#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.17 10:47 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 659 posts ]  Go to page 1 2 3 4 526 Next
Author Message
PostPosted: Nov.02.12 11:28 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Хүн аливаа ажлыг тэс өөрөөр хийхийн тулд, өөрөө тэс өөр хүн байх хэрэгтэй.
Энд би ажил мэргэжлийн тал дээр өөрийгөө өөрчлөхийн тулд хийж буй тэмцэл болон адал явдлуудаа бичих болно


Top
   
PostPosted: Nov.02.12 11:29 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: May.17.11 9:23 pm
Posts: 1113
Biye unelegch bish bizdee?


Top
   
PostPosted: Nov.02.12 11:34 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Эхлээд өөрийгөө танилцуулая.
Би хувийн байгууллагад жижигхэн хэлтсийн дарга хийдэг залуухан эмэгтэй.
Ажилчид маань намайг хүндэлдэггүй, дарга маань надад цалингийн шийтгэл ноогдуулж
Хүмүүс намайг тэнэг хүүхэн гэдгийг битүү утгаар хэлсэн энэ л өглөө би өөрийн шийдвэрээ гаргачихсан сууж байлаа.
Би ажилаасаа гарахгүй
Харин бүгдийг эхнээс нь эхлэх болно
Бас түүнийгээ баримтжуулах болно
Хэзээ үр дүнг нь гарахыг мэдэхгүй ч би хүн яаж өөрчлөгдөж болдгийг харуулах болно.


Top
   
PostPosted: Nov.02.12 11:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Бизнесийн зарчмаар бол аливаа зорилго
1. Тодорхой
2.Хэмжигдэж болохуйц
3.Хүрч болохуйц
4.Бодит
6. Цаг хугацаатай байх ёстой.


Тиймээс би өөртөө:
1. Байгууллагаас шилдэг ажилтан гэсэн шагнал шинэ жилээр авна гэдэг зорилго тавьлаа. Хугацаа 1 сар 15 хоног


Top
   
PostPosted: Nov.02.12 11:45 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: May.17.11 9:23 pm
Posts: 1113
kk hoorhon yumaa. Amjilt


Top
   
PostPosted: Nov.02.12 3:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Амжилтанд хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө дутагдлыг оргүй арилгах гэж хичээж байна.
1. Хүмүүс намайг дандаа хоцордог гэдэг/Тийм биш байсан ч гэсэн муу нэр гэдэг чинь хэцүү шдээ/ Тийм болохоор би хүн болгоныг гайхашруулахаар эрт ирж алдсан нэр хүндээ олж авах хэрэгтэй байна. Бүтэн цагийн өмнө ирэхэд хэн тэгж намайг хэлэхийн......
2. Би бичиг баримтаа цэгцлэхгүй байж байгаад овоолдог тэгээд захирлыг нэхэх үед нь бэлэн биш байдаг.... өдөр болгон чадахгүймаа гэхэд 7 хоногт 1 байхад болох байлгүйдээ
3. Би ажлын бүтээмж муутай байдаг.... Ихэнх ажилаа хүмүүсийг нааш цааш нь зохицуулахад чиглэдэг болохоор ярихаас өөр баримттай юм байдаггүй, бас жоохон амраад авий гээд цаг гарантай нэт ухцан байдаг.....
4. Хүмүүс надтай бүдүүлэг харьцдаг.... Би шууд шүүмжлэх болно


Top
   
PostPosted: Nov.02.12 9:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
Sonirholtoi um

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.03.12 9:14 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Хэдийгээр бямба гаригийн өглөө байсан боловч өглөөө эртлэн босоод ажилруугаа явахаар автобусанд суулаа.
Цалин багатайгаа мэдэхгүй байж өглөө болгон таксиддаг миний энэ үрэлгэн занг бага багаар арилгахын тулд би өөр өөрийгөө дасгах хэрэгтэй байлаа.... Мөнгийг зохицуулж сурах бас хэмнэж сурах гэдэг бол баян хүмүүсийн заавал эзэмшсэн чадвар билээ.... Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг үнэхээр үнэн үг, анх оюутан байхдаа автусны мөнгөтэй байхад л болчдог байсан бол одоо хоолонд орж, таксидаж, өмсөх хувцастай мөр бүтэн яваа мөртлөө огтхон ч хангалтгүй санагдахыг нь яана?
Хүн ер нь муу зүйлээс өөрийгөө татаж чаддаг мөртлөө сайхан зүйлээс татаж авч чаддаггүй юм шиг байгаан....
Адаг сүүлд нь өөртөө хянуур байж хэдэн төгрөг хэмнэж байх минь яалаадаа гэж харамсах болдог шиг л сайхан зүйл ч гэсэн хэмжээ хязгаартай байх ёстой мэт санагдана. Сайхан зүйлд хэтэрхий дасах тусам хүн өөрийгөө дайчлах нь багасаж нялуун нялцгай амьтан болдог, тиймээс би одоо сайхан байгаа ч өөр өөртөө хатуу зарчимч хандах хэрэгтэй тэгж байж л би нэг доороо гацахгүй


Top
   
PostPosted: Nov.03.12 10:06 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.21.12 8:55 pm
Posts: 338
Заа амжилт!!! :lol:


Top
   
PostPosted: Nov.03.12 3:04 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Хагассайн өдрийн өглөө захирал маань намайг хараад цочирдлоо... Юу хийж байгаан? гэж ихэд сандарсан байдлаар асууж байна.
Харин ажилаа хийх гээл..... :razz:
Харамсалтай юм бас тохиолдлоо, энд нэг хүн ажилаа таслацан бас л хариуцах хар толгой нь би боллоо...
Намайг мууг минь үзэх гэж энд тэндээс хов зөөдөг цуглуулж чагнаж явдаг санхүүгийн албаны дарга бас байна, тэрэнд энэ бол цалингаас суутгах сайхан шалтаг, бас би бичиг баримтаа цэгцэлж амжаагүй, өнөөдөртөө хийж барахааргүй их байгаа болохоор тэрэнд хэлэх үг гаргаж ирж байна даа.
Бас нэг хэлтсийн дарга байгаа, тэр зөндөө алдаа дутагдал гаргаж л байсан, би аргалаад засж л байсан тэгэхэд санхүүгийн албаны даргатай нийлж хошуу холбоод байгаа бол за яах вэ? таныг одоо жинкэн харж үзэхгүй за......
Заавал энэ их цаасны цаана өнөөдөр гарна даа


Top
   
PostPosted: Nov.03.12 4:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
yamar shugamiin avtusand suudag um be?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.06.12 11:15 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Өнөөдөр цалингаа авдаг өдөр:
-Манай санхүүгийн албаны дарга яагаад ч юм бэ миний цалингаас хоцорсон цагийн суутгал хийгээгүй байв.
-Манай дарга надад 20 хувийн шийтгэл өгөх сургаар манай нягтлан тэр тушаалыг нь гаргах гэж гүй ээ мөн их үзсэндээ, хэхэ, гэхдээ би бол даргын нарийн бичиг шүү дээ, намайг өөрийнхөө тушаалыг бариад захирал дээрээ ор энэ тэр гэж олон юм ярих үед нь харзнаж байгаад захиралаас асуусан чинь хэрэггүй дээ гэж хэлээд хөөрхий хорон санаатны урамыг хугалж орхисон...


Би урьд нь хүмүүстэй эв эетэй, эелдэг байхыг хичээдэг байсан харин одоо шаардлага өндөртэй муухай ааштай чөтгөр болоод үзвэл яадгийм бол? Болохгүй бол тэгээл буцаад хэвэндээ орчино биз хамгийн гол нь туршиж үзэх, үр дүнг нь харьцуулан харж байгаад бэст опшиноо сонгох :think:


Top
   
PostPosted: Nov.06.12 1:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Өглөө болгон босох минь асуудалгүй сайхан байж байтал сайн юманд садаа олон гэж нэг өглөө би 4 цагт сэрэхдээ орныхоо хажууд сүнс хардгиймдаа :aa: Тэрнээс хойш гэртээ ганцаараа байх, ганцаараа унтах, харанхуйд байх талаар санаад ч хэрэггүй болдгийм байна.... Өглөө сэрсэн байсан ч үүр цайх үед л өндийж байгаам чинь.... Хамаг сүр сүлд минь хийсчихсэн юм шиг айдастай байхыг нь яаана....Энэ амралтын өдрүүдээр гэртээ лам залж айсан юмаа гаргахаар болсон....


Top
   
PostPosted: Nov.06.12 1:55 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн

Joined: Oct.17.12 5:48 pm
Posts: 349
мото мото.
юу байндаа?

_________________
сексгүй үнсэлт


Top
   
PostPosted: Nov.06.12 6:02 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Хэдхэн хоногийн өмнө би гэртээ чухал бичиг баримт мартчихаад ажлаасаа гүйж ирээд бичгийн ширээнийхээ шургуулгыг ухаж гараваа.... Бүр дүүрэн бичиг цаастай байсан болохоор нүд нь гацаад тээр болоод байхаар нь хэрэггүй хогийг нь гаргаж хаяад хэрэгтэйг авч үлдэх гээд цэвэрлээд суучив. Тэр л үед би нэг зүйлийг ухаарсан бөгөөд гунигтай жуумалзав.
Миний амьдрал гэдэг яг л их санасан газар есөн шөнө хоосон хонодогийн үлгэр ажээ....
Шургуулгаар минь дүүрэн хойшлуулсан ажилууд байв.
Солонгос хэлний өөрөө сурах бичиг, Төсөл хэрхэн бичих тухай гарын авлага, урьд нь сургалтанд сууж байхад өгч байсныг нь дараа уншина гэж хойш тавьсан материал, хүсч хүсч аваад эхний хэдэн хуудсыг нь уншсан номнууд, дутуу бичсэн төслүүд, англи хэлний тоефлийн шалгалтын гарын авлага, компьютер хакердах тухай интернэтээс татаж авсан бичмэл, гэртээ дасгал хийж байх гэж авсан гантил тураах сидитэйгээ, бясалгалын тухай ном, зорилгоо бичээд таг мартсан тэмдэглэлийн дэвтэр гээд л....
Би энэ бүгдийг л хийчих юм бол амьдрал минь дээшлэх юм шиг, цаг хугацаа энэ олон зүйлийг хийхэд хэтэрхий багадхаар санагдаж байсансан.... Гэтэл надад байхгүй гэж гомдоллодог цаг хугацаа хангалттай их өнгөрснөөр барахгүй би тэр олон зүйлсээс ганцыг нь ч дорвитой барьж аваагүй байх шив дээ.

Би энэ бүгдийг хаяж чадахгүй, бас авч чадахгүй ийм л байдалд орсон байна. Би яавал дээр вэ? Яагаад зарим хүнд бүх зүйл байдаг вэ? Яаж тэд бүгдийг авч бас амжуулж чаддаг юм бэ? Надад шийдэл хэрэгтэй байлаа... Толгойнд минь эргэлдэж байгаа цорын ганц хувилбар нь би маш завгүй бас шаргуу байх хэрэгтэй байна гэдэг л байна даа.


Top
   
PostPosted: Nov.06.12 6:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6527
тэмдэг :)

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Nov.06.12 8:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1756
Location: Нэгэн дээвэр дор
Astrid_Maderly wrote:
тэмдэг :)

Сарын уу.

_________________
los blancos


Top
   
PostPosted: Nov.07.12 1:01 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Ажлын газрын вампир охин.....
Тэр манай байгууллагын нягтлан, би бүх зүйлээ төлөвлөөд зохицуулцан сууж байхад хөндлөнгөөс гэнэт орж ирээд манай хүмүүсийг ийш тийш нь дураар нь авч явуулдаг хорлонтой охин. Түүнийг би санхүүгийн албаны даргад нь ховломоор байдаг ч гэлээ дарга нь тэрийг байнга л өмөөрч байдаг учираас нэмэргүй гэдгийг нь мэднэ. Гэтэл би чинь өөрөө нэг албаны дарга мөртлөө нэг муу нягтланд дээрэлхүүлж байх гэж гэж бодогдоно. Хүмүүсийнхээ хажууд хэрэлдэж нэр хүндээ унагамааргүй байх юм угаасаа хэрүүл хорон үгэндээ сайн тэр охинд над шиг дуу цөөтэй даруухан хүн ялагдалгүй яахав


Top
   
PostPosted: Nov.07.12 1:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Марк. Сонирхолтой гэж жигтэйхэн сэдэв байна. Амжилт, амжилт бас дахин амжилт.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.07.12 3:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Эхний хэдэн өдөр нэлээн эрчтэй ажилласны дүнд, эрч буурч эхэллээ
Жишээ нь би энэ блогруугаа хэдэн ч удаа орчив хэхэ
Амжилтанд хүрнэ гэдэг амжуулахын нэр гэдэг.
Харин хаанаас ч билээ дээ шаардлагатай үед нь өөрийгөө шахаж зовоож чаддаг байна гэдэг амжилтанд хүрэх хамгийн чухал чанар гэж уншсан тэр л надад дутуу байх шиг байна. :hihi:


Top
   
PostPosted: Nov.07.12 6:06 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Хамтран ажиллагсад маань намайг тэнэг хүүхэн гэж хэлэх нь багассан ч гэлээ зэвүүн амьтан гэх нь ихэслээ....
Надад энэ нэр үнэхээр таалагдадгүй, би тэдэнд туслах гэж хичнээн хичээдэг билээдээ? Гэхдээ л үүнийг бага зэргийн ахиц гэж хүлээж авахаар шийдлээ... Хүмүүсээр өөрийгөө хүндлүүлнэ гэдэг үнэхээр хүнд, бас ажил хэрэг явуулахад чухал зүйл ажээ.
Нөгөө намайг санхүүгийн албанд муулаад байдаг хэлтсийн дарга чинь цагаа тулахаар надаас зөвшөөрөл гуйгаад уурлаад бөөн юм болдог байж, хүн өөрт нь туслахаар байх л ёстой юм шиг яндагнаж хүлээж авахын? хүн яагаад ийм хөгийн байдаг байна аа.
Зөвшөөрлийг нь өгөхгүй гэхээр ажил унагаж хаячаад энэний буруу гэхийг нь яаана....


Top
   
PostPosted: Nov.07.12 6:09 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
zda ymar ydargaatain be, hun bolgond taalagdah gej amidardimu haashain. yavj amia horlo

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
PostPosted: Nov.07.12 7:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Чиний хэлдэг зөв л дөө. Би ч бас тэгж боддог байсын. Тэгээд үзэн ядах хэсэгт нь муудалцаад, сайнддаг хэсэгт нь сайндаад....
Гэхдээ хүн чинь их давруу шдээ. Бүх хүнд таалагддаг үлгэр жишээ тийм хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй тийм байхымсан гэж бодохын байна шд. Хүмүүс надаас үлгэр жишээ авдаг болтлоо л мундаг болмоор байна. :mrgreen:


Top
   
PostPosted: Nov.07.12 10:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
Fred Durst wrote:
Astrid_Maderly wrote:
тэмдэг :)

Сарын уу.


tiimee.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.08.12 12:05 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 502
Яаж “юм юмандаа” сайн болох вэ?

Бид мэднэ ээ. Итали хоол ч хийгээд сурчихмаар, герман хэл ч сурчихмаар, одооныхоосоо илүү хувийн зохион байгуулалттай болмоор, орчуулгын чадвараа сайжруулмаар гээд л...


Чамд өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Гэхдээ бүгдийг нь нэг дор сурах боломжгүй. Тиймээс аажим аажмаар нэг нэгийг нь сонгож аваад сурсан нь дээр.

Хоол хийх, хэл сурах, спортоор хичээллэх, удирдах чадвараа хөгжүүлэх зэрэг нь бүгдээрээ өөр өөр нэртэй. Гэхдээ л бүгдийг нь хийж сурах арга зам, шат дараалал яг ижилхэн. Хэрэв чи нэг л зүйлийг дараах шатуудын дагуу төгс эзэмшчих юм бол, дараа нь юуг ч сурах зорилт тавьсан учраа амархан олно.

Өдөр бүр жижигхэн зорилт тавь. Бид чинь ямар ид шидтэн, эсвэл тохиргоог нь секундын дотор өөрчилчихөж болчихдог робот биш дээ? Нэг өдрийн дотор цоо шинэ хүн болно гэж байхгүй. Тэр ч байтугай, 7 хоног, 1 сарын хугацаа ч аливаа зүйлийг бүрэн дүүрэн эзэмшмж, өөртөө “нутагшуулах”-ад хангалтгүй. Тиймээс өөртөө ямар нэг зорилго тавиал, түүндээ хүрэхийн тулд өдөр бүр жижиг алхмуудыг хийгээд байвал, нэг л өдөр өөрөө ч мэдээгүй байтал чи түүнийг сурчихсан байх болно. Жишээ нь чи уран илтгэх чадвар эзэмших зорилго тавилаа гэж бодъё. Тэгвэл өдөр бүр олон хүний өмнө гарч үг хэлэх боломжийг алдахгүй байх хэрэгтэй. Нүүр хагарахын тулд танихгүй хүмүүстэй ярилцаж үзэх, эсвэл хэн нэгэнд дэлгүүрийн барааг сонгоход нь тусалж чиний үг яриа бусдад хэрхэн нөлөөлж байгааг шалгах зэрэг өдөр бүр л ямар нэг өчүүхэн ахиц дэвшлийг гаргаад байгаарай.

Алдаа гаргасан даруйдаа анхаарал хандуул. Хүний тархины чадамжинд хийсэн судалгаанаас үзэхэд бид алдаа гаргаснаа мэдсэн даруйдаа 0,25 секундын дараа нэг бол алдаандаа нухацтай анхаарал хандуулдаг, эсвэл алдаагаа үл тоомсорлож эхлэдэг гэдэг нь батлагджээ. Алдаагаа гаргасан даруйдаа чухалд тооцон хүлээж авдаггүй хүмүүс, дараа нь үүнийгээ ойлгосон ч дутагдлаа засч чаддаггүй гэнэ. Тиймээс алдаа гаргасан л бол юуг сайжруулах ёстойгоо тэр дор нь ухамсарлаж, 2 минутыг ч болов тэр тухайгаа бодоход зарцуулах хэрэгтэй.

Том зорилгоо нууцла. Нью Йоркийн Их Сургуульд 2009 онд хийсэн судалгаагаар өөрийнхөө хамгийн том зорилгыг олон хүнд дэлгэрэнгүй яриад байвал, түүндээ хүрчихсэн юм шиг мэдрэмж төрж санаа амардаг гэдэг нь тогтоогдсон. Үүнийг зохиолчид ч батладаг. Бичих гэж байгаа романыхаа бүх утга санааг сайн найздаа урьдчилаад яриад өгчихвөл, түүнийгээ биччихсэн юм шиг санагдаж сэтгэл ханадаг учраас нухацтайгаар үргэлжлүүлэхээ больдог гэлцдэг. Мэдээж ямарваа зүйлийг биелчихсэн юм шиг төсөөлөх нь сайхан, тэгэх ч хэрэгтэй. Тэгвэл биелэх магадлал илүү өндөрсөнө. Гэхдээ түүнийхээ талаар их олон хүнд, дэлгэрүүлж ярих хэрэггүй.

Ажиллах орчноо энгийн байлга. Бид чинь тав тухтай байдалд дуртай хүмүүс. Гэхдээ тухтай орчинд байх тусмаа тайвширч, тархинд “Зүгээр ээ, чи хийчихсэн ш дээ” гэдэг дохио очдог. Сайхан газар байх тусмаа хүн хичээл зүтгэл гаргах нь багасах хандлагатай байдаг. Тиймээс ямар нэг зүйлийн төлөө хичээллэхдээ энгийн, цэвэрхэн орчныг сонгоорой.

Ахиц дэвшлийнхээ талаар бусадтай хуваалц. Хамгийн гол зорилгоо нууцлах хэрэгтэй ч, өөртөө гарсан ахиц дэвшлийн талаар бусадтай хуваалц. Тэгвэл чамд урам зориг орохоос гадна, бусдын туршлагаас ч бас мэдэж авах боломжтой. Мөн өөрийнхөө сурсан зүйлийг бусдад зааж өгөх явцдаа чи тэр мэдлэгээ давхар давхар баталгаажуулж, өөртөө суулгаж байгаагаас өөрцгүй. Юм нэхэж сурвал найздаа зааж өг, германаар дуу сурвал маргааш нь найздаа дуулж өг, менежментийн шинэ арга барил сурсан бол хамт олонтойгоо хуваалц. Энэ бол юуг ч сурсан, заавал хэрэгжүүлэх ёстой үе шат юм.


Hairtai Gooligoo.mn -s awaw.


Top
   
PostPosted: Nov.08.12 12:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
onzfeat wrote:
zda ymar ydargaatain be, hun bolgond taalagdah gej amidardimu haashain. yavj amia horlo


tsaa chen mc boldoogiin lag ug awianshd
Bi hun bolgond taalagdah albaguie geedl
ta nar naag medkul waineda


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 659 posts ]  Go to page 1 2 3 4 526 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited