#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.18 2:01 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.23.16 12:55 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Sogtuu soliorood bichih gazaraa anduursiim shig bna. Uuchilchaaraai hogshoon. Sanaandgvi shvv

Top
   
PostPosted: Jan.24.16 2:49 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Haha zuuz

Top
   
PostPosted: Jan.25.16 3:08 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Бүх бүлгүүд дээр ганцхан Токо-сангийн яриа л миний хамаг хүч хөдөлмөр ухаан чадлыг шавхах юм даа. Гол учгийг тайлдаг, тайлбарладаг, ойлгуулдаг ганц хүн нь болохоор арга ч үгүй юм уу. Ядарсандаа болоод сүүлийн хэсгийн яриаг арай л санаанд хүртлээ бичиж чадсангүй. Анхнаасаа өөрийнхөө чадалд таарсан амархан хэллэгтэй зохиол барьж авдаг байж. Дараа л янзалахаас хммм.

Top
   
PostPosted: Feb.01.16 2:37 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Зиак гараа цэврүүттэл буузны мах татаж, шөнө болтол бууз чимхсээр байтал амралтын өдөр өнгөрөх шив. Хувцсаа угааж ч амжсангүй, сайхан нойр авч ч чадсангүй. Гэхдээ л ээжийнхээ хийх ажлаас хөнгөвчилсөн юм чинь гэж бодохоор сэтгэл схан бнөө.

Top
   
PostPosted: Feb.08.16 4:01 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Чимээгүй байхад гоё шүү. Хүмүүсийн яриа, машин зурагтны дуу чимээнээс холхон шиг. Тархи толгой амрах шиг л болдийн. Техник технологи хөгжсөнөөс болоод хүмүүс дуу чимээний асар их дарамтан дор амьдардаг болсон юм гэсэн. Зарим хүмүүс анзаардаггүй байх. Гэхдээ ингээд шөнө чив чимээгүйд байхаар яалт ч үгүй үнэн гэдэг нь мэдэгдэх юм. Санаагаар болдог бол өдөр нь унтаад шөнө нь сэрүүн байжийдаг болох юмсан. Хэрэгтэй хэрэггүй дуу чимээ, хүмүүсийн утгатай утгагүй яриаг сонсохгүй, хамаг анхаарлаа хийж бгаа юмандаа төвлөрүүлээд л.

Top
   
PostPosted: Feb.15.16 1:21 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Энх-Амгалан хаан гэдэг ном уншиж үзлээ. Уншлаа ч гэж дээ энд тэндээс нь жаал эргүүлж тойруулж гүйлгэж харлаа. Угаасаа намтарчилсан ном, тэр тусмаа түүхэн баримтат ном сонирхдоггүй болохоор зузаахан шиг юм бсан бол барьж авах ч үгүй байсан юм. Монголчуудын талаар юм гарах нь уу гэж хайсан ч энд тэнд монголчууд тийм ийм гэсэн ганц хоёр үг гарахаас хэтэрсэнгүй. Галдан бошготыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байсан болтойм. Манж хүн гэдгээрээ бахархдаг байж. Хятадад уусахаас сэргийлдэг ч байж. Эмэг эхдээ их хайртай, их ч халамжилдаг байснаас өөр хувийн амьдралынх нь талаар бараг гарсангүй гэж хэлэхэд болохоор. Эмэг эх нь монгол угсаатай хүн бсан гэж би хаанаас ч билээ дуулж бсан санагджийн. Зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэд. Харин өөрийн гар дээр бөмбөрүүлж өсгөсөн ганц хайртай хүү нь ёстой нэг хэрэггүй амьтан болж эцгийнхээ бие, сэтгэлийн доройтлын эхлэлийг тавьсан бололтой. Их олон юм сонирхож судалдаг, олон талын мэдлэгтэй, сониуч хүн байж. Гүй одоо бүхэл бүтэн улс захирч байгаа юм чинь тэгэхээс ч өөр аргагүй юм уу даа. Өөрийнх нь дүрсэлж буйгаар бол манжууд монголчуудтай төстэй ч юм шиг. Хятад хүмүүст тийм ч таатай бус бсан бололтой. Гэхдээ яаж ч чаддаггүй байж. Үй түмэн хүмүүсийг одоо яалтай ч билээ, бас гэцүү л бсан биз зайлуул. Ер нь анзаараад бхад манжаас өөр бусад үндэстнийг дандаа өөнтөглөсөн, шүүмжилсэн маягтай. Энх-Амгалан өөрөө үнэхээр тэгж боддог бсиймуу, зохиолчийн арга барил ч юм уу бүү мэд. Ганцхан ном хальт гүйлгэж харчаад тэр хүний талаар дүгнэлт гаргачихвал хачин юм болно биз. Харин номын талаар коммэнтууд уншиж явахад зарим хүмүүс Энх-Амгаланд монголчууд талархаж явах учиртай, тэр л манж монгол хүмүүсийг гэрлэж болохгүй гэж хууль гаргасны ачаар монголчууд манж хятадад уусаагүй үлдсэн юм гэсэн байсныг хараад шаал сонин санагдсан. Би түүх мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Гэхдээ л Энх-Амгалангийн үед л манжууд монголыг эзэлж 200 гаруй жил дарласныг мэднэ. Тийм бхад ачтай буянтайгаар нь дуудаж болох ч юм уу гүй ч юм уу. Тэр хүмүүс чухам ямар үндэслэлээр Энх-Амгаланд таларх гэсийм бгаам. Ганц тэр хуулиас нь болж тэгээгүй л байлтай. Монголчууд дотроо хагарал бутралтай, хэн нэгний идэш болох нь гарцаагүй бхад Энх-Амгалан шиг хүний гарт орсноо аз гэх гээд ч байгаамуу бүү мэд. За тэгээд ямар ч бсан энэ номон дээр нээх өлгөөд авчихмаар юм бхгүй л юм шиг санагдлаа. Гүйлгэж хальт харснаас болсон ч юм уу, угаасаа ийм ном сонирхдоггүйгээс ч юм уу би лав Энх-Амгалангийн талаар олигтой мэдээлэл олж авч чадсангүй. Дээрээс нь орчуулга, найруулга муутай ч юм уу, эсвэл бүр хэтэрхий гүн утгатай ч юм уу, ойлгохгүй өгүүлбэр гарсныг нь дахиж уншихгүй орхиод яваад байсныг ч хэлэх үү хаха. Надад лав ийм төрлийн ном зохихгүй юм шиг байна. Гэхдээ яахав дахиад иймэрхүү ном олдуул уншаад л үзнэ дээ, юмыг яаж мэдэхэв гэжугаа.

Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Feb.22.16 3:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Интер номын хөнгөлөлтийн картаа хэрэглээгүй байжийгаад ном авчихаад хөнгөлөлтөө уншуулах гэсэн чинь код нь буруу бна гээд уншуулсангүй. Карт авахад өгсөн хуудас нь байжийн. Дээр нь бичсэн код картын дугаар нь таарч бхад олон үйлчлүүлэгчтэй бна хүлээжий гээд арга хэмжээ авч өгсөнгүй. Өөрсдийнх нь хариуцлагагүйгээс болсон бтал тэгж хандах нь зохисгүй байлтай. Интерномын номнууд ер нь үнэтэй талдаа, хөнгөлөлтийнхөө үнийг номондоо шингээж зардаг санагддаг. Карт авахад нэг дор 100000₮с дээш худалдан авалт хийх ёстой гэжугаа. Ойрхон болохоор нь, дээрээс нь арай сонголттой болохоор нь нэг карт нээлгэсэн биш нээрвний нэрмээс болчихов уу дөө. Азхур хажууд нь бямба гариг бүр бүх ном нь 10% хямдардаг, карт авахад нийт 100000₮н худалдан авалттай бхад л болдог юм бна лээ. Болку бол больчихо дөө гэж

Top
   
PostPosted: Feb.23.16 4:10 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Манай байр 3 давхар. Давхар бүрт 2 айл бий. Миний санахын 1-р давхарт местный орос эхнэртэй айл суудаг бжийгаад дивангарт нүүчихсэн юмдаг. Нөгөө айлыг нь санадаггүй юм. Тэгэхээр бас л аль цагт нүүсэн байж таараа. Одоо бол 1-р давхарт айл байхгүй, үүдээ цементэлж хаалга ч үгүй болгоод дэлгүүр хоршоо, кафе паб болчихсон. 2-р давхрын нэг айл байраа хөлслүүлдэг болохоор хүмүүс нь байсгээд л солигддог. Манай хажуу айлд нэг герман эрэгтэй монгол эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдардаг бжийгаад нүүсэн. Ингэж байтал бусад байрнуудын орц анхандаа кодтой болоод л сүүлдээ чип ч билүү түлхүүртэй болоод л дэвшиж урагшилж бхад манай орц бахь байдгаараа түлхүүрддэг цоожтойгоо л байсаар ирэв хөөрхий. Гэхдээ яг үүний ачаар л манай орц үргэлж цэмцгэр байдаг гэвэл буруудахгүй болов уу. Орцны цоож яахав моральный элэгдэлд ороод ч юм уу хүйтэнд хөлдөөд түлхүүр хугарвал ч юм уу эвдрэх үед СӨХд хэлээд солиулчихна. Тэгээд айл болгонд нэг нэг түлхүүр тарааж өгнө. Тэрнийг нь ёс юм шиг хүнийхээ тоогоор хувилж авна. Яг гэрийнхээ түлхүүр шиг. Орцонд орж ирэхдээ ч яг гэртээ орж ирж байгаа юм шиг. Хаалгаа саваалгүй гараараа зөөллөж хаана. Орж гарахдаа түгжсэн эсэхээ заавал шалгана. Яагаад гэвэл орц руу орох хүмүүс бүгд түлхүүртэй, оршин суугчид нь учраас. Гадны хүн орох боломжгүй. Аль нэг айлд айлчин гийчин ирэхдээ соёлтой нэгэн нь утасдана, хээгүй нэгэн нь гаднаас хашхирна. Тухайн айлынхан 1 давхар луу буугаад л хаалгаа нээж зочноо угтдаг. Хэн ч үүнд төвөгшөөхгүй. Ингэж байж л манай орц айх аюулгүй байдаг учраас. Үйлчлэгч 7-10 хоногт 1 удаа цэвэрлэгээ хийдэг. Тийм л цэвэрхэн. Орцны хаалгаар орж ирэнгүүт гутлын алчууртай. Хүмүүс гутлаа арчиж ордог болоод л шавар шавхай байдаггүй байлгүй. Хэн ч орцонд хог хаядаггүй. Хааяахандаа орцонд орж ирэхэд тамхи үнэртэж байхаас биш иш нь бол хайгаад ч олдохгүй. Манай орцонд нэг ах байдаг юм. Насаараа балгасан, бас насаараа энд амьдарсан, эхнэр хүүхэдгүй, ажил хийдэггүй ах. Заримдаа өдөр ч юм уу орой ч юм уу хампаануудтайгаа орцонд ганц хоёр юм мулталчихсан, тамхи нтр баагиулчихсан их додигор суужийнөө. Гэлээ гэсэн ч хэзээ ч чанга дуугаар ярихгүй, эрхбиш орцонд хүн бна даа гэж мэдэгдэхээр хэмжээнд л дүнгэр дүнгэр ярина. Дараа нь харахаар ямар ч ул мөр байхгүй, уугаад байсан архиных нь шил, бөглөө, татсан тамхиных нь хайрцаг, шүдэнз, иш юу ч байхгүй. Бүгдийг нь цэвэрлэчихсэн байна. 2-р давхрын айлыг хөлслөөд 2 жил болж байгаа нэг айл байдаг юм. Олон жаахан хүүхдүүдтэй. Нэг удаа орцны нэг ах 2 гартаа тор дүүрэн юм барьчихсан орцоор орохдоо хаалгаа зөөллөж чадалгүй тасхийтэл хаачихсан чинь хөлсөлдөг айлын жоохон хүү жигтэйхэн уурлаад 'яагаад хаалгаа чанга хаагаад байгаа юм' гэж загнасан гэсэн. Ахын инээд нь хүрээд 'уучлаарай уучлаарай, ах нь гартаа юмтай болохоор чанга хаачихлаа. Чамд хаалга чанга хааж болохгүй гэж хэн хэлсийн' гэсэн чинь А... эмээ гэсэн гэнэ. А... эмээ гэдэг нь байраа хөлслүүлэгч нь л дээ. Энийг сонсоод орцныхоо бичигдээгүй хуулийг А эмээ ба бэгүй захиж дээ гэсэн дүгнэлт гаргаад манайхан инээлдэж байсан юмдаг. Гэтэл манай хажуугийн байрыг худалдаж авсан айл худалдаж авсан болоод ч тэр үү ямар нэг захиа занаа хүлээж аваагүм шиг бгаан. Тэднийх ирснээс хойш орцны хаалга байнга онгорхой байдаг болсон. Гарч орохдоо түгжинэ гэж ер байхгүй. Кодтой байгаад сурчихсан юм уу, түлхүүрээ хувилуулах зав нь болдоггүй юм уу, эсвэл хүсдэггүй юм уу бүү мэд. Орц онгорхой байдаг болсны ачаар 'танкныхан' манай байнгын оршин суугч болсон доо. Өдрөөр бол орж ирж архидаж байгаад шил милээ хагачаад тамхи мамхиа шидэлчихээд яваад өгнө. Бүр дээрээс нь давхар болгонд 'ариун усаа' үлдээчихнэ. Үнэр нтр бол тансаг шүү дээ. Тийм бж үзээгүй болохоор гэнэгүй алхаж яваад л дээрээс нь гишгэчихнэ ёооё бүр. Сүүлдээ ч гатнуул шиг гэтэж алхдаг болсон гэжугаа. Танкныхан шөнө хүмүүс унтсаны дараа орж ирж хамгийн дулаахан дээд давхарт тухалж буудаллачихаад өглөө хүмүүс сэрэхээс өмнө гараад явчихна. Гэхдээ бүр аягүй сонин гарахаасаа өмнө заавал ёс юм шиг хүндэрдэг юм билээ балай. Өглөө гэрээс гарахад л тэр үнэр танар, хог шороо нь... Хэлэх ч юм биш. Энэ хугацаанд манай хэдэн айл шинэ айлдаа хэлэхээрээ нэг болов оо. Ээлж ээлжээрээ хаалгыг нь тогшино, хуучин дугаарыг нь мэддэг болохоор утасдаж нэг үзнэ. Хаалгаа түгжиж байгаач дээ гээд л. Үл тоодог юм уу, яасан сүржин юм бусад орц ийм л бдаг шд гэж боддиймуу, төвөгшөөдөг юм уу, эсвэл бүр зөрүүдэлдэг юм уу, эсвэл сурсан юмыг сураар бооход хэцүү байсан ч юм уу нэмэргүй шүү. Уг нь 5 том хүн, нэг жаахан хүүхэдтэй тийм олуулаа айл бол бас биш. Бусад 3 айл маань орсон гарсан хүнийхээ тоолонгоор л хаалгаа түгжээд байхад дийлдэхгүй л байсан юм даа. Сургуульд явдаг хүүхэд нь өглөө эрт хаалга онгойлгочихдог юм шиг байгаан. Томчууд нь шөнөдөж ирдэг юм уу яадаг юм бас онгойчихдог юм шиг байгаан. Ийм маягаар бүтэн жил явсан шүү уфф. Ийм зүйлийг ойлгоход яагаад тийм удаан хугацаа зарцуулсийм ёстой чөтгөр л мэдэх бх даа гэж. За тэгээд хог нь бол манай гэрийн хаалганы урд манай хог юм шиг л тавиатай. Хогоо айлын хаалган дээр тавьдаг ёс байдаг ч юм уу үгүй ч юм уу. Учирлаж нэг, уурлаж нэг хэлсний эцэст 2-3 давхрын зааг давхарт тавьдаг болсон. Уг нь бол айлууд маань 1-р давхарт хогоо бөөгнүүлээд тавьчихдаг юм. Өглөө болгон хогийн машинтай зэрэгцэж үйлчлэгч орж ирээд хог ачуулчихдаг. Хог л юм чинь ариухан бна гэж хаа бхав өглөө гарахад орцоор нэг хогны үнэр. Гэхдээ бас нэлээн удаан гүрийсний эцэст одоо доош нь тавьдаг болсон шүү, авууштай. Гэсэн ч бас бүрэн болоогүй л байна. Сарын өмнө хаях гэж бгаа том хогоо бас л манай хаалгыг даруулаад тавьцан бсан. Муу настай эмээ маань үүдээ шүүрдэх гээд гарах гэсэн хаалгаа дийлдэггүй, дийлээд гарсныхаа дараа цочоод харвачаагүй. Нээх том дөрвөлжин саарал юм, гол нь тэнд юм бна гэж бодоогүй болохоор л цочсон байх л даа. Нэг хаалгыг нь тогшдиймуу гэснээ орой 10 өнгөрцөн бхаар нь за яахав гээд орхисон. Маргааш өглөө нь байсан, харин орой ирэхэд бхгүй болцон бна лээ. Аа бас 7 хоногийн өмнө орцонд нохой уяж хонуулав аа. Харин урьдаар манайд орж ирж нохой орцонд хонуулах гэж байгаамаа, айж ичив гэж хэлснийг нь бодохоор бас баярламаар. Гэтэл нохойндоо хоол гаргаж өгчихөөд гадаа гаргаагүй, өнөөх нь 'ариун ус' шоколадандаа үс ноосоороо умбацан, орцоор нэг анхилуун үнэрээ тарааж хоносон доо. Гэхдээ л энэ айл маань анх байснаасаа хамаагүй зөөлөн болсон. Орц маань удахгүй урьдынх шигээ болчих байх. Одоо орцон дотор гадаа явж бгаа юм шиг шуугихаа байчихвал, үе үехэн хог хаяхаа больчихвол, хааяахандаа хаалгаа түгжихээ мартдагаа больчихвол тэгээд л болчихно доо. Манай орц цөөхөн айлтай болохоор тийм байсан байж мэдэх юм. 96 айлтай орц 96 өөр зуршилтай гэж бодвол нэг дүрэмтэй байх хэцүү л дээ яаж ч бодсон. Гэхдээ 96-ууланг нь чадахгүй ч, эхлээд хөрштэйгээ санаагаа нийлүүлээд, дараа нь давхрынхантайгаа зөвшилцөөд ядаад өөрийн давхартаа тухтай амьдарч болох юм шиг. Зарим айлын орц руу ороход гэрэлгүй харанхуй, хогтой шороотой, муудсан хог, 'ариун ус' ханх тавьж л байдаг. Ийм байдалд дуртай нэг ч хүн бхгүй байх, харин дасчихдаг эвлэрчихдэг л байх. Тийм болохоор ирээдүйн би минь чамд хэзээ нэгэн цагт өөр газар амьдрахдаа ингээд эвлэрчихсэн, хүлцчихсэн явж бх юм бол энэ бичсэнээ дахиад нэг уншдагийм шүү гэж захъя даа.

Top
   
PostPosted: Feb.29.16 11:51 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
https://soundcloud.com/user5684243/mono ... nter-storm энэ аялгууг сонсохоор Ватанабэ шиг өнгөрсөн дурсамжиндаа автах шиг болох юм. Тэгээд л чамтай хуваалцах санаатай энд орууллаа

_________________
Автоматжуулна

Top
   
PostPosted: Mar.01.16 11:02 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Ёстой эвгүй ая бна даа. Их сонсвол бүр гарч чадку автах шинжтэй. Санал болгосон номыг минь уншсан хүн бна даа сэтгэгдлээ хуваалцахгүй юм уу?

Top
   
PostPosted: Mar.15.16 1:29 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1457972937.757548.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1457972937.757548.jpg [ 229.26 KiB | Viewed 1602 times ]

Top
   
PostPosted: Apr.01.16 11:19 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
https://m.youtube.com/watch?v=POs2lEv7_6U

Top
   
PostPosted: May.16.16 9:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Улс, үндэстэн, нас, хүйсээр хүмүүсийг дүгнэх нь өрөөсгөл байдаг бололтой. Би ч европчуудыг сайнаар хэлбэл чөлөөтэй, муугаар хэлбэл замбараагүй гэж боддог байлөө. Үздэг кино, клипээрээ л дүгнэчихсэн нь тэр. Юм үзэж, нүд тайлаагүй, монголоос өөр газар хөл тавьж, даяаршлагдаагүйн л шинж хөөрхий. Гэтэл санамсаргүй бжийтал найз охин маань дуудахаар нь гэрээсээ гараад иртэл найз нь бололтой 1 эмэгтэй, тэрнийх нь ажлын шугамаар танилцсан бололтой 2 франц бүсгүй байдийм байна. Хэл нэвтрэлцэхдээ тааруу байсан болохоор намайг дуудсан юм байх даа ухааны юм дотроо таачихаад л хамт явбөө. Эхлээд 2 параанц маань хоол идье сүши идье л гэхээр нь бид 3 япон хоолны газар бодож толгойгоо баахан гашилгаж мико ямар юм ч гэнүү тийм газар орлоо. Тэр 2 нэлээн удаан шилж сонгосны эцэст хоолоо захиалж, 5уулаа пиво аваал жаал суух зуураа тэр 2-г нэлээн эмоцитой, чанга дуутай, овоо баагиулчихдаг бас англи хэлэндээ тийм ч сайн биш юм гэсэн анхан шатны дүгнэлт хийгээд авлаа. Ядаж байхад би англиар ярихдаа мууг ч хэлэх үү. Гэхдээ амьд хүн аргатай гэж 3 талаасаа хавсайдаад хэл амаа ололцсон болоод л байсөөн. 1 нь 22той нөгөөх нь 20 той. Анх удаагаа европоос өөр газар, Азид ирж бгаа, их гоё бна л гэлцсэн улс. 2лаа монголд ирээд шивээс хийлгэчихэж. Монголд хямдхан бсан гэнэ ээ. Францад би яг ийм шивээс хийлгэх гэсэн чинь 1000 евро бсан харин монголд хамаагүй хямдхан 200 бсан, бас их гоё хийж өгсөн гэнэ. Шивээсчин нь их сайхан ааштай хүн бсан гээд л фб найз болчихсон үзүүлээд л байсан хэхэ. Тэгээд дараа нь караокэд орох санал гаргасан чинь шууд дэмжигддийм бна. Овоо гарууд оо, нэлээд хэдэн бар, караокэд ороод үзчихсэн, новш оо, п..., ш... гэсэн хараал сурчихсан хэхэ. Параанцад манайх шиг ийм өрөөтэй караокэ байдаггүй заал дүүрэн хүний өмнө гарч дуулдаг, эндхийн караокэ гоё юм гэнэ. За тэгээл зогсолтгүй пиво шимээстэй. Таксинд ч тэр, 00 орохдоо ч тэр, гадаа тамхилж бхдаа ч тэр. Тэгсэн нэг нь нэг монгол залуутай танилцсан, их хөөрхөн урт үстэй, дж хийдэг, рок стильтэй, миний найз залуу гээд л ярьж бснаа тэрэнтэйгээ утсаар ярьж бснаа ойлголцохгүй надтай яриулдийм бна. Нөгөөх нь жоохоон "банди" бна, шаал согтуу даль даль хийцэн. Тэгснээ хөөе наад 2-ыгоо миний бгаа газрыг зааж өгөөд явуулаадах, би найзуудтайгаа нэг буудалд байна гэхээр нь би дургүйцсэн чинь чи согтуу бгамуу сүртэйн явуулчаач адилхан монгол хүмүүс бж гэхээр нь дургүй хүрээд салгачихвөө. Тэгээд нөгөө 2-тоо миний бодлоор онцгүй хүн бна дээрээс нь согтуу бна ямар ч бсан өнөөдөртөө уулзаад хэрэггүй бх гэлээ. Тэгсэн миний нз залуу гэж бсан нь илт сэтгэлээр унаад дуугаа хураагаад надад аймар их таалагдаж бсийн яагаад онцгүй гэж гээд л шалгаахын. Тэгснээ хэлж бнаа би тэрэнтэй үнсэлцэж үзээгүй ч их хөөрхөн залуу бсан надад зөндөө таалагдсан гээд л. Үнсэлцээ ч үгүйм бж юун сүртэй нз залуусаг юм дээ гээл хальт гайхсан болоол байжийтал сэтгэлээр унасан 2 маань бүжиглэнэ гэсээр байгаад нэг бааранд оров. Би ч ямар бүжиглэх биш залхатлаа суулаа. Тэгсэн анх тэр 2-г авчирсан охин энд тэнд гүйж алга болоол бсан. Би танихгүйм болохоор тоосон ч үгүй. Тэгсэн тэнд хэдэн гадаад залуучууд тэрэнтэй контактлаад бж л дээ. Манай 2 параанц тэр гадаадуудыг нь дэмий хүмүс бна хэрэггүй гэсэн юм бх. Тэгсэн за гэсэн мөртлөө нэлээд удаан алга болчихоор нь хайгаад очсон чинь нэгэнтэй нь чухам зогсож бх юм өө чааваас. Тэгэхэд нөгөө задгай гээд бсан нөхдүүд маань харин яриа өдсөн залуучуудтай нээлттэй ярилцах хэрнээ цаашлахгүй, пивоо бариад л 2лхнаа бүжиглээд л. Гэтэл сонсоод бсан нөгөө хүн дагаж гүйдэг монгол охинтой урьд нь нэг бааранд орсон чинь нэг залуутай үнсэлцэж бсан гээд л инээд ханиад болоод ярьж бхийм. Би ч аан гээл адилхан инээгээл өнгөрсөн. Тэгээд эцсийн дүнд гэвэл хүмүүсийг нас, хүйс, сонирхлоор нь ялгаварлаж болохгүй гэж боддог бсан дээр минь улс үндэстнээр нь хамруулж дүгнэвэл хэтэрхий өрөөсгөл болох юм бна гэсэн бодол нэмэгдсэн дээ. Мэдээж улс болгоны онцлог, сэтгэхүй, ёс заншил ондоо ч тэглээ гээд хэтэрхий том хүрээгээр хамруулж дүгнэлгүй, тухайн хүнтэйгээ харьцаж, санаа бодлыг нь сонсчихоод яаралгүй үнэлж цэгнэсэн нь дээр бдийм байна. Сэтгэлийн хөдөлгөөн нь ил тод, бодсоноо шууд л палхийтэл хэлээд хаячихдаг нь тэдний үндэстний онцлог биз. Гэхдээ л ямар ч байсан зарим нэг монгол охид шиг таарсан болгонтойгоо зугаацаад, ухаанаа алдтал уугаад, түр зуурын сэтгэл хөдлөлөөр насан туршийн алдаа гаргахааргүй хэрнээ шоудвал шоудсан шиг бут авчихдаг, нэг үгээр хэлбэл "айхтар" охид шиг санагдсан даа. Насандаа оройтож чухал дүгнэлт хийлээ гэж...

Top
   
PostPosted: Aug.22.16 11:48 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Харуки Мураками-Өнгөгүй Тазаки Цүкүрү түүний эргэлийн он жилүүд, 1Q84, Эдогава Рампо-Хүн сандал Д.Оюунчимэг-Оройн ганц мод /удахгүй дуусна/, Ким-Би өөрөө шийдсэн /олж уншмаар бна/

Top
   
PostPosted: Aug.26.16 1:35 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Санаж байна. Үхтлээ бэтгэртлээ санаж байна. Цаг байтугай минут тутамд санаанаас салж өгөхгүй санаж байна. Дэргэд байсан орон зайг чинь, сэтгэлд үлдээсэн дүрийг чинь, чихэнд хоногшсон инээдийг чинь, дотрыг минь уудлах шиг харцыг чинь, алиа цэцэн үгсийг чинь, өвдөхөд түших халамжийг чинь, санахгүй юм гэж алга. Алдаа гаргахад зэмлэхийг чинь, хайр найргүй загнахыг чинь, энгэрийг минь норгодог нулимсыг чинь, үргэлж хажууд байсны чинь санаж байна. Гэхдээ би бардам зантай, гэдийгээд явсан хүнийг гуйдаггүй араншинтай. Хоолой дээр гарч ирсэн үгээ залгиад, нүдэнд торох нулимсаа шингээгээд, хойноос чинь би гөлөг шиг дагахгүй, харамсал гунигаа өөртөө аваад, хатуу хорон хэлээ хазаад, эцсээ хүртэл шүдээ зууна.

Top
   
PostPosted: Sep.08.16 11:22 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Сайн муу мэдээ хосолдог л юм байна. Одоо хүлээх л үлдлээ. Хүлээх зуураа бас бэлдэх. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам.

Top
   
PostPosted: Sep.10.16 2:42 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2470
Location: Musée du Louvre
zolushka_717 wrote:
Санаж байна. Үхтлээ бэтгэртлээ санаж байна. Цаг байтугай минут тутамд санаанаас салж өгөхгүй санаж байна. Дэргэд байсан орон зайг чинь, сэтгэлд үлдээсэн дүрийг чинь, чихэнд хоногшсон инээдийг чинь, дотрыг минь уудлах шиг харцыг чинь, алиа цэцэн үгсийг чинь, өвдөхөд түших халамжийг чинь, санахгүй юм гэж алга. Алдаа гаргахад зэмлэхийг чинь, хайр найргүй загнахыг чинь, энгэрийг минь норгодог нулимсыг чинь, үргэлж хажууд байсны чинь санаж байна. Гэхдээ би бардам зантай, гэдийгээд явсан хүнийг гуйдаггүй араншинтай. Хоолой дээр гарч ирсэн үгээ залгиад, нүдэнд торох нулимсаа шингээгээд, хойноос чинь би гөлөг шиг дагахгүй, харамсал гунигаа өөртөө аваад, хатуу хорон хэлээ хазаад, эцсээ хүртэл шүдээ зууна.

baga hollywoodiin romantik tarhi ugaalt uz :hihi:

_________________
lisa egch bid 2

Top
   
PostPosted: Sep.10.16 8:51 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Red Cloud wrote:

What?

Top
   
PostPosted: Sep.17.16 2:32 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2470
Location: Musée du Louvre
анааш? :hoho:

_________________
lisa egch bid 2

Top
   
PostPosted: Sep.20.16 7:04 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Мартсан гэж бодсон ч үгүй юм байна. Өдөр тутмын аар саархан үйл ажиллагаандаа сатаарсныгаа мартсан гэж бодож. Байгааг чинь мэдэж байгаа болохоор намайг гэсэн сэтгэл үлдсэнийг чинь, үгүй ядаж тэгж итгэхийг хүссэндээ би чамайг санаж байна. Дэргэд ярилцах хүнгүйдээ бачуурч байна. Гэхдээ л тэвчиж чадаж байгаа шүү. Энэ эрчээрээ л байх ёстой. Бүү гунигла. Бүү бод.

Top
   
PostPosted: Nov.18.16 3:57 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Лолита гэж нэг урагшилж өгдөггүй ном байна аа. Дэлхийн сонгодог нь тэндээ л юм биз. Би лав тэр мундаг юмыг нь олж харж чадахгүй юм байна. Кино нь өчнөөн л гарч байсан. За сайн ном гэсэн дээ киног нь нэг үзчихье гээд л сүрхий үзнэ ээ эхэндээ. Талд нь ч оруулахгүй хаячихдаг. Бүр байнга шүү. Ном нь ч ялгаа алга. Нуршаад л байна нуршаад л байна. Аль нь төсөөлөл юм, аль нь зүүд юм, аль нь бодит үйл явдал нь юм гэдгийг ялгахгүй болтол нуршина. Энэ зогсоо зайгүй нуршаанаас хоёр л зүйл ой тойндоо шингэтэл, мартахгүй болтлоо ойлгож авлаа даа. Ердөө хоёрхон шүү. Нэгдүгээрт гол баатар нь гаж донтон, хоёрдугаарт гаж донтон маань Лолитад яахаас ч буцахгүй болтлоо, галзууртлаа дурласан. Гэхдээ л "гаж" хайр. Бодвол хүүхэд байхад нь тохиолдсон явдлаас болоод тийм болсон юм байгаа биз.
Гол баатрыг зөвтгөх хүсэлтэй хүн бол эхлээд гаж хайр гэж юу юм бэ гэсэн асуулт тавьж болох юм. Дараа нь хайр ер нь гаж байна гэж байх уу? Тэгвэл бүр муу хайр гэж бас байдаг байх нь ээ? Хайр ямар байх ёстойг хэн шийддэг болоод сайн муугаар нь ялгадаг билээ? гээд л үргэлжилж өгнө биз. Энэ номыг уншаагүй бол нээрэн л тэгж бодохоор. Гэхдээ л яалт ч үгүй л гаж байгаа юм даа. Ийм сэдэв хөндсөн болохоороо ч уйтгартай, нуршуугаа үл харгалзан сонгодогт багтсан ч юм билүү, хэн мэдэх вэ.
Харин би гол баатрыг зөвтгөх гэж байгаа хүнд ийм асуулт тавих болно. Хайр гэдэг чинь хүний мэдрэмжүүдийн л нэг бишүү? Хүн шаардлагатай нөхцөлд уураа барьж чаддаг шигээ сэтгэлээ барьж бас болно биз дээ? Бүх зүйлийн сайн муу, зөв бурууг хуулиас наана ёс суртахуун гэдэг юм шийддэг, зөв биз? Хайр ч гэсэн юугаараа өөр юм, адилхан захирагдах ёстой юм биш үү? Ёс суртахуун гэдэг юм байгаагүй бол нийгэм ямар байхыг төсөөлөөд нэг үзээч. Хууль цоорхойтой ч ёс суртахуун, хүн чанар гээч юм алддаггүй юм. Газар газрын ёс суртахуун, хэм хэмжээ өөр гэдгээр түрий барьж болох ч, чиний хөл гишгэж байгаа газрын бичигдсэн, бичигдээгүй тэр бүх хуулийг дагах ёстой.
Миний бодол ийм л байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгээс өөр шүүрдээд авчихмаар юм надад лав олдсонгүй. Галзуу хүний тэмдэглэл гэж тодорхойлж болмоор ном. Бараг Лолита гэж сонсоод л нойр хүрдэг болчихож. Уншиж дууссандаа баярлаж байна гэж жигтэйхэн.

Top
   
PostPosted: Nov.30.16 1:05 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Хамгийн гоё интро.
https://m.youtube.com/watch?v=raSnXXBtCbc

Top
   
PostPosted: Dec.01.16 4:16 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Монсудараас гаргасан дэлхийн сонгодог 50 зохиол цувралыг бүгдийг нь уншина гэсэн бяцхан зорилго тавьсан чинь болохгүй юм хог гэж. Гэхдээ миний буруу биш, цуврал Лолитагаар эхэлсэн нь л буруу. Тэгээд л зүрх үхчиж байгаам шд нтр хаха. За яахав, Лолитаг ардаа хийгээд авсан. Шадар 3, 20 жилийн хойныг уншцан байсан болохоор Бражелоныг эхлүүлсэн чинь 2-р дэвтэр дээрээ ирээд гацчихлаа гэж. 1т сонирхол татахгүй байна, 2т 3-р дэвтэр нь байхгүй болохоор харзнасан янзтай, 3т цаг гарахгүй байна. Ер нь хамгийн гоё нь шадар 3 л байж.
Ядаж байхад уншмаар ном шинээр зөндөө гараад ирцэн байдаг. Хятад хэлний орчуулагч Болдбаатарын орчуулсан номнуудыг уншиж үзмээр байна. Гурван улсын үлгэр, Гэгээгийн уянгын өгүүллэгүүд, Усан хөвөөний шастир гээд л. Даанч тэнгэрт хадсан үнэтэй юм. Заза надад л үнэтэйдээд байгаамөө чааваас. Дээрээс нь японы Гэнжийн туульсийг уншмаар байна. Даанч Гэнжийн туульсийн орчуулагч нь миааааа. Гэхдээ л яахавдээ одоо японы нь мэдкүм чинь. Урдахаа барахгүй байж бас их санаатай хог шүү тэгжаагаад. Гэхдээ номын хулгайг хулгайд тооцдоггүйм чинь номонд шунахыг бас шуналд тооцкү биз.
Аан нээрэн өнөөдөр буюу 2016.12.01ний өдрийг бүү мартаарай. Мөрөөдөл рүүгээ гүй, болохгүй бол алх, болохгүй бол мөлх, бүр болохгүй бол тэр зүг рүүгээ хараад хэвт гэж. Хүслээ биелүүлэхэд нэг алхам ойртсон өдөр шүү.

Top
   
PostPosted: Dec.03.16 2:33 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Соёлын довтолгоон гэж айхтар юм байна аа?! Соц үеийн ном зохиолд буддын үзэл санаа нэлээд нөлөөтэй байсан юм шиг. Атаархаж, шунаж, худал хэлж, хулгай хийж болохгүй, шударгуу үнэнч байх ёстой гэсэн нүгэл буяны үзэл санаа нэвт ханхлаастай.

Найз нөхөд ямар үүрэгтэй вэ? Албан тушаал биш найз байсныхаа төлөө цалин авдаг ч биш. Яс махаар холбогдож, төрснөөсөө хойш нэг гэрт амьдарч сайн муугаа мэдэлцсэн ч биш. Тэгсэн хэрнээ яагаад тийм чухал байр суурь эзэлдэг юм бэ?

Зөв буруу гэдэг бол харьцангуй ойлголт. Нэг хүнд зөв санагдаж байхад нөгөө хүнд буруу санагдаж байдаг.

Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Эмэгтэй нь хүлцэнгүй байхыг тэвчээр гэсэн үгээр төлөөлүүлээд л байгаам даа.

Top
   
PostPosted: Dec.11.16 11:35 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1107
Халед Хоссейний мянган нарны цацраг гэдэг ном амралтын өдрөө ашиглан уншаад авлаа. Би исламын шашныхны аж амьдралын талаар шашиндаа их үнэнч, исламынхны библийг коран судар гэдэг, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүдэг, өдөр болгон мөргөл үйлддэг гэдгээс өөр юууу ч мэдэхгүй. Гэхдээ нэлээд олон газар энэ номын талаар бичсэнийг олж уншсан болохоор сонирхоод үзье гэж бодсон юм. Номын эхний бүлгээс л бутач хүүхдийн зовлонт амьдралын талаар гарч эхэлдэг. Саяхан хаанаас ч билээ монголын талаар бичсэн хэний ч билээ эсээг уншиж байхад "монголчууд бутач хүүхдийг ялгаж үздэггүй. Хүн ам нь цөөрч мөхөхийн ирмэг дээр ирсэн болохоор тэр биз" гэсэн утгатай өгүүлбэр анхаарал их татаж байсан юм. Монголчууд бутач хүүхдийг тэгтэл ад үздэггүй нь үнэн. Их сайндаа л бутач, хоноцын хүүхэд мэтээр зандардаг байсан байх. Гэхдээ шалтгаан нь эцэггүй хүүхэд болохоор нь гарал үүслээс нь болж биш, хувь хүн талаас нь л загнах шаардлага гарах үед. Хүн гэдэг чинь муухай амьтан. Улс эх орноосоо түрүүнд хар толгойгоо боддог. Тиймээс угаасаа хүн ам цөөтэй юм чинь дээ гэсэндээ биш эцэггүй хүүхэд олон байснаас тэр юм уу, эсвэл угаасаа л хүнийг алагчилж үздэггүйтэйгээсээ л амьтны алаг үрийг ялгалгүй хандаж ирсэн байх. Харин гадны оронд бутач хүүхдийг үзэн ядаж, нийгмийн хамгийн доод давхаргад хамаатуулдаг бололтой. Би GOT унших хүртлээ bastard гэдэг үгийг хараал гэж боддог байвшд. За тэр өв залгамжилдаг, удам угсаа, овог нэрээ үе дараалан дамжуулдаг хүмүүсийн хувьд бутач хүүхэд хууль бус, овгийн нэрийг хүртэх эрхгүй, гарал үүсэл тодорхойгүй, олиггүй амьтан болж таардаг л юм байж. Гэтэл хэд л бол хичнээн эхнэр авдаг исламын шашинтай оронд хүртэл бутач хүүхдийг гадуурхдаг шалтгааныг ойлгох толгой надад лав байсангүй. Нийгмийн байдал, үндэстний онцлог, сэтгэхүйнх нь талаар а ч байхгүй болохоор тэр биз.
Номон дээрх бутач охины хувьд эцгийн хайраас гадна эхийн хайрыг ч үзсэнгүй. Хүүхэд гэдэг хаана ч байсан адилхан юм болохоор эелдэг дулаан үгс, халамж энхрийлэл хамгаас ихээр дутагддаг байснаасаа болоод үргэлж амьдралын хатуу ширүүнийг үе тэнгийн хүн адил хүүрнэх ээждээ дургүйлхэн, өөрийг нь биеэсээ зайлуулан, нэг ч хүнгүй газар хүний нүднээс далд хэл амнаас алсхан шиг нууж орхиод долоо хоногт ганцхан удаа уулзаж, итгэхэд амар чихэр бурам шиг үг урсгадаг аавыгаа л үнэн зүрхнээсээ хайрлана. Гэвч нэг шөнө эцгийнхээ жинхэнэ нүүр царайг олж хараад өөрт нь хайртай хүн гэж нэг ч байхгүйг өсвөр насандаа ойлгодог юм. Гэвч номын дунд хэсэгт хайрлахгүй байх, үзэн ядах хоёрын ялгааг биеэрээ амсах үедээ ээж аав хоёрынх нь өөрт нь зориулсан сэтгэл хайр байсан ч юм шиг санагдаж эхэлнэ. Хүн үргэлж илүүг хүсдэг. Харин байдал урьдаасаа дордоод ирэхээр өнгөрсөнд байсан нь хангалттай ч байж уу гэж бодогддогтой л адил юм уу даа.
Номонд гардаг бас нэг охин бутач ч байсангүй, нийгмээс тусгаар ч байсангүй. Бүр хар багаасаа нөхөрлөсөн найзтайгаа хайр сэтгэлийн холбоотой ч болно. Гэхдээ эхийн хайрыг хангалттай мэдэрч чадаагүйгээрээ бутач охинтой төстэй.
Номын үйл явдал өрнөлд тухайн үеийн афганистаны улс төрийн байдал маш том үүрэг гүйцэтгэнэ. Дайн самуун гараагүй бол охин өнчирч үлдэхгүй, хайртай залуугаасаа ч хагацахгүй, бас үе мултарсан харгис өвгөний эхнэр болж гарын шүүс болохгүй.
Номонд эмэгтэйчүүд гудамжны золбин нохойноос дорд үзэгдэх ба эр нөхрийнхөө хүслийг хангаж, гэр орны ажил хийж, хүүхэд үйлдвэрлэх үүрэгтэй хүмүүс шиг л бичигджээ. Хувь хүний статус, эрх чөлөө гэгч юм огт байхгүй, зөвхөн эцэс төгсгөлгүй үүрэг л гэж бий. Төрийн эргэлт хичнээн ч их гарав, тэр болгонд л эмэгтэйчүүдийн байдал дээрдэх бус дордоно. Сүүлдээ эмэгтэй хүн ямар ч салбарт ямар ч ажил хийж болохгүй болж, зөвхөн нөхрийн зөвшөөрөлтэйгээр, нөхөртэйгээ хамт гадагш гардаг болно. Хэрэв эмэгтэй хүн гудманд ганцаар явж байвал хууль сахиулагчид дураараа зодох эрхтэй. Эмэгтэй хүн үздэг эмнэлэг эрэгтэй хүнийхээс тусдаа болж /эмэгтэйчүүдийн эмнэлэг бус ямар ч өвчин туссан эмэгтэйг/, хангамж эм тариаг нь зөвхөн эрчүүдийн эмнэлэгт л нийлүүлнэ. Энэ гашуун жишээг номын баатар хөөрхий охин мэдээ алдуулагчгүйгээр "хийсвэр" хагалгаагаар төрж байгаагаас харж болно.
Гол дүрийн хоёр эмэгтэй маань яваандаа нэг эрийн эхнэрүүд болж, ээдрээтэйгээр холбогдсоноор ном улам сонирхолтой өрнөж байгаа юм даа.
Бутач охин хичнээн зовлонтой амьдарч байсан ч, эр нөхөр нь дахин эхнэр авахад хорсон шаралхаж, охиныг үзэн ядаж, бүр гар зөрүүлэх болно. Гэвч хүний мөн чанар өөрчлөгддөггүй ажээ. Хатуу ширүүн он цаг, эцэс төгсгөлгүй сэтгэлийн зовлон, мөнхийн зодуур нүдүүр, хагацал гунигаас өөр зүйл үзээгүй ч хоёр бүсгүй маань хоёул зүрхнийхээ угт сайхан сэтгэлтэй хүмүүс байснаас яваандаа нэг нэгнийгээ ойлгож, нэг нэгэндээ дутагдаж явсан зүйлийг нөхөж, дутуугаа дүүргэж эхэлнэ.
Тухайн үеийн нийгэм цаг үеийг тун тодорхой дүрслэн үзүүлсэн байсан ч, би тэр хэсгүүдийг нь бараг нүдээ аниад уншчихсөөн. Улс төр миний сонирхлыг үнэндээ татдаггүй. Төгсгөлдөө улс төрийн байдал тогтворжиж, эмэгтэйчүүдийн эрх дахин сэргэж л байх шиг байсан. Бен Ладен ч цухас дурдагдаад авсан. Гэхдээ тэр дайны жилүүдэд зовсон олон, үхэж үрэгдсэн хүмүүс ямар дахиж босч ирэх ч биш дээ. Чи улс төрөөр оролдохгүй ч, улс төр чамаар оролдоно гэж үг байдаг нь энэ номонд биелэлээ олсон юм шиг. Манай монгол дайн дажингүй байгаа нь, эмэгтэйчүүдийг боол зарц шиг үздэггүй явдалд баярлах сэтгэл ч төрж байлаа. Лалын шашинтай оронд дээрх шиг зовлон үзэж яваа эмэгтэйчүүдийг ч өрөвдөж л байлаа. Эцэг эхийн хайр хичнээн агуу юм, хүүхэдтэй болвол дээд зэргээр нь хайрлана даа ч гэж бодох шиг хэхэ.
Хүний амьдрал эрээнтэй бараантай, нарны цацраг ч хүн хүн дээр нэгэн ижил биш янз янз тусдаг бололтой. Номын нэр бүр ч их гүн утгатай байсан байж магадгүй, гэхдээ би лав ингэж л ойлгосон. Энэ номыг уншаад ийм аймшигтай газар төрөөгүйдээ л юу юунаас илүү баярлалаа. Хүн болгон нэг уншаад үзээсэй, эмэгтэй хүний зовлон хичнээн их байдгийг, ямар агуу тэвчээртэй улс байдгийг мэдэж аваасай даа.

Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 145 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited