#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.18 4:41 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 20 posts ] 
Author Message
 Post subject: No-nonsense
PostPosted: Jan.27.16 2:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Энэ өдрөөс эхэлж миний бүх юм no-nonsense байхын төлөө :hoho:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.01.16 2:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Н.Жанцанноров: Орос орон бар шиг босч байхад бид энд муур шиг юм суугаад байж болохгүй

http://eagle.mn/r/3266

-Та Үндэстэн сийрэгжлээ гэж ярьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Хоёр талтай. Нэг нь бид дотооддоо олон нам, фракцад хуваагдаад өсч дэвжих, нэг үзэл санаанд нэгдэж чадахгүй байгаа нь сийрэгжихийн гол шалтгаан. Энэ нь олон ургальч үзэл, хувь хүний бодлыг үгүйсгэж байгаа хэрэг биш. Ямар ч байсан Монгол үндэстнийхээ хувьд үндэстний нягтаршлын талаар нэг олсноос атгаж, дээшээ авирахгүй бол хэцүү. Хоёр дахь нь ерөөс бүхэл үндэстний тухайд асуудал бий. Би буруу бодож байж ч магадгүй. XXI зуун руу өнгийхөд үндэстнийхээ байршлын хувьд монголчууд хамгийн эмгэнэлтэй байдалд байгаа байж магадгүй гэж би боддог. Үндэстнийхээ хувьд. Яагаад гэвэл, XX зуунд хоёр Герман улс гэж байсан. Баруун Герман, Зүүн Герман. 1990-ээд оны үед нийлээд Герман гэж улс бий болсон. Одоо бараг дайны ирмэг дээр байгаа Хойд, Өмнөд Солонгос байна. Хоёулаа л Солонгос. Хэзээ ч нийлэхгүй гэж тангараг тасарсан улс биш. Энэ хоёр нийлэх үгүй нь тэр хоёроос онцгой хамааралтай ч зүйл биш. Дэлхийн том бодлогоос хамаарна. Хятад, Орос, Америк, Япон гээд томчуудын тоглодог тоглоом. Тэгэхээр томчуудын тоглоом өөрчлөгдвөл энэ хоёр нэгдээд Солонгос улс болно. Гэтэл монгол үндэстэн болохоор Өвөрмонгол, Тува, Халимаг монгол гээд олон монгол байна. Гэвч дэлхий хамгийн том хоёр гүрнийх болчихсон байгаа юм. Нийт монголчуудын хагасаас илүү хувь нь. Тэгэхээр нийлэх тухай асуудал бол хэзээ ч үгүй болчихсон юм шиг харагдаад байгаа биз. Харин тэд нар монгол хүн юм чинь монгол хүн шигээ л байхыг бодно ш дээ. Бид нар ийм байдалтай XXI зуунд орж ирсэн. Ингэж хоёр гурван гүрэнд хуваагдаж сийрэгжсэн. Нөгөө талаас, манай үндэстэн тийм ч олон тооны биш. Их сайн ярьвал өөрийгөө монгол гэж үздэг 60 сая хүн бий гэж судлаачид тооцоо гаргасан байдаг. Эдгээрийн ихэнх нь монголоор ярьж ч чадахгүй хүмүүс бий. 1990 оноос хүн бүр гадаад паспорттой болсон. Үнэн чанартаа маш хүчтэй гадагшаа гарсан. Хоёр чиглэлээр. Зарим нь амьдрал хайж гарсан. Харин зарим хэсэг нь дэлхийн хүн шиг амьдаръя гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, мундаг оюунлаг чадалтай хүмүүс Монголд хөдөлмөрлөөд дэлхийн хүн шиг амьдарч чадахгүй байна. Тиймээс гаднын томоохон компанид ажиллаж, дэлхийн хүн болъё гэсэн ийм хоёр чиглэлээр Монголоос гарсан байгаа юм. Сирид дайн болоод хүмүүс хэдэн саяараа дүрвэж байна гэдэг. 1990 оны үеийнхийг тэгэж нэрлэхгүй ч гэлээ дүрвэлттэй төстэй явдал гэж би бодох юм. Манайхан нэлээд зөөлнөөр Солонгост ажиллагсад, гадаадад байгаа монголчууд гэж ярьдаг. Монгол Улсын үндсэн хүн ам гурван сая. Түүнээс нэлээд нь гараад явчихсан байгаа нөхцөлд үнэхээр сийрэг байгаа биз. Энийг бас сийрэгжилт гэж үзэж болно. Бас соёлын сийрэгжилт ч байна. Монголоос гарч явсан хүмүүсийн хүүхдүүдэд хэл, соёлын уламжлал алдагдаж байна. Монгол хүн гэж бодоод байдаг, гэтэл хэл, соёл байхгүй бол ямар юмных нь монгол байхав дээ. Үндэстэн чинь өөрөө соёлыг тээгч байх ёстой. Энэ бол миний бодол.
-Тэгвэл яаж нягтруулах ёстой юм бэ?
-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Монгол Улс хүчирхэгжих ёстой. Хүчирхэг болсон цагт урсгал хүссэн, хүсээгүй наашаа эргэнэ. Одоо бол худалдаа, хэрэглээний барааны чиглэлээр бид Өвөрмонгол, Буриадаас өмнө яваа. Эдний хүмүүс Улаанбаатарт ирж өргөн хэрэглээний эд бараа авч байна. Энэ бол нэг л тал нь. Нөгөөх нь шинжлэх ухаан, оюун санаа нь маш хүчтэй болох ёстой. Өөрөөр хэлбэл, Өвөрмонгол хүн Монголд очиж эмчилгээ хийлгэх тухай хүсдэг байх ёстой. Гайхамшигтай эрдэмтэй залуус Монголд л их сургуульд сурах юмсан гэдэг нь тэдний мөрөөдөл болох ёстой. Ингэсэн цагт тэр урсгалын голдирол эргэнэ. Энэ бол тийм ч амархан бүтэхгүй л дээ. Хятад улс маш эрчимтэй хөгжиж байна. Орос бол Уралын нуруунаас Номхон далай хүртэл нүүрс, хий, ашигт малтмал нь тэр чигээрээ байж байна. Тэр том хүчтэй орон бар шиг юм л босоод ирнэ шүү дээ. Тэгэхэд бид энд муур шиг юм сууж байж болохгүй л дээ (инээв). Тэгэхээр хүчирхэгжилт хол байгаа ч тэр зүгтээ харж л байх ёстой. Тэгэхээр миний олон дахин хэлээд байгаа үг бий. Монголд байгаа монгол хүн гадаадад байгаа монголчуудаас гурав дахин их ачааг үүрэх ёстой шүү гэж. Тэднээс гурав дахин их оюун чадалтай, соёлоо тээгч байх ёстой.

Өвөрмонгол хүн Монголд очиж эмчилгээ хийлгэх тухай хүсдэг байх ёстой. Гайхамшигтай эрдэмтэй залуус Монголд л их сургуульд сурах юмсан гэдэг нь тэдний мөрөөдөл болох ёстой.
Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ гэхээр дөрвөн зүйл бий. Эн тэргүүнд монголчууд өөрийгөө монгол гэж боддог хүмүүст монголоор ярьдаг байхад нь туслах хэрэгтэй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.01.16 2:49 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Зөв л юм ярьжээ. Хэтэрхий цөөхүүлээ байж нягтарших талаар бараг ярихгүй юм. Саруул no-nonsense байхын тулд юун дээр төвлөрөх гэж байна даа.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.02.16 7:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
aduuch wrote:
Зөв л юм ярьжээ. Хэтэрхий цөөхүүлээ байж нягтарших талаар бараг ярихгүй юм. Саруул no-nonsense байхын тулд юун дээр төвлөрөх гэж байна даа.

Жаа, голыг нь олж барих гэдэг дээр төвлөрнө гэж мөхөс би боджээноо.
Жишээ нь хомпүүтэр дээр ажлаа хийгээд сууж байхдаа тэр муу солитээрийг нээхгүй гэж боджээн. Буудалцахаа байсан, царайны номны аккоунтуудаа устгасан, CoC аккуудаа бас хаасан, одоо энэ муу солитээр л үлдээд байгаам :hihi:

Өнөө гайхал Merriam-Webster-т No-nonsense гэдгийг Very serious about doing things in a direct and efficient way without any foolishness or nonsense буюу Аливаа зүйлд маш нухацтай хандаж элдэв элийрэл тэнэглэлгүйгээр шууд бөгөөд үр дүнтэй аргаар хийх хэмээжүхүй. Мөхөс би үүнийг дагамой :hammer: :hehe: :wahaha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.02.16 7:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Манай эмээгийн хэлдэг байснаар тэгэх байх тэгтлээ жаахан удах байх :hoho:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.14.16 2:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Хар лам алсан өдрийн мэнд :wahaha: :wahaha: :wahaha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.14.16 3:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Хайлуулсан зүрх байна шүү авах уу :brows:.

_________________
:f01:


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.16.16 10:34 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.21.15 7:15 pm
Posts: 24
:embarassed:


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.16.16 10:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
За энэ хүн гэдэг амьтан чинь айхтар болж эхэлж байгаам бн даа. Ер нь ирээдүй байна шүү хө, муугүй ээ,


3D био принтерээр хүний амьд эрхтэнг хэвлэжээ

http://eagle.mn/r/4417

Image

Вэк Форест их сургуулийн эрдэмтэд 3D био принтерээр амьд биеийн эрхтэн хэвлэжээ. Эрдэмтдийн баг чих, эрүүний яс, булчин зэргийн хэвлэхдээ амьд эс, тусгай гелийг ашигласан байна.

Тэдний туршсан арга барил нь өмнөх ижил төстэй туршилтуудаас амьд эсийг тусгай гельтэй хольсноороо онцгой юм. Туршилтаас гаргаж авсан бүтээгдэхүүн шингэн хэдий ч маш богино хугацаанд хатуу төлөвт шилжин бие организмд зохицож, цусны судас ургаж чадах бяцхан сувгуудтай юм.

"Бид "ITOP" нэртэй биопринтер бүтээлээ. Үүгээр ямар ч хэлбэр, хэмжээ, тогтвортой бүтэц бүхий хүний эрхтний бэлдэцийг хэвлэж болно" хэмээн принтерийг бүтээсэн эрдэмтэд хэлсэн байна.

Эрдэмтийн нэг Атала өөрөө төлждөг эрхтэнг шилжүүлэн суулгах боломжийг нээхийн тулд 10 гаруй жил ажиллажээ.

Одоогоор эрдэмтдийн баг бөөр, элэг, уушигны амьд эдийг хэлэхээр ажиллаж байна.

http://player.theplatform.com/p/2E2eJC/ ... jaw_160215

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.27.16 12:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.27.16 12:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
The things we get in life can make us a living... Never look down on anybody unless you're helping them up.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.28.16 2:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Леод амжилт хүсье :cheerleader:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.28.16 10:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615


Чэсли Салленбергер гэдэг хүний тухай хэдэн хинуу үзлээ. Ажил мэргэжилдээ эзэн болсон хүн сайхан юм даа. Урт насалж удаа жаргах болтугай :hi: 150 гаруй хүний амийг ур чадвараараа авч гарна гэдэг гайхамшиг. Аз бол сохор юм, тэнэг хүнийг ч дайрна. Жинхэнэ мэргэн бол чадал эрдэмдээ шүтдэг юм гэдэг үг санаанд оров

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.29.16 2:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Image

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Feb.29.16 2:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Image

Congratulations Leonardo, you deserved it long time ago! :cheerleader:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Mar.07.16 1:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Хавар болдгоороо болж, цас шуурга тавьдгаараа тавьж хаврын тэнгэр хартай гэдгээ дахин нотлов.

Гэтэл манай хотод рид хувилгаан ихтэй ид хавархаг охин баатар тодорчээ :hoho: Хурмаст тэнгэрийг тас загнаад хуй салхийг нам зогсоодог гэнэ. Ээ төрийн минь сүлд өршөө. Бидний монголын заяа их юм даа. Хурай хурай хя хя хя. Сонгууль дөхөөд энд тэндхийн эсэн бусын мэдрэл гацаа алиа салбадайнуудын зүрхэнд нь шуналын гал дүрэлзээд болохоо байж байгаа бололтой юм :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Mar.07.16 1:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Мартсанаас өнөөдөр чинь бүр улсын хилээс цааш хөдөөгийн хөдөөгийн хөдөө явах гэж байгаа юм байна. Ингэсхийгээд муу нөөтбүүк пад хоёроо хань хийж чирээд гараад шидчихнэ дээ :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Apr.13.18 12:22 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
Хөдөөнөөсөө ирээгүй байгаа юм уу?

_________________
Тэнгэрт...


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Apr.13.18 12:38 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1371
Location: тодорхой
Ирэхээрээ хэлнэ гэсээн.

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
 Post subject: Re: No-nonsense
PostPosted: Apr.13.18 12:40 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.08.18 12:24 am
Posts: 135
Location: Тэнгэрийн булан улайран зэсрэх зүгт хөвөн одогч.
Би ч хөөрхийг "тэр чигтээ..." л гэж бодлоо.

_________________
Тэнгэрт...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 20 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited