#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.17 6:28 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 388 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next
Author Message
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Aug.18.16 12:35 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Бодож санаж явдаг зүйлийг бичиж... хүний блогоос чирээд ирлээ

"Найз гэдэг хүнийг ойлгох гэж битгий хичээ. Бодох ч хэрэггүй. Найзууд үргэлж сайн сайхан байх албагүй. Насаараа хайрлаж явсан анд чинь хэзээ нэг өдөр чиний элэг рүү өшигчөнө. Харин дандаа болох бүтэхгүй юм хийж, чамайг элэгдэж явсан тэр нөхөр хэзээ нэг өдөр аминд чинь орно. Нийгмийн шаар гэж бодож явсан хүнтэйгээ анд болох тохиол байхад амин хайрт найз минь гэж итгэж явсан андаа нэг нүдээрээ ч харах сонирхолгүй болж холдох нь бий. Найзууд орон зайн хувьд ойр байх тусмаа улам дотносох агаад ямар нэгэн нөлөөллөөр орон зай нь холдоход дотносол нь алсарч одно. Найзаараа заавал өрөвдүүлэх албагүй. Зовлонгоо ярих, тусламж нэхэх, жаргалаа хуваах, зовлонгоос нь үүрэлцэхийг хүсэх, за тэгээд хэт хүлээлт үүсгэчихсэн үедээ хонзон санан өсөрхөх ч шаардлагагүй. Тийм ёс ч байхгүй. Түүнд чинь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг хань гэж нэрлэдэг юм. Харин найз гэдэг бол би чиний найз шүү гэдгээ сануулчихдаг, үе үе уулзаж, ярилцаж, хамтдаа тэнэгтэж, хоорондоо сайдаж, муудаж явах чадалтай хүнийг хэлнэ. Заавал нэг тийм төгс харилцааг найзаасаа хүсч яах гээд байгаа юм бэ? Төгс найз байтугай төгс хань төгс чи гэж байхгүй. Сэрүүн зүүднээсээ сэрж үз. Зүгээр л өөрийгөө болоод найзыгаа тайван байлгаад, дураараа сайхан амьдарцгаа. Аандаа амьдрал ах бүгдийг ойлгуулаад өгөмз. Ойлгохгүй байгаад л байвал өөрийгөө хүүхдээрээ сайхан явнаа л гэж бодох хэрэгтэй. Түүнд бас давуу тал бий"

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.01.16 1:49 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Нэг дор дөрвөн чихтэй бай
- Хэлснийг нь сонсох
- Хэлж байгааг нь сонсох
- Хэлэх гэж байгааг нь сонсох
- Хэлэлгүй үлдээснийг нь сонсох

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.09.16 6:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Саяхан Шангри-Ла -н Өргөөд кино үзээд... Уг нь ч дандаа төлбөртэй зогсоолд машинаа байрлуулаад байдаг мөнгөлөг баачка ч биш л дээ, яалт ч үгүй цагаа тулгаж очоод хар түгжрээнд гадуур зогсоол хайж гэлдрэх боломж байгаагүй болохоор төлбөртэй зогсоол руу нь орчихсон юм. Кино ч яахав үзээд дуусдгаараа дуусаж зогсоолын кассанд тооцоогоо хийх гээд ирвээ. Миний урд нэг гүзээгээ унжуулсан лаг залуу, Монголд дандаа л маниасаа лаг залуус байдаг юм хойно. Нөгөөх тооцоогоо хийх ээлж нь ирсэн чинь:

-Зогсоолын тасалбараа хаячихжээ, уг нь саяхан орсон удаагүй
-Тасалбараа хаясан бол торгуулын 5К + зогсоолын цагийн төлбөрөө төлөөд гарна даа
-Танайх уг нь зүгээр гаргачихдагшдээ.... бла бла (5К төлөх шинжгүй унжиж эхлэв...)
-Манайх зүгээр гаргадаг тийм юм байхгүй ээ...
-................ бла бла
Касс сүүлдээ нилээд залхсан шинжтэй
-Зүгээр тасалбар хаясны 5К-аа л төлөөд гарая тэхүү? Тэгэхгүй бол бид өөрсдөө энэ 5К-г төлдөг юм
-Бла бла бла......
-........
-За май май....... (Дуртай дургүй 5К кассын өөдөөс зүгээр ч өгчихсөнгүй гаргаад чулуудчихав)
-За таны машины дугаар (Уг нь тасалбар нь байсан бол дугаар асуух шаардлагагүй)
-Дугааргүй
-Дугаараар чинь шалгаж гаргадаг юмаа
-Мэдэхгүй ээ (аягүй уцаартай) хүний машин унаад явж байна. Энэ хажууд зогсож байгаа шар Delica....... гээд гараад явчихав
Касс нилээд цөхөрсөн шинжтэй зогсоолын хүн лүүгээ одоо нэг шар Delica гарахаар дугаарыг нь хараад надад хэлээд өгөөрэй гэв.

Хэрэв энэ залуу гадаадад байсан энэ тэнэг тэнэг тайлбараа тавьж, ажлаа хийж байгаа кассын өөдөөс ингэж пээдийх байсан болов уу?
Анхнаасаа чадахгүй л байсан юм бол нөгөө чацага царайлаад гэдэг шиг гадаа зам дээр машинаа байрлуулаад ачуулна уу... 2 байшингийн цаана байрлуулаад алхаж ирнэ үү сонголт байгаа юм бишүү. За ядаж юун ч пээдгэр юмбэдээ, зүгээр л гуйна биздээ. Өшөө удсан бол сүүлдээ кассын өмнөөс хэрүүл хийхээр байлаа. Ийм мол юмнууд нь холуур өнгөрөг... даяргаа зүгээр

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.25.16 3:49 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Ажлын залуугаас ёстой нэг живүүн үг сонссоон... "Архи бол нийгмийн ЧОНО" бодоод байсан энэ нийгмийн болох бүтэхгүй, муу муухайг цэвэршүүлж эрүүлжүүлэхэд архи тодорхой хэмжээгээр үүрэгтэй ч юм шиг.

Chilling @work...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.26.16 3:08 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
tegej yariul YOLO gedeg ug ch niigemd bolj bgaa muu muuhai zuild todorhoi nuluutei sh de :mrgreen:

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.28.16 2:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
"Нийгмийн зомби" бас л сонирхолтой нэр томъёо байна...

Гэснээс өчигдөрийн MGT-аар овоо үзүүштэй номерууд гарлаа, даан ч хэдэн дуучид л тунаж үлдэх шив. Дуунд күээмөн их дуртай ард түмэн юм, дуртай байж болноо.... гэхдээ бас тасархай, гоц чадалтайг нь гаргаад ирэх хэрэгтэйшд. Бөөн эмоцоор л бүх юманд сонголтоо хийсэн хүмүүс байх юм. Одоо байгаа хэд дотор нь лав тийм гоц дуучин алга, харин дараагийн дугаар дээр Энх-Эрдэнэ гоё юм үзүүлж магадгүй. Шижирбат үлдсэн нь сайн хэрэг, Финал дээрээ бүүр ангайлгаад өгөөсэй. Анххүүгийн номер дээр хэсэгхэн хугацаанд кино үзэж байгаам шиг л дотор нь ороод авсан, аяны сонголт, зохиомж, хувцас дизайн, жүжиглэлт, текстээ уншиж байгаа зэрэг нь илүү ч үгүй дутуу ч үгүй яг л сайхан таарсан байна лээ. Одоо ер нь тэгээд үзэгчдийн сонголтоор шалгаруулах л юм бол ямар ч тэмцээн, шоу үзээд хэрэг алга дөө... Үр дүн нь тодорхой.

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.29.16 1:44 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Peace_4ever wrote:
Нэг дор дөрвөн чихтэй бай
- Хэлснийг нь сонсох
- Хэлж байгааг нь сонсох
- Хэлэх гэж байгааг нь сонсох
- Хэлэлгүй үлдээснийг нь сонсох

Янзтай ёстой живүүн үг байх чинь вээ. Гэхдээ чухал хүмүүстээ л ингэж хандах минь. Зуршил болчихвол осолтой. Зам зуурын нөхдүүдийг ингэж сонсоод байвал муу тархи минь сэтгэл минь хогийн бункер болчихно биз.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.29.16 2:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
zolushka_717 wrote:
Peace_4ever wrote:
Нэг дор дөрвөн чихтэй бай
- Хэлснийг нь сонсох
- Хэлж байгааг нь сонсох
- Хэлэх гэж байгааг нь сонсох
- Хэлэлгүй үлдээснийг нь сонсох

Янзтай ёстой живүүн үг байх чинь вээ. Гэхдээ чухал хүмүүстээ л ингэж хандах минь. Зуршил болчихвол осолтой. Зам зуурын нөхдүүдийг ингэж сонсоод байвал муу тархи минь сэтгэл минь хогийн бункер болчихно биз.

Миний л анзаарсанаар ярьж байгаа нэг нь хэлэх гээд байгаа санаагаа бүрэн сайн ойлгуулж чадахгүй, сонсож байгаа нь ч тэр яг амнаас гарч байгаа авиад нь л анхаарлаа хандуулаад хоорондоо их муудалцах юм байна лээ. Заримдаа сонсоод байхаар бүр цаагуураа санал нийлээд байгаа зүйл дээрээ л наана нь үзэж тараад байна.

_________________
lost in my mind...

Last edited by Peace_4ever on Nov.29.16 2:23 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.29.16 2:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...

_________________
lost in my mind...

Last edited by Peace_4ever on Nov.29.16 2:38 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.29.16 2:37 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Мөрөөдлүүдээ нэг нэгээр биелүүлж, Happiness-г мэдрэх алхмыг шууд хийж эхлэхээр шийдсэн. Багаас цас мөсөн дээр их гулгах дуртай, өөртөө чарга хийгээд уулнаас гулгадаг хүүхэд байлаа, томроод харин snowboard-д нүд унагах болсон. Тэгсэн харин сүүлд нөгөө хэлтэсд орж ирсэн ажлын залуу улаан snowboard-чин гэдгийг мэдэж авлаа. Ойр зуур юм ч асуулаа, мэдээж мөнгө санхүү тодорхой хэмжээд зарцуулагдана, гэхдээ бага багаар зохицуулнаа. Удахгүй өөр хамт олон, сонирхол нэгт залуус дунд шинэ бүрэлдхүүн болоо л яваад орчино доо. Өөрийн хэдэн найз нөхөд гэж зундаа нэг агаар салхинд гарч, бусад үед нь архи, хүүхэн ярихаас бараг хэтрэхгүй юм. Фитнессд явъя гэж уриалаад ч дэмжээд өгөх хүн алга, өөрөө өөрийгөө л Happy байлгах зүйлээ хөөхөөс... YOLO гээд байгаа шүүдээ Red Cloud :))

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Nov.30.16 6:12 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Таалагдсанаа л сонсдог хөөн...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.02.16 5:24 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Хүний блогоос ээлжит чирэлт...

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бараг 30 насандаа миний сурсан 30 зүйл
1. Аливаа юманд сэтгэлээрээ хандах … юу ч хийж байсан, хэнтэй ч ажиллаж байсан.
2. Зүрхэнд чинь байдаг сэтгэлийг чинь дэвтээж байдаг хүмүүст цаг гаргах.

Сэтгэлээ сэргэтэл найзуудтайгаа гарах ч сайхан шүү
3. Амьдралд дурласан хүмүүсээр хүрээллээ дүүргэх.
4. Ямарваа нэгэн дүгнэлт гаргахаас өмнө өөрийгөө тэр хүний оронд тавьж үзэх.
5. Хэн нэгнийг учир шалтгааныг нь мэдээгүй байж үйлдлийг нь шүүж, шүүмжлэхгүй байх.
6. Хэн нэгэнд ямарваа нэгэн юм хийх үүрэггүй … Хэний ч өмнө үүрэг хүлээгээгүй.. Хэнд ч юм хийх өргүй (гэх үү хэхэ) English: You don’t owe anyone anything.
7. Чи хангалттай … Яагаад гэвэл зүгээр л тэр хүн нь чи болохоор. Өөрийн чинь төгс бус байдал нь хамгийн төгс шүү. English:You worth it… just because it is you. You are perfect in your own imperfections.
8. Чшшшш…. зүгээр л сонс.
9. Үргэлж баярлаж талархах бас ажил хийсэн хүний гавьяа зүтгэлийг нь үнэлэн сайшаах.
10. Чинь сэтгэлээсээ уучлалт гуйх.

Чи өөрөө өөртөө итгэхгүй бол хэн итгэх юм бэ
11. Аль болох олон хүнтэй танилцах бас #8 ийг дагах :)
12. Зөндөө их хөдөлмөрлөх…. Маш их хэмжээний цаг хугацаа, сэтгэл болон хүсэл тэмүүллийн хөрөнгө оруулалт хийгээгүй амжилтад хүрсэн хүн бараг байхгүй байхаа.
13. Асуудал болгоныг боломж болгох боломжтой….. Яагаад энэ завшааныг ашиглаж болохгүй гэж?
14. Байнгын холбоос үүсгэж, үнэнч нөхөрлөлийг бий болгох …. Хэн нэгнийг үнэхээр аз жаргалтай байлгахыг хүсвэл баярлуулах арга замаа олж л таараа.
15. Чи юу өгч байна тийм л юмыг буцаад авдаг. Чадах чинээгээр хүмүүст туслахыг хичээгээрэй.
16. Гоё хоол хийж чаддаг байх, гэхдээ өөрийгөө эрхлүүлэх хэмжээнд хөрөнгө бий болгох чадвартай байх. (Око гийн хэлээд байдаг “Бялуу идэх боломж байхад яагаад боорцогонд сэтгэл хангалуун яваад байдын бэ?”)
17. Хүүхэд шиг сониуч байх …. Тэгээд #8, санаж байгаа биздээ?
18. Илүү их унших … аль болох оригинал контент.
19. Хаяадаа онлайн орчноос өөрийгөө хязгаарлах.

Гэр бүл болсон найзууд
20. Сэтгэл нь хөрөөгүй байхад харилцаагаа дуусгах нь өөрийнхөө талаар маш их зүйлийг олж мэдэхэд тусалдаг юм байнлээ.
21. ҮГҮЙ гэж хэлэх хүчтэй байх.
22. Мөрөөдлөө олох. Мөрөөдөлтэй байх. Мөрөөдлөө биелүүлэх.
23. Энгийн байх… өдөр бүр тохиолдож байгаа жижиг гэлтгүй зүйлүүдээс таашаал авч үнэлж талархах (өглөөний кофены үнэр, хайртай хүний чинь инээмсэглэл)
24. Хэн нэгэнтэй хуваалцаж болох хамгийн үнэ цэнэтэй зүйл бол цаг хугацаа. Та өөрийнхөө хэзээ ч буцааж болохгүй зүйлийг хувааж байгаа ш дээ.
25. АЯЛ, АЯЛ, АЯЛ!
26. Өөрийгөө юу хүсэж мөрөөддөг, юунд дуртай, хэн болохыг таньж мэдсэний дараа л хүнтэй гэрлэх.
27. Илүү сайн ээж байх…. Хүүхдээ уян сэтгэлтэй, өрөвдөх чадвартай, өөрийнхөө хүсэл эрмэлзлийг ойлгодог, энэрэнгүй зүрхтэй бас өөрийн мөрөөдөлтэй түнийхээ төлөө тэмүүлэлтэй өсгөх….. тэгээд нэмээд 10к зүйл байгаа л байх . Өөрөө эдгээрийг сурч, үлгэр дуриал нь болж байж л харуулах байхдаа.
28. Хоббитой байх, өөрийнхөө хийх дуртай юмаа олох.
29. Чамайг энэ ертөнцөд тээж яваа БИЕийг анхаарах. Ус сайн ууж, хөдөлгөөн дасгал хийх.
30. За тэгээд эцсийн дүндээ үхлийн ширээн дээр хэвтэж байхад хэн ч чамайг шүүж шүүмжлэхгүйгээс нааш …. Өөр хэн нэгний биш өөрийн амьдралаар амьдраарай!
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.03.17 1:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Chilling...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.10.17 12:54 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Ёстой хамтлагаараа бэлтгэлдээ явж эхэлсээн, өмнө ганцаараа явдаг байхад үнэн гуниг байдаг байсан, одоо бол харин муу төмөрнүүдийг жээнкэн уйлуулмаар санагджийшд... :huchtei:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.11.17 1:43 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
bichas 10-n nasandaa sursan 100-n yumnii jagsaaaltaa gargadgiin biluu :razz:

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.16.17 1:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Random words from Zen...

"Хүмүүс бид амьдралд тохиох хэрэгтэй хэрэггүй элдэв зүйлсийн нөлөөнд хэт автаж, сайн муугаар дүгнэж цэгнэх хандлагаасаа болж СТРЕССТ автдаг билээ. СТРЕССГҮЙ амьдаръя л гэвэл болж байгаа үйл явдлыг шүүн тунгааж, дүгнэж цэгнэлгүйгээр байгаагаар нь хүлээн авч нөлөөнд нь авталгүйгээр амьдрахыг хичээхтүн"

Image

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.10.17 4:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Яг одоо ямар хүмүүст хамгийн ихээр атаархаж байна вээ гэвэл....... Мөнгөтэйд нь биш, Царайлагт нь биш, сайхан биетэйд нь ч биш....... өөрийн дуртай, хоббитой зүйлээ хийж, түүгээрээ хөгжиж, орлого олж амьдарч байгаа хүмүүст л хамгийн ихээр атаархаж байна. Цагт баригдахгүй тэртээ тэргүй дуртай зүйлээ, өөрийн төлөө хийж байгаа учраас цаг нарыг ч анзаарах сөхөөгүй... хэн нэгний төлөвлөгөөн дотор биш, өөрийн төлөвлөгөөгөөр. Цаг хугацааг, эрх чөлөөг өөрийн төлөө л зарцуулах боломжтой. Үлдсэн амьдралаа ингэж л өнгөрүүлмээр байна, өнгөрүүлэхийн төлөө зүтгэмээр байна.... You can do this MAN!!!

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.14.17 2:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Одоо энэ Валентин нь ач холбогдлоороо яг л Halloween шиг санагдаад байх юм. Нийлээд удчихсан болоод ч тэрүү, нас яваад ч тэрүү хах. Жоохон хүүхдүүд, эсвэл шинэхэн хосуудын баяр шиг л харагдаад байнашд. Заза тэр ч яахав, гэхдээ ямар ч байсан цэцэг, шоколадаа бариад л орно доо...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.15.17 10:03 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
За ер нь л тэгээд болж өгвөл юунд ч, хэнд ч сэтгэл, зүрхээ хэт гүн гүнзгийн зориулаад хэрэггүйдээ. Гэтнэ өөрөө ч юмуу, эсвэл өрөөлийг л сэтгэлийн тамд унагаж, зовоохын нэмэр. Өөрийгөө ч, өрөөлийг ч гомдоохооргүй, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байлгах тэр хэм хэмжээг л бариад амьдарч сурмаар юм шиг байна. Маргааш юу тохиолдхыг хэн ч мэдэхгүй, мөнх зүйл гэж угаасаа байхгүй... Тэгээд хамгийн гол нь хийсэн үйлдэл, сонгосон сонголт бүртээ л харамсахгүй, сэтгэл хангалуун байж сурах........

заза мэдэхгүй ээ, хар өглөөгүүр юу ч биччихэв

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.15.17 5:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6522
Peace_4ever wrote:
За ер нь л тэгээд болж өгвөл юунд ч, хэнд ч сэтгэл, зүрхээ хэт гүн гүнзгийн зориулаад хэрэггүйдээ. өөрөө ч юмуу, эсвэл өрөөлийг л сэтгэлийн тамд унагаж, зовоохын нэмэр. Өөрийгөө ч, өрөөлийг ч гомдоохооргүй, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байлгах тэр хэм хэмжээг л бариад амьдарч сурмаар юм шиг байна. Маргааш юу тохиолдхыг хэн ч мэдэхгүй, мөнх зүйл гэж угаасаа байхгүй... Тэгээд хамгийн гол нь хийсэн үйлдэл, сонгосон сонголт бүртээ л харамсахгүй, сэтгэл хангалуун байж сурах........

Wooooowww би яг бүр үг бүрчлэн ингэж сэтгэдэг БСАН. бүр яг шүү. Гэхдээ 4 жилийн өмнө. Бүр яг миний бичиж бсан шиг л … хуучин блогтоо яг л ингэж бичдэг блаа, уншаад их гайхлаа.

Эмэгтэй хүн эх хүн болоод үнэхээр өөрчлөгддөгийн тод жишээг би өөр дээрээ л мэдэрч бна. Яг дээр чиний бичсэн бүр яг л миний 4 жилийн өмнөх үзэл бодол яг бна. Ээж, эхнэр болсоноороо "хайр сэтгэлийг хэзээ ч харамлаж, хязгаар тавьж болдоггүй юм бна. Харин эсрэгээрээ, юу ч мөнх бдаггүй. Гэхдээ гагцхүү энэ л хором мөчид хайртай нэгнээ гүн гүнзгий хайрлаж, сэтгэлээ зориулах нь чухал юм бна. Энэ л мөчид бүхий л сэтгэлээ нээлттэй блгаж хором мөч бүрийг мэдрэх, амьдрах нь чухал юм бна." Гэж боддог болж.

ухаажаа юм болов уу :lol:

_________________
Амьдрах сайййхааан :)

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.17.17 12:28 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Astrid_Maderly wrote:

4 жилийн дараа юу бодож суухнуу харъя даа... Гэснээс чиний аватар зургийг би олж өгжийлүү яалаа... нээх харсан зураг болоод явчих чинь :brows:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.17.17 12:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Юм гэнээ... Одоо ахиухан мөнгө л олдог болчуул (хувьдаа нэг бизнестэй, хүссэн брэнд гутал, хувцас, цүнхийг нь шууд аваад өгчихдөг, жилдээ 1-2 удаа шинэ газар луу хамтдаа аялаад ирчихдэг, байраа томруулаад лагерын байшин бариулаад, илүү гарсанаа хадгаламжиндаа хийчихдэг зэрэг...) төгсөд ойртож л байгаа юм байна. Яахав нээх айхтар нарийн ширийн мэдрэмж, хошин шогийн мундаг чадвар бол байхгүй ээ байхгүй.

"Таны нөхөр дараах 10 шинжийг агуулсан бол та төгс нөхөртэй хүн юм
Төгс хүн гэж мэдээж байдаггүй. Гэхдээ бид хэн нэгэн хүнд дурлах үед тэр хүнээс өөр гайхалтай хүн байхгүй мэт сэтгэдэг. Цаг хугацаа өнгөрөх бүрт насан туршийн хамтрагчаа зөв сонгосондоо эргэлзэх тохиолдол гарч болох юм. Ингээд та бүхэндээ төгс эр нөхрийн шинжүүдийг хүргэж байна.

1. Хэцүү зүйлээс айдаггүй, асуудлыг шийддэг
Жинхэнэ эр хүн бол аливааг шийдвэрлэх аргад суралцсан байх ёстой байдаг. Хүнд хэцүү үед тэр үргэлж хүчтэй байх хэрэгтэй.
2. Оройн хоол хийх чадвартай
(Гэрт буй бүх сав суулгыг хэрэглэж чаддаг байх албагүй). Гайхалтай сайхан хоол хийж чаддаг эр хүнийг жинхэнэ эр хүн гэж эмэгтэйчүүд боддог. Хоолыг маш цэвэрхэн хийж бас аятайхан чимэглэдэг байвал үнэхээр төгс.
3. Таныг маш ноцтой алдаа гаргасан байсан ч үргэлж таны талд байх
Хүн бүр л алдаа гаргадаг. Таныг алдаа гаргасан үед тэр үргэлж таны талд байх хэрэгтэй. Бүр таны буруу байсан ч гэсэн. Таныг буруутгахаас илүү дэмжих нь чухал.
4. Анхаарал халамж тавих
Энэ нь тэр таны тухай бүх зүйлийг нарийн мэддэг байна гэсэн үг. Та хоёр анх танилцах үед та ямар өнгийн даашинз, ямар гуталтай байсныг санах албагүй. Гэхдээ нөхөр тань таныг цайндаа хэдэн халбага чихэр хийдэг, ямар дуунд дуртайг мэднэ.
5. Тэр зүгээр ч нэг ухаалаг биш, харин мэргэн
Цөмийн физикийн тухай мэдлэгтэй эр хүнтэй хамт байх нь сайхан ч гэсэн түүнээс илүү энгийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдалд арга замыг олж чаддаг ухаалаг нэгэн байх нь дээр. Таныг ээжтэйгээ муудалцах үед танд сайн зөвлөгөө өгч чаддаг бол та үнэхээр азтай юм.
6. Таны сэтгэлийг яаж сэргээхээ сайн мэддэг
Танд онцгүй зүйл тохиолдох үед нөхөр тань таныг сэргээхийн тулд хошигнож, эсвэл таныг сэргээх гайхалтай зүйлийг хийж чаддаг.
7. Харилцан буулт хийх чадвар
Цагдаа, засварчин, уйлж буй эмэгтэйтэй ямар ч асуудалгүй, хахууль өгөлгүйгээр ярилцаж буулт хийж чаддаг байх. Эсвэл бүр 8 давхарт амьдардаг ширүүн хөрштэйгээ хүртэл амархан хэл амаа ойлголцдог бол тэр үнэхээр төгс эр юм.
8. Гэрээсээ гарсан даруйдаа таны асуудлыг мартдаггүй
Эрчүүд голдуу нэг дор олон зүйлд санаа тавьж чаддаггүй. Гэхдээ “Энэ талаар маргааш ярилцъя” гэсэн бичиг үлдээдэг эр хүн ховор биз ээ.
9. Таны санал түүний хувьд үнэтэй
Эхнэр нөхрүүд бие биедээ үнэнч зөвлөгч байх хэрэгтэй. Энэ нь хайртыгаа “үл тоох” гэсэн үг биш. Харин асуудлыг шийдэхдээ хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг юм.
10. Гэр орны ажилд тусалдаг
Нөхөр тань таныг хүндэлдэг, үнэлдэг бол гэр орны тань ажилд туслах ёстой. Ажил хийгээд ядардаг тул тэр таниас цэвэрлэгээ хийхдээ таниас тусламж гуйвал үргэлж туслаж байгаарай. Ингэснээр та хоёрт хамтдаа кино үзэх цаг гарна. Мэдээж хүн бүрт сайн нөхөр заяадаг. Хүн бүр өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Гэхдээ үргэлж таныг нэгдүгээрт тавьдаг, мөн та түүнийг нэн тэргүүнд тавьдаг бол төгс гэрлэлтийн гол түлхүүрийг олж авсан гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/154544/ © XopoM News"

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.17.17 7:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6522
Харин юу билээ, чи өгсөн бил.үү? маадгар гд бас блог хөтөлдөг бүсгүй ч өгсөн бил.үү. сандаггүй ээ. Гэхдээ яг манай гэр өүлийг төгс рлэрхийлсэн схан зураг. Хэсэг фб прогоо чимж явсааан

Тэр сайн нөхрийн 10 шинжийн (ядаж юууун ч олон юм) 5-6 нь манай нөхөрт бдаг юм бна.
Тгд эдгээрээс бүр ч чухал шинжүүд.нөхөрт минь.бдаг. ёр нь.тэгээд өөрийнхөө хувьд л.төгс нөхөртэй хүн дээ би.
наад шинжүүп бол яг амьдрал др нэг.их чухал.зүйлс бишбна өө.

Гэснээс "сексдээ сайн" бх чинь бас чухал шинж чанарын нэг шүү :]

_________________
Амьдрах сайййхааан :)

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.19.17 12:53 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
henee chamaig hen arai l heltsiim bish u? er hun baij neg yum hiine bgaa jiremsen emiin sheeh gazraas garj uzsengui de l gechihlee sh de chamaig yaj teschine :razz:

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.19.17 1:00 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
Peace_4ever wrote:
Юм гэнээ... Одоо ахиухан мөнгө л олдог болчуул (хувьдаа нэг бизнестэй, хүссэн брэнд гутал, хувцас, цүнхийг нь шууд аваад өгчихдөг, жилдээ 1-2 удаа шинэ газар луу хамтдаа аялаад ирчихдэг, байраа томруулаад лагерын байшин бариулаад, илүү гарсанаа хадгаламжиндаа хийчихдэг зэрэг...) төгсөд ойртож л байгаа юм байна. Яахав нээх айхтар нарийн ширийн мэдрэмж, хошин шогийн мундаг чадвар бол байхгүй ээ байхгүй.

"Таны нөхөр дараах 10 шинжийг агуулсан бол та төгс нөхөртэй хүн юм
Төгс хүн гэж мэдээж байдаггүй. Гэхдээ бид хэн нэгэн хүнд дурлах үед тэр хүнээс өөр гайхалтай хүн байхгүй мэт сэтгэдэг. Цаг хугацаа өнгөрөх бүрт насан туршийн хамтрагчаа зөв сонгосондоо эргэлзэх тохиолдол гарч болох юм. Ингээд та бүхэндээ төгс эр нөхрийн шинжүүдийг хүргэж байна.

1. Хэцүү зүйлээс айдаггүй, асуудлыг шийддэг
Жинхэнэ эр хүн бол аливааг шийдвэрлэх аргад суралцсан байх ёстой байдаг. Хүнд хэцүү үед тэр үргэлж хүчтэй байх хэрэгтэй.
2. Оройн хоол хийх чадвартай
(Гэрт буй бүх сав суулгыг хэрэглэж чаддаг байх албагүй). Гайхалтай сайхан хоол хийж чаддаг эр хүнийг жинхэнэ эр хүн гэж эмэгтэйчүүд боддог. Хоолыг маш цэвэрхэн хийж бас аятайхан чимэглэдэг байвал үнэхээр төгс.
3. Таныг маш ноцтой алдаа гаргасан байсан ч үргэлж таны талд байх
Хүн бүр л алдаа гаргадаг. Таныг алдаа гаргасан үед тэр үргэлж таны талд байх хэрэгтэй. Бүр таны буруу байсан ч гэсэн. Таныг буруутгахаас илүү дэмжих нь чухал.
4. Анхаарал халамж тавих
Энэ нь тэр таны тухай бүх зүйлийг нарийн мэддэг байна гэсэн үг. Та хоёр анх танилцах үед та ямар өнгийн даашинз, ямар гуталтай байсныг санах албагүй. Гэхдээ нөхөр тань таныг цайндаа хэдэн халбага чихэр хийдэг, ямар дуунд дуртайг мэднэ.
5. Тэр зүгээр ч нэг ухаалаг биш, харин мэргэн
Цөмийн физикийн тухай мэдлэгтэй эр хүнтэй хамт байх нь сайхан ч гэсэн түүнээс илүү энгийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдалд арга замыг олж чаддаг ухаалаг нэгэн байх нь дээр. Таныг ээжтэйгээ муудалцах үед танд сайн зөвлөгөө өгч чаддаг бол та үнэхээр азтай юм.
6. Таны сэтгэлийг яаж сэргээхээ сайн мэддэг
Танд онцгүй зүйл тохиолдох үед нөхөр тань таныг сэргээхийн тулд хошигнож, эсвэл таныг сэргээх гайхалтай зүйлийг хийж чаддаг.
7. Харилцан буулт хийх чадвар
Цагдаа, засварчин, уйлж буй эмэгтэйтэй ямар ч асуудалгүй, хахууль өгөлгүйгээр ярилцаж буулт хийж чаддаг байх. Эсвэл бүр 8 давхарт амьдардаг ширүүн хөрштэйгээ хүртэл амархан хэл амаа ойлголцдог бол тэр үнэхээр төгс эр юм.
8. Гэрээсээ гарсан даруйдаа таны асуудлыг мартдаггүй
Эрчүүд голдуу нэг дор олон зүйлд санаа тавьж чаддаггүй. Гэхдээ “Энэ талаар маргааш ярилцъя” гэсэн бичиг үлдээдэг эр хүн ховор биз ээ.
9. Таны санал түүний хувьд үнэтэй
Эхнэр нөхрүүд бие биедээ үнэнч зөвлөгч байх хэрэгтэй. Энэ нь хайртыгаа “үл тоох” гэсэн үг биш. Харин асуудлыг шийдэхдээ хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг юм.
10. Гэр орны ажилд тусалдаг
Нөхөр тань таныг хүндэлдэг, үнэлдэг бол гэр орны тань ажилд туслах ёстой. Ажил хийгээд ядардаг тул тэр таниас цэвэрлэгээ хийхдээ таниас тусламж гуйвал үргэлж туслаж байгаарай. Ингэснээр та хоёрт хамтдаа кино үзэх цаг гарна. Мэдээж хүн бүрт сайн нөхөр заяадаг. Хүн бүр өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Гэхдээ үргэлж таныг нэгдүгээрт тавьдаг, мөн та түүнийг нэн тэргүүнд тавьдаг бол төгс гэрлэлтийн гол түлхүүрийг олж авсан гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/154544/ © XopoM News"

chamd bol ened bichsen shinjuudees talaas iluun bna biz?

_________________
lisa egch bid 2

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.20.17 4:16 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Astrid_Maderly wrote:
Харин юу билээ, чи өгсөн бил.үү? маадгар гд бас блог хөтөлдөг бүсгүй ч өгсөн бил.үү. сандаггүй ээ. Гэхдээ яг манай гэр өүлийг төгс рлэрхийлсэн схан зураг. Хэсэг фб прогоо чимж явсааан

Тэр сайн нөхрийн 10 шинжийн (ядаж юууун ч олон юм) 5-6 нь манай нөхөрт бдаг юм бна.
Тгд эдгээрээс бүр ч чухал шинжүүд.нөхөрт минь.бдаг. ёр нь.тэгээд өөрийнхөө хувьд л.төгс нөхөртэй хүн дээ би.
наад шинжүүп бол яг амьдрал др нэг.их чухал.зүйлс бишбна өө.

Гэснээс "сексдээ сайн" бх чинь бас чухал шинж чанарын нэг шүү :]

Хах кекс мексийн тал дээр одоогоор гомдол санал сонсоогүй болоо л байх шиг байна. Чухал нь ч чухал байхаа :hihi:

_________________
lost in my mind...

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 388 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited