#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 4:25 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: May.01.18 4:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Өнөөдөр надад нэг сайхан, нэг муухай явдал тохиолдлоо. Сайхан нь гэвэл хамгийн анх Үхлийн тууриудыг уншиж байхдаа дурлаж байсан Эдогава Рампо зохиолчийн бас нэг номыг худалдаж авсан явдал. Харин муухай нь гэвэл надад таашаал мэдрүүлж, шинэ ертөнц таниулж, их дурсамж үлдээсэн Үхлийн тууриуд номоо "хулгайд алдчихаж". Хэзээ, хэн "хулгайлсныг" нь үнэндээ мэдэх юм алга. Уг нь номын тавиур дээр байж л байдаг юм. Жижигхээн болохоор товойж харагдахгүй, нүдэнд өртөхгүй, би ч арай ч ингэнэ гэж санаагүй болохоор номнуудаа нэг бүрчлэн бүртгэдэггүй байсан. Эхлээд алга болсонд нь итгэхгүй гэрээ буулгах шахаад сүүлдээ итгээд одоо бол уур хүрээд сууж байна. Яаж дурлаж авч байлаа даа. Ер нь миний цаасан номнууд дунд солих, зарах, өөрөөр хэлбэл "хэрэггүй" ном нэг ч байдаггүй. Үхтлээ дурлаж, урьдчилж уншиж, үгүй гэхэд тултал нь судалж байгаад заавал хажуудаа байлгах ёстой гэж үзсэн номоо л худалдаж авдаг болохоор. Олон ном байхгүй ч цөөн хэдхэн ном маань надад үнэтэй ч гэж юүхэв, хайртай ч гэж юүхэв, харамлана ч гэж юүхэв. Найзууддаа энэ бухимдлаа хуваалцвал магадгүй дахиад л худалдаад авчихаач дээ сүртэйен, эсвэл тийм үнэтэй ном байсиймуу гэж мэдэх л байх. Гол учир үнэндээ биш яг өөрийн гараар яг тэр удаагийн хэвлэлийг худалдаж аваад, хуудас хуудсыг нь эргүүлж уншиж дуусгасан ном хичнээн үнэ цэнэтэй, хичнээн дурсамж агуулдаг нь л надад чухал. Дахиад ижилхэнийг худалдаж аваад тавилаа ч гэсэн анх уншиж байх үеийн сэтгэгдэл санагдах биш харин ч харамсах сэтгэл төрөх болов уу. Гэвч одоо тэглээ гээд яалтай ч билээ, үнэндээ яах ч арга алга даа.
Эдогава Рампогийн зохиолоос анх уншчихаад энэ хүний өөр ном байдаг бол заавал авна даа гэж бодож байсан. Үхлийн туурийн дараа Хүн сандал гээд зөвхөн Рампогийн өгүүллэгийн түүвэр гарсныг нь дээр үед авсан, харин өнөөдөр Сүүдэрт гэтэх албин номыг нь олж авлаа. Бараг л харахгүй өнгөрөх шахсан шүү. Баахан ном дунд ганцхан ширхгийг нүүрээр нь биш нуруугаар нь чихээд тавьчихсан байсныг азаар л олж харсан. Нээх өрөвдмөөр нтр. Эдогава Рампо нь японоор Эдгар Аллан По гэсэн ханз юм гэнэ. Дуртай зохиолчийн маань дуртай зохиолч ямар ном бичсэнийг нь би одоохондоо мэдэхгүй ч, удахгүй танилцах боломж гарах вий гайгүй.
Хүн сандал нэлээн хэдэн өгүүллэгтэй бол энэ ном нь Сүүдэрт гэтэх албин гэсэн тууж, Авгалдай, Хоёр рашаанчин эр гэсэн хоёр өгүүллэгтэй юм байна. Авсан дороо гэртээ ирээд шууд л уншчихлаа. Ер нь би детектив зохиол нээг их сонирхдоггүй. Хүүхэд байхад гэрт Чейзийн цувралууд бараг бүгд байсан байх аа. Ядаж байхад яасан ч олон юм, ямар ч олон өнгийн хавтастай юм, хаашаа л харнав Чейзийн ягаан хөх хавтастай ном хөглөрч байдаг байсан. Унших гэж их үзнэ ээ. Гэхдээ л тийм ном сургуульд ороогүй хүүхдийн сонирхлыг юу гэж татахав. Тэгээл детектив номонд сүжиггүй болцон юм шиг байгаан. Одоо ч гэсэн орчин үеийн Чейз болсон Шелдоны номнууд ёстой сонирхол татдаггүй. Гэхдээ Шерлок Холмст бол дуртай шүү. Хүүхэд байхын л. Тэгэхээр надад ердийн crime fiction гэхээсээ илүү mystery төрөл таалагддаг юм шиг байгаан. Харин Рампо яг л энэ mystery төрлөөр бичээд байх шиг. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Яг ямар ангилалд багтдагийг нь. Харин монголоор бол Чейз, Шелдон, Рампо бүгд детектив буюу адал явдалт төрөлд ороод байгаам болуу гэж таагаад байгаа. Улам гоё нарийвчилж төрөлжүүлсэн нэр томьёо байдаг ч байж магад, тэрийг нь даанч мэдэхгүй, уг нь мэдээд авчихмаар л байна.
Сүүдэрт гэтэх албин, Хоёр рашаанчин эр надад их таалагдсан. Ийм л зүйл мэдрэх гэсэндээ Рампог уншихыг хүсдэг, тэрийгээ ч авч чадлаа. Харин Авгалдай тийм ч их таалагдаагүй. Өмнө нь caterpillar гээд нэг Япон кино үзэж байсан, тэрний зохиол юм уу даа гэж таасан. Тэр кино надад таалагдаагүй л дээ, муухай, ой гутам санагдаж байсан болохоор өгүүллэгийг нь киноноос нь ялгаж салгаж мэдэрч чадаагүй. Киног нь үзээгүй байсан бол киноны хэсгүүд нүдэнд төсөөлөгдөхгүй, ойлгохыг хичээж унших байсан байх. Их ч гүн сэтгэгдэл үлдэх байсан байж магадгүй.
Сүүдэрт гэтэх албин бол хүнийг түгшээмээр, элдэв тааварт автуулахаар тууж. Рампогийн бусад өгүүллэгүүдтэй төстэй, ээдрээтэй, эргэлзээтэй. Хоёр рашаанчин эр харин тайван, элдэв асуудалгүй урсаж байгаад яг төгсгөлдөө тэсэрдэг хэхэ. Ийм төрлийн зохиол ховор, иймэрхүү номоор ангаж цангаж явдаг болохоор Муракамигийн Эрэг дээрх Кафкагаас түрүүлээд барьж авсан. Даанч цөөхөн зохиолтой байсан нь харамсмаар байлөө. Гэхдээ хэд хэдэн ном авсан болохоор дахиад цаана нь унших юм бий гэж бодохоор арай уужирч байна хэхэ.
Мураками гэснээс би нэг янзын өгүүллэгийг нь олж уншсаан. Бүр автана сүрдэнэ гэдэг нь болчоод. Орчуулмаар санагдаад гар загатнаад. Даанч чадал хүрэхгүй сэглээд хаячихаас айгаад байна. Салхинд туугдагсад хичнээн гоё зохиол билээ дээ, гэтэл орчуулна гэж бүр алаад хаяцны нь бодохоос яс хавтаймаар. Тийм болохоор би ч гэсэн тэр гоё өгүүллэгийг тийм аймар болгочмооргүй байна. Хэтэрхий дурлах чинь бас дэмий л юм байдым байна. Зориг хүрэхгүй, хөндөж чадахгүй. Сүүлийн үед өөрийнхөө орчуулганд дургүй хүрээд байгааг ч хэлэх үү. Ацан шалаанд орчоод гэцүү байна өө.


Top
   
PostPosted: May.02.18 2:17 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2505
Location: Musée du Louvre
boginohon yum bichij baildaa anhaaral duusaad bna sh de :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: May.02.18 5:35 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Харин ч богиносоод бгашдээ


Top
   
PostPosted: May.04.18 7:56 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Сүүлийн үед миний сонирхлыг татах болсон зохиолч Нацүмэ Соосэкигийн Боччан зохиолыг уншлаа. Номын өмнөх үгэнд бичсэн ёсоор бол уг нь бараг шог зохиолорхуу хөгжилтэй, хорон зүйрлэлтэй, хурц содон үгийн сонголттой, ёжтой баймаар. Гэтэл ерөөсөө тийм байсангүй. Бүр уран зохиолын ном шиг ч санагдсангүй. Сонин содон хэллэг бүү хэл уран зохиолын утга уянгын үнэр ч алга. Зүгээр хэдэн үг гайгүйхэн холбоод биччихдэг хүний өдрийн тэмдэглэл уншиж байгаа аятай л байлаа. Уг нь зохиол нь хөнгөхөн хөөрхөн. Донжий нь олж бичиж чадсан бол байнга цүнхлээд бүр халааслаад явахад болмоор жижигхэн. Анх 1961 онд Жаалхүү нэртэйгээр орчуулагдаж байсан гэсэн, эрж сурж байгаад тэр хувилбарыг нь олж авмаар хүсэл өөрийн эрхгүй төрж байлаа. 10 жилийн хүүхдүүдэд таалагдаж мэдэхээр, бас зөв бурууг ойлгуулж чадахаар зохиол байна лээ. Гэхдээ томчуудад таалагдахгүй гэсэн үг биш.
Гол дүр болох гэр бүлийнхэндээ гологдож, хайрлуулж чадаагүй Боччан нь төрөлхийн гүдэс шулуун зантай, шударга ёсыг эрхэмлэдэг хүн. Гэвч яг энэ хоёр үнэт чанар үнэн хэрэг дээрээ хэр үнэ цэнэтэй талаар энэ жижигхэн зохиолд өгүүлж, амьдралд тулгарах саад бэрхшээлүүдийг маш энгийн тохиолдлуудаар дүрслэн төлөөлүүлсэн байна лээ. Ингээд хэлчихээр хэтэрхий бараан юм шиг санагдаж болох ч үгүй юм. Өгүүлэгч буюу Боччан тун зөрүүд, шооч, бусдын нүдэнд бол гажиг гэмээр харагдаж мэдэх хүн учраас болж буй үйл явдал, учирч буй хүмүүсийг ямагт хөгжилтэй, хорноор дүрсэлж байгаа нь уншихад сонирхолтой. Дээрээс нь Боччан болон зарц эмгэн хоёрын харилцаа тун утга учиртай, сэтгэл хөдлөм, бас уярамаар. Нацүмэ Соосэкигийн Сэтгэл зохиолтой нь харьцуулахад Боччан гол шиг нарийн, гүехэн боловч илэрхийлэх санаа нь Сэтгэлээс тунгалаг, тод. Сайн муу, зөв бурууг шууд л зааглаад өгчихсөн. Нэг үгээр хэлбэл Боччан өөр шиг нь ойлгоход амар. Сайндаа л хоёр цаг уншина дөө. Уншсаныхаа дараа хайран цаг гэж харамсах хүн ямар ч байсан гарахааргүй л ном шиг санагдсан.

Дараагийн уншсан ном бол алдарт Гэнжийн туульс. 1000 гаруй жилийн өмнө бичигдсэн, дэлхийн хамгийн анхны роман. Гэхдээ хамгийн гол нь энэ дэлхийн хамгийн анхны романыг бичсэн хүн нь эмэгтэй хүн байснаас л миний сонирхол төрөөд орчуулагч нь сэтгэлд нийцдэггүй ч уншиж үзэх юмсан гэж боддог байсан юм. Санасандаа ч хүрлээ. Гэтэл өчнөөн олон бүлэгтэй, миний уншсан нь 1р дэвтэр байсныг мэдээд жаахан гонсойлоо. Хүлээж мүлээхгүйгээр номын төгсгөлийг шууд уншвал хичнээн амар байхуу дээ. Гэхдээ хувааж хэвлэсэн нь зөв байж гэж бодогдож байна. Бүлэг болгон нь өмнөх хойдтойгоо тийм ч хамаатай биш, бие даасан тусдаа зохиол гэж болохоор. Гол дүр нь Гэнжи гэдэг ханхүү. Тэр ханхүү муурч унамаар царайлаг болохоор гэрэлт Гэнжи гэдэг "хочтой". Хүссэн эмэгтэй бүрээ өөрийн болгож чадахаар. Даанч өөрөөсөө хэдэн насаар эгч, хойд эхдээ дурлачихдаг. Тэгээл угийн хайр нь бүтэхгүй юм чинь гээл энд тэндхийн хатагтай нарыг эргүүлээл одоогийнхоор бол замбалдаж алджийнаа. Тэр үеийн хүмүүс эр эмгүй яасан ч явдал суудалтай юм. Яасан ч ядаргаатай ёс дэгтэй юм. Японы дээдсийн амьдрал ямар байсан нь, яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг нь бас сонирхолтой, шинэ. Бүлэг болгон дээрх хайр дурлал өөр. Тэгээл нэгэнт эхэлчихсэн болохоор яаж төгсөхийг нь мэдмээр л санагдаж байгаам чинь. Дутуу алсан юу гэдэг билээ тийм санагдаад, хаячилтай нь биш, дараагийн дэвтэр гартал хүлээдэг л байх даа.

За энэ хэдээс гадна бас огтхон ч авна гэж төлөвлөөгүй байсан нэг ном худалдаж авсан юм. Хэдэн жилийн өмнө Би өөрөө шийдсэн гэдэг хог авч ёстой урам хуга гэдэг нь болж, хаширч байлаа. Тэр балай номыг үр ашигтай хэрэглэх ганц зам нь 00н цаас дуусах үед л гарч ирэх байх. Тийм болохоор мэдэхгүй ном худалдаж авахаа больсон. Гэтэл энэ номны нэр нь сонирхол татсан юм. "Андын сэтгэл" Хайр сэтгэл ч юм уу өөр ямар нэг романтик нэртэй байсан бол нүдэнд торох ч үгүй байлаа. Улиг болсон хайр дурлалаас нөхөрлөлийн тухай ном хамаагүй сонирхолтой шд. Тэгээл нэрнээс нь болоод шууд гар сунган дэлгэж энд тэндээс нь гүйлгэж харсан. Мэдэхгүй ном сонирхохдоо хүн болгон найруулга нь ямар байгааг түншиж үздэг байх. Тэгээд үзэж байтал гайгүй юм шиг санагдахаар нь дахиад хавтсыг нь харвал зурагнаас нь хайрын гурвалжингийн тухай ном шиг мэдрэмж төрлөө. Тэгээл дээрээс нь япон зохиолчийн ном байсан тул эцсийн эргэлзээ арилж сэтгэл шуударсан гэхүүдээ. Хайрын гурвалжин, нөхөрлөл. Яг энэ хоёр сэдэв давхцаж огтлолцсон ном сонирхолтой байдгийг туршлагаараа мэдэх учраас яагаад ч татгалзаж чадсангүй.
Ер нь бол би дэлгүүр хэсэх аймшигтай дургүй. Хувцас хунар авахдаа зайлшгүй авах шаардлагатай болсон үед, урьдаас төлөвлөж байгаад хэсдэг. Цамц авах шаардлага тулгарсан бол зөвхөн цамцны тасгаар л явна. Өөр илүү дутуу юм харахгүй. Бушуухан гайгүй санагдсан юмаа шүүрч аваад л олон хүн чихэлдсэн газраас холдохын түүс болдог. Эмэгтэй хүн байж хувцас авахдаа ийм хайнга ханддаг гэж олон л хүнд загнуулдагийн. Гэхдээ хайнга ханддаггүй ганц дэлгүүр бол номын дэлгүүр. Хичнээн олон хүнтэй байх нь хамаагүй. Хичнээн л бол хичнээн удна. Өөрийгөө мэддэг болохоор урьдчилаад жигтэйхэн төлөвлөнө өө. За яг тэр тэр номыг авна гээл ордын. Гэхдээ дандаа төлөвлөөгүй юм болчих гээд байдаг талтай. Сая ч гэсэн Эрэг дээрх Кафкаг л авна шүү гэж өөртөө ам шүд өгч орчихоод нэг мэдсэн долоон ном торлочихсон явж байх жишээний. Нүдэнд туссан өчнөөн олон номыг тавиур дээр нь үлдээгээд шүүгээд шүүгээд байхад л.
Мэдээж номын дэлгүүрээс гарч явахад нисч байгаам шиг л санагдана л даа. Бушуухан харьж уншихын түүс болоод л. Алинаас нь эхэлж уншихуу, нимгэн зузаанаас нь эхлэх үү, үсгийн дарааллаар унших уу, номын тавиур дээрээ хаана нь зай гаргахуу гээл гоё гоё бодолд автаал яараал догдлоол. Жаргаж үхэх шахна шүү дээ. Гэхдээ өөрөө өөртөө өгсөн амлалтаа зөрчсөндөө гонсойно оо. Өөртөө уур хүрнэ. Дахиж төлөвлөж байгаад дараагийн удаа авах хүлээх тэвчээр хүрээгүйдээ өөрийгөө голно. Хариад юу хүлээж байгааг бас мэдэх болохоор яаж эвтэйхэн аргалах вэ гэж арга сүвэгчлэнэ. Манай дүү ерөөсөө уран зохиолын ном уншдаггүй. Тэгээл намайг ном аваад орохоор цүцүцү гээл шогшроод эхэлнэ шүү дээ. Би байсан бол ном биш тийм тийм юм авах байсан, номыг чинь хүнээс зээлээд арга ядахдаа номын санд ороод уншчиж болийшд, танд тийм ч юм байхгүй ийм ч юм байхгүй биз дээ гээл. Бас буруутгах аргагүй, өөрийнхөөрөө надад санаа тавьж байгааг нь ойлгоно. Өөртөө өгсөн амлалтаа зөрчөөд, өөрийгөө хуурсандаа гэмшил төрж байгаа дээр хүн тэгээд хэлэхээр тэр тийшээ хазайна, бас авах таашаалаа бодохоор өөрийгөө зөвтгөнө. Янз янзын бодол сэтгэл давхцаад л гэцүү шүү дээ гэцүү. Сүүлдээ бүр өөрөө дэлгүүр орохгүй хүнд захиж авахуулж байсан нь дээр ч юм уу гэж бодно. За за тэр ч яахуу.
Андын сэтгэл нь ихээ нимгэхэн ном. Бэсрэг тууж гэмээр юм уу даа. Гол дүрийн залууг Ножима гэнэ. 23 настай, нэрд гараагүй зохиолч. Өөрийгөө ухаалаг толгойтой хүн гэж дотроо сэм тоодог биеэрээ барддаг боловч бусдын нүдэнд бол царай зүсээрээ ч, эрдэм мэдлэгээрээ ч овойж торойх ялгарах юмгүй жирийн л хүн. Тэгээд энэ жирийн залуу маань найзынхаа дүү охинд анхны харцаар шахуу дурлачихдаг. Ингээл дурласан залуугийн сэтгэл дотор чухам юу эргэлдэж байдгийг ёстой алган дээрээ тавьсан юм шиг л уншиж мэдэрнэ дээ.
Ножимагаар төлөөлүүлэн хүн болгоны дотор оршдог боловч бусдын нүднээс үхтэл нуудаг хүн төрөлхтний муу бодол, чанаруудыг ил болгож харуулсан юм шиг. Уншиж байх явцад Ножимад дургүйцэх сэтгэл төрөвч бусдын нүдэнд хэзээ ч ил харагдахгүй далд сэтгэлийн нууцыг уншиж байна шүү дээ гэж бодохоор уучилмаар. Тэртэй тэргүй хүний сэтгэлийг онгойлгоод харж болдог бол тэр байтугай муу муухай юм бугшчихсан байгаагаас цааш. Сэтгэлтэй охин нь өөр рүү нь нэг харах төдийд л нисэх шахан баярлаж, өөр хүн рүү харах төдийд үхтлээ үзэн ядаж дахин дуугарахгүй гэж хатуу тангараглах Ножимаг өрөвдмөөр ч юм шиг, ийм шийдвэр гаргаж байгаа шувуун тархи, явцуу бодолд нь уур хүрмээр ч юм шиг. Дурласан эрэгтэй болгон иймэрхүү юм боддог болуу гэж гайхаж ч байлаа. Эрэгтэй хүн байсан бол арай илүү ойлгож, тэр өчүүхэн бодлыг нь хуваалцах байсан ч байж магад. Гэхдээ хүн дурлахаараа ялгаагүй өчүүхэн зүйлд баярлаж, гомдож, хорсож, атаархдаг байх. Сэтгэл дээр бас ийм зүйл гардаг болохоор арай ч нүд орой дээр гарсангүй.
Зохиолын туршид Ножиматай хамт уурлаж хайрлаж догдолж эргэлзэж хардаж уйтгарлаж атаархаж байлаа. Сайн дүрсэлж бичсэн байна лээ. Хажуугаар нь би Ножима биш учраас бүгдийг хөндлөнгөөс нь харж, хаана юу болоод байгааг Ножимагаас илүү анзаарч мэдэж байсан учраас бүр илүү түгшиж догдолж байлаа. Төгсгөлийг нь уншаад хэдийгээр тааварлаж байсан ч, шаналсан. Гэсэн ч хэнийг ч буруутгаагүй. Дүрүүд бүгд өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийсэн. Тэр нь ч миний үзэлтэй нийцсэн. Болох ёстой зүйл болдгоороо болно, болох ёсгүй бол мянга хүчлээд ч болохгүй юм чинь.


Top
   
PostPosted: May.14.18 8:36 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ. Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.

10. Совин

Эмнэлэгт олон сар хүнд өвчтэй хүүхэд сахисан эх өгүүлрүүн:
-Хоёр сар нойргүй хонохдоо хүн ямар муухай амьтан болохыг өөр дээрээ мэдлээ. Хааяа нэг дугхийхдээ өөрийн хүүхдийг янцаглахад сэрдэг атлаа хүний хүүхэд үхчихээд бөөн юм болж байхад огт мэддэггүй байна шүү...

09. Бидэн хоёрын болзоо

Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ. Харин чи зун шиг голдуу хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ.

08. Оршуулга

Хүн үхнээ гэдэг далайд гарахтай адил юм. Зарим нь хөлөг цагаан онгоц шиг зон олноор үдүүлээд дуутай дохиотой гарч байхад зарим нь загасчны далбин завь шиг ус шол шол хийлгэн сэлүүрдэж, харанхуй бүрэнхийн завсраар алга болоод өгөхөд хэн ч анзаарч мэдэхгүй л байх юм.

07. Дарга галч

Ховдын хязгаарт хориод оны дундуур аймгийн яам байгуулагдахад ардын засгийн газрын төлөөлөгч үг хэлж:
-Аймгийн яам болбоос тус аймгийн дэвсгэр нутгийн бүх алба байгууллагуудыг захиран шийтгэнэ. Ажил хариуцсан түшмэл бүхэн өөрийн чиглэлээр хязгаар нутгийн хэргийг удирдан даргална гэхэд яамны галч:
-Тэгэхээр би чинь энэ аймгийн бүх галч нарын дарга болох нь ээ гэжээ.

06. Харамын сэтгэл унтдаггүй

Тэр жил намайг Москвад сурч байхад аспирант найз минь нэг өдөр инээсээр орж ирээд ингэж ярьсан юм.
-Надтай хамт ажиллаж байсан нэг нөхөр Польш уруу ажлаар явж байгаа юм байна. Ирж хоноод өнөөдөр явлаа. Өчигдөр онгоцноос буугаад шууд ирэхээр нь би хоол унд хийж тэгээд хоёулаа багагүй уусан тул ядарч агсагдсан нөхөр маань унаад өглөө. Би толгой түрүү нь өвдөх бий гэхдээ аль болох сэрүүн унтуулах санаатай оймсыг нь тайлах гэсэн элэг дүүрээ дэлбэ тийрэх гээд болдог юм биш. Өглөө өөрт нь хэлсэн чинь арга байж уу, тэнд чинь би хэдэн рублиэ нуучихсан юм” гэж байхгүй юу.

Харамын сэтгэл унтдаггүй ажээ.

05. Эвэр

Алтайн хүрэн цохионы нөмөрт хавсаргатай өдөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж, шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгөө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв.

Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгаагаа там түм гадарлан урт сүрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрбээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх болжээ.

Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоор эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана

Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлаж бөлгөө

Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй.

Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.

Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа болилоо.

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж, эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө.

04. Халуун гурил

Намайг бага байхад ах минь гурил зуурч эгч элдэнэ. Ахын зуурсан гурил цав цагаан , голын захын чулуу шиг мөлгөрхөн хавтгай , бариад үзэхэд бүлээхэн байдагсан.

Ах минь дайнд яваад эргэж ирээгүй. Тэгээд би гурил элдэж сурсан юм. Миний зуурсан гурил бас л цав цагаан голын чулуу шиг мөлгөрхөн боловч ер халуун болдоггүй байлаа. Эгч маань ахын зуурсан гурилыг шууд элддэг атлаа миний зуурсан гурилыг нухаж байж элдэх нь гагцхүү халуун хүйтний зөрүүнд л байна даа гэж би боддог байжээ. Тэгээд нэг өдөр гурилаа халуун болтол нь нухахаар шийдлээ. Эртээ гэгч гурилаа зуураад эгчийн үнээгээ сааж байх хооронд нь удаан гэгч нухаж билээ.

Нухсаар байтал би өөрөө их л халууцан, гурил ч бүлээн болох шиг санагдав. Эгч минь гурилыг авч эргүүлэн тойруулан дарж үзээд над руу харж инээмсэглэн нухалгүй элдэж орхилоо. Би ч халуун гурил зуурсандаа ихэд баясан ахын дайтай болсон шиг санаж явжээ.

Энэ гурилыг өчнөөн ядарч бүлээн болгов. Гэтэл ах минь хормын дотор халуун болгодог мөн ч бүлтэй хүн байж дээ гэж би бодно. Энэ тухайд эгчдээ хэлбэл , тэрбээр сүүгээ самрах мэт уртаар санаа алдсанаа ахтайгаа улам адил болж өсөж байгаа дүү намайгаа ширтэн инээмсэглэхэд сэтгэл нь өрөмтөн байгаа сүү шиг хөөсөрч байлаа.

03. Таяг

Харандаагаар бичсэн энэ шүлэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа газраас дамналдуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ. Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад , “Тэр өвөө хөлөө янгинан өвдөж ,өвдгөөр хатгуулан суун тусахдаа ганц намайг л дурсаж шүү дээ… тэрбээр хэвтрээсээ хүчлэн өндийж хана эргэнэгээ түшсээр гадаа гарч нар ,тэнгэр,Жавхлант хайрхан,Улаан дэлийн хажуу дээр идэшлэж яваа хөгшин цагаан морио эцсийн удаа харахдаа над захисан таягаа эрхгүй нэг дурсаа даа” гэж бодохунаа , ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.

Еэ илээ гэж… нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой…

02. Хатуу үг

Манай хотонд Данигай гэж хатуу хар өвгөн байх. Багад нэг өдөр хонь хариулж яваад ил тавьсан хүүр анх удаа үзэж, айгаад уйлан давхиж ирэхэд Данигай хонь эзгүй орхилоо хэмээн хилэгнэж:
-Үхсэн хүнээс юунаас нь айдаг юм бэ? Амьд хүнээс л айж бай гэж насанд минь ахадсан хатуу үг, хөлдүүс хоёроор шидэн буцааж билээ. Нээрээ л би Данигайг үхсэнээс нь хойш айхаа больсон шүү.

01. Бугуйн цаг

Хүн дуурайсан болох ч юм уу, электрон цаг аваад зүүчихсэн чинь харахад л өөдөөс "төдөн минут" гэж цэргийн хүн шиг илтгээд бодох тооцоолох юмгүй амар байлаа. Тэгснээ сүүлдээ нэг л юм дутаад байх шиг "Илжиг модон хударгадаа" гэгчээр бэлэн мэдээллээр хооллож сураагүй тархи голоод байх шиг санагдаж, яагаад байгаа учрыг нь олохгүй мөртлөө нүд сэтгэл хоёр цухалдаад байв. Хуучин муу баадуутай цагаа зүүгээд харсан чинь ухаан тэлж, хараа сунаад явчих шиг санагдлаа. Арван хоёр тоотой дугариг цагны нүүр гэдэг хорвоо юм гээч. Энд одоог заах зүүнээс гадна өнгөрсөн ирээдүй хоёулаа харагдаж байна. Хүн гэгч дурсамж, мөрөөдөл хоёргүйгээр амьдарч чаддаггүй ажээ.

Урьд нь энд тэндээс уншиж л байсан. Эдгээрийг нэг хүн бичсэн гэж харин мэдсэнгүй. Ер нь уншсан номынхоо 60-70 хувийг сургуульд орохоос өмнө эсвэл бага, дунд ангид байхдаа уншсан юм шиг байна. Жил өнгөрөх тусам унших нь багассаар, ахлах ангид хичээл дээр заавал унших естой номоос илүү гарсангүй. Оюутан болоод мэргэжлийн ном нүдээ тэвхдэн байж уншсан болчихоод л.
Тиймдээ ч зохиолч нарын нэр усыг естой тоодоггүй, анхаарал хандуулдаггүй байжээ. Ном уншихыг уншиж дуусгах л гэж боддог байсан юм уу, цаад санааг нь ухаж боддоггүй, тэгж унших цаг нь ч болоогүй байсан юм уу даа. Гэтэл сая "Таяг", "Халуун гурил" хоёрыг дахиж уншаад нулимс унагах шахлаа шд вахаха.


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: May.19.18 6:49 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Дүү маань өнөөдөр задланд орж үзжээ. Өмнө нь 1-р курст байхдаа задлан (гаргалгаа)-д орсон, хүний биеийн бүтцийг харах гоё юм байна гэж байсан юм. Харин өнөөдөр шүүх эмнэлгийн задланд орсон гэнэ. Шив шинэхэн хоёр цогцос. Нэг нь 10 давхраас унаж нас барсан ахимагдуу насны эмэгтэй. Нөгөө нь газ үнэрлэж байгаад хордож нас барсан дөнгөж хорин настай эрэгтэй.
Эхлээд л тун сонирхолтой байсан гэнэ. Тархийг нь үзэхийн тулд хуйхных нь арьсаар нүүрийг нь бүтээцэн, дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр нь гаргаад л, гаргаж ирсэн эрхтнүүдээс нь дээж аваад л. Анхандаа ийм юм сонсоход надад эвгүй санагддаг л байлаа. Гэхдээ манай нэг найз эмч, дүү маань ч хэдэн жил анагаахад сурцан, тэр хоёр нүд бүлтийж чих дэлдиймээр юм ярьсаар байгаад дасал болмор аядсан юм уу даа.
Өнөөдрийн задлан олгох мэдлэгийн хувьд бол өгөөжтэй, шинэ. Гэтэл ажиглаад байхад задлангийн эмч нар цогцостой хамаа намаагүй харьцах юм гэнэ. Дээж авдаг шилээ хөшөөд тас атгацан гарт нь бүр чихэж хийчээд тавиур аятай ашиглана. Бас хатаад савнаасаа гарч ирэхгүй байсан юуг ч гэлээ өвдгөн дээр нь цохиж тогшоод л.
Тэгээд л шинэ цогцос юм болохоор цус гардаг, энд тэндгүй нялайгаад л, хөрөөдөөд тавьцан хүний хавирга, дотор эрхтнүүд хаашаа л харна хөглөрч сарзайлдаад л, задлангийн эмч нар тэр аймшигтай хурц нялуун нэлхийсэн өмхий үнэр дунд маск зүүхээ ч байтлаа дөжирчихсөн, хоол хийж байгаа аятай том хормогчтой, гартаа мэс заслын бээлий биш үйлчлэгч нарын өмсдөг зузаан резинэн бээлийтэй. Эмнэлэг биш мал нядалгааны газар шиг санагдсан гэнэ. Дур гутахаас илүүтэйгээр эмч нарын хоорондоо элдэв юм ярьж инээлдэж мал адгуустай харьцаж байгаа юм шиг хээвнэг байсанд нь эвгүйрхсэн гэнэ.
Тэгээд хамгийн гол нь задлан дуусах дөхөөд буцааж оёх болоод хуйхных нь арьсыг нүүрнээс нь авах үед л жинхэнэ аймшигтай санагдсан гэнэ. Үүнээс өмнө бүх юм сонирхолтой, ердийн нэг үзүүлэн таниулах хичээл байсан тул тархи хичнээн цэвэрхэн, гоёмсог, тодорхой гоё эрхтэн болохыг биширч байсан хүн палхийгээд явчихаж. Хүүгийн царай хорьтой гэмээргүй 16-17той хүүхдийнх шиг харагдсанаас гадна, царайг нь харах үедээ л өмнө нь хичнээн мэдэж байсан ч гэлээ, энэ чинь нээрэн хүн шүү дээ гэдгийг яс махандаа тултал ойлгож л дээ. Тархи гэгч эрхтэнг бишрээд толгой тушаа нь зогсож байсан хүн хэсэгтээ л дуугарах сөхөөгүй болж. Тэгээд буцааж оёход дотор эрхтнүүд нь амьд хүнийх шиг биш болцон байдаг учраас хонхойгоод орчихдог. Гэрийнхэнд нь цогцсыг өгөх тул амьд байсантай нь адил пөмбийлгөхийн тулд дотор нь даавуу чихчихдэг гэнэ. Дээрээс нь нэгэнт л үхцэн юм чинь гэсэн байдалтай ариун цэвэр сахих юм байхгүй, хоёр цогцосны хооронд юм хумаа сольж хэрэглээд л байсан гэсэн.
Би хичнээн янз бүрийн юм сонсож дассан ч гэсэн надад аймаар санагдсан. Тэгэхэд дэргэдээс нь энэ бүхнийг нүдээрээ хараад зогсож байсан хүнд ямар байсан нь төсөөлөхөд бэрх. Тийм ч болохоороо бачимдаж ядсандаа дотроо онгойлгох гэж надад бүгдийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярьсан хэрэг. Гэхдээ хүн болгон ийм эмзэг хүлээж авдаггүй бололтой юм билээ. Ямар ч байсан нэг хувийн анагаахын сургуулиас ирсэн оюутан зураг авах гэж оролдоод баригдсан гэсэн. Би бүр сонсоод гайхлаа. Гүй яах гэж зураг авч байгаа юм бол оо? Дэлгээд тавьчихсан хүний биеийг дуртай үедээ утаснаасаа харж кайф авах гээд байгаа юм уу, эсвэл хүнд үзүүлж сүнсийг нь зайлуулах гээ юм уу. Үгүй бол нэтэд тавьж бөөн бөөн лайк авч өөрийгөө од мэтээр мэдрэх гээ юм болов уу. Ёссссссстой бүү мэд.
Энэ бүхэн дүүд маань, сонсож суусан надад хэлэхийн аргагүй гунигтай, аймшигтай, юуг ч юм хэнийг ч юм үзэн ядмаар ч юм шиг, эсвэл хоолой дээр овойсон юм тээглэчихээд уйлмаар ч юм шиг бөөн бөөн мэдрэмж давхцан төрүүлж байсан нь учиртай. Хэдэн жилийн өмнө миний ганц төрсөн эгч, дүүгийн маань ээж гуч дөнгөж гарч байхдаа гэртээ зүрх нь хаагдчихсан юм. Залуу хүн нас барахад заавал задланд орох хуультай байдаг юм билээ. Тэр үед бидний хэн нь ч задлан гэж ийм процессоор явагддагийг мэддэггүй байж. Салах ёс гүйцэтгэх эмнэлгийн жижиг өрөөнд моргоос цагаан даавуунд битүү ороолттой гарч ирсэн эгчийн маань биед ч бас хэн нэгэн эмч тэгж хүндэтгэлгүй хандсан, дотор нь бөөн даавуу чихээтэй байгааг ээж маань толгойг нь хадгаар ороож байхдаа төсөөлөө ч үгүй байж таарна. Бид ч мэдээгүй. Харин өнөөдөр л тэр бүхнийг мэдэж авчихаад хэнд юм бүү мэд гомдоод сууж байна. Хэдийгээр дүү бид хоёрын хэн нь ч яг ингэж бодож байгаагаа, тэгж мэдэрч байгаагаа нэг нэгэндээ хэлээгүй боловч бие биенээ сайн ойлгож байсан. Мэдээж аз нь таараад тийм зүйл болоогүй байхыг үгүйсгэхгүй ч, болоогүй ээ гээд баттай хэлчих арга бас байхгүй шүү дээ. Үүнд л шаналсан хэрэг. Шаналахаас ч яах вэ.
Эмнэлгийн тэр умгар өрөөнд би эгчийнхээ бумбагар байсан хацар дээр сүүлчийн удаа үнссэнээ хэзээ ч мартдаггүй. Халуу дүүгсэн, булцгар зөөлөн байсан хацар нь өөдөөс цэв хүйтнээр хушууг минь хайрч, халуун өрөөнд оруулснаас өнгөн хэсэг нь нялцайж зөөлөрсөн байсан ч дөнгөж арьсных нь дотор тал чулуу шиг хатуу байсан мэдрэмжийг, моргийн нялуун өмхий үнэр хамар өөд цоргисныг би хүссэн үедээ тод санаж, мэдэрч, үнэртэж чаддаг. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө миний эгч, ээжийн охин, ахын дүү, хүүхдийн ээж байсан хүн мөс шиг хүйтэн, чулуу шиг хатуу болоод хувирчихдагт, ерөөсөө хүн тэгж өөрчлөгддөг гэдэгт би цочирдож байж билээ. Эгч минь биш кино ном зохиол дээр гардаг ердийн л нэг цогцос, хүүр болчихсон гэдэг нь надад аймшигтай, итгэхэд бэрх санагдаж байсан. Үхсэн хүн, цогцос гэж чухам юу байдгийг тэгэхэд л жинхэнэ утгаар нь ойлгож авсан нь тэр. Миний эгч уншиж дуулж байсан эвгүйцэж цэрвэмээр байдаг л нэг хүүр болчихсонд итгэхийг хүсэхгүй, тэр бусад бүх цогцосноос ондоо, ариун дагшин зүйл шиг санаж байсан. Би одоо ч талийгаач гэж ярьж хэвшээгүй. Ярих хэрэг гарвал өөрийн мэдэлгүй амьд сэрүүн хүн шиг манай эгч гээд л ярьчихсан байдаг.
Намайг өглөө явахад зүв зүгээр байсан эгчийг өдөр 4 цагийн үед ээж яриад зүрх нь зогсчихлоо гэж чичигнэсэн хоолойгоор хэлсэн юм. Би юууууууу гэж чангаар дуу алдаад өөрийн эрхгүй хөл сулраад зогсож байсан газраа суун туссанаас хойш гэртээ ирээд түргэний залуухаан эмч залуугийн толгой гудайлган юуг ч юм хүлээн бугуйн цагаа байн байн харан сууж байсныг харах хоёрын дунд болсон юмыг тодорхой санадаггүй. Намайг ирэхэд эгч хэдийнээ бурхны орон руугаа явчихсан байсан. Ээж юу болж байгааг гадарлаж байсан л байх, гэхдээ эмчийг нас барчихлаа гэж аяархнаар хэлэх хүртэл найдвараа алдалгүй, нүдээ цавчих ч үгүй горьдлогын харцаар дүрлийтэл ширтэж зогссон.
Эмчийг үгээ хэлсний дараа л ээж енгэнүүлэн уйлсан, нэг мэдсэн би юунаас ч юм зугтаад бодвол ээжийг харж чадахгүй нүд хальтирсан байх, нөгөө өрөөнд ороод суучихсан, дүү хэдийд ч юм миний хажууд ирчихсэн, бөөрөнд минь халуу дүүгүүлэн наалдаад, хамаг биеэрээ намайг шахаад суучихсан мэгшиж байхыг мэдсэн. Уг нь ахлах ангид орчихсон хүүхэд шүү дээ, гэтэл хачин жижигхэн хариугүй өөдөсхөн юм шиг мэдрэгдэж, би естой их өрөвдсөн юмдаг. Дараа нь толгой өргөөд харахад доод айлын хүн өөдөөс хараад сууж байсан, намайг гаднаас орж ирэхэд тэр хүн байсан уу, аль сүүлд орж ирсэн үү би мэдээгүй. Ер нь яагаад ч орж ирсийн бүү мэд. Чих тавиад үзэхэд ээжийн уйлах дуун дээр ахын юу ч юм ойлгогдохгүй юм чангаар бувтнан уйлах дуу сонсогдож байсан. Эрэгтэй хүн тэгтлээ уйлах чинь бас зүрх зүсмээр л юм билээ. Ахын хэзээ ирснийг ч бас санадаггүй.
Би ямар ч байсан уйлаагүй байсан. Дөнгөж сэхээ орохыг мэдсэн юм шиг л тэр дорхиноо цээж хачин хүнд оргиод хоолой амьсгал авахын аргагүй болтол зангирч нүдэнд нулимс дүүрээд ирсэн. Тэгэнгүүт нас барсан хүний араас уйлж болдоггүй, замд нь садаа болдог гэдэг хамгийн түрүүнд санаанд орж, нулимсаа дусахаас нь өмнө нүдээ арчиж аваад дүүдээ учрыг аргадан тайлбарлаж уйлж болохгүй гэж ятгасан. Гэтэл дүү маань гайхалтай нь миний үгэнд ороод, арай ядан толгой дохихчоон болоод нулимсаа шудраад, уйлахгүйг тун их хүч гарган хичээсний нь яанам бэ. Одоо би дүүдээ тэгж хэлсэндээ харамсаад бардаггүй. Хөөрхий ээжийгээ алдаад өнчирсөн амьтан зовлонгоо дааж ядаж байхад би гэдэг юм ядаж уйлуулах ч үгүй нулимсыг нь хааж хорьж л байдаг. Хамаагүй, хүссэнээрээ л уйлж л байг л дээ. Насаараа гуньж явах болоод байхад чөлөөтэй дураараа уйлах боломжтой магадгүй ганц цагт нь би гэж гай тээг болж л байдаг. Хамгийн түрүүнд үнэн худал нь мэдэгдэхгүй мухар сүсэг санаанд орж ирээд байхдаа ч яадаг байна даа, тэрийгээ дагах мөрөөрөө өөрөө л дагахгүй юунд бодлоо тулгадаг байна аа.
Мэдээж эгчийгээ үнсэхэд мэдрэгдсэн зүйлийг би хэнд ч хэлээгүй. Аймшигтай, хатуу үнэн бодит байдлыг бусдад урьдаас хэлэхийг хүсээгүй. Хэлээд ч ойлгохгүй. Одоо би үхэл өөрөөс нь айхаа больсон ч, үхлийн дараа ард үлдэгсэд нь яаж зовдгоос галзууртлаа айдаг. Миний дотны сэтгэлээ уудалдаг найз нөхөд дунд үхэл хагацал үзсэн хүн байдаггүй. Мэдээж тэд үхэл аймшигтай, хэцүү зовлон гэдгийг ухамсарладаг ч, тэдний хэн нь ч тэр зураг авах гэсэн оюутан шиг хайнга хатуу биш ч, бас найз нь болохоор намайг ойлгохыг хүсэвч үнэндээ чадахгүй. Одоо л өөрчлөгдчихөөд байгаагаас биш би ч бас ойлгодоггүй л байсан. Ажил явдал болвол яаж ийгээд ард нь үлдчихийг боддог, гаднаа хөөрхий хэцүү юм болжээ гэж халаглаж, зовсон царай гаргадаг ч, мэдээж гуниглана, харамсана, хагацал гэдэг зовлон гэдгийг ойлговч, дотроо үхсэн хүн гэхээр айдаг, цэрвэдэг, бүр сэжиглэдэг байсан. Магадгүй би хартай хүн байх, хайртай хүнээ алдаж үзээгүй найзууд маань ч бас л тэгж мэдэрдэг байх гэж боддог. Ер нь үхсэний араас хичнээн их орь дуу, халаг хоохой боллоо ч дотны хүн биш л бол маргааш нь л мартаж орхидог нь хүний зан шүү дээ.
Хүүхэд байхад нэг хамаатны хөгшин өөд болоод, ажил явдлынх нь үеэр манай эмээгийн эгч одоо 90 гарсан чавганцын тэр үед хэлж байсан үг тухайн үед гайхал төрүүлж байсан болохоор цээжинд үлдчихсэн явдаг. Тэр чавганц талийгаачийн хүүхдүүдийг ажиглаж байгаад та нар юунд цэрвээд байгаа юм, үхсэн хүнээс юунд нь сэжиглэдгийн, сэжиглэж цэрвээд байх юм огтоосоо байхгүй гэж зандрангуй хэлж байсан. Би чавганцыг худлаа хэллээ гэж бодох нь ч хаашаа юм, гэхдээ л үхчихсэн хүнээс сэжиглэлгүй яадым гэж дотроо бодсон юмдаг. Гэхдээ үнэндээ өөрөө үхэхээс бусдыг үзсэн чавганц юу боллоо гэж, яах гэж ч худлаа хэлэх юм билээ дээ. Гэхдээ л би дотроо тэгж боддог ч бусдад үхсэн хүнээс сэжиглэх юм байхгүй шүү дээ гэж бодлоо тулгаж чаддаггүй.
Хэрэв дотны хүн маань задланд орж байгаагүй бол ингэтэл сэтгэл өвдөхгүй, бүр өнөөдрийн үйл явц сонирхолтой санагдаж, эмч нарын хайнга хандлагын талаар хэл амаа билүүдээд л өнгөрөх байсандаа би бүрэн итгэлтэй байна. Гэвч бодит байдал бол бодит байдал. Тэгэх боломжгүй. Дүү хүртэл тэр эмчид уур нь хүрч, өөрийнх нь хүү байсан бол яах байсан бол гэж бодсон тухайгаа хэлэхдээ намайг бодсондоо нүд нь улайж, хоолой нь зангирч байгаагаа нуухыг хичээж байсан. Би ч хариуд нь дүүгээ бодсондоо анзаараагүй царайлаад л өнгөрсөн. Үхэл хэнд ч гаргаж хэлэх аргагүй, хэлье гээд ч үгээр илэрхийлэх боломжгүй тийм нэг цаг хугацааны эрхэнд ч алга болдоггүй нууцын нууц далдын далд сэтгэлийн хөндүүр, гэнэт байж байгаад зүрх базаж амьсгаа давчдуулсан гомдол гунигийг үлдээдэг. Би эгчийгээ алдсан бол дүү минь ээжийгээ алдсан. Ээж нь шүү дээ. Тэр хүүгийн, тэр эмэгтэйн оронд ээжийгээ тавьж бодсон л байж таараа. Бодохгүй байя гээд ч үнэндээ чадахгүй, хүний сэтгэл тийм л байдаг.
Оюутнуудыг задлангийн талаар гадагш ярихыг хориглодог юм гэсэн. Хууль эрхзүй, ёс суртахуун гээд л янз бүрийн шалтгаан байдаг, учир начиртай болоод л тэгдэг биз. Мэдээж задлангийн талаар хүн болгон мэддэг болчуул үр хүүхэд, ах дүү, амраг садангаа алдсан хүмүүс тэднийгээ задлангийн ширээн дээр хавиргаа хөрөөдүүлээд нүүрээ хуйхаараа бүтээлгэчихээд, хэн нэгэн эмчийн хуруу шилний тавиур болчихсон хэвтэж байгаад шаналж таарна. Оршуулж байхдаа үнэндээ гэдэс цээжин дотор нь даавуу чихээтэй зөвхөн хүний бие биш болсныг мэдсэнээс мэдээгүй нь дээр байх нь лав.
Дүү ч яахав, бачимдлаа надад дэлгээд дотроо онгойлгочихдог юм байж. Би хэндээ хэлэх вэ. Ойлгохыг хүсэх сэтгэл нь сайхан ч, үнэндээ ойлгож чадахгүй найздаа хэлж, хэн хэнээ эвгүй байдалд оруулах уу. Эсвэл охиноо цэл залуугаар нь алдчихаад биднээс илүү шаналж яваа ээжид ярьж сэтгэлийг нь урах уу. Үгүй бол ажилдаа дасаад дөжирч орхисон эмч нарыг буруутгах нэрээр нийтлэл бичиж тараах уу. Үнэндээ энэ бүхэнд хэн ч буруугүй шүү дээ. Задлангийн эмч нар хүртэл ажлаа эхлэхээсээ өмнө сэтгэлээ чангалахын тулд архи балгадаг нь үнэн. Тэдэнд ч гэсэн амаргүй байдаг болоод л тэр. Магадгүй миний уй гашуу шинэхэн дээрээ байсан бол хоёр талаас харах биш гомдол хорслоо тайлж хэн нэгэнд буруу тохох гэж оролдох байсан байх. Хэлэх ярих газаргүй болоод жаахан ч болов сэтгэлээ хөнгөлөх гэсэндээ энэ тэмдэглэлдээ найдаж суугаа би магадгүй буруу зүйл хийж байгаа ч байж болно.
Гэхдээ үхэл гэж юу байдгийг, ямар мэдрэмж төрүүлдгийг, өөд болоочид юу тохиолддог талаар би үргэлж сонирхож, чимээгүйхэн ажиг сураг тавьдаг, тэр бүхнээ бусадтай хуваалцах хүсэл дандаа оргилж явдаг боловч шуурга намдаах төдий хэмжээнд өнгөцхөн ярьж бичих төдийгөөр өнгөрөөсөөр ирсэн. Магадгүй нэг удаа ханатлаа ярилаа гэхэд маргааш нь дахиад л яримаар юм гарч ирнэ. Эгчийнхээ талаар ч гэсэн уужим амьсгаа автлаа яриад л байхыг үргэлж хүсдэг байсан. Сэтгэлээ онгойлгож, гашуудлаа хуваалцан, эргэн дурсах гэсэндээ. Гэхдээ хэлээ хазахаас аргагүй. Ялангуяа гэрийнхэнтэйгээ бол огт ярьдаггүй. Харин өнөөдөр дүү маань тэр бүх яриа хааш хөтлөхийг мэдэж байсан ч, зовлонгоо хуваалцахыг хүссэн учраас надад хүлцэхээс өөр арга байсангүй. Бас бүгдийг дотроо хадгалаад өнгөрье гэж аминдаа хичээсэн ч, тэсэшгүй нь. Тийм болохоор зөвхөн өнөөдөр л, ганцхан удаа л эгчийгээ дурсаж, хэнд ч хэлээгүй нууцаа энүүхэн эндээ л нэг удаа... Магадгүй хэзээ нэг өдөр устгах хэрэг гарч ч болох. Гэхдээ тэр болтол...


Top
   
PostPosted: Jun.26.18 1:26 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Сүүлийн амаргүй тэмдэглэлээсээ болоод ийшээ шагайж зүрхлэхгүй нэлээн удлаа. Уг нь бичмээр юм мэр сэр гарсан. Даанч дор дор нь бичкү болохоор толгой юутайм болохоороо дор дор нь мартаад мартаад явчихсан л даа.
Сүүлд тэмдэглэл оруулахынхаа өмнөх өдөр уг нь "Эмчийн тэмдэглэл" гэсэн ном уншиж дууссан байсан юм. Тэрнийхээ сэтгэгдлийг бичих санаатай суужийтал өөр юм гараад ирсэн л болохоос. Дараа нь хэсэгтээ юм бичихээс дургүй хүрээд... Яджаахад эмч хүний тухай, эмч хүний онцлог, мэргэжил, за тэгээд нөгөө задлан нтр хүртэл гардаг ном уншсан минь цаг хугацаагаараа тэгж таараад байхдаа ч яадийм. За ямар ч байсан ихэнхийг нь мартсан ч гэсэн уншсан л юм чинь хэдэн юм сараачих нь зөв байх даа.
Эмчийн тэмдэглэлийг хамгийн сайныг хамгийн сүүлд нь гэж шигшиж үлдээсэн байсан юм. Одоо шигшүүрэн дээр минь ганц л ном үлдээд байгаа. Тэрийгээ барьж авч зүрхлэхгүй л байна. Энэ номыг Вересаев гэдэг орос хүн бичсэн байсан. Санаанд хүрсэн шүү. Энгийн, амьдрал ойр хэрнээ бодууштай, мөлжүүртэй. Тэмдэглэл гэсэн болохоор бодит явдал, эсээ маягийн ном байх гэж зөв таасан байна лээ. Дэлгүүрт гүйлгэж харахад найруулга дажгүйгээс гадна олон юм нуршилгүй ёстой л тэмдэглэл шиг шууд гол зүйлдээ орж би ингээд гэж эхэлсэн нь таалагдсан.
Уг нь орос номд тэгтлээ дурлаад байдаггүй. Ахуй байдал нь хэтэрхий хол санагдаад, дээрээс нь 10 жилд заавал унших сонгодог нэртэй номууд нь насанд арай ахадсан байсан ч юм уу, угийн сонгодгуудыг ойлгох толгой хүрдэггүй ч юм уу, тэгээд уйтгартай мөртлөө зузаан зузаан ботиуд байсан болохоор албаа үүрэглэх гээд хүчилж уншаад зүрх үхчихсэн ч юм уу. Одоо дахиад уншвал л дурлах үгүйгээ яг мэдэж авах байх.
Анхандаа эмчид тохиолдсон сонин содон, магадгүй хөгтэй явдал, анагаах ухаан дахь сонирхолтой баримт сэлт, элдэв ховор өвчин, тэр нь гайхамшигтайгаар эдгэрсэн гэх мэтийн улиг ч гэмээр үйл явдал хүлээж байсан л даа. Grey’s anatomy, House MD нтрэрхүү. /гэснээс Grey’s anatomy 14-р улирал сая дуусав аа. Миний дуртай дүрийг хасаад хаячхым. Өмнө нь Адисоныг хасч хаясан нь багадаад байгаам бхдаа. Одоо би хэнийг харах гэж тэр киног үзэх юм болж байна аа, энэ асуудлаа шийдэж өгөөч ээ/ Гэтэл огт өөр болж таарсан. Ерөөсөө л эмч гэдэг мэргэжлийн тухай юм билээ. Гэхдээ огт уйдаахгүй, нээрэн л тийм шүү гэмээр юм бичсэн байсан.
Вересаев өөрөө эмч мэргэжилтэй, орчуулагч, нийтлэлч хүн юм билээ. Зүгээр нэг эмч сэтгэлийн хөөрлөөр үзэг шүүрч аваад тэмдэглэл биччихээгүй болохоор бичлэг найруулга нь тун сайхан таарч, санаагаа ч цэгцтэй илэрхийлсэн байна лээ. Дунд хэсэгтээ жаахан нурших янз орсон ч, номоо шидчихмээр айхтар бол биш. Дээрээс нь цомхон, 200хан хуудас. Тэгээд сэдэв нь сонирхолтой болохоор уншсан хүн залхахааргүй.
Өмнөх үгийг уншиж байхдаа 100 гаруй жилийн өмнө бичигдсэн энэ номыг анагаахын 2-р курсын оюутнууд заавал унших ёстой гэж үздэгийг мэдээд за, яадаг ид шидтэй болоод тэр вэ гэж сонирхож байлаа. Гэтэл өөрийн туршлагад суурилаад эмч хүний ёс зүй, хүн чанар ямар байх ёстойг тулгаж шаардалгүйгээр эвтэйхэн хөнгөхнөөр гулгуулаад бичцэн байгаа юм. Ер нь хүн их сонин. Ингэ, тэг, үгүй бол ингэдийн тэгдийн гээд заагаад сургаад өгөхөөр зөв байсан ч ёс юм шиг зөрдөг, адардаг, эргэлздэг. Харин тийм ч юм уу гэж өөрөө ухаарах маягаар толгойд орсон бодлоо дагаж мөрдөх хандлагатай. Энэ номыг тийм байдлаар бичсэн байна лээ.
Эхэн хэсэгт оюутан байх үеэ бичжээ. Түмэн янзын өвчин үзээд судлаад ирэхээр өөрөө аль нэгийг нь тусцан ч юм шиг санагдаад л, биеэ чагнаад л эхэлдэг, тэгээд эмч багш нартаа загнуулдаг хэсгийг уншаад баахан инээсэн хахаха. Манай дүү бас яг тэгдийм чинь. Нэг өвчний нэр хэлээл, шинж тэмдэг тоочоол, би яг ингэдэг яг л ийм өвчтэй юм байна гээл өөрөө өөртөө эцсийн бат нот онош тавиал сэтгэл санаагаар унаж мунаад л хачин хөгийн юм болно шүү дээ. Тэгээд өвчнийх нь нэр, шинж тэмдэг сар болгон өөрчлөгдөхий нь яана :laugh5: :laugh5: :laugh5:
Номын сүүл хэсэгт бодит тоо баримт, дэлхийн бөмбөрцгийн хүмүүсийг хооронд нь сонирхолтойгоор харьцуулсан нь таалагдсаа. Жишээ нь "Урьд хүний шүд мөлүүн бүлээн, хатуу хүтүүг мэрэх, тасчин зажлах үүрэгтэй байжээ. Гэтэл өнөө үед хүн час халуун эсвэл цэв хүйтэн, нойтон, зөөлнийг идэх болов. Ийм идшинд урьдын шүд биш, тохирч зохицсон огт өөр шүд хэрэгтэй болов. Үүнийг соёлтой ард түмэн бүр толгой дараалан шүд хорхойтож байгаа зэвүүн баримт нотолж байна. Соёл иргэншлээс ангид яваа зэрлэг омгийнхон тасар зажлам эрүү, эв эрүүл бат бөх шүдтэйгээ яваа. Тэгвэл хагас дутуу улс иргэншилд орсон улс түмэнд шүд хорхойтох өвчин хүн амын 5-25%-д байхад өндөр соёлт оронд энэ үзүүлэлт 80%-д хүрдэг ажаам" гэх мэт хэд хэд бий.
Номон дээрх иймэрхүү баримтуудаас хүний хөгжил эргээд өөрсдөд нь хэрхэн тусч байгааг тодорхой ойлгож авч болно. Энэ хэсэг дээр манай монгол яагаад ч юм санаанд ороод, монголтой харьцуулж, холбож олон юм бодсоноо санаад байна. Монгол улсын хөгжил, монголчуудын хувьсал, хүн ардын эрүүл мэнд өвчлөлийн талаар л бодоод байсан. Бас цаашид яах бол, монгол хүн ер нь үлдэх нь үү гэж санаа зовсон шиг санагдаж байна. Гэхдээ улс төрийн үүднээс биш анагаахын талаас л ийм бодол төрж байсан нь мэдээж.
Дундаа онол практикийн ялгаа, хүн дээрх туршилт, амьтан дээрх туршилт, задлан, анагаах ухаан хүн чанарын эсрэгцэл, тархи зүрх хоёрын зөрчил, байгаль бурхан шинжлэх ухааны зүйрлэл, эмч хүний хатуу сэтгэл, мэргэжлийн онцлог гээд л олон зүйлийн тухай гарна. Анагаахын шинжлэх ухаан эн зэрэгтэй болохын тулд хичнээн их золиос гаргасан, хичнээн хэрцгий байсныг ч өгүүлнэ.
2-р дайны үед герман эмч нар хоригдлууд дээр аймшигтай харгис туршилт хийдэг байсан талаар урьд нь зөндөө сонсож байсан. Гэтэл яг тэр үеэс бүр тодруулбал яг тэр туршилтуудын ачаар анагаах ухаан маш том алхмаар урагшилсан ч гэж сонсож байсан. Бас эмэгтэйчүүдийн умайн ургацаг ч билүү, савны хоргүй хавдар ч гэдэг билүү манайхны ярьдгаар "киста" гэдгийг авдаг болоход нэг эмчийн хэд билээ дээ, арай 100 гаруй гээгүй байгаа даа тооны хар арьст боол эмэгтэйн кистаг хагалж авсан, энэ явцад өвчтөнүүд нас барсан гэдэг явдал үлэмж тус болсон гэж ч сонсож байсан.
Эмчийн тэмдэглэл номд эмч нарын хийж байсан түүнээс ч өмнөх туршилтуудыг баримттайгаар бичсэн байна лээ. Жишээ нь тэмбүү өвчнийг эдгээх аргыг олж, яаж халддагийг судлахын тулд эрүүл хүмүүст өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр зориудаар халдаадаг байсан гэжугаа. Мэдээж хэнд ч таатай санагдахгүй нь ойлгомжтой. Үнэн ёс зүйгүй, туршилт хийж байгаа эмч нарын зарим нь цагаан нөмрөгийн дор нуугдсан улайрсан гаж донтнууд ч юм шиг санагдаж байсан. Гэтэл гэнэт манай монгол тэмбүү өвчинд баригдаж баларч байсан тухай саналаа. Орос эмч нар эмчлээгүй бол юу ч болох байсан юм. Гэтэл тэр эмчилгээ нь миний танихгүй, амьдарч байсныг нь ч мэдэхгүй тэр олон гэмгүй хүмүүсийн гаргасан золиосын ачаар, нөгөө гаж донтнуудын санал санаачлагын ачаар бий болсон байх юм? Юу гэж бодохоо сайн мэдэхгүй л байна. Гүй ер нь Вересаев өөрөө хүртэл мэдэхгүй байхад би ч одоо тэгэхээс яахуудээ тээ тийн.
Өөр тэгээд санаанд олигтой юм орж ирдэггүй ээ. Уншсанаас хойш арай удчихаж. Уг нь уншиж байсан номнуудаас өөр, тэгээд ч таалагдсан болохоор их л юм бичье гэж бодож байсан юмсан. Байхгүй ээ байхгүй. Ямар ч байсан эмч хүнийг хүн гэдэг утгаар нь ойлгомоор, өрөвдмөөр санагдаж байсан. Харин эмч гэдэг талаас нь бол тун эргэлзээтэй. Нэг бодлын нийгэм олон нийтийн зөв ч юм шиг, эсвэл эмч нарын зөв ч юм шиг. Уншсан хүмүүст тодорхой хэдэн асуулт өгөөд хэлэлцүүлэг өрнүүлбэл маргаан дагуулж мэдэхээр л ном байна лээ гэе даа.

Аа нээрэн, нэтээс нэг ном хайгаад ерөөсөө олддоггүй ээ. Уг нь баргийн ном олдчихдогсон. Заавал худалдаж авах хэрэг гарч байх шиг байна даа. Амазон ибэй нтрээс юм хум авах хүн гарч ирээсэй л гээд хүлээж байхаас. Далимд нь дайгаад авчихгүй юу тээ тийн :wd:

Аа бас HBO сүүлийн үед Англи өвчтөн гаргаад хамаг дурсамж сэдрээгээд төвөг болж байна аа. Анх зурагтаар гарч байхад нь жоохон байсан л даа. Тэхдээ л Кристин Скот Томаст бараг дурласан шдээ. Харин тухайн үед Жулиет Биношийг огт мэддэггүй, царай муутай хүүхэн байна л гэж боддог байсан намайг бурхан минь өршөөгөөрэй хахаха. Одоо бол тоглосон кино нь тэгтлээ таалагддаггүй ч гэсэн сайн жүжигчин гэж хүндэлдэг болсоо.
Харин манай Кристин Скот Томас бол сайн ч жүжигчин, сайхан ч хүүхэн. Даанч англиас параанцад урвачихаад холливудэд олигтой дүрд үзэгдэхээ байчаад байгаа болохоос. Сая оскарт нэр дэвшээд байсан Черчиллийн тухай кинон дээр бараг эмгэн болцон харагдаж байсан. Гэхдээ нүүр хувиргалт байх. Удахгүй нээлтээ хийх киноныхоо трэйлер дээр хөгширсөн нь хөгширсөн ч арай ч чаавка болчоогүй байна лээ.
Холливудэд ид мандаж байхдаа хуруу дарам цөөхөн кинонд тоглосон нь голдуу араар тавилттай. Яджаахад миний тэднүүст нь дуртайг яана :cheerleader: :cheerleader: :cheerleader: The english patient, the horse whisperer, random hearts гурав бол ярилтгүй. Хамтарч тоглосон эрэгтэй жүжигчид нь бүгд од оо. Тэгээл манай англи хүүхэн холливудын кинонд тоглож байгаа болохоор холливудын од залуусын сүрэнд дарагдаад байдым шиг санагдаад байдын надаа лав. Тэхээр нь параанцад очоод тоглосон хэдэн киног нь үзцийм чинь. Европ кино цаанаасаа л америк киноноос өөр шд тээ тийн. Ондоо мэдрэмж төрүүлдэг. Жишээ нь л гэхэд Луун шивээст охины ориг швед кино, холливуд хувилбар байна.
За тэр ч яахуу, бүх хадуурчлаа. Англи өвчтөнг хараад миний эртний хайр сэргээд ээ. Тэгээд the horse whisperer-ийг олж үзээд, давраад номыг нь хайж давхиад, арай гэж олоод, тэгээд уншаад дуусгацан :razz: :razz: :razz: Тэхдээ нэг муухай юм нь үгийн баялаг үнэндээ гологдсоо :bawling: :bawling: :bawling: Тэхдээ гүрийгээд дуусгацан. Киноноосоо шааааал өөр төгсдийм байлээ. Аль аль төгсгөл нь таалагдсан. Хоёр өөр төгсгөл хоёулаа таалагдана гэхээр өөрт сонин л санагдаж байна. Гэхдээ л үнэн юм чинь одоо яахуудээ. Мэдээж киноноосоо хамаагүй дэлгэрэнгүй. Кинонд хайр дурлал нууц амрагийн байр суурь голлодог бол ном нь ээж охин хоёрын харилцааг тод харуулдаг юм билээ. Скарлет Иоханссон бараг жаахан хүүхэд байхдаа охинд нь тоглосон байдаг даа. Тэгээд ютүб дээрх трэйлерийг нь үзчээд комменты нь уншаад явжийсан чинь энэ Хар бэлэвсэн аалзын өмнөх амьдралыг харуулсан кино юм уу гэсэн хошин коммент олж хараад үхтлээ инээсэн гэжугаа :hehe: :hehe: :hehe:

Зиак тэрнээс гадна Муракамигийн хоёр өгүүллэгийг монголчиллоо. Орчуулга хийж сурмаар байгаа ч хэсэгтээ л монголчилохоос хэтрэхгүй нь бололтой. Өөрийнхөө алдааг өөрөө олж харахгүй, илүү гоё болгох ёстой санагдаад өөрөө өөрийнхөө сэтгэлд хүрэхгүй байхад яаж ч хүний сэтгэлд хүрэх вэ дээ. Ядаж байхад зөвлөгөө өгөх нь битгий хэл олигтойхон шүүгээд өгөх хүн ч миний эргэн тойрноос олдохгүй юм. Тэхээр одоо өөрийнхөө хэмжээнд тааруулаад бичээд л байхаас өөр замгүй байхдаа хөөрхий.
Зааз тэгээд эцэст нь өөр тайван дөө


Top
   
PostPosted: Jun.28.18 11:33 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Ном авдаг зардаг сольдог тэр нэг фэйсбүүк груп нээрэн бүр лайтай. Гоё гоё юмнууд харагдаад. Тэхдээ шунал хөдөлгөх нь хэцүү ч гэсэн худалдаанд байхгүй болсон хэдэн ном олж авсаа авсан бас ч гэж. Байн байн ордог болохоор ньюсфийдээр дүүрэн тэр групын пост. Сүүлийн үед Цыши хатан зарна гэсэн зар олон хүн оруулж байгаа харагдаад санааны мухарт нэг юм орчихоод л яваад байсан, тэгээд киндл дээр байжийдаг болохоор нь уншаад, сая дууслаа.
Зэрлэг хунгийн зохиолч бичсэн гэдгийг мэдэж байсан болохоор уншихаас дургүйцэх зүйл байгаагүй. Тэгээд ч төр барьсан Ази эмэгтэйн тухай болохоор сонирхол төрж л байсан. Үйл явдал нь Зэрлэг хун дээр манжийн төр унасны дараачийг харуулдаг бол Цыши хатан дээр яг тэр үйл явдал хүртэлхи 100 орчим жилийн түүхийг тоймлож. Зохиолч Юн Чан Цыши хатанг өмгөөлж бичжээ. Хятадууд өөр бусдын алдааг нуун дарагдуулахын тулд Цыши хатны улс төрийн шийдвэрүүдийг буруутгадаг, Хятадыг бараг мөхөөх шахсан гэсэн хандлага баримталдаг, одоо ч дунд сургуулийн хүүхдүүдэд тэр талаас нь заадгийг мэдэж авлаа. Харин зохиолч энэ бүхнийг үгүйсгэж, түүхчдийн хатныг буруутгадаг үндэслэлүүдийг бичээд, няцаагаад, ардах шалтгааныг нь тайлбарлаж, тийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан хүчин зүйлүүдийг нь тоочжээ. Яахуудээ, түүх чинь нөгөө л маргаж дуусдаггүй л талбар шүү дээ. Боломжгүйнүүд нь сошиалд хэрэлдээд л, боломжтойнууд нь ном гаргаж хэрэлдээд л хахаха. За ямар ч байсан Юн Чаны монголоор орчуулагдсан гурван номын он цагийн дараалал нь Цыши хатан, Зэрлэг хун, уншиж амжаагүй ч гэсэн нэрнээс нь харахад хамгийн сүүлийнх нь Бидний мэдэхгүй Мао биз. Бидний мэдэхгүй Мао уг нь бэлээхэн байгаа ч гэсэн уншмаар санагдах хувьсгалын тохироо одоохондоо бүрдээгүй л байна хэхэ.
Ном тэр чигтээ манж буюу Чин гүрний түүхийн тухай боловч тэр үг ховорхон таарлаа. Зохиолч дандаа хятад улс гэж өнөөгийн өндөрлөгөөс үзэж бичжээ. Өөрөөр хэлбэл нөгөө л нэг хятадын нэгэн л династи шүү дээ гэдэг өнгө аяс. Юань династи тэднийг нэгтгэсэн гэдэг бол чин династи /ер нь бол Цыши/ орчин үеийн хөгжил дэвшилд хүргэх морины нуруун дээр унахгүй болтол нь бат мордуулаад араас нь ташуур өгч орхиод өөрсдөө задран унацгааж, уусан алга болцгоожээ.
Цыши хатанг төрөхөд нь эцэг эх нь оноож нэр өгөө ч үгүй. Тийм байхад өөрийн сийрэг ухаан, зориг, бас азаар ганц хүү төрүүлснийхээ ачаар доод зэрэглэлийн татвар эмээс дэвшиж Чингийн төрийг 50 жил барьжээ. Хаан ширээнд суусан нялх хүүгийнхээ өмнөөс төрийн хэргийг шийддэг эрхийг олохын тулд хийсэн алхам нь сонирхолтой. Маш хурдан, нямбай хөдөлснийхөө хүчинд ердөө гурван хүний цус урсгаад л төрийн эргэлт хийдэг. Ер нь ажиглаад байхад Цыши уян зөөлөн хүн биш хэрнээ аль болох хүний амь гарздахгүйг хичээдэг, эмэгтэй хүн шиг өрөвч биш мөртлөө эмэгтэйчүүдийн төлөө их зүйл хийсэн бололтой. Тэгээд бодохоор зан занарын хувьд зөрчилтэй. Амьтан тамлан зовоохыг жигшдэг, торонд шувуу хорьдоггүй тавиад явуулчихдаг, хөлөө боолгосон хан эмэгтэйчүүдийг өрөвддөг хэрнээ есөн эрүү хэрэглэхдээ тоохгүй. Энэ нь миний бодлоор олон зуун жил уламжлагдан ирсэн ёс заншилтай нь холбоотой байх. Боол зарц, төрд хор хохирол учруулсан хүмүүсийг шийтгэсээр л ирсэн, Цыши өөрөө их ёс дэгийг ягштал баримталдаг, сүсэг бишрэлтэй, хуучны хүн болохоор "уламжлал болсон" есөн эрүү мэт нь огт гажууд зүйл биш байсан юм байлгүй. Номонд яг ч есөн эрүү гэж гарахгүй л дээ. Би л залхаан цээрлүүлэх аргуудаас нь монголчуудад хэрэглэдэг байсан есөн эрүүг олж хараад байсан хэрэг. Хамгийн түгээмэл нь зарц тайган нарыг шийтгэдэг банз, шаахай, бэрээ, зоосны нүхээр цувуулах /цаазын ялыг толгой авч биш ихэвчлэн зоосны нүхээр цувуулж гүйцэтгэдэг байсан бололтой/, үхтэл нь занчих, дөнгө байсан юм шиг байна лээ.
Зоосны нүхээр цувуулахыг гадны нэг дипломатч дэндүү харгис байна гэсэнд "Ийм шийтгэл залхаалт байхгүй л юм бол хятадуудад айж цочих юм гэж огт байхгүй болно. Толгой авах зэрэг цаазлах ял байлаа ч босогчдыг айлгаж цочоохгүй, ийм онцгой харгис шийтгэлгүйгээр эзэнт гүрэн орших тогтнох аргагүй" гэж хятад дипломатч хариулдаг хэсэг гардаг. Хүн ам нь хэтэрхий олон болохоор аа тэр үхчихсэн л байна лээ гээд жирийн үхэлд цочирдоггүй юм болов уу, эсвэл өөр учир байна уу гэж гайхаж л байлаа. За ямартай ч дөнгөж XIX-XX зуунд 450 сая хүн амтай байсан улс анхнаасаа л төмөр нударгаар төр барьж ирсэн юм шиг санагдсан.
Тухайн үед чин гүрэн ер нь л доройтох тийшээ хандсан байсан бололтой. Цышигийн хадам аав хаалттай бодлого баримталдаг, хятадыг дэлхий ертөнцөөс тусгаарлаж гаднаас юу ч оруулахгүй дотроос ч юу ч гаргахгүй, яг тэр чигээрээ байгаасай гэж хүсдэг байсан нь цаг үеэсээ хоцрогдож, дэлхийн хөгжлөөс хойш чангааж байжээ. Энэ үзлээ хойшид ч үлдээхийн тулд өөртэйгээ адил өрнийхнийг үзэн яддаг хүүдээ хаан ширээгээ залгамжлуулсан нь Цышигийн нөхөр. Харин Цыши огт өөр бодолтой. Өрнийхний талаар юу ч мэдэхгүй боловч хаалттай бодлого улс оронд нь ашиг авчрах бус хор болж байгааг ойлгож байсан учраас төрийн эрхэнд гармагцаа дэлхий ертөнцтэй харилцаж, тэднээс суралцахыг хичээнэ. Үүнийг нь үхширмэл бүгширмэл хуучинсаг нийгэм тэр аяар, төрийн түшээд бүгд илээр буруушааж, Цыши тал талаас маш их эсэргүүцэлтэй тулгардаг боловч тэднийг хага зүсээд л гардаг. Ер нь түүний байгуулсан хамгийн гол гавьяа нь лав энэ номоос харахад шинэчлэл хийсэн явдал бололтой. Мэдээж шинэчлэлийн хүрээнд маш олон ажил хийсэн. Боловсрол гэдэг нь зөвхөн күнзийн сургааль байсан бол орчин үеийн өрнийн жишгийн сургууль байгуулсан, хилээ нээж өрнөдтэй худалдаа хийж эхэлсэн, ингэснээр гаалийн татвараас маш их хөрөнгө орж ирж байсан, элч томилж өрнөдийг судлуулж, эцэст нь гадаад орнуудад элчин сайд суулгасан гэх мэт хөвөрч өгнө.
Чин тэр үед аймшигтай харанхуй бүдүүлэг, дэндүү хоцрогдсон, маш буурай улс байжээ. Гэтэл тийм улсад захирагдаж байсан гэхээр монгол бүр ямар хэмжээнд байсан гэсэн үг вэ гэж бодохоос л...
Юу юу ч үгүй буурай улсын өрөвдөлтэй тавиланг туулсан л юм билээ хөөрхий. Өндөлзөх улс орон яасан ч их юм. Япон нэгдүгээрт, хоёрдугаарт орос тэгээл англи франц итали хүртэл. Хүү нь төр барих насанд хүрсний дараа Цыши төрийн эрхэнд байгаад байх аргагүй болж "тэтгэвэрт" гарсан байх үеэр нь овоо өндийлгөөд ирсэн улс нь дахиад сулран доройтож, хааны хүсэлтээр буцаад төрийг удирдаж эхлээд байхад нь дээрх улсууд цэрэг зэвсгийн хүчээр далайлгасаар байгаад газар нутгийг нь хуваагаад авчихдаг. Миний бүр өмнөөс нь гол харлаад байгаам чинь. Япон лав Солонгосыг авдаг, Франц Вьетнамыг авдаг, Орос Иль, Шинжаан гээгүй байгаа даа нэлээн том газар аваад л, Англи юу гэдэг ч билээ нэг боомтыг нь бусад нь аль алийг нь ч билээ бүгдээрээ улай үзсэн аятай тасдаад тасдаад авчихдаг. Тэгээд цэргийнхээ хүчинд дулдуйдсан шашны номлогчдоос болж дандаа үймээн гардаг, хятадууд дандаа хохирдог. Шашны номлогч нар нь консулдаа хандчих вий гээд хятадын төр арга хэмжээ авч чаддаггүй. Манай шашны номлогчийг та нар яасан гэнэ ээ гээд л байлдааны хөлөг онгоц дүүрэн зэвсэгтэй цэргүүд ороод ирэхэд хятад завь ч үгүй, буу ч үгүй, худалдаад авъя гэсэн ч мөнгө нь ч байхгүм чинь яахийм.
Тэр дундаа Япон бол бүр гойд хятадын нутагт шүлсээ гоожуулж байсан бололтой. Хамгийн их тагнуул туршуул явуулдаг, дотроос нь үймүүлдэг, далд явуулга хуйвалдаан их зохиодог. Япон өөрөө дөнгөж 1867 оноос хойш хөгжиж эхэлсэн хэрнээ ердөө 20-30 жилийн дотор үсэртэл хөгжөөд, шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг л сагсалзаж, бас юм үзээгүй хүний ёсоор өлөн зан гаргаж байжээ. Хятадаас Солонгосыг авчаад дайны төлбөрт ёстой аманд орж ирсэн тоогоо хэлж нэхээд л. Харин европчууд даваадуулсан ч гэсэн дайны төлбөрт бас ч гэж бодит үнэнд ойртохуйц мөнгө нэхсэн гэж зохиолч бичсэн байсан. Олон улсын асуудал болохоор тэр бараг баттай баримт болов уу. Хятад хэлний нэг нэртэй зартай орчуулагч фэйсбүүктээ хятадууд япончуудад ясны дургүй, бас илүү явдагт нь шээсээ гоожуулах шахдаг гэж бичсэн байсан. Ер нь хятад япон хоёр манай хоёрорхуу юм шиг байгаан хихи.
Гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд Цыши өрнийн орнуудыг эхлээд таньж мэдэхийн тулд түүхэнд анх удаа элч томилж айлчлалаар явуулдаг юм. Гэтэл өнөөх л хуучинсаг, дотогшоо чиглэсэн үзэл бодолтой түшмэлүүд дотроос нь яваад өгөх хүн ч олддоггүй. Ер нь дэндүү хаалттай байснаас тэр үү, Азид хүчирхэгтээ тооцогдож ирснээс тэр үү, дорой буурай байгаагаа нийтээрээ хүлээн зөвшөөрдөггүй, дэлхий дундад улсыг тойрч эргэдэг гэсэн үзэлдээ үнэнч, бусадтай харьцуулахад муу муухай байгаагаа ойлгосон ч ойлгоогүй царайлж гаднаас тусламж эрдэггүй, тэгж нүүрээ барж доогуур харж дорой дуугарснаас амиа хорлохыг илүүд үзэх үзэл мах цусанд нь шингэсэн хүмүүс байсан бололтой. Тэгээд гааль дээр ажиллаж байсан доогуур тушаалын Бинчүн гэгч угийн сониуч зантай, дээрээс нь хил дээр гадны худалдааны хөлөг онгоцуудтай тулж ажилладаг байсан болохоор "цагаан арьстнууд өөрийг нь арай ч мөчлөөд идчихгүйг" гадарладаг болсон хүнийг гадаад руу томилж явуулдаг.
Бинчүний тэмдэглэл их сонирхолтой. Анх удаагаа хилийн дээс алхаж буй хятад хүн болсондоо үнэн сэтгэлээсээ баярлаж талархаж, угийн хүүхэд шиг цайлган ч юм уу даа юм болгоныг шохоорхоод л. Гэрэл цахилгаан, төмөр зам, цахилгаан холбоог нүдээр үзэн биширч, эрэгтэй эмэгтэй хүмүүс гар гартаа хүрэлцдэг, хамт бүжиглэдэг зэргийг хараад гайхаж бас таашааж, ер нь л барууны юм болгон сонин сайхан санагдсан тухайгаа, худгаас гарсан мэлхий шиг л мэдэрч байгаа талаараа бичиж Цышид тайлагнадаг. Цыши давхар Бинчүний нүдээр барууныг харж, их соёлтой танилцдаг. Даанч энэ тэмдэглэлээс нь болоод буцаж ирсэн хойно нь хятад түшмэдүүд өрнийг тахин шүтэгч эх орноосоо урвасан нтр гэж Бинчүнийг хяхаж хавчсаар байгаад цаадах нь амиа хорлочихдог билүү, саналаараа ажлаасаа гараад бүүр алс бөглүү газар яваад өгдөг ч билүү. Нэгээр тогтохгүй иймэрхүү үзэлтэй хүнийг нийлж бөөрөлхсөөр байгаад янз янзын эмгэнэлт төгсгөлд хүргэсэн явдал гардаг болохоор бүүр хольж солиод байна. Цышид ч гэсэн нийтээрээ иймэрхүү хандаж байсан ч төр барьж байгаагийнхаа хүчээр давж гарсан бололтой.
Гэхдээ эмэгтэй гэдгээсээ болоод хүний нэрээр төрийн хэргийг явуулж байсан. Эхлээд хүүгийнхээ, дараа нь өргөж авсан хүүгийнхээ өмнөөс. Хүү нь эрдэм номгүй зугаа цэнгэлд толгой мэдүүлчихсэн нөхөр. Нэг бол залуу царайлаг тайгануудтай шөнөжин шоудчина, үгүй бол ордноос нууцаар гараад эмсийн хүрээлэнд очоод гэвтчинэ. Ингэж явжаагаад хүүхэдтэй ч болж амжилгүй дөнгөж хорин насандаа муу өвчин олж чадарсан гэж олон судлаач үздэг бол зохиолч үүнийг үгүйсгэж бөөрний үрэвслээр өөд болсон гэсэн өнцгөөс бичсэн байна лээ. Ямар ч байсан үхсэн нь бол үнэн юм шиг байгаан Хүүгээ өнгөрсний дараа Цыши эмэгтэй болохоор хаан ширээнд сууж болдоггүй, тэгээд дүүгийнхээ хүүг өргөж авч хаан суулгадаг. Өргөмөл хүү нь шүлэг бичих, өндөр түвшинд эмоорох зэрэг авьяастай, хоосон номоор цээжээ дүүргэсэн, бодит үйл хэрэг хийх чадваргүй, сулбагар, хүний үгэнд оромтгой. Өргөх бичиг ирэхээр асуудлыг шийдэх биш үг үсгийнх нь алдааг засаад суучихдаг гэжугаа. Бие султай, элээний сүүдэр дайрах төдийд л даарна, байн байн хэвтэрт ордог, харахад ч амь нь хаанаа байгаам гэмээр. За ямар ч байсан иймэрхүү л дүрсэлсэн байна билээ. Энд зүгээр базаад л тавьчихлаа.
Цыши улсаа хөгжүүлэхийн тулд өөрчлөлт шинэчлэл хийдэг байсны хажуугаар Ази хүнд ажиглагддаг өв уламжлалаа дээдлэх, бурхан шашин шүтэх, нүглээс айх, ёс жаягийг дагаж мөрддөг зангаасаа болоод багагүй эргэлзээнд ордог байж. Жишээ нь төмөр зам тавих асуудлыг шийдэж чадахгүй олон жил болдог. Уг нь тавьчихмаар байдаг, улсын хөгжилд хэрэгтэй байдаг, гэтэл энд тэндгүй тархсан шарилуудыг хөндөх болчоод байсан учраас тэнгэрийн гэсгээл, ард иргэдийн зэвүүцэл дургүйцлээс эмээгээд, дээрээс нь өөрөө хүндлэх шүтэх ёсоо зөрчиж чаддаггүйгээсээ болоод ацан шалаанд орчихоод их уддаг. Хятадууд өвөг дээдсийнхээ шарилд их ач холбогдол өгдөг, тэнгэрт байгаа тэднийхээ сүнстэй шарилын газрыг эргэж тойрч холбогдож болдог гэж итгэдэг, бас анх тавьсан газраас нь холдуулж хөндөж болдоггүй юм байж л дээ. Хэдийгээр энэ ном дээр ард иргэд төмөр зам, шарил нтртэй холбоотой эсэргүүцэл үзүүлсэн гэж гараагүй боловч хөгжил дэвшил гэдэг хуучин ёс уламжлалаасаа ангижрахтай утга нэг юм уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Ялангуяа хурдацтай хөгжих шаардлага тулгарсан бол хуучнаасаа салахад сэтгэл санаагаа бэлдэх хугацаа ард иргэдэд олддоггүй, тэгээд л сэтгэлээ чангалж амжаагүй, дасан зохицох чадваргүй хүмүүс уламжлалаа уландаа гишгэх гэж бархирцгаадаг юм шиг санагдаж байлаа, гэхдээ бүү мэд ээ. Тэр цаг одоо цаг бас ондоо шд тээ тийн.
1900 он гарснаас хойш Цыши аргагүйн эрхэнд хүчингүй болгосон боловч үүнээс өмнө манжууд манж эсвэл монгол үндэстэнтэй гэрлэж болдог, хан үндэстэнтэй болдоггүй байж. Төрсөн хүүгийнх нь хатан монгол эмэгтэй байсан боловч даанч унхиагүй ээ. Нөхрийгөө нас барсны дараа дагаад амиа хорлочихдог. Эхнэр нь нөхрийнхөө араас хадан гэртээ очих нь урд зүгийн баатарлаг ёс юм байж л дээ. Хатны аав монгол түшмэл ч бас Цышид хязгааргүй үнэнч, манжийн төр ганхах үеэр таны төлөө хийж чадах зүйл алга, амиа ч болтугай өргөе гэж гэрээс бичээд хамаг эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар өөрсдийгөө шатаагаад амиа хорлочихдог. Шал солиотой.
Цыши хэдийгээр гадаадаас суралцдаг, судалдаг, өөрсдөөс нь илүү гэдгийг мэддэг, эсэргүүцлийг үл тоон европчуудыг чухал албанд авч ажиллуулдаг байсан ч хэзээ ч шийдвэр гаргах эрх атгуулж байгаагүй. Ер нь хараад байхад зөв ч буруу ч, хийсэн болгон нь улс эх орноо гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Тэрнээс хувийнхаа амбицыг хөөгөөд, эд хөрөнгөнд шунасандаа төрийн толгойноос зууралдаад байсан юм биш шиг байгаан, гэхдээ мэдээж энэ номноос харахад л даа. Тэрнээс биш ойр дотныхоо олон хүнийг хордуулж алсан гэж сэжиглэгддэг, зугаа цэнгэл эд мөнгөнд шунаад төр цалгардуулсан гэх мэт таамаг олон байдаг юм шиг байна лээ.
Яг өөрийг нь авч үзэх юм бол тэр үеийн бусад эмэгтэйчүүдийн л адил хаагдмал боогдмол. Хичнээн ан амьтанд дуртай байгальд дуртай ч гараад явчих боломжгүй, хориотой хотдоо таг хоригдчихсон. Тэр бүү хэл 50 жил төр барьсан мөртлөө эмэгтэй хүн байж болдоггүй ордны урд хэсэгт очиж байгаагүй, хаан сэнтий дээр сандайлж үзээгүй. Гадаад ертөнцийн талаар зөвхөн элч төлөөлөгчөөрөө дамжуулан төсөөлөл авдаг. Хувь хүнийх нь талаар илтгэх юм харьцангуй хомс. Ордны болон зочид төлөөлөгчдийнх нь тэмдэглэл дурсамж сэлт цэвэр ажил хэргийн холбогдолтой болохоор нэг л янзын.
Харин хөргийг нь зурсан нэг евооп эмэгтэйн дурсамжаас харахад Цыши гоо зүйн өндөр мэдрэмжтэй, өнгө будгийг маш сайн зохицуулдаг, залуу бүсгүй шиг дэгжин хээнцэр хувцасладаг, ер нь гоё сайхан юманд дуртай байсан бололтой. Их том цэцэрлэгтэй, төрөл бүрийн цэцэг ургамал тарьж ургуулдаг, цэцэрлэгээ өөрөө арчилж торддог. Тэндээ л хамаг стрессээ тайлдаг. Бас их олон төрлийн амьтан тэжээдэг. Тэднийгээ янз бүрийн тушаал биелүүлдэг болгож өөрөө сургасан. Дуурь хөгжимд их дуртай, жүжигчин хөгжимчинд гар татдаггүй хэтэрхий гэмээр өндөр шан хүртээдэг. Тэтгэвэрт байхдаа өдөр болгон 8-9 цаг тасралтгүй хөгжим тоглуулдаг байсан, сүүлд гэрэл зураг авахуулж үзээд их шохоорхож байнга авахуулдаг болсон гэх мэт зүйлийг мэдэж авлаа. Тайган нарын тэмдэглэлд бүр ганцаараа байгаа гэж бодсон нэг үедээ өөрөө дуурийн хэсгээс тоглож бүжиглэж дуулж байсан гэнэ. Харин газар орныг нь том гүрнүүд хуваан залгиж байхад хүн хараагүй гэдэгт итгэлтэй байх үедээ байнга уйлдаг байжээ.
Шинэчлэл эхлүүлж хаалттай улсыг дэлхийд нээлттэй болгосноороо Цыши тэр үед ч, магадгүй одоогийн хятадад ч муугаар дурсагддаг байж болох ч өрнийхөнд өндрөөр үнэлэгддэг, нэр хүнд сайтай байжээ. Жишээ нь тухайн үеийн Америкийн хятад дахь элчин сайд түүний талаар "Улс үндэстнийхээ дотроос Хятад болон өрнийн ертөнцийн хоорондын харилцааны ач холбогдлыг ойлгосон, энэхүү харилцааг удам дамжсан эзэнт гүрнээ бэхжүүлж, материаллаг хөгжил дэвшилд хүрэх үйлсдээ ашигласан анхны хүн гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй" гэж бичиж үлдээсэн байна. Ер нь хятадад харьцангуй гайгүй ханддаг ганц улс нь Америк байсан бололтой. Газар нутаг руу нь өнгөлзөөд байдаггүй, дайны төлбөрийн өрөө Цышигийн төр барьсан сүүлийн жилүүдэд хүчингүй болгож, хятадуудыг олноор нь америкт сургаж байжээ.
Хувийн харилцаануудаас нь миний анхаарлыг бэлэвсэн хатан Жин, Цыши хоёрын харилцаа татсан. Жин нь Цышигийн хамтаар ордонд орсон, мөн адилхан татвар эм байсан боловч хатан болж өргөмжлөгдсөн хүн байж. Тэдний нөхөр болох эзэн хаан нас барахад уг ёсоороо бол Жин бэлэвсэн хатан болж, Цыши татвар эм чигээрээ хэн ч биш үлдэн, Жин хүүгийнх нь эх болох байж л дээ.
Гэтэл Жин Цышиг өөрийн адил бэлэвсэн хатанд өргөмжлөн тэд хоёулаа ижилхэн цолтой болж эрх мэдлээ хуваалцах болсон байгаам. Тэгээд зогсохгүй төрийн эрхэнд гарах хуйвалдааныг хамсан зохиож, гүйцэтгэн, Жин нас барах хүртэл хорь шахам жил хоёулаа хамт хөшигний цаанаас улсыг удирдаж байжээ. Энэ хоёрыг юу тэгтэл нэгтгэсэн нь үнэхээр гайхмаар. Нэг хүний эхнэрүүдэд байдаг атаа хорсол, эрх мэдлийн тэмцэл хааччив. Ордны бүх эмэгтэйчүүдийг дураараа толгой мэдэн захирах эрхээ хуваалцахыг хүсдэг хатан байдаг аа? Тэгээд бүр явдал чирэгдэл болж сайд түшмэд нарыг баахан ятгаж сэнхрүүлж бараг хууль ёс зөрчин баймаажин Цышиг бэлэвсэн хатанд өргөмжлөөд л. Дээрээс нь бас хааныг амьд сэрүүн байхад Цыши төрийн хэрэгт нь хошуу нэмж байгаад нөхрөө уурлуулаад цаазаар авахуулах гэж байхад нь Жин аварсан гэжугаа.
За яахуу, солонгос драм үздэг хүн шиг бодъё л доо. Цыши ямар нэг аргаар Жинийг шантаажилсан, өнгөрсөн нууцыг нь мэддэг байсан гэж бодъё хахах. Жинд хамаг эрх мэдэл нь байхад Цышиг зайлуулчих хүчгүй байна гэж байх уу? За чадаагүй байж, тэгвэл Цыши эрх мэдэлтэй болонгуутаа Жинийг замаасаа зайлуулчиж бас болно оо доо? Их сонин байгаам даа. Жинийг яахав, угийн найрсаг, зөөлөн, нийцтэй гэж тодорхойлсон байсан. Тэгэхээр Цышиг үнэнч хүндээ үнэн сэтгэлээсээ хандаж чаддаг хүн байжээ л гэсэн дүгнэлт гаргахаас өөр замгүй еэ?
Аа бас Цышиг нэг тайгандаа дурлачихдаг тухай бичсэн байсан. Гүй бүр гайхаад байхым. Яаж тайган, зарцдаа дурлаж болдог байна аа нчодоо. За болий, тайган гэдгийг нь тооцохгүй байя, гэтэл ихэс дээдэс зарц дордосын ялгаа тэнгэр газар шиг л байсан баймаар юм. Юн Чан гуай чинь Цышид хир халдаахгүй, сав л хийвэл өмөөрөөд байжийж энэ тухай үнэн гэж бичсэн байхаар итгэхгүй байхад хэцүү ч юм шиг. Гэтэл бас Цышигийн бодлогод хорссон нэг хунтайж өшөөгөө авах гэж байж ядахдаа тэр тайганг нь шалтаг босгож ирээд алчихдаг, тэрний дараа Цыши сар гаруй бие нь өвдөж хэвтэрт ортлоо дордсон гэжугаа. Хожим нь тэр тайж Цышигийн үзэл бодлыг ойлгож дагадаг болсныхоо дараа тэр тайганыг алсныхаа төлөө бүр онцгойлон өршөөл эрсэн гэхээр бас үнэн ч юм шиг. Мэдкү мэдкү, аягүй сонин, яагаад ч толгой хүркү байна.
Цыши манж үндэстэндээ хайртай, манжийн хаант засаглалдаа бүхнээ зориулсан хүн. Гэхдээ амьдралынх нь сүүлийн жилүүдэд хан үндэстний эсэргүүцэл гарах болсонтой холбоотой ч юм уу, эсвэл ер нь цаг үе өөрчлөгдөж байна гэж үзсэн ч юм уу үндсэн хуульт хаант засаглалтай болохыг хүсч байжээ. Гэхдээ урьдаар гадаад руу элч төлөөлөгчөө илгээн нарийвчлан судлуулж, бүх хууль заалтыг нямбай боловсруулсны дүнд бэлтгэл ажилд 9 жилийн хугацаа заагаад, тэр хугацааны дараа /1916/ сонгох сонгогдох эрхтэй иргэдийг тодорхойлж сонгууль явуулах зарлиг гаргасан ч, даанч үүнээсээ өмнө таалал төгсчээ. Нас барахаасаа өмнө сонгууль болохыг харж чадаагүйдээ харамсаж байгаа талаараа ярьж, өргөмөл хүүгийнхээ хатан Лонжюд бэлэвсэн хатан цолоо өөрөөр хэлбэл төр барих эрхээ шилжүүлжээ. Гэвч Цыши хаант төрийг эрх сүр, нэр хүнд, хүч чадлаараа тогтоон барьж байсан ганц далан байсан бололтой. Түүнийг нас бармагц хаант төр задран унаж бүгд найрамдах улс тогтон Лонжю хатан манж, хан, түвд, хотон, монгол ард түмэн оршин суугаа Чин гүрний нутгийг хятадад хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь манай хувь заяатай ч холбогдож таарч байгаам.
Эцсийн дүнд тоо гэдэг их чухал байдаг бололтой. Ямар ч хүчирхэг байлаа гээд зөөлөн нь хатуугаа иднэ гэж айхтар том аюул байна. Манж нар яаж ч хичээж сэргийлээд эцсийн дүнд дээш мацах жийргэвч болсон л төдий. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр ялагдаж, үлдсэн хэд нь буцаад монгол нутагтаа ирэхдээ суурин газрын дадлаа гээж чадахааргүй болсон байсан гэсэн яриа байдаг. Зөөлөн хувцас өмсөж, ногоо цагаа идэж, жууз хөлөглөж явсаар байгаад сурчихсан, эргээд идээшиж чадахгүй болсон байсан л юм гэсэн, хэн мэдэхэв.
За ямартай ч, миний бодлоор зохиолч эх орноо орхин европт гарч, европ нөхөртэй болж, европ хоол идэж, европ агаар амьсгалж байгаа, Цышиг мянга өмөөрч бичсэн ч гэлээ, түүний үндэс угсааг мартаагүй болов уу. Яагаад гэхээр Цыши хатан ном "Хятадын ирээдүй хятадын ард түмний гарт байх учиртай байсан болой." гэсэн өгүүлбэрээр дуусч байгаам. Ер нь түүхэн намтарчилсан номыг ямар тохиолдолд яаж байна, яасан нь зөв байж вэ, хэнийх нь зөв хэнийх нь буруу байсныг тунгааж, хажуугаар нь зохиолчийн далд мессеж, үзэл бодлыг бас мэдэж уншихгүй бол над мэтийн тархи угаалтын эсрэг дархлаа тогтоогүй, улс төр түүхийн сэдэвтэй номыг эхлэн уншигчид бол ер нь жаахан хүнд л юм байдым байна.


Top
   
PostPosted: Jun.28.18 11:33 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Ном авдаг зардаг сольдог тэр нэг фэйсбүүк груп нээрэн бүр лайтай. Гоё гоё юмнууд харагдаад. Тэхдээ шунал хөдөлгөх нь хэцүү ч гэсэн худалдаанд байхгүй болсон хэдэн ном олж авсаа авсан бас ч гэж. Байн байн ордог болохоор ньюсфийдээр дүүрэн тэр групын пост. Сүүлийн үед Цыши хатан зарна гэсэн зар олон хүн оруулж байгаа харагдаад санааны мухарт нэг юм орчихоод л яваад байсан, тэгээд киндл дээр байжийдаг болохоор нь уншаад, сая дууслаа.
Зэрлэг хунгийн зохиолч бичсэн гэдгийг мэдэж байсан болохоор уншихаас дургүйцэх зүйл байгаагүй. Тэгээд ч төр барьсан Ази эмэгтэйн тухай болохоор сонирхол төрж л байсан. Үйл явдал нь Зэрлэг хун дээр манжийн төр унасны дараачийг харуулдаг бол Цыши хатан дээр яг тэр үйл явдал хүртэлхи 100 орчим жилийн түүхийг тоймлож. Зохиолч Юн Чан Цыши хатанг өмгөөлж бичжээ. Хятадууд өөр бусдын алдааг нуун дарагдуулахын тулд Цыши хатны улс төрийн шийдвэрүүдийг буруутгадаг, Хятадыг бараг мөхөөх шахсан гэсэн хандлага баримталдаг, одоо ч дунд сургуулийн хүүхдүүдэд тэр талаас нь заадгийг мэдэж авлаа. Харин зохиолч энэ бүхнийг үгүйсгэж, түүхчдийн хатныг буруутгадаг үндэслэлүүдийг бичээд, няцаагаад, ардах шалтгааныг нь тайлбарлаж, тийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан хүчин зүйлүүдийг нь тоочжээ. Яахуудээ, түүх чинь нөгөө л маргаж дуусдаггүй л талбар шүү дээ. Боломжгүйнүүд нь сошиалд хэрэлдээд л, боломжтойнууд нь ном гаргаж хэрэлдээд л хахаха. За ямар ч байсан Юн Чаны монголоор орчуулагдсан гурван номын он цагийн дараалал нь Цыши хатан, Зэрлэг хун, уншиж амжаагүй ч гэсэн нэрнээс нь харахад хамгийн сүүлийнх нь Бидний мэдэхгүй Мао биз. Бидний мэдэхгүй Мао уг нь бэлээхэн байгаа ч гэсэн уншмаар санагдах хувьсгалын тохироо одоохондоо бүрдээгүй л байна хэхэ.
Ном тэр чигтээ манж буюу Чин гүрний түүхийн тухай боловч тэр үг ховорхон таарлаа. Зохиолч дандаа хятад улс гэж өнөөгийн өндөрлөгөөс үзэж бичжээ. Өөрөөр хэлбэл нөгөө л нэг хятадын нэгэн л династи шүү дээ гэдэг өнгө аяс. Юань династи тэднийг нэгтгэсэн гэдэг бол чин династи /ер нь бол Цыши/ орчин үеийн хөгжил дэвшилд хүргэх морины нуруун дээр унахгүй болтол нь бат мордуулаад араас нь ташуур өгч орхиод өөрсдөө задран унацгааж, уусан алга болцгоожээ.
Цыши хатанг төрөхөд нь эцэг эх нь оноож нэр өгөө ч үгүй. Тийм байхад өөрийн сийрэг ухаан, зориг, бас азаар ганц хүү төрүүлснийхээ ачаар доод зэрэглэлийн татвар эмээс дэвшиж Чингийн төрийг 50 жил барьжээ. Хаан ширээнд суусан нялх хүүгийнхээ өмнөөс төрийн хэргийг шийддэг эрхийг олохын тулд хийсэн алхам нь сонирхолтой. Маш хурдан, нямбай хөдөлснийхөө хүчинд ердөө гурван хүний цус урсгаад л төрийн эргэлт хийдэг. Ер нь ажиглаад байхад Цыши уян зөөлөн хүн биш хэрнээ аль болох хүний амь гарздахгүйг хичээдэг, эмэгтэй хүн шиг өрөвч биш мөртлөө эмэгтэйчүүдийн төлөө их зүйл хийсэн бололтой. Тэгээд бодохоор зан занарын хувьд зөрчилтэй. Амьтан тамлан зовоохыг жигшдэг, торонд шувуу хорьдоггүй тавиад явуулчихдаг, хөлөө боолгосон хан эмэгтэйчүүдийг өрөвддөг хэрнээ есөн эрүү хэрэглэхдээ тоохгүй. Энэ нь миний бодлоор олон зуун жил уламжлагдан ирсэн ёс заншилтай нь холбоотой байх. Боол зарц, төрд хор хохирол учруулсан хүмүүсийг шийтгэсээр л ирсэн, Цыши өөрөө их ёс дэгийг ягштал баримталдаг, сүсэг бишрэлтэй, хуучны хүн болохоор "уламжлал болсон" есөн эрүү мэт нь огт гажууд зүйл биш байсан юм байлгүй. Номонд яг ч есөн эрүү гэж гарахгүй л дээ. Би л залхаан цээрлүүлэх аргуудаас нь монголчуудад хэрэглэдэг байсан есөн эрүүг олж хараад байсан хэрэг. Хамгийн түгээмэл нь зарц тайган нарыг шийтгэдэг банз, шаахай, бэрээ, зоосны нүхээр цувуулах /цаазын ялыг толгой авч биш ихэвчлэн зоосны нүхээр цувуулж гүйцэтгэдэг байсан бололтой/, үхтэл нь занчих, дөнгө байсан юм шиг байна лээ.
Зоосны нүхээр цувуулахыг гадны нэг дипломатч дэндүү харгис байна гэсэнд "Ийм шийтгэл залхаалт байхгүй л юм бол хятадуудад айж цочих юм гэж огт байхгүй болно. Толгой авах зэрэг цаазлах ял байлаа ч босогчдыг айлгаж цочоохгүй, ийм онцгой харгис шийтгэлгүйгээр эзэнт гүрэн орших тогтнох аргагүй" гэж хятад дипломатч хариулдаг хэсэг гардаг. Хүн ам нь хэтэрхий олон болохоор аа тэр үхчихсэн л байна лээ гээд жирийн үхэлд цочирдоггүй юм болов уу, эсвэл өөр учир байна уу гэж гайхаж л байлаа. За ямартай ч дөнгөж XIX-XX зуунд 450 сая хүн амтай байсан улс анхнаасаа л төмөр нударгаар төр барьж ирсэн юм шиг санагдсан.
Тухайн үед чин гүрэн ер нь л доройтох тийшээ хандсан байсан бололтой. Цышигийн хадам аав хаалттай бодлого баримталдаг, хятадыг дэлхий ертөнцөөс тусгаарлаж гаднаас юу ч оруулахгүй дотроос ч юу ч гаргахгүй, яг тэр чигээрээ байгаасай гэж хүсдэг байсан нь цаг үеэсээ хоцрогдож, дэлхийн хөгжлөөс хойш чангааж байжээ. Энэ үзлээ хойшид ч үлдээхийн тулд өөртэйгээ адил өрнийхнийг үзэн яддаг хүүдээ хаан ширээгээ залгамжлуулсан нь Цышигийн нөхөр. Харин Цыши огт өөр бодолтой. Өрнийхний талаар юу ч мэдэхгүй боловч хаалттай бодлого улс оронд нь ашиг авчрах бус хор болж байгааг ойлгож байсан учраас төрийн эрхэнд гармагцаа дэлхий ертөнцтэй харилцаж, тэднээс суралцахыг хичээнэ. Үүнийг нь үхширмэл бүгширмэл хуучинсаг нийгэм тэр аяар, төрийн түшээд бүгд илээр буруушааж, Цыши тал талаас маш их эсэргүүцэлтэй тулгардаг боловч тэднийг хага зүсээд л гардаг. Ер нь түүний байгуулсан хамгийн гол гавьяа нь лав энэ номоос харахад шинэчлэл хийсэн явдал бололтой. Мэдээж шинэчлэлийн хүрээнд маш олон ажил хийсэн. Боловсрол гэдэг нь зөвхөн күнзийн сургааль байсан бол орчин үеийн өрнийн жишгийн сургууль байгуулсан, хилээ нээж өрнөдтэй худалдаа хийж эхэлсэн, ингэснээр гаалийн татвараас маш их хөрөнгө орж ирж байсан, элч томилж өрнөдийг судлуулж, эцэст нь гадаад орнуудад элчин сайд суулгасан гэх мэт хөвөрч өгнө.
Чин тэр үед аймшигтай харанхуй бүдүүлэг, дэндүү хоцрогдсон, маш буурай улс байжээ. Гэтэл тийм улсад захирагдаж байсан гэхээр монгол бүр ямар хэмжээнд байсан гэсэн үг вэ гэж бодохоос л...
Юу юу ч үгүй буурай улсын өрөвдөлтэй тавиланг туулсан л юм билээ хөөрхий. Өндөлзөх улс орон яасан ч их юм. Япон нэгдүгээрт, хоёрдугаарт орос тэгээл англи франц итали хүртэл. Хүү нь төр барих насанд хүрсний дараа Цыши төрийн эрхэнд байгаад байх аргагүй болж "тэтгэвэрт" гарсан байх үеэр нь овоо өндийлгөөд ирсэн улс нь дахиад сулран доройтож, хааны хүсэлтээр буцаад төрийг удирдаж эхлээд байхад нь дээрх улсууд цэрэг зэвсгийн хүчээр далайлгасаар байгаад газар нутгийг нь хуваагаад авчихдаг. Миний бүр өмнөөс нь гол харлаад байгаам чинь. Япон лав Солонгосыг авдаг, Франц Вьетнамыг авдаг, Орос Иль, Шинжаан гээгүй байгаа даа нэлээн том газар аваад л, Англи юу гэдэг ч билээ нэг боомтыг нь бусад нь аль алийг нь ч билээ бүгдээрээ улай үзсэн аятай тасдаад тасдаад авчихдаг. Тэгээд цэргийнхээ хүчинд дулдуйдсан шашны номлогчдоос болж дандаа үймээн гардаг, хятадууд дандаа хохирдог. Шашны номлогч нар нь консулдаа хандчих вий гээд хятадын төр арга хэмжээ авч чаддаггүй. Манай шашны номлогчийг та нар яасан гэнэ ээ гээд л байлдааны хөлөг онгоц дүүрэн зэвсэгтэй цэргүүд ороод ирэхэд хятад завь ч үгүй, буу ч үгүй, худалдаад авъя гэсэн ч мөнгө нь ч байхгүм чинь яахийм.
Тэр дундаа Япон бол бүр гойд хятадын нутагт шүлсээ гоожуулж байсан бололтой. Хамгийн их тагнуул туршуул явуулдаг, дотроос нь үймүүлдэг, далд явуулга хуйвалдаан их зохиодог. Япон өөрөө дөнгөж 1867 оноос хойш хөгжиж эхэлсэн хэрнээ ердөө 20-30 жилийн дотор үсэртэл хөгжөөд, шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг л сагсалзаж, бас юм үзээгүй хүний ёсоор өлөн зан гаргаж байжээ. Хятадаас Солонгосыг авчаад дайны төлбөрт ёстой аманд орж ирсэн тоогоо хэлж нэхээд л. Харин европчууд даваадуулсан ч гэсэн дайны төлбөрт бас ч гэж бодит үнэнд ойртохуйц мөнгө нэхсэн гэж зохиолч бичсэн байсан. Олон улсын асуудал болохоор тэр бараг баттай баримт болов уу. Хятад хэлний нэг нэртэй зартай орчуулагч фэйсбүүктээ хятадууд япончуудад ясны дургүй, бас илүү явдагт нь шээсээ гоожуулах шахдаг гэж бичсэн байсан. Ер нь хятад япон хоёр манай хоёрорхуу юм шиг байгаан хихи.
Гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд Цыши өрнийн орнуудыг эхлээд таньж мэдэхийн тулд түүхэнд анх удаа элч томилж айлчлалаар явуулдаг юм. Гэтэл өнөөх л хуучинсаг, дотогшоо чиглэсэн үзэл бодолтой түшмэлүүд дотроос нь яваад өгөх хүн ч олддоггүй. Ер нь дэндүү хаалттай байснаас тэр үү, Азид хүчирхэгтээ тооцогдож ирснээс тэр үү, дорой буурай байгаагаа нийтээрээ хүлээн зөвшөөрдөггүй, дэлхий дундад улсыг тойрч эргэдэг гэсэн үзэлдээ үнэнч, бусадтай харьцуулахад муу муухай байгаагаа ойлгосон ч ойлгоогүй царайлж гаднаас тусламж эрдэггүй, тэгж нүүрээ барж доогуур харж дорой дуугарснаас амиа хорлохыг илүүд үзэх үзэл мах цусанд нь шингэсэн хүмүүс байсан бололтой. Тэгээд гааль дээр ажиллаж байсан доогуур тушаалын Бинчүн гэгч угийн сониуч зантай, дээрээс нь хил дээр гадны худалдааны хөлөг онгоцуудтай тулж ажилладаг байсан болохоор "цагаан арьстнууд өөрийг нь арай ч мөчлөөд идчихгүйг" гадарладаг болсон хүнийг гадаад руу томилж явуулдаг.
Бинчүний тэмдэглэл их сонирхолтой. Анх удаагаа хилийн дээс алхаж буй хятад хүн болсондоо үнэн сэтгэлээсээ баярлаж талархаж, угийн хүүхэд шиг цайлган ч юм уу даа юм болгоныг шохоорхоод л. Гэрэл цахилгаан, төмөр зам, цахилгаан холбоог нүдээр үзэн биширч, эрэгтэй эмэгтэй хүмүүс гар гартаа хүрэлцдэг, хамт бүжиглэдэг зэргийг хараад гайхаж бас таашааж, ер нь л барууны юм болгон сонин сайхан санагдсан тухайгаа, худгаас гарсан мэлхий шиг л мэдэрч байгаа талаараа бичиж Цышид тайлагнадаг. Цыши давхар Бинчүний нүдээр барууныг харж, их соёлтой танилцдаг. Даанч энэ тэмдэглэлээс нь болоод буцаж ирсэн хойно нь хятад түшмэдүүд өрнийг тахин шүтэгч эх орноосоо урвасан нтр гэж Бинчүнийг хяхаж хавчсаар байгаад цаадах нь амиа хорлочихдог билүү, саналаараа ажлаасаа гараад бүүр алс бөглүү газар яваад өгдөг ч билүү. Нэгээр тогтохгүй иймэрхүү үзэлтэй хүнийг нийлж бөөрөлхсөөр байгаад янз янзын эмгэнэлт төгсгөлд хүргэсэн явдал гардаг болохоор бүүр хольж солиод байна. Цышид ч гэсэн нийтээрээ иймэрхүү хандаж байсан ч төр барьж байгаагийнхаа хүчээр давж гарсан бололтой.
Гэхдээ эмэгтэй гэдгээсээ болоод хүний нэрээр төрийн хэргийг явуулж байсан. Эхлээд хүүгийнхээ, дараа нь өргөж авсан хүүгийнхээ өмнөөс. Хүү нь эрдэм номгүй зугаа цэнгэлд толгой мэдүүлчихсэн нөхөр. Нэг бол залуу царайлаг тайгануудтай шөнөжин шоудчина, үгүй бол ордноос нууцаар гараад эмсийн хүрээлэнд очоод гэвтчинэ. Ингэж явжаагаад хүүхэдтэй ч болж амжилгүй дөнгөж хорин насандаа муу өвчин олж чадарсан гэж олон судлаач үздэг бол зохиолч үүнийг үгүйсгэж бөөрний үрэвслээр өөд болсон гэсэн өнцгөөс бичсэн байна лээ. Ямар ч байсан үхсэн нь бол үнэн юм шиг байгаан Хүүгээ өнгөрсний дараа Цыши эмэгтэй болохоор хаан ширээнд сууж болдоггүй, тэгээд дүүгийнхээ хүүг өргөж авч хаан суулгадаг. Өргөмөл хүү нь шүлэг бичих, өндөр түвшинд эмоорох зэрэг авьяастай, хоосон номоор цээжээ дүүргэсэн, бодит үйл хэрэг хийх чадваргүй, сулбагар, хүний үгэнд оромтгой. Өргөх бичиг ирэхээр асуудлыг шийдэх биш үг үсгийнх нь алдааг засаад суучихдаг гэжугаа. Бие султай, элээний сүүдэр дайрах төдийд л даарна, байн байн хэвтэрт ордог, харахад ч амь нь хаанаа байгаам гэмээр. За ямар ч байсан иймэрхүү л дүрсэлсэн байна билээ. Энд зүгээр базаад л тавьчихлаа.
Цыши улсаа хөгжүүлэхийн тулд өөрчлөлт шинэчлэл хийдэг байсны хажуугаар Ази хүнд ажиглагддаг өв уламжлалаа дээдлэх, бурхан шашин шүтэх, нүглээс айх, ёс жаягийг дагаж мөрддөг зангаасаа болоод багагүй эргэлзээнд ордог байж. Жишээ нь төмөр зам тавих асуудлыг шийдэж чадахгүй олон жил болдог. Уг нь тавьчихмаар байдаг, улсын хөгжилд хэрэгтэй байдаг, гэтэл энд тэндгүй тархсан шарилуудыг хөндөх болчоод байсан учраас тэнгэрийн гэсгээл, ард иргэдийн зэвүүцэл дургүйцлээс эмээгээд, дээрээс нь өөрөө хүндлэх шүтэх ёсоо зөрчиж чаддаггүйгээсээ болоод ацан шалаанд орчихоод их уддаг. Хятадууд өвөг дээдсийнхээ шарилд их ач холбогдол өгдөг, тэнгэрт байгаа тэднийхээ сүнстэй шарилын газрыг эргэж тойрч холбогдож болдог гэж итгэдэг, бас анх тавьсан газраас нь холдуулж хөндөж болдоггүй юм байж л дээ. Хэдийгээр энэ ном дээр ард иргэд төмөр зам, шарил нтртэй холбоотой эсэргүүцэл үзүүлсэн гэж гараагүй боловч хөгжил дэвшил гэдэг хуучин ёс уламжлалаасаа ангижрахтай утга нэг юм уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Ялангуяа хурдацтай хөгжих шаардлага тулгарсан бол хуучнаасаа салахад сэтгэл санаагаа бэлдэх хугацаа ард иргэдэд олддоггүй, тэгээд л сэтгэлээ чангалж амжаагүй, дасан зохицох чадваргүй хүмүүс уламжлалаа уландаа гишгэх гэж бархирцгаадаг юм шиг санагдаж байлаа, гэхдээ бүү мэд ээ. Тэр цаг одоо цаг бас ондоо шд тээ тийн.
1900 он гарснаас хойш Цыши аргагүйн эрхэнд хүчингүй болгосон боловч үүнээс өмнө манжууд манж эсвэл монгол үндэстэнтэй гэрлэж болдог, хан үндэстэнтэй болдоггүй байж. Төрсөн хүүгийнх нь хатан монгол эмэгтэй байсан боловч даанч унхиагүй ээ. Нөхрийгөө нас барсны дараа дагаад амиа хорлочихдог. Эхнэр нь нөхрийнхөө араас хадан гэртээ очих нь урд зүгийн баатарлаг ёс юм байж л дээ. Хатны аав монгол түшмэл ч бас Цышид хязгааргүй үнэнч, манжийн төр ганхах үеэр таны төлөө хийж чадах зүйл алга, амиа ч болтугай өргөе гэж гэрээс бичээд хамаг эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар өөрсдийгөө шатаагаад амиа хорлочихдог. Шал солиотой.
Цыши хэдийгээр гадаадаас суралцдаг, судалдаг, өөрсдөөс нь илүү гэдгийг мэддэг, эсэргүүцлийг үл тоон европчуудыг чухал албанд авч ажиллуулдаг байсан ч хэзээ ч шийдвэр гаргах эрх атгуулж байгаагүй. Ер нь хараад байхад зөв ч буруу ч, хийсэн болгон нь улс эх орноо гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Тэрнээс хувийнхаа амбицыг хөөгөөд, эд хөрөнгөнд шунасандаа төрийн толгойноос зууралдаад байсан юм биш шиг байгаан, гэхдээ мэдээж энэ номноос харахад л даа. Тэрнээс биш ойр дотныхоо олон хүнийг хордуулж алсан гэж сэжиглэгддэг, зугаа цэнгэл эд мөнгөнд шунаад төр цалгардуулсан гэх мэт таамаг олон байдаг юм шиг байна лээ.
Яг өөрийг нь авч үзэх юм бол тэр үеийн бусад эмэгтэйчүүдийн л адил хаагдмал боогдмол. Хичнээн ан амьтанд дуртай байгальд дуртай ч гараад явчих боломжгүй, хориотой хотдоо таг хоригдчихсон. Тэр бүү хэл 50 жил төр барьсан мөртлөө эмэгтэй хүн байж болдоггүй ордны урд хэсэгт очиж байгаагүй, хаан сэнтий дээр сандайлж үзээгүй. Гадаад ертөнцийн талаар зөвхөн элч төлөөлөгчөөрөө дамжуулан төсөөлөл авдаг. Хувь хүнийх нь талаар илтгэх юм харьцангуй хомс. Ордны болон зочид төлөөлөгчдийнх нь тэмдэглэл дурсамж сэлт цэвэр ажил хэргийн холбогдолтой болохоор нэг л янзын.
Харин хөргийг нь зурсан нэг евооп эмэгтэйн дурсамжаас харахад Цыши гоо зүйн өндөр мэдрэмжтэй, өнгө будгийг маш сайн зохицуулдаг, залуу бүсгүй шиг дэгжин хээнцэр хувцасладаг, ер нь гоё сайхан юманд дуртай байсан бололтой. Их том цэцэрлэгтэй, төрөл бүрийн цэцэг ургамал тарьж ургуулдаг, цэцэрлэгээ өөрөө арчилж торддог. Тэндээ л хамаг стрессээ тайлдаг. Бас их олон төрлийн амьтан тэжээдэг. Тэднийгээ янз бүрийн тушаал биелүүлдэг болгож өөрөө сургасан. Дуурь хөгжимд их дуртай, жүжигчин хөгжимчинд гар татдаггүй хэтэрхий гэмээр өндөр шан хүртээдэг. Тэтгэвэрт байхдаа өдөр болгон 8-9 цаг тасралтгүй хөгжим тоглуулдаг байсан, сүүлд гэрэл зураг авахуулж үзээд их шохоорхож байнга авахуулдаг болсон гэх мэт зүйлийг мэдэж авлаа. Тайган нарын тэмдэглэлд бүр ганцаараа байгаа гэж бодсон нэг үедээ өөрөө дуурийн хэсгээс тоглож бүжиглэж дуулж байсан гэнэ. Харин газар орныг нь том гүрнүүд хуваан залгиж байхад хүн хараагүй гэдэгт итгэлтэй байх үедээ байнга уйлдаг байжээ.
Шинэчлэл эхлүүлж хаалттай улсыг дэлхийд нээлттэй болгосноороо Цыши тэр үед ч, магадгүй одоогийн хятадад ч муугаар дурсагддаг байж болох ч өрнийхөнд өндрөөр үнэлэгддэг, нэр хүнд сайтай байжээ. Жишээ нь тухайн үеийн Америкийн хятад дахь элчин сайд түүний талаар "Улс үндэстнийхээ дотроос Хятад болон өрнийн ертөнцийн хоорондын харилцааны ач холбогдлыг ойлгосон, энэхүү харилцааг удам дамжсан эзэнт гүрнээ бэхжүүлж, материаллаг хөгжил дэвшилд хүрэх үйлсдээ ашигласан анхны хүн гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй" гэж бичиж үлдээсэн байна. Ер нь хятадад харьцангуй гайгүй ханддаг ганц улс нь Америк байсан бололтой. Газар нутаг руу нь өнгөлзөөд байдаггүй, дайны төлбөрийн өрөө Цышигийн төр барьсан сүүлийн жилүүдэд хүчингүй болгож, хятадуудыг олноор нь америкт сургаж байжээ.
Хувийн харилцаануудаас нь миний анхаарлыг бэлэвсэн хатан Жин, Цыши хоёрын харилцаа татсан. Жин нь Цышигийн хамтаар ордонд орсон, мөн адилхан татвар эм байсан боловч хатан болж өргөмжлөгдсөн хүн байж. Тэдний нөхөр болох эзэн хаан нас барахад уг ёсоороо бол Жин бэлэвсэн хатан болж, Цыши татвар эм чигээрээ хэн ч биш үлдэн, Жин хүүгийнх нь эх болох байж л дээ.
Гэтэл Жин Цышиг өөрийн адил бэлэвсэн хатанд өргөмжлөн тэд хоёулаа ижилхэн цолтой болж эрх мэдлээ хуваалцах болсон байгаам. Тэгээд зогсохгүй төрийн эрхэнд гарах хуйвалдааныг хамсан зохиож, гүйцэтгэн, Жин нас барах хүртэл хорь шахам жил хоёулаа хамт хөшигний цаанаас улсыг удирдаж байжээ. Энэ хоёрыг юу тэгтэл нэгтгэсэн нь үнэхээр гайхмаар. Нэг хүний эхнэрүүдэд байдаг атаа хорсол, эрх мэдлийн тэмцэл хааччив. Ордны бүх эмэгтэйчүүдийг дураараа толгой мэдэн захирах эрхээ хуваалцахыг хүсдэг хатан байдаг аа? Тэгээд бүр явдал чирэгдэл болж сайд түшмэд нарыг баахан ятгаж сэнхрүүлж бараг хууль ёс зөрчин баймаажин Цышиг бэлэвсэн хатанд өргөмжлөөд л. Дээрээс нь бас хааныг амьд сэрүүн байхад Цыши төрийн хэрэгт нь хошуу нэмж байгаад нөхрөө уурлуулаад цаазаар авахуулах гэж байхад нь Жин аварсан гэжугаа.
За яахуу, солонгос драм үздэг хүн шиг бодъё л доо. Цыши ямар нэг аргаар Жинийг шантаажилсан, өнгөрсөн нууцыг нь мэддэг байсан гэж бодъё хахах. Жинд хамаг эрх мэдэл нь байхад Цышиг зайлуулчих хүчгүй байна гэж байх уу? За чадаагүй байж, тэгвэл Цыши эрх мэдэлтэй болонгуутаа Жинийг замаасаа зайлуулчиж бас болно оо доо? Их сонин байгаам даа. Жинийг яахав, угийн найрсаг, зөөлөн, нийцтэй гэж тодорхойлсон байсан. Тэгэхээр Цышиг үнэнч хүндээ үнэн сэтгэлээсээ хандаж чаддаг хүн байжээ л гэсэн дүгнэлт гаргахаас өөр замгүй еэ?
Аа бас Цышиг нэг тайгандаа дурлачихдаг тухай бичсэн байсан. Гүй бүр гайхаад байхым. Яаж тайган, зарцдаа дурлаж болдог байна аа нчодоо. За болий, тайган гэдгийг нь тооцохгүй байя, гэтэл ихэс дээдэс зарц дордосын ялгаа тэнгэр газар шиг л байсан баймаар юм. Юн Чан гуай чинь Цышид хир халдаахгүй, сав л хийвэл өмөөрөөд байжийж энэ тухай үнэн гэж бичсэн байхаар итгэхгүй байхад хэцүү ч юм шиг. Гэтэл бас Цышигийн бодлогод хорссон нэг хунтайж өшөөгөө авах гэж байж ядахдаа тэр тайганг нь шалтаг босгож ирээд алчихдаг, тэрний дараа Цыши сар гаруй бие нь өвдөж хэвтэрт ортлоо дордсон гэжугаа. Хожим нь тэр тайж Цышигийн үзэл бодлыг ойлгож дагадаг болсныхоо дараа тэр тайганыг алсныхаа төлөө бүр онцгойлон өршөөл эрсэн гэхээр бас үнэн ч юм шиг. Мэдкү мэдкү, аягүй сонин, яагаад ч толгой хүркү байна.
Цыши манж үндэстэндээ хайртай, манжийн хаант засаглалдаа бүхнээ зориулсан хүн. Гэхдээ амьдралынх нь сүүлийн жилүүдэд хан үндэстний эсэргүүцэл гарах болсонтой холбоотой ч юм уу, эсвэл ер нь цаг үе өөрчлөгдөж байна гэж үзсэн ч юм уу үндсэн хуульт хаант засаглалтай болохыг хүсч байжээ. Гэхдээ урьдаар гадаад руу элч төлөөлөгчөө илгээн нарийвчлан судлуулж, бүх хууль заалтыг нямбай боловсруулсны дүнд бэлтгэл ажилд 9 жилийн хугацаа заагаад, тэр хугацааны дараа /1916/ сонгох сонгогдох эрхтэй иргэдийг тодорхойлж сонгууль явуулах зарлиг гаргасан ч, даанч үүнээсээ өмнө таалал төгсчээ. Нас барахаасаа өмнө сонгууль болохыг харж чадаагүйдээ харамсаж байгаа талаараа ярьж, өргөмөл хүүгийнхээ хатан Лонжюд бэлэвсэн хатан цолоо өөрөөр хэлбэл төр барих эрхээ шилжүүлжээ. Гэвч Цыши хаант төрийг эрх сүр, нэр хүнд, хүч чадлаараа тогтоон барьж байсан ганц далан байсан бололтой. Түүнийг нас бармагц хаант төр задран унаж бүгд найрамдах улс тогтон Лонжю хатан манж, хан, түвд, хотон, монгол ард түмэн оршин суугаа Чин гүрний нутгийг хятадад хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь манай хувь заяатай ч холбогдож таарч байгаам.
Эцсийн дүнд тоо гэдэг их чухал байдаг бололтой. Ямар ч хүчирхэг байлаа гээд зөөлөн нь хатуугаа иднэ гэж айхтар том аюул байна. Манж нар яаж ч хичээж сэргийлээд эцсийн дүнд дээш мацах жийргэвч болсон л төдий. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр ялагдаж, үлдсэн хэд нь буцаад монгол нутагтаа ирэхдээ суурин газрын дадлаа гээж чадахааргүй болсон байсан гэсэн яриа байдаг. Зөөлөн хувцас өмсөж, ногоо цагаа идэж, жууз хөлөглөж явсаар байгаад сурчихсан, эргээд идээшиж чадахгүй болсон байсан л юм гэсэн, хэн мэдэхэв.
За ямартай ч, миний бодлоор зохиолч эх орноо орхин европт гарч, европ нөхөртэй болж, европ хоол идэж, европ агаар амьсгалж байгаа, Цышиг мянга өмөөрч бичсэн ч гэлээ, түүний үндэс угсааг мартаагүй болов уу. Яагаад гэхээр Цыши хатан ном "Хятадын ирээдүй хятадын ард түмний гарт байх учиртай байсан болой." гэсэн өгүүлбэрээр дуусч байгаам. Ер нь түүхэн намтарчилсан номыг ямар тохиолдолд яаж байна, яасан нь зөв байж вэ, хэнийх нь зөв хэнийх нь буруу байсныг тунгааж, хажуугаар нь зохиолчийн далд мессеж, үзэл бодлыг бас мэдэж уншихгүй бол над мэтийн тархи угаалтын эсрэг дархлаа тогтоогүй, улс төр түүхийн сэдэвтэй номыг эхлэн уншигчид бол ер нь жаахан хүнд л юм байдым байна.


Top
   
PostPosted: Jun.29.18 1:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7964
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
тайганд дурлаж итр

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jun.29.18 10:51 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
"Эрүүдэж тамлахыг даваад гардаг чанга хүмүүс, давж гардаггүй сулхан хүмүүс гэж байдаг хэмээн тэнэгүүд л ярьдаг юм. Энэ бол дэмий үг. Сайн ба муу мөрдөн байцаагчид л гэж байдаг юм. Харин Аквариумын мөрдөн байцаагчид тун сайн. Хэрэв тэдний дамжлага руу орох л юм бол чи хэзээ ч хийгээгүй хэргээ ч хүлээнэ. Гэхдээ чи бид хоёр тэр дамжлага руу хэзээ ч орохгүй гэж би итгэж байгаа учраас чамд Аквариумын талаар хэдэн үг хэлье."

Энэ бол "Аквариум" зохиолын хэсэг. Тун санамсаргүй А үсгээр эхэлсэн байж таараад киндл дээр нээгдчихсэн ном. Ямар ч оршил өмнөх үггүй шууд эхэлчихээр нь уншиж үзлээ. Эхлэл хэсэг нь Жорж Орвеллын 1984 шиг санагдаж байлаа. Бодит биш хийсвэр, сайн төсөөлж бичсэн харанхуй бараан ертөнц мэт. Харин дараагийн бүлэгт танкчин офицерийн тухай гарч, сонирхолтой боллоо. Ялангуяа танк дотор өрнөх үйл явдал, тэр үеийн сэтгэл хөөрөл, мэдрэмжийг тун сайн дүрсэлж, өөрийн эрхгүй дотор нь орсон мэт санагдаж, дагаж хөөрөөд дуустал нь уншихаар шийдлээ дээ.

Эхлэл хэсгийн сэтгэгдэл бүрэн арилахгүй байсан болохоор ном дундаа орох хүртэл би бодит хүний дурсамж уншиж байгаагаа ойлгохгүй л байв. Яваандаа хүмүүсийн нэр ус, Зөвлөлтийн цэргийн бүтэц зохион байгуулалтыг нэг бүрчлэн нарийн тодорхой бичсэнийг хараад л сэжиг төрж эхэлсэн юм. Анхнаасаа дурсамж ном, тэр тусмаа тагнуулчийн намтар гэж мэдэж байсан бол огт уншихгүй л байх байсан. Гэхдээ нэгэнт дундаа орчихсон, тэгээд ч дүрслэл сайтай байсан болохоор дундаасаа сонирхолгүй болж эхэлсэн ч төгсгөлийг нь үзчихлээ.

Үйл явдал нь танкны ахлах дэслэгчийн чадварыг нэг дэд хурандаа олж харж, дэргэдээ татан тагнуулд авч, шат дамжлагын дагуу сургадаг тухай гарна. Ахлах дэслэгч ч гялалзсан амжилт үзүүлж, бүх сорилт шалгалтыг торох юмгүй давсаар европт томилогдон ажилладаг. Сургалт, шалгалтуудыг тодорхой тоочиж бичсэн нь сонирхолтой.

Крис Кайлын Америк мэргэн буудагчаас манайх лаг, угаасаа л лаг юм чинь та нар маргалтгүй маргаад ч барахгүй гэсэн өнгө аяс мэдрэгддэг бол Аквариум яагаад лаг байгаагаа нарийвчлан тайлбарласан нь надад арай давуу юм шиг санагдсан. Гэхдээ хоёулан дээр нь л цэргийн нэршил, анги салаа, хэн нь хэнийгээ захирдаг, ямар тогтолцоотойг нь сайн ойлгож /уг нь хангалттай л тайлбарласан байх шиг байсан/ чадсангүй. Угийн сонирхдоггүй болоод л тэр байх. Сонирхдог байсан бол штаб, дивиз, батальоны ялгааг хэдийнээ мэддэг болчихсон, эсвэл хайж судлаад мэдчих л зүйл. Гэхдээ дургүйд хүчгүй гэдэг юм хойно. Яг үнэндээ би цолын дарааллыг уншихаараа хальт гадарлана, гэхдээ цолны нэмэгдэл гуншинг нь оруулаад ямар ямар цол байдгийг цээжээр бол тоочиж мэддэггүй. Бас хэдэн таван хошуу ямар цол илэрхийлдгийг мэддэггүй. Мэдэх хэрэгцээ тулгарч байсангүй. Амьдрал шаардахгүй л бол заавал сурах шаардлагагүй юм өчнөөн л байдаг шд тээ тийн.

Ном дундаа ортлоо залуу офицерийн амжилт, тагнуулч нарт заадаг зүйл гардаг болохоор сонирхолтой байсан ч, сүүлд ажил дээр гарснаас нь хойш нэг хэвийн болчихсон. Гол дүр хэдийгээр мундаг боловч дээш дэвшиж улам шигшмэл ангид очих бүртээ шилдэг нь байсаар ирсэн боловч европт ажил дээр гараад өөр шигээ шилмэлүүдийн дунд бол хамгийн доогуур зэрэглэлийнх болох нь мэдэгдэнэ. Өөрөө цойлон дэвшиж, овойж тодорч гарахыг хүсэвч аз дутдиймуу, угийн чадвар дутдаг ч юм уу чаддаггүй.

Хувь хүн талаас нь хэлэхэд их хэцүү. Нэг бол нээг их ёс журамтай офицер, үгүй бол увайгүй хулгайч дээрэмчин ч юм шиг. Зан араншин мөн чанар нь ойлгомжгүй, зөрчилтэй санагдсан. Харин эмэгтэй хүнийг огт хүндэлдэггүй, хэрэглүүр гэж үздэг нь маргашгүй. Сүүлдээ номын төгсгөлд урвагч болоод британи руу гарчих шиг болсон. Яагаад урвагч гэж тооцогдсоныг нь, бага эзэнд нь юу тохиолдсоныг үнэндээ сайн ойлгосонгүй. Уншиж дуусчихаад л хальтхан хайж үзсэн чинь зохиолч Виктор Суворов нь Зөвлөлтийн тагнуул байж байгаад британид урваж тэнд орогносон, одоо ном бичээл сууж байдаг хүн юм байна. Энэ төрөлд сонирхолтой хүмүүс бол андахгүй байх. Би л мэддэггүй явсан бололтой. Гэхдээ надад тэр хүний хэн байх нь хамаагүй, хэн гэдгийг нь мэдэх ч үгүй болохоор зөвхөн номоос төрсөн сэтгэгдлээ л бичиж суухад амар байна.

Ном дээр Суворов хүүхэд байхдаа тарвас зарсан тухайгаа дурссан хэсэг гардаг. Надад бүтэн номоос тэр хэсэг л хамгийн их таалагдсан даа. Соц кап хоёр нийгмийн нэрэн дээрээ ялгаатай боловч нидэр дээрээ ижил байдал, амиа авч явах жинхэнэ хар ухаан зааж өгсөн тэр сайхан сэтгэлт ах, бас Суворовын доторх гэмт хэрэгтэнг анх сэрээсэн үйл явдал юм шиг ээ. Дараа нь Суворов цол нэмчихээд цолоо угаадаг хэсэг бас сонирхолтой байсан. Стакан дүүрэн дүүрэн архи уугаад л. Гол нь уухдаа биш ёс нь өвөрмөц санагдсан. Цолны угаалга дээр уригдсан хүмүүс бүгд тодорхой үүрэгтэй, хэлэх үг хийх үйлдэл нь бүгд тодорхой ёс заншлын дагуу явагддаг бололтой. Хэдэн жилийн өмнө цолны найр гээд нэг бичлэг фэйсбүүкт яваад байсан. Нэг орос хүүхэн цол нэмсэн, тэрэнд стакан дүүрэн архи өгч уулгаад л байдаг нээх аймар. Тэр л санаанд орж байлаа.

Ийм жанр сонирхдоггүй ч гэсэн уншиж байх үед сонирхол татаж чадаж байсан, бас тийм зузаан биш болохоор цаг хугацаа ч нээх алдсангүй. Тэгэхээр харамсаад байх юм алга. Тагнуул, баатарлаг явдал, цэрэг зэвсэгт дуртай хүн бол уншаад өөрсдийн дүгнэлтээ хийсэн нь дээр байх.


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Jul.01.18 5:47 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
...


Last edited by zolushka_717 on Jul.01.18 5:47 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Jul.01.18 5:48 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хамгийн их маргаан дагуулдаг сэдвүүдийг жагсаавал нэлээн дээгүүр байрыг шашин эзлэх байх аа. Өргөн сэдэвтэй, хамрахгүй юм байхгүй болохоор маргаан үүсгэх талбар нь ч уудам. Хоёрхон хүнтэй суугаад шашны талаар яриа өрнүүлэхэд хүртэл гурав хуваагдчих гээд байдаг болохоор амиа хамхиад л сууж байсан нь дээр. Хоёрдугаарт: мэтгэлцэх гэж төвөг. Нэгдүгээрт: шинжлэх ухаан улс төр нтр хүний толгойтой холбогддог болохоор хааяадаа маргаж хэл амаа билүүдэж болох ч шашин хүний сэтгэлтэй нарийхан мөртлөө тасрашгүй бат бөх утсаар нягт холбогдсон байдаг учраас бусдын сэтгэл рүү хайр найргүй дайрч, өөрийн дотоод ертөнцийг хүчээр тулгах хэрэггүй юм шиг санагддаг. Нарийндаа итгэл найдвартай ч холбогддог, хэн хүний дураараа халдан довтолж, гишгэчээд байж болдоггүй эмзэг талбар ч гэхиймуу. Яахуу, би л тэгж боддын.

Ингээд гэнэт шашин, итгэл үнэмшил яриад суляараад байгаа нь Disobedience гээд ном уншсантай холбоотоймаа. Disobedience үнэн алдартны шашин шүтдэг, за миний /өнгөц/ ойлгосноор кинон дээр гараад байдаг нээх хаагдмал, нийгмээс тусгаарлагдмал оршдог, урт урт хар хувцастай, эрчүүд нь сахал үсээ ургуулж үсээ сүлжсэн, хүүхнүүд нь цагаан малгай шиг юм өмсцөн гараад байдаг, маш хатуу дэг жаягтай Еврей хүмүүсийн тухай уран зохиолын ном.

Ном үнэн алдартны шашны нэг рабби нас барснаар эхэлдэг. Рабби гэдэг нь хамбархуу албан тушаал ч юм уу цол ч гэх юм уу, нэг тиймэрхүү юм юм шиг байна лээ. Гэхдээ тэдний шашин тойрч тогтнодог тусгаар, тусдаа "нийгэмд" бол бараг ерөнхийлөгчтэй дүйцэхүйц ч юм шиг сайн мэдкү байна, ямар ч байсан их л нэр хүндтэй чухал зүйл бололтой байсан. Үйл явдал нь Лондон хотын үнэн алдартны шашинтнуудын нэг "хүрээлэлд" өрнөдөг. Миний ойлгосноор ийм нийгэм, нийгэмлэг, тосгон мэдкүэ юу ч гэх юм хэд хэд байдаг бололтой байсан.

Номонд раббийн зээ дүү Довид /эсвэл Довийд/, түүний эхнэр Эсти, раббийн ганц хүүхэд Ронитын тухай гарна. Довид 38 настай, раббийн туслах хийдэг, түүнийг раббийн ажлыг залгамжилж авна гэж нийтээрээ хүлээдэг, Эсти шашны дунд сургуульд багшилдаг. Ронит 16 настайдаа Нью-Йорк хотод сурахаар яваад тэндээ шингэчихсэн, эхэндээ амралтаараа ирдэг байсан ч сүүлдээ больсон, ер нь бол шашнаасаа гарсан, 10 жилийн өмнөөс тосгонтойгоо бараг бүрэн холбоо тасарсан, санхүүгийн шинжээч, 32 настай.

Ронит руу үеэл нь болох Довид утасдаж аавынх нь тухай хэлснээр буцаад Лондонд ирдэг. Шашны заншил ёсоор гашуудал нь 7 хоног, нэг сар гэсэн дамжлагаар үргэлжилдэг, жилийн дараа талийгаачийн булшны чулууг шарил дээр нь байрлуулдаг юм билээ. Номын эхний бүлгээс л Ронит, Эсти хоёрын дунд ямар нэг нууц байгаа нь сэм сэмхэн мэдрэгдээд байдаг. Раббийг амьсгал хураангуут хамгийн түрүүнд Эстигийн толгойд Ронит ирэх нь гэсэн бодол орж ирж, баярлаж бас баярласандаа өөрийгөө зэмлэдэг бол Ронит багадаа хамт бужигнуулж явсан Эстиг үеэл ахтай нь гэрлэснийг мэдэх нь бүү хэл тосгоноос хэдийнээ явчихсан, одоо тэнд байхгүй гэж бодож байдаг. Эсти нөхрөөсөө Ронитыг хэзээ ирэхийг асуухад Довид сонсоогүй юм шиг царайлж марайлаад л, тэгснээ Ронитыг буудалд байрлуулна гэсэн чинь Эсти гэртээ байлгая нтр гээд л.

Эсти дэндүү дуугүй, амьдрал ямар ч том чулуу шидлээ гэсэн хүлцээд л сууж байх, нэг тийм сонин хүнээр дүрслэгддэг. Гүлдийчээд гэдэг шиг хахаха. Би лав зан чанарыг нь яг тодорхойлж чадаагүй. Сүнс сүүдэр шиг сүүмийгээд баригддаггүй. Ирээдүйн раббийн эхнэр байж тэнцэхгүй гэж тосгоныхон нь шивнэлдээд л.

Харин Ронит хөдөлгөөнтэй, тосгоныхны үзэж байгаагаар бол хар багын эсэргүү хүүхэд. Эргэж ирснийх нь дараа ч гэсэн эр эмгүй дөлөөд л, өмссөн зүүснээс нь авахуулж шүүмжлээд л, алхам бүрийг нь ажиглаад л, ер нь бараг шашнаасаа татгалзсан юм чинь муу бүхний биелэл байж таарна гэсэн маягаар хүлээж авна. Ронит багаасаа л дуртайгаа дуртай, дургүйгээ дургүй гээд хэлчихдэг, тэр нь шашны хүмүүжилд үл нийцэх зан авир. Юу хүсч байгаагаа мэддэг, бие даасан, шийдмэг, зоригтой. Гэхдээ номон дээрх дүрүүдтэй харьцуулахад л тийм. Түүнээс биш ганцааранг нь авч үзвэл айхтар хүчирхэг, ухаалаг нь дэндсэн хүн бол биш. Харин Довид урдахаа л мөрөөрөө хийгээд явж байдаг хал балгүй, шашиндаа үнэнч, зөөлөн хүн.

Ронит Довидын гэрт ирснийхээ дараа хуримын зургийг нь хараад л Эститэй суусныг нь мэддэг. Мэдээд хэлэх үггүй болно. Харин Эстид Ронитыг анх харангуутаа газрын гаваар яваад орчихыг хүсч, удтал үг хэлэх тэнхэлгүй зогсож байснаа "Уучлаарай. Үнэхээр уучлаарай" гэхээс өөрийг хэлж чаддаггүй. Тэгээл энэ мэтээс харахад яваандаа Ронит Эсти хоёр хос байсан, харин Ронитыг явсны дараа Эсти Довид хоёр суусан нь тодорхой болж ирнэ дээ. Бас тэр гурав багын найзууд, дотно байсан нь мэдэгдэнэ.

Унших явцад зугуухнаар Эсти Ронитод одоо болтол хайртай нь тодорхой болох боловч, Ронитын байр суурийг сайн ойлгоогүй. Нөхөр нь хэд хоног өөр тийшээ явсан үеэр Эсти Ронитыг үнсэж, харин Ронит бүх юм аль дивангарт болоод өнгөрсөн гээд татгалздаг. Тэгснээ нэлээн хэд хоногийн дараа Эсти Довид хоёрын сүрхий дотно байхыг харангуутаа өөрөө Эсти дээр яваад оччихдог. Тэгээд тэр хоёр нөхөрт нь гардуулчихдаг юм.

Миний бодлоор Ронит Эстигийн шийдмэг бус байдал, хүссэн зүйлийнхээ араас тэмцэх биш харин хүсэхгүй байсан ч урсгал дагаад хөвж явдагт нь дургүйцэж, эгдүүцэж, бас хажуугаар нь өрөвдөж хайрлаж, хайргүй хүнтэйгээ амьдарч байгаа зовлонгоос нь суга татаж замыг нь шулуутгаж өгөхийг хүссэн ч юм шиг. Эсвэл багадаа хамт очдог байсан газраа очсон чинь хамаг дурсамж нь сэдрээд сэтгэлээ барьж чадаагүй огцомдчихсон, үгүй бол хардсан шаралхсан ч байж мэднэ. Өмнө нь бол хайрладаг байсан байж магадгүй л юм шиг санагдсан. Эсвэл өмчирхүү зангаасаа болоод хардаж, Довидод өгөхийг хүсээгүйдээ анх бүгдийг эхлүүлсэн. Аль нь ч байж магад. Гол нь Эсти хамт байхыг хүсч байгаагаа үгээр гаргаж хэлээгүй, харин Ронит тосгонд үлдэх хүн байгаагүй. Гэхдээ Эстиг хэлсэн бол үлдэх байсан байж л дээ.

Довид эхнэрээ Рониттой байхыг харсан мөртлөө уурлаж хашхичдаггүй. Эсти бүгдийг ярьж, бүр хүүхэд байхад тийм харилцаа эхэлсэн тухайгаа хэлдэг. Харин Довид гэрлэхээсээ өмнө түүнийг гадарлаж эхэлсэн, хүсэх юм бол тавьж явуулахад бэлэн байна гэдэг. Номын бараг сүүл хэсэгт мэдэгдсэн боловч Ронит л анх хүүхэд байхдаа тэр хоёрыг холбож танилцуулсан байдаг. Тэгэхэд л Довид Эстид дурлаж, бас хэзээ ч өөрт нь хайртай болохгүйг мэдэж байсан хэрнээ гэрлэж, бас илүү зүйл шаарддаггүй байж. Ер нь тэр хоёр нэг нэгэндээ их тохирсон юм шиг. Эсти Ронитод хайртайг тооцохгүй л бол тэр хоёр үг хэлгүйгээр ойлголцдог, зан чанар нь ч ойролцоо. Тиймдээ ч юм уу Эсти жирэмсэн болсноо хэлээд Довидыг орхихгүй нь мэдээж болдог.

Номын багагүй хэсгийг үнэн алдартны шашны ёс заншил, зан үйл эзэлнэ. Ингэх тэгэх ёстой, ийм тийм учиртай гээд л. Бас бурхны талаар, сургааль номлол нь ч их гарна. Гэхдээ энэ зохиолд лав бурхан байдаг эсэх, тэрэнд итгэх эсэх нь нээх чухал биш, харин тэдгээр ёс дэг, уламжлал хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байгааг голдуу харуулсан юм шиг санагдсан.

Ронит шашнаасаа татгалзсан нь тэр ядаргаатай хатуу хорио цээрээс л болсон, гэхдээ Нью-Йорк хот руугаа буцаж очсоны дараа энгийн ёслол зан үйлийг хааяадаа хийдэг болсон нь зан үйл бол итгэл үнэмшлийн нэгээхэн илрэл хэсэг, итгэл үнэмшил гэдэг санаан зоргоор хувирч, мартаж болдог эд биш гэдгийг харуулаад ч байх шиг. Эсти ч гэсэн Ронитыг хамт Нью-Йорк явъя гэхэд татгалзсан нь жирэмсэн болсонтой нь, бас Довидод итгэдэг, романтик биш ч гэсэн хайртай, таарч тохирдог болохоор, итгэл үнэмшлээ гээхийг хүсээгүйтэй нь ч холбоотой байж магад.

Зохиолч нь өөрөө Рониттой төстэй, Английн үнэн алдартны шашны гэр бүлд төрж өссөн, хожим нь Нью-Йорк руу нүүгээд, шашнаасаа гарсан юм гэнэ. Энэ номоо 2006 онд бичсэн. Тухайн үедээ нэлээн шуугиан тарьсан л юм шиг байна лээ.

Өө нээрэн, нэг юм бичээгүй байна шдээ. Ронит чинь эмэгтэй хүн л дээ. Тийм болохоор л Эстигийн тосгондоо үлдэх шийдвэр үнэн зоригтой болж чадаж байгаам. Тосгондоо үлдсэн цагт нөхрөөсөө салсан байлаа ч тэр хатуу шашинд ер нь гэцүү дээ гэцүү. Тэгээд ч номын төгсгөлд Эсти өөрийгөө ижил хүйстэн гээд нийтэд зарлачихдаг юм. Тэгснээрээ өөрийгөө хүлээн зөвшөөрч, бодит үнэнтэй нүүр тулж байгаа хэрэг. Бас үүнийхээ хажуугаар шашнаа ч орхихгүй гэдгээ мэдэгддэг. Хоёуланг нь хослуулна л гэнэ шүү. Угийн хүмүүс л хүнийг голж шилж, шүүмжилдэг болохоос хүний юунд итгэх, юу бодох, юу хүсдэг нь тэр хүний л хэрэг шд. Зүйрлэхэд хүртэл аль нэг эрхтэн дутуу, эсвэл арьсны өнгө олонхоос ондоо байлаа гээд бодож сэтгэх итгэх үнэмших эрхгүй болчихгүй биз дээ тээ тийн.

Ёоох, үйл явдал тоочиж бичнэ гэдэг чинь тийм амар юм биш байдым байна. Гэхдээ л ингэж, зорьж баахан юм бичсэн нь номыг нь уншихаасаа өмнө киног нь үзцэнтэй холбоотоймаа хахаха. Кинон дээр нь миний дуртай Рэйчел Вайс, Рэйчел МакАдамс хоёр тоглодог, хэдэн сарын өмнө трейлерийг нь олж үзчээд нэтэд тавигдаасай гэж хүлээж байсан юм бхгүюу.

Рэйчел Вайсийн кинонууд ер нь дажгүй санагддаг. Нээх тийм энгийн, хэтрүүлэг маяггүй жүжиглээд байх шиг байдын. The Mummyгаас авахуулаад Constantine, Definitely, Maybe гэх мэт дуртай кино байна байна. Харин The Lobster гээд кино нь зурагтаар гарч тааралдкуен. Дотор маажаад ч байх шиг, их сонин төгсдөг, өвөрмөц, гоё ч юм шиг муухай ч юм шиг кино шд хахаха.

Рэйчел МакАдамсыг хүмүүс The Notebook киногоор нь л таньдаг юм билээ. Надад тэр нь нээх онц санагддаггүй. Харин Mean girls, Red eye, жижигхэн ч гэсэн Sherlock Holmes дээрх сахилгагүй дүр нь, Aloha дээрх нүүрний хувирлууд нь таалагддаг. Тийм болохоор хоёр таалдаг жүжигчнийхээ киног юу гэж алдахав дээ тээ тийн. Шал тэнэг кино байсан ч үзээд алдах л байсан. Харин азаар үнэхээрийн таалагдсан. Тэгээл номыг нь олж уншжаахгүй юу.

Номын үйл явдлыг бичсэн нь киноноосоо зөрүүтэй байснаас тэр. Зохиолын санаа хаалттай нийгмийн хорио цээрт төвлөрсөн бол кинонд хайр дурлал гол сэдэв нь болсон. Армаанчиглаж бол чаджийлээ. Юун цагаан сар юун наадам. Киног үзэхдээ үйл явдлыг нь огт мэдэхгүй байсан болохоор илүү сонирхолтой байсан. Яагаад ч юм трейлерээс нь готын задгай хүүхэн хөдөө нөхөртэйгээ хамт ирээд нэг хүүхэнтэй танилцаад бужигнуулаад байгаамуу гээд бодцон байсан намайг бурхан өршөөг ээ

Хамгийн анх Ронит, Эсти хоёрын нэг нэгнээ хардаг хэсэг дээр Вайсын царайны хувирлыг үгээр хэлэхийн аргагүй, үзсэн хүн л мэдэрнэ дээ. Залгуулаад Эстиг Довидтой суусныг мэдээд гаргасан царай бас л ёооё. Бас орой нь "та хоёр хоорондоо суугаад сайхан байгаа юу" гэж хардаад ч байгаамшиг, гашуудаад ч байгаамшиг асуудаг хэсэг үнэн aaaaaawkwaaard хахаха.

МакАдамсын хувьд тэр гурав айлд уригдаад хоолны ширээний ард суужаахад Ронитыг өөчлөх сиймхий хайсан авгай "Чи одоо болтол гэрлээгүй л байгаамуу тээ" гээл нээх зивүүн асуухад гаргадаг царай бол гоё байсөө. Дараа нь нөхөр нь Ронит тэр хоёрын үнсэлцсэнийг мэдээд хэрэлддэг хэсэг дээр "Над руу хар. Намайг хар. Би өөрөө хүссэн. Би үргэлж хүссээр ирсэн. Би ийм л хүн." гээд орилдог хэсэг солиормоор.

Ер нь кинон дээр хоёр гол дүр биширмээр холбогдож байсөө. Нэг хөдөлгөөн, нэг л харц маш их зүйлийг илэрхийлж, миний хамаг биеийн шар үсийг босгож байгаам чинь. Зүгээр л үг хэлэлгүйгээр нэг нэгнээ ойлгодог. Тэр хоолны ширээний ард Ронитын наргиаг Эсти л ойлгож инээж, Эстигийн үзэл бодлыг Ронит л ганцаараа дэмжээд л. Ер нь үгээр биш биеэр, нүдээр жүжиглэж байсан. Том том дүрлэгэр нүдтэй хүмүүс сайханен блээ, илүүрхэж чаджийлээ

Дүрүүдийн хувьд Ронитыг зөөлрүүлсэн юм шиг санагдсан бол Эстиг илүү бие даасан өөрийн толгойтой болгосон байсан. Номон дээрх хоёр дүрийг хольж дундажлаад киноны хоёр дүрийг бий болгочихсон аятай л. Довид арай хатуу, эр хүнэрхүү болсон шиг. Харин хоёр бүсгүйн талаар нийтээрээ мэддэг байснаар дүрслээд, Ронитын аав охиноо үзэн яддаг, тангараг тасарсан болгож өөрчилсөн байна лээ. Киноны хувилбар нь ч надад таалагдсан. Илүү ялгаралтай болж, сэтгэлийн хөдөлгөөнүүд тодорсон юм шиг. Эсти Ронитод бүр ухаангүй хайртай. Буцааж авчрахын тулд тэр л Нью-Йоркоос нууцаар дуудсан байгаам чинь. Ронит ч гэсэн зохиол дээрхээсээ хамаагүй дулаан, Эстигээс салж чадку байсан. Киноны төгсгөл бас илүү таалагдлаа. Гэхдээ ном кино хоёр хоёулаа гол санаандаа тохирсон төгсгөл хийцгээсэн байсөө.

Ронит Нью-Йорк явах гэж байхад Эсти уурлаад, хоёулаа үүдний өрөөнд салах ёс хийдэг хэсэг бий. Тэрэн дээр Вайсын царай харагддаггүй. Гэхдээ МакАдамсын нүүрэнд хүрдэг хэсэг уярмаар байсаа. Тэгээд Вайс "Үгүй, тийм биш" гэж хэлэнгүүтээ гараад явчихдаг. Царай нь харагдку мөртлөө хоолойгоороо жүжиглэчиж л байгаам даа. Аа бас үнэн алдартныхан чинь мөргөлөө дуу болгочдым шиг байна лээ шд. Гэхдээ тэр "дуунууд" надад лав таалагдсаа.

Тэхдээ нэг таалагдаагүй юм бий. Вайсын нулимдаг хэсэг. Энийг бас үзсэн хүмүүс л ойлгоно доо. Эсвэл над шиг ойлгохгүй ч байж магад. Ямар ч байсан би лав дүрсэлж бичиж чадахгүй. Заваан санагдсан валалала. Найруулагч хувцастай эротик гэж юу байдгийг үзүүлнэ л гэсэн байсан, нээрэн л үзүүлсэн байна лээ хихихи. Гэхдээ л МакАдамсыг өөр кинонд нүцгэлэхийг хараагүй, энэн дээрээс л харлаа.

Кинонд ЛГБТ гэдэг талаас нь анхаарал хандуулсангүй. Хийц, жүжиглэлт, үйл явдал нь таалагдсан болохоор ямар хүйсийн хүмүүс гарч байгаа нь хамаагүй байлаа. Вайсын оронд өөр жүжигчин тавьж төсөөлж чадку байгаа ч, найруулагчийн сонголтод итгэж байна. Вайс ийм жанрын ном олныг уншсан, ийм кинонд тоглож үзэхийг хүсдэг байсан гэж ярилцлага өгсөн блээ. Фенүүд нь энийг сонсоод солиорох шахаж байгаа бололтой хихихи. Ер нь эмэгтэй жүжигчид ЛГБТ кинонд тоглохоор фенүүд нь нэмэгддэг юм шиг ээ.

Кино одоохондоо HD тавигдаагүй байна лээ. Би л яараад үзчихсэн болохоос. Бичлэг чанаржиж амжаагүй байхад англи хадмал бол саналтгүй. Тэхээр бритиш инглишийн сонсгол муу, учир дутагдалтай л байлаа. Номыг нь уншихад үгийн бяд хүркү бас л учир дутагдалтай байлаа хахаха. Даяргаатай наассс, аль ч үгүй. Тэхдээ одоо яахуудээ, санаж явбал бүтнэ гэж, дээрэлхүүлэхээ болих өдөр ирэх блгүдээ тээ тийн. Тэгээд ч дүр эсгэхийн оронд мань шиг мэдкү чадкугээ түрүүлээд хэлчиж байвал амар шд. Худлаа онгирч байснаас. Зааа тэр ч яахуу, бушуу HDээр хадмалтай тавигдаасааааай. Кайфтай үзмээр л бшүү, холбогдох албаныхан нь энэ асуудлаа шийдэж өгөөрэй, за баярлалаа, баяртай


Top
   
PostPosted: Jul.05.18 6:06 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.29.17 8:22 pm
Posts: 501
goy bichhiimaa :eviii:

_________________
evil within


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Jul.08.18 7:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
-Та энэ киног бүтээхэд олон үүрэг гүйцэтгэсэн. Зохиолыг сонгож, кино зохиолыг бичилцсэн. Жүжигчдийг бас та сонгосон уу?
-Энэ талыг Себастъян Лелио хариуцсан л даа. Тэр Эстигийн дүрд Рэйчел МакАдамс яг тохирно гээд, би саналыг нь дэмжсэн юм. Бидний аз болоход Рэйчел МакАдамс тэр дороо хариу өгч, дүрээ ч ойлгож мэдэрсэн. Харин би зохиолыг анх сонгож, Фрида Торресбланко продюсертай уулзсан юм. Тэр Себастъян Лелиог таньдаг, тэгээд л бидний хамгийн түрүүнд холбогдсон хүн бол Себастъян байсан. Бүх зүйл далдаас тааруулсан юм шиг хялбархан бүтсэн, үнэхээр азтай байсан шүү.
Кино зохиолын хувьд би бичих явцад хувь нэмэр оруулсан. Маш их таалагдсан, би зохиолчдод хайртай л даа. Кино зохиолыг Себастъян эхэлж хоёр удаа ноороглоод, дараа нь бид Английн кино, жүжгийн гайхалтай зохиолч Ребека Линкеивичийг хөлсөлсөн юм. Харин зураг авалт эхэлмэгц би зүгээр л жүжигчин болж, продюсерын ажилд оролцохоо болиод, бүгдийг чадварлаг найруулагчдаа даатгасан даа. Бид бүгдээрээ л тэгсэн. Тэр ч бидний итгэлийг бүрэн хүлээж, өөрийн үзэмж, өнцгөөс харж киног бүтээсэн. Би энэ кинонд ямар нэг зохиогчийн эрх эзэмшдэггүй.

-Миний хувьд кинон дээр Эсти "Яваад өгөх нь үргэлж амархан байдаг, тийм биз?" гэж асуухад Ронит "Үгүй" гэж хариулдаг хэсэг хамгийн чухал байсан шиг санагдсан. Кино өсч хүмүүжсэн орчиндоо өөрийн мөн чанарыг золин үлдэх, өөрийнхнөө орхин таньж мэдэхгүй газар очих хоёр асуудлыг хурцаар хөндсөн. Надад хоёр сонголтын аль алиных нь сайн ба муу тал, бас энэ зөрчлийн эх үүсвэр болсон шашинд шударга хандсан нь таалагдсан л даа.
-Номын зохиолч Наоми Алдерман ийм орчинд төрж өссөн хүн. Гэхдээ тэндхийг орхиж, Нью-Йоркод амьдрах болсон, Рониттой төстэй. Гэхдээ тэр шашинд хүндэтгэлтэй хандаж, үзэл санааг нь тодорхой таниулж зохиолоо бичсэн. Харин таны хэлсэн зүйл Себастъянд хамаатай юм. Себастъян хүмүүсийг хөндлөнгөөс харуулах биш, дүр болгоныг дотоод сэтгэлийг илэрхийлж, таниулсан. Ронит, Эсти хоёрын тэр яриаг дурссан анхны хүн нь та боллоо. Би ч тантай санал нэг байна. Кино хаа нэгтээ харьяалагдах болон эрх чөлөөг хүсэмжлэх тухай юм. Хүн төрж өссөн газраа, гэр бүлдээ харьяалагдах ёстой. Тэндээсээ зугтсанаар жинхэнэ эрх чөлөөг олж чадахгүй. Себастъян ийм санааг илэрхийлсэн. Тэр Ронитийн, Эстигийн, Довидын өнцгийг үзэгчдэд харуулсан. Зарим хүн аль нэг дүрийг бусдаас нь арай илүү ойлгож магадгүй. Гэхдээ нэг талаасаа бол бүгдийнх нь буруу, бас бүгдийнх нь зөв юм л даа. Себастъян ийм байдлаар киног бүтээж, үзэгчдэд хэн нэгнийг эсрэг дүр гэж шүүх боломж олгоогүй. Муу хүн гэж байхгүй. Себастъяны хэлснээр муу хүн бидний дотор оршдог. Надад энэ нь сэтгэл уярам, гоёмсог боловч маш ерийн бус санагдсан л даа.

-Кинон дээр үнэн алдартны шашны эмэгтэйчүүд хиймэл үс зүүж гарч байхад эсрэгээрээ Ронитын задгай тавьсан үс үзэгчдийн анхаарлыг татаж байсан нь нүдэнд шууд тусах дүрслэл болсон. Энэ талаар?
-Зураг авалтын үеэр Себастъян кино тэр чигээрээ бараг л үсний тухай болох нь гэдгийг ойлгосон. Гэхдээ зориудын үйлдэл байгаагүй юм. Хиймэл үс бол үнэн алдартны шашинт эмэгтэйчүүдийн хувьд тун өвөрмөц, тогтсон заншил. Бид Эсти гэхээс илүү Рониттой төстэй учраас өөр гариг дээр ирчихсэн, шинжлэх ухааны зөгнөлт кино хийж байгаа юм шиг л санаж байсан.

-Та багагүй хугацаанд кино бүтээх ажилд оролцлоо. Кино салбарт жүжиглэхээс ондоо сэтгэлийг тань татах ажил мэргэжил байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн кино зохиолыг бичихэд л хоёр жил зарцуулсан. Үүнээс удах тохиолдол олон байдаг учраас нэлээн хурдан хийсэн гэсэн үг. Надад энэ үйл явц маш их таалагдсан. Бусад продюсерууд, хоёр зохиолчтой хамтарч ажиллах сайхан байсан. Миний хийдгээс тэс ондоо ажил. Би тэр талаар ямар ч ойлголтгүй учраас санхүүжилт босгох зэрэг мөнгөний асуудалд оролцоогүй. Харин бүтээгч продюсер байсан. Илүү сонирхолтой байсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өөрийн хэлэхийг хүссэнээ бусдад хүргэхийн тулд онцгой таалагдсан нэгэн дүрдээ тоглож байгаа мэт санагдаж байсан. Үүний тулд би огт өөр ур чадвар хөгжүүлэх шаардлагатай болсон л доо. Гэхдээ би жүжиглэх дуртай хэвээрээ. Энэ ажлыг би Ёоргос Лантимосын найруулсан гурван эмэгтэй гол дүр бүхий The Favourite кинонд тоглосны дараа эхэлсэн. Тэр ч бас гайхалтай кино болсон шүү.

-Та зөвхөн бусдын төлөө ажиллаж чадах уу?
-Би тэгж үзсэн. Гэхдээ богино хугацаанд л даа. Их цаг зав шаарддаг юм. Тэгээд тухайн үед надад хийх зүйл маш их байсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт магадгүй ээ.

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Зургаан ажил байна. Нэг нь Лисса Эвансын Crooked Heart гэдэг зохиол. Paper Moon кинотой төстэй боловч охинтойгоо яваа эрэгтэй биш, жаахан хүү, нэгэн эмэгтэйн талаар өгүүлдэг юм. Дайны үеийг харуулах боловч ямар нэг баатарлаг үйл гарахгүй. Тэр эмэгтэй, жаахан хүү хоёр залилан хийдэг юм л даа. Тэд хаа сайгүй хэсүүчлэн явж, зохиомол хандивын хайрцгаар мөнгө олдог хүмүүс. Инээдмийн кино гэж хэлж болох юм. Та Paper Moon киног үзсэн үү?

-Үзсэн. Бас Жон Кьюзак, Анжелика Хастон нарын тоглосон The Grifters киног ч үзсэн. Crooked Heart надад The Grifters киног санагдууллаа л даа.
-Crooked Heart арай дээр үеийг, 1942 оныг харуулна. Хууль зөрчих ямар амттай, янзтай байдаг талаар өгүүлэх юм. Гол дүрүүд нь тун шалихгүй жижиг гарууд. The Grifters шиг бараан биш, Paper Moon кинотой илүү ойролцоо. Үзсэн хүнд гэмт хэрэгтнүүдийг дэмжмээр санагдахаар кино юм.
/Slantmagazine/

-Үнэхээр сэтгэл тэмтэрсэн, эмгэнэлтэй кино болж чаджээ.
-Баярлалаа.

-Бүгдийг нь бишрэхгүй байхын аргагүй байлаа. Харин та Disobedience анх зохиол хэлбэрээрээ байхаас нь кино болгон хувиргах үйл явцад оролцсон. Та зохиолыг анхнаас нь өөрөө продюсерлэж, нэгэн зэрэг жүжиглэж болох бүтээл байна гэж харсан уу?
-Тийм санаатай байсан. Хэдэн жилийн өмнө зарим нэг продюсер надаас "өөрийн гэсэн продюсерын компанитай болж, бүгдийг өөрийн гараар хийж үзмээр байна уу? Үзэгчдэд ямар төрлийн түүх өгүүлмээр байна вэ?" гэж асууж байсан юм. Тухайн үед би хариулж мэдэхгүй байлаа л даа. Надад ирсэн кино зохиолуудаас алийг нь таалж байгаагаа ялгаж мэддэг ч, киноны санааг хаанаас яаж хайхаа ойлгохгүй байсан юм. Харин цагийн эрхэнд миний таашаал сонирхол бүрэлдэж, үүнийгээ яв цав ойлгох болсон хүний хувьд бүтээхийг хүсэх дүрээ хайж, сайн эмэгтэй дүр олохыг чармайх болсон. Би тоглосон бараг бүх кинондоо эрэгтэй хүнтэй хайр дурлалын холбоо үүсгэдэг учраас үүний оронд хоорондоо янаг сэтгэлийн холбоотой хоёр эмэгтэй дүр байвал сонирхолтой юм гэж бодох болсон юм. Тэгээд ижил хүйстэн эмэгтэйчүүдийн тухай маш олон ном зохиол уншсан л даа. Харин Disobedience-н үйл явдал ижил хүйстний харилцаа хориотой байсан 1950-иад онд биш орчин үед өрнөдөг учраас миний сонирхлыг татсан юм. Үйл явдал одоо цагт, Лондонгийн хойд хэсэгт, миний өсч торнисон газраас гурван буудлын зайд оршдог хаалттай нийгэмд өрнөдөг.

-Үйл явдал орчин үед өрнөж байгаа хэрнээ 1950-иад оны санааг гаргасан нь их сонирхолтой байсан?
-Яг тийм. 1980-аад оны үед хийгдсэн, олон зүйлийг хориглодог уламжлалт христийн шашны талаар өгүүлдэг Witness кинотой төстэй. Муслим шашин ч бас иймэрхүү байдаг болов уу. Хаалттай нийгэм миний сонирхлыг их татаж байгаа л даа.

-Хоёр эмэгтэй дүрийн нэг болох Ронитод та анхнаасаа тоглохыг хүсч байсан уу, эсвэл явцын дунд ингэж шийдсэн үү?
-Би Эстид тоглоё гэж бодож байсан ч, Себастъян "Үгүй ээ, чи Ронит л болох ёстой" гэсэн юм. Хоёулаа л гайхалтай дүр. Найруулагч надад тэднийг нэг хүний хоёр тал гэж хэлсэн. Би явсан тал нь, харин Эсти үлдсэн тал нь юм.

-Эсти бол Ронит тэндээ үлдсэн тохиолдолд ямар хүн болох байсны илрэл гэсэн үг үү?
-Яг тийм.

-Эстигийн дүрд хэнийг тоглуулахаа яаж шийдсэн бэ?
-Бид Рэйчел МакАдамстай хамгийн эхэнд холбогдсон. Тэр ч маш хурдан хугацаанд асар их хүсэл тэмүүлэлтэйгээр хариу өгсөн юм. Би түүнтэй утсаар ярьж, түүнд ч дүр нь таалагдсан. Илүү юу хүсэх вэ дээ. Тэр авьяаслаг, ухаантай, гялалзсан жүжигчин. Гэхдээ Эстигийн дүрийг ойлгох, амилуулахыг хүсэх хүн олох нь бидний эхний зорилт байсан. Рэйчел МакАдамс ч энэ шаардлагыг гайхалтай биелүүлсэн юм.

-Энэ киног бүтээх явцдаа та продюсерын ажлын талаар ихийг сурч мэдсэн үү? Өмнөхөөсөө арай илүү мэддэг болсон юм шиг сэтгэгдэл төрж байна уу?
-Тийм гэж бодож байна. Би зохиолыг кино зохиол болгон хувиргахад, дүр сонголтонд оролцсон. Гэхдээ зураг авч эхэлмэгц би зөвхөн жүжигчин болон хувирч, өөр ажилд огт оролцоогүй. Харин зураг авалт дуусмагц би буцаад ажилдаа орж, бусад продюсерийн хамтаар эвлүүлэг, эвлүүлгээр дамжуулан ямар санаа илэрхийлэх тал дээр ажиллаж эхэлсэн. Би олон зүйл сурсан. Би кино хальсан дээрх өөрийгөө хөндлөнгийн нүдээр харж чаддаг болсон доо.

-Өөрийн тоглосон киног продюсерлэх амаргүй юм шиг санагдлаа?
-Тийм бас үгүй. Үнэнийг хэлэхэд надад хүнд санагдаагүй. Себастъян их гайхсан байх. Жүжигчид ихэвчлэн бүх зүйл дуусч, бэлэн болсон хойно киногоо үздэг. "Жүжигчид өөрсдийгөө анх удаа харахаараа ухаан алдах шахдаг юм" гэж тэр хэлсэн боловч би засвар ороогүй хамгийн анхны хувилбарыг үзэж байхдаа тийм байдал гаргаагүй юм л даа. Үнэндээ бүр засч янзлаагүй, түв түүхийгээр нь үзэх надад таалагдсан. Кино, илэрхийлэх санаа нь бүгд найруулагч Себастъяных учраас бүгдийг түүнд хүлээлгэж өгөх хүртлээ би хөндлөнгийн нүдээр харж ажилласан даа.

-Себастъян Лелиотой хамтарч ажиллах ямар байсан бэ?
-Би түүнд бүрэн итгэж байсан. Тэр киног эргэлзээгүй даатгаж болохоор зөөлөн, мэдрэмжтэй, сайн хүн. Найруулагчид итгэхээс ч аргагүй. Тэд киноны санааг тодорхойлох шийдвэрийг гаргаж, жүжигчдийн зураг авалтуудаас алийг нь сонгож кинонд оруулахыг шийдэж, киноны төгсгөл, өнгө аяс ямар байхыг мэддэг. Бүх зүйл жүжигчдийн биш найруулагчийн арга барилаар явдаг шүү дээ.

-Кино хоёр эмэгтэйн тухай сэтгэл өвдөм боловч тун яруу нандин түүх. Тиймдээ ч би найруулагч нь эрэгтэй хүн болохыг мэдээд их гайхсан шүү.
-Юу гээч, би түүний найруулсан Gloria киног үзээд Себастъяныг ижил хүйстэн гэдэг дээр амь амьдралаараа мөрийцөхөд ч бэлэн байсан. Тийм биш гэдэгт чихэндээ ч итгээгүй. Гэвч тэр ижил хүйстэн биш, гэхдээ задгай сэтгэж, тогтсон хэв маягийг эвдэж чаддаг хүн.

-Магадгүй сонсож, ойлгох чадварт хамаг учир бий байх.
-Хэлэх ч юм биш. Тэр хүнийг үнэхээр сайн сонсож чаддаг. Түүнтэй ажиллаж үзсэн хүн болгон л тэгж хэлэх байх. Тэр хүн бүрт зөвхөн өөрт нь анхаарлаа хандуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Мэдээж түүнд анхаарах ёстой тоо томшгүй олон зүйл байдаг учраас тэгэх боломжгүй л дээ. Гэхдээ хамгийн гол нь тэр хүн бүрийг сонсож чаддаг, тэгж мэдрүүлж чаддаг юм. Энэ бол гайхалтай чанар.

-Кино тусгаар ертөнцийн талаар өгүүлдэг. Та яаж дүрдээ орох арга зам олсон бэ?
-Миний дүр 15-20 жилийн өмнө тэр ертөнцөөс холдож явсан болохоор дүрдээ орох шаардлага тэгж ноцтой тулгараагүй л дээ. Би буцаж ирэхэд эвгүй байгаа мэт мэдрэх ёстой байсан. Тэртэй тэргүй хачин байсан болохоор надад энэ нь хэцүү байгаагүй. Харин Алесандро Невола, Рэйчел МакАдамс хоёрт л надаас илүү дүрдээ орох хэрэг гарсан. Тэд Англи хүн болохын тулд, үнэн алдартны шашинтан, еврей болохын тулд зургаан сар бэлдсэн. Тэд тэр орчныг биеэрээ үзэж туулах шаардлагатай байсан бол миний дүр энэ бүхнийг орхиж явсан шүү дээ. Тэгээд ч манай аав еврей болохоор би тэр талаар жаал жуул юм гадарлана.

-Энэ кино хүн бүрт хүртээмжтэй, ойлгомжтой болж чадсан нь хаа нэгтээгээс, аль нэг орчин тойрноос холдон явж болох ч, үргэлж нэгээхэн хэсэг болж хүний дотор оршдог учраас өнгөрснөөсөө зугтах аргагүйг ухаарч байгааг харуулсантай холбоотой мэт санагдсан?
-Тийм шүү, зугтах аргагүй. Зүгээр тэгээд зугтаачихаж болдог юм биш. Ронитод ийм л зүйл тохиолдсон. Тэр эргэн ирж, найрамдал тогтоон, амар амгаланг олсноороо цаашид зугтах шаардлагагүй болж байгаа юм. Хэдийгээр биеэрээ тэнд үлдэхгүй боловч түүний дотор гарал үүсэл нь салшгүй хадгалагдаж байгаа хэрэг л дээ.

-Ронит аавтайгаа амьсгал хураахаас нь өмнө уулзсан бол амар амгалангаа олох байсан болов уу?
-Тийм ээ, гэхдээ мэдэхгүй юм. Магадгүй аав нь аймшигтай загнаж, бүх юм буруугаар эргэх байсан ч байж болно. Тиймээс нэг талаараа газарт булагдсан хойно нь эвлэрсэн нь хамгийн зөв арга болсон байж мэднэ. Хөөрхий Ронит. Тэд бүгдээрээ хөөрхийлөлтэй. Бүгдээрээ хэцүү амьдрал туулж яваа дүрүүд.

-Сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх аргагүй амьдрана гэдэг маш хэцүү юм шиг ээ.
-Тийм шүү. Эстигийн хувьд тэр бурханд, орчин нөхцөлдөө, нөхөртөө, ажилдаа, хичээл заадаг охиддоо хайртай мөртлөө ижил хүйстэн болоод төрчихсөн нь хяслантай. Бэлгийн чиг хандлагынхаа төлөө энэ бүгдээсээ татгалзахаас аргагүй. Маш хэцүү сонголт шүү дээ.

-Ялангуяа ижил хүйстэн байх нь буруу мэт санагддаг нөхцөлд амьдарч байгаа тохиолдолд бүр ч.
-Тийм ээ, Эсти үнэхээр өрөвдөлтэй.

-Үзэгчид Disobedience киноноос юу олж хараасай, энэ хоёр эмэгтэйн амьдралаас юуг ойлгоосой гэж та хүсч байна вэ?
-Энэ кино бүгдэд хамаатай гэж би бодож байна. The Shape of Water шиг л бүгдэд хамаатай. Өссөн төрсөн газартаа, ер нь хаана ч байсан хүссэн хүнээ хайрлах эрх чөлөөг яаж олж авах вэ? The Shape of Water 1960 оны сэдэвтэй, зөгнөлт кино. Кинонд ижил хүйстэн эр, хар арьст эмэгтэй, хэлгүй бүсгүй, хүмүүс үзлийн муухай гэж боддог ч үнэн хэрэгтээ гайхамшигт бурхан болох амьтан гардаг. Харин Disobedience бол бодит үнэнд ойр, үйл явдал нь одоо цагт өрнөдөг. Гэхдээ миний бодлоор дээрх хоёр кино огтлолцоно. Хүссэн хүнээ хайрлах эрх чөлөөний тухай л өгүүлээд байгаа юм. A Fantastic Woman ч ялгаагүй, эрх чөлөөний л тухай. Энэ кинон дээрх бүсгүй нас барсан найз залуугаа хайрлаж, араас нь гашуудаж хүндлэл үзүүлэхийг хүсэвч нийгэм түүнийг хүссэн хүнээ хайрлахыг нь, хэн байхыг хүсч байгааг нь зөвшөөрдөггүй учраас чаддаггүй. Энэ кинонууд бүгд өөр төрөлд хамаарах боловч миний бодлоор гол санаа нь ижилхэн юм л даа.
/Collider/

-Ронитын юу нь таны сэтгэлийг татсан бэ? Эстид тоглох талаар бодож үзсэн үү?
-Кино зохиолыг бичих явцад "Хөөх, Эсти ч гайхалтай юм аа" гэж намайг дуу алдуулсан хэсэг таарсан юм. Харин Себастъян "Үгүй шүү, үгүй. Чи бол Ронит" гэж хэлсэн. Тэр намайг Ронитын дүрд тоглуулахыг хүссэн, би ч эсэргүүцээгүй. Себастъян намайг Ронит гэж харсан, эцсийн дүнд найруулагч тэр байсан учраас надад асуудал үүсээгүй л дээ. Ронитын юу нь таалагдсан бэ гэвэл, за байз сайн мэдэхгүй юм. Тэр эсэргүү, дуулгаваргүй. Гэхдээ Ронитын эрх чөлөөтэй мөртлөө үгүй ч юм шиг байдал миний сонирхлыг татсан. Учир нь гарал үүслээсээ зугтаж яваа хүн огтхон ч эрх чөлөөтэй биш шүү дээ. Хэн гэдэгтэйгээ эвлэрч, найрамдаж байж сая жинхэнэ эрх чөлөөг олно. Энэ нь намайг татсан л даа.

-Рэйчел МакАдамс та хоёрын нэг нэгнээ гэх сэтгэл мэдрэмж, холбоо үгээр илэрхийлшгүй, бас тун онцгой байсан. Миний бодлоор энэ нь кино хоёр бүсгүй олон жил өнгөрсний дараа насан хүрсэн хойноо уулзаж байгаагаас эхэлж харуулсантай холбоотой байх. Тэгэхээр та хоёр тэдний харилцаа хэрхэн эхэлснийг огт дүрслээгүй кинонд яаж тийм дотно байж чадав аа?
-Баярлалаа. Рэйчел, Алесандро, Себастъян бид дөрөв хувцасны хэмжээ тааруулах, кино зохиолын талаар зөвлөлдөх гэж Нью-Йоркод нэг өдөр уулзсан юм. Сургуулилт байгаагүй л дээ. Бид ганц хоёр хэсгийг нэг л удаа чангаар уншиж үзсэн. Гэхдээ мэдэхгүй юм, хоёр хүний хоорондын дотно сэтгэл мэдрэмж гэдэг чинь нууцлаг зүйл шүү дээ. Ид шидийн гэмээр. Заримдаа мэдэрнэ, харин зарим үед үгүй. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй эд. Тэгэхээр зохиолоос л болсон болов уу. Зохиолын цар хүрээ, даац Рэйчел бид хоёрын мөн чанар, сэтгэлийн угт хүрч чадсан, бас Себастъяны бүтээсэн аюулгүй тайван орчин нөлөөлсөн байх. Себастъян сайхан сэтгэлтэй, зөөлөн дулаан, халамжтай. Жүжигчин бүрт өөрийнх нь ертөнцийн төв мэт, өөрийг нь бүрэн ойлгож байгаа мэт мэдрэмж төрүүлж чаддаг хүн. Жүжигчин хүнд энэ нь их чухал нөлөө үзүүлдэг л дээ. Өөрийн бодлыг тайлбарлахын оронд шууд л дүрдээ орж, дүрдээ хувирах боломж нээгддэг. Тэр нэгэн зэрэг Эсти, Ронит, Довид болж, бүгдийнх нь нүдээр хорвоог харж чадсан. Тийм болохоор л тэр онцгой, тун жирийн бус.

-Би Disobedience-ийг Торонтод A Fantastic Woman киног үзсэний дараа үзээд л Себастъяны эмэгтэй хүнийг дэлгэцэнд харуулах арга барил нь хосгүй өвөрмөц болохыг мэдсэн. Ялангуяа сексийн хэсгүүд дээр. Тун хүндэтгэлтэй, яруу тансаг. Ийм зураглал тийм ч элбэг тааралддаггүй шүү дээ. Сексийн хэсэг дээр Себастъянтай хамтарч ажиллах ямар байсан бэ?
-Би ахимаг насны эмэгтэйн бэлгийн амьдралын талаар өгүүлдэг Gloria киног нь үзсэн юм. Себастъян хүмүүсийг гаднаас нь биш дотроос нь харуулдаг. Эрэгтэй хүний дотоод ертөнцийг харуулах кино элбэг байдаг боловч эмэгтэйчүүдийн талаар бол тун ховор. Харин Себастъян тэднийг эрэгтэй хүний нүдээр дэлгэж харуулдаг. Дүрүүдийг дотор нь орж мэдэрдэг. Gloria кинон дээр гол дүр нь хэн нэгэнтэй учирч, нэг оронд орохыг хүсдэг. Үзэхэд инээдтэй, бас учир нь олдохгүй. Глория ухаангүй боловч үнэнч, байгаагаараа. Харин A Fantastic Woman кинонд гол дүр хайртай хүнийхээ араас гашуудахыг хүсэвч тийм боломж олдохгүй байгаа тухай гардаг. Тийм байдалд орсон хүнд ямар санагддаг бол? Гэтэл хэдийгээр би хүйсээ сольсон эмэгтэй биш боловч тэр киног үзэх үед тийм байх ямар байдгийг мэдэрч чадсан. Себастъян ийм л зүйл бүтээдэг. Тэр, ёстой мэдэхгүй юм, ээжээсээ асуудаг юм болов уу /инээд алдав/, чухам яаж тийм өнцгөөс харж чаддагийг би ойлгодоггүй юм. Биднийг зөвхөн гаднааснь харуулахгүй гэдэгт би Себастъянд бүрэн итгэж байсан даа.

-Кино секс хэсгээрээ хэдийн алдаршаад байгаа учрыг үүгээр тайлбарлачих шиг боллоо. Рэйчел та хоёр хувцастай байсан мөртлөө тийм халуухан кадр авахуулж чадсан нь үнэхээр биширмээр байна.
-Таныг Себастъянтай ярилцсан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ тэр л тэдгээр кадруудыг шийдсэн юм. Кино зохиолд ерөнхийдөө "тэд секс хийнэ" гэж л бичсэн байсан. Тэгээд л болоо. Ямархуу байх талаар бид огтоос төсөөлөлгүй байсан юм. Харин зураг авалт болохоос хагас сарын өмнө Себастъян бидэнд зурган төлөвлөгөө харуулсан. Төлөвлөгөөн дээр бидний хөдөлгөөн, миний нүүр царайны хувирал гээд л кинон дээр гардаг бүх кадрыг зурсан байсан. Тэр хэсэг бүхэлдээ түүний санаа байсан юм. Бид ч гайхалтай гэж дуу алдаад гарын үсэг зурж, бодох төлөвлөх цагтай болсон. Тийм мэдээлэл авсны дараа хүмүүс яадгийг мэдэхгүй ч, өөрийн мэдэлгүй л тэр талаар бодож эхэлсэн гэх үү дээ. Тэгээд зураг авдаг өдөр бид юу хийх ёстойгоо мэдэж байсан учраас түгшиж сандраагүй. Бүгдийг яв цав хийж гүйцэтгэх шаардлагатай байсан. Тэгээд л бид өөрсдийгөө гээж, цэвэр мэдрэмжиндээ хөтлөгдөн ажилдаа орсон доо. Маш эмзэг, сэтгэл хөдөлгөм байсан. Би тийм сэтгэл мэдрэмж буцалсан, санаж бэтгэрсэн, тэмүүлсэн, тэгж тавирсан, тэгтлээ хүсэл тачаал оргилсон секс хэсэгт өмнө нь огт тоглож байгаагүй. Олон жилийн турш удтал хүлээсний эцэст учран золгож буй, маш уярмаар хэсэг. Энэ бүгдийг Себастъян л хийсэн юм.

-Өмнө нь секс хэсгүүд дээр таны хамтран ажиллаж байсан эрэгтэй найруулагчдаас Себастъян өөр байсан уу?
-Эрэгтэй найруулагч нар заримдаа ичдэг юм шиг санагддаг. Ичихгүй байх ч хэцүү л дээ. Тэд чинь увайгүй муу хүмүүс биш болохоор эвгүйрхэж, "Бурхан минь чи ингэх хэрэгтэй л болж байна даа" гэхэрхүү байдаг. Харин Себастъян огт эвгүйрхээгүй. Бүр тансаг, нүд булаам хэсэг гэж нэрлэж байсан. Тэгээд бидэнд илэрхийлэх ёстой санаагаа гаргахад тусласан юм. Тэр хэсгийн бүх хөдөлгөөнийг Себастъян бидэнд заасан учраас их ондоо санагдаж, бас тун нарийвчлалтай болсон л доо. Гэхдээ бүхэл кинон дээрх хөдөлгөөн бүр, хором мөч бүхэн түүний заавраар бүтсэн. Бүжиг дэглэхтэй адилтгаж болох боловч түүнээс хамаагүй чөлөөтэй гэсэн үг.
/screencrush/


Top
   
PostPosted: Aug.29.18 11:46 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хотоос гадна байдаг сувиллын газар ирсэн минь өчигдөрхөн юм шиг санагдаж байвч нэг л мэдсэн маргааш буцах болчихжээ. Ийшээ гарахын өмнөхөн Азийн наадам эхлээд, үзэхийг хорхойсч байсан ч энд ирээд болъё доо гэж сэтгэлээ хуурсан боловч үнэндээ тийм боломж гарахгүйг дотроо бол мэдэж л байсан юм. За тэр ч яах вэ, чухал юм биш.
Энд амралт биш сувиллын газар юм болохоор дан өвөө эмээ нар. Гэхдээ тэтгэвэртээ суугаад 10 хүртэл жил болж байгаа тэдний заримыг өвөө, эмээ ч гэх, хөгшин настай хүн ч гэх тохиромжгүй. Гэхдээ "аниа, агаа" гэж дуудаад байх ч бас хаашааен. Ер нь яг хэн гэвэл зөв болохыг мэдэхгүй л байна.
Би хүүхэд байхдаа эмээг дагаад (намайг хүчээр дагуулаад гэвэл зөв болно л доо) ахмад настнуудын амралт сувиллын газар 2-3 удаа явж байсан. Тийм болохоор иймэрхүү газрын цагийн хуваарь, өрнөдөг арга хэмжээ, "дүрэм журам" нтрийг сайн мэднэ. Гэхдээ тэрнээс хойш олон жил өнгөрсөн, бас энэ удаад дагаж дагуулах хүнгүй "том хүн"-ий хувиар ирсэн болохоор өмнө нь анзаарч байгаагүй зүйлсийг ажиглаж, олж харлаа.
Жишээ нь өвчилж доройтсон, эсвэл өтөл насандаа эрхгүй дарагдсан хүмүүсийг би хүүхэд байхдаа олж үздэггүй байжээ. Мэдээж тэд хаана ч, хэдийд ч байдаг л байсан байж таараа. Далдын хар малгай өмсдөггүй байсан нь лав. Зөвхөн хүүхэд надад харагддаггүй, харсан ч нүдэндээ торгоолгүй өнгөрөөчихдөг байж л дээ. Бүгдийг нь "хөгшин хүмүүс" гэдэг үгийг нь мэддэг мөртлөө утга нь харь хол санагддаг саванд хийчихээд доторхыг нь өнгийж хардаггүй, цөмөөрөө ижилхэн гэж бодож явжээ. Нэг үгээр бол "хөгшин хүмүүс" бол хүн биш, хүнээс ондоо ямар нэг ондоо тусдаа төрөл зүйл аятай санадаг байсан шиг байна.
Гэтэл энд ирснийхээ дараа нэгдүгээрт юу л байна цаг л байна, хоёрдугаарт тэр сонин харь гаригийнхан дундаа бүслэгдчихсэн, хаашаа л харна "тэдний" нэг явж байгаа юм хойно янз бүрийн юм намайг хүсээгүй байхад өөрсдөө миний нүдэнд үсэрч ирж ажиглагдчихаад, толгойд элдэв хэрэгтэй хэрэггүй бодол орж ирээд болдоггүй бшүү.
Хамгийн эхэнд дөнгөж 60 орчим настай хүмүүсийг юу гэж дуудахаа мэдэхгүй эхнээсээ эцсээ хүртэл л та та гэж тойруулж бултуулсаараан байгаад буцаж байна. Хүүхэд байсан бол эргэлзэж түгдрэх юмгүй өвөө эмээ л гэчинэ шүү дээ, ер зовлонгүй. Гэтэл хараажаар миний ээж аав баймаар хүмүүсийг өвөө эмээ гэчихээр өөрөө нээх хүүхэд болох гэж хичээгээд байгаа ч юм шиг, үгүй юм гэхэд тэр хүмүүсийг наснаасаа овортой харагдаж байна гэж тойруугаар хэлээд байгаа ч юм шиг болчих гээд байгаам шиг санагдаад. Магадгүй би хэтэрхий гүнзгийрүүлж бодсон байх. Гэхдээ үнэн нь л энэ юм чинь одоо яах вэ дээ.
Тэгээд хүний бодлоос хурдан юм байдаггүй гэж, үг хэлэхээр ам нээснээс та гэдэг үг хоолойгоор давах хүртэл тэр богинохон хугацаанд хэн гэж дуудахаа шийдэж чадахгүй дээрх бодол толгойд орж ирэхийн хажуугаар хүүхэд биш болсноо, тэдгээр "хөгшин хүний" хүүхэд байх насанд ирснээ буюу бодитоороо бол өөрийнхөө "хөгширснийг" мэдэрч, айдас гуниг зэрэг төрөөд л явчихыг нь яана. Удаа болгонд шүү. За тэгээд эв нь таарвал, бас жаахан л анхаарал алдаж бодлоо жолоогүй тавьж орхивол цаг хугацаа хичнээн хурдан "шааригдаж" байгааг, мөдхөн тэдний нэг болно гэдгээ, бас саяхан харь гариг мэт санагдаж байсан тэр огтоос танихгүй ертөнцийн хаалга өдөр өнгөрөхийн хэрээр ямх ямхаар миний өмнө нээгдэж, надад өөрийгөө бага багаар танилцуулж байгааг түгшин түгшин ухамсарлаж, цаад зорилгоос нь айх ч шиг, баярлах ч шиг болж, өдий болтол ингэхэд би чинь... ирээдүйд би ер нь... бла бла бла гээд л бодож гарна гээч.
Гэхдээ би өөрийгөө хөгширсөн байгаагаар төсөөлж ерөөсөө чаддаггүй. Хүн болгон тэгдэг байх гэж боддог боловч би ийм тийм, ингэдэг тэгдэг эмээ/өвөө болно гэж ярьдаг хүн таардгийг санахаар үгүй ч юм шиг. За гэхдээ бусад хүн яадаг нь надад ямар пад байхав. Эмээ болсон байгаагаа төсөөлж чаддаггүйгээ би миний ирээдүй тодорхой бус (ер нь хүн болгоны), урьдчилан таамаглах аргагүй, сайнаар харвал сонирхолтой, муугаар харвал хаашаа ч хазайж мэднэ гэж тайлан бодож байна. Тэгээд ч хэзээ үхэхээ мэдэхгүй байхыг илүүд үздэг шигээ ирээдүйгээ би төлөвлөгөөний дагуу хайрцаг дотор хашигдсан, тодорхой, яв цав байгаасай гэж хүсэхгүй. Юу ч тохиолдож болно. Дуусаагүй юм шиг дуусчихдаг төгсгөлтэй кино яг тэрхэн зуур гонсойлгодог ч, цаана нь хэдэн өдөр магадгүй хэдэн жилийн турш үргэлжлүүлж төсөөлөх, санан дурсах, эргэн бодох завшаан олгодогтой адил.
Хөгширдөг юм гэхэд насаа ял болгосон, санаа сэтгэлээрээ бол аль хэдийнээ хүн бүрээс хөгширч янтайж занхайсан, миний (ер нь өөрөөс нь залуу бүх хүний) ээжийнхээ хэвлийгээс хорвоод мэндэлж тоос хөдөлгөж яваа нь огтоос танихгүй өөрийнх нь нартад төрж энэ өндөр насыг зооглосных нь ач гавьяа гэж сэтгэн, алхам тутамдаа хариу шаарддаг зарим "эмээ, өвөө" шиг биш, харин тооноос илүү сэтгэлийн насанд итгэдэг, цоглог, амьдрал дуусах болоогүй гэж боддог "ах, эгч" нар шиг байхыг хичээнэ дээ.
Нэгэнт л харь гаригийнхан биш хүн юм хойно зүсэн зүйлийн л хөгшид байна. Элдэв зангүй буянтай буурлууд ч байна, шазав татав хийсэн ярвалзсан намбагүй нөхөд ч байна. Бүр үеийнхнээ байтугай ажлаа хийж байгаа над шиг, надаас дүү охидыг хүртэл улайм цайм татаж чангаадаг, базаж чимхдэг хүүхэмсэг, буруу зөнөсөн өвгөд ч байх юм. Харин "эрэмсэг" эмгэн миний энд байх хугацаанд таарсангүй. Ямар сайндаа буруу зөнөсөн өвгөний эргүүлэхээс бүр залхаж гүйцсэн нэг эгч лав "эрэгтэй хүн авгайгаа үхсэний маргаашнаас л хэнийг авч суух вэ гэж боддог хүмүүс шүү дээ" гэж надад зөвлөнгүй хэлж байна билээ. Хүний бодлыг би яаж мэдэхэв, тэр эгч бодол уншиж чаддаг эсэхийг ч би яаж мэдэхэв. Гэхдээ эрүү өвдөг нь нийлсэн өвөө хажуугаар зөрөх тоолондоо хамаагүй газар илж таалаад байвал миний толгойд үүнээс дор бодол орж ирэх биз. Хүний биеэ авч явах байдал, хийх үйлдлүүд нь л ихийг хэлж өгдөг юм чинь.
Гэхдээ хаа очиж сайн нь саараасаа их шүү. Надтай охин шигээ, дүү шигээ, бүр найз шигэа харьцах хүн ч байсан. Гэхдээ бүгдээрээ нэг нийтлэг талтай. Тэр нь гайхуулах бахдах сэтгэл. Харин гайхуулж байгаа юм нь ихэнх хүмүүсийнх нь хувьд үр хүүхдүүд нь байхад заримд нь хөрөнгө мөнгө. Хажуугаараа зөрөх хүмүүсийн өмссөн зүүсэн эдлэсэн хэрэглэснийг эрээ цээрээгүй улайм цайм илт сонжих авгайчууд олон. Тэр харцаа нууж чаддаггүй юм уу, эсвэл би тийм ажигч юм уу. Эсвэл бүр үзэхээ үзэж хийхээ хийсэн, одоо намайг хэн яав л гэж гээд бүр биесийг гаргуунд нь гаргачихсан улс байдаг ч юм уу. Мэдэхгүй юм даа. Тэр хүмүүс тэгээд ёс юм шиг арай гял цал биш хувцасласан хүмүүстэй илт дээрэлхэж харьцана. Цаадуул нь ч хувь тавилантайгаа эвлэрчихсэн байдаг юм уу, аядуу зөөлөн зантайдаа ч юм уу дуугүй л холдоод явчихна. Тийм сонжооч харцтангуудын чихэнд нь алтан ээмэг гялалзаж, хуруунд нь янз бүрийн шигтгээтэй бөгж түлхэлдэн товойно. Хүзүүнээсээ том том сувд унжуулцгаачихна аа бас. Тийм эдийн шуналтай хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй зэвүүцэхийн хажуугаар хөөрхий, багадаа жаргаж үзээгүй, дандаа өлөн зэлмүүн дутуу гачуу явсаар байгаад хомхойрох сэтгэл нүдэн дотор нь насан туршдаа арилахгүй болтлоо шингэчихэж дээ гэсэн бодол төрөөд байдаг юм надад лав.
Аа бас нэг ажигласан зүйл гэвэл үр хүүхдээрээ бахархдаг хүмүүс нэг нэгнийхээ дээр гарах гэж өрсөлдөх юм билээ. Тэгээд хэн нэгнийх нь аль нэг хүүхэд Амээрихт амьдардаг болж таарвал өрсөлдөөний ялагч тодорч уралдаан дуусна даа хэхэ. Тэгэхээр нь миний дотор бас л сонин болчихно. Яагаад гадаадад амьдрахыг дээд зэргийн амжилт гэж боддог юм бол гэсэн гайхах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Тэднийг хүүхдээрээ бахархан ам уралдан магтахыг харж суух хөгжилтэй, хөөрхөн, бас хөөрхийлөлтэй. Мэдээж хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг гавьяа. Гэхдээ насны эцэст бахархаж суух хийж бүтээсэн зүйл нь зөвхөн хүн үйлдвэрлэсэн явдал болж таарч байгаа ч юм шиг, яагаад ч юм харамсмаар ч юм шиг. Мэдээж хийсэн бүтээсэн зүйл зөндөө л байгаа байх. Гол нь үр хүүхэд нь бүхнээс дээгүүр, амьдралынх нь утга учирт тооцогддог болоод тэгдэг юм болов уу даа. Ямартай ч өмссөн зүүснээрээ сагсуурч сууснаас хэд дахин дээр гэдэг нь хэлэх ч юм биш.
Энд ирэгсдийн 2/3 нь эмэгтэй. Эрэгтэй хүн богино насладаг бодит жишээг харъя гэвэл өндөр настнуудын сувилалд ирэх, байрны гадаа нарлаж суух хөгшчүүдийг нүдээрээ бүртгэчихэд л болно. Эмэгтэйчүүдийн 70 хувь нь бэлэвсэн, 20 хувь нь аль эрт салж өрх толгойлж үлдсэн, сүүлийн 10 хувь нь нөхөртэйгээ ирсэн эсвэл нөхөр нь гэртээ хүлээж байгаа. Харин тэр цөөн эрчүүдийн 90 хувь нь бэлэвсэрсэн, 10 хувь нь эхнэртэй. Ийм нарийн ширийн мэдээллийг олж авахад тун амархан. Гадаа нарлаж суугаа дурын эмээгийн хажууд очоод суухад л өөрсдөө аяндаа эхлээд яриа өдөж, өөрийнхөө талаар, дараа нь өрөөнийхөө хүмүүсийн талаар, цаашлаад нэг ширээнд хамт хооллодог хүмүүс, бүр хажуу өрөөнийхнийхөө талаар бүх хэрэгтэй мэдээллээр хангаад өгнө. Ингээд л ердөө 2-3 хүний хажууд очиж суухад л бүх сувиллынхны хувийн амьдралыг үндсэндээ мэддэг болчиж байгаам л даа. За тэгээд хэрэв хүсвэл яриан дундуур нь ганц хоёр асуулт асуугаад жаахан давираад өгвөл хэн нь хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь юу хийдэг, хаана амьдардаг, хаанаас гаралтай, ямар өвчин зовуурьтай, хэдийд хаанаа яаж ямар бэртэл гэмтэл авч байсан, чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг гээд л бүр тодорхой мэдээлэл авч болно доо.
Энэ дундаас хоёр эмэгтэйн хоорондоо ярьсан яриа надад өмнө нь бодож байгаагүй зүйлийг бодуулсан юм. Эхнийх нь хөгжилтэй. Ийм насны ангилалтай газар ирсэн эрэгтэйчүүдийн ихэнх нь цайны хүнтэйгээ танилцах боломж эрэлхийлдэг гэнэ. Тэртэй тэргүй эрчүүд цөөн учраас тооны хувьд сонголт арвин. Тэр дундаас үр хүүхэд нь төвөг чирэгдэл болоод байхааргүй, цайны хүнээ болгож авсан хойно яриа хөөрөө нийлчихдэг, аяга хоол хийгээд оймсыг нь угаагаад өгчих тийм авгай хайж явдаг бололтой. Үхэхээс бусдыг үзсэн амьдралын асар их туршлагатай хоёр эмэгтэйн яриагаар бол эрэгтэй хүн гэдэг чинь хачин өрөвдөлтэй амьтад байдаг гэнэ. Эмгэн нь өнхрөөд өглөө л бол маргаашнаас нь хөлгүй гаргүй юм шиг болчихдог. Эр хүн юм болохоор бодсон санаснаа тэр болгон уудлаад сэтгэлээ хөнгөлөөд байдаггүй, их л дотроо шаналж явдаг улс бололтой. Аймшигтай ганцаарддаг гэнэ ээ. Харин эмэгтэй хүмүүс эргүүлж байгаа "хархүүгээ" эхлээд ямар зорилготой байгааг нь мэдэхийг боддог гэнэ. Эр хүн л болсон хойно ор дэр л бодож явдаг гэнэ шүү бас. Хүний биеийн бүтцийн талаар ямар ч ойлголтгүй миний нүд орой дээрээ гарах шахсаныг хэлэх ч юм биш. За тэр ч яахав. Тэгээд үнэхээр нийлье гэж бодож дээ гэж итгэвэл ярьж хөөрч санаа бодол хэр нийлэх нь вэ гэдгээ шалгадаг, дараа нь амьдрал ахуйгаараа тохирох нь уу гэдгийг бас шинжинэ. Тэгээд л бүх юм ок байвал хамтдаа амралтынхаа хугацааг сунгаад үерхдэг гэнэ ээ. (бүр яг үерхдэг гэдэг үг ашигласан гээч) Намайг үл итгэх янзаар лавлаж асуухад ийм байдлаар нийлсэн хүн цөөн биш байдгийг ч тэр эмэгтэй нүдээр үзсэнээ баталж байна билээ. Үнэн худлыг нь шалгах арга надад ямар байх биш. Гэхдээ байдаг байлаа гээд би лав тэднийг буруутгаж шүүхгүй. Хоёр хүн хоорондоо болж л байвал тэр надад ч, бусдад ч хамаагүй хэрэг.
Хоёр дахь ярилцсан сэдэв бол ээж нар ч гэсэн их ганцаарддаг талаар. Гангар гунгар гэчих хүн байхгүй, халамж хайр үзүүлэх хүнгүй. Тэр бүхнийг хүүхдээсээ л хүсдэг. Гэтэл тэд нь нас нь болоогүй болохоор зовлонг нь ойлгодоггүй, хэдэн төгрөг өгчихвөл л болчиж байгаа нь тэр гэж санадаг гэнэ. Зүгээр л ээж ээ гэж хандаж ирээд л хэдэн үг солиход сэтгэл сайхан болчихдог гэж байна билээ. Миний бодлоор өөрсдийг нь хөгшин гэж хүний тооноос хасахгүй байхыг л хүсч явдаг бололтой. Ийм зүйл сонсоход гунигтай санагдаж байлаа. Хүн ерөөсөө насаараа тэнэг байсаар дуусдаг юм уу, дандаа хожимдож ухаардгийг нь байгалийн жам гэж зөвтгөх ч юм уу бүү мэд ээ. Аль нь ч байлаа гэсэн харамсалтай.
Юутай ч өөрт олдсон цагаа, залуу насыг хайрлах хэрэгтэй юм гэдгийг мэддэг байсан бол одоо ойлгож авлаа. Бас хүүхэд ч бай хөгшин ч бай хүн бол хүн л юм даа.


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Sep.18.18 1:24 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Шөнө болохоор л нүд сэргээд гар загатнаад эхэлдийн. Бүр нэг ёрын. Тэгээд шаардаад байгааг нь биелүүлчий гэхээр шөнөжин унтахгүй, өглөө нь улаан нүдэлсэн юм өдөржин "салгалсан хүүр" царайлна. Хүн харвал өчигдөр ёстой балайг нь авч дээ гэж бодмоор.
Тэгээд ч өөр л юм бичээд байснаас эндээ тэмдэглэл хийлгүй бас хэд хоночихжээ. Айхтар сануулж үлдээмээр юм гараагүйг ч хэлэх үү. Гадуур дотуур явах ажил ихтэй байсныг ч хэлэх үү. Сувилал дээр уншсан номынхоо талаар бичсэн болж сэтгэлээ амраахаас биш.
Тэнд байхдаа хэдэн монгол ном авч явснаа дуусгаад, "Дэлхийн сонгомол өгүүллэг" номыг захиж авчруулсан юм. Бүгдийн мэддэг, миний дуртай зохиолчтой жишигдэж мишигдээд байгаа зохиолч Аюурзанын эмхэтгэж, шилж сонгосон өгүүллэгүүд. Том хэмжээтэй, улаан хавтастай. Яруу найргийн түүвэр нь бас байдаг л юм билээ. Гоё шүлэг гоё л доо, гэхдээ тэгтлээ шүлгээр ангаж цангаад байдаггүй болохоор нэг найзынхаа буянаар энэ номыг нь л авч байсан юм. Номд дэлхийн 27 зохиолчийн 33 өгүүллэг багтжээ. 3-4хөн зохиолчийн 2-3 өгүүллэг, бусад нь дан ганц ганцхан өгүүллэг. Өмнөх үгэндээ үе үеийн зохиолчдыг цаг хугацааны хувьд ялгаж түүвэрлэсэн тухайгаа бичсэн байна лээ.
Миний мэддэг нь өгүүллэгийн алдарт зохиолч О. Хенри, надад ганц хоёр ном нь байгаа Жэймс Жойс, аймшигтай уйтгартай Лолитаг бичсэн Набаков, Мураками, Хэмингуэй нар. Бусдыг нь мэдэхгүй юм билээ. Зохиол бүтээл нь таалагдаж магадгүй зохиолчоор хамгийн эхэнд Хулио Кортасар гэдэг хүн тодорсон гэжугаа. Энэ хүний бичсэн "Эзлэгдсэн байшин", "Цоожтой хаалга" гэсэн хоёр өгүүллэг дажгүй санагдсан. Далд ертөнцийн тухай бичээд байгаа юм уу гэж таасан болохоор. Сүнс сүүдэртэй ном ер нь гоё шд тээ тийн.
Гэхдээ хамгийн их таалагдсан нь Еэ Гуанчинь гэдэг зохиолчийн "Сиэ гүүрэн дээр зүүд замхрахуй" гэдэг өгүүллэг байлаа. Би чинь хятадын уран зохиол харьцангуй бага уншсан, гурван улсын түүх нь ч билүү, усан хөвөөний шастир ч билүү, алтан бумбан дахь лишийн цэцэг ч билүү, ямар ч байсан их алдартай зохиолынх нь нэгийг дөнгөж эхлээд л шулганасан түмэн нэрэн дунд нь төөрөөд орхиж байсан хүүхэн бхку юу хаха. Гэхдээ дургүй биш. Сунжирсан олон үетэй нэрэнд нь дасаагүй болохоор жаахан төвөгтэй л байдаг болохоос уг нь таалагддаг. Харин энэ өгүүллэг дээр олон нэр гарсангүй. Уншихад амар, хамгийн гол нь үйл явдал нь сонирхолтой байлаа.
Өгүүллэгт манж язгууртны бага эхнэрээс төрсөн нэг охины тухай гардаг. Эцэг нь эхнэрүүд, түм буман хүүхэддээ тоомжиргүй ханддаг хэрнээ хаа хамаагүй нэг хүүг их хайрладаг, бэлэвсэн ээжийг нь бүх талаар дэмжиж тусладаг. Нууцаар гэрт нь очдог, тэгэхдээ эхнэрүүдийнхээ хэл амыг хаахын тулд гол дүрийн охиныг чихэр жимсээр хахуулдан дагуулж явдаг тухай гардаг юм билээ. Гэхдээ охин тэр айлын хүү хоёр нэг нэгнийгээ ёстой үзэхгүй. Тэр хоёрын тэмцэлдэж байгааг унших үнэн хөгжилтэй, бас жаахан хүүхдийн хаанаас нь тийм их гөжүүд зан үзэн ядалт гардаг байна аа гэж гайхмаар. Тэгээл тэр хоёр угийн нэг нэгнээ үзэхгүй, дээрээс нь төр мөр солигдоол, нөгөө хоёр чинь тус тусынхаа замаар яваал, явсаараан байгаад зохиолын төгсгөл хэсэгт олоон жил өнгөрсний дараа тэр хоёрт нэг юм тохиолддог бхку юу. Тэр л жинхэнэ зохиолын оргил хэсэг болсон юм шиг санагдсан. Бас өгүүллэгээ уншиж дуусчихаад эхний хэсгийг дахиж уншсан. Тэгсэн чинь тэр хэсэг илүү ойлгомжтой, учир утгатай болж ирсээ. Өгүүллэг биш роман уншчихсан юм шиг л байлаа.
Дараа нь Ши Тиэшэн - "Татсан чавхдас мэт амьдрал" гээд өгүүллэг бас дажгүй санагдсан. Сиэ гүүрэн дээр зүүд замхрахуйг гүйцээгүй л дээ миний хувьд. Гэхдээ л амьдралын утга учир, амьдрал хөдөлгөгч хөшүүргийн талаар өөрийн эрхгүй нэгийг бодуулахаар, энгийн, сэтгэлд хүртэл бичсэн байна лээ. Энэ өгүүллэгт хоёр сохор хөгжимчний тухай гардаг. Нэг нь өвгөн, нөгөө нь залуухан. Явган бэдэрч энд тэндхийн тосгонд очиж хөгжмөө тоглон амь зуудаг. Тэгж байтал залуу нь нэг охинд дурлаад, тэгээд л зохиолын гол санаанд орно доо. Хамгийн мартаж болохгүй зүйл нь энэ өгүүллэгийн нэр үнэхээр нүдээ олно гэгч болсон байна лээ. Уншиж дуусчихаад л нэрийг нь харж суухдаа би бүр биширсэн. Зохиол ч гэлтгүй ер нь юманд яг таг оносон нэр өгнө гэдэг надад лав амаргүй санагддаг болохоор ч тэр юм уу, яаж ингэж гоё тааруулж чаддаг байна аа гэж атаархах гэхэд ч хаашээн гайхаж суусөө яадий.
Сүүлд нь Владимир Набаковын хоёр өгүүллэг байснаас "Бахман" гэдэг нь анхаарал татсан. Ёстой ойлгомжгүй, учир нь олдохгүй, бодит амьдрал дээр байж болмооргүй, төсөөлж чадамгүй хайр сэтгэлийн талаар бичсэн байсан. Лолита нь ямар алдартай билээ дээ. Набаков ер нь нэг тийм өвөрмөц гажууд хайр сэтгэлийг дүрслэхдээ гаргуун ч юм уу хаашээн мэдкүэ мэдкү. Ямар ч байсан Бахман өгүүллэг Лолита шиг муухай санагдаагүй, харин ч сонин байсан.
Аа бас Хорхэ Лүис Борхэсийн "Хагацаагч эмэгчин"-ёстой эвгүй, хачин зэрлэг; Исаак Башевис Зингерийн "Золиос"-сонин, гайхмаар; Жон Чивэрийн "Тав дөчин найм"-ёстой бах ханасан хаха; Линн Брайаны "Хайрт минь надад биеэ үнэлсэн он жилүүд"-буруутгамаар мөртлөө буруутгахын аргагүй санагдсан. Нэг уншчихад гэмгүй. Жэймс Жойсын "Арабын зах" өгүүллэг тэгтлээ гойд байгаагүй ч, өсвөр насны нэг хүүгийн анхны дурлалыг "Байсхийгээд л нүдэнд минь нулимс цийлж (учрыг би олж чадаагүй), заримдаа зүрхнээс минь оволзсон их үер түрхрэн гадагшилж цээж суга руу минь цутган урсах шиг санагддаг сан. Миний бие босоо ятга шиг, түүний минь үг хийгээд хөдөлгөөн чавхдасан дээгүүр гүйх хуруу мэт л байсан юм." гэж дүрсэлсэн хоёр өгүүлбэр маш их таалагдсан.
Тэгээд эцэст нь гарын хуруунд багтах хэмжээний аятайхан өгүүллэг олж авахын тулд 30 гаруй өгүүллэг уншсан болж таарав бололтой. Гэхдээ яах вэ, харамсахгүй. Ганц гоё ном олтлоо 30хан богино өгүүллэг байтугай л дэмий юм уншдаг юм чинь. Ханхүүгээ олох хүртлээ хичнээн олон мэлхий үнсэхийг хэн ч таашгүй гэдэг үг хүртэл байхад тээ тийн хаха.


Top
   
PostPosted: Sep.22.18 12:05 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Өнөөдөр оношоо сонслоо. Удаан, удаан хүлээсний эцэст. Удаан, удаан шаналсны эцэст. Гэвч хүлээлт байхгүй болсон ч, шаналал байхгүй болсонгүй. Айж байна. Гутарч байна. Хэн нэгний төрөх үхэхийг шийддэг хэн ч юм, юу ч юм хэрвээ байдаг бол заамдаж аваад яах гэж? гэж асуумаар байна. Цээжин дотор нээх том, тас хар, үл мэдэгдэх амьд амьтан орж суучихаад миний зүрхийг дураараа нэг базаад, хүслээрээ нэг тавиад байх шиг. Надад юуг ч сонгох эрх байсангүй. Төрөхөө ч, үхэхээ ч, тэр бүү хэл яаж амьдрахаа ч. Нэгийг нь ч болтугай сонгох эрх өгөхгүй юм бол чухам яг яах гэж?


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Sep.23.18 2:17 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Бодлоо захирдаг хүмүүс мундаг. Сэтгэлийн тэнхээ гэдэг магадгүй толгойд ар араасаа хөврөх олон арав, за бүү мэд бүр хэдэн зуун бодлоос хүссэнийгээ шүүрэн авч, үлдсэнийг нь үлдэн хөөж чаддаг чадвар байх. Хүнд ер нь өдөрт хичнээн бодол орж ирдэг бол? Хүн бүрт ойролцоо болов уу? Эсвэл тэнгэр газар шиг ялгаатай байдым болов уу? Мэдэхгүй юм. Гэхдээ аль нь ч байсан ялгаагүй, сэтгэлийн тэнхээ л шүүлтүүр болдог байх.
Би харамсалтай нь бодлоо захирч чаддаг хүн биш. Хүсээгүй бодол толгойд орж ирэх үед ажлаар өөрийгөө дарж үзнэ, хүчээр өөр юм бодох гэж хичээнэ, тэс хөндлөн янз бүрийн юм хийх гэж оролдоно. Аль аль нь тийм олигтой үр дүн авчирдаггүй. Хичнээн өөр юм хийж байсан ч, дэргэдээ байгаа хүнтэй ондоо юм ярьж байсан ч, нэг л юм марчихсан оргиод, зовуурилаад, зовуурь тэсэхийн аргагүй учраас мартсан зүйлээ хайгаад бодлоо онгичиж гарна. Тэгснээ гэнэт мартахыг хүссэнээ мартчихсанаа ойлгож, буцаагаад зайлуулах гэж үзэж тарна. Хэзээ ч дуусдаггүй тойрог замаар зогсоо чөлөөгүй ямар нэг юм хайгаад яваа юм шиг.
Ийм үед хамгийн найдвартай арга нь миний хувьд нэг бол шууд нүүр тулж, ямар ч зай үлдээлгүй тултал нь бүх талаас нь бодож гүйцээх, үгүй бол ном унших. Харин бодоод бодоод шийдэл олдохгүйг мэдэж байгаа тохиолдолд сүүлийн арга л үлдэнэ. Гэхдээ зүгээр ч нэг ном биш сонирхолтой, оюун бодлыг өөртөө ховх сорж, завсар чөлөө олгодоггүй тийм л ном унших хэрэгтэй. Аз болж тийм ч олон номын эхний хэдэн хуудсыг эргүүлж зовсонгүй, хоёр гуравхан номын дараа л сонирхол татахыгаа олж авлаа.
Мадонна гэхээр миний санаанд дуучин л орж ирээд байдаг юм. Уг нь бол тэр дуучин Есүсийн эхийн гуншинг л зээлээд авчихсан юм блээ лд. Тэрийг сайндаа ч биш саяхан Боччан уншиж байхдаа дахин дахин гараад байхаар нь хальт хайж үзээд мэдэж авсан хэрэг. Тийм болохоор нэг хэсэг хүн болгон ярьж бичээд байсан "Арьсан хүрэмтэй Мадонна" гэдэг номын нэрийг дуулахад савхин куртка угласан рок эмэгтэйн чөлөөтэй дураараа амьдрал л санаанд ороод байсан юм хэхэ. Яваандаа миний бодсон буруу байсныг гадарласан боловч юун тухай гардаг болохыг нь бас л сонирхоогүй. Тэр нь ч зөвдөж. Тэгээгүй бол сюрприз болж чадахгүй шд тээ тийн.
Номоо нээгээд өмнөх үгнээс нь зохиолч Сабахаттин Али нь Турк хүн болохыг мэдсэн нь эхний сюрприз. Өмнө нь Турк зохиол уншиж байгаагүй шиг, уншсан ч мартсан байх. Орхан Памукийн нэг номыг дэлгүүрт хальт эргүүлж үзээд яагаад ч билээ авалгүй орхисноо л санаж байна.
Дараагийн сюрприз бол зохиол олон юм нуршилгүйгээр шууд л хүний мөн чанар, дотоод ертөнц рүү өнгийж, нүдний өмнө ил тодоор дэлгэн харуулсан явдал. Би бараг цочсон. "Гэхдээ хүмүүс эцэст нь олж авна гэдгээ мэдэж байгаа зүйлээ л эрэхийг хүсдэг шүү дээ. Ёроолд нь аварга том луу мушгиралдан хэвтэж байгааг нь мэдэх худаг руу буух эрэлхэг зоригтон олох нь, гүнд нь юу байгаа нь тодорхойгүй худаг руу уруудах хүн олохоос хавьгүй амар байж таарна" гээд л. Юу билээ нээрэн гэж бодогдоод л явчихсан. Ойрд ерөөсөө ном гэдэг юм уншаагүй, хий хоосон эрээн цаас эргүүлээд байсан ч юм шиг хүртэл санагдсан. Нийгэм гэгч толины өмнө сайн, сайхан харагдахын тулд хүний зүүдэг баг, гэвч багны доор юу нуугдаж байдгийг маш энгийн ойлгомжтойгоор дүрсэлсэн байна билээ л дээ. Амьдралд ойрхон, бодит болсон ч гэж юүхэв. Тэгээд л цочсон хэрэг.
Зохиолын бүтэц Нацүмэ Соосэкигийн Сэтгэлтэй төстэй. Гурван өөр ном уншиж байгаа юм шиг л. Эхлээд хүүрнэгчийн амьдрал цухас гарна, дараа нь шинэ танил болох ахимагдуу насны Раифыг хүүрнэгчийн нүдээр өгүүлнэ, эцэст нь залуухан Раиф, Арьсан хүрэмтэй Мадонна хоёрын тухай.
Гол үйл явдал нь сүүлийн хэсэг болохоор ерөнхийдөө хайр сэтгэлийн тухай гэж ойлгож болно. Гэхдээ ээдрээтэй. Мадонна Раифаас зугтаад л, цаадах нь барьж авах гээд гүйгээд л гүйгээд л байгаа юм шиг, эсвэл Мадонна өөрөө өөрөөсөө зугтаад, Раиф хүлээгээд байгаа ч юм шиг. Үгүй бол бүр эсрэгээрээ Мадонна хайгаад, Раиф төөрдөг байшингийн гарцыг олж гарч чадахгүй байгаа ч юм шиг. Надад бол зохиолын гол санаа нь итгэл юм шиг санагдсан. Өөртөө итгэх итгэл, өрөөлд итгэх итгэл, ирээдүйд итгэх итгэл. Энэ гурван итгэл нэг нэгнээсээ хамааралтай, шүтэлцээтэй оршдог. Аль нэгийг нь дээрд эсвэл доорд үзэж болохгүй. Нэгийг нь алдвал нөгөөдүүл нь тэнцвэргүй болж ар араасаа унана. Нэг нь сэргэвэл нөгөөдүүл нь чирэгдэн сэргэнэ. Харин итгэлгүй болсон хүн Раиф шиг болно. Раиф анхнаасаа л өөртөө итгэлгүй байсан боловч сүүлдээ бүр... За за үйл явдал бичкүэ яшиг.
Бас нэг гол санаа бол хүмүүсийн хоорондын ойлголцол. Раиф, Мадонна хоёрыг харахад жинхэнэ soulmate гэмээр. Нэг нэгнийхээ дотоод ертөнцийг ойлгоно гэж ярилтгүй. Бүх л насаараа хүн ердөө л өөрийг нь ойлгох хүнийг л хайж явдаг юм шиг. Гэвч хүн заримдаа өөрийгөө ч ойлгодоггүй байж, өөр хүнийг ойлгоно гэдэг амаргүй еэ дээ. Тиймдээ ч өөрийн soulmate-г олсон хүн өдрийн од шиг ховор (эсвэл бүр байдаггүй?) байдаг биз. Тийм болохоор Раиф, Мадонна хоёр үнэн азтай. Намайг тэгж ойлгодог, зөвшөөрдөг хүн гарч ирвэл би хүлж байгаад ч хамаагүй дэргэдээ үлдээнэ ээ хаха.
Ерөнхийд нь харахад ном хайр сэтгэлийн тухай боловч миний бодлоор хайр бол итгэл, ойлголцол хоёроос бий болдог, түүн дээр оршин тогтнодог зүйл гэж хэлээд байгаа юм шиг санагдсан. Хоёулаа байж байж л хайр болно, аль нэг нь дутвал хайр болж чадахгүй. Шохоорхол дурлал ч юм уу, хүсэл тачаал, өмчлөх сэтгэл болж таарна. Тийм болохоор дурлаад л хүсээд л байж сууж чадахаа байтлаа тарчлаад байдаг бусад хайр сэтгэлийн номноос арай өөр. Уншсан хүнд хайр сэтгэл гэдэг чинь нээрэн чухам юу билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрмөөр. Гэхдээ уран зохиол гэдэг бол зохиол. Хичнээн сайн бичсэн байлаа ч бодит амьдрал биш. Сэдэвлэсэн, санаа авсан, бусдын амьдралыг бодитоор дүрсэлж бичсэн байлаа ч "уран" "зохиол" юм хойно хайр дурлал хүний амьдралд Раифт нөлөөлсөн шиг тийм их нөлөө үзүүлэх хүчтэй эсэхийг үнэндээ мэдэхгүй юм.
Гэхдээ л надад энэ ном их таалагдсан. Ямар ч хүлээлтгүй байсан болохоор тэр ч юм уу, маш их сюрприз барьж чадлаа. Зүйрлэл, дүрслэл хүчтэй, тод. Дүрүүдийн байр байдал, хөдөлгөөн, харц, үйл явдал, үг яриа хоорондоо маш сайн холбогдож, өчүүхэн ч зөрөөгүй нэгэн цогц болж байна лээ. Ийм ном ховор таардаг. Дараа заавал номоор нь авч гэртээ тавина аа.

"Ном уншиж өнгөрүүлсэн хоёр цаг минь, амьдралын минь хоёр жилээс илүү дүүрэн, илүү тааламжтай байгааг анзаараад амьдралын айдаст автуулам хоосон чанарыг бодож цөхрөнгөө бардаг сан."

[Edit] Өнөөдөр ер нь юм бичдэг өдөр биш бололтой. Оруулчихаад харсан чинь номынхоо сэтгэгдлийг биеэ албадан байж бичсэн болохоор тэр ч юм уу, сэтгэлд хүрэхгүй байна. Өчнөөн олон зүйл орхисон санагдаж байна. Даанч бодол маань эргээд ном руугаа явж өгөхгүй байгаа болохоор яалтай ч билээ.


Top
   
PostPosted: Oct.21.18 10:15 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Өнөөдөр Эдгар Аллан Погийн "Алтан цох", Англи өгүүллэгийн "Хатсан гар" түүврийг уншлаа. Алтан цохыг нэлээн дээр үед, 1958 онд Герман хэлнээс орчуулжээ. Орчуулагч нь Д. Нацагдорж /ингэхэд зохиолч Нацагдорж герман хэлтэй байлуу юу билээ, мөн юм болуу биш юм болуу, сто мэээдкү/, редактор нь Б. Ринчен. Эндээс монгол хэлний үгийн сонголт найруулга 60 жилийн хугацаанд яаж өөрчлөгдсөнийг шууд харж болохоор. Зарим өгүүлбэр нь нэлээн урт, гэхдээ бүгд биш. Харилцан яриаг ялгах "" - мэтийн тэмдэглэгээ байхгүй, тэр тэгж хэлэхэд нь би тэглээ гээд нэг өгүүлбэр л үргэлжлээд байна. Бүтэц, үгийн сонголт ч нэлээн өөр. Олон үг үндсэн утгаасаа алд дэлэм гажаад явчихаагүй ч гэлээ хэрэглэгдэх газар нь өөрчлөгдөж хувирсан бололтой. Ер нь бол орчин үеийн бичлэгийн хэв маягаас ондоо.
Гэхдээ жаахан байхдаа иймэрхүү найруулгатай ном уншдаг байсан минь бүдэг бадаг санаанд орж байна лээ. Танил дотно ч юм шиг, эсвэл бүр улирч баларч холдсон ч юм шиг сонин холилдсон мэдрэмж. Эсвэл хүүхэд бхдаа саадгүй ойлгочихдог байсан найруулгыг одоо зовж ойлгож бна гэхээр цагийн аясаа дагаад аль болох товч бөгөөд тодорхой ян тан зүйлийг хүлээж авах гээд байдаг болсон ч юм шиг. Ингээд бодохоор хөгжөөд сайжирчихсан ч юм шиг, эсвэл бүр дордчихсон ч юм шиг. Үгүй бол хэт богино өгүүлбэртэй зохиол уншихаар наалдаж өгдөггүй, хэт урт өгүүлбэр уншихаар толгой эргээд байдаг болохоор тултал урагшилж чадахгүй хэрнээ бас буцаж чаддаггүй дунд нь гацаад саармагжцан ч байж магад. Гэхдээ бас орчин үеийн шууд, богино, илэн далангүй бичгийн хэв маягийг 60 жилийн өмнөх хүмүүс ойлгохгүй байсан болуу яах бсн бол? Хүмүүс, нийгэм аажим ч гэлээ зогсолтгүй өөрчлөгдөхийн хэрээр сэтгэхүй даган хувирч байдаг блгүй дээ нчодо. Жишээ нь Англи хэлтнүүдтэй ярилцахдаа асуултыг тов тодорхой тавих хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Ялангуяа америкчууд бол. Тэр талаар юу гэж боддог вэ гэж ерөнхийд нь асуувал ихэнх нь яг юуг нь тэр вэ гэж өөдөөс асуух магадлал тун өндөр. Яв цав, тодорхой, шууд, "тулгасан" асуулт тавьж байж л хүссэн хариултаа олж авч чаддаг, миний ажигласнаар. Энэ гэхдээ хэлний онцлог, өөр зөндөө юмтай холбоотой байж магадгүй ээ. Эсвэл нийгэм, хөгжил дэвшил ч юм уу. Учрыг нь бол сайн мэдэхгүй.
Гэтэл арван жилийн хүүхдүүд бас тийм болчихсон харагдаад байгаа. Ерөөсөө л түс тас. Жаахан тойруугаар битүүгээр ерөнхийгөөр яривал ойлгох ч үгүй, шууд төвөгшөөдөг. Юу гэх гээд байгаан шууд хэл л дээ ядаргаатайен гэх байрын. Хүүхэд болохоор тэгдэг байж магадгүй ээ, гэхдээ "том хүмүүс" дунд ч бас тийм хүн цөөнгүй байх шиг, лав миний өөнтөгч нүдэнд. Муугаар хэлбэл юм болгон маш энгийн, маш ойлгомжтой, шууд нүднийх нь өмнө бэлээхэн үзэгдэж харагдаж, толгой ажиллуулж бодох шаардлага гарахгүй байх ёстойм шиг байгаан. Сайнаар хэлбэл тойруулж тогшуулаад байхгүй, тэгэхээр энэ хурдацтай нийгэмд хийх зүйл өчнөөн байхад яриа хөөрөө, ном сонин уншиж ойлгохдоо дэмий цаг алдахгүй болох ашигтай байж магад. За тэгээд мэдкүм дөө. Тэртэй тэргүй аясаараа явж байгаа юмыг би мэдлээ гээд ч яах юм билээ.
Алтан цох дажгүй өгүүллэг байна лээ. Ямар ч байсан алдарт Аллан Погийн нэг ч гэсэн зохиолыг уншаад авлаа. Түүндээ сэтгэл ханасан. Нээх их ажил бүтээцэн аятай хэхэ. Хатсан гар бас таалагдсан. Английн 11 зохиолчийн 11 өгүүллэг. Тэр дотроос Чарльз Дикенсийн бичсэн "Сумчин" анхаарал татсан. Өгүүллэг нь сонирхолтой, дээрээс нь Дикенсийг тийм сэдвээр бичдэг гэж огт бодоогүй болохоор. Бас Р. Стивенсоны "Чөтгөртэй лонх" живүүн санагдсан. Хүсэл биелүүлдэг чөтгөртэй лонхны тухай гардаг. Гэхдээ мэдээж хэд хэдэн онцгой нөхцөлтэй. Байж ядуулж, түгшээж чадсан, үйл явдал нь салахын аргагүй өрнөхөөс гадна хүний хүсэл гэж хэзээ ч барагдаж өгдөггүй зовлон юм уу дөө гэж бодогдмоор.
С. Моэмийн "Албан тушаал" эвгүм блээ. Шоронд цаазын ял гүйцэтгэдэг яргачны тухай. Өмнө нь цагдаа хийдэг байгаад эхнэрээ алаад шоронд орчихсон нөхөр. Өөрөө гэмт хэрэгтнээ мэдэхгүй цагдаа бсн болохоор ялтнуудтай хялайж харьцдаг. Цаадуул нь ч өөрсдийнх нь толгойг авдаг болохоор үзэн ядна ч гэж юүхэв. Дотор маажсан л өгүүллэг байна лээ.
Катерин Мансфильдын "Хүүхэлдэйн байшин" хамгийн энгийн, зөөлөн, уянгалагдуу нь байлаа. Эмэгтэй зохиолч болохоор тэр юм болов уу? Төгсгөл хэсэг өрөвдмөөр санагдсан. Үнэндээ эмгэнэлтэй, гашуун нясуун, хурц огцом үйл явдалтай зохиол биш л дээ. Гэхдээ л бүлээхэн ус урсаж байгаам шиг аясаараа л миний сэтгэлийг хөндөж чадсан өгүүллэг.
Томас Хардигийн "Хатсан гар" гэдэг өгүүллэг хамгийн шилдэгт тооцогддог болоод номын нэр болсон болов уу. Эсвэл номын нэр болгоход хамгийн сонирхол татахуйц нь бсан юм болов уу. За ямартай ч Хатсан гар сонирхолтой өгүүллэг байна лээ. Гэхдээ хамгийн шилдэг нь гэж би лав хэлэхгүй.
Аа бас Киплингийн "Гэргий" гэдэг өгүүллэг байсан. Хөнгөхөн хөгжилтэй. Киплингийг би ямар өгүүллэг бичсэн бол гэж их сонирхож байлаа. The Jungle Book буюу монголоор "Шаалуу хүү Маугли"-г нь хүүхэд бхдаа наснаасаа олон уншлаа шдээ нтр. Хүүхэлдэй, кино нтр дээр нь зохиолыг огт өөр болгоцон нь таалагддаггүймаа. Ядаж зарим юмыг хэвээр үлдээсэн бол живүүн болох юм шиг. Жишээ нь Каагийн ховсонд Мауглигаас бусад амьтан орчихдог нь, Бандерлогууд Мауглиг хулгайлахад Балу, Багира хоёр Каагаас гуйж авруулдаг нь, Каагийн ховс ямар хүчтэй бөөн бөөн сармагчин өөрсдөө ам руу нь явж орж байгааг нь, Маугли чонын сүргээс хөөгдөж хүмүүстэй очиж амьдардаг нь, Багирагийн юм болгон дээр уран гоё заль, мэргэн ухаан гаргаж байгааг нь, "шулам" Ракша Шер Хантай тулалдах гэтэл цаадах нь хулчийгаад зугтаадаг нь гээд л.
Сүүлд нь Гэрбэрт Уэллсийн "Сохрын орон" маш их юм бодогдуулсан, Ивлин Вогийн "Лавдэй гуайн бяцхан зугаалга" яг миний бодож байснаар төгссөн.
Энэ түүврийг хэн сонгож орчуулсныг мэдэхгүй. Гэхдээ бараг бүгд таалагдсан болохоор надтай сонирхол нэгтэй хүн байж таараа нтр. Өгүүллэг бол зохиолчийн гарын үсэг гэсэн утгатай юм манай нэг бичгийн хүн хэлцэн байдаг, 110 хувь санал нийлж байгаа шөө.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited