#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 11:17 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Oct.08.15 11:32 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хүн төрөлхтөн үүссэн цагаас өнөөг хүртэл яг ижил хүн гэж байгаагүй, байхгүй, харин ирээдүйд яах юм бүү мэд. Хичнээн хайртай дотно гэр бүл, ямар сайн ойлголцдог найз байлаа гээд нэг нэгнээ хэзээ ч бүрэн мэдэрч чадахгүй, ав адилхан сэтгэдэггүй. Хүн бүрт гадагш задруулахыг хүсдэггүй, тархи сэтгэлийнхээ мухарт халгалсан өөр өөрийн давтагдашгүй ертөнц бий. Зарим нь хааяа хааяахан, сэм сэмхэн тэр ертөнцөөрөө аялдаг байхад түүн рүүгээ орох нь бүү хэл хаалгыг нь ч тогшдоггүй, бүр цаашлаад үгүйсгэхийг хичээдэг нь ч байдаг биз. Харин би тэгдэггүй. Тэгдэггүй ч гэж дээ, тэгмээргүй байна. Юу сайхан байна, юу хэцүү байна, гаргаж чаддаггүй бүхнээ үгээр биш юм бол үзгээр бичиж, нээх сайхан өөрөө өөртөө нээлттэй байя.

Миний тархи ухаан, сэтгэл зүрхэнд юмс яаж мэдрэгддэгийг мэдэхийн тулд, хожим олон жилийн дараа харьцуулж, санан дурсахын тулд... миний нүдээр хорвоо ямар өнгөтэй харагддаг бол?!


Top
   
PostPosted: Oct.15.15 3:17 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Avicii Waiting for love ямар гоё клиптэй юм бэ. Ерөөсөө үзэж байгаагүй, бүр дуугий нь ч сонсож байгаагүй юм байх чинь вэ.
Хайраа хүлээнэ ээ гэж?! Хайр гэж дотроос эцэс төгсгөлгүй ундраад л байдаг, хэзээ ч, хэнийг ч, юугаар ч ялгадаггүй сэтгэл юм аа даа.
Харин эр эмийн хайр хамгийн хэврэг нь. Хүний бодол ухааны шоронд хамгийн их хоригддог нь. Хамгийн өөрийгөө бодсон, аминч үзэлтэй нь. Солиод өөрөөр орлуулчихаж болдог, халамж, үүрэг хариуцлагаар нөхчих боломжтой, бараг хэрэггүй гэмээр эд. Бас хугацаа дуусчихдаг гэж байгаа. Шинэ содон зүйлээр байнга сэлбэж байхгүй бол, бүр хэсэгхэн хугацаанд анзааралгүй орхичихыг андахгүй ууршиж багасаад, эсвэл бүр алга болчихно. Буцаж ирнэ гэж харин ч нэг байхгүй, бараа туруугүй алга болно. Ингэдэггүй юм аа гэхэд цагийн аясаар үгүй болчихно. Хичнээн удах тусам төдий чинээ багасч, дасалцал ээнэгшилээр сэтгэлээ зогоон дүүргэхээс өөр замгүй. Зарим нь бол шинийг эрэлхийлээд яваад өгнө. Дээрээс нь бас өөрийн байсан орон зайндаа үзэн ядалт, уур хилэн, бачимдал гансрал, уйтгар гунигаар дүүргэчихээд явчихыг нь яана.
Ийм хачин юм хүнд ер нь хэрэгтэй юм уу? Юунд нь хүмүүс хөл алдаад, хүлээж хүсэмжлээд байдаг юм бэ? Эхэн цагийн тэр оргилсон хүсэл, цаад хүн нь ус агаар шиг дутагдаад байгаа юм шиг тэр мэдрэмжнээс болдог юм байх даа?! Тэр бүхэн чинь зүгээр л түр зуурын, их сайндаа л 3 сар, за бүр больё 3 жил л үргэлжилдэг зүйл биз дээ? Үнэхээр эцэг эхийн, ахан дүүсийн, найз нөхдийн хайр, сонирхол хоббиндоо амь тавин дурлахаас, тэжээвэр амьтнаа өхөөрдөн хайрлахаас илүү байж чадах юм уу? Миний хувьд лав үгүй л гэж бодож байна.


Top
   
PostPosted: Oct.15.15 4:18 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
"Заадаа ер нь тэгээд товч бөгөөд тодорхой хэлчихэд нийгэм, хамт олон, найз нөхөд, гэр бүл, дурлалт хос гээд бүгд л бие биенийхээ ашиг сонирхлын огтлолцол дээр л тогтдог зүйлс. Үүнийг хүмүүс өөрсдийн хүслээр амьдралыг илүү амттай, илүү романчик болгохын тулд хайр гэж гоёчилж яриад байх шиг. Чи бүүр хэн нэгнийг хариу юу ч хүсэхгүй хайраар хайрлаж байна гээд төсөөлье л дөө. Жинхэнэ хайр гэж хэлмээр санагдаж байна уу, үнэндээ үгүй л байхгүй юу чи тэр хүнээс юу ч хүсэхгүй байгаа юм шиг хэрнээ тэр хүнийг хайрлах хайр чинь чиний сэтгэлийг дүүргэж, зарим үед санааг чинь амрааж, хүсэл тэмүүлэлтэй болгодог ашиг сонирхол. Энэ бүгдийг авахын тулд чи түүнийг хайрлаж байгаа нь үнэн. Үүнтэй л адил найз нөхөд ч бас заримдаа хөгжилдөх гэж, заримдаа гуниг гутралаа хуваалцах гэсэн ашиг сонирхол, гэр бүл бол нийгмийн хэв маягийг дагаж сэтгэлээ баяр хөөрөөр дүүргэх гэсэн ашиг сонирхол гэх мэт" гээд сулиараад байвал яаж байна кк... гэхдээ л бид амьдралын бодит үнэнээс аль болох зугтааж өөрсдийн ашиг, хүсэл сонирхлын ертөнцөд өөрсдийгөө хуураад ч болов хамаагүй тайван, сэтгэл амар амьдрахыг л хүсдэг шүүдээ.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.15.15 4:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Ерөнхийдөөн бол би хүмүүсийн яриад байдаг тэр хайр дурлал гэдэг юманд итгэдэггүй, ойшоож үздэггүй. Хайр дурлалаас илүү гэр бүлийн, эцэг эхийн үрээ гэх хайр, бас өөрийн хүсэл сонирхол, найз нөхдийн хайр хамаагүй баталгаатай санагддаг. Хожим хэдэн жилийн дараа эд нар нь бас хасагдаад хайр гэж ер нь байдаггүй гэцэн явж байх ч юм билүү мэдэхгүй. Яг өнөөдөр би хайр байдаггүй гэж хэлэхгүй ч, эр эмийн хайр бол бүх хайрууд дундаас хамгийн ялихгүй нь юм даа л гэж бодож байна дөө.


Top
   
PostPosted: Oct.15.15 5:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
Анхнаасаа тийм их өндөр хүлээлт, сэтгэл хөөрлөөр хүлээж авахаар чинь тэгж санагдхаас яахавдээ. Газрын хөрсөн дээр бус агаарт, зарим нь бүүр сансарт хайрлалцаж, дурлалцаж байнашд, хөл доороо юу байгааг олж харахгүй. Сүүлийн үед ингэж бодоод байгаа юм, 2 хүний хайр дурлалыг романтик байдал гэхээсээ илүү хамтын амьдрал талаасаа илүү харж өөртөө таарах хүнийг хайж биш өөрөө хүнд таарч тодорхой хэмжээний золиос гаргах ёстой юм шиг санагдаад байгаа. Гэхдээ энд нэг үнэт зүйл байх ёстой тэр нь ХҮНДЛЭЛ, ИТГЭЛЦЭЛ. Тодорхой хэмжээнд романчиклаж болноо болно гэхдээ одоогийн эмэгтэй хүмүүс арай л их хүлээлттэй байгаад байх шиг санагдаад байдаг юм. Хайр дурлал бодит амьдрал 2-н хооронд нилээд зөрүү бийшүү гэдгийг олж харахыг ч хүсэхгүй. Аан зүгээр цаашдаа амьдрал болно гэж бодоогүй, түр зуурын дурлал бол тусдаа асуудал.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.15.15 5:21 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хүлээлт байгаагүй ээ. Харин ч эсрэгээрээ анхнаасаа л хайранд итгэж өгдөггүй байсийн. Найз охидууд хүнд дурлачихлаа, ингэчихлээ тэгчихлээ, саллаа, суулаа л гээд гайхуулахдаа гайхуулаал, уйлахдаа уйлаал ярьдийм байна лээ. Юу байдаг юм бол гэж гайхаж байснаас гоё эсвэл муухай юм байдаг гэж бодолгүй явсаар байгаад сүүлдээ хүмүүсийн ярьдаг шиг тийм сүртэй эд биш, ээжийн минь хайрын хажууд юу ч биш юм байна гэж боддог болсноо л хэлэх гээд байгаа ухаантай. Би хэлсэн ш дээ, миний гол санаа бол ердөө л эр эмийн хайр бол хамгийн хэврэг хайр аа гэж. Өөр бусад юмны талаар би еөөр яриагүй, бодох цаг гарвал бодно, бичмээр санагдуул бичнэ. Тэр клипийг үзээд л, тийм бодол төрөөд л, тэрийгээ мартаагүй дээрээ тэмдэглэж авсан хэрэг.


Top
   
PostPosted: Oct.15.15 5:36 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
Кк би ч уул нь бас чиний тухайд биш бусад хүмүүсийн тухайд л яриад байгаа шүүдээ. Эр эмийн хайр яагаад тэгж хэврэг санагдах болов гэдгийг өөрийн зүгээс гаргалгаа хийх гэж оролдсон төдий. Аливаа зүйлийг өөр дээрээ тусгаж авчих гээд байдаг талтай хүүхэд юмаадаа. Заза чиний шинэхэн блогийг бүүр чаат болгох нь, стресстүүлсэн бол сорри.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.15.15 6:03 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Хаха, чи миний бичсэнийг үгүйсгээгүй, би чиний бичсэнийг үгүйсгээгүй байхад стресстээд байхдаа яахуудээ. Эр эмийн хайр угаасаа л цаад хүнээсээ илүү их юм шаарддаг, заавал хүндлэл итгэлцэл г.м дагалдах хэрэгсэлтэй байх ёстой гэсэн утгаараа ч бусдаасаа "миа". Явсаараан байгаад хайр нь үгүй болоод дагалдах хэрэгслүүдийнхээ ачаар л хамтын амьдралаа торгоож үлддэг хэврэг зүйл шдээ ер нь.
Хүн материаллаг хэрэгцээнийхээ эрхэнд орчихоод тэрнийхээ аясаар л амьдрал нь урсаж байдаг амьтан. Би чинь ямар хүн билээ, юу боддог билээ, миний итгэл бишрэл ямар билээ гэдгээ яг таг хэлж мэддэггүй, үзэл бодлоо солилцож байгаа нь гэж үг ухаанаа уралдуулж, номон дээрхийг онолдохоос биш сэтгэл гэдэг зүйл рүүгээ ханддаггүй болохоор би аль болох үүнийгээ орхигдуулчихгүйн тулд юу мэдрэгдэж байгаагаа, юуны талаар юу гэж бодож байгаагаа мартахгүйн тулд ингээд биччиж байвал зүгээр юм гэсэн санаа гэнэт төрөөд лол. Над шиг ингэж бодсон хүний бодлыг ч гэсэн сонсохдоо дуртай байх болно.


Top
   
PostPosted: Oct.21.15 4:43 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Би ер нь өөртөө ном авч огт үзээгүй юм байна. Бага байхдаа гэрт байгаа номнуудаа уншчихдаг байсан. Арай томроод хүнээс номыг нь зээлээд уншчихдаг болсон. Бас фэйсбүүкийн буянаар цахимаар татаад уншчихна гэжугаа. Хүнд ном бэлэглэдэг хэрнээ өөртөө зориулж ном авч үзээгүй юм байх чинь вэ. Эсвэл авч байснаа мартчихсан юм болов уу. За ямартаа ч миний санаж байгаагаар анх удаа өнөөдөр зөвхөн өөртөө зориулж жинхэнэ цаасан хуудастай ном авч үзлээ. Авъя гэж зорьж очсон ном байгаагүй ч, хоосон гарч чадалгүй өөр нэгийг авчихлаа гэж.


Top
   
PostPosted: Oct.21.15 5:37 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
Хайр хэврэг, цаг хугацааны эрхээр үгүй болдог гэж чиний бичсэнийг уншаад

Хайр нь цаг хугацааны эрхээр үгүй болдоггүй, харин чиний хүслийг дагаж шинэ хайрыг бий болгож, хувирч байдаг гэж юм байна гэж бодогдлоо,

Жишээ нь эхийн хайр нь эр эмийн хайраас л бий болсон үргэлжлэл нь гэж санагдаж байна шүү.

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Oct.22.15 12:01 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
Блогоор чинь орж гарч байна аа,

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Oct.22.15 9:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Тэгээрэй ;)


Top
   
 Post subject: tHEwOrLdThRoUghMyEYeS
PostPosted: Oct.24.15 1:09 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Зиак. Баасан ахын төрсөн өдөр болжаахад над шиг томоотой гэгч нь гэртээ өнжсөн хүн ховор болуу, олон болуу нтр. Өнөөдөр гарах хүсэл үнэндээ төрсөнгүй. Уржигдраас хойш эрэл сурал болж мажестик, интер номын салбараар хөл мэдэн харайлгаад олж чадаагүй номоо өнөөдөр хэдэн газар луу утас цохисны хүчинд олж, баярласандаа халаас хоосноо ч тоохгүй хүнээс мөнгө зээлэн баймаажин дор нь худалдаад авчихсан юм чинь гэр лүүгээ хар хурдаараа ирэхгүй гээд ч яах вэ дээ нчодоо.
Энэ болбоос Д.Дашмөнх гэгчийн эмхэтгэсэн "Үхлийн тууриуд" гэдэг ном бөлгөө хэхэ. Дан Япон зохиолчдын өгүүллэгийн түүвэр. Гэхдээ хамгийн том нэг онцлог нь энэ номон дээрх бүх өгүүллэг дээр үхэл гардаг явдал. Зүгээр ч нэг дурсаад өнгөрөхгүй шүү, бүр хамгийн гол цөм нь байгаа юм. Япон ер нь амиа хорлолтоороо дэлхийд толгой цохьдог юм шиг байна лээ. Нийгэм, олон нийт нь ч амиа егүүтгэхийг жигшиж, зэвүүцдэггүй, эр зоригийн илэрхийлэл гэж үздэг юм шиг байгаан. Нөгөө алдарт Фүжи ууланд хүмүүс амиа хорлодог тусгай газар бдаг, хэд хоноод ч билээ тухайн ажлыг хариуцагсад нь очиж цогцоснуудыг нь эмхэлж цэгцэлдэг гэж би хаанаас ч билээ уншиж бсийн. Итгэмээргүй санагдаж бсан л даа. Гэхдээ самурайтай кино үзэхээр харакири харакири л гээд бдаг шдээ тэд нар чинь хэхэ. Энэ номын өмнөтгөлөөс нь ч гэсэн харахад амиа хорлолт их бдаг болтойм. Японы 13 алдарт зохиолч тэгж нас барсан гэж бна лээ. Бас алдарт Харуки Муракамигийн 'Норвегийн ой' ч гэсэн эвгүй шүү дээ яаая. Би шоконд орчоод хэсэг гэцүүхэн л блаа. Бас миний уншсан өөр 2 япон номон дээр үхлийг амьдралын үргэлжлэл маягаар дүрслэх юм билээ цаадуул чинь. Тэгээд л үхлийн тухай гардаг гэхээр надад энэ ном сонирхолтой санагдсан хэрэг л дээ. Өгүүллэг болгон өөр өөрийн өнгө аясаар үхлийг харуулна. Бас уншиж бх явцад нэлээд сүсэг бишрэлтэй хүмүүс ч юм шиг санагдсан шүү. Ёс заншлаа баримтлах, ах захаа хүндлэх, итгэл бишрэлээ хамгаалах талаар бол яриад ч яахав. Ерөнхийдөө тэгээд л биеийн шар үс босоод л хамаг бие халуу дүүгээд л, хөлс чийхраад л байсан хэхэ. Өмнөтгөл дээрээ аймшгийн өгүүллэгүүд биш ч айдас төрүүлнэ гэсэн байсан ч, надад бол аймаар биш харин сонирхолтой, сэтгэл догдлом санагдаад яаран барин, шимтэн дурлан уншлаа. Нэрнээс нь болоод ч тэр үү нээх хүнд ном бвал яана, дараа нь хямрах вий дээ гэж бодож бсан ч тэгсэнгүй шүү. Иймэрхүү ном анх уншиж бгаа хүмүүс яахыг мэдэхгүй ч, урьд нь үхлийн талаар нэлээн их бодож бсан болохоор миний хувьд лав ноцтой юм болсонгүй хэхэ.
Ном маань жижигхэн, нимгэхэн юм өө чааваас. Гэхдээ л бие жижиг ч, бэлчээр том эд. Нүд салгалгүй, амьсгаа дээртэйхэн дор нь машиндчлаа. Зарим номыг уншаад суухаар нэг юм уумаар ч санагдаад л, нөгөө бол 00 орж давсаг сулламаар санагдаал, үгүй бол хажуугийн хүмүүсийн ярианд чихээ дэлдийлгээд л, барьж тавиад л, явж өгөхгүй үе бдаг даа. Гэтэл энэ номын эхний хэдэн хуудсыг уншиж явтал анхандаа жаахан нуршуу ч юм шиг санагдаж бснаа 'гал авалцсан сүйх тэргэн дотор хар үсээ задгай цацсан ордны тансаг авхай зовж байх учиртай юм' гэсэн өгүүлбэрийг уншмагц амьсгаа түргэсээд эхэлдийм бнөө. Ер нь бол юуны талаарх ном гэдгий нь мэдчээд л сонирхон байж авсийм болохоор нэлээд өндөр хүлээлттэй бсан л даа. Гэхдээ бас тэгж их найдчихаар сэтгэлд хүрэхгүй байхаар урам ёстой хуга явдгийг мэдэх болохоор давсгүй хоол шиг ном бх вий санаа зовж л бсийн.
Гэтэл харин бас ч гэж овоо шүү. 11 өгүүллэг бснаас 1,3,4,5,6 нь үнэхээр ярих юмгүй. 2,8 нь ч бас дажгүй. Уншаад их гайхсан, бас эргэлзсэн. Япончуудын зан заншил, сэтгэхүй, онцлог энэ хоёрт их тод харагдаж бна лээ. Бусад нь бол яахав дээ л, ер нь бол нээх ойлгоо ч үгүй, ойлгоё ч гэсэнгүй, сонирхол ч татсангүй, дараа дахиад л нэг лавшруулж харахаас гэсэн байраар л уншсан боллоо. Тэгээд дахиж унших үгүйг тухайн өдрийн тэнгэр мэдэх байлгүй. 4,5,6-р өгүүллэг нь Эдогава Рампо гэдэг зохиолчийнх. Үнэхээр таалагдсан. Тэр хүний өөр номыг орчуулсан бдаг бол олж уншина гэж бодож байгаа. Детектив роман бичсэн бол янзтай эд бий бх даа гэж гээл шүлсээ залгиал суужийн хэхэ.
Орчуулга харьцангуй сайн байсан гэж бодож байна. Зарим ганц нэг үгийг англи хэл аятай хүчээр нэр үг болгочихсон, тэр нь жаахан сонсголонгүй, хиймэл бснаас биш. Гэхдээ бусад усан хөрвүүлэгч нарынх шиг өгүүлбэр болгонд тэгж гарахгүй бсан болохоор би харьцангуй сайн гээд байгаа юм. Бас сүүлийн үеийн орчуулагч нарын алхам тутамдаа ашигладаг 'тэгүүлэх', 'ингүүлэх' гэх үгс бас арай цөөн бсан шүү. Жишээ нь 'хийгджээ, зурагджээ' гэх мэт алдаатай, утгагүй, чихэнд наалдахгүй үгсийн оронд 'хийжээ, зуржээ' гэж овоо монголоор бичсэн байна лээ. Гэхдээ огт бгаагүй биш л дээ, цөөн байсан болохоор л надад аюулын аятайхан санагдаад байгаа юм. Нэмэлт тайлбар, зүүлтээ бас тодорхой хийсэн байсан нь авууштай. Өөрөө юу бичээд байгаагаа ч ойлгоогүй хүмүүс мэр сэр бдаг л юм шиг бна лээ. Гэснээс 2-р өгүүллэгийн эмэгтэй хүний өндрийн талаарх хэсэг дээр жоохон толгой ажиллуулж байж өөрийнхөөрөө ойлгомор аядсан. Яг эх хэл дээрээ бичсэнийх нь дагуу зөв ойлгосон ч юм уу гүй ч юм уу, эсвэл монгол хэлэнд буусан янз байдлыг бодолцоод хүчээр тулгаад ойлгочихсон уу бүү мэд. За тэр ч яахав, гол санаанд нээх хамааралтай байгаагүй юм чинь. Гэхдээ л... /хихи, бодоод бхын/
Үг үсгийн алдааны тухайд гэвэл бас байсаан байсан. Сүүлийн үеийн зөв бичгийн дүрэм гэж угаасаа шал өөр болцон, би мэдье гээд ч хүчрэхгүй тэгээд ч нэг л биш санагдаад бган болохоор хэрхэндээ зөрүүдлээд өөрийн сурснаар л бичээд явчдийн хэхэ. Тэгээд ч би ямар бичгийн ажил хийж, олон хүнд түгээдэг ч биш, тэр мэргэжлийг нь эзэмшсэн ч биш. Хэрэглээнийхээ тав арван үгийг цаасан дээр эргэлдүүлж чадаж байвал болоо гэж боддийн. Харин бүхэл бүтэн ном хэвлэж, олон түмэн уншигчдын гарт хүргэж байгаа тэр олон хүн мэдээж над шиг зөрүүд амьтнаас дор байна гэж үгүй байх нь тодорхой юм чинь адармаатай зарим үгсийн зөв бурууг нь мэдэхгүй болохоор наад захын алдаа нь л өөрийн эрхгүй нүдэнд тусаад байлаа хэхэ. Эр үгэнд эм үгийн 'и' залгах, 'ь'-р төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа 'ь' нь 'и' болчихсон байсан мэтийн алдаа их содон юм. Аа бас нэг дор 3 эгшиг, 'е'-н ард хоёр 'э', зарим нэг гийгүүлэгчийг энд тэнд огт бичилгүй орхисон, эсвэл өөр үсэг андуурч бичсэн тохиолдол ч бас харагдаж бна лээ. Бодуул хэвлэлийн алдаа л байх л даа.
Зиоо тэгээд угаасаа юмыг өөлөх, голох л хамгийн амархан бдийм чинь дээ. Хийж үзээгүй байж энэ нь ч ийм муухай, тэр нь ч тийм чанаргүй гээд донгодоод байж хэн чиг л чадна. Би ямар шүүмжлэгч ч биш, овойж оцойтол нь үй түмээр нь олон ном уншсан ч биш. Гэхдээ утга санааны хувьд үнэхээр цэвэр, тод байсан шүү. Тэрийг харин ч нэг хэлж чадна. Зохиолчоо мэдэрч чадаагүй, хөндий хуурай үг хэллэгтэй, нэг үгээ тоть шиг давтсан, өгүүлбэрийг төгсгөл нэгэн ижил, өмнөх догол мөр дараагийн догол мөртэйгөө авцалдахгүй зөрдөг орчуулгын ном алийг тэр гэхэв. Энэ ном лав тийм байгаагүй. Мэргэжлийн хүний нүдэнд яаж харагдахыг мэдэхгүй ч, зүгээр нэг уншигч миний бодол ийм л бна. Гэхдээ манайх шиг цөөн хүн амтай оронд сэтгүүл зүй, утга зохиол гэдэг хамгийн өө сэвгүй, хамгийн өндөр шаардлага хангасан, манлайлагч, чухал салбар бх ёстой гэж би боддийн. Эх хэл маш чухал. Уншдаггүй хүн эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшихэд хэцүү. Ард иргэд, хүүхэд залуусыг хөтөлж явах ёстой утга зохиолын салбар маань над мэтийн жирийн уншигч бүү хэл хэний ч юуны ч өмнө муулах, шүүмжлэх өчүүхэн ч шалтаг өгөлгүй, омог бардам зогсотлоо хөгжих цаг нь ирсэн, тэгэх ч болно гэж итгэж байгаа. Эцэст нь энэ схан номыг бидний сэтгэл оюунд хүргэсэн Д.Дашмөнхөд би талархаж байна. Цаашид илүү ихийг хийж бүтээж намайг баярлуулах бх аа хэхэ.


Top
   
PostPosted: Oct.24.15 1:49 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1773
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Mark


Top
   
PostPosted: Oct.26.15 10:53 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1445867440.557278.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1445867440.557278.jpg [ 63.02 KiB | Viewed 3848 times ]


Энэ киног би нэлээд хэдэн жилийн өмнө тун санаандгүй олж үзсэн юм. Ер нь миний сонирхдог төрлийн кино биш л дээ. Хурц ширүүн өрнөл, адал явдалтай техник технологи, компьютер графикаар зодсон сүүлийн үеийн кинонууд шиг нүд гялбам, хурц тод өнгөний ялгарал байхгүй, нэг хэвийн бүрсгэр улаан өнгөтэй байснаар миний санаанд бууж байна яагаад ч юм. Кинонд гэрэл зураг, хар тамхи, секс, хайр дурлал, хардалт, амбиц, хүсэл тэмүүллийн тухай гарна. Нээх олон долоон юм чалчаад байхгүй, нүүр царайны хувирал, биеийн хэлэмж чухал үүрэг гүйцэтгэнэ.
Агуулга нь гэвэл гэрэл зургийн сэтгүүлд ажилладаг Сид нэгч залуу бүсгүй найз залуугийнхаа хамт амьдардаг бөгөөд мэргэжилдээ дуртай, ажилдаа чадварлаг нэгэн боловч удирдлага нэртэй хуурамч, бялдууч амьтаддаа тоогдож чаддаггүй байлаа. Санаандгүй тохиолдлоор Сид хөрштэйгөө танилцах ба мөнөөх хөрш нь цагтаа шуугиулж явсан гэрэл зурагчин Люси бөгөөд герман найз бүсгүй Гретатайгаа хамт амьдардаг болж таарна. Өөрөөр хэлбэл ижил хүйстэн гэсэн үг. Гэвч Люси алдар нэр хөөцөлдөхөө больсон бөгөөд хобби маягаар гэрэл зураг авч, найз бүсгүйгээ халамжлан, хар тамхиа татан, нам гүмхэн амьдардаг болсон байна. Харин Сид өөрийгөө үнэлүүлэх, магадгүй тушаал дэвших боломж эрэлхийлэн Люситэй холбоо тогтоох ба өөрийн ажилладаг сэтгүүлдээ зураг авахуулахаар ахлахтайгаа уулзуулж дөнгөх бөгөөд гэнэт Люси зөвхөн Сидтэй хамтарч ажилласан тохиолдолд хүсэлтийг нь зөвшөөрөхөө мэдэгдэх ба яг энэ үеийн Сид-д тоглосон жүжигчин буюу Радха Митчелийн царайны хувирал үе үе миний нүдэнд харагддаг юм хэхэ.
Сид анхандаа ямар ч зорилготой байсан бай яваандаа Люсигийн ертөнцөд нэвтэрч эхэлнэ. Ямар ертөнц вэ гэвэл хар тамхи, зугаа цэнгээн, цаг наранд үл баригдан өнөөдрөөрөө амьдардаг ертөнц. Аажимдаа Сид Люсид татагдаж эхлэх ба энэ үед Грета Сид 2-н дунд Люси хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болно доо.
Би яагаад энэ кинонд татагдсанаа одоо ч ойлгодоггүй юм. Хориотой бүхнийг харуулсан болохоор сонирхсон юм болов уу, эсвэл анх удаагаа ижил хүйстнүүдийн тухай үзээд сонин санагдсан юм болов уу бүү мэд. Эсвэл санаанд оромгүй төгсгөлөөс нь болсон ч юм уу. Гэхдээ яахын аргагүй хар тамхичдын тэр ертөнц надад нэгэн зэрэг гоё ч юм шиг бас аймаар ч юм шиг санагдаж билээ. Бас хүн чаддаг нэг юмтай, тэрэндээ үнэнч бхад аз завшаан өөрөө чамайг олоод ирдэг юм бна гэж бодогдсон юм. Ямар ч л байсан өөрийн хүслээр амьдарч чаддаггүй, үргэлжийн зөрчилдөөнд орших Люсиг өрөвдсөн юмдаг. Эцэст нь хувь тавилангаа өөрчлөхийг оролдохын оронд цөхөрч аргагүйдсэндээ ч тэр үү хүлээн авч, өөрийгөө зөнд нь хаясан тийм нэг өрөвдөлтэй ч гэхиймуу тэнэг ч гэхиймуу эмэгтэйн тухай кино юм аа. Үзэлгүй нэлээд олон жил болчихсон хэрнэ санаанаас гардаггүй, тэгсэн мөртлөө сэтгэлээ өвтгөхөөс айгаад дахиж үзэж чаддаггүй нэг ийм кино байна аа байна хэхэ. Өдийд дахиад нэг үзвэл бас юу ч гэж бодогдох юм билээ, энэнээсээ арай өөрөөр харж магадгүй л байх, гэхдээ үзэхгүй ээ яшиг лол.


Top
   
PostPosted: Oct.28.15 1:31 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Эрчүүд муу эмэгтэйд, эмэгтэйчүүд муу эрэгтэйд татагддаг аа гэж?!


Top
   
PostPosted: Oct.29.15 8:03 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Ямар хяслантай юм бэ?! Мөнгөгүй явж бхд л нүдэнд тусаад, шунал хөдөлгөөд ирийгээд бжийдийм бж яааг авах гээд очихоор бхгүй болчих юм. Мажестик, интер ном хоёрт лав алга. Яагаад заавал би гэж, юүүю


Top
   
PostPosted: Oct.29.15 10:07 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
Надаас түр зээлдэх юмуу?

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.29.15 10:41 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Тэгий л даа


Top
   
PostPosted: Oct.29.15 10:51 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Маргааш зээлээд амралтын 2 өдөр уншчихаад өгье ;)


Top
   
PostPosted: Oct.29.15 10:58 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14967
Location: Düsseldorf, Germany
maaark

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Oct.29.15 11:04 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1325
Location: Everywhere <3
Ажилруугаа яваач та 2 :)

_________________
Hi


Top
   
PostPosted: Oct.29.15 11:05 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14967
Location: Düsseldorf, Germany
zalhuursoon! nud anildaj eheljin

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Oct.29.15 11:44 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 944
Location: Escaping from HeLL Pot...
Тэгөө, цүнхэндээ хийгээд аваад явж л байя

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.30.15 9:31 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1199
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1446208224.091555.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1446208224.091555.jpg [ 73.98 KiB | Viewed 3826 times ]

Бүүр хайр баяр 2 зэрэг хүрээд бхиймдаа


Top
   
PostPosted: Oct.30.15 11:07 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1773
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Yunii tuhai ymar vil yawdal ornodog zohiol we


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Joy1199 and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited