#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.17 9:11 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 388 posts ]  Go to page Previous 110 11 12 13 14 15 Next
Author Message
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.30.15 2:29 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Монголчуудад маш том нэг дутагдал байна... Хариуцлага, ухамсар 2-г хүн чанар, өрөвч зантайгаа хольж хутгадаг. Энийг ялгаж салгадаг болсон цагт хөгжил рүү нэг том алхам хийлээ л гэсэн үг.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.04.16 12:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Технологийг боолчилсон нийгмээс технологид боолчлогдсон нийгэм рүү алхаад марш...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.07.16 11:02 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Өнөөдөр миний нэг насаар нэмж хөгширч байгаа өдөр, гэхдээ саяхныг хүртэл өөрийнхөө насыг нэгээр нэмж буруу бодож явсныг бодвол нас нэмээгүйтэй адил мэдрэмж төрж байна хэх... За тэр ч яахав ид л хийж бүтээх, бужигнуулах насан дээрээ байгаа шүү залуу минь, өдөр өдрөөр боломж чинь бага багаар алдагдсаар л байгаа. Туйлын хүсэл маань эрх чөлөө, цаг хугацааг өөрийн болгох, хоромхон зуурт биш урт удаан, үнэнч эрх чөлөөг. Эрх чөлөө цаг хугацааг мөнгөөр л олж авч чадна, хангалттай мөнгө олохын тулд ирээдүйн өмнөөс өнөөдрийг золих хэрэгтэй... заза өөр юмгүйдээ. Work hard, play harder...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.07.16 11:14 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.07.16 11:13 am
Posts: 4
Яг л скаут шиг байх


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.07.16 11:14 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.07.16 11:13 am
Posts: 4
Амжилт


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.15.16 5:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Цуг ажилладаг эгч намайг их айхтар, өөртөө анхаардаг залуу гэж хардаг юм гэнэ. Тэгээд надаас үлгэр жишээ аваад Иог-т явж эхэлсэн гэнээ. Болоодоо... бусаддаа эерэгээр үлгэр дууриал үзүүлэх гэж хичээж явдаг маань бага ч гэсэн хэрэгжиж л байгаа юм байна.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.26.16 10:34 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Хоттой хонинууд дунд ороод "Бид мал шиг байна, ийм байж болохгүй, бид хөгжих хэрэгтэй гэвэл тал талаас чинь зүгээр л маййййй, маййййй, майййй..." Монгол улсын нөхцөл байдал өнөөдөр яг л ийм... Бас болоогүй зүгээр сууж байгаад тансаглах дуртай хонинууд.

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on Jan.26.16 10:36 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.26.16 10:36 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Гэхдээ л хонинууд хонь чигээрээ л байхдаа ашиг шим, үр өгөөж ихтэй. Мах сүү, ноос ноолуурыг нь авна. Идэх өвс нь л байж байвал тэгээд бараг болчиж байгаамдөө...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.30.16 9:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Image

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.31.16 12:16 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Одоогоор бол бусдын төлөвлөгөөн дотор...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.04.16 2:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Ganhuyag Chuluun Hutagt

Али Бабагийн үндэслэгч Jack Ма ингэж өгүүлснийг сая Фэйсбүүк дээрээс олж хараад, орчуулж та бүхэнд хүргэхээр шийдлээ:

“Ядуу хүмүүсийн сэтгэлд хүрэхэд хамгийн хэцүү. Ямар нэгэн юмыг үнэгүй өгөхлээр түүнийг чинь занга байна гэж харна.

Нэг жижигхэн хөрөнгө оруулалт шүү дээ гэж хэлбэл их мөнгө олохгүй юм байна гэнэ.

Тэгвэл томхоноор оруулах уу гэхлээр мөнгө байхгүй гэнэ.

Шинэ чиглэлээр ажиллаад үзээч гэхлээр туршлагагүй гэж хэлнэ.

Энэ чинь тогтчихсон бизнес шүү дээ гэхлээр хэцүү юм байна гэнэ.

Энэ шинэ бизнесийн загвар гэж учирлавал наадах чинь пирамид байна гэж үзнэ.

Дэлгүүр нээгээч гэхлээр тийм боломж үгүй гэнэ.

Шинэ бизнес эхлүүлэх үү гэвэл амжилттай явна гэдэг баталгаа алга гэж үзнэ.

Тэдэнд нэг адил шинж чанар байдаг: Гүүглдэж шалган, өөрсдөөсөө долоон дор найдваргүй найз нөхдөө шалгаан сонсож, их сургуулийн профессороос илүү их бодон тунгааж, сохороос багыг хийдэг.

Тэднээс юу хийж чаддаг вэ гээд нэг асуугаад үз.

Тэд танд хариулахгүй.

Миний дүгнэлт: Зөвхөн зүрхний хэмнэлээ хурдасгаснаас зүгээр л илүү хурдтай хөдөлбөл яасан юм бэ? Зөвхөн бодолд автаж суухаас бодож байгаа зүйлээ хийчихвэл яасан юм бэ?

Ядуу хүмүүс нэг нийтлэг шинж чанараасаа болж амжилтанд хүрдэггүй: Тэд бүхий л амьдралаа ямар нэгэн зүйлийг хүлээсээр өнгөрүүлдэг.

Та хэн бэ гэдгээ өөрөө шийд!"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.05.16 2:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Хөгширхөөсөө өмнө үзчихмээр байгаа зүйлүүдийн нэг, 2-н хооронд гурвын дунд шоудаж байхаар нэг мөсөн нэг ийм Festival-д явчихмаар л байнашд, явнаа явна явжил таараа...


_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.17.16 11:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, бусдыг илүү сайн таньж мэдэхэд туслах сонирхолтой сэтгэлзүйн баримтуудыг дэлгэж байна.

1. 16-28 насандаа бий болгосон нөхөрлөл илүү бат бөх, удаан үргэлжилдэг.

2. Эрчүүд сөөнгө, бүдүүн хоолойтой эмэгтэйчүүдэд илүү татагдах хандлагатай байдаг гэнэ. Эрчүүдийн хувьд ийм эмэгтэйчүүд өөртөө илүү итгэлтэй харагддаг байна.

3. Эмэгтэйчүүдийн нууц хадгалах дундаж хугацаа 47 цаг 15 минут.

4. Хүнд хэцүү амьдралтай, зовлон их үзсэн хүмүүс бусдыг бодвол илүү сайн зөвлөгч байдаг.

5. Сайн найзууд гэрлэх нь бат бөх, тогтвортой гэр бүлийг бий болгодог бөгөөд салах эрсдэл 70 хувиар буурдаг.

6. Хэт ганцаардах нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хор хөнөөлтэй.

7. Оюунлаг хүмүүс хурдан сэтгэдэг ч бичгийн хэв нь эмх замбараагүй байдаг.

8. Анхны болзоон дээрээ тухайн хүнийг сайн мэдье гэвэл зөөгчтэй хэрхэн харилцаж байгааг нь ажигла

9. Эмэгтэйчүүд өвчин эмгэгийг эрчүүдээс хоёр дахин илүү эмзэг хүлээж авдаг гэнэ. Гэвч өвчнийг тэсвэрлэх чадвар нь хоёр дахин илүү байдаг аж.

10. Дууг өндөр давтамжтай сонсох тусам илүү тайвширч, аз жаргалтай болдог.

11. Хэрэв нойр чинь хүрэхгүй байвал үзэг, цаас ав. Ямар нэгэн зүйл бичиж эхлэхэд л нойр чинь хүрнэ.

12. Өглөөний мэнд, сайхан амраарай гэх зэрэг мессэж нь аз жаргалыг хариуцдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг.

13. Өөрийгөө айлгасан зүйл хийвэл илүү баяр хөөртэй болдог байна.

14. Бусдыг аз жаргалтай болгохын төлөө явдаг хүмүүс эцэстээ ганцаараа үлдэх нь элбэг.

15. Аз жаргалтай байх тусам унтаж амрах цагаа багасгах боломжтой.

16. Хайртай хүнийхээ гараас барьвал өвчин мэдрэх нь багасдаг.

17. Ухаантай хүмүүсийг бодвол алтан дунджууд олон найзтай байдаг. Ухаантай байх тусам аливаа зүйлийг шилж сонгох нь олонтаа.

18. Олон эмэгтэй найзтай эр хүн сайхан зантай байдаг.

19. Үр дүнтэй аялах нь оюуны үйл ажиллагааг дэмждэг бөгөөд зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

20. Хүнд урам зориг хайрладаг хүн бусдаас илүү сэтгэл татам харагддаг.

http://eagle.mn/r/4314

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.17.16 11:47 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
1,4,9,14,15,17 нь үнэн, 5,8 нь магадгүй


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.18.16 10:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
zolushka_717 wrote:
1,4,9,14,15,17 нь үнэн, 5,8 нь магадгүй


5 яахав нэг нэгнээ нэгэнт л сайн мэддэг болчихсон хүмүүс хоорондоо суухаар гэрлэсний дараа бие биендээ зэс нь цухуйж харуулаад байх зүйлгүй. Сайн муугаа мэдэлцчихсэн улсууд.

8 харин ёстой магадгүй л юмдаа, худлаа сайн хүн болж жүжиглэдэг хүмүүс зөндөө л дөө.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.18.16 10:52 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Би өөрийнхөө төрсөн өдрийг нээх сүржин тэмдэглэж барих дургүй, бараг тоодоггүй хүн л дээ. Хүмүүс мэнд хүргэх нь хүргэж л байдаг, уулзах нэг нь уулзаж л байдаг. Тэгсэн нөхрийнхөө төрсөн өдрийг 11 хоногийн дараа санадаг эхнэр хүн байдаг л юм байна. Та тоглож байгаа байлгүйдээ гээд асуусан нээрэн мартчихсан байна гээд байх юм. Энэ ч арай биш байхаа, яахав нөхөр нь өөрөө тоодоггүй байж болно, ядаж худлаа үнэн ч гэсэн мэнд хүргээд, гэртээ нэг сайхан хоол хийчээд сууж байвал ямар ч эр хүн тэрүүхэндээ баярлана даа. За за мань хэдээр тоглосоор л байгаа гээд бодчихъё.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.18.16 7:57 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
тгд дараан юу болсон? нөхөр нь гомдоод бөөн юм болсон уу?

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.26.16 9:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Red Cloud wrote:
тгд дараан юу болсон? нөхөр нь гомдоод бөөн юм болсон уу?

Гүй юм шиг байна лээ, бас манай ажлын л хүн л дээ. Сайхан хээгүй байрын ах байдаг юм. Гэхдээ л гоё оройны хоол хийжүү гэж харсан л байгаа тэ...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.01.16 7:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.29.16 1:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Зиа тэгэхээр өвлийн унтаа сарууд өнгөрч урин дулаан цаг ирээд, байгаль дэлхий сэргээд, хувцас нимгэрээд, сэтгэл санаа хөнгөрөөд сайхан болж байнаа. Өвлийн саруудыг хэрэндээ үр бүтээлтэй өнгөрөөх гэж фитнессд явсан боловч ажлын гэрээ хийсэн фитнесс гэрээс холдоод, оны өмнөөс ажлын ачаалал эрс ихэссэн тул тууштай явж чадсангүй ээ. Гэхдээ нилээд туршлага хуримтлуулж, бие бялдрын хувьд ч чамлахааргүй өөрчлөлт гаргасан шүү. Одоо дахиж бэлтгэл хийж эхлэхдээ арай өөр түвшингээс, тууштай хийх болно. Одоогоос яг жил гаруйн өмнө өөртөө зорилго тавиад, өөрийгөө нэг зүйл дээр ч гэсэн ялан дийлэх эхлэлээ тавьж байж. Дотор хүн маань ер нь дахин төрөх шиг л болж, бидэнд ямар их боломж байдгийг, амьдрал ямар гайхалтай болохыг дахин мэдрүүлсэн сайхан цаг үе. 2015 он бол ер нь миний хувьд гайхалтай сайхан жил болж өнгөрсөн, харин 2016 оныг бүр илүү гайхалтай байна гэдэгт итгэж байна. Гайхалтай байлгахын тулд өөртөө шинэ шинэ зорилтуудыг гаргаж, өөрийгөө шинээр хөгжүүлэхээр шийдэв... Яг одоогоор хиймээр, сурмаар байгаа зүйлсүүд:
- Better English - Орчин цагийн соёлт хүмүүний номер нэг шаардлага, сурахаас өөр гарцгүй
- Веб програмчлал - Их сургуульдаа 1-2 семестер онол шахуу үзэж байсан, одоо бол ирээдүйн хувийн бизнес, талхны мөнгө учраас арай өөр түвшинд сурч, дадлагажих.
- Дижитал артист (Photoshop) - Хобби, PS-д бас ч гэж хоосонгүй болохоор одоо артист талаасаа бие дааж суралцах.
- Уран зураг - Хобби, Бас л хоосонгүй, багын юм байгаа болохоор нийгмийн сэтгэхүйд хандсан сэдвээр зурах бодолтой.
- Уулын дугуй, эйрсофт - Чөлөөт цаг амралтаараа, гэхдээ зардал нилээд гарах болохоор сайн хэлж мэдэхгүй л байна.
- Биеээ бэлдэж чадвал УБ Марафонд 21км-н хагас марафонд өөрийгөө сорьж үзнээ.

Өөр мартсан зүйлсүүд ч байгаа л байх, юу ч гэсэн эхний байдлаар ингээд оруулчихъя даа.


_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.29.16 1:36 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Гүн Г.Аюурзана
11 hrs ·
Будда гэгээрээд анх номлосон “Хутагт дөрвөн үнэн” гэдэг нь чухам юу юм бэ? гэж хүү минь сая асуулаа. 16 жилийн өмнө би “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч” дотор тайлбарлах гэж оролдсон л доо. Гэхдээ илүү энгийн хэлчихэж болмоор санагдлаа. Буддизм эхэлсэн тэр л ойлголт маш товчхондоо:
1. Зовлон бол анхдагч үнэн. Амьдрал зуурдын үелзлээр дүүрэн бөгөөд “мөнх бус, зуурдын чанартай бүхнийг” нэг үгээр томьёолбол “зовлон” юм.
2. Зовлон үүсдэг шалтгаан гэж бий. Энэ бол хоёр дахь үнэн. Хүссэнээ эс олох, хүсээгүй зүйлтэй учрах, салмааргүй зүйлээсээ хагацах, энэ бүх мухардалын угт чин үнэндээ бол шунал л байдаг. Аливаад шунах нь сэтгэл гутах, зовлон үүсэх шалтгаан.
3. Зовлонг үгүй хийх боломжтой. Энэ бол гурав дахь үнэн.
4. Зовлонг ор мөргүй арилгах төгс зам нь дөрөв дэх үнэн. Оюун бодлоо зөв төлөвшүүлж, биеэ зөв засч, амьдралаа зөв залж, аливаад хэтийдэхгүй, хэлбийхгүй, туйлшрахгүй явбаас - бүх зүйлийн нэгэн адил зовлон ч бас цаг зуурын, хоосон болох нь танигдаж, сэтгэлд буух дарамт нь аяндаа үгүй болно.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.31.16 12:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Сүүлд нэг ийм юм оролдов, хамгийн их сэтгэл хөдөлгөж, дуртай болсон тоглоомуудын нэг. Хэрвээ бид далай доор амьдардаг байсан бол нэг иймэрхүү...

Image

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.01.16 2:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Хэзээ ч уйдахгүй болтоймаа...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.15.16 1:32 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.15.16 1:10 pm
Posts: 25
never compare yourself to anynone else.


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.18.16 1:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Аянга wrote:
never compare yourself to anynone else.

Ингэж зөвлөөд л, нөгөөх нь зөвлөгөөг нь дагаад л болчихдог бол амар л юм, баярлалаа зөвлөгөө өгсөнд.

...гэхдээ нэг насны амьдралыг зүгээр л махан толгойлж, нядлагаагаа хүлээж байгаа гахай шиг амьдрал дунд өнгөрөөхийг хүсдэггүй бол мэдээж бодол санаа ч тэр, мэдлэг боловсролын ч хувьд өсөн дэвжих л шаардлага үүснэ. Махчин амьтан идэш тэжээлээ хөлийн хурд арга залиар барьж идэх бол улам л илүү хурд , арга заль гаргаж байж түүнээс зугтаж амьд үлдэх боломжтой болно. Өөрийгөө хөгжүүлье л гэж бодож байгаа бол үе үе зогсолт хийж өөрийгөө хаана явж байгаа вэ гэдгээ мэдэх хэрэгтэй, тэгэхээр бусадтай өөрийгөө харьцуулахаас л өөр аргагүй болоод байх шиг. Хөдөлж байгаа зүйлсийг хэр хурдан хөдөлж байгааг мэдэхийн тулд бусад хөдөлж байгаа юмуу хөдөлгөөнгүй зүйлстэй л харьцуулж үздэгтэй адил. Эсвэл зүгээр л нийгмийн эргүүлгэнээс гарч, шунал, хүслээс ангижарч, хамаг амьтны тусын тулд бясалгах гэж байгаа хүний хувьд байж болох...

Алив бүх л юманд хэм хэмжээ, улаан шугам гэж байдаг. Тэр л хэм хэмжээг л алдагдуулахгүй, аль нэг тийш хазайхгүй, улаан шугам давахгүй байхад л амьдралын нэгэн утга учир оршидог байх...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.14.16 1:37 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 867
Location: Escaping from HeLL Pot...
Удахгүй менежер болоод өөрийн гэсэн хэдэн ажилчдыг удирдаж, дунд түвшиний удирдлага болж ажиллах санал захирлаас ирээд хүлээж авсаан. Энэ хүртэл ажиллаж ирсэн ажлын гүйцэтгэл, сэтгэл зүтгэлийг удирдлага маань олж харж үнэлсэн бололтой. Гэхдээ уг нь хуучиндаа ажиллаад цалин тийм ч бага биш, сурсан дассандаа биеийн амрыг харах сонголт надад байсан боловч, хүмүүстэй ажиллаж өөрөө ч шинийг сурч, өрөөлийг сургаж хөгжиж дэвших хүсэлдээ тэмүүлэгдээд зөвшөөрчихлөө. Өмнөх өмнөх менежерүүдээс ялгаатай нь байгууллагын бүх л ажиллагааны процессыг өөрийн болгож сурч, дэвшиж байгаа мэргэжилтнүүдийн анхдагч. 2 сар нярав хийж, нярвын ажлаа сурч авах даалгавар авсан. Нилээд итгэл хүлээлгэж байна л гэсэн үг. Цуг ажиллаж байсан хэд маань намайг чи хүн загнаж чадах уу, хүн удирдана гэдэг их хэцүү, чиний хийх ажил бараг бишдээ л ухааны юм ярьж сонсогдсон. Яахав хэдэн жил цуг нэг өрөөнд суухдаа намайг бүрэн гүйцэт таниагүй л байгаа юм, арга ч үгүйлдээ би ямар зарим хүмүүс шиг дэлгээтэй цаас биш. Гэхдээ хүн удирдана гэхээр загнахаа л 1-рт тавьж, сануулж байна гэдэг байгууллагын ерөнхий уур амьсгал ямархуу вэ гэдэг нь шууд харагдаж л байгаа юм л даа. Хэцүү гэдгийг нь бол гадарлаж байна, гэхдээ сургадаг ч, тусалж дэмждэг ч, урамшуулдаг, зэмлэх үедээ зэмлэдэг байгууллагадаа цахиур хагалсан сайн удирдлага болох зорилго, төлөвлөгөө, итгэл дүүрэн байнаа :col:

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 388 posts ]  Go to page Previous 110 11 12 13 14 15 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited