#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 8:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 440 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17
Author Message
PostPosted: Aug.18.17 1:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Нөхрөөсөө салсийм чинь уулзахад яадийн. Нэг царай царайгаа харалцаад авна л биз.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.18.17 1:53 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4240
Өөрөөсөө айж байнаа.
Сэтгэл татагдахвий гэхээс... :crysad:


Top
   
PostPosted: Aug.18.17 2:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5680
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Erka ah ch sh**na gesen bol sh**d*g l gar yum shg bnda yanaaa kk


Top
   
PostPosted: Aug.18.17 2:44 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 844
Location: closer than your breath
oh shine season eheltziinmuu ashgui dee got duusaj bsiin :))

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Aug.18.17 4:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16620
За шинэ түүх ч эхэллээ шүү. Энэ удаа хэппи эндтэй байна шүү за юу. Овоо удаан бодсон юм чинь гоё түүх зохиосон байхо :hi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.18.17 4:20 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5680
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Season 3 u? Kk


Top
   
PostPosted: Aug.18.17 6:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 811
үзэгчдийн хүсэлтээр.


Top
   
PostPosted: Aug.19.17 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Аз жаргалтай төгсгөлөөс цаашаа хэн ч сонирхохоо болино шд.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.19.17 3:04 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5680
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Hvisiin tentsvertei nairuulaga hvleej bga shv! Ungursun angiudad nuhur duraaraa durigaj aagii gertee zovj bsan bol odoo aagiig duraar ni duriguulmaar bn


Top
   
PostPosted: Aug.19.17 4:54 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
ene blogiin ner yg bichleguudteigee yg taarah umaa

yaj ingej onoj garchigaa ugdug bnaa kkk :lol:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Aug.20.17 9:27 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1536
Location: Narnii aimagt
Za unshaad bjdee. Ooriihoo blognoos oor blog ruu neeh shagaidaggui um. Goe jonhuu shig blog bn. Zowloson Heatlest bayrlalaa.

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Aug.21.17 1:13 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4207
Location: Home where my furry babies at
_aagii wrote:
Уулзах уу? Яах уу? гэж үнэхээр их эргэлзэж эхэллээ...
Эрка ах намайг нөхөртэй болохоороо өөртэй нь уулзахгүй байна гэж бодож байгаа байхдаа.

Uulzaachee, er n xun bolgon muu bn gj bxgui shuu, bolomj olgoson zgr dee :wink:

_________________
I am THE khaleesi...


Top
   
PostPosted: Aug.24.17 1:21 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4240
Чи бид 2 салсан ч гэлээ би чамайг үргэлж санах юм.
Уучилсан, хайрласан..хүлээсэн хэвээрээ л...
Учир нь би чамайг биш,
чи намайг орхин одсон шүү дээ... :crysad: :crysad: :crysad:


Top
   
PostPosted: Aug.24.17 1:40 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Apr.01.15 6:02 pm
Posts: 274
Ali deer unshsn bolhoor odo zarim zuiliig n martchje uhraaj unshxas zalhu hureed bn, nugu zaluugaga yaj boliloo??


Top
   
PostPosted: Dec.11.17 8:08 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4240
Улиралын чанартай ажил хийдэг болохоор өвөл 12 сараас хавар 3 сар хүртэл над шиг завтай хүн байхгүй шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд өвлийнхөө амралтыг ашиглаж сургалтанд хамрагддаг байлаа.
Сайхан завшааныг ашиглаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй биздээ.
Харин энэ өвлийн төлөвлөгөө маань аялал зугаалгаар явах байсан юм.
Гэтэл яг амралт эхэлсэн чинь хаашаа ч явмааргүй, юу ч хиймээргүй, бүр гэрээсээ ч гармааргүй санагдаад байх юм.
Маш их ганцаардаж байна.
Гэхдээ ганцаараа байх нь заримдаа сайхан ч юм шиг.

Он гараад би 35 нас хүрнэ.
Гэтэл надад гэр бүл, үр хүүхэд алга.
Гэр бүл гэнгүүт л нөхөр минь санагдах юм.
Тэр намайг хичнээн гомдоолоо доо...
Гэсэн ч би түүнийгээ өдөр бүхэн, цаг хором, мөч бүхэнд л бодож санаж яваа.
Бид сайхан амьдарч болох байсан.
Гэтэл яагаад би одоо гав ганцаараа сууж байгаа билээ?
Яагаад? Яагаад? Яагаад???...


Top
   
PostPosted: Dec.13.17 8:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Аялалаа эхлүүл ээ. Ганцаараа бгаа цагийг аялахаас өөрөөр сайхнаар өнгөрөөж болно гэж үү? Шинэ хотод очоод төөрч явж бхад аяндаа бүх асуудал мартагдана.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.16.17 9:42 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2874
Location: Ulaanbaatar
Нөхөр гэгдэж явсан хүн тань одоо тусдаа гэр бүлтэй болсон юм уу? Та түүнийг одоо хүртэл боддог юм бол эргээд нийлж болохгүй юм уу? Заримдаа эмэгтэй хүний бардам зан хайр дурлалын харилцаанд муугаар нөлөөлчих гээд байх тал бий.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Dec.16.17 10:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7927
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
_aagii wrote:
Улиралын чанартай ажил хийдэг болохоор өвөл 12 сараас хавар 3 сар хүртэл над шиг завтай хүн байхгүй шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд өвлийнхөө амралтыг ашиглаж сургалтанд хамрагддаг байлаа.
Сайхан завшааныг ашиглаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй биздээ.
Харин энэ өвлийн төлөвлөгөө маань аялал зугаалгаар явах байсан юм.
Гэтэл яг амралт эхэлсэн чинь хаашаа ч явмааргүй, юу ч хиймээргүй, бүр гэрээсээ ч гармааргүй санагдаад байх юм.
Маш их ганцаардаж байна.
Гэхдээ ганцаараа байх нь заримдаа сайхан ч юм шиг.

Он гараад би 35 нас хүрнэ.
Гэтэл надад гэр бүл, үр хүүхэд алга.
Гэр бүл гэнгүүт л нөхөр минь санагдах юм.
Тэр намайг хичнээн гомдоолоо доо...
Гэсэн ч би түүнийгээ өдөр бүхэн, цаг хором, мөч бүхэнд л бодож санаж яваа.
Бид сайхан амьдарч болох байсан.
Гэтэл яагаад би одоо гав ганцаараа сууж байгаа билээ?
Яагаад? Яагаад? Яагаад???...

одоо өнгөрсөн хорвоо ш дээ

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: May.06.18 1:23 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4240
Энэ бие минь тэр чигээрээ зовлонт амьдралын түүх юм...гэдэг шиг л юм болж байна дөө.

Миний төрсөн өдөр 3 сард болдог юм.
Төрсөн өдрөөр нөхөр минь надад мэнд хүргэлээ.
Би их ганцаардаж бас түүнийг маш их санасан байсан болохоор өөрийн эрхгүй догдолж их л нааштай ярилцлаа.
Тэгээд хэсэг ярилцаж байгаад уулзхаар болж гэртээ түүнийг урьлаа.
Гэтэл тэр гадуур уулзая гэлээ.
Хаана гэсэн чинь Чикаго гээд шөнийн клубд намайг хүрээд ирээч гэв.
Надад сонин бас эвгүй санагдсан ч би түүний үгээр тэр газар нь очлоо.
Сэтгэл маш их догдолж замдаа явж байхдаа байн байн толио гаргаж ирэн ямархуу харагдаж байгаагаа харж уруулын будагаа сэргээн үсээ янзалж байлаа.
Тэр намайг гадаа хаалган дээр тосож аваад чанга тэврэн хацар дээр минь үнссэн.
Тэр их залуулаг ганган бас чөлөөтэй хувцасласан байв.
Үргэлж костьюмтай хардаг байсан болохоор хувцаслалт нь хамгийн түрүүнд анхаарал татсан.
Бас тэр надтай хэзээ ч эхнэр нөхөр байгаагүй мэт харьцаж байв...
Тэр их өөрчлөгдсөн байлаа...
Дотогшоо ортол юм ярихын эцэсгүй чанга хөгжим, тэр намайг дагуулан 2 давхарлуу гараад нэг ширээнд суухыг урив.
Тэр ширээний ард 2 хүүхэн нэг залуу их л хөгжилтэй инээлдэн сууж байв.
Би түүний бүх найзуудыг таньдаг гэвч тэр 3-ыг хэзээ ч харж байгаагүй хүмүүс байв.
Сэтгэл нэг л хачин болчихов.
Намайг тэдэндээ танилцуулсанчгүй.
Би тэр хэдтэй нь толгой дохин мэндлэхэд тэд нар намайг үл ойшоосон байдалтай байлаа.
Нөхөр маань зөөгчийг дуудан надад меню авч ирэхийг шаардав.
Би нэг цэвэр ус захиалав.
Нөгөө хөгжилтэй байсан хүмүүс инээлдхээ больж нэг хүүхэн нь нөхрийн маань чихэнд нэг юм хэлэхэд нөхөр бас хариуд нь нилээд юм хэлсэн.
Юу ярьсан нь надад сонсогдоогүй.
Тэгсэн нөхөр урдаа байсан архийг аван бидэнтэй тулгалаа.
Би алкохол хэрэглэхээ болиод их удсан учраас усаараа л тулгалаа.
Нөхөр маань миний дэргэд суугаагүйгээс эхлэн би түүнд гомдож эхэлсэн ч бид 2 чинь салчихсан хүмүүс шүү дээ
гэж бодоод л бүхнийг тэвчиж байлаа.
Тэр үнэхээр их өөрчлөгдсөн байв.
Бас тэр клубын зөөгч нараас эхлээд их л олон танилтай болжээ.
Хөгжмийн аянд толгойгоо хөдөлгөн бүжиглэх мэт хөдөлгөөн хийж хааяа надруу харж инээн хажуудах хүүхэнтэйгээ юм яриж инээлдэн их л цоглог суусан.
Би тэнд яах гэж очсоноо яагаад явахгүй суугаад байгаагаа ч ойлголгүй нөхөрлүүгээ ширтээд л суугаад байсан.
Түүнийг би маш их санасан байсан...гэвч миний тэр санасан сэтгэл хоолойруу минь нулимс болон залгигдаж байлаа.
Би тэр ширээнд яг л илүүдсэн мэт тэдэнд саад болж нүд үзүүрлэгдээд байх шиг мэдрэмж төрж байсан ч нөхрөөсөө нүд салгалгүй ширтэж үйл хөдлөл бүрийг нь ажиглаж байлаа.
Тэд босч бүжиглэхээр доошоо буулаа.
Нөхөр намайг бас бууя гэв тэгэхээр нь би ярих зүйл байна гадаа гаръя гэтэл Бүжиглэе ээ гээд гарнаас татлаа.
Би түүний нүдрүү харсан...Тэр ч бас миний нүдрүү харсан...
Өөрийн эрхгүй нулимс минь урссан...түүний атганаас гараа сугалаад, буйдан дээрээс цүнхээ шүүрч аваад гараад гүйсэн...
Тэр миний араас ирээгүй ээ.
Ингээд явчихаж байгаа юм уу? гэсэн ганц мессеж л түүнээс ирсэн.
Миний бүх бие салгалж чичрээд зүрх минь дэлсэж байдгаараа уйлан зам дагаж хэсэг алхсан.


Top
   
PostPosted: May.06.18 1:54 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Apr.12.08 6:23 pm
Posts: 4240
...хамаг бие минь суларч яг л юу юугүй унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан...
Би түүний хувьд хэн ч биш болсон мэт бас хэн ч биш байсан мэт санагдаж өөрийн эрхгүй цурхиран уйлсаар нилээд хол алхсан.
Тэгээд гэнэт түүнийг үзэн ядах сэтгэл төрсөн.
Өөрийн эрхгүй шүдээ тас зуусан.
Яг л галзуурах гэж байгаа юм шиг аймшигтай мэдрэмж...
Би Эрка ахруу залгаад намайг хурдан ирээд аваач гэж хар чангаараа хашгирсан...
Хараал идсэн газрын байршлаа хэлэхэд Эрка ах нээх удалгүй намайг ирж авсан.
Ингээд маш удаан уулзалгүй зугтаасан хүнээ би өөрөө дуудаж машинд нь суун хотын захад очихыг хүссэн.
Олон жилийн дараа хүлээлгэн байж уулзахдаа тийм хачин байдалтай уулзана гэж төсөөлөөгүй байсан.
Би шууд л Эрка ахыг тэвэрч уруул дээр нь үнсээд машинд нь секс хийсэн.
Тэгээд хотын захад нэг амралтын газар очоод шөнөжингөө ярилцаж бас сексдэж хамт хоносон.
Миний энэ алхамаас болж Эрка ах шоконд орж, харин би шокноосоо гарахад үүр цайсан юм.
Ингээд миний амьдрал орвонгоороо эргэв.


Top
   
PostPosted: May.06.18 6:39 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Mar.14.18 6:57 pm
Posts: 124
yooyo, emegtei l hun umdaa

hen naashaa gesen ruu ni guideg ni emegtei hunii zan umdaa huurhii...

tegeed etsest ni hairtai ch hairtai hun ni toohgui bol uuriig ni gej bgaa eregteid ochdog ni jam umu? ai huurhiiii


Top
   
PostPosted: May.07.18 7:02 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2874
Location: Ulaanbaatar
Мэдэхгүй юмдаа, надад бол хямдхан л санагдлаа, sorry.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: May.10.18 1:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Орвонгоороо дажгүй тал руугаа л эргэсэн бна шдээ. Тэр нэг муу нөхрийг хүлээгээл, хайрлаал алтан цаг заваа үрж бхаар нэг бол хэнийг ч хайрлахгүй амьдар эсвэл ядаж сайн хүн хайрла л даа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.23.18 3:30 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 838
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
Дуустал нь уншлаа. Бурхан өршөөг !

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 440 posts ]  Go to page Previous 113 14 15 16 17

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited