#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 12:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.09.15 4:19 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Миша бид хоёр дээр Хятад явах үеэр онгоц хүлээнгээ замдаа уншина гээд хэдэн ном авлаа. Би "Муухай хятад хүн", нөгөөх нь Германы алдарт хүүхэн Меркелийн намтар маягийн ном сонголоо. Манай хүн Чейз цуврал авсан. Замдаа өөр өөрсдийнхөө номыг уншаад л явж байлаа. Бээжингээс цааш галт тэргээр явсан өдөр буудал дээр гацан пад болов. Тосох хүн маань ирдэггүй. Хүлээнгээ хоёр биенийхээ хэр хурдан ном уншдагыг шалгая гэсэн чинь юу вэ мань эр чинь зүгээр л машиндаад хаячихдаг юм байна лээ. Хүүе ээ чи ном унших гэж алгасаад алгасаад явчихдаг юм уу гэж дуу алдсан чинь юу гэж дээ, бүгдийг нь л уншаад явна, уншихад ер нь ядах юм юу байнаа гэж авсан. Би ч бараг бишрэнгээ алдсан хэхэ. За хөөрхий тэгээд ирээд номнуудаа дуусгаагүй хаясан. Сүүлд сэтгэл тавгүйтээд байхаар нь "Очир эрхшээгч", "Аз жаргалтай төгсгөлүүд", "Бурхдын инээмсэглэл", "Сэтгэлд шингэсэн зохиолууд" авснаа бүгдийг нь уншиж дуусгалаа. Ном уншмаар байгаа юм байлгүй гэж бодсон байх, нэг орой харьсан Миша "Хар судар" аваад тавьчихсан байсан. Тэгсэн нэг л бишээ...хэтэрхий супер орчуулах гээд ядчихсан мэт санагдаад нэг л явдаггүй дээ. Амралтын өдрүүдээр уйдвал нэлээд явуулж таарах байх.
Ойрд эвгүй үйл явдлууд их болсоон. Надаас шалтгаалаагүй ч миний сэтгэлийг үнэн тавгүйтүүлж дөнгөж байна гэх үү дээ. Ямар сайндаа сүүлийн үед тувт олиггүй зүүд зүүдэлж, тэднийгээ хэсэгтээ санаастай. Хальт дурдвал цунамигаас зугтах, хүн алаад нуучихсан үед ямар балиар мэдрэмж төрдгийг мэдрэх, хулгайчаас зугтах, дотны хүнээ хорт хавдраар шаналж байгааг гэнэт санаандгүй явж байгаад мэдэж өр зүрх эмтрэх гэх мэт хамаг л болж бүтэхгүй зүүднүүдээр үүр цайлгаастай. Ном уншаад уйдсан бололтой одоо хоол руу орсон. Хариад л халтардаад оройжин гал тогоогоор эргэлдэж Мишаг гайхшруулж байна. Унтахаар хэвтэж байхдаа яанаа чи ингэж байгаад үнэн супер амттай хоол хийдэг болчихвол яанаа гэж айж байна шүү дээ. Хүний хүнийг ханилна гэж авч суучихаад айлгаад юухэв гэж бодоод өнөөдрөөс хоолоо хаяад өөр юмаар явдаг ч юм билүү гэж бодоостой хаха.
Сая даваа гаригт аавын том ахыг тэнгэрт үдсэн. Энэ жилдээ ядаж дахиад ажил явдалд оролцохгүй байхсан. Хурдхан 2016 он гараасай гэж хүсч байна. Үхлээс үнэнхүү халширч байна шүү.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.12.15 11:00 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Ленинград 46 сериалыг урд шөнийн 2 цагт үзэж дуусгалаа гэж. Дайны дараа гарсан гэмт хэргүүд дээр тулгуурлаж хийсэн кино гэж бодохоор тэр үед аймаар байжээ. Зүгээр л буудаад шүршээд явчих юм билээ. Ямар ч гоё сайхан утга уянгын халил байхгүй. Зовлон зовлон бас дахин зовлон гээд л дуусах юм. Монголчууд бид нар ер нь азтай амны хишигтэй аав ээжийн үрс юм биш үү?
Амны хишигээ ар дээрээ гаргачихгүй бол??? Тэр Япон яасан? Ялсан орон тийм хэцүү байхад ялагдсан нь бүр л хэцүү байсан байлгүй. Их олон хүн өлсөж үхсэн гэж сонссон. Орос бол бас баян улс байгаад байгаа юм. Тэднийгээ дээрэмдэж, хядаад яваад байгаа юм. Герман энэ тэр бас л зовж байсан байх доо.
Одоогийн мань мэтийн амьдрал бол үнэн жаргачихсан юм байноо тэрэн дундаасаа бас зовлон хайгаастай, гуниастай тэгснээ буцаж сэргээстэй хаха.
Улаанбаатар утаатай дээр нь өмхий боллоо хөөрхий. Бохир хаа сайгүй үнэртдэг болж байна. Арчаагүй арчаагүй гэхэд баасандаа живж арай боломгүй байнаа.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.12.15 12:39 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
Одоогийн энэ хөгжлийн байгаа байдлыг яг наад зовлон үзээгүй, азтай амны хишигтэй байдалтай холбож ойлгож болмоор л санагдаад байгаа. Ер нь түүхэндээ өлсөж үзээгүй хүмүүсдээ, яадаг ч байсан саалийн ганц үнээтэй, бантантай цайгаа хийж уугаад болгоод л байсан хүмүүс.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.13.15 12:12 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
hi blogig chin unshlaa omno ni ymar blogtoi bsn ni ymar sanagdlaa unshmaar bn


Top
   
 Post subject: Жинтана
PostPosted: Oct.15.15 11:53 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
boblok wrote:
hi blogig chin unshlaa omno ni ymar blogtoi bsn ni ymar sanagdlaa unshmaar bn


Хорин ес " geed blog bsan sanagdaj bna


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.16.15 12:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Үхэл гэдэг ямар ойрхон бдгийг энэ зун бас үзсээн. Урд нь таньдаг мэддэг хүн өнгөрлөө гэдгийг сонсоод өө гээл ганц минут харуусаад өнгөрдөг, надаас хол зүйл шиг санадаг блаа. Гэтэл өчигдөрхөн цуг бсан хүн өнөөдөр үүрд яваад өгч болдгийг. Би зүгээр л тэр талаар огт бодохгүй бхыг сонгосон шд. Ердөө өнгөрснийг нь сонссоныхоо маргаашнаас л ганцаараа үлдэхийг хүсэхээ больсон ганцаараа л үлдчих юм бол хэтэрхий их зовох юм шиг, бас надад зовлон тохиолдсон гэдгийг мэдэж бгаа хүмүүсийн дунд бх шиг хэцүү юм бхгүй санагдсан. Харин найзууддаа энэ талаар огт хэлэлгүй зүгээр л хөгжилдөөд, идэж уугаад тэр талаар огт бодохгүй зүгээр зугатчихсан. Одоо ч зугатсаар л, уйлахыг, харамсахыг, бодохыг ч хүсэхгүй бгаа. Гэхдээ бас араас нь дахиад хүмүүс явчих вий гэж айж байна.

_________________
:wink:


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.22.15 12:57 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Нүүр номоор нэг иймэрхүү сонинтой. Сэтгэлээс гарсан үгс сэтгэлд хүрэхдээ хол зай туулдаггүй бололтой.

Саяхан ээжийгээ алдсан зүрхэнд хамгийн ойр байдаг найз мань ийнхүү бичжээ. Эх үрийн хайраа гэж.

"Ээжээ...тандаа тусалж чадаагүй энэ гараараа, энэ бодлоороо, энэ бүхнээрээ өөр хүнд тусална гэхээр өөрийгөө уучилж чадахгүй хэцүү байнаа ээжээ, шударга биш, ингэх ёсгүй юм шиг санагдаад байх юм...Та минь харин өөр бодолтой байгааг би мэднээ. Тантайгаа өнгөрүүлсэн он жилүүд минь ... байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч хатуу үнэнтэй нүүр тулах үнэхээр муухай юмаа...Таныгаа байнга л бодох юм даа ээж минь. Охин нь тандаа хайртай шүү! Ээжээ таныгаа ойлгоогүйд, мэдрээгүйд, дутуу хайрласанд өршөөгөөрэй. Өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй бололтой. Ээж минь бурхны орондоо аз жаргалаар дүүрэн байгаарай, тандаа сөгдөж мөргөе.
Ээжийн минь ивээл хайр биднийг үүрд ивээг."


Төрсөн дүүгийн минь нөхөр дүүд минь зориулаад ингэж бичсэн байна. Эр эмийн хайраа гэж.

"ХАЙРТАЙ. Хол биш хажууд минь бумбайгаад унтаж байгаа чамдаа ХАЙРТАЙ. . .
Хэлэх бүрд "Хэр их гэж ??? " хүүхэд шиг инээмсэглэн тоглон асуудаг чамдаа
- Хэлж, хэмжиж мэдэхгүй тийм их хайртай гэж хариулъя.
Хэлсэн үг заримдаа салхи мэт чихний хажуугаар хийсээд өнгөрдөг бол бичсэн үгс сийлсэн мэт уртаас урт хугацаанд хадгалагддаг. Тиймдээ ч чи минь жил бүр төрсөн өдрөөрөө надаас гараараа бичсэн захидал бэлэглэхийг хүсдэг бизээ..
Чи минь миний хувьд бурханаас , буурлуудаас минь илгээсэн бэлэг, харин би чинийхээ хувьд карма нь юмуу дарма нь юмуу бүү мэд (чиний хэлээр ярьлаа шүү )
Намайг хорвоод мөнх үргэлжлэх үргэлжлэлийг минь бүтээсэн амьнаасаа амь бүтээгч шидтэн минь чамдаа талархаад ханамгүй.
Хаа нэг хэлсэн чиний минь хатуухан үгс дотор зурам гашуун байдаг ч үнэнг түс тас хэлдэг шулуухан зан чинь заримдаа намайг айлгадаг ч хүндлэлийг минь төрүүлдэг
Ихэнхдээ ихэмсэг бардам халдаж үл болом эмэгтэй мэт харагдах ч дотор нь эмзэг турьхан эрх дураараа аймхай бяцхан охин нуугддаг хайр хүрэм энхрий...
Миний янаг амраг, ээж,эгч,дүү,охин,найз,дайсан гээд хувирахгүй дүр гэж үгүй, чи яг хамеолон шиг... Хэзээ ч тайлж чадахгүй оньсого шиг.. тиймдээ ч чамаасаа хэзээ ч үл уйдна...
Хайр минь , хань минь зүгээр л өөрийнхөөрөө эрх дураараа амьдар хажууд минь байхад л надад хангалттай.
ХАЙРТАЙ.
(Өглөө сэрээд олонд амьдралаа дэлгэлээ гээд зэмлэхвий. Хариуд нь хайраа би яагаад нуух ёстой гэж)"


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.23.15 8:20 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Өнөөгийн Монгол болимоор юмаа. Эх орондоо эзэн мэт ажлаа хийж яваад л бурууг үүрчих гээд байх юм. 98.1 зүйл ангиар эрүү үүсгэж байна. Тэгээд яллана гэнэ шүү. Яг ш дээ морио л гэмээр байна. Яацарцан шүүх эмнэлэг гэхээрээ тийм дүгнэлт гаргадаг юм. Шинэ үеийн цээж баян гарууд бүгдийг өөрийн талд шийдэх боломжтой үе ирсэн гэдгийг мэдэрлээ. Азаар би олон улсын том эмнэлэгт ажиллаж байгаа учраас хамгаалалт сайн мундаг өмгөөлөгчтэй байна. Гэвч хэрэг яаж шийдэгдэхийг мэдэхгүй. Огт хийгээгүй хэрэгт гүтгэгдэхийн хэрээр сэтгэл санаа хог л байна. Би би шүү дээ тэнгэр минь. Над шиг өвчтөнөө боддог, тэднийгээ хайрлаж эдгээхийн төлөө үхэн хатан явдаг чин шударгуу эмч ийм байдалд орж байхад бусад минь яадаг бол? Анагаахын оюутнууд эртнээс хараал идсэн номнуудаа хаяцгаа. Арай өөр мэргэжил сонго. Амиа бодоцгоо.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.25.15 10:13 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
битгий бухид даа. Чи энэ бүхний ард нь гарч чадна. Мэргэжлээрээ бахархах сайхан өдөр ирнэ.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Oct.28.15 12:52 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Баярлалаа. Гүйлтийн зам эвдэрчихлээ гэсэн Миша засна гээд бөөн багаж дэлгээд сүрхий сууж байгаад засчих шиг боллоо гэв. Тэгтэл утас нь дуугараад гарна гэж дэвлээ. Хувцасаа өмсөж байхдаа за чи энэ утсанд нь хүрч болохгүй шүү, халтираад хөл гараа моторт орооцолдуулаад гэмтчихэв. Би 2-3 цагийн дараа ирнэ гэхээр нь чамайг ирсэн чинь би хөлөө тастчихсан хэвтэж байвал чи ухаан алдаж унах болов уу? гээд хэлээд тавьчихсан чинь гарах гэж явсан хүн буцаж орж ирээд чи ер нь яаж ч мэдэх эвгүй нөхөр, найдвартай болгож гарнаа гэснээ таг энэ тэрийг нь буцааж хийгээд сая нэг юм гарахаар алхахад нь бас зүгээр байхгүй өмнө хойно нь орооцолдоод нэг үнс, хоёр үнс, монголын ёсоо гүйцээгээч ээ гурав үнс гэж нялхарч байгаа юм. Бидэн хоёрын нэгэн орой энэ мэтээр л үргэлжилж байна. Ийм жаргалын дэргэд ажлын асуудал үнэн цэг шиг, хараа муутай хүнд бол бүр харагдахааргүй шүү дээ. Хараа муутай гэснээс нэг зуны орой Миша гэнэт өддөг юм байна. Юу гэсэн бэ гэвэл ялааны баас хаа сайгүй харагдаад бие ирвэгнүүлээд дургүй хүргээд байх юм. Тэгэхдээ манай Жинтана хараа муутай болохоороо тэрийг сайн ялгаж хардаггүй тээ гэхээр нь шарандаа таамгаар ус буцалгагчын тагийг нимгэрээд алга болтол нь зүлгэж билээ. Үнээр би харалган хөөн.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Nov.08.15 10:59 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Хар судар унших тусам сэтгэл татаад байдаг сонин ном байна. Нэг тийм уйтгартай мөртлөө эрэл хайгуул хийж болмоор амьдрал шиг. Сүүлийн хэдэн өдөр харилцаж буй эргэн тойрны бүх хүнийг хайрлаад хэрэг алга гэсэн хаха. Хүнийг ямар нэгэн фантази хийлгүйгээр өөрийнхөө санаанд нийцүүлэх гэж хичээхгүйгээр хүлээж авахаар хайр урсдаг юм байна лээ шүү нөхдөө. Бас өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд эхлэхээр зовлон гэж гоншигнох шалтаг байхгүй болдог. Нэг тийм хэрэгтэй хэрэггүй юманд санаагаа чилээх хэрэггүй болоод ирдэг юм байна. Хэрвээ амьдрал тань шат ахиад хэцүү санагдаж байвал тэр бол стресс. Харин шат буураад эсвэл бахь байдгаараа мөртлөө хэцүү санагдаж байвал тэр нь зовлон байх. Нэг иймэрхүү үгс найздаа хэлсэн чинь нээрээ тийм юм байна, стрессдээд яваад байгаа дурак байна ш дээ би, учрыг нь олно гээд л алга болж өгсөн. Гэснээс өвлийн гутлаа дүүдээ өгчихсөн болохоор хавар намрын ганц гуталтай үлдсэн. Тэрийгээ углаад хөдөө явъя гэвэл даардаг болов уу яадаг бол бөөн стресс даяаргаа юмаа гэж. Ер нь бол германчууд идэр есийн хүйтэнд хавар намрын хувцастай байлдаагүй байсансан бол Оросыг бут ниргэх байсан ч юм билүү. Тэгвэл түүх бас нэг өөрөөр бичигдэх л байсан байх даа мань төрөхгүй байх байсан ч юм билүү тэгвэл та нар уйдсан үед унших юмгүй балрахгүй юу


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Nov.25.15 6:12 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Идсэн эрүү хувхайрч
Идүүлсэн бут цэцэглэнээ гэж...
Ингэж нэг нэр цэвэр болох өдөр ирдэг юм байжээ. Наадмаас хойш нэг хэрэгт татагдаад, гүтгэгдээд, сунжраад, заваараад явж явж явж явж өнөөдөр нэг албан ёсоор төгсгөл болох шив. Хилс хэргээр эгээтэй л шорон явчихсангүй. Ер нь ойрхон л байдаг юм байна гэснээс цагаадах чинь ёстой гоё мэдрэмж төрүүлж байна шүү. Сэтгэл уужраад, сайхан нам унтмаар санагдаж байна. Бас хажуугаар нь рок сонсонгоо лааны гэрэлд найз нартайгаа нэг их юм ярихгүйгээр дуугүй алкохол ууж,тамхи татаж мансуурахыг хүсч байна. Түүний зэрэгцээ Мишад өмнө нь хийж байгаагүй шинэ хоол хийж өгч, идэхийг нь харж баясангаа Г хэлбэрийн буйдан дээр толгойгоо нийлүүлж хэвтээд, хөгжилтэй нэвтрүүлэг үзэж инээмээр байна. Нэмээд ахындаа очиж хамтдаа проектороор тусгасан кино үзмээр байна. Ийм олон зүйлийг л хамтад нь хийчихмээр санагдаж байна. Зэрэгцээ ертөнцүүд үнэхээр байдаг болов уу? За даа ер нь нахиж эмнэлэгт ажиллахгүй ээ гэж худлаа наагаад ч яахав. Эзэмшсэн мэргэжлээсээ зугтаад би хаа холдох вэ дээ. Өөр юм уулаасаа хийж чадахгүйгээс хойш... Энэ удаагийн явдал хүнтэй харьцдаг ажил хийнэ гэдэг амар хоол биш шүү гэдгийг баталж өглөө. Өөдрөгөөр харвал амьдралын туршлага нэгээр нэмэгдлээ. Гутранги талаас нь харвал энэ хэдэн сарууд үнэндээ дотрыг минь идэж өнгөрлөө гэж. Тиймийн учир цаашдаа би зүгээр л жирэмсний амралт авч хэдэн жилдээ цагийн ажил хийхгүй байхаар шийдлээ. Миша бид хоёр ч хүүхэдтэй болох цаг болсон гэдэг дээр сүүлийн үед санал нийлээд байгаа. Одоо туулай шиг сексдэх л үлдлээ дээ


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Dec.02.15 11:45 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Урд шөнө унтахын өмнө нүүр номноос өдрийн баяр баясгаланг ор мөргүй хийсгэн алга болгохуйц юм уншаад, гомдоод ч гэх үү дургүй хүрээд ч гэх үү....жаахан тавгүй орондоо орсон. Тэгсэн зүүдэлж байнаа.
" Ээж бид хоёр хөдөө явж байгаад нэг жижиг хийдэд орсон чинь ээжийн таньдаг эмэгтэй байж байх юм. Нөхөр нь архичин, нөхөртөө байнга зодуулдаг амьдралтай хичнээн ч удсан юм. Тэр үеийг нь ээж мэддэг бололтой. Нөхөр чинь байгаа юу гэж асууж байна. Тэгсэн тэр бүсгүй "Түүнээс салаад удаж байна. Салснаасаа хойш энэ хийдэд ажилд орсон. Амьдрангаа ажиллаж болдог. Амьдрал минь тайван сайхан байгаа. Би сард 1.800000 цалин авдаг" гэхэд нь би "ямар өндөр цалин авдаг юм бэ, надаас хавь илүү байна шүү" гэж хальт дотроо атаархаастай. Бид 3-ын сууж байгаа байшин нь дан банзаар хийсэн жижигхээн юм байгаан. Гадуураа банзан хашаатай. Байшинг хашаанд тулгаж бариад нэг ханыг нь хийчихсэн. Тэгээд 3-лаа инээлдээд юм яриад сууж байтал гэнэт гаднаас нэг нөхөр банз сугалаад нөгөө бүсгүйн хоолойд хутга тулгачих юм. Миний үнхэлцэг хагарангаа алдсан. Тэгсэн нөгөө эмэгтэй огт сандрахгүй, хамгийн ихээр намайг эмзэглүүлсэн нь нүүрний ямар ч хувиралгүй. Нөхрийн нүд улаанаараа эргэчихсэн, өөр 2 согтуу толгойтой хамт явж байгаа бололтой. Чи муу надаас холдож чадахгүй, холдмоор байвал ингээд үх гээд л би ч дотроо " Нөхөр нь байна. Согтуу юм чинь нээрээ л алчихаж магадгүй" гэж бодоод "яанаа ээжээ" гэж хашгираад сэрчихсэн.

Тэр чигтээ эргээд унтаж чадахгүй, хөрвөөж байгаад босов. Тэгмэгцээ ингээд та нар балиар юм бич, би уншихгүй за юу гээд нүүр номоо идэвхигүй болгоод хаячихсан. Архи уудаг, авгай хүүхэддээ гар хүрдэг эрчүүд амьдрал дээр олон байдаг. Тэр бүрийд эхнэр нь зовсон ч салж чадахгүй хамт амьдраад л байдаг. Хүчирхийлэгчийн эхнэрийн зүрхэнд юу мэдрэгддэг бол??? юунд найдаж амьдардаг бол??? Нэгэнт эхэлсэн амьдрал юм чинь туулаад л дуусгая гэж гүрийдэг байх даа. Өмнөөс нь эмзэглэхгүй байхын аргагүй. Манай багын найзын нөхөр нь нэг иймэрдүү араншин цухалзуулаад байдаг талаар би хэд хэдэн удаа сонссон юм. Тэгсэн сүүлд нөхөр нь найзуудтайгаа уралдаж байгаад, машинтайгаа онхолдоод хүнд гэмтсэн. Би эмч мөртлөө нөхөрт нь санаа тавиагүй, олигтой туслаагүй гээд манай найз тухайн үед надад их гомдсон. Би ёстой жинхэнэ өөрийгөө хүчилж байгаад хоёр удаа л очсон байх. Найзыг минь жаргалтай сэтгэл тайван амьдруулдаггүй учраас би сэтгэлийнхээ мухарт нөхөрт нь үнэн дургүй. Дургүйд хүчгүй гэгч болохгүй юу. Тэгсэн найз маань сүүлд нөхрийгөө магтаад л, хичнээн сайхан амьдарч байгаагаа яриад л, яг дотроо юу бодож, юу мэдэрч байгаагаа хуваалцахгүй, зөвшилцөхгүй болохоор бидний уулзалт өдөр ирэх тусам рекламний пауз болоод байгаа юм шиг санагдаад, сэтгэл хөрч явсаар хөндийрсөн дөө хөөрхий. Хүн бүр өөрийнхөө амьдралыг сонгодог. Сонголтонд нь хүчээр нөлөөлж болохгүй. Гэхдээ л....агсан тавьж авгай хүүхэддээ гар хүрдэг эрчүүд бол хүний адаг. Тийм улсаас л айж холхон явах хэрэгтэй. Би баргийн юм тоодоггүй хүн мөртлөө хүчирхийлэгчдийг жигшдэг. Тэтгэвэрт гарахаараа тэр тал руу чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулна гэж боддог.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Dec.15.15 10:44 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
12 сарын 12-нд дүү маань хөөрхөн охин төрүүллээ. Бид дэмжих бүлгээр ажиллаад, өчигдөр эмнэлгээс гаргаж, гэрт нь хүргэж өгөөд орой 10 өнгөрч байхад хэлээ унжуулсан хоёр нөхөр гэртээ орж ирээд, нэг шил дарс хувааж уучихаад тас үсрэв. Өнөөдөр ч ядаргаа сайн арилаагүй байдалтай сууж байна. Шинэ хүн эмнэлгээс гараад хамгийн түрүүнд манайд зочилсон. Бид хоёрын унтдаг орон дээр хүүхдээ тавьж, хуурайлаад, хөхүүлж байгаад гарахдаа дүү минь " булган сүүлээ шарваад гарлаа шүү. Ирэх жил маамаатай болоорой" гэхээр нь сэтгэл хөвсөлзөв. Миша бид хоёр хэн хэнийхээ ядрууг гайхаад л, хоол зөөгөөд, хүүхэд хараад нэг хоноход шууд миарч байна ш дээ, яаж ээж аав болцгооноо гэсэн улс. Манай дүүгийнх 3 хүүхэдтэй, 2 мууртай, 2 нохойтой өнөр өтгөн гэр бүл. Хотод ирэхээрээ нохойноос бусад нь бүгд ирнэ. Жоохноо нь горшоонкоо, муур нь элсээ чирэхээс авхуулаад ачаа бараа ч ихтэй улс юм. Ай амьдралаа гэж. Ядарсан ч жаргалтай өдрүүд байлаа. Одоо ажил амьдралынхаа хэвийн горимд шилжих минь.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Dec.17.15 3:48 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Шинэ маамуу надад хийморийн сан тавьчихсан юм шиг байнаа. Ойрд бүр сэтгэлийн гүнээс баяр төрөөд, инээд хүрээд, хүн амьтан цаашлуулмаар санагдаад, над шиг ааш сайтай хүн алга. Өдрийн хоолны дараа нэг нөхөрт аппарат залгачихаад орж иртэл, захирал 2 бэлгийн карт барьчихсан зогсож байна. Нөгөө өвөөтэйгөө ирээд байдаг 2 хүүхдэд энэ бэлгийн картыг өгөөрэй, шинэ жилийнх нь бэлэг шүү гэхээр нь хичнээн баярлав аа. Миний өвчтөнд сайн хандсанд нь баярлаад байгаа юм уу эсвэл хүүхэд баярлуулъя гэсэн сэтгэлд нь талархаад байгаа юм уу мэдэхгүй хачин их баяр төрөөд, өөрөө бэлэг авсан мэт л хөөрлөө. Тэгээд нөгөө хоёрыгоо хурдан ирээсэй гэж бодоод сууж байтал яг л хөөрхөн ороод ирлээ. Захирал өгсөн шүү гээд бэлгийг нь дамжуулсан чинь намайг таньдаг юм байх даа гэх мөртлөө дотроо баярлаж байгаа шинжтэй байв. Манай хүн одоо 7 настай, 2-р ангид орсноос хойш дуу нь цөөрөөд томоожоод байгаа. Миний хамгийн хайртай өвчтөн гэхэд хилсдэхгүй байх. Яагаад гэвэл өвөө хүү хоёрыг харахаар өөрийн эрхгүй аавыгаа дурсдаг. Өвөө нь ачаа эмчлүүлэх гээд уйгагүй явахыг нь харах их сайхан. Яг л миний муу аав шиг харагдаад, амттан байвал хуваалцаад, баярлалаа хүү минь буян нь дэлгэрэг гэсэн үгэнд нь өнчин сэтгэл минь цадаж явна даа. Аав дүүгийн минь хүүхдийг хар нялхаас нь өсгөсөн хүн шүү дээ. Бяцханыгаа хаа сайгүй дагуулаад л эсвэл дагаад л явдагсан. Утаатай онгоц харъя хоёулаа гэж панаалдаад цэцэрлэгт нь хүргэж өгдөгөө бахархалтайгаар дурсдаг байв. Би цэлмэг тэнгэр ширтэх дуртай. Тэнгэрт утаат онгоц харагдвал уужраад л явчихна. Ай амьдрал минь...

Хийж сурсан бүхэн сайхан байдаг. Хүнд ч, өөртөө ч аз жаргал авчирдаг.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jan.20.16 4:23 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Миша бид хоёр яадгийн хоёулаа хүүхэдтэй болохоосоо өмнө мөнгө, боломж л гарвал тэнээд байя гэж ярилцаж тохирсоноороо энэ удаад миний санал болгосон маршрутаар аялчихаад ирлээ. 12 сарын 31-ний үүрээр Улаанбаатар хотыг орхин нисээд, Вьетнамын зүүн өмнөд нутгийн далайн эрэг дээр он гаргахаар тооцоолсон боловч нэгт Гонконгоос онгоц нэг цаг хоцорч ниссэн. Хоёрт хэдийгээр Хо Ши Мин хотод ирмэгцээ машинд суусан ч далайн эрэг хүртэлх 200 км замыг хар тамхинд донтсон байж тун болзошгүй жолоочтой ихээхэн эвгүй айдастайгаар төлөвлөсөнөөс урт хугацаагаар туулсан шалтгаанаар шинэ оноо далайн эрэг дээр угтаж чадаагүй. Яг тухайн үед, замд бол он солигдохыг ч үл анзааран эсэн мэнд зорьсон газраа хүрэхийг л хүсч байлаа. Амьдрал=аялал гэж энэ шүү дээ. За тэгээд оросуудтай нийлж аваад, далайн эрэг дээр 5 хонолоо. Далайд сэлж байгаа мэт дүр үзүүллээ. Далайн эрэг дээр нь биеэ наранд шарж хэсэг хэвтлээ. Хөлийн улнаас авхуулаад бүтэн биеийн иллэг арайхийж хийлгэлээ. Усны мотоциклтэй давалгаа сөрж давхилаа. Бассейнд орлоо, гарлаа. Цэсэн дээрх бүх хоолыг идэж дуусгалаа. Лимонтой рам уулаа. За тэгээд дууссан. Илүү тэнд саатах хүсэл үнэнхүү төрсөнгүй. Оросууд өдөр бүр энэ бүх үйлдлийг давтаж хийгээд, орос хоолоо идээд, 14 хоног амраад буцахыг илүү үздэг юм билээ. Харин Монголчууд цусанд нь нүүдэлчин зан байдаг юм хойно таваас илүү хоног тогтож сууж чадсангүй ээ. Тэгээд л Хо Шин Мин луу буцаж, тэндээ хоёр хонож хоттой танилцаад, Камбож руу хүлгийн жолоо залсан. Хо Ши Мин хотод үзэх гол зүйл нь Вьетнам Америкийн дайны музей, гудмаар сүлжилдэх мотоциклийн цуваа байв. Жимс амт муутай, хоол боломжийн, кофе нь тасархай сайхан амттай байлаа. Вьетнам хүмүүс хөдөлмөрч гэдэг нь мөн тэр улс нилээн хурдацтай хөгжиж яваа гэдэг нь илт харагдаж байсан шүү.
Камбож улс ерөнхийдөө Монголтой дүйцэхүйц гэж хэлж болно. Юу ч үйлдвэрлэдэггүй, юу ч бүтээдэггүй мөртлөө цамаан зантай Монголчууд өөрсдийгөө цагаан Камбож гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй л байх, гэхдээ үнэнг яах ч аргагүй ш дээ хө гэдэг дээ. Яг адилхан маш сүрдмээр түүхтэй. Базарваань тэр Анкор Ват ямар гайхамшигтай газар байна гэж санана. Чулуугаар 12-р зуунд яаж тийм мундаг хот байгуулав аа, тэр үед тийм хот байгуулнаа гэдэг аугаа том гүрэн улсын шинж. Тэгэхэд 21-р зуунд амьдарч буй үр сад нь тэнэг тэгээд гуйлгачингийн гуйлгачин л байна. Ван доллаар, түк түк, тип тип гэсэн 3 хэлцээр Камбожыг дурсана. Онгоцоор нисэх гээд гаалиар гарч байгаа гадаад иргэнээс гаалийн байцаагч "тип тип" гээд мөнгө нэхээд байна, 5 доллар болох уу гэсэн болно гэж байна шүү дээ таминь, инээдтэй мөртлөө эмгэнэлтэй. Камбож улсын хаана ч Америкийн мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж болно, Францын компани бензин борлуулж байна, түк түк (мотоциклэн тэрэг гэх юм уу такси гээд ойлгочихож болно) жолооч нь бичиг үсэг мэдэхгүй, хотоо мэдэхгүй тэгсэн мөртлөө тэдэн доллар гэж хэлж мэднэ. Замд таарсан жолооч нарыг гуйж, бидний очих зочид буудлын утасны дугаарыг утсандаа оруулаад ярихдаа утсаа буруу харж барих, нөгөөх нь яаж сонсогдох вэ дээ, тэгмэгц улам дуугаа чангалж хашгирах жишээний... сэтгэл өвдсөн.
Дараа нь Тайланд орсон. Мэдээж миний төрсөн өдрийг тохиолдуулаад, тайланд ээж аав найз нөхөдтэйгээ уулзсан. Маш сайхан байсан. Бүх юмыг цаанаас бэлдээд зохицуулчихсан байсан болохоор бид хоёрын хувьд амарч авсан 3 хоног байлаа. Тэр хавьдаа Тайланд хамгийн өндөр хөгжилтэй улс болох нь зочид буудал, супермаркетаар жишээлэхэд илт мэдэгдэж байсан шүү. Улс орны хөгжлийн ялгааг харуулсан 4 орноор орсон болохоор харьцуулалт хийгээд тунчиг зугаатай байлаа. Тэндээс Гонконг орсон, харамсалтай нь мань хоёрын мөнгө дуусаад юун хотын төв орж шоудах вэ аяллын сүүлийн өдөр дэлгүүрийн хоол идэсхийгээд аргалав. Гэртээ ирээд, машинаа ч авдаг байж уу гэж яриад хөхрөлдөж суухав. Бид хоёрын аялсан мөнгөөр машин авч болох байсан бид тэгээгүй. Байшингийн урьдчилгаанд нэмэрлээд илүү том байр лизингээр авч болох л байсан бид тэгээгүй. Хүн хүний амьдралыг харах өнцөг өөр, сонгох сонголт ч өөр байдаг. Харин биднийг "муусайн баячууд" хэмээн нөхөд минь тоглоом шоглоомоор хэлэхэд бид хариуд нь танай гараажийн үнэтэй дүйцэхүйц байранд бид амьдардаг болохоор аялах мөнгө үргэлж илүү гарах юм даа гэлээ. Баярлалаа Миша минь, энэ жилийн төрсөн өдрийн бэлэг үнэлэшгүй үнэтэй байлаа. Хамгийн гол нь аяллаас эргэж ирэх бүрт урам зоригийн уут 100% цэнэглэгддэг. Амьдралын он жилүүд, өдөр хоногуудаа улам илүүтэй нандигнах хүсэл төрдөг. Сэтгэл санаа ярих юмгүй тасархай сайхан болдог. Адаглаад одоо стрессдэх юм бол архи дарс гэхийн оронд шившээ салхитай далайн эрэг хичнээн амгалан байсныг нүдэндээ харж, сэтгэлдээ төсөөлж тайвширдаг юм байгааз дээ. Энэ мэт тайвшрах арга хэдэн арваараа халаасанд чинь ороод ирнэ гэж бодохоор аялсан нь дээр биз. Ийм хүн чинь илүү баялаг бүтээхийн байгааз дээ.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.05.16 7:37 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Feb.17.12 7:27 pm
Posts: 113
Location: Мөн чанар зөвхөн чамд оршино
Сайн байна уу? Санаандгүй явж байгаад ямар азаар энэ блогийг олоод уншчихваа хэхэ. Шууд 3 дахь хуудаснаас эхэлсэн болохоор ямар мэдрэмжтэй ах вэ гэж бодоод суусан чинь эмэгтэй хүн байж. Уншиж байх явцад таны англи хэлний мэдлэг өндөр боловч бичсэн зүйлсээс чинь ганц ч гадаад үг олж уншсангүй нь сайхан санагдлаа. Уншиж байхдаа энэ аялгуу санаанд ороод сонсож суулаа. Та завтай үеээрээ бүтэн нэг сонсоод үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=ay3EwNGM5yw


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.21.16 12:11 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Яасан хөөрхөн юм бэ? Сонсож үзлээ бүр хэд хэдэн удаа шүү. Сайхан санагдлаа. Баярлалаа.

Эндээ нэг тухтай сууж байгаад санасан бодсоноо бичихсэн гэж хүсээд л явлаа. Ингэж нэг тохироо бүрддэг юм байжээ. Миний амьдрал одоо миний амьдрал биш болсоон. Сайн ч байсан муу ч байсан хамаагүй бидний амьдрал гэж нэрлэхээр шийдсэн. Энэ хүнд л надаас гарч болох бүгдийг зориулна даа. Заримдаа эргэлзэнэ. Би яагаад энэ хүнийг сонгочихов? Амиа хорлолт болчихов уу гэж бодноо бодно. Бас хааяа уйлна. Ганцаараа ууна гутарна. Гэхдээ л хөөр баяртай сэтгэл тэнүүн байхыг нь харахаар өөрийн эрхгүй баяр төрөөд, өөр юу ч сонин биш болдог доо. Хэсэг тусдаа байж, тарчлаад үзчихсэн болохоор одоо Мишадаа муу үг хэлэхгүй шүү гэж өөртөө үе үе сануулдаг. Тэр тоолонд гаргаагүй үгс минь дотрыг минь өм цөм ухаад идчих мэт тэр мэдрэмж л жаахан тээртэй байдаг даа. Гэхдээ дэвшилт бас гарсаан гарсан. Миша надаас огт уучлалт гуйж байгаагүй. Жижиг сажиг маргаан дээр ч миний зөв буруугаас үл шалтгаалан хөндий хүйтэн уур амьсгалтай болгож, харилцаагаа холдуулахгүйн тулд би уучлалт гуйгаад эвлэрдэг байв. Гэтэл саяхны нэг өдөр манай хүн найзуудтайгаа нийлж уугаад үүрийн 5 цагт орж ирдэг юм байна. Би мэдээж олигтой унтаж амарч чадахгүй сэрвэлзээд үе үе цаг хараастай. Гэхдээ надтай хамт амьдарлаа гээд тэр хүн орон зайгүй болох ёсгүй гэж боддог учраас орой үдэш гарч ороход нь би утасдаад төвөг удаад байхыг хүсдэггүй. Тиймээс тэр орой ч ярьсангүй. Гол нь тэр өдөр миний бие өвдөөд гэдгийг мань эр мэдсэн мөртлөө сийхгүй тэгэж оройтоод юу ч болоогүй мэт үүнана гээд эрхлээд ороод ирэхээр нь би үүр цайж байна би ингэсгээд ажилдаа явлаа гээд босоод яваад өгсөн юм. Тэгсэн өдөр "дахиж оройтохгүй ээ. Намайг уучлаарай" гэж бичиж байна. Бид хоёр танилцсанаас хойш анх удаа уучлалт гуйсан нь хэдхэн хоногийн өмнө байлаа гэж би хагартлаа баярлалаа гэж. Энэ мэтчилэн хосын амьдрал бага бага ахиад л явах нь сонирхолтой. Илүү олон жил надтайгаа хамт байгаасай. Намайг сургаж, надаас суралцаасай. Хайр маань бидний сэтгэлийн цавуу билээ. Ориг байгаасай л гэж хүсч байна даа. Би гэхдээ цэцэг мэт дэлгэрч нэг л чадахгүй байноо. Асуудал надад л байгаа байх. Өөрийгөө арчлах хүсэл төрөхгүй юм. Би үүнд сүүлийн үед асар ихээр сэтгэл зовних боллоо. Ажил гэр өвчтөн Мишагаас өөр хүн танихаа больж байгаа нь буруу гэдгийг мэдэж байгаа ч алхам хийхгүй байсаар л. Энэ намгаас минь Угз татаад гаргачих хэдэн морины хүчтэй өөдрөг сайхан найзтай болохсон.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.21.16 12:12 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Төлөвлөгөө:
1. Ирэх 7 хоногоос энергийн эх үүсгэвэрийг глюкозоос биш кетоноос авдаг 3 сарын туршилтыг өөрийн бие дээр эхлүүлэх
2. 7 Хоногт 2-3 удаа заавал хувцас хунараа сольж хольж өмсөх. Нэг хувцастайгаа 3-аас илүү өдөр явахгүй байх
3. Өөртөө зориулж шинэ жор турших 7 хоногт ядаж нэг удаа
4. Найз нөхөдтэйгөө сард нэг удаа уулзаж хөгжилдөх магадгүй 2 болгож ихэсгэх
5. Саун массаж гоо сайхнаар ядаж сардаа нэг үйлчлүүлэх
6. Дуртай хөгжим дуугаа өдөрт 30 минут цаг гаргаж сонсох
7. Мишагаа халамжлах


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Feb.22.16 1:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6552
Мишаад бүхнийг зориулж, бүхий л үед буулт хийх шаардлага бна уу?! хайр гдг нь бүхий л зүйлд харилцан ижил хандаж бж тогтож үлддэг, цэцэглэж дэлгэрдэг гэж БИ БОДДОГ юм


чи яг нар шиг. Хажуу хавиа үргэлж дулаацуулж, гэрэлтүүлж бдаг. Одоо тэр хэвээрээ болов уу?

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.03.16 5:59 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Би чинь хорвоогийн сонин сайхан, өнөөгийн байдал, мэдээллээс тасарсан хүн шүү дээ нэг талаар. Өнгөрдөг нэг сард азийн хэдэн орноор тэнэж ирээд, удаагүй байсан санагдана. Тэгсэн хамт суудаг ажлын найз маань "Дани охин" татчихлаа, үзээрэй гэнгүүт нь за гээд шууд тавиад үзэхгүй юу? Тэр киноны талаар ямар ч мэдээлэл байхгүй эхэлчихсэн. Тэгсэн талд нь оруулаад цааш үзэж чадаагүй ш дээ. Яагаад гэвэл би уйлаад салдаггүй. Бүр нус нулимстайгаа холилдоод шившигээ хутгав шив. Зүрхэнд шууд ёг хийтэл хүрсэн аймаар кино байна лээ. Ийм кино Оскарт нэр дэвшихгүй өөр ямар кино нэр дэвших вэ гэж хэзээ хойно бодов шив. Тэгээд л үе үе ажил тарахаас өмнө 10-20 минутаар нь явуулсаар өчигдөр бүтэн үзэж дууслаа гэж.
Нэг талаар гол дүрийн эмэгтэйтэй би ижил нөхцөлд байгаа мэт санагдсан. Хүнийг хайрлаж байгаа талаараа шүү дээ.
Өмнө нь огт таньж мэддэггүй байсан хүнээ ингэж хайрлаж болдог гэсэн үзэл санаатай маань тохирсон тул маш их таалагдсан байж магадгүй.

Хүний нийгэм гэдэг заримдаа амьтны хүрээлэн шиг санагддаг. Ялангуяа одоогийн Монгол. Нэг л годон гутлын хошуурал шигээ хямдхан....Залуус сайхан задрах хэрэгтэй. Сэтгэлгээний хувьд....бас уян хатан...итгэмтгий болвол сайхаан.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.08.16 6:45 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Өчигдөр бүр архи ууж битүүртлээ идмээр санагдаад баларлаа байна. Тэгсэн мэдээж загатнасан газар маажив гэгчээр ажлын хөөрхнүүд вино энэ тэр задлаад үргэлжлүүлж гарч гэдсээ хагартал идээд элгээ хөштөл инээж байгаад гэртээ ирэв. Дулаахан газар дэлбээлээд байх шинжтэй гэчихсэн баахан цэцэг пивоны аяганд хийгээд паарны өмнө тавьчихсан угтаж байна Манай хүн. Хичнээн их баярлав аа. Би яагаад ч юм Мишаг цэцэг энэ тэр болно гэж огт санасангүй. Манай хүн чинь өдөр бүр баяр юм чинь гээд баяруудаар энгийн өдөр шиг байдаг хүн байхгүй юу? Би ч тэрэнд нь дасчихаж. Тэгсэн ингээд хөөрхөн хоол унд хийгээд цэцэг энэ тэртэй хүлээж байхаар нь хамгийн түрүүнд өөртөө баярлалаа ш дээ хаха. Мань эрийг жаргалтай л байлгаж байгаа юм байна. Энийг мэдэх л надад хангалттай. Өөр юу хүсэх вэ? Баярлалаа будда есүс аллах тэнгэр минь гэснээс манай нэг эгч бүх шашныг шүтээд мөргөөд байсан чинь хавдар нь эдгэчихсэн гэж яриад явдаг хүн бий хөгжилтэй хөгжилтэй... Би ч бас хөнгөхөн хөгжилтэй амьдраад амьдраад явчихъя гэж бодох боллоо. Хүнд сэдвүүд байгаа ч аль болох хөндөхгүй л явах минь. Март 8 гэдэг чинь 8 хэцүү зүйлээ мартаж үз хог новшноосоо тархи сэтгэлээ чөлөөл гэсэн үг юм ш дээ гэсэн хаха


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.08.16 11:14 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Feb.17.12 7:27 pm
Posts: 113
Location: Мөн чанар зөвхөн чамд оршино


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.02.16 9:35 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Хүний хайлан болсон хэдэн найз маань бүгд эмч юм байна. Сая баяр нь болоод бүгд надтай хамт тэмдэглэхийг хүсэв. Би наана цаана нь оруулаад чадлаараа уулзаад явахад 7 хоног ууж таарлаа. Дахиад уулзаагүй үлдсэн найз нар маань бий. Тэгэхэд Миша уурлаад, би мань эрд тунирхаад бид хоёр гэртээ багтахгүй болж байна гэж. Үнэндээ бол би ажил Миша хоёроос илүү гарч чадахгүй болоод хичнээн удав. Манай хүнд шууд утгаараа нөлөөлөөгүй боловч монгол түмэнд буянаа хайрлан зүтгэсэн найз маань сард 8 удаа жижүүрт хонодог. Гэртээ хоносон үедээ өвчтөнөө зүүдэлж сэрдэг гэнэ лээ. Тэр нөхөр маань эмч нарын баяртаа очилгүй надтай уулзаж, хань ижлээрээ хамтдаа баярлая гэхэд Миша хөдөлсөнгүй. Ирж гуйгаад урвайсан амьтан манайхаас гарлаа. Би тэрнээс болоод Мишатай хамт унтахаас үг солихоос татгалзав. Хүний хайлан болсон Монгол эмч нараа хэн ч хайрлахгүй юм даа. Зүтгээд л зүтгээд л байдаг ганц баяраар нь хүртэл ойшоохгүй. Эмч хүний нөхөр юм бол ингэж болохгүй гэдгийг би яаж ийж бослого гаргаж байгаад Мишад ойлгуулна. Тэгэж чадахгүй юм бол салсан ч яадаг юм бэ гэж бодоход хүрч байна. Мэргэжил маань ийм л чухал нандин эрдэнэ. Энэ насаа өвчтэй зовлонтой улсад зориулсаар байгаад л дуусна. Энэ миний бидний тангараг. Нүүрээ будах ч завгүй навсайтлаа хөгширч байгаа эмч найз нартаа баярын мэнд хүргье. Өмнөөс тань биеийг нь залуу халуун насыг нь гамнамаар санагдах юм даа.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.06.16 2:02 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1002
Ээж маань ганц эгчтэй хүн. Ээжийн эгчийг бид ажаа хэмээн авгайлдаг. Ажаатайгаа би анх яслид орох жилээ танилцсан юм даг. Намайг бол ажаа төрсөн цагаас минь эхлээд андахгүй мэднэ. Миний амьдралыг бол ерөнхийдөө хүүрнэн өгүүлээд өгчих л нөхөр. За тэгээд төдийгөөс өдий хүртэл ажаа бид хоёр хэн хэндээ хайрын сайхан сэтгэлээр хандсаар ирлээ. Миний талаас өгсөн нь мэдээж юу байхав. Авсан нь асар их. Ил нэг авна, далд нэг авна. Хоёр халаас руу мөнхийн юм шургуулаастай. Хажуугаар өнгөрлөө, халаас руу юм хийлээ. Би ч шүгэлдээстэй, юу ч болоогүй мэт царай гаргаастай. Халаасаа халуу оргитол нь нандигнан дарсаар хүнгүй газар очоод үзнээ. Жаахан байхад чихэр шоколад, жоохон томроод ирэхээр мөнгө голдуу хийчихсэн байна. Сүүлд надаас нэг дүү охинтой нь буу халах зуураа хэлсэн чинь "Харин тиймээ. Ээж анхнаасаа л чамд голгүй сайн ш дээ. Энэ Жинтана хааччихав, юу болж яваа бол? гээд л асууж сурна. Чамтай уулзахаараа үнэнхүү их баярладаг" гэв. Би ч мэднэ л дээ. Ойрмогхоноос ажаа маань хөлөө чирээд, өвдөж хавдаад байхаар нь би өөрийнхөө тасагт эмчилгээнд авсан юм. Нэг курс нь 10 хоног үргэлжилнэ. Өглөө бүр ажаа намайг гэрээс ирж аваастай, хамтдаа ажилдаа ирээстэй. Зам зуур буу халаастай. Ажаа минь ирж авна гэж бодохоор өглөө сэрэхэд хүртэл урамтай. Анхны өдөр эмчилгээ нь дуусаад, гаргаж өгөхөөр очтол цүнхээ ухаад ууттай чихэр сарвайж байна. Тэгэхээр нь би тоглоод "Ажаа минь, манайх хаа сайгүй дүүрэн камертай газар шүү. Өвчтнөөс авилга авлаа гээд дүү нь бангадуулах байх даа" гэсэн чинь "өө яадаг билээ, тэгвэл буцаагаад хийчихье" гэхээр нь нэг том санаа алдсанаа "нэгэнт сарвайсан хойно одоо өгөхөөс. Яахав нэг донгодуулаад л өнгөрье гэснээ за за тоглосон юмаа" гэсэн чинь л инээд алдаад нэг их сайхан гараа алдлаад, чихэр өгч билээ. Хүнд сайхан юм өгдөг хүн гэж бас байна. Манай ажаа тийм л хүн дээ. Ингээд би гэдэг хүн ойрд сэтгэлийн цэнгэл эдэлж, ажаадаа эрхлэнгээ ажаагаа эмчлээд, жаргалтайн дэлгэр байнаа.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.06.16 2:36 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 4:00 am
Posts: 5346
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Jintana wrote:
Ээж маань ганц эгчтэй хүн. Ээжийн эгчийг бид ажаа хэмээн авгайлдаг. Ажаатайгаа би анх яслид орох жилээ танилцсан юм даг. Намайг бол ажаа төрсөн цагаас минь эхлээд андахгүй мэднэ. Миний амьдралыг бол ерөнхийдөө хүүрнэн өгүүлээд өгчих л нөхөр. За тэгээд төдийгөөс өдий хүртэл ажаа бид хоёр хэн хэндээ хайрын сайхан сэтгэлээр хандсаар ирлээ. Миний талаас өгсөн нь мэдээж юу байхав. Авсан нь асар их. Ил нэг авна, далд нэг авна. Хоёр халаас руу мөнхийн юм шургуулаастай. Хажуугаар өнгөрлөө, халаас руу юм хийлээ. Би ч шүгэлдээстэй, юу ч болоогүй мэт царай гаргаастай. Халаасаа халуу оргитол нь нандигнан дарсаар хүнгүй газар очоод үзнээ. Жаахан байхад чихэр шоколад, жоохон томроод ирэхээр мөнгө голдуу хийчихсэн байна. Сүүлд надаас нэг дүү охинтой нь буу халах зуураа хэлсэн чинь "Харин тиймээ. Ээж анхнаасаа л чамд голгүй сайн ш дээ. Энэ Жинтана хааччихав, юу болж яваа бол? гээд л асууж сурна. Чамтай уулзахаараа үнэнхүү их баярладаг" гэв. Би ч мэднэ л дээ. Ойрмогхоноос ажаа маань хөлөө чирээд, өвдөж хавдаад байхаар нь би өөрийнхөө тасагт эмчилгээнд авсан юм. Нэг курс нь 10 хоног үргэлжилнэ. Өглөө бүр ажаа намайг гэрээс ирж аваастай, хамтдаа ажилдаа ирээстэй. Зам зуур буу халаастай. Ажаа минь ирж авна гэж бодохоор өглөө сэрэхэд хүртэл урамтай. Анхны өдөр эмчилгээ нь дуусаад, гаргаж өгөхөөр очтол цүнхээ ухаад ууттай чихэр сарвайж байна. Тэгэхээр нь би тоглоод "Ажаа минь, манайх хаа сайгүй дүүрэн камертай газар шүү. Өвчтнөөс авилга авлаа гээд дүү нь бангадуулах байх даа" гэсэн чинь "өө яадаг билээ, тэгвэл буцаагаад хийчихье" гэхээр нь нэг том санаа алдсанаа "нэгэнт сарвайсан хойно одоо өгөхөөс. Яахав нэг донгодуулаад л өнгөрье гэснээ за за тоглосон юмаа" гэсэн чинь л инээд алдаад нэг их сайхан гараа алдлаад, чихэр өгч билээ. Хүнд сайхан юм өгдөг хүн гэж бас байна. Манай ажаа тийм л хүн дээ. Ингээд би гэдэг хүн ойрд сэтгэлийн цэнгэл эдэлж, ажаадаа эрхлэнгээ ажаагаа эмчлээд, жаргалтайн дэлгэр байнаа.


Баярлуулж яваарай эгчийгээ! :wd:

_________________
New Life.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited