өдий олон жил явж байхад сэтгэл рүү ус цацах нь тэр. Одоо эргээд сайндсан ч гэсэн өмнөх шигээ ахиж байж чадахгүй юм байна лээ. Удаан бичсэн охин руугаа буруу юм бичээд гомдоочихсон. Хариу бичихгүй байхаар нь амьдралын 7 зөвлөгөө бичиж үлдээгээд чатладаг апп-аа устгасан. Аав, ээжтэй ширүүн хэдэн үг солиод авсан.
Хамаатнууд ч нээх тоож удаан харахаа ч байсан
Харуулахыг ч хүсэхгүй байна энэ царайгаа
Хамаатай ч биш тэр муу хэдэд(арай л ширүүн биччихлээ гэхдээ л үнэний ортой)
Надаас хүлээж байгаа нь хэдэн халтар цаас
Нарийн бодсон зам маань дуртай зүйлээ үлдсэн амьдралдаа хийх хүсэл.
Бусдаар яг хэвэндээ
Сайжрах гэж хичээсэн ч үгүй
Аргагүйдээ дургүй хүрээд байсан юм чинь яадгийн
Бүх зүйл миний эсрэг болчихоод байгаа хорвоо
Гэлээ гээд бууж өгнө гэж үү?
Үгүй!
Хэзээ ч үгүй!
Гэхдээ одоо ингэж ханалаа. Олон сайхан юм бичээд зүтгэх хүсэл алга тийм болохоор ямар ч байсан эхний ээлжинд хөдлөх хэрэгтэй юм шив. Ахиухан хэдэн ном уншаад авбал ч хэрэг нь тэр дороо л гарах байх. Яагаад гэвэл тэд бүгд миний оюун ухааныг хурцлана.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Mar.11.17 9:23 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 199
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Хүүхэд байхад амар байждээ. Олон 7 юм бодохгүй, хэн ямар гэдгийг нь шүүхгүй, бусдын бодол надад огт хамаагүй, жинхэнэ эрх чөлөөтэй, жинхэнэ хөгжилдөж хүссэнээ хийдэг байсан байж. Гэтэл одоо хэрэггүй зүйлс боддог болж байгаа юм байхдаа. Шал хэрэггүй хүмүүсийн хэрэггүй яриаг бодож хамгийн үнэтэй цаг хугацаагаа хэрэггүй зүйлд зарцуулж сурж байна. Нэр хүнд, сайхан муухай, сайн муу, удам судар, хүний амьдралын түүхүүд, статистик үзүүлэлтүүд, нөхцөл байдлууд, шийдвэр гаргалтууд гэх мэт зүйлсийн талаар хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бодсоор л байна. Хамгийн муухай нь би өмнө нь огт бусдыг зүс царай, баян ядуугаар нь ялгаж харьдаг байгаагүй. Гэтэл бусад хүмүүс над шиг биш гэдгийг мэдсэн мөч огиудас хүрэм байлаа. Ялангуяа мөнгөтэй бол "№1 хүн" гэсэн үзэлтэнгүүд. Миний хүнд тавьдаг шалгуур бол нэгт хүмүүжил, хоёрт мэдлэг, гуравт төрөлх ухаан, дөрөвт өөрөөсөө сул дорой хүмүүстэй яаж харьцаж байгаа байдал, тавт потенциал(ирээдүйд ямар давуу талаа ашиглаад ямар амжилтанд хүрэх боломжтойг нь тооцоолно), зургаат шудрага зан, долоот шийдвэр гаргалтууд(хэн ямар нөхцөл байдалд ямар шийдвэр гаргаж байгаа нь маш чухал) Эд бүгдийн ард гарсан хүн миний хүндлэлийг хүртэнэ ядаж талыг нь өөртөө агуулсан байвал дажгүйд тооцогдоно. Тэгтэл нэг мөнгөтэй "баагий" байнаа. Би өөрийнхээ шүүлтээр шүүгээд нээх тоож ч харьцсангүй, тэгтэл би бусад шиг өөрийг нь дээдэлж харьцах ёстой юм шиг аашлаад. Балай балай юм яриад. . .Шалтгаан нь намайг бусад шиг байлгахыг хүссэн хүсэл гэж таамагласан. Олон хүмүүс бурхан бумба шиг харьцаад байхаар нөгөөдөх нь биеэ тоочихсон, ингээд давраад болоод байдаг юм байна гээд ойлгочихсон. Тэгээд миний шалгуурт унасанаа, намайг тоохгүй болохоор дургүй нь хүрч тэнэг үйлдэл гаргадаг хүмүүсийг ойлгохгүй юм. Тийм зүйлийн талаар боддог болсон гэж өөрийгээ бодохоор дургүй ч хүрэх шиг. Хүн болгоны шалгуур мөнгө байх албагүй, амьдрал үнэхээр баялаг, хэзээ ч юу ч тохиолдож болдог гайхалтай ертөнцөд бид амьдарч байхад ядаргаа л байна. Ийм зангаас болоод олон хүмүүс надад дургуй байсан юм байна лээ. Олон ч хүн дургүй болох биз. Гэхдээ надад тэр хүмүүсийн дуртай, дургүй байх огт хамаагүй. Тэд нарт таалагдах гэж тэд нарын сэтгэснээр сэтгэх гэж би энэ дэлхийд ирээгүй, өөрийнхээ замаар өөрийгээ байна гэдгийг тэдэнд мэдүүлэх гэж ирсэн юм. лэл

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Mar.13.17 12:51 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2332
Location: Musée du Louvre
neg l ih tsarai zus, mungiin harj haritsdaggui gsen uls bi dandaa dan iim hunii hailan ulstai taaraad bna u esuul negniihaa yumiig bugdeeree copy hiichdgiimu? :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Mar.13.17 1:03 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Mar.17.14 5:37 pm
Posts: 458
Dreadd wrote:
Хүүхэд байхад амар байждээ. Олон 7 юм бодохгүй, хэн ямар гэдгийг нь шүүхгүй, бусдын бодол надад огт хамаагүй, жинхэнэ эрх чөлөөтэй, жинхэнэ хөгжилдөж хүссэнээ хийдэг байсан байж. Гэтэл одоо хэрэггүй зүйлс боддог болж байгаа юм байхдаа. Шал хэрэггүй хүмүүсийн хэрэггүй яриаг бодож хамгийн үнэтэй цаг хугацаагаа хэрэггүй зүйлд зарцуулж сурж байна. Нэр хүнд, сайхан муухай, сайн муу, удам судар, хүний амьдралын түүхүүд, статистик үзүүлэлтүүд, нөхцөл байдлууд, шийдвэр гаргалтууд гэх мэт зүйлсийн талаар хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бодсоор л байна. Хамгийн муухай нь би өмнө нь огт бусдыг зүс царай, баян ядуугаар нь ялгаж харьдаг байгаагүй. Гэтэл бусад хүмүүс над шиг биш гэдгийг мэдсэн мөч огиудас хүрэм байлаа. Ялангуяа мөнгөтэй бол "№1 хүн" гэсэн үзэлтэнгүүд. Миний хүнд тавьдаг шалгуур бол нэгт хүмүүжил, хоёрт мэдлэг, гуравт төрөлх ухаан, дөрөвт өөрөөсөө сул дорой хүмүүстэй яаж харьцаж байгаа байдал, тавт потенциал(ирээдүйд ямар давуу талаа ашиглаад ямар амжилтанд хүрэх боломжтойг нь тооцоолно), зургаат шудрага зан, долоот шийдвэр гаргалтууд(хэн ямар нөхцөл байдалд ямар шийдвэр гаргаж байгаа нь маш чухал) Эд бүгдийн ард гарсан хүн миний хүндлэлийг хүртэнэ ядаж талыг нь өөртөө агуулсан байвал дажгүйд тооцогдоно. Тэгтэл нэг мөнгөтэй "баагий" байнаа. Би өөрийнхээ шүүлтээр шүүгээд нээх тоож ч харьцсангүй, тэгтэл би бусад шиг өөрийг нь дээдэлж харьцах ёстой юм шиг аашлаад. Балай балай юм яриад. . .Шалтгаан нь намайг бусад шиг байлгахыг хүссэн хүсэл гэж таамагласан. Олон хүмүүс бурхан бумба шиг харьцаад байхаар нөгөөдөх нь биеэ тоочихсон, ингээд давраад болоод байдаг юм байна гээд ойлгочихсон. Тэгээд миний шалгуурт унасанаа, намайг тоохгүй болохоор дургүй нь хүрч тэнэг үйлдэл гаргадаг хүмүүсийг ойлгохгүй юм. Тийм зүйлийн талаар боддог болсон гэж өөрийгээ бодохоор дургүй ч хүрэх шиг. Хүн болгоны шалгуур мөнгө байх албагүй, амьдрал үнэхээр баялаг, хэзээ ч юу ч тохиолдож болдог гайхалтай ертөнцөд бид амьдарч байхад ядаргаа л байна. Ийм зангаас болоод олон хүмүүс надад дургуй байсан юм байна лээ. Олон ч хүн дургүй болох биз. Гэхдээ надад тэр хүмүүсийн дуртай, дургүй байх огт хамаагүй. Тэд нарт таалагдах гэж тэд нарын сэтгэснээр сэтгэх гэж би энэ дэлхийд ирээгүй, өөрийнхээ замаар өөрийгээ байна гэдгийг тэдэнд мэдүүлэх гэж ирсэн юм. лэл

Таньд хүндлүүлэх, итгэлийг чинь олох хүн ёстой маш цөөхөн байх байх аа. Гэхдээ олдоно гэдэгт итгэлтэй байна..


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 61 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited