#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.26.18 7:15 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 417 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17 Next
Author Message
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Dec.27.17 5:28 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Хүүхэд эцэг эхийн тусгал гэдэг бол
Төр бол ард түмний тусгал... Ямар ард түмэн байна, тийм л төр тэдний дээр байна.

_________________
lost in my mind...

Top
   
PostPosted: Jan.09.18 1:54 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Peace_4ever wrote:
Red Cloud wrote:
Peace_4ever wrote:
2 найзтайгаа эхлүүлсэн ажил маань явж явж хэр үнэнчээр хэрэглэгчдээ татах уу, орлого татвараа хэр шударгаар мэдүүлэх үү гэдэг дээр л гацах юм байна л даа. Нэг залуу маань "Ugasa bugd l tatvaraas zugtaaj bga shude" гэх... Надад бол бүгд л хулгайч юм чинь би ч гэсэн хулгай хийнэ гэж байгаатай агаар нэг сонсогдож байна. Нэг ч төгрөгний татвар нуухгүй, төрд авилга өгч үзэлгүй 300-д хүнтэй компанийг босгосон эрхмийн удирдлаганд 5жил ажиллаад явж байна, эцэг эхээс ч өвлөж авсан цөөн хэдэн үнэт зүйл байна. Би энэ үзэл бодлоосоо ухрахгүй ээ... худал хэлж, нуугдаж ашиг орлого олж явсанаас цалинтай ажлаа хийгээд явж байсан нь дээр. Бусад нь худал хэлж, хулгай хийж, цавчиж, хэрэглэгчдээ хуурч ашгаа олоод, баяжаад явдаг л юм байгаа биз. Гэхдээ энд ямар ч ҮНЭТ ЗҮЙЛ байхгүй. Ашиг орлого багатай ч, хэрэглэгчдийнхаа талархалыг хүлээсэн, өөрийн гэсэн ҮНЭТ ЗҮЙЛ-тэй компанийг л хөл дээр нь босгоно 8)

guu bas neg ch gsen "Mongol" hun iim zorig gargaj bna gdeg chine boloodoo. Niiteeree hulgaich hulgain norm boltson gazar ingene gdeg ad l bolohiin l tsondon

Ер нь бол ад болоод, сүүлдээ ойлголцохгүй энэ ажлаас бүр мөсөн гарахаар боллоо.
Гол нь олигтой гар нийлэхгүй байгаагийн дээр үзэл бодол нилээдгүй зүйл дээр таарахгүй асуудал үүссэн. Анхнаасаа уг нь энэ талаар бодоогүй биш бодсон ч яг ажлын талбар дээр гараад гайгүй болоод явах байх гэсэн буруу байсан бололтой.

Бараг л хэрүүл болоод салж байх шиг байна. Өөрийн бодол өөртөө л зөв. Гүрийгээд цаашдаа үргэлжлүүлээд зүтгэж болохоор байсан ч энэ байдлаараа олон ч зөрөлдөж, олон ч маргана... тэр болгоныг даваад явах хүсэл байсангүй.

Зөв, буруу шийдвэрийн алин болохыг цаг хугацаа л харуулждээ.

Өчигдөр орой ойрд холбогдоогүй нэг найз утас цохиж байна... бодож байгаад утсаа авлаа
-За сайн уу, юу байна? өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд. Чи чинь FB энэ тэртээ байдаггүй юмуу л гэж байна
-За баярлалаа, мань FB ер нь орохоо болиод байгаашдээ. Чамаар юу байна?
-....Хэн хэн..... мань хэд уулзах гэж байна чи хөгшөөн завтай бол ирэхгүй юмуу?
-Өө тиймүү, заадаа мань бодож байгаад л болъё доо... Бла бла бла.... ойр зуур хэдэн үг солив. Тэгсэн чамтай А... ярья гэж байна гээд утсаа дамжуулав. Дээрх муудалцсан А.... утасны цаанаас:
-За юу байна? төрсөн өдрийн мэнд хүргэе. Өчигдөр харин ийм ийм... ажилтай байж байгаад ярьж амжсангүй
-За баярлалаа, зүгээр зүгээр мань ямар төрсөн өдөр гэж нээх сүржигнэдэг биш, чамаар юу байна бла бла...
Ойр зуур хэсэг сонин, хүүхдүүдээ ярьж байгаад дараа уулзъя гэхээр нь OK гээд утас таслав.

Ёстой ярьна гэж бодоогүй явж байсан хүн өөрөө ярьдаг юм байна, мэдээж ганц 2 татсан бололтой, нилээд үг яриа нь олширчихсон. Бараг хэзээ ч ярихгүй байх гэж бодож байсан, ярьсанд нь тэрүүхэндээ шоконд оров. Гэхдээ дараа уулзах хүсэл бол алгөө... ингэсгээд мэнд устай явж байхад л болох байх.

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.09.18 2:01 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Repost...

"Англи хэл сурах гэж байгаа хүмүүст 3-хан үнэтэй зөвөлгөө өгье.

1. Англи хэл дээр ном унш. ( өдөр бүр 2 цаг, толь бичиг хэрэглэхгүй, ойлгохгүй байх нь хамаагүй уншаад л бай, үгнүүдийг ямар тохиолдолд- яаж хэрэглэдгийг далд ухамсарт чинь ном уншиж байхад автоматаар бичигддэг, үгсийн болон өгүүлбэрийн санг чинь арвин болгох ганц хэрэгсэл шүү, маш чухал ) – Амжилтын 80%.
2. Англи хэл дээр кино үз ( Орчуулаггүй кино, ойлгохгүй байх нь хамаагүй, Долоо хоногт 3 кино) - Амжилтын 30%.
3. Rosetta Stone апп ашигла ( хүүхэд анх эх хэлээ яаж сурдгийг судлаад гаргасан программ, үр дүн нь гайхалтай сайн программ ) - Амжилтын 30%.
Хэлийг 3-хан сар сурчихна гэж битгий мөрөөдөөрэй. Төгс хэлтэй болохын тулд 3 жил багадаа зарцуулна. 3 жил сахилга баттай, өдөр бүр цаг гаргахад бэлтгэлтэй байгаарай.
Хамгийн их баялаг хаана байдаг вэ гэдэг асуултанд “Хоёр чихний хооронд” гэдэг хариулт авдаг юм. Тэгвэл тархиа хөгжүүлэх түлхүүр бол ХЭЛ. За бүгдэд нь амжилт ;)
Б.Одсүрэн"

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.11.18 3:34 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Maybe the best scene in 2017...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.19.18 4:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Хаанаас гэнэт ийм дажгүй уран бүтээлчид гараад ирэв... :brows:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.24.18 2:32 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Аймар том мэдээтэй, 9 сард ам бүл нэмэхээр болсон :))

Хойтон өдийгөөс тэгээд шаагилдаа л байж байх нь дээ :l3:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.24.18 6:16 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14509
Location: Düsseldorf, Germany
nyaa aasan uulkun in! bayar hurgii!

_________________
управляй своей судьбой

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.26.18 10:03 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Sparkle Liya wrote:
nyaa aasan uulkun in! bayar hurgii!

Баярлалаа :wd: :wd:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Jan.26.18 10:07 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
2-дахь хүүхэд ирж байгаагаа зарласнаар эхний хүүхдээ мөөмнөөс нь гаргах хүндхэн асуудал хажууд шууд тулж ирэв.

Өнөөдөр оройноос ээжийг айл руу явуулж хэд хонуулна, хүү аав өвөө эмээ 4 хэд хоног үзэж тарна даа ... :?

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.07.18 2:49 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Бусдыг магт, өөрийгөө шүүмжил
Бусдаас суралц, өөрийгөө сорь
Бусдаас илүүг чад, өөрийгөө урамшуул... тэр цагт чи амжилтанд хүрэх болно.

Владимир Ильич Peace_4ever

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.12.18 12:57 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Зүгээр л санаа алдъя...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.22.18 10:58 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Samsung 30TB SSD үйлдвэрлэв...
Intel Drone team 2018 оны өвлийн олимпид 1218 дрон зэрэг нисгэж тоглолт үзүүлэв...
Yandex-н автомат жолоодлоготой машин хальтиргаатай гудмаар асуудалгүй явав...

Одоо дэлхийд технологи, hi-tech, data, соёл урлаг болон эдийн засгийн ширүүн дайн явагдаж байна. Эдгээр дайнд манай талаас түй ч оролцоо алга. Бүгд шалаар нэг... мундаг дуучин ард түмэн л гэдэг. The Voice show яваад гадныхантай харьцуулагдаад ирсэн шүүгч нар нь ч, оролцож байгаа залуучууд нь ч үнэн аргуу, хэцүүхэн л харагдаад байдаг.

Өсвөр үе, эхнэр хүүхдүүдээ K-Pop, Солонгос драманы ачаар тэдний соёл урлагт хүчиндүүлээд л...
Нийтээрээ Facebook-н боолууд.
Том гүрнүүдийн нүдээр бол тал нутаг дахь Африкийн хөгжил буурай жижиг улс.

Гэтэл нийт нь дэлхийн номер 1 эдийн засгийг бий болгож байгаа урд хөршөө үзэн ядсаар, Монгол, Монгол дотроо БИ ялсаар...

Image
Image
Image

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.22.18 11:11 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Америкийн жирийн нэг иргэний хүүхэд бол дэлхийн хамгийн хүчирхэг гүрний иргэн.
Монголын нэг хөрөнгөтний хүүхэд бол хөгжил буурай, ядуу орны л иргэн.

...хүчирхэг гүрний иргэн баймаар байна уу?
...буурай, ядуу орны иргэн баймаар байна уу?

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.27.18 11:08 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
“Хамгийн том эрсдэл бол эрсдэл хийхгүй байх. Ийм хурдтай өөрчлөгдөж байгаа ертөнцөд эрсдэл хийхгүй байх нь баталгаатай унахын шинж”
Марк Зукерберг, Facebook

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Feb.28.18 2:27 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Бусад хvн өөрөөс нь илүү гарахыг үзэж чаддаггvй нэгнийг оросоор НИЩЕБРОД гэдэг гэнэ. Манайхаар бол хэлбэрддэг нөхөд болж таарлаа. Тэднийг дvрслэн харуулсан нийтлэл олсноо аваад ирлээ. Эндээс vзэхэд тэд хөөрхий их л зовдог бололтой…

“Гуйлгачин” сэтгэхүйтэй хүмүүс яагаад зовдог вэ ?

Тэд үнэтэй машин хөлөглөн, гоёмсог тавилгаар дүүрэн цэлгэр орон байранд сууж байгаа цагт өөрийгөө бусдаас хавгүй дээр, илүү үнэтэй гэж vздэг. Хямд машинтай хөршөө хараад: “Би энүүнээс илүү өндөр цалинтай… би юмтай хүн… харин энэ муу ядуу” хэмээн боддог.

Тэд “Хүмүүс машиныг минь хараад намайг лаг гэж боддог байх” гэх бодлоор сэтгэлээ хуурч, өөрийгөө vнэлэх үнэлэмж нь тэр хэмжээгээр дээшилнэ. Тэд хөршийнхөө хажуугаар өнгөрөх эсвэл хямд машин эгнүүлэн зогсоосон гудамжаар давхих тоолондоо өөрийгөө чухал мэтээр боддог. Харин хөрш нь илүү гое машинтай болмогц тэдний өөрийгөө vнэлэх үнэлэмж навс буурч, нойр нь хулжиж хоолноос гарах шахна. Хөрш нь өөрөөс нь илүү амжилттай яваад байна шүү дээ! Ингээд тэд өмнөх байр сууриа ямар ч хамаагүй vнээр эргүүлж олохыг хичээдэг. Энэ бол дан ганц машин тэрэгний тухайд биш шүү…

Энэ нөхцөл байдал эцэс төгсгөлгvй үргэлжилэх бөгөөд тэдний өөртөө өгөх үнэлэмж нэг буурч, нэг дээшилнэ. Хэн нэгэн хүн илүү үнэтэй, илүү сайхан юм эдлэх тоолонд тэд өөрийгөө чамлан голж, харин тааруухан яваа харагдвал давуу гэдгээ мэдэрч бөөн баяр болно.

Зохиолч, гүн ухаантан Шарль де Монтескье: “Бид зүгээр л аз жаргалыг хүсдэг байсан бол амар байх байлаа. Гэтэл бид бусдаас ИЛҮҮ аз жаргалтай явахыг хүсдэг нь огт бүтэшгүй зүйл. Учир нь бусад хүмүүс бидний нүдэнд ямагт илүү жаргалтай харагддаг” гэсэн байдаг.

Хүмүүс “зохиомол” аз жаргалын араас хөөцөлдсөөр яг л хар тамхинд донтогсод шиг болдог. Тэд бусдаас илүү гэдгээ ямар ч хамаагүй үнээр мэдрэхийг оролддог. Тэд гар утас, машин тэргээ байн байн сольж, брэндийн жийнсээр л гангарч, үнэтэй тавилгаар гэр орноо тохижуулж (хүн ороод ирвэл яана?), дэгжин чамин гэдгээ тодотгон үнэртэй усны зөвхөн үнэтэйг нь түрхдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн нь багагүй үнэтэй тул “юмтай хүний” дүр эсгэгчид өр ширэнд баригдаж гүйцдэг. Ингээд тэд “зохиомол” аз жаргалаасаа болж зээлэнд донтож эхэлдэг. Тэд бусдаас дор орчих вий гэхээс үхтлээ айдаг тул ийм нөхцөл байдалд орохгүйн тулд хэдийг л бол хэдийг гаргахад бэлэн байдаг. Тэд “юмтай хүний” байр сууриа хадгалж үлдэхийн тулд асар их мөнгөөр юуг ч хамаагүй худалдаж авдаг.

Тэд “юмтай хүнд” байж таарахгүй бүхнийг ямар ч хамаагүй аргаар нуухыг хичээж, харин юмтай мэт харагдуулах бүхнийг бүхий л аргаар реклаамддаг гэнэ. Жишээ нь, 5 одтой зочид буудалд буусан тухайгаа ФБ-ээр нэг зарлах атлаа 3 одтой буудлын тухай ганц ч үг дурдахгүй.

Ингээд тэдний амьдрал нэгэн том “жүжиг” болон хувирч тэд бусдыг бус, харин өөрийгөө хуурч эхэлдэг. Тэд дvрдээ орж өөрийгөө үнэхээр “юмтай” гэдэгт үнэмшиж, насаараа төлж барахгvй их өртэй гэдгээ “мартахыг” хичээдэг.

Гэтэл нэг л өдөр банк, санхүүгийн байгууллагууд тэдэнд зээл олгохоо больж, жаргалтай өдрүүд нь дууссанаар тэд сэтгэлийн гүн хямралд ордог. Тэд өөрийг нь дайрсан гай зовлонг зээл олгохоо байсан банк, цалин хөлсийг нь нэмж өгдөггүй ажил олгогчтойгоо холбож үздэг. Харин өөрсдийгөө бол тэд хэзээ ч буруутгахгүй. Учир нь тэд бусдын л адилаар амьдралаас авч болох бүхнийг авч “бүрэн дүүрэн” амьдрахыг л хүссэн. Үүнд буруу юм юу байна?

Энэ бүхнийг Генри Фордын хэлсэн үгээр дүгнэх нь зүйтэй болов уу:

“Надад үнэтэй буудалд буух шаардлага байдаггүй. Хэрэггүй юманд илүү мөнгө төлөх нь утгагүй хэрэг. Би хаана ч буусан Генри Форд хэвээр байна. Тэгээд ч зочид буудлуудын хооронд онцын ялгаа байдаггүй юм. Хамгийн энгийн буудалд ч үнэтэй буудалд бууснаас дутахааргүй алжаал тайлж болно шүү дээ. Энэ пальтоны хувьд гэвэл… тийм ээ, таны зөв… үүнийг аав минь өмсдөг байсан юм. Аавынхаа хуучин пальтог өмслөө гээд би Генри Форд байхаа больчихгүй шүү дээ. Хүү маань нас залуу, цус шингэн байна. Тиймдээ ч тэрээр: “Хямд зочид буудалд буувал хүмүүс намайг юу гэх бол?” гэж эмзэглэдэг. Харин би бол огт тоодоггүй… учир нь би өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ. Миний тэрбумтан болсны нууц гэвэл тооцоо сайн хөтөлж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас нь ялгаж салгаж чаддагт л байгаа юм.”

kiev.life сайтаас орчуулав:
Uka Ulziibat
2017-02-24

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.13.18 12:15 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Хэрэглэгчид наанаа үнэ ярьж, хямдрал нэхэж маягладаг ч цаанаа бол үйлчилгээний чанар, тав тухад аяандаа татагддаг юмаа. Үнэхээр л үнэ чухал байсан бол өнөөдөр Нарантуулаас бусад газар алдагдалтай ажиллаад бүгд дампуурах ёстой. KFC, Burger king, Tom n Toms, Cafe Bene гэх мэт энэ бүгд хичнээн салбартайгаар УБ-д үйл ажиллагаагаа явуулж байна... Уламжлалт гуанзнууд яагаад нэг нэгээр хаалгаа барьж байна гээд бодхоор ойлгогдохоор байгаа биз. Би бол ийм л дараалалд оруулна "Чанар=>Үйлчилгээ=>Сонголт=>Үнэ"

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.19.18 11:48 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Эрчүүдийн хоцрогдол Шангрилагийн жендерээр
2015-6-17

Facebook-т Шангрилад check in хийдэг тренд ямар учиртай болохыг мэдэхээр орж үзтэл Монголд байхгүй л орчин угтлаа. Гял цал болсон чулуун шал, дээш өгсөх зөөлөн хивсэн шатаар яван 2 давхарт нь гарахад 5 дахийн орой гэсэн шиг хүн дүүрэн. UB-ийн аль ч дажгүй газар шиг 70-80% бүсгүйчүүд, үлдсэн 20-30%-ийн тал нь экспат гадаадууд. Зөөгчид зарим нь Монгол, зарим нь магадгүй Филиппин. Аль аль нь гайгүй хурдан үйлчилж байв. Оройн хоолоо идчихсэн байсан болохоор пиво л захилаа, даанч дуртай драфтын пиво маань байсангүй. Найзуудтайгаа яриа өрнүүлэнгээ эргэн тойрноо ажиж суух зуур тухтай орчин, мэдрэмжтэй хөгжим нь таалагдлаа. Тэйкний ард барменүүд нь хааяа коктэйл хийхийн өмнө шилтэй архиараа жонглёрдох нь сонирхолтой санагдсан.

Хажууд сууж байсан нэг Голландтай ойр зуурын яриа өрнүүлэх боломж гарч Монголд юу хийж байгааг нь сонирхов. Хагас жил орчим барилгын үйлдвэрийн нэг төсөл дээр ажиллаад удахгүй буцах гэж байгаа гэв. Үйлдвэрийн нээлт нь маргааш нь мэдээгээр гарах байсныг харин хэлсэнгүй.

Монгол таалагдаж байна уу гэж асуухад “Маш их таалагдлаа, ирээд амьдрах юмсан” гэж байна.

Дэлхийн нөгөө захаас шахуу ирсэн энэ хүн Монголд ирээд амьдралыг enjoy хийж байхад яагаад ихэнх Монгол залуучууд ингэж чаддаггүй талаар гайхаж суув...

Ер нь хотын төв эсвэл Зайсан хавийн дажгүй газруудаар 5 дахийн оройны “стресс тайлалт” гэлтгүй урлагийн үзвэр, лекц семинар, номын уулзалт гээд жаахан нэр хүндтэй, оюунлаг зүйл үнэртсэн газар залуус цөөнх байдгийг анзаарсан байх. Шалтгаан нь эрчүүд бүгд гэрээ янзлаад, хүүхдээ хараад гэртээ сууж байдаг, харин охид бүсгүйчүүд гангалаад гардагт байдаг гэвэл арай үнэмшилгүй. Эрчүүдэд ногдох архины хэмжээ эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг болохоор 5 дахийн орой ялгаагүй уугаад л сууж байгаа. Гэхдээ магадгүй Шангрила шиг газар биш...Монгол залуус боловсрол, үүнийгээ дагаад карьер, амьдралын хэв маяг болон хэрэглээний түвшингээрээ бүсгүйчүүддээ хол хаягдсан юм болов уу гэсэн таамаглал төрнө.

Сониуч зан хөдлөн жаахан статистик хартал үүнийг батлах үр дүн ч хялбархан гарч ирж байна:

ЕБС төгсөгчдийн 83% нь их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг. 54% нь эмэгтэй (2013)
Сүлийн 10 жил нийт оюутны тоонд эзлэх эрэгтэй оюутны тоо тогтмол буурсаар ирсэн: 2004 онд их дээд сургуулийн оюутнуудын 42.5% нь эрэгтэй байсан бол 2014 онд 38.6%
Их дээд сургууль коллеж төгсөгчдийн 64% нь эмэгтэй. Жишээ нь МУИС-ын төгсөгчдийн 67% нь эмэгтэй (2013)
Тоо ийм байдаг байж, харин залуус боловсрол муу байх нь ямар үр дүнд хүргэх вэ гэдэг илүү том асуудал. Сайн мэдээ гэвэл бүсгүйчүүд илүү боловсролтой илүү карьертэй, харин залуус энэ тал дээр хоцорч байгаа нь зөвхөн Монгол биш. OECD-ийн хөгжсөн орнууд ч бас ижилхэн асуудалтай тулгарч, яаж шийдэх талаар бодоцгоож байгаа талаар өмнө нь уншиж байсан нэг нийтлэл санаанд оров. Америк тэргүүтэй эдгээр орнуудад охид дунд сургуулийн дүнгээр ч, их сургуулийн дипломоор (58%) ч эрчүүдээ даваад гарчихсан. Харин муу мэдээ гэвэл улам бүр л толгойгоороо хоолоо олж иддэг болж буй өнөө цагт боловсролгүй залууст ажиллах, гэр бүл зохиох, ирээдүйг төлөвлөх боломж улам бүр хомс болсоор байна (энд). Урьд нь тэдний хийдэг байсан биеийн хүчний ажлыг робот, техникээр хийлгэж, харин машинаар орлуулж болдоггүй үйлчилгээний ажлуудад цаг барьдаггүй зан, бүдүүлэг авираасаа болоод боловсролгүй залуус тэнцдэггүй.

Бүсгүйчүүдийн хувьд ч энэ нь сайн мэдээ биш. Илүү боловсролтой, орлоготой болсноор амьдралын олон сонголтууд нэмэгдсэн ч, партнераа сонгох боломж нэмэгдсэнгүй. Боловсролгүй, ажил орлогогүй залуус сонголтоос хасагдана. Нэгт, тэжээлгэх илүү нэг ам санхүүгийн хувьд ашиггүй нь ойлгомжтой. Хоёрт, орлого авчирдаггүй залуус хуурах нь их байдаг тул сэтгэлзүйн хувьд ч ашиггүй-- Эрчүүд өрхийн орлогынхоо 70 хувийг авчирдаг гэр бүл хамгийн тогтвортой, харин 0% үед эхнэрээ хуурах магадлал хамгийн өндөр (энд). Энэ нөхцөлд боловсролтой карьертэй эрчүүд ч үнэнч тал дээрээ асуудалтай нөхдүүд болж хувирна (энд)

10 эрэгтэй 10 эмэгтэй байхад 10 хос болно. Тэгвэл 1 эрэгтэйг нь хасъя. 1 эмэгтэй ганцаараа үлдэх эсвэл өөр эмэгтэйн партнерыг булаах гэсэн 2 сонголттой тулна. Хэн ч хосоо алдахыг хүсэхгүй тул нөгөө 9 эмэгтэй бүгд тайван бус байдалтай болцгооно. Харин үлдсэн 9 эр хостойгоо үлдэх үү, нэмэлт 1 боломжийг харьцуулж үзэхийг хүсэх үү?

Бага зэргийн л ийм тэнцвэргүй байдал том нөлөөтэй байж болох нь харагдаж байна. 2 гэрлэлтийн 1 нь салдаг Америк тэргүүтэй оронд гэр бүлийн тогтворгүй байдлыг бий болгож буй нэг чухал фактор нь эрчүүдийн боловсрол гэдгийг олон эх сурвалж хэлж байгаа. Тэгвэл Монголын их сургууль төгсөгчдийн 64:36 харьцаа буюу нэг дээд боловсролтой залууд 2 дээд боловсролтой эмэгтэй ногдож буй энэхүү тэнцвэргүй байдал юунд хүргэх вэ? Паб ресторануудын үйлчлүүлэгчдээс эхлээд нөлөө нь тэдний төгсөөд ажиллах байгууллагын соёл, цалингаа зарцуулах дэлгүүрийн бараа, гэр бүл дэх эрэгтэй эмэгтэйн үүрэг гээд олон зүйл дээр илрэх болов уу. Тэгэхээр бодлого боловсрулагчид, ажил олгогчид, бизнесменүүд, нөхрүүд гээд үүний нөлөөнд автах хүн бүр бэлэн байх хэрэг гарна.

Хэр олон эмэгтэй сайн нөхөртэй, хэр олон хүүхэд сайн аавтай байх нь Шангрилад 5 дахийн оройг enjoy хийж буй бүсгүйчүүд ба залуусын хүйсийн харьцаатай шууд холбоотой байж ч магадгүй...

Б.Түмэнцэнгэл
АНАЛИСТ

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.23.18 5:02 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Хальт ийм бодол төрөв...
Нэгэнт л тэр Харвард, Оксфорд, Токиогийн их сургууль өөр мундаг ямар ямар сургууль ч байдаг юм төгсөж чадаагүй дотоодын аль нэг сургуулийн дундаж оюутан, дээрээс нь аль нэг гадаад хэлээр нэвт шувт ярьж чадахгүй, ямар нэг тусгай мэргэжил тэр нь цөмийн физик, судлаач эмч, ШУ-ны ямар нэг судалгаа нээлт хийдэг мэргэжил биш л бол чи бусдаас яг юугаараа илүү давуу байж чадах вэ? Байдаг л нэг нийгмийн ухааны бакалавр, тэгээд аль нэг дотоодын компаний дундаж ажилтан хийж байгаа бол чамд өрсөлдөгч дэндүү их. Ер нь бол захын нөхөр чиний хийж байгааг 1-2 сарынг дотор сураад л хийгээд явчихаж чадна. Энэ тохиолдолд чиний бусдаас ялгарах давуу тал, онцлог нь чиний хандлага, хүнтэй харилцах соёл, хариуцлага хүлээх чадвах байх ёстой.

Олигтой сургууль ч байхгүй, гоц гойд мэргэжил ч байхгүй, байдаг л нэг бизнесийн удирдлага, менежмент, тэгээд хүний ая эв олоод аятайхан харьцаж чадахгүй, зөрүүд, хариуцлагаас зайлсхийхсэн... Ийм хүн бол тэгээд нэг л өдөр сугалаанд хожихгүй юм бол дундаж амьдралаараа, дундуур аз жаргалтай, дутуухан явсаар хорвоог барна. Ядаж хандлагаа өөрчилцгөөлдөө...

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Mar.30.18 1:46 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Random words from ZEN...

"Та мод, өөрийн эхнэр, хөрш айлын хүн, лам хүн, үзэсгэлэнтэй царай гэх мэт бүхнийг хөдөлгөөнгүй оюун ухаанаар ажиглаж чадах уу? Таны эхнэрийн, хөрш айлын тань хүний, лам хүний дүр зураг, төсөөлөл таамаглал, тэр бүхний талаарх мэдлэг, таашаал гэх мэт бүгд хөндлөнгөөс орж ирж үймүүлдэг. Тийм биш гэжүү? Тэгэхлээр ямар нэгэн тод аль эсвэл өнгөцхөн дүрслэл, бодол санаа, төсөөлөл хөндлөнгөөс орж ирэхэд ажиглалт дуусч жинхэнэ, бүрэн анзаарал нь хагас дутуу, хэсэгчилсэн чанартай болдог. Үнэнээсээ ажиглахын тулд ажиглагч буюу ажиглалтад өртөж байгаа зүйлийн хооронд төсөөлөл, бодол санаа, дүрслэл байх ёсгүй. Та мод руу харахдаа түүнтэй холбоотой ургамлын талаарх мэдлэг, мэдрэмж, таашаал, хүсэл шуналгүйгээрээ түүн рүү харж чадах уу? Түүн рүү ажиглагч - өөрөөр хэлвэл та - болон ажиглалтанд өртөж байгаа зүйл хоорондын орон зай алга болтол бүрэн төгс харж чадах уу? Энэ нь та мод болон хувирч байгаа гэсэн үг биш. Тэр орон зай үгүй болоход ажиглагч мөн алга болж зөвхөн тэр ажиглалтад өртөж байгаа зүйл л үлддэг. Ингэж ажигласнаар бид үнэнээсээ танин мэдэж, ухамсарлах чадвартай болдог. Өнөөх зүйлийнхээ өнгө, хэлбэр, навчных нь эсвэл их биенийх нь тэр их гоо үзэсгэлэнг ер бусын эрч хүчээр харах боломжтой болдог. Ажиглагчийн "Би" гэдэг тэр хийсвэр төв байхгүй болсон үед хүн тэр ажиглаж буй зүйлтэйгээ ер бусын дотно холбоотой болдог"

Ингэж ажиглаж сурахыг хүснэм...

_________________
lost in my mind...

Last edited by Peace_4ever on Apr.02.18 1:25 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.02.18 11:12 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Apr.02.18 10:39 am
Posts: 42
Peace_4ever wrote:
Эрчүүдийн хоцрогдол Шангрилагийн жендерээр
2015-6-17

Facebook-т Шангрилад check in хийдэг тренд ямар учиртай болохыг мэдэхээр орж үзтэл Монголд байхгүй л орчин угтлаа. Гял цал болсон чулуун шал, дээш өгсөх зөөлөн хивсэн шатаар яван 2 давхарт нь гарахад 5 дахийн орой гэсэн шиг хүн дүүрэн. UB-ийн аль ч дажгүй газар шиг 70-80% бүсгүйчүүд, үлдсэн 20-30%-ийн тал нь экспат гадаадууд. Зөөгчид зарим нь Монгол, зарим нь магадгүй Филиппин. Аль аль нь гайгүй хурдан үйлчилж байв. Оройн хоолоо идчихсэн байсан болохоор пиво л захилаа, даанч дуртай драфтын пиво маань байсангүй. Найзуудтайгаа яриа өрнүүлэнгээ эргэн тойрноо ажиж суух зуур тухтай орчин, мэдрэмжтэй хөгжим нь таалагдлаа. Тэйкний ард барменүүд нь хааяа коктэйл хийхийн өмнө шилтэй архиараа жонглёрдох нь сонирхолтой санагдсан.

Хажууд сууж байсан нэг Голландтай ойр зуурын яриа өрнүүлэх боломж гарч Монголд юу хийж байгааг нь сонирхов. Хагас жил орчим барилгын үйлдвэрийн нэг төсөл дээр ажиллаад удахгүй буцах гэж байгаа гэв. Үйлдвэрийн нээлт нь маргааш нь мэдээгээр гарах байсныг харин хэлсэнгүй.

Монгол таалагдаж байна уу гэж асуухад “Маш их таалагдлаа, ирээд амьдрах юмсан” гэж байна.

Дэлхийн нөгөө захаас шахуу ирсэн энэ хүн Монголд ирээд амьдралыг enjoy хийж байхад яагаад ихэнх Монгол залуучууд ингэж чаддаггүй талаар гайхаж суув...

Ер нь хотын төв эсвэл Зайсан хавийн дажгүй газруудаар 5 дахийн оройны “стресс тайлалт” гэлтгүй урлагийн үзвэр, лекц семинар, номын уулзалт гээд жаахан нэр хүндтэй, оюунлаг зүйл үнэртсэн газар залуус цөөнх байдгийг анзаарсан байх. Шалтгаан нь эрчүүд бүгд гэрээ янзлаад, хүүхдээ хараад гэртээ сууж байдаг, харин охид бүсгүйчүүд гангалаад гардагт байдаг гэвэл арай үнэмшилгүй. Эрчүүдэд ногдох архины хэмжээ эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг болохоор 5 дахийн орой ялгаагүй уугаад л сууж байгаа. Гэхдээ магадгүй Шангрила шиг газар биш...Монгол залуус боловсрол, үүнийгээ дагаад карьер, амьдралын хэв маяг болон хэрэглээний түвшингээрээ бүсгүйчүүддээ хол хаягдсан юм болов уу гэсэн таамаглал төрнө.

Сониуч зан хөдлөн жаахан статистик хартал үүнийг батлах үр дүн ч хялбархан гарч ирж байна:

ЕБС төгсөгчдийн 83% нь их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг. 54% нь эмэгтэй (2013)
Сүлийн 10 жил нийт оюутны тоонд эзлэх эрэгтэй оюутны тоо тогтмол буурсаар ирсэн: 2004 онд их дээд сургуулийн оюутнуудын 42.5% нь эрэгтэй байсан бол 2014 онд 38.6%
Их дээд сургууль коллеж төгсөгчдийн 64% нь эмэгтэй. Жишээ нь МУИС-ын төгсөгчдийн 67% нь эмэгтэй (2013)
Тоо ийм байдаг байж, харин залуус боловсрол муу байх нь ямар үр дүнд хүргэх вэ гэдэг илүү том асуудал. Сайн мэдээ гэвэл бүсгүйчүүд илүү боловсролтой илүү карьертэй, харин залуус энэ тал дээр хоцорч байгаа нь зөвхөн Монгол биш. OECD-ийн хөгжсөн орнууд ч бас ижилхэн асуудалтай тулгарч, яаж шийдэх талаар бодоцгоож байгаа талаар өмнө нь уншиж байсан нэг нийтлэл санаанд оров. Америк тэргүүтэй эдгээр орнуудад охид дунд сургуулийн дүнгээр ч, их сургуулийн дипломоор (58%) ч эрчүүдээ даваад гарчихсан. Харин муу мэдээ гэвэл улам бүр л толгойгоороо хоолоо олж иддэг болж буй өнөө цагт боловсролгүй залууст ажиллах, гэр бүл зохиох, ирээдүйг төлөвлөх боломж улам бүр хомс болсоор байна (энд). Урьд нь тэдний хийдэг байсан биеийн хүчний ажлыг робот, техникээр хийлгэж, харин машинаар орлуулж болдоггүй үйлчилгээний ажлуудад цаг барьдаггүй зан, бүдүүлэг авираасаа болоод боловсролгүй залуус тэнцдэггүй.

Бүсгүйчүүдийн хувьд ч энэ нь сайн мэдээ биш. Илүү боловсролтой, орлоготой болсноор амьдралын олон сонголтууд нэмэгдсэн ч, партнераа сонгох боломж нэмэгдсэнгүй. Боловсролгүй, ажил орлогогүй залуус сонголтоос хасагдана. Нэгт, тэжээлгэх илүү нэг ам санхүүгийн хувьд ашиггүй нь ойлгомжтой. Хоёрт, орлого авчирдаггүй залуус хуурах нь их байдаг тул сэтгэлзүйн хувьд ч ашиггүй-- Эрчүүд өрхийн орлогынхоо 70 хувийг авчирдаг гэр бүл хамгийн тогтвортой, харин 0% үед эхнэрээ хуурах магадлал хамгийн өндөр (энд). Энэ нөхцөлд боловсролтой карьертэй эрчүүд ч үнэнч тал дээрээ асуудалтай нөхдүүд болж хувирна (энд)

10 эрэгтэй 10 эмэгтэй байхад 10 хос болно. Тэгвэл 1 эрэгтэйг нь хасъя. 1 эмэгтэй ганцаараа үлдэх эсвэл өөр эмэгтэйн партнерыг булаах гэсэн 2 сонголттой тулна. Хэн ч хосоо алдахыг хүсэхгүй тул нөгөө 9 эмэгтэй бүгд тайван бус байдалтай болцгооно. Харин үлдсэн 9 эр хостойгоо үлдэх үү, нэмэлт 1 боломжийг харьцуулж үзэхийг хүсэх үү?

Бага зэргийн л ийм тэнцвэргүй байдал том нөлөөтэй байж болох нь харагдаж байна. 2 гэрлэлтийн 1 нь салдаг Америк тэргүүтэй оронд гэр бүлийн тогтворгүй байдлыг бий болгож буй нэг чухал фактор нь эрчүүдийн боловсрол гэдгийг олон эх сурвалж хэлж байгаа. Тэгвэл Монголын их сургууль төгсөгчдийн 64:36 харьцаа буюу нэг дээд боловсролтой залууд 2 дээд боловсролтой эмэгтэй ногдож буй энэхүү тэнцвэргүй байдал юунд хүргэх вэ? Паб ресторануудын үйлчлүүлэгчдээс эхлээд нөлөө нь тэдний төгсөөд ажиллах байгууллагын соёл, цалингаа зарцуулах дэлгүүрийн бараа, гэр бүл дэх эрэгтэй эмэгтэйн үүрэг гээд олон зүйл дээр илрэх болов уу. Тэгэхээр бодлого боловсрулагчид, ажил олгогчид, бизнесменүүд, нөхрүүд гээд үүний нөлөөнд автах хүн бүр бэлэн байх хэрэг гарна.

Хэр олон эмэгтэй сайн нөхөртэй, хэр олон хүүхэд сайн аавтай байх нь Шангрилад 5 дахийн оройг enjoy хийж буй бүсгүйчүүд ба залуусын хүйсийн харьцаатай шууд холбоотой байж ч магадгүй...

Б.Түмэнцэнгэл
АНАЛИСТ

Yaana daaa. Buuur jinheneesee mongol ulsiinhaa ireeduid sanaa zovj bnaaa bid chin yaaja haana amidrah humuus ve.

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.02.18 7:09 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
emotion wrote:

Хэлээд юухэв... ганц урдахаа л сайн хийгээд, хүнд гай болохгүй байвал л болно гэж бодоод ганц бие, 2 бие байхдаа зөнгөртөөд тоодоггүй байсан. Хүүхэдтэй болохоор хүн чинь арай өөр өнцгөөс юмыг хардаг, бухимддаг болдог юм байна.

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.02.18 7:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Вөөөөөөөөөөөөв...

Бараг л Монголын Destiny's Child... Хамтлаг байгуулаад Ука нь продюсорлоод олон дуу гаргаасай :wd: :wd:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.06.18 12:48 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Random words from ZEN...

"Тэр ч намайг орхиод явчихлаа, энэ ч намайг орхиод явчихлаа гэж гоншигонож суухын оронд дахиад учрах 20 хүнтэй танилцахад бэлтгэ!!"

Yeeeeeeeepppp... дахиад учрах 200 хүнтэй танилцахад бэлтгэе :hi:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: Apr.09.18 12:43 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Сүүлийн үед бодоод байсан нэг том зорилгоо биелүүлэв...

УБ-Налайх-Зуунмод-УБ маршрутаар 110км Богд уул нар зөв тойрч дугуй жийлээ.
Өнгөрсөн жил ганцаараа зориглож байгаад нэг явсан ч Налайх орох зуур бороо асгаад больж байсан, сая харин архаг дугуйчидтай хамт жийлээ.

Ер нь хүн өөртөө том жижиг гэлтгүй ямар нэг зорилт тавиад өөрийгөө ялан дийлж зорилгодоо хүрч чадвал бусад олон зүйлийг хийж чадах маш их эрч хүчийг өгч байдаг.

Nice feeling :dance1:

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.08.18 10:05 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 940
Location: Escaping from HeLL Pot...
Copy...
1998 онд Кодак компани 170000 ажилчинтай дэлхийн фото цаасны 85%-ийг борлуулдаг байжээ. Хэдхэн жилийн дараа бизнес загвар нь байхгүй болж дампуурсан байдаг.
Сонирхолтой нь тоон зургыг зохион бүтээгч Стивен Сассон бүр 1975 онд Кодакт ажиллаж байсан ба түүний шинэ технологийг компани эсэргүүцэж байсан нь өөрсдийн ирээдүйг үгүй хийсэн гэхэд болно!!
Кодак компанид тохиолдсон иймэрхүү явдал ойрын 10 жилд аж үйлвэрийн олон салбарт явагдана-ихэнхи хүмүүс үүнийг олж харахгүй байна.
Та 1998 онд “3 жилийн дараа пленк дээр дахиж зураг дарагдахгүй, цаасан дээр зураг буулгахгүй байж болно” гэдгийг бодож байсан уу? Харин 1975 онд тоон камер зохиогдсон байдаг. Эхэндээ 10000 пиксель байсан ба хөгжил нь Мурын хуулийн дагуу явагджээ. Бүх огцом өсөлттэй технологийн адил хэдхэн жилийн дотор улам төгс болж нийтийг хамарч чадсан бөгөөд удаан хугацаанд гайхшралыг төрүүлсэн билээ.
Энэ бүгд Artificial Intelligence - хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, автомат ба цахилгаан автохэрэгсэл,боловсрол,3D хэвлэл, хөдөө аж ахуй, ажлын байр зэрэгт явагдана.

Та Аж үйлдвэрийн 4-р үеийн хувьсгалд тавтай морил.
Та огцом хөгжлийн зуунд тавтай морил.

Программ хангамж нь ойрын 5-10 жилд уламжлалт аж үйлдвэрийн салбарыг “нураах” болно.

Uber- энэ нь ердийн программын хэрэгсэл бөгөөд өөрсдөд нь хувийн автомашин байддаггүй юм. Гэвч дэлхий дээр такси үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болж чаджээ.
Airbnb- өөрсдөд нь үл хөдлөх хөрөнгө байхгүй боловч зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн том компани болж чадсан.
Artificial Intelligence-Хиймэл оюун ухаан: Дэлхий ертөнцийг танихад комьпютер илүү байж чадаж байна. Энэ жил хамгийн шилдэг тоглогч GO-г ялсан нь таамаглаж байснаас 10 жилийн өмнө боллоо.
АНУ-д шинэ хуульчдад ажил олдохоо больж байна. Та IBM Watson-ы тусламжтай хоромхон зуур хууль зүйн зөвлөлгөөг 90% зөв магдлалтайгаар авч болно. (Хүмүүсийх 70%)
Та хууль судалж, суралцаж байгаа бол эртхэн больсон нь дээр гэсэн үг. Ирээдүйд хуульчдын тоо 90%-аар цөөрч зөвхөн мэргэжилтнүүд үлдэх юм.
Watson хорт хавдрыг оношлоход сувилагч нарт туслаж байгаа ба 4 дахин илүү зөв оношлож байна.
Facebook-д хүртэл хүний нүүр царайг хүмүүсээс илүү таньдаг программ байна.
2030 он гэхэд компьютер хүнээс илүү ухаалаг болох нээ. Джек Ма “2030 онд хамгийн шилдэг CEO гэж Forbes сэтгүүлийн хавтсан дээр Робот зургаа тавиулах болно” гэж хэлсэн байдаг!

Автомашин:
Анхны өөрөө явагч машин 2018 онд нийтийн хэрэглээнд орно. Энэ салбарын бүтэц 2020 он гэхэд нурж эхэлнэ. Та машины эзэн байхыг хүсэхгүй болно. Та утаснаасаа автомашин руу залгахад таны байгаа газар ирж таныг очих газар хүргэх болно. Таныг хүргэх явцад та өөр зүйл хийж байх ба зогсоолд тавих шаардлага гарахгүй, та зөвхөн автомашин удирдсан төлбөрөө л төлнө.

Шуудан байхгүй болно .Amazon илгээмжийг Dron ашиглан хийгээд эхэллээ. Энэ оны 6-р сараас Дубаид жолоочгүй Dron-ыг тээвэрлэлт хийхэд ашиглаж эхэлнэ.
Бидний хүүхдүүдэд жолооны үнэмлэх ба автомашин шаардлагагүй болох юм. Энэ нь хотыг өөрчлөх юм, 90-95% машины тоо багасна. Хуучин зогсоолууд цэцэрлэгт хүрээлэн болно. Дэлхий дээр өдөрт 1,2 сая хүн автын ослоор амь насаа алдаж байдаг байна.
Одоогоор 100000 км тутамд нэг осол болдог бол автомат жолоодлоготой болсноор 10 000 000 км-т нэг осол болохоор цөөрнө. Ингэснээр жил бүр олон сая хүний амийг аврах болно.
Олон автомашины компани дампуурах юм. Уламжлалт автомашины компаниуд хувьсалд орж маш сайн машин хийх болно. Харин технологийн компаниуд (Tesla, Apple,Google) хувьсгал хийсэнтэй адил дугуйн дээрхи компютер бүтээх болно. Volkswagen ба Audi компаний инженерүүдтэй ярилцаарай; Тэд Tesla-гаас айдагийг мэдэх болно.
Даатгалын компаниуд бэрхшээлтэй тулгарна.Учир нь осол эндэгдэл байхгүй болохоор даатгал 100 дахин үнэгүйднэ.Тэдний тээврийн хэрэгслийн даатгал гэдэг бизнес загвар байхгүй болно.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл өөрчлөгдөнө. Учир нь та ямар ч тээврийн хэрэгслээр явж байхдаа ажлаа хийх боломжтой тул хүн алслагдмал үзэсгэлэнтэй газар амьдрахыг бодно. 2020 он хүртэл цахилгаан тээврийн хэрэгсэл давамгайлахгүй болов уу. Бүх машин цахилгаанаар ажиллах тул хотын дуу чимээ эрс багасна.
Цахилгаан цэвэр ба маш хямд өртөгтэй болно: сүүлийн 30 жил нарны энергийн үйлдвэрлэл экспонциональ муруйгаар явж ирсэн ба үр дүн нь одоо гарч байна. Өнгөрсөн жилд нарны энерги ашигт матмалаар олсон цахилгаан энергээс илүү байсан байна. 2025 онд бүх нүүрсний компаниуд бизнесээс шахагдах хэмжээнд очихоор хэмжээнд хүртэл нарны энергийн үнэ хямдрах болно. Цахилгааны үнэ хямдрахаар ус олборлох үнэ хямдрана.
1м.куб цэвэр ус гаргахад 2 кВт хэрэглэж байна. Цэвэр усны хэрэглээ хүрэлцээгүй байна. Ундны усны өртөг багасч хүн бүр хүссэн цэвэр усаа хямдаар хэрэглэх болно.

Эрүүл мэнд: Гар утсыг чинь ашиглан Таны нүдний торлогыг унших, цусны сорьц авах, амьсгалахад оношлох зэрэгт эмнэлэгийн төхөөрмж суулгасан компани бий болно (“Оддын зам”аас ирсэн "Tricorder" нэртэй). Дараа нь 54 биомаркераар шинжилж бүх өвчний оношийг тогтоох юм. Энэ нь маш өртөг багатай байх ба бүх хүн дэлхийн түвшний эмнэлэгийн үйлчилгээнд үнэгүй шахам хамрагдана.

3D хэвлэл: Хамгийн хямд хэвлэл сүүлийн 10 жилд 18000$-аас 400$ болтлоо хямдарчээ. Хурд нь харин 100 дахин ихэссэн байна.
Гутлын том компаниуд 3D гутал үйлдвэрлээд эхэлсэн байна.
3D-гээр онгоцны сэлбэг хүртэл хэвлэж байна.
Сансрын станц дээр 3D принтер ашиглаж байгаагаар өмнөх шиг маш олон сэлбэг хэрэгсэл байрлуулах шаардлагагүй болсон байна.
Энэ оны эцсээр ухаалаг утсан дээр 3D скан хийдэг болно. Та өөрийн хөлөө 3D хэмжээсээр сканнердаад дараа нь гэртээ өөртөө таарсан гутлаа хэвлэж авах боломжтой.
Хятдад 6 давхар байшинг 3D-гээр хэвлэсэн. 2027 он гэхэд бүх үйлдвэрлэгдэж байгаа зүйлсийн 10% 3D принтрээр хийгдэнэ.

Бизнесийн боломжууд: Ямар нэг бизнес эхлэх гэж байвал “Энэ манайд ирээдүйд хэрэгжих үү?” гэж өөрөөсөө асуугаад хэрэв “тийм” гэж хариулж чадвал “Яаж би түрүүлж хийж чадах вэ? “ гэсэн асуултыг өөртөө тавиарай. Хэрэв тэр чинь таны утастай холбоогүй л бол та тэр санаагаа орхих хэрэгтэй.
ХХ зуунд амжилт олоход зориулагдсан санаанууд ХХI зуунд амжилт олохгүй болжээ.

Ажил: Ойрын 20 жилд ажлын байрны 70-80% байхгүй болно. Шинээр ажлын байр үүсэх боловч ийм богино хугацаанд бүгдэд хүрэлцэх эсэх нь тодорхой биш байна.

Хөдөө аж ахуй: Ирээдүйд ХАА-д 100$ үнэтэй робот зохиогдох болно. Фермерүүд өөрийн газар дээр бүтэн өдөржин ажиллахгүй харин өөрсдийн явуулж буй үйл ажиллагааныхаа менежер хийх болно.Ус бага зарцуулагдана.
Петрийн аяга (шилэн аяга) дотор гаргаж авсан үхрийн мах нь 2018 оны нийт үхрийн махны өртөгнөөс хямд бөгөөд хүртээмжтэй байх юм.Одоогоор ХАА-н нийт талбайн 30% нь үхрийн аж ахуйд зориулагдаж байна. Бидэнд энэ талбай хэрэгцээгүй болно гээд төсөөлээрэй.
Шавьжнаас уураг гаргах хэд хэдэн анхан шатны төслүүд хийгдэж байна. Эдгээр нь махнаас илүү уураг агуулдаг байна. Үүнийг “ Өрсөлдөх хэмжээний уургын эх үүсвэр” гэж үзнэ. (яагаад гэвэл ихэнхи хүмүүс хүнсэнд шавьж хэрэглэхийг эсэргүүцэж байгаа билээ)
Таны сэтгэл санаа ямар байгааг хүртэл тодорхойлдог “moodies” гэдэг апликеишн хүртэл гарсан байна. 2020 он гэхэд таны үнэн, худлаа ярьж байгааг хүртэл тодорхойлдог апликеишн гарна. Улс төрийн маргаан явагдаж байна гээд боддоо. Тэгээд самбар дээр үнэн, худалыг нь тодорхойлж байна гээд төсөөлье.

Blockchain нь санал өгөх, хөгжмийн салбар, дуу бичлэгийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, банкны салбарыг сууриар нь “эвдэж” өөрчилж байна. Санхүүгийн системийг үндсээр нь эвдлээ. Билл Гейтс, Facebook ба Ричард Брэнсон нар Blockchain-д олон зуун саяын хөрөнгө оруулалт хийсэн. NHS-ын үйлчлүүлэгчдийн бүртгэл удахгүй blockchain дээр явагдана. Blockchain нь хөндлөнгийн итгэмжлэгдсэн 3-дагч этгээдийг орлох болно.

Cryptocurrency-Криптовалют-Тоон мөнгө:
Цаасан валют устаж үгүй болно.

Урт наслалт: Дундаж наслалт нэг жилд 3 асраар нэмэгдэж байна. 4 жилийн өмнө 79 байсан бол одоо дунаж наслалт 80 жил болжээ. Өсөлт нь өөрөө нэмэгдэж байгаа ба 2030 он гэхэд нэг жилд 1 жилээр нэмэгдэнэ. Эндээс бид бүхэн 100 наснаас дээш наслах болоцоотой болж байна. Үүдэл эсийн технологи хөгжснөөр та өөрийн эд эрхтэнээ “хийх”, өмнө гэмтсэнийг нь шинээр солих боломжтой болно. Өндөр хөгжилтэй орнуудад наслалт 115-125 жил, бусад улсад 100 жил болох юм.
Боловсрол: Хамгийн хямд ухаалаг утас Африк ба Азид 10$ үнэтэй байна. Хүн төрөлхтөний 70% нь 2020 он гэхэд хувийн ухаалаг утастай байх болно. Ингэснээр бүх хүн дэлхийн хэмжээний боловсролоос ижил түвшинд авах болоцоотой болж байна.
Та өөрөө ИРЭЭДҮЙД бэлэн үү?

_________________
lost in my mind...

Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.14.18 10:52 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1042
Peace_4ever wrote:
Random words from ZEN...

"Тэр ч намайг орхиод явчихлаа, энэ ч намайг орхиод явчихлаа гэж гоншигонож суухын оронд дахиад учрах 20 хүнтэй танилцахад бэлтгэ!!"

Yeeeeeeeepppp... дахиад учрах 200 хүнтэй танилцахад бэлтгэе :hi:

Үнэн үнэн!!!

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 417 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited