#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.21.18 6:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 418 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17
Author Message
PostPosted: May.22.18 2:46 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 941
Location: Escaping from HeLL Pot...
Peace_4ever wrote:
Хүн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, зорьсондоо хүрч өөрийгөө ялан дийлэх шиг сайхан зүйл өөр хаана байхав. Өчигдөр 10 км марафонд гүйж 49 минутын амжилтаар бариандаа орлоо. Байр нь бол 70н хэдээр л орсон байх яг хэд гэдгээ мэдэж чадсангүй. Гараанаас гартлаа би чадах болов уу, замын дундаас шантрах боловуу гэсэн бодол толгойд эргэлдэж л байлаа, гэхдээ би чадсаан :laugh5: ердөө 14 хоногийн л хувийн бэлтгэл хийсэн шүүдээ. Ирэх жилийн марафонд айргийн 5-д орхын төлөө...

Allergic Jet wrote:
No pain no gain andaa manichen bas tumur urgudug bolson shdte anh gol tumurtei notsolddog bsan bol odoo 40 ntreer shahaad l gaigui l bna :)


Кк сайн байнашдээ. Би одоохондоо төмөр өргөхгүй байгөө, гэдсээ арилгаж жиндээ орхын тулд өглөөд гүйгээд, гэдэсний таталт л хийж байна даа. Жоохон фигурны болж байгаад төмөр өргөнөө. Амьхандаа л өөрийгөө нууцлаад байхад намайг гэдгийг мэдчих юмаа тэ чи? :whip:


2 жил өнжсөн, энэ жил дахиад гүйлээ. Харин бэлтгэл дутуу, нойр дутуу байсных өмнөх амжилтаа ахиулж чадалгүй 52 мин гаран хугацаанд замаа тууллаа. Дараа жил 21км-д гүйнэ гээд ам гарчихвал яадаг бол :xi: бэлтгэл л шийднэ дээ...

_________________
lost in my mind...


Top
   
 Post subject: Re: Happiness is...
PostPosted: May.31.18 6:43 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 941
Location: Escaping from HeLL Pot...
Тээр нэг хаврын хүүхдийн баяр
Алсын говийн буйдхан суурингийн аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Нийгмээрээ ядруухан тэр цаг үед өнөөгийнх шиг баяр тэмдэглэж байсангүй. Улаан гурилтай, уранхай бүрээсгүй бол баян айл гэж бодох. Суманд төрийн хэдхээн албан хаагчаас өөр орлоготой хүн ховор.

3 дүгээр анги төгсөхийн өмнө хаанахын ч юм бэ тусламжийн газрынхан манай ангиас 2 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн юм. Тэр хоёр хүүгийн нэг нь би нөгөө нь миний найз Хишигээ. Бид хоёр тэгэхэд л ядуу айлын хүүхэд гэдгээ бяцхан зүрхэндээ шингэтэл ойлгов. Ангийнхнаасаа ичээд их сул дорой болсон мэт сэтгэгдэл төрнө.
Харих замдаа ийм хачин гадаад дэвтэр ном өгч байхаар идэх юм өгөхгүй тээ гээд л.

Сумаас тодорхойлсан "Нэн ядуу" айлын хоёр хүү цахилдаган дунд хөтлөлцөөд алхаж байхад мотоциклтой ах бид хоёрын дундуур цуулж гарч билээ.
Энэ одоо хаанаас гарч ирээд алтан гинжийг тасалчихваа гэсэн бодол орж ирж ухаан балартаад харахад Хишигээ тээ тэнд шороотой төлөг шиг юм өндийж байх. Тэр ядуу үед бид яасан ч их алтан гинж тасалж тоглодог байсан юм.
Шавар шавхайтай холилдсон хоёр муухай амьтан Хишигээгийнд ирлээ.

Гандуу эгч зуухныхаа амыг хутгаад урамгүйхэн сууж харагдах. Хишгээ “ээжээ идэх юм байна уу” гэхэд Гандуу эгч юу ч алга миний хүү гээд доошоо харав. Өнөөдөр гурил олдсонгүй ээ.
Хишигээ бид хоёрын ходоод дуу дуугаа авалцан дугарах шиг. Өндөөдөр эднийх хоосон хонох нь дээ. Оройн хоол тааруулаад найзыгаа авааччих санаатай Хишигээг манайд очиё гэж ятгасан ч явсангүй. Угаасаа тийм нэрэлхүү, шазууртайлдаа.
Хишигээгийнхийг бодвол манайх ядаж оройн хоолтой л айл. Хоолоо идэж байхдаа Хишигээгээ бодохоос өрөвдөнө. Хоосон хонож байгаа байхдаа.

Өлсөхийн хэцүүг хүн бүр мэднэ. Гэхдээ хэзээ идэхээ, хэзээ цадахаа мэдэхгүйгээр хэдэн жил дараалж өлсөхийн зовлонг хүн бүр мэдэхгүй. 25кгийн шуудайтай гурилруугаа харлаа. Талдаа оржээ. Улаан бичигтэй хятад шуудайтай гурилаа удахгүй дуусна яанадаа гэж харан харан өсдөг байсан үе.

Гурил доошлох тусам бид улам их өслөх шиг.
Ганц удаа хулгай хийвэл яадаг бол. Том эгчийнхээ зүтгэж олсон гурилыг хулгай хийх мэдээж буруу. Нөгөө талаас өлсөөд хэвтэж байгаа найздаа туслах зөв ч юм шиг. Ингэж бодсоор унтлаа.
Өглөө ангидаа ирээд Хишигээгээс “орой юм идсэн үү” гэхэд толгой сэгсэрлээ. Хөөрхий нүд нь цийлэгнээстэй. Өлссөн хүний нүд тийм усан байдгийг анзаарав.

Хичээл тараад ахиад Хишгээгийнд очтол бас л хоосон. Гандуу эгч гэртээ алга. Уг нь Хишигээг гэрээрээ оруулаад жаахан ч гэсэн юм идүүлэх гэтэл бас л зөрүүдлэв. Данх дүүрэн хүйтэн бор цайнаас залгилаад хэсэг хэвтэхэд гэдэс цадах шиг.
Хишигээ Хишигээ.... хоюулаа манайхаас гурил хулгай хийе. Сөлөөрөөд бай. Чи бид хоёр хулгай хийж чадахгүй ээ. Би айж байна.

Зүгээрээ одоо ах гэрт багаа.Эгч ажилдаа явчихсан. Чи ахыг гэрээс гаргаж чадах юм бол би чадна. Хишигээг сэнхэртэл найрсаар ятгаж дийлэв.
Би гэртээ ороод нүцгэн биен дээрээ дээл өмсөөд суув.
Ах: чи хар халуунд дээл өмсөөд галзуураа юу.
Би: Халуунд харин ч дээл сэрүүхэн байдаг байхгүй юу гээд л.
Намайг гэртээ ороод хэсэг байсны дараа Хишигээ манай ахыг дуудах байлаа.
Ах хашааны хаалган дээр очоод буцаад гэрт ирэх тэр багахан хугацаанд би амжуулах ёстой. Гэртээ ороод хэсэг суулаа. Хишигээ дууддаггүй ээ. Байж байж гаднаас Амраа ахаа гээд үлбэгэр сулхаан дуудав. Тэр үед миний чихний хэнгэрэг цоорхой муу сонсдог байсан үе. Дүлий би сонсоод байхад ах сонсдоггүй ээ. Ахаа таныг гадаа хүн дуудаад байна.
Гитар тоглож суусан ах: Юу гээд байгаан бээ. Хий юм сонсоод байгаа юмуу. Чи хэзээ юм дуулж байсан юм. Намайг сонсоогүй байхад чи яаахаараа сонсдог юм. Дүлий юм байж.

Нээрээ би чинь дүлийшдээ. Сэтгэл дагаад тэгээд байна уу. Ахиад Амраа ахаа гээд сулавтар дугархад ах нэг юм сонсоод гарлаа. Би харваж очоод шуудайтай гурилаасаа шанагадаад шууд өвөртөллөө. Хоёр гурав шанагадаж өвөртлөөд сууж байсан байрандаа очиж явтал ах ороод ирлээ. Танай ангийн бацаан чамайг дуудчих гээд намайг дуудах юм, яасан даварсан хижиг вэ гэж амандаа үглээд л.
Миний чих хатууг мэдээд таныг дуудаж байхгүй юу гэчихээд зөрөөд гарлаа. Түнтийтэл өвөртөлсөн гурилны цаанаас зүрх дэлбэрэх нь ээ. Хишгээ харваас айсан нь илт.

Гэрт нь ирэхэд Гандуу эгч зуухных өмнө сууж байлаа. Эгчээ бид хоёр гурил олоод ирсэн. Гандуу эгч нүд нь сэргээд бослоо. Хаанаас вэ хүүхдүүдээ. Манайхаасаа.Хулгай хийгээ юу та хоёр. Үгүй ээ зүгээр авсан. Манайд хүн байгаагүй. Ах анзаараагүй л болохоос миний тал нүүр гурил хөлстэй холилдоод эгээтэй л терминатар.

Өврөө гараараа уудлаад гурилаа түмпэнд хийхэд л Гандуу эгч бид хоёрыг хулгай хийж гэж ойлгосон байх. Гэдэсний хүйс өмд нил гурил. Бүр гутлын түрийрүү хүртэл орсон байлаа.
Авчирсан гурилыг бүгдийг нь зуураад л нүд ирмэхийн зуур гамбир жигнэж өгөв. Анх удаа л эр чадлаараа хоолоо олж идэж буй мэт мэдрэмж төрөхөд цаанаа л нэг сэтгэл дүүрэн. Бараг хоёр хоног юм идээгүй найзаа цатгаж байгаа нь бахархууштай.
Хишигээ “Ерөнхийлөгчийн хүүхэд юу идэж байгаа бол ээжээ” гээд загнуулна.
Гандуу эгч бид хоёрыг огт зэмлэсэнгүйгээр барахгүй намайг гурилнаас салгаж өгөв. Тааруухан ч гурилны хулгайчид болдоо. Хамаг хувцас чинь цагаан болчхож гээд л.
Бор цайнд халуун бин дүрж идсэн тэр жаргалтай өдөр 1990 ээд оны 6 сарын 1н байсан юм.

Түүнээс хойш арга бишдсэн үед Хишигээдээ хааяа хааяа гурил хулгайлна. Гандуу эгч миний дээлний энгэр дотор давхар уут бэхэлж өгнө. Өврөө нээгээд гурилаа хутгаад хийхэд яг таараастай. Гандуу эгч “ахиухан гурилтай болоосой. Хэдэн өдөрч хамаагүй зуураад та нарт хоол хийж өгөх юмсан” гэдэгсэн.
Эгч үе үе “энэ гурил яагаад хурдан дуусаад байна” гэх нь сонсогдоно. Нэг нартай өдөр ахад үйлдэл дээрээ баригдаад би гэдэг хүн бараг үхсэндээ.
Ахын Орос бакалын амтнаас илүү эгчийн “өөрийнхөө идэх хоолноос хулгай хийхдээ яахав дээ” гээд уйлж суусан тэр царай л хамгийн том шийтгэл байлаа.
Хуруу хумсаа хуйхалж олсон хоолноос нь дүү нь хулгай хийнэ. Нийгмийн шилжилтийн үед арга мухардаж байсан Гандуу эгч аргагүйн эрхэнд бидний гарыг хумиагүй.
Ганц орой л бүтэн хоолтой байвал жаргал юм шиг, ганц цадвал л болчих юм шиг зорилготой цаг үе байсан юмаа. Хэн буруутай юм бэ?

Японы олон ангит Ошин киног томчуудын суган дороос нуугдан нуугдан хараад одоо бид гуравын ядууг хэн салганадаа гэж бодон бодон гэрлүүгээ алхдаг байж. Айлын хүмүүс лааны гэрэлд хоймроо хөзөрдөж байхад би тогооны тагийг нь аваад Хишигээ цуйван өвөртөлж байж билээ. Буцаагаад тэр төмөр тагийг жон гэж дугарахгүйгээр тавихийг тухайн үед амьдрал зааж.
Гандуу эгч биднийг бага байхад яг л найзууд юм шиг байсан нь сэтгэлд тод үлдэж. Хүүхдийг ялгахгүй тэгш дүүрэн харьцаж байгаа хүн л сайн хүн байж мэднэ. Гандуу эгч сүүлд бидэнд хулгай хийж болохгүй гэж янз бүрийн аргаар ойлгуулахыг их хичээсэн.

Олоон жилийн дараа Хишигээ бид хоёр уулзахад хэн нь ч хулгайч болсонгүй. Үр хүүхэд хань ижил, хамаатан садангуудынхаа төлөө шудрагаар зүтгэж байгаа хоёр аав л сууж байлаа.
Алс баруун хязгаарт амьдардаг найз маань эхнэр 3 хүүхэдтэй.Байр, зуслан, машин, ажил гээд өнөөгийн хүнд хэрэгтэй бүх л юмтай болжээ найз минь. Хамгийн чухал нь элгэн халуун сайхан гэр бүлтэй.

Бид хоёр хүүхэд насаа дурсаад аньсага чийгтэхэд архины ч хэрэг байсангүй. Дурсахаас ч халшрам сэтгэл эмзэглүүлэм түүхүүдээ инээд, ханиадаар хачирлан ярьхад хажууд суух Гандуу эгч уйлж харагдсан. Тийм жаахан амьтад хулгай хийгээд ч болов нэгнийхээ төлөө явж байхад би яаж загнах вэ дээ гээд л...
Хишигээгийн ээж Гандуу эгч нэг хэсэг айл айлаас атга гурил гуйж амьдарсан хүн бий. Гэтэл одоо хүүгийнхээ дэргэд жаргаж байна гэнэ. Хишигээ өглөө бүр ээждээ рашаан дөхүүлж уулгасаар байгаад бүх өвчин нь эдгэсэн гэвэй.

Хишигээ: "Ээж манай бүх гурилыг зуураад, элдээд, хирчээд хөргөгчинд хийчдийн. Махыг ч гэсэн хоол хоолоор нь ялгаад хөшиглөөд хөргөгчинд. Бууз банш хийгээд хөлдөөгчинд хийчхэнэ. Боль гээд байхад л ингээд байгаа" гэхээр нь
Би "Тэхгүй яадын, Гандуу эгчид залуудаа ханатлаа зуурах гурил, мах олдоогүй юм чинь одоо бол жинхэнэ жаргал байхгүй юу гэхэд" Гандуу эгч үнэн үнэн гээд хангинатал хөхөрч байлаа.
Гандуу эгч дархлагджээ. Өмнөхөөсөө ч залуу болчихсон мэт.
Хишигээ "Би ээжийг чанга гараар өсгөж байгаа" гээд инээж байсан нь хожим их бодогдов.Урт наслах байхаа.

Ээжүүдийн, аавуудын туулсан хүнд замын дараа үрс минь л амгалан байг. Амьдрал сайхан байгаа биз. Өдөр бүр энэ амьдралдаа талархаарай.

Copy...

_________________
lost in my mind...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 418 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited