#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.20.18 11:13 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
PostPosted: Dec.22.16 9:52 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Нүүр нүүрээ харж ярилцахаас илүү ойлголцох арга байхгүй. Тэр тусмаа хүнээр дамжуулж ойлголцоно гэдэг бүүр лөөлөө. За дундах дамжуулагч нь ганцаарчилсан тоглолт хийх сонирхолтой бол яриад ч яахав.
Хүн өөртөө итгэлтэй байна гэдэг хичнээн чухал юм байдийм бэ? Гэхдээ зүгээр нэг цээжээ дэлдсэн хүн нэг ондоо, мэддэг чаддагтаа бардам болохоор өөрийн хүчинд итгэсэн хүн нэг ондоо. Өөртөө итгэлтэй хүн ам бардам, толгой дээгүүр, нээлттэй, чөлөөтэй байдаг. Тийм хүмүүсийг хараад атаархаж, шүлсээ залгиад чимээгүй суудаг байсан өөрийгөө хичнээн их зүйл алдаа вэ гэж харамсах, гашуудах, өрөвдөх сэтгэл төрлөө.
Хүнд ярих чадвар ямар чухал байдийм бэ? Санаагаа гүйцэд тодорхой ойлгуулж чадахгүй байхаар ямар их зүйлийн ард үлдэж хоцордог юм бэ?
Гэхдээ нэг муухай зангаа хаяж чадахгүй нь бололтой. Бусдын санаа бодлыг хэтэрхий их анхаардгаа, хамт олон дундаас аль болох ялгарахыг хүсдэггүйгээ, багийнхныхаа муухай харц, хэл амны бай болох вий гэж айдгийгаа больж чадахгүй нь бололтой. Буруу нь ч буруу л байх. Зөв нь ч зөв л байх даа.


Top
   
PostPosted: Dec.25.16 1:38 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Хүн хувьсдаг амьтан гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ над шиг арай ч ийм өөрийн бодолгүй ч юм шиг байдаггүй байлгүй дээ. Миний уран зохиолын үг хэллэг уран зохиолын орчуулга хийх үед бүүр байхгүй болчих юм. Тэгсэн мөртлөө мэдээний орчуулганд уран зохиолын үг хэллэг давамгайлаад... Бүүүүр саармагжиж гүйцлээ. Одоо яах ёстой юм бэ. Яаж тархиа хуваах юм бэ? Яаж ухаантай болох вэ? Аль ч үгүй чанаргүй болох гээд байх юм. Чанартай л баймаар бшдээ. Хэсэг хугацааны дараа арай дээрдэх юм болов уу? Хмм...


Top
   
PostPosted: Dec.25.16 1:51 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2355
Location: Musée du Louvre
suulin 2 post ajliin tuhai ydaj sambardaj bhdaa ajlaa hiihgui bj boldogguimu? :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Dec.25.16 7:57 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад сүүрс алдсан
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ нүдээ аниад ч болов
Нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.


Top
   
PostPosted: Jan.04.17 2:21 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Сюэкө бүсгүйг олж уншлаа. Хятадын олон ангит кинонуудын анхдагч хэдийн нэг. Жоохон ч байж дээ. Ойлгохгүй мөртлөө л гэрийхнээ дагаад үздэг л байвшд. Санаанд орж байгаа юм нь нээг их зэрлэг нөхөртэй, нэг үгээр хэлбэл "дайсны талын хүн", тэр нь долоовор билүү эрхий хуруундаа нээх том ногоон бөгжтэй, "манай талын хүн" нь дааж давшгүй зовлонд унасан байнгын энгэр заамаа зуураад л ширээ мөргөж унаад усан нүдлээд дээр нь тэрийгээд хэвтчдэг хүүхэн л байна. Нэр нь л харин шүэке бүсгүйн хувь заяа гээд яагаад ч юм санаанд тод үлдчиж. Тэгсэн харин нэтэд ном нь явж байхаар нь сонирхол төрөөд уншчихлаа. Богинохон ч юм. Зохиолч нь чухам алдартай юм өө. Хуаньжу гэгээс авахуулаад л манайхныг хошууруулж байсан нэлээд хэдэн киноны зохиолыг бичиж. Манайхаар бол Сарантуяа, Шүүдэрцэцэг хавьцаа юм уу даа.
Зохиолын санаа бол яахвээ, савангийн дуурь. Тухайн үед тиймэрхүү явдал тохиолдож байсан ч юм уу, гүй ч юм уу. Би ямар хятадын түүх мэдэх биш, хүмүүсийг нь ч ойлгох биш. Үнэхээр тийм ясны үнэнч улсууд байдаг ч юм уу, гүй ч юм уу. Уншиж байхад күэ мөн тэвчээртэй хүүхэн юм даа, мань шиг юм байсан бол хэдийн түс тас түмпэн шанага болцон доо л гэж бодож байлаа. Ямар ч үнэнч хайр сэтгэлэв, яасан ч дуусдаггүй зовлонб ёо ёо ёо. Гүэ тэр зарц хүүхнийх нь үнэнчийг бас яанаа. Хүний өмнөөс тэгэээл лай ланчгий нь хуваалцаад суужийдаг там байгаа даа. За гэхдээ яахав зохиол л юм даа зохиол юм.
Гэтэл нөгөө муу дайсны талын баатар чинь харин явж явж яахаа алдцан амьтан биш байсийн блээшдэ зайлуул. Харласан зах замбараагаа алдсан зөрүүд хүүхнээс болоод л буланд шахагдчихсанаас биш. Эрэгтэй хүн гэдэг чинь угийн нэг юмандаа захирагдчихсан байдаг амьтад юм болохоор эмэгтэй хүнээс л бурхан болох уу буг болох уу гэдэг нь хамаараад байгаа болтойм. Би чинь уг нь аягүй феминист хүн шд. Тэгсэн харин тэнэг хүүхэнд бүр унших тусам дургүй хүрээд явчдаг байгаа. Хайрлаж дурласан нь тэндээ л юм байгааз. Хүнтэй сүй тавьчихсан байж зарцтайгаа оргож босоод нэртэй төртэй эцэг эхийнхээ үйлийг үзээд яасан ч бөх зүрхтэй, том толгойтой юм. Тэгээд л номонд гарч байгаа бүх хүмүүсийн амьдралаар тоглоод хаячиж байгаа байхгүй юу. Эцэг эх, хоёрын хоёр нөхөр, зарц, хүүхэд, хоёр хадам ээж гээд л.
Дээрээс нь яасан ч уянгын халилтай бичигдсэн юм, ямар ч айхтар орчуулсан юм. Тэгээд номын турш зовж зовж, олон амьтны үйлийг үзэж үзэж эцэст нь яаав? Үнэнчээ гайхсан амиа бодсон шувуун тархитай хүүхэн хэнийг ч жаргаасан юм байхгүй шүү. Бодуул хятаддаа гоё номд л тооцогддог байлгүй. Сэтгэхүй, үүх түүхдээ нийцээд, үнэнч ариуны бэлгэдэл болдог л юм байгааз. Одоо үед тэр тусмаа миний толгойд лав нийцэхгүй ном байна. Хятадын Анна Каренина юм уу хаашээн хаха


Top
   
PostPosted: Jan.08.17 12:41 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
The girl on the train киног үзлээ. Үзье гэж бодоод л нэтэд аятайхан нягтаршилтай тавигдахыг нь сэмхэн хүлээгээд л байсийн. Сэтгэлд ч хүрлээ, таалагдлаа. Яджийхан Emily Blunt-д нугасгүйг ч хэлхүү. Номыг нь pdf-ээр татчихсан байж л байгаа. Нээж харах зүрх хүрэхгүй л байна. Ойлгохгүй бол яахийн. Үсэглэх гэсээр байтал номын амт алга болчуул яахийн. Gone girl үзэж байсантай төстэй сэтгэгдэл төрүүлэхээр, дэлгэцийн урд уяад байж чадахаар, тааварлашгүй үйл явдалтай юм. Thriller маягийн кино ч юм уу. Бүү мэд би ямар кино мэргэжилтэн биш, төрөл жанрыг нь ойлгох биш. Үзэхэд л гоё байвал тэр төрөл мөрөл хамаа ч байна уу дөө ер нь.
Рэйчелийг харахаар л өмнөөс нь яс хавталзаж байлаа. Одоо яачих бол, ямар алдаа гаргачих бол, яаж тэнэгтэх бол, яасан саваагүй юм дээ гэж бодогдоод л тайван сууж өхгүм. Номыг нь уншвал бүр ч их догдолж, бүр ч их түгших байх даа. Хурдан орчуулагдаасай.
Once a cheater, always a cheater.


Top
   
PostPosted: Jan.24.17 10:40 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Сүүлд авсан 3 номоо ажлын чөлөө заваараа бүтэн сайнаас авахуулаад нүдчихсэн чинь өөрийн эрхгүй толгой эргээд нүд бүрэлзээд эхэлдэг юм байна. Тэгсэн өнөөдөр толинд харсан чинь хоёр нүдэн доогуур хөхрөөд, шал өөр хүн шиг болцон бдиймдаа хаха. Шөнө нойр хүрээд нүд анилдаад байхад л номоо тавьж чадахгүй байсных. Автуусанд ч, ажлынхаа 5 минутын чөлөөгөөр ч салж чадахгүй сүнс хоргодсоных. Одоо яая гэхэв, өдий болчоод ажил амралтаа зохицуулж чадахгүй эрүүл мэндээ хохироож байвал хохь нь л гэхээс дээ. Аль алиныг нь амжуулдаг хүмүүст атаархжийнөө.


Top
   
PostPosted: Feb.21.17 2:45 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 83
Уншсан номнуудынхаа талаар бичсэн сэтгэгдэлүүд нь гоё юмаа.Үргэлжлүүлж уншмаар байна

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Jun.15.17 8:23 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Харуки Мураками намайг бас л уясаар. Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтааг уншаад бас л ховсдуулсан юм шиг хамаг сэтгэл зүрх оюун бодлоо ховх соруулчих шахлаа. Муракамиг уншихаар нэг тийм үгээр хэлэх аргагүй иэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг яг уншиж байх явцдаа зэрэгцүүлж цаасан дээр буулгахгүй л юм бол нэгэнт номоо хаасан л бол эргээд санахад хэцүү болчихдог. Тийм ч болохоор хамгийн анх уншсан Норвегийн ойгоос өөр номын талаар тэмдэглэл бичиж чадаагүй хэрэг байх. Гэхдээ номноосоо харцаа салгахын аргагүй болохоор идэж ууж ч чадахгүй, амьсгаа дараад л гөлийгөөд уншаад байхаас өөр замгүй. Бусад уншигчдад бас ингэж нөлөөлдөг болоод л дэлхий дахинд алдаршсан байх даа?! Би Харуки Муракамигийн 1Q84 гурвал, Норвегийн ой, Өнгөгүй Тазаки Цүкүрү, хамгийн сүүлд Хилийн дээсийг уншлаа. Энэ зохиолууд бүгд нэг нийтлэг чанартай. Зохиолын эхлэл үргэлж 10 жил рүү хөтөлдөг. Хүүхэд байх үед тохиолдсон явдал, уулзсан хүмүүс нь гол баатрын амьдралд маш чухал нөлөө үзүүлнэ. Гол баатрууд бүгд номонд дуртай, жааз хөгжим сонирхдог, жирийн, бусдаас ялгарахгүй амар тайван амьдралаар амьдрахыг хүсдэг, олны жишгийг дагадаг, зарчимч, шударга хүмүүс. Бас ямар нэгэн юмнаас нууцхан айж явдаг, өөртөө итгэлгүй ч юм шиг /гэтэл бас үгүй/, сэтгэлийн гүндээ хэнд ч хэлээгүй нууц тээж явдаг, ганцаардмал /бас үгүй/. 1Q84-г эс тооцвол миний уншсан зохиолуудын гол дүр нь бүгд эрэгтэй. Секс тэдэнд чухал ч гэлээ хайртай хүнтэйгээ учрах хүртэл бие махбодийн хэрэгцээ төдий. Ихэвчлэн нэг л эмэгтэйг хайрладаг. Тэр эмэгтэй нь дандаа ээдрээ зангилааны гол эзэн байж таарна. 1Q84-өөс бусад зохиол дээр хайр сэтгэл нь яаж төгсөж байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл бүтэлгүйтдэг. Зохиолын төгсгөлүүд үргэлж нууцлаг, уншигчид хүссэнээрээ төсөөлөх боломж олгож, нээлттэй үлддэг. Зохиол бүрийн төгсгөлд л надад зүрх базаад авах шиг, эсвэл нээг их гунигламаар ч юм шиг, үгүй бол бүр орчлонгоос тасраад бүгдийг мартчихмаар ч юм шиг санагддаг. Яг тэр дороо мэдэрч байгаагаа цаасан дээр буулгаж чаддаггүй, огтоос төвлөрч өгөхүй, нэг л зүйл хүсээд байж сууж чадахаа байчихдаг. Надад иймэрхүү хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан зохиол гэвэл Л.Түдэв гуайн Оройгүй сүм, Ч.Лодойдамба гуайн Тунгалаг тамир л байна даа. Энэ 3 зохиолч 3-уулаа хүний сэтгэл хөдлөлийг яаж дүрслэхээ дээд зэргээр мэддэг, үйл явдлыг сонирхолтойгоор хүүрнэж чаддаг, нэгийг бодуулж, хоёрыг ухааруулдаг. Манай 2 мундгийн номуудыг би үйл явдалд нь татагдаж уншдаг. Харин Харуки Муракамигийн зохиолын юунд татагддагаа мэдэхгүй л байгаа юм даа. Дахиад нэг номыг нь уншвал олж мэдэж чадах болов уу хэхэ


Top
   
PostPosted: Jun.15.17 8:48 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1497527288.160526.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1497527288.160526.jpg [ 185.86 KiB | Viewed 440 times ]

Миний гурван хайр


Top
   
PostPosted: Jun.26.17 1:23 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Би энэ үгийг үнэн гэж бодож явлаа. Гэтэл үгүй. Хамгийн эхэнд цаг хугацаа л байдийм байна. 1000 үнэн, 1000 зөв байлаа гээд яах юм бэ. Цагаасаа хоцорчихвол ямар ч нэмэргүй. Хүний сэтгэлийн шархыг цаг хугацаа анагаадаг л гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Хичнээн ч жил өнгөрсөн хүний сэтгэлийн шарх бүдгэрнэ үү гэхээс нимгэрдэггүй. Жижкэн зүйлээс л өнөө бүдгэрсэн шарх тод томруунаар цоо шинээрээ юм шиг зурайтал босоод ирнэ. Харин энэ л үнэн юм чинь гээд үхэр тэргэндээ суугаад яваад байвал цаг хугацаа гэдэг юууууун туулай, гэрлийн хурдаар алга болж өгнө. Тэгээд зүгээр ч нэг явахгүй заавал гомдол шаналал цөхрөл бардамнал тунирхал үлдээнэ. За тэгээд эцэст нь нэг юм үхэр тэргээрээ сажилсаараан байгаад туулайгаа гүйцээд ирэхээр бүх юм утгагүй, утгатай байсан ч нөгөө гомдол шаналал цөхрөл бардамнал тунирхлаасаа болоод юуг ч өөрчлөх аргагүй болчихсон байна. Яаж ч хүсээд нэмэргүй.


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Aug.17.17 9:58 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Ном киноноосоо үргэлж дээр байх юм аа. Гейшагийн дурсамжийг уншаад кинон дээр хичнээн их зүйл орхигдсоныг олж мэдлээ. Би кинонд нь дуртай. Тааралдах тоолондоо үзэж л орхидог. Гэхдээ Жан Зи И надад таалагддаггүй. Гон Лиг л үздэг. Номыг нь уншиж байхдаа гадаад төрх байдлаараа Гон Ли Хацумомод тохироогүйг мэдлээ. Гэхдээ л Гон Ли шилдэг нь. Тэрэн шиг тийм живүүн жүжиглэж чадах хүн байсан ч юм уу, гүй ч юм уу. Кинон дээр Хацумомо шиг өөдгүй амьтан байдаггүй. Номон дээрээ бол хамгийн айдас төрмөөр хүн нь Мамеха байсан шиг санагдлаа. Муу хүн биш л дээ, гэхдээ найз нөхөддөө шүү дээ... Харин дайсандаа өршөөлгүй, хамгийн далд явуулгатай, сайн ч муу ч юм сэдэхдээ гаргууд, хумсаа нуусан муур. Түүнийхээ хэрээр ухаалаг. Угаасаа тэнэг хүн яаж сэм хуйвалдаж, далдуур хорлож чадах вэ дээ. Цохилт нь аажуу, харахад гэмгүй мөртлөө, жинтэй. Өчнөөн олон жил хүлээж байгаад ганц л даацтай хөдлөөд муу Хацумомог хэн ч биш болгож байгаамдаа. Хийхдээ эцэст нь тултал хийнэ гээч. Тэгэхэд Хацумомо хажууд нь хичнээн хорон санаатай, атаархуу, хорлонтой ч гэсэн бодлогогүй гэнэн тэнэг, сэтгэлийн хөдөлгөөнөөр бүгдийг шийддэг. Мамеха хэнийг ч хайрлаж үзээгүй, тооцоогүй ганц ч алхдаггүй байхад Хацумомо ядаж ганц удаа ч болохноо дурлаж, эрсдэлтэй зүйл хийж үзсэн л байгаамдаа. Гэхдээ сайн ч бай муу ч бай гейша нар дунд жаргалтай хүн байхгүй юм шиг. Яаж ч хоролмаатдаг Хацумомо, яаж ч мундагддаг Мамеха. Мэдээж дааж давшгүй зовлонг туулж аз жаргалдаа хүрдэг нөгөө л нэг "гол баатар"-ыг эс тооцвол. Гэхдээ л үе мултрахаар барахгүй 30 гаруй насаар ах хүнд нэг насаараа дурлаад яваад бүр тэгээд чадчихаж байгаам даа өө маая жоод.
Гейша нарын амьдрал зугаатай ч юм шиг санагдаж болмоор. Үдэшлэг цэнгүүн хэсээд л бодох санах юмгүй ч юм шиг. Гэхдээ мэдээж өнгөц харахад. Харин дотроо бол кинон дээрх шигээ л өрсөлдөөнтэй, кинон дээрхээсээ ч толгой эргэм нарийн дэг жаяг, шат дамжлагатай. Гэхдээ нэг л өдөрт хэд хувирах шаардлага гарна. Олон нүүр гаргана гэх юм уу даа. Аль нь жинхэнэ өөрөө юм гэдгийг ялгахад хэцүү. Эрэгтэй хүнийг л сонирхолтой байлгах цор ганц ажилтай. Би л бол үсээ үгтээгээд уже зугтаачихсан.
Номын хүүрнэл хэсгүүд үнэхээр таалагдсан. Зохиолчийн дүрслэл, ялангуяа зүйрлэлүүд нь үнэхээр... Харин диалогууд нь сайндаа сайн ойлгомжгүйдээ ойлгомжгүй. Орчуулгыг бол шүүх хүн нь ямар би ч биш. Дайны үеийг жаахан бүрхэг дүрсэлсэн юм шиг. Угаасаа ч зохиолын гол санаанд тийм ч хамаатай биш л дээ. Гэхдээ өөрөө америк болохоор дайны үеийн америкчуудыг нэлээд "соёлтой" буюу бодит байдлаас, за ямартай ч миний уншиж дуулснаас өөрөөр дүрсэлсэн байна билээ. Зохиолч японы урлаг судлаач, тэнд бас амьдарч байсан болохоор нэлээд юм эргүүлж тойруулж харсан нь ойлгомжтой биз. Гэхдээ л өөр орны соёл, сэтгэхүй, аж амьдралын талаар зохиол бичих яаж ч бодсон амаргүй ажил байж таарна. Харин үнэнд хэр ойртсон юм бүү мэд, тэрийг япончууд өөрсдөө л мэдэх байх. Ямар ч байсан нэг гадаад нөхөр манай монголын талаар ном бичээд 4 сая хувь борлуулаад, тэр нь 2 жил дараалан бестселлер болчихвол надад бахархмаар санагдах юм уу, өөрсдөө бичиж чадаагүйдээ гомдох сэтгэл төрөх юм уу би яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л зохиол надад таалагдлаа, зохиолчийн бичиглэл, зоригийг ч биширлээ.


Top
   
PostPosted: Oct.24.17 7:48 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
3 хоногийн турш зав чөлөөгөөрөө бас шөнөжингөө уншиж, өглөө 6 цагт дуусгасан 2 ном маань төстэй байж таарлаа. Эсвэл угсруулж уншсан болохоор өөрийн эрхгүй төстэй талуудыг нь эрж хайгаад байсан ч юм уу. Гэтэл уншиж байхад ижил төстэй зүйл олон байгаа юм шиг санагдаж байсан ч яг бичих гэсэн хайр сэтгэл, дайн, Жастина, Скарлет 2-ын зан араншингаас өөр юм толгойд орж ирдэггүй. Салхинд туугдагсад салют шиг олон өнгө будагтай оргилж буцалж байсан бол өргөст модны дууч шувуу нэгэн жигд тайван бүүдгэр саарал. 2 зохиолыг ерөнхийд нь тодорхойлоход ийм. Тус тусад нь авч үзвэл яахын аргагүй сайхан номнууд. Харин хамтатгаад бодохоор салхинд туугдагсад илүү санагдах юм. Яг юугаараа илүү санагдсаныг хэлэхэд хэцүү. Өргөст модны шувуу хамаагүй нимгэн хэрнээ өчнөөн олон хүний төрөхөөс өтлөх хүртэл амьдралыг дүрсэлсэн. Бодоход зөвхөн Скарлетын 10хан жилийн амьдралаас хамаагүй илүү баймаар. Гэхдээ өргөст модны шувууг салхинд туугдагсдын араас уншаагүй байсан бол би гарцаагүй үүнээс өндрөөр үнэлэх байсан. Скарлетийн оргилсон галзуу огтхон ч чөлөө завгүй амьдралаас Мэггигийн урсгалаараа тайван амьдрал руу огцом шилжсэнээс л болсон байх.
Өргөст модны шувуу киног багаасаа л үздэг байсан. Яасан ч олон гардаг байсан юм, яасан ч уйгагүй үздэг байсан юм. Даанч арай л бага байж. Хэд хэдэн ангитай байсан санагдана. Гэхдээ тэрнээс хойш олон жил өнгөрсөн болохоор үнэндээ толгойд юу ч байгаагүй. Нэг эмэгтэй нэг ламд дурлачихдаг, сүүлд нь 2лаа хөгширсөн байдгийг л санаж байсан болохоор кинотой нь харьцуулалгүй, огт мэдэхгүй цоо шинэхэн ном уншиж байгаа юм шиг л байсан. Харин салхинд туугдагсдын киног бол сайн мэднэ. Бас л хэд хэд үзэж байсан. Гэхдээ солиотой гэмээр Скарлет, Батлерын ёжтой инээмсэглэл, байшингийн том шатанд л нүд унагаж сонирхож үздэг байсан. Үйл явдал номоосоо зөрөөгүй болохоор гонсойх юм байсангүй. Гэхдээ номыг нь уншсанаар хамаагүй их зүйл ойлгож авсан. Киног нь үзэж байхад солиотой Скарлет зугаатай санагдаж, хүссэн бүхнээ авахын тулд юу ч хийхэд бэлэн, бас юу ч хийж чаддагаас нь жаахан эмээж дургүйцэж байсан бол номыг нь уншаад юун айх зэвүүцэх, харин ч бүр биширсэн. Мэгги харин өөр. Чимээгүй хүлээж, амьдрал өөрт нь юу бэлдсэн байна, түүнийг харж байгаад түүнд нь тааруулан хөдөлдөг. Уг нь өргөст модны шувуу хүний амьдралд, бодит байдалд хамаагүй ойр, наалдацтай, салхинд туугдагсад жаахан хийсвэр, фантааз гэж хэлж болохоор. Гэхдээ л...
Би Жюль Верний усан доогуур 20000 бээр аялсан нь, Дюмагийн Монте-Кристо гүнг хүүхэд байхдаа уншаад, ээжид хэллээ л дээ. Энэ 2 ном 2лаа фантааз мөртлөө уншиж байхад Монте-Кристо гүн ном нь өөрийн эрхгүй арай л худлаа санагдаад байх юм. Зохиолчийн ур чадвар гэж энэ юм байх даа гэж. Тэр үед би 10 хүрсэн ч байлуу гүй ч билүү санахгүй байна. Гэхдээ л тухайн үед бодсоноо л хэлсэн. Жаахан хүүхдийн бодол буруу байсан ч байж болно. Зөв ч байсан байж болно. Би одоо ч сайн мэдэхгүй л байгаа. Эсвэл 20 мянган бээр орчин үед арай ойр байсан болохоор итгэхэд хялбар байсан ч байж болно.
Мэгги , Скарлет 2 ондоо цаг үед, өөр өөр оронд амьдарч байгаа эрс тэс ялгаатай зан араншинтай бүсгүйчүүд. Скарлет хүссэн бүхнээ авч байж салдаг бол Мэгги яаж ч хүсч байсан боломжгүй гэж тооцсон бол хувь тавилантайгаа эвлэрдэг. Гэтэл тэдний амьдарч байсан цаг үе хичнээн ондоо билээ. Скарлетыг хориглож боох хүчин зүйл өч төчнөөн байхад тэр тоохгүй зүгтэж чаддаг. Харин Мэгги эрх чөлөөтэй, хүссэнээ хийх боломжтой үед амьдарч байсан. Тэрэнд Скарлетийн хувиа хичээсэн зангийн багахан хэсэг байсан бол ч... Яахав тэгсэн бол зохиол өөрөөр эргэж, бичих юм үлдэхгүй байх байсан байх л даа. Тэгээд ч Скарлет Мэгги 2-н хайртай хүмүүст тэднээс түрүүнд тавих зүйл байсан. Үүнийг өөрчлөх хүч хэн хэнд нь байгаагүй.
Салхинд туугдагсдыг уншиж байхад боож үхмээр санагдах юм зөндөө гарч байлаа. Тэр үеийн "хатагтай" гэсэн нэрэн дор эмэгтэйчүүдийг мянган шидмэсээр боож баглаж хаядаг байсан нь бачимдмаар байсан. Тэр үеийн хүмүүжил, ёс суртахууны хэм хэмжээ мэдээж тухайн үедээ тохирч байсан нь гарцаагүй. Тэрийг шүүмжлээд ч нэмэргүй, ойлгомжтой. Харин зохиолыг сонирхолтой болгох гол шалтгаан нь Скарлет тухайн цаг үедээ тохироогүй, 100 гаруй жилийн өмнө төрчихсөн эмэгтэй гэдэгт байгаа юм. Харин Батлер түүний эрэгтэй хувилбар. Гэхдээ орчин үед ч, тэр үед ч дутагддаг байсан өөртөө үнэнч байх зарчмыг баримталдаг эр. Надад Батлерын сийрэг толгой, увайгүй, зоригтой байдал, хамгийн гол нь хайртай эмэгтэйнхээ төлөө юу ч хийж чаддаг нь, жинхэнэ эр хүн шиг тулгуур багана байж чаддаг нь таалагддаг. Батлер байгаагүй бол Скарлет өөрийгөө олж нээж чадахгүй байсан. Даанч Скарлет сохор. Нялцайсан Эшлигээс өөр хэнийг ч харж чаддаггүй.
Мэггиг хориглох боох зүйл нь нийгмийн хэм хэмжээ биш харин өөрийнх нь үзэл бодол. Болохгүй юм бол болохгүй чигээрээ үлддэг, болохгүйг болгох гэвэл дэндүү их төлөөс төлдөг гэдгийг жаахан байхдаа яс махандаа тултал ойлгосон явдал. Тиймээс ч зоригтой алхам хийгээгүй. Магадгүй багаасаа дутах гачих зүйлгүй эрх дураараа өссөн бол ийм бодолтой болохгүй ч байсан юм билүү. Харин Ральф эр хүний гэсэн бүхнээ хаяж чадсан боловч эрэгтэй хүнд байгалиас заяасан байдаг эрх мэдэлд шунах хүслээ л гээж чадаагүй хүн. Лам биш байж гэж бодъё. Эрэгтэй хүн урдаа зорилго тавиад хүрэх ёстой эцсийн цэгээ олоод харчихсан л бол хайр сэтгэлийнхээ төлөө түүнээсээ няцна гэж үү? Миний бодлоор эмэгтэй хүн л тэгж чадна. Эрэгтэй хүн чадахгүй. Ральф өөр мэргэжилтэй биш лам байснаараа ердөө л хайртай хүнээ илж таалах боломжгүй болсон төдий. Харин ингэснээрээ Мэггигийн өөрийн гэсэн хүүхэдтэй болох ганц хүсэлд саад учруулж, номын бүтэлгүй хайрын эмгэнэлт санаанд хүч нэмж байгаа юм.
Скарлет Мэгги 2 сэтгэлийн асар их хүчтэйгээрээ ижил. Скарлет үүнийг өөрийн гашуун амьдралаас олж авсан бол Мэгги ээжээсээ өвлөж авсан. 2 зохиол ердөө 40 жилийн зайтай бичигдсэн гэхэд итгэмээргүй ч юм шиг. Харин зохиолчид нь эмэгтэй байсанд бол шууд итгэж байна. Мэггигийн уян зөөлөн эмэгтэйлиг зан төрхийг хараад эмэгтэй хүн л ингэж бичиж чадна даа гэж бодож байсан. Харин Батлерын доогтой, үргэлж Скарлетыг ялан дийлдэг, шударга занд би "дурлачихсан" болохоор эмэгтэй хүн л ийм эрэгтэйг бүтээж чадна даа гэж бодож байлаа хэхэ. Салхинд туугдагсдыг би киног нь үзэж байгаагүй бол эхлүүлчихээд л хаях байсан байж магадгүй. Эхлээд уншихад хаа хамаагүй хадуураад байгаа юм шиг санагдаж байсан. Гэхдээ л унших тусам тухайн нийгмийг ойлгож авч байлаа. Харин тухайн нийгмийг ойлгохгүй бол Скарлет, Батлер 2-ыг ойлгохгүй. Энэ 2 номыг угсруулж уншсандаа жаахан харамсаж байгаа ч уншсандаа бол харамсахгүй байна. Хэзээ ч юм дахиад уншиж ч магадгүй. Скарлетын сэтгэлийн тэнхээнээс хүч авах шиг болж, Мэггигийн хатуу амьдралаас би зорилгоо олж харсан болохоор.


Top
   
PostPosted: Oct.25.17 12:57 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14270
Location: Düsseldorf, Germany
:l2: :l2: :l2: goi bichdeg!

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Jan.12.18 9:16 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Өнөөдөр дуртай зохиолчийн маань төрсөн өдөр болж байгаа юм байна. Ер нь бол би алдартнуудын төрсөн оныг нь харчихаад л өдөр сард нь анхаарал хандуулдаггүй, тогтоож авдаг ч үгүй юм. Яах юм, ямар хамт суугаад баярыг нь тэмдэглэх биш хаха. Харин фэйс ухажээ явтал төрсөн өдөр нь болжийн гээд фенүүд нь бичцэн байгаа нь нүдэнд тусаад. Ядаж байхад сүүлийн гурван өдөр дан Муракамигаар занимаалдаж байгааг ч хэлэх үү, юу ч юм бичээд эндээ үлдээчий гэж бодлоо.
Хэдэн өдрийн өмнөөс би дуртай light novel-оо дахиж уншсан юм. 12-р дэвтэр нь Японд хэвлэгдчихсэн, эхний бүлгүүд нь англиар fan-translate хийгдээд явж байгаа. Би гурав билүү дөрвөн жилийн өмнө 10-р дэвтрийг нь хальт мульт дуусгачихаад 11 нь орчуулагдаагүй байсан болохоор орхичихсон байсан юм. Сая уншихдаа дахиж бүр эхнээс нь уншаад 11-г нь бас уншчихъя гэж бодохгүй юу. Гэхдээ уншиж чадсангүй. Сэтгэл өвдөөд.
Бас л мундаг бичсэн ном шүү. Дэвтэр тус бүр нь 9-10 бүлэгтэй. Анх 2011 онд хэвлэгдэж байсан, одоо 13,14-р дэвтэр нь гараад дуусах юм гэсэн. Гэхдээ хэзээ хэвлэгдэх нь одоогоор тодорхойгүй. Тэгээд хэвлэгдсэнийх нь дараа бас англи руу орчуулагдахыг нь хүлээнэ гэжугаа. Сүүлийн 12-р дэвтэр нь 2 жил хүлээлгэж байж хэвлэгдсэн, одоо бас хэр удаан хүлээх юм бүү мэд. Уг нь их хөгжилтэй эхэлдэг ном боловч дундаасаа хүндэрсээр байгаад ялангуяа 9, 10-р бүлгийг уншиж байхад уйлмаар ч юм шиг уурламаар ч юм шиг санагдаад, за ер нь бол тэсэхийн аргагүй хэцүү байсан болохоор нь 14-р дэвтрийг хэвлэж орчуулж дуусах хүртэл дахиж сөхөж харахгүй байхаар шийдсэн. Зовоод шаналаад хямраад байгаа юм чинь өөр яалтайв дээ.
Гэхдээ энэ номыг эхнээс нь уншсан нь учиртай. Анх уншиж байхдаа сайн ойлгоогүй байхгүй юу хихихи. Миний англи хэл угийн сайн биш, тухайн үед 50/50 хувь ойлгох аядаад тарамдаад хаясан юм байгаан. Тийм болохоор энэ удаад өөрийгөө сорих санаатай эхнээс нь уншсийн. Яахав дээрдэх нь дээрдсэн байна лээ. Словариа тэвэрч суугаад уншихад ойлгохгүй өгүүлбэр ер нь бараг байгаагүй гэж хэлж болохоор. Гэхдээ англи хэлээр гарт тааралдсан уран зохиолоо уншаад эх хэл дээрээ ойлгодог шиг ойлгодог болох болоогүй байгаагаа мэдлээ. Өгүүлбэр бүрийг ойлголоо гээд номыг бүхэлд нь ойлгоно гэвэл ёстой уушлаараа л юм байна.
Гэхдээ хүн болгон над шиг удаан ойлгоцтой биш байх л дөө. Иймэрхүү сэтгэл зүйгээр наадсан, худал үнэнг ялгахад бэрх тойруулж тогшуулсан, харилцан яриа нь ёжлол егөөдлөөр өрнөдөг номыг би лав бүрэн дүүрэн ойлгох болоогүй юм байна, надад ахдаж байна лээ. Эсвэл би энэ номонд хэтэрхий дуртай болохоор юм болгоныг нь ойлгох гэж дэндүү улайраад ойлгоогүй хэсгүүддээ дэндүү ач холбогдол өгсөн ч байж магад, эсвэл Азиудын юуг ч шууд хэлдэггүй, юм болгоныг далд утгаар илэрхийлдэг чадвар энэ зохиолчид 110% хөгжсөн байх хихихи.
За тэгээд ямар ч байсан өөрийгөө голж гутрах маягтай болоод, өөр ном уншиж үзье гэж бодвоо. Тэгсэн ямар ном уншихаа мэддэггүй. Хүнд ном уншвал ойлгохгүй, гутраад бүр үхчинэ. Хөнгөн хүүхдийн ном уншъя гэхээр сонирхол төрдөггүй. Тэгээд бодож бодож Харуки Муракамигийн номыг сонгов шдээ. Маш энгийн хүүрнэдэг, англи япон хэлийг яасан яасан, яаж байгаад зохиолоо бичдэг ч гэлээ дээ, хүн болгон л мэддэг, тэгж ярьдаг болохоор нь, тэгээд ч миний дуртай зохиолч юм чинь сонирхолтой байхаас хаа зайлахав гээд сонгосон юм. Гэхдээ хашир хандсаан. Бичлэгийн хэв маягийг нь мэдэхгүй болохоор шууд нүдээ аниад үсэрчиж чадсангүй, монголоор уншиж байсан зохиолыг нь уншъя гээд хайсан чинь Норвегийн ой нь л олддым байна. Үнэхээр үгийн сонголт нь ч тэр, өгүүлбэрийн бүтэц нь ч энгийн, над шиг хүн хүртэл ойлгохоор юм билээ. Урьд нь монголоор уншцан байсан болохоор хамаагүй хөнгөн байсан байх л даа.
Гэхдээ нэг гэм нь монголоор уншсан номоо дахиад англиар уншихаар өөрийн эрхгүй харьцуулаад ёстой балай юм билээ. Хүмүүс бүгд тэгдэг юм уу, яадым ёстой мэдэхгүй юм. Ер нь ямар нэг чухал шаардлагатай биш л бол нэг номыг өөр өөр хэлээр уншаад дэмий санагдсан. Яахав би кайф авах гэж ном уншдаг болохоор ингэж бодсон байж магадгүй. Түүнээс биш хоёр хэлийг харьцуулж, хоёр хэлээр бичсэн номыг зэрэгцүүлж тавьж байгаад хэл сурвал маш үр дүнтэй байдаг гэж манай нэг мундаг бичгийн хүн хэлсэн байдаг юм билээ. Би лав үнэн гэж бодсон. Гэхдээ Монгол хэл дээрх ном нь сайн орчуулгатай тохиолдолд шүү дээ.
Ямар ч байсан Норвегийн ойн орчуулагч нэлээд хүмүүжилтэй гэхиймуу ичимхий ч гэхиймуу, за мэдкүэ ер нь нэг тиймэрхүү хүн шиг санагдсан хэхэ. Эмэгтэй хүн байвал би лав огтхон ч гайхахгүй. Яагаад гэхээр нөгөө... юуны талаар гардаг хэсгүүд цөөнгүйгээс гадна, миний бодсоноос олон удаа дурдагддаг юм билээ л дээ. Тэгээд нэлээн нээлттэй, чөлөөтэй бичсэн байсан. Харин монголоор уншиж байхад яалт ч үгүй хэсгүүд дээр л би юу яаж байна гэж ойлгож байснаас биш тийм олон удаа дурдагдаад өнгөрснийг нь бол анзаараагүй шүү. Зохиолч өөрөө юм бүрийг их энгийнээр дүрсэлдэг, ямар ч үйл явдал байсан "гулгаад" явчихдаг, тиймдээ ч хүний сэтгэлд тун хялбархан хүрч чаддаг байх гэж бодогдсон. Нөгөө ... хэсгүүд нь ч гэсэн. Байгаль, цаг агаар, хүний гадна төрх, хөдөлгөөнийг дүрсэлж байгаа аятай юу ч болоогүм шиг хээвнэг кексийн процессыг бичээд явчиж байгаам чинь. Гэхдээ өөрийн эрхгүй сэтгэлд бууж, мэдрэгдтэл бичсэн болохоос нүдэнд харагдтал нэг бүрчилж биш шүү. Нүдэнд харагдаад байвал өөр жанр болчих байлгүй дээ нчодо хихи.
Орчуулагчийг би хүмүүжилтэй загнасан нь буруудаагүй гэж бодож байгаа. Ялангуяа кино театр доторх үйл явдлыг зохиолчийн бичсэнээр буулгахад хэцүү л юм билээ. Би ч гэсэн тэгсгээд л бөөрөнхийлөөд л орхих байсан байх. Гэхдээ бас бөөрөнхийлж болохгүй хэсгүүд дээр бөөрөнхийлчихсөн харагдаж байсан. Уншиж байхад толгой дотор миний өөрийн орчуулгын хувилбар монголоор давхар цуурайтаад байсан юм. Кайф авах гэж ядаж байхад яг чихэн дээр зогсоо зайгүй хүн яриад байгаа юм шиг, үнэн садаатай хаха. Гэхдээ үе үе тэр цуурай гацна л даа. Орчуулгын эцсийн хувилбар шууд толгойд буухгүй арай л модон болчихоор, эсвэл ойлгохгүй үг, өгүүлбэр тааралдахаар. Тэгэхээр нь монголоо гаргаж ирээд л үзнэ шүү дээ. Тэгэнгүүт нэлээн бөөрөнхийлчихсөн, эсвэл дэндүү товчилчихсон харагдаж байсан. Харилцан яриа биш хүүрнэлд төвлөрсөн иймэрхүү зохиолын дүрслэл нэгд нэгэнгүй байх тусам зохиолын санааг ойлгоход түлхэц болох юм шиг надад санагддын. Гэхдээ мэргэжлийн орчуулагч нар юм чинь над шиг жижиг сажиг зүйлээр хөөцөлдөлгүй, цогцоор, өргөн хүрээгээр сэтгэж орчуулсан байх л даа.
Непко ямар хэлнээс орчуулсныг нь би мэдэхгүй ч, Япон хэлнээс гэж тааж байна. Яагаад гэхээр миний уншиж таарсан нэг хэсэг дээр лав англиасаа зөрж байна лээ. Япон, англи, монгол хэл, орчуулагч нарын хооронд жаахан будлиан үүссэн юм байлгүй. Чухам хаана нь алдаа гарсныг би яаж мэдэхэв. Гэхдээ монголоор би бүхэлд нь уншаагүй, хаа нэг энд тэндээс нь л сөхөж харсан. Гай болоод ганц алдсан хэсгийг нь олоод харчихсан ч юм билүү. Ямар ч байсан анх монголоор уншиж байхад орчуулгын тал дээр надад тийм ийм гээд өөлчих юм байгаагүйг мартаж бас болохгүй юм байгаам. Эсвэл хэтэрхий автсандаа болоод анзаараагүм болов уу. Дурлал сохор гэдэг биддээ хахаха.
Юутай ч дахиж уншихад өмнө нь санаанд орж байгаагүй зүйл санаанд орж л байлаа. Би Наокогийн байсан сувиллын газар очиж үзмээр, тэнд хэд хоног амармаар санагдсан. Бас Мидорид тэгтэл анхаарал хандуулаагүй бол энэ удаад анхаарахгүй байхын аргагүй байлаа. Ярьж хэлж байгаа нь үнэн хөгжилтэй юм билээшд. Бас дотуур байранд японы далбааг өглөө мандуулж, орой буулгадаг учрыг ч ойлгох шиг болсон. Дээрээс нь Рейког бисексуал байхыг үгүйсгэх аргагүй гэсэн шинэ бодол төрсөн. Өө нээрэн Ватанабэ Хацүмигийн юунд татагддагийг энэ удаад мэдэж авсан. Гэх мэтчилэн юм байна аа байна. За тэгээд ханаж цадахгүй залгуулаад Харуки Муракамигийн 5 өгүүллэгийг уншаад хаясөөн яадий. 3 нь их таалагдсан. Өвөрмөц, сонирхолтой, их юм бодуулахаар. Цаг олдоод дур төрвөл, бас мартчихгүйхэн шиг санаж байвал ойрын үед бичиж үлдээнэ, үгүй бол дараа дахиж уншиж байгаад л бичихээс.


Top
   
PostPosted: Jan.31.18 4:45 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Алинаас нь эхлий дөө байз. Эхлээд "Чамтай учрахаас өмнө", дараа нь "Сэтгэл", сүүлд нь "Бахархал ба бардамнал". Гурвууланд нь хайр дурлал голлох байр эзэлнэ. Гэхдээ энэ дундаас "Сэтгэл" арай өөр. Үйл явдал өрнөөд байгаа хэрнээ төгсгөл хэсэг хүртлээ учир нь тайлагдахгүй, элдэв төсөөлөлд автуулаад л. Уншиж байхдаа хичнээн олон юм ургуулж бодож, ямар ч олон таамаг дэвшүүлэв бүү мэд. Уншихад амттай, хааяа хэдэн бүлэг уншчихаад л бодож төсөөлж суухад их аятайхан. Тайван, яарамгүй, уншиж дуусгамааргүй хэрнээ бушуухан дуусгаж учрыг нь тайлмаар. Уг нь адал явдалт зохиол биш л юмсан.
Багшийн амьдралын талаар л бичээд байгаа хэрнээ багшийг таньж ойлгоход хэцүү. Өдөр тутмын амьдрал, дадал зуршил, үйл хөдөлгөөн, аар саархан зүйл бүрийг нь нарийн тодорхой дүрсэлсэн мөртлөө багш яг хэн бэ гэдэг нь ойлгомжгүй. Гэхдээ зохиолч зориуд ямар хүн болохыг нь таниулахгүй тойроод байсан хэрэг болов уу. Эхний бүлгийг уншиж байхад энэ багш одоо ямар хачин гажиг, хажиг зожиг хүн бэ гэж бодогдмоор. Гэхдээ номоо дуусгасны дараа үнэндээ тийм биш байсан нь мэдэгдэнэ. Зохиолын эхний болон сүүлийн бүлэгт багшийн тухай гарна. Гэхдээ эхнээс нь уншихад ойлгомжгүй, харин сүүлчийн бүлгээ уншчихаад эхний бүлгээ дахиад нэг удаа, анхааралтай уншаад үзвэл багшийг бүр илүү ойлгож магадгүй юм. Үүнийг "Дахиад тийм нялх хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлтэй болж амьдрах юмсан. Чиний мэддэг би бол ертөнцийн хог буртагт хутгалдсаны дараах би гэдгийг бүү март. Хиртэж заваарсан хэмжээгээр нь хүнийг ахмад гэж нэрлэдэг юм бол би яах аргагүй чамаас ахмад хүн." гэдэг хэсгээс харахад илэрхий. Яг үнэнийг хэлэхэд өнгөрснөөсөө хагацаж чаддаггүй, эргэн тойрныхоо бүх зүйлд хардангуй ханддаг, бас орчин үеийн нийгэм дэх хиймэл бүхнээс ангид, хуурамч дүр үзүүлж чаддаггүй, бүх зүйлийг өнгөц биш, сэтгэлдээ тусгаж авдаг багш хэдийгээр шалтгаан ондоо ч миний таних нэг хүнтэй ижил. Тийм ч учраас сэтгэл хөдөлгөх ч үгүй гуньж гутраах ч үгүй нэгэн жигд хэмнэлээр, уйтгартай гэмээр ч бичигдсэн энэ зохиол миний сонирхлыг татсан байж болох юм.
Багшийн эхнэр тийм чухал биш юм шиг мөртлөө тун чухал дүр. Нэг тийм онцгой эрхэмсэг хэрнээ бас аазгай хөдөлгөмөөр хахаха. Ийм үг хэрэглэх нь зохимжгүй байж мэдэх ч би эрэгтэй байсан бол ингэж л санагдах байсан юм чинь. Нууцлаг, эмэгтэй хүний есөн шид нь бүрдсэн. Есөн шид гэдэг үгийг яагаад ч юм сэдвээсээ хамаараад эерэгээр ч сөргөөр ч хэрэглэж болох юм шиг санагдаад байдаг юм хихихи. Би лав эрэгтэй байсан бол багшийн эхнэрт ухаан алдах байсаан. Ёс төртэй, ухаалаг, даруулгатай. Тэгсэн мөртлөө хөөрхөн аальгүй, даажинтай, нууцлаг. Зохиолын зангилаа юм чинь нууцлаг байхгүй гээд ч яах вэ дээ.
Урьд өмнө уншиж байсан зохиолуудаас нэг хүнийг хоёр өөр талаас, хоёр өөр хүн шиг дүрсэлж чадсан нь онцлог юм шиг. Зохиолын эхний болон сүүлийн бүлгийн баатар угтаа нэг хүн боловч газар тэнгэр шиг ялгаатай. Хүн амьдралын эрхэнд их бага хэмжээгээр өөрчлөгддөг гэдгийг бүгд мэддэг хэдий ч энэ зохиолд яг энэ үйл явцыг нүдэнд харагдаж гарт баригдтал, эсэргүүцэхийн эрхгүй болтол дүрсэлсэн. Хайр сэтгэл хүнийг бурхан ч болгож чадна, буг ч болгож чадна. Сэтгэлийн зовлон хүнийг амьдаар нь булшилж чадна. "Хоосон хязгаар" дээр “Хүн хичнээн ухаалаг, эрүүл сэтгэдэг байх тусам бас хичнээн жаргалтай байх тусам нүгэл нь хүнд тусдаг." гэсэн өгүүлбэр байдаг. Энэ л багшийн гол шалтгаан байсан болов уу. Тиймдээ ч уйлах хүүхдийн хошного урд өдрөө гэдгийг санаж хэт их жаргаж цэнгэхээс ямагт сэргийлдэг, эмээдэг байсан юм уу даа.
Орчуулгын хувьд өнгөц уншаад өнгөрөх хүнд ямар нэг асуудал үүсэхгүй, сайн байсан. Гэхдээ над шиг дурлаж, үг өгүүлбэр бүрийг шимтэж, ухаж уншвал хангалтгүй. Зохиолын гурван бүлэг гол баатрын байр сууринаас бичигдсэн. Тиймээс янз бүрийн таамаг, бодол санаа, эргэлзээ, төөрөгдөл давхцан өрнөх учраас тун болгоомжтой хянуур орчуулаагүй тохиолдолд санааг нь бүрэн ойлгоход хүндрэл учирч магад. Үгүй ч байж магад. Миний хувьд англи хувилбарыг нь олж уншсан. Гэхдээ эхний бүлгээс цааш олдоогүй. Ямар ч байсан миний уншсан хэсэгт утгын маш том алдаа гарсан газар ганц хоёр тааралдсан. Дээрээс нь хамгийн гол бүлгийг нь уншиж чадаагүй болохоор багшийг бүрэн дүүрэн ойлгосон эсэхдээ тун их эргэлзэж байгаа. Тийм болохоор сэтгэлдээ хүртэл ойлгоогүй зохиолынхоо талаар үүнээс илүү юм сараачаад дэмий байх.
Бахархал ба бардамнал номонд хайр сэтгэл, хүмүүжил ёс суртахууны тухай гарна. Төрөлхийн ухаан муутай, яагаад ч засал авахааргүй нөхдүүдийг үсээ үгтээмээр санагдтал дүрсэлж чадсан байна билээ. Уншиж байхдаа ганц хоёр хүний өмнөөс ичиж нүүр улайгаад, уур хүрээд номоо шидчихмээр санагдсан хэсгүүд байсөөн байсан.
Аль XIX зууны бүр эхэн үеийн ном болохоор уншихад жаахан төвөгтэй л байлаа. Нэг л сайхан тосолчихсон юм шиг гулсаж өгөхгүй. Өгүүлбэрийн бүтэц нь үнэн даяргаатай. Тэгэхээр нь зохиолчийн бичсэн хэв маягийг алдагдуулалгүйгээр орчуулах гэж их хичээсэн юм байх гэж таагаад байгаа. Утга санаа нь ямагт тойруу. Өгүүлбэр тус бүрээр нь салгаж уншвал юу ч ойлгохгүй. Харин бүтэн догол мөрөөр нь уншиж байж ганц өгүүлбэрийн дайтай санаа гарч ирнэ. Дээр хэлж байсан шиг яг миний айдаг, хэлний бяд одоохондоо хүрдэггүй төрөл. Гэхдээ монголоор уншсан болохоор ичсэн нүүрэндээ эрхбиш ойлгохоос яахав хихихи. Англичууд угаасаа дэлхийд эелдэг соёлтойгоороо алдаршсан улс юм болохоор харилцан ярианууд үнэн ядаргаатай ёсорхуу, санаагаа шууд хэлчинэ гэж байхгүй, худлаа маяглацгаагаал байна. Зарим өгүүлбэр нь дуусч өгөхгүй ээ. Өгүүлбэрээ уншиж дуусахдаа юу гэж эхэлснийг нь мартчина хахаха. Лолита юм уу хаашаа юм. Гэхдээ уйтгартай сунжирснаараа бол Лолитагийн урд гишгэх ном байхгүй ээ, харин ч нэг. Миний санаж байгаагаар Анна Каренина, Дюмагийн зохиолууд л нэг иймэрхүү байдаг шиг. Гэхдээ шалгуур өндөртэй үед орчуулагдсанаас болдог юм уу яадаг юм арай ч ийм төвөгтэй санагддаггүй байсан л юм даа. Эсвэл Дюма миний ширээний ном юм болохоор байн байн уншсаар байгаад дасчихсан ч юм уу бүү мэд.
Зохиолын үйл явдлыг жаахан хошин маягаар хэлэхэд нэг нь нөгөөгөөсөө дутахгүй бардам зантай хоёр хүйсийн төлөөлөл хэн нь хэнийхээ дээр гарах вэ гээд л үзэж тарна хахаха. Сүүлдээ мэдээж хоёр биедээ жан жан болохгүй хаачихав, зохиол юм чинь. Энэ явцдаа янз бүрийн саадтай тулгарна. Олон ч сонирхолтой явдал тохиолдоно. Гэхдээ амьдрал дээр ийм төстэй зан араншинтай хүмүүс жаргалтай байж чадах болов уу. Нэг нь тэсэрвэл нөгөө нь тэсрээд, зэрэг биш юм гэхэд увж цувж тэсэрцгээгээд л. Мина дүүрэн талбайд амьдарч байгаатай адил юм болох юм шиг төсөөлөгдөөд байгаамдаа. Харин энэ зохиол дээр гол баатруудын бардам омголон зан хайр сэтгэлд ялагдаж, дарагдаж байгааг харуулах гээд байгаа юм болов уу л гэж ойлголоо. Ухаандаа хайр сэтгэл гээч нь болвоос нийгмийн гарал, хөрөнгө чинээ, нэр төрөөс илүү, бүхнээс дээгүүр юунд ч дийлдэшгүй эд болой. Оо еээ. Гэхдээ орчин үеийн ядуу мөртлөө өөрийнхөө үзэсгэлэнтэйг огт мэддэггүй хөөрхөн лаг ухаалаг охин баян, хүчтэй, царайлаг өөгүй төгс төгөлдөр ханхүүтэй учирдаг байдаг л нэг үнсгэлжингийн 1000 хувиргасан хайрын түүхээс ондоо. Ямар нэг хэсэг массыг хошууруулаад байсан 50 янз алаг эрээн ч билүү, улаан өрөө, ташуур ч билүү тэр байгаа биш дээ, ахем.
Хэтэрхий ёс журманд баригдсан, түүнийгээ ягштал дагадаг хүнийг сайн хүн гэх үү, журамтай хүн гэх үү? Ёс дэгийг тэгж дагадаг хүн чинь нийтээр зөвшөөрөгдсөн зүйлийг л хийнэ. Өөрөөр хэлбэл зөв гэж тооцогдох үйлдэл л хийнэ. Тэгэхээр тийм хүнийг муу хүн гэх аргагүй еэ?! Олон уншигчид Дарси шударга, сайн хүн шиг санагддаг байх. Үнэндээ ч тийм. Зүгээр л хэрэгтэй хэрэггүй юм бодож явдаг надад шалтгаан нь сонирхолтой байсан болохоор ийм дэмий бодол төрсөн хэрэг. Тэгээд ч ихэнх тохиолдолд шалтгаанаас илүү үр дүн чухал байлгүй. Угаасаа орчин цагт тэр үеийнх шиг ёс журам, хэм хэмжээг баримтлахаа больсноос цааш миний асуулт угаасаа хэнд ч хэрэггүй, цагийн гарз юм л дөө.
Энэ номын киног өмнө нь хэд хэд үзэж байсан. Гэхдээ тэгтлээ дурладаггүй. Магадгүй Кира Найтлид дуртай биш болохоор, эсвэл ганц ч нүд хужирлачихмаар залуу гардаггүй болохоор тэр байх. Харин Розамунд Пайк, бас зохиолчийнх нь өөр нэг кинонд ухаангүй дуртай болохоор адилтгаж үздэг. Гэснээс тэр киноны зохиол монголоор орчуулагдаасай гэж их хүсдэг юм. Салхи хагарсан юм чинь удахгүй биелэх байх өө тээ, тийн.
За сүүлд нь, үнэндээ бол хамгийн эхэнд уншсан "Чамтай учрахаас өмнө" ном нь нөгөө л нэг байдаг хайрын түүх юм аа. Ялгаа нь гэвэл цагаан морьтой ханхүү нь өөгүй биш, мааш том нэг дутагдалтайд л оршино. Гэхдээ тэр дутагдал нь ташуур биш шүү. Бас нөгөө ядуу, ухаантай, хөөрхөн охин нь үнсгэлжин биш цайзад хоригдсон Рапунзель. Тэгээд л ханхүүтэйгээ учраад л, үзээгүй юм гэж байхгүй догь толгой ханхүү нь өрөөнийхөө 4 хананаас өөр юу ч мэдэхгүй Рапунзельд цайзаас гарах хүсэл төрүүлж, хэрхэн гарах аргыг нь зааж өгөөд, гараад явсан хойно нь шаардагдах замынх нь зардлыг дааж байгаа юм. Бусад хайрын түүхээс энэ мэтээр ялгарч, жаахан ч гэсэн онцлогтой байхгүй бол болку л дээ. Гэхдээ ханхүү нь зүгээр бүх юмыг нь бэлдэж өгөөд бэлэн будаа идүүлэх биш охинд бүгдийг өөрийн гараар хийж бүтээх хүслийг өгч байгаа юм. Нөгөө хүнд загас барьж өгч гэдсийг нь цатгах биш загас барих аргыг нь зааж өгнө гэдгэхрүү.
Мэдээж эмэгтэй хүн төрж хаширдаггүй гэдэг шиг ийм хайртай учирч үзэх юмсөөн гэж бодоогүй биш бодсоон бодсон. Гэхдээ ханхүү гэдэгт нь биш. Охиныг байгаа чигээр нь хүлээж авсанд нь, огтхон ч эргэлзээгүй итгэдэгт нь, өөр бас шалтгаануудын улмаас. Миний сэтгэл тэр нэг бутан дунд нэг нэгийгээ олж авдаг хэсэг дээр их хөдөлсөн. Бас бус шалтгаантай холбоотойгоор. Тэгээд л тэмдэглэлдээ багтаая гэж бодсон юм. За за ер нь бол энэ номын талаар бичээд байх тусам өөрийн эрхгүй зарим нэг юм руу хальтарчих гээд, эморчих гээд байна. Болий. Киног нь үзье ч гэж бодохгүй байгаа. Номыг нь уншчихсан байхад хангалттай.
Энэ гурвыг угсруулж уншсан болохоор, бас уншиж дуусаад чамгүй хэд хоног өнгөрчихсөн болохоор, дээрээс нь завсар зайгаар нь өгүүллэгийн хоёр түүвэр ном уншчихсан болохоор ер нь тухайн үед төрж байсан сэтгэгдэл нэлээд бүдгэрчихсэн байна. Сэтгэл, Бахархал ба бардамнал дээр уг нь их юм бодсон юмсан. Дор дор нь бичих гэхээр цаг таарч өгөхгүй зовлонтой юм.


Top
   
PostPosted: Jan.31.18 9:40 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.29.17 8:22 pm
Posts: 275
zolushka_717 wrote:
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Би энэ үгийг үнэн гэж бодож явлаа. Гэтэл үгүй. Хамгийн эхэнд цаг хугацаа л байдийм байна. 1000 үнэн, 1000 зөв байлаа гээд яах юм бэ. Цагаасаа хоцорчихвол ямар ч нэмэргүй. Хүний сэтгэлийн шархыг цаг хугацаа анагаадаг л гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Хичнээн ч жил өнгөрсөн хүний сэтгэлийн шарх бүдгэрнэ үү гэхээс нимгэрдэггүй. Жижкэн зүйлээс л өнөө бүдгэрсэн шарх тод томруунаар цоо шинээрээ юм шиг зурайтал босоод ирнэ. Харин энэ л үнэн юм чинь гээд үхэр тэргэндээ суугаад яваад байвал цаг хугацаа гэдэг юууууун туулай, гэрлийн хурдаар алга болж өгнө. Тэгээд зүгээр ч нэг явахгүй заавал гомдол шаналал цөхрөл бардамнал тунирхал үлдээнэ. За тэгээд эцэст нь нэг юм үхэр тэргээрээ сажилсаараан байгаад туулайгаа гүйцээд ирэхээр бүх юм утгагүй, утгатай байсан ч нөгөө гомдол шаналал цөхрөл бардамнал тунирхлаасаа болоод юуг ч өөрчлөх аргагүй болчихсон байна. Яаж ч хүсээд нэмэргүй.

Үнэн гэж байдаггүй юм аа. Агаар дээр аварга том конус байна гээд төсөөл. Тэгээд тал талаас нь хараад үз дээ. Хэрвээ нэг хүн доороос нь хараад дугуй гэж хэлээд зөрвөл тэр хүнийг буруу гэх аргагүй. Тэр хүнд үнэхээр дугуй гэж харагдсан нь л үнэн. Нөгөө талаас, холоос харсан хүн гурвалжин гээд зөрвөл түүнийг ч бас буруутгах аргагүй. Энэ хоёр хүн хоёулаа л зөв харсан. Гэхдээ бас буруу.
Үнэн гэж байхгүй юм чинь, туулай гүйцэх байтугай түүгээр явах нь ч худлаа болж байгаа биз дээ? :zzz:

_________________
Think less
Feel more


Top
   
PostPosted: Jan.31.18 6:35 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
khashaa_123 wrote:
zolushka_717 wrote:
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Би энэ үгийг үнэн гэж бодож явлаа. Гэтэл үгүй. Хамгийн эхэнд цаг хугацаа л байдийм байна. 1000 үнэн, 1000 зөв байлаа гээд яах юм бэ. Цагаасаа хоцорчихвол ямар ч нэмэргүй. Хүний сэтгэлийн шархыг цаг хугацаа анагаадаг л гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Хичнээн ч жил өнгөрсөн хүний сэтгэлийн шарх бүдгэрнэ үү гэхээс нимгэрдэггүй. Жижкэн зүйлээс л өнөө бүдгэрсэн шарх тод томруунаар цоо шинээрээ юм шиг зурайтал босоод ирнэ. Харин энэ л үнэн юм чинь гээд үхэр тэргэндээ суугаад яваад байвал цаг хугацаа гэдэг юууууун туулай, гэрлийн хурдаар алга болж өгнө. Тэгээд зүгээр ч нэг явахгүй заавал гомдол шаналал цөхрөл бардамнал тунирхал үлдээнэ. За тэгээд эцэст нь нэг юм үхэр тэргээрээ сажилсаараан байгаад туулайгаа гүйцээд ирэхээр бүх юм утгагүй, утгатай байсан ч нөгөө гомдол шаналал цөхрөл бардамнал тунирхлаасаа болоод юуг ч өөрчлөх аргагүй болчихсон байна. Яаж ч хүсээд нэмэргүй.

Үнэн гэж байдаггүй юм аа. Агаар дээр аварга том конус байна гээд төсөөл. Тэгээд тал талаас нь хараад үз дээ. Хэрвээ нэг хүн доороос нь хараад дугуй гэж хэлээд зөрвөл тэр хүнийг буруу гэх аргагүй. Тэр хүнд үнэхээр дугуй гэж харагдсан нь л үнэн. Нөгөө талаас, холоос харсан хүн гурвалжин гээд зөрвөл түүнийг ч бас буруутгах аргагүй. Энэ хоёр хүн хоёулаа л зөв харсан. Гэхдээ бас буруу.
Үнэн гэж байхгүй юм чинь, туулай гүйцэх байтугай түүгээр явах нь ч худлаа болж байгаа биз дээ? :zzz:

Санал нийлж байна. Тухайн үед сэтгэл санаа тиймхэн байсантай холбоотой юм болов уу, санаагаа дутуу бичсэн бололтой. Миний дурдсан үнэн гээд байгаа нь үнэн худал буюу truth биш харин бодит болсон явдал буюу fact байсан юм. Болсон явдлыг буруугаар ойлгоод явж байсан хүнтэйгээ ашгүй нэг ойлголцсон боловч хэтэрхий удаан хугацаа өнгөрснөөс болоод юуг ч буцаагаад урьдын байранд нь оруулах аргагүй болсон тухай бичсэн юм. Гэхдээ fact ч бнуу юу ч байна одоо нэгэнт ялгаагүй болсон л доо.


Top
   
PostPosted: Feb.05.18 2:55 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Би ер нь түүх сонирхдоггүй. Харин сонирхдог хүмүүс элбэг байдаг юм шиг санагддаг. Түүхийн талаар санаа бодлоо солилцохоос ч зайлсхийдэг, эмээдэг. Зайлсхийдэг маань түүх хөдөлшгүй баримт нотолгоо ховор хийсвэр зүйл шиг санагддаг, хэн хүн болгон өөр өөрийн дуулсан мэдсэнээр цэц булаалдаж маргаан нь эцэс төгсгөлгүй үргэлжилж мэдэх учраас. Хэн ч маргааныг тасалж чадахгүй. 1000 жил байтугай ядахдаа 100 жилийн өмнөхийг нүдээр үзсэн хүн одоо байхгүй юм чинь. Эмээдэг маань түүх сонирхох хүсэл угаас төрдөггүйдээ гэмших сэтгэл, тийм ч учраас мэдлэг нимгэн байдагтай холбоотой. Хүмүүсийн ярьдгаар улс төр, шашин хоёроос гадна миний хувьд хөндөх хэрэггүй сэдэвт түүх багтдаг юм. Түүхийг нуун дарагдуулж, мушгин гуйвуулж болдог ерөөсөө л барьцгүй эд. Наад захын жишээгээр дөрөвхөн жил тутам болдог сонгууль хооронд масс хичнээн их зүйлийг мартдаг билээ дээ. Түүхийн ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг ч гэсэн болсон явдлыг мэддэг гэж юугаар батлах юм бэ. Тэд ч гэсэн үе үед хүний гараар бичигдэж үлдсэн ном судруудыг харьцуулж, задлан шинжилж, нэгээс нөгөөг хөөн аль болох олон эх сурвалжид ижил төстэйгээр давтагдсан, үнэнд ойртох дүгнэлтийг л гаргадаг. Ер нь бол эцсийн хөдөлшгүй дүгнэлт гэж гардаг юм уу?! Тун ховор байх. Таамаглал гэвэл л дөхөж очмоор. Гэхдээ ингэлээ гээд би түүхийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Бахархаж явдаг зүйл олон бий. Харин нүдээр үзээгүй зүйлийнхээ талаар итгэл дүүрэн гэгч нь хэзээ ч дуусахгүй маргаан өрнүүлж, зөвхөн миний зөв гэж дайрч давшилж, хараал ерөөлдөө тулж байгаа хүмүүсийг гайхаад байдаг юм. Мэдээж үнэн сэтгэлээсээ сонирхон судалдаг хүмүүс байж таараа боловч ийм гүн ухаан шиг хийсвэр, туйлын үнэн гэж үгүй салбарт нүдэндээ цус хуралдуулан өөрийнхөөрөө зүтгэж байгаа нь түүхийн тодорхойгүй бүрхэг байдлыг харин ч далимдуулж өөрсдийгөө өөрийн гэсэн хатуу үзэл бодолтой, тийм ч ийм ч зузаан боть ном уншсан мундаг ухаантай хүн гэж далдуур гайхуулах гэж оролдоод байгаа ч юм шиг бодол хааяа төрөөд байдаг юм. Тэгэхэд шинжлэх ухаан ондоо. Одоо маргаантай талцуулсан асуудал байж болох ч ядаж нэг л өдөр тайлагдаж эцэслэнэ. Математикт маргаан гардаг болов уу?!?!?! Сүүлийн үед хүмүүсийн мэтгэлцэх гол сэдэв болоод байгаа зөв бичиж байна бичихгүй байна гэсэн асуудлыг ч мэргэжилтнүүдийн хүчээр албан ёсоор "томъёолоод" баталчихад л маргаан тасарна. Харин түүх л...
Гэснээс Хятад зохиолч-иргэний бичсэн Зэрлэг хун гэдэг ном уншлаа л даа. Гурван үеийн эмэгтэйн амьдралыг улс төрийн бодит үйл явдалтай холбож бичсэн ном гэж би дуулж байсан ч, намтарчилсан ном ч, улс төрийн сэдэвтэй ном ч сонирхдоггүй болохоор эс тоогоод яваад байсан юм. Гэхдээ уржигдар орой киндлдээ хэдэн шинэ ном суулгачихаад номнуудаа бахдалтай нь аргагүй гүйлгэж харж байхдаа Зэрлэг хунг санамсаргүй нээсэн юм. Тэгээл нэгэнт нээцэн юм чинь гээл өмнөх үгийг нь гүйлгээд харсан чинь шууд л сонирхол төрөөд тэр чигт нь уншчихдаг байгаа. Үүнээс номын өмнөх үг хичнээн чухал байдгийг, зөв ашиглаж чадвал тун сайн эцсийн сурталчилгаа болох боломжтойг дахин нэг баталж авлаа.
Яг бодитоор харж, барьж үзээгүй болохоор хэр зузаан ном гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Уншиж байх үе бараг 20 жилийн хойнотой дүйцэхүйц урт юм шиг санагдаж байлаа. Гэтэл Салхинд туугдагсадаас хоёр дахин богино байна билээ. Тэгэхээр нь би өөрийгөө номондоо лаг орж уншдаг юм байна гэж дүгнээд байгаа аая. Салхинд туугдагсад дээр ганц л хүний амьдрал гардаг болохоор урт нь анзаарагдаагүй, харин Зэрлэг хун дээр эмээ, ээж, охины амьдралыг голчилж хүүрнэдэг болохоор гурван үеийн амьдралаар амьдраад тийм сэтгэгдэл төрсөн байх хаха. Ингээд бодсон Өргөст модны дууч шувуу бас л нээх зузаан санагдаж байсан, Зэрлэг хунтай ойролцоо юм байна шүү.
За тэр ч яахав, энэ ном урт санагдсан нь ганц үүнээс биш, улс төрийн байдал ихэнх хэсгийг эзэлж байсантай холбоотой байж ч мэдэх юм. Мянган нарны цацраг дээр гол үйл явдлын хажуугаар улс төр өрнөж байсан бол энд улс төрийн хажуугаар эмэгтэйчүүдийн амьдрал урсаж байсан. Зохиолч эмэгтэй өөрийн амьдралын түүхийг эмээ, ээж хоёрынхтойгоо хамтатгаж бичсэн юм билээ. Яг энэ гурван үеийн хугацаанд Хятадад маш том том төрийн эргэлтүүд болж таарсан нь номыг баяжуулж өгч. Улс төрийн үйл явдлууд цаг хугацааны хувьд манайхтай ойролцоо байсан нь төсөөлөхөд дөхөм болж, унших явцад өөрийн эрхгүй харьцуулах хүсэл төрж, тэр хэмжээнд хүртэл түүхээ мэддэггүйдээ гэмших сэтгэлээ урьдныхаас илүүтэйгээр мэдэрч байлөө. Ер нь бол аливаа номын улс төрийн хэсгүүдийг нүдээ аниад уншчихдаг боловч энэ удаад хөршийнхөө талаар болохоор нүдээ нээлттэй уншсан хаха. Гэхдээ сонирхолтой, амар байсан гэж хэлэхгүй ээ. Огт дасал болоогүй хятад нэрнүүд дунд төөрөөд л, дээрээс нь улс төрийн тогтолцоо, нэр томъёонууд нь ардчилсан улсуудаас ондоо (мэдээж), хэтэрхий олон угсраа аян, хөтөлбөр, хөдөлгөөн, ажиллагаанаас нь болоод нүд эрээлжилж, толгой эргээд л. Гэхдээ улс төрийн түүхийн ном биш гэхээр сэтгэлд хөнгөн, хэсэг завсарлаад гол дүрүүдийн амьдралтай холбогдож байсан болохоор тэвчсэн л дээ.
Улс төрийн хувьд ерөнхийдөө эмээгийнх нь үед манж гүрэн задарснаас зээ охины үед Мао Зэ Дун нас барсан хүртэлх хугацааг хамарна. Энэ дунд японы түрэмгийлэл, манж-го улсын эхлэл ба мөхөл, хятадын иргэний дайн, ялангуяа коммунизмыг хэрхэн байгуулсан, түүнийг яаж цэцэглүүлж, тогтоон барьсан, нэг хүнийг тэр олон сая хүнээр хэрхэн тахин шүтүүлсэн талаар дэлгэрэнгүй, бүр маш дэлгэрэнгүй өгүүлнэ. Энэ талаар ямар ч номноос олж уншиж болох байх. Гэхдээ Зэрлэг хунгийн онцлог нь хятадын энэ дотоод бодлого нь энгийн ард иргэдэд яаж нөлөөлж байсныг бичсэнд оршиж байгаа юм. Ердөө 2-3 жилийн дотор үйл явдал өрнөж байгаа хотод япон, орос, хятадууд ээлжлэн хяналт тогтоож, тэр болгонд энгийн иргэд дарлалаас салсандаа баярлан угтах боловч удалгүй өөр нэгэн дарангуйлагч ирснийг мэдэж байгаа нь их л танил санагдаж, өрөвдмөөр байлаа. Оросууд ч бас богино боловч хугацаанд бужигнуулаад л авсан бололтой юм. Зохиолчийн ээж хэдэн орос цэргүүдэд хөөгдөж бариад л. Иргэний дайн шувтарсан хэсгийн дүрслэл надад аймаар санагдсан. Хүмүүсийн эд эрхтэн тасарч энд тэнд дүүжлэгдээд, усны шуудуунд хэсэг хэсгээрээ хөвж байдаг, айлуудын хаалганы хажууд үхсэн хүмүүс хэвтэж, хүүр ачсан урт цуваа хэдэн өдөр үргэлжилсэн гээд л. Уншиж байх явцад янз бүрийн улс орны цэргүүдийн харгислал дор зовж залхсан иргэдийн дэмжлэгийг олоход жаахан эелдэг хүнлэг хандлага л хангалттай бололтой юм шиг сэтгэгдэл төрж байсан нь үнэн ч юм уу гүй ч юм уу бүү мэд.
Нэг хүнийг тахин шүтэх үзэл хүний оюун санаа, мөс чанарт ямар нөлөө үзүүлдгийг, хүүхэд залуусын хүмүүжил сэтгэхүйд яаж үүрээ засдгийг, тархи угаалт гэж юу юм, үүнээс болж хүн яаж эвдэрдгийг уншихад сонирхолтой. Энэ номоос өмнө нэг хүнийг бурханчлах үзэл, тархи угаалт гэдгийг онолын хувьд мэдэхээс биш үйл явц, жинхэнэ хэрэг дээрээ юу байдгийг нь огт мэдэхгүй явснаа ойлгож авсан. Бас цоо шинэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд хятадын төр ямар бохир арга ашиглаж, өмхий санаа гаргаж байсныг уншаад дотор эвгүй болж л байлаа. Энх-Амгалан хаан билүү дээ, ямартай ч нэг хятад кинон дээр түшмэд сайд нар хоорондоо эвдрэлцэж уралцаж л байвал хаанд ашигтай гэж хэлдэг. Чухам яагаад гэдгийг нь би тухайн үед ойлгоогүй бол сая нэг жаахан төсөөлөлтэй болох шиг боллоо. Ерөөсөө л би үхэхээр чи үх гэдэг зарчмыг төрийн албаны хүмүүст хүчээр суулгажээ. Хажуугийнхаа хамтран зүтгэгчийг матахгүй бол өөрөө матуулна. Өөрөө матуулбал хэн ч биш болж, бүх төрөл садан үр хүүхэд нь хоморгонд нь орж адилхан хэн ч биш болж хог дээр хаягдана. Тэгээд нэг хүнд матах хүний норм заагаад өгчихнө. Норм төлөвлөгөөгөө биелүүлж арьсаа авч үлдэхийн тулд байнга нүдээ нээлттэй байлгаж, нохой унталтаар унтаж, хажуудах хүнээсээ өчүүхэн төдий болов өө сэв олохыг хичээж, өө олдохгүй бол гүтгэхээс өөр замгүй. Нэг бол түрүүлж гүтгэнэ, үгүй бол өөрөө гүтгүүлнэ. Коммунизмыг хэрэгжүүлэх арга улс болгонд ондоо байсан л байх, хятадын хувьд ийм аргаар явагджээ.
Харин анги давхаргын ялгааг арилгах, феодалын эсрэг тэмцэх, хамтрал байгуулж нийтийн өмч бий болгох, барууныг үзэн ядах, хэлмэгдүүлэх, шашнаас ангижрах гэх мэт коммунист баримтлал харьцангуй танил сонсогдож байлаа. Үүний хажуугаар манайд ардчиллаас өмнө хувийн амьдрал руу өнгөлзөх явдал их байсан гэж дуулддаг. Гэтэл урд бүр эхнэр нөхрийн уулзах өдрийг зааж, ор хөнжлийн хэрэгт нь хүртэл хязгаар тогтоож байсан юм билээшд. Төрөлтийг хянах бодлого бараа сураг ч үгүй байхад шүү дээ. Дээрээс нь монгол хүн бүр дуулсан болов уу, ард иргэдийг мунхруулах, мэдээлэл хүргэхгүй харанхуй бүдүүлэг байлгах, боловсрол олгохыг зогсоож сэхээтнүүдийг үй олноор нь хоморголон хэлмэгдүүлэх зорилготой хятадын төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, хэрэгжсэн үйл явцыг нарийн тодорхой бичсэн байна лээ.
Бас хятадад аймшигтай өлсгөлөн болж олон сая хүн үхэж үрэгдсэн, энэ үеэр хүүхдээ зардаг, иддэг байсан талаар би дуулж байсан. Харин шалтгааныг нь ган гачиг гэж сонсож байсан бол энэ номд ямар ч байгалийн гамшиг тохиогоогүй, харин төрийн алдаатай бодлогоос болсон, үүнийгээ нуун дарагдуулахын тулд дээрх шалтгийг бодож олсон талаар бичсэн байна билээ. Өлсгөлөнгийн хэсгийг уншиж байхад Сталинградын бүслэлтийн үеэр оросууд бас хүүхдээ алж иддэг байсан тухай яриа санаанд орж, манай хоёр хөрш ч эвгүй гарууд юм даа гэж бодогдож байсны хажуугаар малын буянаар монголчууд өлсгөлөн гээч юмыг үзэж туулаагүйд баярлаж байлаа. Айсан чиг, жигшсэн чиг.
Нийгмийн байдлыг тодорхой харуулахын тулд хүмүүсийн хувцсыг сайн дүрсэлсэн байсан. Бүгд нэг ижил хувцаслана. Хувцас дүрсэлсэн хэсгүүдийг уншихаар өөрийн эрхгүй кино нтр дээр гардаг пөөнөгөр хөвөнтэй хувцас өмссөн хятад иргэд, хувцас нь томдсон жонгиносон хятад цэргүүд нүдэнд буугаад л ирнэ хэхэ. Номын эхэн хэсэгт баян ядуугийн ялгаа их, ямба тансаглал оршиж байсан бол коммунизмын үед тэр бүхэн яаж өөрчлөгдөж байгааг шууд харж болно. Сүүлчийн эзэн хаан гээд кинон дээр Пү И гэж гардаг. Би тэр киног татарын бусдын хайрыг хүндэл дуу явах хүртэл нь, хөхүүл эхийг ордноос гаргаж байгаа хэсэг хүртэл нь л үзсэн байсан бол энэ номноос Пү Иг японы шатрын хүү болсныг мэдэж авлаа. Япончууд бас л эзэлж түрэмгийлсэн гэсэндээ чамгүй харгис байсан бололтой. Манжуурт оростой дайтаад л, хятадад ноёрхоод л, манай руу ч дайн хийгээд л. Бодоод байсан өөрсдийгөө үнэн голдоггүй, дайчин тэмцэлтэй, их санаатай улс юм аа хаха. Гэхдээ манай урд хөрш бас үндэсний онцлогоороо юу дутахав. Зэрлэг хун дээрээс их амархан сэхүүн зантай болдог, омогтой, муудаа дээрэлхүү, дээш гарах дуртай, хэдэн арван шилээр хонзогнож чаддаг гэх мэт шинж харагдаж байсан. Гэхдээ ураг төрлийн холбоог юунаас ч илүүтэй эрхэмлэдэг, муу хүн олон байсан ч сайн нь түүнээс олон, үнэнч гэх мэт зан чанар ч бас мэдэгдэж байлаа. Ер нь хүмүүсийн хувь зан чанар гэхээс илүү нийгмийн байдал, аж амьдралын талаар голчлон дүрсэлсэн болохоор хүмүүсийг дүгнэхэд жаахан хүндрэлтэй. Гэхдээ тэр ч яахав, нээг их гол юм биш.
Коммунизмын бүтээн байгуулалтыг ажиглахад өөрийн эрхгүй утоп арал санаанд орж байсан. Бүгдийг тэгш байлгах гэж оролдох боловч бодит байдал дээр хэрэгжиж өгдөггүй. Хүмүүсийн оюун санааг нэг хэвэнд барих, тэр нь мөнхөд үргэлжлэх аргагүй.
Унших явцдаа би монголын талаар юу гарах нь вэ гэж анаж байлаа. Санаа муутай хоёр татвар эмийн талаар цухас дурдагдана, өвөрмонголд 20000 хүний аминд хүрсэн тухай нэг өгүүлбэр гарна, хэн ч билээ нэг төрийн өндөр албан тушаалтан орос руу оргож явахдаа монголд нас барсан гэж яригдана, хүннүгийн бүдүүлэг зэрлэгүүдэд очсон нэг бүсгүйн талаар домог өгүүлнэ. Тэгээд л болоо. XIII зуунд Марко Пологийн сонирхлыг татсан нэг газрын талаар хальт гардаг юм. Гэхдээ Юан гүрэн, Хубилай хааны ажиг сураг ч байхгүй. Манай хааныг яаж хэлэхгүй байж чаджийнаа гэсэн бодол төрсөн ч оюутан байхад нэг багш Юан гүрэн Юан гүрэн л гэдэг. Хятадуудын хувьд тэр Юан гүрэн чинь олон удаа солигдож тогтнож байсан ердөө нэг династи төдий юм гэж хэлж байсан нь санаанд орлоо. Тухайн үед багшийн яриа тоомжиргүй маягтай сонсогдож байсанд дургүйцсэн, бас dynasty гэдэг үгийг огт мэддэггүй байсан болохоор ингэж тод санаанд үлдсэн хэрэг. Бүүр сүүлд л утгыг нь олж мэдэж билээ.
Номонд хятадын зан заншил, үндэсний сэтгэхүй, уламжлал онцлогууд үе үе дурдагдана. Манайхны ярьдгаар шувуун хөл, тахиан хөлний талаар тун дэлгэрэнгүй бичсэн байсан. Манай ээж хүүхэд байхдаа хотод шувуун хөлтэй дэнжигнэсэн хятад авгай нартай таарч байсан, тэд нь хүчтэйхэн салхи дэгдэхээр юмнаас зуурдаг байсныг, хятадууд авгай нараа зугтаалгахгүйн тулд хөлийг нь хүүхэд байхаас нь давстай усаар боочихдог гэсэн гэж дуулснаа ярьдаг юм. Аль нь үнэнийг мэдэхгүй ч, шалтгааныг өөрөөр тайлбарлаж, бас үхэн үхтлээ хөлний өвчнөөр шаналдаг гэж Зэрлэг хун дээр бичсэн байсан. Эрэгтэй хүний хүслийг хангахын тулд, нийгмийн дарамтын золиос болохгүйн төлөө насан туршдаа эрэмдэг болж байгааг нь бодоход өрөвдмөөр л байлаа. Бас хурим байг гэхэд оршуулганд хамаг хөрөнгөө тавьж туудаг нь их сонин санагдсан. Хадгалж хураасан бүх зүйлээ оршуулганд зарцуулж, үгээгүй хоосорч үлдэх ямар хэрэг байдаг юм бүү мэд. Бодвол талийгаачдыг эцсийн замд нь хүндэтгэлтэйгээр үдэх нь чухал байдаг юм байлгүй. Охин хүүхдийг наймааны морь, тэжээх илүү ам гэж үздэг, нэр ус ч өгдөггүй зэргийг ч яахав сонсож л байлаа. Татвар эм бол ерөнхийдөө биеэ үнэлэгчээс л нэг шат дээгүүр юм уу даа гэж ойлгогдсон. Гэхдээ нөхөр шуу юм нь хэрэгцээтэй бүхнийг бэлдэнэ. Бэлэг сэлт ч элбэг арвин өгнө. Хятад эрчүүд найз охин, эхнэртээ мөнгийг гамгүй зарцуулдаг, байсгээл бэлэг сэлт өгдөг, хятад хадмууд ч үнэт эдлэлийг ялангуяа алтан эдлэлийг шүтдэг, бэлэглэдэг гээд миний сайн таних нэг хүн ярьдаг юм. Анхандаа үнэтэй бэлэг сэлт өгөхөөр нь авч чаддаггүй байсан чинь яваандаа дотносоод ирсэн хойноо бэлэг бол миний чамд хайртайн илэрхийлэл, хайртай болохоороо би чамд мөнгөө зарцуулж илэрхийлж байгаа юм гэсэн гэсэн. Хайраа мөнгөөр илэрхийлдэг сонин улс вэ гэж надад бодогдож л байлаа. Бодвол өвөг дээдсээс нь уламжилж ирсэн шинж байх л даа.
Суурин иргэншилтэй болохоор үе үе жорлон дурдагданаа. Аймшигтай өмхий самхай ханхалж байгаа талаар дүрслэх тоолонд надад үнэртэх шиг болж ой гутаж байлаа. Зохиолч эмэгтэй цагаан будаан талбайд ажиллаж байхдаа хүний өтгөн шингэнийг бордоо болгохоор зөөж яваад асгаж дотор нь унадаг хэсэг дээр би бараг огих шахсан ёооё. Гудамжны шороо зундаа шавар болоод л. Ямар балиар байсан нь нүдэнд харагдаж байгаам чинь. Шавар тагз нь зайгүй умгар, гэрэл ордоггүй цонхгүй гээл дүрслэгдэхээр өмнөөс нь бачимдмаар санагдаад л. Нээрэн хамгийн гол юмаа мартах гэж байна. Хятад манжууд үрийн шингэнээ гадагшлуулахгүйгээр дур тавьдаг юм билээшд хахаха.
За тэр балайрах ч яахав, сэтгэл өвтгөсөн хэсгүүд рүүгээ оръё. Бүсгүйчүүдийн охиноо гэх хайр үнэхээр сэтгэл хөдлөм. Охиныхоо төлөө хэнээс ч гарамгүй их хүч тэнхээ тэсвэр тэвчээр гаргаж байгааг хараад би лав ингэж чадахгүй дээ гэж өөрийгөө голж байлаа. Дэлгүүр ороод ирэхийн хооронд шархирч өвддөг шувуун хөлтэй эмээ охиноо нөхрөө дагаад явсны дараа араас нь яажшуухан амьдарч байгааг нь харахаар талдаа хоёр сарын хугацаа зарцуулж байж хүрч очих бартаатай замыг туулан, иргэний дайны мөргөлдөөн дундуур, хятадын зүүн хязгаараас баруун хязгаар руу яваад очиход хүргэн нь сар хүрэхтэй үгүйтэйн дараа гэрт нь хүчээр буцаадаг хэсэг дээр миний сэтгэл их өвдөж, хүргэнд дургүй хүрч байлаа. Бас ээж нь цөллөгт байхад зохиолч эргэж очдог хэсэг байдаг. Охин нь буцах болоод ээжтэйгээ хамт машинаа хүлээгээд сууж байтал ирэхгүй болохоор нь ээж нь охиндоо идүүлэх гээд байрнаасаа хоол авчрах гээд явдаг юм. Гэтэл тэр хооронд машин нь ирээд гуйлгын унаа болохоор охин хүлээлгэж чадахгүй, машины гишгүүр дээр зогсчихоод бас суучихаж чадахгүй зогсож байтал ээж нь тээр холоос савтай хоолоо асгахгүй гэж хичээж байгаа бололтой гүйж ирж байгаа нь харагддаг. Тэгснээ яагаад ч уулзаж амжихгүйгээ ойлгосон ч хоолоо хаячихаад хөдлөөд явсан машины араас гүйгээд л байдаг ёооё. Аа бас ээж нь шоронд хоригдож байгаад гарч ирдэг юм. Бага хүү нь 2 билүү 3тай, яслид явдаг. Тэгээл шоронгоос гарангуутаа хамгийн түрүүн багадаа санаа зовоол яслид нь очдог байхгүй юу. Тэгсэн яслийн багш нь хялан цэхэн хийгээд л элдвээр хэлээд л, ээж нь эсэргүү гэж шоронд орсон болохоор хүүхэддээ гай удахаас айгаад би ээж нь гэж хэлж ч чаддаггүй. Арай гэж уулзсан чинь хүү нь бишүүрхээд өөртөө гар ч хүргэдэггүй орилоод. Тэгэхээр нь өврөөсөө тоор жимс гаргаж ирээд ширээн дээр тавьсан чинь хүү нь аваад идчихдэгийн. Энэ маягаар нүд ирмэхийн зуур 3 тоор жимс алга боллоо, ээж сэтгэлээ энэ үед л барьж чадалгүй чимээгүй уйллаа гэсэн иймэрхүү хэсэг байдаг. Их богинохон хэсэг л дээ. Бас тийм уран яруу үг хэллэг ч ашиглаагүй. Гэхдээ л яг энэ хэсэг дээр ээж нь шоронд хоригдохыг юман чинээ тоогоогүй шүд зуугаад гараад ирсэн мөртлөө хүү нь эцэг эх нь байхгүйд ямар байдалтай байсныг ойлгонгуутаа тэсвэр алдаж байгааг дүрсэлсэн юм шиг санагдаад би ч сүүлийн хоёр хэсэг дээр нулимсаа залгиад л нусаа татаад л уншаад байсан хэхэ. Эд нараас гадна ээж нь дахиад өөр шоронд хоригдож байхад зохиолч дүүгээ дагуулаад ээжийнхээ царайг харчих санаатай очдог хэсэг бий. Гэтэл уулзаж чаддаггүй юм. Тэхээр нь дүүтэйгээ хоёулаа ээжийгээ дуудаад шоронгийн гадаа орилдог байхгүй юу. Ээж нь хариу ч байхгүй таг чиг. Тухайн үед ээжийг нь аавыг нь эсэргүү гэж хүлээсэн бичигт гарын үсэг зуруулах гээд хорьчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл эхнэрээр нь нөхрийг нь хорлуулах гээд. Тэгээд харгалзагч хүүхэн танай хүүдүүд гадаа ирцэн байна гарын үсэг зурвал оруулж уулзуулна гэсэн байгаан. Хүүхдүүд нь гадаа орилж байхад бүр сайн сонсгохын тулд цонхыг нь онгойлгосон гэжугаа. Энэ хэсэг дээр миний зэвүү хүрэхээс гадна ээжийнх нь хайр сэтгэлдээ үнэнчийг, тэвчээрийг гайхаж байлаа.
Энэ ном ерөнхийдөө тийм утга уянгын халилтай биш л дээ. Гэхдээ л дээрх мэдрэмжүүдийг төрүүлэх хүчтэй. Зохиолч ээж, эмээгийнхээ амьдрал, сэтгэл мэдрэмжийг тун дэлгэрэнгүй дүрсэлсэн мөртлөө өөрийнхөө хувьд жаахан хаагдмал талдаа. Гэхдээ аргагүй байх л даа, ямар л хүн дотоод сэтгэлээ дэлгээд таних танихгүй хүний өмнө задлаад тавьчихыг хүсэхэв дээ. Тэгээд ч нөхөр нь номынх нь ажилд тусласан болохоор эвгүй л байсан биз. Эмээгийнх нь хувьд хаант засгийн үеийн уламжлалыг өөртөө авч үлдсэн хүн. Охиныхоо төлөө зориг гаргаж чадах боловч эмэгтэйлэг, уян зөөлөн. Харин зохиолчийн ээж эмээгээс нь өөр. Хүчтэй, шийдэмгий, дайчин, зоригтой, зөрүүд, ээмр овсгоотой. Харин зохиолч ээжийнхээ овсгоо самбаа, эмээгийнхээ зөөлөн чанараас хэсэгчлэн өвлөж авсан юм шиг санагдсанаас гадна жаахан зожигдуу. Эсвэл тухай тухайн цаг үеэ дагаад эмэгтэйчүүд нь тэгж хувирч байсан ч юм уу, сайн мэдэхгүй юм. Хаант засгийн үеийн эмэгтэй эмэгтэйлэг, коммунизмын бүтээн байгуулалтын үеийн эмэгтэй хүчтэй дайчин, коммунизмын үеийн эмэгтэй аядуу.
Бас нэг зүйл анзаарагдсан нь зохиолч эмээ, ээжийнхээ дутагдлын талаар нэг ч үг дурсаагүй. Дандаа сайнаас нь харуулсан. Бодоод бодоод за нэг ийм онцгүй зантай, тийм муу зуршилтай юм аа даа гэчихмээр юм олдохгүй л байгаамдаа. Огт өөгүй хүн гэж байх уу?! Ихэнх хүн ингэж л бичих байсан байх л даа. Гэхдээ барууны зохиолч байсан бол яах байсан бол гэсэн бодол сэм төрөөд л байгаам. Харин аавынхаа талаар бол алдаатай оноотой нь бичсэн байсан. Гэвч надад яагаад ч юм ээж, эмээгийнхээ талаар бичсэнтэй нь харьцуулахад хөндий хуурай сэтгэгдэл төрсөн. Ээжийнхээ яриагаар номыг бичсэн болохоор, ээжийнхээ амьдралыг ойлгомжтой харуулахын тулд аавынхаа алдаа оноог бичихээс өөр аргагүй болсон, эсвэл аавтайгаа ээжтэйгээ ярьсан шигээ сэтгэлээ дэлгэж ярьж байгаагүй болохоор хөндлөнгөөс харж бичихээс аргагүй болсон байх. Уг нь бол аавынхаа хамгийн хайртай хүүхэд нь байсан талаараа нэг биш дурдсан байдаг.
Аав нь сайхан залуу байжээ. Их ном уншдаг, мэдлэгтэй. Шүдээ угаадаг болохоор хүрэн биш цагаан шүдтэй . Нийгмийн шударга бус байдалд хорсож, өөрчлөлт хийхийг хүсдэг, зарчимч, шударга, амь бие хайргүй, даруу төлөв. Гэхдээ яг энэ сайн чанарууд нь дутагдал нь болдог. Аливаа юмын тунг нь тааруулнаа гэж нэг хэцүү даваа байна аа?! Хэтэрхий зарчимч, хэтэрхий шударга, хэтэрхий амь хайргүй, хэтэрхий даруу гэхээр яахын аргагүй сайн чанар нэг л биш юм шиг сэтгэгдэл төрөад явчихаж байгаам. Зарчимч, ажилдаа амь биеэ хайргүй зориулдаг чанар нь гэр бүлээ гэх сэтгэлтэй нь ямагт мөргөлдөж, эцэст нь ямагт гэр бүлээ хоёрдугаарт тавьж дуусна. Коммунизмын бүтээн байгуулалтад гар бие оролцож, чамгүй өндөр албан тушаал хаших болсон аав нь төрөл бүрийн хангамж, хөнгөлөлт эдэлдэг боловч эхнэрээ түүнд хамруулах нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болно гэж өөрөө үзнэ. Гэхдээ тэр нь материаллаг хангамж биш шүү. Ширүүн урсгалтай гол гаталж байхад аав нь ээжийг нь биш иргэний дайны баатар эмэгтэйг түшиж явдаг юм. Энэ үеэр ээж нь живэх шахаж дэргэд нь явсан танихгүй шахам хүн авардаг. Дараа нь учрыг нь асуухад чи дайны баатартай өөрийгөө ижилсгэж болохгүй, чи эн тэнцэхгүй гэж хэлдэг. Бас албан тушаалын хөнгөлөлт болгож уулын бэрх замд явахад нь аавыг нь дамнуургаар зөөдөг. Ээж нь тэгэхэд хөл нь цэврүүтчихээд явж чадахгүй байхад би чамайг өөрийн эхнэр гээд дамнуургаа өгч болохгүй, надад өгсөн юм, тэгээд ч чамайг зөөвөл хувийн ашгийг урьтал болгосон хэрэг болно гэдэг юм. Коммунизмын үед эмэгтэй хүн эр хүн шиг хатуу байх ёстой гэсэн үзэл дэлгэрснээс ээж нь жирэмсэн байхдаа хүнд хөдөлмөр эрхэлж байгаад зулбадаг. Эмнэлгээс гарахдаа нөхрийнхөө жолоочоор авахуулсан чинь нөхөр нь бас уурладаг юм. Гэх мэтчилэн хэтэрхий хатуу, дэг журмыг ягштал баримталж, төрийн албанд үнэнчээр зүтгэдэг хэдий ч, эцэст нь мөнөөх төрийнхөө золиос болж эмгэнэлтэйгээр төгсдөг. Мэдээж хүнд хэцүү цаг үед ажилдаа амь хайргүй зүтгэж явсан нь тус болох үе байсан ч, шударга ажиллаагүй хүмүүстэй эцсийн дүнд нээг их ялгаагүй л дуусч байгаам.
Ээж нь ч гэсэн иргэний дайны үед нэгэн санаагаар зүтгэж коммунизмыг босголцсоны хувьд төрийн албанд удирдах ажил хийдэг боловч мөн л ялгаагүй тамлуулж, хоригдож, доромжлуулдаг. Зохиолч эхээс тавуулаа бөгөөд сайн эцэг эхийн буянд одоогийнхоор бол элитүүдийн эгнээнд том болтлоо өлсгөлөн, дутуу гачуугийн зовлон үзэлгүй, тусгай сургуульд явж, том байшинд амьдарч, жолоочоор зөөлгөсөөр өсдөг. Шахалт дарамтнаас болж гэр бүл салж сарнин, эцэг эх үрийн холбоо бүрмөсөн тасарч байхад зохиолчийн гэр бүл энэ бүгдийг даван туулж нэгдмэл үлдэж чадсан нь бахархмаар ч юм шиг, эсвэл хэт дөвийлгөсөн ч юм шиг. Зохиолчийн ах дүүс хамаатан саднуудаас ганц ч муу үйл олдохгүй дээ. Харин ч бүгдээрээ буянтнууд шиг санагдана. Үүнийг нь бодохоор цаанаасаа нэг гэр бүлийнхээ, цаашлаад ард иргэдийнхээ нэрийг хичээсэн, бахархсан, омогшуу зан цухалзаад ч байх шиг, сайн мэдэхгүй юм. Номонд тоотой хэдхэн санаа муутай хүн гарах бөгөөд нийтээр нь авч үзвэл улс төрийн тогтолцоо, эрх баригчдын буруугаас болж зовж шаналсан үндэстэн л тодорч харагдаад байгаа юм. Харин энэ бүхэнд төр буюу Мао Зэ Дун л буруутай гэдгийг алхам тутамд сануулж зохиолоо бичсэн байна билээ. Уншсан хүмүүст өөрийн эрхгүй дарангуйлагч Маог үзэн ядах, улс төрийн золиос болсон хятад үндэстнийг өрөвдөх сэтгэл төрөх болов уу.
Билли Эллиот гээд нэг мюзикл жүжгээс сэдэвлэсэн хөөрхөн кино байдаг даа. Тэрэн дээр балетчин болох хүсэлтэй хүүгийн амьдралын ард английн уурхайчдын бослого үе үе дэвсгэр болж харагддаг. Жаахан сониуч хүн бол энэ английн уурхайчид юуг эсэргүүцээд яагаад ийм юм болоод байгаан гээд гүүглдэж ч мэднэ. Ийм хөнгөн чимэг байдлаар бодит явдлыг кинонд мөнхлөөд үлдээчихэд бас л тээ. Түүхэн явдлыг бодитоор харуулах уу, жаахан мушгих уу гэдгийг найруулагчийн үзэмж шийднэ. Түүн шиг номыг ч бас зохиолч өөрийн хүссэн санааг хүргэхийн тулд л бичдэг. Зэрлэг хунгийн улс төрийн хэсгүүд дээр надад панаалдсан дэгсдүүлсэн гуйвуулсан эсэхийг хэлэх ам үнэндээ байхгүй. Харин дүрүүд хэтэрхий өө сэвгүй байсан нь жаахан бодит байдлаас холдсон юм шиг санагдаад байгаан.
Орчуулгын хувьд ерөнхийдөө сайн байсан. Англи хэлнээс орчуулсан байх гэж таасан, өгүүлбэрийн үгийн дараалал тиймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн, дарааллаасаа болоод зарим нэг өгүүлбэр салаа утга илэрхийлж байсан болохоор. Лоббидох, амбицлах гэх мэт үгийг уран зохиолын орчуулгад анх удаа олж харсан болохоор нүдэнд их содон байлаа. Хятадын шинэ жил гэж уншаад л байсан нэлээн сүүлд өө цагаан сар бшдээ гэж ойлгоод өөрийнхөө удаан ойлгоцтойг шоолж л суулаа хэхэ. Шулмын ан гэх мэт зарим нэг хэлцийг монгол хэлэнд шууд үгчилж буулгасан нь хэр оновчтой, уншигчдад хэр ойлгомжтой байхыг хэлж мэдэхгүй байна. Зурагтын мэдээгээр Трампын хэлсэн үгийг шулмын ан нтр гээд байгаагаар нь уншаад байсан, тэгэхээр болж байгаам байна гэж үзэх ёстой байх. Үг үсгийн алдаа харин ёстой олж хараагүй, нүдэнд их амар байсан шүү. Гэхдээ өгүүлбэрийн төгсгөлүүд давтагдаад байсан. Шинэ догол мөр эхлээд эхний өгүүлбэр -лаа4 гэж дууссан бол бараг хагас нүүр, заримдаа бүтэн нүүр дээрх өгүүлбэр бүгд тэгж төгсөж байхыг хараад би лав эхний 3 өгүүлбэрээс цааш ойлгохоо болиод мэдрэл ядаргаанд ороод шууд бухимдах юм билээ. Ийм үед номноосоо холдож, урт амьсгаа авч байгаад сая уншсанаа толгойдоо тогтоож байгаад үргэлжлүүлж уншиж байсан. Энэ дээр маш их цаг алдсан, тиймдээ ч богиновтор зохиолыг бүтэн гурав хоног уншиж. Яагаад гэвэл нэг төгсгөлтэй хуудсууд асар их тааралдсан болохоор. Номын үйл явдал өнгөрсний тухай өгүүлэх учраас ганцхан цаг дээр бичих үгийн төгсгөл хязгаарлагдмал байсан л байх л даа. Гэхдээ л... Хажуугаар нь зохиолч биеэр байгаагүй үйл явдлыг дэргэд нь байсан мэт ойлгогдохоор, зохиолчийн өөрөө туулсан үйл явдлыг өөр хүнд хамаатуулсан мэт ойлголт төрүүлэх төгсгөл сонгосон явдал харагдаж байсан. Хамгийн их дурдагдсан үгийн төгсгөл бол -лаа4, -жээ -чээ, -байсан юм. Энэ гурвыгаа л эргүүлж тойруулаад хэрэглээд байна. Хаа нэг -билээ, -байв, -ажээ, -на4 гэж харагдана. Аан бас -байсан гэж нэг тийм төгсгөл биш юм шиг санагдах үгээр бас их төгсгөсөн, бүтэн нүүр ийм төгсгөлтэй явчихаар шүлэг уншаад байгаа ч юм шиг санагдах юм билээ. Гэхдээ би лав ийм нүсэр номыг орчуулах нь бүү хэл барьж авч ч зүрхлэхгүй байсөөн. Улс төрийн нэр томъёо, тэр дарга цэргийн цол гуншин, байгууллага, албан газар, шороон түмэн бүлэглэлийн нэр нтрийг орчуулахад тийм амар биш шд.
Ямар ч байсан энэ номыг уншсандаа сэтгэл өндөр байгаа. Номыг уншиж дууссаны дараа төрөх сэтгэгдэл л чухал. Өө сэв байлаа гээд яахав. Угаасаа төгс юм гэж хаа ч байхгүй. Харин сөргөөсөө эерэг сэтгэгдэл нь давах үгүйгээс л бүх юм хамаарна шүү дээ тээ, тийн.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited