#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.17 6:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 384 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next
Author Message
 Post subject: Happiness is...
PostPosted: Feb.19.13 4:47 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Шинийн 2нд үүрээр Сэлэнгэ явж байгаад зам дээр гэнэт гарч ирсэн 2 шувуунаас болж нисч үхэнгээ алдсан. Харин ч азаар замын хажуу руу 4н дугуйгаагаараа газардаад машиныхаа хамрыг бага зэрэг чихээд өнгөрсөндөө. Бас л туршлагагүй, жолооч болох болоогүйгийнх л байхдаа. Бага зэрэг хурд хасаад болохгүй бол чигээрээ гарах юман дээр тойрох гэж оролдож байгаад машинаа тогтоож чадахгүй замын хажуу руу үсэрч л байдаг. Ах гадуур сэлбэг сураглаал яваад байгаа бололтой, ашгүй хэрэгтэй сэлбэгүүд маань нилээд боломжын үнэтэй дуулдаад байна шүү. Ахтай байх сайхныг машинтайгаа онхолдсоноос хойш сайн мэдэрч байна өө. Ажил тархад 2 цаг үлдлээ гэж...

_________________
lost in my mind...


Last edited by Peace_4ever on Aug.21.17 3:24 pm, edited 9 times in total.

Top
   
PostPosted: Feb.21.13 2:22 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Хийх гэж хэдэн жил бодож, төлөвлөж, санаж явсан зүйлийг маань өөр хүмүүс аль хэдийн ажил болгоод эхлүүлээд явж байдаг. Ядаж байхад манайд 1 шинэ юм гарч ирхээрээ борооны дараах мөөг шиг хурдан олшрохыг нь яана. Нэг мэдхэд л 4, 5н өрсөлдөгчтэй болчихож... Бас өрсөлдөгч гэчжээ өөрийнх нь ажил нь одоогоор толгой дотор нь л яваад байгаашд. Нэгэнт анхдагчийн байр сууриа алдсанаас хойш "Шилдэг нь байх" гэсэн сонголт л үлдэж байх шиг байна даа. Дээхнэ 1 сонсож байсан юм байна "Бизнесийн 3н зарчим" гээд: 1. Анхдагч байх, 2. Хамгийн шилдэг нь байх, 3.? юу ч билээдээ сайн санадаггүй ээ...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.21.13 3:50 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Энэ нэг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гээд байгаа Аятунгаа гээд эмэгтэйн талаар уншлаа. Ээдээ эмэгтэйчүүд хүүхнүүд минь өөрсдийгөө жоохон хайрлаж, ухаантай амьдраачдээ. Энэ нийгмийн ороо бусгаа, дээгүүрх нь суудлаа олохгүй, доогуурх нь гүйдлээ олохгүй байгаа цөвүүн цагт та нар өөрсдийгөө л бодохгүй бол та нарыг бодох хүн байхгүй шүү. Тэр сайхан хөгжилтэй харь орон амьдраад, мөнгөтэй гадаадуудтай сууж болноо болно, хүний эрх л юм хойно. Гэхдээ "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэж зүгээр ч нэг үг биш байх шүү. Би зарим эмэгтэйчүүдийг гайхаад байдаг юм "Эрчүүдээс юугаараа дутхав, залуу насандаа, 1 л амьдрах юм чинь таалагдсантайгаа учирч, зугаацаж цэнгэж амьдрана" гэсэн. Нэг ийм юм байдаг юм шүү... эрэгтэй хүн гадагшлуулж эмэгтэй хүн шингээж авдаг. Эрэгтэй хүмүүс секс хийх болгондоо улам эрч хүч нэмж гялалздаг бол эмэгтэй хүн хамаг шим шүүсээ эрэгтэй хүнд алдаж байдаг. Яахав бага зэрэг туйлширч байж магадгүй. Гэхдээ энэ нь цаагуураа юу гэх гээд байна вэ гэвэл энэ бүгдийн дараа та нар өөрсдөө л муу нэртэй, бие сэтгэл санаагаараа хохирч үлдэнэ эрчүүдэд тийм зүйл хэзээ ч болохгүй, энэ бол ер нь бичигдээгүй хууль болцон зүйл. 40 гарцан эрэгтэй залуухан сайхан эхнэр аваа л хүүхэд гаргаад амьдраад явчихаж байгаа юм. Харин 40 гарсан авгайтай хэн нь цуг амьдрахавдээ. Монгол эрчүүд дунд сайн нь ч бий, саар нь ч бий. Санаа сэтгэл чинь ариун, зөв бодолтой, зөв явдалтай, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлвэл сайн залуучууд нь гараа л ирнэ. Заа бүр болохгүй бол заавал нэг хар юмтай болох албагүйшд, биеэ даагаад өөрийгөө хөгжүүлээд сайхан амьдралдаа. Монголд одоо бол боломжоос их юм алга... Өөрсдийгөө хайрла, өөрсдийгөө хүндэл, өөрөө өөрсдийгөө бүү хямдхан болголдоо

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.21.13 3:57 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Сүүлийн хэдэн жил өвөл биш хавар даардаг моод дэлгэрэх нь...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.22.13 2:18 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Хүн болгон "Ямар нэг зорилготой амьдрах ёстой" гэдгийг хаа нэгтээгээс дуулсан, эсвэл уншсан байдаг. Нилээдгүй хэсэг нь өмнөө том, жижиг ямар нэг зорилго тавьсан байдаг. Үүнээс нилээд нь зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг оролдлого хийдэг бол энэний ихэнхи хувь нь хэдхэн өдөр өөртэйгээ тэмцсэний эцэст өөртөө ялагдан бууж өгдөг. Тун цөөхөн хүн л өөртэйгээ тэмцсээр зорилгодоо хүрдэг, тун цөөхөн шүү!

Одоогоор өмнөө зорилго тавьсанаас, зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг оролдлого хийх гэдэг хэсэг рүү шилжиж байна даа

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.22.13 2:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Тамга тэмдэг :mrgreen:


Top
   
PostPosted: Feb.25.13 11:01 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Ажлынхан турах нэг сарын бооцоотой уралдаан зарлаж байна гэхээр нь бүртгүүлчлээ. Уг нь миний жин 82-83кг байдаг л юм сая жингээ үзсэн 83,9кг болчиж, саяны цагаан сар ч жоохон нэмэр болсон байх л даа. Өндөр 175см гэхээр уг нь 7-8 кг турхад л жиндээ очих юм байна лээ. Заа тэгхээр миний турах төлөвлөгөө гэвэл:
1. Ямар нэгэн хоолны дэглэм барилт хийхгүй, зөв хооллолтыг хэвшил болгох. Үүнд: илчлэг багатай хоол идэх, өглөөний цай өдрийн хоолоо идээд орой жимс, ногоо идэх. Консерванттай буюц үйлдвэрийн аргаар удаан хадгалагдхаар хийгдсэн элдэв зүйлс огт идэхгүй байх.
2. Өдөрт дор хаяж 2 удаа гүйх /өглөө, орой/
3. Өөртөө итгэлтэй, сэтгэл өөдрөг байх :brows:

Би ер нь маш амархан хөлөрдөг, бага зэрэг л идэвхитэй хөдлөхөд урсаад өгнө шүүдээ. Магадгүй энэ турхад миний том давуу тал байж болох юм. За тэгээд өдөрт ямар ямар арга хэмжээ авсан, үр дүн хэр гарч байгаагаа блогтоо бичээд баталгаажуулаад явнаа. Сарын дараа сайхан бооцооны мөнгө тоолоод л авждээ :hihi: Үр дүнтэй аргууд байвал бас зөвлөөрэй

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.25.13 12:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6518
Peace_4ever wrote:
Энэ нэг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гээд байгаа Аятунгаа гээд эмэгтэйн талаар уншлаа. Ээдээ эмэгтэйчүүд хүүхнүүд минь өөрсдийгөө жоохон хайрлаж, ухаантай амьдраачдээ. Энэ нийгмийн ороо бусгаа, дээгүүрх нь суудлаа олохгүй, доогуурх нь гүйдлээ олохгүй байгаа цөвүүн цагт та нар өөрсдийгөө л бодохгүй бол та нарыг бодох хүн байхгүй шүү. Тэр сайхан хөгжилтэй харь орон амьдраад, мөнгөтэй гадаадуудтай сууж болноо болно, хүний эрх л юм хойно. Гэхдээ "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэж зүгээр ч нэг үг биш байх шүү. Би зарим эмэгтэйчүүдийг гайхаад байдаг юм "Эрчүүдээс юугаараа дутхав, залуу насандаа, 1 л амьдрах юм чинь таалагдсантайгаа учирч, зугаацаж цэнгэж амьдрана" гэсэн. Нэг ийм юм байдаг юм шүү... эрэгтэй хүн гадагшлуулж эмэгтэй хүн шингээж авдаг. Эрэгтэй хүмүүс секс хийх болгондоо улам эрч хүч нэмж гялалздаг бол эмэгтэй хүн хамаг шим шүүсээ эрэгтэй хүнд алдаж байдаг. Яахав бага зэрэг туйлширч байж магадгүй. Гэхдээ энэ нь цаагуураа юу гэх гээд байна вэ гэвэл энэ бүгдийн дараа та нар өөрсдөө л муу нэртэй, бие сэтгэл санаагаараа хохирч үлдэнэ эрчүүдэд тийм зүйл хэзээ ч болохгүй, энэ бол ер нь бичигдээгүй хууль болцон зүйл. 40 гарцан эрэгтэй залуухан сайхан эхнэр аваа л хүүхэд гаргаад амьдраад явчихаж байгаа юм. Харин 40 гарсан авгайтай хэн нь цуг амьдрахавдээ. Монгол эрчүүд дунд сайн нь ч бий, саар нь ч бий. Санаа сэтгэл чинь ариун, зөв бодолтой, зөв явдалтай, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлвэл сайн залуучууд нь гараа л ирнэ. Заа бүр болохгүй бол заавал нэг хар юмтай болох албагүйшд, биеэ даагаад өөрийгөө хөгжүүлээд сайхан амьдралдаа. Монголд одоо бол боломжоос их юм алга... Өөрсдийгөө хайрла, өөрсдийгөө хүндэл, өөрөө өөрсдийгөө бүү хямдхан болголдоо


үг бүрчлэн санаа нийлж бна.

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Feb.26.13 1:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6518
би өндөрөөрөө чамтай чацуу юм бна :)

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Feb.26.13 2:09 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Astrid_Maderly wrote:
би өндөрөөрөө чамтай чацуу юм бна :)

Хөөх чи чинь тэгвэл хүйсэндээ нилээд өндөртөө орхоор юм байнашд. Өчигдөр орой гэрийн ойрхон нэг фитнесс рүү орж багштай нь уулзсан. 3н сараар явбал сарын 30000 юм байна лээ. Бас нээх ч том биш цэвэрхэндүү, хамгийн гол нь өглөө 7д нээдэг гэсэн. Тэгхээр өглөө орж 40 мин гүйгээд оройдоо 1 цаг гүйчээд байхад яг болхоор санагдав. Юутай ч оройноос яваад эхэлчиндээ...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.26.13 2:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6518
би бараг 177 хавьцаа бгаа бхаа.
гэхдээ чамайг эмэгтэй гэж ойлгосон шд хэхэ тгд хань татах санаатай :)

наад фитнесс чинь хаана бдаг фитнесс бэ? хямдхан юм бна.

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Feb.26.13 2:24 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: May.17.11 9:23 pm
Posts: 1113
eregtei bizdee?


Top
   
PostPosted: Feb.26.13 2:44 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Замын явцад эр эм нь мэдэгдэх байлгүйдээ :frog:

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.26.13 2:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6518
ееээээй, эмэгтэй гэж мэдээд бсиймаа :cheerleader:


бичлэгийг нь уншаад өөр шиг минь санагдаад бгаам. гэхдээ би ийм эмх цэгцтэй бичиж чаддаггүй л дээ.

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Feb.26.13 3:55 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Өнөөдрийн уриа "Дэмий суухаар ус ууцгаая"...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Mar.04.13 11:32 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Уржигдар машинаа засуулаад авсан :cheerleader: сайхаан. Өчигдөр харин ахтай нийлж машиндаа өөрсдийнхөө хэмжээнд үзлэг явуулж жижиг сажиг зүйл янзаллаа. Одоо тэгж байгаад нэг короп солиулчвал ч нэг хэсэгтээ толгой өвдөхгүй болчих гэд байдаг, короп солиулахад сая гаран төгрөг болно... болгоно доо. Турах хөтөлбөр хөөрхий үр дүнгээ өгч байна шүү, хоолны дэглэмдээ бага зэрэг өөрчлөлт оруулаад л хэдхэн хоногт элбэг 2-3кг турчихаж. Уул нь фитнессдээ яваад хөдлөөд өгвөл ч бүр дороо шуугдаад ирэх бололтой, энэ санхүүгийн хямралыг хараал идэг :m7: Ядаж байхад 2 сарын төлөвлөгөө биелээгүй одоо буух цалин гэж юу л байх болдоо. Дээр нь Март-8 энэ 7 хоногт болох гэж байдаг :m7:

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Mar.14.13 11:46 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Нэг л сонин тавгүй өдөр эхлэж байх чинь, энэ FB-с л болчих шиг боллоо, ажлын завсраар хааяа нэг шагайчихаар завтай хүмүүсийн бичсэн хэрэгтэй хэрэггүй сүртэй сүртэй хачин юмнуудыг уншчаад уур хүрээд нерв хөдөлчих юм. Нэг л их өөрийнхөөрөө байдаг, бусдаас ялгарах гэсэн, өөрийгөө ганцаардуулсан, элдэв янзаар хүмүүсийн анхаарлыг татах гэсэн хүмүүс яасан ч олон болчихсон юм. Ийм юмнуудыг нь уншаад сууж байдаг би өөрөө тэнэг л юмдаа. БОдож байсан бизнес төлөвлөгөөгөө бичээд эхэлчихсэн, гэхдээ нэг л сайн явж өгөхгүй л байна. Яг чухал гэсэн хэсгүүдийг нь л бичихгүй бол дуусахгүй их юм болох янзтай. Жин хасах төлөвлөгөөнд орсоноос хойш 4кг хасчихаж...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: May.09.13 12:13 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Энэмуу блогоороо шагайлгүй сар гаран болчихсон байнашд.

За тэгээд нөгөө турах тэмцээн маань дуусаад ах түрүүлж чадаагүй ээ. Гэхдээ өөртөө бол чамлахааргүй турж чадсан шүү... 83,9кг-аас 78,8кг болсон. Ердөө ганц сарын хугацаанд 5,1кг нээх их хүчин чармайлт гаргалгүйгээр турсан гэхэд өөрөөрөө хэрэндээ бахархав :frog: Одоо 79-80кг л бариад байгаа.

Гадаа дулаараад эрт нар мандаад зуны үнэр ороод сайхан л байна. Төлөвлөсөн, бодсон хийх зүйл зөндөө байгаа ч нилээд бодож ажигласны эцэст хамгийн эхлээд өөрийгөө ялах хэрэгтэйг ойлгов. Өөрийгөө ялаагүй, дутагдалтай сул талуудаа дийлж чадаагүй байж юун хүнтэй өрсөлдөж, өөрийгөө харьцуулах. Тэгхээр хамгийн эхний сул тал болох нойрыг ялан дийлхээр шийдсэн. Гадаа нар эрт мандаад сайхан болж байгаа болхоор өглөө 5:30д босоод гүйж эхлэв. Дажгүй ээ гол нь одоо энэ эрчээ алдахгүй цааш яваад байна шүү KEEP GOING.

Стив Жобсын бүрэн цадиг уншиж эхэлсэн ...Дорнын гүн ухаан, гэгээрэлд хүрэх замыг, шинэ технологи бизнестэй гайхалтай хослуулж чадсан этгээд гэмээр хүн. Дараа нь Атаархах зүйлгүйг уншихаар төлөвлөв...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Jul.29.13 2:20 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Хүний оюун ухаан, үзэл бодол, сэтгэхүйд хил хязгаар гэж үгүй. Зүйрлүүлвэл огторгуй ертөнц мэт...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Aug.08.13 10:03 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Өглөө 06 цаг өнгөрөөд утасныхаа сэрүүлгийг унтраачаад босч чадахгүй нойрмоглоод хэвтэж байтал цонхны салхивчин дээр нэгэн шувуу ирж суугаад яг л "Босооч!... Босооч!...." гэж байгаа юм шиг хэдэнтээ жиргээд нисэн одов. Өчигдөр удаан хорхойсож авхыг хүсч байсан номоо өөрөөсөө харамлан байсан мөнгөөрөө аваад уншиж эхэлсэн юм. Түүнтэй холбоотой ч юм шиг... Үнэхээр гайхалтай, сэтгэл дүүрэн мэдрэмжээр өглөөг угтлаа. Тайван гэгч нь цайгаа уугаад, машинд номоо уншиж яваад ажилдаа ердийн яарч сандран ирдгээсээ эрт хүрээд ирлээ.

Хүний аз жаргал гэдэг... хүн яг амьдралын мөн чанар, үнэнийг олоогүйдээ аз жаргал гэгчийг хайн дэвэн дэлхийгээр төөрөн бэдэрдэг гэх. Яг амдралын үнэнийг ойлгосон тэр цагт аз жаргал өөрөө чамайг хайн ирэх болно.

Бид ердөө л өөрсдийн шунал хүслийн хэмжээгээр өөрсдийн аз жаргалыг тодорхойлж түүнийг хөөвч давааны цаадах давааны үлгэр адил хэзээ ч жинхэнэ аз жаргалыг мэдэрч чаддаггүй аж.

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Aug.08.13 10:09 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Хүн өөрөө өөртөө зовлонг бий болгодог. Чи ямар үр тарина, яг л тийм л зүйлийг ургуулах болно... зовлонгийн үр таривал зовлонгийн цэцэг, аз жаргалын үр таривал аз жаргалын л цэцэг ургана. Өөр хэн нэгэн ирээд чиний аз жаргалын цэцгийг тасчин хаяж зовлонгийн цэцэг болговол өөрт нь өгөөд явуул, бүү ав. Чамд тэртээ тэргүй өөр зөндөө аз жаргалын үр бий...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.02.13 12:58 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Р.Чойном Жаргал зовлон

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
Буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл, хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим нь ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай, элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа, хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусаж төрсөн юм
Унахдаа дуулж төрөөгүй ээ, уйлж төрсөн юм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм
Олон зууны, олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь их ээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
Үгүй ээ, барагдах нь байтугай, багассан ч үгүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж, үржүүлж
Бие биендээ тараасаар байна
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй, чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж
Гангалж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огьж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины
Утаа залгилж, бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино.
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой, мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй, хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил, нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ,
Хүсэл чинь их, ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу?

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.02.13 12:58 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.18.13 10:31 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл гэх үг дэлгэрчээ... Хүсэл, тэмүүлэл, зорилготой залуу хүнийг өглөөд сэрүүлэг биш хүсэл, зорилго нь сэрээдэг байх ёстой. Бид ямар нэг дуртай зүйлээ тэсч ядан догдолж хүлээхээр оройд нойр хүрэхгүй, өглөөд тун амархан сэрж хөнгөхөөн сэргэлэн босч ирдэг. Яг л үүнтэй адил, сэрүүлгэндээ ч сэрэхгүй нойроо харамлан унтаж байна гэдэг... чин хүсэл зорилго надад алга. Худлаа хөнгөн бодлоос цаашгүй ч юмуу... Үе үе дотроо одооноос, маргаашнаас гэх мэтээр зорилго тавин оролдовч яг л зүүдэн доторхи зүүд шиг. Нэг зүүднээс нөгөөд шилжих хэсэгхэн хоромд л өөртэйгээ хагас хугас тэмцэнэ. Ямар нэг шинэ зүйлийг оролдож эхлээл төд удалгүй хаядаг муу зуршилтэй болж. Маргаангүй үнэнийг хэлдэг, ухаантан мэргэнтэй уулзаж зад шүүмжлүүлэх юмсан. Өөрийгөө энэ амьдралын хаагуур яваад байгаагаа, юунд алдаад байгаа мэдэх юмсан. Өөрөө дотроосоо энэ бүгдийг ухаж олох уу, эсвэл хэн нэгнээс суралцах ёстойн болов уу. Хайран сайхан залуу нас минь нүдний өмнө жирэлзэж байна. Бусдын л адил амьдралаар, бусдын л адил өөрийгөө хуурсаар...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.18.13 1:01 pm 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
"Хятад хүүхэн Монгол бүжиг бүжиглэж болохгүй гэнэ. Тэр ердөө Хятад болж төрсөнийхөө төлөө Монголыг сонирхох эрхгүй. Жүдүүд Жүд болж төрсөнийхөө төлөө хөөгдөж туугдаж алуулж талуулж явсан. Хэрмэл Цигануудыг бүгд л хавчиж хатгаж, хаа явсан газар нь хүний тооноос хасаж байсан, Хятадууд Монголчуудын хувьд Жүдүүдээс ялгарах ялгаа юу байна? Тэр хүүхэн Хятад болж төрсөн болхоор Монгол бүжиг бүжиглэхийг нь бүгд хараасан. Монголчууд бүгдээрээ Нострадамус, Ванга, Менталист, Бөөчин хүмүүс юм болхоор хүнийг ганц хараад л шууд мэднэ. Ердөө 400-700 хүртлэх нанометр долгионы урттай гэрлийг л ялгах чадвартай хоёр нүдээрээ хэнийг ч харсан Гомо, Лесбигээр нь ангилчихна, өгүүлбэрийн төгсгөлд бичсэн цэгээр нь тэр хүн ямар бодолтой болохыг шууд хэлчихнэ. Монголчууд чинь бүгд Супербаатрууд... Марвелийн Икс Хүмүүс дээр гардаг Экзавиерийн Майнд удирдах чадал ч бидний хажууд жулдана... Монголчууд бүгдийг ялгаж салгаж, үнэлэлт дүгнэлт өгөх дуртай, төрөлхийн шинжлэх ухаанч хүмүүс. Бидний шинжлэх ухаан Тэнгэрээс Сүнс буулгаж, Шүлсээр хорт хавдар эдгээдэг. Хэн биднээс сүрдэхгүй байж чадах вэ? Монголчууд бүхнийг магтан дуулж, байгаа чигээр нь хадгалдаг төрөлхийн Артист хүмүүс. Орчин цагийн урлагийн бүх үзэл Монголоос дэлгэрсэн... Хорь дугаар зууны Кубизм Монгол малын хашаанаас үндэслэж, Хонь гаргах үйлээс өнөөгийн Сүрализм үүссэн юм. Бөөгийн мөргөлийн шүлэг бадгийг нарийн судлаж үзвэл Пост Модернизмийн эхлэл. Бидэнд бусдын бодол хамаагүй, Бид бүхнийг мэддэг болхоор бүхнийг өөрсдийхөөрөө шийддэг. Гитлерийн хас тэмдэг, Мусолинигийн фашизм, Марксын хөрөнгөтний үзлийг бид л анх дэлгэрүүлж гаргаж ирсэн. Гэхдээ хэрэг дээрээ энэ бүгд хий хоосон хийрхэл. Үнэндээ бидэнд барим тавим хийсэн зүйл байхгүй, бусдад гайхуулчих цөмийн бөмбөг байхгүй. Юу ч үгүй юм болхоор үргэлж бусдаас зээл тусламж хүсдэг өлгийтэй жаалууд. Бид шинжлэх ухаан, танин мэдэхүй гэж мэдэхгүй, Маргааш өдрийн аясаа зурхайгаар шийдэж, мэс засалд орхын өмнө Гандан ордог сохор хүмүүс. Бүхнийг шууд харагдах байдлаар нь үнэлэж дүгнэдгээрээ бид Урлагийнхантай адил. Хятадуудыг үзэн ядаад л байна ядаад л байна, Хятадтай холбоотой бүхнийг хүний нүүр харах газаргүй болгож байна. Хятадтай унтсан хүүхний Үсийг хуслаа гээд, юу өөрчилөгдөнө гэж? Үнэндээ бид юу хийж бүтээсэн юм. Үнэндээ бид тэр муулаад байдаг хятадуудаасаа юугаар илүү гэж? Америктай өөрсдийгөө жишиж хоосон хөөрцөглөлөөр өдөр хоногийг өнгөрөөхөөс илүү зүйл бидэнд байна уу? Үндсэрхэг үзэл гэж Монголчуудаас бусад бүх хүмүүсийг үзэн ядаж, алж хядахыг хэлдэг юм бол далан жилийн өмнө тийм нөхөр дэлхийн хоёр дугаар дайныг эхлүүлээд ялагдсан... Хэдэн сая хүмүүсийг ямар ч шалтгаангүй хядсан... Шалтгаангүй үзэн ядалтаас үүдэж гэр бүлүүд, найз нөхөд, амраг хосууд үхэцгээсэн. Бид далан жилийн өмнөх сэтгэлгээтэй л байгаа бололтой. Дэлхийн соёлоос бүтэн дал жил хоцорчихжээ... Энэ тийм бахархаад байхаар зүйл юм гэж үү? Монголоос бүх юм үүссэн юм гэж бүгд яридаг, үнэндээ бид юмны утга учрийг ойлгож чадаж байна гэж үү? Маргаашийн өдрийн байдлаа зурхайгаар шийдчихдэг, хагалгаанд орох хоногоо ламд үзүүлдэг, бидэнд өөрсдийн гэсэн тархи байна уу? Удалгүй нядлахаар хооллож байгаа гахайн фермээс ялгарах ялгаа алга"

By Gravitation Graviton

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Dec.24.13 10:58 am 
Online
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 852
Location: Escaping from HeLL Pot...
-...
- I have control
- No you have power, not control
- Power is control
- That is an illusion
-...

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 384 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited