#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.17 4:36 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 404 posts ]  Go to page 1 2 3 4 516 Next
Author Message
PostPosted: Mar.13.13 4:00 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Өөрийнхөө алдаа, оноон дээрээс сурсан, ойлгосон зүйлс...зүгээр л хүмүүсийн нүүрэн дээр нь хэлж болохгүй, эсвэл найзууддаа ярьдаггүй, тэгсэн мөртлөө заавал хэлмээр, ярьмаар санагддаг өөрийнхөө дотоод хүнтэйгээ ярьдаг тиймэрхүү зүйлс байдаг штэ. Тэрийгээ л бичье гэж боддог юм. :user:

20-н хэдэн насан дээрээ явж байгаа энгийн л нэг монгол эмэгтэй миний бичсэн зүйлс зарим нь урт, зарим нь богино янз бүр л байгаа. Гэхдээ бүх бичвэрүүд миний зүрх сэтгэлээс гарсан бөгөөд тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр л өөрийгөө илэрхийлсэн. Та бүхний санаа бодлыг сонсоход би үргэлж нээлттэй байна.

_________________
Амьдрах сайхан.


Last edited by Spring_snow on Oct.25.15 12:11 pm, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Mar.13.13 4:04 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Би яг энийг жилийн өмнө бичээд, компьютэр дотроо хадгалчихсан байсан юм. Өнөөдөр гаргаж ирж уншлаа.

Би "Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэдэг үгэнд итгэдэг.
Би "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг үнэхээрийн үнэн үг гэдгийг мэддэг.
Би үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг.
Хэн нэгэнд муу санаж, хэн нэгэнд атаархаж, хорсож, хэн нэгнийг хорлодог, хэн нэгнийг гомдоодог, хүнээс юмыг нь хулгайлдаг, худлаа хэлдэг, амласнаа биелүүлдэггүй, бусдыг үл тоомсорлон зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог хувиа хичээсэн үзэлтэнгүүд бүгд хүнд хийсэн муу зүйлийнхээ үрийг амсана гэдэгт бас итгэдэг.
Чи яагаа ч үгүй байхад, чи тэднийг зүгээр л зөнгөөр нь хаяхад хорвоо өөрөө чиний өмнөөс тэр хүмүүсийг шийтгэнэ гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл би "үйлийн үр" гэж байдаг гэдэгт итгэдэг. Яг одоо тэр муухай, муу хүмүүс болоод байгаа юм шиг, сайхан аз жаргалтай амьдраад байгаа юм шиг, хорвоо өөрөө хуурамч юм шиг санагдавч "муу санаа биеэ отно" гэгчээр 1 сар, 1 жил, бүр магадгүй 10 жилийн дараа ч хамаагүй хүн хүнд хийсэн муу зүйлийнхээ хариуг тэд заавал амсах болно. Муу хүмүүс хүнд дандаа муу санаж явдаг болохоороо бусдыг ч бас өөртэйгээ адилхан гэж бодож, хүний хиргүй сайхан сэтгэлийг гомдоож, сэтгэл рүү ус цацдаг.
Уг нь би муу хүн гэж байдаггүй харин муу үйлдлүүд хүмүүс заримдаа хийдэг гэж бодохыг л хүсдэг. Тэгээд муу үйлдэл хийсэн хүмүүс нь түүнийгээ ойлгож, уучлалт гуйж чадах сэтгэлтэй байгаасай л гэж хүсдэг.
Хэн нэгэн баян, ядуу, хөөрхөн, муухай байх нь хамаагүй хамгийн гол нь зүгээр л ХҮН шиг хүн байгаасай л гэж хүсч байна.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.14.13 10:50 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Өнөө өглөө өсгийтэй гутлаа углаж, богино хар даашинзан дээрээ пиджакаа өмсөөд, гадуур хүрмэн дээрээ алчуураа тохон, нүдний шилээ зүүгээд гарахад өглөөний нар ямар сайхнаар намайг угтсан гээч. Яг л хавар ирлээ гэсэн шиг сайхан өглөө байлаа.
Өнөөдрийн хамгийн гоё хэсэг нь машин дотроо сонссон дуу байв. :laugh5:
Өглөө гарцан дээр ногоон гэрэл асахыг хүлээн байхад :stereo: 104.5 ФМ-ээр Elton John feat Kiki Dee "Don't go breaking my heart" гэдэг дуу сонслоо. Нэг тийм цоглог ритмтэй энэ гоё дууг сонсоход гарцаар гарч буй хүмүүс, замын цагдаа, өндөр барилгууд, урдуур сүлжилдэх машинуудыг харахад хотын амьдрал ямар хөл хөдөлгөөнтэй, бас цоглог юм бэ гэж бодогдлоо.
Заримдаа хүмүүст үргэлж, өдөр бүр хардаг нэгэн хэвийн болсон тэр зүйлсийг дахин өөрөөр, өөр өнцгөөс, өөр нүдээр харах боломж олддог юм байна. Миний, бидний Улаанбаатар ийм л сайхан шүү дээ. :wink:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.14.13 11:54 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Feb.07.13 10:18 pm
Posts: 28
Location: 24/7 online..
Uuriiguu haih bus BUTEENE gdg chini zov bna


Spring_snow wrote:
Би яг энийг жилийн өмнө бичээд, компьютэр дотроо хадгалчихсан байсан юм. Өнөөдөр гаргаж ирж уншлаа.

Би "Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос" гэдэг үгэнд итгэдэг.
Би "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг үнэхээрийн үнэн үг гэдгийг мэддэг.
Би үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг.
Хэн нэгэнд муу санаж, хэн нэгэнд атаархаж, хорсож, хэн нэгнийг хорлодог, хэн нэгнийг гомдоодог, хүнээс юмыг нь хулгайлдаг, худлаа хэлдэг, амласнаа биелүүлдэггүй, бусдыг үл тоомсорлон зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог хувиа хичээсэн үзэлтэнгүүд бүгд хүнд хийсэн муу зүйлийнхээ үрийг амсана гэдэгт бас итгэдэг.
Чи яагаа ч үгүй байхад, чи тэднийг зүгээр л зөнгөөр нь хаяхад хорвоо өөрөө чиний өмнөөс тэр хүмүүсийг шийтгэнэ гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл би "үйлийн үр" гэж байдаг гэдэгт итгэдэг. Яг одоо тэр муухай, муу хүмүүс болоод байгаа юм шиг, сайхан аз жаргалтай амьдраад байгаа юм шиг, хорвоо өөрөө хуурамч юм шиг санагдавч "муу санаа биеэ отно" гэгчээр 1 сар, 1 жил, бүр магадгүй 10 жилийн дараа ч хамаагүй хүн хүнд хийсэн муу зүйлийнхээ хариуг тэд заавал амсах болно. Муу хүмүүс хүнд дандаа муу санаж явдаг болохоороо бусдыг ч бас өөртэйгээ адилхан гэж бодож, хүний хиргүй сайхан сэтгэлийг гомдоож, сэтгэл рүү ус цацдаг.
Уг нь би муу хүн гэж байдаггүй харин муу үйлдлүүд хүмүүс заримдаа хийдэг гэж бодохыг л хүсдэг. Тэгээд муу үйлдэл хийсэн хүмүүс нь түүнийгээ ойлгож, уучлалт гуйж чадах сэтгэлтэй байгаасай л гэж хүсдэг.
Хэн нэгэн баян, ядуу, хөөрхөн, муухай байх нь хамаагүй хамгийн гол нь зүгээр л ХҮН шиг хүн байгаасай л гэж хүсч байна.


Top
   
PostPosted: Mar.14.13 3:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Зиа тэгэхээр би бээр Монгол улсад ихээхэн чухал байр суурь эзэлдэг нэгэн байгууллагад дадлага хийж эхлээд хэсэг хугацааг өнгөрөөлөө. Тэгээд энэхүү гял цал байгууллагын оюутнуудтай харьцах хандлагын талаар бичье гэж бодсон юм.

Гял цал байгууллагын хувьд оюутан бол орчин үеийн зарц юм. Энд их сургуулийн оюутнууд ихээхэн хүлээлттэй, маш их зүйлийг сурна хэмээн бодож орж ирдэг боловч яг үнэндээ бол хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдахаас өөр сурч боловсрох зүйлгүй 8 долоо хоногийг өнгөрөөдөг гэж болно. Хайран 2 сар минь хүний боол хийсээр дуусч байгаад нэг талаар маш их харамсч байна.

Нөгөө талаар ганц “авууштай” зүйл нь эндээс маш өөр нэг зүйлийг сурч авна. Тэр бол дарангуйлалд хэрхэн тэвчээртэй, хүлээцтэй хандаж сурах вэ гэдэг арга барил. Хэрвээ чи дадлагын оюутан л бол үүдний харуулаас нь эхлээд чамайг дээрэлхэх хүн бишгүй дээ л олон бий. Тэд нар чамтай өндөр дуугаар чанга чанга харьцана. Хаана сууж, хаашаа явах, юу хийхийг бол зааж болох юмаа гэхэд хаашаа харах, юу гэж хэлэх, бараг юу бодохыг чинь ч заана. Энэ байгууллагад уг нь захирал, дэд захирал гээд хоёр л дарга байх шиг боловч дадлагын оюутны хувьд бол энэ байгууллагад ажилладаг бүх хүн чиний дарга. Бүгд л чамайг өөрөөрөө байлгах гэж хичээнэ. Сүүлдээ би өөрөө хэн байх ёстой вэ гэдэгтээ ч эргэлзэж эхэлнэ. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй хэсэг байгаа юм л даа.

Байгууллагын ажилчид нь чиний өмнө бүгд л дарга шиг, босс шиг харагдах гэж хичээнэ. Над мэтийн муу сайн оюутнуудад томорч харагдах гэж байгаа хүний бас нэг эго юм даа. Нуруу нь гэдгэр, толгой дээшээ харахын хажуугаар эрэгтэйчүүд нь гараа кармандаа хийн гүзэлдэж, хүүхнүүд нь дээш доош хялам хийн гараа урдаа зангидаж барина. Дадлагын оюутнууд бүгд түр үнэмлэх зүүдэг бөгөөд үүнийгээ зүүхээ мартчихсан явж байвал шууд л загнуулна. Мөн коридороор явж байхдаа сайн байна уу гэж мэндлэхгүй бол би өөрөө буруудна. Ядаж байхад би хараа муутайг хэлэх үү. Нүүрэн дээр нь тулж ирж байж л сая нэг царай нь тод харагддаг болхоор тулж ирээд мэндлэх гэсээр байтал өнгөрөөд явчихна. Тэгээд бүгдэнтэй нь мэндлээд явахаар тэнэг юм шиг болчихно. Ядаж байхад бөөн айдас, бие барилт дунд байдаг болохоор яг мэндлэхийн даваан дээр дуу гарахаа байна, гарсан ч нэг л хүчгүй болохыг нь яана.

За тэгээд би энд дадлагажих гэж ирсэн мөртлөө юм канондож, сканердах, шивэх, ийш тийш бичиг цаас зөөх, хүн амьтны утасны нэгж, идэж уух юмыг нь авчрах л ажил хийнэ. Тэгээд өөр хүн амьтанд зарагдаагүй үедээ компьютэрээ нээгээд сууж байхаар нэг нэгээрээ нөгөө хэдэн "дарга" нар нь чи яг юу хийж байна, яг одоо яаж байна гээд л асууж гарна. Юм хийгээгүй бол бас л өөр нэг тийш зарна. Тэгээд хүн зарж зарчихаад баярлалаа ч байхгүй шүү зарим нь. Дээрээс нь байнга миний цагийг бүртгэнэ. Хэдхэн минут хоцроод ирвэл нөгөө дадлагын оюутан хаана байна гээд асуугаад эхэлнэ. Ганц хоёр хүн асуухад л хар мянган хүн асууж байгаа юм шиг чамайг баахан хүн асуусан дахиж битгий ингээрэй гээд л... Үнэхээр сэтгэлийн дарамттай.

Тэгээд нэгнийх нь юмыг хийгээд сууж байхад шал хөндлөнгийн өөр хүн орж ирээд бас л зараад унана. Бүгд л минийх хамгийн түрүүнд, минийх хамгийн чухал хурдал гээд л дарамтлаад унана. Тэгээд таны өмнөх хүний юмыг хийж дуусаагүй болохоор таны хий гэснийг жаахан байж байгаад хийе гэхээр хялалзаад уурлаад унана. Явж явж ер нь аливаа байгууллага болгонд нэг тийм хүний мууг үзэх гэсэн авгай нар байх юм аа. Энэ авгай нээрээ миний тэвчээрийг үнэндээ шалгаж байна аа. :wtf: За тэгээд зөндөө олон тийм авгайтай байгууллагад ажиллаж байгаа манай ангийн бусад хүүхдүүд бас л их зовж байх шиг байна аа.

Манай байгууллага ийм дүрэмтэй, тийм ч нууцлалтай, чи тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд л байдаг. Оюутны хүлээх үүрэг хариуцлагыг баахан дурддаг мөртлөө өөрсдийнхөө оюутны өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа огт мэддэггүй. Энэ хүүхэд юм сурах гэж, практик туршлага олж авах гэж орж ирсэн шүү гээд юм заагаад зөвлөөд өгөхгүй. Хүнийг үнэгүй зарж байж! Ямар эд нар надад унааны мөнгө, хоолны мөнгө гэж өгч байгаа биш! Нэгэнт л оюутныг дадлага хийлгэхээр авч байгаа бол тухайн оюутанд зориулсан дадлагын хөтөлбөртэй байх хэрэгтэй штэ. Хичнээн завгүй байгаа ч гэсэн юм хэлээд өгөхөд юунд нь тийм их цаг авах вэ дээ. Муухай сэтгэлгүй л байгаа байхгүй юу!

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.14.13 6:27 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Feb.19.05 8:01 pm
Posts: 2619
Чиний энэ дадлага хийж байгаа байдалдаа хийсэн дүгнэлт чинь маш буруу байна шүү, тэр компанид, тэнд ажиллаж байгаа хүмүүст, чамаар хийлгэж байгаа ажилд ямар ч буруу юм алга, ном горимоороо байна, харин чи тэр бүгдийг харж байгаа өнцөг чинь алдаатай байна гэж бодож байна


Top
   
PostPosted: Mar.14.13 9:53 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Portnoy wrote:
Чиний энэ дадлага хийж байгаа байдалдаа хийсэн дүгнэлт чинь маш буруу байна шүү, тэр компанид, тэнд ажиллаж байгаа хүмүүст, чамаар хийлгэж байгаа ажилд ямар ч буруу юм алга, ном горимоороо байна, харин чи тэр бүгдийг харж байгаа өнцөг чинь алдаатай байна гэж бодож байна


Надаар хийлгэж байгаа ажилд ямар ч буруу алга байна гэсэн үү? Би өнөөдөр "практик" дадлага, мэрэгжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэх гэж ирсэн болохоос биш дэлгүүр явж кофе, бохь, ундаанд гүйх гэж, аль эсвэл хэн нэгний утасны нэгжийг авчрах гэж, зүгээр л хэдэн цаас канондох гэж би энэ байгууллагад ажиллаагүй. Би хүний хоолыг зөөснөөрөө өнөөдөр 4 жил сурсан мэдлэгээ яаж ахиулж байгаагаа ойлгохгүй байна.
Бүх юм ном горимоороо байна гэсэн үү? Оюутан болохоороо хэн ч юу гэж ч харьцаж болдог юм гэж үү?
Би 2 сар хүний хоол цайг, бичиг цаасыг зөөх гэж л орсон бол өнөөдөр би захын цайны газарт 2 сар цалинтай ажиллаж болно. Би магадгүй тэндээс хавьгүй бодит туршлагыг олох байсан байх.
Дадлагын оюутанг хүн шууд хараад л ашгүй нэг гарын хөлийн үзүүрт зарна даа гэдэг. Гэтэл ямар их итгэл найдвар хүлээлгэж тэр байгууллагад ажиллаж байгаа билээ би. Хичээлдээ хэрэгтэй статистик тоо мэдээ авъя гэхээр нууц гээд үзүүлэхгүй, хичээлийн холбогдолтой практик юм асуухаар хэн ч халдаж харьцахааргүй өндөр хана хэрэм босгочихоод завгүй гээд хүнийг авч хэлэлцэхгүй, энийг ингээд яаж ингэдэг юм гээд л асуухаар тэрнээс асуу тэр мэднэ гээд бие бие рүүгээ чихээд явчихна... Би энийг зөв зүйл гэж үзэхгүй байна.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.14.13 10:24 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Take time to understand people.
Take time to realize the situation.
Take time to listen to judgement.
Take time to forgive people.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.15.13 11:36 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Сайхаан сайхан. Сайхан шүү. Дадлага удирдагч маань миний байр байдлыг ойлгосон уу гэлтэй яг л надад хэрэгтэй, судалгааны ажил өгсөн. Би ч урамтайгаар хийж дуусгаад өглөө. :cheerleader: Бас эргэн тойрны ах эгч нарын надтай харилцах нь анх дорд үзсэн, дээрэлхсэн шинжтэй байсан бол одоо харьцангуй эелдэг болж ирсэн байх юм шүү. Надтай муухай харьцах, хичнээн хэрэггүй зүйл өгч, эсвэл зөндөө их юм хийлгэж байсан ч гэсэн би нэг ч удаа өөдөөс нь муухай харж, уурлаж, гомдоллож байгаагүй. Аль болох эв эеийг хичээж ирсний үр дүн нь одоо л гарч ирж байх шиг байна шүү.

Ер нь бол юм болгон анх санагдаж байсан шигээ тийм ч хэцүү, хүнд, хүйтэн хөндий байдаггүй л юм байна. Тухайн үед зовлонтой санагдсан зүйл одоо бодоход юу ч биш мэт санагдана. Уг нь би энэ талаар туршлага бий л дээ. Гэхдээ дахиад шинэ ийм туршлага олох бас сайхан л байна. Олж авч байгаа туршлага болгон маань намайг хүмүүжүүлж байна даа. :wink:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.19.13 12:01 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Та анхныхаа цалинг юунд зарцуулсан бэ? гэдэг асуулт сая олж харлаа. Тэгээд би яалаа гэж бодсон юм..
Анхны цалин авдгийн даваан дээр ажлын эгч 20,000 төгрөг дутуу өгч байсан юм байна. Эгч нь харин мөнгө хэрэг болоод... гэж мэгээд баахан юм л яриад байсан санагдаж байна. Би ч нээх тоогоогүй царайлаад л өнгөрсийн.... Уг нь бол ээээ л дээээ анхны цалингаа бүтнээр нь авъя л даа гэж хэлмээр байсан л дөөө. Дараа нь тэгээд аймар балиар хүн асуухгүй байсан чинь тэр чигээрээ мартуулчихсан гэж бодоод өгөө ч үгүй. Гэхдээ дараа нь би дахиж хүнд хулхидуулахгүй юм чинь гээд өөртөө тангараг тавьсан. Ер нь ийм тал дээр их хатуу байна гэж бодож байгаа. Мөнгөө байн байн өрөө төл! өрөө төл! гэсээр нэхэж авдаг болно доо. Би ч уг нь нээх баян даа ч найз нартаа мөнгө зээлдэг хүн биш л дээ. Зүгээр л үрнэ гэхээр гар татганаад хадгалаад байдаг юм яалт ч үгүй. :hihi:
Гэхдээ амьдралдаа анх удаа ээжээсээ өөр хүнээс, өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлээд мөнгө авсан даа хөл жинхэнээсээ газар хүрэхгүй баярлаж билээ... Тэгээд дэлгүүр орж өөрийнхөө дуртай ганц шоколад авч идчихээд, ээждээ бас юу ч билээ нэг дуртай юмыг нь авч өгөөд, банкинд хийсэээн. Одоо тэр мөнгө маань овоо л болж байна. Төрөөс өгч байгаа 70аа нэмж хийгээд түнтийгээд л байна. :cheerleader:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.19.13 1:43 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jun.20.12 6:27 am
Posts: 2692
Emee uvuu 2-t naaadam boloh geed buun ideh um avch orjiison neg torond hiisen chin bagtaad jijighen haragdanguut n albaar 2torond hiij orj morool kkkk. Joohon bhad emee uvuu deer ah egch nar um avchirch ughuur goi sanahddg bsn bolhoor ch teruu bi uuruu tiim bolj orsn chi goi sanagdaj blaaa

_________________
She suits Harvey


Top
   
PostPosted: Mar.19.13 1:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Бас нэг эргүүтцэн хүн өөрийгөө олохгүй бүдчиж явна уу?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Mar.19.13 3:43 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jun.20.12 6:27 am
Posts: 2692
Sonin um bi odoo balairaad yu bichtsiin bol. Anhnii tsalin ntr getsen uman deer bivhsn gj bodsiishd hahaha hen n uuriigiu olku bn geed ugend durlaad hartal minii uum bhii :-o

_________________
She suits Harvey


Top
   
PostPosted: Mar.20.13 10:11 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
YesYesYes01 wrote:
Sonin um bi odoo balairaad yu bichtsiin bol. Anhnii tsalin ntr getsen uman deer bivhsn gj bodsiishd hahaha hen n uuriigiu olku bn geed ugend durlaad hartal minii uum bhii :-o

hehe :razz:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.20.13 10:14 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
CrossBonez wrote:
Бас нэг эргүүтцэн хүн өөрийгөө олохгүй бүдчиж явна уу?

Аанха бүдэрч унаад, нусаа гойжуулаад, бас дахиж босоод л яваад байна.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.20.13 2:31 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүн ер нь байнга л хүмүүстэй харьцаж, их бага хэмжээгээр харилцаанд орж байдаг. Өдөр тутам тохиолддог энэ зүйл миний хувьд харин хүлээж авахад их бэрхшээлтэй зүйл байсаар ирсэн л дээ. Би яагаад ч юм багаасаа л олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, зуны амралтаар олон нийттэй харилцах үйлчилгээний газар ажиллах, хичээлийнхээ хажуугаар нэг байгууллагад цагаар ажиллах гэх мэт янз бүрийн насны олон хүмүүстэй харилцах шаардлага их гардаг байлаа. Тийм ч болохоор хүмүүстэй харилцах энэ харилцаан дээр надад маш их бэрхшээл тулгарч байлаа. Нэг ёсондоо хүнтэй яаж харилцахаа мэдэхгүй тул тэдэнтэй муудалцах, ам зөрөх улмаар уйлж майлах дээрээ тулж бөөн л юм болж байв. Би өөрөө хэтэрхий шударга хүн тул хүмүүсийн байр байдлыг шууд хэлчихдэг, өөрийн санаа бодлоо айх эмээхгүйгээр гаргадаг болохоор энэ маань надад их л хүндрэл учруулж билээ. Заримдаа хэт түргэн ууртай. Гэхдээ дороо зүгээр болчихдог. Муу юм санадаггүй л дээ. Гэх мэт ер нь миний хувийн зан чанар,хийж байгаа зүйлс гэх мэттэй холбоотойгоор харилцаан дээр би зөндөө их алдаа гаргасан юм. Хүн өөрийгөө өөр нүдээр харж чаддаггүй болохоор өөрийнхөө би юунд буруудаад байгааг ойлгодоггүй л явж байсан л даа. Тэгээд өөрийн гаргасан алдаа дутагдалдаа байнга дүгнэлт хийсээр, бага багаар хичээсээр одоо л гайгүй өөрийн сул талаа засч эхэлж байх шиг байна гэж өөрийгөө дүгнээд байгаа.
Одоо бодоход би "эв эеээ хичээхэд хүчин чармайлт төдийлэн гаргадаггүй байсан бололтой". Өөрийгөө хүчилж, тэвчиж, юуг хэлэхгүй байх юун дээр дуугүй байх, юуг уучлах, гэх мэтийг ер нь бараг л юун түрүүнд л уурлахаа түрий барьдаг байсан. Одоо бол огт тэгэхээ больсон гэж хэлэхгүй л дээ гэхдээ би их хичээж байгаа. Бас эргэн тойрныхноосоо үлгэр дуурайлал авч байна. Ер нь хүмүүс тэнэг болохоороо дуугүй байдагтаа биш бас ухаантай болохоороо дуугүй байх тохиолдол байдаг л юм байна. Би өмнө нь тэнэгийн дотор амгалан гэж яахаараа сэтгэл зүрх эмоци гэж байдаггүй юм шиг юманд санаа зовдоггүй байдаг байнаа би л байнга санаа зовж, хөдлөх юм гэж боддог байсан бол бас тийм ч хүмүүс байна тийм биш ч хүмүүс байдаг юм байна лээ. Одоо бодоход би зөвхөн миний л зөв байдаг юм шиг бусад руу их дайрдаг байсан байгаа юм. Ер нь юм аль аль талтай учир хэлэхээсээ өмнө байнга бодож байх талаар өөртөө сануулдаг болсон одоо.
Үг хэл гэдэг бол үнэхээр хүчтэй зүйл юм. Өөрийн амнаас гарч буй үгээрээ би хэн нэгнийг ядаж гомдоохгүй л байх юм сан даа.
Өөрийнхөө сул талыг өнөөдөр ингэж хүлээн зөвшөөрөхийн тулд би их удаан хугацааг зарцуулсан юм шүү. Өөр хэн нэгэн над шиг ийм алдаа битгий л гаргаасай. Гэхдээ л хүн өөрөө туулж үзэж байж л мах цусандаа шингэтэл ойлгодог бололтой.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.20.13 4:32 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Өөртөө хайргүй хүнд өгөх зөвлөгөө
Заримдаа миний ер нь яаж амьдрах, хэн байх хэнд хамаатай юм гэж бодогдох үе байдаг. Тэр үедээ ингэж бодоод нэг үзээрэй.

Чи яагаад өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих ёстой вэ?
Ирээдүйд төрөх хүүхдийнхээ 2 гар, 2 хөл, хөлийн хуруу, нүд, чих нь бүтэн, эрүүл саруул хүмүүнийг төрүүлэхийн төлөө чи өөрийн биеэ хайрла. Хялар нүдтэй, 6 хуруутай, хууч өвчтэй, татаж унадаг хүүхэд төрүүлж, үүрд харамсч амьдрахгүйн төлөө, тэр бяцхан хүмүүнд аз жаргалтай амьдрал бэлэглэхийн төлөө ээж нь, аав нь болох хүн чи эрүүл амьдар.
Чи яагаад эрдэм, мэдлэгт шамдах ёстой вэ?
Хүн хүндээ нөлөөлж, харилцан таталцаж, түлхэлцэж, шүргэлцэж байдаг энэ хорвоод чиний мунхагын гайгаас болж өөр хэн нэгэн битгий зовоосой гэсэн дээ чи өөрөө ухаантай байхад суралц.
Чи яагаад хоногийн хоолондоо санаа зовдоггүй, хангалуун сайхан амьдрах ёстой вэ?
Чи өөрөө сайхан амьдарч гэмээн бусад олон ядарсан хүнд туслах тэнхээтэй болно.
Чи яагаад хөөрхөн байх ёстой вэ?
Хэхэ. Энэ хорвоод муухай хүн гэж байдаггүй тул өөрийнхөө дотоод гоо сайхныг бусдад нээн харуул, өөрийнхөө үнэ цэнийг мэд, өөрийгөө хайрла. Тэгж гэмээн чи бусдыг хайрладаг болно. Бусдыг хайрладасан тэр харц, тэр зүрх сэтгэл хэзээд хөөрхөн байдаг.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.22.13 9:32 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Onoodor 2013 onii hamgiin uzesgelentei udesh bolj baina. Gadaa zoolon tsas budarch, tiim ch huiten bish iim saihan oroi zarim humuust az jargaliig beleglej baihad zarimd ni hongohon gunig toruulne.
Minii huvid bi onoodor ene niigmiin yag ali hesegt hamaarah, ene olon humuusiin yag haana ni yavaa, bi ooroo hen boloh, minii une tsene herhen unelegdeh, olnii dundaas bi yugaaraa ontsgoirch baigaa we gesen tumen asuultiig tavisan odor bolj baina. Byatsxan aidas ch medregdeh shig... Bi busdaas hotsorch baigaa yum bish biz! Bi chadahgui yum bish biz? Iim olon mundag humuusiig bi ch guitsehgui baihaa...geed l tumen bodol tolgoid bish tseejin tus gazar min mash huchtei namaig tsohij baina.
Minii hiij baigaag nadaas ch iluu hiij chadah hen negen baival bi yah we...minii hamag chadlaa gargaj hiij bgaag hen negen olhon hiichihdeg bol yahuu...hen negend bi gologdwol yah we...bi yah we.... Bi yer ni yug hamgiin sain hiij chaddag yum be??? Bi hezee harts deeguur alhah bol? Buhniig chaddag, chadna gesen itgeleer hezee oortoo itgeltei alhah we?
Zugeer l bi denduu tuuhii baigaagaa, tsaashid surah zuil yamar ih baigaagaa l medej baina. Gehdee l bi iim sul doroi medremjiig dahij medermeergui baina. Gehdee l bi ooriigoo denduu chamalj bn. Ene ih gutralaas bi ooriinhoo une tseniig haigaad olohgui baina.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.28.13 1:18 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Хэн нэгэнд, хэсэг бүлэг хүмүүст, цаашлаад энэ нийгэмдээ хэрхэн үнэлэгдэх нь зайлшгүй бидний санаа зовох зүйл л дээ. Гэхдээ зарим хүмүүс хэн нэгний намайг юу гэж бодох, яаж үнэлэх нь хамаагүй гэж хэлдэг. Миний бодлоор тийм биш. Бусдын юу гэж бодох нь чамд маш их хамаатай. Харин бусдын чамайг юу гэж бодож байгааг чи харин юу гэж бодох нь л чиний сонголт юм болов уу гэж боддог юм.
Энэ нийгэмдээ эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин болж, бусдаар хүндлүүлж, үлгэр жишээч хэн нэгэн болох нь энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа хэн болгоны л хүсдэг зүйл байх. Амьд яваа энэ насандаа хүн шиг амьдраад, амьдарсан шиг амьдрахыг л хүсдэг.
Гэтэл сүүлийн хэдэн өдрүүдэд би өөрөө өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлох зайлшгүй эрэлт хэрэгцээтэй болж, нилээд сэтгэл гундуу хэд хоногийг өнгөрөөлөө. Яагаад ч юм бурхан миний хүслийг сонссон мэт, надад итгэл найдвар бэлэглэх гэсэн мэт өөрийнхөө үнэ цэнийг олж харах боломжийг олгосон үйл явдлууд ар араасаа тохиолдож, би гэж хүн чинь ээжийнхээ бахархал нь болж, ээжийгээ хэсэг баярлууллаа.
Яахав муугүй л юм байна. Гэхдээ хичээх хэрэгтэй. Ийм л дүгнэлтэд хүрлээ.

Ер нь бол хүн өөрөө өөрийгөө байнга дүгнэж, цэгнэж, нэг байрандаа зогсоод байлгүй байнга л өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Гэтэл хичээгээд хичээгээд нэг л дээшлэхгүй юм шиг санагдаж, бусдаас доогуур үнэлэмжтэй юм шиг санагдаж, эсвэл өөрийгөө зогсонги байдалд орсноо мэдвэл "гунигла"... Эхлээд гуниглаж болно. Зөвшөөрч байна. Угаасаа л тийм мэдрэмж төрнө. Гэхдээ өдөр бүр биш. Зөвхөн эхний өдөр л тэгж болно. Харин маргаашнаас нь байрнаасаа хөдлөх, урагшлах алхмыг үтэр түргэн хий!
Чи нэгэнт хоцорсон байна. Гэхдээ яаралтай хөдлөхгүй бол чи хэзээ ч гүйцэж чадахгүй. Тиймээс өөртөө гутарч юуг ч шийдэхгүй байхын оронд чамаас илүү тэр хүмүүсийг ажиглахаас ядаж эхэл. Тэр хүмүүсээс илүү чиний давуу тал болон дутуу ямар сул тал байна. Жагсааж бичээд аль дутагдлаа хамгийн эхэлж засах боломжтой байна тэрнээсээ эхэл. Жишээ нь англи хэлний чинь ойлгох чадвар муу байгаа бол англи хэл дээр орчуулгагүй кино үз, англи дуу дагаж дуулж эхлэх гэх мэт чадах ядахаараа өөрийнхөө боломжит хувилбараас эхэл! Хэзээ ч зогсч болохгүй.

Хүн хийснийхээ төлөө биш харин юу ч хийлгүй өнгөрөөсөн цаг хугацааныхаа хойноос л хамгийн ихээр харамсдаг. No matter what happens to you, you just keep moving forward!!!

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.28.13 1:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Spring_snow wrote:
CrossBonez wrote:
Бас нэг эргүүтцэн хүн өөрийгөө олохгүй бүдчиж явна уу?

Аанха бүдэрч унаад, нусаа гойжуулаад, бас дахиж босоод л яваад байна.

Олдох нь уу тэгээд? Хаагуур хайж явна?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Mar.28.13 1:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16506
Сүнс нь тэнэж оджээ. Сүнсээ дуудуулж хийморийн сан тавиул :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.28.13 1:32 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Hehehehehe :wahaha:

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.30.13 10:50 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Хүнд, хэцүү бэрхшээлтэй санагдаж, хамгийн гунигтай, зовлонтой хүн энэ хорвоо дээр чамаас өөр байхгүй мэт санагдаж байна уу? Амьдармааргүй санагдаж, бүхнийг орхимоор ч юм шиг тийм мэдрэмж сэм сэмхэн төрдөгөө нуух юун.
Одоо би дахиж хэзээ ч ийм тэнэг зүйлийн талаар бодохгүй.
Надаас хүнд хэцүү, зовлонг туулж байгаа мянга мянган хүмүүс байдаг юм байна. Хажууд нь би ямар азтай, жаргалтай хүн юм бэ!
Эдгэрэшгүй өвчин туссан, траншейнд амьдардаг... гээд л маш хүнд зовлонг амсч яваа хүмүүсийн хажууд би дэндүү жаргалтай юм.
Хүн бүр өөрт байгаа тэр аз жаргалаа мэддэг, нандигнадаг л байгаасай.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.02.13 8:43 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
"Намайг ямар ч эргэлзээгүйгээр 100 хувь хайрладаг байх" гэсэн ганц л шалгуурыг ирээдүйд хайрлах хүндээ тавьдаг.
Ямар нэгэн юманд эргэлзсэн, эргэж буцсан, шалчиганасан байгаад яах юм бэ? Аль эсвэл хайртай хүний дүр эсгэж харц чулуудах шаардлага юу байна? Найдлага төрүүлэх гээ юу? Эргэлзүүлж, тээнэгэлзүүлэх гээ юу? Бидний насан дээр ингэж ну погодидох цаг биш. Тийм бол тийм үгүй бол үгүй л байдаг цаг. Ийм арчаагүй, шийдвэртэй зангүй, эрмэг, зоримог биш байдал чинь огтоос таалагдахгүй байна.
Тийм болохоор ийм байна... Цэглэе!

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.02.13 9:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1274
Location: Я самая обаятельная и привлекательная
Зиа тэгэхээр одоо миний өмнө зохицуулах ёстой нэг асуудал тулгараад байна. Энэ бол өөрөө өөрийнхөө дотоод үзэл бодол, ертөнцийг харах өнцгөө өөрчлөх тулаан юм. Энэхүү өөртэйгөө хийх тулаан маань хэр удаан үргэлжлэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хурдан л эерэг үр дүнг авчирч, дуусаасай гэж хүсч байна.
Би яагаад ч юм гэр бүлийн аз жаргалтай, урт удаан амьдрал гэдэг зүйлд итгэж өгдөггүй хүн л дээ. Сайхан 2 хос явж байлаа гэхэд хэдэн жилийн дараа тэгээд ингээд салчихсан л явж байх байхдаа... Сайхан гэр бүл явж байхад хэзээ нэгэн цагт тэгээд ингээд салчих вий дээ.. хөөрхөн хүүхэд нь өнчрөөд үлдэх байх даа... аль эсвэл нөхөр нь цаагуураа ну-атай байгаадаа...гээд л дандаа л муугаас нь боддог. Нэг хүнтэй яг үерхэх эсэхээ шийдэх дээрээ тулаад ирэхээр хэзээ нэгэн цагт өөр хүнтэй болоод яваад өгөх байх, эсвэл намайг халамжилж чадахгүй байх, хайр нь дуусчих байх гээд л тэгээд л хүн амьтантай уулзмааргүй, сингл хэвээрээ яваад баймаар байдаг юм. Тийм болохоороо ч ирээдүйд хорвоогийн жам ёсоор хүнтэй суусан ч өтөлтлөө хамт амьдрах, ач гучаа тойруулаад сууж байх тийм амьдрал бүтэхгүй ч юм шиг санагддаг. Яг л манай гэр бүл намайг яаж бага байхад минь салсан билээ миний амьдрал яг л тийм л байх юм шиг санагддаг. Би тийм гэрэлтэй аз жаргалтай амьдрал байдаг жишээг бодит амьдрал дээрээс хараагүй болохоор харсан ч ерөөсөө ой санаанд минь муугаар буугаад байдаг болохоор эерэг бодол тээж чадахгүй байна.
Харин би энийг буруу гэж боддог. Гэхдээ мянга тэгж бодоод буруу гэдгийг мэдсээр байж сэтгэлийн гүн дэх бодол минь өөрчлөгдөхгүй л байна. Би яг үүнийг л өөрчилмөөр байна. Энэ үзэл бодлоо, энэ айдсаа алга болгомоор байна. Би энэ зүйлийнхээ хариуг нилээн удаж байж олох байх. Тиймээс ингээд бичээд л үлдээчихье. Хэзээ нэгэн цагт амьдралыг арай өөдрөгөөр хардаг болохоороо хэрхэн тэгдэг болсон талаар бичнэ ээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Apr.03.13 5:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4145
Location: Байдаг газраа л байна
тээр тэнд дамбын эцэст адилхан юм чинь явж байна лээ ш дээ. дараа таарвал барьж аваад өөрт чинь тушаахуу яахуу

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 404 posts ]  Go to page 1 2 3 4 516 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited