#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.18 10:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.31.15 12:36 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Уншчаад хэлнээ


Top
   
PostPosted: Oct.31.15 1:58 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 893
Location: Escaping from HeLL Pot...
Өө за авчихсан уу, тэгвэл цүнхнээсээ гаргаядаа...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.31.15 2:15 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Төвөг удсан бол соооориййййй ;)


Top
   
PostPosted: Nov.01.15 12:43 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1760
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Nadaaaaaaaa l daaaaaaaaa


Top
   
PostPosted: Nov.01.15 4:39 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Peace_4everийг сайн найр Грэйсээ хохо


Top
   
PostPosted: Nov.01.15 7:00 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1760
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Nairagdchih l daa nadad PEACE


Top
   
PostPosted: Nov.01.15 11:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 893
Location: Escaping from HeLL Pot...
5 шар хавиар байвал нэг Зөв аарцны ундаа барьж ирээд аваарай :haha:

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.01.15 11:31 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1760
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Manaih 5n sharshd


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Nov.01.15 11:52 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
Золуушкагийн блог юм биздэ.Хөгжүүлнээ~

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.02.15 12:38 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Тэгээрэй ;)


Top
   
PostPosted: Nov.02.15 12:47 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
Yeahhh

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.02.15 12:22 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Өчигдөр 2 жил уулзаагүй найз охинтойгоо уулзлаа. хүүхэмсэг нөхөр нь намайг энэ тэр гэхээр нь би уурлаад найздаа хэлчихсэн чинь тухайн үед жирэмсэн байсан найз маань намайг биш нөхрөө сонгосон юм. эмэгтэй хүн угаасаа л гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө сэтгэлтэй юм болохоор найздаа гомдсон ч, ойлгоё гээд л амьдралд нь дахиж үзэгдэлгүй холбоогоо тасалсан. гэхдээ хүүхэмсэг нөхөр нь засрахгүй, нэг л өдөр найз маань надаас уучлал гуйгаад ирнэ дээ гэдгийг би мэдэж байсан юм. хэзээ гэдгийг нь л мэдэхгүй байснаас биш. харин тэр өдөр нь өчигдөр байж л дээ.
гэхдээ энэ гол биш ээ. гол нь найзын маань хүү одоо ой 4 сартай, саажилттай төрсөн гэнэ. ийм юм сонсоод юу ч хэлэхээ мэдэхээ байчих юм. үнэхээр аймшигтай. ингэж явахынхаа оронд надтай хэзээ ч уулзахгүй намайг бодохгүй байх нь үнэндээ хамаа алга, эрүүл саруул хүүхэдтэй, хэнийг ч атаархтал сайхан амьдарч явахгүй яав даа гэж найзынхаа өмнөөс харамслаа. гол нь эцгийнх нь ахаас удамшсан юм болохоор эдгэх ямар ч найдваргүй, насан туршдаа тэр хүүхэд хүний асаргаанд байх болно гэсэн үг.
саажилт гэдэг үг чихэнд шүргэж байсан ч, би үнэндээ энэ өвчний талаар юу ч мэддэггүй юм байна. хүүхдийг 3 нас хүртэл нь саажилт гэж оношлодоггүй, булчингийн зангирал гэж оношлодог гэнэ. зарим тохиолдолд оюун ухаантай хавсарч сааждаг боловч найзын маань хүү ухаан санааны хувьд цоо эрүүл. уг нь ингэж хэлж, бодож болохгүй байх л даа, гэхдээ л надад ухаан санаа нь ч гэсэн саажилттай байсан бол тэр хүүхэд арай бага зовох байсан юм болов уу гэж бодогдсон. одоо ч яахав жаахан байгаа ч, тэр хүүхэд том болно шүү дээ. бусад хүүхэд шиг байж чадахгүй гэдэг нь өөрт нь ямар хүнд тусах бол, өөрийгөө, эцэг эхээ зүхэж, буруутгах болов уу, ер нь сэтгэхүй нь эрүүл болохоор илүү л их зовох юм шиг санагдлаа.
хүний бие тэр чигээрээ булчин бөгөөд саажилттай хүн аливаа нэг зүйлийг баруун гараараа авах гэж байна гэж бодвол тархинд мэдээлэл нь буруу өгөгдөж, баруун гараа сунгах биш эсрэгээрээ хойшоо татаад байдаг гэнэ. миний хүүгийн гар нь салгалаад цээжиндээ наачихсан байвал би ямар нэг юм авахыг хүсэж дээ гэж ойлгодог гэж найз маань хэлж байна билээ. ийм хүүхдүүдийг гэдсэнд байхад оношлох боломжгүй. хүүхэд төрөөд, хөдөлгөөнд орж эхлэх үед нь л мэдэгддэг гэнэ. найзын маань хүүхдийг төрөөд 4 сартай байхад нь оношилжээ. одоо өөрөө бие даагаад суух нь бүү хэл толгойгоо ч даадаггүй гэнэ. бүр хамгийн хүнд, зарим нь гарны, хөлний саажилттай байдаг байхад найзын маань хүүхэд бүр 4 мөчний саажилттай. ийм хүүхдүүдэд хамгийн чухал нь дадал, хөдөлгөөн байдаг. байнга хөдөлгөөнд байхгүй бол тэр дороо оршиж, булчин нь зангирч, бүр л хөдлөх чадвараа алддаг гэнэ. иллэг, дасгал, усан эмчилгээ хамгийн сайн байдаг гэнэ. аль болох багаас нь мэргэжлийн хүмүүсээр ийм дасгалыг хийлгүүлээд байвал алхаж, явах боломжтой болдог гэнэ.
гэтэл Улаанбаатар хотод сансарт ганцхан ийм тусгай цэцэрлэг байдаг. 3 жилийн өмнө дахиж барина гээд байрыг нь нураагаад хаячихсан, нурсан байшингийнхаа нэг буланд ажиллаж байгаа гэнэ. улсын хэмжээнд байгаа ганцхан цэцэрлэгээ бариад өгчиж чадахгүй 3 жил болж байна. тэр байшинг барихад ердөө 5 тэрбум хэрэгтэй. монголд ганцхан метр зам 1 тэрбумаар босдог, 5хан метр замын мөнгө гаргаад ганц цэцэрлэг барьж өгөхгүй л байна шүү дээ гэж найз маань нулимсаа барьж чадахгүй хэлэх юм. 1 метр зам 1 тэрбумаар босдог үгүйг би мэдэхгүй. гэвч 5 байтугай 50 тэрбум байсан ч, ганцхан цэцэрлэгээ улс яагаад барихгүй байгаа юм бэ? уг нь ганц биш дүүрэг болгонд дор хаяж нэг байх ёстой биз дээ? энэ цэцэрлэг хичнээн чухал гэдгийг мэдэхгүй, ойлгодоггүй юм уу? эсвэл өөрсдийнх нь хүүхэд эрүүл саруул болохоор саажилттай хүүхдүүдийг хүний тооноос хасчихдаг юм уу? энэ хүүхдүүдэд эцэг эх нь хэзээ ч зөв эмчилгээ хийж чадахгүй шүү дээ. сургалтанд нь суусан ч гэсэн, иллэг цэгэн бариаг нь учир жанцантай хийдэг юм байна лээ, мэргэжлийн хүн л хийхгүй бол болмооргүй гэж найз маань хэлсэн юм.
гэтэл одоо нөхрөөсөө салж байгаа гэнэ. миний ээж миний ахыг өсгөсөн юм, чи арчаагүйдээ уйлж усан нүдэлж байна гэж гол зурам үг хэлдэг гэнэ. эмнэлэгт байнга хэвтдэг, хэвтэх үед нь найзын маань ээж аваад л хэвтдэг, хадмуудаас нэг нь ч аяга бантан бариад ирдэггүй, нөхөр нь ч ирдэггүй гэнэ. эмэгтэй хүн л үр хүүхдийнхээ төлөө хүчтэй болох юм, давахгүй гэсэн даваагаар 7 давах юм. би өөр хүнтэй сууж болно л доо, чадахгүй болохгүй гэх юм байхгүй ч, миний хүүхэд төрсөн эцгийн хайрыг мэдэхгүй өснө шүү дээ. хичнээн сайн хойд эцэг таарлаа ч гэсэн, хичнээн сайн хандлаа ч гэсэн би өөрөө аавын хайрыг мэдэрч өссөн болохоор миний сэтгэлд сэвтэй шүү дээ. тийм болохоор би нөхрөөсөө гуйсөөн. гуйхаараа л нэг болсон. хоёулаа нэг нэгнээ гээд яахав ээ, хүүхдийнхээ л төлөө амьдаръя гэж гуйхаар намайг одоо явуул, би эрх чөлөөтэй амьдармаар байна, чи миний араас гүйх шаарлагагүй гэдэг гэнэ. хүүхэн шуухантай орооцолдсон л гэсэн, хүүгээ бодоод уучлаад байхаар өөрөөс нь л салж чадахгүйдээ зүүгдээд байна гэж бодоод байдаг юм байлгүй дээ тэр нөхөр.
би хэнийг ч шүүх гэсэнгүй ээ. тэр хоёр хүн сална уу, яана уу надад хамаагүй, хамаатай байлаа гээд минийхээр болох ч биш. болдог бол хүүхдийнхээ төлөө нэг нэгнээ дэмжээд хамтдаа болж бүтээсэй л гэж бодож байна. гол нь тэр хөөрхий хүүхэд шүү дээ. ямар буруутай гэж, амьдаръя гээд л эцэг эхдээ заяасан үр. найз маань дөрөв дэхь засаглалын хүн. би хөл хүрэх хүртлээ явна. чадах зүйлээ би хийнэ ээ л гэж байна лээ. гол нь муу ээж минь жаргах насан дээрээ миний хийсэн үйлээс болж зовж явна. хүүг минь гараасаа салгадаггүй, би энэ хүүхдийг хүн болгочихоод үхнэ л гэж хэлдэг юм гээд нулимсаа барьж чадахгүй мэгшиж суулаа найз маань.
хүмүүс энэ талаар ямар ойлголттой явдагийг би мэдэхгүй. би өөрөө ч юу гэж бодохоо сайн мэдэхгүй байна. гэхдээ л саажилттай хүн ч бас хүн мөн шүү дээ. төр засаг нь энэ талаар анхаараасай, шаардлагатай тоног төхөөрөмж, байр, эмнэлэг, боловсон хүчин тал дээр туслаасай л гэж бодож байна. бас эх хүний хайрыг хэн ч, юу ч гүйцэхгүй шүү гэдгийг би дахин нэг бодит жишээн дээр харлаа. айн сайхан аавууд, нөхрүүд олон бий, байлгүй яахав. гэхдээ төр засгаас өмнө хань нөхрүүд минь авч суусан эхнэртээ халамжтай, төрүүлж бий болгосон үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй байгаасай даа гэж хүсмээр байна.


Top
   
PostPosted: Nov.02.15 12:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 893
Location: Escaping from HeLL Pot...
Дөнгөж өчигдөрхөн яг ийм саажилттай хүүхэд залуус ТВ-р гарч байхыг үзээд блог дээрээ бичиж суулаа. Харин харагдах байдал, хөдөлгөөн нь л хэвийн биш болохоос ухаан санаа нь эв эрүүл. Энэ шүлэг бичдэг залуу бүүр FB хаягтай, тэрэн дээрээ байнга үзэл бодлоо илэрхийлж байдаг юм байна лээ, найз болоод авсан. Тэр найзын чинь нөхрийг бол би шууд л эр хүн биш л гэж хэлнэ, нэгэнт амьдрал зохиогоод үр хүүхэд гарсан л бол хар толгойн дээрээ хариуцлагаа үүрэх л ёстой.
Ихэнх хүн гаднаас нь хараад эвгүйцэж зугтхаар тархины саажилттай бидний үеийн залуу дотроо ийм л ертөнц тээгээд явж байдаг байх нь...

Хүргэн оръё
Өвчин хүсээд өөртөө наасан биш
Өнчирч үлдээд өнчин үхэлтэй биш
Өр сэтгэл минь өөр өнгөтэй биш
Өргөст ертөнцөд өрөөл тавилантай биш
Харах нүд минь гаж сэрэлтэй биш
Хайрлах зүрх минь харь гаралтай биш
Халх аялга минь гажуу утгатай биш
Хөрөг, нэр минь оргодол тамгатай биш
Шохоорхон ширтээд үргэлж тэвчилтэй биш
Шүлэглэн бичээд шаналан саналтай биш
Шавилан суусан санваартан ч биш
Шалиг завхай гэгдсэн зартай ч биш
Хүмүүн заяаг сонгож ирсэн ч биш
Хүсэл зориггүй өчүүхэн амьтан ч биш
Хүчин ядмаг дорой эр ч биш
Хадмын хаалгыг хэдэнтээ тогшсон ч биш
Агсам тавих архичин биш
Алдаж гишгэсэн хулчгар нь ч биш
Амрагаа нууцлах хоёр нүүртэн ч биш
Алж тална гэх хиймэл сүртэн ч биш
Угсаа удам минь муу нэртэй биш
Урд хойноо дагавар хүүхэдтэй биш
Ураг үр минь заяагүй төрөх биш
Ухаан санаа минь сааталд байх биш
Хүүхэн үрийг тань саваадах биш
Хүний нүдэнд ичээж явуулах биш
Ханилан суучихаад хаяад одох биш
Хөрөнгө мөнгөнд шунан дурласан ч биш
Эцэгт минь хадаг олдохгүй биш
Ээжийд минь ерөөл үгүй биш
Энэ биенд минь нөхөд байхгүй биш
Эргэж харахгүй хол одох ч биш
Яадаг юм бэ? Хадам ааваа
Яваандаа хүргэн чинь болчихно доо

Ц. Мөнхтулга

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Nov.02.15 1:03 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
Юм авах гэхээр эсрэгээрээ хойш татдаг гэж арай хальтруу хэлсэн бололтой. Саажилт нь дотроо гал саа усан саа гээд 2 бий.Хөгшин хүмүүс тал харвалаа л гэдэг үүний дараа үүсэх өвчний үлдэц буюу гар хөл мэдээгүй хатангиршсан байдлыг саажилт гэдэг.Тэхээр энэ өвчин нь нэг бол гараа хөдөлгөх гэхээр хөдлөж өгөхгүй зуурцан байдалтай , нөгөөх нь ямар нэг юмыг атгасан бол жирийн хүнээс илүү чанга атгаад тавьж чадахгүй байх жишээний.Энэ бол хөдөлмөрийн үр шимээр эдгээгддэг мөн хажууд байгаа асран хамгаалагчийн үүрэг маш чухал.Ганц л амьдрахаас хойш тэр найзыгаа хайрлаж хүндэтгэж гомдсон юм байвал уучлаарай.

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.03.15 1:48 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Арай л удаан бна шүү. Цаг зав таарч өгөхгүй бна гэж өөрөө өөрийгөө зөвтгөж нэг номыг бараг 4 хоног уншлаа. Уг нь дуртай зүйлдээ хүн яаж ийгээд л цаг гаргадагсан, байдгүй дээ. Буцаад 10 жилдээ, оюутан бх үедээ очихсон. Тэгвэл үнэн дур зоргоороо нэг барьсан номоо дуусгачаад л салку юу.
Бас нөгөө хоббиныхоо 2-р дэвтрийг 1-р дэвтрээ жин тан болгочоод орий гж төлөвлөөд түр завсарлачихсан бдаг. Гэтэл хсэн ч юмгүй ном уншиж бгаа нэртэй гар хүрээгүй л явжийдаг. Хүмүүс цагаа яаж зөв зохицуулдаг бнаа. Би бол хоббигоо ч эвтэйхэн тэнцүүлээд явж чадку, 1нь хийхээрээ нөгөөг нь орхичихоод бх юм хмммм


Top
   
PostPosted: Nov.03.15 1:54 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14271
Location: Düsseldorf, Germany
saajilttai huuhdin tusgai asargaa taldaa ireland uls sain gess! sudlad uzuul yadiin bol...

bi hulsuu dusluulan bj germanas sanhuujilt oruulj irked ungursun jil chadagui! ochij bgad bur iluu ihiig sudlaj uzne gej bodjin!

ulsaas anhaarch bga yum yuch bhku orhigdson heseg bolchod bgama :(

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Nov.04.15 7:12 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
Би бол бүр энэ тал дээр ирээдүйд шинэ төсөл гаргаж ажиллана гэж бодож бн. Тэд нар чинь ор мөргүй хөгжлийн бэрхшээлтэй болоогүй хэрэв анхнаас нь сайн эмчилвэл эдгэдэг зүйл юм бган

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.04.15 11:37 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14271
Location: Düsseldorf, Germany
Asymmetric wrote:
Би бол бүр энэ тал дээр ирээдүйд шинэ төсөл гаргаж ажиллана гэж бодож бн. Тэд нар чинь ор мөргүй хөгжлийн бэрхшээлтэй болоогүй хэрэв анхнаас нь сайн эмчилвэл эдгэдэг зүйл юм бган


germand emneleg, sudalgaani bag, surguli , tsetserleg , sanhuujilt ulsinh+ huwin sangud niilsen buh yum ni tsogtsooroi bdin bil!

mongold bol zuer hunii tooonos hasad hayzan! halamj anharal uch bhku! bi hicheelin hutulburig ni sudlaj bgad orhizon! sudlad yawahar hurtel surguliud demjed uguhku shuud u uguhin ged uudus yum nehed suuchdag hunes yum awaha bodno tsaashdinh ni yumand anhaarch tuslah ged bhad unuu margashin heden tsaasa boddog! bi tgd er ni gatsardad tusluu hayzan! yawanda l barij awnada!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Nov.04.15 11:42 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
Younger Blood нь хөлөө олоод ирэхээр ийм зүйл дээр санаа нийлэх учир тултал дэмжнээ.Одоогоор сургуульдаа ч ороогүй явна хаха.

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.04.15 11:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14271
Location: Düsseldorf, Germany
ookee! :bigthumpup:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Nov.05.15 4:56 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1324
Location: Everywhere <3
:wd:

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.06.15 12:24 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Би өвөлд дургүй. Яг ч өвөлд биш юм аа, хүйтэнд дургүй болохоор л өвөлд дургүй юм бна. Гэхдээ яааг цас бударч бхад маангар гоё дулаахан болдогт дуртай. Шинэ жил дөхөөд л энд тэндгүй ёолк засаатай, хүмүүсийн баяр хөөр дүүрэн, ямар нэг схан зүйл хүлээсэн догдлол, бүсгүйчүүдийн гоёлоо сэм төлөвлөж чимээгүй мишээсэн царайг харах, шинэ жилийн уур амьсгалд дуртай. Гадаа хүйтэнд даарч даарч гэртээ орж ирээд л халуун цайгаа атган, талимаарч суух дуртай. Өвлийн шөнийн цав цагаан тэнгэр, цав цагаан шөнөд дуртай. Хөөрхөн дүүгийнхээ даарсан гарыг атгаж, улайсан хацар дээр нь шопхийтэл үнсэх дуртай. Он солигдох мөчид ээжээсээ ерөөл сонсож, үнсүүлэх дуртай. 9 тоолон, хоног хоногоор 5 ес рүү ойртоход дуртай. Нэг л өглөө босоод ирэхэд нэвсийтэл анхны цас орсон бхд нүд гялбах дуртай. Салхинд гарахдаа хүйтэн гэрт ороод гал асаан гэсэхдээ дуртай. Бодоод бсан дуртай юм зөндөө бгаам бна. Даанч хүйтэн, хүйтэнг л бүр яагаад ч үзэж чадкум лол


Top
   
PostPosted: Nov.06.15 9:51 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 638
Location: Байхыг хүссэн газартаа
Том том ширхэгтэй бударсан цас ороход гадуур алхах ч бас маангар гоё шүү хаха.
Маангар гэж бичсэнг унших маангар гоё урамтай юм аа. :-D

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Nov.07.15 9:40 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
viewtopic.php?f=84&t=193455

Би анх энэ номыг орчуулаад энд оруулах гэж асуултад орж ирж байлаа. Анхны оролдлого юм болохоор дутуу дулимаг юм их бгөө. Уг нь засч янзална даа гэж бодож бсан боловч нэг номын хорхойтон мундаг залуу epub болгочихсон бна лээ. Тэрнээс хойш ичээд ерөөсөө дахиж уншаагүй. Дээрээс нь анхны юм чинь яахав, алдаа оноог минь харуулаад тэр чигтээ байжийг гээд гар хүрээгүй юм.
Цэвэр хобби юм шүү. Ном сонирхдог нэгэн нь уншаад нэг үзнэ биз дээ. Одоо дахиад нэгийг эхлүүлцэн дундаа орох гээд л явжаагаа. 1-р дэвтрийг нь дуусгаад epub болгуулчихаад блогтоо тавина гэж бодоод л бна. Ер нь бол эхний дэвтэр нь бараг дуусч бгөө, удахгүй биз.
Гэхдээ л сарны туяандаа их хайртай. Цаанаасаа л нэг дотно санагдаад бдийн. Намайг уран зохиолын орчуулганд жинхэнэ утгаар нь дурлуулж чадсан хөөрхөн богино хэмжээний ном бгаам.


Top
   
PostPosted: Nov.09.15 6:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 893
Location: Escaping from HeLL Pot...
За 1Q84 таалагдах шинж байна уу? Юу болж байна

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.09.15 7:34 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1028
Уншиж амжку л гүйгээд бна. Гэхдээ 1г нь бол уншцаан


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited