#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 4:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 126 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.26.15 1:03 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Баяр хүргэе :)


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.04.15 7:12 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Өчигдөр ажил дээр үнэн завгүй өдөр болж өнгөрөв. Тэгээд жаал амсхийж байгаад нэг орчуулга хийчихээд гаръя гэж яриад сууж байтал утас дуугарав.
Миша: за хаана юу хийж байна?
би: ажил дээр л, нэг орчуулга дуусгачихаад гардаг юм билүү гээд. Чи хаана юу хийж явна?
Миша: Одоо ажлаас гэр лүү явах гэж байна.
би: аан тийм үү? Тэгвэл би шууд гарлаа. Гэртээ уулзъя.
Тэгээд утсаа тавиад, хувцсаа сольж байтал цуг ажилладаг охин асууж байна.
Тэр: Та нэг юм хийнэ гэснээ яасан бэ?
би: Дараа болъё
Тэр: Хугацаа нь тулчихсан биз дээ?
би: Тэгээд би Мишагаа хүлээлгэх юм уу?
Тэр: Нялхарчих юм байна л даа
би: Тэгэлгүй яадийн, нялх юм чинь гээд л гараад гүйчихсэн. Хүнсээ тус тусдаа цуглуулахаар би дандаа Мишагийн иддэг юмнуудыг аваад ирнэ. Миша дандаа миний идэх дуртай юмнуудыг авна. Нэг удаа би найзуудтайгаа хамт Good Price орлоо. Тэгээд Мишаг захих юм байна уу гэж утас цохитол америкаас дажгүй шинэ кофе ирсэн байж магадгүй, нэг орохсон гэж бодож байлаа гэж байна. Би ч инээгээд за за би авчихъя гээд утсаа таслав. Би кофе уух дуртай. Өөр юмнуудыг бараг тоодоггүй мөртлөө кофе ярихаараа энэ нь ийм, тэр нь тийм гээд голж шилээд байдаг болохоор Миша надад олон төрлийн кофе олж уулгахыг боддог юм шиг байгаа юм. Ийш тийшээ явахаараа кофе авчирч өгдөг. Ямар сайндаа би өөрийг нь юу захих уу гэсэн кофе гэж байхав дээ. Миша одоо би болчихсон юм болов уу?


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.09.15 10:37 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Гарын таван хуруу киног саяхан л бүтнээр нь үзлээ. Тэр үеийн Монгол хүмүүс өнөөдрийн Монголчуудтай харьцуулахад илүү цоглог, амьдралын баяр баясгалантай байсан мэт санагдав. Орчин үеийн Монголчуудын амьдрал юу ч гэмээр юм бэ дээ, нэг тийм буруу зүйлдээ хэт хошууран тэмүүлж, түүндээ хамаг энергээ бараад байгаа ч юм шиг... Юунд зориод байгаагаа ч сайн ойлгохгүй яваад байх шиг...Нэг л тийм урвайсан дорвойсон, улцгардуу хэв маяг давамгайлж байгааг ажиглахаар тэдний нэг нь би өөрөө, уусаад байна гэдгээ олж харахаар өөрчлөлтийг л хийгээд баймаар санагдана. Сэхээний эмч найз маань согтуудаа өдөрт өчнөөн үхэл харж байна, өдөрт өчнөөн муу хүнтэй таарч байна, үхэж байгаа нэгнээ ч хайрлаж хүндэтгээд явуулж чадахааргүй болчихсон энэ балиар нийгэмд амьдармааргүй байна гээд уйлж байсан нь үе үе бодогдоно. Ямартаа ч би өөрөө хувьдаа аз жаргалтай, цоглог, жавхаатай байхыг сонгосон. Гуньж ханалаа...уйтгартай байхаас ч уйдаж байна. Гарц хайсаар...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.21.15 1:50 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Утас дуугарав.
Дүү: Сайн уу? Юу байна?
Би: Тайван даа. Ажил их байна. Яасан?
Дүү: Тэр ах өнгөрчихсөн юм шиг байнаа.
Би: Чи одоо юун хачин юм яриад байгаа юм бэ? Бие нь тааруу байгаа юм уу? Эмнэлэгт хүргэсэн үү?
Дүү: Үгүй ээ, өнгөрчихсөн гээд байхад...
Би: .......\утсаа таслав\
Аягүй идэвхтэй хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх гэж оролдсон боловч анхаарал төвлөрсөнгүй. Итгэх эсэхдээ ч эргэлзсээр...
Бөөн бодлын шуурга эрчилсээр... босоод бие засах өрөө лүү зүглэв. Толинд харж жаал зогслоо. Эргэж ширээндээ ирэв. Ээж аав хоёр минь амьд байсан бол яг одоо яах байсан бол гэж өөрөөсөө асуусан. Тэгээд л хувцаслаад гарсан. Такси бариад 11-р хороолол оров. Аль байр билээ гэж бодоод алхтал энэ гудамжаар явалгүй олон жил болсноо санаад, нулимс гарч эхэлсэн. Тэгээд л зогсож чадаагүй. Харанхуй болсон хойно гэрийнхээ гадаа Мишагаа хүлээгээд зогсож байхдаа ч урсгасаар... Гэртээ ороод хартал нүд ув улаан цочирдом. Амьдрал богино ч гэлээ миний ойр дотны хүмүүс илүү ахархан наслаад байх шиг санагдах юм. Жаргасан болов уу, сэтгэлээ дүүртэл амьдарч чадсан болов уу, ойрд хагартлаа баярласан болов уу, ганцаардаж байсан болов уу гээд л үй түмэн таамаглал дунд төөрч будилсаар орондоо оров. Үүрээр ээжийгээ нэг эрэгтэй хүнийг тэвэрчихсэн унтаж байгаагаар тод зүүдэлсэн. Эжий минь ах дүү наймуулаа билээ. Хамгийн түрүүнд тэнгэрт одсон нь эжий. Удаах нь өчигдөр явчихлаа. Хорвоо дээр тэрбээр 49 жил амьсгалсан. Амьдарч чадсан болов уу???


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: May.12.15 4:37 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Ойрд "галзуу нохой" Валтэртэй нөхөрлөөд үнэн завгүй байлаа гэж. Breaking Bad бүгдийг нь 20 хоногт үзэж дуусгах шив. Сүүлчийн анги дууссан чинь сэтгэл амсхийгээд л явчихдаг юм байна. Тэрнээс өмнө нэг тийм зовиуртай, Валтэр нохой ажил дээр хүртэл бодогдоод амар заяа үзүүлэхгүйгээр үл барам амраг садан, анд найзуудын уулзалтаас хүртэл татгалзуулж байсан гэхээр бас л айн байгааз дээ. Одоо дуусчихсан болохоор амар зүгээр гэх мөртлөө хальт санаастай.

6 сард УБ-Берлин-Вроклав- Познан- Берлин- УБ гэсэн чиглэлээр явъя гэсэн төлөвлөгөө гаргаад байна. Ганцаараа явнаа яадгийн. Аз таарвал Вроклавт Лондонд хамт сурч байсан хайртай найзтайгаа уулзана. Мань нөхрийн төрсөн хот л доо. Гэхдээ одоо Лондонд амьдардаг. Хэдэн жилийн өмнө Монголд ирсэн билээ дээ, нарийн санадаггүй ээ. Ямартаа ч уулзаагүй 6-7 жил болсон байхаа. Вроклавт болзоноо гэчихсэн байгаа. Би ямартаа ч төлөвлөгөөний дагуу очиж таарна. Манай хүн яаж ийж байгаад ажил төрөл, гэр бүлээ зохицуулаад хүрээд ирээсэй гэж залбирч байна. Амжихгүй бол яахав. Ах дүү нартай нь уулзаад, хоттой нь сайхан танилцчихаад буцна даа. Энэ аялал амьдрах урам зоригыг сэргээж, эрч хүчийг хайрлана гэж найдаж байгаа болохоор догдлонгуй л байна. Тэгэхгүй бол ерөнхийдөө хүн амьтнаас дөлөнгүй, залхуурангуй, гэртээ бүгэмтгий, ганцаардангуй чиглэл рүүгээ л яваад байх шиг...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jun.05.15 10:23 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Бид хоолоор уураг, өөх тос, нүүрс усыг авдаг. Бидний бие махбодын хэрэгцээнээс илүү гарсан нь өөхний эсэд триглицерид хэлбэрээр липидийн дусал болж хадгалагддаг. Тэгээд л бүдүүрч өгнө гэсэн үг. Триглицерид гэдэг маань нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийн холимог билээ. Ихэнх мэргэжилтнүүд өөхийг энерги болгон хувиргаж, шатааснаар бид турдаг гэдэгт итгэдэг. Яг л мод хөрснөөсөө тэжээл авч ургадаг гэдэгт итгэдэг шиг. Үнэн гэвэл бид 10 кг жин хаялаа гэхэд 1.6 кг нь ус болж, хөлс шээсээр гадагшилдаг бол 8.4 кг нь нүүрсхүчлийн хий болж амьсгал гаргах тоолонд гадагшилсаар үгүй болдог. Харин модны хувьд нүүрсхүчлийн хий болон усны тусламжтайгаар өсөж том болдог байна. Эндээс хүн мод хоёр хамт байлаа гэхэд хүний гадагшлуулсан ус, нүүрсхүчлийн хийгээр мод тэжээгдэн хүн жижгэрч, мод томорсоор сүүлдээ хүн мод болж хувирна гэсэн ойлголт гарч болно.

Тэгвэл турахын тулд гүнзгий амьсгал авч гаргаад байхад л болох биш үү гэж та бодож байна уу? Үгүй дээ эхлээд триглицеридыг задлах шаардлагатай. Тэгэхийн тулд дасгал хийх хэрэгтэй.

10 кг өөхийг задлахын тулд 29 кг хүчилтөрөгчөөр амьсгалж, 94000 ккал энерги зарцуулах шаардлагатай. Үйл явц дундуур 28кг нүүрс хүчлийн хий, 11 кг ус гадагшилдаг гэсэн тооцоо бий. Хүн нэг минутанд дунджаар 12 удаа амьсгалдаг бол өдөрт 17280 удаа амьсгална гэсэн үг. Амьсгал гаргах бүрт 10 мг нүүрсхүчлийн хий гадагшилдаг гэж бодвол өдөрт гадагшлуулах нүүрс хүчлийн хий тодорхой тоогоор хязгаарлагдаж таарах нь. Тэгэхээр турахын тулд хэдий хугацаа зарцуулахаа мөн тооцоолох боломжтой. Эндээс хамгийн гол ойлгож авах зүйл бол өөхний эс нүүрсхүчлийн хий болон ус болж задардаг гэсэн томьёо билээ. Дасгалуудын төрлөөс ёога хөгжөөд байгаа нь нотолгоонд суурилсан тураах эмчилгээний арга байх магадлалтай гэж би хувьдаа үзэж байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jun.05.15 7:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6566
Grey's anatomy -г нэг хараарай их гоё сериал/тв шоу. Таалагдах бхаа

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jun.09.15 12:03 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Сайн уу Астрид. Grey's anatomy машиндчихсан ш дээ аль дээр :razz: гэснээс саяхан нэг таксинд суулаа. Жолооч нь аавын үе гэмээр хүн байв. Хүн ер нь яаж амьдрах хэрэгтэй вэ энэ тэр гээд ярьж байснаа манай 10 жилийн ангийн охин анагаахын 1-р курсыг төгсөөд, сургуулиа хаячихсан. Тэгсэн мөртлөө одоо хэнээс ч илүү мундаг гялалзаж явна. Мал амьтан үржүүлээд сайхан амьдарч байнаа. Би яагаад сургуулиа төгссөнгүй вэ гэсэн чинь " эмч болсон бол цалин багатай нэг хотын эмнэлэгт цаг наргүй ажиллаад, архичин нөхөртэй зовж явах байлгүй" гэж байгаа юм. Нээрээ бодоод байсан чинь үнэн ч юм шиг гэж ярив. Би ч нэгэнт үеэ өнгөрөөж буй насны улстай юу ч ярих билээ гэж бодоод аан тийм үү гээд л өнгөрсөн. Манай эцэг эхийн үе яахав ингэсгээд өнгөрч байна. Бидний үе бол өөр шүү дээ. Мэдлэг боловсролтой болох нь маш чухал. Дийлэнх нь хот хүрээ газар бараадаад ирлээ. Хэдий болтол харанхуй бүдүүлэг Монголчууд явах болж байна? Өөрчлөгдөхгүй бол, боловсрохгүй бол, соёлжихгүй бол яаж өнөөдрийн Монголыг өөдтэйхэн авч явах юм бэ? Эмчийн мэргэжлийг ингэж өнгөцхөн үнэлж болно гэж үү? Энэ дотор чинь өчнөөн гоё юм байдаг. Тэрийг мэргэжлийг нь эзэмшсэн, цаг хугацаагаа зориулсан хүн л мэдэрдэг. Би анагаах төгссөндөө дотроо бардам явдаг. Түүгээрээ бахархаж, мэргэжлийн ажлаа хийж яваадаа баярладаг.
Нөгөө талаас NHK-ээр саяхан нэг нэвтрүүлэг үзлээ. Мэргэжилдээ үнэнч, хамт олноо манлайлж яваа хүмүүсийг оролцуулдаг нэвтрүүлэг байгаа юм. Нисэх онгоцны буудлын цэвэрлэгч гарч байна. Японы цэвэрлэгчийн тэмцээнд түрүүлсэн, тухайн улсын шилдэг цэвэрлэгч гэсэн үг. Тэр хүний яриаг сонсож байхад (Мишагийн орчуулгаар) эхэндээ хэн ч түүнд баярлалаа гэж хэлдэггүй байсан. Хичнээн чадлаараа сайн ажиллаад нэг л урамгүй, хэн ч үнэлэхгүй байдаг нь гунигтай санагддаг байж л дээ. Яваандаа би хүний төлөө хийгээгүй, өөрийнхөө төлөө хийж байна, нэгэнт хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулаад үзье гэж шийдээд чин зүрхнээсээ, дур сонирхолтойгоор үнэхээр энийг 100% цэвэрлэчих юмсан гэсэн сэтгэлээр хийгээд эхэлтэл ажилдаа бүр дурлаж орхисон. Ингээд л баяртайгаар ажлаа хийгээд явах болсон. Хүмүүс ч баярлалаа гэж хэлдэг болж эхэлсэн. Улсын шилдэг цэвэрлэгч болсоноос гадна шавь нартай болж хичээл заагаад л...амьдрал сайхан үргэлжилж байна гэж ярьж байв. Би яг чин үнэнийг хэлэхэд дотроо түүнд атаархсан. Одоо миний хийж байгаа ажил, миний гаргаж байгаа сэтгэл улам л багасаад, би ажлаасаа нэг л таашаал авч чадахаа болиод байх шиг... хязгаарлагдмал хүрээллээс гарах хэрэгтэй гэсэн бодол сүүлийн үед байнга төрөх болсон. Цэвэрлэгчээр бол 2-р түвшний цэвэрлэгч л юм даа. Хүн ямар ч мэргэжилтэй байж болно, гол нь ажилдаа дуртай, таашаал авдаг байх хэрэгтэй. Тэгэж чадахгүй бол ажлаа солих ч юм уу, өөрчлөлт хийх нь зөв. Би ч хийх болно. Хүмүүс зарим нэг талаар андуу бодоод байх шиг санагддаг. Эмч, хуульч гэдэг ч юм уу том мэргэжил эзэмшиж байж л сайхан амьдарна гэдэг ч юм уу. Жинхэнэ буруу санааны хордолт шүү нөхдөө. Ерөнхийлөгч хүртэл өөрийн ажлыг дутуу хийгээд байна уу даа гэж бодсон үедээ сэтгэл дундуур л байдаг. Хүнд ажилтай холбоотой төрөх мэдрэмжүүд яг адилхан. Чи ажилдаа хэр сэтгэл гаргаж, түүнээсээ эргүүлээд хэр сэтгэл ханамж авч байгаатай л холбоотой болохоос чиний эзэмшсэн мэргэжил юу вэ гэдэгтэй ямар ч холбоогүй. Хэрвээ чи ажлаасаа таашаал авч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийгээд нэмэргүй байвал ядаж хажуудахаа ханатал нь хайрла. Гэр бүлийн хүмүүсээ аз жаргалтай байлгах нь бидний үүрэг хариуцлага шүү дээ. Би Мишад "Миний амьдралын зорилго бол чамайг аз жаргалтай байлгах явдал юм. Би сайн биш байгаа ч хичээж байгаа. Үргэлжлүүлээд хичээх болно" гэж хэлсэн. Хэлсэндээ ч хүрнэ гэж шийдсэн. Миша эргүүлээд надад "чи ирэхгүй юм бол би энэ гэрт байгаад яах юм бэ?" гэхэд нь яагаад ч юм би их баярлаж билээ. Миша маань одоо өвдчихсөн байгаа. Гэхдээ бид энэ үеийг хамтдаа байж даваад, заавал ард нь инээж гарна, юуны төлөө эмч билээ би. Мишагаа эдгээхийн тулд чармайж байнаа. Түүндээ ихэнхи цагаа зориулж байна даа. Бидний урд хичнээн олон сайхан зүйлс хүлээж байгаа бол? Бодохоос л мммммм...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jun.09.15 4:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
дур сонирхолтой, таашаал авахуйц байх эсэх нь цалин хангамжаас шууд хамаарна л даа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jun.26.15 3:12 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Зорьсон чиглэлдээ сайхан аялаад ирлээ. Аялалын хамгийн чухал нь амьдрах урам зоригийн түвшинг дээд хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлдэг. Нэг газраа байгаад л байхаар урам зоригийн түвшин доошилсоор нэг л мэдэхэд саарал манан дунд живж байх шиг санагддаг. Ямар ч байсан зорьсон, яаж ийж байгаад явна гэж хичээсэн. Үр дүн нь онцсайн байгаад зогсохгүй өөрөө өөртөө зориулсан маш том хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Миша байнга явдаг. Би үргэлж үлддэг байсан бол энэ удаад манай хүн үлдсэн биш хоёр хоног л тэссэн. Тэгээд хурдан ирээч ээ, санаад байна гэж бичсэн. Би уншаад тэгдэг юм даа тэгдэг юм гээд л...ярзайгаастай.

Найзыгаа бичнээ. Эвий миний муу найз хичнээн хөөрхөн гэж сананаа. Лондонгоос надад хотоо танилцуулахаар нисч ирсэн польш нөхөр байгаа юм. Миний хэлсэн үг одоо ч санаанаас нь гардаггүй. Найзууд хэзээ ч баяртай гэж хэлдэггүй. Уулзах өдөр заавал байна гэж хэлээд би тэртээ нэг жил жигтэйхэн том цагаан бамбаруушаа үлдээгээд, Монгол руу явж байсан гэж ярихаар нь дотроо юу билээ гэж бодоод, тэгэж хэлснээ санаж чадаагүй ээ. Ямартаа ч миний хэлснээр болсон. Тэр Монголд ирж, бид нэг уулзсан. Дараа нь 9 жилийн хойно би нутагт нь айлчилж дахин уулзаж байгаа нь энэ аялал юм даа. Би уулзаагүй цөөхөн жил болсон гэж бодоод байсан чинь бараг 10 жил өнгөрсөн байна шүү. За тэгээд бид хоёрт 3 хоногийн хугацаа байсан. Хамгийн түрүүнд мань эр номын дэлгүүр орж, аялалын хөтөч ном аваад, 3 хоногийн хугацаанд тэр номон доторх бүх газрыг надад үзүүлсэн. Тэдний хотынх гэсэн тодотголтой хоолыг идүүлсэн. Нутгийн шар айраг уулгасан. Нутгийн хамтлагийн тоглолтыг сонирхуулсан. Би явахдаа Вроклавт хайр зарлаад, бэлэг дурсгалыг зүйлс нилээдийг бахархалтай нь аргагүй авлаа. Тэгээд Берлин буцах автобусанд суугаад, цонхоор хараад, муу найзыгаа гэнэт их өрөвдөөд, нулимс гарсан. Уул нь хүний нутагт яваа намайг өрөвдөх байтал, эсрэгээр би гэртээ үлдэж буй хүнийг өрөвдөөд...яасан гэхээр найз маань намайг ирсэнд чин сэтгэлээсээ баярлаад хөөрөөд байгааг нь би мэдрээд байсан юм. Тэгээд явах цаг дөхөөд ирсэн чинь бүр нэг хачин болоод энийг ч ав, тэрийг ч ав гэж ээмэг чихэнд зүүлгээд л, ороолт хүзүүнд тохоод л, дахиж хэзээ ч уулзаа билээ, агшин хормыг алдахгүй аль болох олон зураг хамт авхуулмаар байна гэж хэлээд байсхийгээд л тэвэрч аваад... Би тэгэхээр нь хэллээ, дараагийн удаад хоёулаа Японд уулзая гэж. Тэгсэн за тэгье гээд, арай дээрдсэн. Гэсэн ч намайг суулгаж өгөөд, автобус хөдлөн хөдөлтөл холоос хараад л зогсоод байсан. Уйлаад байхаар нь би бүр түүнийг гялс яваад өгөөсэй, эсвэл энэ автобус хурдан хөдлөөсэй гэж хүртэл бодсон. Тэгэж салах хором зүрх эмтэрмээр хэцүү байлаа. Берлинд ирчихээд жинхэнэ хүний газрыг мэдэрсэн дээ. Миний муу найз намайг гар дээрээ өргөх нь халаг бөөцийлж байж дээ гэж бодсон чинь ийм сайхан найзтай байдаг, би ч бас сайн найз юм байна гэж өөрийгөө хальт тоосон доо. Тэгмэгц урам зоригийн түвшин улам дээшлээд явчихаж байгаа юм.
Берлинд ирсэн шууд хүний газар, гүний нутаг, хөндий хүйтэн салхинд алгадуулаад эхэлсэн. Арайхийж л тэнд 4 хоног тэсэх шив. Берлин үзэж харах юмгүй, муухай хот байна лээ. Ёстой таалагдаагүй. За тэгээд гол зорилго болох илтгэлээ тавьсан. Дэлхийн хурал гэж бодохоор л өвдөг чичрээд, өмнө нь 3 удаа жорлондсон. Ер нь зугтчихмаар санагдаж байв. Тэгээд яалтай билээ, яах гэж зорьсон билээ гээд л өөрийгөө зоригжуулаад, загнаад орсон. Бага зэрэг сандраад, зарим нэг хэлье гэж бодсон зүйлээ таг мартаад буусныг эс тооцвол бэлдэж ирснээ боломжын илтгэсэн. Миний дараа гарсан бусад орнуудын илтгэлийг сонсоод сууж байхад, манай улс хүний тоогоороо арай л бага юм гэж голохоос гадна бид тэдний жишигт хүртлээ асар их юм хийх хэрэгтэй байгаагаа ухаарсан. Зүгээр л би өөрийн зүгээс хийх ёстойгоо чадлаараа хийгээд явлаа гэсэн ч үхэх хүртлээ бусад орны жишигт хүрэхээр хөгжлийг олж харахгүй юм байна гэдгийг ойлгосон чинь асар гунигтай санагдсан. Миний муу Монгол бусад улсуудтай харьцуулахад Хөвсгөлд очсон хүмүүсийн очиж сонирхдог даахирсан 2 цаа буга шиг л юм байна гэдэг нь илт мэдрэгдэж байв.
Аялалаас сэтгэлд тод үлдсэн нь дээрх байх шив. Амьдралыг үнэлж хайрладаг хүмүүс аливаад чин сэтгэлээсээ ханддаг юм уу даа. Аль болох дотогшоогоо бус гадагшаа нээлттэй байхыг эрмэлзэх нь бусдын бодлыг сонсох нь хувь хүний хөгжилд бас хэрэгтэй ч юм шиг....


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.02.15 2:47 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Юу билээ гэж бодоход хүргэсэн хөгтэйвтэр явдлууд

№1. Өчигдөр ажлаас гарсан бороо орж таарахгүй юу. Таксинд суумагцаа энэ бороо одоо хэзээ зогсох юм бол доо? гэж хэлээд зад загнуулав.
Таксины жолооч: - Юу яриад байгаа юм бэ чи? Арайхийж нэг бороо орж байхад муу амтай гэдэг нь. Хөдөөгүүр зун ч болохгүй шав шар байхад, ийм сайхан үнэрийг ад үзээд бла бла бла...
би: бороо сайхан сайхан. Би харин бороогүй гээд нэг юм төлөвлөчихсөн байсан болохоор...гээд дуу нь суларсаар, хэлээ зажлаад чимээгүй болов. Буучихаад жаал инээв.

№2. Хүзүүний диск цүлхийж, мэдрэлийн ёзоороо дарсны улмаас гар луугаа дамжсан хүчтэй өвдөлт өгсөн нэг хүн хэд хоногийн өмнө үзүүлээд, маргааш ирнээ гээд алга болчихсон юм. Тэгсэн өнөө өглөө хүрээд ирж...Яав ийв гэсэн энэ эмнэлэгт эмчлүүлэх үү? өөр тийшээ явах уу гэж ламд үзүүлсэн чинь манайхыг дээр гэж хэлсэн гэнээ. Тэгээд өдөр судар харж байгаад, өнөөдөр эмчилгээ эхлэхэд сайн өдөр гэсэн тул ирлээ гэв. Би зүгээр л айн гээд шоконд орсон. Хэлэх үг олдоогүй. Бүр сүүлд нь бас жаал инээв.

№3. 10 жилийн ангиас анагаахад хоёр хүүхэд орж байлаа. Тэгсэн энэ жил нөгөөх маань Америк-д доктороо хамгаалчихдаг юм байна. Яасан мундаг юм бэ гэж ихэд бахархан баяр хүргэв. Саяхны нэг өдөр зэрэг хамгаалсаны цайллагаа хийнэ, ирээрэй гэж утас цохиж байна.
би: аан за. Манай ангийнхан очно гэнэ үү?
тэр: Би ангиасаа чамайг бас тэрийг л урьсан. Олон хүн урих боломжгүй гэж байна.
би: өө за за.....(дуу сулраад явчихлаа)
Өнөөдөр очиж чадахгүй нь гэж бичлээ. Тэгмэгц эхнэр нь залгаж байна. Би дараа уулзая гэсэн чинь дараа дараа гэсээр 10 жил болчихлоо. Хүрээд ир л дээ чи гэж байна. Би амжихгүй л гэсэн. Дараа нь би 10 жилийн найзууддаа юу гэж хэлэх юм бэ? Ганцхан намайг уриад би очоод гэж ярих уу эсвэл тас нуух хэрэг үү...аль ч талаас нь бодсон онигоо онигоо. Би адилхан ангийн хүүхдүүдийг алаг үзэхэд дургүй.

№4. би: Хэдэн цагт ирэх вэ?
Миша: цагийн дараа
би: ок
Ингээд би хүлээгээд л байна, нөгөөх ирэхгүй. Ийм тохиолдол хэд хэд гарсан. Хэлсэндээ хүрэхгүй болохоор дургүй хүрээд л явчих юм. Удна гэвэл хэлчихнэ л биз дээ. Хоёр хүн нэгнийгээ гэртээ ганцаараа юу хийж суудаг юм бол гэж өрөвдөөд эрт харьдаг байх хэрэгтэй баймаар...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.03.15 4:57 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11261
:haha:
Suuliih n yg nadarhuu l yum bn...
Ug n dotroo ert harina, ochno gej helsendee hurehiig husdeg l dee...
Gehdee l... helsendee hureeguin l buruu.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.10.15 1:44 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Дахиад Хөвсгөл явахаар замдаа гарах гэж байна. Энэ удаад Цагааннуур орж атаманы тавьсан гүүрийг үзнэ. Наадам гэхээр ээж аавыгаа шимширтлээ санах юм даа. Асуудлууд маш их байгаа ч ард нь гарна. Өөдрөг байх нь зөв зам. Сайхан наадаарай бамбаруушуудаа


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.21.15 12:37 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Хүн бусдад хэрэглэгдэхийн тулд амьдардаг. Хүн бол хэрэглэгдэхүүн. Хүнд хэрэгтэй хүн байхаас өөр жаргал хаана байна? Хэнд ч хэрэг болдоггүй, бусдыг зөвхөн хэрэглээд л явах сонирхолтой байж болохгүй. Магадгүй би үхэх насныхаа талаас илүүг наслачихсан ч юм билүү? Тэгээд л яваад өгөхийн хооронд сүржигнээд ер яана билээ гэж бодохоор үнэн хайнга амьдармаар санагддаг ш дээ. Бараг тэгэж ч амьдардаг доо. Миша бид хоёрын амьдралын талаарх дээрх бодол ижил болохоор бусад жижиг сажиг зүйлс дээр таарч тохирохгүй байсан ч нэгэндээ хүлээцтэй хандаж болоод байдаг юм. Сая Цагааннуур орсон аялал биднийг улам ойртууллаа. Үүн дээр л их олзуурхаж байна. Магтмаар санагдсан ч магтаж чаддаггүй, хайрладаг ч хэлж чаддаггүй байсан үе минь түүх болон үлдэв. Жинхэнэ эр хүнтэй хамт амьдарч байгаагаараа хачин их бахархсан. Бас би өөрөө хөгжих хэрэгтэйгээ ухаарсан. Бидний харилцаа улам бүр нээлттэй болж байгаад баяртай байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.21.15 4:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
болж дээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.12.15 10:01 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Хятад явчихаад ирлээ. Эхний өдөр Бээжин орж хоноод, маргааш нь дэлгүүр хэсээд, нөгөөдөр нь хурдан галт тэргээр Zengzhou орлоо. Бээжингээс 1000 км-т зүүн талруугаа байдаг Henan мужийн нийслэл хот. Анх удаа хурдан галт тэргэнд сууж үзлээ. 300км/цагийн хурдтай, цэвэрхэн галт тэрэг байна. Хятадууд нэг үеэ бодвол соёлжоод эхэлчихсэн мэт санагдлаа.
Тэнд манай хүний түнш Хятад тосч аваад, хэд хоног бид хоёрт хачин сайхан үйлчлэв. Жинхэнэ хятад хоолнуудыг идэх шиг л боллоо. Буцахын өмнөх өдөр машинаар нэг цаг яваад Deng Feng Da Dao орлоо. Гол зорилго нь Шаолин сүмийг үзэх байлаа. Гэвчиг надад дэлхийн өвд орсон Буддист хамба лам нарын бунхан, суварга, кун фу үзүүлбэрээс илүүтэй Song уул маш их таалагдсан. Яг л кинон дотор яваад орчих шиг мэдрэмж төрсөн. Манан будан дунд цайвалзан харагдах шовх үзүүртэй уулс хараа булаам байснаар барахгүй шүлэг тэрлэмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Бүхээгт суун дээш гараад, цаашаа шатаар өгсөн арайхийн нэг өндөрлөгт нь гарахад л амьсгаадаад үхэх шахав. Эргэн тойрон битүү мод, салхи салхилаад л...үлгэрийн мэт харагдана.
Кун Фу сургуулийн нэг жилийн төлбөр байр, хоолоо оруулахгүйгээр 5000 доллар гэдэг юм билээ. Тоолж барамгүй олон хүүхдүүд суралцаж байгаа бололтой. Тамирын хувцастай хүүхдүүд талбай дээр цуглаж байгаа нь уулнаас ус үерлээд ороод ирж байгаа мэт. Хүний олноор хөгждөгсөн бол өдийд Хятад цахиур хагалмаар. Замдаа "Муухай хятад хүн" гэдэг номыг уншиж явлаа. Хятадуудын ерөнхий төлөв, зан байдлыг яг л бичсэн байна лээ. Үүнийг туршлагаар батлав аа гэж.
За тэгээд Zengzhou онгоцны буудлаас нэг цаг нисч, Бээжин хүрээд, онгоцны буудлын хоолыг хашрааж байгаад, Улаанбаатартаа буулаа. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь... хэдхэн хоногт нутгаа санаад балрах шахлаа.
Газар үзүүлсэн Мишадаа баярлалаа :l1:


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.12.15 10:31 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
Ёстой очиж үзэхийг хүсдэг газар маань байна даа. Шовх шовх үзүүртэй уулсын оройгоор нь манан ороож сүүмийгээд л, уулсын дундах нууран дээр том бүрх малгайтай загасчин урт завь сэлүүрдэн явна.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.14.15 12:15 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11261
Sainuu? Hep C-g anagaadag gsn Sovaldi emiin talaar medehgui biz? Bayarlalaa.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.14.15 10:20 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Hi. Sovaldi монголд гээд хайвал зөндөө мэдээлэл гарч ирэх байх. Миний чиглэл биш болохоор би дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадашгүй нь. Ямартаа ч вирус устгах гол эм боловч дангаар нь хэзээ ч хэрэглэдэггүй. Ерөнхийдөө 3 курс хэрэглээд, вирус устана гэж үзэж байгаа. Вирус байлаа гэхэд идэвхижил нь хэр байна, хүндэрсэн эсэх, өвчтний нас, бусад хавсарсан өвчин эмгэгүүд гээд эмчилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс бий. Монголд маш хямдхан орж ирж байгааг ашиглаад, вирусын идэвхижил өндөр бус, залуу улс бол яаж ийж байгаад, 3 сар хэрэглэх хэрэгтэй л гэж зөвлөх байна даа.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.18.15 3:04 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
You are only here for a short visit. Don't worry, don't hurry. And be sure to smell the flowers along the way.

Амьдрал богинохон учраас амьдарч сурах хэрэгтэй. Яарах хэрэггүй. Шийдэж боломгүй асуудалд сэтгэлээ бүү чилээ. Зам дагуу ургасан цэцгийг үнэрлээд үзэх завтай явж бай. Ингэж л хадуурна шүү дээ. Миний орчуулсан номнуудыг уншихад бэрх. Дунд нь мань хүний санаа орчихсон л тууж байх вий хихи.

Улаанбаатар маань сайхан хот бас их том хот юм гэдгийг саяхнаас анзаарах боллоо. Хорооллын ахуй үйлчилгээ хавийн өндөр шар барилгын дээд давхрын айлын цонхоор үдэш шагайгаад юу олж харсан гэж санана. Гэр хорооллын гэрэл мэрэл тасарчихжээ. 3,4-р хорооллын гол гудамжаар битүү машин, энд тэндгүй гэрэл анивчаад л... Юун Нью Иорк байна ш дээ таминь.
Өглөө, өдөр, үдшийн тэнгэрт яаж ийж байгаад л цэнхэр өнгө олоод харчихна. Тэгмэгц сэтгэл уужраад л явчихна. Монголын хөх тэнгэр, салхин хоёрыг харахгүйсэн бол, мэдрэхгүйсэн бол..... яаж би, яаж би амьдрахсан билээ...


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.21.15 9:30 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Ажлаа хийж байгаад л хэрэгт орчих юмаа. Мөрдөн байцаах тасагт мэдүүлэг өгч үзлээ. Үнэн новшийн мэдрэмж... эмч хүн өвдсөн хүний зовлонг өдөр бүр сонсож зовно. Өвчнийг нь эдгээчих юмсан гэж тархиа гашилгаж зовно. Эцэст нь таатай сайхан эмчлээгүй гэсэн гомдлын дагуу цагдаад байцаагдаж зовно. Туулж гарсан хойноо насны бөгсөнд би мэргэжилдээ үнэнч байсан юм шүү гэж бардамнах л байх. Туулаад явж байх энэ өдрүүд чанга байнаа., сэтгэлээр маш их унаж байна. Энэ хэрэг нэг тийшээ шийдэгдсэн хойно хэсэгтээ мэргэжлийн ажлаа хийхгүй ээ. Халширч залхаж гомдож байна.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.22.15 12:15 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11261
Maash ih bayarlalaa, bas setgeleer bitgii unaarai.
Bayarlalaa emchee gdg ugiig heden arav dahin iluu sonsson bh gej bodoj bn.
Mundag emch gej bodoj bas huvi hun talaas chin hundelj yvdag shuu, Jintana.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Aug.28.15 3:41 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Өчигдөр орой мах чанаж идэв. Өнөө өглөө үлдэгдэл ясыг нь найзууддаа идүүлэх санаатай байрны гадаа тавьчихаад, нэг машин зогсож байхаар нь явах уу гэж асуугаад явна гэхээр нь ороод суучихлаа.
Ах: "Энэ хавиар золбин нохой их байдаг уу?"
би: "өө бий бий"
Ах: "Нохой хооллож байгаа хүнийг харсан чинь нэг л сайхан санагдаад явчихлаа. Би бас нохой хооллох дуртай"
би: "аан тийм үү? Хүнээс хамааралтай амьтад болохоор өрөвдөөд байдаг юмаа"
гээд л хоёулаа жаал буу халлаа. Яагаад энэ хүнийг онцолж байна вэ гэвэл ойрд хэнээс ч сонсоогүй сайхан магтаалын үгийг энэ ах надад хэлж, миний сэтгэл санааг өргөж өгсөнд нь талархаад ханашгүй. Намайг нүдэнд нь гал бадарсан, цогтой бүсгүй байна гэж хэлэхэд нь хөөрөөд л явчихлаа. Цагаа олсон үг байгаа нам онодог юм байна. Ямар их хөөрч баярлав аа хөөрхий. Би чинь сэтгэл санаагаар сэт явчихсан баагий өглөө ажилдаа сажлах санаатай гарсан биш бүр цаашаа өдөр бүр хичээмээр өөдрөг өрнүүн амьдармаар санагдаад явчихлаа.
Москвад сэтгэл зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн гээд сэтгэл зүйн хичээл гэж болохоор сайхан зүйлс ярьж өгсөн. Анх удаа л гэрээс ажил хүрэх зам ийм ойрхон билүү гэж бодлоо. Үнэндээ Миша ч өгч чадахгүй байсан сэтгэлийн хэрэгцээг минь хангаад өгчих шиг боллоо. Хүмүүс эргэн тойронд нь байгаа, олонтоо тааралддаг хүмүүсээс гадна ойр дотны хүмүүсдээ сайхан үгс хэлдэг, сэтгэгдлийг нь хичээж сонсдог байгаасай. Тэгвэл олон олон хүн урам зоригтой амьдрах байх даа. Заримдаа миний хайрлаж хүндэлдэг хүмүүс хамт байгаа ч байхгүй мэт санагддаг, тэр үед л их ганцаарддаг. Тийм мэдрэмж ёстой муухай шүү. Тэрийг нь огт танихгүй хүн засаад өгч байна гэж бодохоор амьдрал тааварлашгүй гайхамшиг юм даа.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.11.15 3:37 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
1. Сайхан найз минь хайрт ээжийгээ эцсийн замд нь үдэв.
(Өдөн куртка нь хүнддэж байгаа даа гэж бодохоор
Өр өвдөж, сэтгэл шимширнэ.
Үзээд туулаад гарснаараа
Уйг нь өмнөөс нь үүрчихмээр санагдана. Ж)

2. Хөөрхөн дүү минь төрсөн өдрөө анх удаа хайртай хүнтэйгээ хамт тэмдэглэж буйг мэдээд сэтгэл хөдлөв.

3. ЭМЯ-ны жуухаар шагнуулсан тул ирж авна уу гэж утсаар ярихад нь ажил явдалтай байгаа, дараа авъя гэж хэллээ. Анх удаа нийгэмлэгийнхээ 10 жилийн ойн баярт оролцсонгүй. Сэтгэл гундуухан.

4. Мишаг загнасан чинь "чамгүйгээр би амьдарч чадахгүй" гээд чанга тэврэхэд нь айх шиг болов. Хариуцлага нэмэгдэв.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.21.15 4:46 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Зовлон чухам юу вэ? Давалгаан өөрийгөө далайгаас тусдаа гэж бодсондоо зовдог. Хэрвээ давалгаан өөрийгөө далай хэмээн мэдэрч чадвал үхлийн айдсаас чөлөөлөгдөнө. Давалгаан мөхдөгөөс биш далай мөхдөггүй. Би ч үхнэ. Чи ч үхнэ. Харин амьдрал зогсохгүй, оршихуй сарнихгүй. Үргэлж давалгаалсаар байх болно. Давалгаан хэлбэрээс салж, далай болох хэлбэргүй чанараа танин мэдвээс мөнхөд амирлана. (Батрэгзэдмаа "Очир эрхшээгч")

Яг энэ хэсэг миний философи байхгүй юу? Нам хэлсэн байгааз дээ. Би бол өөрийгөө далай л гэж боддог. Манай хүн өөрийгөө мөн далай гэж боддог. Тийм учраас бид нийлсэн гэдэг ч юм уу? тээ. Хүн бүрт онцгой өнгө байгаа. Тэрийгээ дутагдал бус давуу тал хэмээн хүлээн зөвшөөрөөд, сэтгэлийн айдас хүйдэс хүлээснээсээ ангижраад, бусдын нүд гялбам өнгийг амьдрал чимсэн сайхан өнгө юм даа хэмээн хүндэтгээд, эвтэй найртай, эелдэг элгэмсүү загнан, хорвоогийн хэдхээн арван жилийн амьдралаа сайхан туулчихаж чадахаар уужим байх хэрэгтэй.


Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.24.15 3:47 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Чи өөрөө цэгцэрвэл бүх ертөнц цэгцэрнэ. Чи л эмх цэгцээ алдвал бүх ертөнц эмх цэгцээ алдана. Эмх цэгцийг хүчээр тогтоох боломжгүй. Хүчээр тогтоосон эмх цэгцний цаана үймээн хямрал үргэлжилсээр байх болно. Өөрийгөө сайтар ажигла. Хэрэв чи ууртай бол уураа хүчээр барьлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Гаднаа уургүй царайлж хүчлэн инээмсэглэж болох юм. Гэлээ ч дотор гүнд чинь уурын үндэс ургасаар байгаа. Хэзээ нэгэн дурын агшинд хатгаж таараа. Ийм аюултай нөхцөлд чиний инээмсэглэл яаж үнэн байх вэ. Өөрийнхөө далдад буй уурын язгуур үндсийг угаар нь суга татах хэрэгтэй. Атаат сэтгэлийг ч мөн адил. Шунал хүслийн ёзоорыг ч үлдээлгүй суга татан хаях учиртай. Чиний дотоод хүч мунхаг харанхуйн язгуурын гурван хүлээсийн мянга мянган эрчлээг задлан татдаг. Тэр цагт дотоодод чинь жам ёсны эмх цэгц аяндаа ургана.

Амар амгаланг ол. Сэтгэл өөрөө амар амгалантай.

Үзлийн чигээ ийн өөрчилсөн цагт хувирлыг үзнэ.

Тиймээс аз жаргал, зовлон гунигийг хамтад нь үзэж, мөн чанарыг таних нь амар амгалан, дотоод үнэн гэж ойлговол зохилтой. Дотоод үнэнийг олсон цагт бодолд ээрэгдэн эзлэгдэхээ байж, харин бодлыг эргээд барьж хаан сууринд хүрдэг. (Очир эрхшээгч номноос)

Энэ номны тойромын гүн лүү шумбан ижлээ хайх өнчин ганц эр хун шувууг хайрласандаа агнаж буй хөх гөрөөчин эрийн сэтгэлийг, бодлыг уншсан чинь нулимс гардаг байна ш дээ. Хорвоог ганцхан хүнээр төлөөлүүлж болохгүй. Чи л миний амьдрал гэж хэлж болохгүй. Хэрвээ тэр хүн чинь үхээд өгвөл чи амьдралын утга учраа алдах болно. Найз маань эхийгээ алдаад их хэцүү байх шиг байна. Би дотоод сэтгэлээ хуваалцахыг хүссэн үедээ хүрээд ирээрэй эсвэл намайг дуудаарай би яваад л очно гэсэн боловч таг чиг....нэг л удаа "эхийгээ аварч чадаагүй өөрийгөө үзэн ядаж байна" гэж бичсэн. Бас л хүнд стилийн хүн болохоор ирээдүйн амьдралаа там болгочих вий гэж сэтгэл зовж байгаа ч гүйгээд очиж бас чадахгүй байна. Би эцэг эхээ алдаад зөндөө удаан найзуудаасаа хөндий байсан. Тэгсээр тэр чигээрээ найзлахаа больсон хүмүүс ч нилээдгүй бий. Тэдний минь буруу гэж ч юу байхав. Байдгаараа л байсан байх. Харин хагацал үзэхээрээ хүн өөрчлөгддөг. Найзууддаа хаягдсан биш хаясан нь би. Мэдэхгүй ээ....цөөрсөөр л....
Муу найзыгаа над дээр ирээд цэлмэтэл уйлаасай гэж хүсч байна. Тэгвэл би ч бас амьдралаа бодохсон гээл үү хэхэ. Түүнийгээ тэвчээртэй хүлээнгээ ном л уншиж байна даа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 126 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Baidu [Spider] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited