#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.18 8:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Jul.27.17 7:05 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Энэ манганы зохиолч надад үнэхээр их таалагддаг. Түрүүний бичсэн шөнийн тэнгэрийн үзэмжийг яг зурж. Сард нэг анги гардаг манга болохоор зураг, утга агуулга нь чанартай, хэрвээ надад зурах авъяас байсан бол ийм манга зохиодог хүн болохыг мөрөөдөх байсан байх.


Attachments:
gosho.png
gosho.png [ 70.74 KiB | Viewed 577 times ]

_________________
No artist tolerates reality
Top
   
PostPosted: Jul.29.17 9:50 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Байгаль эхдээ буцсан нь
Өмнө нь байгаль эх бид хоёрын хооронд цементэн хундам, гараш, шал, ор, гудаснууд, дэвсгэр даавуу байдаг байсан бол одоо бидний дунд майхны шал, гудас, мишокны доод тал гурав л байна. Ингэж унтах яг л байгаль эхийн алган дээр унтаж байгаа мэт таатай. . .

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jul.31.17 3:24 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Гэртээ харих зам
Алтай таван богд орох аялалд гэр бүл маань сэтгэл шулуудсан билээ. Зорисон газраа ч хүрэв, одоо буцах зам үлдлээ. Гэр бүлийн дулаан уур амьсгал ч бүрэлдэв, аав, ээж, дүү, дунд дүү, бага дүү бүгд сэтгэл хангалуун. Ийм байх нь ч гарцаагүй бүгд хүссэн газраа ирээд буцаж байгаа дээрээс нь уур амьсгал үнэхээр сайхан байгаа болохоор тэр. Өөрөөр хэлбэл цэвэр аз жаргал гэдгийг бүгд амссан гэмээр бүгд цав цагаан өнгө өөрөөсөө ялгаруулж байсан юм. Энэ мөчийг мэдрэхийн тулд хүн амьдардаг, эсвэл гэр бүл оршин тогтнодог байж болох л юм.
Ээж бага дүүг тэврэн урд суусан, аав жолоо барьж, үлдсэн хоёр дүүтэйгээ бид гурав арын суудалд сууж явав. Хамт аялалд явсан хоёр машин Баян-Өлгийн аль ч нуур билээ нэг гоё нуур байдаг гээд тийшээгээ тоос манаруулан алга болж өгөв. Бидний төлөвлөгөө тэр нууранд очиж майхнаа барин хонох байлаа. Энэ үеэр миний флашан дахь дуугаа сонсох ээлж таарав. Өчигдөр миний флашнаас нэг ч дуу сонсоогүй байсан. Тэгэхээр нилээн олон дуу сонсох эрх надад нээгдсэн юм. Нуур хүртэл хүссэн дуугаа сонсох, дээрээс нь ийм сайхан уур амьсгалтай байх нь надад диваажин шиг л санагдаж байв. Аз жаргалын гормон ялгардаг гэж сонсож байсан. Хэрвээ ялгардаг бол яг одоо надаас ялгарч байх ёстой.
Аав ээжийн флашанд Харангын Лхагвасүрэнгийн дуунууд, дээр үеийн орос дуунууд, бас бус зохиолын дуунууд багтана. Харин миний флашанд өмнө нь бичиж байсан төрлийн дуунууд мөн шинээр татсан туршилтын дуунууд багтана.
Яг энэ нөхцөл байдалд ээжийн хувьд аз жаргалтай, ажил нь амжилттай, гэр бүлтэйгээ явж буй дөч гарам насны эмэгтэй, аавын хувьд гэр бүлээ нуруун дээрээ үүрч, нөмөр нөөлөг болж байгаа эхнэртээ хайртай залуу, том дүүгийн хувьд дунд сургуулиа төгсөхөд гуравхан жил үлджээ, мөн волейболл-р хичээллэдэг, орос хэлний олимпиадчин хүүхэд, дунд дүү маань гурав дугаар анги, гэхдээ түүнийг мат -чин болох ирээдүй хүлээж байгаа. Өөрөө ч тоо бодох дуртай гэдэг үзүүлэлт замынх нь талыг нь засаад өгчихөж байгаа юм. Түүнд би төлөвлөгөө бэлдсэн байгаа. Тэгээд ЭЕШ дээр хүссэн амжилтаа гаргахад маань гол нөлөө үзүүлсэн багшдаа гарыг нь атгуулаад тууштай тоог нь бодуулах юм бол гарцаагүй мат -чин болно. Хэрвээ сайн хичээвэл улсын N1 болох ч боломж бий. Сайн хичээхгүй байсан ч гэсэн дор хаяж мат -чин болно гэдэг ирээдүйд нь сайн хэрэг. Бага дүүгийн хувьд дөнгөж нэг нас гарантай байгаа хүүхэд. Уртаас урт амьдралын зам түүнийг хүлээж байгаа.
Алтай таван богд хавийн уулан дундах бартаатай замаас гарав. Бүгд л хурдаа нэмж байлаа. Тэгтэл машины доод тал зурагдаад дугарав. Олон машин явсаар байгаад замын гол нь өндөр болчихсон зам, дээрээс нь эргэлт таарав. Түүнийг ч нээх анзааралгүй аав замын голын өндөрлөг болон замын хажуу талаар дамнуулж явах гээд хажуу жолоогоо тийш нь дарав.(Манай машин жижиг машин биш, гэхдээ Land cruiser 80, 76 ч бас биш нэг жийп) Энэ үед бүгд л хурдхан нуур дээр очиж майхнаа барих талаар бодож байсан нь гарцаагүй. . .
Замын баруун тал руу машин зүүн талаараа эргэн дээшээ харж унав. 4, 5 секунд миний ухаан балартаад эргээд орж ирлээ. Тэгтэл бүгд уруугаа харчихсан, бүгд чимээгүй байлаа. Энэ мөчид бид осолд орсон нь батлагдав. Одоо хамгийн чухал зүйл бол бүх гишүүд машинаас эсэн мэнд гарах. Эхлээд өөрийгээ шалгав. Зүүн мөр, хүзүү бага зэрэг хөндүүрлэнэ. Бусдаар зүв зүгээр. Машин ч ганцхан дээшээ л харж унасан болохоос биш эргэлдээд, өнхрөөгүй байв. Хэрвээ нэмээд 2, 3 өнхөрсөн бол ингээд зүв зүгээр байж байхгүй л байх байсан. Хөл дээрээ буугаад өөрийнхээ сууж байсан талын хаалгыг онголгов. Онгойчив. Гараад дунд дүүгээ гаргаж байтал, том дүү маань бас зүв зүгээр ээжийг уруу харсан машинаас гаргав. Тэгээд бага дүү, аав гэсэн дарааллаар бүгд гарч ирлээ. Аз болоход бүгд эв эрүүл, сав саруул. Ээжийн зүүн гар нь хөхөрсөн, аав бүсээ хийсэн байсан болохоор яагаачгүй, бага дүү самардуулчихсан юм шиг жижигхээн шалбархайтай, том дүү яагаа ч үгүй, дунд дүү зүв зүгээр байв.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jul.31.17 3:51 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Эцэст нь энэ өдрөөс хойш миний амьдралд хандах хандлага өөрчлөгдсөн юм. Сайн, муу ямар ч үйл явдал байсан үхлийн хажууд юу ч биш. Энэ ослоор ингээд л үхчихсэн бол муухай. Амьдралд эцэст нь баяртай байх гэж, аль болохоор аз жаргалтай мөчүүдийг үлдээх гэж ирсэн юм шиг санагдсан. Тэрнээс хойш аль болохоор муу бүхнээс зайлсхийгээд, аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөхийг оролддог болсон. Намайг бага байхад ийм л байсан, одоо ч ийм хэвээрээ л байгаа. Өөрчлөгдсөн хүн нь би өөрөө. Муу зүйлсийг тоодог, анхаарал хандуулдаг болсон нь би өөрөө. Багадаа бол юуг ч тоохгүй аз жаргалтай л байдаг байсан хэрэг. Тиймээс зүгээр л аз жаргалтай байхын төлөө л амьдрах болно. Нэмэлт: Мэдээж буруу замаар биш, манай удам хөдөлмөрч, цагаан ястай хүмүүс байдаг. Тэрийг нь ч би үргэлжлүүлнэ гэж боддог. Тийм болохоор аз жаргалтай байхын тулд буруу зүйл хийнэ гэж бодох хэрэггүй !

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Aug.24.17 8:13 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Осол болсны маргааш
Осол болсноос хойш аялал бидний хувьд аялал дууссан байлаа. Харин нөгөө хоёр машиныхан маань " Зүгээрээ санаа зовох хэрэггүй, үлдсэн хоёр машинлаа хуваагдаж суугаад аялалаа үргэлжлүүлье л гээд байв, харин ээж УБ явна гээд шийдэв. Ээж Өлгийгээс онгоцоор явахаар болов. Энэ үйл надад УБ явна, PLAYTIME явна гэж гүрийх боломж олгов. Гүрийсээр байгаад билэт бичүүлээд авлаа. Эргээд харахаар Таван богдод "Надад сайн зүйл тохиолдуудаач гэсэн хүслийг минь биелүүлсэн мэт санагдав. Амьдралын учир нь үл олдох өдрүүд үргэлжлэх дундуур шок болж гэнэт бүхнийг зогсоогоод эргээд амьдралын энгийн хэв маягтаа оров. Ингээд УБ явах болов.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Dec.10.17 5:03 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Толгойд байгаа бодлуудаа бичиж гаргахгүй бол хуримтлагдсаар байгаад надад шингэх нь. Байнга бодогдоод болохоо байлаа. Гэр бүлийн асуудал их хурц байна(эхнэр хүүхэд эд нар биш). Ээжтэй тогтмол ярьдаггүй болсноос хойш 2 сар өнгөрч байна. Эргээд хуучин хүрээлэлдээ орчихлоо. Ээж ууг нь хуучин нийлдэг байсан хүмүүстэйгээ битгий нийл гэсэн. Гэхдээ өмнөхөөсөө өөр л гэж би бодоод байгаа. Яг үнэндээ нээх ялгаа байхгүй л байх. Өөр гэж би өөрийгээ л хуурч байгаа. Бас хуучин хүрээлэл маань намайг ер нь доош нь хийх хандлагатай, үнэлдэггүй хүмүүс гэдгийг нь би мэдэж байгаа. Яахав зарим нь баян айлынх, зарим нь бага зэрэг од хүмүүс таньдаг, зарим нь надад атаархдаг ч байж магадгүй. Анзаараад байх нь би тэр хүмүүст нэг ширхэг ч муу зүйл хийгээгүй, байнга итгэтэг хүнээ гээд сайхан хандаад байхаар энэ муу ингэж л байдын гэсэн хандлага суучихсан юм шиг байна. Найзууд бол ер нь л намайг хүн гэж тоохгүй байгаа юм шиг мэдрэгдээд байна. Тааралдвал зүв зүгээр байдаг шигээ л байна. Саяхан өнгөрсөн 3 дахид манай найзын явцын шалгалт болвоо. Эконометриксийн үндэс гээд хичээлийн. Манай сургуулийн хэцүү хичээлүүдийн нэг. Найз утсаараа шалгалтын материалын зургийг нь авчихсан. Над руу явуулаад бодоод өг гэв. Би ч яахав хар багаасаа л хамт шороогоо идэлцэж өссөнөө бодоод бодоод өгөхөөр шийдэв. Гэхдээ лекц харж байгаад. Тэгээд 1 2 хоёрыг нь бодчихоод 3 дахийг нь харсан чинь сигма квадратыг нь олж чаддаггүй. Интернэт ухав sigma squared гээд л хайв. Бас шалгалтын өмнө нэг охины шипи бололтой баахан томьёоны зураг явуулсын. Тэгсэн интернэтээс олдсон сигма кв-н томьёо нөгөө охиний бичсэнээс зөрөөд явчив. Би ч гайхаад баахан бодож сууж байтал 20 минут үлдлээ гэхээр нь ухаан ороод оноог нь харсан чинь 3 хан онооны бодлого. Баларсаан! Цагаа буруу хуваарилчихлаа. 5 6 г хийсэн бол нийлээд 25 6 оноо авах байж гээд шууд 5 г бодов. Тэгээд 5 аа явуулаад, 6 г харж байтал мэссэнжэрээс гараад явчив. Цаг нь дууссан хэрэг. Хэрвээ бт 1 2 5 6 гэсэн дарааллаар бодсон бол ихдээ 15 6 оноо л алдах байж. Тэгтэл 5-аа бас бичиж чадаагүй материалаа өгсөн гэнэ. Дүүрсэн хэрэг. Тэгээд нөгөөх чинь харин надруу уурлаад. Би 5 6 гээд байхад бла бла, ер нь яс юман дээрээ миний шалгалт биш шүү дээ. Би байгаагүй байсан бол тэр өөрөө 1 2 н 20 оноогоо ч авч чадахгүй байсан байж надруу уурлахаар нь би гайхсан. Бас өмнө нь би 2 ч бие даалтыг нь хийлцэж өгсөн. 80 90 хувийг нь лав хийж өгсөн. Гэхдээ хариуд нь нэг бие даалт ээжээс нь асуусан. Ээж нь нябо. Тэгээд би нябо гий хичээлдээ дургүй. Их даалгавар өгөөд ядаргаатаад байдаг болохоор нь сөхөж ч харах дургүй байдаг юм. Бас хүрээд ир гэх болгонд нь найзаа найзаа гээд гүйж очиж туслаад байхаар хүн чинь бас давардаг л юм байна. Онц дүмд дээр гардаг рестораны залууд Сандагийн хэлдэг "Чи наад бүх амьдрал чинь надаас хамаараад байгаа юм шиг заваан зангаа болиорой" гэчихмээр л санагдаж байв. Бас намайг л дуудаагүй бусад хамт гардаг хэдээ дуудаад энэ 5 дахид гарсан байсан. Надаас бусдыг нь дуудаад намайг л дуудаагүй гэхээр бүр дургүй хүрээд байна. Ашиглах үедээ ашиглачихаад л бусад үед нь хэрэггүй хог новш шиг харьцдаг хүн гэдгийг нь би мэднэ лдээ. Яг ний нуугүй хэлэх юм бол нээх гайгүй хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай биш хүн иймэрхүү байхад нээх гайхаад байхгүй. Харин нөгөө нэг найз маань бас гарал угсаа нь бас сайн биш боловч хүмүүжилтэй, тэгээд би. Бид 3 л багаасаа одоо хүртэл хамт найзалж байгаа найзууд. Бусад нь хүмүүс нь надад сонирхолтой санагдаагүй болохоор эд нарыг би сонгосон. Бас энэ хоёр дээр нэмээд бас нэг нийлдэг ах байгаа. Кино нтр хийдэг, студитэй бүр алдартай том болоогүй ч гэсэн сарны гөлөг, үхлийн симфони гэх мэт элий балай кино хийтлээ доош орохгүй, ирээдүйд хүрэх амжилтын бололцоо дажгүй санагддаг. Хэрвээ сайжраад хичээгээд байх юм бол азидаа гарчаасай гэж би битүүхэнлээ мөрөөддөг юм. Тэрэнд нь болж л би тэр ахыг хүрээлэлдээ байлгаж байгаа. Тэрнээс биш хувь хүн нь энгийн байдаг л наймаачны хүүхэд. Багаасаа хангалуун амьдарсан, одоо ч хангалуун байдаг болохоор өөрсдийгээ нэг л их бусдын дээрээс харж амьдраад байна. Бид нараас илүү юм байхгүй гэсэн хандлагатай. Байдаг л нэг гайгүй амжилттай яваа наймаачин гэр бүл. Тийм хүмүүс байдаг. Байх ч ёстой. Өөрөөсөө доогуур хүмүүстэй дээрэнгүй харьцана, өөрөөс нь өөдтэй хүмүүстэй болохоор нэг л их боловсон хүмүүс болчихно. Тэгээд хүнийг ашиглая гэж боддог хүмүүс. Манай удамд лав тэрийг тэгээд ашиглачих юмсан гэж боддог хүн ширхэг ч байхгүй. Тэгээд тэр ах болон хоёр найзын маань надад гаргаж байгаа хандлага үнэхээр таалагдахгүй байна. Өөрсдийг нь гэж сонгоод хүрээллээ тэр хэдээр бүрдүүлж байхад намайг юман чинээ боддоггүй гэж бодохоор л дургүй хүрээд байна. Тэд нартай тэд наргүй миний амьдрал үнэхээр болоод л байна болох ч болно. Гэхдээ тэр ахын хувьд потенциалыг нь хараад л байж байна, 2 багын найзын хувьд одооноос өөрсөдтэй тааруулж харьцнаа. Алийн болгон сайхан харьцах ёстой юм. Надруу ярихгүй бол гүйж очих ч үгүй. Ярьсан ч миний асуудал нэгт, тэгээд зав гарвал яахав бодолцож үзэж болох л юм. Бас намайг юугаа ч үзээгүй юм байж олон үгтэй юм бэ гэж бодож байгаа хүмүүс байгаа л байх. Миний хувьд өвөө, эмээ 2 маань их хөдөлмөрч цагаан ястай хүмүүс байдаг. Хөдөлмөрлөснийхээ үр шимээр, бас өөрсдөө их шудрага хүмүүс болохоор том албан тушаалд 2 уулаа насаараа ажилласан. Тэр хоёрын ганц хайртай ач нь би. Өвөө, эмээгийнхээ буянаар хүүхэд болгоны үзээд байдаггүй хүүхэд насыг үзсэн. Тэгсэн хэдий ч манай өвөө, эмээ 2 хэнтэй ч дээрэнүй харьцдаггүй, хэнийг ч ашиглая гэж боддоггүй, их зан гаргаж ярваганадаггүй, биднээс дээшээ хүн байхгүй мэт аягладаггүй, энгийн хүмүүс шиг л байдаг байсан санагдана. Яагаад олон жил том албан тушаал дээр байсан нууцаа байнга л хэлдэг. Хөдөлмөрч бай, ямар ч өө сэвгүй сайн бай, битгий шуна, зөв хүн байлгах зүйлийг л хэлдэг. Тийм биш байсан бол насаараа 2 уул 2 уулам дарга хийхгүй байсан. Тэр үе ч бас одоо үеийг бодвол сайн, хийж чаддаг хүнээ дээш нь гаргадаг үе, одоо үе бол өнгөтэй өөдтэйгээ хорлодог үе. Өдий зэрэгтэй явж байгаадаа баярлах хэрэгтэй гэж надад ойлгуулж өгсөн хүмүүс. Одоо эргээд харахаар миний өссөн орчин тийм л орчин байсан. Тэгэхэд би баян айлын хүүхдүүдтэй нийлээгүй, энэ хүрээллээ сонгосон. Энэ нь ч зөв болов уу гэж би таамагладаг. Дээд зэрэглэлийн амьдралын талаар одоо нийлж байгаа хүрээллээсээ хамаагүй илүүг мэднэ гэдгээ л мэдэж байна. Тэгтэл тэд нар намайг нэг муу амьтан, бусад гайгүй айлын хүүхдүүд л тэд нарт гоё харадаад байх шиг байна. Би ерөнхийдээ даруухан төрлийн хүн болохоор нээх сүр бадруусан юманд дургүй. Тэгээд ч бусдад би тийм айлын хүүхэд бла бла гэвэл жинхэнэ утгагүй хэрэг болно. Тэгтэл эд нар намайг үнэ цэнэгүй санагдуулж байна надад. Би ч бас гайгүй айлын надтай гайгүй харьц гэсэндээ биш зүгээр л намайг байгаагаар минь хүлээж аваад зүгээр л сайхан байгаасай гэсэндээ л тэд нарт гомдоод байгаа санагдаж байна. Гэхдэа өөрийгөө дөвийлгөөд яваад байдаг мулгуу амьтан биш.
Энд намайг хэн гэдгийг мэдэхгүй болохоор ингээд дотроо байгаа бүгдийг биччихээр дотор онгойчихдог болохоор ингээд бичлээ. Сүүлийн үед мөнгө, эд хөрөнгө моодонд орчихсон болохоор тэр шуурганд өртөөд байгаа юм байлгүй манай найзууд, ах маань. Гэхдээ энэ дэлхий дээр хүн болж төрсөнийх хамгийн үнэ цэнэтэй зүйл бол цаг хугацаа, хүн чанар, эрдэм мэдлэг, урлаг гэх мэт олон зүйлс байна мөнгө яагаад ч эд нарын урд орох ёсгүй. Ийм амархан юм ойлгодог хүн ховордож дээ, Улаанбаатарт.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Dec.17.17 6:11 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Эгчийг бодохоор л дургүй хүрээд байх юм. Намайг их доогуур үнэлдэг гэдэг нь илт. Чи их цаг завтай байна үсчиний дамжаанд ч болтугай яв гэнээ. Миний бодлоор намайг хичээлдээ муу, ямар ч потенциалгүй л гэж боддогийнх нь илрэл энэ болж таарлаа. Би уг нь эдийн засгийн олимпиадаар улсад 11 т орчихоод (2 т орох боломжоо алдсан) өөртөө сэтгэл хангалуун л явдаг юм. Дахиад жоохон хичээсэн бол 2 т орох байждээ. Нэгэнт боломжоо өөрөө алдсан болохоор харамсаад яах вэ. Тэгсэн хүн намайг улаан цайм дорд үзэхээр хамаг шар гозойлгоод байна. Эгч өөрөө доктор хийх гэж байгаа хүн, хажууд нь би мяа санагдах нь аргагүй. Хүрээллийнх нь хүмүүсийнх нь хүүхдүүд гадаадад сурцгаадаг тэдэнтэй нь харьцуулахад манай муу МУИС жижигхэн би мяа. Гэхдээ намайг хүнтэй харьцуулдаг хүмүүсийг би нээх тоодоггүй лдээ. Би дэлхий дээрх 7 тэрбум хүнээс ганцхан л байгаа. Ийм тийм гэж өөлж, гоочлох гэж л намайг харьцуулж байгаа юм. Намайг бусадтай харьцуулсан хүмүүст би дургүй болдог. Гэхдээ хүн илүү их сураад, илүү их боловсроод ирэхээрээ улам дөлгөөн, улам бусдыг доромжилдгүй болмоор юм. Харин эгч яг эсрэгээрээ аймар ууртай, аймар хэлнэ. Би бүр уурлахаас нь айдаг. Тэдний гэрт ямар ч аз жаргал байдаггүй. Нэг охинтой хоюулхнаа амьдардаг. Би түр тэднийд амьдарч байсан юм. Тэднийх эрэгтэй хүнд дургүй. Эрэгтэй хүнгүй удаан амьдрахаар дургүй болчдог юмуу. Гэхдээ энэ арай гол шалтгаан нь биш байх. Эрэгтэй хүнд гомдсон эсвэл таарсан эрэгтэйчүүд нь олигтой юм байгаагүйгээс болоод эрэгтэй л бол тэднийд амьдрах хэцүү. Угаасаа өөрийг нь хүндлэхгүй байгааа юм шиг санагдуулдаг, ер нь таатай сэтгэгдэл төрүүлдэггүй хүнтэй хэн хамт амьдрахыг бодох вэ дээ. Тийм болохоороо ч одоо 30 гарчаад нөхөргүй яваа биз. Намайг бас сэтгэлгүй гэсэн. Би ч угаасаа хүлээн зөвшөөрч байна. Албаар гаргаагүй юм. Гэрийн ажилд нь туслахгүй, хамт байхаар юм ярьдаггүй болохоор тэгж байгаа нь тодорхой. Тэднийд амьдарсан хугацаа нийтдээ 1 жил болж байх шиг байна. Эгчтэй сольсон үгийн тоо 100 ч хүрэхгүй байх, бараг 50 ч хүрэхгүй байж магадгүй. Би угаасаа хүн гуйж харьцаж, долигнож чаддаггүй болохоор юм ярих ч хүсэл байдаггүй. Уг нь анх айлд юм гээд л аяга тавгийг нь угаагаал, гэрийн ажил хийхээрээ л нэг болсон. Тэгтэл охин нь (ЕБС д сурдаг) аяга угаагч шиг харьцаж эхэлсэн. Тэрнээс хойш дургүй хүрээд зөвхөн өөрийнхээ л юмыг хийдэг болсон. Охин нь уг нь хятад сургуульд явдаг, хятал хэл сурж байгаа ухаантай. Тэгтэл аймаар залхуу, аймаар хүмүүжилгүй, аймаар тэнэг бодолтой, аймаар заваан. Ээж нь ажил гэр ажил гэр гээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Байхаараа охиноо аймар загнана. Охин нь тэгээд байнга загнуулах юм хийнэ. Гэхдээ хурдан уур нь гараад инээж ханиана. Тийм хүмүүс дотроо цагаан байдаг. Бас охин нь миний хажууд тоохгүй сда, нтр хараагаад явчина. Би ээжид чинь хэлнэ гэж сүрдүүлж байж миний хажууд хараал хэлэхийг нь болиулсан. Ааш зан, хандлага нь новшийн ч доторх нь цагаан хүмүүс гэж утгаараа энэ 2. Гэхдээ би бас их эвдэрч байгаагаа ажиглалаа. Буруу хүиүүстэй нийлээд, дургүй айлдаа байгаад ирэхээр эвдрээд байна. Буруу хүмүүстэй нийлснээс ихэнх нь болсон байх лдаа. Эгчийнд амьдарч байхдаа дэндүү сэтгэлгүй хандсанаа мэдэж байна. Гэхдээ намайг яаж дорд үзсэнийг нь бодохоор болсон ч юм шиг. Ээжтэй бас ярьлаа. Одоо эргээд гэртээ ормоор байна гөсэн чинь үгүй гэнээ. Уг нь би хамаатны ахтай 2 уулаа манайд амьдардаг байсан. Ээж түрээслэцэн оруулахгүй байгаа. Би бас ахтай хамт амьдармааргүй байгаа болохоор тэр нь ч болсон юм гэж боддог. Одоо эргээд байрандаа орохдоо ганцаараа л баймаар байна. Ахтай бас таарамж муутай, хамт баймааргүй байна. Ер нь сургуулиа төгсөөд ажилд ороод ирэхээр энэ хүмүүс надтай яаж харьцах болоо. Амжилт олвол бүр өөр хүмүүүс болох байхдаа. Гэхдээ би алдаж үзээгүй бол хэн надтай яаж харьцахыг нь мэдэхгүй өнгөрөх байж. Бүгд л надтай сайхан харьцах байж, надтай биш яг үнэндээ миний амжилтанд эсвэл нэр хүндтэй сайхан харьцах байж. Ийм үед минь л намайг хүн гэж харж байгаа хүмүүс, миний потенциалыг харж байгаа хүмүүс, надад итгэж байгаа хүмүүс л миний хувьд үнэ цэнэтэй болж үлдэнэ. Тийи л хүмүүс цаашид миний хүрээлэлд байх эрхтэй.
Ээж сүүлийн үед таалгдахгү байна, аавд би угаасаа дургүй. Бусад хамаатнуудыг ярих ч хэрэг байхгүй. Ийм үед харин эмээ л надад итгэсэн юм. "Эр хүн байна, бодсон юм байгаа байлгүй" гэсэн өгүүлбэр тэр чигээрээ надад урам өгсөн. Түшиг тулгуур болсон. Бас надад бүрэн итгэсэн. Ийм л зүйл хүсээд байсан юм.

Эгчийг түрүүн баахан мууллаа, мууллаа гэж үнэнг нь л бичсэн. Илүү давс нэмсэнгүй, дутуу үг хассангүй яг үнэнээрээ байгаа. Намайг дорд үзсэн хандлага ажиглагдсан ч хэлсэн ганц 2 үгнээс нь болоод би бүгдийг нь уучилсан. Бас намайг гээд гэртээ жил амьдрууллаа. Түүнд нь талархах хэрэгтэй. Үнэн ч үг хэлсэн. Намайг зорилгогүй байна гэсэн. Яг үнэн. Надад зорих цэг алга. Хүрэхийг хүсэх газаргүй болохоор хүн доороо л эргэлдээд байдаг юм байна. Уг нь тэтгэлэг хөөцөлдөөд фулбрайтаар америк явбал гоё л байна. Гэхдээ их хол сонсогдож байна. Хэрвээ бүтчихвэл хүрээлэл ч солигдчихно, давхар хүсээд байгаа академик англи хэлээ ч олж авна. Бас нэг хүсэл байгаа нь кино зохиол бичих. Яаж бичих арга нь толгой дотор эргэлдээд л байгаа юм. Бодсон зүйлээ туршиж үзмээр байна. Хэрэгжүүлэх ойрхон л байна. Эцстйн эцэст би хичнээн дургүй ч гэсэн гэр бүл чамайг л гэсэн хэвээрээ л байдгийг ойлголоо. Тэд ямар ч сайн найз, ямар ч дотно болсон хүмүүсээс илүү намайг гэж миний төлөө үнэнийг хэлдэг. Би бас азтай хүн юм. Ийм гэр бүлтэй. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан болгон дайсан биш гэж ямар үнэн үг вэ, гэхдээ ийм хүрээлэлд байх надад бүр огт ашиггүй биш болж таараад байна. Ийм хүмүүс байдаг шүү гэдгийг таниулж өглөө, өөрийгөө хурцлахад хэрэг болж байна. Эд нарт дорд үзүүлэхгүй даваад гарах хэрэгтэй юм байна. Улам гялалзах болно. Хир тортог над дээр наах гэсэн ч наалдахааргүй болтол нь гялалзаад өгх хэрэгтэй байна.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Dec.31.17 7:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Төрсөн өдөр болон шинэ жил
Жил болгон л зарим хүмүүс чи азтай юмаа эсвэл азгүй юмаа ийм өдөр төрсөн гэж надад хэлдэг. Би өөрөө азтай эсвэл азгүй гэж боддоггүй надад төрсөн өдөр шиг л санагддаг. Би өөрөө их цөөхөн хүн таньдаг, хүрээлэлдээ байнга хязгаарлалт хийчихдэг болохоор 20 30 хүн л дунджаар надад энэ өдөр мэнд хүргэдэг юм. Гэхдээ 364 өдөр зүгээр байснаа нэг өдөр бүх хүмүүс баяр хүргээд байхаар гоё л санагдаж байна. Гэснээс сүүлийн үед хүрээлэл маань их таалагдаад байгаа. Зөв гольдролдоо орсон юм шиг санагдаад байгаа. Өмнөх муу муухай бүхнийг мартаад тэдэнтэй хамт сайхан ирээдүйг дотроо төсөөлж байна. Одоо байгаа шигээ зөв зүг рүү яваад байвал гарцаагүй тэр төсөөлөл маань биелэлээ олно.
Өмнөх 4, 5 жилийн энэ өдрийг бодвол нэг ялгаатай зүйл нь би зорих газраа олсон. Хаа хүрэх ёстой, хаашаа тэмүүлэхээ ойлгосон. Өмнө нь одоогийнх шиг яв цав шийдэж чадахгүй байсан шалтгаан нь буруу шийдвэр гаргаад буруу зүг рүү тэмүүлээд харамсахаас айсан хэрэг. Шийдвэр гаргах гэж яарахгүй цагаа сунгаад бодсоор байгаад өөртэйгээ ярилцаж дууссан, тохиролцоонд хүрсэн.
Ирэх 2018 онд миний хийх 3 үндсэн гол зорилго байна. 1т нь бие даах. Энэ нь эдийн засгийн хувьд хэнээс ч хамааралгүй болж өөрийгээ байгаа гэдгийг тунхаглах. 2т нь зохиол бичих. Миний мөрөөдөлдөө хүрэх аяллын эхний алхам. 3т дэлхийн хөрөнгийн зах зээл рүү гарч арилжаа хийж үзэх. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болох, судлах. 4т бүтэлгүй хайр дурлалын амьдралаа сэргээх. Энэ дөрвийг хийчихвэл 2018 он гарцаагүй миний жил болох болно. Эд бүгд хол сонсогдож байгаа ч гэсэн надад хүрэх зам нь харагдаад болчихмоор юм шиг санагдаад байгаа. Болох болохгүйг нь оролдож үзэж байж л мэднэ. Энэ 4-г амарханаас нь хэцүү рүү нь эрэмбэлэвэл хамгийн амархан нь эхнийх. Би өөрөө хичээл зүтгэл гаргахад хялбархан ирнэ. Нөгөө 2, 3 нь ерөнхийдээ ойролцоо 2уулаа хэцүү гэхдээ бага зэрэг л ялгаатай. Амархнаасаа 3т нь 3 дахь зорилго маань орж байгаа. 2т нь хайр дурлал. Аавын хамаатны нэг залуу хонгконг ч билүү синга ч гэлүү тэр хавьд энэ чиглэлээр сурж байгаад ирсэн гэсэн. Би ч өөрөө эдийн засгийн салбараар сурдаг болохоор нөгөөдөхөө бодвол арай барьцтай. Харин хамгийн хэцүү нь зохиол бичих. Хайр дурлалын асуудал маань Ер нь бүгдээрээ л миний туйлийн хичээл зүтгэлийг шаардана. ХИЧЭЭНЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ!!!

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jan.07.18 2:18 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Бага насны хүсэл
Багаасаа л би төрийн албанд ажиллаад 500, 600 -н цалин аваад зээл аваад цалингаас цалингийн хооронд амьдрахыг хүсээгүй. Яагаад гэвэл энэ нэг хэвийн уйтгартай амьдралыг туулж өссөн болохоор тэр. Тэгээд насаараа нэг ажил хийнэ, тэр нь дургүй ажил байвал миний хүссэн амьдрал биш. Тэгж амьдарсан болсноос сүйрэх эрсдэлтэй хэдий ч хүссэн замаараа явсан нь миний хувьд зөв зам. Ямар ч шинэ зүйл туршиж үзэлгүй нэг хэмнэлээрээ явчихвал дараа нь заавал харамсана. Үхэхдээ царайндаа мишээл тодруулаад үхвэл энэ хүний хорвоод ирсэн зорилго минь бүтчихлээ л гэсэн үг. Тэгэхийн тулд хийж үзэхийг хүссэн зүйлээ оролдож үзмээр байна. Бүтээд амжилтанд хүрээд миний амьдрал дээр бичсэн шиг ялнаас мултрах ч юм бил үү ?

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jan.22.18 7:43 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
10 honogin zawsarlagaa
Margaashnaas 10 honog huduu agaar salhind garahaar bolloo. Deeres ni nmg gsn humuus deeree ochij bj bgd irmer bn. Bi nmg doogur uneldeg humuustei niildg gdge uhaarsn bj dahiad l ted nartaigaa niileed yvd bdg bi ch uneher sonin hun ym. Odoo bolimoor bn. Uurigu boliulj chdq bn gdg chn yu gsn ug we? . . . Za yahaw ene udaa suuliih ni bsn bolog. Uuj idej uurigu zugaatsuulahdaa l nzuud ym bn ed nartai. Ternes bish busdaar zundu muuhai medremj zundu l awlaa. Ug ni bi hundleed l yvd bdg urdaas us tsatsah yum. Bi tiim hun bolgonig hundled yvd bdg une tsenegu sanagdsan ym blgui. Bagiin nza gd hichel dr ni tuslad tugduhud ni nileen dem bolj ugsuni hariud huni tus sanalgu haritsdg ohinru min ym biched, chatlad, barag l minii nudni umnu untchihsngu. Bi law terni orond bsn bol tgheese ichih bsn. Haritsdg ohinoo bas nzuudda taniltsuulah demii ym bn gdgig oilgoloo. Bagiin 2 nz bsan bol odoo itgedeg gants l bolj uldlee. Ene hun nadd minii amidrld tushig tulguur boloh hun bish ym bn. Gadnaa yu ch boloogum shg bh bolowch dotroo eniig urgelj sanaj yvah bolno. Nugu ohin ni ch nugu ohin insta zoruled dagad zurgn dr ni like ntr dartsn. Ghde bi ter ohinig umchlugu ch gsn nadd muuhai bn. Yer ni ene nz maani ohidin tal dr uneheer asuudltai. Huuhend durtai bj bolno ghde ingetle shir durtai bn gdg bol uneher bj bolq. Ghde ene nz maani chadaad bn. Ene hund bid 2in hariltsa hamagu ym bn. Huuhen l 1t bdgin bn. Bi ug ni emegte hunes bolj olon jil nzalsan hariltsaaga taslahq gj zundu l buult hj bsn. Bas nugu talar azguitj bsn ch tohioldol bii. Tgj bhd bi bol zgr bnga bj bdg nz, harin haritsdg ohinig ni uurin bolgochul gj ene yhchgu uhaani ym yj bodood yvj chddg bnaa. Shn haritsad bhr urdas us tsatsdgiin bodit jishee yg ene. Bi ene hund ireeduid ni hrgte zuil dr ni tuslj bhd nmg hun gj toohq haritsdg ohinru maani yvad, yvah yvahda unen shir, nadd yriad zogsoj bga hunig odo amidralasa bur musun zluulq ch gsn setgl dotroo hze ch martq. Baga bagaar zai barina. Ugasa itgj bolq gdgin mddg l bsnlda. Ghde bagin nz gd yvd bsn bish suulde hmg uurig min barah ni. Bid 2n ylgaa ene. Bi bol hze ch haritsdg ohinru ni ym bichq. Sana zowno. Harin ug hun bol toohq mini haritsdg ohinru bichn. Tgle gd bi yhchgu. Ene hun ingj yvj bgd hze ngn tsagt uiliin uree edelne. Harin bi zuw gj bodsn zamaara zuw yvaad bwl hussen amjiltanda hurne. Tgd ene talar dotni duutege uulzj yriw. Nadd zundu unetei zuwlugu uglu, unen ugnud zundu hellee. Yer ni ger bul gdg uneher ger bul l ym bn. Mini tulu ghgu bol bi tedni tulu gd guihgui. Ger bul urglj 1t bh bolno. Odoo ndtai hen yj haritsk bgag bugdin sn sanaj yvj hrgte. Surguulia tugsud ajild orod, mungu olod, gadaadd surah eswl ajillaad ireh tsagt ene humus bugd shn zantai bolod, nmg gh humus ch ihsehiig bi sn mdj bn. Nmg hench bish bhd min hairlaj chadah emegtei garj irwel hichneen shn be. Ghde tiim emegtei barag bhq bh. Ghde bolomjgu zuil gj ugui. Aura gj uneher bdg gdgt bas itgedeg bolj bn. Hun ymr aura tsatsrulna tiim orchindo l ordg. Tiimrhu ymnuud l irj naaldana. Bi tghr buruu aura tsatsruulad yvd bga bololtoi. Bololtoi gj ugasa tiim. Eswl ugu ch ymu? Bi tiim muu eswl buruu gj bodsn zuilee hiideggui, hezeed neree hicheej yvdg, tgle gd nere hicheedg humuuste taarq l bn. Taarq bn gj bi uuruu tiim humusin ignore hiisn bj boloh l ym. Ugasa olon nz demii, yer ni nz demii gdg emeegiin philosophy oor humuujij ussun bolohoor ugasa olon nz ch gu, nz bolkod bgagudig ni toodoggu, tgsgel haychdg. Harin suulin uyd ng hun nemegdj hasagdlaa. Dotnii gj boddg bsn humuuses.
Odoo 10 honog ams hiij bgagih zohioloo nileen yvuulah bodoltoi bn. Zun manai nugu ah maani kino hiih surag garsn. Umnu ni bi gereltuulegch hiisn. Odo asuuhda nadas hiisge hiigech gene. Bi baidlaasa boli l gd orhiloo. Yg unenedee ahij gerel zuudug ajil hiihq. Umnu ni hiisn shaltgaan maani kinotoi iluu oirtmoor sngdsan. Medeell tsugluulahig hussen, ger bulese holdohig bas hussen. Bas genen huuhdin zangaar tr ajilig hiihig ni zuwshuursn. Odoo bol uur hereg. Hangalttai medeellee tsugluulsn bolohoor ajil jijig ajil sr baga tsalin awad hii gsnig ni hiigd yvj chdhq. Odoo zohiol dr uurihu bichsn zohioliig oruulah talaas ni yrina. Ted nar bas zohiol bichij bga. Tgd nmg yu hiisnig asuuw. Ymar sanaatai yu bichij bgag mdhin tuld. Bi ch zah zuhaas ni gants 2 zuil yriw. Tgtl uurihu bodlig l tulgad bga sngdsn. Goy sanaa l chuhal hini goy sanaa chn yu ym. Gj asuuhar ni bhq gj helsen. Yg unendee ursuldugchdu hamag nuutsa delgeh t1 bi ch bas bishlde. Yhw zohiold2 gol dur bn. Eregte gol dur, emegte gol sur tgd eregtege dagaj bgad emegtege dgaad tgd hamtad ni gargaad tgd tugsgulu az jargaltai, eswl esreger ni tugsguchij boln. Gj helsn. Todorhoi ym yriagui. Tgd hed duruudin heleh text nees unshij ugsn. Terig sonsod bj bolohin bn gj bodoo biz. Bas ulaan tsaim minii gargsn sanaag uurinhuru ashiglah gd l dairaad bsn. Umnuh kinoniho zohiolig 3 sar gantsara suuj bichsn ene tr bas yund ch barigdq zohiolo bich gsn unete zuwlugu ugsun. Minii zohiold hed heden tom nuhtslud bga, bas goy boloh bh ch gsn heden heden jijig sanaanud bga, arag ys ni gartsn, odoo materialuud tsugluulah gol ajil uldchiheed bga. Ene zohioloo zaawal sn hiih shaardlagatai bn. Ghde orgi hoosnig bodwol sn bolchij bolohoor ch ym shg sanagdad bga. Hicheej l chadwal. Za tgd zohiol gardgaaraa garna. Teriige yaj ahad zawshuulchihgui uurin ner deerees eleg buten gargah we gdg l hetsuu bn. Manai ah bol mini nerig tooh chgu husch haychad uurihu nerig bichchij magadgu l hun. Bas uurih ni kino uchras sn zohiol hrgte bgaa. Harin nadaas sn zohiol garna, zaawal gargana. Gol asuudal ni minik ner zohiolch nairuulagch dr bj bh heregtei bn. Bi zohioloo bicheed uurihuuru nairuulsan uchraas. Bas uurigu batlamaar bn. Bi yu hiij chaddag bolohoo haruulmaar bn. Tedni bagin neg gishun ni mini tsunhig buidan dr bhd gazar shidsn. Haju tiish ni awad tawichih songolt bj l bsn. Ghde ter albaar shidsn bh. Terend bi tgj doromjluulah yosgui gdge haruulmar bn. Bi zgr l ng hen ch bish bish hen negen bolohoo batlamaar bn. Big name bolohig husch bn. Mongoldoo todigu delhiid hen negen bolmoor bn.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Jan.26.18 7:28 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Gertee irtsen goy bn. Haashaa l harna nmg gesen humuus. Ger bul hamt baihad tsaanaa l uur bh ym. Bas ussun gazar maani bolohoor, nmg gdg buh hun end bga bolohoor saihan bn. Haana ch bsn ene humuustei hamt bwl nadad jargaltai. Ene humuusig iluu jargaltai bolgohiin tuld(odoo baigaa ni hangalttai p saihan bga. Ghde minii oroltsooguigeer. Tgheer bi huwi nemer oruulad iluu saihan blgamaar bn.) bi huchtei boloh heregtei. Ymr ch bsn ene jildee gargasan zorilgonuuda biyluuleheer hicheene, tgd biyluulne. Umnuh jiluudes arai zorilgotoi baih gj(umnuh 5 jil, ternes umnu ugasa hichel nomo sn hiidg, zorilgotoi huuhed bsn), arai uhaan suuh gj, umnuhusu iluu hicheelgeh gj buh zuil tohioldson ym shg sanagdaj bn. Inged bodohor busad humuus nadd ugaasaa l hamaagui bsn, odoo l bi busdiin talaar ih boddog bolchihson bn, hureelel chuhal ni chuhal, ghde etssiin etsest bi l shiidwer gargaj bga. Buh buruug uuruusu bish busdaas haigaad ehelchihsen bj. Ene bol minii aldaa bj. Odoo uhaarlaa. Odoo iim bga shigee ger bultei bolmoor bn. Eej shg hunteigee suumaar bn. Ghde yaj gdgiig ogt medehgui bn. Uldsen amidralaa hamt unguruuleh hunee songono gdg, uurin bolgono gdg hichneen hetsuu we? Tgd nom zohiold gardag shig unench baih bur hetsuu bh. Ugasa tiim hiiswer zuil bodit amidral dr bhq lde. Ghde l bh ch ym biluu . Yg unendee tiim zuil bhq gj itgsen chigere yvad bwl bur yu yu ch ugui uldeh gd bn. Bi uurigu hair durlalin tal dr mash azgui gj boddog hedi ch odoo yg sn bodohoor buteegui ni bolsiin gj bodogdph ym. Tgher aztai ch ymuu. Etseg ehiin buyn, emee uwuugin buynd nmg tengerees neg hamgaalagch haraad yvjiidg, tgd buru zamru hazaihaar butelguituuled zuw zamru oruladbbga ch ym shg. Ymrtai ch aaw, eej dree ireh shg jargaltai ym nadd algao. Bi aawda durgui ch gesn aaw l bol aaw. Yhw buruu shiidwer gargadag l biz, nmg joohon ylgawarlad bga ym shg sanagddg l biz ailiin tom bolgon l iim medremjig awch uzsen bh. Tgle gd ene hun nmg huugee l gj bodoj bgagas uur yu ch bodq bga. Eej bol mini amidralin hamgiin chuhal hun. Tgtel bi sanaag ni zowooson heweere l bh ym. Amia horloh gj bhd gants tseg dr ochood l ene muuhai bodloos bolison. Ter tseg bol nmg uhchihwel eej mine zowno doo gsn tseg bsn. Ene bol gartsaagui unen. Eej nmg hairladag shg zoruuleed hairlaj chadahgui ch gsn, aaw eejiin achiig hariulj diilehgui ch gesen ydaj amid mend, zuw zuil hiiged sn yvj bwl setgel ni amrah blgui.
Odoo ymr ch bsn mashh saihan bn, ene ger buliinhe uur amisgalig urgelj medermeer bn. Ghde holdchihoor mdrhee bolichih ym. Sayhan shine mongolin 9r angin huuhed delhiin olimpiadas heniii ch bodoogu bodlogiig bodson gene. Manai dund duu tgd yvj bwl hichneen shn be. Ug ni toond ontsgoi durtai, hurts uhaantai huuhed bga yum. Sain math chin boloh buren bolomj haragdaad bga. Daanch zuw chigluuled uguh hun dutaad bn. Bi ug ni bainga hamt bwl ndd ch tolgoini dasgal bolno, tuund ch sn zuwluh, mdq zuil garj irwel bagsh ni bolchih bolomjtoi gwch hamt bh hugatsaa homs ym. Tom duu olimpiadad orj bha suragtai, erdem nomin mur huuj bwl tgd bolloo l gsn ug. Baga duug harahaar l hair hureed bh ym. Joohn huuhed ariun tsagaan setgeltei gdg unen ym bn. Ymr ch muu muuhai zuil ter tarhin dotor bolowsordoggui, shine zuiltei taniltsah, bayr hoor l bdg tsewerhen tarhi. Inged yg 7 honogiinho umnuhig harangut mash aimshigtai sanagdaj bn. Hatuuhan helehed Nmg dord garaltai guilgachingas ylgagu gj boddog humuustei hamt bsn ym shg sngdjin, hudal huurmag, busdiig uguisgel, bardamnal, uurtu itgeltei bdal(buruu talaaraa), ymr ch ur ashiggui nuhurlul(niilj ireeduid hereg bolohoorgui zuils hiidg), yer ni mash bohirdson orchind(eruul bish) bj bgd irsn ym shg sngdj bn. Ng ni nugel gdgig mdser bj toohq hiiser l bdg, nugu ni buru zurshiltai terige zasdgu, geh met tom tom dogoldluud zunduute humus dund bj bsn bn. Bi uuruu ted nariig songoj hamt bh shiidwerig gargasan bn. Uuru uurigu udirdj chdq bgagin ilrel ene biz. Eejin heldg unen. Pc ni hureeleld ymr oligtoi hun bh we de gj. Mini songoson songolt iim l bj gdgig sayhan l uhaarlaa. Odoo bolimoor bn. Ger bul shgee humuustei hamt bmaar bn. Endees holdood. Zuw uur amisgaltai orchind bmaar bn. Niigem uuru tiim orchhingu ch gsn bi songoltuudara tiim orching burduulj bolno. Gj bodood l bj bnda. Gerte uneheer shn bn.

_________________
No artist tolerates reality


Top
   
PostPosted: Feb.15.18 8:16 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.04.15 9:11 pm
Posts: 203
Location: Сүүн зам, нарны аймаг, 3 дахь гариг
Shiidwer
Suulin uud neg l bodol tolgoinoos salahgui bn. Ter yu we gehleer nz nuhud, ah ntr gj guij hairan tsagaa ur ashiggui demii zuild zartsuulahaa bagasgana. Ene shiidwert hurehed 1t ter humuus nmg hundeldegguig bi sayhan l uhaarlaa. Dotni nza gd itgetsen yvj bsn hun maani nmg arhiar shahsan, bi uuhgui getel chi uuna shuu ntr zahirangui ungur heldeg nga. Bi gaihaad odoo minii umnuus shiidwer gargadag boltsin bhda arai2 gj bodood ulam durgui hurew. Tgd ym ch yrihgui uuhgui gd l suugad bw. Tgtel tewcheer ni aldarsan bololtoi nmg jujigchingeer ni hurtel duudlaa. Bi dahiad l gaihaw. Minii bagiin nzaa gj bodood itgeed yvdg hun maani nmg arhiar shahaad(uuruu uuh durtai2) ugui genguut jujigchingeer ni duudaad suuj bh gj. Umnu ni nileen hariltsdg ohintoigo taniltsuultsan chin chatlaad, insta ntr dahaad zurgn dr ni like daraad, comment ntr bicheed, nuguuh ni ch gj nuguuh hariu ntr biched barag nuden dr min untah ni l holgui ym bolow. Tgsnee nadtai uulzahaaraa nuguu ohinig l yrina, bi ter ohini talaar yu ch yrihgu guriiged bhd l ter ohiniig l yriad bn. Iim tiim, ter ohin chinii amidrald chmg tooson hamgiin huurhun ohin ch gj bh shig, terni medku ene ohinoos huurhun ohiduud nmg tooj l bsn, yhw terni nmg mddg hemjeend l tiim bh. Ter ohinig ch yhw taniltsuulsan ni minii aldaa gj bodood ungurk bhd odoo nemeed nmg ulam bur doromjlood, une tsenegu ym shg l hariltsaad bh ym. Nmg ingj bga huniig bi medelgu bagiin nz gd paiz zuulgetsen paizaa l haraad yvaad bj. Bas ng hun bn. Hamaatni ahiin nz. Ug ni dajgu dotnii hunee l gj bodoj yvdg bsin sayhnig hurtel, tgtel nugu hun nmg ashiglachih gd, ym l bol har muu ner zuulgehig urital bolgodog bolj. Bi ug ni ene humuust neg shirheg ch muu ym hiij bgagui. Dandaa l nzaa, dotnii hunee gd saihan l handaj irsen. Tgtl bi tednii huwid une tsenegui gdg msg iig uildel bolgon ni haruulaad l bn. Tiim bolohoor ted nartai uulzah tsagaa ogtsom bagasgahaar shiidsen. Bur ogt uulzahgui tag alga bolchihwol nmg nemj l muu heleh bh. Ted nart unelemjee muu chigeer ni hariltsaagaa tasalmaargui bn. Uurigu une tsenetei ymr sn hun bsn be gdgee, uursduus ni her hol setgej bgaga haruulsnii daraa hariltsaagaa tasalmaar bn.

_________________
No artist tolerates reality


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited