#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 1:19 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 404 posts ]  Go to page Previous 110 11 12 13 1416 Next
Author Message
PostPosted: Jul.08.15 11:25 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Дахиж би дурлах болов уу?
Залуу насанд мэдрэгддэг дурлалын, сэтгэл догдлуулсан мэдрэмжийг насан туршдаа хадгалж чадах болов уу? Чадахгүй бол юунаас, хаанаас сэтгэлийн таашаал авах вэ? Заримдаа таньж, мэдэж байхын оронд түүний талаарх төсөөлөлдөө л дурлаад явж байх нь жаргалтай ч юм шиг. Би гүн рүү нь нэвтрэхээс айж байна. Бие сэтгэлээ хэн нэгэнд гинжлүүлээгүй байгаа цагт хэдэн ч удаа төсөөллийн дурлалтай учирсан яадаг юм. Гэхдээ 10 жилийн хүүхэд биш дээ ямар. Шал тэнэг юм бодох юм аа би. Одоо чинь миний насан дээр зүгээр л нэг шохоорхлын үерхэл гэж байхгүй болсон байна. Сууна л гэж бодож үерхэнэ үү гэхээс биш сална гэж үерхэх биш гэдэг шиг хүн амьтантай үерхэж найзална гэхээр шууд аваад суучих гээд байх бололтой санагдаад хүмүүсээс улам зайгаа бариад байх юм. Энэ бол буруу л байх. :think:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.24.15 11:42 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Саяхан миний амьдралд тохиолдсон үйл явдлаас улбаатай доорх бодрол төрлөө...

Үерхэл, нөхөрлөл, чин сэтгэлийн хайр гэдэг ямар ч хүнд, хэцүү үе тохиолдсон аливаа асуудлын бурууг хэн нэгэндээ тохохгүйгээр, хамтдаа зовлонгоо үүрч, нөгөөхөө битгий зовоосой гэж хүсч өөрийн шаналлыг нууж, түүнийхээ санааг зовоохгүй, сэтгэлийн дарамт учруулахгүй байхыг хичээхийг хэлэх байх. Би ээждээ тийм л их хайртай. Миний ээж бол миний хамгийн сайн, цор ганц найз. Би ээжийгээ их дутуу хайрлаж байж дээ гэж бодогдож сууна. Яагаад ч юм гэнэт нэг их муухай бодол зурс хийгээд, түүнгүйгээр би энэ хорвоод яаж ч бодсон оршин тогтнож чадахгүй, бүр төсөөлөхөөс ч айж, шууд л нэг л хоолойн дунд юм зангираад явчихав. Хүмүүс ээ! Ээжийгээ бүгдээрээ 100% хайрлаж, хамгаалж байя. Хөөрхий ээжийн минь нас нь яваад ч тэр үү улам бүр л хүүхэд шиг болоод байх юм. Миний ээж гэнэн, цайлган. Бүх л юм нь надаас хараат. Гадагшаа гарахдаа ямар хувцас өмсөхөө ч надаас асууна. Би гэж нэг том толгойлсон юм. Овоо хэдэн төгрөг олоод биеэ даагаад ирээд, ажил төрөл овоо урагштай болоод ирснийгээ л ээжийнхээ ачийг хариулаад баярлуулаад байна гээд итгэчихсэн явж байдаг тэнэг. Эвий миний муу ээж. Үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө бүх л бүтэн залуу нас, гоо үзэсгэлэн, амьдралаа золиослон байж намайг өсгөж дээ. Миний ээж бусад айлын ээжүүд шиг хүний хүүхдийг илүү дутуу харж, өнгө мөнгөнд шунаж, хүн амьтанд худлаа хэлж, хулхидаж, задарч завхайрч яваагүй, үнэнч шударга, хүмүүжилтэй, "хүнлэг" эмэгтэй. Ээжээрээ би хаана ч бахархана. Би ээжийгээ хайрлахад, хамгаалахад үргэлж цаг гаргаж байх болно. Тэр бол надад байгаа бүх юм.
Энэ амьдрал хахир, хатуу, хэрцгий, зэвүүн, хуурамч, бүтэлгүй санагдаж байсан ч амьдралын шуурганд намайг гэх ижий минь л миний дэргэд байхад тэнгэр нурж байсан ч надаа хамаагүй. Би яах ч үгүй.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.29.15 3:59 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Ингээд л хараад байхад Монголд ер нь ажил хийж байгаа хүн байна уу? Би бүр чин сэтгэлээсээ асууж байна. Яг үнэхээр цагийг ажлынхаа төлөө махраад, хүч хөлсөө гаргаад ажиллаж байгаа хүн байна уу? Ихэнхи хүмүүс л бүгд нэг тийм нүүдлийн байдалтай ажиллацгаах юм. "Өө би удахгүй угаасаа эндээс гарчих юм чинь" гэсэн бодолтой л ажлаа хийцгээх юм. Эсвэл "Яршиг энэ ажлыг ер нь болино оо. Гардаг ч юм уу..." гэсэн бодолтой хүмүүс зөндөө их байгаа харагдах юм. Ийм сэтгэлгээтэй хүмүүс одоо хийж байгаа ажилдаа 100% сэтгэлээ зориулж чаддаггүй. Яагаад нэг ажилдаа тууштай ажлаад, тэрнээсээ үр шимээ хүртээд, тогтмол ажиллаж болохгүй байгаа юм бол оо? Даргатайгаа таарч тохирдоггүй, цалин мөнгөө өгдөггүй, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаггүй, ажлын дарамт ихтэй, цалин бага гэх мэт зөндөө олон шалтгаанууд нөлөөлдөг байх л даа. Гэхдээ өнөөдөр би энэ шалтгыг сонсмооргүй байна.
Мэдээж хэн өдөржин фейсбүүк ухаж, янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юм шейрлэж, худлаа үнэн юм твиттэрээр бурдаг ажилтандаа цалин өгөх юм бэ? Ажлыг дандаа оромддог, хүний нүд аргалдаг, тэвчээргүй, тэсвэргүй, залхуу хойрог, ажлын хариуцлага муутай, шалтаг тоочимтгой, цаг барьдаггүй, алдаа дутагдлаа хүлээдэггүй хүмүүсийг цалинжуулах юм бэ? Миний бодлоор харин ч нийгэм дээшээ хөгжихийн хэрээр хүмүүст тавих шаардлага өндөрсч, ажлаа хийсэн шиг хийж чаддаг хүмүүсийн эрэлд хатаж байгаа гэж бодож байна. Харин ч одоо үед чадаж байгаа, чадвартайг нь үнэлдэг цаг ирчихээд байна гэж бодож байна.
Бас нөгөө талаар нийгэм маань энэ нэг бэлэнчлэх сэтгэлгээг халж хаяасай гэж хүсч байна. Юу вэ гэхээр хүссэн хүсээгүй чи ямар нэгэн ажил олж хийхгүй л бол амьдрахад хэцүү байх тийм нөхцөл байдал бүрэлдээсэй гэж хүсч байна. Ажилгүй залуу арван хамаатныхаараа хэсч тэнүүчлээд амьдраад болоод байдаг энэ систэм арилаасай гэж хүсч байна. Яадаг юм тэр татвар матвараа үнэн мөнөөр нь хатуу хараа хяналттай чанга авдаг болог. Талхны мөнгө өсч, машиныг дуртай болгон нь авч унаад байдаггүй болог. Хэрэглээний зардал нь өндөр гардаг болог. Тэгээд ирэхээр хэн өөрсдийгөө яаая гэж байж үеэл дүүгээ тэжээгээд сууж байдаг юм. Яршиг л байна даг. Харин ч монголчууд жаргалыг биш зовлонг сайн даадаг ард түмэн бус уу? Нэг сайн зовоод үзэг. Тэгж байж амьдрахын тулд ясаа тултал хөдөлмөрлөх ёстойг ойлгоно биз!
Би лав сүүлийн үед эхэлсэн юмандаа шантралгүй, тууштай байх нь ямар их чухал ач холбогдолтой болохыг их сайн ойлгож байна. Бүгдээрээ дор бүрнээ хичээж, хийж байгаа ажилдаа эзэн нь болох ёстой. Энэ л чамд ирэх хамгийн том нэр хүнд билээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Jul.31.15 1:10 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг.
Сүүлийн нэг, хоёр жил бүр юу ч шинээр уншиж, судалж, мэдэж чадсангүй. Би ингээд л гацаж байгаа юм байх даа. Сүүлийн үед илүү ихийг сурч, мэдэж, нүдээ нээх, туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх өндөр шаардлагатай гэдгийг мэдрэх боллоо. Яг ийм намагт шигдсэн байдлаараа бол олигтой хол давхихгүй бололтой шүү. Би ингээд л дуусч байгаа юм байх даа?. Нэгдүгээр ангиасаа эхэлж онц сурсны хэрэг гарахгүй юм биш биз? (хаха) Тал бүрээр өөрийгөө хөгжүүлж, сорьж, шавхуурдаж байсан минь ердөө л өөрийгөө цаашид олигтой хөгжүүлээгүй гэсэн шалтгаанаар таг гацах шинжтэй дэг. Тэгэхээр энэ нийгэм чинь маш хурдацтай хөгжиж байна гэсэн үг. Байнга сурч, мэдэж, мэдлэгээ дээшлүүлэхгүй бол 3, 4 жилийн дараа гэхэд арын эгнээ рүү цөлөгдөх нь байна.
Зиа өөрийгөө хөгжүүлье. Тэгье. Гэхдээ яг ямар чиглэлээр, юугаа илүү их хөгжүүлж, суралцаж, боловсормоор байгаа юм бэ дээ тэгээд? Суралцах гээд байгаа чин зорилго чинь юуны төлөө юм. Ирээдүйд чамд яг ямар талаараа хэрэг болж, яаж чи ашиг шимийг нь хүртэх гээд байгаа юм? Тэгэхээр бодох л асуудал. Зорилготой суралцах хэрэгтэй...
Хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна. Намайг хурцалдаг. Суралцах юм ихтэй орчин хэрэгтэй байна. Өөрөө л тийм нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй болох нь дээ. Ер нь тэгээд өөрийнхөө толгойг өөрөө залаад ирдэг болохоор аягүй барьцгүй хэцүү юм аа. Эсвэл хэн нэгэн нь миний замыг зааж өгөөд одоо чи энэ ажлыг хийгээд ингээд тэг гээд зааварладаг бол амар байх сан. Даанч миний эргэн тойрныхон миний хүү өөрөө л мэд гэхийн.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Aug.05.15 3:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Spring_snow wrote:
Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг.
Сүүлийн нэг, хоёр жил бүр юу ч шинээр уншиж, судалж, мэдэж чадсангүй. Би ингээд л гацаж байгаа юм байх даа. Сүүлийн үед илүү ихийг сурч, мэдэж, нүдээ нээх, туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх өндөр шаардлагатай гэдгийг мэдрэх боллоо. Яг ийм намагт шигдсэн байдлаараа бол олигтой хол давхихгүй бололтой шүү. Би ингээд л дуусч байгаа юм байх даа?. Нэгдүгээр ангиасаа эхэлж онц сурсны хэрэг гарахгүй юм биш биз? (хаха) Тал бүрээр өөрийгөө хөгжүүлж, сорьж, шавхуурдаж байсан минь ердөө л өөрийгөө цаашид олигтой хөгжүүлээгүй гэсэн шалтгаанаар таг гацах шинжтэй дэг. Тэгэхээр энэ нийгэм чинь маш хурдацтай хөгжиж байна гэсэн үг. Байнга сурч, мэдэж, мэдлэгээ дээшлүүлэхгүй бол 3, 4 жилийн дараа гэхэд арын эгнээ рүү цөлөгдөх нь байна.
Зиа өөрийгөө хөгжүүлье. Тэгье. Гэхдээ яг ямар чиглэлээр, юугаа илүү их хөгжүүлж, суралцаж, боловсормоор байгаа юм бэ дээ тэгээд? Суралцах гээд байгаа чин зорилго чинь юуны төлөө юм. Ирээдүйд чамд яг ямар талаараа хэрэг болж, яаж чи ашиг шимийг нь хүртэх гээд байгаа юм? Тэгэхээр бодох л асуудал. Зорилготой суралцах хэрэгтэй...
Хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна. Намайг хурцалдаг. Суралцах юм ихтэй орчин хэрэгтэй байна. Өөрөө л тийм нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй болох нь дээ. Ер нь тэгээд өөрийнхөө толгойг өөрөө залаад ирдэг болохоор аягүй барьцгүй хэцүү юм аа. Эсвэл хэн нэгэн нь миний замыг зааж өгөөд одоо чи энэ ажлыг хийгээд ингээд тэг гээд зааварладаг бол амар байх сан. Даанч миний эргэн тойрныхон миний хүү өөрөө л мэд гэхийн.


Өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйл юу байна тэрийгээ олж мэдээд тэр тал руугаа л улам илүү суралцвал зүгээр юм болов уу... хутганы бариулыг биш ирийг нь л ирлэвэл улам хурц болох байлгүй :wd:

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Aug.06.15 1:18 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Баярлалаа. :wd:

Юунд ч бүү чин сэтгэлээсээ ханд. Чин сэтгэлээсээ хандах тусам чи л илүү зовно. Хэтэрхий их найдаж, хэтэрхий их хайрлаж, хэтэрхий их итгэж, ер нь хэтрүүлэгтэй бүхэн л хүнийг хэзээ ч босгохгүйгээр унагадаг юм биш үү? Гэхдээ хэн ч хэзээ ч хэтэрхий их итгэж байгаагаа, хэтэрхий их хайрлаж байгаагаа, хэтэрхий их найдаж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Хүний чин сэтгэл дээр тоглолт хийдэг хүмүүс зөндөө байна. Учир нь тэр хүмүүст аливаад чин сэтгэлээсээ хандах, шударга байх, үнэнч байх, тууштай байх, хүнийг хуурдаггүй байх, худлаа хэлдэггүй байх гэсэн хүмүүжил суугаагүй байна шүү дээ. Хүн бүрийн өсч торнисон нөхцөл байдал, үзэж харсан юм, туулсан амьдрал, хүмүүжсэн хүмүүжил нь ондоо учраас тэр хүмүүсээс чи өөр шигээ адилхан байхыг хүлээж болохгүй. Тэдэнд итгэл хүлээлгэснээрээ чи өөрөө хохирч үлдэж байгаа юм. Тухайн үед чи хэрэгтэй болоод, одоо хэрэгцээ чинь гарахаар хаяад л явах хүмүүс. Хүн зүгээр л хүн болж төрснийгөө бодоод хүн шиг хүн байя гэж хичээхээ больсон цаг байна. Өнөөдөр чи надад хэрэгтэй бол чи миний найз. Маргааш хэрэггүй болоод ирэхээр чи хэн ч биш болдог нийгэм юм байна. Би Монголоосоо гарч үзээгүй л дээ. Гадагшаа дотогшоо тэмцээн уралдаанд орж, хааяа аяллаар явж үзэж байснаас цаашгүй. Гадаадад яг дотор нь орж амьдарч үзээгүй учраас дэлхийн хүмүүстэй монголчуудыг зүйрлэж чадахгүй нь. Гэхдээ тэнд боловсрол, мэдлэгээ дагаад ухамсар нь арай л өндөр байдаг болов уу гэж бодогдох юм.
Би одоо л хүний хүмүүжил амьдралд нь ямар чухал болохыг ойлгож эхэлж байна. Бас дээр нь хүний удам гэж маш чухал юм байна. Сайн удамтай айлын хүүхэд хичнээн дорой явсан ч хэзээ ч хүн алдаггүй л байх гэж бодож байна. Сайн удам гэдэг нь баян айлын хүүхэд байх тухай огтоос биш бөгөөд эцэг эх, эмээ өвөө, элэнц хуланц нь хүн чанартай, сайхан сэтгэлтэй, хүмүүст гай болдоггүй, хүний муу үзээд байдаггүй, шорон орноор орж байгаагүй, нийгэм ард түмнийхээ төлөө хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийг хэлэх болов уу л гэж бодоод байгаа юм. За үгүй ядаж бусдад гай болдоггүй л байсан тухай байх.
Би шинэ танилтай болохоороо их сайхан яриа өрнүүлэхийг хүсдэг. Төрөл бүрийн сэдвээр ярилцаж, санаа бодлоо хуваалцаж, гоё амттай яриа өрнүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэд нар тэгдэггүй л дээ. Намайг өөрийгөө одоо юу гээд бодчихсон юм гэж боддог ч байж магад. Тэдний хувьд Цэцгээгийн хаана үсээ засуулж, Дулмаагийн ямар гоё хумстайг л ярих нь таалагддаг юм байлгүй. Эсвэл миний машинтай эсэх, туфлиэ хаанаас авсан эсэх, өчигдрийн шоунд явсан эсэх л сонин байх. Зүгээр л гоё ухаалаг яриа өрнүүлэх тийм сонин юм уу? Тийм сэриозны юм уу? Магадгүй би танилын хүрээгээ буруу сонгосон ч байж магад.
Ер нь ингээд хараад байхад би хүмүүсийн хувь хүний онцлог, зан ааш, хүмүүжил, ёс суртахууны тухай их бичих юм аа. Угаасаа л нийгэмд гарч байгаа ихэнхи асуудал хүнээс л үүдээд байгаа юм чинь арга ч үгүй биз дээ. Тэгэхээр ерөөсөө л Монгол улс хөгжихийн тулд "хүн"-ээ маш сайн хөгжүүлж, боловсролтой болгох л чухал юм даа. Монгол улс хүн гэдэг капиталаа л хөгжүүлэхийг эн түрүүнд тавих ёстой байх. Бүр урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой. Гэхдээ хөгжихийг нь 100 жил хүлээнэ гэвэл би ч аль хэдийн angel болчих байх даа хэхэ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Aug.17.15 5:43 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
10 жилд байхад математик дээр "Бодлогыг бод" англиар "Solve the problem" /Асуудлыг шийд/ гэж бичээд бодлогын өгөгдлийг өгсөн байдаг. Харин миний үүрэг бол тэр бодлогыг бодож, хариултыг олох, ямар асуудал байгааг олж илрүүлээд гаргалгааг нь гаргах, асуудлыг шийдвэрлэх байлаа. Яг энэ чигээрээ багаасаа математикаар бөмбөгдүүлсээр байгаад бодлого л байвал заавал бодож байж, хариуг нь гаргаж байж л санаа амардаг байлаа. Нэг удаа бодож чадаагүй бодлогоо бодсоор байгаад унтаад, зүүдэндээ яаж бодохоо олж сэрж байсан инээдтэй түүх ч бас бий.
Гэхдээ яг энэ хэв маягаараа амьдралд ч бас ханддаг болсон бололтой. Ямар нэгэн асуудал тулгарвал заавал шийддэг зан. Хэн нэгэн шиг асуудлаас бултах, оргон зайлах, мартагнуулах гэсэн санаа надад байдаггүй юм байна. Эсвэл би өвчтэй юм уу? Яагаад би өвчтэй гэж тийм биз дээ? Угаасаа гарсан бэрхшээл, асуудлыг хав дарж, зугтан зайлах байдлаар шийднэ гэж байхгүй биз дээ? Энэ бол өмнөх бодлогоо бодохгүй хаяад явах, гаргалгааг нь мэдэхгүй хэрнээ арын хуудаснаас хариуг нь шууд бичихтэй агаар нэг биз дээ?
Өнөөдөр нэг асуудлыг өөрийн гараар шийдлээ. Мэдээж бүх хариуцлагыг би л үүрнэ. Учир нь бусад нь мэдсээр байж мэдээгүй, хараагүй царайлаад л байгаа юм чинь. Ингээд хүмүүийн хар лай ланчигыг нь би л ам нээснээрээ үүрч байгаа юм. Гэхдээ би нийтийн сайн сайхны төлөө, маш хэрэгтэй зүйл хийсэн гэж бодож байна. Хүн бүр буруутай, гэмтэй бол түүнийгээ үүрч байх ёстой. Би ч зөв л шаардлага тавьсан гэж бодож байна!!!
Өнөөдөр ганцаарддаг ганц дайчин миний бие нээх сайхан хүйтэн шар айраг гадаа ууж сууна гэж бодож байгаа шт...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Aug.22.15 12:53 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Чи яаж ч, ямар ч байдлаар аашилсан бай бодит бий болчихсон асуудлыг болон болоод өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй ч бодит байдалд яаж хандах хандлагаа өөрчилж чадна. Өөдрөг, хүчтэй байна аа би. Амьдрал сайхан байна. Инээмсэглэх шалтгаан зөндөө байна. Ямар ч хурц гэрэл гялбаж, ширүүн салхиар шуурсан бай өмнөөс нь үрчийж, ярвайхгүйгээр инээмсэглэж алхах болно. Тэр бол жинхэнэ хүч чадал билээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Sep.03.15 4:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Шударга зан, хүнлэг чанар, ухаалаг байдлын зөв нийлэмж нь уужуу ухаан юм болов уу?

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Sep.16.15 12:21 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Сайн уу өөрийг чинь сайн танихгүйл дээ , гэхдээ өөрий чинь бичсэн зүйлийг унших дуртай шүү гэдгээ хэлэе гэсийма ,ийм новшийн нийгэмд яаж ингэж өөрөөрөө байж итгэл үнэмшлээ алдахгүй өөрийгөө хурцалж хөгжүүлж ялж чадаж байна а гэмээр , үнэхээр бичсэн зүйлсийг чинь уншихаар гүйэ ийм хүн амжилтанд хүрэхгүй яах вэ дэ гэмээр асуудлыг маш зөв өнцгөөс нь харж байгаа санагддаг эрүүлээр сэтгэнэ гэдэг шиг , заримдаа ийм ёс суртахуунгүй ,шудрага бус нийгэмд буугаад өгчхөв дээ ,шантарчхав дээ ,итгэлээ алдчихав дээ гэж бодохоор чам шиг мундаг хайралмаар залуучууд байх юм аа яаж хаанаас энэ эрч хүч ухаарал бодолоо олж авдгийн бол гэмээр л бхийн бидэнд үнэхээр яг чиний бичээд байгаа шиг ийм л зүйлүүд хэрэг болоод байх шиг ёс суртахуун , хариуцлага ( иргэн хүний үүрэг хариуцлага ) тууштай зан , хүсэл мөрөөдөл , мэдлэг боловсрол , хоорондоо харилцах харьцаа , итгэл даах ,хүндлэл ...


Top
   
PostPosted: Sep.16.15 12:31 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Гадаадад байдаг бол өөр л дөө энэ нээрээ агаарын юм ярьж бнаа монгол өөр шүү дэ гэж болох гэтэл дотор нь байж буцалж бгаа мөртлөө уусаагүй арай өөрөөр хараад байх шиг
"хүний харагдаж буй нь биш
Харин бодож буй нь хүн "







За сайн талийг чинь л бичсэн шүү муу талийг чинь бичүүл бараг хэдэн өдөр болох байх :)


Top
   
PostPosted: Sep.16.15 3:45 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
b.b wrote:
Гадаадад байдаг бол өөр л дөө энэ нээрээ агаарын юм ярьж бнаа монгол өөр шүү дэ гэж болох гэтэл дотор нь байж буцалж бгаа мөртлөө уусаагүй арай өөрөөр хараад байх шиг
"хүний харагдаж буй нь биш
Харин бодож буй нь хүн "







За сайн талийг чинь л бичсэн шүү муу талийг чинь бичүүл бараг хэдэн өдөр болох байх :)

Хэхэхэ баярлалаа. :)
Миний бичсэн зүйлсийг чин сэтгэлээсээ ойлгохын тулд уншиж байгаад маш их баярлалаа. Миний хувьд их сайхан хүндэтгэлтэй хэрэг байна гэж бодож байна. Сүүлийн үед сэтгэл санаа дээшээ доошоо ч байсныг хэлэх үү сэтгэгдлийг чинь уншсаны дараа их сайхан болчихлоо. Өөрийнхөө зарим нэг авууштай талыг таны нүдээр харах боломж өгсөнд баярлалаа.
Нээрээ л би шантарч болохгүй шүү дээ гээд өөртөө хэлээд сууж байна... Би шантрахгүй ээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Sep.16.15 9:26 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Чамд жоохон ч гэсэн урам өгсөн бол надаа сайхан бна аа

Чиний энэ "миний бүтээл би " гэж бас гоё үг бна шүү



хүн бол агуу , гэхдээ жинхэнэ хүн бол шүү дээ
Хүн төрдөг юм биш,буй болдог юм .

гэж бас байдаг


Top
   
PostPosted: Sep.28.15 1:34 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Ганц бие эмэгтэйн өчил.

Хөөрхий чааваас ганц бие байна гэдэг бас тэгээд амаргүй шүү дээ. Та нарт их л гоё дэгжин, эрх чөлөөтэй харагддаг байх. Тийм нь ч тийм л дээ. Ганц бие байхад нөхөр, хүүхэд байхгүй учраас амьдралын хатуу хүтүүг эрт мэдэрч, нуруун дээрээ хүнд ачаа үүрэхгүй гэнэн, цайлган, хөөрүү, дэврүүн л амьтад байдаг байх. Дуртай үедээ гарч орно. Юу хийе гэнэ тэрийгээ хийнэ. Өөртөө цаг гаргана. Өөрийгөө тордоно. Өсч хөгжих цаг хугацаа элбэг дэлбэг сайхан л байна.
Гэхдээ тэд чинь тэгж байгаад эмзэг, турьхан. Эр хүний нөмөр нөөлөг дутна гэж жигтэйхэн. Хар шөнөөр залгаад гэрт хүргээд өгчих хүн байхгүй. Сэтгэлээ тайтгаруулах өмөг түшиг үгүй. Дээрэлхүүлнэ гэж жигтэйхэн. Өдөж хоргоосон хар юмнуудаас хамгаалуулах залуу үгүй. Таалагдсан залуусын ихэнхи нь эхнэр хүүхэдтэй. Зарим нь сингл гэж хэлээд хөөрхий бүсгүйг ашиглах гэж үзнэ. Гадуур явахдаа хүний залуугын харцыг булаасан гэмтэн болно. Булаасан булаагаагүй өдийг хүртэл ганц бие байгаа нь ч бас л гэмт үйлдэл болж хувирна. Зүгээр байж болохгүй. Тал талаас зүүгээр хатгасан хүмүүсийн үгсэнд бүлүүлнэ. Хөөрхөн үртэй болохыг хүснэ. Хань ижлээ хаана байгааг харин даанч мэдэхгүй. Гуниглана. Тэгээд болоогүй гутарч эхэлнэ. Босч ирээд өөрийгөө зоригжуулна. Хэзээ нэг өдөр би ч гэсэн болзоонд явна, би ч гэсэн хайртай хүнтэйгээ хамт байхын аз жаргалыг мэдэрнэ гэнэ. Гэхдээ ажлаа тараад ирэхэд нөгөө л нэг хоосон өрөө угтсан хэвээр.
За яахав ганц энэ удаа л би гуниглая...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Sep.28.15 2:34 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13046
Location: Düsseldorf, Germany
Betii gunigloo az udku irne! ^_^

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Oct.07.15 12:50 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
@Sparkle Liya Баярлалаа. Аз удахгүй ирнэ гэдэг үг чинь надад нэг хэсэг асуултын тэмдэг боллоо шүү. хэхэ. Магадгүй заяаныхаа ханийг ч юм уу, хосоо олно гэдэг аз мэдсэн хэрэг байж болох юм. Хувь заяа магадгүй азан дээр тулгуурладаг ч байж болох. Аз гэдэг бол урьдчилан таамаглаагүй байхад ирсэн гайхалтай сайхан тохилдол гэж бодож байна. Би өмнө нь сингл байгаагаа азгүй байгаа гэж бодолгүй зүгээр л цаг нь болоогүй байна гэж бодож байсан юм. Гэхдээ бага зэргийн аз бас хэрэгтэй юм байна шүү.

За ойрын үед толгой гашилгаж байгаа хэсэг юм байна аа. Яаж баг (start-up team) бүрдүүлэх юм бээээ? Би хаанаас эхлэх вээээ? Надад санаа нь байна, хийх ажлын байр нь байна, яаж юуг хийх нь ч байна. Гэхдээ partner л алга. Хэрвээ надад ганцхан алтан хамтрагч өгчихвөл би дэлхийг ч эргүүлэхэд бэлэн байна. Эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл сайхан ч юм шиг. Сайхан бие биенийхээ амьдралд хэрэг болж хамтрах юм аа. Их холыг харсан бодолтой байх юм. Тийм ч учраас хоёрын хооронд жижиг сажиг юманд далчиганаад байхгүй юм. За яахав. Надад хамтрагч алга гэж гуниглаж, гацаж байхын оронд өөрийнхөө чадах хэмжээ, хүрээндээ эхэлнэ ээ. Чадах юм чинь! Чадсаар ч байгаа. :brows:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Oct.07.15 4:02 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Заза би хамтрагчтай байх хүслээ хаяад хамтрагч хайхаа болилоо. Саяны нэг үйл явдлаас сургамж авав. Наймаанд найз байх биш. Олдохгүй хүнийг яалтай билээ. Өөрөө өөртөө найдаад харин тэгж байгаад доороо нэг ажилтан аваад явах нь л зөв юм байна шүү. #ProblemSolved

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Oct.07.15 11:42 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
2улаа хамтареөө кк ийм хүсэл тэмүүлэлтэй ,хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хамтрагчтай бол гоё л бна "


Top
   
PostPosted: Oct.08.15 12:55 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
b.b wrote:
2улаа хамтареөө кк ийм хүсэл тэмүүлэлтэй ,хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хамтрагчтай бол гоё л бна "

Баярлалаа. Гэхдээ би амьдрал дээр шал тэнэг, мэдрэл муутай, гажигтай, тэнэг хүүүхээн. Шал дэмий юм болно. :razz:
Би угаасаа жаахан мэдрэлдүү тэнэг юм байна гэдгээ мэдсээн. Би амьдрал дээрээ яг ярьсан шигээ байж чаддагүй байх гэж бодож байна.
Гэснээс... Хүн өөрөө өөрийгөө хуурна гэж байх юм. Магадгүй би яг блог дээрээ бичдэг шигээ байдаг эсвэл бусдад таалагдахын тулд зохиож бичдэг байвал яах уу? Тэгж бодохоор би угаасаа чөлөөтэй байх гэж өөрийнхөөрөө байх гэж санаагаа хамаагүй илэрхийлэх гэж л asuult-н блогт байдаг. Би ер нь хэн ч юм... Нэг тоос. Атом. Молекул. Тэгээд л болоо. Гэж бодохоор хөөрхий минь гэрийнхэндээ их хайртай. Тэд минь намайг хайрладаг болохоор би оршин байх ёстой ч юм шиг. Магадгүй өнөөдөр надад бага зэрэг халамж дутсан байх л даа. Хэн нэгнээр өмөөрүүлмээр, асуудлын голд намайг гэх сэтгэл байгаасай гэж хүссэн ч байх. Эсвэл би хүлээн зөвшөөрөгдөж чадаагүйдээ шаралхаж ч байж магад. Миний санал дэмжигдээгүй болохоор загатнасан ч байж магад. Тэглээ гээд өөрийгөө алдаж болохгүй шүү дээ. Үгүй мөн шартай хүн шүү дээ би.

Би хааяа нээх тайван, алсын хараатай ч хүн юм шиг. Нэг болохоор тэсрэх бөмбөг шиг хүн ч юм шиг. Би хэн юм бол оо?
#Galzuuhunii #odriintemdeglel bolchihloo.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Oct.13.15 12:00 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.15 12:07 am
Posts: 20
Spring_snow wrote:
b.b wrote:
2улаа хамтареөө кк ийм хүсэл тэмүүлэлтэй ,хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хамтрагчтай бол гоё л бна "

Баярлалаа. Гэхдээ би амьдрал дээр шал тэнэг, мэдрэл муутай, гажигтай, тэнэг хүүүхээн. Шал дэмий юм болно. :razz:
Би угаасаа жаахан мэдрэлдүү тэнэг юм байна гэдгээ мэдсээн. Би амьдрал дээрээ яг ярьсан шигээ байж чаддагүй байх гэж бодож байна.
Гэснээс... Хүн өөрөө өөрийгөө хуурна гэж байх юм. Магадгүй би яг блог дээрээ бичдэг шигээ байдаг эсвэл бусдад таалагдахын тулд зохиож бичдэг байвал яах уу? Тэгж бодохоор би угаасаа чөлөөтэй байх гэж өөрийнхөөрөө байх гэж санаагаа хамаагүй илэрхийлэх гэж л asuult-н блогт байдаг. Би ер нь хэн ч юм... Нэг тоос. Атом. Молекул. Тэгээд л болоо. Гэж бодохоор хөөрхий минь гэрийнхэндээ их хайртай. Тэд минь намайг хайрладаг болохоор би оршин байх ёстой ч юм шиг. Магадгүй өнөөдөр надад бага зэрэг халамж дутсан байх л даа. Хэн нэгнээр өмөөрүүлмээр, асуудлын голд намайг гэх сэтгэл байгаасай гэж хүссэн ч байх. Эсвэл би хүлээн зөвшөөрөгдөж чадаагүйдээ шаралхаж ч байж магад. Миний санал дэмжигдээгүй болохоор загатнасан ч байж магад. Тэглээ гээд өөрийгөө алдаж болохгүй шүү дээ. Үгүй мөн шартай хүн шүү дээ би.

Би хааяа нээх тайван, алсын хараатай ч хүн юм шиг. Нэг болохоор тэсрэх бөмбөг шиг хүн ч юм шиг. Би хэн юм бол оо?
#Galzuuhunii #odriintemdeglel bolchihloo.


Хүн ийм юмыг зохиож бичдэггүй юм аа ,дотор нь энэ бүх бодол,эргэцүүлэл бгаа болохоор л ингэж гадагшаа гарч байгаа байх , одоо хэн байх нь хамаагүй хамгийн гол нь энэ бүх ухаарлыг олж харж бна гэдэг нь чухал байх ,
Мэдээж энд хүнд таалагдах гэж бичнэ гэж юу бхав ямар fb биш
Харин энд бичиж бга зүйлүүд чиний мөн чанар байх гэж бодож байна .
Startup-гарааны бизнес дээр орж бга хүмүүсийг сонсоод бхад mentor үнэхээр чухал гэдэг нь харагдаж бналэ чам шиг өөртэйгөө тэмцэлдэж бга яг ийм үе дээрэн л зөв чиглүүлээд өгчүүл цаашаагаа тосолсон юм шиг л явах гэж бодож бна
#заюучболчовбүүмэд


Top
   
PostPosted: Oct.13.15 1:13 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.23.15 11:56 pm
Posts: 327
Tsag ni boloogui uchirlin toloo tsagaasaa ert shanalah herggui ee.


Top
   
PostPosted: Oct.14.15 12:18 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Баярлалаа...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Oct.21.15 3:46 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Юу ч харахгүй, ямар ч гэрэлгүй, бив битүү, нүдээ нээсэн ч хаасан ч бүх юм харанхуй, огт төсөөлөгдөхгүй ертөнцөд байна гэж төсөөлөөд үзье... Харанхуйд байгаагаа ч ойлгохгүй байх тэр хэсгийг төсөөлөөд үзье.

Хүн тэнэг байна гэдэг тийм л байх аж. Боловсроогүй, хүмүүжээгүй, мэдлэггүйн гай ямар их вэ?

Африкийн тухай баримтат кинон дээр газар нь хатчихсан, бороо ороогүй өчнөөн сар болчихсон, хурц нартай тийм дүрс гардаг шүү дээ. Бороо л орох дутуу. Яг тэрэн шиг миний сэтгэл, миний тархи боловсорч, унших, сэтгэлийн гүндээ ойлгох хүртэл тийм их суралцахын хүслэнд автан хатаж хорчийсон байна. Миний сэтгэл, тархи, оюун ухаан ямар их цангана вэ!

Яг энэ цангасан мэдрэмж залхуурал, хойш суултаар солигдохоос өмнө амжиж өөрийнхөө тархи, оюун ухаан, сэтгэлээ тэжээх юм сан даа...

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Oct.25.15 11:57 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Хэн нэгний савлуурдаж байгаад унаж байгааа бичлэгийг үзээд надад инээдтэй харагддаггүй. Хэн нэгний зохимжгүй хувцасласныг хараад инээд минь хүрдэггүй./Зохимжгүй хувцаслажээ ч гэж гүнзгийрүүлэн боддоггүй/ Суга нь цоорсныг өөрөө ч мэдэлгүй алхах хэн нэгнийг хараад надад инээдтэй санагддаггүй. Бороонд нороод хамаг будаг нь урссан эмэгтэйг хараад инээх хүсэл надад байдаггүй. Аахилж уухилсан бүдүүн хүн яаж түүртэж байгааг хараад надад ердөө ч инээдтэй биш. Ер нь хэн нэгний бүтэлгүйтэл, тэр хүний эвгүй байдалд орох нь надад ердөө ч инээдтэй санагддаггүй. Би өмнөөс нь санаа зовж, царай руу нь харахаас ч эмээдэг. Яагаад гэвэл түүнд ямар хэцүү байгааг би зүрх сэтгэлээсээ мэдэрч байгаа учраас. Харин боломж нь олдвол тэр хүний сэтгэлийг сэвтээхгүйгээр байдлаас гарахад нь туслахыг чадлаараа хичээдэг. Мэдээж хүн бүрт ийм тохиол учраад байхгүй ч ийм тохиолдол чам дээр хэзээ нэгэн үед ирэхэд чи яаж аашлах вэ гэдгээр чинь чи ямаршуухан "хүн" бэ гэдгээ хэлээд өгч байгаа юм. Энэ бол хүн чанартай мэт харагдах гэж жүжиглэх жүжиглэлт биш юм шүү гэдгийг бас ялгаж салгах хэрэгтэй. Энэ бол би 1000₮ тэр дансанд хийлээ гэж өөрийгөө буянтай, сайхан сэтгэлтай хүн болгож өөрийгөө рекламдах өнгөц халхавч биш юм.
Хүүхэд байхад яагаад ч юм хэн ч түүнтэй найзлахгүй ч юм уу, эсвэл хүмүүс түүнийг дээрэлхэж байгаа хүүхдийг хараад би түүнийг хамгаалмаар, харин ч түүнтэй найзалмаар санагддаг байж билээ. Олны өмнө эвгүй байдалд орсон найздаа туслахын тулд чадах бүхнээ хийдэг байсан санагдах юм... Гэхдээ хүн бүр бас эргээд хүний тусыг мэддэг биш гэдгийг цаг хугацаа надад хэлж байна. Тэглээ гээд би бууж өгөхгүй л дээ! Хэн нэгнийг шоолон инээх инээд, үнэхээр инээдэмтэй учраас хөгжилдөн инээх тэр инээд 2 асар ЯЛГААТАЙ гэдгийг ухаараарай.
Би хүнийг 2 төрлийн энергээр өөрийгөө цатган амьдардаг гэж бодож байна. Хэрвээ та хэн нэгний бүтэлгүйтэл, эвгүй байдалд орж байгааг хараад инээд чинь хүрч байгаад бол та бол хар энергээр тэжээгддэг вампир юм. Хүнийг муулах дуртай, гадна өнгө үзэмжийг нь голж гоочилдог, өнгөтэй мөнгөтэй хүмүүстэй найзалж нөхөрлөх дуртай, тэдэнд тал засах маягаар ханддаг, хов жив хөөцөлдөж, хүнийг хорлон сүйтгэх дуртай, "нүдийг нүдээр, амийг амиар" гэж бат итгэж явдаг бол өөрийгөө шулам, чөтгөрийн энергитэй гэж бодоорой. Харин 2 дахь нь бол сайхан цагаар энергээр өөрийгөө хүрээлсэн, хэн бүхний нүдэнд харагдаад байхгүй хар энергитэй хүмүүсийн хэзээ ч олж харж чадахгүй төрлийн хүмүүс байдаг. Яг цаанаасаа жинхэнээсээ/genuinely/ сайхан энергитэй цагаан энергийн хүчтэй хүмүүс орчлон хорвоо дээр их цөөхөн байдаг бөгөөд тийм төрлийн хүмүүсийн сэтгэл хамгийн ихээр шархалсан боловч хэзээ ч буруу зам руу хазайдаггүй, сул дорой мэт харагдавч сэтгэл дотроо энэ хорвоогийн хамгийн нугарашгүй баатрууд байдаг гэж сэтгэж байна би.
Хүн чанараа битгий гээгээрэй. Гэхдээ чамд тэр нь байсан болов уу?

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Oct.25.15 3:32 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13046
Location: Düsseldorf, Germany
Spring snow - gadagshaa gants sar yawj ired agaar ysaa soliod uzuul yasiin? mongold bga nzudtaiga yariltsahar bugd l stresstei, buhimduu bi ch yalgagui bolchihje! neg tiish tur zuur yawad ireher taiwshrad goi bolchdin ! oird bur himraashh! alban gazar orson, bank , delgur, cafe orss danda humsguu zangidsan amidralda setgel hangaluun bus humus haa saigui!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Oct.25.15 9:25 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1273
Location: Я самая обаятельная и привлекательная
Ойрд хэн нэгнээс сонсоогүй хамгийн үнэ цэнтэй зөвлөгөө байлаа. Баярлалаа. @Sparkle Liya
Заавал хэрэгжүүлэх болно.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 404 posts ]  Go to page Previous 110 11 12 13 1416 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited