#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.17 8:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 404 posts ]  Go to page Previous 112 13 14 15 16 Next
Author Message
PostPosted: Mar.31.16 5:19 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
30 хүрэхээсээ өмнө олон зүйлийг туршиж үзэж, энд тэнд өөрийгөө аль болох чадлаараа сорьж үзэх хэрэгтэй. 30 гараад эхлэхээр жаахан хойрго, залхуу, хашир болох тул хийж байгаагаа л сайн хийж байвал болоо гэж бодоод ирэх байх гэж санаа зовж байна. Тиймээс янз бүрээр үзээд л алдаад байх нь зөв болов уу. Гэхдээ ухаалаг, судалгаа шинжилгээ, төлөвлөгөөтэй үзэх хэрэгтэй л дээ.
Өө тийм. Би нээрээ өөрийгөө ухаалаг, зорилго нэгтэй, өөрсдийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлэх юм сан гэж байсан шүү дээ. Нэг алхмаа хийчихсэн шүү. Одоо тууштай л байх хэрэгтэй.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.31.16 5:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Нөхөрсөг зөвлөгөө...
"30 гараад эхлэхээр жаахан хойрго, залхуу, хашир болох тул..." маш буруу бодол. Хэрэв чи ингэж бодвол өөрөө өөрийгөө л хайрцганд хийж байна гэсэн үг. Миний бодлоор харин ч эсрэгээрээ жинхэнэ амжилтанд хүрэх ёстой, ид бужигнуулах ёстой нас бол 30-40. Гуч хүрэхээс өмнө бол оролдлогууд хийж үзээд, алдаж оноод тодорхой хэмжээнд мэдлэг, туршлага л хуримтлуулж авна гэж боддог. Ер нь л өөрийгөө ямар нэг насаар хязгаарлах бол Монголчуудад л байдаг, буруу ойлголт. Боломж хэзээд, хаана ч бий, гол нь цаг хугацаа л өөрөө бидний хувьд хязгаарлагдмал, хамгийн үнэт баялаг. Түүнийг хэрхэн хувиарлаж, үр ашигтай өнгөрөөх вэ гэдэгт л гол учир нь оршиж байдаг.

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on Mar.31.16 5:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.31.16 5:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Яахав жоохон эрэгтэй хүний зүгээс бичигдсэн юм шиг уншигдаж байж магадгүй. Эмэгтэй хүн болохоор хүүхэд гаргана, хань ижил, үр хүүхдээ харж халамжлах учраас гэж тайлбарлах хүмүүс бий. Гэхдээ миний бодлоор чиний амьдралын гол зорилго юу вэ гэдгийг сайн бод, өөрөөсөө асуу. Зарим хүмүүст сайхан хань ижилтэй болоод, үр хүүхдээ гаргаад, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл, амгалан тайван амьдрахыг хүсдэг бол зарим нь ажил хэрэгч, гялалзаж, хамт олноор хүрээлүүлсэн хүчирхэг эмэгтэй байхыг ч хүсдэг байж болно. Энэ тохиолдолд чи ханиа зөв сонгох шаардлага үүснэ. Өөрийн бизнестэй ч юмуу олон цагаар ажилладаг гэр орны ажилд тааруу, бизнесмэн нөхөртэй болвол зэрэгцээд гүйгээд байвал ар гэр хэцүүднэ. Харин чамтай хамжаад үр хүүхдээ харчихдаг, оройтсон үед чинь хоолоо хийгээд, ар гэрийн ажлаа амжуулчихдаг нөхөртэй бол чамд гялалзаад байх боломж гарч ирнэ. Гэхдээ 2-дахь тохиолдлын нөхөр хайж олно гэдэг ч амаргүй л болов уу хэхэ. Гэхдээ өөрийн хүсэл, зорилгоо л 1-т тавьна шүүдээ.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Mar.31.16 6:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
30-40 хооронд одоо 20-н хэдтэйд минь байгаа эрч хүч, бүхнийг амжуулах, бүхнийг чадна гэсэн итгэл байсаар байх бол үнэхээр сайхан л юм байна. Нээрээ амьдрал ид буцалж байх юм байна л даа...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.02.16 11:27 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Өчигдөр орой орсон цас сайхан цас байлаа шүү. Яг л тийм цастай хаврын үдэшт дуртай. Гэхдээ би тэр сайхныг нь гүйцэд мэдэрч амжилгүй, яаран даарсаар гэртээ ороод ирлээ. Пальтоны мөрөн дээр тогтсон байсан хэдэн ширхэг цас тэр даруй хайлаатахлаа.
Би яг л ийм хүн. Хамгийн их хүсдэг, хамгийн их хайртай, хамгийн их мөрөөддөг зүйлээсээ үргэлж эмээдэг. Хүрч, мэдэрч, тэмтэрч үзэхээс ч айдаг...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.11.16 2:13 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Би ер нь өөртэйгээ ч юм ярихаа байчихсан байх юм. Юм ч бичихээ байж дээ. 8O

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.24.16 11:27 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Сайн уу өөртэй чинь яаж холбогдох вэ?


Top
   
PostPosted: Apr.27.16 5:40 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
b.b wrote:
Сайн уу өөртэй чинь яаж холбогдох вэ?

Сайн сайн уу? Надтай холбогдох гэж яах гэсэн юм бол? PM бичээрэй.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.28.16 10:46 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Болж бүтэхгүй байгаа зүйлийг болгохыг хүсэх, хүсээд ч бүтэхгүй байгаа зүйлд шаналах бол байдаг л зүйл тэ? Хийгээд хийгээд, хичээгээд хичээгээд нэг л болж өгөхгүй байх нь байх л явдал. Үүнээс үүдэн урам хугаралт, өөртөө итгэлгүй байдал, ирээдүйдээ эргэлзэх зэрэг үр дагаварууд гарч ирдэг.
Би үүнээс үүдэн нэг зүйлийг одоо бага багаар ойлгож байна. Цаг нь л болоогүй байна. Яг нэг тохироо нь бүрдэж өгөхгүй байна. Ингэж л харж байна. Бүх юманд өөр өөрийн тохироо нь бүрдэх мөч гэж байна. Тэр нь л арай болоогүй байна.
Хэзээ тэр хугацаа нь болно гэж? Яаж мэдэх вэ? Би ч өөрөө мэдэхгүй л байна. Гэхдээ ямартай ч хэзээд битгий замаасаа хазай. Өөр өөр хувилбараар туршаад л бай. Өөр юм турш. Хийж үз. Гол замаасаа хазайхгүй, гол зорилгоо санаж явах цагт болж л таараа.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.04.16 12:39 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Амьдралд яарах хэрэггүй гэж ээж минь байнга хэлдэг юм. Яг "яарна" гэдгийг яах гэдгийг мэддэггүй ч яарах дэмий л гэж боддог байв. Анх манай сургууль шалгалт өгөөд тэнцвэл анги дэвшиж төгсөх боломжийг олгож байлаа. Ээждээ энэ талаар хэлэхэд эрс шулуун, юунд ч эргэлзэлгүйгээр "Үгүй ээ. Тэгэх ямар ч хэрэг байхгүй. Юунд нь сургуулиа төгсөх гэж яардаг юм. Ёстой тэгж хүүхдээ яаруулахгүй шүү. Сургуулиа эрт төгслөө гээд эрт хүнтэй сууж, эрт хүүхэд гаргана. Тийм юм байхгүй." гэж шийдвэрийг нэг мөр цэгцэлж билээ.
Үнэхээр ч амьдрал дээр батлагдсан юм. Манай нөгөө ангийн хөөрхөн, сайхан ааштай, өндө шар охин байдаг байлаа. Ээж аав нь түүнийг 2 анги дэвшүүлж сургасан юм. Гэтэл 16-тайдаа оюутан болоод 18-тайдаа ээж болсон билээ. Би түүнийг модел болно гэж боддог байв. Мэдээж ээж болсондоо хэзээ ч харамсдаггүй хэдий ч хар нялхаараа том хүн болж, амьдралын ачааг эрт үүрэн, сурч боловсрох насан дээрээ гэрийн эзэгтэй болсон нь цаг хугацааны хувьд алдагдалтай байлаа. Үүнд хэзээ ч буруу байхгүй л дээ. Хүн бүрийн амьдрал өөр өөр. Сонголт ч өөр. Харин ч эрт хүүхэдтэй болвол эрүүл саруул амаржиж, 30 гараад ирэхэд хүүхэд нь том болж тусд ороод сайхан шүү дээ. Гэхдээ миний сонголт бол арай эрт хүнтэй суухгүй байхыг л сонгож байгаа юм. Үүнийхээ ач тусыг би тултал ашиглахыг бас чармайж байна.
Одоо би 24-тэй. Удахгүй 25 хүрнэ. Нэгхэн жилийн өмнө гэхэд л би ямар туршлагагүй, ямар харанхуй байснаа бодохоор юун амьдрал зохиох манатай байсын бэ гэж боддог. Тэгээд ч ажил хөдөлмөр эрхлээд, хүмүүстэй харилцаад, өөрөө мөнгө олоод, ажиллаад ирэхээр амьдралын тухай их олон зүйлийг сурах юм аа. Хамгийн чухал нь би амьдралаас юу хүсч байгаа юм бэ гэдгээ мэдэж, хүн болон төлөвшиж, амьдрал зохиоход өөрийгөө бэлтгэж, хамтын амьдралаас юу хүсч байгаагаа тодорхойлж, юуг зориулж, золиослох ёстойг ухамсарлаж бэлтгэгдэж байна. Бүр цаашилбал огт бэлэн биш түүхий байгаагаа маш сайн мэдэж байна.
Please give me a little more time to stay single. Ганц бие байх сайхан. Гансарч суух сайхан. Жаргалтай зовлонг амсах сайхан. Хүссэнээрээ гоодож, өөрийгөө гоёж, өндөр өсгийт дээр гунхаж, салхинд үсээ намируулан алхахдаа хэнд ч харъяалагдахгүй өөрийн хүслээр байх шиг жаргал үнэ цэнтэй надад. Үүрийн 4 хүртэл наргиж, сээтээ хаясан залуусын харцанд гоо сайхнаа тэжээх сайхан. Үдшийн бүрийгээр гэртээ харихад хүргэж өгөх хүн байхгүй ч такси дуудаад гэртээ харьж байхад хотын гудамж ямар чимээ аниргүй байхыг мэдэрнэ. Зөвхөн би л энэ ертөнц дээр байгаа мэт. Хамгийн сайхан нь хэнийг ч хүлээхгүй. Хэн нэгэн намайг ирж авахыг хүлээн гансрахгүй. Хэн нэгэн над руу мсж бичихийг чагнахгүй. Өөрийн дураар би жаргалтай.
Би өөрийн одоогийн байдлаас юуг онож байгаа тухайгаа хэлье л дээ. Хамгийн нэгдүгээрт би өөрийн гэр бүлдээ цаг гаргаж чадаж байна. Хайртай хүмүүсийнхээ төлөө, тэднийхээ ачийг хариулахад цаг гаргаж чадаж байна. Үүндээ би сэтгэл хангалуун байна. Хоёрт сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө үнэ цэнийг олж авах, унаж бүтэлгүйтэх, шинийг бүтээх маш хангалттай боломжийг надад өгч байна. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад л эмэгтэй хүн болж төрсний хэрэг боллоо гэдэг цаг үе аль хэдийн өнгөрч хүн гэдэг утгаараа юу хийж бүтээж чадахаа харуулдаг цаг болжээ. Үүнийг л би ашигламаар байна. Утга учиртай амьдармаар байна. Хүнд хэрэгтэй хүн баймаар байна. Ирээдүйд ээж болох бие махбодийн хувьд биш хувь хүнийхээ хувьд. Гуравт залуу насаа ёстой нэг сайн ашиглаж байгаа юм даа. Навсартлаа ууна шүү дээ. Залуу хүн цохиж л байх хэрэгтэй. /Заза тоглосон юм. хахах/
Мэдэхгүй ээ. Заримдаа би өөрийгөө ойлгохоо байх үе байдаг юм. Маргааш ингэж бичсэндээ харамсаад сайхан хайртай учирмаар байна майна гээд гунигтай хайрын дуу сонсоод явж байж ч магад. Medkui ee bi MINT UB-n VIP-d l энэ тэр... Medkui ee bi Shangri-la-n deed davhart. Gaigui baigaa? гэдэг дуу байна цаад караокед чинь.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.06.16 1:04 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Ажлаа хийгээгүйдээ, алдаа гаргасандаа, ажлаасаа хоцрох болсондоо, ажлын хариуцлага алдсандаа "шалтаг" тоочихоо л байчихъя л даа. :col:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.08.16 10:56 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
За ойлголоо. Баярлалаа. Энэ асуудлыг би цаашид хойш тавихгүй ээ. Надаа нэг бус удаа хүмүүс
ингэж хэлж байсан ч ерөөсөө ухамсарлаж хүлээж авч байгаагүй юм байна. Энэ байдлаа төрөл бүрээр өмөөрч хаацайлж л байлаа. Уг нь хүний амьдралын хамгийн чухал зүйлийг ингэж хойш тавьж болохгүй л дээ... Одоо илүү нээлттэй байж, цаг гаргана аа.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.12.16 3:57 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүмүүс хүний өөрийнхөө санаа бодлыг яаж, ямар байдлаар илэрхийлж байгаад анхаарлаа төвлөрүүлж, ач холбогдол өгөхөөс биш яг ямар утга санааг илэрхийлээд, яг юуг хэлээд байна вэ гэдэгт нь харин ач холбогдол өгөхгүй юм. "Инээсэн болгон нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш" гэдэг үг бий шүү дээ.
Дараа нь юмыг маш амархан мартах юм. Ялангуяа хүний тусыг. Би өөрт нь ямар их итгэл хүлээлгэж, яаж тусалж, ямар их зүйлийг түүний төлөө зориуллаа. Ганц л хормын дотор чи надтай муухай харьцлаа гэдэг шалтгаанаар мартаж чадаж байна шт. Ер нь тэгээд хүнээс үнэн бөгөөд хатуу үг сонсч чадахаа ч байчихсан юм байна дөө. Ер нь хүмүүс бусдад үнэнч, шударгаар хандахаа байсантай ч холбоотой байж магад л юм. За тэгээд хүнээс сэтгэл гуйж амьдардаггүй юм гэсэн. Хүний тусыг мартаад бялдууч зантай, хуурамч юмнуудыгаа сайн хүн гэж хараад явж л байг. Над шиг сайн найз олдохгүй дээ. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэж тэд нарыгаа дагаад хорлуулаад явахгүй юу.
"Хөгийн амьтдаас хариу авах гэсний хэрэггүй. Аз жаргалаар бялх. Тэд үүнийг тэвчдэггүй юм. " 2 жилийн өмнө энэ үгтэй зургийг компьютер дээрээ аваад хадгалчихсан байсныгаа саяхан олж харж, өөрийгөө нэг илааршуулах шиг боллоо. Тийм ээ. Заримдаа байнга чиний буруу байна гэж байхгүй. Тэд зүгээр л чамайг алдахыг хүлээж ямар нэгэн байдлаар чамайг үзэн ядах шалтгаанаа л хайж, хүлээж байсных юм шүү дээ. Тэгээд ч эмэгтэй хүний атаархуу занд буруу өгөөд яахав. Надаас арчаагүй болохоор, өөрт нь дутагдаж байгаа юм нь надад байгаа болохоор л намайг амжилт олоход баяр хүргэхгүй, намайг албаар үл тоомсорлож, надад бурууг өгч, намайг араар муулж, бусдад шоглож яваа штэ. За тэгээд тийм хар муу юм ярьж найзалдаг нөхөрлөлд чинь амжилт хүсье. Нэг л өдөр тун удахгүй бие биесээ идэцгээх цаг чинь ирэх л биз.
5 жилийн өмнө байсан бол би уйлаад сууж байх байлаа. Одоо бол яана гээч? Би зүгээр л аз жаргалаар бялхаж, улам гялалзана. Шээсийг чинь гоожтол би амжилттай явна. Харин ч надад зорилго олж өгсөнд баярлалаа. Намайг улам хурцалсанд баярлалаа. Надад гаргасан хогийн занд чинь баярлалаа. Та нарыг үзэн ядахгүй ч харин ч баярлаж байна. Юм бүхэн учир жанцантай байдаг. Энэ үйл явдал намайг улам хурцлах гэж л тохиож.
Би одоо өөрийгөө улам завгүй болгох ёстойгоо мэдлээ. Элдэв янзын юмнуудад сатаараад өөрийгөө бухимдуулаад явахын оронд супер завгүй болно. Хийж байгаагаа тултал сайн хийнэ. Тэгээд дахиж хэзээ ч гуниглаж, гомдож, цөхөрсөн байдал харуулж та нарын балиар хар энергийг чинь тэжээхгүй. Улам инээнэ. Улам сайхан болно.
/Бас энэ бичлэгийг 2 сарын дараа уншсан байхдаа нөгөө найзуудыгаа уучилчихсан явж байна гэдгийг мэдэж байна. Тийм болохоор эргүүлж сануулахын тулд бичлэг болгоод үлдээлээ./

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: May.12.16 4:08 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүний алдаа дутагдлыг хэлж, засч өгч болдоггүй юм байна. Хохь чинь тэгээд бахь байрандаа, тэнгэрийн гүнж болоод байж байхгүй юу. Яршиг л вайна. 8)

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jun.06.16 8:00 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Одоо нэг ийм хандлагаасаа салах ёстой юм байна. "Би тэрний төлөө ямар их ингэлээ, тэглээ. Гэтэл тэр яаж ингэж надад хандаж чадав аа?" гэдэг хандлага. Угаасаа юу ч битгий хүлээ. Хүн угаасаа хүнээс сэтгэл гуйж амьдардаггүй гэдэг юм байна лээ. Эцсийн эцэст би өөрөө л сайн дураараа өөрийнх нь төлөө санал санаачилга гаргаж, сайхан сэтгэлээр хандсан. Хэн ч намайг тэгээд өг гэж гуйгаагүй. Би өөрөө сайн дурын үндсэн дээр түүнд сайхан хандчихаад бусдаас тийм хариуг бас нэхэж болохгүй шүү дээ. Ерөөсөө л хүн бол тийм л амьтан. Чиний өгсөн мянган тусыг нэг хормын дотор мартаж л орхино. Одоо үед чинь хүнд талархаж чаддаг хүн ховор ч болсон цаг.
Хүмүүс чиний тусыг байнга мартдаг учраас дахиж би хүнд туслахгүй дээ гэж харин бодож болохгүй ээ. Харин үүний оронд зүгээр л хариу сэтгэл гаргахыг хүлээх хэрэггүй.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jun.15.16 3:23 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүнд хэрэгтэй л хүн болохсон доо.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jun.21.16 12:14 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Гомдол, эргэлзээ, үзэн ядалт, хардалт тээж амьдрахад амьдрал дэндүү хайран. Уучилж сурах хэрэгтэй. Зөнгөөр нь орхиж сурах хэрэгтэй. Хайхрахгүй байж сурах хэрэгтэй. Боловсрох хэрэгтэй. Завгүй байх хэрэгтэй. Бүтээлч, хөдөлмөрч байх хэрэгтэй. Бусдаас шаардахгүй байж сурах хэрэгтэй.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.11.16 10:55 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Neg hun garch ireed l, za eniig inge, teriig teg, ingevel tegne, tegvel ingene geed nadad zaagaad namaig zalaad yavchihdag bol amar ch yum shig. Ooriigoo dandaa medeh bas yadargaatai yumaa. Bainga shiidver gargaj tolgoigoo medej baisnaas minii omnoos medeed yavchihdag bol bas amar ch yum shig. Ene ajliig yaay daaaa baiz. Suuldee bur buuj ogmoor sanagdah yum.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.24.16 2:42 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Eejiin helsen hudlaa baij...
Emegtei hun daruuhan baih tusmaa une tsentei gej...
Getel bid emegtei hunii daruu baidliig bus il zadgai baildliig husemjilsen niigemd amidraad bgaan bishuu!!!
Teglee geed bi yahaw dee. Baij l baina. Ugiin daruuhan...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.26.16 12:56 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
osiris wrote:
Spring_snow wrote:
Eejiin helsen hudlaa baij...
Emegtei hun daruuhan baih tusmaa une tsentei gej...
Getel bid emegtei hunii daruu baidliig bus il zadgai baildliig husemjilsen niigemd amidraad bgaan bishuu!!!
Teglee geed bi yahaw dee. Baij l baina. Ugiin daruuhan...

Il zadgai baidliig hussen hvmvvs olonhiig burduulj bgaa l daa. gehdee teren deer suurilsan haritsaa une tsenetei baij, udaan urgeljilj chadahgui l bolow uu

Харин тийн. Тийм байхгүй юу. Тхххххх.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.26.16 2:51 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 730
даруухан явсаар хөгширчихвийдэ.


Top
   
PostPosted: Jul.27.16 1:38 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
zaluunas wrote:
даруухан явсаар хөгширчихвийдэ.

Zuurdiin jargal, ongotsxon durlal, hudal huurmag, ongo mongo, ed baylag, husel tachaald barigdsan hariltsaag huseegui dee l... Emegtei hun tulhehgui l bol banzlaa sohohod l heden arvaaraa shalaar neg zaluus hevteh horvoo aj...Bi neg tiimerhuu hodoonii holduu huuhen baigaamoo. Ooriin husleer daruuhan baidgiimoo. Hogshirvol hogshirye. :)

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.29.16 12:43 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 730
амжилт :bigthumpup:


Top
   
PostPosted: Aug.10.16 12:18 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
zaluunas wrote:
амжилт :bigthumpup:

Шоолж л байхгүй юу.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 404 posts ]  Go to page Previous 112 13 14 15 16 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited