#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.17 10:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 631 posts ]  Go to page Previous 121 22 23 24 25 Next
Author Message
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jun.28.17 1:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Хүн цаг минут тутамд л сонголтуудтай нүүр тулгарч байх юм даа.
Зарим нь том зарим нь жижиг. Зарим нь асар том...

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jun.29.17 11:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
зарим нь асар жижиг :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jun.30.17 1:58 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Түхх шүдэнз авах уу байшин авах уу гэх мэт нтр хха.

Гэхдээ сайхан боломжууд ирээдүйд зөндөө гарч ирэх болохоор (өөрсдөө гарч ирэхгүй бол өөрөө л боломжыг бий болгоно доо) хэсэгтээ урсгалаа дагасан нь дээр байх гэсэн шийдэлд хүрлээ. Би одоо жоохон охин биш шүү дээ. Амьдралд ул суурьтай хандах хэрэгтэй байх.

Аялаж, шинэ зүйлд хүч үзэхэд арай л эртдээд байна. Ойрын 2 жилдээ өөрчлөлт хийхгүй ээ гэж шийдлээ. Харин магистраа л хурдхан дуусгая.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jul.01.17 4:12 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
uurchlult durgui bolj eheljine gedeg hugshirch hotsrogdohiin dohiodoo gj mgd uurchlult hiihgui, shinechlegdehgui gd bj btal dooroos in uur neg zaya garch ireed bair suuriig in bulaachih vi de :razz:

zaaz tgd zayad hamgiin sain plang zaya l medej bgaa bailgui de mundagiim chine bi ch yuvde :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Jul.01.17 11:58 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Дургүйдээ биш ээ, хэхэ. Амин хувиа боддог зан маань жоохоон л дарагдаж байгаа нь энэ. Бас би үргэлж хувьсан өөрчлөгдөж байгаа. Ийш тийш үсчихээ байна гэдэг чинь бас л том ухаарал шүү хэхэ. Гэхдээ баярлалаа :l3:

Заяа дэлхий дээр өнөөдөр цор ганцаараа байсан бол одоо бөмбөрцгийн нөгөө талд нусаа татаад л сууж байх байсан. Тэгж ч чадахаар хувиа хичээмтгий хүн байжээ. Байжээ нтр хаха.

"Хайртай л юм бол хүн ойлгохоор хайрлаач дээ". Бид хоёрын дуртай кинонуудын нэг. Миний хайрыг тэр ойлгодог... байх гэж итгэдэг :mrgreen:


Гэснээс Заяа ялнааааа :haha: :haha:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jul.07.17 5:13 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Хүмүүс хааяа зүгээр л янз бүрийн хэмжээтэй бөмбөлөгнүүд шиг санагдаад байдаг. Арай томынхоо араас арай жижгүүд нь дагаж өнхрөөд л. Тэгж байгаад замын дундаас өөр зүг рүү өнхрөөд л. Өөр нэг том бөмбөлөгийг дагаад эсвэл өөрөө томроод эсвэл жижигрээд. Янз янзын гоё өнгөтэй шилэн, модон, резинэн эсвэл хуванцар гээд л.

Амьдрал нэг төрлийн тоглоом шиг. Намайг хаа нэгтээгээс хэн нэгэн сориод ч байгаам шиг. Би үе даваад, алдаад дахин дахин оролдоод бүтэлгүйтээд тэгээд даваад яваад байгаам шиг л.

Бүх юм нэгэн зэрэг маш утгагүй тэгсэн мөртлөө хоорондоо маш нарийн уялдаатай юм шиг. Юу ч сонин биш хирнээ нэг л юманд тэмүүлээд.

Зөөзө хайр хурдан ирээсэй. Гэр цэвэрхэн байхаар айгаад байхынмаа хха. Би ёстой гахай юмаа. Нэг л юу ч хиймээргүй санагдвал хэдэн өдрөөр ч хамаагүй юу ч хийхгүй цэвэрхэн аяга таваг, сав суулга юу л байна бүгдийг нь сүүлчийнх хүртэл нь заваартуулаад орхичихдог. Ийм байхад минь хүртэл чамд л хайртай гээд цаанаасаа л нэг хайр гэрэлтсэн харцаар төөнөөд байдаг, тэр миний мэдэх хамгийн тэвчээртэй хүн :l3:

Өссөн орчин нөлөөлдөг үү, угаасаа л ийм бодолтой төрсөн юм уу бүү мэд... айлын эхнэр боллоо гээд өдөр шөнөгүй гэрээ цэвэрлэж, өөрөө өөртөө ямар ч юм нэг үүрэг өгөөд, дөнгөлөөд байх толгойд нэг л буухгүй байгаам даа. Айлын нөхрүүд хоол хийдэггүй, гэрээ цэвэрлэдэггүй, тэр бүү хэл хогоо ч гаргаад хаячихдаггүй гэх мэт юм уншихаар бас л тийм дүр зураг бууж ирэхгүй л байгаам даа. Угаасаа л хамт амьдарч байж хамтдаа хийдэггүй юм уу? Тэр хүмүүс цөөнх үү хайр бид 2 шиг хүмүүс цөөнх үү...


Attachments:
File comment: Манай гэрийн цонхоор ийм гоё харагддаг кк
IMG_20170410_211619_processed.jpg
IMG_20170410_211619_processed.jpg [ 21.7 KiB | Viewed 637 times ]

_________________
Гэрэлт цамхаг
Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jul.26.17 2:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Атаархуу зангаас яаж салах вэ? :(

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jul.26.17 2:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5566
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
MissNoGood wrote:
Атаархуу зангаас яаж салах вэ? :(

Hvnii turluh instinct uchir byasalgalaas uur yamar ch arga bhgvi, harin ataarhaj baigaagaa busdaas nuuj chadah myangan arga zam bnda


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Jul.29.17 10:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
"Миний охин ээжтэй нь ойрхон ойрхон ярьж байгаарай. Настай хүн хүүгээ санаж байгаа байх".

Миний аав хамгийн мундаг аав. Амин сүнс нь болсон цорын ганц охиноо хичнээн их санадаг бол... 11 жил өнгөрчээ, аавын гэрээс яваад.
Надтай төстэй охин гудамжинд хараад уйлсан гэж ярихад нь яг одоо л гараад гэрийн зүг гүймээр санагдаж билээ. (3 жилийн өмнө)

Ах нарыг хааяа загнана бас суран бүсийн амт үзүүлнэ. 18 хүрсэн өдрөө том ах пиво үнэртүүлээд орж ирэхэд нь шанаадаж байсан аав минь 20-той "том аниаг" шөнөжин шоудаад дуусахад нь тосож аваад, нэг гунигтай ширтчихээд толгойг нь үнэрлэх... охиндоо тийм л хайртай, халдаж үл чадах айдастай. Гаднаа ил гаргаж чадаагүй ч санаа нь зовоод галзуурах дөхөж л байсан байх даа.

Гээд бодсон чинь би амьдралдаа аавдаа 2 л удаа загнуулж байжээ. Хоёул миний алдаа байсан. 2 дох нь бүр ч аймаар. Ээжийгээ уйлуулсан мангуу толгой. Бусдаар бол аав миний буруу байсан ч зөөлөн үгээр үргэлж аргадна.

Миний сонгосон залуу яг л аавыг минь санагдууна...

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Jul.31.17 11:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
zugeer l ataarhahaa bolioooch tgl bolchino sh de :razz:
gsnees tanai aav heden huuhedtein :razz: er in tgl humuusiin yrisaniig sonsnoo bodood bhad ohindoo gulug barag 1 ch zagnaj uzeegui usgusun gesen tuuh neleediig sonsoj bsnaas huugee yg tegej usgusun gsen tuuh sonsoj bsnaa er sanahguin huurhii muu huu-nuud :razz:

_________________
lisa egch bid 2


Last edited by MissNoGood on Aug.03.17 8:32 pm, edited 1 time in total.
Huu-nuud chin davarchdag bhkuu yu :))


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Aug.04.17 2:46 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
gender mender gej ireed neg tsam haraihiimsan :lol:

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Aug.08.17 6:30 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Dansand yrdoo l 20 eur baina :mrgreen:
La Coruna yvlaa... Inditex korporatsiin tov office bdag jijigheen spanish dalain ergiin hot ruu.

Endees Zara, Massimo Dutti, Oysho geh met branduud uussen mon odoo hurtel zovhon endees l tugeelt delhiin ontsog bulan bur ruu yvagdaj bgaa geheer zevuun bgaaz?

Madridaar dairaad barag ajliin buten odor l niseh yum bn.

Magadgui Mongold Zara alban ysoor neegdeh ch yum biluu :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Aug.20.17 4:25 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Most hated dress :haha:


Attachments:
IMG_20170819_203348_processed.jpg
IMG_20170819_203348_processed.jpg [ 27.15 KiB | Viewed 406 times ]

_________________
Гэрэлт цамхаг
Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Aug.31.17 3:56 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Ямар овортой харагддаг юм бэ зарим хүмүүс :O

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Sep.03.17 12:49 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
The favorite spot

Цонхноос ердөө нэгхэн алхмын зайтай байх саарал буйдангийн баруун булан л юм шиг байгаан.

Гарын түшлэг дээр нь суугаад хөлөө пааран дээр тавьж байгаад л кофе, цай уух хичнээн гоё гээч? Өөрийгөө бас тэрүүхэн тэндээ Одри шиг харагдаж байгаа байхдаа гэж бодоод бас мушилзаад байгаан хаха. Над шиг бүдүүн, онигор Одри ч гэж юу байхав тээ?

Ялангуяа нартайд ямар гоё гээч? 11 давхарт нүцгэн хөлөө гялалзуулаад хэд л хэдэн минут сууж чадаж байгаам чинь. Ядаж байхад саарал буйдангийн маань чанх урд хэдэн ном маань өрөөстэй байдгийг ч хэлэх үү.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Sep.03.17 12:50 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Aug.29.17 8:22 pm
Posts: 215
MissNoGood wrote:
The favorite spot

Цонхноос ердөө нэгхэн алхмын зайтай байх саарал буйдангийн баруун булан л юм шиг байгаан.

Гарын түшлэг дээр нь суугаад хөлөө пааран дээр тавьж байгаад л кофе, цай уух хичнээн гоё гээч? Өөрийгөө бас тэрүүхэн тэндээ Одри шиг харагдаж байгаа байхдаа гэж бодоод бас мушилзаад байгаан хаха. Над шиг бүдүүн, онигор Одри ч гэж юу байхав тээ?

Ялангуяа нартайд ямар гоё гээч? 11 давхарт нүцгэн хөлөө гялалзуулаад хэд л хэдэн минут сууж чадаж байгаам чинь. Ядаж байхад саарал буйдангийн маань чанх урд хэдэн ном маань өрөөстэй байдгийг ч хэлэх үү.

Nice XD

_________________
We born to die XD


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Sep.14.17 3:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Tired af

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Sep.17.17 1:01 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4114
Location: Smile and be happy
MissNoGood wrote:
Ямар овортой харагддаг юм бэ зарим хүмүүс :O

tiishde, ter tusmaa gadaaduud...hehehe

_________________
I am THE khaleesi...


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Sep.18.17 1:27 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Праг...

Миний мэдэх хамгийн аюулгүй, эрх чөлөөт мөн амьдралын өртөг хямд хот (мэдээж том метрополитан хотуудаас шүү дээ). Ажилгүйдлийн хувь бүр 1.5 хүрсэн байна лээ.

Хэрэв чи чех, үгүй ядахнаа англиар чөлөөтэй ярьдаг бол ажлаас их юм энд алга. Боловсролтой дээр нь өөрийгөө "худалдаж" чаддаг бол сард 5000-7000 € төвөггүй олж болохоор л хот.

Хамгийн эрэлт ихтэй байгаа мэргэжил мэдээж IT :mrgreen: тэд нар шиг дураараа хүмүүс алгаа. Цалингийн нөхцөл нтрийг өөрсдөө гаргаад байгаан биш үү? Мэргэжлийн хүмүүс цөөдөөд их сургуулийн оюутнуудыг сургуульд байхаас нь "овоо хараандаа авдаг" байсан бол одоо бүр дунд сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдэд ажлын санал тавьдаг болжээ.

За тэгээд маркетинг, менежмент эсвэл санхүүгээр төгссөн сэргэлэн хүмүүс бол бүүр л амар амьдарч байна дөө.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Sep.18.17 1:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Яг нэг тийм юу ч хийж чадахгүй болохоор уйлмаар үе гардаг уу?
Юу ч чадахгүй байгаадаа уур хүрээд?

Миний дотор нэг хүн мааааш креатив байх гээд байдаг, гэтэл өөр нэг хүн болохоор зүгээр л ажлаа хийгээд, цалингаа хураагаад байр машин ав гээд байдаг...
Нэг ийм доголд орчихвол амьдрал дэндүү богинохон болохоор би юу ч хийж чадахгүй байсаар үхэх юм шиг. Эсвэл эрсдэл гаргаад цоо шинийг хийх гэхээр дараа нь харамсахвий гэж айгаад л.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Sep.18.17 6:29 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18735
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Биеэ хажуугаар нь хайрлах хэрэгтэй, сайхан тогтсон насан дээрээ үзэхийг хүссэн зүйлсээ харвал арай өөр өнцөгөөс харах байх газрын зураг дээр тэмдэглэгээ хийж, зураг авахуулах нь гол зүйл хэдий ч өөр нэг сэтгэлд авч үлдэх юм залуу байхынхаас арай л онцгой гүнзгий мэдрэмж болов уу. Одоогийн байдлаар өөрийгөө тэгэж л тайвшруулж сууна даа. Мөрөөдөөд байхаар биелчихдэг л юм байна лээ. Зав л гарвал мөрөөдөөд байна шд ер нь бол хэхэ.
Ямар нэгэн асуудлыг бас их тайван хүлээж авдаг болсон. Алдчихвал, алдаагаа яаж засах билээ гэж бодоод л. чин сэтгэлээсээ хандаад байхаар юмс нээх гоё бүтээд байгаа юм шиг болчихсооон. :razz:
Дэмий урт пост бичсэнд өршөөж ажаамуу

_________________
Хүлцэнгүй зүрх


Last edited by MissNoGood on Sep.19.17 4:24 am, edited 1 time in total.
<3


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Sep.19.17 4:23 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Жирэмсэн болоод гэртээ байжымаар байнаа :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Sep.25.17 11:09 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2285
Location: Musée du Louvre
MissNoGood wrote:
Жирэмсэн болоод гэртээ байжымаар байнаа :hihi:


nuguu neg undurluguus harna marna gsen ambits haichuu? :razz:

_________________
lisa egch bid 2


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Sep.26.17 2:23 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Би ихрийн орд л доо :haha:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: 8000 км.
PostPosted: Sep.29.17 5:01 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Би ямар ч үед, хаана ч, хэдэн цагт ч, хэдэн цагаар ч хамаагүй унтаж чаддаг авъяастайн уг нь. Бүр зүүдлэх зүүдээ хүртэл сонгож байгаад унтчихдаг л даа. Даанч сүүлийн үед түүнийг байхгүй бол унтаж чадахгүй болчихоод байхын :|

Байхад нь бол дэрэн дээр толгой тавиад л нам хха. Тийм болохоор намайг ингэж унтаж чадахгүй байгааг яг ойлгохгүй (итгэхгүй) байгаа байх л даа.

Нээрээ шүү, би бүр зогсоогоороо вагонд ч унтаад явчихдаг. Яг одоо л харин нэг л чаддаггүй ээ...

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
 Post subject: Re: Re: 8000 км.
PostPosted: Sep.29.17 5:13 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
Тарган гуя, өгзөг маань таалагдаад байгаа этр :haha:
Амьдралдаа ийм тарган гэхүү бондгор гэхүү байж үзээгүй болохоор эхлээд гоё санагдаад дараа нь зогсолтгүй таргалаад байсан болохоор гайхаад, айгаад дараа нь гутраад :haha:

Гэхдээ яаж ч бодсон тув туранхай байснаас жижкээн бондгор байх нь гоё юм байнаа.


Attachments:
IMG_20170928_221630_processed.jpg
IMG_20170928_221630_processed.jpg [ 17.2 KiB | Viewed 147 times ]

_________________
Гэрэлт цамхаг
Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 631 posts ]  Go to page Previous 121 22 23 24 25 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited