#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 2:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 407 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 16 Next
Author Message
PostPosted: Nov.02.15 12:31 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Миний хүслүүд:
- Зүгээр л нэг үр дүнгүй завгүй баймааргүй байна. Үр бүтээлч завгүй баймаар байна.
- Ямар нэгэн байдлаар айж эмээсэн эмэгтэй хүний зориггүй зангаа хаямаар байна.
- Хүчтэй баймаар байна.
- Ухаалаг, мэдлэг боловсрол өндөртэй, биеэ тоосон биш, даруухан, худлаа хийрхэгч биш бүтээгч хүрээлэлтэй болмоор байна.
- Толгойд гэрэл асч, зүрх түг түг хийн, хамаг шар үс босох тэр нэг шинэ санаа хэзээ нэг өдөр орж ирэх.
- Хоёрын хооронд хов жив, тулга тойрсон яриа ярьдаг хүмүүтэй ярилцахгүй бөгөөд тэдний юу бодож сэтгэж байгаад ач холбогдол өгөхөө болих
- Ирээдүйд хийх маш их юм байхад сая хөлд тээглэсэн бяцхан чулууны талаар бодохгүй байх
- Миний оюуны потенциалыг тултал ашиглаж чадах, хөгжүүлж чадах тийм орчинд очмоор байна. Магадгүй гадагшаа чанартай сургуульд хэсэг хугацаанд суралцдаг ч юм уу. Тэгээд тэнд очоод өөрийнхөө ямар өчүүхэн байгааг мэдэрч сэтгэлээр унах.
- Эрэгтэй хүмүүстэй сээтэгнэж сурах.
- 3 хундага уугаад согтдогоо больж ядаж 4-г уух. :hihi:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Nov.02.15 12:33 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13764
Location: Düsseldorf, Germany
arhi yadaj 7n hundaga daagaad surchul,

sogtuuldaggui eleg hamgaldag vitamin gene u aptekt bdag gess !

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Nov.04.15 12:22 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1755
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Ta 2 arhi daah dadlagaa manitaigaa hiigeerei. Dadlaga hiih materialaa l awaad ir. bi mongo ntr nehej vnerhehgviee


Top
   
PostPosted: Nov.08.15 1:05 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
hehe

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Nov.18.15 12:00 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Сүүлийн хэдэн өдрүүдэд дэлхийд болсон алан хядлага, бөмбөгдөлттэй холбоотой асуудлаас болж сэтгэл санаа нилээд түгшүүртэй, амьдрал гэдэг алга урвуулахын хооронд хэрхэн өөрчлөгдөж болдгыг харж суухын сацуу ийм нэг бодрол төрж байна.
Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх нь:
Энэ бол ердөөсөө л энэ дэлхийн хаана ч бичигдээгүй хууль байдаг юм байна. Хүчтэй байхад хэнийг ч дээрэлхэж амьдарч болдог цаг аж. Хүн бүр түүнээс айна. Хэн ч түүнд юу ч хэлж, хэн ч түүнийг эсэргүүцэж чадахгүй. Хүчтэй хүний дуу хоолой өргөн цар хүрээг хамарч чаддаг аж. Хүчтэй хүн ямар ч буруу зүйл хийсэн байсан зөв л байдаг хорвоо аж. Өнөөдөр хүчгүй хүний үхлийг хүртэл үнэлж цэгнэдэг цаг болсон байна шүү.
Мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь:
Харанхуй бүдүүлэг, боловсрол нимгэн, юм үзэж, нүд тайлаагүй байхын гай нь алсын хараагүй, өнөө маргаашаа болгосон, ирээдүйг тооцоолдоггүй, хэнбэгуайн ч өдөө хатгалаг, турхиралтад амархан өртдөг болохыг харуулж байна. Тиймээс хэзээд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд сайтар анхаар.
Элгээ хамгаалах нь:
Эцсийн эцэст хүн гэр бүлээ, элэг нэгтнүүдээ л гэхгүй бол өөр хэн ч биднийг гэхгүй нь ойлгомжтой боллоо. Хичнээн сайхан АНУ, хичнээн гоё Япон байгаад, хичнээн гайхамшигтай НҮБ байгаад мань Монголчууд бидэнд эцсийн эцэст падьлий ч байхгүй. Бид л өөрөө өөрсдийгөө хамгаалж, амь нэгтэй байхгүй бол 3-хан сая бидэнд террорист байна уу, алан хядагч байна уу ямар ч нэр өгч, баг зүүлгэж шидээд алчихаж чадах аж. Бүхэл бүтэн нэг үндэстэн шүү дээ! Эндээс харахад Монголчууд бидний юм л бол бие биенээ муулдаг байдал, доош нь хийдэг, дээр дээрээ гишгэлцдэг зан эцсийн дүндээ үндэстнээ устгах зам руу л хөтлөх бөгөөд өөрийн орны гэсэн бүхнээ хайрлахад хүчин чармайлт гаргая.
Миний гадаад ертөнцийг шүтэн бишрэх сэтгэл үүгээр дуусч, муу ч бай эх орны минь гэсэн бүх юмаа хайрлан, хүндэтгэж, дэмжин амьдрахаа амлаж байна. Амлаж байна. Аливаад үргэлж авах гээхийн ухаанаар хандахыг дахин сануулж өгсөн явдал боллоо.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Nov.23.15 12:01 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
"Хэрвээ би хүсэх л юм бол хүссэн залуугаа өөрийн болгож чадна" гэж боддог хэсэг охид, хүүхнүүд бий. Нэг талаар өөртөө итгэлтэй байдлыг нь сайшаамаар байгаа ч нөгөө талаараа гаднаасаа харахад бие хаа сайтай, царай зүс гайгүй атлаа "хямдхан" байх юм бол эр хүн бүрийн л бэлэн хоол байдаг гэдгийг бас анзаарчихад амьдралд чинь их хэрэг болох болов уу. Чам руу зөвхөн шөнөөр л залгадаг, шөнө л уулзъя гэж дуудахын үнэ цэн нь хаана байгаа юм бэ? Харин ч ичмээр явдал биш гэж үү?
Гэхдээ бас засарсан ******* заяаны хань гэж нэг үг байх юм. Өчнөөн залуустай явалдаад туршлага суучихсан, амьдрал үзчихсэн хүүхнүүд хэнийг яаж уургалахдаа гаргууд гэж жигтэйхэн. Тэгээд л мань мэт шиг ичимхий, даруухан амьтад нь арчаагүй болоод л дуусч байгаа юм даа. Үгүй бас тэгж хэлж болохгүй. Далайд нуугдсан сувд. хахаха

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.07.15 3:44 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Хажуу хавирганыхаа муу нөлөөлөлд хэрхэн автахгүй байх вэ? Нэг л мэдэхэд би өөрөө уусан орох гээд байна. Өөрийгөө таньж мэдэж амжаагүй байгаа надад хүндхэн явдал тохиолдох гээд байна шүү. Миний тухай магтаал гарахад огт баярладаггүй, намайг магтаж байгаа хүний үгийг дэмждэггүй, амжилт гаргахад минь баяр хүргэдэггүй тийм найз минь байдаг юм. Эхэндээ анзаардаггүй байж байгаад саяхнаас мэддэг болсон юм. Ер нь л иймэрхүү төрлийн байдал бий болоход буюу намайг сайн явахад таатай бус ханддаг гэдгийг ойлгосон юм. Гэтэл эргээд тэр найз маань магтаал сайшаал хүртсэн чинь миний баяр хүргэж бахдах сэтгэл минь гэнэт л байхгүй болчих юм. Яагаад ч юм би тэрний оронд орчихсон юм шиг санагдаад байх юм. Тэгэхээр иймэрхүү муу нөлөөтэй хүмүүс бусдын сэтгэхүйг хүртэл өөрчилдөг байна шүү!!! Ер нь бол тэр найз маань бусадтай өөрийгөө их харьцуулдаг хүн юм байна л даа. Тэгээд хэн нэгэн өөрөөс нь илүү юм шиг байдал гарвал худлаа хэлээд ч болтугай өөрийгөө л дээшээ өргөөд байдаг хүн юм байж. Угаасаа л тийм хүмүүжилтэй хэзээ ч засрахгүй л хүн юм байна л даа. Хараад байхад.
Үүнээс яаж өөрийгөө аврах вэ? Нэгэнт нас биед хүрсэн, угийн тийм хүмүүжилтэй хүнийг засна гэж байхгүй. Угаасаа өөрийнх нь төлөө хийсэн, хэлсэн юмыг хүмүүс яаж муухайгаар хүлээж авдаг гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгосон. Би тэр хүний бусдыг муулдаг, худлаа хэлж өөрийгөө байнга дөвийлгөж, зохиодог байдлыг нь улам бүр ажиглах болж одоо ярьж байгаа юм бүр нь худлаа юм шиг санагдаж эхэллээ. Нэг л сэтгэл хөрчихлөө. Тэр хүнийг хүндлэх сэтгэл багасаад байна гэх юм уу даа. Яах вэ?
Магадгүй бид 2-н харилцах харилцаанаас би чухлыг нь онцолж үлдээгээд, бусад жижиг тохиолдлууд нь үнэхээр харилцаанд хүчтэй сэв суулгахгүй л бол байдлыг хэт сэриозны хүлээж авах хэрэггүй буюу хэтэрхий их ач холбогдол өгөх шаардлагагүй л байх гэж бодлоо. Yeah!! :)

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.08.15 6:01 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
"Аз жаргалын нууц юу гээч? Ой санамж муутай байх." гэнээ. Энэ ёстой яааг үнэн шүү. Хурдан уурлаж, хурдан мартдаг төрлийн хүмүүс ер нь их харьцахад амар сайн хүмүүс шүү дээ. Яваандаа цаадуул чинь алдаа оноон дээрээсээ суралцаад хөгшрөх явцдаа уужуу тайван болцгооно за юууу. :brows:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.16.15 2:31 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
"Хүнийг сонсож сурах". Энэ бол надад байдаггүй зүйл. Хэт өөртөө бардсандаа ч юм уу, эсвэл миний л зөв байх ёстой гэсэн зөрүүд зандаа ч тэр үү өнөөдөр өөрийгөө дүгнээд харахад энэ чанар надад байхгүй аж. Гэхдээ би хүний үгийг сонсох тал дээр тухайн хүнээ үнэлэх үнэлэмж дээр их тулгуурлаад байх шиг. Юу вэ гэхээр хэрвээ эсрэг харилцагч маань надад үнэ цэнгүй бол би тэр хүний үгийг сонсдоггүй юм шиг. Тэр хүн хэн ч байсан бай би тэр хүний үгийг сонсох ёстой биз дээ? Тэгэхээр би дотроо энэ тал дээр тэрсэлдэж байна. Гаргалгаа нь юу вэ? Эсрэг харилцагч маань хэн ч байсан бай эхлээд түүний үгийг тайван, тогтуунаар хэлэх гэсэн санааг ойлгохын тулд сонсох хэрэгтэй. Магад миний төсөөлж байснаас өөр байж ч болох шүү дээ. Дараа нь өөрийн санаагаа хэлэх. Энэ л хамгийн чухал.
"Хүнээс үг сонсож сурах". Энэ ч бас надад байгаа болов уу даа? Энэ 2 өгүүлбэр хоорондоо чанарын хувьд асар их ялгаатайг монгол хүмүүс сайн мэднэ биз. Хүнээс зэмлэл хүртэж, түүнийгээ дааж сурна гэдэг асар том сэтгэл болоод ухамсрын бяд болов уу. Тэгэхээр хүнд загнуулж сурах ёстой юм. Би яагаад өөртөө ингэж хэлж байна вэ гэхээр намайг зэмлэж байгаа хүний үгийг би харин ч сайн сонсдог. Зүгээр л шууд уйлчихаад байдаг юм. Тэгэхээр уйлахгүй байж сурах хэрэгтэй болчихоод байна л даа. :bawling: :-D

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.16.15 3:49 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүмүүс надад итгэхгүй байна гээд гутраад суух уу? Эсвэл тэднийг өөрийн багтаа оруулахын тулд цуцашгүй зүтгэх ёстой юу? Би яах ёстой вэ? Тэд надад итгэхгүй байна гээд ганцаараа зүтгэе гэхээр ганц дайчин энэ том ертөнцөд үнэхээр ганцаардахаар байна. Хийе, бүтээе гэж бодсоноосоо алийг нь ч ганцаараа хийж чадахгүй нь ойлгомжтой байна.
Харин надад итгэ, би чадна, надтай нэгдвэл ийм ийм боломж байна гэж итгүүлэн өөртөө нэгтгэж надад итгэснээрээ алдаагүй шүү гэдгийг харуулах уу? Би яах ёстой вэ? Би 2 ч хүнд санал тавьлаа. Эхэндээ хоёулаа сайхнаар хүлээж авсан боловч бас л дараа нь ингэе, тэгье гээд хувийн шалтаг тоочоод байх юм. Намайг өөрөө эхлэлийг нь тавиад амжилт гаргаад ирвэл хамтарна үгүй бол тэгээд тэр чигээр нь орхичихъё гэсэн бодол тээж байгаа нь илт боллоо шүү. Хэрвээ би ганцаараа чадах байсан бол та нарын хэрэг ч байхгүй л байх байсан. Аливаа том ажлыг эхлүүлэх гэж байгаа бол баг бүрэлдэхүүн чухал байдаг юм шүү дээ. Хол явъя гэвэл олуулаа яв гэдэг биз дээ. Гунигтай байна. Мөн ч их хүлээсэн дээ... :??:
Уг нь би алдаж болохгүй санал тавьж байгаа шт. Эхний сарын түрээсийн төлбөр, үйлчилгээ явуулахтай холбоотой зардлуудаа өөрөө даая. Надад хань л хэрэгтэй байна гээд байхад... :crysad:
Зүгээр ээ. Би одоо биш ч гэсэн ирээдүйд чамтай эсвэл чамгүйгээр чадсан гэдгээ харуулж, амаа барьтал чинь харуулна даа!!!

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.17.15 3:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Би өөрийгөө хүнд талархаж чаддаг хүн гэж боддог байсан юм сан. Ер нь л би өөрийгөө тэнгэрийн дагина гэж төсөөлдөг байж. Гонжийн жоо!
Заримдаа ёс журам, хатуу дэг жаяг, дүрэм стандарт, ийм л байх ёстой гэсэн хэлбэрт хэтэрхий их баригдаж талархах сэтгэлээ бодоод аядуу тайван занг гээх юм...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.17.15 3:13 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Зааааза эцсийн эцэст ер нь би ямар ч хүн байлаа гэсэн гэр бүлдээ хайртай, тэднийгээ хайрлахын тулд цаг гаргадаг, гаргаж чадахгүй ч гаргах ёстойгоо ухамсарладаг, хийсэн ажлаа хийсэн шиг хийдэг, хийдэг ажил маань олон хүнд тус болж, амьдралд нь хэрэг болж байна энэнээс илүү өөр би хэн ч байх ёстой юм бэ дээ...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Dec.21.15 11:59 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Би юу ч хийхээ больсоон. Больсон. Одоо тэгээд юу ч хийх юм бүү мэд...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jan.18.16 12:09 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Шинэ оны анхны бичлэг.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажил кареерын хувьд ч, хувийн санхүүгийн хувьд ч дээшилсэн сайхан жил байлаа. Миний амьдралын хувьд томоохон амжилттай алхам байлаа. Эргээд хараад өөрөөрөө бахархах зүйлийг бүтээж чадсандаа маш их баяртай байна. Зөвхөн үүгээр зогсохгүй хувь хүнийхээ хувьд их өөрчлөгдсөн. Маш их ухаарал өгсөн, амьдралаас суралцсан жил байлаа. Мэдээж өмнөх жилээсээ би их олон зүйл дээр сайн сайхан туршлагыг өөртөө бий болгож чадлаа.
Өнгөрсөн онд өөрийгөө хэд хэдэн зүйл дээр сорьж үзээд амжилтгүй болсон бөгөөд оны сүүл хэсэгт маш их сэтгэлээр унасан, эрч хүчгүй, өөрийгөө юу ч чадахгүй юм байна гэж бодож байлаа. Гэхдээ шинэ он шинэ сар эхэлсэн ч болоод тэр юм уу яагаад ч юм ингээд бууж өгмөөргүй, цаашид дахин шинэ замыг эрэлхийлхээр бас өмнөх айдсаа мартаад дахин өөрийгөө сорихоор шийдлээ. Энэ онд би юуг хийж бүтээх бол гэхээс бүр сэтгэл догдолж байна.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jan.29.16 6:40 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4419
Location: Hollywoo
mark

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Feb.03.16 5:40 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Тээр нэг жил...

Улаан өнгө дотроо их олон янз байдаг шиг санагдах юм. Хүрэн улаан, тод улаан, цайвар улаан гэх мэт. Гэхдээ тэр бүсгүйн өмссөн даашинзны улаан өнгө миний харсан хамгийн сайхан улаан өнгө байж билээ. Яг тийм хэтэрхий бараан ч биш, хэтэрхий тод ч биш гэхдээ сэтгэлд маш тод үлдэх тэр нэг улаан өнгө.
Намрын налгар өдрүүдийн л нэг байсан юм даг. Цонхны цаанаас гялбаалан, ширээн дээр тусах нарны туяа дулаан мэдрэмж төрүүлнэ. Энд тэндгүй хуримын цуваа тасрахгүй үргэлжилж, хаа нэгтээ хүүхдүүдийн цангинах дуу хадна. Жаргалтай хосуудын инээмсэглэлээр хот тэр чигтээ бялхжээ. Орой ч болж, миний ажил ч дуусч, хуримын урилгаа аван дөчин мянгатаас хөдөллөө.
Амьдралын тухай бодолд автан, хүндэт найз, түүнийг гэргийн нүднээс аз жаргалыг анзааран вино шимэнгээ сууж байх тэр мөчид би улаан даашинзтай түүнийг харсан юм. Түүний инээмсэглэсэн харц бусдынхаас өөр байж билээ. Тэр инээмсэглэл, тэр сайхан харцыг би хүртэж чадаагүй ч миний харж байсан хамгийн үзэсгэлнт дүр төрх байсан юм. Эргэн тойрон элдэв янзын чимэг зүүлт болсон бүсгүйчүүд энд тэндээс аальгүйтсэн харц шидэхийг би мэдрэх авч түүний харцанд л торохыг би хүссэн юм.
Ийм хүсэл хэзээ хамгийн сүүлд төрснийг ёстой чөтгөр л мэдэх байх. Дахиж би түүнтэй учирч, тэр инээмсэглэлийн эзэн нь зөвхөн би байхыг хүснэ. Амьдрал баялаг шүү дээ...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.27.16 3:39 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Jijig biznesiig hamgaalah bodlogotoi baiya. Plz!!!!
Faaakiii shiiiiitaaa yumaa.
Sanaagaa hulgailuulan baij mongold ajillah hereg baigaa ch yumuu ugui ch yumuy. Zarimdaa uneheer shantrah yumaa. Ochnoon sar jil hodolmorloj arai gej hol deer ni bosgoj hamag suuriig ni bii bolgson biznesiig maani tomchuud ni mongo shideed bulaachih yum. Yah yum be? Jijig dund biznesee hamgaalah bodlogo garga l daa shiiiitaanuudaa!!!

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.02.16 12:30 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Би энд юм бичихгүй байгаа бол би маш завгүй болж байгаа л гэсэн үг байх...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.02.16 12:55 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2290
Location: Musée du Louvre
dalaid nuugdsan suvd yamar bdgiin neg harahiimsan :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Mar.09.16 12:21 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Red Cloud wrote:
dalaid nuugdsan suvd yamar bdgiin neg harahiimsan :razz:

I've realized that I am just like the others but it is always always okay to know the value of mine.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.09.16 12:52 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Надад хайрын тухай арвин туршлага байхгүй л дээ. Гэхдээ энэ талаарх төсөөлөл бол бий. Ямартай ч хайрыг хүчилдэггүй. Хэрвээ нэг л тохироо нь бүрдэхгүй байвал тэгээд л болоогүй ээ, болохгүй ээ л гэсэн үг. Хэрвээ үнэхээр л бүтэх болох ёстой байсан юм бол ямар ч тохиолдолд тохироо нь бүрддэг л юм. 2 талаасаа татагдах, бие биенээ хүндлэх тийм нөхцөл байх л хэрэгтэй. Тэгж байж л эхлэл тавигддаг бус уу...
Хувь тавилан гэж том том ярихгүй ч учраа нь болоогүй бол болох болоогүй ээ, биш ээ л гэсэн үг биз дээ... Тэгээд ч хүчээр хэн нэгэнтэй өөрийгөө тааруулж, өөрийгөө эвдэж, сэтгэлээ урж тасдахыг би хүсэхгүй байна. Тэр тоолонгоор би биш болж хувирахаас айж байна. Яг энэ л энгийн, эмзэг, хэврэг, гэнэн цайлган хэвээрээ л байхыг хүсч байна. Энэ л надад үнэ цэнэтэй. Битгий намайг эвдээрэй.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.09.16 4:11 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
osiris wrote:
Spring_snow wrote:
Red Cloud wrote:
dalaid nuugdsan suvd yamar bdgiin neg harahiimsan :razz:

I've realized that I am just like the others but it is always always okay to know the value of mine.

If everybody is unique, nobody is unique. <- got it? no? dig again. its so deep, i found oil :D

hahaha

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.16.16 2:14 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Бүх юмыг гялс олоод авчихна ч гэж юу байхав дээ.
Хэзээ нэг үед тухайн мөч, тохироо 2 нь таарахаараа миний хүсч мөрөөдөж байгаа бүх зүйлс бүтэх л болно. Гялс бүтээд л гэрлийн хурдаар хэрэгжээд эхэлбэл магадгүй амтгүй л байна байх.
Би юуны шуналтай вэ гэхээр ажлын шуналтай юм байна. Надаа маш сайхан баг хэрэгтэй байна. Тэр багаараа сайхан ажиллаад үнэхээр гоё, хүнд хэрэгтэй юмыг хиймээр байна. Хэнтэй хамт юуг хийх вэ гэдгээ мэдээд, олоод, нөхцөл нь бүрдэхэд яаж хүрэх вэ гэдэг бол үнэхээр дараагийн асуудал байна. Миний энэ хүсэл хэзээ нэг өдөр биелэх дээ л биелнэ дээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.20.16 12:07 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1282
Location: Я самая обаятельная и привлекательная
Хэсэг суугаад ярилцаад үзлээ. Ерөнхийдөө дажгүй шүү.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 407 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 16 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Sweeety and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited