#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 11:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Жинтана
PostPosted: May.06.16 3:18 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Амгалан шөнөө хүлцэж бүү угт

Өнөөх амгалан шөнөө хүлцэж бүү угт
Өдрийн төгсгөлд ч өтөл насан дүрэлзэх учиртай
Өрдүүлсэн мэт улангас, бөхөх гэрлийн өөдөөс
Гарцаагүй нөмрөх харанхуйтай ухаант хүмүүн эвлэрэвч
Ганц үг нь ч аянга сөрж хүчрэхгүй нь гээд
Гайхамшигт шөнөө номхон угтдаггүй юм.
Мөнөөх сүүлчийн давалгаанд цохигдовч сайн санаат хүн
Мөнх бус үйлээ ч эрэгт гэрэлтэж үлдэг гэхдээ
Мөргөж гуйн, бүүдийх гэрлийн өөдөөс дүрэлздэг юм.
Ургаж ахуйд нь нарыг аргамжиж, хожимдсон хойно нь
Ухаарч ойлгоод, бөхөхөд нь гашуудсан догшин хүн ч
Угтан буй шөнийг дуулгавартай тосдоггүй юм.
Солир шиг гялтганан, жавхаатай нь аргагүй эргэлдэх
Сохор хүний нүдээр сохлом бүхнийг харах
Үхэлтэйгээ нүүр тулсан буурьтай хүн ч
Үзтэл унтрах гэрлийн өөдөөс асдаг юм.
Харин та, уйт өндөрлөгтөө хүрсэн аав минь,
Хараа, ерөө хүүгээ, халуун тэнхээт нулимсаараа

Аядуу бүү бай, айсуй шөнийн өмнө
Агсар, улангас, бөхөх гэрлийн өөдөөс.


Энэ их гоё шүлэг байна. Дилан Томасын үхлүүт өвчтэй байсан аавдаа зориулж бичсэн шүлгийг Г.Лхагвадулам ийнхүү сонсголонтой сайхан орчуулжээ.


Ажил орчмын хоолны газрууд бүр ямар ч хүнгүй болчихсон байгааг уржигдар анзаарлаа. Ажлын хамт олон маань бараг 90% өдрийн хоолоо гэрээсээ авчирдаг болсныг өчигдөр мэдлээ. Үйлдвэрлэл явуулж буй газруудын бүтээгдэхүүн борлогдохгүй түрээсийн мөнгө нэхэгдэж өнөөх Миша маань хүртэл утсаа хаахад хүрлээ. Эмнэлэгт ирэх өвчтний тоо цөөрөөд энд би ажилгүй шахуу хүн сууж байна. Энэ бүх зогсонги царцанги байдал үхлийн намаг мэт урам зоригийг минь сорно. Тэмцэнэ шүү... дэмий суухгүй шүү гэж өөртөө хэлсээр. Тэнгэр бүүдийгээд, тэнд энд хайртай хүмүүс маань бүрсийгээд, энд би эмзэглээд...эдийн засгийн хямралаас эх орноо чөлөөлөхсөн.

Солир шиг гялтганан жавхаатай нь аргагүй эргэлдэх
Сохор хүний нүдээр сохлом бүгдийг харах
Солиотой эрч хүчтэй амьдрахсаан гэж.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: May.11.16 12:25 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Миша: Сагагаар (гурвалжин будааны гурил) шарвин хийж үзэх үү?
Би: Айн? Болно гэж үү?
Миша: Болох байх аа. Чи хийж өгөх юм уу?
Би: Өө үгүй үгүй, би харин хань болъё. За урагшаа. (гараас нь татаж босгоод, гал тогооны өрөө лүү явцгаав)

Би: Блендерт хийчих ээ. Гоё жигд найрагдах юм биш үү?
Миша: Дараа нь угаах гэж ядаргаа. Гараараа хутганаа.
Би: За за ок. Зүгээр харж суухаар аяга тавагаа угаая даа.
Миша: Тэг тэг. Чи харин гаазтай ундаа уухгүй шүү. Сүү, тараг ууж өгдөггүй юм байж, гаазтай ундаа уугаад байвал 50 дөнгөж гараад л, нуруу нь бөгтийгөөд, мах өөхөө дийлэхээ больж яс нь хугараад, энд ч өвдөөд тэнд ч өвдөөд гэж үглэсэн авгай болоод намайг зовооно. (ганц амьсгаагаар дуржигнуулав. Би ганц өнөөдөр л зеро кола захисан байх, бараг уудаггүй. Тэгэхэд ингэж үглээд, би бүр сэтгэл зовоод ууж чадаагүй, дээрээс нь амсаад л хөргөгчинд буцааж хийв, өү мая гоод)

Миша: Яанаа. Дороо түлэгдээд наалдаад байна. Бүх тосоо уучихлаа. Бүтэн масло хийчих үү?
Би: Тэгээ тэг. Бага гурил хийхгүй дээ. Эсвэл наад үлдсэнээ хаячих, даяаргаа.
Миша: Хаяна ч гэж байхгүй шүү. Энэ чинь үнэтэй гурил. Хар даа бутарч унаад байна. Дуковэнд печень хийвэл нам болох юм биш үү?
би: Нөгөө энэ тэндээ шоколад шигтгэчихсэн, аманд ормогцоо бутарсаныг хийнэ гэж үү? (уруулаа шилэмдээстэй)
Миша: Аанхаа, яг тэр чинь шүү дээ гэснээс чи фейсбүүкээр яаж сагагаар печень хийхийг зааж өгөөд, хүүхнүүдэд 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр зарж үзээч. Гол нь их хэмжээгээр зарахгүй юм бол багаар гаднаас зөөнө гэж байхгүй л дээ.
Би: Улаан буудайн гурилыг бодвол ч биед хэрэгтэй шим бодис ихтэй л дээ. Гэхдээ лай лай...би тиймэрхүү жижиг сажиг зүйлсээр оролддоггүй. Дүүгээр хийлгэвэл юу юм бэ гэхээс.
Миша: Ээ мөн том хүн шүү цодойчоод....ихэр хүүхэд байна уу?
Би: Нэгнийхээ эмзэг сэдвийг битгий хөндөөд байгаарай. Одоо үз байхгүй байгааз дээ (гэдсээ байдгаараа татав)
Миша: Одоо нэг хүүхэдтэй юм шиг байна.
Би: Аа аа ааа...

Хөөрхий Мишагийн шарвин масло хийснээс болоод бүр бүтэлгүйтэв. Гэсэн ч гандан буурахгүй хийснээ бүгдийг нь идчихэж байна лээ.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: May.19.16 1:47 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Миний зургаан насны амьдрал

Хүмүүс 30 гараад ирэхээр шааригдаад эхэлнэ дээ гэж ярихыг олонтоо сонсож явлаа. Нээрээ бодсон цаг хугацаа их хурдан өнгөрдөг бололтой юм золиг чинь. Яагаад гэвэл амьдралаа юунд зориулахаа, цагаа хэнд үрэхээ, өөрийгөө хэрхэн үнэлэхээ мэддэг болсон нас юм байна. Дуртай зүйлс, хайртай хүмүүстээ цаг зарцуулаад ирэхээр мэдээж өдөр хоног чинь харваад өнгөрдөг юм байгааз дээ. Би бол энэ өнцгөөс л тайлбарлана. Зөвхөн миний хувьд гарсан өөрчлөлтүүд гэвэл гоёж гангалах хүсэл огтоос байхгүй болсон. Тэрийг яахав би өөрийн өлбөн зантай холбоотой гэж таамаглаж байна. Залуу явахад юм бүхэн дутуу, оюутан байхад хоол бүхэн амттай байлаа гэж. Азаар гадагшаа дотогшоо явах боломжтой зэрэгцээд мөнгө төгрөг олдоцтой байсныг хэлэх үү би хүсч байсан бүх хувцас, гоёл чимэглэл, гутал, цүнхнүүдээ авсан. Хоолойгоор татна гэдэг шиг л ингээд чи энэ хувцсанд, тэгээд чи тэр гутланд нүдээ унагаад бай гэж өөртөө хэлж байгаад л үзсэн. Тэгээд хахангуут дахиж шунал хөдлөхөө больчихдог юм байна. Энэ бас хүн бүрт олдоод байдаг зан биш шүү гэж өөрийгөө бас магтаад авнаа яадийн. Тэгэхээр байна шүү дээ энэ явдал дээр тулгуурлан би өөрийн дотоодод гайхамшигтай нээлт хийж, зөрчлийг эвээр шийдлээ. Яасан бэ гэхээд адын хүсэл төрөөд байвал тэрийгээ шууд хахтал нь хийдэг болсон. Уумаар бол тасартлаа, идмээр бол хагартлаа, унтмаар бол сэртэлээ, уйлмаар бол хавдатлаа, уулзмаар бол уйдатлаа өөрөөр хэлбэл ад зэтгэрийн хүслүүдээ давуулан биелүүлэнгүүт дахин өлбөлзөхөө болиод тэнцвэрийг барингаа, амьдралаас жинхэнэ хатагтайн ёсоор таашаал авч чаддаг болох жишээний л байна даа. Өмнө нь ийм муу юм хийж болохгүй, тийм муухай юмнаас хол яв гээд л мэдрэмж тархи хоёр бол байнгийн зөрчилдөөнтэй, тэрнээсээ болоод аймаар ядардаг байсан юм билээ. Яг одоогийн өндөрлөгөөс бол 10 жилийн өмнөх өөрийгөө нулимс гартал өрөвдөж байгаа байхгүй юу? Шал дэмий юманд шаналаад л уйлаад л өөрийгөө хүчлээд л үнэн утгагүй бас ашиггүй. Өөрийнхөө давуу талууд хийгээд үнэ цэнийн ялгааг мэдэхгүй, мэдлээ ч ойшоохгүй. Нэг тийм газар дээр бат гишгэж биш агаараар хий гишгэж амьдраад байсан мэт. Ямар азаар тэр үедээ хүнтэй суучихаагүй юм, хүүхэд гаргачихаагүй юм гэж баярлаж байна ш дээ. Тэгсэн бол нэг насны зовлон болохгүй юу хаха. Дараа үргэлжлүүлье


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: May.25.16 3:20 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
3+3=6 нас минь

үргэлжлэл

Та нар минь 30 гараад ирмэгцээ өөрсдийнхөө насыг дээрх аргаар бодоод өөртөө мөнхийн ус уусан гэдгээ сануулж байгаарай. Би чинь за байз 3 нас хүрээд л Мишатайгаа дэр нэгтгэсэн юм байна гэснээс 6 настай хүүхэд найз нөхдийн талаар ингэж бодож эхэлдэг юм байна. Сийрүүлвээс:
Найз гэдэг хүнийг ойлгох гэж битгий хичээ. Бодох ч хэрэггүй. Найзууд үргэлж сайн сайхан байх албагүй. Насаараа хайрлаж явсан анд чинь хэзээ нэг өдөр чиний элэг рүү өшигчөнө. Харин дандаа болох бүтэхгүй юм хийж, чамайг элэгдэж явсан тэр нөхөр хэзээ нэг өдөр аминд чинь орно. Нийгмийн шаар гэж бодож явсан хүнтэйгээ анд болох тохиол байхад амин хайрт найз минь гэж итгэж явсан андаа нэг нүдээрээ ч харах сонирхолгүй болж холдох нь бий. Найзууд орон зайн хувьд ойр байх тусмаа улам дотносох агаад ямар нэгэн нөлөөллөөр орон зай нь холдоход дотносол нь алсарч одно. Найзаараа заавал өрөвдүүлэх албагүй. Зовлонгоо ярих, тусламж нэхэх, жаргалаа хуваах, зовлонгоос нь үүрэлцэхийг хүсэх, за тэгээд хэт хүлээлт үүсгэчихсэн үедээ хонзон санан өсөрхөх ч шаардлагагүй. Тийм ёс ч байхгүй. Түүнд чинь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг хань гэж нэрлэдэг юм. Харин найз гэдэг бол би чиний найз шүү гэдгээ сануулчихдаг, үе үе уулзаж, ярилцаж, хамтдаа тэнэгтэж, хоорондоо сайдаж, муудаж явах чадалтай хүнийг хэлнэ. Заавал нэг тийм төгс харилцааг найзаасаа хүсч яах гээд байгаа юм бэ? Төгс найз байтугай төгс хань төгс чи гэж байхгүй. Сэрүүн зүүднээсээ сэрж үз. Зүгээр л өөрийгөө болоод найзыгаа тайван байлгаад, дураараа сайхан амьдарцгаа. Аандаа амьдрал ах бүгдийг ойлгуулаад өгөмз. Ойлгохгүй байгаад л байвал өөрийгөө хүүхдээрээ сайхан явнаа л гэж бодох хэрэгтэй. Түүнд бас давуу тал бий хихи.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.01.16 1:41 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Миша ангийнхантайгаа шоудаад, хэлсэн цагаасаа хэдэн цагаар хоцорч мэдээж уучихсан орж ирэв. Би өөрөө тэр талын шингэн юманд ясны дуртай хүн болохоор иймэрхүү тохиолдлыг чин сэтгэлээсээ ойлгоно шүү дээ харин чиг нэг. Зүүдэндээ за унтаарай унтаарай гэж хэлж үнсчихээд л тэврээд эсвэл тэврүүлээд унтаад өгч байгаа юм. Юм ч бодсонгүй. Өглөө нь ажилдаа явах гээд үс зүсээ янзлаад явж байхнээ нэг харсан мань эр босоод ирчихэж. Шүд мүдээ угаагаад сүйдээ сүйд. Би ч юм хэлсэнгүй, хувцас хунараа өмсөөд л байж байлаа. Гараа угаах санаатай гал тогооны өрөөний хажуугаар өнгөрсөн чинь манай хүн тараг саваар нь уух гэж байгаад асгасан бололтой. Ээ хүүдий ээ хүүдий гэж үглэнгээ доош тонгойгоод л цаасан алчуураар асгасанаа арчаад л хогийн сав руу хаяад байна. Хараад л баймаар эгдүүтэй, хичнээн хайр хүрэв. Нээх өндөр том биетэй баагий нэмээд согтуу тэгснээ тээр дээрээс тонгойж ирээд л шал арчина. Болоогүй ээ бас амандаа үглээстэй. Би хараагүй болоод л өнгөрөв. Цааш орчихоод гараад ирсэн юу ч болоогүй мэт өөрөөр хэлбэл тараг асгасан гэмт үйлдлээ тас нуусан шинжтэй, дуу аялаад ор руугаа явж өнгөрөв. Би араас нь цаасан алчуур авч ороод, алив хэвт, битгий хөнжлөө нөмөр, талаар нэг тараг асгаад зүгээр гэж ширүүхэн эхлээд хамар, уруул, гэдэс, турсик, хөлөн дээрх тарагны үлдэгдлийг нь цэвэрлэх явцдаа зөөлрөөд эцэст нь хөнжлөөр сайтар хучиж өгөөд, за миний хөөрхөн хэсэг сайхан унтаад ав гээд үнсэж байгаа юм. Тэгмэгц мань эрийн сэтгэл нь сая амарч, цагаадсан мэдрэмжээр бүүвэйлэгдэн, хамаг бие нь сулраад л унтаад өгнө.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.06.16 12:28 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
2016.7.2-2016.7.4 хооронд ёстой санаандгүй байж байгаад УБ- Дархан- Эрдэнэт- Хөвсгөл гэсэн маршрутаар явчихаад ирлээ. Дарханд Хараа голын эрэг тийш зүглэн МАН баяр цаашлаад төмөрлөгийн үйлдвэрийн наадмыг хальт сонирхов. 2 наадам өөр хоорондоо тэнгэр, газар мэт ялгаатай байлаа. МАН сонгогдсон гишүүд ухуулагч нараа баярлуулахдаа жаахан сэтгэл гаргачихгүй дээ гэж бодов. Яагаад гэвэл ямар ч зохион байгуулалт байхгүй, хонь хурга нийлж байгаа мэт хаа сайгүй майхан, хог новш, дуртай газраа тогоо тулсан согтуу голдуу улс хар халуунд хэцүүхэн л байх шиг санагдсан. Төмөрлөгийн үйлдвэрийн наадам болж буй газарт ирэхэд асар майхнуудаа наадмын талбайгаа тойруулаад дугуй хэлбэр гарган босгочихсон. Майхны гадуур ХОГ гээд биччихсэн пошок хэд хэдийг байрлуулаад нилээн зайтай газар газар ухаад, эр, эм гээд биччихсэн түр зуурын жорлон хийсэн байв. Машин зогсоолыг мөн урт хэц татан шийдэж өгсөн нь их таалагдав. Ард түмнийг амбаардаад ажил хийлгэдэг, эргүүлээд урамшуулчихдаг, сайхан цэнгүүлж бас чаддаг чадвартай бас сэтгэлтэй удирдагч нар хөдөө хотгүй хэрэгтэй л байна даа гэж.
Тэндээс гарч давхиад оройхон хэрд Эрдэнэт орлоо. Байшингуудаа цэмцийтэл будчихсан байгаа нь шууд нүдэнд тусав. Жил бүр буддаг гэнэ шүү. Айлын хүүхдүүд ийм айхтар. Шинэхэн будагтай орон сууцны хороолол хотын өнгийг тодорхойлогч гол хүчин зүйл байлаа. Буусан буудлын маань халуун ус, жорлон асуудалгүй байсанд бас их баярлалаа. Тэндээ хоночихоод маргааш өглөө нь Хатгалыг чиглэв. Бодсон чинь сүүлийн 3 жилд жил бүрийн 7 сард Хөвсгөл орсон байна. Нутаг бол сайхан гайхамшигтай магтах үг үл олдоно. Хамгийн ихээр эмзэглэдэг асуудал бол жорлон, шүршүүр байхгүй, тэрийг шийдэж өгсөн шийдэл нь огт таалагддаггүй. Жигтэйхэн сайхан ой мод руу ороод, уужим сайхан амьсгаа аваад, жаргаж алхая гэтэл хүний баас хаа сайгүй харагдаад л хамаг романс будаа болдог байхгүй юу? Амралтын газрууд зөндөө л нэмэгдсэн байх шиг харагдана лээ. Гол нь аялагчдын дээд ам, доод амыг цэвэр байлгах тал дээр анхаарвал хичнээн сайхан бэ гэж бодлоо. За тэгээд Хөвсгөл далайн эрэг дээр нэг хоночихоод буцав. Маш богино хугацаанд ихэнх цагийг машинд өнгөрөөсөн ч миний хувьд жинхэнэ сэргээш болж чадлаа. Наадмын амралтаар Хэнтий, Сүхбаатар луу хүлгийн жолоо зална даа. Улаанбаатарт бараг хүн үлдэхгүй байлгүй. Хөдөө зуншлага сайхан, эх орон минь хараа булаам л байна. Тэнэсэн хүн л хожно доо гэж...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.06.16 2:04 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Sep.16.15 5:51 pm
Posts: 8
Наадам эхэлцэн юмуу?

_________________
www.mongolnaiz.com


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.29.16 10:07 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Миний хайртай блог. Миша бид 2 хүүхэдтэй болох хүсэлтэй. Жирэмсэн болохоос өмнө амжуулнаа гэсэн бүтсэнгүй. Найзуудтайгаа уулзаад сайхан байгаагаа хэлье гэж бодсон юм. 8 Сарын 1-ээс огт алкохол амсахгүй, зөвхөн жирмээ болоход анхаарна. Миша чамаас хүүхэд гарлаа гэвэл би үхье гэсэн. Бид 2 танилцаад 5 жил боллоо. Би хичээх ёстой байх. Яагаад гэвэл би Мишаг тэврэхгүй бол нойр хүрэхгүй юм.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.30.16 6:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12084
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Амжилт. 6 сар гам бариад 7 дах сардаа жирэмсэлдэг юм билээ шд ха.Эмч хүнд юу ч хэлчив дээ соорри

_________________
six feet from the edge


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.30.16 11:15 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.30.16 11:13 pm
Posts: 1
Зүгээр л би...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.14.16 11:10 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
3 хоног дараалаад пиво уулаа гэж. Гэхдээ огт кайф авахгүйгээр гээд нэмчихвэл яасан гунигтай сонсогдох бол. 1 сард ажлаасаа гарна. Дараа нь юу хийх нь тодорхой бус. Энэ ер нь миний амьдралын чанар дээшлээд байна уу доошлоод байна уу бас л бодох асуудал. 8 сар бүтэлгүй байгаад бүр дасчихжээ. Ээж өчигдөр өнгөрсөн. 7 жилийн ой боллоо гэж. Ээжийгээ аягүй гангалмаар зөндөө олон шинэ хувцас авч өгмөөр санагддаг байж билээ. Даанч тэр үед би сарын 250000 төгрөгийн цалинтай байсан болохоор хүслээс сэтгэлээс өөр юмгүй. Өнөөдөр ээж амьд байсан бол би шинэ хувцас авч өгөх биш яг таарсан хэмжээгээр нь хийлгэж өгөх байлаа гэж. Ээж аавгүй хорвоо цаанаа л жиндүү байх юм даа. Азаар үр заяавал дулаацах л байх. Гэвчиг нэг л итгэл төрж өгөхгүй нь гачлантай.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.31.16 1:23 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Тайландаас багш - ээж маань охин, эгч, найзынхаа хамтаар манайд айлчлан тоглолт хийгээд, өчигдөр буцлаа. Хэд хоног хаа сайгүй дагуулж яваад, зөндөө ядарсан мөртлөө сэтгэл сэргээд урам зоригтой болчихлоо. Ажилдаа явахгүй байх чинь яасан ч сайхан юм. Нэг хэвийн уйтгарт хэмнэл эвдэгдээд, сонирхолтой байлаа гэж. Гаруудыг явуулангуут нээх сонин сэтгэл хоосроод явчихаж байгаа мэт мэдрэмж төрдөг байна шүү. Миша маань яасан ч халамжтай, ямар ч ухаантай юм бэ дээ. Бахархсаар байгаад таарлаа. Мишагийн ах нь өөрийнхөө машинтай үйлчилгээнд явсан. Өөрийн мэдэлгүй талархах сэтгэл төрөөд л. Гэвчиг ярианы далимд эмнэлэг байгуул, энэ хүмүүсээр туслуул гэсэн үгс их сонсогдоод, монгол хүний нэг тийм ашигч сэтгэл байгаад байх шиг байна. Миша бид хоёр бол урд эртийн цагт надад тусалж, намайг дэмжиж байсан сэтгэлд нь талархалаа илэрхийлж, Монголд байх хугацаанд нь сайхан үйлчлээд явуулъя гэж ярилцсан юм. Тэгсэн ах нь тэс хөндлөн юм ярьж орж ирээд, багш надаас чи юу хүсч байна? би яаж туслах вэ? гэж асуугаад би жаахан эвгүй байдалд өөрийн мэдэлгүй орчихсоныг эс тооцвол үнэхээр өөлөх юмгүй аялал боллоо. Монголд гадны хүн дагуулаад явахаар нүүр улайхааргүй болжээ. Үйлчилгээ, орчин, сонголт их сайжирсан байна. Ар бүрдийн элс гэсэн гэр амралтанд аялалын сүүлийн өдрийг өнгөрүүлсэн. Жорлон нь суултууртай, усанд ордог гэртэй, хоол нь рестораны түвшинд гардаг мундаг газар байна. Манай хэд үнэхээр сэтгэл хангалуун байж байгаад буцлаа. Тэдэнтэйгээ хамт би ч бас сайхан амраад авлаа.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.21.16 10:56 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Ширээн дээр 3 ном байна.
Эхнийх нь сэтгэл зүйч Наранбаатарын "365 өдөр тэр чигтээ аз жаргал" гэсэн хавтас сайтай боловч агуулга нь хог ном байна. Хүн ер нь яахаараа бусдаар бодож сэтгэхээ заалгана гэж. Үнэндээ нөгөө хашаан дотор байгаа малнуудад зориулсан заавар шиг санагддаг. Юу ч гэмээр юм бэ дээ, нөгөө хамтдаа хашигдаж байгаа гаруудтайгаа хэрхэн дуу дуугаа авалцан ойлголцохыг нэг нь заагаад, нөгөөх нь дэмжээд тэр байтугай мөрдлөг болгоод яваад үл зогсон тэрийгээ зарлан тунхаглаж түгээн дэлгэрүүлэхийг оролдох юм. Хүн болгон ухаантай байх албагүй. Хариуцсан ажлаа хийгээд, үр хүүхдээ өсгөөд, гэр бүлээ халамжлаад, өөрсдөө түүнээсээ таашаал аваад, амьдралдаа ханаж байвал болно. Тэгвэл жинхэнэ чандмань эрдэнэ. Хамгийн гол нь гарууд дүрдээ хэт итгээд, улс орны хөгжлийн бодлого тодорхойлогч болж энэ тэр... шат ахиад байгаад нь л би зэвүүцээд байгаа юм. Тэнэг гаруудаас болж улс орон сүйрч, ард түмний амьдрал хог болж болохгүй. За уучлаарай, хадуураад явчихлаа. Ямартаа ч энэ номыг эзэнд нь эргүүлэн өгөхөөр шийдлээ. Уншсан хуудас 1. Сэтгэл ханамж 0%
Дараагийнх нь "Мянга нэгэн шөнийн үлгэр-1" байна. Орчуулга тийм сайнгүй. Агуулга гэхдээ аягүй секси юм шигээ. Энэ номыг уншингаа юу яамаар тэгвэл амьд явсаны хэрэг бүтэх мэт асар ихээр оргилсон дур хүслээсээ ичиж энэ тэр, гэмшиж энэ тэр... Өмнө нь уншиж байхдаа халтуурдаад, юу ч эс ойлгон өнгөрсөн бололтой. Одоо бол шимж, дусал дуслаар явж буй болохоор хөрсөндөө нилээн гүн шингээх байх гэж найдаж байна. Уншсан хуудас 61. Сэтгэл ханамж 70%
Хамгийн даацтай нь Шарлотт Чэндлерийн Лхагвадуламын орчуулгаар монгол түмэнд хүрч буй " Зүүд бол цорын ганц бодит зүйл" гэсэн ном байна. Энийг би хайгаад номын дэлгүүрт зогсож байтал Миша хүнсээ цуглуулъя гэж дуудаад тэр өдрөө авч чадаагүй. Тэгсэн уржигдар мань эр намайг хөтөлж, номын дэлгүүр ороод "хайсан номыг чинь авч өгье" гээд тэгээд анхнаасаа аягүй гоё сэтгэгдэлтэйгээр авсан ном болоод ч тэр үү яг л ээжийн будаатай цай, аавын ясны шөлөнд хийсэн ногоотой шөл мэт санагдаж байна. Уншсан хуудас 21. Сэтгэл ханамж 100% (уншиж дуусгаад ахдаа бэлэглэнээ) Гоё номыг дуусгаад дараагийн хүнд уншаарай гээд өгөх сайхан шүү. Гэхдээ хэнийг сонгож өгөх вэ гэдэгт их учир бий гэж. Хөгжим сонсдоггүй хүнд пянз бэлэглээд яах билээ.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.03.16 8:37 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Ном уншдаггүй хүнд ном өгөх
Нохойд чихэр өгөхтэй ижил гэдэг билүү


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.21.16 8:34 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Лаптопоо сэтгэл хөдөлсөн үедээ дүүдээ бэлэглэчихсэн болохоор утаснаас юм бичнэ гэдэг хэцүү юм. Өөртөө шинийг авах гээд сард 100 цаас хадгалж байгаа. 7 сарын дараа л шинэ сайхан амьтантай болох байх даа гэснээс өнөөдрийг бичихээс өөр арга алга. Яасан бэ гэхээр наашаа аан гээд уугаад суу даа гэсэн хаха. Тэгэхээр болвоос:
1. Ажил дээр дарсан өргөст хэмх, алаг салад, хүрэн манжингийн салад зарна, захиалга авна гэхээр нь би өөртөө захиад, дараа нь сувилагчдаа зарын талаар хэллээ. Тэгсэн мань хүний захиалга хожимдоод авчирсанаас нь илүү гарсаныг ав гэсэн чинь үгүй заавал захиалсанаа авна гэж дайраад миний ганц хүрэн манжинг булаах нь халаг уурлаж байгаад аваад явчихвал яах уу? Би яах уу идмээр байсан хорхойгоо хүчээр дараад, шүлсээ нэг залгиж өгөөд, уужим бай гэж өөртөө хэлээд, бусад шилтэйгээ торлоод такси барихаар одов. Эндээс 2-р анги эхэлнэ.
2. Жижиг улаан машин зогсов. Жолооч ах мангар ууртай. Гэрлэн дохион дээр зогсож байгаа хэрнээ дуут дохиогоо хангинуулна. Замаар гарч байгаа хүмүүсийг хараана. Баасан ахын орой доо гээд догдлоод гарсан би хараах тоолонд нь улам буланд шигдээстэй. Тэгсэн мань эрийн утас дуугарлаа. Байна уу яах гэсэн юм бэ? (тэр нь надархуу би сүүлийн үед тэгэж хэлдэг болсон байна лээ) Нөгөөх нь аягүй хөөрхөн юу байнаа хөгшөөн, хаагуур явна? Яагаад уурлаад байгаа юм бэ? гэсэн чинь "тэгэхгүй яадаг юм бэ? хүн машин бариад явж байхад яадаг муу пидда" өөр юу юу гэнэ вэ хараагаад утсаа шидчихсэн. Ингэж утсаар ярих чинь ямар муухай юм бэ? Би бүр энэ ахаас сургамж аваад одоо олонтойгоо утсаар найрсаг сайхан ярьж байя гэж шийдээд буулаа. Ийм сайхан орой руу орсон хичээл заасанд нь талархаад хариулт хэрэггүй гээд буусан чинь мань эр гайхаад л манараад л үлдэнэ лээ. Дараагийн үйлчлүүлэгчийн замыг яг засчихсан байхаа би гэсэн хаха.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Nov.24.16 6:47 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Эрээн- Хөх хот- Дуншин- Эзэн хороо - Чингисийн онгон чиглэлд хийсэн аяллын тэмдэглэл

Миша бид 2 өдөр нь эмнэлэгт хүн эргэчихээд түгжирч явахдаа гэнэт шийдээд, галт тэрэгний билет сурагласан чинь байна гэхээр нь гадаад пасспортоо халааслаад, хэдэн дотуур хувцас, оймс цүнхэндээ чулуудаж аваад, гараад шидчихсэн. Өглөө Замын Үүдээс 69 хөлөглөөд хил гарсан. Салбайсан машин хаалга нь гүйцэд хаагдахгүй, уначих вий гэж айгаад л, хаалганаас нь тас зуураастай явахдаа эргээд ийм машинаар яаж хил гарнаа гэж бодсон ш дээ хэхэ. Эрээн Замын Үүд 2 өдөр шөнө шиг өөр байна лээ шүү. Монголчууд бодвол Эрээнийг хөгжүүлсэн байх даа. За тэгээд эхлээд Эрээний автобусны буудал орж, Хөх хот явах билет авлаа. Нэг талдаа 35к юм билээ. Тэгээд халуун тогоо идсэн, монголтой харьцуулахад мах нь зузаан юм билээ. Манайхан арай л нимгэхэн зороод байдаг юм байна шүү гэж ярилцав. Цодойтлоо идэж аваад, автобусаар бараг 7 цаг явж байж, сая нэг Хөх Хотын барааг харлаа. Тэнд очоод 40к-аар хэр тааруу буудалд буув. Орой нь гоё амттай хятад хоолыг 2.5% пийжүүгээр даруулж, нилээд ууж байгаад унтлаа. Өглөө нь Хөх Хотын автобусны буудал орж Эзэн хороо хүртэл явна гэсэн автобусны билет авчихаад, кофе уух гээд хайтал кофе шоп байхгүй. 7-11 мэт дэлгүүрт орж, 2 томхон аягатай кофе аваад, өөрсдийн авч гарсан инстант кофегоо нэмж, халуун ус хийн найруулаад, гадаа сандал дээр Монголоос авч гарсан сонингоо дэвсэж байгаад тухтайхан сууж аваад ууж дуусгав. Үүнээсээ асар их сэтгэлийн таашаал эдлэв ээ гэж. За тэгээд цаашаа хөдөө зам нь авах юмгүй байх даа гэсэн бодолтойгоор автобусанд суусан боловч тасархай гоё хурдны замаар давхисаар 5 цагийн дараа Эзэн хороонд орж ирлээ. Цаашлах тусмаа хүмүүс нь монголоор ярих болов уу гэж горьдож байсан болов чиг хятад яриа л сонсогдоод байсанд урам хугарав. Дуншин гэж хотыг сүүлийн 15 жилийн дотор хятадууд босгосон, 30 жилийн турш өвөрмонголчуудад сар бүр мөнгө өгч тэжээх төсөл явж байгаа гэдгийг сүүлд дуулаад, яагаад ч юм элэг нэгт Монголчуудаа жигтэйхэн ихээр өрөвдөв. Ингээд Эзэн Хорооноос такси хөлслөөд Чингисийн Онгон луу давхилаа. Харанхуй нөмрөхтэй зэрэгцэн буйдхан газарт ирлээ. Буудал сурагласан боловч гадаад хүн буулгахгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу сонсоод, яахаа мэдэхгүй 2 зам тосон зогсож байгаад Мишагийн санаачлагаар хэд хэдэн машин зогсож буй улаан пайзтай газрыг зорьж очоод, өрөө байна уу гэсэн ашгүй нэг өвөрмонгол эмэгтэй таарч, аргагүй нутгийн хүний сэтгэл гаргасан уу та хоёрт өөр буудал бараг олдохгүй байх, гадаа хонолтой нь биш гээд пасспорт үзэхгүйгээр 30к-ийн өрөөнд оруулав. Орой нь нэг ч хүнгүй зоогийн газарт орж, хуршсан махтай төмстэй хуурга идэнгээ дахиад л нилээд хэдэн пийжүүний шил суллаж өрөв. Маргааш өглөө нь зорьсон газартаа очсон, тэнгэр цэв цэнхэр, салхилаад л яг Монголын налгар намрын өдөр мэт байв. Чингис хааны дүрс баримал бүхий өрөөнд очиж мөргөсөн. Хар сүлдэнд мөргөөд, хүж энэ тэр уугиулаад байсан чинь сүүлд уншихнаа дайны сүлдэнд эмэгтэй хүн мөргөдөггүй гэж бичсэн байна лээ. Мишад хэлсэн чинь манай хүн ч муухан эрээс дээр дээ, очоод дайн үүсгээд шуугиулах нь дээ гэж шоолов. Ингээд эргээд ирсэн замаараа сурсан дуугаа дуулж явсаар замдаа Хөх Хот, Эрээн, галт тэргэнд тус бүр нэг хоноод Улаанбаатартаа буулаа. Амгалангийн Өртөөнөөс эхлээд л "Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар" гэж аялсаар буулаа. Гэрээ санаад балрах шахсан шүү хэхэ. Гэхдээ л эргээд зургуудаа үзэж суухад "суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэж үнэн юм гэж бодсон.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Nov.27.16 7:30 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Нэг их сайхан уужиртал, уртаас урт амьсгаа авч болмоор газар л хайгаад байх юм. Уул нь чадлаараа л хэрэн бэдрээд, хичээж амьдраад байгаа боловч өөрөө өөрийнхөө сэтгэлд хүрэхгүй, нэг л юм дутуу оргиод байдаг. Тэрийг би хаанаас олох ёстой юм бол? Олж чадахгүй байсаар байгаад амьдрал дуусчихвал яасан харамсалтай вэ?
Өвөрмонгол жолооч залуу " Яагаад хятад хэл сурдаггүй юм бэ? " гэхээр нь "бараг ашигладаггүй болохоор" гэж хариулсан мөртлөө дотроо хар ядаргаа гэж залхуурч л байгаа хэрэг шүү дээ. Тэгсэн " Сурчихсан нь дээр дээ. Биед амар болно." гэхээр нь нээрээ юу билээ гэж бодсон. Юу ч гэмээр юм бэ дээ, ямар ажил хийдгээсээ үл хамааран нэг тийм цаанаасаа эрч хүчтэй, сэтгэлгээний асар дээд түвшинд оччихсон хүмүүс байдаг даа. Тэдэн шиг болмоор байна. Надад даанч өгөгдөл нь дутуу юм уу эсвэл уулаасаа тийм типийн хүн биш юм уу? Тэгсэн мөртлөө мангар том санаатай. Ер нь бол ертөнцийг дээрээс нь харчих гээд үзнэ. Бүр доошоо ороод, газрын амьтан болж мөлхөөд нэг үздэг юм билүү? Юмыг жаахан гэж гололгүй, ганц хоёр зүйлийг ч гэсэн сайн хийж чадахын төлөө хичээдэг юм билүү? Хайгаад байгаа зүйл маань гадаад ертөнцөд байхгүй, зөвхөн миний дотор оршин буй гэдгийг нэг юм мэдээд байгаа мөртлөө хайх эвээ олохгүй байх шиг... Шинэ онд арай шинэлэг бүсгүй болчихмоор л байна. Одоо байгаагаасаа уйдаж үхэх нь шив.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.06.17 4:19 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Шинэ оны мэнд хөөрхөнүүдээ. Эндээ юм бичээгүй өдрүүдэд үнэн завгүй байлаа. 3 ажил хийж гүйгээд их ч ядарлаа. Гэхдээ амжуулж чадсан, ард нь гарсан болохоор сэтгэл ханамж 100% байна. Одоо завтай болоод ирсэн юм чинь өөрийгөө жаахан торддог юм билүү гээд л орой эрт орондоо ороод сайн унтаж байгаа. Өнөөдрөөс төрсөн өдрийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Орой сайн найзтайгаа уулзана. Өөрийгөө 7 хоногийн турш баярлуулнаа., Дэндүү олон ажил амжуулж, түмэн хүн баярлуулсан өдрүүд өнгөрлөө. Одоо миний ээлжээ гэж. . .


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.12.17 11:10 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Энэ жилийн төрсөн өдөр их сайхан боллоо. 34 нас хүрлээ. Зүрх сэтгэл минь олон хүнд санаа зовж явдаг болоод тэр үү тоо томшгүй их найзууд маань бүгд л мэнд хүргэлээ. Дэлхийгээр тэнээд явахад гараа алдлаад тэврээд угтах хүмүүс, хаа нэг уулзахдаа ч хачин баяртай байх нөхдүүд маань байгаа гэдгийг мэдрэх бас л нэг төрлийн жаргал юмаа. Хамт олон маань надад зориулаад харахад атар талх шиг бялуу задалсан, амт гэж ванлий байлаа. Тэрийгээ та минь ийм л хүн шүү дээ гэж тайлбарласан. Ажлаас гарах сургаар манай хэд бүр тавьж явуулах дургүй, нялхраад байх юм. Тэд нартайгаа хамт хэдэн аяга шар айраг хоослочихоод гэртээ ирсэн чинь ханиадтай Миша маань хөөрхөн ширээ засчихсан хүлээгээд цомбойгоод сууж байхыг нь хараад зүрх базлаад л явчихсан. Надад зориулаад ажлын гутал Японоос захиж авчирсан гээд өмсөөд үзсэн жаахан томдонгуй тэгсэн мангар том метр гаргаж хөл хэмжээд л... Сэтгэлийг нь мэдрээд байдаг болохоор хөөрхөндөх бүрт нь нулимс гарах гээд байдаг болчихжээ. Над шиг арчаа муутай эхнэр байдаггүй байхаа. Ажил архи эргүүлээд алга болно. Хоол хийх дургүй. Өөртөө арчаа муутай ямар сайндаа өөртөө тохирсон нүүр угаагч тос мос хэрэглээч ээ гээд толгой сэгсрээд байдаг юм. Мань хүний нүүр угаагчаас хусаад л дуусахаар нь юмаа ав гэчихээд алга болно шүү дээ би. Тэгсэн ч хайр нь дундардаггүй эрийн хажууд маслоо нүүрэндээ наагаад унтдаг үр нь болжээ би. Намайг үхчихвэл яана даа энэ минь гээд согтохоороо шогширно. Тэгэхээр нь би дагаад үхнэ гэж л хэлдэг. Ийм хайр намайг өлгийдөөд авахаар би бас өлгийтэй амьтан тэврүүлчих юмсан гэж их хүсэх юм. Энэ жилийн төрсөн өдрийн лаагаа ингэж бодоод л үлээлээ дээ дасгал хийхгүй бол лаагаа нэг үлээлтээр унтрааж чадахгүй болсон байна лээ шүү энүүхэндээ шивнэхэд...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.17.17 4:01 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Амьсгал

Хүйтнийг дулаацуулах гэж
Хөрснийг бүлээцүүлэх гэж
Царцуу хорвоог зад татаж
Цас мөсийг аянга мэт ниргэж

Агаараас Амь салган
Агшинаас Амьдрал булаан
Оргүйгээс Оршихуй бүтээн
Орчлонгоос Од үүсгэн

Авч гаргана
Асч бадарна
Тэмцэн урагшилна
Тэмүүлэн давшина

Улалзан бадрах зүрхэн зууханд
Усан охиор түлш өрдөж
Улайшран хөөсрөх цусан голд
Агаарын шимээр цангаа тайлж

Сэцэн саруул оюуны
Хийморь сүлдийг хөглөн
Сэргэг жавхлант махбодийн
Айзам хэмнэлийг тааруулан

Гал мэт дүрэлзэнэ
Цог мэт улалзана
Дарцаг мэт дэрвэнэ
Дарвуул мэт зална

Аниргүйд амьсгал дуулна
Агшиж тэлж хөөрөгдөнө
Үнэн худлыг дэнсэлнэ
Үггүй нууцыг өгүүлнэ

Халуун хүйтнийг тэнцүүлнэ
Харш хоёрыг нэгтгэнэ
Харанхуйн гал болно
Хамагийн чимээг гаргана


Зөвийг тэтгэнэ
Зөрүүдийг зөөллөнө
Амийг асаана
Аюулыг намжаана

Амийн гэрч болно
Амьдралын үнэнг сурна
Оршихуйн нууцыг илчилнэ
Олныг нэгтгэн хураана

Алсыг анирдан
Ойрыг тольдон
Амьсгалыг чагнан
Ажиж хүлээвэл

Эрх чөлөөний бамбарыг олъё гэвэл
Эзэн хааны титмийг авъя гэвэл
Мөнхийн усыг хүртье гэвэл
Мөрөөдөл бүхнээ биелүүлье гэвэл

Холыг бүү ширт
Ойроос бүү хай
Бусдаас бүү хүлээ
Өөртөө бүү бард

Намайг ажигла, одоо цагт
Хэрхэн амьдрахыг зааж өгье!
Намайг мэдэр, агшин бүрт
Өөрийн чинь нууцыг нээж өгье!
Намайг дага, хором бүрт
Сансрын уудамд хүргэж өгье!
Намайг сонс, мөч бүрт
Бэрхийн оньсыг тайлж өгье!

Амьсгал ийн өгүүлнэ
Агшин бүрт сануулна
Анзаарч сонссоны зол
Алдаж хадуурсаны хохь

Хөрч царцав
Хөдөлгөөн зогсов
Агшинд шилжив
Аниргүйд уусав

Салж сарнив
Саатаж мохов
Амь алдав
Амьсгал хураагдав


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.19.17 9:24 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Анх би хорин настайдаа хилийн дээс алхаж байлаа. Тэгэхэд анх асуулт самбарт гишүүн болж, олон найз нөхөдтэй болсон. Тэр цагт одоогийн амьдралаа төсөөлөөгүй явсаан. Төсөөлөхийг хүсч байсангүй. Өнөөдрөөс өөрийгөө харахад би үнэн күүл явсаар иржээ. Лондонгоос хойш ямар олон газраар яваа вэ? Шулуухан шударга тууштай сэтгэлтэй зан араншин минь надад дэндүү олон аз жаргалтай өдрүүдийг бэлэглэсэн байна. Тэр болгонд хүн намайг баярлуулж, би хүнийг жаргааж дээ. Нэмээд би өөрөө их боловсролтой болсон байна. Мэдээж үүнд албан тушаалын гэх юм уу хэргэм зэргийг оруулахгүй. Надад жулдана. Би тиймэрдүү юмны төлөө цаг хугацаагаа үрдэг төрлийн хүн биш учраас. Зүгээр миний мэргэжлийн профессортой ном хаялцаад үзвэл бас явнаа явна. Олон жилийн уншлага дүгнэлт гээд гарвал гарах л байх. Зүгээр л өнөөдөр би хүн шиг хүн байсаар байгаадаа өөртөө баяр хүргэмээр байна. Бас хүн шиг хүмүүст эерэгээр нөлөөлсөөр яваадаа эцэг эхдээ талархмаар байна. Мон судараас гаргасан Нацүмэ Соосэки зохиолчийн Боччан гээд номыг уншаарай таминь. Миша бид 2 шиг төрлийн хүн юм билээ. Шударга нь ялдаггүй юм бол өөр хэн ялна гэж? Бодоод үз дээ л гэсэн байгаа шүү. Манай хүн миний төрсөн өдрөөр бэлэглэсэн ном. Айхтар золиг. Өдий олон жил надтай хамт миний бичвэрийг уншсаар ирсэн танд баярлалаа. Сайныг хүссэн сэтгэл бүр тань өнгөлсөөр л байгаа шүү намайгаа алт цухуйх болтугай.


Top
   
PostPosted: Jan.20.17 1:56 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Mar.17.14 5:37 pm
Posts: 458
Jintana wrote:
Анх би хорин настайдаа хилийн дээс алхаж байлаа. Тэгэхэд анх асуулт самбарт гишүүн болж, олон найз нөхөдтэй болсон. Тэр цагт одоогийн амьдралаа төсөөлөөгүй явсаан. Төсөөлөхийг хүсч байсангүй. Өнөөдрөөс өөрийгөө харахад би үнэн күүл явсаар иржээ. Лондонгоос хойш ямар олон газраар яваа вэ? Шулуухан шударга тууштай сэтгэлтэй зан араншин минь надад дэндүү олон аз жаргалтай өдрүүдийг бэлэглэсэн байна. Тэр болгонд хүн намайг баярлуулж, би хүнийг жаргааж дээ. Нэмээд би өөрөө их боловсролтой болсон байна. Мэдээж үүнд албан тушаалын гэх юм уу хэргэм зэргийг оруулахгүй. Надад жулдана. Би тиймэрдүү юмны төлөө цаг хугацаагаа үрдэг төрлийн хүн биш учраас. Зүгээр миний мэргэжлийн профессортой ном хаялцаад үзвэл бас явнаа явна. Олон жилийн уншлага дүгнэлт гээд гарвал гарах л байх. Зүгээр л өнөөдөр би хүн шиг хүн байсаар байгаадаа өөртөө баяр хүргэмээр байна. Бас хүн шиг хүмүүст эерэгээр нөлөөлсөөр яваадаа эцэг эхдээ талархмаар байна. Мон судараас гаргасан Нацүмэ Соосэки зохиолчийн Боччан гээд номыг уншаарай таминь. Миша бид 2 шиг төрлийн хүн юм билээ. Шударга нь ялдаггүй юм бол өөр хэн ялна гэж? Бодоод үз дээ л гэсэн байгаа шүү. Манай хүн миний төрсөн өдрөөр бэлэглэсэн ном. Айхтар золиг. Өдий олон жил надтай хамт миний бичвэрийг уншсаар ирсэн танд баярлалаа. Сайныг хүссэн сэтгэл бүр тань өнгөлсөөр л байгаа шүү намайгаа алт цухуйх болтугай.

Гайхалтай...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.07.17 9:38 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Юу ч гэмээр юм бэ дээ найздаа гомдоод байгаа юм байлгүй бачуураад байх юмаа. Жоохон байхаасаа л үерхэж нөхөрлөөд өдийг хүрлээ. Найзыгаа боломжтой болохоороо гадаад дагуулж явж амраана гэж боддог. Тэрийгээ ч хэлдэг. Тэгсэн өнөөдөр цахимаар баахан юм бичиж байнаа. Гадаад яах вэ чи сул ажиллаж байгаагаараа байр лизингээр аваад өг, нөхөр бид 2 сар сард нь мөнгийг нь төлөөд байна гэх юм. Сул ажиллана гэж юу гэсэн үг вэ? Тэднийг байртай болгох гээд би лизинг хөөцөлдөөд явах уу? Зад загнаад хаясан. Чи яасан муухай амиа бодсон хүн бэ, наад ухаан санаа чинь эрүүл үү, юу гэх гээд байгаагаа дахиж нэг бодоод уулзаж байгаад яриарай гэлээ. Нөхөр хардаад хэцүү юм гээд миний төрсөн өдрөөр ч ирж уулзаагүй хүн шүү дээ. Эхнэрээ хардаж чаддаг шигээ тэр нөхөр орон саваа бэлдэнэ биз. Эвий муу найз минь гээд би хэрэгтэй үед нь юм бодохгүй цалингаасаа хуваалцаад явдаг байсан минь хүнийг давраачихсан бололтой. Байр байтугай миний муу дүү идэх юмгүй байсан ч гүрийгээд надаас бараг л гуйдаггүй. Байрны лизинг гээд өмнө нь ээжийн дүү надад нэг загнуулж байсан юм байна. Тэгэхэд би ингэж эмзэглээгүй. Зүгээр л өнөөдөр сэтгэл сэвтэх шиг гунигтай байна. Хүн өөрөө л амьдралаа сонгодог. Хүн бүр идэх хоолныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг. Найзын маань чиглэл арай л буруу яваад байна уу даа. Хатуурхаад орхилоо. Ойлгож ухаараад эргээд баяртай уулзах өдрийн төлөө.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.08.17 3:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7905
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
нэг тиймэрхүү хүмүүс байдаг шүү
хүнд тус болж байсан зүйл үгүй дандаа юм гуйна нэхнэ албатай юм шиг зөрүүдлэнэ
тийм нэг паразит шимэгч гэх юмуу
би бол хүнээр ганц ундаа авхуулхад л яс хавталзаад эвгүй болоод байдаг юм

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.15.17 4:00 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
1. Таны хувьд төгс аз жаргал гэж юуг хэлэх вэ?
Сэтгэлийн амар амгалан
2. Таны хамгийн том айдас юу вэ?
Хайрлахгүй, хайрлагдахгүй хүмүүсийн хүрээлэл дунд насыг барах
3. Таны өөрт тань таалагддаггүй зан чанар юу вэ?
Дээрэлхүү, бусдыг загнадаг
4. Бусдын ямар зан чанар танд таалагддаггүй вэ?
Долигнуур, өөрийн гэсэн бодолгүй
5. Та ямар хүнийг шүтэн биширдэг вэ? (Амьд хүн байх ёстой)
ЛП
6. Та юунд хамгийн их мөнгө үрж, тансагладаг вэ?
Үнэртэй ус
7. Таны одоогийн сэтгэл санааны байдал ямархуу байна?
гутранги
8. Ямар зан чанарыг хүмүүс хэтэрхий өндрөөр үнэлээд байгаа мэт санагддаг вэ?
бүгдэд таалагдах гэж хичээх
9. Та ямар үед худлаа ярьдаг вэ?
нөгөө хүнийхээ сэтгэлийг бодсон үедээ
10. Өөрийн гадаад үзэмжнээсээ та юуг таалдаггүй вэ?
шүд
11. Таны хамгийн дуртай, үзэн яддаг хүн хэн бэ? (Амьд хүн байх ёстой)
одоо хамт амьдарч буй хүн
12. Эрэгтэй хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
үнэнч, найдвартай, хошин шогийн болоод бусад талын мэдрэмжтэй
13. Эмэгтэй хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
үнэнч
14. Та хамгийн их хэрэглэдэг үг, хэлцүүд юу вэ?
гэмт хэргийн хамтрагчид
15. Таны амьдралын хамгийн агуу хайр юу/хэн бэ?
эцэг, эх
16. Хамгийн аз жаргалтай мөч тань хэзээ, хаана байсан бэ?
хүүхэд нас
17. Та өөрийгөө ямар авъяастай байсан болоосой гэж боддог вэ?
зурах, дуулах, оёх, бичих
18. Өөрөөсөө нэг зүйлийг өөрчил гэвэл юуг өөрчлөх вэ?
миний хувьд муу зуршил гэж үздэг хэв маяг
19. Таны хамгийн том амжилт юу вэ?
Мэргэжилтэй болсон явдал
20. Хэрэв та үхээд хүн төрөл эсвэл өөр ямар нэг төрлийг сонгох боломжтой байвал та юуг сонгох вэ?
нохой
21. Та хаана амьдрахыг хүсдэг вэ?
дулаан газар
22. Та хамгийн үнэ цэнэтэй, эрхэм эд хогшил, хөрөнгө юу вэ?
гар утас
23. Та ямар үед өөрийгөө хамгийн өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байна гэж бодох вэ?
бусдад дорд үзэгдэх
24. Таны дуртай ажил, мэргэжил юу вэ?
зохиолч
25. Таны ямар зан чанарыг хүмүүс хамгийн ихээр магтдаг вэ?
найдвартай
26. Та найзуудынхаа ямар зан чанарыг хамгийн ихээр үнэлдэг, эрхэмлэдэг вэ?
хөгжилтэй, урам зоригтой
27. Таны хамгийн дуртай зохиолчид хэн бэ?
Аюурзана
28. Таны хамгийн дуртай зохиолын баатар хэн бэ?
Боччан
29. Та өөрийгөө түүхэн алдартай ямар хүнтэй ижил гэж боддог вэ?
Ленин
30. Таны амьдралын тань баатар гэж нэрлэж болохуйц хүмүүс хэн бэ?
Ах
31. Таны хамгийн дургүй нэрнүүд юу вэ? (хүний нэр)
Болд
32. Таны хамгийн дургүй зүйл юу вэ?
хуурамч бараа, хуурамч зан
33. Таны хамгийн их харамсч явдаг зүйл юу вэ?
өөрийнхөөрөө байж чадалгүй өнгөрүүлсэн өдрүүд
34. Та яаж үхэхийг хүсдэг вэ?
Гэнэтийн осол
35. Таны уриа юу вэ?
Амжиж амьдарцгаая


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.02.17 6:16 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Улаанбаатар- Бээжин- Вүхан чиглэлд 5 хоногийн ажлын аялал хийчихээд ирлээ. Аан бас л Хятад зөндөө очсон ш дээ гэж анх дотроо дургүйлхэж байсан ч аргагүй эрхэнд гуйлга гуйхаар явсан. Очоод "суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдгийг дахиад л батлаад ирлээ. Хөгжлийн хувьд Бээжин, Шанхай, Вүхан гэдэг юм билээ. Боловсролтой хүмүүстэй харилцаж, их юм сурч, үзэж харлаа. Манай салбарын хөгжил тэднийхээс 30 жилээр хоцорч яваа гэдгээ мэдлээ. Хятад сүүлийн 25 жилд маш эрчимтэй хөгжиж байгаагийн тод илрэл болсон хот мэт санагдав. Дэлхийд Амазон, Нил мөрөн уртаараа тэргүүлдэг бол 3-р байранд Вүхан хотын Янзе мөрөн ордог гэдгийг очоод л мэдлээ. Эргээр нь алхахад бас л сүрдмээр сайхан сэтгэгдэл төрж байв. Дээр үед мөрөн голоор тусгаарлагдсан хоёр хот байж байгаад, гүүр баригдаад ирмэгц нэгдээд одоо нэг хот гэж явдаг. Хятадын төв хэсэг болохоор цайны зах зээлийн гол төв болсон гэдэг утгаараа цайны гудамж нь асар том юм билээ. Ногоон цай гэхэд чанараасаа шалтгаалаад 5 түвшинтэй. Түвшин бүрийнх нь үнэ өөр өөр байдаг гээд бидэнд баахан цай амсуулав. Би бол сайн муу цайны ялгааг хэлж мэдэхгүй юм билээ. Дунд зэргийн цайнаас нь багаханыг авч ирсэн. Гэртээ ирээд уухад Вүхан санагдаад тэр үү, сайхан л амтагдаж байна лээ хэхэ. Монгол улс эдийн засгийн хувьд миарлаа гээд өвчтнүүдээ орхиж болохгүй шүү дээ. Тэгээд л төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилт энэ тэр олох санаатай явсан маань харин 1000% бүтэмжтэй байлаа. Одоо бид хэр ажилсаг бас ухаалаг байхаас л бүх юм шалтгаалах байх даа. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл би ч монгол хүн болж төрсөн хэрэг зоригоо гаргалаа л гэсэн үг. Эмээсхийж байгаа ч алийн болгон айж явдаг юм бэ, одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ гэсэн гал цогтой хүсэл бас сэтгэлийн асар их хүч байна. Сэтгэлтэй, тэвчээртэй, ухаантай хүмүүсийг зөв таниад сонгочихвол тэгээд тэднийгээ зангидаад атгасан гар мэт болгоод авбал бид бусдаас дутах улс биш дээ уул нь... Ингээд хятадыг гуйх цаг ирдэг юм байжээ гэж...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited