#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 7:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 136 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.13.15 4:33 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Юүүю, ашгүй дууслаа. Одоо epub болгох л үлдлээ. Сайхан бшүү. Одоо номоо уншийдаа


Top
   
PostPosted: Nov.15.15 11:27 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Би анх "Норвегийн ой"-г уншчихаад нэг тэмдэглэл бичнэ дээ гэж бодож явсаар бтал нэг мэдсэн 4 сар болцон бх юм. Яг юу бичихээ мэдэхгүй л зөнгөртөөд блаа. Нээх их юм бодогдсон ч юм шиг, эсвэл ерөөсөө юу ч бодогдоогүй юм шиг нээх сонин. Харин өнөөдөр киног нь үзсэн чинь ямар ч бсан юм сараачиж үлдээхгүй л бол сэтгэл амрахгүй шинжтэй, санаанаас еөөөр гарахгүй ингээл 2-н хооронд 3-н дунд яваад бх юм бна гэдгээ ойлголоо.
Амьсгалах бүртээ бид үхэл рүүгээ ойртож бдаг... Энийг уншаад л яасан энгийн хэрнээ ямар үнэн үг вэ гэж бодсон. Гол санаа энэ л юм шиг. Төрсөн бол үхэх нь гарцаагүй. Яаж амьдрах юу туулах нь хүн хүний заяа төөрөг, онд ондоо боловч энэ орчлонгоос нэг л өдөр алга болно. Эргэн дурсагдаж, гашуудал дагуулан одох хүн ч бхад амьдарч бсныг нь дурсан сануулах юу ч үгүй ямар ч ул мөргүй хумхийн тоос болох ч хүн бдаг бх.
Гэхдээ үхсэний араас үхдэггүй гэж үг бий. Гэвч талийгаачийн талаархи дурсамж, түүний орон зай хэзээ ч алга болдоггүй. Цаг хугацаа бүхнийг анагаах чадалтай л гэдэг. Миний хувьд үхэгсэдийн үлдээсэн шархыг анагааж чадах зүйл гэж үгүй. Бүдгэрч болох ч хэзээ ч мартдаггүй. Мартахгүй бна гэдэг чинь л зовлонгийн нэг хэлбэр. Хүн талийгаачийг дурсан санахдаа хэзээ ч баярлаж хөөрдөггүй шүү дээ. Харамсаж, гуниглаж, үгүйлж, сэтгэл нь хоосорч, ширхэг ширхэгээрээ эмтрэн унаж бдаг. Хэзээ ч билээ хүн гуниглах үед хүний тархинд таашаалын даавар ялгарч бдаг учраас хүн өөрөө ч мэдэлгүй таагүй, хэцүү дурсамжаа дахин дахин бодох дуртай гэж уншиж бсан юм бна. Бас л үнэн ч юм шиг санагдаж бсан. Бусад хүмүүс яадгийг мэдэхгүй ч, би лав талийгаачаа бодохоор эцэс төгсгөлгүй дурсамжиндаа автаад суучихмаар ч юм шиг. Сэтгэл хоосроод өөр юу ч бодох чадваргүй болчихдог. Хэр удаан дурсана төдий чинээгээр аль эртний мартчихсан гэж бодож явсан дурсамж шинээр санаанд ордог. Эргэн тойрны яриа, чимээ шуугианыг сонсож бгаа хэрнээ сонсохгүй, харж бгаа хэрнээ харахгүй, халуун хүйтнийг мэдэрч бгаа хэрнээ мэдрэхгүй, болих ёстойгоо мэдэж бгаа ч өөр бусад юунд ч анхаарахыг хүсэхгүй гөлийчихдөг. Гэхдээ тийм бдалтай хэтэрхий удахаасаа би айдаг болохоор хамгийн удаандаа цаг л гөлийж бсан бх. Өөрийгөө хүчлэн байж сэхээ авахгүй л бол хэдэн цаг үргэлжлэхийг хэн мэдэхэв.
Наокод ч иймэрхүү л юм тохиолдсон бх. Хайртай эгчийгээ алдчихаад бтал ганц түшиг тулгуур үлдсэн амьдралаа хамт элээх хүн нь үхчихвэл хэн ч сэтгэлийн дарамтанд орох нь ойлгомжтой. Наоко зүгээр хайртай хүндээ хаягдчихаад тийм гутралд орсон бсан бол би энэ зохиолыг тэгтэл их сонирхохгүй бсан юм. Гэхдээ үхлийн хагацал хичнээн хэцүүг мэдэх болохоор надад үйл явдал нь ойр ч юм шиг буусан бх. Наоког би амьдралаас чадлаараа зуурсан гэж бодож бна. Хөөрхий Ватанабэг "ашиглаж", сэтгэлийг нь шархлуулсан л болохоос. Гэхдээ түшиж тулах хүн өөр бгаагүй бх л даа. Өвчинг яах ч аргагүй, тэр тусмаа сэтгэлийн өвчин хамгийн хэцүү. Эхогоор харж болох ч биш, шилжүүлж суулгаж болох ч биш. Сэтгэлийн өвчинг хүн өөрөө л эмчилж чадна. Харин Наокод сэтгэлийн тэнхээ, хүсэл зориг дутсан. Өнгөрсөнтэйгөө хэтэрхий их зууралдаж, нэг жижигхэн хайрцганд орж суучихаад гарч ирэхээсээ айгаад хярчихсан юм шиг. Нагасавагийн хэлсэн "Өөрийгөө өрөвдөж л болохгүй. Ухаан дутуу, харалган улс л өөрийгөө өрөвдөж явдаг юм" гэсэн үг далдуураа Наокод зориулагдсан ч юм шиг. Ватанабэ ч бас хагацлаас болж шаналж явахдаа Ноакотой учирч, ижил төстэй дурсамж хуваалцах ганц хань нь бсан болохоор түүнд дурласан байж мэднэ.
Кино, зохиол хоёр үргэлж л өөр бдаг даа. Кино нь найруулагчийн нүдээр, зохиол зохиолчийн нүдээр амилдаг болохоор тэгдэг бж магадгүй л юм. Уг нь зохиол дээрхи яриа яг бүрэн эхээрээ орсон бараг ганц хэсэг боловч надад Хацүми, Нагасава, Ватанабэ 3-н хоол иддэг хэсэг номноосоо тэс өөр санагдсан. Хацүмиг би зөөлөн дөлгөөн эмэгтэй гэж бодож бтал кинон дээр шал эсрэгээр гарч бна лээ. Хэрэв кинон дээрхи тэр хэсэг зохиолоос гажаагүй гэж бодвол номын орчуулагч арай зөөлрүүлээд биччихсэн бж мэдэх юм. Тухайн хүний сэтгэл мэдрэмжийг хэлж бгаа үгэнд нь л тусгах хэрэгтэй болдог учраас хүүрнэн өгүүлсэн хэсгээс харилцан яриа орчуулах хамаагүй хэцүү бдаг л даа. "шүү дээ, шүү, дээ, биз, биз дээ" гээд л өгүүлбэр ганцхан үгнээс хамаараад огт өөр өөр мэдрэмж, утга илэрхийлээд явчихдаг болохоор. Ямар ч бсан Хацүмид тоглосон жүжигчний ярих өнгө аяс, дуу хоолой, царайны хувирал номыг нь уншихад төсөөлөгдсөнөөс шал өөр бсан. Гэхдээ таалагдсан л даа хэхэ. Ватанабэ Хацүмитэй тэгж ярилцсанаас хойш л зугаа цэнгэлээс татгалзсан. Буруу гэдгийг нь мэддэг бсан ч хүн хэлэхээс нааш гэдэг дээ. Хацүмигийн үг харин түүнд бодит түлхэц болсон. Хацүми Ватанабэ хоёрыг би уг нь их дэмжиж бсн л даа. Даанч Хацүми бүтэхгүйг нь мэдсээр бж л хайрандаа үнэнч үлдсэн шударга сайн эмэгтэй. Ватанабэ ч шударга, ухаалаг, зөв бурууг ялгаж салгадаг хүн.
Хатуу чанга хэрнээ саваагүй, зовж шаналж үзсэн ч гутарч гундаж үзээгүй Мидори Наокогийн яг эсрэг дүр. Мидорид тоглосон жүжигчин миний бодсоноос бараг л зөрөөгүй дээ. Царайлаг, том нүдтэй, жижигхэн биетэй юм шиг төсөөлж бсан. Харин сахилгагүй, хүүхдэрхүү төрхтэй бна бх гэж бодсон ч жүжигчин нь яагаад ч юм нэг л тийм эрхэмсэг, арай чухал харцтай ч юм шиг санагдсан. Кинонд дүрсгүй, хөгжилтэй, таахын аргагүй занг нь, Ватанабэгийн хувьд хичнээн чухал хүн болохыг нь дутуу гаргасан байж мэднэ. Мидори Ватанабэгийн амьдралд дутагдаж бсан бүхнийг, Наокогийн өгч чадаагүй бүхнийг нөхсөн шүү дээ. Мидоригийн хэсгүүдийг уншихад үргэлж хөгжилтэй, сэтгэл сэргэм. Өмнөөс нь ичнэ, Ватанабэгийн тэвчээрийг гайхна хэхэ. Мидоригүй бол зохиол дэндүү уйтгартай, дэндүү гунигтай бх бсн биз.
Рэйко надад маш их таалагдсан. Шулуун шударга боловч зөөлөн, хээгүй хэрнээ торгон мэдрэмжтэй, алдаж будилсан ч эргээд хөл дээрээ зогсох хүчирхэг. Зохиолч өөрийн хөгжмийн вкусыг, зохиолын талаар ойлголт өгөх бүхий л ая эгшгийг Рейкогоор дамжуулж гаргасан юм шиг. Дээрээс нь Наоко, Ватанабэ хоёрын амьдралд маш том үүрэг гүйцэтгэсэн. Наоко Рэйко бгаагүй бол яах ч бсан юм билээ. Ватанабэ Рэйкотой уулзаагүй бол сонголт хийж чадах ч бсан юм уу гүй ч юм уу. Нэг тийм нөлөөгүй юм шиг хэрнээ нөлөөтэй, шигтгээ болсон ажиглагч дүр. Шулуухан, эрээгүй тоглоом шоглоом нь ч хөгжилтэй. Кинон дээр нь арай царайлаг, арай эмэгтэйлиг хоолойтой хүн тоглуулчихгүй дээ гэж бодож л блаа. Гэхдээ нас нь бол яг тохирсон бсан шүү. Гэхдээ л дүрийг нь бас дутуу л гаргасан юм шиг. Ватанабэ, Наоко хоёрын дунд хэрхэн гүүр болж бгаг нь тодорхой харуулаагүй. Бас яагаад тийм болсныг нь ч огт дурсаагүй. Гэхдээ тийм хэсгийг кинонд гаргахад жаахан хүндрэл учирсан ч юм уу эсвэл кино бүүр сунжирчих гээд бсан ч бж мэднэ. 2 цаг гардаг кино шүү дээ. Эсвэл найруулагч Рэйког над шиг чухал хүн гэж хараагүй ч юм уу хэхэ.
За тэгээд энэ номыг уншсан хүмүүс битлзийн норвегийн ой дууг нь сонсож бж л жинхэнэ утгаар нь ойлголоо гэх юм билээ. Надад бол тэгж санагдаагүй. Номыг нь уншчихаад дууг нь сонсоогүй биш сонссон л доо. Гэхдээ би битлзийн олонд хүрсэн хэд гурван дууг нь л сонсдог болохоос улаан ногоон фенүүд шиг нь дуу бүрийг нь дурлаж шимтэж, эрж хайж сонсдоггүй болохоор нээх айхтар нөлөөлөөгүй. Ер нь бол дуу нь таалагдаагүй. Үг нь харин номын агуулгатайгаа дөхсөн байж мэднэ. Харин нэг удаа еөөр санаандгүй ажил дээр сууж бхдаа Аделийн make u feel my love-г сонссон чинь шууд Норвегийн ой санаанд ордог бгаа. Би Аделийн дуунуудыг ч бас айхтар сонсдоггүй, тэр дууг нь ч нээх ойшоож бгагүй ч, яагаад ч юм тэгсэн. Тэрнээс хойш үе үе тэр дууг сонсдог болцон гэжугаа.
Энэ номонд 4 амиа хорлолт гарна. Бүгд л сэтгэлийн тэнхээгүйн улмаас. Үхэл ардаа ямар ч сн схан зүйл үлдээдэггүй. Гэтэл хүмүүс яагаад эцэг эхийн бий болгосон амьдралыг өөрийн дураар тасладаг юм бэ? Би бол амиа хорлолтыг ардах урдахаа, чухал дотно хүмүүсээ ч бодохгүй, сул дорой учраас амьдралтай нүүр тулж чадалгүй өөрийгөө хоохойлон зугтаж буй үйлдэл гэж боддог. Хүн болгонд бүгдийг хаячихмаар, зөвхөн өөрийгөө бодмоор, зовлонгоос ангижирмаар санагдах үе байлгүй л яахав. Гэхдээ ийм бодол тэгж удаан үргэлжилдэггүй бх. Энэ л хэдхэн хормыг давж чадах үгүй дээр л хүний сэтгэлийн тэнхээ харагддаг юм уу даа. Эцсийн эцэст зовлонгүй хүн гэж хаа ч бхгүй шүү дээ.
Энэ номонд амьдралд бууж өгсөн хэрнээ чин зүрхнээсээ дурлаж хайрласан хүмүүсийн тухай гарна. Үхэл хайр хоёрыг тэнцүүлсэн ч юм шиг эсвэл аль нь хүчтэйг үзэх гээд ч бгаам шиг. Зохиол эхнээсээ авахуулаад л гунигт дурсамж маягаар эхэлж, дуусан дуусатлаа үхлээс ангижрахгүй болохоор ер нь л хүнд талдаа. Гэхдээ төгсгөл нь таалагдсаан. Бараг л тийм төгсгөл хүлээж бгаагүй гэж болно. Үхэх нь үнэн ч үхэх хүртлээ яаж амьдрах нь чухал. Энэ номыг уншаад зохиолч үхэл амьдралын нэг хэсэг боловч үхсэний араас үхэж болохгүй гэх гэсэн юм уу даа л гэж миний хувьд бодлоо. Өөр нарийн нандин санаа бсан л бх, гэхдээ одоохондоо харж чадсан нь энэ л бна. Угаасаа зарим номыг ганц уншаад орхиход дэндүү хайран бдаг юм чинь хэдэн жилийн дараа чамайг дахиж нэг уншаад өөр зүйл мэдрэх нь үү гүй юу гэдгээ үзийдаа.


Top
   
PostPosted: Nov.20.15 11:56 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Өнөө өглөө хальтирч унахад түшиж босгоод зүгээр үү гэж асуусан залууд баярлалаа. Аймар өвдөөд чамайг бгагүй бол босч чадахгүй байсан шүү :)


Top
   
PostPosted: Nov.20.15 8:41 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
zolushka_717 wrote:
Өнөө өглөө хальтирч унахад түшиж босгоод зүгээр үү гэж асуусан залууд баярлалаа. Аймар өвдөөд чамайг бгагүй бол босч чадахгүй байсан шүү :)

https://www.facebook.com/jururbakery/vi ... 934453547/
Хүнийг хайрлах жижиг зүйлээс эхлий шүү :razz:

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Nov.20.15 9:04 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
itunesE wrote:
zolushka_717 wrote:
Өнөө өглөө хальтирч унахад түшиж босгоод зүгээр үү гэж асуусан залууд баярлалаа. Аймар өвдөөд чамайг бгагүй бол босч чадахгүй байсан шүү :)

https://www.facebook.com/jururbakery/vi ... 934453547/
Хүнийг хайрлах жижиг зүйлээс эхлий шүү :razz:

Хэхэ харин тэхх


Top
   
PostPosted: Nov.23.15 8:16 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Яамммар муухай новшийн лойчихсон өдөр вэ. Төлөвлөсөн зүйл нураад дээрээс нь гэнэтийн гай тохиолдоод л фааак. Хамаг урам зориг хугараад сэтгэлээр унаж гүйцлээ. Өөрийн эрхгүй уумаар, уучаад хамаг чадлаараа хашхирмаар санагдав


Top
   
PostPosted: Dec.03.15 2:14 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Дахиж Өлзийтөгсийн номыг уншихгүй. Ингээд л болоо


Top
   
PostPosted: Dec.09.15 10:42 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Хэзээ сүүлд уйлснаа хүн санадаг болов уу? Эмзэг уяхан хүмүүс санадаг байх л даа. Би лав хэзээ сүүлд уйлснаа барагцаалж байна. Ккк гэхдээ яагаад уйлснаа санаж бгаа болохоос хэзээг нь санаку бна л даа. Гэсэн чинь өнөөдөр уйлдийм бна шал тэнэг. Баргийн юмыг тоохгүй шүд зуугаад нулимсаа тэвчээд өнгөрдөг гэж бодож бтал шал балай юмнаас болж уйлдийм бна. Уйлсныхаа дараа өөрийнхөө тэнэгийг гайхах бас зогсолтгүй уйлаад л баймаар санагдах тэр мэдрэмж... Удаан уйлаагүй болохоор уйлаад л бмаар санагддийм болуу?!


Top
   
PostPosted: Dec.24.15 10:43 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Санамсаргүй байжийгаад бас нэг сонин, гоё кино үзчихдэг юм бна. Дуртай жүжигчнийхээ талаар хайж яваад шинэ кинонд тоглосныг нь мэдээд татаж аваад үзтэл...
Ёстой ийм төрлийн кино бна гэж санасангүй, ийм кинонд тоглоно ч гэж бодсонгүй хэхэ. Жулиан Мур байсан бол ч яая гэхэв. Тэрнийг харин ийм зоригтой гэж мэдсэнгүй, мундаг бна шүү. Царайлаг сайхан хүүхэн биш ч гэсэн тоглосон кинонууд нь надад таалагддаг сайн ч жүжигчин.
Киноны турш түгшсээр бгаад таарлаа. Төгсгөл хэсэг нь яг оргил. Терес буцаад явчих вий гэж, Кэрол харахгүй өнгөрчих вий гэж хичнээн их айв аа. Секс хэсэг дээр нь бараг л нүдээ аниатай өнгөрөөлөө. Ганцаараа үзэж бгаа мөртлөө л яагаад ч юм харж чадахгүйм. Ижил хүйстнүүдийн талаар болохоор тэр юм болов уу. Уг нь би ижил хүйстнүүдийг жигшдэг ч гүй өөгшүүлдэг ч гүй юмсан. Нэгэнт тэгээд төрцөн хүмүүсийг жигшлээ гээд яалтай ч билээ. Тэглээ гээд бас алга ташилтай нь ч биш.
Киноны хийцийн талаар мэдэхгүймөө, ямар мэргэжлийн хүн биш. Ямар ч байсан сэтгэл гэгэлзүүлсэн, түгшээсэн хөгжимтэй. Эрэгтэй дүрүүд нь нэг тийм өмчилсөн, хүчилсэн, албадсан характертай. Эмэгтэй хүний зөөлөн уяхан чанарыг тодотгохын тулд зориуд тэгж хсэн ч бж болох юм. Эсвэл ер нь эр хүний төрөлх чанар нь ийм гэдгийг харуулах гэсэн ч байж магадгүй. Дунд насны нөхөртэй эмэгтэй, амьдралд дөнгөж хөл тавьж яваа залуухан бүсгүй хоёрын хоорондын хайрын түүхийг харуулсан ийм кино холливудын есөн шидийн түм буман кинон дунд миний мэдэхийн лав бхгүй. Европ кинон дунд харин байж мэдэх юм. Байдаг бол олж үзээд харьцуулмаар л бна. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан кино байлаа. Кэйт тоглосон тулдаа л ийм сайхан юмыг олж үзлээ шүү дээ. Тэхээр Кэйтэд баярлалөө нтр. Дараа нэг завтай болохоороо бүр HDр татаж байгаад үзнээ.


Top
   
PostPosted: Dec.29.15 2:47 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Эр хүн бол эр хүн. Өнөөдөр үхэн хатан гүйж бсан бүсгүйнхээ нүдэн дээр маргааш нь өөр нэгэн эмэгтэйн өмнө өвдөг сөхрөх жишээний...


Top
   
PostPosted: Dec.29.15 1:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4441
Location: Hollywoo
sh*t happens

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Dec.29.15 9:50 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
zolushka_717 wrote:
Эр хүн бол эр хүн. Өнөөдөр үхэн хатан гүйж бсан бүсгүйнхээ нүдэн дээр маргааш нь өөр нэгэн эмэгтэйн өмнө өвдөг сөхрөх жишээний...

manai asym bol tegehgvidee uul n haha


Top
   
PostPosted: Dec.29.15 9:54 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Whahahaha


Top
   
PostPosted: Dec.29.15 9:55 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
chi yagaad ajildaa irehgvi bna. putkeeree ch shagaahgvi


Top
   
PostPosted: Dec.29.15 9:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Ajlaas garah orgodloo ogchihood garaad yavtsan shde. Dahij ochihgui


Top
   
PostPosted: Dec.29.15 10:05 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
zoozoo cameriin bichlegnees bolson bna tei hahahaha


Top
   
PostPosted: Dec.29.15 10:07 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Ugue taalagdah hun bhgui boltson bsiin


Top
   
PostPosted: Dec.30.15 1:26 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
tehleer bidnuusiin 1ees busad n taalagdadgvi bjee kk


Top
   
PostPosted: Jan.03.16 8:09 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Ихэнх киноны төгсгөлийг таахад амархан бдаг. Гэтэл энэ 2 киног эцсийг нь хүртэл догдолж үзлээ. Эртхэн үзээгүйн учир нь Бен Афлек нээх таалагдаггүй болохоор тэр л дээ. Уг нь зурагтаар гарч л бдийн. Гэр бүлийн амьдрал тм бдалд тулаад бхдаа ч яахав дээ. Тэгээд тэгж төгсөөд бхдаа ч яахав. Агуу их тэвчээр ээ?!
Нөгөөх нь бол харин саяхан гарсан болтой, зурагтаар гарч бхыг нь хараагүйм билээ. Шууд англи сабтай үздэг сайт бдаг бол мэдэж авах юмсан. Анх үзэж бгаа киногоо шууд англиар үзэхээр зарим нэг юмыг нь ойлгохгүй үлдчих юм. Чарлизийг умард нутгийнхан, мангас киноноос хойш иймэрхүү дүрд тоглоосой гэж хүсч бсан юм. Яг загатнасан газар маажна гэдэг л боллоо. Хүүхдийн нэг бяцхан худал үг хичнээн хүмүүсийн амьдралд ямар том эргэлт авчирсан байсан гээч. Хамгийн гол нь алдаагаа залруулж болохгүй, алдсан цаг хугацаагаа эргэн олж чадахгүй, бас хэзээ ч мартаж чадахгүй. Үзсэний дараа утгагүй санагдаж маш их харамслаа. Гэхдээ кино бол кино шүү дээ. Араас нь Бен Афлек үзээд л сэтгэл санаагаа өөрчилчихөж бгаам чинь хихи.


Top
   
PostPosted: Jan.03.16 8:24 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
kino vzheer nmg vzeech


Top
   
PostPosted: Jan.03.16 8:27 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Яаж үзхийн


Top
   
PostPosted: Jan.03.16 8:28 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
yag l kino vzdeg shigee


Top
   
PostPosted: Jan.10.16 7:57 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ


Last edited by grace on Jan.10.16 7:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.10.16 8:10 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
grace wrote:
zail zail shal t*n*g ym

Юу болоо вэ?


Top
   
PostPosted: Jan.12.16 7:57 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1771
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ


Last edited by grace on Jan.12.16 7:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.12.16 8:09 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Hamaagum bol minii blog dr haraal ursgahaa bolichhoo ho


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 136 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited