#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.17 3:15 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 384 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next
Author Message
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.20.17 4:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Red Cloud wrote:
henee chamaig hen arai l heltsiim bish u? er hun baij neg yum hiine bgaa jiremsen emiin sheeh gazraas garj uzsengui de l gechihlee sh de chamaig yaj teschine :razz:

Гүй одоо тэгээд эерэг талаас нь харвал кексхолиг хүнээс аягүй нөхөрсөг зөвлөгөө авчээнэ л гэж бодоод байнашд хах

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.20.17 5:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Red Cloud wrote:
Peace_4ever wrote:
Юм гэнээ... Одоо ахиухан мөнгө л олдог болчуул (хувьдаа нэг бизнестэй, хүссэн брэнд гутал, хувцас, цүнхийг нь шууд аваад өгчихдөг, жилдээ 1-2 удаа шинэ газар луу хамтдаа аялаад ирчихдэг, байраа томруулаад лагерын байшин бариулаад, илүү гарсанаа хадгаламжиндаа хийчихдэг зэрэг...) төгсөд ойртож л байгаа юм байна. Яахав нээх айхтар нарийн ширийн мэдрэмж, хошин шогийн мундаг чадвар бол байхгүй ээ байхгүй.

"Таны нөхөр дараах 10 шинжийг агуулсан бол та төгс нөхөртэй хүн юм
Төгс хүн гэж мэдээж байдаггүй. Гэхдээ бид хэн нэгэн хүнд дурлах үед тэр хүнээс өөр гайхалтай хүн байхгүй мэт сэтгэдэг. Цаг хугацаа өнгөрөх бүрт насан туршийн хамтрагчаа зөв сонгосондоо эргэлзэх тохиолдол гарч болох юм. Ингээд та бүхэндээ төгс эр нөхрийн шинжүүдийг хүргэж байна.

1. Хэцүү зүйлээс айдаггүй, асуудлыг шийддэг
Жинхэнэ эр хүн бол аливааг шийдвэрлэх аргад суралцсан байх ёстой байдаг. Хүнд хэцүү үед тэр үргэлж хүчтэй байх хэрэгтэй.
2. Оройн хоол хийх чадвартай
(Гэрт буй бүх сав суулгыг хэрэглэж чаддаг байх албагүй). Гайхалтай сайхан хоол хийж чаддаг эр хүнийг жинхэнэ эр хүн гэж эмэгтэйчүүд боддог. Хоолыг маш цэвэрхэн хийж бас аятайхан чимэглэдэг байвал үнэхээр төгс.
3. Таныг маш ноцтой алдаа гаргасан байсан ч үргэлж таны талд байх
Хүн бүр л алдаа гаргадаг. Таныг алдаа гаргасан үед тэр үргэлж таны талд байх хэрэгтэй. Бүр таны буруу байсан ч гэсэн. Таныг буруутгахаас илүү дэмжих нь чухал.
4. Анхаарал халамж тавих
Энэ нь тэр таны тухай бүх зүйлийг нарийн мэддэг байна гэсэн үг. Та хоёр анх танилцах үед та ямар өнгийн даашинз, ямар гуталтай байсныг санах албагүй. Гэхдээ нөхөр тань таныг цайндаа хэдэн халбага чихэр хийдэг, ямар дуунд дуртайг мэднэ.
5. Тэр зүгээр ч нэг ухаалаг биш, харин мэргэн
Цөмийн физикийн тухай мэдлэгтэй эр хүнтэй хамт байх нь сайхан ч гэсэн түүнээс илүү энгийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдалд арга замыг олж чаддаг ухаалаг нэгэн байх нь дээр. Таныг ээжтэйгээ муудалцах үед танд сайн зөвлөгөө өгч чаддаг бол та үнэхээр азтай юм.
6. Таны сэтгэлийг яаж сэргээхээ сайн мэддэг
Танд онцгүй зүйл тохиолдох үед нөхөр тань таныг сэргээхийн тулд хошигнож, эсвэл таныг сэргээх гайхалтай зүйлийг хийж чаддаг.
7. Харилцан буулт хийх чадвар
Цагдаа, засварчин, уйлж буй эмэгтэйтэй ямар ч асуудалгүй, хахууль өгөлгүйгээр ярилцаж буулт хийж чаддаг байх. Эсвэл бүр 8 давхарт амьдардаг ширүүн хөрштэйгээ хүртэл амархан хэл амаа ойлголцдог бол тэр үнэхээр төгс эр юм.
8. Гэрээсээ гарсан даруйдаа таны асуудлыг мартдаггүй
Эрчүүд голдуу нэг дор олон зүйлд санаа тавьж чаддаггүй. Гэхдээ “Энэ талаар маргааш ярилцъя” гэсэн бичиг үлдээдэг эр хүн ховор биз ээ.
9. Таны санал түүний хувьд үнэтэй
Эхнэр нөхрүүд бие биедээ үнэнч зөвлөгч байх хэрэгтэй. Энэ нь хайртыгаа “үл тоох” гэсэн үг биш. Харин асуудлыг шийдэхдээ хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг юм.
10. Гэр орны ажилд тусалдаг
Нөхөр тань таныг хүндэлдэг, үнэлдэг бол гэр орны тань ажилд туслах ёстой. Ажил хийгээд ядардаг тул тэр таниас цэвэрлэгээ хийхдээ таниас тусламж гуйвал үргэлж туслаж байгаарай. Ингэснээр та хоёрт хамтдаа кино үзэх цаг гарна. Мэдээж хүн бүрт сайн нөхөр заяадаг. Хүн бүр өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Гэхдээ үргэлж таныг нэгдүгээрт тавьдаг, мөн та түүнийг нэн тэргүүнд тавьдаг бол төгс гэрлэлтийн гол түлхүүрийг олж авсан гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/154544/ © XopoM News"


chamd bol ened bichsen shinjuudees talaas iluun bna biz?


Энд байгаа бүх шинжүүд байгаа л гэсэншд, хэн мэдхэв... Гэхдээ л нөгөө барилгачин, балетчин, селеесар, тогооч, цахилгаанчин юу юу гэдэг билээ, бараг бүгдийг нь л хийдэгшд 8O

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.21.17 12:54 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2187
Location: Musée du Louvre
zuzu guu tgd tgej heluulj bhaas ch argaguim bna oo ene bichij bgaagaas in harahad :laugh5:

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.03.17 3:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Боломж бий юу? бий... бүр маш их боломж бий. Фэйсбүүкийг анх од болж байхад үүнээс цааш газар үгүй гэдэг шиг л санагдаж байлаа. Дараачийн тэсрэлт гэж байх болов уу л гэж бодож байсан. Ер нь одоо ингээд хараад байхад бусад хүмүүст "Хүнд тоогдож од болох", "Маш хялбар, амраар гоолиг, хөөрхөн болох", "Өдөр тутмын ажлыг улам хөнгөвчилж, залхуурах" зэрэгт сайн туслаж, хямд аргаар хийж чадах юм бол чи зүгээр ТЭРБУМТАН.

http://www.ikon.mn/n/yah

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.06.17 6:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
За ёстой захиралдаа аниулчихлаадаа. Бусад менежерүүдийн хэн нь ч маргаан үүсгэхгүйгээр, зүгээр л хангалттай 1-т орох газар захирал царай хараад 2-т оруулчихлаа. Түрүүлсэн салбар нь 1-т орсондоо ч, би 2-т орсондоо ч гайхаад тэрүүхэндээ шооконд оров. Жилээрээ гараад ирчихсэн болохоор энэ удаадаа ингэж байгаа юм байна л гэж бодохоос. Гэхдээ л энэ захирал маань манайд ер нь иймэрхүү байдлаар л хандах юмдөө. Ингээд Япон явж ирэх боломжийн үзүүрээс атгаад алдваа гэж...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.06.17 6:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Random words from ZEN

Таны үг, үйлдэл, бодол таныг хүрээлэх ертөнцийг зурж байдаг...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.07.17 11:17 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Нэг хэсэг хүмүүс нь нохой муурны чих хамартай селфи хийгээд л баясаж байхад цаана нь үүсгэн байгуулагч нь 26 насандаа тэрбумтан болоод 28 настайдаа Миранда Кэйртэй сүй тавьсан байх жишээтэй...

http://www.ikon.mn/n/ycq

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on May.12.17 10:17 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.09.17 10:27 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Галт тэрэг хөдөлсөөн...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.09.17 12:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Элдэв сургалт, курс гэж байхаар энэ арга нь илүү үр дүнтэй санагдаж байна. Дүрмийг явцдаа болчих байх өө... тэгээд ч ямар TOEFL,IELTS өгөх гэж байгаа биш.
Тэгээд хамгийн чухал нь л тууштай байх. Тууштай, тууштай...

"Англи хэл сурах гэж байгаа хүмүүст 3-хан үнэтэй зөвөлгөө өгье.

1. Англи хэл дээр ном унш. ( өдөр бүр 2 цаг, толь бичиг хэрэглэхгүй, ойлгохгүй байх нь хамаагүй уншаад л бай, үгнүүдийг ямар тохиолдолд- яаж хэрэглэдгийг далд ухамсарт чинь ном уншиж байхад автоматаар бичигддэг, үгсийн болон өгүүлбэрийн санг чинь арвин болгох ганц хэрэгсэл шүү, маш чухал ) – Амжилтын 80%.
2. Англи хэл дээр кино үз ( Орчуулаггүй кино, ойлгохгүй байх нь хамаагүй, Долоо хоногт 3 кино) - Амжилтын 30%.
3. Rosetta Stone апп ашигла ( хүүхэд анх эх хэлээ яаж сурдгийг судлаад гаргасан программ, үр дүн нь гайхалтай сайн программ ) - Амжилтын 30%.
Хэлийг 3-хан сар сурчихна гэж битгий мөрөөдөөрэй. Төгс хэлтэй болохын тулд 3 жил багадаа зарцуулна. 3 жил сахилга баттай, өдөр бүр цаг гаргахад бэлтгэлтэй байгаарай.
Хамгийн их баялаг хаана байдаг вэ гэдэг асуултанд “Хоёр чихний хооронд” гэдэг хариулт авдаг юм. Тэгвэл тархиа хөгжүүлэх түлхүүр бол ХЭЛ. За бүгдэд нь амжилт ;)
Б.Одсүрэн"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.10.17 10:03 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Random words from ZEN...

Өөрийгөө илүү таних тусам таны хувьд бүх юм илүү тодорхой, илүү тунгалаг болно. Гэвч өөрийгөө танин мэдэх нь ямар нэгэн ололт амжилт, эцсийн үр дүнд хүргэхгүй. Энэ бол эцэс төгсгөлгүй гол юм.

Ж.Кришнамурти

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.12.17 10:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Хэрэглэгчийн зан төлвийг маш энгийнээр тодорхойлвол:

Хямд / Үнэгүй + Чанар / Үзэмж + Хялбар / Залхуу = Хэрэглэгчийн зан (Мөнгөний хэмжээнд огт санаа зовдоггүй буюу нийгмийн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг олигархуудад хамааралгүй)

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.12.17 12:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Ирэх өвөл 30 нас хүрнэ...

30 наснаасаа өмнө хийж амжуулсан зүйлс тийм ч хангалттай бус ч бас чамлахааргүй гэсэн дүгнэлтэд хүрсээн.
Товчоор дүгнээд харахад сүүлийн 5 жил гаруйн хугацаанд:
-Хөл дүүжлэх унаатай
-Толгой хоргодох орон гэртэй болж
-Ажил дээрээ албан тушаал ахиад
-Амжилт гаргаад хамт олноороо гадаадад аялаж
-2 найзтайгаа хамтраад гарааны бизнесээ эхлүүлж
-Өөрийн гэсэн үзэл бодлоо төлөвшүүлж
-Эцэст нь хамгийн сайхан нь ААВ болжээ

Ойрын, болон холын ирээдүйн зорилгууд ч тодорхой болж байна.
-30д насандаа өөрийн бизнесээ өргөжүүлж, өдөр шөнөгүй гүйгээд
-40д насандаа мөнгөний төлөө биш, мөнгө миний төлөө ажилладаг болохын тулд тэмцээд
-50д наснаас эхлээд амар жимэр, үр хүүхдээ тойруулаад, тэдэндээ өмөг түшиг нь болж, хүссэн газартаа аялаж, зуслангийн байрандаа хүлэмжинд цэцэг, ногоо тарьсан шигээ ханьтайгаа жаргаж суух зорилго өмнөө тавьлаа.

Гэр бүл доторх итгэлцэл, амар амгалан
Ажлын байран дахь эерэг хандлага, хариуцлага
Зөв хүмүүс, найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж чадвал жижиг зүйлс дээр биш ч, амьдарлын ерөнхий чиг шугам аяндаа зөв тийш бага багаар дардан зурайдгийг олж харлаа.

Юу надад хамгийн ихээр дутагдаж, миний сул тал болж байгааг ч тодоос тод мэдэрлээ. Хайрцагнаасаа бүрэн гарч, сэтгэлгээгээ тэлж, хүмүүстэй танилцхын тулд хагас хугас хэлний мэдлэг хамгийн ихээр саад болдог юм байна.
-Хэлний мэдлэгээ яаралтай сайжруулах
-Амжилттай яваа, шинэ үеийн эерэг залуустай танилцаж танилын хүрээгээ тэлэх зорилго ойрын хугацаанд тавив.

Гэснээс саяхан Наран ургах зүг рүү хилийн дээс давж, их хөгжлийн өмнө утгаараа соёлын шоок болдоод ирдэг юм байна.
Өмнө нь 2 удаа явах оролдлого бүтэлгүйтэж (Анх 2010 онд эхнэрийнхээ төгсөлтийн баярт оролцонгоо уулзаад, газар үзээд ирэх төлөвлөгөө маань виз гараад, онгоцны билет авсаны дараа Фүкүшима мужид цунами болж, атомын цахилгаан станцад асуудал гарсанаар цуцлагдсан юм. Харин 2 дахь нь саяхан байгууллага дотор зарласан салбар нэгжүүдийн уралдаанд голлох үзүүлэлтээрээ тасархай түрүүлж шагналаар нь явах байсан боловч захирлын хачирхалтай шийдвэрээс болж 2-т ороод явж чадаагүй) байсан ч эцэст нь бүтэн жилийн ажлын үзүүлэлтээрээ хамт олноороо гадагшаа аялах эрх авсан байсныгаа ашиглаад, төсөв дээр нь хувиасаа мөнгө нэмэрлэж байгаад л явлаадаа. Тэнд байх бүтэн 3 өдрийн хугацаандаа аль болох их зүйл үзэж, үр дүнтэй аялхын тулд очсон өдрөөсөө эхлээд л аяллын группээсээ салж ганцаараа үүргэвчээ үүрээд тэнэсэн нь ч зөв болов. Японы амьдрал өглөө эрт эхлэнэ... 7 гээд буудлаасаа гараад галт тэрэгний буудал ороход хүн сүрэг дунд орчвуу гэмээр, гол мөрөн шиг л хүмүүс урсана. Эгнээ байраа эзлээд, хүнтэй мөргөлдчихгүй явахын тулд бараг 2 талдаа толь бариад явмаар. Япон хүмүүсийн нэг онцлог нь яаж ч олуулаа чихэлдэж, ачаалалтай байсан ч гэсэн нэг нэгэндээ огтхон ч саад болохгүй. Урсдаг шатанд заавал баруун талдаа сул зай үлдээнэ, хичнээн урт байсан ч ард ардаасаа үг дуугүй оочерлоод зогсоно. Манайхан шиг урдуур дайрч, ардаас түлхэж хэрүүл зодоон хийхгүй. Ер нь бусдад аль болох садаа тээр болохгүй гэсэн үзэл нь цусанд нь байдаг юм шиг хүмүүс. Надад бол ижил сүрэг дундаа орчихсон юм шиг нэг тийм гоё мэдрэмж төрсөөн төрсөн. Үзэж харах зүйл ихтэй, үйлчилгээ нь аль ч орныг дагуулахгүй, хоол унд сайтай өөлөх зүйлгүй улс. Ганц л сул тал гэмээр зүйл нь зардал өндөртэй л юмдаа.

Image
Image
Image

Цаашид жил бүр гадаад, дотоодын нэг шинэ газар луу аялаж, шинэ газар үзэж байх зорилго дээр эхнэр бид 2 санал нийлээд байгаа... Ирэх жил Солонгос юмуу, Бали-н аль нэг рүү аялж ирнээ.

Заза нэг гоё ZEN-р энд хүргээд дуусгаядаа. Өмнө нь оруулж байсан ч юм шиг санагдаад байна, гэхдээ яахав дахиад оруулчихъя

"БИД өөрсдийн талаарх бүх төсөөллөө бусдаас олж авдаг - ӨӨРийнхөө хэн болохыг ч гүйцэд таниагүй тийм хүмүүсээс"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.28.17 1:11 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Амжилтад хүрэх түлхүүр нь алдаа гаргах эрх чөлөө юм.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.28.17 1:26 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Өчигдөр Марк Цукерберг Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан үг хэлж, докторын зэргээ гардан авлаа. Өдгөө 33 настай тэрээр дэлхийн хамгийн баян таван эрхмийн нэг бөгөөд 12 жилийн өмнө Харвардын их сургуулийг хаяж, Facebook-ийг бүтээсэн түүхтэй.
30 минут үргэлжилсэн ярианыхаа явцад Цукерберг улс төр, цаг уурын өөрчлөлт, өрхийн орлого гээд олон сэдвээр ярьсан бөгөөд түүний хэлсэн үгийн оргил нь “Өөрчлөлт өөрөөс чинь эхэлдэг, Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс хийдэг юм” гэсэн үг байлаа.

Марк Цукерберг Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхийлөгч Фауст, Хяналтын хорооны гишүүд, үе үеийн төгсөгчид, найзууд, эцэг эхчүүд, удирдах зөвлөлийн гишүүд, дэлхийн хамгийн шилдэг сургуулийг төгсөгчид өө:
Өнөөдөр би энд та бүхэнтэй хамт байгаа нь нэр төрийн хэрэг юм. Учир нь та бүхэн миний хэзээ ч чадахгүй тийм зүйлийг гүйцэлдүүлж чадлаа. Үнэн хэрэгтээ энэ яриаг дуусгавал би Харвардын их сургуульд элсэн орсноос хойш дуусгаж буй анхны зүйл минь болно. 2017 оны бүх төгсөгч нарт баяр хүргэе.
Бид бүгд нэгэн үеийнхэн. Энэ л талбайгаар бид арав гаруйхан жилийн зайтай алхаж, нэг л үзэл суртлаар хүмүүжиж, Ec10/Эдийн засгийн лекц/-ийн үеэр унтаж байсан нэг үеийнхэн. Магадгүй бид өөр замаар энэ хүртэл явсан байх. Гэхдээ өнөөдөр би өөрийн үеийнхнийхээ тухай ойлгосон бүхнээ, бидний хамтдаа бүтээж буй шинэ ертөнцийн тухай та бүхэнтэй хуваалцмаар байна.
Юун түрүүнд, сүүлийн хэдэн өдөр миний амьдралын гайхалтай дурсамжуудыг сэдрээсэн өдрүүд байлаа. Та бүхний хэд нь хамгийн анх Харвардын их сургуульд тэнцсэн гэдэг цахим шуудангаа авахдаа юу хийж байснаа санадаг вэ? Би тэр үед Civilization тоглож байгаад, шинэ цахим шуудан ирэхэд нь доошоо шатаар гүйж, аавдаа хэлсэн юмдаг.
Харин аав намайг цахим шуудангаа нээж байгааг бичлэг болгон үлдээх нь зөв санаа гэж бодсон нь хачирхалтай. Үнэн хэрэгтээ тэнцээгүй гэдэг хариу авсан, гунигтай бичлэг болж үлдэж болох л байсан. Би нэг л зүйлийг хэлж чадна. Миний эцэг эхийн хувьд намайг Харвардад орсноор минь л хамгийн их бахархдаг. Ээж толгой дохиж байна.
Присциллатай танилцсан минь хамгийн онцгой үйл явдал...

Харвардад ирээд сонссон хамгийн анхны лекц чинь юу байсан бэ? Минийх гайхамшигт Харри Левисийн Компьтютерын шинжлэх ухаан 121 хичээл байлаа. Лекцээсээ хоцорсон учраас богино ханцуйтай цамцаа буруу харуулаад өмссөн гэдгээ хичээл тарах хүртэл мэдээгүй.
Гэхдээ Facemash байгаагүй бол би Присциллатай танилцахгүй байх байсан биз
Ангийнхан маань яагаад надтай үг солихгүй байсныг ч ойлгоогүй. Кан Шин Жин л надтай харилцсан ганц хүн байлаа. Бид хамтдаа хичээлээ хийж, харин одоо Жин Facebook-ийн гол хөдөлгөгч хүчний нэг болсон байна. Тиймээс 2017 оны төгсөгчид та бүхэн хүн бүхэнтэй сайхан харилцах ёстой гэдгийг шалтгаан энэ юм.
Гэхдээ Харвардын их сургуультай холбоотой миний хамгийн гайхалтай дурсамж нь Присциллатай танилцсан явдал. Би Facemash хэмээх вебсайтаа дөнгөж ажиллуулж эхлээд байлаа. Ингээд удалгүй тэр сайтаас болоод сургуулийн удирдах зөвлөл намайг дуудаж уулзсан юм.
Хүн бүр л намайг сургуулиас хөөгдөх нь гэж бодож, эцэг эх хоёр маань ачаагаа баглахад туслахаар ирлээ. Найзууд маань надад зориулж үдэлтийн үдэшлэг хүртэл зохиосон. Харин азаар яг энэ үед би найзуудтайгаа хамт үдэшлэгт орохоор ирсэн Присциллатай танилцсан юм.
Фохо/Харвардын дотуур байрнуудын нэг/-ийн ариун цэврийн өрөөнд байхдаа би бүх цаг үеийн хамгийн романтик үгийг түүндээ хэлсэн гэж боддог. “Би гурав хоногийн дараа сургуулиас хөөгдөнө. Тиймээс хоёулаа эртхэн болзож эхлэх хэрэгтэй” гэж.
Та бүхэн ч гэсэн энэ мөрийг ашиглаж болно шүү. Гэхдээ би сургуулиасаа хөөгдөөгүй бөгөөд харин өөрөө гарахаар шийдсэн юм. Присцилла бид хоёр болзож эхэлсэн. Ингэхэд нөгөө кино/Social Network/ Facebook-ийг бүтээх шалтгаан нь Facemash байсан мэтээр харуулсан. Үнэндээ тийм биш юм.
Гэхдээ Facemash байгаагүй бол би Присциллатай танилцахгүй байх байсан биз. Тэр минь миний амьдралд хамгийн чухал хүн болохоор та бүхэн Facemash-ийг миний энд сурч байхдаа хийсэн хамгийн чухал зүйл гэж ойлгож болно.
Бид бүгд л энд насны найзууд, зарим нь бүр гэр бүлээ олдог учраас би энэ сургуульдаа үргэлж талархаж явдаг. Баярлалаа, Харвард.
Цэвэрлэгч: Эрхэм Ерөнхийлөгч өө, би саран дээр хүн буухад тусалж байна

Өнөөдөр би та бүхэнд зорилгын тухай ярья. Гэхдээ өөрийн зорилгоо хэрхэн олох тухай хэвшил болсон яриа биш юм. Бид бол орчин үеийнхэн. Зорилго гэдэг зүгээр л зөн совингоо дагадаг зүйл биш.
Асуудлын гол нь тэр хэн нэгэн нь бид өөрсдөө байж болно гэдгийг би ойлгоогүй явдал юм
Учир нь зөвхөн өөрийн зорилгыг олно гэдэг хангалтгүй зүйл юм. Бидний үеийнхэн хүн бүр зорилгынхоо мөн чанарыг ойлгосон тийм дэлхийг бүтээх ёстой.
Жонн Кеннеди НАСА-ийн сансрын төвд зочилсон тухай түүхэнд би хамгийн дуртай. Ерөнхийлөгч Кеннеди шүүр барьсан цэвэрлэгч явж байхыг харж л дээ. Тэгээд явж очоод, юу хийж байгааг нь асуухад цэвэрлэгч “Эрхэм Ерөнхийлөгч өө, би саран дээр хүн буухад тусалж байна” гэж хариулсан гэдэг.
Тэгэхээр зорилго гэдэг бид өөрсдөөсөө илүү том зүйлийн нэг хэсэг болж, түүнд хэрэг болж байгаа гэдгээ мэдсэнээр шаргуу ажиллахыг хэлнэ. Зорилго л биднийг аз жаргалтай болгодог.
Та бүхэн тун өвөрмөц цаг үед сургуулиа төгсөж байна. Та нарын эцэг, эх сургуулиа төгсөж байхад тэд ажлаасаа, сүмээсээ, нийгмээсээ зорилгоо олдог байв. Харин өнөөдөр, технологийн хөгжил, автоматжуулалт маш олон ажлыг орлож байна. Олон хүн нийгмээс тусгаарлагдсан мэт санагдаж, сэтгэлээр унаж, хоосон орон зайгаа дүүргэхийг хичээх боллоо.
Би аялж явахдаа, хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт байгаа жаалуудтай, хар тамхинд донтсон хүмүүстэй уулзаж ярилцсан. Тэд хэрвээ ямар нэгэн хийх зүйл байсан бол, сургуулийн дараах хөтөлбөр гэж байдаг бол, очих газар байсан бол амьдрал нь тэс өөр байх байсан гэж байна.
Нийгмээ урагш нь хөтөлж явахын тулд шинэ үеийнхэн бид өөрчлөлтийг хийж байх ёстой. Зөвхөн шинэ ажлын байр бий болгохоос гадна, зорилго бүтээх хэрэгтэй.
Би Кирклэндийн жижигхэн өрөөндөө Facebook-ийг нээсэн шөнийг санаж байна. Тэр шөнө би найз Кан Шин Жиндээ “Харвардынхныг бүгдийг нь холбож чадахаар болсондоо баяртай байна, гэхдээ нэг л өдөр хэн нэгэн бүх дэлхийг холбохыг хүснэ” гэж хэлж байв.
Асуудлын гол нь тэр хэн нэгэн нь бид өөрсдөө байж болно гэдгийг би ойлгоогүй явдал юм. Бид зүгээр л оюутнууд байлаа шүү дээ. Юу ч мэдэхгүй, харин асар их нөөц боломжтой технологийн том компаниуд тэр үед байсан.
Би тэр компаниуд л энэ ажлыг хийх байх гэж бодож байлаа. Гол нь хүн бүр бусадтай холбоотой байхыг хүсдэг гэдгийг бид ойлгосон юм. Ингээд өдөр бүр бага багаар урагш тэмүүлсээр явна.
Би өөрсдийн хийж буй зүйлдээ итгэлтэй байсан боловч, ганцаардаж байлаа

Та бүхэн ч гэсэн яг надтай адил ийм түүхийн эзэд болно гэдгийг би мэдэж байна. Дэлхийг өөрчлөх аргыг нь мэдэж байгаа хэдий ч өөр хэн нэгэн хийнэ гэж та нар бодно. Гэхдээ тийм биш. Харин тэр өөрчлөлтийг хийх хүн нь чи өөрөө.
Ямар нэгэн зүйл бүтээж, түүнийхээ төлөө явах эсэх нь биднээс л шалтгаална
Ганцхан өөрийн зорилготой байгаад хангалтгүй. Харин бусдад зорилготой болоход нь туслах ёстой. Үүнийг би тун хүндээр ойлгож авсан. Анх би компани байгуулах тухай огтхон ч бодож байгаагүй. Зөвхөн нөлөөлөхийг л хүссэн юм. Тухайн үед надтай хамт ажиллахаар ирсэн хүмүүсийг би мөн тэгж л бодож байсан болохоор өөрийн зорилгын талаар ярьдаггүй байв.
Хэдэн жилийн дараа том компаниуд биднийг худалдаж авахыг хүсэх болсон. Харин би зармааргүй байсан юм. Би илүү олон хүнийг холбож чадах эсэхээ мэдэхийг хүссэн. Анх бид News Feed-ийг нэвтрүүлж байхад дэлхий ертөнцийг таних арга өөрчлөгдөнө гэж би бодсон юм.
Гэвч бараг бүх хүн л зарахыг хүсэж байлаа. Илүү том зорилго байгаагүй бол гарааны бизнесийн хувьд мөрөөдөл биелсэн л хэрэг энэ байсан. Харамсалтай энэ явдал манай компанийг олон хэсэгт хувааж, зөвлөхүүд намайг компаниа зарахгүй бол бүх л амьдралынхаа туршид харамсах болно гэдэг байв.
Ингээд жил хүрэхгүй хугацааны дараа тухайн үеийн менежментийн багийнхан үндсээрээ алга болсон байлаа. Facebook-ийг удирдаж явахад хамгийн хэцүү үе энэ үе байсан юм. Би өөрсдийн хийж буй зүйлдээ итгэлтэй байсан боловч, ганцаардаж байлаа.
Хамгийн хэцүү нь, энэ бүхэн миний буруу байсан юм. Дөнгөж 22 настай, юу ч мэдэхгүй залуугийн буруу эсэхэд би эргэлзэх болов. Харин энэ олон жилийн дараа би илүү том зорилгогүйгээр юмс ингэж явдаг болохыг ойлгосон.
Ямар нэгэн зүйл бүтээж, түүнийхээ төлөө явах эсэх нь биднээс л шалтгаална.
Өнөөдөр би та бүхэнд хүн бүр зорилгын мөн чанарыг ойлгосон дэлхийг хэрхэн бүтээх гурван аргын талаар ярья. Утга учиртай төсөл хэрэгжүүлж, хүн бүр зорилгынхоо төлөө явж чадах тэгш эрхийг бүтээх тухай, мөн дэлхийг хэрсэн том нийгмийг бүтээх.
Утга учиртай төсөл гэж юу вэ?
Бидний үеийнхэн өөрийгөө жолооддог машинууд олон сая хүнийг ажилгүй болгох нийгэмд амьдарна. Гэхдээ бидэнд илүү ихийг, хамтдаа бүтээх боломж бий.
Гэнэт л Эврика бий болно гэсэн ойлголт хамгийн аюултай

Үе үеийн хүмүүст өөрсдийг нь илэрхийлэх ажил байдаг. Жишээлбэл саран дээр хүн буулгахын тулд өнөөх цэвэрлэгч тэргүүтэй 300 мянган хүн оролцсон бол олон сая сайн дурынхан дэлхийг саа өвчнөөс салгахын тулд хамтран ажиллажээ.
Том зорилгын төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог.
Энэ мэт төсөл зөвхөн тухайн ажлыг хийж байгаа хүнд зорилго болоод зогсохгүй, дэлхий нийтэд бид хамтдаа агуу зүйлсийг бүтээж чадна гэдгийг харуулсан юм. Одоо ийм зүйлийг бүтээх бидний үе ирсэн.
Магадгүй та нарын зарим нь: би далан барьж чадахгүй, би олон сая хүнийг оролцуулсан ажлыг хийж мэдэхгүй гэж бодож болох юм. Гэхдээ нэг нууцыг задлахад аливаа зүйлийг эхэлж байхад хэн ч мэддэггүй юм.
Гайхалтай санаа цогцоороо гарч ирнэ гэж байхгүй. Зөвхөн байнга ажиллаж, хичээж байж л илүү ойлгомжтой болдог. Зүгээр эхлэх л хэрэгтэй.
Би Facebook-ийг эхлүүлэхээсээ өмнө хүмүүсийг хэрхэн холбох тухай бүхнийг ойлгох ёстой байсан бол хэзээ ч өнөөдрийн энэ нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байлаа.
Кино, орчин үеийн соёлд бүхнийг буруугаар харуулдаг гэмтэй. Гэнэт л Эврика бий болно гэсэн ойлголт хамгийн аюултай. Бид Эврикагаа олоогүй учраас өөрсдийгөө голж эхэлдэг. Үүнээс болоод л тун гайхалтай санааны учгаас атгасан хүмүүс эхлэхээс айгаад байдаг.
Бас кинон дээр буруу дүрсэлдэг нэг зүйлийг хэлэхэд хэн ч цонх, шилэн дээр математикийн томьёо бичдэггүй юм. Идеалист байх нь сайн хэрэг. Гэхдээ бусад хүмүүс чамайг буруу ойлгоно гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Том зорилгын төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог. Зорилгодоо хүрсэн ч гэсэн тэгж бодсон хэвээр л байдаг. Бүгдийг нь мэдэх боломжгүй байхад л чухал асуудал шийдэх гэж байгаа хүнийг юу ч ойлгоогүй байж гэж хүмүүс хараадаг.
Шинэ юм санаачилж байгаа хүнийг хэтэрхий эрт байна гэж буруутгах хүмүүс хүртэл бий. Учир нь чамайг удаашруулахыг хүссэн хүн үргэлж байдаг.
Манай нийгэмд бид алдаа гаргахаас айгаад том асуудлыг шийдэхийг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ бидний хийсэн бүхэн ирээдүйд үр дүнгээ өгнө. Юу ч биднийг зогсоож чадахгүй.
Тэгвэл, юугаа хүлээгээд байгаа хэрэг вэ? Бидний үеийнхэн нийтийн ажлыг тодорхойлох цаг нь ирсэн. Дэлхийгээ сөнөөж дуусахаас нь өмнө цаг уурын өөрчлөлтийг зогсоож, нарны хавтан үйлдвэрлэх ажилд олон сая хүнийг хамруулж яагаад болохгүй гэж?
Бүх өвчнийг эдгээж, сайн дурынхнаас өөрсдийнхөө эрүүл мэндийн тухай мэдээллийг, геномын мэдээллийг хуваалцахыг хүсэж яагаад болохгүй гэж? Бид өнөөдөр хүмүүсийг өвчин тусахаас нь сэргийлж, эдгээх аргыг нь олохын оронд өвчтэй хүмүүсийг эмчлэх гэж 50 дахин илүү их хугацаа зарцуулж байна.
Ямар ч утгагүй юм. Харин бид өөрчилж чадна. Ардчиллыг орчин үетэй нийцүүлж, хүн бүр онлайнаар сонгууль өгч, боловсролын системийг хувь хүнд чиглүүлбэл яаж байна?
Үр дүн гаргахын тулд биш, зорилго бүтээхийн төлөө том зүйлсийг эхлүүлье. Дэлхийн хүн бүхэн зорилготой болох тийм төслийг бид эхлүүлж чадна. Хүн бүр өөрийн зорилго руу тэмүүлэх боломжтой тэгш эрхт нийгмийг цогцлооё.
Бидний эцэг эхчүүд насаараа тогтвортой ажил хийж байж. Харин одоо бид бүгд л шинийг эхлүүлэгсэд болсон байна. Үүний ачаар их үр дүн гарах боллоо. Шинийг эхлүүлэх болсноор бид олон шинэ санаагаа турших боломжтой болсон.
Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй

Миний бүтээсэн ганц зүйл Facebook байгаагүй юм. Би тоглоом, чат, сургалтын программ, хөгжим тоглуулагч хүртэл хийж байсан. Зөвхөн би ч биш. Роулинг Харри Поттер зохиолоо хэвлүүлэхээс өмнө 12 удаа татгалзсан хариу сонсож байв.
Мэдээж хэрэг бусдад зорилгынхоо төлөө зовлонгүй тэмүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй. Над шиг хүмүүс тэр төлбөрийг нь гаргах ёстой
Бейонсе хүртэл Halo дуугаа гаргах гэж өчнөөн олон дуу дуулж байсан. Амжилтад хүрэх түлхүүр нь алдаа гаргах эрх чөлөө юм.
Гэвч өнөөдөр эд хөрөнгө гэдэг хүмүүсийг ангилж ялгаж байна. Хэрвээ чамд өөрийнхөө санааг үйл хэрэг болгох эрх чөлөө байхгүй бол бид бүгд ялагдана. Өнөөдрийн нийгэм амжилтыг урамшуулдаг мөртлөө хүн бүрт амжилтад хүрэх боломж олгохгүй байна.
Би сургуулиа хаяад 10 жилийн дотор олон тэрбум доллартой болох боломж байхад, өөр олон сая залуус сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй, ганц бизнес ч эхлүүлэх боломжгүй амьдарч байгаа нь энэ систем буруу байна гэдгийг илтгэнэ.
Би шинийг эхлүүлдэг олон хүнийг мэднэ. Хэзээ ч бизнес нь хангалттай ашиг олохгүй байх гэсэн айдсаас болоод бууж өгдөг хүнийг би мэдэхгүй. Харин алдаа гаргавал дэрлэж хэвтэх дэргүй учраас мөрөөдлийнхөө араас явдаггүй олон хүнийг би мэднэ.
Зөвхөн сайхан санаа, шургуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй гэдгийг бид бүгд мэднэ. Азтай байж гэмээнэ бид амжилтад хүрдэг. Хэрвээ би код бичиж суухын оронд гэр бүлээ тэжээх ёстой байсан бол, хэрвээ би Facebook амжилтад хүрэхгүй ч гэсэн асуудалгүй амьдралтай гэдгээ мэдээгүй бол, өнөөдөр энд зогсож байхгүй байлаа.
Үе үеийнхэн тэгш эрхийг сайжруулсаар ирсэн. Бидний өмнөх үеийнхэн санал өгөх, иргэний эрхийн төлөө тэмцэж байв. Харин одоо бид шинэ үеийнхэнд шинэ тэгш эрхийг өгөх цаг нь ирсэн.
Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцаж байх ёстой

Бид зөвхөн Дотоодын нийт бүтээгдэхүүнээр биш харин хэр олон хүн өөрийн байгаадаа сэтгэл ханамжтай нийгмийг бүтээснээрээ үр дүнг хэмжих ёстой. Бид хүн бүрийг шинэ зүйл турших боломжийг бүрдүүлэх хэмжээний орлоготой болгох ёстой.
Ирэх жил тэд бүгд их сургуульд элсэж орно.
Бид олон удаа ажлын байраа солих учраас эмчилгээ, хүүхэд харах үйлчилгээг хүн бүр тэгш хүртэх боломжтой байх ёстой. Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцаж байх ёстой.
Мэдээж хэрэг бусдад зорилгынхоо төлөө зовлонгүй тэмүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй. Над шиг хүмүүс тэр төлбөрийг нь гаргах ёстой. Та нарын олонх нь тэгнэ, тэгэх ч ёстой.
Тиймээс л Присцилла бид хоёр Чан, Цукерберг санг байгуулж, өөрсдийн эд хөрөнгийг тэгш боломжийг бүрдүүлэхэд зориулж байгаа юм. Энэ бол бидний үе тэнгийнхний үнэ цэнэ. Асуудлын гол нь бид хийх үү, үгүй юу биш харин хэзээ хийх вэ, гэдэг л байсан юм.
Шинэ мянганыхан хамгийн өглөгч үеийнхэн болжээ. Дөрвөн залуу тутмын гурав нь бусдад өглөг өгч, арван залуу тутмын долоо нь сайн үйлсэд зориулан мөнгө босгож байна.
Гэхдээ зөвхөн мөнгө биш юм. Та бүхэн цаг хугацаагаа зориулж чадна. Бусдад туслахад, тэднийг боломжоосоо атгахад туслахын тулд чи долоо хоногт ганц, хоёрхон цагийг л зарцуулахад хангалттай гэдгийг би баталж байна.
Магадгүй их хугацаа юм шиг санагдаж болно. Би ч гэсэн тэгж боддог байлаа. Присцилла анх Харвардыг төгсөөд багш болсны дараа намайг нэг ангид багшлахыг хүссэн. Харин би хариуд нь “Би завгүй байгаа. Энэ компанийг авч явах ёстой” гэж зөрүүдлэсэн хэдий ч Присцилла намайг ятгаснаар би дунд сургуульд Гарааны бизнесийн тухай хичээл орох болсон.
Би хүүхдүүдэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн талаар зааж, тэд харин хариуд нь арьсны өнгөнөөсөө болж бусдад дээрэлхүүлэх, гэр бүлийнх нь нэг гишүүн шоронд байдаг амьдрал ямар хэцүү болохыг ойлгуулсан юм.
Би тэр хүүхдүүдтэй сургуульд байсан үеэ хуваалцаж, тэд харин хэзээ нэг өдөр их сургуульд орох тухай мөрөөдлөө надад ярьж өгдөг байлаа. Бүтэн таван жилийн турш би тэр хүүхдүүдтэй сар бүр оройн хоол хамт идэж байна. Тэдний нэг нь Присцилла бид хоёрт анхны хүүхдийн шүршүүр авч өгсөн. Ирэх жил тэд бүгд их сургуульд элсэж орно. Бүгдээрээ, гэр бүлийнхнээсээ анх удаа оюутан болох гэж байна.
Тэгэхээр бид бүгдээрээ бусдад тусалж чадна. Хүн бүрт мөрөөдөлдөө хүрэх эрх чөлөөг нь өгөхийн төлөө хичээе. Зөвхөн зөв зүйл хийхийн тулд биш харин тэр хүмүүсийн мөрөөдөл биелсэн цагт бид ч гэсэн үр дүнг нь хүртэх учраас тэр юм.
Зорилго зөвхөн ажил хийснээр бий болохгүй. Гурав дахь арга нь бид бүх хүн зорилготой гэдгээ мэддэг нийгмийг байгуулах юм. Бидний үеийнхэн “бүх хүн” гэж хэлж байгаа нь дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийг хэлж байгаа хэрэг.
Бид бол ДЭЛХИЙН ИРГЭД

Гараа өргөөрэй: Та нарын хэд нь өөр улсаас ирсэн бэ? За одоо та нарын хэд нь сая гараа өргөсөн үеийнхэнтэйгээ нөхөрлөдөг вэ? Одоо л болж байна. Бид бусадтай холбогдож өссөн үеийнхэн.
Асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй
Дэлхий даяар шинэ мянганыхнаас өөрийгөө илэрхийлэхийг хүсэхэд тэд өөрийн гарал угсаа, шашин шүтлэг бус харин “Дэлхийн иргэн” гэж тодорхойлохыг илүүд үзэж байв. Үеийн үед хүн төрөлхтөн “Бидний нэг” гэдэг тодорхойлолтыг тойрсон тойргийг томруулсаар байжээ.
Харин бидний хувьд энэ ойлголт дэлхийг тэр чигт нь илэрхийлнэ. Омог отгоос, хот суурин, хот суурингаас үндэстэн рүү нэмэгдсэн хүн төрөлхтний түүхийн явцад бид өөрсдөө хэзээ ч хүрч чадахгүй зүйлийг бусадтай хамт бүтээдэг болжээ.
Бидний үеийнхэн ядуурлыг, өвчин шаналлыг зогсоож чадах хүчтэй. Тиймээс бүх дэлхийг хөдөлгөх нь бидний даалгавар. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ганц улс хүчрэхгүй. Учир нь үр дүн гарахад ганц хот, ганц үндэстэн хангалтгүй, харин бүх дэлхийгээрээ хөдлөх цаг ирсэн юм.
Гэвч бид тун тогтворгүй цаг үед амьдарч байна. Даяаршиж буй дэлхийгээс хоцорч үлдсэн хүмүүс бий. Хэрвээ бид гэрээ засаж чадаагүй бол бусдын гэрийг засахын тухай бодох ч үгүй. Дотроо байгаа дарамтыг давах хэрэгтэй.
Бидний цаг үеийн нэг том асуудал нь энэ. Эрх чөлөөтэй, нээлттэй, глобалчлагдсан нийгэм эрх мэдэл, тусгаарлах үзэл, үндсэрхэг үзлийн эсрэг зогсож байна. Мэдээлэл, худалдааны урсгал, дүрвэгсэд өөрсдийг нь удаашруулах хэн бүхний эсрэг зогсох боллоо. Энэ тулаан нь зүгээр нэг үндэстэн хоорондын мөргөлдөөн биш юм. Харин үзэл санааны тэмцэл.
Улс бүхэнд бүх хүнийг холбохыг хүсдэг хүн бий. Харин тэдний эсрэг зогсох нэгэн ч бас байна. Асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй. Харин дотооддоо, хэрвээ өөрсдийн амьдралд зорилго, тэмүүлэл, тогтвортой байдал байхыг хүссэн хангалттай олон хүн байгаад бусдын төлөө энэ үйлийг эхлүүлж чадвал тэр л амжилтад хүрнэ.
Сонирхлын бүлэг гэдэг их чухал. Зүгээр хөршүүд ч бай, спортын баг, нэг сүмд явдаг хүмүүс, хөгжим сонирхогчид гээд бүлэг үүсгэснээр бид ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг гэдгээ ойлгож, ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Үүний ачаар цар хүрээгээ тэлэх чадалтай болдог.
Гэвч сүүлийн жилүүдэд энэ бүхэнд ан цав гарч, олон хүн хаа нэгтээгээс зорилго хайх болжээ. Гэхдээ би тэр л бүлгүүдийг дахин бүтээж, цоо шинийг санаачилж чадах боломж бидэнд бий гэдгийг мэдэж байна.
Өөрчлөлтийг өөрөөсөө

Өнөөдөр төгсөж буй Агнес Игоетэй би танилцсан. Агнес, чи хаана байна? Энэ охин хүүхэд байхаасаа Уганда дахь мөргөлдөөний бүсэд амьдарч байсан бөгөөд одоо нийгмээ илүү аюулгүй газар болгохын төлөө олон мянган хууль сахиулагчдыг бэлтгэж байна.
Бүтээх эсэх нь та бүхнээс шалтгаална
Мөн л өнөөдөр сургуулиа төгсөж байгаа Кайла Окли болон Ниа Жейн нартай би танилцсан. Босоод зогсоорой. Кайла, Ниа хоёр өвчин зовлонтой хүмүүсийг, тусалж чадах нэгэнтэй холбох зорилготой, ашгийн бус компани байгуулсан.
Түүнчлэн өнөөдөр Кеннедигийн нэрэмжит сургуулийг төгсөж буй Девид Разу Азнар гэдэг залуутай танилцсан. Босоорой Девид. Өмнө нь Мексик хотын иргэдийн төлөөлөгчдийн танхимд ажиллаж байсан энэ залуу ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих хуулийг батлуулж чадсан юм. Сан Франциско хотоос ч өмнө шүү.
Харин миний түүх гэвэл. Оюутны дотуур байранд амьдарч байсан тэр л залуу сонирхлын бүлгүүдийг нэгтгэж явсаар байгаа бөгөөд нэг л өдөр бүх дэлхийг холбох зорилготой.
Өөрчлөлт өөрөөс чинь эхэлнэ. Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс л эхлүүлдэг. Бусдыг холбож, өөрсдийн хамгийн том боломжоосоо атгах эсэхэд эргэлзэж буй бидний үеийнхэн бүлгүүдийг бүтээж, хүн нэг бүр нь зорилго тэмүүлэлтэй дэлхийг бүтээж чадна.
2017 оны төгсөгчид өө, та бүхэн зорилго хэрэгтэй дэлхийд хөл тавих гэж байна. Бүтээх эсэх нь та бүхнээс шалтгаална. Магадгүй яг одоо: Би үнэхээр чадах уу? гэж гайхаж байж болох юм.
Нөгөө хүүхдүүдэд хичээл орж байснаа ярьсныг санаж байна уу? Нэг өдөр хичээлийн дараа би хүүхдүүдтэй их сургуулийн талаар ярилцаж байлаа. Гэтэл хамгийн сайн сурагчдын маань нэг гараа өргөөд албан ёсны бичиг баримт байхгүй учраас их сургуульд орох эсэхдээ эргэлзэж байгаа гэдгээ хэлсэн юм. Хүү өөрийг нь сургуульд орохыг зөвшөөрөх эсэхийг ч мэдэхгүй байв.
Өнгөрсөн жил би төрсөн өдрөөр нь түүнтэй хамт өглөөний цай уух зуураа ямар бэлэг авмаар байгааг нь асуухад суралцаж чадахгүй байгаа бусдын тухай ярьж “Нийгмийн шударга ёсны тухай ном авмаар байна” гэж хэлсэн.
Би юу хэлэхээ ч мэдээгүй. Хамгийн увайгүй хүн болох бүх нөхцөл нь бүрдсэн залуу миний өмнө сууж байв. Өөрийнх нь эх орон гэж нэрлэдэг, мэддэг цор ганц улс нь их сургуульд сурах мөрөөдлийг нь үгүй хийх эсэхийг хүү мэдэхгүй.
Гэсэн хэдий ч хүү өөрийнхөө төлөө зовоогүй, өөрийнхөө тухай ч огт бодоогүй. Учир нь түүнд илүү том зорилго, мөрөөдөл бий. Харин энэ зорилго руугаа бусдыг хөтөлнө.
Бидний амьдарч буй нийгмийн төрхийг хүү илэрхийлж байна шүү дээ. Ямар нэгэн эрсдэлд оруулж чадахгүй учраас нэрийг нь хэлж чадахгүй нь. Хэрвээ ахлах сургуулиа төгсөж байгаа, ирээдүйг тааж мэдэхгүй тэр хүү дэлхийг урагш хөтлөх өөрийн үүргийг гүйцэтгэж чадах юм бол, бид ч гэсэн өөрсдийн чадахаа хийх ёстой.
Харвардын сүмийн өмнө сууж байгаа та бүхэн, энэ хаалгаар сүүлчийн удаа гарахаас өмнө би нэгэн залбирлаар хэлэх үгээ дуусгая. Би эргэлзэж тээнэгэлзэхдээ, охиныхоо ирээдүйн талаар бодож, оронд нь оруулахаасаа өмнө дуулж өгдөг юм.
“Биднээс өмнө байсан бүхнийг хүчирхэгжүүлж байсан тэр зүйл бидний амьдралыг аз жаргалтай болгох урам зоригийг өгөх болтугай”
Би та бүхнийг өөрсдийн амьдралаа аз жаргалтай болгох урам зоригтой болно гэдэгт итгэж байна.
2017 оны төгсөгч та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.29.17 1:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Мэдэхгүймдаа... Янзан бүрийн байгууллагын удирдах нөхдүүдийн заавраар ажиллаж үзээгүй болохоор.

Захирал болгон ийм negative байдаг юмуу, цаанаа дэмжиж байсан ч наанаа албаар ийм хандлага гаргадаг юмуу, олон янзын болох болохгүй асуудал шийдсээр байгаад залхчихсан байдаг юмуу, эсвэл би хүнд ойлгуулахдаа тааруу, аягүй сэтгэлийн хөөрлөөр ярьж байгаа юм шиг харагддаг юмуу.

Зүгээр дотроо би оронд нь байсан бол шинэ технологи, шинэлэг зүйлийг олж харж, хэрэглэгчдээсээ хоцорч биш түрүүлж явах ёстой гэж төлөвлөж гуяаа алгадаад биш юмаа гэхэд, үзээд алд гэж л зөвлөмөөр тийм л бодол төрөх юм.
Шинэлэг зүйлийг тэр дор нь нэвтрүүлж, үйл ажиллагаа идэвхитэй явагддаг гэсэн мессежийг л хэрэглэгчиддээ өгөх нь чухал.

Яагаад хэрэглэгчид ааль хэдийн мэддэг болж, өдөр тутамдаа ашигладаг болсоны дараа хоцорч нэвтрүүлэх ёстой гэж. Өнөө маргаашдаа компаний ашиг, оршин тогтнох чадвар чухал ч гэсэн, хэтийн, холын юмаа бас давхар дэмжээд л явмаар. Бараг үнэгүй шахуу л хийгдэх ажил шүүдээ.

Тодорхой хугацааны дараа өөрөө удирдлага болно... тэр үедээ шинийг санаачилдаг, холыг хардаг хүмүүсээ сайн дэмжиж явах юм шүү.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.29.17 1:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Peace_4ever wrote:
Амжилтад хүрэх түлхүүр нь алдаа гаргах эрх чөлөө юм.


Энэхүү "ЭРХ ЧӨЛӨӨ" нь санхүүгийн болон цаг хугацааны эрх чөлөөгөөр хэмжигдэнэ.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.01.17 10:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6518
Хэрэглэгч нтр гэхээр үйлдвэрлэл, худалдааны бгууллага юм уу? Дистрибьютор юм уу? Аль аль нь л надад ойр юм бна

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.02.17 6:16 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Astrid_Maderly wrote:
Хэрэглэгч нтр гэхээр үйлдвэрлэл, худалдааны бгууллага юм уу? Дистрибьютор юм уу? Аль аль нь л надад ойр юм бна


Гадаад худалдаа / Дистрибьютор л юмдаа

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.06.17 10:14 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Яаж ийгээл хэл ам, гар загатнаад юм биччихмээр, үгэлчихмээр санагдаад байх юм. Хоттой хонин дунд ороод орилж байснаас эндээ л бухимдая.

Наад асуудлын чинь гол нь ХУЖААДАА биш, ЖЕНКОДОО ч биш харин ОРК сэтгэлгээнд байгаа юм.

Шал хуурамч аккаунтаас гар утас үнэгүй өгнө гэхээр хэдэн арван мянгаар нь шэйр, лайк хийдэг... Хэн юу нь мэдэгдэхгүй морьтой хүнийг машин дайрч байгаа бичлэг үзчээд хэдэн мянгаараа ХУЖАА гэж орилдог, гэгээн цагаан өдөр TEDY дээр хужаа хүүхэн хүүхэд хулгайлах гээд явж байна гэсэн мэдээнд шууд итгэдэг, зам дээр нэг машин урдуураа оруулчихаж чадахгүй үхэх гэж байгаам шиг шахдаг, тэгсэнээ өөрөө урдуур албатай юм шиг дайрдаг, салгалж хажуунаас орж мөргөчихөөд хамгийн багадаа 300К орох засвар дээр 100К өгөөд тохиръё гэж молтдог наад АМИА БОДСОН, ЯМААН, ГЭНЭН, ТЭНЭГ, МЭДЛЭГГҮЙ, БУРУУ ҮЕДЭЭ ӨРӨВЧ, ӨГӨӨМӨР занд чинь хамаг асуудал байгаад байна.

Ер нь бол ТААНУУДААС болж бидэнд сонголт хийх эрх ч алга, мөрөөрөө амьдрах арга ч алга. Таанууд бидэнд гадагшаа гарч амьдрахаас өөр сонголт үлдээгээч плийз.

Энэ ЗАСАГ, ТӨР чинь тэр чигээрээ ТААНУУДЫН тусгал болчоод байна...

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on Jun.06.17 6:33 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.06.17 10:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Заза тайвширъя...

Random words from ZEN
"Би цор ганц үнэнийг бус харин бас нэгэн үнэнийг олсон гэж ярихтун"
Khalil Gibran

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.15.17 8:26 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Peace_4ever wrote:
Яг одоо ямар хүмүүст хамгийн ихээр атаархаж байна вээ гэвэл....... Мөнгөтэйд нь биш, Царайлагт нь биш, сайхан биетэйд нь ч биш....... өөрийн дуртай, хоббитой зүйлээ хийж, түүгээрээ хөгжиж, орлого олж амьдарч байгаа хүмүүст л хамгийн ихээр атаархаж байна. Цагт баригдахгүй тэртээ тэргүй дуртай зүйлээ, өөрийн төлөө хийж байгаа учраас цаг нарыг ч анзаарах сөхөөгүй... хэн нэгний төлөвлөгөөн дотор биш, өөрийн төлөвлөгөөгөөр. Цаг хугацааг, эрх чөлөөг өөрийн төлөө л зарцуулах боломжтой. Үлдсэн амьдралаа ингэж л өнгөрүүлмээр байна, өнгөрүүлэхийн төлөө зүтгэмээр байна.... You can do this MAN!!!

100% санал нийлж байна. Дуртай зүйлээ хийж байгаа хүн л жинхэнэ жаргалтай харагдаад байдаг болсон.


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.27.17 6:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Монголчуудад зориулж шинээр брэнд бүтээж, оруулж ирсэн бүтээгдхүүн маань санасныг бодход борлуулалт чамлахааргүй, өшөө борлуулалт нэмэгдвэл түгээлтээ хийж ч амжихааргүй болоод байна :brows: ... Өмнө нь хөдлөөд байсан галт тэрэг маань энэ шүүдээ. Ер нь бизнест 3 хүн хамтрах бас их зүгээр юм байнаа, санал хуваагдаад 2 тийшээ хараад суучихгүй, аль нэг хоёр нь завгүй байлаа гэхэд нэг нь яаж ийгээд заваа гаргачихдаг. Хойтон өдийд энэ ажлаасаа гараад өөрийн бизнесээ өргөжүүлээд явж байхын төлөө улам хичээнээ.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.28.17 9:50 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Манай дэлхийд данстай ганц продюсерын сүүлд гаргасан уран бүтээл миний хувьд үнэхээр чанартай болжээ.
Хэд ч сонсоод уйддаггүй нэг тийм уран бүтээлүүд байдаг... Энийг өвөлжин, хаваржин машиндаа өглөө, оройгүй л сонсож байна.


_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jun.28.17 5:16 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Өнөөдрийн Random word ёстой голд орохоор үг гарч ирж байна даа. Яг одоогоор хамгийн ойрын хүмүүс маань дэргэд минь байгаа ч хэзээ ч ахин харж чадахгүй болсон тэр цагт юу болохыг төсөөлж ч чадахгүй байна.

Random words from ZEN
"Амьдралын талаар хамгийн их ухааруулдаг нь
Ойр дотны хүмүүсийн маань үхэл.
Үхлээс илүү багш энэ амьдралд үгүй билээ"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jul.04.17 9:31 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Өчигдрөөс хойш толгойд нэг асуулт үргэлж бодогдоостой... "Өвгөн болсон хойноо ЮУГ хийсэндээ, бас ЮУГ хийж чадаагүйдээ хамгийн ихээр харамсах бол?" ...одоогоор хайртай хүмүүсээ бага хайрласандаа, бага аялаж, бага зүйл үзсэндээ харамсана гэдгээ мэдэж байна. Аялал бол болнөө, бодсон төлөвлөсөн зүйл маш их. Хайртай хүмүүсээ л бага хайрлаад байх шиг байна даа...

Random words form ZEN
"Өөр хүний дүрд тоглолгүйгээр
Байгаагаараа байж байгаад л
Энэ хорвоогоос одох юмсандаа"

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Jul.04.17 1:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Найзын ярианаас "Монголчуудын тамын тогоонд харуул байдаггүй" гэж үг сонслоо. Бодоод байсан ямар вэзүүн үг вээ :laugh5:

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 384 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited