#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 4:24 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 126 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.02.17 6:36 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2645
Location: Musée du Louvre
Quote:
Анх би хорин настайдаа хилийн дээс алхаж байлаа. Тэгэхэд анх асуулт самбарт гишүүн болж, олон найз нөхөдтэй болсон. Тэр цагт одоогийн амьдралаа төсөөлөөгүй явсаан. Төсөөлөхийг хүсч байсангүй. Өнөөдрөөс өөрийгөө харахад би үнэн күүл явсаар иржээ. Лондонгоос хойш ямар олон газраар яваа вэ? Шулуухан шударга тууштай сэтгэлтэй зан араншин минь надад дэндүү олон аз жаргалтай өдрүүдийг бэлэглэсэн байна. Тэр болгонд хүн намайг баярлуулж, би хүнийг жаргааж дээ. Нэмээд би өөрөө их боловсролтой болсон байна. Мэдээж үүнд албан тушаалын гэх юм уу хэргэм зэргийг оруулахгүй. Надад жулдана. Би тиймэрдүү юмны төлөө цаг хугацаагаа үрдэг төрлийн хүн биш учраас. Зүгээр миний мэргэжлийн профессортой ном хаялцаад үзвэл бас явнаа явна. Олон жилийн уншлага дүгнэлт гээд гарвал гарах л байх. Зүгээр л өнөөдөр би хүн шиг хүн байсаар байгаадаа өөртөө баяр хүргэмээр байна. Бас хүн шиг хүмүүст эерэгээр нөлөөлсөөр яваадаа эцэг эхдээ талархмаар байна. Мон судараас гаргасан Нацүмэ Соосэки зохиолчийн Боччан гээд номыг уншаарай таминь. Миша бид 2 шиг төрлийн хүн юм билээ. Шударга нь ялдаггүй юм бол өөр хэн ялна гэж? Бодоод үз дээ л гэсэн байгаа шүү. Манай хүн миний төрсөн өдрөөр бэлэглэсэн ном. Айхтар золиг. Өдий олон жил надтай хамт миний бичвэрийг уншсаар ирсэн танд баярлалаа. Сайныг хүссэн сэтгэл бүр тань өнгөлсөөр л байгаа шүү намайгаа алт цухуйх болтугай.
neg nom hayaltsaj uzii bichas nomiig teeeer deer urguj bgaad gazarluu shidehdee huchtei shiddeg huneldee bas :razz: yamar turliin nom shiddegiin ta?

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.13.17 12:37 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Алтлаг анч гөлөг 800к гэхээр нь ихэд цочирдов. Уул нь нэг нохойг төрөхөөс нь эхлээд л дагасан юмсан. Собаскагаас хойш цаг зав гаргах боломжтой болсон хойноо нохойтой болно гэж шийдсэн. Одоо л цаг нь ирж байдаг. Гэтэл сонгосон маань үнэтэй санагдаад, Миша өөр нохой хайсан нь дээр гэж зөвлөж байна. Яагаад ч юм гэнэт урамгүй санагдаад явчихлаа. Оройноос өглөө сэргэлээн гэж. Унтъя даа.

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.24.17 8:59 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Амьдралаа гэж. Ирэх 7 хоногт ажиллаад, ажлаасаа гарлаа. Тэгсэн хоргодсон мэт мэдрэмж төрөөд байх юм. Намайг хүмүүс хаана орох гэж байгаа юм гэж асуугаад, би эхнэрийн ажил хийнэ гэсэн итгэхгүй, чи зүгээр суух хүн биш дээ л гээд байх юм. 6 настайгаасаа хойш цагт баригдаж амьдарлаа би. Ядаж 6 сар өөрийнхөө хүссэн цагт сэрж үзье дээ. Миша бид 2 хоёр 3 жилийн дараа мод ногоо тарьсан газраа байшин барьчихаад, нохойгоо том болгоод, бурхан таалбал хүүхдээ төрүүлчихээд супер хурим хийе гэж шийдсэн. Тэр болтол хичээгээд үзье гэж бодож байна. Миша гөлөг бид хоёрыг байранд байлгахгүй, дагуулаад хөдөө яв, тэндээ сурга гэж байна лээ. Би уул нь гөлөг аваад хотдоо жаахан хамт байна гэж итгэж байсан юмсан. Ямартаа ч гөлөг авна. Бусдыг нь бурхан зохицуул гэсэн хаха. Сувилагч маань дагаж ажлаасаа гарна гэж уур хүргээд, дагаад явах юм гэнээ. Би ногоо тарьж, нохой тэжээх гэж байгаагаа хэллээ. Эмчээ хийх байсан бол хамаа алга. Тэгэхэд л надад хоргодоод байх юм. Би яасан буянтай хүн бэ гэж?

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.25.17 9:56 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
нэгэнт хувийн орон сууцтай болох гэж байгаа бол монгол банхар аваа.

_________________
Би Монгол Эр Хүн.

PostPosted: Mar.29.17 3:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 8149
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Quote:
Амьдралаа гэж. Ирэх 7 хоногт ажиллаад, ажлаасаа гарлаа. Тэгсэн хоргодсон мэт мэдрэмж төрөөд байх юм. Намайг хүмүүс хаана орох гэж байгаа юм гэж асуугаад, би эхнэрийн ажил хийнэ гэсэн итгэхгүй, чи зүгээр суух хүн биш дээ л гээд байх юм. 6 настайгаасаа хойш цагт баригдаж амьдарлаа би. Ядаж 6 сар өөрийнхөө хүссэн цагт сэрж үзье дээ. Миша бид 2 хоёр 3 жилийн дараа мод ногоо тарьсан газраа байшин барьчихаад, нохойгоо том болгоод, бурхан таалбал хүүхдээ төрүүлчихээд супер хурим хийе гэж шийдсэн. Тэр болтол хичээгээд үзье гэж бодож байна. Миша гөлөг бид хоёрыг байранд байлгахгүй, дагуулаад хөдөө яв, тэндээ сурга гэж байна лээ. Би уул нь гөлөг аваад хотдоо жаахан хамт байна гэж итгэж байсан юмсан. Ямартаа ч гөлөг авна. Бусдыг нь бурхан зохицуул гэсэн хаха. Сувилагч маань дагаж ажлаасаа гарна гэж уур хүргээд, дагаад явах юм гэнээ. Би ногоо тарьж, нохой тэжээх гэж байгаагаа хэллээ. Эмчээ хийх байсан бол хамаа алга. Тэгэхэд л надад хоргодоод байх юм. Би яасан буянтай хүн бэ гэж?
хүн ажилгүй бол хэцүүм байналээдээ
нэг л дасаж өгөхгүй
өглөө эрт сэрчинэ хэцүүм шүү

_________________
MVP for a reason !

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: May.04.17 1:22 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Ажлаасаа гарлаа. Сүүлийн цалин амралтын мөнгөөрөө 800к нохойгоо авсан. Лулу гэж нэрлэсэн. Тэгээд л Лулутайгаа ноцолдсоор нэг сар харвасан сум мэт өнгөрчээ. Өглөө Лулу хаалга самардаж сэрээнэ. Хаана бааж шээсэн юм бол гэж хайгаастай тэгээд цэвэрлээстэй. Дараа нь хальт мөлт гутлаа угалж, хүрмээ өмсөөд, дагуулаад гарна. Орцны жижүүр эгч, ойр орчмын таксины жолооч нар гайхаастай. Ажилдаа явахгүй юм уу гэж асууна. Үгүй ээ гээд өнөөхөө дагуулаад, шинэ өдрийг угтах ямар сайхан гэж санана. Лулуг тоглох зуур нар луу нүдээ онийлгон ширтээстэй. Орж ирэхэд Миша сэрнэ. Лулуг гал тогоонд уячихаад, Мишад өглөөний унд бэлдэнэ. Хамтдаа цайлах зуур япон олон ангит кино үзнэ. Мишаг ажилд нь үдээд Лулу бид хоёр сургуулилт хийнэ. Мань эр олигтой сурсан юм байхгүй ээ. Загнаад ч нэмэргүй 10 минут гэмшээд л мартана. Дахиад л дагуулаад гарна. Орж ирээд Лулу хэсэг унтана. Тэр зуур нь гэрээ цэвэрлэнэ. Нэг л мэдэхэд оройн хоолны цаг болсон байна. Кино үзэх, ном унших цаг ч гарахгүй. Ажлын тухайд бол бүр огтоос бодол орж ирэхгүй. Завгүй мөртлөө амьд өдрүүд үргэлжилнэ. Миша энийгээ олигтой сургаач гэж хааяа унтууцна. Элэгдэж дуусдаггүй эд хөрөнгө эвдэрнэ л биз. Эргээд биднийг гэх амьд амьтан л чухал шүү гэж би сэнхрүүлнэ. Жинтана л гэдэг байсан одоо Лулу нэмэгдлээ. Энэ 2-ийн төлөө л би амьдарч байна даа гэж Миша хаа нэг санаа алдахыг санаандгүй сонссон бидэн хоёр жаргалтай. Ажлаа яг зөв цагт орхисон байна гэж өөрийгөө урамшуулаастай. Одоо л миний амьдрал эхэлж байгаа мэт мэдрэмж төрнө. Зохиолч болох хүслээ биелүүлээрэй гэж өгсөн дэвтэр цоо шинээрээ, хааяа хуудсыг нь үнэрлээд л буцаагаад хаана. Яарахгүй, цагт баригдахгүй, тааваараа тарвалзана. Дараа нь яст мэлхийн хурдтай яваа салбараа Лулу гуайн хурдаар гүйцэнэ дээ. Жинтанад бодсон бодол бий гэж. . .

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jun.03.17 1:14 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Хүн амьдралд хайртай бол амьдрал чамайг шагнана.

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Jul.21.17 11:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12093
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Амжилт найз минь

_________________
six feet from the edge

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.16.18 11:10 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Заваарсан юм бэ?
Хэзээ хэн юу бичих гээд байнаа?
Тиймээ би байна. Хөөрхөн Жинтана магадгүй хамгийн хөөрхөн нь би байх хэхэ.
Нэг тиймэрхүү, би нэг уулын оргилд хүрч байлаа ш дээ хэсэг. Одоо буцаад өөр уулын бэлээс өгсөж явна. Өгсөх гэж их удлаа. Бараг нэг жил болох шив. Өөдөө гарсан хүн уруудахад их хэцүү юм байна. Хүсвэл нөгөө уулын оргилдоо буцаад гарч болох л... гэхдээ би тэгэхгүй. Ингэж хүн дотооддоо өсөн дэвждэг юм байна. Хамгийн зовлонтой, магадгүй над шиг хүний хувьд их хэцүү өдрүүд байлаа. Одоо л нэг юм өөрийнхөө учрыг олж байх шиг байна. Энэ нэг жилд би бараг хэнтэй ч уулзаагүй, найз нөхөд гэх хүмүүсээсээ. Миний амьдралд нохой маань бас Миша маань байлаа. Би бүр гэрээсээ бараг гараагүй гэж бод доо. Аймаар байна уу хэхэ. Олон ном уншлаа, олон шар айраг бас дарс уулаа. Тэгээд л бясалгаад л бясалгаад л.... Гоё хоол хийж сураагүй ээ. Гэхдээ хоёр хөөрхөнөө хоосон хэзээ ч хонуулаагүй. Бас зүгээр суугаагүй ээ. Өөрийн салбарын үндсэн суурь номыг хийж байгаа, Үйл ажиллагааны бүтэц зүй гэдэг нэртэй. Нээх том юм бариад авчихсан байдаг. Ажиллаж сураагүй хүн шиг хаа нэг хоёр хуудас л явуулж байна. Санаа нь энэ жилийн 9 сард нээх бодолтой. Одоо 10 хувьтай явж байна. Тэгсэн мөртлөө огт санаа зовохгүй, хэнд ч хөлслөгдөөгүй, өөрөөрөө амьдрах бас л таашаал байдаг юм байна. Өглөө нохойгоо дагуулаад гарахдаа нар ингэж манддаг билүү гэж ажиглаастай. Өдөр нарны илч ингэж төөнөдөг билүү гэж бодоостой. Орой нохойных нь нэрийг л мэддэг эздүүдтэй уулзаастай. Хэн хэн нь нохойгоо жаргалтай тоглож байгааг хараад баясаастай. Хэн нь хаана юу хийдэг, ямар мэргэжилтэйг огт асуухгүй. Зөвхөн нохдоо л ярина. Нээх гоё. Манай Лулу зөндөө том болсон. Бас хачин хөөрхөн ааштай. Над руу яаж хардаг гэж санана. Нуль хайрын харц шүү дээ. Намайг л баярлуулах нь насны баясгалан мэт. Нас яваад хүн амьтны харц уншиж сурдаг юм байна. Хамгийн сайхан харцыг хоёр хөөрхөнөөсөө л олж харах юм байна шүү дээ. Ах, дүүтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж байгаа. Нэг тийм ээмэг, зүүлт, гангараа илүүддэг үе ирдэг юм байна. Энийг одоо хөгшин гэх үү юу гэх үү? Хөгшин гэх бол энэ хөгшинд би их дуртай байна.

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Mar.20.18 10:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696

:wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.16.18 11:24 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Би нь урд жил хөдөө салхинд нүүрээ улайлгаад л, модны нүх томруулж ухаад зогсож байлаа. Тэгсэн манай нийгэмлэгийн даргаас захиа ирж байна. Турк луу явчихаад ир, бүх зардлыг нь Туркийн засгийн газар даана, би энд хурлаа удирдаад үлдэхээс гэсэн байна. Миний бүр инээд хүрээд болдоггүй. Би Мишагаас Турк явмаар байна гэж гуйгаад бардаггүй байлаа. Дайн байлдаантай дэмий газар дараа, бүр сүүлд яв гээд л байсан юм. Гол нь тэнд миний найз байгаа. Би найзыгаа санаад л санаад л...уулзахсан гэж их хүсдэг байлаа. Тэгээд яахав, томилолтоор Турк явлаа гээд нисчихлээ. Хурал болох газар Истанбулаас хол, дахиад нисч байсан санагдаж байна. Миний хувьд найзтайгаа л уулзмаар санагдаад, Истанбулд буцахдаа 2 хонохоор тасалбараа зохицуулав. Тэгээд л найзтайгаа 14 жилийн дараа уулзсан даа.
Би Денизлигээс Истанбулд ирлээ. Онгоцны буудлаас гарахад найз маань инээгээд л угтаж авлаа. Бид 2 ерөнхийдөө ойролцоо төрлийн хүмүүс, нэг их чалчаа биш гэсэн үг л дээ. Тэврэлдээд л, миний ачааг чирээд хоёулаа гарлаа. Такси бариад нэг газар очлоо. Өглөөний цай уух санаатай. Тэгсэн яг далайн эрэг дээр ямар гоё газар байсан гэж санана. Манай хүн кофе уунгаа тамхи татая, тийшээ очоод сууя гэлээ. Би за гээд л өгсөнийг нь аваад л хэлсэн газар нь очоод суулаа. Онгоцны буудлын ойрхон, далайн эрэг дээр бидэн 2 хөлөө жийж суугаад л, бараг юм ярихгүй, кофе шимэнгээ, тамхи сороод, дээгүүр онгоц нисээд л...яг далайгаас гарч ирж байгаа юм шиг харагддаг юм билээ. Надад маш их таалагдсан. Тэгсэн манай хүн яг энэ мэдрэмжийг л чамд өгөхийг хүссэн юм гэж ярихаар нь зөндөө их баярласан. Намайг 2 хоногоор хамт байна гэсэн захиаг аваад, мань эр бүх юмаа зохицуулсан байгаа юм. Цаг минуттай нь төлөвлөгөө гаргачихсан. Истанбулын бүх алдартай газруудыг үзүүлсэн. Гэртээ аваачсан. Охиныгоо хүртэл нэг өдөр нь надтай танилцуулж, хамт байлгах гээд цэцэрлэгээс нь тал өдрийн чөлөө авчихсан. Би найздаа борцтой гурилтай шөл хийж өгнө гэж бодоод Монголоос борц авч очсон. Тэрийгээ хийж өгөөд л... Ээж нь ирчихсэн, намайг хараад инээгээд л байна. Хамт тамхи татая гэж дуудаад... Туркууд аягүй сонин, их тамхи татдаг хүмүүс байна лээ. Намайг буцдаг өдөр янзын сайхан хоол хийж өгсөн. Ээжтэйгээ уулзсан мэт санагдсан шүү.
Би бүр бараг мансуураад Монголд буусан. Монголд байдаг ямар ч найз маань Турк найз шиг маань надад сэтгэл гаргаж байгаагүй. Магадгүй намайг мэдрээгүй гэж хэлэх нь зөв байх. Би бүр найздаа хоргодон хоргодон буцсан даа. Одоо ч гэсэн боломж гарвал Истанбул ормоор байна. Зүгээр л хамт хөлөө жийгээд, ус харж суумаар байна.

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.17.18 1:07 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...

Яагаад ч юм, нэг л гоё мэдрэмж төрчихлөө, бас атаархав...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.17.18 10:18 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2936
Location: Ulaanbaatar
Турк гэхээр Арьсан хүрэмтэй Мадонна санагдаад, нэг л тийм гунигтай мэдрэмж төрөх юм. Миний үеийн хүмүүст сонин санагдах л байх, би ерөөсөө гадаад улс, орнуудаар аялаж байгаагүй, осолдолгүй нэг Эрээн орсон. Яагаад ч юм сүүлийн үед цөөн хоног ч гэсэн гадагшаа явж үзэх талаар их бодох боллоо, хүмүүсийн хямд зардлаар тийшээ ийшээ явах боломжтой гэж бичсэн постууд өмнө нь нүдэнд харагдаад л өнгөрдөг байсан юм, сонирхож уншинаа. Тэр найз чинь их гоё дурсамж үлдээсэн байна, би монгол хүн юм байх л гэж бодож байлаа, яасан гоё юм.

_________________
DEFCON: Everybody Dies

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.18.18 12:06 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24747
Жинхэнэ сайн найз бол нутгийн хүүхнээ үзүүлнэ

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.18.18 11:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11261
Quote:
Жинхэнэ сайн найз бол нутгийн хүүхнээ үзүүлнэ
Эмэгтэй найздаа ч уу? :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Apr.19.18 12:39 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24747
Эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.13.18 2:51 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Аав маань өнгөрөөд энд би бичиж байсан. Гэхдээ экс найз залуу ирээд, намайг хүчтэй байгаарай гээд тэврээд духан дээр минь үнссэнийг минь бичээгүй байх. Тэгэхэд би маш их баярласан. Өнөөдөр би тэрийг хэрэгжүүллээ. Экс найз залуугийн аав өнгөрсөн байна гэж найзууд бичээд очихоор болов. Гэхдээ намайг үнссэн найз залуу биш, дараагийн залуу л даа. Бид муудалцаад салсан. Тэрнээс хойш холбоогүй хэдэн жил ч болсон юм. Бүр мартчихаж. Өнөөдөр ажил явдал дээр нь найзуудтайгаа очоод тэврээд үнслээ. Их баярласан байх. Яагаад гэвэл надад туршлага байгаа учраас би хүнийг их боддог болжээ. Амьдрал ингэж л явдаг юм байна. Одоо би маш том ажил амжуулсан хүн шиг маасайгаад сууж байна. Хүн баярлуулах мянган үнэтэй хоол идэхээс илүү таашаалтай юм. Тэрийг ойлгохын тулд чи бас зовлон үзэх хэрэгтэй. Эцэг эхээ алдсан хүн л хүний зовлонг ойлгоно гэхээр мөнгөөр үнэлэшгүй. Аав ээж байхгүй болохоор хүний сэтгэл ямар их хоосордог гээч. Би даваад туулчихсан байна гэж бодохоор одоо өөрийгөө өрөвдөөд дураараа л амьдар даа гээд духаа илдэг. Сониноос Миша бид хоёр face night club-ийн хажуу талын байрыг 8% зээлээр авсан. Байраа тохижуулах гэж бөөн ажил байна. Үнэн аз жаргалтайгаар тохижуулж байна даа. Миний хувьд анхны гэрээ босгож байгаа хэрэг шүү дээ. Ийм тайван амьдралын төлөө их олон жил зарцуулдаг юм байна. Одоо л би амьд гэдгээ мэдэрч байна. Энэ л хангалтттай.

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.13.18 6:40 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Apr.02.18 10:39 am
Posts: 67
Quote:
Би нь урд жил хөдөө салхинд нүүрээ улайлгаад л, модны нүх томруулж ухаад зогсож байлаа. Тэгсэн манай нийгэмлэгийн даргаас захиа ирж байна. Турк луу явчихаад ир, бүх зардлыг нь Туркийн засгийн газар даана, би энд хурлаа удирдаад үлдэхээс гэсэн байна. Миний бүр инээд хүрээд болдоггүй. Би Мишагаас Турк явмаар байна гэж гуйгаад бардаггүй байлаа. Дайн байлдаантай дэмий газар дараа, бүр сүүлд яв гээд л байсан юм. Гол нь тэнд миний найз байгаа. Би найзыгаа санаад л санаад л...уулзахсан гэж их хүсдэг байлаа. Тэгээд яахав, томилолтоор Турк явлаа гээд нисчихлээ. Хурал болох газар Истанбулаас хол, дахиад нисч байсан санагдаж байна. Миний хувьд найзтайгаа л уулзмаар санагдаад, Истанбулд буцахдаа 2 хонохоор тасалбараа зохицуулав. Тэгээд л найзтайгаа 14 жилийн дараа уулзсан даа.
Би Денизлигээс Истанбулд ирлээ. Онгоцны буудлаас гарахад найз маань инээгээд л угтаж авлаа. Бид 2 ерөнхийдөө ойролцоо төрлийн хүмүүс, нэг их чалчаа биш гэсэн үг л дээ. Тэврэлдээд л, миний ачааг чирээд хоёулаа гарлаа. Такси бариад нэг газар очлоо. Өглөөний цай уух санаатай. Тэгсэн яг далайн эрэг дээр ямар гоё газар байсан гэж санана. Манай хүн кофе уунгаа тамхи татая, тийшээ очоод сууя гэлээ. Би за гээд л өгсөнийг нь аваад л хэлсэн газар нь очоод суулаа. Онгоцны буудлын ойрхон, далайн эрэг дээр бидэн 2 хөлөө жийж суугаад л, бараг юм ярихгүй, кофе шимэнгээ, тамхи сороод, дээгүүр онгоц нисээд л...яг далайгаас гарч ирж байгаа юм шиг харагддаг юм билээ. Надад маш их таалагдсан. Тэгсэн манай хүн яг энэ мэдрэмжийг л чамд өгөхийг хүссэн юм гэж ярихаар нь зөндөө их баярласан. Намайг 2 хоногоор хамт байна гэсэн захиаг аваад, мань эр бүх юмаа зохицуулсан байгаа юм. Цаг минуттай нь төлөвлөгөө гаргачихсан. Истанбулын бүх алдартай газруудыг үзүүлсэн. Гэртээ аваачсан. Охиныгоо хүртэл нэг өдөр нь надтай танилцуулж, хамт байлгах гээд цэцэрлэгээс нь тал өдрийн чөлөө авчихсан. Би найздаа борцтой гурилтай шөл хийж өгнө гэж бодоод Монголоос борц авч очсон. Тэрийгээ хийж өгөөд л... Ээж нь ирчихсэн, намайг хараад инээгээд л байна. Хамт тамхи татая гэж дуудаад... Туркууд аягүй сонин, их тамхи татдаг хүмүүс байна лээ. Намайг буцдаг өдөр янзын сайхан хоол хийж өгсөн. Ээжтэйгээ уулзсан мэт санагдсан шүү.
Би бүр бараг мансуураад Монголд буусан. Монголд байдаг ямар ч найз маань Турк найз шиг маань надад сэтгэл гаргаж байгаагүй. Магадгүй намайг мэдрээгүй гэж хэлэх нь зөв байх. Би бүр найздаа хоргодон хоргодон буцсан даа. Одоо ч гэсэн боломж гарвал Истанбул ормоор байна. Зүгээр л хамт хөлөө жийгээд, ус харж суумаар байна.

Yaag zuv gadaad humuus maaash setgeleerreee gadaad nzuuddaa iluu hairtai

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.13.18 7:05 am 

PostPosted: Jun.05.19 11:29 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Nov.27.17 5:50 pm
Posts: 23
Where is she? I want to read her stories.

Top
   
 Post subject: Re: Жинтана
PostPosted: Sep.11.19 2:06 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 1003
Сайн байна уу? Миний 2 дахь номын нээлт 9 сарын 20нд ибисстайлис зочид буудалд болно. нэг хүний 45000 гэсэн. Ирэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Тэнд надтай уулзмаар санагдсан бүхэн ирээрэй. Би буу халахад бэлэн.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 126 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited