#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 2:16 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 384 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1315 Next
Author Message
PostPosted: Nov.23.15 10:08 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Монголчууд ямархан харалган сонголттой, өнгөцхөн бодолтой, сэтгэл хөдлөлөөр аливаад ханддаг, өрөвчхөн улс байдгийг тодоор нотолж, харуулж өгсөн Авъяаслаг Монголчууд шоу болон Баярсайхан залууд баярлалаа. Гэр бүл салалт яагаад ийм их байдаг, сонгуулиар өнөөх л хэдэн дуракууд яагаад дахин дахин сонгогдоод гараад ирдэгт гайхах, эргэлзэх асуудал ор мөргүй арилан одов. Ийм л юм хойно урдах ажилдаа эзэн болж, өнөө маргаашгүй улс орон хөгжихөнө гэж найдалгүй ирээдүй хойч үеээ хүн шиг хүмүүс болгож, боловсрол мэдлэгт нь сайн анхаарах хэрэгтэйг дахин сануулсан үйл явдал боллоодоо.

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on Nov.23.15 10:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.23.15 10:12 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Номын хуудаснаас санамсаргүйгээр сонгогдсон өнөөдрийн үг:

Үг тухайн хүнийг хэн байхыг хүсдгийн илэрхийлэл бол үйлдэл тэр хүний хэн болохын илэрхийлэл.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.23.15 11:06 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Ямар номнууд уншаад бнаа


Top
   
PostPosted: Nov.23.15 12:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
zolushka_717 wrote:
Ямар номнууд уншаад бнаа


Нэг ийм ширээний номтой болсоон.

Image

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.23.15 1:04 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Өчигдөр гандан орж нэг тойронгоо хэдэн ном бичүүлээд гарав... Үзэл бодлынхоо эсрэг зүйл хийгээд байгаа ч юм шиг. Гэхдээ гол зорилго маань шавар бурханд мөргөж, нүглээ наминчилж, сайн сайхан явуулахыг даатгах гэсэнгүй, ном уншуулж цаашдын амьдралаа шулуутгах гэсэнгүй байж болох хамгийн амар тайван газар, хүмүүс хэрхэн хар, бараан бодлуудаа хаяж, сайн сайханг бодож хүсэж байгааг харж сэтгэлээ тайвшруулж, эерэг энерги өөртөө шингээх санаатай. Яг энерги шингээсэн үгүйгээ мэдэхгүй ч сэтгэл доторх хар бараан, элдэв бодлууд нэг хэсэгтээ л намайг орхиж нэг тийм тайвшрал, амар амгалан орж ирэх шиг л санагдсан. Бас үргэлж л үр хүүхдийнхээ төлөө залбирч, сайн сайханг хүсч явдаг ижийнхээ сэтгэлийг нэг удаа боловч амрааж, бидний төлөө хийж явдаг ажлыг нь нэг удаа өөрийн биеээр хийж үзэх байлаа. Анзаарсан зүйл гэвэл хэдэн лам нар компьютерын ард суучихсан их л сурмаг хүмүүсийн уншуулах номыг шивэн, кассын машинд бүртгэж байх юм. Түргэн шуурхай ч гэж жигтэйхэн, мэдэх нэг нь ийм ийм ном гээд л мэдэхгүй нэг нь ийм үйлд ямар ном уншуулах уу гэж асууна. 7-8 ном бичүүлээд 5000 төгрөг болж байна. Бас шинээр барьж байгаа ном хурах дугандаа хандив авч байгаа бололтой нэр усыг нь бичиж аваад л, хүмүүс ч нилээд хандив өгч байгаа харагдсан. Хааяа нэг сэтгэлийн амар амгаланг мэдрэе гэвэл Гандангаар нэг ороод гархад зүгээр л санагдлаа.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.24.15 1:58 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Номын хуудаснаас санамсаргүйгээр сонгогдсон өнөөдрийн үг:

"Бусдыг уучлахаас татгалзах нь яг л хөлдөө орсон өргөсийг авахгүй явахтай ижил"

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.25.15 9:58 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Номын хуудаснаас санамсаргүйгээр сонгогдсон өнөөдрийн үг:

"Танд өөрийн гэсэн зам байгаа, надад өөрийн гэсэн зам байгаа. Харин цорын ганц, хамгийн зөв, ганц таарч тохирох зам гэсэн ойлголт байдаггүй"

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.26.15 9:57 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Номын хуудаснаас санамсаргүйгээр сонгогдсон өнөөдрийн үг:

"Бид өөрсдийн талаарх бүх төсөөллөө бусдаас олж авдаг - өөрийнхөө хэн болохыг ч гүйцэд таниагүй тийм хүмүүсээс"

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.26.15 11:39 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
"Түүх = Боломж, цаг хугацаа"
Яг одоогийн миний бодлоор биднээс өмнөх олон олон хүмүүсийн, мянга мянган жил өөрсдийн биеээр туршсан бүтэлгүй болон амжилттай оролдлогуудыг улам төгөлдөршүүлж, эсвэл өөр орхигдсон зүйлсийг судлах цаг хугацааг бидэнд олгодог.

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on Sep.01.17 10:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.30.15 11:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Номын хуудаснаас санамсаргүйгээр сонгогдсон өнөөдрийн үг:

"Төрийн том албан тушаалтай нэг хүн Зэн мастер дээр ирээд "Энэ хүмүүсийн яриад байгаа Эго гэж юу юм бэ? Та надад тайлбарлаад өгч болохсон болов уу?" Зэн мастер ямар тэнэг асуулт гэхээрээ ийм байдаг байнаа. Яагаад надаас ийм утгагүй элий балай юм асуугаад байгаа юм бэ? гэхэд нөгөө хүн тэр даруйд "Чи яаж надтай ингэж харьцаж зүрхэлж байнаа?! намайг хэн болохыг чи мэдэхгүй юу?" гэж ууртай хэлхэд нь мастер түүнд "Наадахыг чинь Эго гээд байгаа юм" гэв"

Эго гэдгийг бид ихэвчлэн аминч үзэл, биеэ тоосон бардам бардам зан гэж ойлгодог. Гэвч Эго гэдэг дан ганц хэт хөөрсөн "Өөрийн би" мэдрэхүйг хэлдэггүй. Тэрээр өөрийг бусдаас дорд үзэх, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийн цаанаас ч бас нуугдаж байдаг. Учир нь Эго гэж өөрийгөө тодорхойлоход нөлөөлдөг, таны өөртөө өгдөг дурын дүрслэл , төсөөлөл юм. Энэхүү өөрийн тань талаарх та өөртөө хэлж ярьдаг болон бусад хүмүүсийн таны талаар хэлж, ярьсан зүйлсээс сонгож, итгэснээр бүрэлддэг.

Эго-г яст мэлхий эсвэл том цох хорхой гэх мэт зарим амьтдад байдаг нэгэн төрлийн хамгаалалттай, зузаан хуяг бамбайтай харьцуулан ойлгож болно. Энэ хуяг, бамбай таныг бусад хүмүүсээс болон гадаад ертөнцөөс тасалдаг. Хуяг гэж би "энд" байна, харин бусад хүмүүс, орчлон ертөнц "тэнд" байна гэсэн таны бусдаас өөрийгөө салангид авч үздэг мэдрэхүй, ойлгоцыг хэлээд байгаа юм. Эго нь бусдын "бусад" гэсэн саланги ойлголтод хэт ач холбогдол өгч, онцлох дуртай. Өөрийгөө бусдаас салангид авч үздэг энэ байдал нь Эго-ны нэн чухал, салшгүй хэсэг. Эго нь өөрийнхөө төдийгүй бусад хүмүүсийн төлөөр, эсвэл одоо өөрийн байгаа нөхцөл байдлын талаар үг яриагаа илэрхийлж, эсвэл бодол дотроо гомдоллож, дургүйцэн өөрийгөө бататгаж, бэхжүүлэх маш дуртай. Жишээ нь та дэлгүүрийн оочер ихтэй кассан дээр зогсож байхад оюун ухаан тань кассчин хүнийг хэт удаан байна, ингэж ажиллаж, тэгж уутлах ёстой байсан юм, эсвэл ерөөсөө юу ч хийхгүй байна гэж танд гомдоллож магад. Энэ нь Эго таныг гартаа оруулсаны шинж. Та бодлынхоо эзэн нь бус бодол таны эзэн байгаагийнх. Үүнээс чөлөөлөгдөхийн тулд та эхлээд толгой доторх дуу хоолой тань тэдгээрийг бий болгодог гэдгийг ухаарах хэрэгтэй. Таны мэдэрч буй бухимдал , хямрал нь таны сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл. Тэгж чадсанаар та өөрийгөө хүрээлэх бодит ертөнцөд жинхнээсээ байж, кассан дээр гаргаж тавьж байгаа өнгө өнгийн гялтганасан, элдэв амьтны дүрстэй чихэр, түүнийг идэхийн хүслэн болсон баяр хөөртэй , тэсч ядан хүлээж байгаа ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ зогсож байгаа хүүхдийг анзаарч харна. Мэдээж үүний тулд эхлээд та өөрөө өөртэйгээ ажиллаж, ажиглаж, таны оршин тогтнох байдлыг тушааж, захирдаг тэр толгой доторх дуу хоолойноосоо, нөгөө хуяг, бамбайнаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.30.15 11:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Төмөр өргөдөг хүний хоол хүнс юмаа гэснээс төмрөө олигтой өргөхгүй байж нэг л их хоол унд хөөцөлдсөн хүн, энэ байдлаараа хэдэн сарын дараа булчинлаг биш нэг бумбайсан л юм болох нь дутаад байна даа :hehe:

Image

Image

Image

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.01.15 9:59 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Зиа өнөөдрийн үг:

"Өөрөө нүцгэн байж бусдад хувцас санал болгож байгаа хүнээс болгоомжил" гэнэ дээ... өглөгч хүний хувьд бол харин ч байж болмоор юм шиг. Тэгэхээр өглөгч гэсэн утга илэрхийлээгүй байж таарах нь

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.02.15 12:35 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Тэмдэглэлүүдийг чинь уншсаар бгд 'зэн'г унших шаардлагагүй болчлоо доо бараг :)


Top
   
 Post subject: Pursuit of HappYness...
PostPosted: Dec.02.15 2:10 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2006
Location: Nothins that bad if it feels good
Хэдий өглөгч гэдэг утгаар сайхан сэтгэл гаргаж зөвлөсөн байж болох гэхдээ өөрөө ямар ч experience-гүй байж тэгэж худлаа мэдэмхийрч зөвөлгөө өгөж байгаа хүний үгээр явбал өөрийгөө л алдын байна лээ энийг хэлээд байгаан болуу даа ххэ
марклая

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Last edited by Begin on Dec.02.15 3:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.02.15 10:01 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
zolushka_717 wrote:
Тэмдэглэлүүдийг чинь уншсаар бгд 'зэн'г унших шаардлагагүй болчлоо доо бараг :)


Гүйээ чи өөртөө ав, хааяа сууж байгаад харагдхаар нь барьж аваад Random үг сонгоод уншиж байхад их гоё... жижигхэн хэмжээтэй ширээний ном байхад яг тохироно. Тэгж байгаад хэдийг аваад хамгийн дотны гэсэн хүмүүстээ бэлэглэх санаатай.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.02.15 10:02 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Begin wrote:
Хэдий өглөгч гэдэг утгаар сайхан сэтгэл гаргаж зөвлөсөн байж болох гэхдээ өөрөө ямар ч experience-гүй байж тэгэж худлаа мэдэмхийрч зөвөлгөө өгөж байгаа хүний үгээр явбал өөрийгөө л алдын байна лээ энийг хэлээд байгаан болуу даа ххэ

Аан яг яг, яааг наадахыг чинь л хэлээд байх шиг байна :wd:

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.02.15 2:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
За өнөөдөр ёстой живүүн үг гарч ирсээн...

"Уучил. Гэхдээ тэд үүнийг хүртэх эрхтэй учраас биш. Харин та амар тайван байх эрхтэй учраас"

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.02.15 2:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Сая цайны өрөөнд хоолоо идээд сууж байхдаа зөвхөн идэж буй цуйвандаа л анхаархыг оролдов. Учир нь түрүүхэн уншсан 1-р төрөх дээр эх, нярай 2-н эндсэн мэдээ, сүүлд хэд хэд гарсан нийтийн тээврийн автобусны ослууд түүнд хандаж буй иргэдийн хандлагыг харж бухимдаад, түмэн бодол толгойд эргэлдээд хэсэг идэвхгүй байдалд ширээн дээрээ суусан юм. Бухимдал, сөрөг бодлуудаасаа түр ч атугай салхын тулд идэж буй хоолондоо аль болох анхаарч, тавагтай цуйван дахь гурил, гурилын хэмжээ, бусад орц, байцаа лууван, сэрээдэж аваад амандаа хийхэд мэдрэгдэж буй амт зэргийг анзаараад хэсэг суучиж... нэг мэдсэн өөдөөс хараад сууж байсан ажлын 2 эмэгтэй надад хандаж ярьж байсан бололтой намайг харчихсан, тэгсэнээ "Хүүе энэ чинь бүүр хоолондоо яваад орчихож" гэчихсэн инээгээд сууж байна...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.07.15 10:02 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Өнөөдрийн үг:

"Аз жаргал бол таны мөн чанар. Ийм аз жаргалыг хүсэх нь огт буруу биш. Гагцхүү бид дотроо буй аз жаргалыг гаднаас л хайх нь буруу юм.

Аз жаргалыг бид эд зүйлсээс, харилцаанаас, санаа болон сэтгэлгээнээс эрж хайдаг учраас аз жаргал биш харин эд зүйлс, харилцаа, санаанууд нь маш чухал болчихдог. Аз жаргалыг бид ямар нэг зүйлээс хайхад тэдгээр зүйл нь аз жаргалаасаа илүү үнэ цэнэтэй болж хувирдаг"

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.07.15 10:46 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Сэдвийн нэрийг өөрчлөх цаг болжээ... Олоон жилийн өмнө анх "Аз жаргалын 10 нууц" нэртэй номноос хүн ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байх боломжтой гэсэн ойлголтыг авч байж билээ. Тухайн үедээ харин миний ухамсар, ухаан шууд буулгаж авч чадаагүй юм. Тэр цагаас хойш богинохон ч гэсэн үзэж, харж, туулж, эргэцүүлж ирсэн амьдрал уншиж олж авсан мэдлэгүүд тархинд өчүүхэн ч гэсэн гэгээ тусгаж бололтой. Аз жаргалыг эрж хайна гэдэг өөрөө аз жаргалын эсрэг ойлголт, аз жаргалыг эрж хайх биш өөрийн дотор буй аз жаргалыг цаг мөч бүрт мэдэрч сурах... энэ л жинхэнэ аз жаргалын мөн чанар юм.

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.08.15 1:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Happiness is... Өчигдөр орой фитнесс рүүгээ алхаж явтал урдхан талд 2 гартаа тор дүүрэн хүнс барьчихсан эмэгтэй явж байна, өөрт нь хүнд байгаа нь илт. Ойрхон яваа бол дөхүүлээд өгчих юмсан гэж бодоод хойноос нь гүйцэх санаатай явж байсан нөгөө эмэгтэй өөрөө амрах гээд тороо доош нь тавьчихав. Би шууд дэргэд нь очоод
- Та хаа хүрж яваа юм?
- Аан энүүхэнд уг нь ойрхон
- Би дөхүүлээд өгөх үү, хүнд байгаа бололтой тортойгоо нааш нь өгчих
- Өө тэгээч, юун сайн юм бэ... Тэгээд тортой хүнсийг нь орцных нь лифт хүртэл хүргэж өглөө. Нөгөө эмэгтэйн сэтгэлээсээ баярлаж байгаа нь илт, дахин дахин баярлалаа гэсээр лифт рүү орлоо. Хүнд өчүүхэн ч гэсэн тус хүргээд чин сэтгэлээсээ баярлаж байгааг хараад тэрүүхэндээ аз жаргалыг мэдэрчихэв. Нөгөө дотроо байгаа аз жаргалыг мэдрэнэ гэдэг энэ л байх...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.08.15 7:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Хүний мөнгөөр худалдаж авч болох, боломжтой хамгийн үнэт зүйл бол "ЦАГ ХУГАЦАА, ЭРХ ЧӨЛӨӨ"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.09.15 1:30 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Уналтын өдөр... төвлөрөх гэж хичээгээд хичээгээд нэг л болж өгдөггүй ээ..........................

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.10.15 1:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
За 5 минутын зав гаргаад өнөөдрийн random үг:

"Хэрцгий догшин ертөнцөд зөөлөн, сайхан сэтгэлтэй байх нь сул дорой байдал бус эр зориг юм"

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.24.15 2:11 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Happiness is... дуртай хөгжимөө сонсоод, тайвшралыг мэдрэх...


_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.24.15 2:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 853
Location: Escaping from HeLL Pot...
Сарын төлөвлөгөөгөө ч хийчихлээ, шинэ оноо угтхад ч бэлэн... Алдаа оноо, амжилт бүтээл чамлахааргүй, амьдралын 1 том шат ахисан жил боллоо. Одоо 2015 он хурдан дуусъяаа баяртай баяртай...

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 384 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1315 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited